You are on page 1of 3

Бүрэн эрхт улсын төрийн байгууллын хэлбэр

Даяршиж буй өнөө цагт улс орон бүрийн төрийн хэлбэр, засаглал,
дэглэм өөрчлөгдөж урьд өмнө нь байсан коммунист, социолист
үзэл хандлагууд орхигдсоор байгаа билээ. Бараг бүх улс л
ардчилсан дэглэмд шилжиж ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг
дээдлэн хууль тогтоомж гаргаж хүний эрхийг нь дээдлэхийг
чухалчилдаг. Тиймээс би Хойд Солонгосын талаар мөн төрийн
хэлбэр, ард иргэдийнх нь эрх чөлөөний талаар бичье гэж бодлоо.
Умард Солонгос нь Дорнод Азийн солонгосын хойгийн Умард
хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа БНХАУ, ОХУ-тай,
өмнөд талаараа Өмнөд Солонгостой , Солонгосын цэрэггүй бүсээр
хиллэдэг ба нийслэл нь “Пёнян” юм. Хойд Солонгосын засгийн
газар хатуу гадаадын жуулчдын үйл ажиллагааг хянадаг.
Тусласжийн ажилчдыг нилээн шалгаж, ЗГ тэднийг оруулахыг
хүсээгүй газар, бүс нутгаас хасдаг. Иргэд улс орноосоо чөлөөтэй
гарч чадахгүй мөн түүнчлэн тэдэнд дуу сонсох, кино үзэх тэр ч
байтугай эмэгтэй хүний нүүрээ будах, хувцаслахыг хүртэл цаанаас
нь заасан байдаг нь хүний эрх маш ихээр зөрчигдөж буйн нэг илрэл
бөгөөд хүний эрхийн хамгийн муу үзүүлэлт хэмээн дэлхийн улс
орнууд буруушаадаг. Хойд Солонгос нь 1970-1980-аад оны эдийн
засаг огцом өссөн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь Өмнөд Солонгос
болон хүчирхэг холбоотон Хятадаас хамаагүй их байсан бөгөөд
1990-ээд оны эхэн үеэс хойш тасралтгүй уналтад орсон. Үүний хор
уршигаар Хойд солонгост өлсгөлөнд нэрвэгдсэн маш олон хүмүүс
байдаг ба ихэвчлэн Оу-н хэвлэл мэдээллээс гадуур байдаг ч Хойд
Солонгос дахь хэт ядуурлын түвшин дэлхий дээрх хамгийн өндөр
түвшинд хэвээр байна хэмээн тооцоолоод байгаа. Өлсгөлөнгийн
улмаас Хойд Солонгосын 18 настай эрчүүд Өмнөд Солонгосоос
дунджаар таван инчээр нам, 5-с доош настай хүүхдүүдын бараг тэн
хагас нь 2011 онд хоол тэжээлийн дутагдалд орсон гэж мэдээлсэн
байдаг. Өлсгөлөнд нэрвэгдэж шим тэжээлтэй хоол хүнсээ авч
чадахгүй өсөлтийн хоцрогдолтой байгаа нь хүн төрөлхтний хувьд
маш том эмгэнэл. Өнөөгийн байдлаар Хойд Солонгост 26 сая орчим
хүн амтай ба ийм олон хүн нэг хүнд удирдуулсан хязгаарлагдсан
нийгэмд амьдарна гэдэг тэдгээр хүмүүсын хөгжих, боломжоо тэлэх
нөхцөлийг нь хааж байгаа нь үнэхээр харамсалтай. Хамгийн
харамсалтай нь дундаж наслалт нь 35,3 жил. Хийх бүтээх насан
дээрээ нас барж байгаа бол сэтгэл өвтгөм зүйл. Давуу байж болох
зүйл нь гэвэл дэлхийн дөрөв дэх том цэрэг армитай, өндөр түвшинд
бэлтгэгдсэн тусгай хүчин байдаг ч улсын баялаг болох ард иргэд нь
ядуу байгаа нь харамсмаар зүйл. Олон Улсын хөдөлмөрийн
байгууллага \ОУХБ\-д харьяалагддаггүй цөөн улсын нэг бөгөөд
ОУХБ-ын конвенцуудыг соёрхон батлахаас үл хамааран
хөдөлмөрийн ОУ-н стандарт гэж үздэг нь хачирхалтай. Хүний
эрхийн ажиглагчдын үзэж байгаагаар хүхдүүд зарим нь 11 настай
ЗГ-н захиалгаар фермерийн аж ахуй, барилга дээр ажиллах
шаардлагатай болдог. Тус улс нь ашигт малтмал, төмөрлөгийн
бүтээгдэхүүн, үйлдвэр \зэвсэглэл орно\, нэхмэл эдлэл, загас
агнуурын бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд Экспортын гол
гишүүдэд БНХАУ, Саудын Араб, Пакистан, энэтхэг юм. Гаднаас
газрын тос, коксжих нүүрс, машин тоног төхөөрөмж, үр тариа г.м.
импортын гол түншүүдэд БНХАУ, ОХУ, Бразил, энэтхэг г.м. Хойд
Солонгосын ЗГ, ЗГ-н хэрэг эрхлэх захиргааны бөгөөд Хэрэг Эрхлэх
газар, засаг захиргааны хууль тогтоох, мөн гурван салбар бүрдэнэ
шүүхийн. Тэд бие биеэсээ хараат бус биш юм. Бүх эрх мэдэл дээд
удирдагч болох Ким Чен Унаас гардаг. Нэг хүн, нэг намын дүрэмтэй.
Нэг нам нь төрийг төдийгүй, ард иргэдийн амьдралыг захирдаг.
Хойд Солонгосын эрх баригч нам бол KWP \солонгосын ажилчдын
нам\. Нэг хүний удирдлаганд байна гэдэг нь бүхэлдээ нэг хүний
дарангуулилд байна гэсэн үг бөгөөд надад Хойд Солонгосын тухай
уншиж мэдэхэд “яагаад” гэдэг асуулт хамгийн түрүүнд бодогдсон.
Өмнөд солонгос өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс
болон хөгжиж “Азийн Бар” улсуудын нэг байхад яагаад Хойд
Солонгост хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, хязгаарлагдмал амьдарна
гэж. Үүний хамгийн том ялгаа гэвэл тухайн улсын ирээдүйг залан
хөтөлж байгаа удирдагч юм. Тиймээс тус улсын удирдагч хамгийн
түрүүнд улс орон ард иргэдийнхээ төлөө зөв бодлого
боловсруулсан бол өнөөгийн Хойд Солонгос өөр байх байсан бизээ.
Гүйцэтгэсэн: Т.Ичинхорлоо \ШУС ХУС\

You might also like