You are on page 1of 157

30-аас 40-н насны хооронд

Зохиолч: Угүра Хироши

Орчуулсан: О. Оюунжаргал

ISBN: 978-99962-818-3-9

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай


хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг
bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь
буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах,
ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Амьдралын алтан үе болох гучин насаа аз жаргалтай амьдралын төлөөх
бүтээн байгуулалтын он жилүүд болгож өөрчлөх хосгүй ухаан

Зохиогч Угүра Хироши

Бизнес удирдагч, зөвлөх бөгөөд зохиолч, хэвлэн нийтлэгч.

1965 онд Нигата мужид төрсөн. Аяама их сургуулийн эдийн засгийн


факультетыг төгссөний дараа К.есгш1 нэртэй хувьцаат компанид ажилд
орж бодлого төлөвлөлтийн хэлтэс, эх бэлтгэл, хэвлэн нийтлэлийн
хэлтсээр дамжин хүний нөөц, консалтингийн хэлтсийн дарга хүртлээ
дэвшин ажиллаж байлаа. 2003 онд "Пэйс холдинг" нэртэй хувьцаат
компанийн ерөнхий захиралаар ажилд орсон билээ. 2009 онд гарч бест
селлэр болсон " 33 наснаас хойшхи зарчим", "33 наснаас хойшхи ажлын
зарчим", "33 наснаас хойшхи удирдагчийн зарчим" зэрэг номуудаараа
японы залуу бизнесмэнүүдийн талархал хүндэтгэлийн хүлээж байгаа
удирдахуйн ухааны мэргэжилтэн билээ.

Зохиолч энэхүү номоо бичихийн тулд яг гучин мянган тооны 20-40


насны бизнесмэнүүдтэй уулзаж, тэдний дундаас бусдаа манлайлж яваа
мэргэжлийн бизнесмэнүүдийн ноу-хауг цуглуулж, амьдралд хамгийн
чухал 30 насыг хэрхэн угтан авч өнгөрөөх ёстой тухай сэтгэл цэлмэсэн
сайхан хариултуудыг эмхтгэжээ. Хамгийн их үр бүтээлтэй ажиллаж
чадах он жилүүдийн дээр бие сэтгэлийн хувьд амьдралын оргил үе гэж
хэлж болох гучин насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалж түүнээс цаашхи
амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө. 20 нас бүхэлдээ суралцаж дадлага суух
нас байсан бол 30 нас гэдэг яахын аргагүй үндсэн амьдрал бүрэлдэн
тогтдог нас билээ. Ийм учраас гучин насанд амьдралын бүх зүйл чинь
ялах ялагдахын дээсэн дээр байдаг гэж хэлж болно. Энэ ном нь тэрхүү
ялах ялагдахын дээсэн дээр байгаа амьдралыг чинь ялалтын зам уруу
хөтлөх хамгийн хүчтэй зэвсэг болж арга замыг зааж өгөх болно.
Prologue

Амьдралд ялах, ялагдах нь гучин наснаас эхэлж шийдэгддэг

Та хорин насаа яаж өнгөрөөсөн, ямар дүр төрхэй байсан тань надад огт
хамаагүй.

Учир нь хорь гэдэг нас бол яахын аргагүй эрдэм ухаанд шамдан
суралцдаг нас билээ. Хорин насандаа хичнээн гарамгай амжилт
гаргалаа ч гэсэн тэр бол сургуулиас олж авсан мэдлэгийн үргэлжлэл
төдий байдаг. Гадаад хэлийг бусдаас илүү төгс төгөлдөр эзэмшсэн,
бусдаас олон удаа гадаадад очиж суралцаж байсан, бусдаас түрүүлж
хүмүүсийн мөрөөдөл болсон ажилд орж чадсан төдийгөөр амьдралын
төвшин шийдвэрлэгддэггүй.

Амьдралын бүх ялалт, ялагдал гучин наснаас эхэлж өрнөдөг. Хорин


насанд амжиж амжилтанд хүрч чадлаа гээд бусад нөхдөөсөө гурав
дөрвөн жилээр түрүүлэхээс хэтрэхгүй. Харин гучин насанд бол өөр.
Гучин насны 10 жилийг хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалж үлдсэн
амьдрал тань бүхэлдээ тодорхойлогдоно. Гуч хүрчхээд аанай л хорин
насанд байдаг ааг омог, романтик бодол, бодит бие дүрсээ олж чадаагүй
бүүр түүр зөн билэг, мөрөөдлийг тээж зөрүүдэлсээр байх аваас буцаж
гэрэлд гарахын аргагүйгүн харанхуй ангалд унаж, амьдралын гойд
сайхан амтыг дахин мэдэрч чадахгүйд хүрнэ.

Ганц би ингэж мэдэмхийрээд байгаа юм биш. Миний уулзаж учирч


байсан хэдэн мянган CEO-үүдийн дийлэнх нь хорин насандаа муугийн
жишээ болсон нөхдүүд байлаа. Жаахан тодруулж хэлбэл оролдлого,
бүтэлгүйдлийг залхуугүй, дахин давтаж байдаг алдааны их мастерууд
байсан юм. Гэвч гуч гараад тэдний нүдний харц эрч хүчээр дүүрч хүсч
байгаа зүйлээ биеэрээ туршин байж олж илрүүлж чадсан юм. Тэгээд тэр
олж илрүүлсэн зүйлээ бодит амжилт болгож амилуулахын тулд агуу их
төлөв-лөгөө боловсруулж түүнийгээ нэг нэгээр нь биелүүлж эхэлсэн
билээ. Тэгээд дөч хүрээд сая өөрийн гэсэн өнгө жавхаа, хөг аялгуутай
амьдралаа эрэлхийлэн, салхинаас дэмжлэг авсан завь адил саадгүй
давхиж чадахтайгаа болсон юм.
Тэд хэлж байна.

“Амьдралын хамгийн чухал үе бол гучаас дөчин насны хоорондох арван


жил мөнөөсөө мөн гэж. Хорин нас бол хэдэн оймс илүү элээсэн
хүмүүсээс суралцдаг үе юм. Харин гучин насанд өөрийн гэсэн өнгө
төрхтэй амьдралын зам өмнө чинь дурайна.

Тухайн хүн өөрөө санаачлан суралцаж, ухаарч ойлгон, ажил хэрэг


болгохгүй л бол өмнөөс нь хэн ч хийж өгөхгүй гэсэн утгатай юм. Тийм
учраас олон хүмүүс яахаа мэдэхгүй байдалд ордог. Ялангуяа романтик
мөрөөдөл, уянгын халилд умбасан хүмүүс бүр ч тийм байдалд ордог.

Улмаар гучин насыг залуу насны эцсийн зогсоол хэмээн тодорхойлж


орхиод бүх амьдрал дууссан мэт ойлгож хүлээж авах нь ч бий. Гэвч гуч
гэдэг нас бол эцсийн зогсоол огт биш юм.

Гуч гэдэг нас бол бүх зүйлийг шинээр эхэлдэг гарааны зураас билээ.
Гучин нас гэдэг хүний амьдралын хамгийн алтан үе бас хувьсгалын
тохироо бүрдсэн он жилүүд юм. Суралцаж байхдаа бий болгосон бүхий
л дадал зуршил, тогтсон үзэл баримтлалаа хувьсгалчийн байр сууринаас
харж, өөрчилж, сайжруулахгүй бол үлдсэн амьдрал чинь давсгүй хоол
адил амтгүй, гал цоггүй болж орхино. Хорин насандаа бусдаас хэдэн
алхам түрүүлж чадлаа гээд түүгээрээ бардамнах ч хэрэггүй, бусдаас
хэдэн алхам хоцорлоо гээд гутрах ч хэрэггүй юм. Гуч гэдэг нас хүн бүрт
тэгш заяагддаг. Бүх зүйлийг арчиж хаяад дахин гарааны зураасанд зогсох
хэрэгтэй.”

Та ямархуу дүр төрхтэй хорин насаа өнгөрөөсөн нь надад огтхон ч сонин


биш гэж хэлсний учрыг одоо ойлгов уу? Тиймээ, хэрэв та одоо гучин нас
гэдэг голыг гаталж байгаа бол сэтгэл гутралд автах, урам зориг хугарах
зэрэг байдал гаргахыг би зөвшөөрөхгүй. Хорин насанд байсан санаа
зовнил, түгшүүр зэргийг мөн нэг амьсгаагаар ор мөргүй мартаж орхих
хэрэгтэй. Тиймэрхүү жижиг юм хөөцөлдөөд сууж байх зав байхгүй.
Гучин насанд хамгийн чухал зүйл нь зөвхөн чамд үйлчлэх “үйл
ажиллагааны төлөвлөгөө” юм. Энэхүү ном нь яг энэ мөчид гучин
настайгаа золгож байгаа таны “үйл ажиллагааны төлөвлөгөө” гэгч
сэтгэл хөдлөм зүйлийн материаллаг бааз нь болж өгөх гэж бүтээгдсэн
билээ. Таниас түрүүлж гучин насаа гэрэл гэгээтэй, эрч хүчтэй
өнгөрөөсөн ах, эгч нарын тань хэлж байгаа чин сэтгэлийн сургаал,
зөвлөгөөг энэ номонд харамгүй багтаан бичлээ. Гучин насандаа мэдэж
эс чадваас, ухаарч эс чадваас, бий болгож эс чадваас насан туршдаа
харамсаж амаа барихад хүрэх зүйлүүд юу болохыг нэг бүрчлэн заалаа.
Энэ номын алтан сургаалыг ганц өгүүлбэрт багтааж хураангуйлбал
дараах өгүүлбэр гарна.

“Яг одоо, нэн даруй эхэл!”

Бид ажил, амьдралдаа мэргэжлийн түвшинд байх ёстой гэдэг. Энэ бол
мэдээжийн зүйл. Тэгвэл амьдралынхаа гол дүр болохын хувьд зовлон
бэрхшээл, хүнд хэцүү бүхнийг зоригтой даван туулдаг мэргэжлийн
түвшин хэдийд хангагддаг юм бол? Энэ бол яахын аргагүй амьдралын
оргил үе болох “гучин нас”-нд бий болдог. Гучин насаа хэрхэн
өнгөрөөснөөс шалтгаалаад үлдсэн бүх амьдралын дэвсгэр өнгө, түүн
дээр зурагдах зураг бүхэлдээ өөрчлөгддөг.

Бодит байдал ийм байхад олон хүмүүс гучин насыг зүгээр л нэг хорин
насны үргэлжлэл төдий үзэж, тэр үзлээрээ өнгөрөөх нь бий. Амьдралын
жинхэнэ ялалт, ялагдал амьсгал авахын завдалгүй өмнө тань тулж ирдэг
гучин насыг ямар ч бэлтгэлгүй, тодорхой зорилгогүй өнгөрөөж байгаа
хүнд ямар ч боломж олддоггүй. Гуч хүрнэ гэдэг одоог хүртэл байснаас
огт өөр ертөнцийн гол хаалганы өмнө чармай нүцгэн хаягдаж орхихыг
хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл одоог хүртэл байгаагүй огт өөр шинэ хувцас өмсөж, шинэ
алхаагаар хүч мэдэн урагшаа алхах

хэрэгтэй гэсэн утгатай юм. Мөрөөдөл болон зорилгоо улам илүү


бодитой, ойлгомжтой болгож хялбарчлан, түүндээ хүрч чадах шинэ эрч
хүчийг хангалттай үйлдвэрлэж чадах үе бол гарцаа байхгүй гучин нас
билээ. Эргэн тойрноо хар. Таны атаархлыг төрүүлэм амжилтыг бий
болгосон хүмүүс гучин насандаа эхлэлээ зөв тавьж цаашид тасралтгүй
үргэлжлүүлэх хүч тамираа нөөцөлж чадсан хүмүүс билээ.

Энэ ном нь агуу их бодлого төлөвлөгөөгөөр дамжуулж ажил


амьдралынхаа орчинг элбэг хангалуун болгож өөрчилж чадсан, одоо гуч
нилээд гарч дөч дөхөж яваа “ахмад дайчид”-ын амжилтын но-хауг
багтаасан юм. Нэг минут нэг хором ч эгэл жирийн байхаас татгалзаж,
амьдралынхаа зөв замыг чиглэн хэрхэн зогсолтгүй давхисан тухай
үнэлж барахын аргагүй арвин туршлагуудыг агуулсан билээ. Нүд гялбам
гучин насыг туулж өнгөрөөсөн ах эгч нар чинь одоо л дөнгөж гучин нас
гэдэг голд хөлөө дүрж байгаа та нарт ухаарал, ололт, нээлт бүхнээ
харамгүй бэлэглэж байгаа нь юутай олзуурхууштай хэрэг билээ.

Амьдралын тань бүх зүйл шийдвэрлэгддэг гучаас дөчин насны хооронд


амжиж өөрийн болгож авах ёстой ухаалаг аргуудыг багтаасан энэ ном
таны хамгийн дотны анд, зөвлөгч чинь болоосой хэмээн чин
сэтгэлээсээ хүсэхийн ялдамд тэгж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Угүра Хироши
Нэгдүгээр бүлэг

Өнө эртний зуршлаасаа салж чадахгүй байгаа танд

Дан ганц газар ширтэжявдаг хүн,хэзээ ч хол явж чадахгүй

Газар ширтэж явж байгаад гэнэт толгойгоо өргөөд хартал гучин насыг
өнгөрөөд явж байгаа юм биш биз? Тэгээд дахин толгойгоо унжуулан явж
байсан замаараа үргэлжлүүлэн явж байгаа юм биш биз? Та санаа
зоволтгүй. Энэ цаг үед амьдарч байгаа олон хүмүүс ийм байдлаар
явахад дасал болсон байдаг юм. Би мөн адил ийм байдалтай хэдэн
мянган километр замыг туулж байсан удаатай. Нас бага, цус шингэн
байсны хар гайгаар, мөн хэтэрхий нүд гялбаад тэнгэр уруу харахаасаа
илүү газар уруу харж явдаг байсан юм. Хүлээлт, найдвар, сэтгэл
догдлолоос илүү урам хугарах, цөхрөх, санаа зовох, түмэн бодолд автах
зэргийг гадуур хувцасаа болгодог нас бол яахын аргагүй гуч эргэм нас
билээ.

Гэвч, харцаа газарт чиглүүлж явдаг хүн хэзээ ч хол явж чаддаггүй гэдэг
үнэнийг хатуу санаж яв. Амьдрал гэдэг хол замыг амжилттай туулья
гэвэл гутлынхаа үдээсийг чангалах үеэс бусад үед нуруугаа бөхийлгөж

толгойгоо унжуулж болохгүй гэдэг амьдралын үнэн. Бас тэгээд сайтар


бодоод үз. Хорин настай байхад чинь таны санааг зовоодог байсан
зүйлүүд дундаас яг одоо амьдралд тань бодитоор амилж гарч ирээд
заналхийлээд байгаа зүйл хэд байна вэ?

Токиогийн их сургуулиас явуулсан нэгэн судал-гаагаар бол хүний хорин


насандаа сэтгэл түгшиж байсан зүйлүүд дундаас үнэ цэнэтэй зүйл нь
5% хэтэрдэггүй гэнэ. Санаа зовоосон зүйлсийн 95% нь амьдралд ямар ч
нөлөө үзүүлээгүй, бодит биелэлээ олоогүй чигээрээ дурсамжийн араар
орж сарниж алга болдог ажээ.

Одоо эргээд харж байхад огт санаа зовох шаардлагагүй зүйлүүд юу юу


байсан бэ? гэдэг асуултанд туршилтанд оролцсон 30-40 насны хүмүүс
дараах зүйлүүдийг нэрлэжээ.

* Нэртэй их сургуульд орж чадсангүй гэсэн сэтгэл дундуур байдал

* Эцэг эхээ эрт алдах вий гэсэн айдас

* Их сургууль төгссөнийхөө дараа хэрхэх талаарх бодлогошрол

* Амжиргааны доод төвшинд оччих вий гэсэн айдас

* Өөрийн зан төлөв болон мөрөөдөлдөө тохироогүй мэргэжил сонгочих


вий гэсэн түгшүүр

* Надад тусалж дэмжих хүн бараг байхгүй юм байна гэсэн сэтгэл


гутрал

* Хэзээ нэгэн цагт хайртай хүнээсээ салах байх гэсэн бүүр түүр
мэдрэмж

* Хорт хавдар тусах вий гэсэн айдас

* Арай гэж орсон компани нь дампуурч ч мэдэх юм гэсэн гутранги бодол

* Дөч гараад орон тооны цомхтголд орох байх гэсэн айдас

* Гадаад өнгө үзэмж, дүр төрхөндөө сэтгэл хангалуун биш байх

За ямар байна даа? Энэ мэтчилэнгийн санаа зовоосон асуудал, сэтгэл


хангалуун бус байдлуудаас болоод та өнөөдөр ч гэсэн газар ширтэн
алхаж яваа юм биш биз? Уучлаарай, гэвч эдгээр асуудлууд нь судалгааны
үр дүнгээс мэдэж болохчлон огтоос санаа зовж бодлогшрох
шаардлагагүй зүйлүүд юм. Гуч гэдэг насыг туулж яваа одоогийн цаг
мөчид чинь ч гэсэн эдгээр асуудлууд аанай л таныг зовоосоор байгаа бол
танд энэ хорвоо туйлын ээдрээтэй, айдас хүйдсээр дүүрсэн мэт
санагдаж өдөр хоногийг зовж шаналан өнгөрөөж байгаа нь дамжиггүй.
Гэхдээ та эргэн тойрноо нэг хар даа. Гуч гэдэг залуу насандаа, бас дөчин
насандаа үлгэр жишээч, бахдам сайхан амьдарч байгаа хүмүүс бишгүй
нэг байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүс хүнд жингийн туухай шиг хөлөөс нь
зүүлттэй байсан эдгээр асуудлуудаа бүгдийг шийдэж чадсан гэж үү?
Огтхон ч үгүй.

Өмнө хэлж байсанчлан, хорин насанд хүн бүхэн ямар ч хэрэгцээгүй,


санаа зовох үнэ цэнэгүй асуудлуудыг өөртөө тээж байдаг. Сургуулийн
боловсролоос суралцах боломжгүй “том хүн” гэсэн ертөнцийн өмнө юу
юугүй нүцгэн чигээрээ шидэгдэж очдогоос болж байгаа юм. Тэгээд тэр
цагаас жинхэнэ амьдрал эхэлдэг. Зарим хүмүүс түүхий нойтон байдлаар
хорин насаа өнгөрөөгөөд гуч гэдэг нас уруу дэвшиж орохоороо “хэрсүү
ухаан” гэдэг хувцасыг сольж өмсдөг. Нөгөөтэйгүүр зарим хүмүүсурьдын
адил түүхий нойтон хэвээрээ байдаг. Бүх амжилт болон алдаа эндээс
эхэлдэг.

Таны тээж яваа асуудлуудын 95%-д нь хариулт байхгүй. Тиймээс эдгээр


асуудлууд өмнө чинь тулгарч ирвэл хариултыг хайж гүйх биш асуудлаас
бүхэлд нь ангижрах ёстой. Энэ бол гучин насны амьдралаа ухаалгаар
эхлэх эхлэл мөн. Хэрхэхээ мэдэж ядан асуудлаа атгаад зогсоод байлгүй
асуудлын цаана байгаа цэв цэнхэр итгэл найдварыг харж чаддаг байх
хэрэгтэй. Гучаас дөчин насны хооронд таны хамгийн түрүүлж хийх
ёстой зүйл бол газар уруу харсан чигээрээ бодолд автах биш толгойгоо
өргөж тэнгэр үрүү харах явдал юм. Амжилтанд хүрсэн хүмүүс бол
асуудлуудаа бүгдийг шийдсэн хүмүүс биш гэдгийг үргэлж санаж яв. Тэд
бол асуудлуудаа байгаа бүх хүчээ шавхан тэнгэр өөд шидэж орхисон
хүмүүс юм.

Өнгөрсөн өдрүүдийг бүү хоолло

Санаа зоволт болон сэтгэл санааны тайван бус


байдал нь ямагт өнгөрсөнд чиглэсэн байдаг. Өнгөр-сөндөө ач холбогдол
өгдөг хүний бие сэтгэл нь ямагт ухарч байдаг. Тэгээд бүх ухралт нь
харамсал болон шарх үлдээдэг. Ухрахгүй байх ганцхан арга байдаг. Энэ
нь юу вэ гэвэл “өнгөрсөнтэйгээ салах ёс гүйцэтгэх” явдал юм. Би гучин
хэдтэй байхдаа мөн л адил, илүү дээр байж чадах байсан ч гэсэн тэгж
чадаагүй зүйлүүддээ харамсаж улмаар сэтгэлээ шархлуулан өөртөө сайн
дураараа дөнгө бий болгодог байж билээ.

Юу вэ гэвэл “одоо мэдэж байгаа зүйлүүдээ тэр үед мэддэг байсан ч


болоосой.....” гэсэн бодолд баригдаж нэг ч алхам урагшаа алхаж
чадахгүйд хүрдэг байсан юм. Ямар ч итгэл найдвар өвөртөлж ороогүй
ажлаа цаг нөхцөөх байдлаар хийж өнөөдрийн өдрийг үдэж маргаашийн
өдрийг угтагчаан аяддаг байлаа.

“хичээл сурлагандаа арай жаахан илүү анхаардаг байсан бол ...”

“арай жаахан ухаантай хүнтэй үерхэж нөхөрлөж байсан бол ...”

“хорвоогийн жамыг арай жаахан эрт ойлгож ухаарсан бол ...”

“илүү өргөн хүрээтэй байсан бол ...”

Тэгж байтал нэгэн өдөр, дөч дөнгөж гарсан насандаа том корпорацийн
орлогч захирал болж суга дэвшсэн сургуулийн ахтайгаа таарлаа. Тэр бол
таньдаг бүх хүндээ үлгэр жишээ болсон нэгэн байсан юм. Би түүнд баяр
хөөр, эрч хүч гэж юу ч байхгүй хатаж гандсан байдал, асуудлуудынхаа
талаар ярьж хамаг сэтгэлээ уудаллаа. Тэгмэгц тэрээр нүүр дүүрэн
инээмсэглэж дараах зүйлийг надад хэлсэн юм.

“Гучин насаа эргэж харамсах зүйлгүй өнгөрөөж чадсан минь цорын


ганц зөвлөгөөний ач байсан юм. Энэ бол ‘өнгөрсөн өдрүүдийг бүү
хоолло’ гэсэн үг байлаа. Өнгөрснийг хэн ч эргүүлж чадахгүй. Ийм
байхад өнгөрсөн үеэ хооллоод байх аваас ирээдүйг тэтгэх шим тэжээл
дуусч ёроол нь гардаг гэнэ билээ. ”

Түүний үгийг сонсох мөчид, би нэг хувин хүйтэн ус дээрээсээ асгуулсан


мэт болж байж билээ. Сэрж ухаарлаа. Тийм ээ, өнгөрснийг хэн ч
эргүүлж чадахгүй. Буцааж эргүүлэх боломжгүй өнгөрсөн үеэ тэжээж
хэмжээг нь томруулсаар байна гэдэг бол дээд зэргийн тэнэг явдал билээ.

Мөн тэрээр нэмж ингэж хэлсэн юм.

“Гэвч яг өнгөрсөндөө хоол өгөхгүй байна гэдэг амар ажил биш. Яагаад
гэвэл харамсах гэдэг сэтгэлийн хөдөлгөөн бидний амьдралыг давалгаа
мэт гэнэт бүрхдэг нь гэм биш зан. Тийм үед дараах арга хэмжээг авбал
үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл ‘бодлоо зогсоох’ үйлдэл. Мэдээж энэ ч
гэсэн амаргүй даалгавар. Би ч гэсэн анхандаа бодлоо зогсоож чадалгүй
хэдэн цагаар жолоогоо алдаж өнгөрсөндөө автдаг байсан учраас үүнийг
сайн мэдэж байгаа юм. Гэвч үүнээс өөр арга байхгүй. Хэдий жижиг
сажиг зүйл байсан ч гэсэн яг одоо өмнөө байгаа ажилдаа бүхий л сэтгэл
зүрхээ зориулаад үз. Цэвэрлэгээ хийх юмуу аяга таваг угааж байхдаа ч
гэсэн бүхий л хичээл зүтгэлээ гаргаж анхаарлаа төвлөрүүл. Тэгж чадвал
юм бодох зай завсар үгүй болж, цагийг маш үр дүнтэй ашиглаж чадлаа
гэсэн сэтгэгдэл төрөх вий. Яг л ийм мэдрэмж маш чухал байдаг. Тэр
мэдрэмжээ хэвээр хадгалах дасгал сургуулилтыг дахин давтан хийгээд
байвал өнгөрсөндөө автах явдал огт гарахгүй.”

Өнгөрсөнөө тэжээдэг бодлоо орхисоноос хойш миний гучин нас худал


гэмээр өөрчлөгдсөн билээ. Өдөр бүр эрхэм нандин болж, унтахаар
хэвтэх мөчид баяр хөөр дүүрэн, аз жаргалтай алжаал намайг бүрхэн авч
гүн нойрсож чаддаг болсон юм. Хийх ёстой ажил уул овоо шиг их
байхад буцааж эргүүлэх боломжгүй өнгөрсөн үедээ ухарч очоод байвал
уул овоо шиг их ажил чинь улам бүр нэмэгдэж давж гарахын аргагүй
хана хэрэм болж орхино.

Одоо ч гэсэн би өнгөрсөн үеэ бодож амаа барих тохиолдолд, тэр даруй
зогсож өөрөө өөртөө чанга дуугаар тушаадаг.

“Зогс, стоп!”

Шарх бол аяндаа эдгэрч аньдаг зүйл. Бидэнд хэрэгтэй эмчилгээ бол
өнөөдөр, тэгээд маргааш юм. Ямар ч тохиолдолд өнгөрснөө бүү тэжээ,
бүү хоолло.

Азгүйтэл гэдэг Aзын эх юм


Өнгөрсөн үеэ хооллохгүй байж чадах дайны эрхчөлөөтэй болж чадсан
бол одоо түүнээс нэг түвшин илүү зүйлд хүчээ үзэцгээе.

Энэ бол өнгөрсөн үедээ гутарч, түүнийгээ балруулдах гэж хичээж


байснаас үүнд дахин дүн шинжилгээ хийж ‘юутай завшаантай хэрэг вэ!
үнэхээр азтай хэрэг болжээ!’ хэмээн хүлээж авах явдал юм.

Намайг 35 настай байхад болсон явдал юмдаг.Ажлын газрынхаа шатаар


явж байгаад хий гишгиж унан баруун гараа хугалж хүнд бэртэж байсан
удаатай. Тийм учраас ажлын ихэнхийг нугалдаг компьютерын өмнө
сууж юм хийх боломжгүй боллоо. Хэсэг зуур би урам хугарсан,
түгшүүртэй байдалд автлаа. Тэгж байгаад гэнэт ухаан орсны дараа
бодлоо өөрчлөхөөр шийдсэн юм.

‘Гар хугарсан маань азгүй хэрэг биш. Энэ зэрэгтэй өнгөрсөн нь үнэхээр
азтай хэрэг боллоо.’

Тэгээд гар хугараад зогссон энэ азтай явдлыг хэрхэн ашиглахаа төлөвлөж
эхэллээ. Эхлээд би ажлаасаа өвчний чөлөө авах санаатай шууд
удирдлагатайгаа уулзлаа. Тэр үед би хэлтсийн дарга албан тушаалтай
байсан бөгөөд, дарга маань надад дараах саналыг тавьсан юм.

“Та өнөөдрийг хүртэл компанийнхаа төлөө эрч хүч, халуун сэтгэлээ


зориулан ажилласаныг хүн бүр андахгүй мэднэ. Гар чинь хугарч
компьютерээр юм хийх боломжгүй болсон болохоор өвчний чөлөө өгөх
нь зүй ёсны хэрэг билээ. Гэвч та өөрийн буруугаас болж бэртэж гэмтсэн
учраас компанийн дүрмийн дагуу “цалингүй чөлөө” өгөхөөс өөр арга
байхгүй. За тэгэхээр...хм…ингэж шийдвэл ямар вэ? Зөвхөн үдээс өмнө
ажилдаа ирээд хэлтсийн болон хэлтэс хоорондын хуралд оролцоод үдээс
хойш нь ажиллахгүй. Тэгж чадна гэвэл таны цалинг хэвээр олгож
шийдье.”

Миний баярласан гэж жигтэйхэн. Гараа хугалсны дараа сая компани


маань намайг яаж үнэлдгийг мэдэж авсан юм. Би гараа эдгэтэл хоёр
сарын турш зөвхөн үдээс өмнө ажилдаа ирээд үдээс хойш нь гэртээ
харьж завгүйн улмаас уншиж амжихгүй байсан номуудаа ханатлаа
уншлаа. Оюун ухаанаа цэнэглэх үүн шиг сайхан боломж хаа байх билээ.
Дэлхийн нэртэй эрдэмтэн, суут ухаантануудын бүтээл, амжилтанд
хүрсэн CEO–үүдийн номуудыг шимтэн унших тусам миний амьдрал бүр
ч илүү уужуу тайван болж ирлээ. Хоёр сарын турш ном уншиж оюунаа
цэнэглэсэн явдал нь ажилдаа эргэж орсны дараа шинэ амжилтын маань
үндэс суурь болж өгснийг хэлэх юун.

Тэр үед уншсан CEO–үүдийн амжилтын тухай номууд дундаас би дараах


нэг өгүүлбэрт тэгтлээ их сэтгэл хөдөлж байсан бөгөөд өнөөг хүртэл
зүрхэндээ хадгалж явдаг юм.

“Азгүйтэл бол азын эх.”

Тийм ээ, бүх аз, од хийморь азгүйтлээс төрдөг юм. Азгүйтэл байхгүй
бол аз оршин тогтнох боломжгүй билээ. Зоосны хоёр тал шиг үнэ
цэнэтэй энэ хосоос бидний ажил, амьдрал бүрддэг юм. Ямар ч азгүй
тохиолдолыг эргүүлээд харвал аз болж, ямар ч аз хийморийг нөгөө
талаас нь харвал азгүйтэл болж хувирдаг. Азгүйтэл аз хоёрыг сиамын
ихэртэй зүйрлэж болох мэт.

Түүнээс хойш, сарын цалингаар амьдарч байсан үеэ ардаа орхиж шинээр
байгуулагдсан жижиг дунд корпорацийн удирдлагаар ажиллах боллоо.

Үнэхээр гайхахгүй байхын аргагүй зүйл нь уулзаж учирч байсан CEO


бүр бүгд асар өөдрөг үзэлтэй хүмүүс байсан явдал юм. Хамгийн адгийн
нөхцөл байдалд орсон ч гэсэн тэдний үзүүлж байгаа хариу үйлдэл
хэвэнд цутгасан мэт нэгэн ижил байдаг байлаа.

“Энэ зэрэгтэй өнгөрсөн нь яамай даа!”

Анхандаа би тэдний дотоод сэтгэлийг ойлгохгүй байх үе байдаг байв.


Гэвч уулзаж учирч байсан CEO бүр нэг ч хүн зөрөлгүй яг л программ
суулгасан робот шиг хариу үйлдэл үзүүлээд байхаар түүнд бага багаар
дасаж эхэлсэн юм. Нэг мэдэхэд би ч мөн адил ямар ч юм болж байсан
үргэлж өөдрөгөөр, талархлын сэтгэлээр хүлээн авдаг боллоо.
Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол яахын аргагүй “өөдрөг үзэл” юм
байна гэсэн үнэнийг ухаарч

мэдэн, ямар ч юмыг хувь заяа мэт тайван хүлээж авдаг цөөхөн хүмүүс л
амжилтанд хүрдэг юм байна гэдэг үнэний замыг бас нээж олсон юм.
Гучин насны босгыг давж байгаа та, танд хамгийн их сэтгэлийн тэнхээ
өгдөг азтай явдалтай учирч үзсэн үү? Хараахан үзээгүй байгаа бол та
өөрийнхөө өнгөрсөн үеэ цаашдын аз хийморийн замыг гэрэлтүүлж өгөх
гэрэл гэж тооц. Яг одоо тэр гэрлээ дээш нь өргө, шинэ амьдралын замыг
тань энэ гэрэл тодоос тод гэрэлтүүлж өгөх болно.

Аливаа юмыг хүлээж авах өнцгөө өөрчил

Та даргадаа алдаагаа дуудуулан, загнуулж зэмлүүллээгэж бодьё. Та юуны


түрүүнд алдаагаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх байх. Тэгээд
зэмлүүлэх юм хийсэндээ түүнээс уучлал гуйгаад төд удалгүй сэтгэлээр
унах вий.

За, энд нэг асуух зүйл байна. Та яагаад сэтгэлээр унаж байна вэ?

“Угүра гуай, энэнд чинь асуугаад байх юу байна вэ? Мэдээж даргадаа
донгодуулсан хүн чинь сэтгэлээр унаж л таарна шүү дээ!”

Магадгүй та ч бас ингэж л хариулах байх. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм
биш байдаг. Даргадаа зэмлүүлсэндээ сэтгэлээр унаж байгаа юм биш та
өөрөө сэтгэлээр унах гэдэг хэлбэрийг сонгож байгаагаас болж байгаа
юм. Даргаасаа болж сэтгэлээр унаж байгаа хэрэг огт биш. Энэ нь дотроо
маш чухал утгыг агуулсан байдаг.

Эргэн тойрноо тогтоод нэг хар. Даргадаа загнуулсан ч

гэсэн амандаа дуу аялаж явдаг нэгэн байдаг. Мэдээж өдөр бүр шахуу
даргадаа зэмлүүлдэг мөртлөө бахь байдгаараа байдаг хүн бол чадваргүй
хүн. Тийм хүн эцэст нь төд удалгүй өөрийн гэсэн юмаа аваад ажлаасаа
гарах болно. Тийм учраас энэ төрлийн хүнийг ярианаасаа хасъя.

Ил цагаан алдаа дутагдал байгаа бөгөөд үүнийг чинь олж харсан дарга
чинь байж болох хэмжээгээр загнаж зэмлэсэн бол та амандаа дуу аялах
ёстой.

Хүүе хүүе, даргынхаа өмнө амандаа дуу аяла гэсэн үг биш шүү.

Цамнаж байгаа даргынхаа өмнө чанга тод дуугаар “Алдааг минь хэлж
өгсөнд гялайлаа. Цаашид хатуу санаж явах болно.” гэж хэлснийхээ дараа
өрөөнөөс нь гараад амандаа дуу аяла гэсэн үг юм.

Мекинси нэртэй глобал консалтинг корпорациас дунд албан тушаалын


дарга нарыг хамруулж нэгэн судалгаа хийжээ. Энэ судалгааны үр
дүнгээс харахад, хамгийн их дэмжиж өөд нь гаргахыг хүсдэг ажилтнаар
“ямагт нүүр дүүрэн инээмсэглэж юмыг эерэгээр тусгаж авдаг хүн” гэсэн
тодорхойлолт шалгарч нэгдүгээр байранд оржээ.

Өөрөөр хэлбэл алдааны их мастер ч гэсэн даргынхаа зэмлэл буруушаалд


шууд хариу үйлдэл үзүүлж эр зоригтой, идэвхтэй байдлаар ханддаг доод
ажилтнаа удирдлагууд хамгийн их дэмжиж, тушаал дэвшүүлэхийг
хүсдэг гэнэ. Удирдлага нь үл ялиг зэмлэв үү үгүй юү тэр дороо таагүй
байгаагаа илэрхийлдэг юмуу өрөнд орсон хятад шиг болж орхидог доод
ажилтан даргадаа ямар ч эрч хүчийг өгдөггүй. Ийм төрлийн ажилтан
даргадаа ихээхэн дарамт болж байдаг ажээ. Ажилтныхаа алдааг засаж,
авьяас чадалтай

нэгэн болгож дээш нь дэвшүүлье гэхээсээ илүү яаж ийж байгаад ийм
хүнээс салах юмуу болж өгвөл өөрөөсөө хол байлгахыг хүсдэг байна.

Миний дотны танил нэгэн корпорацийн ерөнхийлөгч гучин насандаа


яваа залуу ажилчдадаа дараах зөвлөгөөг өгдөг юм.

“Гучин насанд чанга дуутай хүн ялагч болж үлддэг. Хүнээр хэлүүлж
загнуулахаараа байж сууж чадахгүй зовж шаналдаг хүмүүс олон байдаг.
Гэвч тийм хүмүүс эцэс сүүлд нь төв замаас шахагдаж гардаг. Даргынхаа
зэмлэлд итгэл төгс, зоригтой хариулахаа мэддэг, үүгээр дамжуулж юм
сурч авахыг эрмэлзэж, бүр цаашлаад даргынхаа зэмлэл буруушаалыг
зөвхөн өөрт нь хандаж байгаа онцгой халамж анхаарал гэж хүлээж авч
чаддаг хүн хэзээ нэгэн цагт заавал ч үгүй ялдаг.”

Яг одоо та нэг асуултыг надад сөргүүлэн тавих гээд бэлдэж байгаа байх.

“Даргынхаа зэмлэлийг эмзэгээр тусгаж авах, хөнгөнөөр тусгаж авах хоёр


чинь тухайн хүний төрөлхийн зан ааштай холбоотой биш гэж үү?
Төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн ч байдаг, үл ялиг гутранги үзэлтэй хүн ч
байдаг шүү дээ.”
Мэдээж таны үг үнэний хувьтай. Гэвч харамсалтай нь хорвоогийн бүх
ажлын байр хүмүүсийн олон янзын зан чанарыг харгалзаж үздэггүй юм.
Байгууллага гэдэг тэр бүтцийн тавьж байгаа шаардлагад нийцсэн зан
чанар л хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж, тохирсон шан хөлсөө авдаг
гэсэн үг юм. Олон залуу ажилчид энэ үнэнийг орхигдуулдаг.

Сэтгэл судлалын ухаанд “reframing (аливаа юмыг харж хүлээн авах


өнцгөө өөрчлөх)” гэдэг ухагдахуун байдаг. Үүнийг “coping skill (хүлээн
авах техник) ” ч гэж хэлдэг байна. Reframing гэдэг бол олдмол байдлаар,
өөрөөр хэлбэл дасгал сургуулилтаар дамжуулж зан чанараа өөрчилж
болдог үр дүнтэй техник юм. Хар өнгийн шил зүүгээр харвал хорвоо
харанхуй агуй мэт харагдана. Тод ягаан өнгийн шил зүүгээд харвал
хорвоо ягаан өнгөтэй харагдана.

Нүдний шилнийхээ өнгийг солихын адил та ч мөн хорвоог харж байгаа,


бас тэгээд өөрийгөө харж байгаа өнцгөө өөрчлөөд үзвэл ямар вэ? Энэ
өөрчлөлтөөр дамжуулж хорвоог та хүссэн өнгөөрөө будаж болно. Юмыг
харах өнцгөө өөрчилнө гэдэг гучин насанд заавал хийх ёстой
зүйлүүдийн нэг бөгөөд нэн чухал дасгал сургуулилт юм шүү.

Нүдний өмнө байгаа зүйлдээ улайр

Гучин нас гэдэг бол үнэхээр толгой өөд татахзавгүй байдаг нас. Яагаад
гэвэл бүрэн хүчин чадлаараа ажилладаг үе бол ганц энэ үе юм. Тийм
учраас гучин нас харвасан сум шиг өнгөрдөг. Хэрэв хэн нэгэнд гучин
нас нь яст мэлхийн явдал шиг удаан өнгөрч байгаа мэт санагдаж байгаа
бол энэ нь тэр хүнд гарцаа байхгүй ямар нэгэн асуудал байгааг илтгэнэ.
Нэгэн гэр бүл зуучлалын компани ажил хийдэг эмэгтэйчүүдээс дараах
асуултыг асуужээ.

“Та ажлын байран дээрээ ямар залууд хамгийн их сэтгэл татагддаг вэ?”

Хариулагсад “Хийж байгаа ажилдаа бүрэн автаж чаддаг эр хүн” гэдэг


хариултыг хамгийн их дугуйлсан байжээ. Тиймээ, гучин нас шиг ажил,
бие ,сэтгэл гурав нэгэн бүхэл цогц болж нийлдэг үе ховор гэнэ.

Бас тэгээд ажилдаа ингэж сэтгэл зүрхээ зориулах нь явсаар дөчин


насанд ирээд агуу том шагналыг эзэндээ өгдөг болох нь батлагдсан үнэн
билээ.

Байдал ийм байхад олон залуу ажилчид хийж байгаа ажилдаа бүрэн
автаж чадахгүй байх тохиолдол их бий. Энэ нь олон шалтгаантай боловч
дийлэнх хувийг “тохиолдох ч үгүй юманд санаа зовох” гэдэг зүйл
эзэлдэг ажээ. Агуу их карьераа бий болгохын тулд нэг минут, нэг хормыг
ч хайрлах ёстой байдаг тэр цаг мөчүүдэд үе үе амьдралыг нөмрөн авдаг
ирээдүйн талаархи түгшүүр, санаа зовнилоос болж хийж байгаа ажлаа
зогсоож, хоосон орон зайг ширтэж гөлөрч суугаа гучин настан байна уу?
Тийм хүн дөчин насандаа, гучтай байхдаа сайн дураараа төсөөлдөг
байсан бүүр түүр, таагүй төсөөлөл нь амьдрал дээр биелэлээ олж
байгааг харах болно.

Миний ээж ч гэсэн залуу байхдаа үргэлж санаа зовж амьдардаг байлаа.
Өвчин тусвал яах вэ? Ажилгүй болчихвол яах вэ? Хөгширсөн хойноо яаж
амьдрах вэ?

Хэзээний л муу муухай зүйл төсөөлж суудаг байв. Би жаахан байсан


хэдий ч тэр нь надад маш шинэлэг сонин санагддаг байж билээ. Яагаад
тэгж муу үр дүнг л бодоод байдаг юм бол? Арай ээж муу юм төсөөлж
бодох хоббитой юм биш байгаа гэж бодогдох хэмжээгээр ээж маань
гутранги үзэлд баригдсан байдаг байлаа. Тэгж байгаад хожмын өдөр ээж
маань өөд болох мөчдөө ид залуу байсан хүү минийхээ гарыг атгаж
дараах сургаалийг хэлсэн юм.

“Миний хайртай хүү минь ээ… тохиолдох үгүй нь мэдэгдэхгүй зүйлд


хэзээ ч санаа бүү зовж бай.

Энэ хүртэл наслахад минь надад юу ч тохиолдсонгүй.”

Утга учиргүй зүйлд цаг хугацаагаа булаалгаж эрч хүчээ алдах явдлыг
устгацгаая. Та эрч хүч гэдэг виногоор хундагаа хичнээн дүүргээд
хундаганы ёроолд байгаа цоорхойгоор вино чинь шүүрч урссаар л байх
болно. Одоо таны хийх ёстой зүйл бол хундагаа виногоор дүүргэх явдал
биш юм. Эхлээд санаа зовох гэдэг нэртэй хундаганд гарсан нүхийг
бөглөх хэрэгтэй. Хамгийн түрүүнд гутранги, өөдрөг биш зүйл бодохгүй
байж сур.
Найз маань, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо
санхүүгийн алдагдалд орж ганхаж байгаа дунд зэргийн компанид
ажилладаг юм. Тэрээр архи уух болгондоо сэтгэлээ уудална.

“Энэ янзаараа байх юм бол манай компани ер нь эвгүйтнэ шүү. Дөч


гарсан хойноо өөр ажилд орно гэдэг хэцүү…., Хм, орон сууцны зээлээ
яах билээ? Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг яаж төлөх билээ? Бичил
бизнес эрхэлдэг ч юм билүү? Үгүй, эдийн засаг ийм байхад бичил
бизнес яаж ч ашигтай байх билээ?”

Та одоо ойлгож байгаа байх. Түүний асуулт тавьж байгаа арга барил нь
бүхэлдээ буруу байна. Дан ганц эдийн засаг муу байна гэдэг
шалтгаанаар байж болох бүхий л сөрөг муу бодлуудыг ар араас нь
үйлдвэрлэж байна. Өөрийн хүчээр шийдвэрлэх боломжгүй зүйлд хэзээ ч
санаагаа бүү зовоо. Түүний оронд өөрийн хүчээр шийдвэрлэж чадах
зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж ажилла.

Компанитайгаа хувь заяагаа холбоод явъя гэж байгаа бол эрсдэлд орсон
компаниа аврахын төлөө бүх хүчээ дайчлан ажилла. Өөр ажилд оръё гэж
байгаа бол шинэажлын байр хайх үйлдэлдээ бүх анхаарлаа хандуул.
Ингэсэн байхад хангалттай.

Гучин насанд ажилд автагдсан хүн, бодолд автагдсан хүнээс хамаагүй


илүү эрч хүчтэй байдаг юм. Хийж байгаа ажилдаа анхаарлаа сайн
төвлөрүүлж чаддаг хүн хаана ч очсон үнэ хүндтэй байдаг. Мэдээж ямар
ч ажлыг сайн хийж чадна. Гучин насандаа хийж байгаа зүйлдээ бүх эрч
хүчээ зориулж сурвал дөчин насанд айх зүйл огт үгүй болно.

Нэг номыг 100 удаа унш

Махатма Ганди дараах үгийг хэлжээ.

“Хүн хүсч байгаа шигээ болдог.”

Авто машины хаан Хэнри Форд дараах үгийг хэлсэн байна.

“Амжилтыг атгаж авах арга маш энгийн байдаг. Болно гэж бодвол
болдог, болохгүй гэж бодвол болдоггүй.”
Зөвхөн эдгээр хүмүүс ч биш. Хүн төрөлхтний түүхийг, энэ хорвоог
өөрчилсөн үе үеийн хүмүүс бүгд үүнтэй ижил үгийг хэлцгээжээ. Өөрөөр
хэлбэл хүн төрөлхтөн өөрийн бодож байгаагаараа болдог. Өөрийгөө
хэрхэн төсөөлж байгаагаас шалтгаалж өөрийн талаарх ухамсар, ойлголт
нь бүрэлдэн тогтдог ажээ.

Номын дэлгүүрт ороод харахад гучин настай залуу үеийнхэнд зориулсан


өөрийгөө хөгжүүлэх номууд арвин элбэг байдаг. Тэдгээр номууд дээр
гарч байгаа амжилтанд хүрсэн хүмүүсийг ажаад байхад тэдэнд нийтлэг
нэгэн зан чанар байдаг.

“Амжилтанд хүрье гэж байгаа бол амжилтанд хүрсэн үеийн дүр төрхөө
урьдчилан сэтгэлдээ урлах ёстой.”

Амжилтанд хүрсэн хүмүүс тасралтгүй “өөдрөг сэрүүлэг”–ээр дахин


дахин өөрийгөө сэрээж, имиджээ зурж явдаг гэсэн үг юм. Тэгж далд
ухамсартаа зорилгоо бас урлана. Энэ үйлдэлд дасал болох юм бол унтаж
байхад ч, сэрүүн байхад ч далд ухамсар нь энэ бүхнийг бодит ажил
хэрэг болгохын төлөө бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүрдэг. Тэгээд
ил ухаан бодлоос хамаагүй илүү хүчтэй далд ухаан бодол нь хийх гэж
байгаа үйлдлийг чинь удирдаж өгдөг. Үүгээр дамжуулж аажмаар өөрийн
төсөөлж байсантай ижил хүн болдог.

Энэ мэт үнэт ухаарлуудыг багтаасан хувь хүний хөгжлийн тухай номууд
багагүй шүүмжлэлд өртдөг. Олон уншигчид номоо хаагаад амандаа
ингэж бувтнадаг.

“Мэдээжийн зүйлүүд л байна шүү дээ.”

Яг ижилхэн түрүүчийн ном шигээ мэдээжийн зүйлүүд байна гэж


боддогийн шалтгаан нь юу вэ? Тийм ээ, номыг толгойгоороо уншдаг
учраас тэгж байгаа юм. Номыг халуун сэтгэл гаргаж, өөдрөг үзлээр
уншдаггүй учраас сэтгэлд чинь шингэж чадахгүй байгаа юм. Хонжворт
сугалааны хожлын дугаар дуудах адил амжилтын дугаарыг нэг бүрчлэн
зааж өгдөг ном гэж хорвоод байдаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн
номын тавиур дээр байгаа ном таны номын тавиур дээр байгаа номтой
яг ижил байдаг. Зөвхөн амжилтанд хүрсэн хүмүүс л уншдаг “нууц ном”
гэж байдаггүй. Гэтэл хүмүүс нууц, супер ном хайсаар явдаг учраас
жирийн номуудыг мэдээжийн зүйл бичсэнбайна хэмээн нүдээрээ
гүйлгэж уншаад хаадаг байна.

Надтай танилын харилцаатай байдаг нэгэн том компанийн дэд захирал


дараах зөвлөгөөг өгч байж билээ.

“Гучин насанд 100 ном унших нь чухал ч гэсэн, нэг номыг 100 удаа
унших нь бас чухал. Зуу орчим удаа уншвал номны агуулга тархинд
хадагдаж үлддэг. Амжилтанд хүрсэн хүний амьдарч байгаа тэр атаархам
сайхан орон зайд өөрөө бас амьдарч байна гэсэн мэдрэмжирхүү зүйл.
Өөрөөр хэлбэл амжилтанд хүрээгүй хүн амжилт гэж юу болохыг
мэддэггүй. Гэхдээ амжилт бол аль хэдийн амжилтанд хүрсэн мэт
амьдарч байгаа хүний олж авч чаддаг үр дүн юм. ”

Гучин насандаа аанай л хорин насныхтайгаа нэгэн адил түгшиж явдаг


хүний гол дутагдал нь нөхцөл байдал бүрийг эрч хүчээр биш
толгойгоороо ойлгохыг эрмэлздэгт байгаа юм. Гэвч амжилт гэдэг зүйл
эрч хүч, халуун сэтгэлийг өөр бусад зүйлээс илүү ихээр шаарддаг,
тэдгээрээс шим тэжээлээ авч соёолж дэлгэрдэг гэдгийг үргэлж санаж
явах ёстой.

Хэдийгээр мэдээжийн сургаалтай ном байсан ч гэсэн зүрхээ цохилуулан


байж, хөөрүү дэврүүн сэтгэлээр дахин нэг удаа уншаад үз. Танд огт өөр
мэдрэмж төрөх бий вий.

Халуун сэтгэл, эрч хүчээ гаргаж тасралтгүй хичээж зүтгээд байх аваас
“бүрхэг ирээдүй”-н талаархи санаа зовсон байдал чинь аяндаа үгүй
болно. Гэвч халуун сэтгэл гэдэг зүйлийг далд хийчхээд хамгийн адгийн
ирээдүйг толгойдоо төсөөлөх аваас эцэст нь тэр чинь биелэж орхино.
Тийм учраас амжилтын тухай номууд бие

биенээсээ хуулж бичсэн мэт, хэзээ ч гутранги зүйл бүү бод гэж бидэнд
захисан байдаг юм. Гутранги зүйл бодохгүй байна гэдэг сонголтын
асуудал биш. Энэ бол аз жаргалтай амьдралд тавигдах үндсэн шаардлага
юм.

Омог бардам, эр зоригтой ялагд


“Бодож байгаа шигээ амьдарна гэнэ ээ? Тэгвэл

би ерөөсөө орон тооны цомхтголд өртөхгүй юм шүү гэж бодоод байх


хэрэгтэй байх нээ.”

Та ингэж санаагаа амрааж байж ч магадгүй юм. Гэвч энэ бол ихээхэн
эндүүрэл. “Орон тооны цомхотголд өртөхгүй юм шүү” гэж бодож байгаа
та гарцаа байхгүй “орон тооны цомхотгол”-д өртөнө.

Бэйсболийн тэмцээнээр жишээ аваад ярья.

Танай баг 1:0 оноогоор хожигдож байгаа бөгөөд 10 удаагийн цохих


боломжоосоо 9 удаад нь алдаж цохьчхоод байгаа бөгөөд та 10 дахь
удаагийн цохилт хийхээр зогсож байна. Та амьсгаагаа түгжиж бодно.

“Цэвэр хожигдож л болохгүй юм шүү! Энэ цохилтыг л алдаж цохихгүй


юм шүү!”

Та цохилт хийх гэж байхдаа ингэж бодох юм бол гарцаа байхгүй алдаж
цохиод танай баг цэвэр ялагдана.

Шалтгаан нь маш энгийн.

Бидний далд ухамсар “тэгэхгүй л юм шүү, ээдээ ингэхгүй л юм шүү” гэх


мэтийн төвөгтэй хэлийг ойлгодог-гүй. Далд ухамсар өгүүлбэрийг биш
имиджийг хадгалж үлддэг. Тийм учраас та “алдаж цохиж л болохгүй юм
шүү” гэж бодох агшинд таны далд ухамсар, таны толгой дотроо төсөөлж
байгаа имиджийг бодит амьдрал болгохын төлөө ажиллаж эхэлдэг. Учир
нь “алдаж цохиж л болохгүй юм шүү” гэж тангараг өргөж байгаа таны
толгой дотор урьд нь амсаж үзсэн “алдаж цохьсон” талаарх имидж
тодорч ирдэг. Ингэсээр байгаад эцэс сүүлд нь алдаж цохиод цэвэр
ялагдаж орхидог юм. Орон тооны цомхтголд өртөхгүй юм шүү гэж
сэтгэлдээ шийдэх мөчид та ухамсартай болон ухамсаргүй байдлаар
толгой дотроо ”орон тооны цомхтголд орсон байгаа ” дүр төрхөө сийлж
эхлэх болно. Тэгээд тэр имиджиндээ ялагддаг.

Бага сургуулийн тавдугаар ангид байхад дадлагын хичээл дээр цайны


ёслолын тухай сурах боломж гарч байж билээ. Сурагч бүр гэрээсээ
хамгийн дуртай цайны аягаа авч ирж цай уунгаа бялуу идэх хөгжилтэй
хичээл байлаа. Би ээжээсээ гуйж байгаад гэрийнхээ хамгийн үнэтэй
вэжвүд (Wedgwood – Английн нэртэй шаазан бренд) цайны аягыг авч
явахаар боллоо.

Ээж надад дахин дахин “үнэтэй, нандин эд учраас хагалж болохгүй шүү”
гэж захилаа. Би толгой дохисны дараа сургууль уруугаа явлаа. Гэтэл
гэрээсээ гарсан цагаас авахуулаад миний толгойд зовлонт бодол
эргэлдэж эхэллээ.

“Хагалж л болохгүй юм шүү. Хагалж болохгүй шүү. Ээдээ, хагалж л


болохгүй шүү.”

Гэтэл сургуулийнхаа хашааны гол хаалган дээр ирээд би юунд


ховсдогдсон юм бүү мэд цүнхээ газар унагаж орхилоо. Хатуу хучилттай
зам дээр унасан цүнхэн дотроос маань “жин” хийсэн дуу гарлаа. Ингээд
л би тэр цайны аягыг хагалж орхисон юм даа. Би хэсэг зуур газарт
унасан цүнхээ гөлөрч яахаа мэдэхээ байлаа. Тэгж байгаад тэсэлгүй уйлж
орхисон юм.

“Орон тооны цомхотголоор л ажлаасаа гарчихгүй юм шүү” гэж бодох


биш “Компанид энэ мест нь илүүдээд байгаа юм бол бүх хүч чадлаа
дайчлан ажиллаж, тушаал дэвших замаар энэ местнээс нь холдчихъё”
гэж бодох ёстойн учрыг та одоо ойлгов уу? “Алдаж цохиж л болохгүй юм
шүү ” гэж бодох биш “гарцаа байхгүй байнд нь цохьё” гэсэн сэтгэлээр
амьдралын бүх зүйлд хандах ёстой. Тэгж байж адаглаад байнд нь биш
юмаа гэхэд ойролцоо нь ч болов цохино шүү дээ.

Бас алдаад цохьчих вий гэж айж байгаад алдаж цохьсон болон байнд нь
цохино гэж бүх хүч, анхаарлаа төвлөрүүлж цохиураа эргүүлж байгаад
алдаж цохьсон хоёрын хооронд маш том ялгаа байдаг. Мэргэжлийн
бэйсболын цохигчдыг хар даа. Тэд алдаж цохьсон ч гэсэн яг байнд нь
цохьсон мэт омог бардам байдаг шүү дээ.

Өөдрөг бус, муу бодол бодит байдал болж биелэлээ олж байгаа бол
сэтгэлийн хүнд бэртэл авна. Насан туршдаа эдгэшгүй шарх авч ч
болзошгүй юм шүү. Дахин босох боломжгүй болж байна гэсэн үг юм.
Харин өөдрөг бодол, өөдрөг уур амьсгал дундаас төрж гарсан ялагдал нь
амжилт уруу ойртох алхам болдог гэдэг үнэнийг үргэлж санаж яв.

Хүн толгойдоо юу бодож боловсруулж байна ягтүүн шигээ амьдардаг


гэсэн үнэнтэй санал нийлж байгаа бол та одоо харанхуй ирээдүйг
төсөөлж болохгүй юм байна гэсэнтэй санал нэгдэж байгаа байх.

Тэгвэл та одооноос эхлээд ерөөсөө худал хэлж болохгүй. Цаашлаад муу


үйл хийж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл тийм үйлдэл гаргаж байгаа
таныг, таны далд ухамсар гарцаа байхгүй ажиглаж байдаг. Хичнээн төгс
төгөлдөр худал үг байлаа ч гэсэн өөрийгөө хуурч дөнгөхгүй. Хичнээн
төгс төгөлдөр, баригдахааргүй гэмт хэрэг үйлдсэн байсан ч гэсэн
өөрийгөө хуурч барахгүй. Бас дээрээс нь худал үг болон муу үйл үйлдсэн
хүн заавал ч үгүй түүнийгээ ухаарч өөрийгөө буруушаахад хүрдэг. Тэгээд
түүгээрээ дамжуулаад “би муу хүн, авах юмгүй хүн” гэсэн дүгнэлтийг
далд ухамсартаа гүн гүнзгий сийлж байдаг. Энэ сийлбэр туйлын эцсийн,
шийдвэрлэх шинжтэй байдаг. Учир нь дахин давтан худал хэлэхэд хүргэх
юмуу, муу үйл хийдэг зуршилтай болоходхүнийг уриалан дууддаг ажээ.

Муу үйл гэдэг нь хулгай хийх юмуу аллага үйлдэхийг л хэлдэг юм биш.
Жишээлбэл хүмүүсийн нүдийг хариулж байгаад татсан тамхиныхаа
ишийг ил хаях, хэн нэгний гээсэн мөнгийг сэмхэн авч халааслах зэрэг
жижиг үйлдэл ч гэсэн сэтгэлд маш том нөлөө үзүүлдэг.

Худал хэлэхгүй байх ч гэсэн маш чухал. Нэгэн сэтгэл судлалын


судалгаагаар хүн нэг худал үг хэлбэл түүнийгээ үнэн мэт болгохын тулд
дунджаар 20 нэмэлт худал зүйлийг зохиож хэлэхэд хүрдэг гэнэ.

Төсөөлөөд үз дээ. Энэ бол хүний сэтгэцийн эрүүл мэндийг тэр чигээр
нь сүйтгэж байгаа хэрэг. Тэгээд түүгээр дамжуулаад дахин давтан
өөрийгөө муу хүн гэж итгэн, тэр итгэл нь улам бэхжихэд хүрдэг.

Намайг найман настай байхад болсон явдал юмдаг.

Дуут царцаа дээр доргүй хөлхөлдсөн хөдөө нутагт байдаг өвөөгийндөө


зуны амралтаа өнгөрөөж байлаа. Тэр үед би тосгоны ойр байдаг галт
тэрэгний буудал хавиар сэлгүүцэж яваад “аваарын товчлуур” гэсэн
бичигтэй улаан өнгийн кнопыг уйдсандаа дарж орхиж билээ. Тэгмэгц
“жин жин” хийсэн дуу гарч галт тэрэгний буудал тэр аяараа бөөн чимээ
шуугиан болж орхив. Айж цочсон би эргэж ч харалгүй зугтлаа. Тэгээд
өдөржингөө муухай царайтай амьтан гэрийн гадаа байдаг саравчин
дотор өнжлөө. Муу үйл хийсэн гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан
учраас хоолойгоор хоол ч орсонгүй. Орой болтол тэгж гараа амандаа
хийн газар ширтсээр байлаа.

Талбай дээрээ ажиллаж дуусаад ирсэн өвөө маань миний байгаа


байдлыг хараад юу болсон тухай асууж шалгааж

гарлаа. Би толгойгоо сэгсрэн юу ч хэлэхгүй байж байгаад тэсэлгүй


нулимс урсган байж өдөр болсон явдлын талаар хэллээ.

Болсон явдлын талаар сонссон өвөө маань тэр дороо галт тэрэгний
буудлын дарга дээр намайг дагуулж очоод уучлал гуйлгуулсан юм.
Буудлын дарга инээмсэглэж намайг уучилсан юм. Гэртээ буцаж ирсэн
би хоёр аяга хоол идэж билээ. Тэгээд тайвширч гүн нойронд автсан юм.

Худал үг юмуу хүн чанарт харшилсан үйл, муу зуршил нь таны насан
туршдаа тэмцэх хамгийн том дайсан чинь байж ч мэдэх юм шүү. Бүр
анхнаасаа муу үйл хийхгүй байх нь сайн боловч, яах ч аргагүй
тохиолдлоор эдгээр үйлдлүүдийг хийсэн бол тэр даруй өөрөөсөө болон
бас бусад хүмүүсээс уучлал гуйж сэтгэлээ уудал. Эс тэгвэл тэдгээр зүйлс
таны сэтгэлд тухалж суугаад бага багаар дэлбээгээ дэлгэж орон зайгаа
томруулах болно.

Гучин нас гэдэг бол бүрэн хариуцлага хүлээх чадвартай болох үе юм.
Худал үг худал үг төрүүлж, шалтаг шалтгаан шалтаг шалтгааныг
төрүүлдэг. Таагүй зуршил болон бусдыг хуурч мэхлэх, арга заль хэрэглэх
нь эргээд зэвсэг болж ирээд таныг хайр найргүй шийтгэж арилшгүй
сорви үлдээдэг.

Амьдрал тойрог хэлбэрээр үргэлжилдэг. Нэг тойрог эргэсээр анх


хөдөлсөн газартаа дахин ирдэг дүрэмтэй юм. Амьдралын яг ийм зөв
тойргийг бий болгох хамгийн тохиромжтой нас бол яахын аргагүй гучин
нас билээ.

Өдөр тутмын ажил амьдралдаа эмх цэгцийг эрхэмлэ


Нэгэн компани дээр лекц уншихаар очлоо.

Нэртэй косметикийн компани байсан бөгөөд үүнийг батлах гэсэн мэт


30-40 насны эмэгтэй ажилчдаар лекцийн танхим дүүрсэн байлаа.
Хамгийн урд талын эгнээнд өндөр хурдаар албан тушаал дэвшиж дөч ч
хүрээгүй байхдаа компанийнхаа удирдлага болсон эмэгтэй сууж байгаа
нь харагдав. Тэр эмэгтэй бол намайг лекцэнд урьсан гол эзэн байлаа. Би
тэр эмэгтэй рүү үл ялиг инээмсэглэн ингэж асуулаа.“Сайн байна уу, дэд
захирал аа ? Өнөөдөр энэ танхимд тань шиг эрдэм чадал төгс,
мэргэжлийн удирдагч болохын тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа залуу
эмэгтэйчүүд цугларчээ. Лекц эхлэхийн өмнө та эдгээр залууст хандаж
ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?”

Дэд захирал эмэгтэй үл ялиг инээмсэглэн хэсэг бодолд автсаны эцэст ам


нээлээ.

“Яг тийм гээд хэлчих зүйл алга. Хичээж зүтгэвэл боломж аяндаа гарч
ирдэг хойно. Заавал өөрийн туршлагаасаа

хуваалцья гэвэл, эргэн тойрноо төгс төгөлдөр эмхэлж цэгцэлдэг


зуршлыг бий болгох нь маш чухал юм шиг санагддаг шүү. Хэзээд эмх
цэгцтэй байдаг хүнд хорвоо илүү их итгэл хүлээлгэдэг учраас би ингэж
хэлж байгаа юм.”

Тийм ээ. Сэтгэлийн амар амгалан болон амьдралын зөв тойргийг бий
болгохын тулд нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол өдөр тутмын ажил
амьдралаа цэгцлэх явдал юм. Жишээлбэл, өрөө нь замбараагүй, ширээн
дээрх нь эмх цэгцгүй, төлөөгүй байгаа ус, цахилгааны үнийн нэхэмжлэх
овоорч хуралдсан орчинд яаж амгалан тайван, үр бүтээлтэй ажиллаж
чадах билээ.

Энэ нь маш аар саар мэт санагдаж байгаа ч гэсэн таны амьдралыг бага
багаар мэрж идэж байгаа хорхойтой ижил зүйл гэдгийг санаж яв.
Амьдрах орчин чинь эмх замбараагүй байвал залхуу, идэвхгүй, найдлага
тасарсан байдал ноёрхож улмаар түүндээ автаж урагшаа нэг ч алхаж
чадахгүйд хүрдэг. Бас орчноо эмх цэгцтэй байлгаж чаддаггүй хүний
царайд үргэлж өөртөө итгэх итгэл дутсан унхиагүй байдал илэрч байдаг.
Итгэл найдварын оч буух зай талбайгүй, тийм нүүр царай гэсэн үг юм.
Сарнайн туяатай ирээдүйг мөрөөдье гэж байгаа бол, тэр мөрөөдөлд саад
болж байгаа эргэн тойрныхоо жижиг асуудлуудыг нэг бүрчлэн олж
илрүүлцгээе. Тэгээд тэднийг тэмдэглэлийн дэвтэртээ бичье.

Хими цэвэрлэгээнд өгсөн юмаа авч ирэх, дүүгийнхээ төрсөн өдрийн


бэлгийг бэлдэх, ойрын хугацаанд уулзаж нэг газар сууя гэсэн найзтайгаа
өдөр цагаа тохирох зэрэг.

Эдгээр ажлуудыг хойш тавилаа гээд ерөөсөө устаж үгүйболохгүй.


Гагцхүү цас шиг хунгарлаж нэмэгдсээр байх болно.

Мөн дараах үгүүдийг одоо амьдралаасаа авч хая.

“Тэгж байгаад нэг уулзъя.”

“Зав чөлөөгүй гүйсээр байгаа тантай ер ярьж чадсангүй.”

“Энэ сарын тайлан дуусмагц холбоо барья.”

“Энэ долоо хоногт амжихгүй нь, дараа долоо хоногийн дундуур очъё.”

“5-6 хоногийн дотор тайлагная.”

“Аль болох хурдан хийе.”

Эргэн тойрноо эмхэлж цэгцэлж чаддаггүй хүн үргэлж энэ мэт үгүүдийг
хэлж амьдардаг. Өөрөөр хэлбэл хүмүүстэй харилцах харилцаандаа
хүртэл яаж ийж байгаад залхуурч цаг сунгах гэдэг. Иймэрхүү айван
тайван байдлыг цэцэглүүлж байх хооронд таныг гэж зорьсон хүмүүс нэг
хоёроороо цөөрч алга болж байдаг. Заавал уулзах ёстой хүн, заавал
тайлагнах ёстой зүйлээ тодорхой цаг товлож хэлдэг зуршилтай бол.
Тэгж чадах юм бол ажилд тань хурд, эрч хүч нэмэгдэж өдөр тутмын
амьдралаасаа эмх замбараа, цээж дүүрэн амьсгалыг олж авах болно.

За энэ ч яахав гээд үл тоомсорлож орхилгүй нэг нэгээр нь бүрэн


шийдвэрлэж эхэлье. Тэгэх юм бол сэтгэлд чинь байгаа бараан үүл алга
болж байгааг та мэдрэх болно. “Би өрөвдмөөр залхуу амьтан биш” гэж
бодон өөртөө итгэх итгэл тань дахин сэргэх болно.
Асуудлуудыг жижгээс нь эхлээд бүрэн шийдээд байвал үр дүн нь ямар
гайхалтай байдаг гэж санана. “Би сэтгэл шулуудсан зүйлээ заавал ажил
хэрэг болгодог чадвартай хүн” гэсэн өөдрөг дохиог өөртөө өгч
урамшуулж байдаг учраас гайхалтай байхгүй яах билээ.

“Би залхуу, өрөвдмөөр амьтан ” гэж өөрийгөө зэмлэх биш харин “Би
төлөвлөснөө заавал ажил хэрэг болгодог дотоод сэтгэлийн хүч ихтэй
хүн” гэж өөртөө итгэх итгэл олж авах хоёрын аль нь сайн билээ?
Өрөөгөө цэгцлэх, янз бүрийн хэрэглээний төлбөрөө төлөх зэрэг аар саар
үйлдлүүд энэ хоёр ялгааг бий болгодог гээд та бод доо. Энэ нь гаргаж
байгаа хүч хөдөлмөртэйгээ харьцуулахад үр дүн нь асар их байдаг
ашигтай үйлдэл гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.

Та ч гэсэн эргэн тойрныхоо жижиг зүйлүүдээс эхэл гэж хэлмээр байна.


Тэгээд өдөр бүр “санаа зовоосон зүйлүүдийн жагсаалт” гаргаж дэс
дарааллаар нь бичээд шийдвэрлээд үз. Толгой өөд татах завгүй гучин
насанд, энэ үйлдэл бодсоноос чинь хамаагүй том эрч хүч, энергийг танд
өгөх болно.

Эгэл жирийн бас гэнэн цайлган амьдар

Яг одоо хэрэгжүүлэх боломжтой бас дээрээс ньтом үр дүн авчрах нэг


зарчмыг хэлж өгье. Тэр бол “хийхээ больчихьё” гэдэг зарчим юм. Энэ
зарчим нь ажил, амьдралын хэв маягийг өөрчлөх төвөггүй бөгөөд
ашигтай арга гэдгээрээ японы гучаад настай бизнесмэнүүдийн дунд нэн
алдаршсан зарчим юм билээ.

Жишээлбэл, заавал зав гаргаж уншина даа гэж бодож байгаа мөртлөө
ерөөсөө гарт баригдаж өгдөггүй ном байдаг бол тэр номыг “уншихаа
больчихъё” гэж шийдсэнийхээ дараа таньдаг хүндээ бэлэглэх юмуу аль
нэгэн газарт хандивлах юм. Та тэр номыг сүүлийн хуудсыг нь хүртэл
үнэнчээр уншина гэдэг нэгэнт боломжгүй зүйл. Гэсэн хэдий ч тэр
номыг унших ёстой гэсэн стресс чинь үргэлж таныг зовоож байдаг. Тэр
номыг дэргэдээсээ холдуулчих юм бол сэтгэл чинь хөнгөрөөд, дотор
чинь цэлмээд ирнэ. Ном их уншина гэдэг хүний амьдралын маш чухал
холч ухаан мөн. Гэвч ном та хоёрын хооронд харилцан

зохилдлогоо гэдэг зүйл байдаг. Зарим номыг барьж аваад л тэр дороо
дуустал нь уншдаг бол зарим номны гарчиг дээр нь ч харц тогтдоггүй
шүү дээ. Хэдэн цаг өнгөрсөнийг ч мэдэлгүй мэдээгээ алдтал уншихад
хүрдэг номуудыг л түүж уншина гэхэд бидний амьдралын он жилүүд
хаана ч нь хүрдэггүй гэнэ.

Дан ганц номон дээр ч биш. Уулзаж ганц нэг зуу татъя гэж тохирсон ч
гэсэн яагаад ч юм ер уулзалддаггүй найз байдаг. Найзтайгаа уулзах
дургүй байгаадаа биш гагцхүү архи уух дур хүрэхгүй байгаагаас тэгж
байгаа юм. Тийм үед архи уух төлөвлөгөөгөө эрс шийдэмгий орхих
хэрэгтэй. Архи уухынхаа оронд тэр найзтайгаа уулзаж үдийн хоол идэх
юмуу хамтдаа спорт тоглоом тоглох маягаар цэнгээнийхээ төрлийг
өөрчлөөд үз. Найз чинь үүнд дуртайяа санал нэгдэж байгаа бол таны
сэтгэл тэр дороо тайван сайхан болно. Гэвч найз чинь өнөөх л янзаараа
хамт архи уухыг танаас хүсээд байх аваас тэр найзтайгаа эргэлзэх юмгүй
холбоогоо тасал. Яагаад гэвэл тэр найзад чинь танаас илүү архи гэдэг
зүйл эрхэм байгаа нь бэлхнээ харагдаж байна шүү дээ. Хүн нийгмийн
амьдралд идэвхтэй оролцоод ирэхээр хүссэн хүсээгүй архи уух хэрэг
бишгүй нэг тохиолддог. Энэ нь та аль хэдийн архийг хангалттай ууж
байна гэсэн үг юм. Байдал ийм байхад таныг ойлгохгүй байгаа бол тэр
найз чинь таны сайн найз биш юм.

Унших ёстой гэсэн сэтгэлээр дургүй номоо өмнөө тавьсаар байх юмуу,
хүсээгүй байгаа архины уулзалтандаа дуудагдаж очсоор байх юм бол
таны амьдрал үнэхээр хямдхан, өчүүхэн болж хувирна. Гучин нас гэдэг
бол

үлдсэн амьдралынхаа төлөө эрс шинэчлэлийг хийх, түүнд зориулсан


дадал зуршлыг бий болгох цаг үе билээ. Өнө эртний дадал зуршлаа хаяж
чадахгүй бол та дадал зуршлын боол болж орхино.

Шөнө оройн цагаар, амьдарч байгаа хорооллоо тойроод нэг яваад үз.
Үгүй ер нь хичнээн олон хүн архийг аяга аягаар хөнтөрч, хүү хаа хэмээн
орилж хашгирч байна вэ. Өглөө гараад явахдаа, явган хүний зам дагуу
энд тэндгүй бөөлжисний ор мөр байгааг хар. Гучин нас гэдэг бол
амьдралын эрч хүч дүүрэн байдаг оргил нас билээ. Энэ үедээ, тэр эрч
хүчээ хэтэрхий дэмий зүйлд зарцуулаад байх юм бол сайхан амьдралыг
мөрөөдөх санаа байвч сачий хүрэхгүй гээч болчихож мэднэ шүү. Гучин
насанд “хийх ёстой ажил” чухал ч гэсэн “хийгээд хэрэггүй зүйл” -үүдээ
олж тогтоогоод түүнийгээ ягштал биелүүлэх нь бүр илүү чухал.

Мэдээж бүх зүйлд “хэмжээ хязгаар” гэж юм байдаг. Хэмжээнээсээ


хэтэрсэн зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Бүх зүйлийг “хийхээ болчихъё”
гэж тогтоож орхивол эсрэгээрээ санаа зоволтын их давалгаа таныг
нөмрөн авах болно.

Жишээлбэл “ядаргаатай санагдаад байгаа тул хөдлөхөө больчихъё” гэсэн


дүрмийг бий болголоо гэж бодъё. Тэгвэл та, ирээдүйн амьдралаа яах
билээ гэсэн асар их түгшүүрийг зөрүүлээд авах болно. “Хийхээ болъё”
гэж тогтсон ч гэсэн сэтгэл санаа чинь тайван амгалан болох биш харин ч
бүр үймэрч орхино.

“Хийхээ болъё” гэж тогтоож болох зүйлүүд нь чухал зүйлүүд биш аахар
шаахар зүйлүүд байх ёстой гэдгийг та

энд надаар хэлүүлэх юун. Таны амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй


зүйлүүдийг л энэ зарчимд хамруулах ёстой. Тэгээд чухал нөлөө
үзүүлэхгүй хирнээ сэтгэлийн мухарт лай болоод байдаг зүйлүүдээ
“хийхээ болъё” гэсэн ангилалд оруулж орхи.

“Хэзээ ч гүйцэтгэхгүй ажил”-уудаа олж тогтооно гэдэг хэлэхтэй адил


амар зүйл биш. Яагаад гэвэл танд хийх ёстой ажил хэтэрхий олон байна.
Тийм үед “нэг жилийн турш хийхээ болъё” гэх зэргээр хугацаа тогтоовол
үр дүнтэй байдаг.

Хамгийн буруу зүйл бол угаасаа гүйцэтгэх ямар ч боломжгүй зүйлийг


зорилгоо болгож тогтоочхоод, “урьдаас төлөвлөгдсөн ялагдал”-ыг дахин
давтаж байх явдал юм. Тэгээд өөртөө “чи чадахгүй ээ” гэсэн
тодорхойлолт өгч байдаг явдал юм. Тийм зүйлийг хийх гэж өөртөө ачаа
өгч байхын оронд үтэр түргэн “хийхээ больё” гэж тогтоох нь чухал.

Залуу насандаа бусдаас түрүүлж амжилтанд хүрсэн хүмүүсийн нийтлэг


чанар юу болохыг мэдэх үү? Түүний нууц нь тэд хавсарсан нийлмэл
өгүүлбэр байсан амьдралаа өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн хоёроос бүтсэн
энгийн өгүүлбэр болгож өөрчилсөнд байгаа юм. Жижиг том асуудлууд
утас шиг орооцолдсон байгаа амьдрал тэгсгээд тайлагдаж журмандаа
орно гэж ер байдаггүй. “Хийх ёстой ажил”, “хийгээд хэрэггүй ажил” –
уудынхаа жагсаалтыг гаргаж түүнийгээ тасралтгүй бодит ажил хэрэг
болгох аваас таны амьдрал танигдахгүй аргагүй хялбарчлагдана. Амжилт
гэдэг цэцэг хялбар амьдрал гэсэн хөрсөн дээр цэцэглэдэг юм.
Хоёрдугаар бүлэг

Өнгөрсөн амьдралаа эргүүлж авахыг хүсч байгаа танд

Хувийн үзэл баримтлал, өөрийгөө хүндлэх сэтгэл хоёрыг гол зэвсгээ


болго

Бид нас ахих тусам амьдралаа бусдын мэдэлд оруулж орхидог. Хэн
миний амьдралыг мэдээд байгаа юм бэ гэж та асуух байх л даа гэвч
эргэн тойрноо нэг сайн тойруулаад харахад л таны амьдралыг
дарамтлахаар зэхэж байгаа зүйлс тун амархан илэрч гарч ирнэ.

Бидний амьдрал уруу дайрч довтолж байдаг хамгийн том гэмт хэрэгтэн
бол “бусдын үнэлгээ” ,түүнээс үүдсэн “айдас” хоёр байдаг. Хүн ганц
өдөрт л гэхэд хэдэн арван удаа би хүмүүсийн нүдэнд ямар харагддаг бол
гэх юмуу, эр хүнийхээ хувьд эсвэл бүсгүй хүнийхээ хувьд сэтгэл татам
байж чаддаг эсэх, би дажгүй хүн үү үгүй юу гэх зэргээр бодон сэтгэлээ
шаналгаж байдаг.

Телевизээр сурталчилж байгаа, сэтгүүл дээр гарч байгаа аж үйлдвэрийн


бүтээгдэхүүний сурталчилгаанаас харцаа салгаж чаддаггүй нь ч гэсэн
аанай л бусдаас сөрөг үнэлгээ авчих вий гэсэн айдсаас болдог. Реклам
сурталчилгаа нь хэрэглэгчээс одоо юу хэрэглэж амьдарч

байгаа тухай, юу хэрэглэж мэдэхгүй амьдарч байгаа тухай нь тасралтгүй


асууж амгалан тайван байдлыг нь эвддэг

Бид “энэ зэргийн юм эдэлж хэрэглэх дайны хүн болж бусдад харагдах
ёстой” гэсэн айдастаа автагдан бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг.
Эцэст нь “би энийг өмчилж авлаа” гэсэн сэтгэл ханамж нь “би бусдын
нүдэнд энийг худалдаж авсан хүн болж харагдана ” гэсэн сэтгэл
ханамжаар солигддог.

Бусдын үнэлгээнд эмзэг ханддаг хүн “би гэдэг бие хүнээрээ бахархах
сэтгэл” дутсан хүн байдаг. Нэмээд өөрийгөө хүлээн зөвшөөрдөг
“өөрийгөө хүндлэх сэтгэл” дутсан хүн байдаг. Бусдын үнэлгээнд ганхаж
найгана гэдэг бол тэдэнд амьдралаа дарлуулж байна гэсэн үг юм.

Бусдын харцаар хөдөлж амьдарна гэдэг хамгийн аз жаргалгүй амьдарч


байгааг илтгэнэ. Учир нь хүн өөрийгөө өөрчилж чадах боловч бусдыг
өөрчилнө гэдэг боломжгүй. Энгийнээр тайлбарлавал “өөрийн харц”-нд
биш “бусдын харц”-нд эмзэг хандах тусам амьдралаа удирдан жолоодох
чадвараа алдах магадлал нэмэгддэг гэсэн үг юм. Амьдралаа удирдан
жолоодох эрхээ өрөөл бусдад найр тавин өгч байгаатай юуны ялгаа байх
билээ. Бууны амыг зүрх үрүүгээ чиглүүлчихээд өмнөө байгаа хүнд мөнгө
өгч гохыг нь дарахыг тушааж байгаатай зүйрлэм байж боломгүй хэрэг
юм.

Миний хамгийн дургүй зүйл бол ийм амьдрал. Тийм учраас би бусдын
үнэлгээнд огт анхаарал тавихгүй байхаар шийдсэн билээ. Үүний төлөө
хичээж зүтгэж байгаагийн нэг илрэл нь “өөрийгөө хүндлэх сэтгэл”-ээ
тэтгэж байх явдал юм. Өөртөө амласан амлалтаа заавал биелүүлж
байхнь өөрийгөө хүндлэх сэтгэлээ тэтгэх явдал мөнөөсөө мөн. Би
үүнийг хэдэн удаа туршиж үзсэн бөгөөд өөрийгөө хүндлэх сэтгэл
нэмэгдээд ирэхийг бас анзаарсан юм.

Өөрийгөө хүндлэх сэтгэл гэдэг ямар чухал зүйл болохыг харуулсан нэгэн
болсон явдал байдаг.

Дэлхийн гурван агуу тенор гэж нэрлэгддэг Пласидо Доминго, Хосе


Каррерас, Лучано Паваротти. Эдний дунд Доминго, Каррерас хоёр нь
алдартай өстөн дайснууд байлаа. 1984 онд Каталониа бүс нутаг нь
тухайн үед Испанийг удирдаж байсан Мадридаас салж, тусгаар
тогтнохыг эрмэлзэж байсан ба үүний улмаас хүмүүсийн тэмцэл ид
оргилдоо хүрсэн үе байлаа. Улмаар Мадридаас гаралтай Доминго,
Каталониагаас гаралтай Каррерас хоёрын өс хонзон бүр ч нэмэгдэх нь
тэр.

Тэд дэлхийг тойрон аялан тоглолт хийхдээ нэгнийхээ гишгэсэн тайзан


дээр гарахгүй гэсэн зарчмыг үндсэн шаардлагаа болгож, зохион
байгуулагчид нь үүнийг нь хүлээж авсан тохиолдолд сая нэг юм
тоглолтоо хийдэг байсан гээд бодохоор ямархуу муу харилцаатай байсан
нь харагдаж байгаа биз.

Тэгж байтал нэг өдөр Каррерас Домингогоос илүү том дайсантай учрах
нь тэр. Тэрээр цусны цагаан бөөм өвчин тусчээ. Тухайн үед цусны
цагаан бөөм өвчнийг эмчлэх хэмжээгээр анагаах ухаан хөгжөөгүй
байсан бөгөөд Каррерас сар бүр чөмөг шилжүүлэн суулгах, цус сэлбэх
зэрэг хүнд эмчилгээнүүдийг хийлгэхийн тулд Америкт очих болов. Асар
их эмчилгээний зардлын улмаас санхүүгийн хувьд доройтолд орсон
тэрээр эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүйд хүрлээ. Эдийн засгаар
туйлдаж гүйцээд байсан тэр үед тэрээр Мадридад зөвхөн цусны цагаан
бөөм өвчин туссан өвчтөнд зориулсан сан байдгийг мэдэж авлаа. Эрмаса
гэдэг сангийн тусламжтайгаар Каррерас дахин эмчилгээгээ эхэлж
улмаар эрүүл саруул болж чадсан юм.

Баярласан сэтгэлээ илэрхийлэхийн тулд уг сангийн гишүүнээр элсэх гэж


байхдаа Каррерас итгэхэд хэцүү нэгэн үнэнийг олж мэдлээ. Өөрт нь
тусалж байсан санг үүсгэн байгуулж, ивээн тэтгэсэн хүн нь Доминго
байсан бөгөөд, бүр анхнаасаа тэр санг байгуулсан зорилго нь Каррераст
туслахын тулд байжээ. Бас дээрээс нь Доминго нь өөрөөс нь тусламж
авч байгаа Каррерасийн өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулахгүй
гэсэндээ өөр нэрээр санг ажиллуулсаар иржээ.

Каррерасийн сэтгэл дээд зэргээр хөдөлж Домингогийн тоглолтон дээр


хүрэлцэн ирсэн юм. Тэгээд үзэгчдийн нүдэн дээр өвдөг сөгдөн байж
баярласан сэтгэлээ илэрхийлсэн гэдэг. Тэр байдлыг хараад Доминго юу
ч хэлэлгүй Каррерасыг чанга тэврэн авчээ.

Тэр өдрөөс хойш тэд бие биенээ жинхэнэ өрсөлдөгчийн байр сууринаас
хүндэлж гайхалтай сайхан тоглолтуудыг хамтран хийдэг болсон юм. Нэг
өдөр Доминго Эрмаса сангийн тухай ярилцлага өгч байхдаа “миний
өрсөлдөгч болох өөр нэгэн уран бүтээлчид туслахын тулд” хэмээн
товчхон хариулсан гэдэг. Эцсээ хүртэл Каррерасын өөрийгөө хүндлэх
сэтгэлийг нь хамгаалсан хэрэг билээ.

Доминго, Каррерас хоёрын тухай яриа нь өөрийгөө хүндлэх сэтгэлээ


хамгаална гэдэг амьдралын хөгжил цэцэглэлтэнд ямар чухал үүрэг роль
гүйцэтгэдэг болохыг харуулж байна. Гучин нас гэдэг ширүүн урсгалт
голыгамжилттай гатлахын тулд бидэнд хэрэгтэй олон зүйл байдаг
бөгөөд тэдний дундаас “өөрийгөө хүндлэх сэтгэл” хамгийн дээд нь
гэдгийг умартахгүй байцгаая.

Би өөрийгөө хүндлэх сэтгэлээ тэжээхийн тулд бага зэрэг ахадсан


зорилго тавьдаг. Тэр ахадсан зорилгоо болж өгвөл хамгийн олон жижиг
хэсгүүдэд хуваагаад түүнийгээ саадгүй хэрэгжүүлэх арга замыг эрж
хайдаг юм. Энэ үед том зорилгын эд эс, эрэг шураг нь болсон үйрмэг
зорилгуудыг биелүүлж чадаж байна гээд биеэ тоох юмуу хэт шунаж
болохгүй. Жаахан хангалтгүй л байна даа гэж бодогдохоор хэмжээнд
барин чамбай гэгч нь зорилгоо жижиглэж өгөх хэрэгтэй.

Мөн зорилгоо биелүүлж чадаагүй гээд дундаас нь орхиж болохгүй.


Санасан хэрэг чинь талаар болсон ч гэсэн чихгүй толгой шиг
үргэлжлүүлээд байх хэрэгтэй. Амжилтанд хүрэн хүртлээ тасралтгүй
оролдлого хийж байгаа таныг түүх ялагдагч биш ялагч гэж тэмдэглэх
болно. Ийм процессоос хүний “халдашгүй дархан үзэл баримтлал” төрж
гардаг юм.

Бусдын үнэлгээнд анхаарлаа хандуулж бусдаар амьдралаа дарамтлуулж


байгаа бол, та энд гарч байгаа зөвлөгөөг нэг бүрчлэн нягт нямбай
хэрэгжүүлэхэд хангалттай. Тэгж чадвал таны өөрийгөө хүндлэх сэтгэл
гарцаагүй ган болд мэт хатуу болно. Мөн өөрийгөө хүндлэх сэтгэл
батжиж бэхжихтэй зэрэгцээд бага багаар бусдын үнэлгээнд ач холбогдол
өгөхөө болино. Одоо та бусад хүмүүсээс амьдралаа эргүүлж авах өдөр
холгүй байна. Хувийн үзэл бодол болон өөрийгөө хүндлэх сэтгэлээр өвч
бүрэн зэвсэглэсэн амьдралыг хэн ч булааж чадахгүй.

Дахин нэг удаа алд


Хорин настай байхдаа би хонхны дуугаар шүлсээ гоожуулдаг ” Павловын
нохой” байлаа. Би бусад хүмүүсийн харцанд л анхаарлаа хандуулдаг
тэнэг амьтан байсан юм. Тухайн үед надад өөрийгөө цэх зогсоох
сэтгэлийн тэнхээ байхгүй байлаа. Тийм учраас хүмүүсийн жижиг
үйлдэл, нэг үгэнд үндсээрээ ганхаж, шулуун замаасаа гаран хадуурах
явдал их байдаг байв.

Хүн ийм байдалд ороод ирэхээрээ хэн нэгнээр зэмлүүлэх юмуу таагүй
мэдээ сонсмогц зүрх үхэж сэтгэлээр унаж орхидог юм билээ. Дараа нь
дотно хүмүүсийн маань чин сэтгэлийн зөвлөгөө яг л намайг доромжилж
байгаа мэт сонсогдож, магтаал нь хүртэл цаагуураа хийгээд байгаа мэт
санагдах боллоо. Хэн нэг нь ам нээж ганц үг хэлэв үү үгүй юу нүүр
царай минь хувирч уурлах явдал хэвийн үзэгдэл болж ирэв. Яг л
эзнийхээ хөлийн чимээ юмуу хонхны дууг сонсмогц шүлсээ гоожуулдаг
туршилтын нохой шиг. Одоо бодож байхад ичмээр хэрэг шүү.

Хорин настай байсан надад уужуу тайван ухаан гэдэг зүйл байгаагүй
юм. Тийм учраас өөрийнхөө энэ байдлыг буруу гэдгийг ухаарч ч
дөнгөхгүй байлаа. Тухайн үед дэргэд байгаа хүн маань намайг
шархлуулахгүй л байгаасай билээ гэж, надад дургүй биш байгаасай гэж
өдөр бүр хүмүүсийн нүүрний хувирлыг ажиглах гэж амиа тавьдаг байж
билээ. Яг л унахаасаа айгаад босох тухай боддог ч үгүй хулчгар амьтан
шиг амьдарч байлаа.

Гучин нас хүрээд нэгэн өдөр би өөрөөсөө “би яагаад ингэж зовж
амьдарч байгаа юм бэ?” гэсэн асуултыг асуулаа. Цаашид дахин ингэж
хүмүүсийн харцанд дальдчиж, өөрийгөө ядрааж амьдрахыг хүсэхгүй
байлаа. Нэг долоо хоног тасралтгүй бодож эргэцүүлсний эцэст арай гэж
нэг юм ухаарч ойлголоо.

Би цаана л нэг зовлонтой шаналгаатай байдаг байсан нь намайг


шүүмжилж байсан хүмүүсээс болоод байсан хэрэг биш байв. Тэдний
үгийг тэнэг юм шиг үнэнч шударгаар хүлээж авдаг надад өөрт минь
хамаг асуудал байлаа. Намайг шүүмжилж байгаа хүмүүстэй нэг баг
болж өөрийгөө донгоддог байсан “би” гэдэг хүнд хамаг хэрэг байна
гэдгийг ойлгож ухаарсан юм. Мөн тэр мөчид миний зөвшөөрөлгүйгээр
хэн ч намайг өөрчилж чадахгүй юм байна гэдгийг мэдэж авсан юм. Би
зүгээр л тэнэг юм шиг, надад дураараа үнэлгээ өгч, намайг доод
зэрэглэлд аваачиж байгаа хүнд намайг доромжлох зөвшөөрлийг хайр
гамгүй олгодог байжээ.

Үүнийг ухаараад авсны дараа бүх зүйл ямар амар хялбар болсон гэж
санана. Би юуны түрүүнд өнөөгхүртэл гуравдагч этгээдийн байр
сууринаас өгдөг байсан “зөвшөөрөл” гэдэг зүйлийг өгөхөө болихоор
шийдлээ. Хүмүүс юу ч гэж бодож бай, юу ч гэж ярьж бай тэдний эрх
чөлөө шүү дээ. Харин би бусад хүмүүсийн үгэнд найгаж ганхахаа
болихоор шийдсэн юм. Миний тогтоосон стандарт, өөрийн
боловсруулсан ажиллах зарчим л намайг хөдөлгөж чадна гэж өөртөө
зарлан тунхагласан билээ.

Тэгмэгц аяндаа сэтгэл санаа маань тайван болж ирсэн юм. Бусад
хүмүүсийн хариу үйлдэлд намба алдахааргүй болж сэтгэл санаа минь
амар амгалан байх боллоо. Энэ нь амьдралаа өөрөө удирдаж чадах оюун
ухааны дасгал сургуулилтаа дуусгасан явдал байлаа. Ингэж би алдсан
байсан амьдралынхаа нэгээхэн хэсгийг эргүүлж авах аргыг нээж олсон
юм. Бага гэлтгүй амжилт шүү.

Бодол минь өөрчлөгдөх тусам өнгөрсөн хугацаанд намайг дарлаж байсан


бүүр түүр айдас ор тас алга болсон юм. Бусдын үгийг инээгээд өнгөрөөх
уужим сэтгэл болон надад хандаж өгч байгаа зөвлөгөөг нь дуртайяа
хүлээн авах ухаалаг байдлыг өөртөө төлөвшүүлж чадсан юм. Буцаж
унахаасаа айгаад босохын тухай боддог ч үгүй байсан би шинэ
ертөнцийг чиглэн урагш зоригтой алхах итгэлийг олж авсан юм.

Та дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг харж байсан уу? Дөнгөж хөлд орж
байгаа хүүхдийг сайтар ажигла. Нэг удаагийн оролдлогоор хөл дээрээ
тэнцэж шууд алхдаг хүүхэд байдаггүй. Босоод дахин унаж, нэг алхчихаад
дахин унадаг. Хүүхэд явж сурахын тулд дундажаар 2000 удаа унадаг
гэдэг.

Хэрэв хүүхэд хөлд орж байхдаа дахин дахин унаж

байгаагаа хараад “би чадахгүй юм байна” гэж өөртөө итгүүлэн бууж


өгвөл насан туршдаа явж сурахгүй. Гэвч хүүхэд дунджаар 2000 удаа
туршиж үзэн, анхаарлаа дан ганц явах гэдэг үйлдэлд төвлөрүүлэн хамаг
хүчээ зарцуулж байж сая явж сурах гэдэг зорилгодоо хүрдэг. Цэцэрлэгт
хүрээлэнд тоглож байгаа хүүхдүүдийг хараад байхад ийм жижиг биетэй
байж өдөржингөө яаж ингэж хурдан шаламгай гүйж харайдаг байнаа
гэсэн бодол байнга төрдөг. Одоо ингээд эргэцүүлээд бодохоор хоёр
мянга гаруй удаа унаж байж явж сурсан тэдэнд гүйж харайх нь зугаа
цэнгэлийн охь нь байхгүй яах билээ.

Унавал эргэлзэх юмгүй босч хувцасаа гөвөөд дахин явж болдог гэсэн дөт
замыг нээж илрүүлсэн учраас өөрийгөө шүүмжлэх, өмөөрөх хоёрын аль
алиныг нь хийхээ болихоор шийдсэн юм. Тэр болтол миний хөлд хэдэн
арван цэврүү үсэрч ч мэдэх юм. Дараа нь тэр цэврүүний ор дээр
өвдөлтөөс хамгаалсан хамгаалалтын хөрс зохистой хэмжээгээр бий
болох байх. Хатуурч зузаарсан хөлийн тавхай чинь удаан өмсөж хөлд
хэвшсэн гутал шиг эвтэйхэн санагдаж байгаа бол та одоо хорвоогийн
ямар ч бартаат замаас айх хэрэггүй. Хүч мэдэн алх, шинэ амьдрал аль
хэдийн эхэлжээ.

Болохгүй бол дахиад оролд, мэдэхгүй бол суралц. Энэ бүхэн амжилтыг
атгаж мөрөөдлөө биелүүлэхэд тань ямар ч саад бэрхшээл байхгүй
гэдгийг хэлж байна. Дахин нэг удаа уналаа гээд өөрчлөгдөх зүйл
байхгүй. Харин тэр үйлдэл давтагдахын хирээр та хэнээс ч илүү салхи
татуулан хурдлах болно гэдгийг санаж яв. Дан ганц үүгээр л таны сэтгэл
өд шиг хөнгөрнө.

Үнэлгээгээ чи өөрөө тогтоо

Хүнд 6 төрлийн шорон байдаг.

Нэгдүгээрт, өөрийгөө харгислах шорон

Хоёрдугаарт, шүүмжилж буруушаах шорон

Гуравдугаарт, гутарч цөхрөх шорон

Дөрөвдүгээрт, өнгөрсөн цагт автагдах шорон

Тавдугаарт, бусдад атаархаж барьцах шорон

Зургадугаарт, хардаж сэрдэх шорон


Та эдгээрийн дундаас хэдэн шоронд нь хоригдож амьдарч байна вэ?

Нэг үе би дээрх зургаан шоронгоор өдөрт хэдэн удаа орж гаран


амьдардаг байсан юм. Өөрийгөө шийтгэх явдалд автаж байгаад нэг
мэдэхэд бусдыг шүүмжилж, жижиг бэрхшээлийг ч давж чадалгүй
цөхрөлд автаж тэгсэнээ гэнэт өнгөрснөө дахин сэргээх нь гэм биш зан
байлаа. Ямар ч зорилгогүйгээр хэн нэгэнд атаархаж байгаад тэр нь мөд
хардалт сэрдэлтийн хар сүүдэр болон

хувирдаг байдлаар өдөр хоногийг өнгөрөөдөг байсан юм.

Сэтгэл хөдлөлийн галзуу хулганаас бууж чадахгүй байсан намайг амар


тайван хөрсөн дээр газардуулж өгсөн зүйл нь “өөрийн гэсэн үнэлгээ
тогтоо” гэсэн найзын маань чин сэтгэлийн зөвлөгөө байлаа. Сайтар
бодоод үзсэн чинь би үргэлж ямар нэгэн тогтсон стандартгүйгээр
тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл хөдлөлдөө автаж түүндээ
захирагдан үйлдэл хийдэг байжээ. Тэгээд гаргасан шийдвэр, дүгнэлт нь
миний толгой дээр сэхээ авахын завдалгүй буцаж буун улмаар амьдрал
маань эмх замбараагаа алддаг байв.

Би удаан бодсоны эцэст өөртөө “хангалттай” гэж хэлж чадах сэтгэл


доторх стандартаа бий болголоо. Тэр бол хоёрхон төрөлтэй, маш энгийн
мөртлөө одоо ч надад хүчин төгөлдөр үйлчилдэг, намайг хөдөлгөх хүч
билээ.

Эхний стандарт нь “алдсан ч гэсэн харамсахгүй байх” явдал юм.

Алдсан ч харамсахгүй байхын тулд бүх хүч нөөц бололцоогоо гаргасан


байхад хангалттай. Хүчин чадлаа 120% -иар гаргаж ажилласан хэдий ч
ялагдал хүлээсэн бол тэр надаас үл хамаарах зүйл. Ийм тохиолдолд
толгой гудайлгаж суухын оронд ялагдлыг туршлага болгож дахин үзээд
алдъя гэсэн сэтгэлийн тэнхээтэй байхыг эрхэмлэ. Ийм үед “алдсан ч
яадаг юм бэ” гэж таныг зоригжуулдаг найз юмуу гэр бүлийн гишүүн
байвал үүнээс илүү сайн юм гэж юу байхав. Хүний амьдрал, санасан
хэрэг талаар болох, алдах, ялагдал хүлээх, өөрчлөгдөх, дүр төрхөө
хувиргах зэрэг зүйлээр зай завсаргүй дүүрэн байдаг.

Тэдгээр байдлаас хир хурдан, хир ажил хэрэгч байдлаар гарч чадах вэ
гэдэг нь чухал. Амжилтаараа дэлхийд гайхагддаг агуу удирдагчид,
түүхэнд нэрээ үлдээсэн уран бүтээлчид, эрдэмтэн мэргэдийн замд
гайхалтай үр дүнг авчирсан алдаанууд элбэг арвин байсан юм.

Английн ерөнхий сайд Винстон Черчил “эрч хүч, итгэл найдвараа


гээлгүй ялагдлаас ялагдал уруу шилжин явах” –ыг жинхэнэ амьдралын
угтвар нөхцөл гэж хэлж байсан удаатай. Одоо хир нь бид алдааг тогтсон
замаасаа хазайж байгаа төөрөгдөл, ялагдал гэж боддог. Гэхдээ дэвжин
дээшлэх чадвартай хүн эдгээр төөрөгдлийг шинэ боломжийн эхлэл гэж
хүлээж авдаг. Ялагдал гэдэг урагш нэг алхахын тулд хийгдэж байгаа
үйлдэл гэдгийг ойлгоод авчих юм бол та ч гэсэн алдаа гэдэг нь харамсаж
ичих зүйл огт биш гэдгийг мэдэж авах болно.

Хоёрдугаарх стандарт нь “дан ганц өөрийн ашгийг бодохгүй байх” юм.

Хүн өөрийнхөө зовлон, шаналлыг өөр хүмүүс болон гадаад орчинд


тохдог маш зальтай, муу зуршилтай байдаг. Дан ганц өөрийн ашгийг
бодож байдаг хувиа хичээх зангийн хариу үйлдэл нь өөрийгөө зовлон
шаналгаа, сэтгэл хангалуун бус байдалд оруулах хэлбэрээр илэрдэг.
Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийгөө нөгөө талаас нь харах цаг
завыг заавал гаргаж байх хэрэгтэй. Тэр үйл явцаар дамжуулж дайсан
гадна талд биш дотор байгаа юм байна гэдгийг ухаарч чадвал илүү
хөгжих боломжтой болдог.

Энэ үед хүссэн үр дүн гарахгүй байна гээд яахаас ч буцахгүй байдалд
орж хувиа хичээсэн зан гаргаж болохгүй гэдгийг анхаарах ёстой. Дэргэд
байгаа хүнээ өөрөөсөө илүү эрхэмлэж хандаад байхад муу үр дүн гарсан
бол энэ нь яах ч аргагүй зүйл юм гэдгийг ойлгож бүүр бууж өгөхөө
мэддэг байх хэрэгтэй.

Би худалдааны менежер бөгөөд зорьсон үзүүлэлтэндээ хүрч чадаагүй


гэж бодъё.

Компани маань мэдээж намайг хүлээн зөвшөөрөхгүй. Гэлээ гээд


сэтгэлээр унах хэрэггүй юм. Өөрт байгаа хүч чадлаа бүгдийг гаргасан
бол, тэгээд харилцагч болон хамт олныхоо байр суурийг хангалттай
бодолцож үзсэн бол зорьсон үзүүлэлтэндээ хүрээгүй ч гэсэн “дараа
илүү сайн үр дүн гаргаж чадна, дахин оролдоод үзье” гэж өөрийгөө
тайвшруулахад болно.

Харин эсрэгээрээ зорилгоо биелүүлсэн ч гэсэн бүх хүч чадлаа


дайчлаагүй бол түүндээ гэмших хэрэгтэй. Төлөвлөгөөгөө л биелүүлж
байвал боллоо гэсэн хувиа хичээсэн сэтгэлээр андын журмыг умартан
байж хэрэгжүүлсэн бол өөрийгөө эргэж харах хэрэгтэй. Үнэлгээ гадна
талд байдаггүй. Үнэлгээ миний дотор байдаг.

Зовлон, жаргал ! Аль аль нь танд оногдсон хувь

Гуч хүрмэгц сэтгэл гутрах өвчин намайг нөмрөн авч

билээ. Анх удаагаа хариуцан авсан хэлтсийн дарга гэдэг албан тушаалд
асуудлын гол нь байлаа. Дээрээ байгаа удирдлагууд, доор ажиллаж
байгаа ажилтнуудтайгаа ойлголцож чадахгүй байсан би стресст орж
улмаар ажилдаа очиж чадахааргүй болж байж билээ. Ажлаа сайн хийсэн
учраас албан тушаал дэвшсэн нь мэдээж байтал хэлтсийн дарга болох
агшинд намайг хүрээлэн байгаа бүх зүйл ээдрээ төвөгтэй мэт санагдаж
эхэллээ.

Тухайн үед миний нүдэнд удирдлага болон ажилчид маань бүгд дайсан
болж харагдаж байв. Ажил дээрээ очоод ширээн дээрээ сууж байхад
бүгд намайг муулж, шоолж байгаа мэт санагддаг байлаа. Хэн юу хэлж
байгааг мэдэхсэн гэхээс ажил маань ч гарт орж өгөхөө байсан гээд бод.

Гэтэл энэ бүгд ердөө л миний төсөөлөл төдий байсан юм. Инээж байгаа
удирдлага болон ажилтан маань намайг тэнэг хэмээн шоолж байгаа биш
өнгөрсөн шөнө үзсэн

инээдмийн программын талаар ярьж байсан хэрэг байлаа. Чимээгүй


шивгэнэн ярьж байгаа нөхөд маань намайг муулж байгаа биш зүгээр л
ажлын холбогдолтой зүйл ярьж байсан хэрэг байв. Бүгд миний бодож
байсан шиг намайг чиглэсэн зүйлүүд биш байлаа.

Гэсэн хэдий ч би эргэн тойрныхоо хүмүүсийг, тэдэнтэй харилцах


харилцаагаа бодон бодон эмзэглэн, нэг төрлийн “өөрийгөө эрүүдэх”
үйлдлийг хийдэг байсан юм. Нэг мэдэхэд эргэн тойрны бүх хүмүүсийн
амнаас гарч байгаа авиаг өөрийн хүссэн өнцгөөсөө бодож боловсруулан
ач холбогдолгүй юмнуудад жигтэйхэн их ач холбогдол өгч түүндээ
бачуурдаг болов.

Би, ажил хэрэг санасны дагуу бололгүй итгэл найдвар маань ялагдал
болон хувирахад өөрөөсөө ичдэг байсан бөгөөд энэ үедээ сэтгэл
хөдлөлөө захирч чадалгүй хавь ойроо түйвээх юмуу хамаг байдгаа
алдсан хүн шиг хэдэн өдрөөр хямардаг байлаа.

Яг л “ингээд дуусдаг байжээ” гэж бодон бүх зүйлд бууж өгч байгаа
эмгэнэлт жүжгийг гол дүр шиг.

Ингээд, дөрвөн ханаар хүрээлэгдсэн харанхуй худаг дотор байгаа мэт


амьдралаар амьдарч хэрхэвч болохгүй юм байна гэж бодох болсон би энэ
бүх ээдрээг тайлахын тулд ээлжийн амралтаа авлаа.

Амьдрал гэдэг тэр чигээрээ орооцолдсон утас байдаг учраас бүх


орооцолдоог тайлахаас нааш төгсгөл нь хаана байгааг мэдэх аргагүй
байдаг юм. Гэтэл бид үе үе орооцолдсон байгаа хэсэгтэй
тааралдахаараа түүнийг уужуу тайван тайлах гэлгүй шууд л нэг тал уруу
нь шахаж зай гаргах гэж түлхэж орхидог. Тэр хооронд хэдхэн
үйлдлээрамархан орооцолдоог нь гаргачих боломжтой байсан утаснууд
бүр ч их орооцолдож бажгилдсан юм болж орхино. Эцэст нь
орооцолдсон хэсгийг тайрч дахин залгахаас өөр аргагүйд хүрдэг.
Залгаастай утсаар нэхсэн цамц энд тэндээ зангилаатай үзэмжгүй байдаг.
Тийм учраас бид амьдралын утас орооцолдсон бол хугацаа алдалгүй бас
болгоомжтой нь аргагүй тайлах ёстой. Нэг жижиг орооцолдоо тайлахдаа
уур хилэн болж, хүчээр түрий барих аваас утас улам эрчлэгдэж бүр
орооцолдож орхино

Хүмүүсийн харилцаа гэдэг ээдрээтэй зангилааг тайлахын тулд надад


хамгийн хэрэгтэй зүйл нь дэмий бодлоо толгойноосоо авч хаях явдал
байв. Миний сул талыг олж илрүүлэхсэн гэхээс цус үзсэн араатан шиг
болсон байгаа даа гэж бодож байсан дарга, хамт олон маань намайг нэг
их сонирхдоггүй байж билээ. Бүгд л амьдралаа хөөсөн завгүй хүмүүс
байв. Тэдэнд бусдын алдаа, дутагдлыг 24 цагаар хэлэлцэж, шүүн тунгаах
зав чөлөө ч байдаггүй байсан юм. Бас дээрээс нь өөрсдөө ч гэсэн миний
ижил ажил дээрээ тоо томшгүй олон саад бэрхшээл, ялагдалтай
тулгардаг учраас нөхдийнхөө алдааг харин ч бүр халуун дулаанаар
хүлээн авч урам зориг өгөхийг оролддог байжээ. Хамаг асуудал нь уужуу
тайван байдал гэгчийг бий болгож чаддаггүй би гэдэг хүнд байсан юм.

Бусад хүмүүсийн харцанд эмзэглэхээ больё гэсэн шийдвэр нь надад маш


том өөрчлөлтийг авчирсан юм. Эргэн тойрныхоо хүмүүстэй юм ярилцах
нь хөгжилтэй сайхан санагдаж, бодол санаагаа илүү чөлөөтэй
илэрхийлж чаддаг боллоо. Энэ таатай байдалд яаж зүгээр байхав гэсэн
шиг хийж байгаа ажилд маань ч ахиц гарч намайгдогдлуулдаг болов. Би
гэдэг хүн ингэж сэтгэл гутралаас ангижирсан юм.

Байдаг л нэг жижиг зүйлд хамаг анхаарлаа хандуулж эрч хүчээ бараад
байвал амьдралын баяр баясгалан, сайн сайханд зарцуулах энерги
дуусчихна. Ойлгож дөнгөх зүйлээ ойлгоод, хичнээн доороо дэвхцээд ч
өөрчилж чадахгүй зүйлээ зүгээр л хүлээн авахад болно. Тэгж байж
амьдралын баяр баясгаланг урсаж байгаа уснаас уух мэт ядах юмгүй
мэдэрч чадна.

Жижиг сажиг зүйлд амиа тавьдгаа больцгооё. Хэвийн хэмжээнээс


хэтрүүлж бусдын харцанд эмзэг хандах ч хэрэггүй. Нэгэнт асгарсан усыг
саванд нь буцааж хийх боломжгүйтэй адил ирээдүйг өөрчилж чадах
боловч өнгөрснийг өөрчилж чадахгүй. Хичнээн хамаг хүч чадлаа барж
хөөцөлдлөө гээд жижиг сажиг зүйл бол жижиг сажиг л зүйл. Энэ жижиг
сажиг зүйлс таны амьдралыг ерөөсөө төгс төгөлдөр болгож өгөхгүй.

Үүнийхээ оронд та тулгараад байгаа асуудалд аядуу зөөлөн, урсгал


дагаж яваа мэт хандаж чадвал илүү зав чөлөөтэй бас өөдрөг амьдарч
чадна.

Таны одооноос эхэлж хийх ёстой ажил бол өнгөрснөө бүр хаяж ирж
байгаа аз завшаан, боломж бололцоонд анхаарлаа төвлөрүүлэх явдал
юм. Унасан чигээрээ уйлаад байвал хэн ч таны нулимсыг арчиж өгөхгүй.
Горьдсоны гарз. Харин шүд зуун босч ирээд бүх хүчээрээ гүйх юм бол
сайн дураараа туслагсад гараад ирж мэдэх юм шүү. Яагаад гэвэл тэр үед
та хосгүй сайхан харагдана. Үүнийг тэргүүн зорилгоо болгоод үз. Бас
дээрээс нь таны унасан зэргийг хэн ч эргэн дурсахгүй, санахгүй учраас
юунаас айх билээ.

Мэргэжлийн бэйсболын тамирчны ялалт байхад хангалттай


Ном болон интернэт сэтгүүлд эссэ бичих юмуубизнес эрхлэгчдэд
зориулж лекц унших нь миний гол ажил билээ. Мэдээж бизнес удирдагч
гэсэн миний мэргэжил ч бий. Гэхдээ тодорхой бүлэг хүрээлэлгүй янз
бүрийн хүмүүст өөрийнхөө бодлыг дамжуулна гэдэг миний хамгийн
чухал ажил гэдэг нь хөдөлбөргүй үнэн. Бас дээрээс нь уншигч
сонсогчдын тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Одоо бол аль нэг
интернэт сайтад нэг эргэцүүлэл бичиж явуулахад л хэдэн зуун хүнд
миний бодол нэгэн зэрэг хүрдэг болоод байна. Баяртай боловч нөгөө
талаар бас айдастай зүйл.

Бүх хүмүүс нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг тийм төгс агуулгатай


зөвлөгөө байдаггүй гэж би боддог. Бас миний үг болон бичсэн зүйл хэн
нэгнээс “энэ бодол чинь буруу байна” гэсэн шүүмжлэл сонсох нь
мэдээжийн хэрэг билээ. Гэтэл өнгөн дээрээ ойлгож байгаа хэдий ч
цаанаа тийм биш байгаад асуудал байгаа юм. Үргэлж л бүххүмүүсээс
100%-ийн үнэлгээ авахыг хүсээд байдаг юм. Бас болоогүй 1% ч
хүрэхгүй туйлын цөөнхөд өөрийнхөө санаа бодлыг хүлээн зөвшөөрүүлж
чадаагүй төдийгөөр сэтгэлээр унаж гутарч орхихыг яана.

Хүн бол нийгмийн амьтан. Сармагчин юмуу арслан зэрэг амьтантай


адил дан байгалаас заяагдсан чадварынхаа хүчээр амьдрах боломжгүй.
Нийгэм гэдэг хүмүүсийн нэгдэл дунд бусад хүнээр өөрийгөө хүлээн
зөвшөөрүүлж байж сая “амьд” байгаагаа баталдаг, уйтгарлаж
гуниглахдаа амархан эмзэг дорой адгуус. Тийм учраас хүнээр үзэн
ядуулах тун дургүй байдаг. Би ч гэсэн үүнийг шууд буруу гэж хэлж
чадахгүй.

Гэхдээ та энэ асуудлыг дангаар нь аваад үз. Би заавал бүх хүнээр


хайрлуулж байх ёстой юу? Чин сэтгэлээсээ намайг хайрлаж, намайг
үхэхэд уйтгарлаж гуниглах хүн нэг байхад таны сэтгэл ханахгүй байна
уу? Тэгвэл хир зэрэг их хайранд сэтгэл ханах юм бол?

Сэтгэл судлаачдын хамгийн их хүндэлдэг Алберт Элис доктор


өөрийнхөө клиник туршилтанд үндэслэн, гэр бүл болон соёлын
нөлөөгөөр хүнд бага наснаас нь бүрэлдэн тогтож, улмаар үүрд
хадгалагдаж үлддэг 11 төрлийн хэрэггүй итгэл үнэмшил байдаг болохыг
тогтоожээ. Тэдний дунд хамгийн эхний итгэл үнэмшил нь “эргэн
тойронд байгаа бүх хүнээр заавал өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой”
гэж боддог явдал гэнэ.

Энэ нь буруу чиг хандлага гэдгийг мэддэг мөртлөө аанай л үүнд


анхаарлаа хандуулж хөөцөлддөг нь ёстой нэг яахын аргагүй хүний
байгалийн чанар гэж хэлжээ.

Өөрийг нь хүн үзэн ядаж байгааг мэдэж авахдаа хэнл дуртай байв гэж.
Гэхдээ энэ нь тухайн хүн өөрийг чинь үзэн ядаж байгаагаа гадна талдаа
илэрхийлж байна уу, үгүй юу гэдгээр л хэмжигдэнэ. Чамд дургүй
байгаагаа огт мэдэгдэхгүй байвал чи яах вэ.

Миний таньдаг хүмүүсийн дунд нэг сайн дурын нийгмийн ажилтан


байдаг юм. Тэрээр ажилдаа дуртай байдгийн шалтгаан нь бусад
мэргэжилтэй харьцуулахад сэтгэлийн хариу дэм их авдагт байдаг гэнэ.
Бусдаас ямар нэгэн юм авахаасаа илүү өгч байгаа байр суурьтай байдаг
учраас “баярлалаа” , “таны ачаар” гэсэн үгийг байнга сонсдог гэнэ
билээ. Гэтэл нэг мэдэхэд хатуу ширүүн, өөдрөг биш харьцааг жигтэйхэн
эмзгээр хүлээж авдаг болчихсон байж гэнэ. Ингэж явсаар цэвэр сайн
дурын нийгмийн ажилтаны хувиар хэн нэгэнд тус хүргэх биш, баярлалаа
гэсэн үг сонсох гэсэндээ тус хүргэдэг болж хувирчээ. Бусдад чин
сэтгэлээсээ хандахаасаа илүү хуурамч баг өмсөж “сайн хүн” гэсэн дүр
төрхөнд хувирах гэж ядсан амьтан болж орхисон байжээ.

Өөртөө зориулж нийгмийн туст үйл хийгээд байгаа хурцадмал байдлаа


нэг өдөр ойлгож ухаарсан тэрээр өөрийг нь чиглэж байгаа сөрөг
хандлагуудад анхаарлаа хандуулахгүй байхыг хичээж эхэлсэн юм. Тэгээд
бусдаас дан ганц магтаалын үг, өөдрөг үг сонсох гэж албан хүчээр ямар
нэгэн үйлдэл хийдэг байдлаа ч больсон гэдэг. Тэрээр нийгмийн сайн
дурын ажилтан мэргэжлийг сонгосон жинхэнэ зорилгоо хайж эхэлсэн
юм. Ганц хүнд ч болов аз жаргалтай болох боломжийг олгож, энэ хорвоо
амьдрахад таатай газар шүү гэж санагдуулах үйлдэл хийх ёстой гэдэг
үндсэн зорилгоо эргүүлж олж авсан билээ.

Намайг таашаадаг хүн ганц байгаа бол үнэ цэнэ багатай амьдрал, олон
байгаа бол үнэ цэнэ ихтэй амьдрал гэж үү? Тийм биш гэдгийг та ч гэсэн
мэдэж байгаа . Өөрөө цэх шулуун байхыг эрмэлзэж, тэгэхийн тулд
хичээж зүтгэх нь хамгаас чухал. Хүмүүстэй харилцаанд орж байгаа
үгүйгээр хүний оршин байгаа нь тодорхойлогддог бөгөөд энэ нь
нийгмийн амьтан болох хүний гарахын аргагүй жам ёсны эргүүлэг
билээ.

Харин үүнд толгойгоороо биш сэтгэлээрээ суралцаж, энэ жам ёсыг


ойлгож ухаарвал ямар ч хүн хайртай хүмүүстэйгээ хүссэн эрх чөлөөгөө
эдэлж амьдарч чадна .

Мэргэжлийн бэйсболд дээд зэргийн чадвартай гэж үнэлэгддэг тамирчид


ихэнхдээ гурван удаа оновчтой цохилт хийсэн тамирчид байдаг. Үүнийг
нөгөө талаас нь харвал үлдсэн долоон удаагийнхийг нь алдаж цохьсон
нөхдүүд гэсэн утгатай болно. Нийтдээ зургаан удаа амжилттай цохьсон
байхад тэр баг мэргэжлийн бейсболд бахдам ялалтыг байгуулах болзлыг
хангадаг. Тоглолтын тэн хагаст нь хожигдоно гэсэн үг юм.

Бусдаас авч байгаа анхаарал халамж, хайрыг бэйс-болийн тэмцээн гэж


бодъё.

Та ердөө гуравхан удаа л онож цохиход хангалттай. Дээд зэргийн


тамирчин гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадна. Тэгээд бүх хүнээр
хайрлуулах гэдэг наад бодлоо орхиж танд дургүй байх эрхийг бусад
хүмүүст олго.

Зовлон шаналлаар дүүрсэн энэ хорвоог амьдрахад таатай газар болгож


хувиргадаг зүйл нь хайр юм. Гэтэл тэр хайр хүний тэсэж тэвчих ёстой
бүх шаналлын хариу төлбөрт ирдэг гэдэг үнэнийг мэдэж байна уу?

Төгс төгөлдөр байх нь дутагдалтай байхаас дор

Бид ялагдал хүлээхээрээ тэр дороо урвайсан амьтанболж хоцордог. Өөрт


чинь хүмүүс дургүй байгаа мэт санагдмагц хүнд цохилтонд ордог.
Түүний шалтгаан нь юу байж болох вэ?

Хариулт нь тун энгийн. Яагаад гэвэл та өөрийгөө төгс төгөлдөр


байлгахыг хүсдэг. Хэрэв та дутуу дулимаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг хүн
бол ялагдлаа гээд өөртөө итгэх итгэлээ алдах юмуу хүнд цохилтонд орох
явдал байхгүй байх болов уу. Түүний оронд дутагдалтай байдлаа
харгалзан үзэж өөртөө тохирсон өөр зүйлд хүчээ сорих байх.
Харамсалтай нь ийм бодолтой явдаг хүн дэндүү гэмээр цөөхөн байдаг.
20 настайдаа цалингаас цалингийн хооронд амьдарч байсан би эргэн
тойрныхоо хүмүүсийн харцанд тохируулах гэж гаднаа хэнэггүй байдал
гаргадаг байсан ч гэсэн дотроо бол айн чичирхийлдэг байлаа. Тэр үед
нэг найз маань надад ингэж хэлсэн юм.

“Угүра, арай жаахан илүү тэнэг амьтан шиг аашилсан нь чамд амар байх
даа.”

Тэрээр авьяас чадал төгс шилдэг борлуулагч байлаа. Жаахан сүр сар
хийсэн зантай боловч яг ажил хэргийн байдалд орохоороо урьд өмнө
байгаагүй хатуу чанга, өөртөө итгэлтэй байдал гаргаж намайг үе үе
гайхашруулдаг байв. Тэр өөрийнхөө дутагдалтай талыг ерөөсөө
нуудаггүй байлаа. Бүр эсрэгээрээ ил гаргаж бүгдэд мэдэгдэж явдаг байв.
Эргэн тойрны хүмүүс нь түүнийг “яах ч аргагүй нөхөр” гэж хэлдэг
мөртлөө янз бүрийн алдааг нь уучилдаг байлаа. Тэрээр бүх хүнээр
хайрлуулж байсан гэсэн үг юм. Тухайн үед миний хамгийн хүчтэй
өрсөлдөгч байсан тэр надад дутагдалтай байдлаа хүлээн зөвшөөрч
байхыг зөвлөсөн билээ.

Би “Тийм байна шүү дээ! Тэгж амьдарч бас болох юм байна” гэж бодсон
юм. Гайхалтай байлаа. Дутагдлаа нууж хаалгүй байгаа чигээр нь
харуулна гэдэг тайван амгалан амьдралын эх үндэс болж өгдгөөс гадна
хүний далд эрч хүчийг улам нэмэгдүүлдэг болохыг мэдэж авлаа. Тэр
өдрөөс хойш би дутагдалтай хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх боллоо.
Дутагдлаа нууж хаахаа ч болив. Тэгмэгц бага багаар сэтгэл минь
тайвширч бүх зүйлд өөртөө итгэлтэй байх боллоо.

Дутагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг ихээхэн ярвигтай асуудал. Гэвч энэ нь


дутуугаа нөхөж дундуураа дүүргэх бэлтгэл хангагдсаныг илтгэнэ.
Өөрөөр хэлбэл сурах чиглэлийг тогтоожээ гэсэн үг юм.

Нэгэн компаниас ажилд авна гэсэн зар гаргаж гэнэ. Тэгмэгц хэдэн зуун
хүн уг ажилд орох хүсэлт ирүүлжээ.

Хүсэлт ирүүлэгсэд шалгалт өгөхөөр цугларахад нэг нэгээр нь


шалгалтанд оруулна гэж байна гэнэ. Шалгалт авах өрөөний дөрвөн
хананд нэг нэг толь хадсан байлаа. Ажилд орохыг хүсэгчид толинд
туссан өөрийнхөө дүр төрхийг хараад толь тус бүр дээр бичсэн байгаа
асуултанд тийм эсвэл үгүй гэж бичгээр хариулах ёстой байлаа.

Эхний асуулт нь “энэ хүн шударга уу?”, хоёр дахь нь “энэ хүн ямар ч
тохиолдолд худал хэлэхгүй хүн үү?”, гурав дахь нь “энэ хүнд итгэл
хүлээлгэж болох уу?”, дөрөвдүгээрх нь “хэрэв та байсан бол энэ хүнийг
ажилд авах уу?” гэсэн дараалалтай байлаа. Шалгалт ердөө л энэ байв.
Өрсөлдөгчид уг шалгалтыг хачирхан хүлээж авч байсан ч гэсэн бүгд
өөртөө итгэл төгс харагдаж байлаа.

Ингээд шалгалтын дүн гарах өдөр, тэнцсэн гэдэг амттай мэдээг хүлээж
авсан хүн ердөө ганц байсан нь шуугиан тарилаа. Тэрээр бүх асуултанд
“үгүй” гэж хариулсан хүн байлаа. Тэр компани шударга хүн, өөрөөр
хэлбэр дутагдлаа илэн далангүй шулуун шударгаар өчих зориг зүрхтэй
хүнийг л хүссэн ажээ.

Ингэж дутагдлаа ил гаргавал хэнээс ч юуг ч нуух хэрэггүй болно. Бас


зэрэгцээд өөртөө ахадсан хүч гаргаж байр сууриа хадгалах шаардлага
үгүй болно. Тэгэх тусам хүн улам бүр хүчтэй болдог ажээ. Яагаад гэвэл
дөрвөн мөчийг чинь чөдөрлөж байдаг “гадна төрх”, “имидж” гэдэг
зүйлс алга болох тусам хөл чинь хөнгөрч байдаг юм. Тэд чадвар
чадамжаа бага багаар нэмэгдэж байгааг мэдэрч, тэр мэдрэмж нь төд
удалгүй өөртөө итгэх итгэл болж зүсээ хувирган ирдэг.

Дутагдлаа хүлээн зөвшөөр. Тэгээд сэтгэлийнхээ

хаалгыг нээж түүнийгээ ил гаргаж харуул. Тэр ил цагаан байдал чинь


таныг жинхэнэ хэн болохыг харуулж бүх хүнд хүнлэг сэтгэлийг төрүүлж
чадна.

“The giving tree” гэдэг бүтээлээрээ алдартай Шел Силверстений


“Гээгдсэн хэлтэрхий” хүүхдийн ном нь “төгс төгөлдөр байна гэдэг тийм
ч таатай зүйл биш бөгөөд заримдаа төгс төгөлдөр байх нь дутагдалтай
байхаас ч дор байдаг” болохыг хэлж өгсөн байдаг.

Нэг булан нь сэтэрч алга болсон тойрог гээгдсэн хэлтэрхийгээ олохын


тулд замд гарна. Тойрог зарим үед цасанд дарагдаж, зарим үед бороонд
цохиулж бас наранд шарагдан хаа сайгүй тэнүүчлэн явна. Гэтэл өрөөсөн
тал нь сэтэрч алга болсон учраас хурдан өнхөрч чадахгүй байлаа.
Тиймээс чадан ядан удаан гэгч нь өнхөрч замын хажууд ургасан
цэцэгсийн үнэрийг үнэрлэж, толгой дээр нь суусан эрвээхэйтэй хууч
хөөрөн явна. Удаан хугацааны аялалын эцэст тойрог гээгдсэн
хэлтэрхийгээ олж сая нэг юм бүрэн бүтэн болж урьдынхаасаа хэд дахин
хурдан бас зовлонгүй өнхөрч чадахаар боллоо.

Гэтэл тэгж ухаан жолоогүй өнхөрч явахад урт хугацааны аялалд найз
болж өгсөн цох хорхой андтайгаа мэндлэх боломж, цэцэгсийн үнэрийг
үнэрлэх боломж олдсонгүй. Сүр сархийн өнхөрөх тойрог дээр эрвээхэй
тухлан суух ч боломжгүй болсон байлаа. Дуу дуулмаар байсан ч гэсэн
хэтэрхий хурдан өнхөрч байгаагаас болж амьсгаадаж дуулахтай манатай
болов гэнэ.

Тойрог түр зогсон олж авсан хэлтэрхийгээ сэмхэн авч хаялаа. Тэгээд
дахин бүрэн бүтэн бус байдлаар удаан гэгч нь өнхөрч санаа амар дуугаа
дууллаа. Нэг мэдэхэд цоохорэрвээхэй тойрог дээр ирж суун тойрог дахин
аз жаргалтай болов.

Олон хүмүүс төгс төгөлдөр байхыг онц сайн зүйл гэж боддог. Гэвч
хэтэрхий төгс төгөлдрөөсөө болоод жирийн олонхоос ялгарч амьдарна
гэдэг сайтар бодоод үзэх юм бол тийм ч хүн атаархаад байх зүйл биш
шүү. Тойрог биеийнх нь нэг хэсэг тасарч унан удаан өнхрөхөөс өөр
аргагүй болсон боловч оронд нь аян замд танилцсан найзтайгаа хууч
хөөрөн, цэцэгсийн үнэрийг үнэрлэж, дуу дуулж чадаж байгааг харж
байгаа биз дээ. Энэ илүү хөгжилтэй утга учиртай амьдрал биш гэж үү?

Хорвоо нуудаггүй хүнд нээлттэй байдаг

20 настай байхдаа би өөрийгөө ил гаргана гэдэгичгүүртэй явдал гэж


боддог байлаа. Бүх хүмүүсийн нүдэнд мэдлэг боловсролтой, өв тэгш,
цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг мэт харагдахыг хүсдэг байв. Тэр л
жинхэнэ ганган амьдрал гэж боддог байв. Гэтэл тэр бодол маань буруу
байжээ. Гуч гараад л өнгөлөн далдлалт хийлгүй байгаа чигээрээ
амжилтанд хүрэхийг хичээдэг, эгэл жирийнээ нууж хаалгүй зориглон
хөдөлдөг хүн илүү ганган болохыг ухаарсан юм.

Сарын цалингаар амьдардаг байсан ид хорин насанд би, төлөвлөлтийн


хэлтэс гэсэн гол хэлтэст шилжин орсон юм. Тэгээд удирдах ажилтан
биш жирийн албан хаагч хирнээ компанийн гол хүмүүс л ордог хуралд
байнга оролцдог болов. Нэгэн өдөр хурал, нэртэй их сургуулийн
профессор хүний лекц хоёр зэрэг явагдлаа.

Хурал дуусмагц профессор лекцээ эхлэв.

Дарга нар бүгд залхсан өнгө аяс нүүрэндээ тодруулан шанаагаа тулж,
өмнөө байгаа материалаа үзэж суулаа. Ойлгоход хэцүү, хэт мэргэжлийн
үгээр дүүрэн лекц бүр нэг цаг үргэлжилснийг яана. Тэгээд залгуулаад
асуулт хариултын цагт орсон юм.

Хөтлөгч хэлтсийн дарга нарыг асуулт асуу гэж шаардлаа. Гэтэл бүгд
амаа жимийн сууцгааж хэн ч асуулт асуух гэсэнгүй. Аягүй бол буруу юм
асууж лекцийн агуулгыг ойлгоогүй гэдгээ мэдэгдчих вий гэсэн
болгоомжлол лекцийн танхимыг нөмрөн авсан байлаа.

Яг тэр үед нэгэн хэлтсийн дарга чанга дуугаар “асуулт байна!” хэмээн
гараа өргөн босч ирэв.

“Би юм ойлгохдоо угаас муу болоод тэгж байгаа юм болов уу лекцийг


нэг л сайн ойлгосонгүй.”

Танхим гэнэт нойрноос сэрж дуу шүү болоод явчихав. Бас болоогүй
одоог хүртэл уруулаа тас жимийсэн байсан хэлтсийн дарга нар дуу
дуугаа авалцан “харин тиймээ, би ч бас ойлгоогүй” гэж ярьж гарлаа.

Та асуулт тавьсан хэлтсийн дарга, ойлгосон дүр үзүүлэн чимээгүй


суугаад байсан хүмүүс хоёрын алинд нь илүү үнэлгээ өгөх вэ?

Өөрийгөө байгаагаар нь нууж хаалгүй харуулдаг байх тусмаа тухайн


хүний аяга нь том байдаг гэж би боддог. Өөрийгөө нууж, гялгар цаасаар
бүрэх явдалд хамаг анхаарлаа хандуулдаг хүний бодол ч, үйл хөдлөлийн
цар хүрээ ч түүнээ дагаад жижиг байдаг.

Америкийн сэтгэл судлаач Кэйши Эронсин “хүмүүс бага зэрэг өө сэвтэй


хүнд төгс төгөлдөр хүнээс илүү дуртай байдаг” гэсэн туршилтын үр
дүнг дэлгэн харуулж байсан.
Түүний туршилтаар бол хүний сул тал нь эсрэг хүйстэндээ эрч хүч өгч
үйлчилдэг бөгөөд үүнийг “сул талын үр дүн- pratfall effect” гэж
нэрлэжээ.

Иймээс заримдаа дутагдалтай талаа илэн далангуй, шулуун шударгаар ил


гаргах зориг зүрх бидэнд хэрэгтэй байдаг. Хэрэв та дарга бол доод
ажилтандаа өөрийнхөө дутагдалтай талыг илэн далангуй нүүр бардам
илэрхийлэхдээ эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй. Ерөнхийдөө хүмүүст сул
талаа илэн далангүй хэлчих юм бол мэргэжлийн ур чадварыг нь үнэлэх
үнэлгээ дагаад буурна гэсэн болгоомжлол байдаг боловч огтхон ч тийм
биш юм. Харин ч бизнест хамгийн өндрөөр үнэлэгддэг ур чадвар бол
хүнлэг сул тал байдаг. Хүмүүс өөрийнхөө сул талыг гаргана гэдэг хэн
дуртай хүний санаан зоргоор хийдэг зүйл биш гэдгийг сайн мэддэг
учраас өө сэвээ илэн далангуй харуулж байгааг хараад шүүмжлэх биш
биширч хүндлэх сэтгэл төрдөг.

Хэн ч гэсэн өөрийнхөө сайн, өөдрөг талыг л харуулахыг хүсдэг боловч


та хүмүүст төгс төгөлдөр харагдахыг хичээх тусам тэд танаас холддог.
Хүмүүс таныг дотночилж түрүүлж тан уруу дөхөхөд хүргэдэг зүйл нь та
ч гэсэн тэдэнтэй ижил хүн гэдгийг тасралтгүй батлах харуулах үйлдэл
байдаг. Тийм учраас хүмүүсийн өмнө дутагдалтай талаа нээн
харуулахдаа бүү ухар, бүү ай. Танд ч гэсэн хүнд байдаг зүйл бүгд байдаг
гэдэг үнэн хүмүүсийн байгалийн тэр гэнэн цайлган сэтгэлийг өдөөж
өгдөг. Энэ нь танд хүлээлгэх тэдний итгэлийг нэг шатаар нэмэгдүүлнэ.

Одоо бусад хүмүүсийн үнэлгээнд л анхаарлаа хандуулдаг байдлаа эрс


өөрчилцгөөе.

Хорвоо нуудаггүй хүнд нээлттэй байдаг. Ганган биш боловч ганган хүн
болъё. Сэтгэлийн хир нь арилсан хүн л биш бол хэн ч дутагдалаа бүрэн
эхээр нь харуулж чадахгүй. Сэтгэлийн хирнээсээ бага багаар салж
чадвал, та дөч хүрэхээсээ өмнө асар том эрх чөлөөний эзэн болох болно.

‘Нотлох баримтгүй өөртөөитгэх итгэл’-ийг санал болгож байгаагийн


учир

Хорин настай байхдаа би үзэл бодлоо үргэлж зөв гэж


боддог байлаа. Тухайн үед миний оролцдог байсан хуралд нийтлэл
хариуцсан дарга, үйл ажиллагаа хариуцсан дарга, сурталчилгааны
хэлтсийн дарга зэрэг уралдааны машин шиг боловсон хүчнүүд үргэлж
суудаг байв. Тэд бол компанийн одууд байлаа. Янз бүрийн асуудал,
хэлэлцүүлгийн талаар мэтгэлцээн үүсгэх бүрэн эрх тэдэнд байсан юм.
Тэр үед би хамгийн доод ангиллаас гараад удаагүй, хоёрдахь жилдээ
ажиллаж байгаа шинэков байлаа. Тэдний гар хөлийн үзүүр байсан би
гэдэг хүн хуралд суухаараа бүр жижгэрч нэг ч үг хэлж чаддаггүй байв.

Гэхдээ хурал дээр сууж байхад янз бүрийн сонин сонин зүйлүүд их
ажиглагдана. Тухайн үед би “олонхийн дэмжлэг авдаг болон авдаггүй
санал” гэсэн сэдвийн дор ажиглалт явуулсан юм. Тэр сэдвийн эс ширхэг
бүрийг нарийвчлан авч хэлэлцэж, бодож тунгааж байхдаа би ямар
гайхалтай

нээлт хийсэн гээч. Юу вэ гэвэл хүмүүсийн дэмжлэгийг ихээр авч байгаа


санал байх тусмаа ямар ч баталгаа нотолгоогүй зүйл байдаг байв.
Жишээлбэл нийтлэл хариуцсан даргын “шууд мэдрэмж” юмуу, үйл
ажиллагаа хариуцсан даргын “нэг хэрэглэгчийн дуу хоолой” зэрэг
горимын санал нь юугаар ч батлагдаж нотлогдоогүй хирнээ ногоон
гэрлээр явдаг байлаа. Тоо баримтанд үндэслээгүй, олонхийн саналыг
авсан юм ч байхгүй байв. Байгаа цорын ганц зүйл нь санал оруулагчийн
“халуун эрч хүч” , “баталгаа нотолгоо байхгүй өөртөө итгэх итгэл ”
байлаа.

Нусан жур байсан би гэдэг хүн тэдний сонголтыг ойлгоход ухаан


хүрдэггүй байж билээ. Бүх зүйлийг халтвардаж өнгөрөөх гээд байгаа юм
шиг санагддаг байлаа. Гэтэл “халуун эрч хүч” , “баталгаа нотолгоогүй
өөртөө итгэх итгэл ” –г ямар ч тоо баримт, практик үнэн ялж чаддаггүй
гэсэн үнэнийг цаг хугацаа өнгөрөх тусам ухаарч ойлгох болсон юм.

Хэрэв би удирдагчийн хувиар шийд гаргах ёстой байсан бол яг л ийм


сонголт хийх байсан. Яагаад гэвэл тэр зүйл амжилтанд хүрэх магадлал
өндөртэй гэдгийг одоо би мэдэж байгаа шүү дээ. Хэдий нягт нямбай
тооцоолсон ч гэсэн бизнесийн ертөнцөд бидний урьдчилан
тооцоолохын аргагүй үйл явдлууд үй түмээрээ үргэлж гарч байдаг.

Ийм нөхцөл байдалд хэрэгтэй зүйл нь баараггүй тооцоолсон тайлан


тооцоо биш “халуун эрч хүч” , “баталгаа нотолгоо байхгүй өөртөө итгэх
итгэл” юм. Учир шалтгаан, тоо баримт зэрэг нотолгоо байгаа
тохиолдолд

бид тэрэнд тулгуурласан зүйлээс өөр юуг ч хийж чадахгүйд хүрдэг. Энэ
нь тэрхүү баталгаа нотолгоо нурж унах агшинд бүх зүйл дагаад нурж
алга болно гэсэн утгатай юм. Гэтэл баталгаа нотолгоогүй өөртөө итгэх
итгэл нь огтоос нурж алга болдоггүй. Тийм учраас хүчтэй байдаг. Хэн ч
нурааж дөнгөхгүй.

Өөртөө итгэх итгэлгүй хүмүүс өөрийн мэдэлгүй санал бодлыг нь давхар


баталж өгөх нотолгоог олж илрүүлэх гэж хамаг хүчээ зардаг. Гэтэл
түүнээс хамаагүй чухал зүйл нь эхлээд зөвхөн өөрийн гэсэн үнэлэмж,
хэмжээсийг бий болгох явдал юм. Бүгдийг хийж чадна гэсэн зориг зүрх,
өөрийнхөө чадварт төгс итгэдэг байхад ялагдашгүй дархан өөртөө итгэх
итгэл аяндаа бий болдог. “Баталгаа нотолгоогүй өөртөө итгэх итгэл” гэж
үүнийг хэлдэг гэж би боддог.

Америкийн гүн ухаантан Ралф Эмерсон “амжилтын нэгдүгээр нууц нь


өөртөө итгэх итгэл” гэж хэлсэн байдаг. Таныг хөлийн улнаас чинь
толгой хүртэл гэрэлтүүлдэг зүйл бол өөртөө итгэх итгэл мөнөөсөө мөн.
Нүүр бардам инээмсэглэж, хараа дээгүүр байж, бөөрөнхийлөөд байлгүй
үгүй бол үгүй гэж зоригтойгоор хэлж чадах хүч бол өөртөө итгэх итгэл
юм. Тийм учраас өөртөө итгэх итгэлтэйгээр хийсэн зүйл ба тэгж
чадаагүй зүйл хоёроос урган гарах үр дүн нь тэнгэр газар шиг зөрүүтэй
байдаг.

Нэг бяцхан охин байжээ. Тэрээр өөрийгөө царай муутай бас авьяасгүй
гэж байнга голдог байлаа. Сургуулийнх нь бүх хөвгүүд түүнд дургүй гэж
боддог байв. Хичээлийн болон завсарлаагааны бүхий л цагаар толгойгоо
унжуулж явдаг байлаа. Биеийн тамирынарга хэмжээний үеэр хүртэл
үсээрээ нүүрээ халхлахыг оролдоно.

Гэтэл нэг өдөр охины төрсөн өдөр болж хамгийн сайн найз нь түүнд
үсний даруулга бэлэглэв. Хэсэг эргэлзэж байгаад охин зориг гарган
даруулгаа үсэндээ зүүж үзлээ. Найз нь “ямар хөөрхөн юм бэ. чамд
үсний даруулга их гоё зохидог юм байна шүү дээ. Чамайг ийм хөөрхөн
гэж мэдсэнгүй” гэж хэлжээ.
Ёс төдий магтаал байсан боловч бяцхан охин хөл нь газарт хүрэхгүй
баярлаж байлаа. Ангийнх нь найзууд түүнийг нүүр дүүрэн инээмсэглэж
байхыг тэгэхэд анх удаагаа харжээ. Гэртээ эргэж ирсэний дараа охин
үсний даруулгаа дахин зүүж үзлээ.

Даруулга улам их сэтгэлд нь нийцлээ. Дараа өдөр нь хичээлдээ ирсэн


охин ердийнхтэйгээ адилгүй их баяртай байлаа. Бүх найзууд нь өөрт нь
анхаарлаа хандуулаад байна гэж тэрээр бодов. Үүнийг нь батлах гэсэн
мэт таалагддаг байсан нэгэн хөвгүүн нь амралтын өдөр хамт кино үзье
гэж түүнийг урилаа.

“Энэ бүгд гоё даруулганы л ач.”

Хөөрсөн сэтгэлээ нууж чадалгүй охин ингэж бодов. Тэгээд үсний


даруулгаа засч зүүхээр гараа толгойдоо хүргэлээ. Гэтэл гайхалтай юм
болж даруулга толгойд нь байсангүй. Бяцхан охин маш их гайхлаа.
Хичээлээ тарж гэртээ ирээд хартал үсний даруулга нь ширээн дээр нь
байж байх нь тэр. Өглөө хичээлдээ явах гэж яарч байхдаа зүүхээ мартаад
явсан хэрэг байжээ.

Тэгвэл охиныг хөөрхөн, дур булаам харагдуулж байсан зүйл нь юу


байсан бэ?

Тэр бол яах аргагүй өөртөө итгэх итгэл юм.

Еврей үндэстнүүдийг харгисалж байсан нацистуудаас зугтаж хоёр жил


нуугдаж амьдарч, зовлон үзсэн хирнээ нугаршгүй эр зоригийг харуулсан
Энни Франк өдрийн тэмдэглэл дээрээ ийм үг үлдээсэн гэдэг.

“Бүх хүмүүсийн сэтгэл дотор сайн мэдээ байдаг. Хүн хичнээн агуу болж
чадах, хичээн их хайрыг бусдад өгч чадах, хичнээн их зүйлийг хийж
бүтээж чадахаа бас дээрээс нь хичнээн их далд хүчтэйгээ урьдчилан
таахын аргагүй байдгийн учир нь тэдгээр зүйлсэд хэмжээ хязгаар
байдаггүйд байдаг. ”

Бидний сэтгэл дотор нэгэн аварга биетэн нуугдаж байдаг. Тэр хүн
өөрийгөө “өөртөө итгэх итгэл ” гэж танилцуулдаг. Барьцаанд нь тавих
юм байхгүй ч гэсэн “өөртөө итгэх итгэл” гэдэг “зээл”- ийг хэдэн
тэрбумаар нь авч хорвоог чиглэн урагш алхацгаая.

Миний итгэлээс илүү хүчтэй зүйл үгүй

“Харри Портер” гэдэг цуврал киног та мэдэж байгаабиз дээ? За бараг


мэдэхгүй хүн байхгүй болов уу.

Англид, үгүй бүр дэлхийд хамгийн алдартай эмэгтэй зохиолч гэж


хэлэхэд хэтрүүлэг болохгүй Жоан К.Роулингийн бүтээл болох “Харри
Портер” цувралыг кино болгож бүтээсэн бөгөөд энэ бүтээлийг дэлхийн
сая сая хүн үзсэн билээ.

Миний эргэн тойрны хүмүүсийн дийлэнх нь киноноос нь илүү номоор


нь дамжуулж уг бүтээлтэй танилцсан байдаг. Гэвч би хувьдаа илүү амьд
мэдрэмж авахын тулд номноос нь илүү киног нь таашаасан юм. Миний
“Харри Портер”-т дуртай байдгийн хамгийн том шалтгаан нь адал
явдлаар дүүрэн түүх, орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлах
гэсэн мэт бүтээгдсэн өнгө будгийн гайхамшиг биш билээ. Киног бүхэлд
нь захирч нэг бүхэл зүйл болгож байгаа цаад утга агуулгаас нь болж
байгаа юм. Кино нь андын журам, итгэл найдвар, хайр сэтгэл, ид шид
зэрэг

янз бүрийн сэдвийг хөнддөг боловч хамгийн их харагддаг зүйл нь Харри


бодлогоширч өөртэйгээ байнга зөрчилдөж байдаг явдал юм. Кино нь
Харригаар дамжуулан үзэгчдэд “өөртөө итгэ” гэсэн сануулгыг
тасралтгүй илгээж байдаг.

Тоо томшгүй олон удаа мухардалд орж, тухай бүртээ Харри “Өөртөө
итгэх нь шаргуу хичээхээс илүү чухал зүйл.” , “Түүхэнд нэрээ үлдээсэн
илбэчид ч гэсэн бүгд анхандаа бидэн шиг сурагч байсан. Тэд хийж
бүтээж чадсан бол бид ч гэсэн чадна.” хэмээн өөртөө итгэж саад
бэрхшээлийг даван туулна.

Би уг киног үзэх болгондоо энэ сануулга, засгийн газраас өгдөг


халамжийн тэтгэлгээр дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ өл залган амьдардаг
эмэгтэйн өрөөсөн гараараа хүүхдээ бүүвэйлж, өрөөсөн гараараа номоо
бичиж суухдаа өөртөө илгээж байсан сануулга биш гэж үү хэмээн боддог
юм. Өөртөө үргэлж итгэлтэй байж мөрөөдлөө хэзээ ч орхиж болохгүйг
бүтээлдээ нэвт шингээсэн учраас өнөөдөр тэрээр хүссэн бүхнээ
биелүүлж чадсан биш гэж үү?

Би ч гэсэн тэр бүсгүй шиг өөртөө итгэхээс илүү хүчтэй зэвсэг байхгүй
гэдэг үнэнийг биеэрээ туулж мэдсэн юм. Гуч хүрэх үедээ сургалтын
төвд багшаар ажиллаж байсан би хэд хэдэн удаа уураг тархины минь
ажиллагаа гацсан мэт байдалд орж байсан удаатай. Одоо хир нь
бодохоос түгшүүр төрөм, таатай биш дурсамжууд билээ. Доорх явдал ч
гэсэн тэдгээрийн нэг юм.

Томоохон корпорацийн дарга нарт удирдахуйн ухааны сургалт явуулж


байлаа. Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь дөчөөс тавин
насныхан байв.

Бүгд надаас арваас хорин насаар ах хүмүүс гэсэн үг юм. “Надад асуулт
байна” гэж гараа өргөсөн хүн бол заргачаараа алдартай нэгэн хурган
дарга байлаа.

“Энэ асуудлын хариулт нь буруу байх шиг байна. …”

Түүний тавьсан асуулт нь яах аргагүй үнэний ортой байсан юм. Гэтэл
сурах бичгийн хүрээнд аваад үзвэл асуултын хариулт нь зөв. Гагцхүү
хариулж байгаа арга барил нь буруу байлаа. Эхний арга нь онолыг
онолтой нь нүүр тулган мөргөлдүүлэх арга. Гэтэл энэ нь хүч түрсэн
ялалт болон цэцэглэж бөөн будлианы эх үүсвэрийг тавьж мэдэхээр байв.
Тэдэнтэй хамт амьдрах дахиад хэдэн өдөр үлдсэн байхад тэднийг давах
гэж хүч түрэх нь тийм ч тохиромжтой биш мэт санагдаж байлаа. Би энэ
аргыг даруй толгойноосоо авч хаяв.

Дараагийн дугаарт нь овжин байдлаар хуурах арга байлаа. Гэхдээ энэ нь


аюултай. Сонсогчдын итгэлийг алдах аюул ард нь нуугдаж байсан юм.
Бас дээрээс нь ямагт бүх зүйлийг яг таг хийдэг зан чанартай минь огт
нийцэхгүй арга байлаа. Ингээд энэ аргыг ч гэсэн аваад хаячихлаа.

Ямар ч нөөц арга үлдсэнгүй. Хоёр гараа өргөн бууж өгөөд сүүлээ хавчих
хэрэг үү? Ингэж бүр ч болохгүй. Тэгвэл бүр яаж бууж өгдөгийг яруу
тодоор харуулсан хэрэг болчихно. Би үүнийг хоёр дахиа бодож үзсэн ч
үгүй шууд л толгойноосоо аваад хаячихлаа.
Эцэст нь би дараах аргыг сонгосон юм.

“Энэ хариулт зөв гэж би итгэж байна.”

Миний дуу улам чангарч ирлээ. “Энэ зөв” гэж зарлан тунхагласангүй.
Оронд нь “би тэгж итгэж байна” гэж

эцсийн мөчийг хүртэл хийсвэрээр тунхаглалаа. Миний итгэж байгаа


зүйлийг хэн ч эсэргүүцэж чадахгүй. Мэтгэлцэх ч боломжгүй юм. Яагаад
гэвэл юунд итгэх нь тухайн хүний эрх шүү дээ. Өнөөх алдартай
заргачийн дуу итгэл дүүрэн миний дуунд дарагдаж тэгс гээд таг боллоо.

Зөв үү, буруу юу гэдэг дээр маргалдсан бол надад ялах итгэл байхгүй
байх байсан. Харин тэгж итгэж байна уу, үгүй юу гэдэг дээр цэц
булаацалдана гэвэл харин би 100% ялж чадна. Ингэж зоригжсон би”
итгэж байгаа зүйл”-ээ итгэлтэй нь аргагүй “хоёр гараа ташаандаа тулж
зогсоод” хариулсан юм. Зөв буруу эсэх нь энд хамаагүй. Дэвжин
дээшлэхийн төлөө яах ёстойгоо бодож хичээнгүй байдлыг эрхэмлэх нь
чухал. Өөрийнхөө итгэлд эргэлзэхгүй байж чадвал боломж, аз ямагт
биднийг дагахаар зэхэж байдаг.

Ялагдал хүлээх магадлалыг санаж яв

Амжилтын талаар тоо томшгүй олон онол байдаг шиг

ялагдалд ч гэсэн янз бүрийн онол байдаг. Тэр дундаас хамгийн


сонирхолтой онол нь ялагдлаас таашаал ав гэсэн онол байдаг.

Амжилтанд хүрье гэвэл бусдаас илүү алдаа мадаггүй хөдөлж авьяас


чадвараа дээд зэргээр гаргах арга хайж олох хэрэгтэй. Гэтэл ялагдлын
ихэнх хувь нь бусдаас онцгойрох гэж хичээх явцад төрж гардаг. Ийм
учраас олон удаагийн ялагдал бол нэг шат ахих гэж байгаагийн баталгаа
мөн гэж би боддог. Ялагдлаас айлгүй эрс шийдэмгий эхлэх нь зиндаа
ахих хамгийн найдвартай арга юм.

Австралийн топ бизнесмен Фил Данелс ялагдлын талаар ингэж хэлжээ.

“Нүд гялбам ялагдалд шагнал өг. Харин эгэл жирийн байдаг л нэг
амжилтанд ял өг”.

Ойлгож ядах юмгүй, шууд утгаар нь аваад үзсэн ч гэсэн ялагдлыг шагнаж
ялалтыг буруушаадаг хүн л гайхалтай

амжилтыг бүтээж чадна гэсэн үг юм. Бизнест ч бай, амьдралд ч бай


жирийн нэг дундыг баримтлагч нь ямар ч утга учиргүй байдаг. Харин ч
эсрэгээрээ тэмцээнээс хасагдах нь илүү утга учиртай байдаг. Яагаад
гэвэл энэ байдал цаг хугацаа өнгөрөх тусам тойрогтоо хожих, бүр
цаашлаад финалд ялахаас ч илүү их хүчийг өгдөг юм. Эцсийн ялагч
болсон хүн хасагдах магадлалд сэтгэл санаагаа бэлдэж тоо томшгүй
олон удаа бие халаалт хийж байдаг юм. Ийм учраас өсөн дэвжих гэж
яваад хасагдсан хүн эцсийн ялалт байгуулсан хүнтэй ижил гавъяатай хүн
байдаг. Удаа дараа ялагдсан ч гэсэн халуун эрч хүчээ алдахгүй байж
эцсийн мөчид ялагч болох нь чухал юм.

Ажил дээрээ би “би ингэж хиймээр байна” гэсэн үгийг хамгийн их


хэлдэг. Энэ нь урьдын сэдэв дээр хэлсэн “өөртөө итгэх явдал”-тай яв цав
нийцэж байгаа бөгөөд , ямар ч үед надад 100% ялалтыг авчирдаг ид
шидийн үг юм.

“Би ингэж хиймээр байна” гэж цээж бардам өөрийн-хөө саналыг


илэрхийлвэл хэн ч тэр үгнээс чинь өө сэв эрж хайхгүй. Яагаад гэвэл тэр
юм миний хүсч байгаа зүйл бөгөөд зөвхөн би л шийдвэрлэж чадна.
Ингэж хэлбэл хамаагүй амархан бусдаар хүлээн зөвшөөрүүлнэ.

“Бүх хүмүүс буруу гэж бодож байж ч мэднэ. Бас миний бодол санаа зөв
байна уу, буруу байна уу хамаагүй. Гагцхүү ингэж хийсэн нь дээр гэж би
бодож байна. Тэгээд хүмүүс миний бодлын талаар ямар санал бодолтой
байгааг сонсмоор байна.”

Хурал дээр бодол санаагаа хэлж чаддаггүйн нэг шалтгаан нь “буруу


байвал яах вэ” гэсэн эргэлзээнээс болдог. Үнэнийг хэлэхэд зөв
хариултыг мэдэж байгаа

хүн нэг ч байдаггүй. Математиктай адилгүй бизнесийн ертөнц гэдэг бол


урьчилан таахын аргагүй нарийн төвөгтэй зүйлүүдийн цуглуулга байдаг.
Бас тэгээд тогтсон зөв хариулт байхгүй бөгөөд юу зөв хариулт болохыг
мэдэж байгаа хүн ч байдаггүй.

Бизнесийн ертөнцөд зөв хариултыг мэдэхгүй байгаа бол амжилттай


болох байх гэж найдаад үзээд алдахаас өөр арга байхгүй. Тийм үед
бултаараа нийлж зөв хариултыг олох гэж оролдох нь ямар ч утга учиргүй
юм. “Зөв буруугийн алин болохыг би мэдэхгүй байна, гэхдээ ингэж
хийхийг би хүсч байна” гэсэн зарчимд тулгуурлаж хувилбаруудаа гаргаж
ирээд тэдний дундаас нэгийг нь барьж аваад эрс шийдэмгий туршаад
үзэх ёстой юм. Ялагдал хүлээх магадлалыг урьдчилан тооцоолж, түүнд
сэтгэл санааны бэлтгэлтэй байж хийгээд үзэхээс өөр ямар ч арга
байхгүй.

Бизнесийн орчинг дэмжих үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаж


байх үед юмдаг. Төв компанийн төлөвлөгөөний хэлтэст, бараа
бүтээгдэхүүн борлуулах, сурталчлах төлөвлөгөөг боловсруулдаг байсан
хорин хэдэн настай балчир хүүхэд надад дэд захирал болон төв
компанийн хэлтсийн дарга зэрэг удирдлагын түвшний хүмүүст ямар
нэгэн зүйл санал болгох боломж их гардаг байлаа. Компанийн томчуулд
ажил байдлыг цаг алдалгүй мэдээлдэг энэ ажлыг аваад хоёр гуравхан
жил болж байгаа жулдрай хүү би зүрх үхэхээс ч яах билээ.

Тухайн үед нас бага гэдэг утгаар би үргэлж өөртөө итгэх итгэлээ алддаг
байлаа. Тийм болохоор тоо баримт болон онолд тулгуурлахаас өөр
аргагүйд хүрнэ.

Өөрийнхөө бодол санаанд итгэлгүй байсан учраас өөр яах билээ. Дарга
нар миний байдлыг шууд гадарлаж надаас ингэж асуулаа.

“Хийх ёстой юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Та үүнийг хиймээр байна уу,
хиймээргүй байна уу? Аль нь вэ?”

Хүмүүсийн үргэлж сонирхож байдаг зүйл бол таны санаа бодол. Таны
санаа бодол ялагдах уу, ялах уу гэдгийг авч хэлэлцэх нь хоёрдугаар
асуудал. Тэгээд тэр нь бүр ялагдлаар төгссөн ч гэсэн бүү цөхөр, бүү
ухар. Ялагдал гэдэг дамжлагаар оролгүй ялалтанд хүрсэн хүн гэж
байдаггүй. 2000 гаруй удаагийн ялагдлын дараа өөрөө явж сурсан хүүхэд
шиг дээд давхарт гаран гартлаа ялагд бас дахин ялагд. Ялагдлынхаа
чанарыг сайжруул. Ялагдлаас таашаал авдаг хүн хорвоог байлдан
дагуулдаг.
Гуравдугаар бүлэг

Анхны гараандаа зүрхэлж гарч чадахгүй байгаа танд

Биеийг хөдөлгөдөг хөдөлгүүр ньцоо шинэ ухаарал байдаг

Энэ номны эхний хоёр бүлгийг уншаад танд ямар нэгэн зүйл мэдрэгдэж
байна уу? Хэрэв тийм бол түүнийгээ хэрэгжүүлцгээе. Ажил хэрэг
болгоно гэсэн үг юм.

“Сэтгэл хөдлөл” гэдэг үг байдаг. Энэ нь ямар нэгэн юмыг сэрж ухаарсан
бол даруй хөдөлж бодит ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн утгатай юм.
Тэгж байж л сэтгэл хөдлөл чинь таны амьдралд ашиг тусаа өгнө. Та
байрандаа суусан чигээрээ, сэтгэл чинь л хөдлөөд байвал ямар хэрэг
байх вэ.

Та амралтын өдрийн үдээс хойш хийх юмаа олж ядан дэмий л


телевизорийн суваг сольж суутал нэг ангит баримтат кино гарчээ гэж
бодъё. Төрөлхийн тахир дутуу хүн эрүүл хүний ч барахгүй зүйлд хүч
үзэн, эцэст нь ялалт байгуулж амжилтанд хүрч байгаа тухай гарна.
Бөгсөн биегүй хүн Гималайн нурууны оргилд хүрэхтэй ижил зүйл үзсэн
та сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хамрын самсаа

чинь шархирна. Амьд байна гэдэг үнэхээр агуу зүйл. Хүн төрөлхтөнд
боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг үнэнийг дахин нэг удаа сэрж
ухаарсан бол та газар дээрээ үйл хөдлөл хийх хэрэгтэй.

Одоог хүртэл дан ганц бодол төдий хэмжээнд байлгаж, хойшлуулаад


байдаг ажлууддаа хүчээ сориод үз. Сэрж ухаарах, үйлдэл хийх хоёр бол
нэг хос гутал гэсэн үг. Энэ хоёр нь ерөөсөө салангид тус тусдаа байх
боломжгүй зүйлс. Магадгүй энэ хоёрыг хооронд нь салгаад тавих юм
бол таны амьдралд сэрж ухаарах гэдэг зүйл хэзээ ч бий болохгүй.

Бүх зүйлийн нандин учиг нь “биеэ хөдөлгөх” гэдэгт байдаг. Сэтгэл


дотроо хийе гэж шийдэж байгаа үзэгдэл нь үйл хөдлөл биш. Жишээлбэл
ажлын газраас чинь шаардаад байгаа үнэмлэх, сертификатыг авъя гэж
байгаа бол яг одоо компьютерээ асааж холбоотой мэдээллийг хайна.
Спортоор хичээллэе гэж шийдсэн бол спорт төвд очиж бүртгүүлнэ. “За
маргаашнаас л больё. ” гэсэн бодлоор буцаж алхах мөчид таны сэрэл
ухаарал чинь хэрэггүй эд болж орхино. Ухаарлын ор мөр сэтгэлд чинь
үлдэж таныг нэг хэсэгтээ шаналгаж байгаад сарниж алга болдог.

Шинэ ажлыг эхэлье гэвэл бие, сэтгэл хоёроо нэг болгох хэрэгтэй.
“Ухаарч байгаа сэтгэл” болон “үйл хөдлөл хийж байгаа бие” хоёрыг аль
алиныг нь алдаад явуулчилгүй, шинээр нь хадгалж чаддаг байх ёстой.
Тэгээд тэр хоёрын хэн нь ялах вэ гэвэл та алинд нь илүү анхаарал тавьж
байна тэр ялна.

Телевизийн баримтат киноноос мэдэрсэн мэдрэмж нь таны биед


гаднаас орж ирж байгаа шинэхэн анд “сэтгэл” юм. Энэ “шинэ анд”-ын
нөгөө талд одоог хүртэл үнэмлэх, сертификат авч чадаагүй юмуу биеийн
тамираар хичээллэж эхлээгүй байгаа залхуу лазан “бие” гэдэг гэрийн
эзэн байдаг. “Бие”, “сэтгэл ” гэдэг энэ хоёр туйлын аль нь ялах бол?
Зочин, гэрийн эзэн хоёрын аль нь хүчтэй байх бол ? Эцсийн хариуг
надаар хэлүүлэх юу байхав. Одоог хүртэл залхуу байсан “бие” ялна.

Тэгвэл, яавал гаднаас шинээр орж ирсэн “үзээд алдмаар байна” гэсэн
“сэтгэл” ялах вэ? Ядаад байх юм ер байхгүй. Биеэ сэтгэлдээ
тохируулахад л болоод явчихна. “Бие” гэдэг эртний танилыг “сэтгэл”
гэдэг шинэ андын хамтран зүтгэгч болгож хөдөлгөх замаар энэ хоёрын
зөрчлийг арилгахад болно.

Таны бие удаан хугацаанд гүн нойрсчээ. Тийм учраас түүнийг нойрноос
нь сэрээе гэвэл цоо шинэ ухаарал хэрэгтэй. Ухаарал байхгүй бол таны
бие огт нойрноос сэрэхгүй. Ямар нэгэн зүйлийг шинээр эхэлмээр байгаа
бол цочроо авах зүйл хайх ёстой. Телевизрээс, номоос, таньдаг
хүмүүсээсээ, хүний ярианаас, алдартай лектороос, даргаасаа.

Тэгээд ухаарал авсан бол нэн даруй үйл хөдлөл хий. Тэгвэл амьдрал тань
танд төсөөлөхийн аргагүй гайхамшгийг бэлэглэх болно.

Өнө эртний шархтайгаа зоригтойгоор дахин учир

Хүний бие сэтгэл хоёр нэг гэдэг онолыг шинжлэхухааны үндэстэйгээр


бататгахын тулд клиникийн сэтгэл судлаачид нөр их хөдөлмөр гаргасаар
ирсэн билээ. Тэд сэтгэл гутрах өвчин туссан өвчтөнг эмчлэхдээ дараах
хоёр аргыг эмчилгээний гол аргаа болгодог. Энэ бол “мэдрэмжээр
эмчлэх арга” болон “үйл хөдлөлөөр эмчлэх арга” байдаг.

“Мэдрэмжээр эмчлэх арга” гэдэг нь урьдын сэдэв дээр тодорхой


тайлбарласанчлан сэтгэлийг “reframing” хийх явдал юм. Сэтгэл гутрах
өвчин тусч гүйцээд бүх зүйлийг сүүдэртэй талаас нь боддог болсон
өвчтөнг эмчлэхэд энэ арга нэн гарамгай. Мэдрэмжээр эмчлэх энэ арга
нь хүнийг өөдрөг, сайн сайхан үйлийг хийдэг болгож өгдөг. Энэ нь юу
гэсэн үг вэ гэвэл сэтгэл санааны байдлаа өөрчлөх гэдэг дээр хамаг
анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Үүгээр дамжуулж үйл хөдлөлөө
захирч чаддаг.

Харин “үйл хөдлөлөөр эмчлэх арга” нь үүний эсрэг байдаг. Сэтгэлийг


байгаа чигээр нь орхиод биеийг буюу үйл хөдлөлийг эхэлж өөрчилдөг.
Жишээлбэл, толгойгоо унжуулалгүй өргөж явах, эд юмс болон хүнийг
эгц урдаас нь харахыг зааж, баргар царайгаа засаж нүүр дүүрэн
инээмсэглэх дасгал хийхийг тушаана. Хүний асуусан асуултанд итгэлтэй
тод чанга дуугаар хариулж, амандаа гунигтай дуу биш гэрэл гэгээтэй,
хөгжилтэй дуу аялаж байхыг шаардана. Энэ зааврыг хэрэгжүүлээд байх
юм бол өөрийн мэдэлгүй сэтгэл санааны байдал дээрдэж улмаар
гутрангаас өөдрөг болж солигдоно гэсэн үг юм.

Мэдрэмжээр эмчлэх арга болон үйл хөдлөлөөр эмчлэх арга нь нэг голын
хоёр эрэг шиг эн тэнцүү оршин байдаг бөгөөд эцсийн үр дүнгээрээ ч
ижил байдаг. Аль нь илүү үр дүнтэй эсэх талаар маргах нь утга учиргүй
юм. Гэхдээ таны нас гуч эргэм бөгөөд анхны алхмаа тавихдаа айж
эргэлзсэн хэвээр байгаа бол үйл хөдлөлөөр эмчлэх аргыг илүү санал
болгомоор байна. Клиникийн сэтгэл судлаачид ч гэсэн энэ чиг
хандлагад санал нэгтэй байдаг. Хүн нас ахих тусам үйл хөдлөл
хийхээсээ илүү юм бодох нь их болдог. Энэ бол байгалийн хууль билээ.
Ийм учраас дөчөөс тавин насныханд мэдрэмжээр эмчлэх арга нь илүү
тохиромжтой байдаг бол ид залуу нас болох гучин насанд үйл хөдлөлөөр
эмчлэх арга илүү тохиромжтой байдаг ажээ.

Та яг одоо номоо хаагаад тагтан дээрээ гарч амьсгалаа гүнзгий аван


тэнгэр өөд хараад нүүр дүүрэн инээмсэглээд үз. Тэнгэр өөд харан инээж
байхдаа та муу муухай, өөдрөг биш зүйл бодох нь амаргүй юм байна
гэдгийг ойлгожухаарах болно. “Үйл хөдлөлөөр дамжуулж сэтгэлээ
өөрчлөх” нь тийм ч хэцүү зүйл биш.

Ямар нэгэн зорилго тавихгүй байсан ч болно. Рефлексээрээ гэрэлтэй зүг


рүү харж, хошин шогийн хөтөлбөр, өөдрөг эрч хүч халгисан кино, ном
зохиол зэргийг яг л сургуультай сармагчин шиг санаагаараа үзэж
таашаадаг бол. Энэ мэт үйл хөдлөлөөр дамжин сэтгэл санаа чинь өөдрөг
болж хувирах бэлтгэлээ бага багаар базааж амжина.

Сайтар ажаад үзэх юм бол сэтгэл нь “үйл хөдлөл” дотор багтаж байдаг.
Сэтгэл бол нэг байрандаа тогтдоггүй хөдөлгөөнтэй эд ч биш ургаа хад
шиг чимээгүй дүнсгэр эд ч биш. Гаднаас тод өнгөтэй зүйл орж ирэх юм
бол түүнийг шууд хүлээн авч аль болох үр ашигтай боловсруулалт
хийхийг зорьдог эд.

Бага, идэр насандаа авсан шарх, эргэж бодохоос хамаг бие хүйт даам
таагүй муухай дурсамжууддаа баригдаж урагшаа нэг ч алхам алхаж
чадахгүй байгаа хүн хорвоод маш их байдаг. Тийм хүмүүс өөрийгөө
хүчлээд ч болов, газарт шаасан гадас шиг сэтгэлийнхээ мухарт зоолттой
байгаа тэр шархтайгаа дахин уулзах хэрэгтэй. Дахин уулзаж тэдэнтэй
эвлэрч, тэднийг алсын замд нь үдэх хэрэгтэй. Хайртаасаа салж хагацсан
тухай шархтай яваа бол түүнтэйгээ хамт гайхам сайхан хайрын амтыг
амталж байсан газруудаараа дахин нэг очиж үз. Тэгээд тэр газарт
түүнийгээ тавьж явуул. Тэгэх юм бол шарх чинь ч гэсэн түүнтэй хамт
нисэн одох болно. Бага байхдаа аавынхаа хүчирхийллээс болж шарх
авсан бол одоо аавтайгаа зүрхлээд уулзаад үз. Аав чинь талийгаач
болсон бол газардээр нь очоод ханатлаа уйлж, ханатлаа гомдлоо хэлээд
ир. Тэгвэл шарх чинь хурдан хугацаанд эдгэж аних болно.

Та гучин настай бол дан ганц үйл хөдлөлөөр дамжуулан сэтгэлээ


хүссэнээрээ өөрчилж чадна гэдгийг хэзээ ч бүү март.

Солбилцлын цэгт хүргэж өгөх ухаалаг эхлэл

Ухаарч ойлгосон зүйлээ үйл хөдлөл болгож чадахгүйбайгаа мунхаг тэнэг


байдалтайгаа эвлэрэхгүй байхаас гучин насны бүх тэмцэл ялалт эхэлдэг.
Тэгвэл гучин насандаа ялалт байгуулахын тулд яг юунаас эхлэх ёстой вэ?

Энэ бол яах аргагүй “ухаалаг эхлэл-smart start” бөгөөд болж л өгвөл
хамгийн жижиг зүйлээсээ эхлээд дараа нь бага багаар ахиул гэсэн үг
юм.

Эхлээд явган алхъя, дараа нь унадаг дугуй уная, аа харин дараа нь


мотоцикл, автомашин, уралдааны машин, нисдэг тэрэг, онгоц, … .

Үүнээс гаргалгаа хийх юм бол эхлэнгүүтээ бүгдийг нэг амьсгаагаар


гүйцээх гэсний хэрэггүй гэсэн санаа гарч ирж байна. Гучин насанд
тэмцэлдэх ёстой хамгийн хүчтэй дайснуудын нэг бол яах аргагүй “яаруу
сандруу байдал” юм.

Бусад хүмүүс тээр урд явж байхад би л ганцаараа ард хоцорчихсон байна
шүү дээ гэсэн бодол таныг тайван

суулгахгүй дотроос чинь үргэлж хатгана. Тийм учраас нэг нэг


гишгүүрээр нь ахиж өөртөө зовлон хурааж байснаас цахилгаан шатанд
сууж нэг амьсгаагаар дээд давхарт гаръя гэсэн санаархал сэтгэл оюунд
чинь үүрлэж, улмаар амьдралд чинь нөлөөлнө. Тэгэх юм бол тэгээд л
дууслаа гэсэн үг.

Дөнгөж эхэлж байгаа мөртлөө оргилд хурдан хүрэх арга хайж, түүнд
суралцах гэж болохгүй. Хороолол дундуурх замаар явж байгаад дараа нь
төв зам уруу орж бүр дараа нь хурдны зам уруу ордог юм. Зохиолч,
сонины сэтгүүлч Малколм Глэдвилийн хэлсэнчлэн бүх амьдралд
“солбилцлын цэг” гэж байдаг. Солбилцлын цэгийн нөгөө талд гармагц
амжилт шандаст хүлгийн туурай шиг хурдан болж ирдэг. Харамсалтай
нь тэр солбилцлын цэг хүртэлх зай нь хүн бүрт янз янз байдаг. А хүн
арван километр давхисны дараа солбилцлын цэгтээ хүрч байхад, Б хүн 5
километр, С хүн бүр 100 километр явж байж сая солбилцлын цэгтээ
хүрч мэдэх юм. Ийм учраас бүү яарч адга. Эхлэх нь чухал. Тэгээд
эхэлснийхээ дараа түүнийгээ одоогийн нөхцөл байдалдаа тохирсон хурд
дээр тавиад зогсолтгүй давхиулаад байх нь гучин насанд гүйцэтгэх
ёстой байлдааны бэлэн байдал билээ.

Жишээлбэл, би одоо энэ номыг бичиж сууна. Анхандаа хурд ерөөсөө


байхгүй байлаа. Ерөнхий арам нь нь гарч ирээгүй, зуун задгай юм байв.
Удаа дараа бүтэлгүйтэж, хэсэг бичиж байгаад л ямар нэгэн юм нь
болохоо байж урж хаях явдал хэд хэдэн удаа гарлаа. Гарчгийнхаа
дарааллыг ч гэсэн хэдэн арван удаа сольж билээ. Энэ мэт
ажиллагаануудад хамаг эрч хүчээ зарцуулан хийсэнболовч нэг долоо
хоног, нэг сар өнгөрөхөд гар бичмэл ердөө л аравхан хуудас юм болсон
байв. Тэгж байтал гэнэт нэг агшинд толгой дотор гялс хийн гэрэл асч
үгээр тайлбарлахад хэцүү тийм нэг мэдрэмж төрөх нь тэр. Нүдний
өмнөх бүх зүйл маань тодорч хурд нэмэгдлээ. Эхний өдөр 50 хуудас,
дараа өдөр нь 70 хуудас дуусгалаа. Тэгээд дөрөвхөн хоногийн дотор нүд
ирмэхийн зуурт анхны бичвэрээ бүрэн эхээр нь дуусгаж орхисон юм.
Анх бичиж эхэлж байхдаа бачуурч байсныг минь мартуулсан, дээд
зэргийн баяр бахдалыг өгсөн тийм хурд байлаа.

Энэ процессыг дугуй хэлбэртэй хүнд зүйлийг хөдөлгөхтэй зүйрлэж


болно. Бейсболийн талбай болон теннисны талбайг тэгшилж цэвэрлэдэг
асар том цементэн бүхэллэг болох роллерыг анх хөдөлгөхөд асар их хүч
тэнхээ хэрэгтэй. Гэвч нэг эвэндээ орж хурдаа авах юм бол хурууны
үзүүрээр хөдөлгөхөд л дуулгавартай гэгч нь өнхөрч одно. Харин ч бүр
зогсооход хэцүү болж ирнэ. Тийм л хүчтэй, дийлдэшгүй болдог гэсэн үг
юм.

Эхлэх ёстой зүйл дэндүү олон байдаг гучин насанд яарч адгалгүй эгэл
жирийнээс нь эхлэх нь зүйтэй. Нэг мөсөн бүгдийг биелүүлэх
боломжгүй. Бага багаар хийгээд явж байхад юмс улам сонирхолтой болж
сэтгэл санаа чинь баяр хөөрөөр гэрэлтэнэ. Та дараалал зөрчихгүй л
байж чадвал хичнээн л бол хичнээн хүчирхэг болж чадна. Нэмж хэлэхэд
солбилцлын цэг нь дайсны нутаг дээр байгаа очир алмаз бөгөөд, хийж
байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг хүн л замдаа
буудуулчилгүй түүнд хүрч, бас цаашаа явж чадна.

Амьдрал гэдэг марафон гүйлтийн эцсийн ялагч нь яст мэлхий


байдаг

Гучин настай байхдаа би “биеийн жин хасах”-аасболж хамгийн их


бодолд автдаг байж билээ. Тамхи ч яахав, яаж ийж байгаад гарчихлаа.
Харин амттай хоолны урхинд орохгүй байна гэдэг хэлэхэд амар ч хийхэд
хэцүү зүйл байлаа. Миний ялагдлын түүх нь нийтлэг жишээ байлаа.
Өөртөө ахадсан ачаалал өгөн байж нэг удаагийн оролдлогоор турах
явдалд амжилт гаргасан ч гэсэн дараа нь жингээ барьж чадалгүй анх
байсан жингээсээ бүр илүү таргалж удаа дараа ялагдал хүлээж байсан
юм.

Өдөржингөө өлсөх юмуу тахианы цээж мах төдийхнөөр өл залгуулж,


арай ядан тэвчиж байсан хоол идэх дур хүсэл маань стресс болон
хуримтлагдаж, тэр стресс нь ганцхан хоромд дэлбэрч хайран биеийг
минь яйран болгож орхидог байлаа.

Иймэрхүү богино хугацааны туралт нь бүр хийхгүй байснаас долоон дор


үр дүнг авчирдаг юм. Ганц би ч бишэнэ номыг уншиж байгаа та нарт ч
гэсэн ийм туршлага байгаа байх. Энэ талаар ам нээснийх уншигчдадаа
зориулаад дараах зөвлөгөөг өгье гэж бодлоо.

“Цахилгаан шатанд сууж хоромхон зуур оргилд хүрэх юм бол буцаж


шалан дээр унахад мөн л хоромхон зуур зарцуулагдана.”

Би үүнийг жингээ хасах явдал дээр төгс амжилт гаргасныхаа дараа


ухаарсан юм. Тийм ээ, би өдөрт идэх юмныхаа хэмжээг бага багаар
багасгах замаар жин хасах аргыг сонгосон юм. Бага багаар хассаар
байтал нэг мэдэхэд ердийн хоолны минь хэмжээ тэн хагасаар хасагдсан
байсан ч гэсэн би ямар ч зовлонгүй уг байдалд дасан зохицож чадсан
байлаа. Ингээд эцэст нь би хорин хил хасаж гайхам амжилтыг бий
болгож чадсан юм. Нэг том юмны ард гарахдаа хэд хэдэн хэсэг болгож
жижиглэж гүйцэтгэвэл эрсдэл нь тэр хэмжээгээр буурдаг. Энэ
найдвартай аргыг гучин настай хэн боловч мэдэж байх ёстой.
Бизнесийн ертөнцөнд ч гэсэн яг ижил. Сүүлт од шиг гэнэт гарч ирээд
сүүлт од шиг хурдан сарниж алга болдог компаниуд хичнээн их байдаг
билээ? Хувьцааны хөрөнгө оруулалтаар нэг амьсгаагаар их мөнгө олоод
санхүүгийн хямралын дараа чимээ анир ч үгүй мөхөж алга болдог
сангууд бас хичнээн их байдаг билээ? “Залуу лидер” нэрийн дор дуу
шуугиантайхан цолж гарч ирээд байж болох бүхий л муу муухай хов жив,
цуу ярианд орж гартаа гав төмөр зүүдэг СЕО-үүд хичнээн их байдаг
билээ?

Улс төрийн ертөнцөд ч гэсэн ялгаагүй.

“Шуудангийн салбарыг хувьчлах” нэрийн дор онцын бэрхшээлгүйгээр


сонгогдсон “Koizumi children” –гүүдийн ихэнх нь 2009 оны сонгуулиар
ялагдал гэдэг гашуун дарсыг уухад хүрсэн билээ. Ердөө аравхан гишүүн
амьд үлдсэн юм.

Энэ бүгд шат дамжлагагүйгээр оройд гарах гэсэн шуналаас болсон


бөгөөд адгуу зан гэдэг эзнээ ямар гүн харанхуй ангалд унагадаг болохыг
харуулсан жишээнүүд юм.

Гучин настангуудаа! Жижиг бөгөөд жирийн зүйлүүдээс эхэлцгээе. Та


амьдралынхаа агуу том зорилгуудыг аль хорин настай байхдаа бий
болгосон байх. Зорилго нь том, агуу их байсан ч гэсэн түүнийг
биелүүлэхдээ яст мэлхийн алхаанаас эхлэхгүй бол болохгүй. Гучин нас
арван жил гэдэг хугацааг өөртөө багтаасан байдаг. Энэ бол хангалттай
урт хугацаа юм. Арвын арван жил байхад аравхан жил гэж голон яарч
сандран том том алхаж, хурдан явж байгаа хүн болж бусдад харагдах
гэлгүй бардам ихэмсэг тогос авхайн алхаагаар удаан гэгч нь алхсан ч ер
хоцрохгүй гэдэг үнэнг санаж явцгаая.

Анхнаасаа өндөр харайгаад байвал сүүлд нь амьсгаадаж харайх нь бүү


хэл алхаж ч чадахгүй болж орхино. Гүйлгээд байлгүй алх. Чанх урагшаа
хараад хамаг хүчээрээ гүйгээд байх юм бол зөвхөн урдаа байгаа юмыг л
харж чадна. Хажуу талаа бас ар талаа харж тайван алхаж чаддаг болчих
юм бол таны гучин нас хэнд ч дийлдэшгүй хүчирхэг болно.

Өдөр бүр 0.2% ч болов дээд амжилтаа шинэчлэн тогтоо


Гучин насанд хийж болохгүй зүйлүүд дундаас нэгийгнэрлэ гэвэл би
ямар ч эргэлзэх юмгүй дараах зүйлийг хэлнэ.

“Өөрийгөө бусадтай бүү харьцуул.”

Өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг нь өөрийгөө дорд үнэлэх, басах,


үзэн ядах сэтгэлээс өөр олигтой юм өгөхгүй. Яагаад гэвэл өөрийгөө
бусадтай харьцуулахдаа ихэнх хүмүүс “өөрийнхөө сул тал”-ыг “бусдын
давуу тал”-тай харьцуулж алдаа гаргадгийн дээр түүндээ гэнэнээр итгэж
орхидог. Ийм байхад харьцуулагдаж байгаа хүндээ ялагдаж, түүнээс дор
амьтан болохоос яах билээ.

Жишээлбэл, та ээрч гацдаг, үг ярианы чадвар муутай мөртлөө алдартай


илтгэгчтэй өөрийгөө харьцууллаа гэж бодьё . Түүнээс илүү чадал төгс
өөр бусад талаа ор тас мартаж өөрийнхөө чаддаггүй талыг л бусдынхтай
харьцуулж чамлана. Өөрийгөө чамлах нь эрүүдэн шүүлтболж
үргэлжилнэ. Хорвоо дээр хамгийн арга хэмжээ авах боломжгүй зүйл
бол өөртөө эрүү шүүлт тулгах явдал байдаг. Өөрийгөө эрүүдэн шүүх нь
эзнээ гайхмаар өндөр хурдаар гайхмаар гүнзгий ёроол уруу авч оддог.
Энэ мэтийн тэнэг үйлдэл хийж байх цаг хугацаа гучин насанд хумсын
чинээ ч байх ёсгүй.

Өөрийгөө бусадтай харьцуулахаа больж харин оронд нь хамгийн дээд


амжилтаа шинэчлэх явдалд шүд зуун шамд. 1 мм-ээс хэтрэхгүй байсан ч
яахав. Өчигдрийн би гэдэг хүнээс чүд чүд илүү өнөөдрийн би гэдэг хүн
болохыг эрмэлз. Тэрхүү эрмэлзлэлийн ачаар өдөр тутмын рекордоо
шинэчлэн тогтоож чадаж байгаа бол өөрийгөө магт. Тэр амжилт чинь
бусад хүмүүсийн амжилтанд нэг их ойртож чадахгүй, хамаагүй доор
байсан ч хамаагүй. Бусдын амжилтыг хулгайгаар хардаг явдлаа эрс
таслан зогсоо. Энэ маш чухал.

Нэгэн нэртэй боловсрол судлаачийн хийсэн сонир-холтой судалгаа


байдгийг одоо та бүхэнд танилцуулъя.

Тэрээр дөрвөөс зургаан насны мянган хүүхдийг судалгаанд хамруулж


англи хэлний чадварыг нь шалгаж үзжээ. Үнэтэйгээрээ, чанартайгаараа
нэрд гарсан англи хэлний сургалттай цэцэрлэгт анхан шатны англи хэл
заалгаж байгаа 500 хүүхэд, англи хэл сурах орчин байхгүй жирийн
цэцэрлэгт явдаг 500 хүүхдийг харьцуулсан юм.

Анхандаа англи хэлний сургалттай цэцэрлэгт явж байсан хүүхдүүд


жирийн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдээс англи хэлний мэдлэгээрээ
эрс ялгагдаж өндөр үр дүн үзүүлж байлаа. За энэ ч яахав хүн бүхний
андахгүй мэдэх үр дүн. Гэтэл эдгээр судалгаанд хамрагдажбайгаа
хүүхдүүд ахлах сургуульд орох үедээ харин асуудал өөр тийшээ болж
ирсэн гэнэ.

Ахлах сургуулийн 3-р ангид ороход нь бүх хүүхдүүдийн англи хэлний


чадварыг шалгаж үзэхэд англи цэцэрлэгт явж байсан хүүхдүүд болон
жирийн цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн чадварт онцын ялгаа
байхгүй байлаа. Дэлгэрэнгүй тайлбарлавал их мөнгө төлж англи хэл
сурч байсан тэр богинохон хугацаанд л хүүхдүүд цойлж байсан болохоос
биш томрох тусмаа ямар ч ялгаагүй болсон гэсэн үг юм. Одоо цагт ид
моод болоод байгаа багаас нь эхэлж англи хэл заах мэтийн сургалтуудын
үр дүн нь нас богинотой байдаг болох нь үүгээр батлагдаж байна.

Энэ судалгаа нь өөртөө онол, практикийн маш чухал асуудал,


сонирхолтой үзэгдлийг багтаасан байгаа юм. Англи хэлний сургалттай
цэцэрлэгт явж байгаа хүүхэд өөрөө дур сонирхлоороо гэхээсээ илүү эцэг
эхийнхээ боловсролын талаарх гойд анхаарал халамжинд автагдаж нэг
үгээр хэлбэл хүчинд автагдаж яалт ч үгүй хэсэг хугацаанд сурдаг гэсэн
үг юм. Харин дан ганц сургалтын хөтөлбөрийн дагуу сурсан боловч
өөрөө англи хэлэнд дурлаж сурсан хүүхдүүдийн чадвар илүү сайн
гарамгай байсан гэнэ.

Биеэ дайчилж сурах арга барилыг өөртөө төлөвшүүлж чадаж уу үгүй юу


гэдэг нь чухал болохоос биш англи хэлийг нэг өдрийн өмнө түрүүлж
сурвал илүү чадвартай болно гэж горьдох нь томоохон эндүүрэл ажээ.

Тийм ээ, гучин нас бол заавал ч үгүй биеэ дайчилж амьдрах ёстой нас.
Хэдэн алхамын наанаа цаана яваа нь ер чухал биш. Тэр бол түр зуурын
үзэгдэл.

Бусадхүмүүсийн амжилт таныг амьдралаа өөрийн гараар бүтээн


байгуулахад ер саад болохгүй.
Өдөр бүр 0.2 % ч болов хамгийн дээд амжилтаа бүтээ. Ойлгож байна уу?
2% биш 20% биш дөнгөж 0.2%. Энэ зэргийн ахицыг эрх биш гаргаж
чадах байлгүй дээ. Үүнийг 365 хоногийн турш өдөр бүр хийвэл хичнээн
их ахиц гарах билээ. Тооны машинаар бодоод үз. Жилийн дараа гэхэд
одоогийнхоосоо 2 дахин ахисан байхаар байгаа биз.

0.1 ммийн зузаантай сонингийн цаасыг хэдэн удаа нугалж байж саранд
хүрч болохыг мэдэж байна уу? Жинхэнэ амьдрал дээр бол тийм өндөр
болтол нь эвхэх боломжгүй мэт боловч онолоор бол ердөө л 420 мянган
удаа нугалсаны дараа саранд хүрнэ гэсэн байдаг юм. Жижиг зүйлийг ч
гэсэн бага багаар ахиулаад байвал асар том бүтээн байгуулалтыг бий
болгоно гэсэн үг юм.

Өдөр бүр нэг шүлэг унш

Амжилтанд хүрсэн хүмүүсийн худал үгэнд бүү хуурт.

GE(General Electric)-гийн Жек Уолч болон Панасоник корпорацийг


үүсгэн байгуулагч Мацушита Гоносүкэ гучин настай бизнесменүүдэд
хандаж дараах зөвлөгөөг өгсөн байдаг.

“Боломжгүй мэт санагдам асар том, агуу их зорилтыг өмнөө тавь. Тэгээд
түүнийгээ заавал хэрэгжүүл.”

Гэвч энэ бол худал үг юм. Тэд ч гэсэн анхандаа жижиг зүйлээс гараагаа
эхэлсэн байдаг. Тэгж байгаад “мотор нь бүрэн халж” хурдаа нэмэн
явсаар солбилцлын цэгээ өнгөрөөд сая харцаа бүр илүү том зүйл үрүү
шилжүүлсэн юм. Анхнаасаа асар том зорилго тавьж түүнээ биелүүлэх
гэж ажилд дарагдан, өөрсдийгөө чөдөрлөөгүй. Боломж гэдэг зочинг
угтаж авах бэлтгэлээ бага багаар базаагаад сууж байсан бөгөөд яах ч
аргагүй болсон боломж өөрөө тэдэн дээр явж очсон юм.

Илүү ойлгомжтой тайлбарлавал бүх ажилд дэс дараалал байдаг гэсэн үг


юм. Тэр дэс дарааллыг өөрчлөх гэж том толгойлдог хүний амьдрал эмх
замбараагүй, холион бантан болж орхино. Гарчгийг нь ч уншаагүй
мөртлөө номын төгсгөлийг түрүүлж дэлгэж хардаг хүн тэр
хэмжээгээрээ юмнаас хурдан уйддаг бас мятрашгүй байж чаддаггүй.
Завгүй бизнесменүүдэд зориулж ном товчлох үйлчилгээ одоо дэлхий
даяар ид моодонд орж байна. 400 гаруй хуудастай номыг 100 хуудас
болгон хураангуйлж, ном сурах бичгийг электрон хэлбэрт оруулж,
зайнаас сургалт явуулдаг бизнесийн байгууллагууд ч гэсэн ид хүчээ авч
анхаарал татаад байна. Гэвч тэднээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд
амжилтанд хүрсэн хүн бараг байхгүй. Хүний товчилж өгсөн бэлэн
зүйлийг уншаад тэд юу хийж бүтээх вэ?

Номны үг, өгүүлбэр, утга санаа бүрт түүнийг эмхтгэж бичсэн


зохиолчийн нөр их хөдөлмөр, хөлс хүч шингэсэн байдаг. Ном уншина
гэдэг эрч хүч, хөлс хөдөлмөр шингэсэн тэр үг өгүүлбэрүүдийг өөрийн
болгож байгаа үйл явц билээ. Тийм учраас ном уншина гэдэг зовлон
шаналлаас таашаал авахтай ижил зүйл юм. Гэтэл уншигчийн зүгээс
гарах ёстой ойлгохын төлөөх тэр хичээл зүтгэл, зохиолчийн ойлгуулах
гээд ядаад байгаа санаа хоёрыг хураангуйлчихаад бүрэн эхээр нь уншсан
мэт үр дүн хүснэ гэдэг бол даварсан санаа бөгөөд эцэст нь өөртөө юу ч
нааж авч чадахгүй. Өгүүлбэр тус бүрийг “томруулдаг шил барьж” үздэг,
тэндээс юм сурч авах гэж хичээдэг, чандад нь хүртэл ухаж төнхдөг
хүнийг товчилж хураангуйлахын их мастерууд хэзээ ч дийлэхгүй.

Нэгэн өдөр таньдаг дүү маань над дээр ирээд амьдралын зөвлөгөө өгөөч
гэж хүсч байсан удаатай. Би түүнд юу ч хэлэлгүй, өдөр бүр нэг шүлэг
уншиж байхыг санал болгосон бөгөөд уншаад сэтгэл хөдлөлөө барьж
чадахгүй байсан нэг яруу найрагчийн номыг бэлэг болгон өгсөн юм.
Тэгмэгц тэрээр гайхшаа баран над уруу харлаа.

- Ах аа, та намайг шүлэг унш гэж байгаа юм уу? Би яах гэж шүлэг унших
юм бэ? Би угаасаа шүлэг энэ тэр сонирхдоггүй. Тэгээд ч одоо миний
санааг зовоогоод байгаа зүйлтэй шүлэг ер нь ямар хамаатай юм бэ?
Ямар тус хүргэх юм бэ?

- Дүү минь чи хүн болж төрөөд нэг ч удаа шүлэг уншиж үзээгүй юмаа
даа?

- Уншиж байсан л даа. Ахлах сургуульд байхдаа уран зохиолын хичээл


дээр.

- Үгүй дээ, тэр бол их сургуульд шалгалт өгөхийн тулд ямар шүлэг дээр
юун тухай гардаг болохыг мэдэж авах гэж, бас дээрээс нь уран зохиолын
аль төрөл, жанарт хамаардаг болохыг … чи уран зохиолын багшийн
даалгавраар шүлэг уншаад юу ойлгосноо бичиж ирдэг байснаа хэлэх
гээд байна уу?

- Тийм шүү. Үнэндээ дүн авах гэж уншдаг байсан болохоос сайн
дураараа уншиж үзээгүй.

Харин тэгээд л уншаад үз гээд байна шүү дээ. Гэрэл гэгээ цацруулсан
амьдралыг эрж олох гэж байгаа бол энэ номон дээр байгаа шүлгүүдийг
өдөрт нэг нэгээр нь унш. Зүгээр л сэтгэл татагдаж байгаа байдлаараа
уншаад үз. Тэгээд уншиж дуусаад дахиад над дээр ирээрэй.

Түүнээс хойш хоёр сарын дараа тэрээр дахин над дээр ирсэн юм.
Түүний харцнаас нь гэрэл цацарч танигдахын аргагүй өөрчлөгдсөн
байна. Үг яриа нь эмх цэгцтэй , тогтуун дөлгөөн цаанаа нэг ноён
нуруутай болжээ.

“Анхандаа яг таны хэлсэнчлэн таашаал авах нь бүү хэл эрүү шүүлтийн


цаг мэт санагдаж байсан боловч юмыг яаж мэдэх вэ гээд нэг шүлэг
уншаад унтдаг байлаа. Гэтэл .. тэнд миний мэддэггүй байсан ертөнц
байж байдаг байгаа. Сэтгэл санаа амгалан тайван болж амьдрал, өдөр
тутмын ажил хэрэг, гэр бүлийнхээ тухай дахин бодож үзэх боломж
гарсан юм. Үнэхээр сайхан ховор нандин туршлага боллоо.”

Тэр цагаас хойш тэрээр үзэл бодол нийлдэг хүмүүстэйгээ хамт уран
зохиолын клуб байгуулж шүлэг унших уралдаан тогтмол зохион
байгуулж шүлгээс таашаал авах явдлыг амьдралын баяр баясгалангаа
болгосон юм. Бүр өөрөө шүлэгч болохыг мөрөөдөж үе үе шүлэг бичиж
түүнийгээ засаж сайжруулан амьдралдаа шинэ зам гаргасан билээ.

Үүний нэгэн адил та ч гэсэн урьд нь огт мэдэхгүй байсан амьдралын


шинэ замаа нээж илрүүлэе гэж байгаа бол “боломжгүй мэт санагдам
агуу их зорилгыг өмнөө тавих” гэсэн зүйлээс эхэлж болохгүй. Тэр бол
ямар ч хийгүй төлөвлөгдсөн, өндөг шиг өө сэвгүй амьдралыг шаардаж
байгаатай ижил зүйл юм. Жижиг, аар саар боловч олон янзын
зүйлүүдтэй нүүр тулж туршлага хуримтлуул. Тэгвэл төсөөлөө ч үгүй
байсан амьдралтай учирч түүнийгээ баяжуулж чадна.
Би ч бас бусад хүмүүс шиг том зорилт тавьж байгаад хэд хэдэн удаа
алдаж байсан. Одоо ажиллаж байгаа компанийн маань борлуулалтын
зорилго ч гэсэн ялгаагүй. Надад, компанид маань, хамт олонд маань
ялагддаг зуршлыг л бий болгож өгч үйлчилсэн. Энэ хичээн тэнэг хэрэг
болохыг ойлгож ухаарсныхаа дараа би арга барилаа өөрчилсөн юм.
Баахан хадуурч яваад эргэж замруугаа орсон гэсэн үг. Эргэж ирэх замдаа
өнөөг хүртэл мэддэггүй байсан олон шинэ замуудыг бас мэдэж авсан
юм.

Амжилтанд хүрсэн хүн үнэнээ хэлдэггүй. Амжилтанд хүрэхийн өмнөх


ялагдлаа нууж, чамин ганган, бусад хүмүүс атаархам дүр төрхөө л
ярьдаг. Тэр ганган ярианд нь гэнэнээр итгэж өөртөө хэт их ачаалал өгч
болохгүй. Дэс дарааллаа алдахгүй яв.

Дэс дарааллаа л алдахгүй яваад байвал шинэ зам аяндаа тааралдана.

100% баталгаатай зүйл байхгүй ч гэсэн 100% итгэл байдаг

Эргэлзээд байвал юу ч гэсэн үзээд алд.

Хязгааргүй оролдлого хийдэг хүнд л хязгааргүй боломж ирдэг. “Бодож


үзье” гэсэн үгийг үгийн сангаасаа эргэлзэх юмгүй устга. Тэгээд тэр
зайнд нь “үзээд алдъя” гэсэн үгийг нөхөж бич.

Та бол СЕО. Та амьдралынхаа хамгийн том удирдагч, эцсийн шийдвэр


гаргагч гэсэн үг юм. СЕО-д байх ёстой хамгийн чухал төлөвшил юу вэ?
Тэр бол яах аргагүй “газар дээр нь шийдвэр гаргах” чадвар юм. Тэр
даруйд нь шийдэж орхино гэсэн үг.

Амжилтанд хүрсэн СЕО -үүдийн шийдвэр гаргах дундаж хугацаа 3


минутаас доош байдаг гэсэн судалгааг Америкийн алдарт силиконы
хөндийд хийсэн байдаг. Зуун сая, тэрбум долларын хувь заяаг ердөө л
хэдхэн хормын дотор шийдвэрлэж орхино. Бизнес гэдэг тийм л зүйл.
Эргэлзээд л байдаг хүн дээр ямар ч боломж айлчланочдоггүй гэдэг
үнэнийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байдаг.

Үүний адил таны амьдрал гэдэг хувьцаат компанийн СЕО болох та ч


мөн адил газар дээр нь нэн даруй шийдвэр гаргадаг зуршлыг бий болгох
хэрэгтэй. Дараа нь гэж хойшлуулж ер болохгүй. Салаа замын уулзвар
дээр хаашаа явахаа мэдэхгүй эргэлзээд зогсож байгаа бол аль нэгийг нь
түргэн сонгоод яваад үз. Сонгосон зам чинь дов сондуулаар дүүрэн
байсан ч яахав, буцаад ирж болно. Тэгвэл дахин өөр зам сонгож, замд
гарах хугацаа богиносно. Салаа зам дээр хуруугаа амандаа хийгээд
зогсоод байвал насан үүрд хуруугаа шүлсэндээ дэвтээхээс өөр гавьяа
байгуулж чадахгүй.

Юуны түрүүнд “үгүй ” биш “за ” гэж хэлж сур. Эхлээд хийж үзээд энэ
биш байна гэсэн бодол төрөх юм бол тэр даруй больчихож болно. Энэ
төрлийн ялагдал нь оюун санааны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг.
Дараагийн зүйлд бэлтгэх асар их хүч тэнхээ, бие халаалт болж өгдөг.
Туршлага гэдэг ховор нандин үр жимсийг бидний аманд хийж өгдөг юм.
Иймд цаг зав байдаг л юм бол , эрүүл мэнд чинь саад болохгүй л бол
хязгааргүй их оролдлого хий. Оролдлогын хэмжээ ямар байна
амжилтанд хүрэх боломжийн хэмжээ тийм байна.

Намайг гучин настай байхад нэгэн чухал салаа зам байсан юм. Ид
мандаж байсан корпорациасаа гараад арав ч хүрэхгүй хүнтэй шинэ
байгуулагдсан компанид орох гэж байхдаа би үнэхээр их эргэлзэж билээ.
Эргэлзэж байна гэдэг тухайн зүйл намайг соронз шиг татаад байна гэсэн
үг юм. Бартаа саад, эрсдэл сүүдэр адил намайг дагаж

байлаа. Тийм учраас бодолд автахгүй ч яах билээ. Би хугас өдөр


бодлогширсоны эцэст тэр өдөртөө багтаж шинээр эхлэхээр шийдлээ.
Тэр шийдвэрт ямар нэгэн баталгаа, тоо баримт юу ч байсангүй.
“Эргэлзэж байгаа бол юуны түрүүнд хийгээд үз” гэсэн алтан дүрмээ
баримталсанаас өөр арга байсангүй.

Хүмүүс анхны алхамаа зүрхэлж тавьж чаддаггүй нь тэд шинээр эхлэхэд


хүргэсэн хангалттай учир шалтгаан олох хүртлээ эргэлзэж зогссоор
байдагт байгаа юм. Гэвч харамсалтай нь амьдрал дээр газрын зураг
дээрх шиг баталгаатай зам гэж байдагүй.

Амжилтанд хүрсэн хэдэн мянган СЕО-үүдтэй ярилцлага хийж байсан


учраас тэдний анхны алхам нь бүгд бодлогогүй, гэнэн хонгор байсан
гэдгийг би сайн мэдэж байна. Тэд анхны алхамаа шууд мэдрэмжиндээ
тулгуурлан хийсэн байдаг. Бидний амьдралд баталгаатай зүйл байхгүй ч
гэсэн баттай итгэж байгаа зүйл оршин байдаг. Тэгээд анхны алхамаа
зүрхэлж хийсэн хүн л тэр бат итгэж байгаа зүйлээ бодитоор бий болгож
чаддаг. Амжилтанд хүрсэн СЕО-үүд нь анхны алхамдаа хязгааргүй их
итгэж, улмаар бусад хүмүүсийг, ялангуяа өөрийгөө ятгаж итгүүлэхийн
тулд хамаг хүч анхаарлаа төвлөрүүлсэн хүмүүс байдаг. Бат итгэл гэдэг
ингэж бий болдог эд.

Дахин нэг удаа онцлон хэлэхэд, та эргэлзэж байгаа бол тэр сонголтоосоо
эрч хүчийг мэдэрч байна гэсэн үг юм. Гэвч дан ганц эрч хүчээр юм
бүтээнэ гэж байхгүй. Эрч хүчийг бат итгэл болгож өөрчилье гэвэл анхны
алхамаа зоригтой хий.

Мэйл хайрцгаа цэгцлэхэд л амьдрал өөр болдог

Бизнесийн ертөнцөд анх удаа хөл тавихдаа би33 настай байлаа. Түүнээс
өмнө би “Recruit” гэдэг тэмцэгчийн байр суурийг баримталдаг том
корпорацид ажиллаж байсан юм. Тийм учраас ажил хэргийн талаар
шийд гаргах хурдандаа хэнээс ч илүү өөртөө итгэлтэй байлаа.

Гэвч дараа нь мэдээлэл технологийн чиглэлийн шинэ ажилд ороод


өөртөө итгэх итгэлээ алдаж орхисон юм. Тэр газрын ажил хэрэг
хөтөлдөг, шийд гаргадаг хурд нь “Recruit”-ийнхээс хэд дахин илүү
байлаа. Би тэр эргүүлэгт нь хамагдан орж амьсгаадсан амьтан явдаг
болов. Ажил хэрэг хөтөлдөг аргаа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй юм
байна гэдгээ ухаарлаа.

Тэгж байгаад би нэгэн маш жижиг зүйлийн ачаар хөл дээрээ дахин босч
чадсан юм. Ердөө л и-мэйлээ хөтлөх аргаа өөрчилсөн хэрэг байв. Тэр
хүртэл би хүлээж авсан мейлээ устгалгүй орхидог байсан бөгөөд тэр нь
мэйлхайрцагийг минь замбараагүй болгож орхидог байлаа. Мэйл
хайрцгаа тийм байдалтай байлгахаар аль хэдийн шалгасан мэйл,
шалгаагүй мэйл, сурталчилгааны мэйл зэргүүд нь урд хойноо орон
холилдож орхидог байв. Хариу явуулсан мэйл, хариу явуулж амжаагүй
байгаа мэйлүүд нь мөн адил толгой эргэм эмх цэгцгүй байх нь мэдээж.
Нэг үгээр хэлэхэд миний мэйл хайрцаганд эмх замбараагүй байдал
ноёлосон байдаг байв.

Харамсалтай нь тухайн үед надад тэр байдлыг анзаарах сөхөө байгаагүй


юм. Бүр санаанд ч үгүй байсан гээч. “Дараа нь уншина” , “хариуг нь
дараа явуулчихъя” гэж хойшлуулах төдийгөөр өөрийгөө хуурч байсан
хэрэг байлаа. Тийм учраас мэйл хайрцаг маань аалзны тор шиг толгой
эргэм замбараагүй болж хийх ёстой ажлууд бага багаар овоорч эцэст нь
болох ёстой зүйл болдог байгаа. Хоёр чухал харилцагч байсан бөгөөд
тэдэнд явуулах ёстой хариу мэйлийг сольж явуулж орхисон юм. Буруу
очсон мэйлийг хүлээн авсан харилцагч нар юу гэж бодсон бол? Би л
тэдний оронд байсан бол ажилдаа иймэрхүү байдлаар ханддаг хүнд
хэзээ ч итгэл хүлээлгэхгүй байх байсан.

Энэ алдаа намайг гүнээ гэмшихэд хүргэсэн юм. Тэгээд ажил хийдэг хэв
маягаа өөрчиллөө. Ганц бизнес дээр ч биш амьдрал дээр ч ийм байж
болохгүй гэдгээ яс махандаа шингэтэл ойлгож авсан юм.

Тэр мөчөөс эхлэн би мэйл хайрцагныхаа шинэ ирсэн мэйл буланг


үргэлж хоосон байлгадаг боллоо. Мэйл ирэх юм бол өөр ажил хийж
байсан ч гэсэн тэр даруйд нь нээж уншдаг болов. Тэгээд уншсаныхаа
дараа хариуг нь дор нь бичиж явуулдаг болов. Хойш тавихаа больж нэг
мөсөн бас

ямар нэгэн үлдэцгүй ажилддаг боллоо. Тэгээд хариу өгсөн мэйлээ шууд
устгадаг боллоо. Хариу явуулах шаардлагагүй мэйл байсан ч гэсэн дор
нь уншиж, уншсаныхаа дараа дор нь устгаж цэвэрлэдэг болов. Хадгалах
ёстой мэйл байвал хадгалах булан уруу илгээдэг боллоо.

Энэ шинэ зуршил маань надад их тус хүргэсэн юм. Ажлаасаа болж
нервтдэг байсан маань өргөс авсан мэт ор тас алга болж ажлын үр
бүтээмж эрс нэмэгдсэн билээ. Хэзээ л нэг зад авахуулах бол гэсэн
түгшүүр алга боллоо. Сайн зүйлүүд ч олноор тохиолдох болов.

Бас энэ аргаа е-мэйлээ цэгцлэхдээ хэрэглээд зогссонгүй. Бусад бүх


ажлаа хойшлуулалгүй газар дээр нь шууд нэг тийш нь болгодог болж
сурлаа.

Дараа хийе гэж хойшлуулбал энэ яваа насандаа хийж чадахгүй. Одоо
хийж болохгүйн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй л бол заавал тэр дор
нь хийдэг болж занш. Энэ зуршил таны гучин насыг зав чөлөөтэй, аз
жаргалтай бас амжилт бүтээлээр дүүрэн болгож өгөхөөр өмнө чинь
ирчихээд байна. Шүүрч аваад хэрэгжүүл.

“Ёстой”-г “хүсч байна” болгож өөрчил

Анхны алхмаа зүрхэлж алхаж чадахгүй байгаагийнбас нэг чухал


шалтгаан нь “шунал хүсэл” төрөхгүй байх явдал юм. Энэ их чухал зүйл
учраас та анхааралтай унших ёстой. Та үүргийн шинжтэй хийх ёстой
зүйлд чирэгдэж амьдарч байх магадлал өндөр байна. Гэсэн хэдий ч та
энэ байдлаа хэвийн үзэгдэл мэт хүлээж аваад сууж байж мэдэх юм.
Яагаад гэвэл бид удаан хугацааны турш энэ нийгэм, ертөнцийн
тогтоосон аюулгүйн бүс дотор амьдрахыг тулган шаардуулсаар ирсэн.
Энэ бүхэн яах аргагүй тархинд автоматаар суулгадаг боловсролын хар
гай юм. Хорвоо ертөнцийн тогтоосон амжилтанд хүрэх арга замыг л
дагаж амьдрах юм бол амьдрал тэр чигээрээ үүрэг хариуцлага гэгч
зүйлээр зайгүй дүүрч орхино. Тэгэх юм бол юуг ч шинээр эхэлж
чадахгүй. Юуг ч шинээр эхлэхгүй байсан ч болдог амьдралыг
мэдээжийн юм шиг хүлээн авах нь хамгийн том зовлон шаналал, айдас
хүйдэсбилээ. Гэсэн ч бид үүнийг сэрж ухаарч чаддаггүй. Аймаар хэрэг
шүү.

Анхны алхмаа зүрхэлж алхаж чадахгүй байгаа бол та толгой дотроо


“хийх ёстой” биш “хиймээр байна” гэж боддог болж үүгээр дамжуулан
амьдралаа өөрчлөх хэрэгтэй. “Ёстой” биш “хүсч байна” болгоно гэсэн үг
юм. Тэгвэл шинээр эхлэх эр зориг бий болно.“Ёстой”-г амжилттай “хүсч
байна” болгож өөрчлөх нууц байдаг. Хичнээн хичээж зүтгээд ч “хиймээр
байна” болж солигдохгүй байгаа зүйл байвал тэр ажлыг хийх аргаа ядаж
“хиймээр байна” хэлбэрт оруулж өөрчлөх явдал юм.

Жишээлбэл, борлуулалтын менежер хүн борлуулалтаа нэмэгдүүлэхийн


тулд хэрэглэгчтэй уулзах тоогоо нэмэгдүүлэх ёстой боллоо гэж бодъё.
Энэ бол ердийн “үүрэг” юм. Хийхийг хүсч байна гэсэн сэтгэгдэл
магадгүй төрөхгүй байх. Эндээс юуны түрүүнд та хэрэглэгчтэй уулзах
тоогоо нэмэгдүүлэх үйлдлийг “хийхийг хүсч байна” гэсэн суваг дээр
тавих гээд оролдоод үзэх хэрэгтэй. Зорилгодоо хүрсэн үеийн сэтгэл
хөөрөл, үгээр илэрхийлэхийн аргагүй амтат мэдрэмжийг урьдчилаад
мэдрээд үз. Шилдэг борлуулагч болсон үеийн бахдам дүр төрхөө
төсөөлөөд үз. Ингэсэн байхад л хангалттай. Гарцаа байхгүй та нэг алхам
урагш алхаж чадсан хүн болж өөрчлөгдсөн байх вий.
Гэхдээ нэг алхам урагш гарч чадахгүй бол асуудал үүснэ. Ийм үед
хэрэгжүүлэх аргаа ч болов ядаж “хүсч байна” болгож өөрчлөх нь үр
дүнтэй байдаг. Урьдын жишээн дээрээс үргэлжүүлэн ярихад
хэрэглэгчтэй уулзах тоогоо нэмэгдлүүлэхийн тулд хэрэглэгч дээр байн
байн

гүйж очоод байх юмуу утсаар ярьж дуу хоолойг нь сонсдог явдлаа түр
зогсооё. Оронд нь хэрэв та зураг зурах юмуу юм бичих дуртай бол
түүнийгээ ашиглаж DM (direct mail) болон факс, е-мэйлээр харьцах арга
хэрэглээд үз. Одоо энэ мөчид “хийж байгаа ажил” нь үүргийн шинжтэй
боловч тэр ажлыг хийж байгаа “арга”-аа өөрөө хүсч, дурлаж хийсэн
болгож өөрчилье. Уг үүргийн шинжтэй ажлыг хүссэн арга хэлбэрээрээ
хийнэ гэсэн үг юм. Тэгэх юм бол “ёстой” нь төвөггүй “хүсч байна” болж
өөрчлөгдөнө. Тун амархан.

Та үүргийнхээ дагуу ажил хийж байгаа цагт авъяас чадлаа 80 хувиас


илүү гаргаж чадахгүй. Харин өөрөө хүсч хийж байна болгож
сэтгэлгээгээ өөрчлөх юм бол хүч чадлаа 120 илүү хувиар дайчилж чадна.

Адаглаад ажил хийж байгаа аргаа ч болов ёстой биш хүсч байна болгож
өөрчилье. “Хийх ёстой ажил” эрс нэмэгддэг гучин насанд тань энэ арга
маш хүчтэй бас ашигтай зэвсэг болж өгөх нь дамжиггүй.

Өөрийгөө зоригжуулдаг зуршлаа нэмэгдүүл

Урагш алхах хэцүү байгаа үед байнга хэрэглэдэг нэгарга надад байдаг.
Нэг үгээр хэлэхэд миний урам зоригийг бадраадаг арга юм. Энэ нь маш
хүчтэй асар том үр дүнтэй арга.

Энэ аргыг жишээ авч тайлбарлая.

Яг одоо та маргааш өглөө хэрэглэгчид өгөх ёстой их хэмжээний


материал бэлтгэх ёстой байлаа гэж бодъё. Бас болоогүй өнөөдрийг
хүртэл нэг ч удаа хийж үзээгүй, нууц гариг шиг зүйл гээд бодоод үзье.
Амжилттай гүйцэтгэж чадна гэсэн баталгаа ч байхгүй, итгэл ч байхгүй.
Сайн чаддаг зүйлээ ч гэсэн хийхдээ цаанаа л нэг айгаад түгшээд байдаг
үе байдаг. Тийм үед хэн хүнгүй “сайн гүйцэтгэж чадахгүй бол яана?”,
“хэрэглэгчийн сэтгэлд нийцэхгүй бол яана?”,“маргааш өглөө гэхэд энэ
материалыг амжиж дуусгах болов уу?” гэсэн айдаст автаж орхидог. Энэ
мэтийн айдас нь ялагдсан, бүтэлгүйтэж орхисон би гэдэг хүний дүр
төрхийг далд ухамсарт бүтээхээс цаана ид

шидгүй байдаг. Энэ үед бодлоо зогсоох хэрэгтэй. Тэгвэл алс холын айдас
хүйдэс нь байх ёстой эрүүл түгшүүр болж өөрчлөгдөнө.

Үүн шиг айдас түгшүүр нөмөрсөн байдалтай учрах үедээ би чамгүй


хэцүү, том ажлыг амжилттай хийж дуусаад, өөрөөрөө бахархаж байсан
дурсамжуудаа нэхэн санадаг. Тэр үед ч гэсэн би анхандаа цөхрөлийн
байдалтай байсан. Гэтэл тэр ажлын ард нь гараад харахад хүн айгаад,
сүйд болоод байх зүйл биш байдаг байлаа.

Би өөрийгөө хоромхон зуур Эверестийн оргилд хүрэхийн нэг өдрийн


өмнө бэлтгэл бааздаа байгаа уулчин гэж төсөөллөө. Олон хүмүүс надад
анхаарлаа хандуулж хөдөлгөөн бүрийг минь ажиглаж байна. Би нэг нэг
алхмаар урагшлах бүр тэд надаас илүү догдолж түгшүүр дүүрэн харцаар
намайг харна. Энэ нь миний нэг алхам ямар чухал, өндөр ач
холбогдолтой байгааг харуулж байна. Ийм үнэ цэнэтэй, ховор нандин
завшаан олгосонд талархаж, алга ташихгүй байхын аргагүй үр дүнгээр
тэдэнд хариу барих ёстой.

Өөрийгөө ингэж төсөөлөөд үз. Тэгэх юм бол будаг нь ханхалсан цоо


шинэ эрүүл түгшүүр оргилон гарч ирэх вий. Дахин гутлынхаа үдээсийг
чангалж үдээд сэтгэлээ нэгэн цэгт төвлөрүүлэх байх. Таны өмнө
хөндөлдөөд байсан эвшээлт, нойрмоглол, залхуурал ор мөргүй алга
болох болно. Яг одоо шөнийн нойроо хагаслан хийж байгаа энэ ажил
миний амьдралын дээдийн дээд ажил гэж боддог зуршилтай болчих юм
бол чадахгүй бүтээхгүй юм гэж үгүй болно. 134

Бүх хүн тарж явсан албан өрөөн дотроо санаа амар хашгир, орь дуу тавь.

“Тийм ээ. Би мундаг. Би энэ өрөөнд ажилладаг бүх хүмүүсийг тэжээдэг.


Би чадна. Тийм учраас би эрхэм.”

Бас дуртай хөгжмөө чангаар асаагаад сонс. Шинэ шунал хүсэл таныг
эзэмдэж эхэлнэ. Тэгээд хөгжмөө унтраасны дараа дахин нөмрөх чимээ
аниргүйд өлгийдүүлэн ажил руугаа ханцуй шамлан ор. Эверестийн
оргилд хүрээд буцаж ирсэний дараа сэтгүүлчдийн бага хурал дээр
асуултуудад юу юу гэж хариулахаа чангаар хэлээд үз.

Нэг л тоглоом наадам шиг санагдаад байна уу? Ерөөсөө тийм биш шүү.
Миний уулзаж байсан бүх СЕО-үүд шөнийн цагаар ажлаа хийж байхдаа
завсар хооронд нь тэгж өөрөө өөртэйгөө тоглодог байсан гэцгээдэг.
Баргар царайлан хамаг юмаа хамар дээрээ овоолчихоод завсар хооронд
нь санаа алдан “хм….. ийм их олон хуудас материалыг би ганцаархнаа
яаж хийж бардаг юм бэ … байж боломгүй юм” гэж бодон ажиллах
болон өөрийгөө урмаар тэтгэж амжилтын амтыг урьдчилан мэдэрч
түүндээ согтож ажиллах хоёрын хооронд тэнгэр газар шиг их ялгаа
байдаг.

Ямар тэнэг гэнэн юм бэ гэж бодогдоод байгаа бол энэ зөвлөгөөг


хэрэгжүүлэхгүй байсан ч болно. Харин нээрэн ч бас үр дүнтэй байж
мэдэх юм шүү гэсэн бодол өчүүхэн төдий ч болов төрж байгаа бол
туршаад үз. Эрүүл эрч хүч халгисан биеэ дайчлах оролдлого чинь танд
асар их энергийг бэлэглэх болно.
Дөрөвдүгээр бүлэг

Хүссэнээр байж өгдөггүй хүмүүст гомдоллож явдаг танд

Дэргэдэх хүнээсээ төгс төгөлдөр байхыг бүү хүс

“Танака хэлтсийн дарга таны энэ удаагийн илтгэл үнэхээр авах юмгүй
байлаа. Та ийм байхад доор чинь байгаа хүмүүс яаж итгэж дагах билээ.
Ганц үүгээр ч тогтохгүй. Танака дарга таны удирдах чадвар ч гэсэн
хангалтгүй байна. Үнэн биз дээ? ”

Оройны 9 цаг гэхэд нарийн зам дагуу эгнүүлж барьсан явуулын хоол,
архины газар, гуанзууд цалингийн ажил хийдэг хүмүүсээр дүүрсэн
байдаг. Ажлаа дуусгаад хамт олонтойгоо хундага тулган тэр өдрийн
стрессээ тайлна.

Тэд цугларлаа л бол бүр хэлэлцэж тохирсон юм шиг дарга нарынхаа


дундаас хэн нэгнийг ярианы гол сэдвээ болгоод дуугаа өндөрсгөн
түүнийг шүүмжилж гарна. Шүүмжлүүлж байгаа тэр азгүй амьтан
амьдрал дээрээ үнэхээр тийм авах юмгүй хүн байсан бол уур амьсгал их
л эвгүй байх ёстой байтал яагаадыг бүү мэд шүүмжлэгсдийн царайны
өнгө их аятайхан, таатай сайхан байна. Яагаад

гэвэл даргыгаа муулж, түүний талаар элдэв хов жив ярьж стерссээ
тайлж байна шүү дээ.
За тэгвэл бодоод үзэцгээе. Даргыгаа муулж байгаа тэд ч гэсэн хэзээ
нэгэн цагт дарга болно. Тэр үед тэд одооний даргаасаа огт өөр,
тосолсон нугас шиг сайхан ааштай, ажлаа өө сэвгүй хийдэг, бүх зүйлд
оновчтой ханддаг дарга болсон байх болов уу? Тийм төгс төгөлдөр хүн
болно гэдэг ямар ч хүнд амаргүй байх болно.

Хорин настай байхдаа би даргыгаа өндөг шиг өөгүй байгаасай гэж


хүсдэг байж билээ. Тийм учраас шийдээ хурдан өгдөггүй, нэг зангаараа
тууштай байдаггүй, уур хилэнгээ барьж чадалгүй энд тэнд байгаа хүн, эд
юмсыг хоморгондоо оруулж явдаг тэднийг хамгийн их асуудалтай
хүмүүс гэж боддог байлаа. Тийм үзэл бодолтой байсан би гуч хүрч өөрөө
дарга болсныхоо дараа тэр бодол маань буруу байж гэдгийг аяндаа
ухаарсан юм. Дарга болсон би огт төгс төгөлдөр биш байлаа. Халаглаж
шогширмоор их дутагдалтай талууд надаас илэрч өдөр бүр алдаа
гаргадаг, алдаагаар өөрийгөө “чимсэн” түүхий нөхөр байлаа.

Бүхнээс илүү эргэн тойрны маань хүмүүс миний хүссэнээр байгаад


өгдөггүй байлаа. Ажилчид маань миний заасны дагуу ажиллана гэж
үгүй. Тэгсэн мөртлөө далдуур намайг муулахыг яана. Тэдэнд энэ
байдлыг нь хэлж ухааруулах гэж оролдох аваас эсэргүүцэхээс өөр реакц
үзүүлдэггүй байлаа. Ийм нөхдүүдийг бүгдийг нь халж хаяад дахин
шинээр хүн авч болдог бол хичээн сайхан бэ ч гэж бодох шиг.

Энэ байдал гэр бүлд минь гэсэн давтагддаг байв. Ажил гэдэг дайны
талбар дээр өдөржин байлдаж байлдаж орой

цогцсоо чирсэн амьтан гэртээ ороход мөнхийн гомдоллож байдаг


эхнэрийн маань хүйтэн царай. Би эхнэрийнхээ дутагдлыг зөөлөн намдуу
дуугаар нэг бүрчлэн хэлж өгдөг боловч тэгэх бүрт эхнэр маань бүр
хадуураад явчихдаг байлаа.

“Энэнээс өөр хэлэх үг чамд алга уу? Дандаа яахаараа ийм хүйтэн
хөндий, лекц уншиж байгаа багш шиг байдаг юм бэ?”

Би юм ойлгох чадваргүй эхнэртээ яаж ийж байгаад ойлгуулчих санаатай


биеэ барьж дахин ярина.

Тэр үед би өмнөө байгаа хүнээ өөрчлөх гэж хичээдэг байлаа. Дэргэд
байгаа хүнээ өөрчлөх гэж хамаг нервээ бардаг байсан юм. Гэтэл бүр нэг
ширхэг ч юм миний хүссэнээр болсонгүй. Эргэн тойрны хүмүүс маань ч
гэсэн ялгаагүй. Тэд бас л намайг өөрчлөх гэдэг байв. Яавал дээр вэ
хэмээн бодол болж байгаад нэг өдөр чүү ай ухаарч ойлголоо.

“Хүмүүсийг өөрчилнө гэдэг боломжгүй зүйл юм байна.”

Та ч бас тэгдэггүй гэж үү? Хэн нэгэн таны баримталдаг зарчим, үнэт
зүйлсийн үзлийг өөрийн дураар өөрчлөх гэвэл та эрс дургүйцнэ.
Өөрийгөө өөрчилж чадахгүй байж өрөөлийг өөрчлөх гэж оролдоно гэдэг
мунхаг хэрэг. Өөрчлөгдөх ёстой зүйл нь хүмүүс биш би өөрөө шүү дээ.

Надад чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг нэг ах маань ингэж хэлж байсан
удаатай.

“Гучаас өмнөх насандаа компаниа шүүмжилдэггүй хүн бол бие даах


чадваргүй хүн гэсэн үг.

Харин гуч гарсан хойноо ч гэсэн компаниа шүүмжилсээр байдаг хүн бол
тэнэг амьтан.”

Бид одоо бусдынхаа дутуу дулимаг байдлыг дүүргэж өгөх чадвартай хүн
болох ёстой. Дарга, хамт олон, гэр бүлийн гишүүдийн чинь дутагдал бол
тэдэнд туслах боломж гэдгийг ухаар. Таны оршин байгаагийн утга учир
нь энд л байгаа юм шүү дээ. Харилцагч чинь хэтэрхий төгс төгөлдөр
учраас таны хэрэг байхгүй бол энэ чинь харин жинхэнэ гуниг биш гэж
үү.

Харилцагчийнхаа муу, дутагдалтай талыг харсан ч гэсэн уучил. Төгс


төгөлдөр гэдэг тодорхойлолтонд их ойрхон хүмүүс байдаг ч гэсэн яг
арван хуруу тэгш хүн энэ хорвоод байдаггүй. Эсрэг хүнийхээ муу талыг
үгээр илэрхийлээд сууж байхын оронд чимээгүйхэн дүүргээд өгчих.
Харилцагч чинь хэтэрхий төгс төгөлдөр байвал ямар ч сонирхолгүй
болно шүү дээ.

Эргэн тойрны хүмүүс бол толинд туссан миний дүр төрх билээ

Тариачин талбай дээрээ ажиллаж байтал нэгэн хүн ойртож ирээд ингэж
асуужээ.

“Та энэ тосгонд удаан амьдарсан хүн үү? Би энэ тосгонд ирж суурьших
бодолтой байгаа л даа. Энэ тосгоны хүмүүс ямар вэ?”

“Би төрснөөсөө авахуулаад энэ тосгоноос нэг ч алхам холдож үзээгүй


нутгийн индиан байна. Энэ тосгоны хүмүүсийг надаас илүү сайн мэдэх
хүн байхгүй. За энэ ч яахав таны урьдын амьдарч байсан тосгоны хүмүүс
ямар хүмүүс байв даа?”

“Пөөх, дурсах ч юм биш. Хичээн муухай хүйтэн цэвдэг хар амиа


хичээсэн хүмүүс байсан гэж санана. Тэдэнтэй нэг дор амьдрахыг хүсэх
юм биш. ”

“Тийм үү? Энэ тосгонд ч гэсэн тийм хүмүүс амьдардаг. Таны сэтгэлд
таарахгүй л юм байна даа.”

Хэд хоногийн дараа өөр нэгэн хүн хүрч ирээд асууж гэнэ.

“Энэ тосгонд нүүж ирэх гэсэн юмаа, хүмүүс нь ямар вэ?”

“Энэ тосгоны хүмүүсийг би сайн мэднэ харин таны урьд нь амьдарч


байсан тосгоны хүмүүс ямар байсан бэ?”

“Сайхан хүмүүс байсан шүү. Бүгд эелдэг найрсаг, сайхан сэтгэлтэй, хүн
чанартай, уян зөөлөн хүмүүс байсан. Тэдэндээ их дасаж дээ. Энд нүүж
ирэх болоод их л харамсаж байна.”

“Тийм үү? Энэ нутаг ч гэсэн тийм хүмүүс амьдардаг. Таны сэтгэлд яг
нийцэх юм байна.”

Ихэнх хүмүүс бусад хүний сайн талаас илүү муу талыг нь түрүүлж харан
тэр байдлыг шүүмжлэхэд хамаг цаг заваа барж явдаг. Гэтэл сайтар
ажиглаад байхад тэр хүнээс гарч байгаа дургүй хүрэм үг, үйлдэл нь
надад байдаг миний дүр төрх байх үе байдаг. Миний дутагдал бусад
хүмүүсээр дамжин надад харагддаг учраас бүр ч их тарчилдаг.

Хүмүүс ийм төрлийн таагүй мэдрэмжийг бусад хүмүүсийн сул, муу


талаас урган гарлаа гэж бодон өөрийгөө тайвшруулаад, хийж байгаа
зүйлээ үргэлжлүүлдэг. Яагаад гэвэл гэмших, буруугаа ухаарах сэтгэлээ
миний дутагдал энүүнийхийг бодвол арай л дээр юм байна гэсэн
сэтгэлээр дарж орхидог.

Хүмүүсээс гардаг зан ааш, илэрдэг дүр төрх бол яг минийх бөгөөд
харилцагчийн маань надад гаргаж байгаа үйлдэл нь би хэзээ нэгэн цагт
тэрэнд гаргаж байсан үйлдэл байх магадлал өндөр байдаг. Та одоо эргэн
тойрныхоо

хүмүүсийг, бас өөрийнхөө байгаа байдлыг хэрхэн хүлээж авч


ухамсарлаж байна вэ?

Амгалан тайван байхдаа бид дэргэдэх хүн маань би биш учраас надаас
өөр байх нь зүй ёсны хэрэг гэж бодон түүнийг нь хүлээн зөвшөөрдөг.
Тэгээд тэр үнэнийг сэтгэлийнхээ гүнээс ойлгож ухаардаг. Харин уурлаж
бухимдах үед харилцагчийн чинь муу тал хамгийн түрүүнд харагддаг
бөгөөд өнөөх ухаарлаа ор тас мартаж, энэ боломжийг ашиглаад
дутагдлыг нь засч орхиё хэмээн омогшиж дайрч давшлан орон зайгаа
тэлэх гэж оролддог.

Ийм үед уужуу тайван байж нэг алхам хойш ухарч өөр хүн гэдэг толинд
тусч байгаа өөрийнхөө дүр төрхийг түрүүлж хардаг байх ёстой. Ганц үг
газар гээхгүй хариу хэлж, ана мана үзэх гээд байлгүй өөрийнхөө
дутагдлыг хүлээн зөвшөөрч бусад хүмүүст ч гэсэн дутагдалтай байх
боломжийг олгоё.

Сэтгэл судлаач Карл Юнг нь “Ямар нэгэн хүнд дургүй байгаагийн


шалтгааныг сайтар ажаад байх юм бол өөрийгөө ойлгож чадна” гэж
хэлжээ. Бусад хүмүүсийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч, сул талаас
нь илүү сайн талыг нь харж сурна гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрч
өөртөө байгаа сайн талыг нээж илрүүлж бас чадна гэсэн үг юм.

Эргэн тойрноосоо муу тал, дутагдлыг биш сайн талыг эрж хайж, олж
илрүүлж сурцгаая. Өөлж гоочлохоос илүү магтаж урамшуулахад сэтгэл
чинь хамаагүй дээрдэж байгааг та мэдрэх болно. Бас хэн нэгнийг ийм,
тийм байлгахыг хүсч байгаа бол та өөрөө эхэлж үлгэр дуурайл үзүүл.
Хэн нэгэн таныг гомдоосон, сэтгэлийг
чинь шархлуулсан бол урьд нь би энэ хүнийг гомдоож, шархлуулж
байсан юм биш биз гэж эргээд нэг бодоод үз.

Аз жаргал, баяр баясгалан, үзэн ядалт бүгд өөрийн сэтгэлээс урган


гардаг. Харилцагчийн чинь сул муу тал бол миний сул муу тал гэдгийг
хүлээн зөвшөөрч алга дэлгэн тосч авцгаая. Тэгээд тэднээс суралцах
зүйлдээ анхаарлаа хандуулцгаая.

Тэд таны дэргэд байж байгаа нь таныг баяр хөөрт автуулах болно.

Хайрлуулъя гэвэл эхлээд хайрла

Цэцэг нь дэлбээлж байгаа хоёр модыг сонгоод, нэгэнд

нь гоё цэцэг гаргаарай гэж ерөөгөөд нөгөөдөхөд нь бүү цэцэглэ гэж


хэлээд байвал жинхэнээсээ сайныг ерөөж хайрын нүдээр харж байсан
мод нь түрүүлж цэцэглэдэг гэнэ.

Хүн ч гэсэн яг ижил. Бусад хүмүүсээс найдлага, итгэл хүлээж авбал тэр
итгэл найдварт нь аль болох ойрхон очих гэж хичээдэг. Би дэргэдэх
хүнээ хайрлавал дэргэдэх хүн маань ч гэсэн намайг хайрлана, эелдэг
найрсаг харьцвал эелдэг найрсаг харьцана. Үүнийг сэтгэл судлалын
шинжлэх ухаанд “Сайн хандлагын хариу илрэл “ гэж нэрлэдэг.

Эсрэгээрээ дэргэд байгаа хүнээ шүүмжилж муулбал тэр ч гэсэн намайг


шүүмжилж муулна. Би түүнд тулган шаардаж байгаа учраас тэр ч бас
надад тулган шаардана.

Дайн судлаачид хоёр орны хооронд дайн гарахад бие биенийхээ талаарх
сөрөг ойлголт хамгийн том шалтгаан

болдгийг тогтоожээ. Дайсагнасан сэтгэл өвөрлөж байгаа хоёр орон


байхад аль нэг нь цэргийн нөөцөө үл ялиг зузаатгаж тоог нь
нэмэгдүүлэхэд л нөгөө орон нь үүнийг өөрсөд үрүү нь довтлох гэж
байгаа бэлтгэл гэж хүлээн авч батлан хамгаалах салбарт зарцуулах
төсвөө өрсөн нэмсэнээр эцэст нь дайн гарч орхидог гэнэ.

Сэтгэл хөдлөл бол ил гаргалгүй дотроо нууж байхад ч гэсэн хажууд


байгаа хүндээ мэдрэгддэг хачин зүйл. Бидний биесийн доторх бодлууд
бидэнтэй бидэнгүй харилцан урвалд орж байдаг.

Дэргэд байгаа хүндээ хөндий хүйтэн хандахад тэр ч гэсэн эргүүлээд


хөндий хүйтэн харьцаж байсан тохиолдол танд байгаа байх. Өөдөөс
минь хараад сууж байгаа энэ хүн надтай тохирохгүй хүн байна гэсэн
бодол төрмөгц сэтгэл санаа таагүй болж орхидог. Сэтгэл санаа таагүй
байгаа бол хэрэглэгч ч бай, танилцах үдэшлэг дээр танилцсан эсрэг
хүйсийн хүн ч бай тухайн үеийнхээ шаардлагаас болж албан хүчээр
инээхчээн аяддаг боловч үг, үйл хөдлөл, харцаараа таагүй байгаагаа
мэдэгдэж орхидог. Өөрийгөө албадаж байгаа хүнээс одоо хир нь
судлагдаагүй байгаа нэгэн төрлийн энерги ялгардаг бөгөөд тэр энерги
нь агаараар дамжин хажуудах хүнд нь хүрдэг ба уг хүн ч гэсэн тэр
энергийг нь анхны хүнд нь буцааж ойлгодог байна. Аливаа сэтгэл
хөдлөл явж явж анхны эзэндээ бүрэн эхээрээ очдог гэсэн үг билээ. Зөв
энерги зөв энергээрээ, сөрөг энерги сөрөг энергээрээ буцаж ирдэг.

Харилцагчаа ятгаж, хүссэнээрээ байлгана гэдэг бол мэдээж хэцүү


асуудал боловч хамгийн сайн арга нь харилцагчдаа сайнаар хандахыг
хичээх явдал юм.

Хүнд үргэлж сайнаар ханддаг, хүмүүсийн сайн талыголж харж чаддаг


хүн байх тусмаа хүний сэтгэлийг эзэмдэж чаддаг.

Би эхлээд сайхан сэтгэлээ дэлгэж харуулбал сайхан сэтгэлийн үйлчлэлд


автан харилцагч маань ч гэсэн намайг сайхан сэтгэлээр дайлна. Ингэвэл
хүмүүсийн харилцаа ямар ч бэрхшээлгүй явагдаж зорьсондоо хүрнэ.

Хүмүүстэй ямар нэгэн асуудалгүй найрсаг сайхан харилцааг бий болгож


чадах эсэх нь надаас шалтгаалдаг. Үүний нэгэн адил хүмүүстэй сайхан
харилцаатай байж чадахгүй байгаагийн шалтгаан нь аанай л надад
байдаг. Одоо болж байгаа бүхний эхлэлийг би тавьсан.

Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ зүй тогтлыг ухаарч ойлгодоггүй.


Дарга нь асуудлыг ямар нэг хэл амгүй шийдвэрлэчихэж чаддаггүй доод
ажилтнаа гэнэ. Доод ажилтан нь хүнийг ойлгоно гэж байдаггүй даргадаа
гомдоллож бөөн бачуурсан амьтан явна. Нөхөр нь эхнэрээ буруушааж
эхнэр нь нөхрөө муулна. Ингэж дэргэд байгаа хүнээ муу өөрийгөө муу
биш гэж боддог учраас асуудлаа үүрд шийдвэрлэж чаддаггүй. Дэргэд
байгаа хүнээ өөрчилнө гэдэг боломжгүй зүйл.

Одоо энэ зүйлийг санаж яв.

“Одоо болж байгаа зүйлсийн учир шалтгаан нь надад байгаа.”

Тэр учир шалтгаан өөрт минь байгаа юм байна гэж бүрэн дүүрэн хүлээн
зөвшөөрцгөөе. Тэгээд өөрийгөө өөрчлөх явдалд анхаарлаа хандуулцгаая.
Тэгвэл гарцаа байхгүй таны ертөнц бага багаар өөрчлөгдөх болно.
Түүнээс гаднах бусад ертөнцийг өөрчлөх арга байхгүй. Та өөрөө л
өөрчлөгдөхөд болно. Аз жаргалыг сонгох уу, азгүй байдлыг сонгох уу
гэдэг бүгд таны эрхийн асуудал.

Найдах, гомдоллох зэргээ зогсоо

Өөрийгөө өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэгдэж байгаа

хүмүүс надаас үе үе ингэж асуудаг. Ялангуяа бизнес удирдагчид болон


удирдах ажил хийдэг хүмүүсээс ийм асуулт их ирдэг.

“Угүра гуай, таны зөвлөгөөгөөр би өөрөөсөө эхэлж өөрчлөгдөх ёстой юм


байна гэдгийг ухаарч мэдлээ. Тэгээд тэр цагаас эхэлж эргэн тойронд
байгаа хүмүүсээ өөрчлөх гэлгүй өөрийгөө өөрчлөх гэж өдөр бүр хичээж
байна. Гэтэл манай ажилчид огт өөрчлөгдөхгүй байгаад байна. Би ингэж
хирээсээ хэтэрсэн тэвчээр гаргаж өөрчлөгдөж байхад доод ажилчид
маань ерөөсөө үлгэр дуурайлал авахгүй юмаа. Яавал дээр вэ? ”

Шуудхан хэлэхэд ийм асуулт тавьж байна гэдэг бол тэр этгээд ухаараа ч
үгүй өөрчлөгдөө ч үгүйг харуулж байна. Өөрийгөө өөрчилж байгаа юм
шиг царайлж байгаа болохоос биш үндсэн чанар нь огт өөрчлөгдөөгүй
байгаа юм. Дэргэд байгаа хүнээ, өөрөөсөө бусдыг л өөрчлөх гээд байдаг
тэр санаархал нь аанай л байсаар байгаа билээ.

Чин сэтгэлээсээ өөрийгөө өөрчилье гэж бодож байгаа хүн дэргэд байгаа
хүн нь өөрчлөгдөхгүй байсан ч гэсэн тэрийг огт анзаардаггүй.
Өөрийнхөө төлөө өөрийгөө өөрчилж байгаа болохоос биш бусад хүмүүст
үлгэр жишээ болгох гэж өөрчилдөггүй гэсэн үг юм. Эргэн тойрны
хүмүүс чинь өөрчлөгдсөн ч бай, өөрчлөгдөөгүй ч бай тэд огт санаа
тавьдаггүй. Бас дээрээс нь чин сэтгэлээсээ өөрийгөө өөрчлөх юмсан гэж
бодож байгаа хүн огт “хэрээсээ хэтэрсэн тэвчээр гаргаж ” энэ үйлдлийг
хийдэггүй. Сэтгэлдээ “би ч их хүч гаргаж байна даа” гэж бодолгүйгээр
өөрийгөө өөрчилдөг.

Хүн гэдэг амьтан өөр хүнээс хамаарч өөрчлөгдөнө гэхээс айдаг, түүнийг
эсэргүүцдэг. Өөрөө ямар нэгэн юмыг ухаарч, өөрчлөгдөх юмсан гэж
бодох тэр мөчид л өөрийгөө өөрчилж чадна. Өөрчлөгдөх гэж хичээж
зүтгэж байгаа таныг бусад хүмүүс хараад ямар нэгэн юм мэдэрч ухаарах
болно. Харалгүй өнгөрчих вий гэж бүү ай. Та урдахаа л хий. Тэгээд
хамтдаа асуудал юунд байгааг олж илрүүлэн жижиг өөрчлөлтүүдийг бий
болго.

Өөрчлөгдөх үйл явц нь хэцүү байсан ч гэсэн бусад хүмүүс рүү бурууг нь
тохох гэлгүй чимээгүйхэн анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Таны энэ
байдлыг хараад дэргэд байгаа хүн чинь ч гэсэн ямар нэгэн юм тусгаж
авна. Энэ тусгалаар дамжуулж тэр чинь өөрчлөгдөж улмаар энэ
өөрчлөлт халдварлаж хорвоо ертөнц бүгд өөрчлөгдөхөд хүрнэ.

Хорин настай байхдаа бүх хүмүүсийг өөрийнхөө хүссэнээр өөрчлөх гэж


байдаг чадлаа бардаг байж билээ.

Тэгэх тусам эргэн тойрны хүмүүс маань өөрийгөө хамгаалах гэж дошоо
манаж байгаа тарвага шиг эсэргүүцэж түүнээс болж “зэвсэгт
мөргөлдөөн” их гардаг байлаа. Ийм явдал давтагдах тусам хүний зөрүүд
зан бүр ч гаарч бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах хана босгоход
хүрдэг.

Хажуудах хүнээ өөрчлөх гээд байлгүй өөрийгөө эхэлж өөрчилбөл,


хажуудах хүний чинь тэнгэр баганадсан өндөр сэтгэлийн хана хэрэм
чихний хэнгэрэг цоолом чанга дуу гарган, хэдэн сая ширхэг хэлтэрхий
болон нурж унана. Хажуудах хүн чинь таны довтолгооноос айж хагас
хамгаалалттай байдаг байснаа больж хамгаалалтаа авч хаяна. Одоо та
түүнд өөрийгөө ядах юмгүй ойлгуулж болно.

Өөрийгөө өөрчлөх бослого хөдөлгөөний зорилго нь бусдыг өөрчлөхөд


чиглэгддэггүй. Бусдыг өөрчилнө гэдэг нь дэлгүүрээс авч байгаа бараанд
дагалдаж ирдэг урамшууллын шинжтэй зүйл байдаг. Би өөрчлөгдвөл энэ
ч гэсэн өөрчлөгдөх ёстой гэсэн барьцсан байдалтай байх нь энэ хүнийг
өөрчилнө дөө гэсэн урьдын буруу сэтгэлээс ялгаа юун.

Та ингэж өөрчлөлтийг наймааны хэлбэрт оруулж тооцоолж байхад доод


ажилчид, хамт олон, гэр бүл чинь яаж ухаарч ойлгох билээ. Ойлгож
ухаарах ёстой хүн нь тэд биш та өөрөө шүү дээ.

За одоо бусад хүмүүст найдаж хүлээгээд байлгүй өөрийгөө өөрчилье.


Тэнд байгаа хүн өөрчлөгдөнө үү үгүй юу одоо хамаагүй болсон болохоор
сэтгэл санаа чинь үймэрч, амгалан тайван байдлаа алдах явдал
тохиолдохгүй л болов уу.

Эхэлж ойлго, дараа нь ойлгуул

“Амжилтанд хүрсэн хүмүүсийн 7 зуршил” номын

зохиогч Стив Кови нь амжилтанд хүрэх удирдлагын сэтгэл зүйн лекцэн


дээрээ “харилцагчийгаа түрүүлж ойлгоод дараа нь өөрийгөө ойлгуул”
гэж хэлжээ. Франческо сүм музейн үүсгэн байгуулагч гэгээн Франческо
мөн адил “өөрийгөө ойлгуулахаас илүү юуны түрүүнд харилцагчийгаа
ойлгохыг хичээ” гэсэн мессежийг түгээж байсан удаатай.

Гэтэл амьдрал дээр бид яадаг билээ? “Эхлээд миний хэлэхийг сонс.
Дараа нь чи ярь” гэж нөхөдтэйгээ ам уралддаг. Тэд маань ч ялгаагүй.
Бид хоорондоо “эхлээд миний хэлэхийг сонсоодох л доо” гэж цуурай
адил дахин давтсаар байдаг. Бас хүмүүс, бусад хүмүүсийн ярьж байгааг
анхааран сонсох биш хурдан өөрийнх нь юм ярих ээлж ирээсэй гэж
хүлээж юу ярихаа бодож суудаг. Эцэст нь бид өөрөө өөртэйгээ,
ганцаараа ярьсан болж таарч байна.

Ийм байвал харилцагч маань юу бодож байгааг түүний сэтгэл дотор


ямар урвал явагдаж байгааг ерөөсөө мэдэж чадахгүйд хүрнэ. Хүмүүсийн
сэтгэлийг хөдөлгөж тэдэнтэй бодол оюунаа хуваалцъя гэвэл хүнийг
сонсох эрдэмд суралцах хэрэгтэй. Та түүнтэй нэгэн сэтгэлтэй байж
сонсож байна гэдэг итгэлийг харилцагчдаа өгч чадвал та хоёрын дунд
байгаа хаалт нурж унана. Хүний яриаг сонсож байгаа төлөв байдлыг
томоор 4 хувааж болно.
* Харилцагчийнхаа үгийг үл тоомсорлож огт сонсохгүй байх

* “Тийм шүү дээ, тэгэлгүй яахав” хэмээн яриаг нь дэмжиж


урамшуулангаа сонсож байгаа царайлах

* Хүний яриан дундаас өөрийнхөө сонсохыг хүссэн хэсгийг л сонсох

* Харилцагчийнхаа ярьж байгаа ярианд анхаарлаа төвлөрүүлэн чин


сэтгэлээсээ сонсох

Бидний бий болгох ёстой төлөвшил бол дөрөв дэх төлөвшил юм. Бусад
хүний хэлж байгаа зүйлийг мэдэрч, сэтгэл санааны байдлаа тэр хүний
хэмжээнд аваачиж сонсож чадвал тэр хүний нүдээр юмыг харж чаддаг
болно. Юу гэсэн үг вэ гэвэл тэдний хорвоог харж, дүгнэж байгаа арга
барилаар хорвоог харах боломж олдож байгаа учраас тэдний дотор бий
болж байгаа урвалыг ойлгож чадах бөгөөд үзэл бодлын бүтэц тогтолцоог
нь бас ойлгож чадна. Эхлээд ойлгох гээд оролдоод үзэх юм бол харилцан
яриан дундаас боломжийг олж илрүүлж ч чадна.

Та түүнийг хангалттай сонсох юм бол хамгийн өгөхөд хэцүү зөвлөгөө


болох өөрчлөгдөхийг шаардсан зөвлөгөө өгөхөд ч гэсэн амар байх болно.

Одоо харилцагчийнхаа хэлж байгааг эхэлж ойлгох гэж хичээдэг


болцгооё. Сонирхолдоо автагдан чин сэтгэлээсээ сонсож байна уу эсвэл
сонсож байгаа царай гаргаад байна уу гэдэг чинь харилцагчид чинь шууд
харагдана.

“Угүра гуай, харилцагчийн санаа бодолтой санал нэг биш байгаа үед нь
тэгээд яах юм бэ?”

“Надтай эсрэг бодолтой хүн ч байдаг. Тийм тохиолдолд өөрийнхөө үзэл


бодол, ноён нуруугаа орхиод харилцагчийнхаа санаа бодлыг дагах ёстой
юм уу?”

Харилцагчийн санаа бодлыг учир зүггүй хүлээн зөвшөөрч санал нэгд


гэж байгаа юм биш. Тэгэх ч аргагүй. Тийм тохиолдолд харилцагч маань
тийм үзэл бодолтой явдаг хүн юм байна гэдгийг мэдэж аваад,
харилцагчдаа өөрийг нь ойлгож, өөрийнх нь санаа бодлыг байж болох
зүйл гэж бодож байгаагаа ойлгуулахад л хангалттай. Чиний бодол тэр
хүнийхтэй ижил байна уу үгүй юу гэдэг нь огт хамаагүй.

Тухайн мөчид тэр хүний байранд өөрийгөө тавиад түүний сэтгэлийг


мэдрэхэд л болно. Тэгвэл харилцагчаа чин сэтгэлээсээ ойлгож чадна.

Та харилцагчаа ойлговол харилцагч чинь ч гэсэн таныг ойлгоно. Дөчин


насандаа бэлтгэж байгаа бид цаашдаа андуурч будилж болно. Энэ бол
алдаа. Харин дэс дарааллыг нь алдагдуулж болохгүй.

Дэс дараалал нь юу вэ гэвэл нэгдүгээрт ойлгох, хоёрдугаарт ойлгуулах.

‘Эрхэм нандин зүйлүүд’ –д үнэлгээ өгөх боломжгүй байдаг

Хүмүүсийг хөдөлгөдөг хүч хаана байдаг вэ?

Өөрийг нь хэн нэгэн хүндэлж, эрхэмлэж байна гэдгийг мэдэхээрээ хүн


сэтгэлийн хаалгаа нээж харилцагчаа хүлээж авдаг. Ийм учраас хэн нэг
нь миний яриаг сонсоосой гэж хүсч байгаа бол тэр хүнээ чин
сэтгэлээсээ эрхэмлэж дээдлэх ёстой.

Бусад хүнийг эрхэмлэж дээдэлнэ гэхээр яахыг хэлэх билээ? Бэлэг өгвөл
болох болов уу, магтаал хэлбэл болох болов уу, өөрийнхөө мэдэж байгаа
зүйлээ хамтдаа хуваалцвал болох болов уу? Мэдээж эдгээр зүйл ч гэсэн
үр дүнтэй байх биз. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь гаргаж байгаа
үйлдлийн гадаад хэлбэр биш түүний ард нуугдаж байгаа санаа зориг
буюу “сэтгэл” юм. “Юу” хийсэн бэ гэдэг нь чухал биш “яах гэж” хийсэн
бэ гэдэг нь чухал гэсэн үг юм. Тэгээд тэр яах гэж хийж байгаа вэ гэдэг
сэтгэл чинь гарцаа байхгүй харилцагчид чинь мэдэгдэнэ.

Жишээлбэл ажлынхаа газрын дүүд ажил зааж өгч байна гээд төсөөлөөд
үзье. Эндээс ч гэсэн зааж байгаа аргаасаа хамаараад “түүнийг эрхэмлэж
хүндэлж байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэх тохиолдол байдаг бол
“түүнийг өөрийнхөө дураар хянаж захирах гээд байна” гэсэн сэтгэгдэл
төрүүлэх нь ч бий.

Ажлынхаа дүүд “өөр ойлгоогүй зүйл байна уу?” гэж асууж, мэдэхгүй
байгаа зүйлийнх нь талаар чин сэтгэлээсээ зааж өгвөл тэр дүү чинь “энэ
хүн намайг эрхэмлэж байна” гэж бодно. Эсрэгээрээ өөрийнхөө арга
барилаар түрий барин заахыг хүсч байгаа юмаа ус гоожуулж байгаа мэт
дээрээс доош нь, хүйтэн хөндий тайлбарлах юм бол ажил сурч авч
байгаа хүндээ, өөрийг нь хүссэнээрээ удирдах гээд байна гэсэн
сэтгэгдэл төрүүлж орхино.

Эсрэг хүнээ эрхэмлэж байна гэдгээ харуулах хамгийн амархан арга нь


эсрэг хүнийхээ эрхэмлэж нандигнадаг зүйлийг хамтдаа эрхэмлэж
нандигнах явдал юм. Жишээлбэл түүний эрхэмлэж нандигнадаг зүйл нь
түүний гэр бүл юмуу хобби нь байвал чи ч бас тэдгээрийг нь чухалд
тооцож, үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хүмүүсийг ажаад байхад бусад хүний жижиг боловч эрхэм нандин


зүйлийг юман чинээ бодохгүй үл тоомсорлох явдал их байдаг.

“Эр хүн байж юун доожоогүй юм сонирхдог юм бэ?”

“Тэр үү, дэлгүүрт сайндаа л тэд гэж байгаа биз дээ?”

“Тийм юманд дуртай юмуу, чи ч түүхий байна даа.”

Иймэрхүү байдалтай харьцаж байж түүний сэтгэлийг нээнэ гэвэл худал.

Нөхөд чинь юуг эрхэмлэдэг талаар мэдэж авч тэдгээрийг нь хамтдаа


хүндэлнэ гэдэг нь тэдний сэтгэлийг сонсохтой яг ижил зүйл бөгөөд
түүнийг хүлээн авч байна гэсэн үг юм. Тэгэх явцдаа хэн нэгэнд заах гэж
оролдох юмуу хэн нэгнийг өөрчлөх гэсэн оролдлого хийж болохгүй.

Гучин насандаа бий болгох ёстой энэ төлөвшлийг бий болгоод авчих юм
бол дөчин насандаа илүү олон хүний сонирхол, хоббиг хүндэлж
хуваалцдаг уужуу сэтгэлтэй болно. Бас бусдын эрхэм нандин зүйлд ёс
журамтай хандаж байгаа шигээ өөрийнхөө эрхэм нандин зүйлд ёс
журамтай хандаж түүнийгээ сахин хамгаалах чадвартай болно.

Өөрийгөө болон өрөөлийг эрхэмлэж нандигнадаггүй хүн хэнд ч эрхэм


нандин хүн болж чадахгүй.

Мөрөөдлийг чинь, эрхэм нандин зүйлүүдийг чинь юман чинээ


боддоггүй, үнэ цэнийг нь унагааж дордуулах гэдэг хүнтэй ойр дотно бүү
нөхөрлө. Жинхэнэ агуу хүн бол та ч гэсэн эрхэм нандин хүн гэсэн
сэтгэгдэл төрүүлдэг хүн юм.

Өөрийнхөө төлөө шалтаг тоочихоо зогсоо

“Энэ бүхнийг чиний л төлөө хийж байна”

Бид энэ мэт үгийг хичнээн их сонсож өссөн билээ?

Бид ихэнхдээ өөрийнхөө ашиг унацыг нэн тэргүүнд бодож байгаа


мөртлөө “чиний л төлөө” гэсэн дайвар үгийг заавал хавчуулдаг.

“Доод ажилтныхаа чадварыг өсгөн нэмэгдүүлэхийн тулд загнаж зэмлэж


байгаа юм” гэж шалтаглан ажил хэргийн хамааралгүй өөр юмнаас
уурласан уур хилэнгээ гаргах юмуу “та нарт зориулж тансаг ресторан
зааж өгье” хэмээнгээ өөрийгөө дээд зэрэглэлийн ресторанаар
үйлчлүүлдэг гэдгээ харуулаад авдаг.

“Тэрний төлөө” гэж шалтаг тоочиж өөрийгөө зөвтгөх нь маш аюултай.


Ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй, мөнхийн шинжтэй хүнийг
гэсэн анхаарал халамж энэ хорвоо дээр байдаг ч гэсэн энэ нь амар зүйл
биш. Хүмүүс “чамайг л бодсондоо ингэж байна” гэдэг

нэмэлт тайлбарыг үнэн хэрэг дээрээ өөрийгөө хамгаалах хэрэгсэл


болгох нь элбэг байдаг.

Үнэхээр л түүний төлөө гээд байгаа бол өөрийгөө тэр хүний байранд
тавиад бодоход л хангалттай. Энэ бол чин сэтгэлээсээ нөхрөө гэж байгаа
хэрэг бөгөөд маш чухал зүйл юм.

Жишээлбэл, доод ажилтан чинь ажил дээрээ алдаа гаргаж яахаа


мэдэхгүй байхад бүх ажилчдын нүүрэн дээр “Би эс хэллүү! Ингэхээр
чинь алдаа гарахгүй яах вэ дээ. Тэрийг чинь ингэж хийдэг байхгүй юу.
Дахиад хий!” гэж хашгичиж тэнд байгаа бүх хүмүүст сонсогдохоор
хэлбэл заалгаж байгаа хүн чинь дахин алдаа гаргах вий гэхээс улам бүр
айж сэтгэлдээ шарх авна. Хэдийгээр түүний төлөө хатуу үг хэлж тэсвэр
хатуужил суулгаж байгаа ч гэсэн доод ажилтны байр сууринаас харахад
бүдүүлэг дайралт, хуруу нэмэхээс хошуу нэмсэн хэрэг болж харагдана.

Харилцагч чинь сандарч яахаа мэдэхгүй байгаа бол асуудлыг


шийдвэрлэхийн тулд хугацаа алдахаар байсан ч гэсэн жаахан цаг сунгаад
хар. Тэгээд тэр тайвширч өөрийг чинь хүлээж авах бэлтгэл нь
хангагдсаны дараа тусгайлан цаг зав гаргаж зааж сургах нь илүү үр
дүнтэй байх болно.

Өөрөөр хэлбэл би энэ хүн байсан бол гэсэн асуултыг өөртөө эхэлж
тавиад асуудалд хандаж сурах хэрэгтэй гэсэн үг юм.

Нэг зүйл нэмж хэлье. Хүмүүс бид байж болох хэмжээнээс хэтрүүлэн дур
зоргоороо аашилдаг хэт даврагсад билээ. Ийм учраас “түүний төлөө,
тэрийг л гэж” гэсэн үгийг хэлэхдээ чин сэтгэлийнх үү үгүй юу

гэдгийг өөрөөсөө нэг удаа ч болов асууж үзээд, хэлж сурах хэрэгтэй.

Харилцагчийнхаа байр сууринаас бодож үзээд чин сэтгэлээсээ түүний


төлөө үйл хийж чаддаг болсон бол харилцагч чинь чамайг хүлээн авах
болно. “Тэр хүний амнаас гарч байгаа үг юм чинь алив нэг тогтоод
сонсоодохъё” гэж таны хэлсэн үгийг чих тавин чагнадаг болох бий вий.

Харилцагч чинь таны үгийг хүлээн авч байна уу үгүй юу гэдэг нь таны
хэлсэн үг зөв байх буруу байхтай хамаагүй. Та чин сэтгэлээсээ
харилцагчийнхаа байр сууринаас бодож байна уу үгүй юу гэдгээс
шалтгаалж үр дүн нь өөр өөр гардаг юм.

Аман дээрээ “чиний төлөө” боловч ачир дээрээ “өөрийнхөө тусын тулд”
байдаг өмгөөлөл, хамгааллаа одоо болих цаг болжээ. Суудлаасаа
босоогүй чигээрээ сүр хүчээ хүлээн зөвшөөрүүлэх гэж онолдоод
байлгүй суудлаасаа ховхроод тэр хүний суудал дээр очиж суугаад
түүнтэй харьц. Та хоёрын асуудлыг жинхэнэ утгаар нь шийдвэрлэж өгөх
ид шид тэндээс л гарч ирнэ.

Бусдын сэтгэлийг хөдөлгөдөг уучлал гуйх техникт суралц

Хамт олны дунд ажил хийж байхад юмуу хүмүүстэй харьцаж байхдаа
ямар ч хүн алдаа гаргадаг. Энэ үед жижиг алдааг таагүй дурсамж болгон
үлдээж хэмжээ дамжааг нь томруулахгүй байя гэвэл уучлал гуйх техникт
суралцах хэрэгтэй.

Юуны түрүүнд уучлал гуйлт чинь чин сэтгэлийн, шударга байх ёстой.
Уучлалт гуйна гэдэг тамын цаг биш чин сэтгэлээ үгээр илэрхийлж
байгаа соёлтой үйлдэл билээ.

Бага байхад ээж минь уучлаарай гэж хэлэхдээ заавал хүний нүд рүү харж
хэлэх ёстой гэж заадаг байж билээ. Тэгж байж зохих ёсоор уучлал
гуйсанд тооцогдоно гэж хэлдэг байсан юм.

Уучлаарай гэдэг үгийг янз бүрийн шалтагтай хослуулан, намба алдсан


болчих вий гэж болгоомжилсон байдалтай, өөрийгөө арай гэж хүчлэн
хэлэхчээн аядвал

сөрөг үр дүн гарч ирнэ. Буруу зүйл хийсэн бол нас, албан тушаал зэргээ
үл хайхран хугацаа алдалгүй чин шударгаар уучлал гуйх ёстой. Уур
хилэн цаг хугацаа өнгөрөх тусам томорч орон зайгаа тэлж байдаг. Ийм
учраас хурдан уучлал гуйх нь хамгийн сайн үр дүнтэй арга юм.

Тайлбар өгөх боломж байгаа ч гэсэн уучлал гуйхаас эхэлье. Нэг бүрчлэн
тайлбар тавих тусам харилцагчийнхаа уучилсан сэтгэлийг олж авах улам
бүр хэцүү болно. Болсон явдлын тухай маш товч тайлбар хэлээд буруу
зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлал гуйсны дараа харилцагчийнхаа
байр байдлыг ажиж байгаад намуухан дуугаар өөрийнхөө байр байдлыг
хэлж ойлгуулахыг хичээ. Хэрэв ингэх хэцүү байгаа бол е-мэйл, мессеж,
бэлгээр дамжуулан уучлал гуйж болно.

Манай компанийн ажилчид цагаан цайлган, үнэнч шударга учраас алдаа


гаргасан даруйдаа нэгнээсээ уучлал гуйдаг. Хугацаа алдалгүй уучлал
гуйх нь чухал гэдгийг тэд мэдэж байгаа. Гэвч жаахан хангалтгүй зүйл
байна. Ихэнхдээ уучлал гуйж нөгөө хүнээрээ уучлуулсны дараа хэсэг
гэмшсэн царай гаргаж байгаад тэгс гээд таг болдог явдал юм.

“Би гэмших гэж байгаа тул та намайг уучилна уу. Би уучлал гуйсан юм
чинь ингээд бүх юм шийдэгдчихэж байгаа биз дээ? Ашгүй дээ. Ингэж
нэг сэтгэл уужирдаг байжээ. ”
Уучлал гуйж байхдаа харилцагчаараа заавал уучлуулна гэсэн эцсийн
зорилгоо нэн тэргүүнд тавьдаг. Хүмүүс сонсож байгаа хүнийхээ сэтгэл
санааны байдлыг харгалзаж хүлээцтэй хандахаасаа илүү бушуухан
уучлуулж дарамтболоод байгаа гэм хорын сэтгэлээсээ ангижрахын түүс
болдог. Сүсэгтэн хүмүүс бурхандаа нүглээ наминчилж уучлал хүсэх
замаар сэтгэлээ цэвэрлэдэгтэй яг ижил зүйл юм. Бурханаас,
харилцагчаасаа уучлал авсан гэж бодохоор сэтгэл хөнгөрдөг.

Ийм байдлаар уучлал гуйж өөрийнхөө дураар тэр намайг уучилсан даа
гэж бодвол түүний дараа дахин ижил төрлийн алдаа гаргах магадлал
өндөр болдог. Тэгээд буруу зүйл хийсэн ч гэсэн уучлал гуйх юм бол
асуудал байхгүй гэж боддог учраас ажил төрлийн болон хүний
харилцаанд гажуудал гарч эхэлдэг.

Амаараа гэмшээд өнгөрдгөө одоо болих хэрэгтэй. Үгээрээ л уучлал


хүснэ гэдэг бол даржин байдал. Хүний сэтгэлийг хөдөлгөдөг уучлал
хүсэлт гэдэг бол уучлуулахыг зорилгоо болгодог хөнгөн хуумгай үйлдэл
биш цаашид алдаагаа засч сайжирна гэсэн чин сэтгэлийн гэмшилтэй
хосолсон үйлдлийг хэлнэ. Алдаа гаргасан бол уг алдааг чадлынхаа
хирээр засаж залруулах гэсэн идэвхтэй үйлдэлтэй хавсран уучлал гуйх
ёстой бөгөөд тэгж гэмээн харилцагч чинь ч гэсэн чин сэтгэлээсээ
чамайг уучилж дэмжих болно. Шийдвэрлэх мөчид миний амийг авардаг
уучлал хүсэх техникийн гол ид шид нь илүү чадвартай хүн болж өсөн
дэвжихэд байдаг.

Таны хүсч байгаа зүйл бол өнгөрсөн биш ирээдүй юм. Сонгох ёстой
зүйл нь үг биш үйл хөдлөл. Тэгж байж ахин дэвшиж чадна. Гучин
насандаа яваа та үүнд заавал суралцаарай гэж хэлэх байна.

Агуу сэтгэлийг нь хөдөлгө

“Угүра ахаа, ойрд толгойны өвчин болсон нэг асуудал

гараад байна.”

Нэгэн өдөр компаниудад захиалгаар зөвлөгөө өгч, лекц уншдаг таньдаг


дүү маань ингэж хэлдэг юм байна. Хэд хэдэн томоохон бизнесийн
байгууллагад үйлчилгээ үзүүлсэн боловч тэд нь төлбөрөө төлөхөөс
зайлсхийгээд байгаа гэнэ.

“Өөрсдөө захиалга өгч биднээр үйлчлүүлчхээд хэдэн сар өнгөрчхөөд


байхад мөнгөө өгөхгүй байна аа. Ямар нэгэн шалтгаан байхгүй мөртлөө
хойшлуулаад л байх юм.”

“Тэгээд чи ямар арга хэмжээ авав?”

“Юуны түрүүнд нэхэмжлэх явуулаад төлбөр төлөх хугацаа чинь


өнгөрсөн тул энэ сард заавал төлнө үү гэж хүссэн л дээ. Тэдэн сарын
тэдэнд тийм үйлчилгээ авсан бөгөөд үйлчилгээнд ямар нэгэн сэтгэл
ханамжгүй зүйл

байгаагүй ба бидний ингэж төлбөрөө төлөхийг шаардаж байгаа нь ч


гэсэн зүй ёсны хэрэг билээ гэж цохон тэмдэглэсэн. Гарцгүй болтол нь
тулгаж нэхээд байхад л өгөхгүй луу унжаад байх юм. Болохгүй бол
хуулийн байгууллагад ханддаг ч юм билүү?”

Цаад газруудынх нь тухай сонирхлоо. Тэд жижиг хэмжээний аж ахуйн


нэгжүүд боловч төлбөрөө төлөхгүй унжиж байгаа нь анхных гэнэ.
Тэгээд аргаа өөрчлөөд үз гэж зөвлөлөө.

Дүү маань миний хэлсний дагуу төлбөрийн асуудлаар биш одоог хүртэл
манай компанийн үйлчилгээ ямар байсан талаар санал бодлыг нь
сонсохоор ирсэн гэж хэлээд хэрэглэгчтэйгээ уулзсан юм. Тэгээд
ярилцаж байхдаа энэ удаагийн ажлын хөлсийг төлөх тухай яриа дэлгэж
юуны түрүүнд энэ удаагийн явдлаас болж төвөг удсанд уучлаарай гэж
хэлсэн билээ.

“Үйлчилгээний хөлсийг нэхэмжлэхээр дамжуулан явуулсанд сэтгэл тань


таагүй байсан болов уу. Компанийн захирлын хувиар дахин нэг удаа
уучлал гуйя. Хэрэглэгч таны эрхийн асуудал учраас таны шийдвэрийг
бид үг дуугүй дагах болно. Та бидний хүсэлтийг дахин нэг нягтлаад өгнө
үү.”

Үр дүн нь маш гайхалтай байлаа. Бараг бүх айлууд төлбөрөө төлсөн юм.

Хүний сэтгэлийг хөдөлгөж түүнийг үйлдэл хийлгүүлье гэвэл зарчмыг


биш сэтгэл хөдлөлийг ашиглавал илүү үр дүнтэй байдаг. Харилцагчаа
бусдад үлгэр дуурайл болсон ховор хүн гэж хүлээн зөвшөөрч сайн талыг
нь

илүү тодотгож өгөх мөчид түүнээс нааштай хариу авна. Яагаад гэвэл
ихэнх хүмүүс өөрийгөө ёс суртахуунтай, агуу сэтгэлтэй хүн гэж итгэж
явдаг бөгөөд түүнийгээ өөр хүнээр давхар батлуулахдаа дээд зэргийн
сэтгэл ханамжийг мэдэрдэг.

Ийм учраас харилцагчийнхаа сэтгэлийг хөдөлгөе гэвэл бусдаас онцгой


хүн болох гэж хүсдэг тэр далд хүслийг нь бадрааж өгөх хэрэгтэй.

Ийм нэг явдлыг санаж байна.

Шинээр долоо хоног тутмын сонин эрхлэн гаргаж байгаа нэг сонины
эрхлэгч, бусад нэртэй хэвлэл шиг их хэмжээний төлбөр төлөх
чадваргүйн улмаас зэрэглэл өндөртэй зохиолчоос нийтлэл авна гэдэг
амаргүй даваа байлаа. Ганц нийтлэл бичээд өгчихдөг ч болоосой гэж
мөрөөдөж байсан нэг зохиолч байсан боловч тэр нь аанай л өндөр
үнэтэй учраас яахаа мэдээ байгаад байсан тэр үед уг зохиолч эмэгтэй
нэг сайн дурын байгууллагад идэвхтэй ажилладаг болохыг мэдэж авлаа.
Тэрээр зохиолчид нийтлэл бичиж өгөхийг хүсээд харин нийтлэлийн
төлбөрийг нь сайн дурын байгууллагад нь хандивлая гэж өөрийн
санаагаа хэлжээ. Энэ саналд нь зохиолч тун нааштай хандаж нийтлэл
бичиж өгсөн бөгөөд тэр нийтлэлийн ачаар уг сонин хэвлэл мэдээллийн
дунд өөрийн гэсэн байр суурьтай болжээ.

Өөрт нь ямар нэгэн ховор нандин чанар байдаг гэж итгэж явдаг хүмүүст,
тиймээ та ховор нандин чанартай хүн шүү гэж хэлбэл дуртайяа
суудлаасаа босч танд үйлчлэх болно.

“Тэгж бодож байна гэдэг үнэхээр агуу хүн юм даа та.”

“Та сайн дурын тусламж үйлчилгээнд гар бие оролцдог хүн юм чинь өөр
ажилд ч гэсэн бүхий л сэтгэл зүрхээрээ ханддаг ховорхон халуун
сэтгэлтэй хүн байхаа.”

“Пөөх тийм агуу зүйл хийж байгаа юм чинь бид танаас сурах зүйл
байгаа юм байна даа.”

Энэ мэт үгс нь харилцагчийн чинь сэтгэлд байгаа гэгээтэй хэсгийг


хөндөж улмаар хэлэх гээд хэлж чадахгүй байгаа зүйлийг чинь тэр өөрөө
түрүүлж олж хараад сайхан сэтгэлийн гараа сунгах болно.

Гагцхүү чингэхдээ та бас чин сэтгэлээсээ байх ёстой гэдгийг бүү март.
Сайхан үйл хөдлөлөөс л сайхан үйл хөдлөл гардаг гэдэг хөдөлбөргүй
үнэн.

Холбогдох сэжүүрийг ол

Хүмүүс амьдралын ханиа сонгохдоо хамгийн их харгалзаж үздэг зүйл


бол ижил мэдрэмж байдаг гэсэн хамгийн сүүлийн үеийн сэтгэл зүйн
судалгаа гарчээ.

Урьд нь хайртай байсан хүнтэйгээ төстэй хүнтэй учирвал


эмэгтэйчүүдийн биед байдаг oxytocin буюу дааврын гормон идэвхждэг
учраас эмэгтэйчүүд ижил маягийн эрчүүдтэй уулзаж учирсаар байдаг
гэнэ.

Английн Сант Эндрю их сургуулийн мэдрэхүйн сэтгэл судлалын


эрдэмтэн Дэвид Пэрэт үүнтэй холбоотой сонирхолтой туршилт хийсэн
байдаг бөгөөд туршилтанд оролцогч эрэгтэй эмэгтэй хоёр зуун хүнд
царайг нь өөр хүйсэнд оруулсан эвлүүлэг зургийг харуулаад дараа нь
жирийн зургууд өгч тэдний дундаас сэтгэл татагдаж байгаа зургаа
сонгохыг даалгажээ.

Ихэнх оролцогчид өөртэйгээ ижил царайтай эсрэг хүйсийн хүнийхээ


зургийг сугалжээ.

Үүнээс ихэнх эрчүүд ээжтэйгээ ижил, ихэнх эмэгтэйчүүд нь аавтайгаа


ижил эсрэг хүйсийн хүнээ тэргүүн зэрэгт тавьдаг байна гэсэн дүгнэлт
гарна.

Энэ дүрэм нь зөвхөн эр эмийн хооронд л үйлчлээд зогсохгүй. Бид


өөртэйгээ ижилхэн хүнд дуртай байдаг. Хоорондоо ижил зан чанартай
хүмүүс түүгээрээ бие биенээ бусдаас арай илүү дотночилдог тохиолдол
элбэг байдаг бөгөөд үүнийг “ижил зан чанарын зүй тогтол” гэж
нэрлэдэг.

Бид яагаад өөрсөдтэйгээ ижил төстэй хүнд илүү дуртай байдаг вэ?
Хүмүүс төрсөн нутаг юмуу төрөлх сургууль, хобби, сонирхдог
салбараараа ижил байвал өөр олон талаараа ч гэсэн ижил байх нь
мэдээж гэж итгэдэг. Биеийн хэлбэр галбирын онцлог ижил байхад ч
гэсэн бас тэгдэг гэнэ. Надтай ижил хүн миний бодол болон үйл хөдлөл
зөв гэдгийг баталгаажуулж өгч чадах бөгөөд эндээс авах сэтгэл ханамж
өндөр байдаг ажээ.Үерхэж нөхөрлөхөд ч гэсэн өөр хоорондоо ижил
төстэй зүйл их байвал олон юм ярихгүйгээр ойлголцож чадна гэж
боддог учраас ямар нэгэн дарамт, болгоомжлол бага байдаг. Ижил
төстэй зүйл их байх тусам хэл амаа сайн ололцдог.

Ийм учраас хүнтэй анх уулзахдаа өөртэйгээ ижил төстэй чанарыг олж
илрүүлэх гэж хичээвэл харилцагчдаа нэг алхам илүү ойртож чадна.

Холбогдох сэжүүр гаргаж авч чадвал тэр хүнтэй нэг зүйлийг хамтдаа
эзэмшиж байгаа хэрэг болдог учраас харилцаа улам өргөжин тэлдэг юм.

Холбогдох сэжүүрийг нээж илрүүлэхийн тулд харилцагчтайгаа нэг орон


зайд орох чадвар хэрэгтэй. Ижил мэдрэмж мэдрэхдээ гаргууд хүн тэр
хэмжээгээрээ уян хатан байж маргааны үед ч гэсэн арай хялбар аргаар
асуудлыг шийдвэрлэдэг учраас олон хүмүүсийн хүндлэл хүлээдэг.

Харилцагчтайгаа дотносох шалтгааныг сайтар олж илрүүлж чадвал


хамаагүй өргөн хүрээтэйгээр бие биенээ хүлээж авна. Ийм учраас хэн
нэгэнтэй анх удаагаа уулзсан үедээ, тэр хүнээ өөрийнхөө талд болгохын
тулд юуны түрүүнд түүнтэй холбогдох сэжүүрийг хайж сур.

Хобби нь юу юм, дуртай хөгжмийн зохиолч нь хэн юм, хамгийн сайн


хийдэг хоол нь юу болох зэрэг маш жижиг аар саар зүйлээс ч болов
эхлээд ижил төстэй чанарыг хайж олбол тэдгээр зүйлийг тэр хүнтэй
хамтдаа эзэмшиж чадах бөгөөд харилцаа холбоо ч гэсэн автоматаар нэг
шат ахина.

Нас ахих тусам хүрээлэл нь нарийхан давчуу болдог хүн байдаг. Бас
дээрээс нь дотно харилцаатай байсан хүмүүс хүртэл харилцаа холбоогоо
таслах тохиолдол их байдаг. Бусад хүний талаарх сонирхол нь буурч
ойлгоё гэсэн хичээл зүтгэл нь бага багаар алга болдог учраас өөрийгөө
ядраахгүйн тулд энэ бүхнээс зайлсхийдэг бөгөөд тэр нь ийм үр дүн
гаргаж орхидог.

Одоо гучин настай бид урьдын харилцаагаа хэвээр хадгалж илүү олон
найзтай болж чадаж гэмээн илүү чамин тансаг дөчин настай учран
золгож чадна.
Тавдугаар бүлэг

Хүмүүстэй харилцахдаа бэрхшээлтэй учирч байгаа танд

Хүний хамгийн том хөрөнгө бол хүн

Дэлхийд дээгүүрт ордог олон улсын хэмжээний корпораци болох


Панасоникийн үүсгэн байгуулагч бөгөөд япон хүмүүсийн хувьд
“хамгийн агуу бизнес удирдагч” гэж тооцогддог Мацушита Гоносүкэ.
Тэрээр туйлдаа хүртэл хямарсан их хямралын үед ч гэсэн насан туршдаа
нэг ч хүн ажлаас халаагүй удирдагч билээ. Бусад компаниуд зардлаа
багасгахын тулд ажилтнаа халж байх үед бизнес удирдлагын хаан болох
Мацушита “ажлын таван өдрийн систем”-д шилжин, үйлдвэрлэлийнхээ
хэмжээг багасгаж ажилчидтайгаа хамт хэцүү өдрүүдийг туулж байжээ.
Хүнийг бүхнээс эрхэмлэж үздэг түүний бизнесийн философи нь “насан
туршид нь ажиллуулах”, “хүн төвтэй бизнес”, “ажилтан, ажил олгогчийн
харилцан дэмжлэг” зэрэг япон маягийн бизнесийн зарчим гэж нэрлэдэг
зарчмуудыг бий болгожээ.

Нэгэн өдөр сурвалжлагч “Панасоник ямар компани вэ?” гэж асуухад


тэрээр ингэж хариулсан гэдэг.

“Бид хүн үйлдвэрлэдэг. Бас цахилгаан бараа ч үйлдвэрлэдэг.”

Тэрээр хүн үйлдвэрлэхийн төлөө юу хийсэн бэ? Мацушита захирал


ажилчдынхаа жижиг алдаанд багтарч үхтлээ уурладгаараа нэрд гарсан
нэгэн байжээ. Нэг удаа тэрээр төмөр саваа тахийтал нь газарт саваж
доод ажилтанаа загнаж зэмлэсэн бөгөөд хэсэг хугацааны дараа
тайвширч арай дэндүүлчих шиг боллоо гэж санаа зовж хийсэн
үйлдэлдээ харамсаж эхэлжээ. Тэр өдрийн орой Мацушита захирал
ажилчныхаа гэр лүү залгаж “зүгээр үү?” хэмээн асууж гэмшиж
байгаагаа илэрхийлсэн гэдэг.

Тухайн үед “арай дэндүүлчихсэн бололтой”, “тэгж хэлдэггүй л байж”


зэргээр харамсаж гэмшин өдөр хоногийг өнгөрөөж байсан би Мацушита
захиралын тухай энэ яриаг сонсоод сэтгэлийн амар амгалан олж авсан
юм. Хүний харилцаа ямагт зөрчилтэй байдаг нь дэндүү гэмээр
мэдээжийн зүйл болохыг ойлгож ухаарсан юм.

Хүний сэтгэлийг зовоож, бодолд автуулж байдаг зүйлийн 80% нь


хүмүүсийн харилцаа байдаг. Хүн гэдэг огтоос ганцаар амьдарч чадахгүй
амьтан. Дарга болон ажилтан, хамт олон, найз нөхөд, хайртай хүн, гэр
бүл, хөрш зэрэгтэйгээ харьцдаггүй байсан бол үхсэнээс ялгаагүй
амьдардаг адгуус байх байсан биз. Ийм учраас утга учиртай, сэтгэл
хангалуун амьдаръя гэвэл илүү их хүмүүсийн харилцааг бий болгож,
хурааж хуримтлуулах хэрэгтэй.

“Карнегийн хүний харилцааны онол” гэдэг бүтээлээрээ алдартай Дэйл


Карнеги “Нэг хүний амьдралын туршид бүтээн байгуулсан амжилтын
15%-ийг мэргэжлийн ур чадвар, 85%-ийг хүмүүстэй харилцах харилцаа
бүрдүүлдэг” гэж онцлон хэлсэн. Явж явж бидний амьдрал бидний
бүтээсэн хүмүүсийн харилцаанаас шалтгаалж тодорхойлогддог гэсэн үг
юм. Гэтэл олон хүмүүс ажлын байр, нийгэм, гэр бүлийн амьдрал доторх
хамгийн төвөгтэй асуудлыг “харилцаа” гэж хэлдэг.

Хүний харилцаанаас үүдэлтэй стрессийн ихэнх нь харилцагчдаа тавих


сэтгэл дутсан байдал, хувиа хичээсэн зан хоёроос үүдэлтэй байдаг.
Өөрийнхөө санаа зоригийг гүйцэлдүүлэхийн тулд “ямар ч л байсан
миний зөв” гэж өөрийнхөөрөө зүтгэдэг хүнд харилцагчийн санаа бодол
чухал биш байдаг. Энэ байдал нь харилцагчийн маань буруу учраас би
яаж санал нэгдэх юм бэ гэсэн хэлбэртэй болж дүрсээ өөрчлөн
хүмүүсийн харилцаа гэдэг зүйлийг улам ч үл тоомсорлоход хүргэдэг.
“Амьдралд хамгийн чухал зүйл нь хамгийн нандин зүйлийг хамгийн
нандинд тооцох явдал юм” гэсэн үг байдаг. Энд хэлээд байгаа хамгийн
нандин зүйл гэдэг нь яах аргагүй хүмүүсийн харилцаа юм.

Гучин нас, нэг мэдэхэд та шинээр бий болгохоос илүү одоо байгаа
зүйлээ алдахгүй хадгалж байх ёстой насанд хүрчээ. Нэгийг олж авъя
гэвэл нөгөөг алдах хэрэгтэй болдог амьдралын жамд суралцах нас юм.

Цэцэг хагдарч унасан ч гэсэн салхинд гомдоллодоггүй, тэмээ элсээр


шуурч байсан ч гэсэн говь цөлийг зүхдэггүй. Одоо байгаа бүхэндээ чин
сэтгэлээсээ талархаж, арчиж тордохоос өөр бид юу хийж чадах билээ.
Байгаа юмандаа гомдоллож эрч хүчээ алдаж сууна гэхэд бидний амьдрал
даанч богино билээ. Цэцэг шиг, тэмээ шиг “хамгийн нандин зүйлээ
нандинд тооцох” сэтгэлээр цаашдаа өрнөх амьдралаа догдлон хүлээж
суух нь сайхан хэрэг биш үү?

Алдахад нэг хором, эргүүлж авахад насан турш зарцуулагдана

“Хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл юу болохыг

мэдэх үү?”“Хм…. Харин л дээ. Мөнгө олох? Идэж амьдрах?”

“Хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл бол хүний сэтгэлийг олох явдал
гэдэг. Хүн тус бүрийн царай шиг олон өнгийн сэтгэлд ганц хормын
дотор өч төчнөөн төрлийн бодол санаа орж ирдэг байхад тэр хуй
салхитай зүйрлэм сэтгэлийг тогтооно гэдэг …. үнэхээр хэцүү хэрэг. Өөр
хүнд хэзээ ч онгойлгож өгдөггүй хаалгаа чамд онгойлгож өгч байгаа бол
чи өөрийгөө жинхэнэ найзаа олсонд тооцож болно”

Францын зохиолч Saint-Exupery-н “Залуу ханхүү” зохиолоос

Итгэл алдахад нэг хором хэрэгтэй байдаг бол эргүүлж олж авахад нэг
нас хэрэгтэй байдаг. Аймшигтай зүйл. Бид асар том динозавр шиг
корпорациуд хэрэглэгчийнитгэлийг алдаад тэр даруйдаа нуран унаж
байгаа жишээг хичнээн их харсаар ирсэн билээ. Жишээлбэл
автомашины аюулгүйн байдлын баталгаагаа алдвал Тоёото, Мицубиши
зэрэг гарын арван хуруунд багтах аварга корпорциуд ч гэсэн хормын
зуур нурж унана. Учир нь итгэл найдвар гэдэг компани, бүтээгдэхүүн,
үнэ, үйлчилгээ биш “хүн ба хүний дундаас” бий болж байдаг зүйл юм.
Тийм учраас харилцаа бол хэцүү зүйл бөгөөд амьдралын хамгийн чухал
зүйл байдаг.

Бидний тархийг гашилгаж байдаг зүйлийн 80% нь хүний харилцаа


байдаг нь бас үүнтэй холбоотой. Би энэ гашуун үнэнийг эртхэн ухаарч
чадаагүйгийнхээ хар гайгаар олон сайхан нөхдөө алдсан. Хэзээ ч
хамаагүй хүсэх л юм бол харилцаагаа сэргээж урьдын хэвэнд нь оруулж
чадна гэсэн бүүр түүр итгэл нь байдлыг бүр дордуулдаг байлаа.
Нумнаасаа гарсан сумыг буцааж эргүүлэх боломжгүй, хагарсан аягыг
дахиж бүтэн болгох боломжгүй байдгийн нэгэн адил итгэл найдвараа
алдсан харилцаа тэгж амархан сэргэдэггүй.

Харилцаа, итгэл найдварыг эргүүлж байранд нь тавих гэж хичээж


улмаар ядарч туйлдсан би нэг мэдэхэд хүмүүсийг зэвүүцэж үзэн ядаж
байлаа. Өнгөрсөнд болсон харилцааг мартаж шинэ орчин, шинэ
хүмүүстэй найз нөхдийн харилцаа тогтоовол болчихно гэж боддог
байлаа. Гэвч энэ бас санаснаар болсонгүй. Яагаад гэвэл дотно биш
байсан хүмүүстэйгээ богино хугацаанд найрсаг дотно харилцаатай
болно гэдэг амаргүй хэрэг байв. Энэ асуудал сүүдэр шиг үргэлж намайг
дагасаар явлаа. Тэгж байтал нэг өдөр би нэгэн сонирхолтой нийтлэл
санамсаргүй олж уншсан юм.

Японы жижиг тосгонд нэгэн залуухан залуу ганцаараа хачиртай талх


хийж зардаг байжээ. Түүнд хамгийн бэрхшээлтэй асуудал нь өглөө
болон өдрийн цайны цагийн ачаалал байлаа. Хачиртай талхаа хийж
боож савлаад зочиндоо өгч тооцоогоо авч байх хооронд хүлээж ядсан
бусад зочид бухимдан гараад явж байгааг дуугүй хараад зогсохоос өөр
аргагүй байдаг байв.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй бодол болж байсан залуу


кассынхаа дэргэд нэгэн сагс бэлдэж тавилаа. Хачиртай талх хийх, боож
савлах ажлыг зочинд даатгах боломжгүй ч гэсэн мөнгө төлөх ажлыг
харин даатгах боломжтой гэж бодсон хэрэг. Мөнгөө төлөхөөс
санаатайгаар зайлсхийх юмуу тооцоогоо буруу бодож болзошгүй л юм
хэмээн тэрээр бодсон ч гэсэн юутай ч атугай зочдодоо итгээд үзэхээр
шийдлээ. Тэгтэл маш сонирхолтой үйл явдал боллоо. Зочид итгэл
хүлээлгэсний хариуд хачиртай талхны үнээс хамаагүй илүү гарын мөнгө
түүнд үлдээж эхэллээ. Залуу тооцоо хийх цагаа хэмнэснээр жирийн
үеийнхээсээ 2 дахин илүү их хачиртай талх хийх боломжтой болжээ.

Залуу итгэл гэдэг зүйлийг зэвсгээ болгож тэр даруйдаа амжилтанд


хүрсэн бөгөөд төд удалгүй тэр хавийнхаа хамгийн алдартай хачиртай
талхны газрын эзэн болж чадсан юм.

Нүдэнд харагдахгүй байгаа итгэлийг олж авахын тулд юуны түрүүнд


харилцагчийнхаа сэтгэлийг олох хэрэгтэй.

Энэ нь харилцагчдаа надад итгэж болно гэдэг баталгааг харуулж байж


биелэгдэх хэрэг билээ. Хичээл зүтгэл гэдэг үржил шимтэй хөрс болон
итгэл гэдэг нар хоёр нийлж байж сая амжилт гэдэг цэцгийг соёолуулдаг.

Энэ үнэнг ухаарч ойлгосныхоо дараа би хүмүүстэй хичээнгүйлэн нэг


бүрчлэн харилцдаг болсон юм. Өөрөө нүүр тулж хийхгүй л бол аз
жаргалтай амьдрал гэдэг намайг тойрч явах юм байна гэдгийг ухаарсан
юм. Бас хүний харилцаанаас авч байгаа стресс багасах тусам амьдрал
хамаагүй хөгжилтэй сайхан болдог юм байна гэсэн үнэнийг олж мэдсэн
юм.

Одооноос эхлэн та бүхэнтэй хэдэн оймс илүү элээсэн хүмүүсийн ухаарч


мэдсэн зүйлийг хуваалцъя. Яг одоо бодолд автаад байгаа гучин настан
танд тус болох нь гарцаагүй.

Хүн нэр төрийнхөө төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг

Наполеон “хүн нэр төрөө хамгаалахын тулд амьнасаа ч өгөхөд бэлэн


байдаг” гэж хэлж байжээ. Энэ нь амь наснаас илүү чухал хүний нэр төр
гэдэг зүйлийг гутаан доромжилсон үйлдэл хийж болохгүй гэсэн үг юм.
Японы бэлэг тэмдэг болсон “самурай” бол яах аргагүй нэр төрийн
төлөөлөхүйц жишээ юм. Японы их хаадын үед зодооны урлагаар хаандаа
үнэнчээр зүтгэдэг самурайд зэвсгийн эрдмээс илүү чухал зүйл нь яах
аргагүй нэр төр байлаа. Өөрийгөө дээд зэргээр хүндэлдэг самурай хэзээ
ч ёс суртахуунд харшилсан үйлдэл хийдэггүй байжээ. Нэр төрөө аварч
гарахын тулд ажлын байр юмуу дотно хүнээ алдах, хэн нэгэн хүнийг
шийтгэж хурууг нь тасдаж хаях тохиолдол байдаг ч гэсэн тэрээр хэзээ ч
мөнгө, эрх мэдлийн урхинд ордоггүй байлаа. Бас зодоонд ялсан ч гэсэн
нэр төр нь сэвтсэн байвал тэр даруйдаа өөрийгөө егүүтгэдэг байсан юм.
Нэр төрөө хамгаалахын тулд амьнасаа ч золиослоно гэсэн үг.

Энэ нь Наполеоны хэлсэн үгтэй яв цав таарч байгаа билээ.

Францын зохиолч Saint-Exupery ч мөн адил нэр төртэй холбоотой зүйл


хэлсэн байдаг бөгөөд ,би тэр үгийг анх олж уншаад алхаар цохиулсан
мэт болж байж билээ.

“Би харилцагчдаа үнэлгээ өгөх юмуу муулах эрхгүй. Би тэр хүнийг юу


гэж бодож яаж хүлээж авах нь чухал биш. Тэр хүн өөрийгөө юу гэж
бодож байгаа нь чухал юм. Хүний өөрийгөө хүндлэх сэтгэлийг
шархлуулна гэдэг нүгэл, гэмт хэрэг билээ.”

Би гэмт хэрэгтэн байсан гэсэн үг юм. Бүр давтан үйлдэлтэй гэмт


хэрэгтэн байжээ. Дараах гэмт хэргүүдийг үйлдэж байсан хэрэг байлаа.
Та ч гэсэн ганц нэгээс нь үйлдэж л байсан байх.

Ажил төрлийн холбоотой алдааг нь зааж өгч байх явцдаа


харилцагчийнхаа өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулж байсан

Хүн надтай яаж харьцана би яг тэгж л харьцана, хүн намайг эсэргүүцвэл


би ч гэсэн тэрийг эсэргүүцнэ

Өөрийнхөө нөхцөл байдлыг нэн тэргүүнд бодож гуравдагч этгээдийг


түрүүлж анхаарал халамж тавьж эцэст нь харилцагчдаа хайхрамжгүй
хандаж орхисон.

Харилцагчийнхаа баримталдаг зарчмыг үл тоомсорлож, өөрийнхөө


дураар үйлдэл хийж байгаад эцэст нь харилцагчийнхаа сэтгэлийг
шархлуулсан гэх мэт

Бид хүмүүстэй харьцахдаа алдаа гаргаж ялагддаг нь харилцагчийнхаа


нэр төр, өөрийгөө хүндлэх сэтгэлийг

үл тоомсорлож шархлуулж байдгаас болдог. Өөрийгөө хүндлэх сэтгэл


биш өөрийнхөөрөө муйхарлах сэтгэл нь давамгайлсан хүн байх тусмаа
эргэн тойрныхоо хүмүүсийг ихээр шархлуулж байдаг. Жишээлбэл
харилцан ярианы санаачилгыг гартаа авч өөрийнхөө хүссэн чиглэл үрүү
яриаг өрнүүлж явдаг боловч эцэст нь хүссэн үр дүнгээ олж авч
чаддаггүй хүмүүс байдаг. Энэ бол харилцагчийнхаа нэр төрийг
сэвтээсний шан юм.

Харилцагчийнхаа өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулдаг хүн, хүний


харилцаанд зөв шийдлийг олж огт чаддаггүй. Хэдий мундаг бэлэн цэцэн
үгтэй уран илтгэгч байсан ч гэсэн харилцагчийнхаа өөрийгөө хүндлэх
сэтгэлийг сэвтээж шархлуулсан бол дараа нь түүнийгээ засаж залруулах
маш хэцүү байдаг. Бараг боломжгүй зүйл юм. Гэхдээ харилцагчаа
эрхэмлэж бодож байгаа чинь тэр хүнд хүрч мэдрэгдэх юм бол санаснаас
хамаагүй үр дүнтэй байж чадна. Өөрийгөө эрхэмлэдэг хүн хүний нэр
төрийг ч гэсэн өөрийн нэр төрийн нэгэн адил эрхэмлэхээ мэддэг. Бас
хэзээ өөрийгөө хүндлэх сэтгэлээ гаргах вэ, хэзээ түр хойш нь тавих вэ
гэдгээ сайтар мэддэг. Яг одоо хохирч байгаа юм шиг боловч
харилцагчийнхаа байр суурийг бодож байгаа шийдвэр нь эцэст нь өөрт
нь маш том үр жимс болж ирдгийг тэд мэддэг. Энэ бол санаж бас дахин
санаж явахад илүүдэхгүй тийм л чухал зүйл билээ.

Миний талаар нэг хүний ярьсан муу яриа нь найман хүний ярьсан сайн
яриатай тэнцдэг гэсэн судалгаа байдаг. Хүмүүс сайн ярианаас илүү муу
ярианд анхаарлаа хандуулж нүд нь сэргэж явдаг учраас хорон муу
ярианы долгион нь хүчтэй хурдан байхаас ч яах билээ. Хичнээн

сайн материал, хичнээн мундаг тогооч байсан ч гэсэн ганцхан муудсан


материал ороход хоолыг бүхэлд нь баллаж орхидгийг бид мартаж
болохгүй.

Хүмүүстэй харилцах – энэ бол гучин насны гэрийн даалгавар

Би энэ мэт төвөгтэй хүний харилцаанаас ангижрахыгхүссэндээ ажил


мэргэжлээ солих тухай бодож байсан ч удаатай билээ. Анх удаагаа
хэлтсийн дарга болсон 25-н насанд болон удирдлагын хэлтэст дэвшиж
орсон 30 насны үед юмдаг. Дээрх хоёр ажлын аль аль нь миний зан
чанартай огт нийцээгүй мэт санагдаж тухайн үед би инженер мэтийн
мэргэжлийн салбарт мэргэжилтэн болохыг хүсч байлаа. Тэгээд би
хүссэн ёсоороо эх бэлтгэгч, бизнес зөвлөх болж хирэндээ л мэргэжлийн
замаар алхах болсон юм. Харамсалтай нь ямар ч мест, ямар ч салбарт
байлаа гээд хүмүүсийн харилцаанаас ерөөсөө ангижирч чадаагүй билээ.
Дан ганц чадвар л байвал болох юм шиг санагдаж байсан эх бэлтгэгчийн
ажил л гэхэд зохиолч, дизайнер, зураглаач, хэвлэгч, борлуулалтын
ажилтан зэрэг үй түмэн хүмүүстэй харилцаанд ордог байлаа. Ямар ч
мэргэжлийн,

ганцаарчилсан ажилд очсон өмнөх ажил мэргэжилтэй яг ижил арвин их


хүмүүсийн харилцаанд орсоор байсан юм. Бизнес зөвлөхийн ажил ч
гэсэн ялгаагүй. Гадны байгууллага, хамт олон, дарга, доод ажилтан зэрэг
хүний харилцаа аанай л намайг сүүдэр адил дагасаар байв. “Хүний
харилцаанаас ангижирна гэж үгүй юм байна, зугтааж явдгаа одоо больё”
гэсэн маш энгийн зарчмыг ойлгож автлаа яагаад ингэж их удсанаа би
мэдэхгүй юм. Ямар ч байсан хэдий мэргэжлийн шинж чанар
давамгайлсан ажил хийж байгаа ч гэсэн хүмүүсийн харилцаа таныг
заавал дагасаар байх болно.

Ямар ч ажлын байранд надтай үзэл бодол сайн нийлдэг хүн байхад
эсрэгээрээ ерөөсөө үг хэлээ ололцдоггүй хүн байдаг нь зүй ёсны хэрэг.
Гэхдээ саруул ухаанаар бодоод үзье. Дан ганц ажлын байр, нийгмийн
орчинд л хүмүүсийн харилцаанаас асуудал үүсдэг гэж үү. “Чамгүй бол
амьд байж чадахгүй нь” гэж уйлан хайлан байж гэрлэсэн байтлаа нэг
мэдэхэд “чамаас болж амьд явах арга алга” гэж гомдож бухимдан хар
элгийн хүнээс илүү муу харилцаатай болсон эхнэр нөхрүүд элбэг байдаг.
Эцэг эх, үр хүүхдийн харилцаа ч гэсэн мөн адил.

“Яагаад харилцаа гэдэг миний санаснаар болдоггүй юм бол?” гэж


баахан бодол болсны эцэст бүх асуудал миний сэтгэлд байгааг мэдэж
авлаа. Ялангуяа ажлын байран дээрх хүмүүсийн харилцаатай холбоотой
зөрчил нь “миний хүссэнээр” болж өгөхгүй байгаагаас үүсч бий болсон
явдлууд байдаг байв. Дахин хэлэхэд компанийн бүтэц зохион байгуулалт
нь , дарга нарынх нь өгч байгаа тушаал нь оновчтой биш бөгөөд миний
хэлэх гээд байгаа

санааг ойлгож өгөхгүй байгаа доод ажилтнуудад асуудал байсан хэрэг


байв. Миний бодол сэтгэлээс шалтгаалж хүмүүсийн харилцааны эцсийн
шийдвэр гардаг болж таарлаа.

Гэвч ийм шийд гаргасны дараа ч гэсэн би олон алдааг дахин давтсаар
байсан юм. Өвдөлтийг яс махандаа шингэтэл мэдэрч байж хүний
харилцаанд алдахгүй байх өөрийн гэсэн но-хаутай ч болж чадав. Гэвч
энэ зөвлөгөөг бичиж байгаа энэ агшинд ч гэсэн би хүмүүст тоолохын
аргагүй олон алдаа гаргаж амьдарч байна. Мэргэжлийн салбарт ажиллах
замаар хүмүүсийн харилцаанаас зугтах оролдлого хийхээ больцгооё.
Өмнө хэлсэнчлэн хүмүүсийн харилцаанаас хэн ч хэзээ ч ангижирч
чадахгүй.

Санамсаргүй тохиолдлоор амжилтанд хүрсэн хүн үнэхээр байдаг гэж


үү? Эсрэгээрээ санамсаргүй ялагдсан , аз жаргалгүй болсон хүн байдаг
болов уу? Санамсаргүй амжилт , санамсаргүй ялагдал гэж байдаггүй.
Бүх зүйлд шалтгаант холбоо үр дүн гэж байдаг. Аз жаргалтай амьдралын
орчин, сэтгэл тэнүүн ажлын байр, сэтгэл догдлуулсан ирээдүйг өөрийн
болгомоор байвал хамгийн түрүүнд эдгээрийн үндсэн орц найрлага
болсон хүмүүсийн харилцаагаа эмхэлж цэгцлэх хэрэгтэй.

Өнгөрсөнд болсон бүхэн хэзээ ч арилдаггүй

Дэлхийг эзэлж байсан Чингис хаан нохойноос тэгтлээих айдаг байсныг


мэдэж байна уу? Бага байхдаа нохойд хазуулж маш их айдас хүйдэст
автаж байсан Чингис хаан тэр цочролоосоо ангижирч чадалгүй насанд
хүрсэн хойноо ч гэсэн нохой харахаараа өөрийн эрхгүй хойшоо ухардаг
байжээ. Бар болон чононоос айлгүй санаачилгыг гартаа аван байж ан
хийдэг байсан хүн нохойноос айна гэдэг, энэ одоо ямар тэнэг хэрэг вэ.

“Нохойд хазуулж үзсэн үү? Нохойд хазуулж байсан таагүй дурсамж


надад байдаг учраас нохойноос айж байна. Гэвч бар болон чононоос
айхгүй байна. Яагаад гэвэл би тэдэнд хазуулж үзээгүй. ”

Гэтэл хүнээс авсан шарх, сэтгэлийн бэртэл гэмтэл нь нохойд хазуулсан


шархтай зүйрлэхийн аргагүй том сорви үлдээдэг. Чингис хаан нохойд
хазуулж байсан үетэйгээ төстэй нөхцөл байдалд орохоороо өөрийн
мэдэлгүй

тэр орчноос зайлсхийх, зугтаах оролдлого хийдэг байжээ. Би танил


гэдэг нэрийн дор холбогдож байсан хүмүүсээсээ ихээхэн шарх авч
байсан бөгөөд түүнээсээ зугтах гэж өөр ажлын байр хайж байсан ч
удаатай билээ. Гэтэл өнгөрснөөсөө зугтаж амьсгаагаа дарав уу үгүй юу
шинэ газрын хэд хэдэн хүн өмнөх ажлын газрын маань хүмүүстэй найз
нөхөд, танилын харилцаатай болохыг мэдэж авлаа. Хүмүүсийн
харилцаанд ядарч туйлдаад зугтахын түүс болж ажлын газраа сольж
болох хэдий ч гэр бүл болон найз нөхдөө бүгдийг нь солих боломжгүй
билээ. Хичнээн хичээж зүтгээд ч гэсэн өнгөрсөн хэзээ ч арилахгүй.

Бас тэгээд өнгөрсөнд болсон ялагдлаас илүү том алдаа нь одоо энэ цаг
мөчийн үнэ цэнийг орхигдуулах явдал байдаг. Өнгөрсөндөө хэт автагдах
юмуу бүүр түүр манан шиг маргаашийн өдөрт хэт найдаж дахин эргэж
олдохгүй одоо цагийг урсгаад алдаж байгаа хэрэг юм. Амьдралд цорын
ганц удаа л байдаг өнөөдрийг өнгөрсөнд болсон гомдол харууслаар үрэн
таран хийвэл энэ чинь бүр ч илүү том харууслыг үлдээх нь лав. Шал
хэрэггүй төсөөлөх ур чадвараа гаргаж өнгөрсөн азгүй явдлуудад автаад
байлгүй өнөөдрийн өдрийг байгаа чигээр нь хүлээж авбал одооноосоо
хамаагүй аз жаргалтай ухаалаг амьдарч чадна. Ус нэг асгарсан бол
тэрийг хамж авах аргагүй. Гэмш гэхдээ харамсаж, амаа барьж амьдрах
хэрэггүй. Яс янгинуулсан өвдөлтийг, илүү дээр маргаашийн өдөрт
зориулсан бие халаалт болгож ашиглахад болно.

Дэлхийн нэртэй удирдлагын ухааны эрдэмтэн Петер Дракер 93 настай


байхдаа дараах ярилцлагыг өгчээ.

“Өнөөдрийг хүртэл таны бичсэн номуудаас надад ганцханыг санал


болгож өгөөч гэвэл та ямар номоо нэрлэх вэ?”

Үүнд Петер Дракер хүмүүсийн тайван байдлыг эвдсэн, тэднийг


шуугиулсан хариултыг хэлсэн гэдэг.

“Next Book” (дараагийн ном) гэжээ.

Тэр олон бест селлерүүдийг гаргасан, нийгэмд байгуулсан гавьяатай энэ


эрхэмд улирч одсоноос илүү ирж яваа маргааш чухал байжээ. Үүн шиг
амжилтанд хүрсэн хүмүүс ч гэсэн өчигдрийн нэр төрөөс илүү
маргаашийн найдвар, итгэл, хүлээлтийг хардаг байхад та яагаад
өнгөрсний хүлээснээс ангижирч чадаагүй чигээрээ байна вэ?

Одоо бид өнгөрснөөсөө зугтаах гээд байлгүй эр зоригтойгоор харж сурах


хэрэгтэй. Тэгж чадвал амгалан тайван амьдрал аяндаа таныг хайгаад
ирнэ.
Чанга дуугаар бүү шүүмжил

Капитализмын загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг

Бенжамин Франклин нь сургуульд хоёрхон жил сурсан хэдий ч улс төр,


гадаад харилцаа, шинжлэх ухаан, хэвлэл, боловсрол зэрэг олон салбарт
агуу их гавьяа байгуулсан билээ. Бенжамин Франклиний ингэж их
үйлсийг бүтээж чадсаны учир нь хорин насандаа ёс суртахуун, өөрийн
гэсэн үнэлэмжийн хувьд төгс төгөлдөр болно гэсэн зорилгоор өөрийгөө
тасралтгүй хөгжүүлсэнд байгаа юм. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц
амьдралын арга барилыг бий болгохыг хүсдэг байжээ.

Тэрээр бага байхдаа эсрэг хүнээ хэлэх үггүй болгож мад тавих дуртай,
бодол санаагаа бусдад тулгадаг, маргаанаар дамжуулж таашаал авдаг
нэгэн байжээ. Тэгж байгаад 28 настайд нь нэгэн найз нь түүнд “дайрч
давшилж, маргаж мэтгэлцдэг зангаа хаяхгүй бол хэзээ нэгэн цагт
Финаделпи (Америкийн Пенсалвани мужид байдаг хот)-гаас хөөгдөх

болно” гэж сануулжээ. Бенжамин гүнээ гэмшиж харилцан ярианы


хэлбэрээ дараах байдлаар өөрчиллөө.

“Одоогийн өндөрлөгөөс харахад ………. мэт харагдаж байгаа боловч”

“Магадгүй би буруу мэдэж байж болох л юм, гэхдээ”

“Үнэнийг хэлэхэд би байнга алдаа гаргадаг л даа, гэхдээ”

“Одоогийн нөхцөл байдалд надад ………… шиг санагдаж байгаа


боловч”

Харилцааны энэ хэлбэрийн гол зорилго нь болж л өгвөл маргаж


мэтгэлцэхээс зайлсхийж дэргэд байгаа хүнээ буруушаах хүслээ тэвчиж
дарахад оршиж байгаа юм. Үүнийг сайн ашигласан Бенжамин дэргэд
байгаа хүнийхээ өөрийгөө хүндлэх сэтгэлийг нь хамгаалж нэр төрийг нь
сэвтээхгүй харьцаж сурсан бөгөөд олон салбарын хүмүүстэй сайн
харилцааг бий болгож чадсан юм. Эртний хятадын сударт ч гэсэн төстэй
үг байдаг. Тулаанд зуун удаа ялах нь сайн ч гэсэн, тулалдахгүйгээр зуун
удаа ялах нь хамгийн сайн гэж.
Зуун удаа байлдаж зуун удаа ялах нь хамгийн дээд нь биш,
дайтахгүйгээр дайснаа буулгаж авах нь хамгийн дээд нь гэсэн үг билээ.
Хүмүүсийн харилцааг элбэг хангалуун, уужуу тайван болгохын тулд цэц
булаацалдахгүй байх нь юу юунаас илүү чухал байдаг.

Бидний өдөрт амнаасаа гаргаж байгаа үгийг цаасан дээр буулгавал 54


хуудас элбэг хүрдэг гэсэн судалгаа байдаг. Үүнийг нэг жилээр
үржүүлээд үзвэл нэг хүн 800 хуудас буюу 66 ном бүтээж чадах нь. Энэ
мэт тоо томшгүй

олон үгүүд хүний нэг насны амьдралыг тодорхойлох хүчтэй байх нь ч


бий. Хэлээрээр ярьсан үгийг дэргэдэх хүн чинь бас л хэлээрээ сонсож,
толгойгоороо хэлсэн үгийг толгойгоороо сонсох бөгөөд, сэтгэлээрээ
хэлсэн үгийг сэтгэлээрээ сонсдог. Залуу байх үеийн Бенжамин
Франклин шиг дайрч давшилсан үгээр харилцагчийгаа зэмлэж,
түүнээсээ таашаал авч байгаа юм биш биз?

Орчин үе, өөрийн PR болон онцлог чанараа чухалчилдаг, ямар ч үнээр


хамаагүй өөрийгөө гаргаж илэрхийлье гэсэндээ харилцагчийгаа
боддоггүй хүмүүсээр халгиж цалгиж байна. Үүний хар гайгаар чи бид
хоёр өөр өөр хүн гэдэг ухагдахууныг бид хоёрын хэн нэг нь л зөв байх
ёстой гэсэн буруу томъёонд оруулж өөрийгөө эсэргүүцсэн хүнийг ямар ч
өчиггүйгээр “цааш харуулдаг” явдал газар авчээ. Таны бодолтой
нийцэхгүй байгааг авч хэлэлцэх биш, надаас өөр байх нь мэдээж хэмээн
хүлээн зөвшөөрөөд түүн дээрээ мэтгэлцээнээ явуулах ёстой. Одоо
бидэнд хэрэгтэй юм нь үг ярианы төгс чадвар биш янз бүрийн бодол
санаа, хувийн онцлогийг хүлээн зөвшөөрч, хүлээн авах чадвар юм.

Бидний нүүрэнд ам хамгийн доор байрладгийн учир нь нүдээрээ олон


юмыг харж , чихээрээ олон юмыг сонссоны дараа хамгийн сүүлд нь үгээ
хэл гэсэн утгатай гэнэ. Гэтэл таны ам хамгийн дээд талд нь
байрлачихсан байгаа юм биш биз.

Таны үнэнч бус сэтгэл хүмүүст бэлхнээ харагддаг

Удаан уулзаагүй найзтайгаа уулзаж хамт хоолидэхээр боллоо. Гэтэл


болзсон өдрөөс яг нэг өдрийн өмнө найз маань яаралтай ажил гарлаа
гээд уулзалтаа хойшлуулъя гэж утсаар хэлдэг юм байна. Найзтайгаа
уулзах гэсэндээ нилээд олон ажлын хуваарийг нь өөрчлөн олон хүнийг
бухимдуулан байж цаг зав гаргаж тавьсан байсан ч гэсэн намайг их л
царайчлангуй хэлж байгаа найздаа би “зүгээр ээ” гэж хэлж
тайвшруулаад утсаа тасаллаа.

Гэтэл дараа өдөр нь тэр дахин залгаж байна. Гэнэт ажил нь цуцлагдсан
учраас өнөөдөр болзсон ёсоороо уулзъя гэнэ. Гэнэт гарч ирсэн найр
наадам нь тэргүүн зэрэгт тавигдаад надтай болзсон хоолны болзоогоо
цуцалсан атал тэр наадам нь цуцлагдсан учраас төлөвлөсөн ёсоороо
өнөөдөр оройн хоол идье гэсэн үг байлаа. Өөр хүнтэй уулзах нь надтай
уулзахаас илүү чухал байжээ гэсэн бодол төрж дургүй хүрч орхилоо. Тэр
надтай болзсон болзоозэргийг яаж ч байсан хамаагүй гэж бодсон
бололтой. Бас дээрээс нь намайг хийх ажилгүй зүгээрийг хийдэг хүн
гэж бодсон юм болов уу? Хүссэн цагтаа залгангуут л гутлаа ч өмсөлгүй
гүйж гарч ирнэ гэж бодож байсан байна шүү…… Би хоёр янзаар түүний
хувьд тэнэг амьтан болж орхилоо. Гэхдээ би өөрийнхөө дотор сэтгэлийг
илэрхийлэлгүй эелдгээр “дараа больё доо” гэсэн үгийн хамт утсаа
тасаллаа.

Өмнөх сэдэв дээр хэлсэнчлэн хүн нэр төрөө амьнаасаа илүү эрхэмлэдэг.
Тийм учраас нэр төр болон өөрийгөө хүндлэх сэтгэлээ хөсөрдүүлсэн
асуудал дээр туйлын эмзэг ханддаг. Харилцагчийн маш жижиг
сэтгэлийн хөдөлгөөн бидэнд мэдрэгддэгийн учир нь үүнд байдаг. Яруу
найраг шиг уран цэцэн үгээс илүү үнэнч илэн далангүй яриа хүнийг
хөдөлгөдөг нь хууль юм. Та хүндлүүлмээр байгаа бол эхлээд харилцагчаа
хүндлэх хэрэгтэй. Харилцагчаа эрхэмлэж дээдлэх сэтгэл байгаа бол үг,
үйлдэл аяндаа тийм өнгө аястай гарч ирнэ. Нөгөө талаар харилцагчаа
дорд үзэх, үл тоомсорлох сэтгэл байгаа бол өөрөө ч мэдэлгүй хатуу
ширүүн үг, үйлдэл гарч ирдэг бөгөөд энэ нь бидэнд захирагддаггүй.

Гэхдээ харилцагчаа дорд үзэж харьцах рефлекстэй болсон хүнийг ажаад


байхад нас, туршлага, дээд доод курсийн харилцааг тооцоолж үзсэн байх
хандлага их байдаг. Яг энэ гээд хүнд гаргаад үзүүлчих юм байхгүй
учраас нас болон туршлагаараа хүнийг доош нь хийж өөрийнхөө дор
байлгах гэдэг. Тийм хүмүүс өрөөлийг дорд үзэж тэдний дээр нь гарч
зогсож байж өөрийнхөө үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлж чадна гэж
боддог юм.
Хичнээн мундаг, агуу чадалтай хүн байсан ч гэсэн эргэн тойрноосоо гар
сунган тусламж хүсэх мөч байдаг. Тийм учраас ухаантай хүмүүс
харилцагч нь чадал муутай байсан ч гэсэн түүнийг огт дорд үздэггүй.
Дараах зүйлийг анхааралтай уншицгаая.

Хувцас хунар муутай ахимаг насны эхнэр нөхөр хоёр Харвардын их


сургуулийн захирлын өрөөг зорьж иржээ.

“Захиралтай уулзах гэсэн юмаа.”

Нарийн бичиг хүүхэн хувцас хунар муутай хөгшин эхнэр нөхөр хоёрын
гадна төрхийг хараад захиралдаа ч хэлэлгүй завгүй байна гэсэн
шалтгаанаар уулзуулахаас татгалзжээ. Тэгмэгц эхнэр нөхөр хоёр зав
гартал нь хүлээе гэж хариулжээ. Нэг мэдэхэд нар жаргах болсон байлаа.
Сандарч тэвдсэн нарийн бичиг хүүхэн сая л нэг юм захиралынхаа өрөө
үрүү гүйж орлоо.

“Түргэхэн уулзуулаад өгвөл бид удахгүй явна.” гэж хэллээ.

Ингэж нэг юм хөгшин эхнэр нөхөр хоёрт захирлын өөдөөс харж суух
боломж гарлаа.

“Манай хүү энэ сургуульд нэг жил орчим явсан бөгөөд Харвардад
үнэхээр хайртай, энд сурч байхдаа аз жаргалтай байсан юм. Гэтэл тэр
маань хэдэн өдрийн өмнө осолд орж энэ хорвоогоос одсон билээ.

Тэгээд бид хоёр сургуулийн цогцолбор дотор нэг барилга барьж өгч
хандивлах нь зүйн хэрэг гэж бодоод таныг зорьж ирлээ.”

“Аа, барилга аа? Хичнээн мөнгө орохыг мэдэж хэлж байна уу та?
Одоогоор Харвардад нэг бүр нь долоон сая

таван зуун мянган долларын өртөг бүхий барилгууд баригдаж байгаа


шүү дээ.”

Захирлын харьцаж байгаа харьцаанд хэсэг зуур хэлэх үгээ мартсан эхнэр
нөхөр рүүгээ харан амаа нээлээ.

“Нэг сургуулийн барилга барихад тиймхэн мөнгө ордог юм уу? Өвгөөн,


хоёулаа энд хандив өргөж байснаас нэгмөсөн хүүгийнхээ нэр дээр
сургууль байгуулчихъя л даа. ”

Хэлсэн үгнээсээ болж эвгүй байдалд орж зүс царай нь хэвийн биш
болсон захирлыг өрөөнд нь үлдээгээд гарсан Леланд Стэнфорд эхнэр
нөхөр хоёр Калифорни уруу нисэж очоод өөрсдийнхөө нэрээр нэрийдсэн
Стэнфордийн их сургуулийг байгуулжээ. Америкийн баруун хойд
мужийн нэртэй их сургууль бөгөөд силиконы хөндийн эх булаг болсон
Стэнфордийн их сургууль ийнхүү төржээ.

Чин сэтгэлээсээ, нүдээрээ, сэтгэлээрээ сонсож сур

Дахин хэлэхэд хүний харилцааны бүх асуудал харилцагчийнхаа


өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулсанаас болж үүсдэг.

Дараах А, Б хоёрын аль тохиолдол нь харилцагчийнхаа өөрийгөө


хүндлэх сэтгэлийг хамгаалж өгч байна вэ?

А. Харилцагчийнхаа ярьж байгаа 10 юмны 9-өөс дээшийг нь дэмжиж


ширээгээ шаан чагнана. Өөрийнхөө санал бодлыг хэлэх гэж яарч
тулгахаасаа илүү сонсож, түүнтэй санал нэгдэхийг зорино.

Б. 10 юм ярьсаны нэгийг нь ч сонсохгүй. 9-д нь өөрийнхөө санаа бодлыг


хэлж яриаг нь тасална. Сонсохоосоо илүү ярианы санаачилгыг гартаа
авахыг эрхэм болгоно.

Таны бодлоор А-гийн арга барил зөв. Б хүн харилцагчийнхаа өөрийгөө


хүндлэх сэтгэлийг шархлуулж харилцаандаа асуудал үүсгэж байна. За,
эндээс нэг юм

асууя. Та дээрх хоёрын алиных нь аргаар харилцан ярианд оролцдог вэ?

35 нас хүртлээ би Б шиг хүний ярианд дундуур тас цохиж ордог байлаа.
Өөрөөр хэлбэл хүний яриаг сонсохгүй өөрийнхөө бодлыг л нэг
урсгалтай замаар яваа машин шиг цутгадаг өрөвдөлтэй амьтан байсан
юм. Тэгсэн мөртлөө цаанаа ямар нэгэн юм бодоогүй шүү дээ гэсэн
сонсоход таатай шалтгаанаар өөрийгөө тайвшруулаад л өнгөрдөг байлаа.
“Би зөвлөх мэргэжилтэй. Тийм учраас миний бодол санаа мэдээж
жирийн хүмүүсийнхээс илүү зөв. Энэ илүү зөв санаа бодлоо бусдад
дамжуулж хэлэх нь харин ч найрсаг явдал. Хувиа хичээсэн бүдүүлэг
үйлдэл биш. Харин ч намайг ингэж байгаад хүмүүс баярлах хэрэгтэй.”
гэж боддог байж билээ. Гэтэл миний өөрөөрөө өвчилсөн даруу биш зан
харилцагчийн маань өөрийгөө хүндлэх сэтгэлийг сэвтээж, өөртөө итгэл
итгэлийг нь хөсөрдүүлж орхидог байлаа.

Хүмүүсийн харилцаан дахь хамгийн эрхэм бэлэг нь өөрийнхөө санаа


бодлыг хэлэх биш, харилцагчийнхаа яриаг сонсох явдал билээ.
Телевизийн ажилтан, нэрт сонсогч Опра Винпригээр жишээ авч болно.
Албан ёсны биш гэр бүлээс гаралтай гэсэн пайзтай, хүүхэд байхдаа
өртсөн бэлгийн хүчирхийллийн улмаас бага залуу насаа аз жаргалгүй
өнгөрөөсөн тэрээр одоо дэлхийн 105 оронд шууд цацагддаг ток шоуны
хатан хаан бөгөөд сэтгүүл, кабелийн телевиз интернетийг эзэмшдэг
Харпо хувьцаат компанийн ерөнхийлөгч болсон билээ.

Юу өнөөдрийн түүнийг юу бий болгосон бэ? Түүний хариулт бол яах


аргагүй чин сэтгэлээсээ харилцагчийгаа сонсдог бүсгүйн төлөвшилд
байгаа юм. “Опра Винпри шоу” – г хараад байхад нэг цагийн турш
түүний ярих хугацаа 10 минутаас хэтэрдэггүй. Үлдсэн 50 минутын турш
тэрээр зочинд тайван ярих боломж олгон харц тулгарах, толгой дохих
зэргээр бүхий л биеэрээ түүнтэй хамт байгаагаа илэрхийлдэг.
Сүүдрээсээ ч нууж явдаг зүйлээ тэр эмэгтэйн өмнө очихоороо дэлгэж
тавихгүй байхын аргагүй болдог. Учир нь харилцагчийнхаа өөрийгөө
хүндлэх сэтгэлийг хамгаалж, тайвшруулах чадвараараа тэр хэнээс ч илүү
байж чаддаг юм.

Тэр эмэгтэйн чин сэтгэл нь хүнийг хөдөлгөдөг юм. Опрагийн санал


болгосон ном хоромхон зуур бүх дэлхийн бест селлэр болж, тийм өнчин
хүүхэд асрамжийн газарт тусламж хэрэгтэй байна хэмээн зарлах л юм
бол тэр газарт нь маргааш өдөр нь хэдэн тэрбумаар тоологдох хандивын
мөнгө цугларна. Хүнийг чин сэтгэлээсээ өөрийнхөө талд оруулахыг хүсч
байгаа бол Опра шиг чихээрээ биш сэтгэлээрээ сонсож толгойгоороо
биш сэтгэлээрээр ойлгож сурах ёстой. Магадгүй та хэн нэгнийг дайснаа
болгомоор байгаа бол эсрэгээр нь үйлдээд байхад болоод явчихна.

Дахин хэлэхэд ам болон хэлээрээ үг хэлж байхаа больцгооё. Чихээрээ


сонссож ч болохгүй. Чих, нүд, сэтгэлээ бүгдийг нь нэгтгэн байж сонсох
хэрэгтэй. Харилцагчийнхаа өөрийгөө хүндлэх сэтгэлийг хамгаалах арга
үүнээс өөр байхгүй.

Хичнээн жижиг зүйл байсан чгэсэн хамаагүй бүү амла

Хүний харилцааны үндэс нь “итгэл” билээ.

Итгэл гэдэг үгийн утгыг аваад үзэхэд ч гэсэн итгэж харилцаа тогтоох
гэсэн задаргаа гарч ирнэ. Харилцагч маань надад итгэж байгаа бол
хүний харилцаа нь аяндаа элбэг хангалуун болж ирнэ. Итгэл олж авах
хамгийн амархан арга нь даруй “жижигхэн амлалт”-г ч гэсэн үнэнчээр
гүйцэтгэх явдал юм. Энд анхаарлаа хандуулах зүйл нь “жижиг” гэдэгт
байгаа юм. Хэн ч гэсэн том гэрээ өмнө нь тулж ирсэн бол түүнтэй
хамаатай өөр бусад жижиг амлалтыг хутга шиг сайтар баримталдаг.
Харин өдөр тутмын жижиг амлалтууд, жишээлбэл хүүхэдтэйгээ тоглоно
гэж амласнаа, найзтайгаа хоол идэхээр болсноо, эцэг эх рүүгээ утсаар
залгана гэж хэлснээ ажилдаа болоод мартаж орхих нь элбэг.

Доод ажилтандаа хугацаанд нь багтаажматериалаа өгөх

Нэг газар сууя гэж найзтайгаа болзсон болзоо

Хурлын болон уулзалтын цаг

Ажлын зорилго зэрэг тоон үзүүлэлт

Оногдсон материалаа бэлэн болгох хугацаа

Хүүхдүүдтэйгээ тоглоно гэж амласан амлалт

Найзтайгаа болзсон цаг

Найзаасаа түр авсан СD болон номыг буцааж өгнө гэж хэлсэн амлалт

Асуудлын гол нь иймэрхүү жижиг амлалтаа биелүү-лэхгүй байгаад


байвал нэг мэдэхэд итгэлгүй хүн болон хувирдагт байгаа юм. Болзоо
гэдэг банкны дэвтэр шиг зүйл байдаг учраас та анхаарал тавьж
биелүүлээд байвал аяндаа итгэл гэдэг том хүүг өгдөг. Гэвч за яахав гэсэн
бодлоор үүнд хайхрамгүй хандвал та ч гэсэн бүх харилцаанаас
захлагдаж хүү битгий хэл хасах дэвтэр халаасалж явах болно. Та чухалд
тооцохгүй байгаа тэр л амлалтууддаа анхаарлаа хандуул. Тэр бол яах
аргагүй амжилтын дөт зам юм. Болзсон цагаас 10 минутын өмнө, та
одоо хаана байна вэ. Тэр цэг маргааш таныг хаана байхыг хэлж өгч
байна.

Кинон дээр үргэлж ажилдаа дарагдаж байдаг аав гардаг. Ядарч гүйцсэн
аав нь гэртээ орж ирээд унтахаас өөр юм хийдэггүй бөгөөд хуримын
дурсгалт өдөр болон хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг хүртэл мартах нь
энүүхэнд. Гэвч хамтдаа үдэшлэг хийхээр болсон гэр бүлийнхэн нь
амласанд нь итгэн хөрч гүйцсэн хоолоо өмнөө тавиад гэрийн эзнийг
хүлээнэ. Гэтэл нэгэн өдөр эхнэр нь нөхөртөө салах хүсэлт тавина.
Тэрээр өөрийгөө ямар

буруутай болохоо мэдэхгүй байгаа учраас “гэнэт юу болов оо…” гэж


бодохоос өөр аргагүй. Гэтэл гэнэт гэж бодож байгаа хүн өөрөөс нь өөр
байхгүй. Эхнэр нь аль хэдэн жилийн өмнөөс өрх толгойлсон эмэгтэй
шиг амьдарсаар ирсэн билээ.

Ажлын байран дээр ч гэсэн яг ижил. Доод ажилтан ажлаасаа саналаараа


халагдах өргөдөл өгвөл дарга нь “яагаад гэнэт……” гэж бодно. Дарга нь
л ямар ч ажиг сэжиг аваагүй байсан болохоос биш асуудал аль эртнээс
үүссэн хэрэг билээ.

Жижиг амлалтаа биелүүлнэ гэдэг, үүнийг жижиг гэж голохоо больцгооё.


Бид одоо энэ агшинд ч гэсэн жижиг, аар саар амлалтуудаа биелүүлж
чадалгүй их алдагдал хүлээж амьдарч байгаа билээ. Яг одоо 100 хувь
биелүүлэхгүй байсан ч болно. Маш жижгээс нь эхлээд нэг нэгээр нь
үнэнчээр биелүүлээд байх юм бол барахгүй дээ гэсэн том амлалтыг ч
гэсэн ард нь ядах юмгүй гарчхаж байгаа өөрийгөө олж харах болно. Тэр
цагаас эхлээд та эргэн тойрныхоо хүмүүсээс итгэл болон хүндлэл
хүлээсэн шинэ хүн болж шинэ амьдралаар амьдрах болно. Юутай сайн
хэрэг вэ.

Хүнтэй харьцахад хэцүү байгаа бол эцэг эх дээрээ оч

“Бизнес чинь бүтэлгүй байгаа бол эцэг эхээ зорь”.


Китакюшю хотод нэртэй сүлжээ үсчний газар болох “Бүгс”- ийг
ажиллуулдаг Күбү захирлын хэлсэн үг юм.

Ямар ч хүн хүмүүсийг эрхэмлэж хүндлэхдээ дэс дарааллаа баримталдаг.


Ойр байгаа хүндээ хайхрамжгүй ханддаг хүн хол байгаа хүнийг
эрхэмлэнэ гэж байхгүй. Тийм учраас эцэг эхээ эрхэмлэдэггүй хүн
үйлчлүүлэгчээ ч гэсэн эрхэмлэдэггүй гэсэн үг юм.

Энэ үгийг хэлбэл эсэргүүцэх хүн гарч ирэх байх.

“Би бол тийм биш. Эцэг эх дээрээ 3 жил очоогүй мөртлөө


үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ.” гэж
хэлдэг хүн гарч ирэх байх гэж бодож байна. Гэвч Күбү захирал “тэгэх
боломжгүй” гэж батлан хэлсэн байдаг.

Би ч гэсэн түүнтэй санал нэг байна.

Ажил гэж бодоод албан журмаар үйлчлүүлэгчдэдээ

үйлчилгээ үзүүлж байгаа хүн насан туршийн үйлч-лүүлэгчийг хэзээ ч


бий болгож чадахгүй. Ийм сэтгэлтэйгээр арилжаа наймаанд хандаад
амжилтанд хүрсэн хүн байгаа бол тэр хүн яах аргагүй ховор азтай нэгэн
ажээ. Харин тэр аз нь хир удаан үргэлжлэхийг харж л байя.

Хүмүүсийн харилцаа ч гэсэн нэгэн адил. Хорвоод ямар эцэг эх гаргасан


зардлаа тооцож үр хүүхдээ өсгөдөг билээ? Хүүхдийнх нь сэтгэл өвдөж
байгаа бол зүрхээ гаргаад өгөх хүн чинь яах аргагүй аав ээжүүд шүү дээ.
Хүүхдийнхээ амь насаар солих хэрэг гарлаа гэвэл дуртайяа бүх хөрөнгөө
гаргаж өгөх агуу хүмүүс. Яагаад гэвэл амь нас эд хөрөнгөнөөс нь илүү
үр хүүхэд нь тэдэнд эрхэм нандин байдаг.

Ийм учраас том жижиг ямар ч асуудал гарсан хамгийн түрүүн эцэг эхээ
санадаг байх хэрэгтэй. Намайг эрхэлж тунирхан дур зоргоороо аашилж
байхад бүгдийг хүлээж авдаг нь аав ээжүүд байдаг. Өөрийгөө золиослон
байж намайг нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн эцэг эхдээ талархаж
мэддэггүй хүнд өрөөлд талархах сэтгэл байж таарахгүй. Өрөөл бусдад
талархаж мэддэггүй хүн хүмүүсийн харилцаагаа яаж зохистой удирдаж
чадах билээ?
Хүмүүсийн харилцаа чинь хаалттай байна уу? Өнөөдөр ч гэсэн хүнээс
сэтгэлийн шарх авсан уу? Та хэн нэгний нэр төр, алдар хүндийг гутааж
түүндээ шаналж байгаа юм биш биз?

Тэгвэл яг одоо эцэг эх дээрээ оч. Бага байхад чинь танд ном уншиж өгч
байсан цаг мөч бүхэн эцэг эхэд чинь

баяр баясгалан байсан шиг та ч гэсэн хараа нь муудсан эцэг эхийнхээ


нүдийг орлож баяр хөөр дүүрэн сэтгэлээр захидал юмуу ном уншаад өг.
Өдөржингөө хормойноос зүүгдэж юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй
үгсүүдийг амандаа бувтнаж, яагаад яагаад гэж зогсолтгүй асууж байсан
таны залхам байдал чинь эцэг эхэд чинь урам зориг, аз жаргал байсныг
санан дурс. Бүр эцэг эх чинь цаг хугацаа гэгч зүйлийг ялж чадалгүй ой
санамжаа алдан хаа хамаагүй юм ярьж байсан ч гэсэн тэднийгээ
дуртайяа ойлгож хүлээн зөвшөөр гэж хүсэх байна. Магадгүй эцэг эх чинь
нас дээр гарч хоёр хөл дээрээ зогсож чадахгүй юмуу явж чадахгүй
байгаа бол, гараас нь хөтлөөд нэг хоёр алхмаар чадан ядан алхаж хөлд
орж байгаа чамайг тайван хараад сууж байсан шиг та ч гэсэн ээжийнхээ
гарыг чанга атгаад халуун дулаан харцаар удаан алхааг нь хүлээ. Энэ
бүхэн таны хүмүүсээс авсан сэтгэлийн шархыг төгс эмчлэх арга болох
бий вий.
Зургадугаар бүлэг

Шийдсэн зүйлээ үргэлжлүүлэн ажил хэрэг болгож чадахгүй байгаа


танд

Боломжгүй гэсэн тодотголтой зүйлүүдийг бүү хуримтлуул

Бейсболын тамирчин дундаас гурван удаагийн амжилттай цохилт


хийсэн тамирчин дээд зэргийн тамирчин байдаг. Энд анхаарлаа
хандуулаад үзэцгээе. Эсрэгээр нь хэлбэл шилдэг тамирчин маань
долоон удаад нь алдаж цохисон болж таарна. Миний хэлэх гээд байгаа
гол санаа үүнд байна.

Сэтгэлдээ шулуудсан ажлаа зогсоолгүй хийж чадахгүй байсан ч болно


гэсэн үг юм биш үү? Ялагдал хүлээсэн бол хэдэн удаа ч хамаагүй дахиад
эхэлж болно.

Та эрт босч сурах гээд өдөр бүр өглөөний 5 цагт босохоор шийдлээ гэж
бодоод үзье. Тэгээд хэдэн хоног тэр цагтаа алдалгүй босож чадлаа. 5 цаг
болох л юм бол хэзээний сэрүүлгэтэй цаг дуугарна. Одоохондоо гадаа
шөнө мэт тас харанхуй байна. Гэтэл өмнөх өдөр нь шөнө орой болтол
нойр хүрэхгүй байснаас болж та өнөөдөр өглөө эрт босох нь үнэхээр
хэцүү байна. Дахиад 30 хан

минут, үгүй ганцхан цаг унтчихвал сайхан даа гэж та бодно. Ганцхан
өнөөдөр, өнөөдөр л ганцхан арай жаахан хэтрүүлээд унтчихмаар байна.
Тэгээд та бүр 7 хүртэл унтаж орхилоо. За, та энэ байдлыг юу гэж бодож
байна? Одоо ингээд л өнгөрлөө гэж бодож байгаа байх. 5 цагт босно
гэдэг хэрээс минь хэтэрсэн зүйл гэж бодож, за больё доо гэж бодож
байгаа байх.

Тэгвэл тэр бодол чинь буруугийн буруу юм. Шийдсэн зүйлээ 100% хийж
чадахгүй байсан ч болно. 70% -тай байсан ч яадаг юм, бүр 50% -тай
байсан ч яадаг юм. Одоог хүртэл нэг ч удаа 5 цагт босч сураагүй байсан
та бүр хэдэн өдөр дараалан 5 цагт босоо биз дээ. Энэ чинь хангалттай
ахиц дэвшил байхгүй юу.

Шийдсэн зүйлээ дундаас нь орхилгүй хийж чаддаггүй хүмүүс ихэнхдээ


анхнаасаа төгс төгөлдөр байхыг хүсдэг. Гэвч харамсалтай нь төгс
төгөлдөрт хүрэхийн тулд гаргах хүчин зүтгэлд ч гэсэн хэмжээ хязгаар
гэж байдаг. Хэн нэгэн хүн асар том ухаарал олж одоог хүртэл өдөрт нэг
ч цаг ном уншдаггүй байснаа өдөрт арван цагаар ном уншиж эрдэм
сурна гэж сэтгэлдээ шийдсэн ч гэсэн түүнийгээ биелүүлж чадахгүй.
Юуны түрүүнд хичээл зүтгэлийн хэмжээ гэдэг нэг өглөө босоод ирэхэд
огцом нэмэгдсэн байдаггүйг ойлгож авах хэрэгтэй.

Чадахгүй байж 100%-ийн зорилтыг өмнөө тавьдаг. Өөрийнхөө өндрөөс


хамаагүй өндөр зорилтыг тавьчхаад төсөөлж байсныхаа дагуу ялагдал
хүлээчхээд нээрэн ч боломжгүй зүйл шүү хэмээн бууж өгч орхино.
“Төгс эсвэл үгүй” гэдэг хоёр туйлаас “үгүй” гэдгийг гаргаж ирж байгаа
хэрэг болно.

Өглөө 5 цагт босдог өглөөний хүн болъё гэж шийдсэн бол , долоо хоногт
3 өдөр нь эрт босно гэж зорилтоо тогтоо. Тэгж байгаад энэ нь ч гэсэн
амаргүй юм даа гэж бодогдвол долоо хоногт хоёрхон өдрийг л энэ
зорилтоо хэрэгжүүлдэг болгож, биелүүлж байхад хангалттай. Төгс
төгөлдөр байх нь чухал биш нэг удаа ч болов зорилгоо биелүүлэх нь
чухал юм. Нэг удаа зорилтондоо хүрчих юм бол хоёр удаа, гурван удаа
хүрэх нь тэр хэмжээгээрээ амар хялбар болж ирнэ. Эргэн тойрондоо
“үгүй” гэсэн пайзтай зүйлүүдийг хэзээ ч бүү хуралдуул.

Гучин насанд амжилтын талаарх шунал хүсэл өөр ямар ч наснаас илүү
хүчтэй байдаг учраас ялагдал гэдэг юм сүүдэр адил дагаж явах нь ч
мэдээж. Тэгэх тоолонд сэтгэлээр унаад байвал сэтгэлээр унах гэдэг
зүйлд дасал болсон амьдралаар амьдарч орхино.

Гучин насанд төгс ялагдал хүлээхгүй байх нь ялалт байгуулахаас илүү


чухал байдаг.Төгс уналт гэдэг нь дахин хэзээ ч босч ирэхгүй байдлыг
хэлнэ. Ийм төрлийн хавханд орохгүйн тулд гурван удаагийн оновчтой
цохилтыг хийж байна гэж бод. Тэгээд гурван удаа онохын тулд долоон
удаа алдсан ялагдалаа хайрла. Яагаад гэвэл тэр долоон удаагийн ялагдал
байхгүй байсан бол чи гурван удаагийн амжилттай цохилтыг хийж
чадахгүй байх байсан.

Та одоо тоо томшгүй олон зүйлийг “эхэлж” байгаа бол, тэр эхэлж байгаа
гэдэг ганц үзүүлэлт чинь та гучин насаа амжилттай өнгөрөөж
байгаагийн баталгаа болж байна. Эхлэл байгаа бол төгсгөл заавал ч үгүй
байна. Арван удаагийн цохилтыг нэгээс доош удаа алдаж

гүйцэтгэнэ гэдэг тийм амар зүйл гэж үү? Хэдэн зуун удаа цохих шугам
дээр зогссон хүн жинхэнэ гурван удаа онож цохьдог мэргэн буудагч
байдаг.

Хэдэн удаа алдаж цохисон чинь чухал биш хэдэн удаа цохих оролдлого
хийсэн бэ гэдэг чинь илүү чухал гэдэг үнэнийг санаж бас дахин санаж
яв.

10000 цагийн хуулийг дага

Томас Эдисоны тухай нэгэн алдартай яриа байдаг.

Өргөн хэрэглээний цахилгаан чийдэн бүтээхийн тулд филамент


материалыг нээж илрүүлэх хүртэл түүний туршилт нь 10 мянгаас илүү
олон удаа цэвэр ялагдлаар төгсөж байжээ. Гэвч тэрээр өөрийг нь шоолж
байгаа хүмүүст дараах үгийг хэлсэн гэдэг.

“Би 10 мянган удаа ялагдсан юм биш. 10 мянган буруу аргыг нээж


илрүүлсэн юм. ”

Эцэст нь тэр цахилгаан чийдэн бүтээх үйлдээ амжилт гаргасныг та бид


мэднэ.
Энд би танаас нэгэн зүйл асууя.

Эдисон 10 мянган удаагийн туршилтандаа ялагдал хүлээж дараа нь нэг


удаагийн туршилт нь амжилттай болж тэрээр амжилтанд хүрсэн. Тэр
ялагдсан хүн үү? Эсвэл амжилтанд хүрсэн хүн үү?

Одоо та ухаарсан байх. Тийм ээ, хорвоо Эдисоныг амжилтанд хүрсэн


хүн гэж дурсдаг. Хүмүүс түүний 10

мянган удаагийн бүтэлгүйдлийг харж чадаагүй. Хамгийн сүүлийн


байранд байгаа амжилт гэдэг юм л тод харагддаг.

Тэгвэл дахиад нэг асуулт асууя. Эдисон дараалсан олон уналтандаа ядарч
гүйцээд туршилтаа дундаас нь орхисон бол ямар байх байсан бэ?

Таны бодож байгаа шиг байх байсан. Тиймээ, тэгвэл Эдисон амжилтанд
хүрээгүй амьдралдаа ялагдсан хүн болох байсан. Эндээс алтнаас үнэтэй
нэгэн сургаал гарч ирж байна.

Оролдлого хийхээ болихгүй л бол та хэзээ ч ялагдахгүй.

Оролдлого хийхээ зогсоох мөчид ялагдал ирдэг юм.

Энэ сургаал бүх зүйлд хүчин төгөлдөр үйлчилдэг хамрах хүрээ өргөнтэй
сургаал билээ. Сэтгэл шулуудсан зүйлдээ хоёр удаа, гурван удаа ялагдсан
ч гэсэн бууж өгч болохгүй. Үгүй бүр 5 мянган удаа, 10 мянган удаа
ялагдсан ч гэсэн бүү бууж өг. Зохиолч сэтгүүлч Малколм Гладвилийн
нарийвчлан тайлбарласан шиг амжилтанд хүрсэн хүн бол 10 мянган
цагийн турш хичээл зүтгэл гаргасан хүн байдаг. Энэ нь өдөрт 8 цагаар
10 жил хичээж зүтгэнэ гэсэн асар их цаг хугацаа юм. Тэд арван мянган
цагийн турш ялагдал гэдэг юмыг улиг домог болтлоо дахин давтсан
хүмүүс юм.

Өглөө эрт босдог хүн болох явдалдаа ялагдсан ч гэсэн бууж өгөлгүй
дахин оролдоод үзье. Хоолны дэглэм барьж биеийн жингээ хасах явдал
чинь талаар болсон ч гэсэн дахиад үзье. Нийгмийн амьдралын олон
зүйлс ч гэсэн энэ зарчмаас ангид байж чадахгүй.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн дунд төрөлхийн гоц авъяастан 1%- иас
хэтрэхгүй хэмжээтэй байдаг. Үлдсэн 99% нь дэндүү гэмээр хичээл
зүтгэл гаргасан оролдлого сайт шоргоолжнууд байдаг.

За ямар байна даа? Сэтгэл чинь жаахан уужрав уу? Би бас яг л ингэж
үзэл бодлоо өөрчилсний дараа одоог хүртэл тасралтгүй оролдож
чадахгүй байсан зүйлүүдээ дахин гартаа барьж чадсан юм. Тэгээд дөч
хүрч байж сая 10 мянган цагийнхаа үр дүнг хүртэж чадсан билээ.
Хувьцааны хөрөнгө оруулагчдын дунд жинхэнэ ялагчид 10- аас дээш
жил урт хугацаагаар хөрөнгө оруулсан хүмүүс байдаг.

Амжилт гэдэг хувь хүний төрөлхийн чадварын үндсэн дээр бий болдог
гайхамшиг биш. Нэг хүний дэндүү гэмээр заримдаа бүр айдас
төрүүлмээр хичээл зүтгэлийн үр дүнд дэлбээгээ дэлгэдэг цэцэг билээ.

Амжилт шунал хүсэлгүй байдал, хэт их шуналын дунд байдаг

Таслалгүй үргэлжлүүлэх нэг нууц арга нэмж зааж өгье.

Үүнийг ялагдахгүй байх арга ч гэж нэрлэж болно. Тэр бол яах аргагүй
“шуналтахгүй байх” гэсэн зүйл юм. Энгийн мөртлөө дэндүү үнэн
сургаал юм шүү.

Шинэ зүйл эхлэх гэж байгаа бол таны толгой дотор найдвар, сэтгэл
догдлол дээд цэгтээ хүрсэн байна. Шинэ зорилтыг биелүүлсэн үеийн
баяр бахдал, цээж дүүрэн байдал нүдэнд чинь өнгөтөөр харагдаж
төсөөлөгдөх байх.

Жишээлбэл жингээ хүссэндээ хүртэл хасаж, гоё хувцас өмсөж


хүмүүсийн анхаарлыг ганцхан өөр дээрээ татаж байгаагаар өөрийгөө
төсөөлж харах болно. Бизнест ч гэсэн амжилт байгуулж Рукбунги
Хиллст(японы баячуудын хороолол) амьдарч, Феррари машин унаж явна
гээд өөрийгөө төсөөлөөд үзэцгээе. Яаж хөөрч догдлохгүй байх билээ.

Өөрийн чадлаас хэтэрсэн том зорилт ингэж төрж гардаг. Тэгээд тэр
зорилтоо нэг амьсгаагаар биелүүлж амжилтанд хүрэх гэж шуналтаж
эхэлнэ
Тийм учраас зорьсон зүйлээ удаан хугацаагаар үргэлжлүүлэн хийж
чадахгүйд хүрдэг. Бүр шуналтаад зогсохгүй тэр хэт өндөр зорилтоо
хадгалж чадахгүйд хүрдэг. Жишээлбэл бага багаар гүйхэд болох байтал
өдөрт бүр 10 км гүйнэ. Тэгээд маргааш нь булчирхайнууд нь цочиж
ядарч цуцан бүр гүйхээ болино.

Үүгээр зогсоно гэж үү. Ганц хугацааны эхэнд ингэж алдаа гаргаад
зогсохгүй хангалтгүй хийж байгаа үедээ хүртэл дотроо сэмхэн “шунал”
гэдэг юмны урхинд автсаар л байдаг юм.

Жишээлбэл 1 км зовлонгүй гүйж чадахтай болохоороо зайгаа шууд хоёр


дахин нэмэгдүүлнэ. Эсвэл бүр шуналтаж 5 км болгоно. Өдөрт нэг удаа
өглөө хийдэг байсан дасгалынхаа хэмжээг нэмэгдүүлж өглөө оройд
хийдэг болно. Ийм шунал үргэлж таныг урхидан дуудаж байдаг юм.

Мэдээж шунал гэдэг амжилт гаргахад заавал хэрэгтэй үндсэн материал,


амтлагч мөн. Яагаад гэвэл ямар ч шуналгүй хүн яагаад амжилтанд хүрэх
ёстойгоо ч мэдэж амждаггүй. Харин амтлагч нь ихэдвэл хоол ямар ч
амтгүй болно. Тийм учраас шуналд ч гэсэн хэмжээ хязгаар гэж байх
ёстой. Өөрийнхөө шунал хүсэл, халуун эрч хүчийг зохистой хэмжээнд
барьж зорилгоо чиглэн тасралтгүй урагшлах хэрэгтэй. Бага зэрэг
харамсалтай байна, арай л дутуу байна даа гэжөөрт мэдрэгдэх хэмжээнд
бага багаар, удаан удаан хурдаа нэмэгдүүлэх нь үр дүнтэй байдаг.

Амжилт хэт шуналгүй байдал, хэт их шуналын дунд байдаг юм.

Оноо өгдөггүй тэмцээн байдаггүй

Зуны бүгчим халуун өдөр “Гушиэн” бейсболынталбайд ахлах сургуулийн


бейсболын шийдвэрлэх тэмцээн явагдаж байна гэж төсөөлөөд үзье.
Тамирчид амьдралаараа дэнчин тавьж үхэхээс наагуур хамаг хүчээ
гаргаж шийдвэрлэх тоглолтыг өрнүүлж байна.

Тэмцээний талбай бороо орж байгаа мэт зогсолтгүй урсах хөлс, хэзээ
мөдгүй дэлбэрэх нь үү дээ гэмээр зүрхний цохилтоор пиг дүүрчээ. Хэн
нь хожихыг урьдчилан таахын аргагүй халз тулаан болж байна.
Үзэгчдийн суудал хоолой мэдэн хашгичих улаан фэнүүдээр пиг дүүрчээ.
Гэтэл онооны самбар дээр ямар ч оноо бичигдээгүй байна. Тамирчид ч
хөгжөөн дэмжигчид ч өөрийнх нь баг хожигдож байгаа хожиж байгаа
эсэхийг мэдэх арга алга. Одоо хэдийг харьцах нь хэд ч юм бүү мэд. Ийм
тэмцээн ер нь байдаг болов уу? Оноогоо мэдэхгүй мөртлөө хүчээ шавхан
тэмцэлдэнэ гэж байх уу?

Энэ бол байх боломжгүй зүйл юм. Оноо өгдөггүй тэмцээн энэ дэлхийн
хаана ч байдаггүй. Гудамжинд тоглож байгаа хүүхдүүд хүртэл хөл
бөмбөг юмуу бейсболын тэмцээн хийхдээ оноогоо нэг бүрчлэн бичдэг.
Хөгжөөн дэмжиж байгаа хүн ч бай биечлэн тэмцээнд оролцож байгаа
хүн ч бай тэд бүгд оноонд л хамаг анхаарлаа хандуулдаг.

Энэ нь дан ганц спортод хамаатай зүйл биш. Хир зэрэгтэй яваагаа
шалгаж эргэж хардаггүй халуун ялалт гэж байдаггүй.

Та жин хасах явдлыг зорилтоо болгосон бол юуны түрүүнд жингээ


хиллэх хил худалдаж авахаас эхлэх хэрэгтэй. Тэгээд долоо хоногт нэг
удаа, сард нэг удаа жингээ хэмжиж үзэх биш өдөрт нэг удаа заавал
хэмжиж үзэх хэрэгтэй.

Бейсболын тэмцээн дээр цахилгаан самбарт цаг алдалгүй оноог


тэмдэглэж бүх оролцогчид түүнийг цаг тутамд шалгаж байдаг билээ. 5
удаа цохиход нь тухай бүрт нь оноог нь тэмдэглэхгүй байж байгаад нэг
мөсөн нийлүүлээд бичнэ гэсэн дүрэм байхгүй. Түүнтэй яг ижил. Цаг
мөч тутамд хэмжиж тэмдэглэж шалгаж байж галзуу амжилтыг бий
болгож чадна.

Гэвч үүнд хайхрамжгүй ханддаг хүмүүс их байдаг. Жишээлбэл


борлуулалтын ажилтанд борлуулалтын дүн бол бейсболын оноотой
ижил зүйл юм. Огт тэмдэглэдэггүй хүн юмуу компани гэж арай л
байхгүй болов уу гэхдээ борлуулалтын амжилтаа долоо хоногт нэг удаа,
эсвэл сард нэг удаа л нэгтгэж үздэг компани их байдаг.

Нуршсан хэрэг болох боловч дахин хэлэхэд ийм байгууллагад ямар ч


гэрэлт ирээдүй байхгүй. Өөрийнх нь оноо хэд байгаа, хүчин зүтгэж
байгаа компанийнх нь борлуулалтын график аль зураасан дээр байгааг
хэзээ дуртай цагтаа харах боломжтойгоор зохион байгуулалт хийсэн
байгууллага л амьд үлдэнэ.
Амжилтанд хүрмээр байгаа бол одоо өөрийгөө хаана явааг яв цав мэдэж
байх ёстой. Эс тэгвэл тэмцээнд оролцсон төдийгөөр зорилго нь
биелэгддэг сонирхогч болж орхино. Цаг хором тутамд байгуулсан
амжилтынхаа хэмжээг өнгийж хардаг зуршилтай бол. Бүр оноо чинь
нэмэгдэхгүй нэг л тоон дээрээ байгаад байсан ч гэсэн хамаагүй хоёр
нүдээ нээгээд тэр оноогоо хардаг байх хэрэгтэй. Бас өрсөлдөгчийнхөө
оноог ч гэсэн цаг хором тутамд хардаг байх ёстой. Тэгж чадаж гэмээнэ
жинхэнэ эрүүл өрсөлдөөнийг бий болгож тэр өрсөлдөөн дундаас ууттай
хутга олж авч чадна.

Та ууттай хутгыг өөрийн болгож чадвал өрсөлдөгч чинь тэр хутганд


өртөхөөс яах билээ.

Зорилгоо нарийвчилж гарга

Миний өмнө ажиллаж байсан “Recruit” компанид хугацаа тус бүрээр


ангилсан тоо томшгүй олон зорилтуудыг график хэлбэрт оруулсан
байдаг байлаа. Улирал тутмын зорилт, сар тутмын зорилт, долоо хоног
тутмын зорилт зэрэг нарийвчилсан зорилтууд байдаг байв. Би яагаад
ийм төстэй тоонуудыг жижиглэж хугацаа тус бүрээр нь толгой эргэмээр
олон болгож тавиад байгааг ерөөсөө ч ойлгодоггүй байсан юм.

Үүний дундаас компанийн зүгээс хамгийн их чухалчилж үздэг үзүүлэлт


нь улирал тутмын үзүүлэлт байлаа.

Гурван сарын борлуулалтын дүн нийлээд тухайн улирлын зорилтонд


хүрч байвал л болдог байв. Түүнээс гадна сар тутмын, долоо хоног
тутмын, өдөр тутмын зорилтыг дагалдах маягаар хийж тавьсан байдаг
байв.

Ингэж байсанд орвол ойлгоход амар ганц улирлын зорилтыг л


тавьчихгүй. Би тэгж боддог байлаа. Гэвч хожмын өдөр менежмент гэдэг
зүйлтэй биеэрээ тулгарч үзээд түүний учрыг нь аяндаа ойлгосон юм.
Яагаад гэвэл зорилтоо нарийвчилж задлах юм бол биелүүлэхэд илүү
амар болдог ажээ. Тэгээд тэр нь надад хөгжилтэй, дарамт шахалтгүй
ажлаа хийх хүч болж өгөх нь ч бий.

Жишээлбэл борлуулалтын ажилтан нэг улиралд биелүүлэх зорилтоо


гурван сая ен гэж тогтоолоо гэж бодъё. Тэгвэл сар тутмын зорилт нь нэг
сая ен болж таарна. Жишээлбэл эхний сард сар тутмын төлөвлөгөөнөөс
2 зуун мянган ен дутуу буюу 8 зуун мянган ен, хоёр дахь сард 1 сая ен
гуравдугаар сард эхний сарынхаа дутууг давхар нөхсөн 1 сая 2 зуун
мянган енийн борлуулалт хийж улирлын нэгтгэлээр 3 сая ендээ хүрч
чаджээ гэж бодъё.

Зорилтоо биелүүлсэн байдлыг хугацаа тус бүрээр аваад үзвэл дараах


байдалтай харагдана.

│Улирлын зорилго биелүүлсэн хувь хэмжээ│

Эхний сард : 26.6 %

Хоёрдугаар сард : 60 %

Гуравдугаар сард : 100 %

│Сар тутмын зорилго биелүүлсэн хувь хэмжээ │

Эхний сард : 80 %

Хоёрдугаар сард : 100 %

Гуравдугаар сард : 120 %

За одоо ойлгов уу? Зорилгоо нарийвчилж задалснаар амжилтанд хүрсэн


мэт сэтгэгдлийг урьдчилж эдлэхэдамархан болдог бөгөөд зорилго жижиг
харагддаг учраас биелүүлэхэд ч гэсэн амархан мэт санагддаг.

Зөвхөн түүгээр ч зогсохгүй. Хугацааны эхэнд зорилгоо хангалттай


биелүүлж чадалгүй улирлын төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэг боломжгүй
боллоо гэж бодон бууж өгсөн хүн байсан ч гэсэн сар тутмын зорилт
гэвэл биелүүлэхэд амар болж ирдэг. Эсрэгээрээ хугацааны эхэнд нүд
гялбам амжилтаар нийт улирлын төлөвлөгөөгөө биелүүлсэн хүн байсан
ч гэсэн сар тутмын зорилтоо биелүүлэх ёстой байдаг учраас тайван
суудаггүй. Ингэж нарийвчилж жижиглэгдсэн зорилго нь таны хөдөлгөгч
хүч болж өгнө.
Гучин насандаа яваа танд хамгийн чухал зорилт, төлөвлөгөө юу вэ?

Тэр чинь юу ч байлаа гэсэн эхлээд жижиглэж, үйрмэг болгож сурах


хэрэгтэй.

Хамгийн хүчтэй багаж болох “нүдээрээ харах”-ыг хэрэгжүүл

Би ном бичихдээ үргэлж ширээнийхээ харалдаахханан дээр гарчгийг нь


бичиж хаддаг юм. Тэгээд бичиж дуусахаараа тэр гарчгийг хар
фаламастераар дардаг. Хар фаламастераар дарж байх үеийн тэр сэтгэл
догдлол баяр хөөрийг юутай ч харьцуулшгүй сайхан байдаг юм. Бас
нэгийг дуусгачихлаа. Нийт 200 гаруй хуудастай номын гарчгуудыг бага
багаар хараар будаж ахиулна. Тэр хар талбай бага багаар нэмэгдэж
бүхэлдээ хар болж явна. Би амжилтанд хүрсэн мэт хөөрч орхино. Хурдан
бүгдийг нь харлуулах юмсан. Би бага багаар ажилдаа улам автаж урам
орно.

Энэ бол өнөөх хэлээд байгаа харцаараа эрч хүч авахын үр дүн юм.

Би бага байхдаа печень дотор байдаг цуврал зураг цуглуулах явдалд


ухаан алдталаа автаж байсан удаатай.

Та ч гэсэн ямар нэгэн юманд ухаанаа алдтал автаж байсан удаа байгаа
байх.

Сүүлийн үед моодонд ороод байгаа зүйлээс гэвэл figure хүүхэлдэй,


эртний зүйлээс гэвэл кока коланы бөглөө цуглуулахтай зүйрлэж болох
юм. Бүр сүүний бөглөө цуглуулдаг хүмүүс ч байдаг. Үнэтэй дээд
зэрэглэлийн тансаг спорт машины хэлбэртэй балруул ч гэсэн нэг хэсэг
моодонд орж байсан. Бүүр дээр үед цуглуулгын нэг төрөл болж байсан
марк, тоглоомон машин цуглуулдаг хүн одоо хир нь байсаар байна.

Миний юу хэлэх гээд байгааг та аль хэдийн гадарласан байх. Хүн ямар ч
утга учиргүй зүйл байсан ч гэсэн юуны түрүүнд цуглуулж эхлэх юм бол
үргэлжлүүлээд цуглуулахад хүрдэг зантай байдаг. Цуглуулах гэдэг үйл үг
нь зорилго нь болж тэр нь хөгжил цэнгэл болж хэлбэр дүрсээ өөрчилдөг.

Энэ зан чанарыг идэвхтэй ашиглацгаая. Та хүрэхийг хүсч байгаа


зорилгоо хүснэгтэлж бичээд ширээнийхээ урдах хананд хад. Тэгээд
тэрийгээ нэг нэгээр нь хараар будах явцдаа эрч хүч, сэтгэл гижигдсэн
амтыг мэдэр. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд ч гэсэн маш сайн дасгал
болж өгдөг.

Энэ үед анхаарах зүйл байна. Уг төлөвлөгөөг компьютерт файл


хэлбэрээр хадгалж болохгүй. Заавал цаасан дээр бичиж ханандаа хадах
ёстой.

“Харж урам зориг авах”-ын үр дүнг мэдэрье гэвэл аналог аргыг ашиглах
ёстой. Дижитал арга нь үргэлж албан хүчээр санан байж харахгүй л бол
нүдэнд өртдөггүйюм. Та амьдралынхаа зорилго, үүргээ харцандаа
байнга өртүүлж байх юм бол түүнийг биелүүлэхийн тулд хамаг эрч хүч
анхаарлаа зарцуулах болно.

Зорилго болон үүргээ тодорхойлоод, биелэлтийг нь цаг хором тутамд


харцаараа мэдэрч байх явдал бол агуу компани болох үндсэн нөхцөл гэж
дэлхийн хэмжээний менежментийн эрдэмтэн Жим Коллинс “Сайн
компаниас агуу компани уруу” гэдэг бүтээлдээ хэлжээ. Энэ нь дан ганц
компанид биш хувь хүнд ч гэсэн ялгаагүй үйлчилнэ.

Нүдээ нээвэл үргэлж харагддаг газарт та зорилгоо бичиж хад. Дан ганц
зорилгоо ч биш танд эрч хүч өгдөг үгүүдийг ч гэсэн хамтад нь бичиж
хад. Тэгэх юм бол та шинэ эрч хүч авах болно. Сэтгэлээ дахин захирч
чаддаг болно. Эрүүл саруул түгшүүр танд хурд бэлэглэх болно.

Харцаар мэдрэх нь шийдсэн ажлаа үргэлжлүүлж хийхэд хамгийн хүчтэй


зэвсэг бөгөөд хамгийн хүчтэй тактик болдог гэдгийг сайтар сурч ав.

ABC – гийн онолыг төгс төгөлдөр дагаж мөрд

Зорилгоо жижиглэж үйрмэглэж чадсан бол та одоонямбай гэгч нь нэг


нэгээр нь биелүүлж яваа байх. Баяр хүргэе. Хэрэв та зорилгоо
биелүүлсэн бол тэгэх болгондоо өөртөө заавал жижиг шагнал өгч
урамшуулж бай.

Жишээлбэл хоолны дэглэм барьж жингээ 5 хил хасна гэсэн зорилт


тавьсан бол зорилгоо биелүүлсний дараа нэгмөсөн шагнал өгөх нь
хангалтгүй. Өдөр тус бүрээр нарийвчлагдан гарсан зорилго, жишээлбэл
нэг өдөрт идэх калорын хэмжээ гэсэн зорилгодоо хүрэх болгондоо
өөрийгөө шагнана гэсэн үг юм.

Хэдэн сар тэсэж тэвчиж байгаад ганцхан удаа шагнал авснаас хэдэн
арван удаа шагнал авах нь тэр хэмжээгээр шунал хүслийг төрүүлдэг юм.
Хүн авч чадах үгүй нь мэдэгдэхгүй тодорхой биш ирээдүйд байгаа том
шан харамжаас илүү баталгаатай авч чадах жижиг бэлгийг чухалчилж
үздэг.

Үйл ажиллагааны задаргааны үндсэн онол “ABC”-гийн онол гэж байдаг.


A нь “Үйл хөдлөл хийх урьдчилсан шалтгаан antecedents”, B нь “үйл
хөдлөл behavior ” C нь “үйл хөдлөлийн үр дүн consequences ” эдгээр
үгүүдийн эхний үсгүүдийн нийлбэр юм.

Товчхон тайлбарлавал учир шалтгаан гэдэг зүйл байж гэмээнэ үйл


хөдлөл хийнэ. Тэгээд үйл хөдлөлийн үр дүн сайн байвал үргэлжлүүлэн
хийж, үр дүн муу байвал хийхээ зогсоодог туйлын энгийн зарчим юм.

Тийм учраас бэлэг өгсөнөөр С буюу үйл хөдлөлийн үр дүнд нөлөөлж


байгаа юм. “Зорилгодоо хүрэх юм бол ард нь амттай юм хүлээж байна,
сэтгэл догдолж байна” гэж өөртөө дахин дахин хэлж байдаг юм.

Шагналын төрөл нь юу ч байсан болно. Дуртай сэтгүүлээ худалдаж авах,


дуртай чихрээ идэх, 2 цаг зурагт үзэх эрх зэрэг байж болно. Тэгж
зорилгодоо хүрсэн тухай бүртээ баяр хүргэж шагнах нь чухал.

Шагнал гэж хэлэхэд жаахан тиймхэн ч гэсэн дэвтэр дээрээ бичиж


тавьсан өдөр тутмын зорилгоо хараар дарж арилгах бүртээ улаан балаар
таван хошуу зурах ч гэсэн бас нэг бяцхан баяр хөөр юм болдог.
Амжилтыг мэдэрч байгаа мэдрэмжээр чинь дамжиж endorphin
(эндорфин) биеэс чинь ялгарна.

Зорилгоо жижиг болгохоос эхэл. Тэгээд тэр жижиг хэсгээ биелүүлсэн


тухай бүртээ жижиг шагналыг өөртөө өг. Үүгээр таны хурд нэмэгдэнэ.
Та одоо шийдсэн зүйлээ үргэлжлүүлэн хийж чаддаггүй хүн биш. Гучин
насандаа та чадвартай хүн болж дахин төрөх ёстой.
Ахиад 1 метр гүй

“Өнөөдөр энэ хүртэл хийгээд больё. Сайн ажиллалаа. Баярлалаа.”

Өөртөө ингэж хэлээд үзье. Амжилтын амт, эрх чөлөөний амт хоёр зэрэг
мэдрэгдэж үгээр хэлэхийн аргагүй таатай сайхан байх биз. Ингэж сайхан
сэтгэл өндөр байгаа танд зүрхэлж нэг санал тавья.

Ажлын бүтээмж нэмэгдсэн байгаа энэ мөчид ахиад жаахан гүйсний


дараа ажлаа дуусгавал ямар вэ?

Ажлаа ахиад жаахан хийснийхээ дараа амралт авах юм. Ажлаа дуусгах
цагаа арай жаахан уртасгана гэсэн үг юм.

Жишээлбэл, материал, гарын авлага бэлдэж байгаа бол нэг хуудас нэмж
хийсний дараа ажлаа дуусгах явдал юм. Айлаар очиж борлуулалт хийдэг
хүн бол та хамгийн сүүлийнхээ айлын дараа ахиад нэг айлд ороод гарна
гэсэн үг. Тэгээд ажлаа дуусгана.

Хэрэгжүүлээд үзвэл төд удалгүй мэдэж авахчлан эдгээр нэмэлт ажлууд


нэмэгдсээр байгаад маш том үр дүн авч ирдэг. Тасралтгүй
үргэлжлүүлээд байх хооронд маш том хүч, давуу тал болж хувирсан байх
бий вий.

“Ахиад жаахан хийгээдэхье” гэж ажиллахад төд удалгүй дуусах гэж


байна гэдгийг үйлийн эзэн өөрөө мэдэж байдаг учраас ядарч цуцна гэж
байдаггүй нь юу юунаас илүү ашигтай байдаг. Энэ нэг алхамыг
алхсаныхаа дараа дуусга. Тэгж бодох юм бол ядарч туйлдахгүйгээр хийж
чадна гэсэн үг юм. Ялгаагүй нэг алхам ч гэсэн хамгийн анхны алхамтай
жингээр нь аваад үзэх юм бол тэнгэр газар шиг их зөрүүтэй байдаг. Энэ
зөрүүг ашиглацгаая.

Нэгэнт ижил алхааг алхаж байгаа ч гэсэн сэтгэл өөдрөг, бас дээрээс нь
таатай сайхан алхах гэдгийг нь сонгох нь дээр биш гэж үү? Тийм учраас
хамгийн сүүлд нэг алхам илүү алхах нь чухал байдаг юм. Би сүүлчийн
нэг алхмыг сайтар ашигладаг хүн. Бас ахиад нэг алхам алхаадахъя гэж
шийдээд алхаж байхад би өөрөө ч мэдэлгүй ажилдаа автаж хоёр алхам
бүр гурван алхам ч алхчихсан байх тохиолдол их байдаг. Бас дээрээс нь
цаг явж байгааг ч мэдэлгүй анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаад
эцэст нь дараа өдрийн өглөө хүртэл нэг амьсгаагаар ажлаа дуусгаж
орхисон тохиолдол ч хэд хэдэн удаа байсан юм. Энэ нь ажил дуусаж
байгаа цагт ажил хийх эрч хүч хамгийн их байдгийг баталж өгч байгаа
юм. Үүнийг сайтар ашиглаж өөрийгөө хууръя. Та энэ аргын анхны
хэрэгжүүлэгч нь болоод үзвэл ямар вэ?

Бусдыг хуур гэж байгаа юм биш. Өөрийгөө хуур гэжбайна. Тийм учраас
тэр аргыг ашиглахад эргэлзэх зүйл байхгүй.

За одоо та “дахиад жаахан давхия” гэсэн шинэ зуршлаа бататгахын тулд


энэ номыг дахин нэг хуудас уншаад хаавал ямар вэ?

Бурхны өгч байгаа хишиг, дахин ирсэн боломжийг бүү алд

Сэтгэл шулуудан эхэлсэн боловч үргэлжлүүлэн хийж чадалгүй дундаас


нь орхиж байсан тоо томшгүй олон удаагийн тохиолдол байдаг. Энэ мэт
урьд нь оролдож байгаад орхисон зүйлтэйгээ нэгэн цагт дахин учирч
байсан удаа бий юу?

Би 22 настайдаа тамхинаас гарах явдалд амжилт байгуулсан юм.


Түүнээс өмнө хэд хэдэн удаа тамхинаас гарах явдалд хүч үзэж байсан
боловч тухай бүртээ ялагдал хүлээж байлаа. Гэтэл 22 насандаа дахин
оролдож үзэхээр шийдэхэд хүргэсэн нэгэн боломжтой таарсан юм.
Тэгээд тэр үед анх удаагаа тамхинаас бүрэн гарч байж билээ. Тэр
боломжтой учраагүй бол одоо ч гэсэн тамхи татсаар л байх байсан биз.
Дахин нэг удаа оролдож үзэх боломжтой таарсан маань үнэхээр аз
байлаа. Оролдож үзэх боломжийг алдалгүй барьж авч чадсан маань ч
гэсэн удаах аз юм гэж бодож байна.

Тэр боломж анх удаагаа найзтайгаа гадаадад аялж байх үед тохиосон
юм. Аялаж байгаа газар нь япончуудын хамгийн очих дуртай газар болох
Хавайн Оаху арал байлаа.

Бид Уайкики эрэг дээрээс 15 минут орчим алхаж байж хүрдэг тохь тух
муутай гэдэг утгаараа хямд үнэтэй нэг буудалд буусан юм. Мөнгөгүй
мөртлөө цаг заваас их юмгүй бид хоёр тэр газрыг орон гэрээ болгож
хоёр долоо хоног гаруй арлын өнцөг булан бүрийг нэгжлээ. Тэгж
байгаад би Оаху арал дээр бараг хэн ч тамхи татдаггүй болохыг гэнэт
анзаарсан юм. Сэтгүүл болон телевизээр гарч байсанчлан энэ нь үнэн
байлаа.

Би аль хэдийн орох ажлаа сонгочихсон байсан ба нэг жилийн дараа гэхэд
костюм өмссөн “цагаан захтан” болох төлөвлөгөөтэй байсан юм. Би
хүнд цохилтонд орлоо. “Аанай л намайг тамхинаас гар гэж шаардаж
байх шив дээ” гэж бодлоо. Тэгээд тэр дороо Оаху арал дээр тамхийг
хаясан юм. Тэр цагаас хойш хорь гаруй жил тамхи татахгүй амьдарч
явна.

Бүрэн бууж өгсөн ялагдлууд дундаас ч гэсэн дахин оролдож үзэх боломж
хэзээ нэгэн цагт заавал ирдэг. Гэнэт ирж байгаа мэт харагддаг боловч
энэ нь урьдчилан төлөвлөгдсөн дахин учрал байдаг. Тэр дахин уулзалтыг
“хувь заяа” гэж бодоод дахин нэг удаа оролдоод үзэх нь чухал. Тэр
боломжийг алдаж болохгүй. Алтан агшин гэж бодоод дахиад оролдоод
үз.

Би Оаху арал дээр тамхинаас гарахаар шийдсэн нь үнэхээр “хувь заяа”


байлаа. Гучин нас руу зиндаа ахиж байгаа танд ч гэсэн ялагдлын ул мөр
их байдаг биз. Тэрдурсамжтайгаа хаа нэгэн газар тааралдах юм бол
“хувь заяа” гэж бодоод дахин нэг удаа үзээд алд. Энэ бол бурхны өгч
байгаа алтан боломж юм шүү.

Ямар ч зүйлийг бусдаас нуугдаж бүү хий

Хүн гэдэг хүчин мөхөс адгуус билээ. “Хийх юм хуна”гэж бодож байгаа
мөртлөө тэр болгон ажил хэрэг болгоод байж чаддаггүй. Бас “хийж
болохгүй” гэж бодсон мөртлөө адаг сүүлд нь хийж орхидог. Шоолж
дооглохоос өөр аргагүй өрөвдөлтэй амьтан. Ийм учраас дараах
шийдлийг гаргаж ирлээ.

“Ганцаараа хичээж зүтгэж болохгүй.”

Ганцаараа хичээж зүтгэдгээ больё. Бие биедээ харилцан тусалж тэмцсэн


нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг.

Гэтэл мэдэж байгаа мөртлөө бүгд бие биенээсээ нуудаг. Яагаад тэгдэг
юм бол?

Учир нь дараа нь ичгүүртэй байдалд орох вий гэж айдагт байгаа юм.

Жишээлбэл та хоолны дэглэм барьж биеийн жингээ хасах гэж байгаагаа


эргэн тойрондоо мэдэгдэж дэмжлэг авахаасаа ичиж байгаа. Биеийн
жиндээ анхаарал тавьж байгаагаа бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа
билээ. Бас дээрээс нь бүтэлгүй болбол хүмүүсээр шоолуулна гэж айж
байгаа. Биелүүлж чадахгүй бол хүмүүст хөөрхийлэлтэй харагдах учраас
хэнд ч хэлэлгүй ганцаараа хэрэгжүүлж эхэлнэ. Яагаад гэвэл тэгэх юм
бол амжилтгүй болсон ч гэсэн ичгүүртэй байдалд орох явдал үгүй гэж
дотроо тооцоолдог.

Гэвч сайтар бодоод үзэцгээе. Одоо таны толгой дотор ямар дүр төрх
төсөөлөгдөж байна вэ? Жингээ хасах явдалд амжилтанд хүрсэн та юу?
Эсвэл ялагдал хүлээж бүдүүн хэвээрээ байгаа та юу?

За одоо ухаарав уу? Таны толгойд ялагдалд хүрч бүдүүн хэвээрээ байгаа
та төсөөлөгдөж байна. Өөрөөр хэлбэл та өөрөө сайн дураараа ялагдлыг
даллаад байна. Ялагдал хүлээсэн өөрийгөө толгойдоо төсөөлж тэр
төсөөллийнхөө дагуу ялагдал хүлээх явдлыг дахин давтаж байгаа юм.

Хоолны дэглэм барьж эхэлсэн үед би гэр бүлийнхэн болон найзууддаа


өдөр өдрийн ахицаа тайлагнадаг байлаа. Ичиж санаа зоволгүйгээр жимс
ногоогоор хийсэн хоол гэрээсээ авч очин ажил дээрээ хүмүүст харуулж
байгаад иддэг байв. Нууж хаана гэдэг бол ялагдана гэж тооцоолж
байгаатай ижил зүйл юм. Ялагдлыг урьдчилан төсөөлж ялагдахад
хүргэдэг үйлдлүүдийг хийж мөн тэр үр дүнгээ хүртдэг гэсэн үг билээ.
238

Ичих тусам өөрийнхөө зорилгыг нийтэд дэлгэж харуул. Эсвэл ойр дотны
гэсэн хэдэн хүмүүстээ хэлж тэднээс амжилт хүссэн урмын үгийг
сонссон ч болно шүү дээ. Яагаад гэвэл та бид гав ганцаараа бүгдийг
хүлээж авч чаддаггүй бяд муутай амьтад.
Долдугаар бүлэг

Мөрөөдөл болон зорилгоо нээн илрүүлж чадахгүй байгаа танд

Цэнхэр шувуу хол байдаггүй

“Одоогийн энэ ажил надад зохихгүй байна.

Би ийм хүн биш. Хаа нэгтээ чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадах гоё
ажил байгаа байх. Надад яг тохирсон компани өөр газар байгаа байх.”

Ингэж бодож байсан удаа бий юу? Би хорин настай байхдаа үргэлж
ингэж боддог байлаа.

Ийм хүнийг “цэнхэр шувууны өвчин тусчээ” гэж хэлдэг.

Белгийн драмын зохиолч, яруу найрагч Матерлинкийн “Цэнхэр шувуу”


хүүхдийн жүжгээс энэ үг үүсэлтэй юм. Бага насныханд зориулсан
бүтээл гэж боддог байсан боловч энэ нь насанд хүрэгчдэд ч гэсэн
ухаарал өгсөн амьдралын тухай философоор дүүрэн бүтээл билээ.

Агуулгыг нь товчхон танилцуулъя.

Чири Чири болон Мичири эгч дүү хоёр зүүдэндээ илбэчин эмээгээс
өвчтэй охинд нь зориулж цэнхэршувуу олж өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн
авна. Тэгээд нохой, муур, гэрэл, ус, талх, элсэн чихэр зэрэг хамтран
зүтгэгчдээ дагуулаад “дурсамжийн орон”, “шөнийн хаант улс”, “аз
жаргалын орон” зэргээр ээлжлэн аялаж цэнхэр шувуу хайна. Цэнхэр
өнгөтэй шувуу л байвал шууд барьж аваад торондоо хийгээд байсан
боловч тухай бүртээ өөр өнгөтэй болж хувирах юмуу үхэж орхино.
Ингэсээр эцэст нь түүнийгээ олж чадалгүй гэртээ буцаж ирнэ. Тэгээд
зүүднээсээ сэрнэ. Тэр үед хажуу айлын эмээ хүрч ирээд эгч дүү хоёрын
тэжээж байгаа шувууг авмаар байна гэж хэлнэ. Шувуу тэжээж байгаагаа
хүртэл мартсан байсан эгч дүү хоёр өөрсдийнхөө шувууг авч ирэхээр
очтол тэр нь нэг мэдэхэд цэнхэр шувуу болж хувирсан байна. Тэгээд
хажуу айл нь аваад явмагц эмээгийн охины өвчин эдгэрнэ. Азтай хэрэг
боллоо хэмээн баярлаж байх хооронд цэнхэр шувуу нь хаашаа ч юм
нисэн одно.

Тиймээ, цэнхэр шувуу хол байдаггүй. Цэнхэр шувуу таны гэр бүлд, таны
маш ойрын зайд байгаа. Гэр бүлээ, эргэн тойрноо дахин нэг удаа сайтар
хар.

Мэдээж энэ үлгэр философийн шинжтэй харьцуулалт билээ. Таныг


гэрээсээ цэнхэр шувуу хай гэж хэлж байгаа нь ч гэсэн харьцуулалт төдий
зүйл билээ. Өрөөгөө ухаж, авдар саваа нэгжихгүй байхыг хүсье.

Жишээлбэл, одоогийн мэргэжил чинь жинхэнэ чамд төгс тохирсон


мэргэжил юм биш байгаа гээд бодоод үз. Яг энэ мест биш юмаа гэхэд
энэ месттэй холбоотой үйл ажиллагаанд миний жинхэнэ хийх ажил
нуугдаж байгаа юм биш биз гээд бодоод үз. Чиний төрөлхийн хийх
ёстойажил, одоогийн ажиллаж байгаа компанийн чинь явуулж байгаа
үйл ажиллагаанд багтсан байгаа юм биш байгаа гээд анхааралтай
ажиглахыг хүсэх байна.

Цэнхэр шувуу хол байдаггүй.

Цэнхэр шувуу маш ойрхон газарт байгаа.

Санамсаргүй мэдрэмжийг ашигла

Манай компаниас явуулдаг курс сургалтын хөтөлбөртхувь хүний


мөрөөдөл болон зөн билгээ зурах программ байдаг. Тэр программыг
хэрэгжүүлж байхад оролцогчдын дундаас нэг хоёр хүн нь заавал ингэж
асуудаг юм.

“Багшаа, бодоод бодоод мөрөөдөл, зорилго санаанд орж ирэхгүй юм. Яах
вэ?”

Надаас ингэж асуухад би үргэлж дараах хариултыг хэлдэг.

“Зүгээр ээ. Мөрөөдлөө албан хүчээр бий болгох гээд хэрэггүй.”

Мөрөөдөл бол хирээсээ ахадсан хүч гаргаж бий болгодог зүйл биш.

Мөрөөдөл бол санамсаргүй тааралддаг зүйл юм.

Стэнфордийн их сургуулийн профессор Жон Грамбольтс “ Мөрөөдөл


болон зорилгоо нээн илрүүлэхдээ,

байнга төлөвлөж, хичээл зүтгэл гаргаж байдаг “карьер дизайн(career


design)”-аар зогсохгүй санамсаргүй байдлаар бий болдог “карьер
мэдрэмж (career drift)”-ыг ч гэсэн сайн ашиглах ёстой” гэж онцолж
хэлсэн байдаг.

Юуны түрүүнд нөхцөл байдалдаа өөрийгөө даатгаж янз бүрийн ажил,


албан тушаалыг гүйцэтгээд үзнэ. Тэгэх явцдаа өөрөө ч мэддэггүй байсан
чадвараа мэдэрч энэ нь бага багаар тодорсоор тодорхой төсөөлөл болох
нь чухал гэсэн утгатай юм.

Тэгээд амьдралд олон таараад байдаггүй “энэ мөн байна” гэсэн


мэдрэмж төрөх үед л эргэн тойрныхоо нөхцөл байдлыг сөрж өөрийнхөө
гараар тэр хувь заяагаа татаж гаргаж ирэх ёстой.

Өөрөөр хэлбэл карьерыг дизайн хий гэсэн үг юм. Грамбольтс багш


үүнийг “төлөвлөгдсөн санамсаргүйн онол” planned happenstance гэж
нэрийджээ.

Үүний ачаар би одоо ажилдаа сэтгэл хангалуун байж аз жаргалтай


амьдарч байгаа билээ.

Тиймээ, би одоогийн ажил болох зөвлөх гэдэг мэргэжилтэйгээ учирсан


нь санамсаргүй тохиолдол байлаа. Бас 10 жилийн дараа одоо хамтарч
ажиллаж байгаа бизнесийн түнштэйгээ учирсан нь ч гэсэн санаандгүй
учрал байлаа.

Бурхан хувь заяаны цагийн зүүг өчүүхэн төдий л зөрүүлсэн бол би огт
өөрөөр амьдарч байх байлаа. Хувь заяаг эсэргүүцэж ч болохгүй бөгөөд
эсэргүүцэх ч аргагүй юм.

Гучин насанд ухамсартайгаар өөрийгөө хувь заяандаа даатгадаг холч


ухааныг бий болгох хэрэгтэй.

Аз гэдэг бүх хүчээ дайчилж чаддаг хүний мэдлийн зүйл юм

За, тэгвэл санаандгүй учралаар мөрөөдлөө олоххүртлээ юу ч хийлгүй


тухайн нөхцөл байдалдаа тохируулаад урсаад явж байж болох нээ?

Би тэгж бодохгүй байна.

Магадгүй тийм бодолтой байгаа бол жинхэнэ мөрөөдөлтэйгээ учирна


гэдэг тэнгэрээс од шүүрэх адил хэцүү байх болно.

Ямар ч бодох санах юмгүй амьдрах биш өнөөдөр оногдсон зүйлдээ


хамгийн дээд хүчин чадлаа гаргаж байх хэрэгтэй. Нэг их чадал ороод
байхгүй жижиг зүйл байсан ч гэсэн тэр. Ажлаа харилцагчынхаа хүсч
байгаагаас хамаагүй илүү төвшинд хийж гүйцэтгэ. Гараа хумхиад
суулгүй өөрт оногдсон ажлаа бүх хүчээ дайчилж хийдэг хүнд л
санаандгүй аз таардаг. Энэ бол миний олон жилийн туршлагаар
батлагдсан зүйл юм.

Хувийн зан чанарт минь тохирохгүй байна даа гэж бодож байсан ч гэсэн
тухайн үеийн ажилдаа хамаг хүччадлаа зарцуулдаг байсан учраас би
зөвлөх гэсэн одоогийн ажилтайгаа санаандгүй учирч чадсан юм. Тухайн
үед би Кансай салбар компанид эх бэлтгэлийн хэлтэст байж байгаад
борлуулалтын хэлтэс рүү шилжиж, борлуулалтын ажилтан бэлтгэдэг
сургалтын багширхуу ажил хийдэг байлаа. Гэхдээ би тэр ажлыг баяр
хөөртэй хийдэг байсан юм. Бас тэгээд ажлын маань үзүүлэлт үргэлж
нэмэгддэг байлаа.

Тэгтэл “Recruit” компани байгуулагдаад 40 жилийн дараа анх удаагаа


консалтингийн хэлтэстэй болсон бөгөөд шинэ байгуулагдсан
консалтингийн хэлтсийн дарга намайг уг хэлтсийн анхны ажилтан
болгох саналыг дарга нарт гаргасан түүхтэй. Тухайн үед намайг
сонгосон нь дараах шалтгаантай байлаа.

“Таныг Кансай компанийн хамгийн чадалтай боловсон хүчин гэж


дуулсан. Бүхий л авьяас чадлаа гаргаж байгаа энэ ажил чинь танд
тохирохгүй гэдгийг ч сайн мэдэж байна. Ямар ч ажлыг найдаж байснаас
илүү хийдэг хүнд шинэ хэлтсийн ажлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзэн
таныг сонгосон юм.”

Би үнэхээр их баярлаж бас аз жаргалтай байлаа. Тэр дороо ачаагаа боож


баглаад Токио гэдэг том хот уруу хөлгийн жолоо залсан юм.

Аз гэдэг хүн болгон дээр очоод байдаг зүйл биш. Аз гэдэг ямар ч ажлыг
хүчин чармайлт гаргаж хийдэг хүнд л очдог санамсаргүй бэлэг юм.
Мөрөөдлөө олж чадаагүй гэж санаагаар унан цагийг ингэс тэгэс хийж
өнгөрөөлгүй, мөрөөдөл таныг хайж ирэх хүртэл урдахажлаа
хичээнгүйлэн хийдэг байх хэрэгтэй. Хайж бэдэрч байснаас өөрийг нь
ирүүлэх нь амьдралын хосгүй ухаан юм гэдгийг та тэгж байж л ухаарах
болно.

Heaven helps those who help themselves.

Тиймээ бурхан өөртөө тусалсан хүнд тусалдаг.

Та энэ үнэт сургаалыг одоог хүртэл чихээ дөжиртөл сонсож байсан


байх. Тэгвэл одоо тэр дөжрөөгөө гаргаад энэ сургаал тань дээр биелэлээ
олтол гараа дөжиртөл, хөлөө дөжиртөл ажилла. Алийн болгон сургаал
үгийг жаазанд хийж тавиад маань уншиж байгаа мэт цээжилж суух вэ.

Нүдний өмнө өгөгдсөн ажилдаа анхаарлаа хандуул. Хамаг хүч


хөдөлмөрөө гаргаж хичээж зүтгэхээсээ бүү залхуур. Улайран зүтгэж хөлс
хүчээ урсган ажиллаж байгаа таны гучин насанд бурхан заавал тусална.

“Autocrine”-г идэвхтэй ялгаруул

Магадгүй таны хичээл зүтгэл үр жимсээ өгч санамсаргүй байдлаар


мөрөөдөлтэйгээ учирсан бол одоо дөнгөж төрөөд байгаа мөрөөдлөө
хэлбэр дүрстэй болгож амилуулах нь чухал. Үүнийг хийх хамгийн үр
дүнтэй арга нь мөрөөдлийнхөө талаар хэн нэгэнтэй харилцан яриа
үүсгэх явдал юм. Ганцаараа цаасан дээр бичих нь үр дүнгүй байдаг.

Мөрөөдлийг илрүүлэх болон түүний хэрэгжилтийг хангах тухай


удирдамж дээр “аutocrine” гэдэг нэр томъёо өргөн хэрэглэгддэг.

Хүн төрөлхтөн нь тархиараа юм бодохдоо, мэдрэхүй дамжуулах бодисыг


ашиглан эд эсүүдэд дамжуулж, түүний үр дүнгээр бие хөдлөхөд хүрдэг.
Тэр үйл явцаас эс нь эргэн тойрныхоо эсэд мэдрэхүй дамжуулах бодисыг
ялгаруулж өгөөд зогсохгүй (үүнийг paracrine) гэдэг нэгэн зэрэг ижил
бодисыг өөртөө ч гэсэн ялгаруулж хүлээж авч байдаг.

Энэ бол “аutocrine” гэж нэрлэгддэг үзэгдэл юм. Биднийг амаа


хөдөлгөхөд “аutocrine” гэж нэрлэгддэг үзэгдэл явагдаж, дохионы үүрэг
гүйцэтгэж байдаг.

Магадгүй танд, сайн ойлгохгүй байгаа юмныхаа тухай үгээр илэрхийлэн


ярьж байх зууртаа хэлэхийг хүсээд байгаа зүйлээ юу байсныг гэнэт яв
цав ойлгож байсан туршлага байсан байх. Надад ч гэсэн ийм зүйл
байнга тохиолддог.

Жишээлбэл хурал дээр дарга нарын хэлж байгаа саналыг сайн ойлгож
өгөхгүй байх үе байдаг. Гэхдээ яг хаана нь, аль хэсэгт нь ойлгомжгүй
зүйл байгааг гаргаж хэлж чаддаггүй. Тийм үед би дахин деталчлан
бодож үзэх биш харин чанга дуугаар ярьж гардаг юм.

“Юуг нь ойлгохгүй байгаагаа хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн нэг л ойлгож


өгөхгүй байна. Ялангуяа энэ хэсэгт л нэг учир байна гэж бодож байна.

Тэгээд ……….. яагаад гэвэл …………Аа, тийм байна шүү дээ!


Ойлголоо. Энэ хэсэг ойлгомжгүй байсан байна!”

Яг үүн шиг мэдрэмж.

Энэ“аutocrine” –г сайтар ашиглаад үзье. Бүүр түүр мөрөөдлөө цаасан


дээр бичилгүй хэн нэгэнтэй ярилцъя. Юуны түрүүнд үгэн хэлбэрт
оруулж чанга дуугаар ярьж үзье. Тэгвэл та өөрийнхөө үгийг өөрөө
сонсож “аutocrine” ялгарна. Энэ процесс дундаас мөрөөдөл чинь
тодорхой хэлбэр дүрсээ олж биежиж эхэлнэ.

Бодож үзэхээсээ урьтаж толгойд орж ирж байгаа зүйлээ бүрэн эхээр нь
чанга дуугаар хэл. Нэг хоёр цаг хоромхон зуур өнгөрөх вий.

Энэ гайхалтай зүй тогтлыг мэдсэнээр гуч гарсан хойноо мөрөөдлөө нээж
илрүүлэгсэд ар араасаа төрөн гарах вий.

Нэг жил тэр зүйлдээ улайр

Мөрөөдөл юмуу зорилгоо олж чадаагүй гэдэгшалтгаанаар амьдралаа түр


зогсоож болохгүй. Түр зогсох гэсэн товчлуурыг дарж болохгүй.

Мөрөөдлөө олох хүртлээ “тархиа цэнэглэж байна” гэсэн шалтгаанаар


соёлын төв зэрэг газарт бүртгүүлж хичээллэж болохгүй. Тэр бол
цэнэглэж байгаа хэрэг биш цэнэгээ алдаж байгаа хэрэг юм. Үүнийг та л
ганцхан мэдэхгүй яваа байж ч мэдэх юм шүү.

Соёлын төв зэрэг газраас ямар нэгэн юм сурахыг муу гэж хэлж байгаа
юм биш. Амьдралаа “түр зогсоосон” байдалтай байлгаж байгаа мөртлөө
“зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг үгийг хэрэгжүүлэх гэж ямар нэгэн юм
сурна гэдэг “цэнэгээ алдахаас” өөр зүйлийг чамд өгөхгүй гэж онцлон
тэмдэглэмээр байна.

Чухал зүйл нь “шийд гаргах” юм.

Шийд гаргах арай болоогүй байна гээд тэр хооронд түр зогсолтын
байдалтай байж болохгүй.

Жишээлбэл, та ажлаа солихоор шийдсэн байж болно. Бас одоо хийж


байгаа ажлаа тэсээд хийе гэж бодсон ч байж болно. Ажлаасаа гарч
сургуульд орьё гэж шийдсэн ч байж болно. Гаргасан шийдийн төрөл нь
юу ч байж болно. Шийдийг хойш тавилгүй бас өөрийн толгойгоор гаргах
нь чухал.

Амьдралын түр зогсох товчлуурыг дарж байгаа хүн бол өрөвдмөөр


амьтан юм. Яагаад гэвэл түр зогсолт хийх л юм бол та ажил болон
хүмүүсийн харилцаанд үнэнч биш хайш яайш ханддаг болдог юм.

“Одоохондоо хийх ажлаа тогтоогоогүй байгаа учраас цаг нөхцөөх гэж


энэ ажлыг хийж байна.”

Ингэж хэлж байгаатай яг ижилхэн юм. Энэ бол хэтэрхий бүдүүлэг,


увайгүй байдал гэж би бодож байна. Би л таны дарга байсан бол таныг
өчиггүй хална.

Тийм бүдүүлэг зан гаргах бол одоогийн ажлаасаа хурдхан гарсан нь


дээр. Аа, харин сунгаж ажиллах хүсэл жаахан ч гэсэн байгаа бол бодлоо
өөрчилж “Энэ ажилд ахиад ганцхан жил бүх хүчээ дайчлаад үзье.
Тэгсний дараа бусдыг нь больё.” гэсэн шийдвэр гарга.

Дан ганц үүгээр л та өрөвдөлтэй хүн дүрст адгуус гэдэг бүлэглэлээс гарч
чадна. Түр зогсох товчлуурыг амьдралаасаа авч хаяя.

Шалтаг тоочдог амьдралыг гучаас өмнөх насанд үлдээе.

Зарим үед зугтах нь бас нэг тактик

Энэ сэдэв дээр одоог хүртэл тантай хуваалцсан

зүйлээ цэгцэлье. Мөрөөдөл, зорилгоо олж илрүүлж чадаагүй байгаа би 4


үе шаттай нэгэн зүйлийг танд санал болгоё.

- Тухайн болж байгаа нөхцөл байдалд биеэ тушаа.

- Одоо нүдний өмнө байгаа зүйлдээ бүх хүчээ дайчил.

- Санамсаргүй азтай учрах тэр өдрийг хүлээ.

- Бүх зүйлтэй тулж ажиллаж азыг дууд.

Гэхдээ үүний дагуу болохгүй байх тохиолдол ч байна.

Нүдний өмнө байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж шаргуу ажилламаар


байгаа боловч хичнээн хичээж зүтгээд ч анхаарал төвлөрөхгүй үе байдаг.
Энэ янзаараа бол яав ч олигтой юм болохгүй. Ерөөсөө барахгүй нээ гэж
бодох үе ч байдаг. Тийм үед яах ёстой вэ? Тэсэж тэвчээд байхаас өөр
арга байхгүй юу?

Нөхцөл байдал дэндүү хэцүү байвал энэ удаа зугтаасан нь дээр.

Гэхдээ дараагийн удаа тэр дайсанг бүрэн дарж устгах хэрэгтэй.


Амьдрал гэдэг банкинд тавьсан өрөө төлөлгүй орхиж болохгүй.

Гэхдээ мэдээж эхлээд дээр хэлсэн 4 үе шатыг дамжаад үзнэ.

Тэгээд тэгээд үнэхээр чадал чинь хүрэхгүй байгаа бол зугт. Энэ нь бас
тийм ч муу зүйл биш. Би ч гэсэн туйлдаж гүйцээд хэд хэдэн удаа зугтаж
байсан.

Зугтахгүйгээр хөмхийгөө тас зуугаад тэсэж тэвчих ёстой гэдгийг мэдэж


байна. Гэвч үнэхээр ачааллаа даахаа байж цаашид тэсэж тэвчих
найдлага тасрах үе байдаг.

Тийм үед зугтаацгаая.

Харин тэр дайснаа дараагийн удаа заавал ч үгүй дарцгаая. “Зугтах”


гэдэг хэлбэрээр тавьсан амьдралын өрөө дараагийн удаа заавал төлье.

“Токио хотод дарж чадаагүй дайснаа Нагасаки хотод дарж устгая “


гэсэнтэй ижил зүйл юм.

Харин “Токио хотын дайсны тоог нэмэгдүүлж болохгүй”. Дарж устгахын


аргагүй их хэмжээний дайсан бэлтгэж болохгүй. Үүний тулд сэдвийн
эхэнд хэлсэн 4 шат дамжлагыг сайтар баримтлах хэрэгтэй. Тэгээд
үнэхээр тэсэж тэвчиж чадахгүй болсон үедээ л өөртөө зугтах зөвшөөрөл
олгоё.

Дараагийн удаа заавал ч үгүй ялах учраас нэг удаа ухрахыг уучилж
болно.

Сар бүр мөрөөдөлдөө засвар хий

Магадгүй таныг азын тэнгэр ивээж тэгж их хүсээдбайсан мөрөөдөл, зөн


билэгтэйгээ санамсаргүй учирсан бол түүндээ дараах байдлаар салхи
оруулж бай.

“Сар бүр мөрөөдлөө шинэчлэх.”

Мөрөөдөл болон зөн билгээ зурж бүтээл болгоход ганц удаагийн үйлдэл
хангалттай гэж буруу бодож явдаг хүмүүс их байдаг. Энэ бол ихээхэн
эндүүрэл билээ. Ядаж сард нэг удаа, бүр нөхцөл байдлаасаа шалтгаалаад
долоо хоногт нэг удаа, эсвэл бүр өдөр бүр шинэчилж байсан ч болно.
Мөрөөдөл, зорилгоо байнга нягталж шалгах цаг зав гаргаж байх нь маш
чухал. Тэгээд шалгаж үзэх тоолонд хэлбэр нь бага багаар өөрчлөгдөж
өнгө зүс нь улам бүр тодорч ирдэг. Бас дээрээс нь өнгө нь ч гэсэн
завсрын биш үндсэн өнгө болж хувирна. Хар цагаан байсан мөрөөдөл,
өнгөт мөрөөдөл болж хувирна.

Би 37 настайдаа амьдралынхаа жинхэнэ мөрөөдлийг нээж олсон юм.


Гэвч анх тэр маань маш бүдэг сүүн гэрэлтэй зүйрлэмээр эд байлаа. Тэр
үед би бодлоо. Тавин нас хүрээд би жилийн тэн хагасыг нь гадаадад
амьдарч хажуугаар нь мэдлэгийнхээ хүрээг тэлнэ гэсэн зорилгыг бий
болгосон юм. Жар хүрэхээсээ өмнө, тавин нас гэдэг залуу насандаа энэ
мөрөөдлөө биелүүлвэл хичнээн сайхан байх бол гэхээс зүрх минь
цохилж хүүхэд адил хөөрч байлаа.

Жилийн хагасыг нь гадаадад амьдарч, улирал тус бүрээр япон болон


гадаад орноор явах нь миний мөрөөдөл байлаа. Нэгдүгээр улирлыг
Японд, хоёрдугаар улирлыг Испанийн Андалюсиад , гуравдугаар
улирлыг Японы Гарүйзавад (Японы гурван том байгалийн халуун
рашааны нэг), дөрөвдүгээр улирлыг Нью-Йоркд өнгөрөөх юм.

Амьдралын хоёр дахь үеэ ингэж глобал байдлаар өнгөрөөмөөр


санагдлаа. Газар тус бүрт сэтгэлдээ нийцсэн орон байртай болох нь бас
мөрөөдөл байлаа.

Тэгээд тэр газартаа юм бичиж амьдрах нь мөрөөдлийн маань хамгийн


эцсийн зогсоол байсан юм. Мэдээж одоогийнхоо ажлыг хийсээр байх
болно. Цорын ганц ажилтантай байхаас нь эхлээд гар бие оролцож
хүчин зүтгэсэн одоогийн компани маань надад хүүхэд шиг минь халуун
дулаан оршихуй байлаа. Тийм учраас дотоод хэрэгт нь хэт хутгалдах биш
гадна талаас нь үргэлж хяналт тавьж байхыг хүсдэг юм.

Тэгээд хэлтсийн дарга нарт компанийн үйл ажиллагааг хувааж


хариуцуулмаар байна. Тэр бол одоогийн миний мөрөөдөл бөгөөд
амьдралын зөн билэг маань билээ.

Энэ хүсэл мөрөөдөл долоон жилийн турш хэлбэр дүрсээ бага багаар
өөрчилсөөр ирлээ. Бас бага багаар өнгө будаг нь тодорч ирсэн юм.
Тэгээд тэр өнгүүд тодрох тусам зүрх минь цохилж шунал хүсэл минь
бадраад ирдэг байлаа.

30 насандаа мөрөөдлөө тогтмол засаж шинэчилж бай. Тэгэх юм бол


байхгүй байсан шунал, оргилуун эрч хүч шинэхэн талх адил сэтгэл
дотроос чинь сэнгэнэн үнэртэнэ.

Эерэг цэнэгтэй тойргийг бий болго

Та маш их эрч хүчтэй, юманд үнэнчээр ханддаг хүнучраас одоог хүртэл


ярьсан миний яриаг бүгдийг хүлээн авчээ гэж бодъё. Далд ухамсар
дотроо өөрийгөө өөдрөгөөр төсөөлж зурсанаар “мөрөөдөж чаддаг хүн ”
болж болох юм байна гэдгийг ухаарсан байх. Тэгээд түүнийгээ
хэрэгжүүлэхийн тулд сэтгэл дотроо мөрөөдөлдөө хүрсэн өөрийгөө
төсөөлж үзэх байх. Рокбунги Хилст амьдарч Феррари унаж яваа дүр
төрхөө төсөөлөх байх.

За тэгвэл дан ганц бодсон төдийгөөр, урьдчилж баясах төдийгөөр


мөрөөдөл чинь автоматаар хэрэгжих үү? Бурхан өөрөө мэдээд таныг аз
жаргалтай болгож өгөх үү?

Ийм үг хэлж байгаадаа танаас хүлцэл өчье. Дан үүгээр хангалтгүй. Энэ
хорвоо тийм ч амар, хямдхан газар биш шүү. Мөрөөдлөө сэтгэлдээ
сийлэх явдал болон түүнийг хэрэгжүүлэх явдал хоёрын дунд нэг төрлийн
чухал үйл явц байдаг. Тэр бол мөрөөдлөө чиглэн “үйл хөдлөл” хийх

явдал юм. Бас болоогүй яг одоо нэн даруй хийх ёстой гээч.

Үргэлж онцлон тэмдэглэдэг ч гэсэн энд дахиад хэлье, бие болон сэтгэл
нь салгаж тусгаарлахын аргагүй харилцаа юм. Энэ хоёр нэгдэж, төгс
зохицохгүй бол арай илүү хүчтэй нь сул доройгоо дарлаж орхидог.
Тэгэхгүйн тулд бие сэтгэл хоёроо үргэлж нэгтгэж байх хэрэгтэй.

Арай жаахан тодорхой тайлбарлавал “мөрөөдөл” гэдэг сэтгэл, “үйл


хөдлөл” гэдэг бие хоёрыг нэгтгэж өгөх хэрэгтэй. Яг энэ мөчид л залхуу
амьдралаа орхиж удирдагчийн сэтгэлээр удирдагчийн үйл хөдлөлийг
хийдэг хүн болж өөрчлөгдөхгүй бол мөрөөдөл насан үүрд биелэхгүй
бөгөөд бодит байдлын хүлээснээс гарч чадахгүй.

Жишээлбэл хоцрохоос нэг минутын өмнө ам мөлтөс ажилдаа очдог


байсан одоог хүртэлх амьдралдаа баяртай гэж хэлээд өдөр бүр өглөө 5
цагт босож спорт төвд очиж дасгал хийсний дараа ажилдаа очъё. Бас
ажлаа эхлэхээс 30 минутын өмнө ном дэвтэрээ бариад байнга
үйлчлүүлдэг кафедаа очиж англи хэлний хичээл хийе. Одоог хүртэл
метрон дотор шог зурагтай ном уншиж цаг нөхцөөдөг байсан бол “
Бизнес удирдагчид зориулсан зөвлөгөө” зэрэг бизнестэй холбоотой ном
уншиж, одоог хүртэл нэг ч үг хэлэлгүй гөлөрч суудаг байсан хурал
дээрээ урьдчилан бэлдэж очиж байгаад санал оруулж үзье.

“Мөрөөдөл” гэдэг сэтгэлтэй хурдаа яг тааруулж зөрж будлилгүй зэрэг


хөдөлдөг “үйл хөдлөл” гэдэг биеийг бий болгох ёстой.

Тэгэх юм бол үйл хөдлөл буюу бие хэмээгч эртний анд мөрөөдөл гэдэг
шинэковыг “дээрэлхэлгүй” хамтран ажиллаж чадна. Ингэснээр
мөрөөдөл, үйл хөдлөл хоёр нь хамтдаа урагш алхаж эерэг цэнэгтэй
эргүүлэг рүү орох болно.

За одоо мөрөөдөлдөө тохирсон үйл хөдлөл хийцгээе.

Төлөвлөх цагийг төлөвлөх үйлдлээрээ эхэл

“Мөрөөдөл” гэдэг сэтгэл болон “үйл хөдлөл” гэдэгбиеийг нэг болгохын


тулд одооноос эхлэн үйл хөдлөлөө эрс өөрчлөх хэрэгтэй. Тэгэхийн тулд
өдөр бүр төлөвлөгөө боловсруулдаг дадал зуршил хэрэгтэй. Та өөрөө
эхлээд зуршлыг бий болгох юм бол дараа нь зуршил чинь таныг бий
болгож засч янзалж өгнө. Төлөвлөгөө боловсруулахгүй байна гэдэг
ялагдлыг төлөвлөж байгаатай агаар нэг юм.
Яагаад гэвэл дан ганц даргын даалгасан ажлыг хийснээр мөрөөдөл
биелэх боломжгүй байдаг. Одоохондоо хэн ч зааж зурж өгөөгүй байгаа
нэг жилийн дараа, хоёр жилийн дараад бэлтгэж урьдчилсан хөрөнгө
оруулалт хийх хэрэгтэй.

Мэдлэгийн хүрээгээ тэлэх цаг зав, стресс тайлж эрүүл мэндээ


сайжруулах цаг зав, буруудаа гэмшиж чансаагаа ахиулахын тулд бясалгал
хийх цаг зав, холч мэргэн ухаанаа

тэлэхийн тулд хүндэлж явдаг хүнтэйгээ уулзаж харилцан ярилцах цаг


зав зэрэг нь яах аргагүй урьдчилсан хөрөнгө оруулалт мөн.

Эдгээр зүйлүүдийг хэрэгжүүлэхийн тулд өөртөө тушаал өгөхөөс өөр


аргагүй. Тэгэхийн тулд ажлаа эхлэхийн өмнө төлөвлөгөө боловсруулах
хэрэгтэй. Өглөө бүр ядаж 15 минут ч болов тэмдэглэлийн дэвтрээ
нээгээд “Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнөөдөр юу хийх ёстой билээ?”
гэж өөрөөсөө асууя. Тэгээд үйл хөдлөлөө тодорхой болгож,
баримжаагаар ч болов дуусах цагийг тогтоож он, сар, өдөр, цаг,
минуттай нь тэмдэглэлийн дэвтэртээ бичье.

Эс тэгвэл та ирээдүйдээ нэг ч минут зарцуулж чадаагүй чигээрээ


ажилдаа ташуурдуулсаар байгаад өдрийг өнгөрөөчихөж мэдэх юм шүү.
Тэгээд сайжирч дээрдсэн юм юу ч байхгүй өчигдөртэйгээ яг ижил
өнөөдөр гэдэг өдрийг өнгөрөөх болно.

Хийх ёстой зүйл толгой дотор тодорхой байгаа учраас ийм илүү
хөдөлгөөн хийхгүй байсан ч болно гэж хэлэх хүн гарч ирэх биз. Гэхдээ
би тунхаглан хэлье.

“Цаг тогтоож тэмдэглэлийн дэвтэртээ бичээгүй ажил бол хэдий чухал


бөгөөд заавал биелүүлэх ёстой гэж бодож байгаа ч гэсэн насан туршдаа
биелүүлж чадахгүй. ”

“Хэзээ нэгэн цагт цаг зав гарахаараа хийе ” гэсэн үнэлгээтэй ажил
заавал хойшлуулагдахад хүрч эцэст нь нэгийг нь ч биелүүлж чадахгүйд
хүрдэг. Мэдээж үр дүнд нь та мөрөөдлөө биелүүлээгүй чигээрээ
амьдралын хаалгаа хаана.
Төлөвлөх цагийг төлөвлөж байгаа үйлдлээс эхлэ.

Агуу их тэмдэглэлийн дэвтрийг бий болго

Таны тэмдэглэлийн дэвтэр дээр ер нь юу юу бичигдсэн байдаг вэ?

Магадгүй хэрэглэгчтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь асуух цаг, хурлын


цаг зэрэг ажил төрөлтэй холбоотой зүйлүүдээр дүүрэн байдаг байх даа.
Хэн нэгэнтэй ямар нэгэн ажил хийхийн тулд урьдчилан тогтоосон цаг
хугацаанууд бичээтэй байгаа байх.

Та тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээстэй байгаа зүйлүүдийг бүгдийг


нь биелүүлж хэрэгжүүллээ гэж бодъё. Таны мөрөөдөл үүгээр биелэлээ
олно гэж үү?

Бүр дэлгэрэнгүй тайлбарлая. Жишээлбэл маргааш үдээс өмнө та А


компанийн Ямада даргатай уулзалт хийж, үдээс хойш бизнес хуралд
оролцох ёстой байлаа гэж бодъё. За, та тэмдэглэлийн дэвтэр дээрээ
бичсэн эдгээр төлөвлөгөөгөө биелүүллээ гээд болохыг хүсч байгаа тэр
хүн болж чадах болов уу? Мөрөөдөл бодитоор биелж

амилах болов уу? Рокбунги Хилсд амьдарч Феррари унах мөрөөдөл чинь
арай л биелэж дөнгөхгүй болов уу. А компанийн Ямада даргатай уулзалт
хийж үдээс хойш нь бизнес хуралд оролцсон төдийгөөр таны мөрөөдөл
огт биелэхгүй.

Тэгвэл тэмдэглэлийн дэвтэртээ юу бичиж тавьж байж мөрөөдөл


биелэгдэх вэ?

Тэрийг та өөрөө өдөр бүр бодож үзвэл сайнсан.

Тэгээд юу бичих ёстой тухай санаанд чинь орж ирвэл шууд


тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж бичье. Тэр бол хэрэглэгч дээр очиж
дуу хоолойг нь сонсох, хурлын тов мэтийн цаг тогтсон ажил хэргийн
холбоотой болзоо ерөөсөө биш .

Тэр бол унших ёстой ном болон оролцох ёстой семинар, авах ёстой
сертификат зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд чиглэгдсэн зүйлс байна. Бас
одоогийн ажилдаа та ур чадвараа гаргахын тулд сурч хичээллэх цагийг
тэмдэглэж ч болно. Бусад хүмүүсээс хоёр дахин их тооны хэрэглэгчтэй
уулзаж дуу хоолойг нь сонсохын төлөө тавьж байгаа зорилгоо бичиж ч
болох юм. Хэн ч бодож олоогүй төлөвлөгөө боловсруулж анхдагч
болохын тулд хичнээн цаг хугацаа зарцуулахаа тэмдэглэж бас болно.
Эдгээр зүйлүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тавиад түүнийгээ
хэрэгжүүлэх үед аяндаа та өөрийнхөө мөрөөдөл рүү нэг алхам ойртож
очсон байх болно.

Бид гучин насандаа амжиж ажил хэргийн уулзалтаас өөр зүйлийг


тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг зуршилтай болоод авах хэрэгтэй. Эс
бөгөөс таны мөрөөдөл огт биелэхгүй.

Агуу их тэмдэглэлийн дэвтрийг бий болго. Бусад хүнд гүйцэгдэхгүй,


үгүй бүр гүйцэхийн аргагүй тэмдэглэлийн дэвтрийг бий болго. Өөр
хүмүүсээс нэг тэмдэглэлийн дэвтрээр илүү бай.

Толгой дотор байгаа мөрөөдлөө тэмдэглэлийн дэвтэр рүү буулгадаг хүн


заавал ялна.
Өөх тос нь насанд хүрэгч-дийн өвчинг үүсгэгч хамгийн гол хүчин зүйл
юм.

Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлгүй хоолны дэглэм, турах явдал нь


танд тус болох биш таны эрүүл мэндийг сүйтгэдэг.

Эрүүл амьдралын төлөө танд өөх тосны хэмжээгээ зохистой хэмжээнд


барих мэдлэг хэрэгтэй.
Table of Contents
Амьдралд ялах, ялагдах нь гучин наснаас эхэлж шийдэгддэг
Нэгдүгээр бүлэг. Өнө эртний зуршлаасаа салж чадахгүй байгаа танд
Хоёрдугаар бүлэг.Өнгөрсөн амьдралаа эргүүлж авахыг хүсч байгаа танд
Гуравдугаар бүлэг. Анхны гараандаа зүрхэлж гарч чадахгүй байгаа танд
Дөрөвдүгээр бүлэг. Хүссэнээр байж өгдөггүй хүмүүст гомдоллож явдаг
танд
Тавдугаар бүлэг. Хүмүүстэй харилцахдаа бэрхшээлтэй учирч байгаа танд
Зургадугаар бүлэг. Шийдсэн зүйлээ үргэлжлүүлэн ажил хэрэг болгож
чадахгүй байгаа танд
Долдугаар бүлэг. Мөрөөдөл болон зорилгоо нээн илрүүлж чадахгүй
байгаа танд

You might also like