You are on page 1of 2

Дэлхийн тулгамдсан асуудлууд

ХУС-ын 1р түвшин
Оюутан З.Энхзаяа
Өнөөдөр урьд өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй маш том асуудал дэлхий
нийтийг бүрхэн авлаа. Энэ бол ковид-19 вирус билээ. Энэ цар тахлыг зарим
хүмүүс маш ноцтойгоор хүлээн авч байгаа бол зарим нь ердөө ханиад маягаар
хүлээн авч байна. Уг тахал нь дэлхий даяар тархаад бараг л 1 жил болох гэж
байна. Тэгвэл бид энэ хугацаанд юуг алдаж, юуг оносон бэ гэдгийг судлахаар
өнөөгийн цаг үетэйгээ холбогдуулан би уг сэдвийг хөндөн авлаа.
Хамгийн түрүүнд дэлхий нийтэд тулгамдаад байгаа нэг том асуудал бол
эдийн засгийн асуудал билээ. Мөн олон ажлын байрууд устаж үгүй болох
төлөвтэй байна. Үүний зах зухаас нь дурьдвал цар тахлын улмаас дэлхийн
аялал жуулчлалын салбарт 50 сая ажлын байр үгүй болж, энэ он гэхэд аялал
жуулчлалын зах зээл 25хувиар буураад байна. Мөн дэлхийн улс орнуудад
188сая байсан ажилгүйдэл хамгийн багадаа 5.3 сая ихдээ 24.7 саяаар өсөхөөр
байна. Сүүлийн үеийн мэдээгээр хятад улсын үйлдвэрлэж буй нэмүү өртөг
буурснаас дэлхийн бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээ тасраад байна.
Ихэнх улс орнууд ковид-19ын хүрээнд зайнаас ажил хөдөлмөр эрхлэх болон
зохион байгуулах арга хэмжээ авах, цалинтай өвчний чөлөө авах боломжийг
нэмэгдүүлэх, ялгаврлан гадуурхлаас урьдчилан сэргийлэх, нөхөн олговор олгож
ажлын ачааллыг багасгах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгрүүлсэн билээ.
Тэгвэл эдийн засгийн хувьд дорой Монгол улс ковидын нөхцөл байдлын
хувьд ямар байна вэ? 2020 оны зуравдугаар сарын байдлаар л харахад манай
улсын уул уурхайн салбар эдийн засаг 29.5% аар буурч, ДНБ 10.7% , жижиглэх
худалдааны борлуулалт 11.5%, нийтийн хоолны газрын орлого 2.6% аар
буураад байна гэсэн мэдээлэл байна. Мөн саяхан дотооддоо ковидын вирусыг
алдсанаас үүдээд 1сарын хугацаанд карентилсан билээ. Үүний дүнд тэг
зогсолттой нэг өдөр гэхэд л 60тэрбумын алдагдалд ороод байна. Мөн ард
иргэдийн үнэн зөв мэдээллээр хангагдах, амьдрах эрх, сурч боловсрох эрх зэрэг
наад захын эрхүүд зөрчигдөж байна. Сургалтын орчинг цахимжуулснаас
амьдралын түвшин дорой хүүхдүүдийн суралцах эрх зөрчигдөөд байна. Мөн
хоол тэжээлийн хомсдол ихээр үүссэнээс зарим сайн дурын байгууллага хоол
хүнсний дутагдалтай айл өрхөд хандив цуглуулан хоол хүнсээр хангах аянг
өрнүүлэх болсон. Энэ нь буцаад цар тахал хүмүүсийн хоорондын хавьтал,
төлөвлөгдөөгүй маршрутаар тарах эрсдэлтэй байгааг харуулж байна. Гэр
хорооллын дунд хүчирхийллийн хэрэг ч мөн нэмэгдэх болсон билээ. 12сарын
14нд хүчирхийллийн 166дуудлага ирсэн нь өмнөх 3сарынхаас хамгийн өндөр
үзүүлэлтэй байгаа юм. Мөн уг өвчний үед төрийн дээд албаныхны
системчлэгдээгүй, хариуцлалгүй, хувиа хичээсэн байдлаас болоод 12сарын 7ны
өдөр биеийн байдал хүнд Сэлэнгээс хот руу орохоор ирсэн 10 настай хүүхдийг
22ын товчоон дээр авч хэлэлцэх ч үгүй удсанаас хүний амь хохирлоо. Энэ хэний
буруу вэ ? Тэр ээж хэнээс хүүхдийнхээ амийг нэхэх вэ? Энэ хэцүү цаг үед төр
засаг яг зөв арга хэмжээ авч байна уу гэдгийг миний зүгээс дүгнэвэл үгүй л
болов уу. Онцгойлон эмзэг бүлгийнхэндээ голыг нь олсон тусламжийг үзүүлж
чадахгүй байна. Саяхан СХД 16р хорооноос боломжгүй ард иргэддээ хандивлаж
байгаа юмаа гээд шуудай гурил хүнсийг боломжтой айлд оногдуулж байгаа дээр
би таарсан. Олон хүмүүс барьцаж бөөн бухимдал болсон байр суурьтай байсан.
Үнэхээр энэ хурцадмал нөхцөл байдалд нөгөөх л төрөл садангийн нийгмийн
тусламж байсаар л байгаа нь үүнээс илт. Эмзэг бүлгийнхэндээ зориулж авах
арга хэмжээг нэмэх нь өнөө үед хэрэгтэй байна. АНУ д хичээл сургуулийг
цахимжуулж таблэт, нөүтбүүкгүй бүх хүүхдийг цахим хэрэгсэлээр хангасан
байдаг . Монголд ядаж цахим хэрэгслээр хангадаггүй юм аа гэхэд интэрнэтээр
нь хүүхүүдийг хангаад өгөх хэрэгтэй байна. Хүүхэд түр хамгаалах байрыг нээсэн
ч гэсэн мэдэгдээгүй хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдэд хэн туслах юм бэ ?
Тэдэнд үнэхээр анхаарал халамж энэ хэцүү цагт дутагдаад байна. Хороо
хариуцсан нийгмийн ажилтнууд хүчирхийлэлд өртөх магадлалтай уг хүүхдүүд
дээр анхаарлаа хандуулж арга хэмжээ авах шаардлагатай байна. Бүгд гэртээ
байж эх орноо хамгаал гэсэн ч хоол хүнсгүй, мөнгөгүй иргэд яах вэ? Саяхан мөн
нэгэн ээжтэйгээ амьдардаг хоёр хүүхдийн ээж нь вирустай гарснаас хүүдүүдийг
нь тухайн байрны оршин суугчид гадуурхаж гэрт нь оруулаагүй явдал гарлаа.
Энэ ч бас хувийн нууцыг чандлан хадгалаагүй төрийн буруутай байдлаас
үүдэлтэй. Мөн монгол ард түмний нинжин сэтгэл цөвүүн үед ямар байгааг
бидэнд дэлгэсэн юм шиг харуулж өгч байна. Эдгээр нийгэмд ялгаврлан
гадуурхалт үүсгээд байгаа, хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдүүдэд бусад
хүмүүст үлгэр жишээ үзүүлэхүйц хэмжээний арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн уг
хэцүү цагт олон улс орноос тэр ч байтугай ард иргэд олон байгууллагаас хандив
тусламж ирсэн билээ. Энэ яг зөв хүндээ хүрч чадаж байна уу гэвэл бас үгүй.
Энэ цар тахлын үе нэг ёсондоо төрийн мөнгө шамшигдуулдаг этгээдүүдэд том
боломж болж байна. Одоогоор эмч цагдаа төрийн албан хаагчдын цалинг
нэмлээ гэхээс тодорхой мэдээг бид олж сонсоогүй л байна. Бидэнд зөв тод
тайлан мэдээлэл хэрэгтэй байна.
Мөн уг нөхцөл байдлыг даван туулахад иргэдийн ухамсар үнэхээр чухал
нөлөөтэй байна. Энэ өвчнийг яг л хүний өөрийн буруугаас авсан эсвэл бэлгийн
замын өвчин туссан юм шиг л харж байна. Саяхан ард иргэдийн санхүүгийн
байдалд үндэслэн бүх ус тогны төлбөрийг тэглэсэн. Гэтэл дараагийн өдрөөс л
тогны хэрэглээ хэт өндөр үзүүлэлттэй болсон. Энэ нь зөв санаа байсан юм
болов уу? Ус тогны мөнгөө төлөх боломжгүй айлууд байгаа ч хэт тансаг
хэрэглээтэй давхарга өндөр зэрэглэлтэй өрхүүдийн төлбөрийг ч гэсэн төр
хариуцах ёстой юу? Магадгүй энэ асуудлыг бас л нийгмийн түвшинд нь л
хамарч хэрэгжүүлвэл илүү зохилтой юм шиг санагдлаа. Энэ хэцүү цагт хэн хэн
нь ганцаархнаа амьдрах гэж биш хамтдаа амьдрахын төлөө ухамсартайгаар
хичээвэл бид энэ бүгдийг бүгд хамтдаа давж чадна. Би төр засагтаа Монгол
түмэндээ итгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

You might also like