You are on page 1of 2

Дэлхийн тулгамдсан асуудал ба дэлхийн бодлого.

Техник технологи эрчимтэй хөгжиж юмс бүр


боловсронгуй дижитал болж буй өнөө үед дэлхий ертөнц,
хүн төрөлхтөнд ямар асуудал тулгарч цаашид анхаарах
ёстой болж байна вэ гэдгийг мэдээ мэдээлэл өөрийн
санаа бодолтой нэгтгэн тайлбарлан бичье.
Өнөөгийн нөхцөл байдлаас улбаалан 2050 он гэхэд
дэлхийн хүн ам 10 орчим тэрбумд хүрч хүнсний хэрэгцээ
70 хувиар нэмэгдэж баян ядуугийн ялгаа дээд цэгтээ
хүрч ,дэлхий дахин хоолны төлөө дайн хийж магадгүй
гэх тооцоог НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас
гаргажээ. Энэ нь хүн төрөлхтөнд тулгарч болзошгүй том
аюул юм. Тэгвэл уг аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх
вэ? Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгарч буй хэд хэдэн
асуудал байгаа аж. Нэгдүгээрт , уур амьсгалын өөрчлөлт
хүнсний хомсдол нь том шалтгаан болж байна. Тэр
дундаа цэвэр усны нөөц хомсдож байгаа нь экологийн
хувьд сүйрэл дагуулж тэр хэмжээгээр хүнсний хомсдол
бий болгож байна. Oxfam олон улсын байгууллагын
гаргасан судалгаагаар хүн төрөлхтөн энэ хэвээр байгаль
экологид хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулсаар
байвал 2030 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь
нь өлсгөлөнд нэрвэгдэнэ гэжээ. Хоёрдугаарт, эрчим хүч.
Эрчим хүч амьдралыг хөдөлгөх гол зүйл болдог. Тиймээс
эрчим хүчийг гарган авах зайлшгүй шаардлага хүн
төрөлхтөнд бий. Олон улсын эрчим хүчний агентлагийн
мэдээлж байгаагаас үзвэл өнгөрсөн 30 жилийн дотор
дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ бараг хоёр дахин
нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн
эрчим хүчний гол эх үүсвэр нүүрсний нөөц хэвээрээ
байгаа. Өнөөдрийнхөө хэрэгцээг хангах гэж газрын
хэвлийг онгичиж дэлхийн хэмжээний уур амьсгал сөрөг
өөрчлөлтөд өртсөн хүн төрөлхтниыг ирээдүйд яах вэ?
Дэлхий 10 тэрбум хүнийг даахгүй даалаа ч гэсэн дээрх
асуудлыг шийдэхгүй бол алсөглөн гуйланчлал баян
хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй гэдгийг дээр
дурдсан. Учир нь хүний дуусашгүй хэрэглээг хангах
шавхагдашгүй нөөц дэлхийн хэвлийд байхгүй. Тиймээс ч
эдийн засгийн ухаанд шавхагдашгүй хэрэглээг шавхагдах
нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэгт тархиа гашилгасаар
ирсэн. Дэлхийн 7 тэрбум хүн эхнээсээ өлсөөд эхэлсэн.
Долоон хүний 1 нь хорвоогийн өдрийг арай ядан
өнгөрөөж байна . Ядуурлыг эдийн засгийн болон
араншлын сэтгэлгээний ядуурал гэж хоёр хуваадаг.
Эдийн засгийн ядуурал нь тухайн орны төр засгаас
баталсан орлогын доод хэмжээнээс бага орлоготой ард
иргэд гэх нэр томъёо. Харин араншлын ядуурлын талаар
Америкын эрдэмтэн Роберт ректор арчаагүй байдал
ажлын ёс зүйн доройтол мэдэж сурах тэмүүллийн
хомсдол үр хүүхдээ асран хүмүүжүүлэх хүсэлгүй буюу
чадваргүй байдал гэмт хэрэг архины дон гэх мэт
патологуудын гажгийн цогц юм гэсэн байна . Хүн эдийн
засгийн асуудалд хэт удаан хойрог байх нь аялдсан
араншлын ядууралд хүргэдэг. Араншлын ядуурлын хувьд
хүний оюун ухаан мэдээллээр дутагдахад үүсдэг байна.
Хүн мэдээллийг цуглуулж түүнийгээ боловсруулсанаар
мэдлэгийг бий болгодог. Харин мэдлэг бол сайхан
амьдралд хүрэх зорьсноо биелүүлэх зөв шийдвэр гаргах
гүүр. Зөв шийдвэр гаргавал бидний алдаа гаргах багасна
алдаа багатай бол амьдрал дардан байх биз ээ .
Тийм ч учраас дэлхийн нийт хүн ам , улс үндэстнүүд
их гүрнүүдийн гол бодлого хүн төвт үйл ажиллагааг
хэрэгжүүлж байгаль экологи ,нийгмийн байдал , ядуурал
зэрэг бүх асуудалд хувь хүний бодол санааг хүн
төрөлхтөн дэлхиы нийтэд ашиг тустай үйл хэрэгт
дагуулан хөтөлж хүн бүрт эх дэлхийнхээ төлөө гэх чин
хүсэл эриэлзжлийг нийгэм төр засаг нь суулгаж өгөх нь
зүйтэй.
(М.Мөнхтөгөлдөр)

You might also like