You are on page 1of 4

Дэлхийн тулгамдсан асуудлууд ба дэлхийн бодлого

Өнөөгийн нийгэм хэдий урьд урьдынхаасаа ахиц дэвшилтэй, техник


технологийн хувьд өндөр хөгжлийн түвшинд хүрсэн ч маш олон асуудлууд урган
гарч, шийдэлд хүрэлгүй үлдсээр байна. Бидний өдөр тутмын амьдралд асуудал
авчирдаг байгалийн бохирдол, замын түгжрэл, дайн байлдаан, цөмийн зэвсэг, хүн
амын хэт их төвлөрөлт, тэгш бус байдал, хүнсний хомсдол гэх мэтчилэн нийгмийн
санааг зовоосон ноцтой асуудлууд газар авсаар л байдаг. Энэхүү эссэндээ би
өөрийн хувьд шийдвэрлэх чухал ач холбогдолтой гэсэн гурван асуудлыг хөндөх
болно.

Хамгийн эхний асуудал бол байгалийн бохирдол. Бидний амьдралыг тав


тухтай болгож, хөнгөвчилж, цаг зав хэмнэдэг техник технологийн хэрэгслүүд болох
цахилгаан хэрэгслүүд, тээврийн хэрэгсэл, цахилгаан станцууд мөн үйлдвэрүүд нь
байгалийн бохирдлын гол шалтгаануудын нэг билээ. Эдгээр бохирдлууд нь маш
олон муу үр дагавар авчирч, бидний эрүүл мэнд, байгаль орчин, экосистем мөн
ирээдүй хойчид маань үхлийн аюул учруулсаар байна. Харамсалтай нь, бидэнд
энэ асуудлыг шийдвэрлэхэд хичээл зүтгэл, мэдлэг мэдээлэл дутмаг байгааг яасан
ч үгүйсгэж болохгүй. Энэ хайхрамжгүй байдлаас маань болоод хэн хамгийн их
хохирох вэ? Мэдээж хойч үе, үр хүүхдүүд маань. Одоогийн амьдралын хэв маяг,
хандлага маань энэ хэвээр үргэлжилбэл ойрын ирээдүйд засаршгүй үр дүнг бүтээх
болно. 2019 оны “Дэлхийн Дулаарал” сэдэвтэй дээд түвшний уулзалтаар Ерөнхий
Ассемблейн Ерөнхийлөгч Мария Фернанда Эспиноса Гарсес (Эквадор) нээлтийн
үеэр хэлсэн үгэндээ дэлхийг сүйрлээс аврахад 11 жил л үлдээд байгааг
сэрэмжлүүлсэн юм. Залуучуудын төлөөллийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
арга хэмжээ авахыг шаардсан эрчимжүүлсэн уриалгыг онцлон тэмдэглээд, 2019 он
бол бүх түвшний уур амьсгалын эсрэг жил байх ёстой гэжээ. Тэрээр бодитой арга
хэмжээ авахыг шаардсан дэлхийн мянга мянган оюутнаас урам зориг авч, дэлхийн
удирдагчдад хүний үйл ажиллагаанаас үүддэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын
2020 оныг сүүлийн жил болгохыг уриалав. Тэгэхээр бидэнд яг одооноос эхлээд
дорвитой өөрчлөлт хийж чадах 10 жил л байгаа аж. Эдгээр жилүүдийг юу ч
хийлгүй, гараа хумиад суувал сайхан ирээдүйг төсөөлөхөд бэрх.
Миний дараагийн онцлох асуудал бол нийгмийн тэгш бус байдал.
Ялгаварлан гадуурхалт бол хаана ч, хэзээ ч тохиолддог үзэгдэл. Хэдий энэ нь
зарим хүмүүст бусад асуудлуудтай харьцуулахад төдийлөн онц ноцтой
санагдахгүй байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү нийгмийн үзэгдэл нь хэд
хэдэн давхарга, үе шаттай ба ялангуяа цөөнхийн бүлгүүдэд маш их хохирол
учруулдаг.
1. Дотоод ялгаварлан гадуурхах үзэл нь хувь хүмүүсийн дотор оршдог.
2. Хүмүүс хоорондын ялгаварлах үзэл (биечлэн зуучилдаг) нь хувь хүмүүсийн
дунд тохиолддог.
3. Байгууллагын ялгаварлан гадуурхах байдал нь байгууллагууд ба эрх мэдлийн
тогтолцоонд бий болдог.
4. Бүтцийн ялгаварлан гадуурхах нь байгууллагууд болон нийгэм даяар
ялгаварлан гадуурхах явдал юм.
Ялгаварлан гадуурхах явдал хувь хүний дотроос эхэлж, яваандаа бүхэл бүтэн
систем болж тэгш бус байдлыг үүсгэдэг байх нь. Эрх тэгш байдлыг хангах нь
өнөөгийн нийгмийн гол зорилгуудын нэг болсон нь үзүүштэй хэрэг. Бидний
амьдарч буй нийгэмд хэн нэгэн арьс өнгө, хүйс, нийгмийн гарал гэх мэт хүчин
зүйлсээс болж хөдөлмөр эрхлэлт, боловсрол, боломж бололцоогоор
хязгаарлагддаг нь үнэхээр шударга бус. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас
гарсан судалгаанд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт дунджаар 50% байсан бол
эрэгтэйчүүдэд энэ үзүүлэлт 75% байв. Эмэгтэйчүүд ажил эрхлэхдээ хүнд хэцүү
нөхцөлд, чанар муутай ажилд орох хандлагатай байдаг бөгөөд ойрын ирээдүйд
энэ байдал сайжрах урьдчилсан таамаглал бараг байхгүй байна. Жендэрийн ялгаа
үгүй, ялгаварлан гадуурхалгүй, хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр ажил эрхлэх
тэгш боломжтой шударга ёс бүхий нийгэм бол ээлтэй нийгмийн нэгэн хүчин зүйл
мөн юм.
Сүүлийн дурдах асуудал бол хоол тэжээл ба цэвэр усны хомсдол. Сүүлийн
хэдэн жил дэлхийн өлсгөлөн хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдсэн. Дэлхийн есөн
хүн тутмын нэг нь өдөр бүр өлсөж, үүнээс болж хоол тэжээлийн дутагдалд ордог.
Хүнсний аюулгүй байдал нь хумхаа, сүрьеэ, ХДХВ-ийн халдвараас илүүтэйгээр
хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул учруулж байна. Асуудал нь бид
хангалттай хэмжээний хоол хүнс үйлдвэрлэж чадахгүй байгаагаас бус харин
хүмүүс хоол хүнсээр хангагдаж чадахгүй байгаа явдал юм. Олон хүмүүст хоол хүнс
худалдаж авахад хангалттай мөнгө байхгүй ба тэд өөрсдөө ургуулах боломж
бололцоо, нөхцөл бага. Энэхүү хурцадмал нөхцөл байдлыг улс орны найрсаг
хамтын ажиллаагаагаар шийдвэрлэж болох юм.
Дээр дурдсан асуудлууд бол өнөө цагт бидэнд тулгараад буй өчнөөн
бэрхшээлүүдийн цөөхөн хэд нь юм. Бид өөрсдийгөө тэдгээр асуудлуудад сургаж,
мэдлэг олж аван, бусдыг уриалан тэмцэх хэрэгтэй. Өөрчлөлт бидний дотроос л
эхэлдэг учраас яг одооноос хандлагаа өөрчилвөл сайн сайхан ертөнц ирнэ гэдэгт
би итгэдэг.

20B1NUM1496 (Энхтайван овогтой Маралмаа)

You might also like