You are on page 1of 448

Зуунаас

ч урт өдөр Чингиз Айтматов


орчуулсан С. Бадраа ; редактор, Б. Пүрэвбаатар
Энэ судар миний цогцсын ор юм.
Энэ үг миний сэтгэлийн ор юм.
Григор Нарикаци «Эмгэнэлийн судар»
X зуун
Хатаж гандсан хонхцог, халцарч цайсан судаг дотроос идэш эрэх гэдэг ихээхэн
тэсвэр тэвчээр шаардах ажгуу. Оготнын анд гарсан нэгэн өлөн өлөгчин үнэг
нүхний
элдэв жижигхэн амьтдын толгой эргэм сүлжилдэн гүйлдэхийг харж, заримдаа
байж
ядан оготнын нүх маажилна. Заримдаа хуучин эрэг гангын ёроолд хярсан
бяцхан
алагдаахай гэнэт ил задгай газар гарч ирэх юуны магад гэж хүлээн зогсоно.
Тэгвэл дор
нь дараад авч болно. Тэрхүү өлөгчин үнэг тийнхүү холоос төмөр замын тийш,
хээр
талын дунд зурайн харагдах замын шороон далангийн тийш хэдий алгуурхан
авч
шуудхан шогшино. Тэрхүү хээр тал үнэгний сэтгэлийг даллан дуудах атал бас
үргээж
айлгах нь бий. Юу гэвэл талын дундуур харжигнасан их чимээтэй галт тэрэг
заримдаа
энтээ тийш, заримдаа тэртээ тийш газар дэлхий донсолгон утаа хиншүү
хангинуулсаар
өнгөрөхөд сайхь эгдүү хүрэм айхтар үнэр танар салхинд хээр талаар тархан
үлддэг
болой.
үдэш болоход үнэг утасны мод дагасан нэгэн жалгын ёроолд өндөр өтгөн гэгч
ургаж
хатсан бөөн хурган чих өвсний дотор орж үр буурцгаа гүвсэн улаан хүрэн
өндөр өндөр ишний ёроолд бяцхан гал улаан гархи болон хэвтээд хоёр чихээ
хулмайлган хатсан өвс шүржигнүүлэх сайрын адгийн салхины үл мэдэг исгэрэх
чимээг
байнга чагнан шөнө болохыг тэвчээртэй хүлээн хэвтвэй. Утасны мод мөн
хаширтай
хүнгэнэх боловч үнэг айх нь үгүй, юу гэвэл утасны мод байрнаас хэзээд эс
хөдлөх тул
мөшгөн хөөж чадахгүй.
Харин мөнөөхөн үе үе тогтмол жирэлзэн өнгөрөх галт тэрэгний чих дүлийрэм
их чимээ
гарах бүрий өөрийн эрхгүй цочин дагжиж, хамаг биеэ чанга хураан хэвтэх агаад
тэрхүү
галт тэрэгний газар хотолзуулсан хүнд жин, догшин ширүүн хөдөлгөөний
айхавтар хүчийг турьхан бие, хавирга сүврэгээрээ нэвт мэдрэн хэвтэхдээ айн
эмээж мөнөөхөн жигтэй муухай үнэр танарыг тэвчин шөнийн цагаар замын
дагуу нэг
хэсэг нам болдог цагийг хүлээн жалга дотроос гаралгүй хэвтэх ажгуу.
Үнэг энэ рүү ирэх нь тун ховор, гагцхүү аргагүй их өлөн үедээ ирэх бөлгөө…
Галт тэрэг явахгүй үед хээр талд цасан нурын дараа таг чиг болдог шиг жигтэй
анир
чимээгүй болох бөгөөд тэрхүү туйлын чив чимээгүйн дотор агаарт их өндөрт
ямар нэгэн
тодгүй чимээ гарч тэрхүү юунаас ч гараагүй дөнгөж сонсдох төдий дуун
харанхуй
талын дээгүүр хөвөлзөн байхыг үнэг чихээ соотойлгон чагнан хэвтэнэ. Тэр бол
агаарын
урсгалын наадам, тэнгэр мөд аягүйтэхийн тэмдэг байлаа. Хээрийн амьтан
түүнийг зөн
билгээр мэдрэн гашуудалтайгаар шимшрэн огт хөдлөхгүй хэвтэхдээ ямар нэгэн
гай
зовлон ирэхийг бүдэг бадаг урьдчилан мэдэж гиншин хуцмаар санагдавч гэдэс
өлөн
болохоор байгалийн тэрхүү байгалиас заяасан урьдчилан сануулах дохиог
онцод
болгосонгүй.
Үнэг ийш тийш шогшсоор ядарч сульдсан хөлийнхөө саарин тавгийг долоон
нэгэнтээ
аяархан гаслав.Намар болж, үдэш оройдоо сэрүүн, шөнөдөө газрын хөрс
дорхноо
хөрөөд үүрээр хужир шиг цагаан хяруу унадаг болжээ. Хээрийн амьтдад хомс
тачиг,
баяргүй цаг ирэх дөхөж байв. энэ нутагт зуншдаг цөөн шувуу одоо байхгүй,
зарим нь
халуун орондоо буцаж, зарим нь нүхэндээ орж, зарим нь өвлийн хүйтнийг
өнгөрүүлэхээр элснээ шигдэн ичжээ. одоо үнэг болгон идэх хоол бодож, чухам
хорвоод
үнэгний зулбаа болсон юм
шиг ганц ганцаар хээр талаар шогшдог болжээ. энэ жилийн үр зулзага нь
хэдийн
томроод элдэв тийшээ таран оджээ. Отооны цаг арай болоогүй үе. тийм цаг
болбол
энд тэндээс үнэг дахин цуглаж, эр үнэгнүүд байгалиас заяасан бяр чадлынхаа
хэрээр
зодолдон хэмлэлдэх буюу…
Шөнө өнөө үнэг жалга дотроос гарч, чимээ чагнан зогссоноо төмөр замын
далангийн
тийш очиж, сэмхэн сэмхэн замын хоёр талд гарч, вагоны цонхоор зорчигчдын
хаясан
хоолны шавхруу бэдрэн шогшино. Өчүүхэн төдий үмхчихмээр юм олох гэж
элдвийн
эгдүү хүрэм муухай үнэр танартай юмс шиншлэн замын хоёр талаар их л удаан
шогшдог байжээ. Уг нь замын дагуу цаасны уранхай тасархай үнгэгдсэн сонин,
хагархай лонх, тамхины иш, консервын хорчийсон лааз, элдвийн хэрэггүй хог
новш
зөндөөн хаясан байдаг болой. Ялангуяа хагараагүй бүтэн үлдсэн лонхноос
үхээрийн
муухай үнэр гарч толгой мансууруулна. Сайхь үнэг тийнхүү хоёр нэг удаа
толгойгоо
мансууруулснаас хойш хашраад охийн зүйл үнэрлэхээс зайлан, нэгэнтээ тург
иж даруй зайлан явдаг болсон байжээ.
Гэтэл тушаан болоход үнэгний өнөө айх эмээхээ ч умартан олон цагаар биеэ
бэлдэн
хайж гарсан юм нь тааралдах нь үгүй. Гэвч хоол болчихмоор ямар нэгэн юм
олдож
юуны магад гэж горилон төмөр зам дагаж цуцахыг мэдэхгүй шогшин, заримдаа
замын
нэг талаас нөгөө тал руу годхийн гарна.
Үнэг тийнхүү гүйж явснаа гэнэт гэнэ алдаж юманд дайруулчихав уу гэмээр урд
хөлөө
өргөөд яг зогтусах нь тэр. Будан татсан сарны бүдэг гэгээнд хоёр зам төмрийн
хооронд тийнхүү огт хөдлөхгүй зогсох нь ямар нэг хий сүнс сүг адил. Үнэг
алсын галт
тэрэгний чимээ авчээ. Гэвч тэр бол хэтэрхий хол яваа галт тэрэг ажээ. Үнэг
замаас
зайлах гэж сүүлээ годойлгон ганц нэг алхаж явснаа гэнэт больж, үмхчихмээр
ямар нэг
юм олдох болов уу гэж бас л горилон замын хажуу руу шумбан оров. Бат төмөр
хангинах, олон зуун дугуй түг түг цохилох догшин сүртэй чимээ алсаас улам
бүр
тодорсоор авч ямар нэг олзон дээр буучихмаар юм шиг үнэгэнд бодогдоод
байжээ.
Гэвч минутын өчүүхэн хуваарын төдий ч саатсан нь үгүй, замын тойруу дээр
галт
тэрэгний угсраа толгойн ойрын, холын гэрэл гэнэт гялбасхийж, прожекторын
гялбам
хурц гэрэл хээр
талд тусаж, амьтай голтой юм нэгээхэн бээр үгүй нүцгэн талыг хайр найргүй
гэрэлтүүлэхийн төдий сүүлээ ганцхан шарваад алга болох нь тэр, Галт тэрэг
улам
сүртэй нижигнэхэд агаарт гашуун утаа хиншүү, тоос үнэртэн салхин сүнгэнэв.
Үнэг санд мэнд зугтаж, эргэж харах гэж айсандаа газар шургачив. гал гэрэл
сацруулсан мөнөөхөн айхавтар амьтан их л удаан түжигнэж, олон төмөр дугуй
их л
удаан цохилон байв. Үнэг ч босон харайж тэнхээ мэдэн зугтав…
Сайхь үнэг амьсгаагаа дартал гэдэс гармаар юм олдож болох мөнөөхөн төмөр
замын
тийш бас л очмоор санагджээ. Гэтэл өнөө шугам зам дээр бас л гал гэрэл гарч,
урт
гэгчийн ачааны олон вагон чирсэн угсраа бүх тэрэг бас л гарч ирвэй.
Тэгэхээр нь үнэг галт тэрэг явдаггүй тийм зам дээр очихоор шийдэж хээр талыг
тойрон
одов.
Энэ нутагт баруунаас зүүнээ зүүнээс баруунаа
галт тэрэг үргэлж явдаг байлаа…
Энэ нутагт төмөр замын хоёр талаар үргэлжилсэн их цөлийн газар дунд шар
тал
хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт газрын хол ойрыг, цагийг Гринвичийн уртрагаас эхлэн хэмждэг шиг
ямагт галт тэргээр тааруулан хэмждэг болой.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байлаа.
Шөнө дундын алдад нэг хүн төмөр замын сумчны бүхээгт их ч удаан, их ч
шаргуу явж
хүрэв. Тэр анхандаа замын дэр мод дамжин явтал урьдаас нь галт тэрэг гарч
ирэхээр
замын хажуу руу бууж, таваарын хурдан галт тэрэгний дороос үлээх салхи,
тоосонд
цасан шуурганаар яваа хүн шиг нүүрээ халхлан зүтгэнэ. Тэр галт тэрэг бол
зөрлөг дээр
саатахыг мэдэхгүй чөлөөтэй явдаг үнэгүй галт тэрэг байв. Өөрөөр хэлбэл Сары-
Озек-1
гэдэг хаалттай бүсийн тусдаа салаа замаар явж сансрын хөлгийн буудал хүрдэг,
товчоор хэлбэл вагонууд нь дандаа биржээнхэн бүтээлэгтэй, цэргийн манаатай
явдаг
тусгай зориулалттай галт тэрэг юм. Тэнд өөрсдийн нь замын тусгай албаныхан
үйлчилдэг болой. Гэргий нь уулзах гэж ингэж сан
дарч яваа хэрэг, сандрах сандрахдаа бүр ямар нэг ноцтой учир шалтгаанаар яваа
хэрэг гэж Едигей даруй гадарлав. Нээрээ ч ийм .байсны нь дараа мэджээ. Гэвч
төмөр
замын албанд он удсан хүн болохоор ил задгай тасархайн дээр кондуктор нь
явдаг
хамгийн сүүлчийн вагон өнгөрөхөөс нааш ажлынхаа байрыг орхих арга мөр
байхгүй.
Гагцхүү галт тэрэгний цуваа шувтарч, сумчин кондуктор хоёр бүх явдал сайн
өнгөрөв
гэж гэрэл дохиогоор дохилцсоны дараа өнөө олон вагоны чимээнд дөжирсөн
Едигей
сая эхнэрээ харж,
Чи юу гэж ирэв? гэлээ.
Эхнэр нь их л санаа зовууртай харж уруул нь хөдлөх авч юу гэж хэлснийг
Едигей
дуулсангүй. Гэвч ойлгох шиг бодогдоод явчихав.
Аль вэ ийшээ оръё! гэж Едигей эхнэрээ хөтлөн бүхээгт оров.
Гэвч эхнэрийнхээ амнаас өнөө өөрийн бодсон үгийг дуулахын өмнө яагаад ч
юм, ондоо
нэгнийг жигтэй хачирхав. Юу гэвэл, эхнэрээ өтөлж явааг урьд нь хэдийгээр
мэдэж
байсан боловч одоо үзвэл, эхнэр нь холоос гүйж ирээд учиргүй амьсгаадаж цээж
нь
жигтэй хэржигнэн, туранхай ёрдгор дал мөр нь нэг л аягүй дээр дээр
өргөгдөхөд
эхнэрийнхээ төлөөнөө өөртөө гомдов. Укубалын хөхөрч харласан нүүрний, урьд
хэзээ ч
ажиглагдаагүй үрчлээ цэв цэвэрхэн шохойдсон замын бүхээгийн чийдэнгийн
хурц
гэрэлд нэн ч тодхон харагджээ. Укубала бол мойл хар нүд нь ямагт очоор
гэрэлтэн
явдаг, болсон буудайн туяатай цулцгар бор эхнэр байсан аж. Бас үүдэн шүд нь
унаад
үеэ өнгөрүүлсэн хөгшин эхнэр ч гэсэн шүдгүй ам онгойлгон явж болохгүй
гэдгийг дахин
нуталж байжээ. Юу гэвэл, түүнийг аль хэдийн төмөр замын өртөөнд аваачиж
өнөө
төмөр шүд хийлгэдэг байж, одоо хөгшин залуу ялгаагүй хүн болгон тийм
шүдтэй явдаг
юм чинь. Түүнээс гадна үс нь бууралтаад бөөн бөөн цагаан үс алчуурын дороос
нүүр
рүү нь унжжээ. энэ бүхнийг үзээд Едигейн сэтгэл өвдөж, «Ай зайлуул, чи минь
яасан
айхтар өтлөө вэ!» гэж дотроо хайрлан бодож, энэ талаар өөрийгөө бурууд үзэж
зүрх
нь базалжээ. Эл учир олон жил нэг гэрт толгой холбож суусны төлөө, ялангуяа
өөрийг
нь хүндэлдэгтээ, би ингэж явах ёстой хүн гэж мэддэгтээ зөрлөгийн хамгийн
холын цэгт
шөнө дөлөөр төмөр зам дагаж гүйж ирсний нь төлөө эх
нэртээ талархах сэтгэл улам ихээр оргилон байжээ. Учир нь, энэ явдлыг
Едигейд
дуулгах нь чухал гэж мэдээд эзгүй хоосон шавар байшинд орь ганцаар суудаг
гон бие,
хөөрхий Казангап өвгөн нас барав гэж дуулгах гэж тийнхүү гүйж иржээ. Тэр
талийгаач
бол эр нөхрийн нь ах дүү, төрөл төрхмийн хүн -биш хэдий боловч хүн бүхний
тоохгүй
болсон тэр хүнийг энэ хорвоод ганцхан Едигей л халуун дотно сэтгэлээр
ойшооно гэж
Укубала ойлгодог ажээ. Сумчны бүхээгт ороод Едигей,
Сууж амьсгаагаа дар гэж эхнэртээ хэлэв. Цаадах нь
Чи ч суу л даа гэлээ.
Хоёулаа суув.
За юу болов?
Казангап нас барчихлаа.
Хэзээ тэр вэ?
Дөнгөж сая би түүнийг ер яаж байгаа бол, бүлээн юм оочих болов уу гэж
бодоод
ортол гэрэлтэй, орон дээрээ хэвтэж байлаа. Харин эрүүний нь сахал дээшээ
гозойж нэг
л хачин. Дөхөж очоод «Казаке, халуун юм оочно уу » Гэтэл харин өнгөрчихсөн
байх юм
гэж ярихдаа Укубалын хоолой зангирч, улайж онийсон нүдний нь зовхинд
нулимс
бөмбөрөн аяархан уйлж,
Ийм л явдал боллоо доо. Хэчнээн сайн хүн байсан гээч! Гэтэл нүд анихад нь
дэргэд нь
хэн ч байсангүй дээ. Тэгнэ чинээ хэн санах билээ! Үхэх үхэхдээ бүр… гээд бүр
золбин
нохой шиг гэж хэлэх гэснээ болив. Тэртэй тэргүй илэрхий юмыг тодруулаад ч
яах юм
билээ.
Шуурган Едигей энэ хүн бүр дайнаас буцан ирээд энэ Шуургатын зөрлөгт ажил
хийх
болсон тэр цагаас нутаг хошуу даяар Шуурган Едигей гэдэг нэртэй болсон хүн
юм
модны дархи шиг гараа өвдөг дээрээ тавиад залгаж тавьсан вандан дээр их л
уруу
царайтай сууж байв. Тос ис болж нэлээдгүй хуучирсан төмөр замын албаны
дүрэмт
малгайн нь саравч нүдийг нь сүүдэрлэнэ.
Одоо яах вэ? гэж эхнэр нь дуугарав.
Едигей тэргүүнээ сая өргөж, их л гашуунаар мушилзан эхнэрээ харж,
Яах вэ гэнээ хөө? ийм үед яадаг сан билээ дээ. Оршуулна даа! гэж энэ талаар
хэдий
нь бодож шийд
сэн хүн адил суудлаас өндийн, — Тэгэхлээр чи одоо түргэн буц. Миний хэлэх
үгийг
дуулж бай! гэв.
Дуулж байнаа.
Оспаныг сэрээ. Түүнийг зөрлөгийн дарга гэж айлтгүй, тэр хамаагүй. Хүн нас
бараад
байхад бид цөм адилхан шүү, Казангап талийгаач болсныг хэл. Талийгаач бол
энд нэг
газар дөчин дөрвөн жил ажил хийсэн хүн. Казангапийг анх энд ирэхэд Оспан
төрөө ч
үгүй байсан байж магадгүй. Тэгэхэд энэ Шар тал хэнийг ч ямар ч мөнгөөр
татаж
чадахгүй байсан юм. Өвгөнийг энд ажил хийсэн хугацаанд үүгээр хэчнээн галт
тэрэг
өнгөрснийг тоолбол толгойтой үс ч гүйцэхгүй. Цаадах чинь нэг юм бодог. тэгж
хэлээрэй.
Бас аан гэж бай!..
Дуулж байнаа.
Айлуудын цонхыг тогшиж цаадуулыгаа толгой дараалан сэрээ. Манай энэ
зөрлөгт
хуруу дарж тоолохоор наймхан айл байдаг. Цөмийг нь сэрээж босго. ийм хүн
нас
бараад байхад нэг ч хүн унтаж хэвтэж болохгүй. Цөмий нь сэрээж -босгоорой.
Сэрээв гэж уурлаж загнавал яадаг билээ?
Загнавал загнаж байг. Бид л хүн болгонд дуулгаваа барж. Намайг сэрээ босго
гэж
хэлсэн гээрэй. Хүнд чинь нинжин сэтгэл гэж байдаг юм байгаа биз дээ. Тэрнээс
гадна
байзаарай!
Бас. юу гэж?
—Чи эхлээд жижүүр дээр оч, өнөөдөр Шаймерден диспетчер хийж байгаа. ийм
явдал
боллоо гэж хэл, нэг арга мөр бодог. энэ удаа миний оронд ондоо хүн гаргаж
юуны
магад. Хэрэв тэгвэл нааш нь мэдэгдэнэ биз. тэгж хэлээрэй, чи миний хэлснийг
мэдэв
үү?
Хэлнэ хэлнэ гэснээ Укубала ямар нэг онц чухал юм мартсанаа гэнэт санасан
шиг —
хүүхдүүдэд нь яах билээ! Явдалтай юм энэ байна даа! Уг нь тэдэнд л хамгийн
түрүүнд
хэл хүргэх хэрэгтэй тэгэхгүй бол яаж болох юм бэ? Эцэг нь нас бараад байхад…
Едигей энэ үгийг дуулаад хөмсгөө аягүй атируулан, царай нь барсхийсэн авч үг
дуугарсангүй.
Едигей ийм үг дуулах дургүй гэдгийг Укубала .мэддэг ч гэлээ өөрийгөө
зөвтгөсөн
аялгуугаар, Ямар ч гэсэн хүүхэд бол хүүхэд шүү дээ гэв. Едигей огт
тоомсоргүйгээр,
Би мэдэж байна. Намайг огт юм ухаардаггүй гээ юү? Харин яагаа вэ, уг нь би
мэддэгсэн бол тэднийг нааш нь ойртуулмааргүй байна. гэсэн ч хүүхдүүдий нь
байхгүйгээр яаж болох вэ гэв.
Едигей, тэр бидэнд ямар хамаа байна. хүүхдүүд нь ирвэл ирж, өөрснөө
хөдөөлүүлэг л
дээ. нэг насаар салахгүй хэл аманд орно шүү дээ…
Тэгээд би ирүүлэхгүй гээ юү? Ирнэ л биз.
Хүү нь хотоос ирж амждаг болов уу, яадаг бол?
Ирье гэх юм бол амжнаа. Би уржигдар өртөө орохдоо эцэг чинь үхлүүд өдрөө
хүлээж
байнаа, энэ тэр гэж цахилгаан явуулсан даа, Ондоо яах юм! Тэр чинь өөрийгөө
их
ухаантай хүн гэж тооцдог, учир явдлыг ойлгох л ёстой доо…
Тэгсэн бол ч бас яах вэ гэж Едигейн хэлснийг авгай хааш яаш зөвшөөрөвч
сэтгэлийг нь
зовоосон нэг юм бодсоор, — Эхнэртэйгээ ирвэл сайн сан даа. Ямар ч гэсэн
хадам
эцгээ оршуулах гэж байгаагаас биш, ямар ондоо хүнийг… Гэтэл Едигей,
Үүнийг тэд өөрснөө шийднэ биз. Ямар жаахан хүүхэд биш, бид юу гэж зааж
байх вэ
гэлээ.
Тэр ч тийм л дээ гэж Укубала бас л цаанаа юм бодсон хэвээр зөвшөөрч тэд
дуугүй
болов. Гэтэл Едигей,
За чи битгий суугаад бай, явж үз! гэлээ.
Гэвч эхнэрт нь бас хэлэх юм байсан болохоор,
Талийгаачийн охин Айзада гэж нэг заяагүй амьтан эвлэршгүй, танхай архичин
нөхөртэй,
хэдэн хүүхэдтэй төмөр замын өртөөн дээр байдаг. Тэр ч бас л амжин ирэх
учиртай хүн
дээ гэв.
Едигей өөрийн эрхгүй инээмсэглэн, эхнэрийнхээ дал мөрийг алгадаж,
Тээр, одоо бүр хүн болгоны төлөө сэтгэлээ зовоож эхлэх нь… Айзада энүүхэн
хаяанд
байгаа юм чинь маргааш өглөө хэн нэг нь өртөө рүү ухасхийгээд хэл
хүргэчихнэ.
Асуултаангүй ирнэ. Эхнэр минь чи ганцхан юм ойлго. Айзада ч бай, эр хүн
санаатай
Сабитжан хүү нь ч байг, ирээд ирээд тусаар бага. чи маргааш харж л байгаарай,
тэд
ирээд юу ч хийхгүй гаднын зочин улс шиг л зогсож байх вий. Талийгаачийг
хөдөөлүүлэх
ажлыг бид л хийнэ. юм ийм болчихсон юм… За чи явж миний хэлснийг
гүйцэтгэ гэлээ.
Эхнэр нь яваад өгөв. Гэвч нэг л шийдвэргүй эргэж зогссоноо бүр яваад өгөв.
Гэтэл
Едигей хойноос нь,
Юуны түрүүнд жижүүр дээр, Шаймерден дээр очихыгоо бүү мартаарай. Цаадах
чинь
миний оронд суух хүн олж явуулаг, би сүүлд нь нөхөж хийх юм шүү…
Талийгаач хоосон
байшинд хэвтэж байдаг. Дэргэд нь хүн ч байдаггүй. тэгж хэлээрэй гэж
хашгирав.
Укубала толгой дохив. энэ үес замын ангийн самбарт дохио дуудлага хангинан,
улаан
гэрэл анивчин„ Шуургатын зөрлөгт галт тэрэг ойртон явааг мэдэгдэв.
Жижүүрийн
хамаанд ёсоор тэр галт тэргийг бэлтгэл зам дээр хүлээн авч, эсрэг талаас мөн
саяхан
ирээд нөгөө үзүүрийн сумын дэргэд зогсож буй галт тэргийг зөрүүлэн явуулах
ёстой
байлаа, энэ бол энгүүн нэгэн зөрлөг юм. Галт тэрэг ирж явах зуур Едигей захих
юмаа
мартсан юм шиг замын ирмэг даган яваа эхнэрийнхээ хойноос харав. Уг нь
хэлэх захих
юм байлгүй яах вэ, нас барсан хүн оршуулах гэж байхад ажил мундахгүй, тэр
бүхэн
цөм нэгэн дор санаанд орохгүй. Гэвч Едигей үг захих гэж хойноос нь харсан
биш,
зүгээр л манай эхнэр сүүлийн үед яасан айхтар өтөлж бөгтийгөөв дээ гэж
гуниглан
харсан байжээ. Тэр байдал замын бүдэг гэрлийн шар хүрээн дотор тун ч илхэн
харагдсан байжээ.
«Тэгэхлээр, өтлөх гэдэг хүрээд иржээ! ингээд л өвгөн эмгэн болдог юм байна!»
гэж
өөрийн эрхгүй бодов. Едигей уг нь тэнгэрийн өршөөлөөр өвчин хуучгүй,бие
сайтай хүн
боловч нас тоолбол жар, жаран нэг ч хүрчээ. «Ингээд хоёр нэг жилээс тэтгэвэрт
оруулж өгөөч гэж гуйх юм байна» гэж Едигей наадан ч үгүй
бодов. Гэвч тэтгэвэрт мөд гарч чадахгүй гэдгээ сайн мэдэж байв. энэ хязгаар
нутагт
орны хүн олно гэдэг амаргүй. Едигей бол хэн нэгэн өвдөх юм уу амралтад яваад
өгвөл
замын эргүүл, засварын ажилчин, сумчин аль л бол алийг хийж явдаг хүн.
Усгүй говийн
нэмэгдэл авах гэж шунан энд ажилд орох хүн байх уу даа?
Аран юу л бол. тийм хүн одоогийн залуучуудын дотроос л олдохгүй.
Шар талын энэ зөрлөгт суурьшин суухад их зориг хэрэгтэй. Тэргүй бол
тогтохгүй. Хээр
тал гэдэг асар уудам, хүн гэдэг өчүүхэн амьтан. Хөдөө тал бол сайн ч бай, муу ч
бай
хамаагүй, тэр янзаараа байна. Гэтэл хүн бол ондоо, хүнд ертөнцийн явдал
хамаагүй
биш, хүн бол зовно, зүдэрнэ. Ондоо газар ондоо хүмүүсийн дунд очвол сайхан
санагдаж хувь тавилангийн төөрөгдлөөр энд байх ч гэж дээ… хэмээн бодно.
Түүнээсээ
болоод элчилгүй их уудам хээр талын өмнө нэр нүүрээ барж, Шаймердены
гурван
дугуйтын зайн хураагуур шиг сэтгэл санааныхаа цэнэгийг алдах ч бий.
Шаймерден бол
мотоциклээ хайрлаад өөрөө ч унахгүй, өрөөл бусдад ч унуулахгүй болохоор тэр
машин
ямар ч ажилгүй зогсож байдаг. Уг нь яах ёстой вэ гэвэл, баадуутай оньсон
хүрдний
баадууг чангалж байхгүй бол баадуу нь суларна. Шар талын зөрлөгт ажил хийх
хүн
түүнтэй адил юм. Ажилд тулж орохгүй, тал нутагт идээшиж дасахгүй юм бол
тэсвэрлэн
суухад бэрх болно. Зарим хүн энэ нутгаар дайран өнгөрөхдөө вагоны цонхоор
харж,
тэнгэр минь, ийм нутагт хүн суудаг юм уу ! Хаашаа л харвал хээр тал,
тэмээ хоёр! гэж толгойгоо барих нь бий. Тэгвэл суух нь суунаа, харин хүний
тэсвэр
тэвчээр л мэднэ. Хүмүүс ер нь гурван жил, сайндаа дөрвөн жил суугаад л,
Тооцоогоо
бодуулаад холхон шиг арилж өгөх нь тэр!
Шуургатын зөрлөгт ердөө хоёрхон хүн өөрөөр хэлбэл Казангап, Шуурган
Едигей хоёр л
насаараа амьдран сууж байгаа ажээ. Гэтэл энэ завсар хэчнээн ч хүн солигдов
доо!
Хүн өөрийгөө шүүх гэдэг хэцүү, ямар ч гэсэн бууж өгсөн нь үгүй. Казангап
өвгөн
бусдаас тэнэгтээ энд дөчин дөрвөн жил ажилласан биш! Едигей бол ганц
Казангапийг
ондоо арван хүнээр ч солихгүй! Гэтэл тэр хүн, Казангап одоо байхгүй боллоо…
Галт тэрэг зөрж, нэг нь зүүнээ нөгөө нь баруунаа одов. Шуургатын зөрлөгийн
олон
салаа зам хоосров. Эргэн тойрон юм бүхэн тод болов. Харанхуй тэнгэрт түгсэн
од
мичид хүртэл хурц тод болох шиг төмөр замын далангийн дээгүүр, дэр модны
дээгүүр,
эрэг нь суларч хяхтнасан зам төмрийн хоорондуур чигжсэн хайргын дээгүүр
салхин эрс
хүчтэй үлээж байв.
Едигей бүхээгтээ орсонгүй утасны мод түшин юм бодон зогсов. Тэртээ өмнө
төмөр
замын цаана хээрийн бэлчээрт яваа тэмээний бараан дүрс ялгаран харагдана.
Тэмээн
сүрэг сарны гэрэлд өглөөг хүлээн огт хөдлөхгүй зогсож байв. Едигей тэдгээр
тэмээдийн
дотроос
Хар нар нэрт ширээ бөхтэй, том толгойтой бууран тэмээгээ ялган олж харав.
Эзнийхээ
нэгэн адил Шуурган Хар нар нэр авсан тэр тэмээ бол магад сайхь Шар талд
хамгийн
тэнхээтэй, хурдан тэмээ буй заа. Едигей тэр тэмээгээрээ ихэд гайхуулах агаад
үнэхээр
ховор тэнхээтэй амьтан ажээ. Гагцхүү маллахад төвөгтэй. Учир юу гэвэл Хар
нарыг
багад нь хөнгөлсөнгүй, хожим ч гар хүрсэнгүй тул тэр чигээрээ бууран тэмээ
болсон
ажээ.
Едигей тийнхүү маргаашийн ажил явдлыг бодож зогсохдоо, өглөө эрт Хар
нарыгаа
гаднаа хөөж аваачиж тохошлох юм байна, оршуулганд явахад хэрэг болно гэх
мэт
олныг санаж байв.
Харин зөрлөгийн айлууд тэрхэн үес амар тайван нойрсож байв. Шуургатын
зөрлөг
гэдэг бол замын нэг захаас цуварсан өртөөний албаны хэдэн жижигхэн байр,
хиймэл
занараар хучсан ташуу дээвэртэй хэдэн ижил сууц юм. Төмөр замын газраас
барьсан
тийм хаалттай угсармал байшин зургаа, түүнээс гадна Едигейн өөрийн нь
барьсан
байшин, талийгаач Казангапийн шавар байшин, бас бус элдэв хэрэгцээний
жижигхэн
саравч пин малын зэгсэн хашаа, гол дундаа цахилгаан ноцоостой нэг салхин
худагтай.
Харин сүүлийн үед хэрэг гарч юуны магад гэж нэг гар ноцоос тавьсан нь бий.
Шуургатын зөрлөг гэдэг бол ердөө л энэ!
Бусад олон зөрлөг, өртөө, зангилгаа, хотуудын цусны судас адил салаалсан олон
салаа замын нэг холбогч жижигхэн хэсэг болох Шуургатын зөрлөг их төмөр
замын
дэргэд, Сары-Озекийн уудам тал нутагт буйгаараа байгаа нь энэ. Чин үнэнийг
хэлэхэд
энд ертөнцийн бүх салхи үлээдэг ил задгай газар юм. Ялангуяа өвлийн хүйтэнд
цасан
шуурга нүдэхийн цагт байшингийн цонхонд тулам хунгар овоолж, төмөр замын
дагуу
уул овоо адил хөр босгоно. Эл учир энэхүү уудам их талын зөрлөгийг Боранлы-
Буранный Шуургатын зөрлөг гэж нэрлэдэг бөгөөд зөрлөгийн байшингийн
үүдэн дээр
хасгаар Боранлы, оросоор Буранный гэж давхар бичээстэй байдаг болой.
Едигей урьдын явдлыг дурдан санав. Цасыг үлээн хөөрөгдөж, хэрсэн маягтай
хутгаар
хоёр тийш яран хаядаг цас арилгагч машин ирэхээс өмнө Едигей, Казангап хоёр
замын
хунгар арилгах гэж үзэлцэж байс
ныг амьдралын төлөө биш үхлийн төлөө тулалдаж байсан юм гэж хэлж болно.
Тэр
явдал тун саяхан юм шиг санагдах ажгуу. Тавин нэг, хоёр онд айхтар хүйтэн
өвөл
болсон билээ. Дандаа л дайралт, дандаа л дайсны танкийн өөдөөс гар бөмбөг
шидэх
зэргээр юм бүхэн ганцхан хэвийн болдог явдал зөвхөн байлдааны газар
тааралддаг
юм биш. Энд ч бас ялгаагүй тохиолдож байжээ. Өрөөл бусдад алуулаагүй ч
гэлээ
өөрөө тийнхүү зовж зүдэрч байжээ. Ер хэчнээн ч их хунгар хүрздэж, хэчнээн их
цас
явган тэргээр түрэв дээ! Шуудайгаар үүрч байсан ч явдал бий. энэ бол
долдугаар
километрт тохиолдсон хэрэг. Тэр газар нэгэн жижигхэн толгойг сэтлэн зам
тавьсан тул
жигтэй их хунгар тогтоно. Тэнд очиж цас арилгах бүрий цасан хуйтай эцсийн
удаа
тулалдаж байсан шиг санагддаг байжээ. Зам гаргаад аль гэж талд бүх тэрэгний
орилох
дууг л сонсохгүй байв аа барж амиа тавьсан ч яадаг юм гэж санагддаг байжээ.
Гэвч тэр цас одоо хайлан алга болж, тэр галт тэрэг давхин одож, он цаг улиран
өнгөрчээ… Нэгэнт өнгөрсөн юмыг одоо яая гэх вэ. одоогийн замчид, засвар
хяналтын
бригад гэдэг нэртэй баахан шуугилдсан амьтад бөөнөөрөө ирнэ. Урьд тэгж
ажиллаж
байсан гэхэд тэд үнэмших ч үгүй, ойлгох ч үгүй, ухаанд нь ч орохгүй. Шар
талын
хунгарыг хэдхэн хүн хүрзээр малтаж байсан гэж үү! Гайхалтай хачин юм! гэнэ.
Тэдний
зарим нь бүр илэрхий шоолж, тэгж зовлонгоо эдэлж, тэгж махаа барж байх ямар
хэрэг
байсан юм, ямар тийм ёс байна! Бид бол яасан ч тэгэхгүй! Та нар ондоо газар
тун
ядахдаа барилга дээр юм уу, аль эсвэл юм бүхэн ёсоороо байдаг нэгэн газар
очиж
ажил хийхгүй яасан юм бэ! Тэгвэл хийснийхээ хэрээр мөнгө авна! Хэрэв ажил
тасалдвал улсыг дуудан хийлгэж илүү цагийн л мөнгө өгнө биз… «Ай даа
өвгөцүүл та
нар яасан тэнэг байж вэ! одоо тэр тэнэг чигээрээ үхэх улс байна!» гэхийг яана.
Тийм «дээгүүр санаатангуудтай» уулзахдаа Казангап бол огтхон ч үл тоох агаад
тэдний олж мэдээгүй ихийг мэддэг хүн шиг зөвхөн мушилзан инээвхийлнэ.
Едигей бол
тэсэж чадахгүй уурлан дүрсхийж хэрэлдэн хамаг уураа барах нь бий.
Уг нь Казангап Едигей хоёр өнөөгийн мөнөөхөн засвар хяналтын тусгай
вагоноор ирдэг
явуулын янз
тай юмнуудын шоолдог тэр үеийн явдлын тухай, бас бус олон юмны тухай өвөр
хоорондоо ихэд ярилцдаг байв. Тэр үед одоогийн энэ цэцэрхэгчид лав шалдан
гүйлдэж
явсан биз. Тэгэхэд хоёр өвгөн аж төрөх гэж хамаг ухаанаа зарж байжээ. Дөчин
таван
оноос хойш их ч хугацаа өнгөрөлгүй яах вэ. Тэд сүүлдээ байнга, ялангуяа
Казангапийг
тэтгэвэртээ гарснаас хойш бүр ч их хөөрөлддөг байв. Харин Казангап
тэтгэвэртээ
гараад олигтой юм болсонгүй, хотод байдаг хүү дээрээ очиж сууна гэж яваад
гуравхан
сар болоод буцаад ирсэн билээ. Тэгэхэд ертөнцийн явдлыг мөн ч их хөөрөлдөж
билээ.
Казангап нэн ч цэцэн ухаантай эр байлаа. дурсан санах юм их бий… Харин
Едигей
одоо зөвхөн дурдан санахаас ондоо юм үлдсэнгүйг гэнэт нэн ч тод ойлгохдоо
бүр
цаанаасаа машид гашуудсан ажээ…
Радио ярилцуурын микрофон залгагдаж полхийх чимээнээр Едигей бүхээгтээ
гүйн оров.
Тэр тэнэг багажийн дотор хүний дуугарахын өмнө цасан шуурга тавьж байсан
шиг
баахан шуугьж исгэрч байтал зөрлөгийн жижүүр Шаймердены дуугарч,
Едике, байна уу дуулж байна уу Хариул! гэв.
Би байнаа! дуулж байна.
Чи дуулж байна уу
Дуулж байна, дуулж байна!
Ямар дуулдаж байна?
Нөгөө ертөнцөөс ярьж байсан шиг дуулдаж байна.
Яагаад ондоо ертөнцөөс гэж?
Яах вэ дээ!..Тэгэхлээр… өвгөн Казангап нөгөө яагаа шив дээ.
Юу нөгөө яагаа шив гэж?
Яах вэ, үхээ шив дээ! гээд Шаймерден арай аятай үг олж хэлэх гэж, — Нөгөө
яагаа вэ,
юу ч гэх юм дээ, тэгэхлээр зам мөр нь шулуудаа шив дээ гэв.
Тийм дээ гэж Едигей товч хариулахдаа, «Ай тэнэг мал! Хүн нас барахыг хүний
хэлдгээр
хэлж чаддаггүй байна шүү!» гэж бодов.
Шаймерден хэсэг таг болов. Микрофон дотор улам
хүчтэй шуугьж шаагьж, исгэрч байв. Гэтэл Шаймердены дуугарч,
Едике, хонгор минь ганцхан чи, хүний толгой тархи битгий эргүүлээд бай!
Хэрэв үхсэн
юм бол одоо
яая гэх вэ… Чиний оронд суулгах хүн алга… Ер нь чи хажууд очиж сууж яах
гэсэн юм.
Тэглээ гээд үхсэн хүн босож ирэхгүй шүү дээ. Би бодохдоо… гэхэд нь
Едигейн зэвүү хүрч,
Харин би бодохдоо, чи юу ч ойлгодоггүй хүн
байна. Толгой бүү эргүүл гэсэн чинь юу гэсэн хэл бэ! чи бол энд хоёрхон жил
болж
байна. Тэгвэл тэр хүн бид хоёр энд гучин жил хамт ажилласан юм. чи бод.
Бидний
дотроос нэг маань нас барчихаад байхад эзгүй хоосон гэрт ганцаар нь орхиж
болохгүй,
тийм ёс байхгүй.
Тэр ганцаараа байгаа юм уу, хүнтэй байгаа юмуу гэдгээ яаж мэдэх юм бэ?
Гэхдээ бид мэдэж байгаа юм!
За яах вэ, битгий уурла өвгөн минь, нөгөө яагаа вэ тэгээд.
Би уурлаагүй, чамд учир ярьж байна.
Тэгээд чи яах гээд байгаа юм? Надад хүн алга. чи тэнд очоод юу хийх юм,
тэртэй
тэргүй харанхуй шөнө байхад…
Би залбирал үйлдэнэ. Талийгаачийг ариутгаж
хувцаслах хэрэгтэй. Мөргөл залбирал үйлдэнэ.
Залбирал уншина гэнээ? Шуурган Едигей чи юу даа?
Тиймээ, би. Би залбирал мэднэ.
Үгүй ер өө! Зөвлөлт засаг, нөгөө яагаа вэ, жаран жил болж байхад.
За боль чи, энд зөвлөлт засаг ямар хамаатай юм! Нас барсан хүний хойноос
мөргөл
үйлдэх бол бүр дивангарын юм. Мал үхээд байгаа биш, хүн нас бараад байна
шүү дээ.
За яах вэ, мөргө мөргө. Нөгөө яагаа вэ, харин битгий сүржигнээд бай. Эдильбай,
нөгөө
яагаа вэ, чиний оронд сууя гэвэл яах вэ явуулъя. одоо харин зуун арван долоо
ирж
яваа, хоёрдугаар зам бэлд…
Чингээд Шаймерден радио харилцуурыг унтраав. Едигей замын сумын тийш
яаран
очиж ажилдаа орохдоо Эдильбай зөвшөөрдөг болов уу, ирдэг болов үү гэж
бодов.
Зарим айлын цонхоор хурц гэрэл гарч байхыг үзээд хүнд ер нинжин сэтгэл байх
л
ёстой, Эдильбай ирэх л ёстой гэсэн найдвар төрөв. Ноход хуцах чимээ
сонсогдов.
Эхнэр нь зөрлөгийн айлуудыг сэрээж босгосон бололтой.
Энэхэн үес зуун арван долоо ч ирж бэлтгэл зам дээр зогсов. Нөгөө талаас
дандаа
цистерен чирсэн нефть зөөврийн вагон ч ирэв. Тэд зөрж нэг нь баруунаа, нөгөө
нь
зүүнээ жирэлзэн одов… *
Шөнийн хоёр цаг болж байв. Тэнгэрт одод гялбалзан од нэг бүр тод ялгаран
харагдана. Сарозекийн талын дээгүүр саран гийж, юм бүхэн улам бүр тод
болсон шиг
харагдана. одот тэнгэрийн дор хээр тал эцэс төгсгөлгүй мэлтийн бэлчээрийн
тэмээдийн
зөвхөн зураг дүрс үзэгдэх агаад тэдний дотор Шуурган Хар нар гэж нэрд гарсан
ширээ
бөхт, агуу биет буур ойрын гүвээдийн бүдэгхэн зураасын хамт мөн ялгаран
харагдах
ажгуу. Харин төмөр замын хоёр талаар үргэлжлэх юм бүхэн шөнийн эцэс
төгсгөлгүй
харанхуйн дотор далд оржээ. Харин салхи намдах гэж ер үгүй улам исгэчин
орчин
тойрны хог новшийг шүржигнүүлнэ.
Едигей мөнөөхөн Эдильбайг ирж явна уу үгүй юү гэж нэг гарч, нэг орон байв.
Гэтэл
тэрүүхэнд ямар нэг хээрийн амьтан зогсож байхыг олж харвал нэг үнэг.
Үнэгний нүднээс
анивчсан ногоовтор гэрэл цацарч байв. Үнэг утасны модон хажууд нааш ойртох
ч үгүй,
цааш зугтах ч үгүй яг зогсжээ.
Чи энд юу хийж яваа юм? гэж Едигей алиалан хуруугаар занасанд үнэг огт
айсангүй.
Хараач хөөе, чамайг даа! гэж Едигей газар дэвстэл үнэг год үсрэн цааш
зайлснаа
эргэж оцойн суув. Едигейг юм уу, түүний хажууд буй ямар нэгэн юмыг их л
гашуудалтайгаар нүд салгалгүй ширтэн байх шиг санагджээ. Хээрийн амьтан
энд юунд
ирэв? Цахилгаан гэрэлд хууртан ирэв үү, аль өлөн хоосон болоод идэх юм эрж
ирэв
үү? Едигейд нэг л хачин санагдав. Аятайхан юм өөрөө ороод ирж байхад энэ’
нийг
чинь чулуугаар дэлсээд авдаг хэрэг гэж Едигей газар тэмтрэн нэг томхон чулуу
олж
шагайж шагайж далайтал гар нь сулхийтэл унжиж чулуугаа газар алдав. Бүр
хөлс нь
чийхрах шиг болов. Жигтэй юм! Хүний толгойд юу эс орохыг хэлэх вэ? Ямар
нэг дэмий
юм санав уу Үнэгийг чулуугаар дэлсэх Гэтэл гэнэт бусдын ярьсан нэг үг
санаанд нь
оржээ. Тэрнийг мөнөөхөн явуулын янзтай амьтад ярь л уу, өнөө бурхан
тэнгэрийн
тухай ярьдаг гэрэл зурагчин ярь л уу Ай тийм Сабитжан ярьсан шүү дээ.
Сабитжан бол
бусад хүнийг л чагнаж, хачирхаж байлгах гэж элдэв жорын
хачин юм ярьж суудаг эр юм. Казангапийн хүү Сабитжан үхсэн хүний сүнс
нүүдэг гэж
ярьсан билээ. Тэр хэнд ч хэрэггүй дэмий юм ингэж цээжилж явдаг хүн. анх
харахад
гайгүй залуу шиг байдаг юм. Бүхнийг олж мэдсэн, бүхнийг олж дуулсан атлаа
ямар ч
тус байхгүй. Дотор байртай сургуульд сууж л байсан, дээд сургуульд сурч л
байсан
тэгээд базаасан юм огт үгүй. Магтаалд дуртай, бас балгачихдаг, хундаганы
ерөөл
хэлэхдээ чадамгай байтлаа ажил байхгүй эр дээ. нэг үгээр хэлбэл хонгио
амьтан, тэр
учраас хэдийгээр дипломоороо бардах авч Казангапийг бодвол тун ч үлбэгэр эр
дээ.
Эцгийгээ дуурайж огтхон ч чадсангүй. Нэгэнт тийм хүнийг одоо яая гэх вэ дээ!
Энэтхэг оронд шүтдэг ийм нэг сургаал байдаг. Юу гэвэл, хүн үхэхэд сүнс нь
хальж
одоод ямар нэг хорхой шавж, жишээ нь шоргоолжинд ч юм уу шингэдэг гэж
үздэг. Ер
хүн болгон урьд нь, хүний биеийг олж төрөөгүй байхдаа жигүүртэн шувуу юм
уу, ямар
нэг ан амьтан, эсвэл өт хорхой явсан гэдэг. Эл учраас ямар ч амьд амьтныг алах
бол
нүгэл, зам дээр аварга хорт могой ч тааралдсан түүнийг оролддоггүй, харин нэг
мөргөөд зам тавьж өгдөг юм гэж нэг удаа Сабитжан ярьсан билээ.
Энэ хорвоод хачин юм алийг тэр гэх вэ! Тэр нь аль хэр үнэн болохыг хэн мэдэх
билээ.
ертөнц хорвоо гэдэг уудам, бүхнийг олж мэдэх оюун ухааныг хүнд заяасангүй!
Едигей
өнөө үнэгийг чулуугаар цохих гэснээ энэ үнэгэнд Казангапийн сүнс шингэсэн
байвал юу
болно! Өнөө хүн амьтангүй, эзгүй хоосон шавар байшиндаа хэвтэхэд уйтгартай
болохоор сүнс нь энэ үнэг болж хувилаад өөрийн сайн нөхөр дээрээ ирсэн
байвал юу
болно гэж бодсон байжээ… «Би ч бүр галзуүрч солиорох нь! ийм юм бодно гэж
яаж
болдог юм? Түй, үхсэн хойноо, чи бүр зөнөж гүйцэж!» гэж өөрийгөө ичиглэн
хараажээ.
Тэгэвч бас үнэгний тийш аяархан дөхөж, хүний хэлийг ойлгодог юм аятай,
Чи яв, чиний байх газар энэ биш, тэр хээр талдаа оч. дуулж байна уу Яв, яв.
Харин
тийшээ бүү яваарай, ноход бий шүү. Чамайг тэнгэр өршөөг, тэр хээр талдаа оч
гэжээ.
Үнэг эргэж цааш шогшихдоо хоёр нэг удаа эргэн харсаар харанхуйн дотор
үзэгдэхгүй
болов.
Энэхэн үес зөрлөгт дараачийн галт тэрэг ч ирэв. Галт тэрэг холоос хурдыг
аажимхан
хассаар орж ирэхэд замын дээгүүр бүдэг харанхуй униар татан, вагоны дээгүүр
тоос
хийснэ. Галт тэрэг зогсож хөдөлгүүрийн хоосон эргэх даруухан нүргээн дунд
машинч нь
шагайж,
Хүүе, Едике, ассалам-алейкум! гэж мэндлэв.
Алеким-ассалам! гэж Едигей хариу мэндлэн энэ чинь хэн байдаг сан билээ гэж
өлийн
харав.
Энэ шугамд явдаг улс цөм бие биенээ таньдаг байв. Тэр залуу мөн танил хүн
байлаа.
Кубелийн зангилгаа өртөөнд суудаг Айзадад, эцэг нь нас барсныг дуулгаад
орхиорой
гэж Едигей захив. Тэр машинч Казангап өвгөнийг ихэд хүндэлдэг болохоор хэл
хүргэхийг дуртайяа зөвшөөрснөөр үл барам Кумбелед галт тэрэгний бригадын
ээлж
солигдох тул хэрэв Айзада амжих юм бол маргааш буцах замдаа гэр бүлтэй нь
аваад
ирье гэж амлав.
Тэр залуу бол найдвартай залуу тул Едигей нэг ч билээ ажил биелүүлэв гэж
сэтгэл
хөнгөрөх шиг болжээ.
Хэдэн минут болоод галт тэрэг ч хөдлөв. Едигей машинчид замдаа сайн яваарай
гэж
ерөөгөөд эргэн харвал замын ирмэг даган нэг өндөр хүн ирж явахыг харав. Тэр
бол
Эдильбай байлаа.
Едигей ээлжээ хүлээлгэж, Өндөр Эдильбайтай уг болсон явдлыг ярилцан,
Казангапийг
дурсан ярьж санаа алдалцаж байх зуур бас хоёр галт тэрэг зөрөв. Едигей тэр
бүх
ажлаас суларч гэртээ харих замдаа өвгөн Казангапийн нас барсныг өөрийн хоёр
охин,
хүргэнд дуулгахыг эхнэртээ захих, чухмыг хэлбэл зөвлөхийгөө мартсанаа
санав.
Едигейн хоёр охин хоёул хүнтэй сууж шал эсрэг талд Кызыл-Ордын хавьд
суудаг байв.
их охин нь цагаан будааны санийн аж ахуйд, нөхөр нь мөн тэнд тракторчин.
Бага охин
нь анхандаа Казалингийн ойролцоо төмөр замын өртөөнд сууж байгаад
эгчийгээ татаж
гэр бүлтэйгээ сангийн аж ахуйд очсон бөгөөд нөхөр нь тэнд машин барьдаг
байв.
Казангап хэдийгээр тэдний төрөл садан биш ч гэсэн оршуулахад нь заавал
байлцах
учиртай гэж Едигей үзжээ. Казангап бол тэдний хувьд ямар ч төрөл садангаас
эрхэм
хүн байлаа. Едигейн хоёр охин Шуургатын зөрлөгт төрж, тэнд өссөн бөгөөд
Кумбелийн
дотуур байртай сургуульд сууж байхад нь заримдаа Еди
гей, заримдаа Казангап ээлжээр хүргэж өгдөг байв. Охидоо жижигхэн байхад
өвлийн
амралтаар ирж буцахад нь тэмээнд сундлан явдаг байснаа санав. Багыгаа урдаа
дүүрч их охиноо ардаа сундлан гурвуулаа нэг тэмээгээр Шуургатын зөрлөгөөс
Кумбелийн өртөө хүртэл гурван цаг, өвөл бол түүнээс илүү зонжуулдаг байж
билээ.
Едигейг зав чөлөөгүй үед Казангап хүргэнэ. Казангап бол тэдэнд эцэг шиг нь
сайн
байв. Маргааш өглөө юу ч гэсэн цахилгаан явуулъя, тэгээд амжвал ирэг…
Амжихгүй
бол өнөө өвгөн нэгэнтээ өнгөрчээ хөөрхий гэж мэдэг…
Бас маргааш өглөө юуны өмнө бэлчээрээс Харнарыгаа хөөж ирэх хэрэгтэй.
Харнар тун
ч хэрэг болно гэж бодов. Хүн үхэх гэдэг энгүүн юм биш, тэгвэл энэ хорвоод нас
барсан
хүнийг хөдөөлүүлэх гэдэг амаргүй… Хэзээд нэг юм дутуу, хэзээд нэг юм
гүйцэлдээгүй
байдаг. Талийгаачийн биеийг ороох цагаан өмсгөлөөс аваад хоолны түлээ
хүртэл зэхэх
бүх ажлыг дандаа давчуу яаран хийх болдог болой…
Гэтэл чухам энэхэн үес агаарт нэг юм дайвалзаж, хүчит дэлбэрэлтийн долгионы
алсын
цохнлт уүсэй хөлийн дор газар дэлхий донслон байлдааны газар байсныг
санагдуулжээ. Харвал яг өмнө нь, түүний мэддэгээр Шар талын сансрын
хөлгийн
буудал байдаг тэр хавиас гал дөл бадарсан нэг юм тэнгэрт дүүлэн, галт хуй
болон
эрчилсээр тэртээ өндөрт одов. Сансарт пуужин хөөргөжээ. Едигей урьд хожид
ийм юм
огт үзээгүй билээ. Тэнд Шар тал-1 гэдэг сансрын хөлгийн буудал байдаг гэж
Едигей
нутгийнхны нэг адил мэддэг байв. Тэндээс дөч юм уу арай хүрэхгүй километр
газар
Төгрөг-Тамын өртөөнөөс тийшээ салаа зам явдаг гэж мэддэг байв. Тэр талд
олон том
дэлгүүр хоршоотой том хот бий. болов гэж улс ярилцдаг байв. Сайсрын
нисэгчдийн
тухай, сансрын нислэгийн тухай радиогоор үргэлж ярьж, сонинд үргэлж гарч,
хүмүүс
үргэлж ярилцдаг байв. энэ бүхэн бол тун ч ойрхон ердөө Сабитжаны суудаг
мужийн
хотын сайн дурын уран сайханчдын концертод хүртэл гардаг байв. Тэр хот бол
нэлээдгүй хол, галт тэргээр бүтэн хагас өдөр явдаг газар юм. Тэр концертон
дээр
хүүхдүүд бид энэ ертөнцөд хамгийн жаргалтай хүүхэд юм, юу гэвэл бидний
ахас манай
дэлхийгээс сансарт нисдэг гэж нийтээрээ дуулж байсан билээ. Гэвч сансрын
хөлгийн
буудлын
орчим тойрныг хаалттай бүс гэж үздэг болохоор Едигей тэр газарт хэдий
ойрхон суудаг
ч гэсэн нүдээр үзсэн нь үгүй, харин тэр талаар бусдаас дуулж мэдсэндээ сэтгэл
дүүрэн явдаг билээ. Гэтэл одоо сансрын пуужин бужигнан эрчилсэн гал дөлийн
хамт
орчин тойрныг бөөн гал гэрлээр гийгүүлсээр од түгсэн харанхуй тэнгэр өөд
дүүлэн
одохыг анх удаа нүдээр харав. Хараад дотор аягүй болж, энэ их гал дотор хүн
сууж
явдаг гэж үү? нэг хүн болов уу хоёр болов уу Урьд нь сансарт хэчнээн
ниссэнийг
тооловч барахгүй. Гэтэл энд оршин суудаг мөртөө пуужин сансарт хөөрөхийг
яагаад
олж хараагүй вэ! Сансрын хөлөг урьд нь дандаа өдөр хөөрдөг байсан байж
болох юм.
тийм бол нарны гэрэлд төдийчинээ зайтай газраас ялгаруулан олж харах болов
уу
даа. энэ удаа яагаад шөнө нисэн одов? Яаралтай хэрэг гарав уу, аль тийм ёстой
юм
болов уу Аанай дэлхийгээс шөнө хөөрөнгөө тэнд яг өдөр болчихдог байж болох
юм.
Сансарт яг хагас цаг тутам өдөр шөнө солигддог гэж Сабитжан нэг удаа өөрөө
нисэж
байсан мэт их л мэдэмгий ярьж билээ. Сабитжанаас учрыг асуух юм байна.
Сабитжан
бүхнийг мэднэ. Ер юм бүхнийг мэдсэн чухал хүн болох гэж тун ч хүсэж явдаг
хүн. Ямар
ч гэсэн мужийн хотод ажил хийдэг хүн. Харин хоосон дүр үзүүлэхгүй л
баймаар санж.
Гэтэл тийм дүр үзүүлнэ. Юунд тэгнэ вэ! Хүн ямар л бол тэр янзаараа байх
хэрэгтэй.
Гэтэл «Би тийм том хүнтэй тэгж явсан, би тэрүүнд тэгж хэлсэн» энэ тэр гэхийг
яана!
Гэтэл яг ажил дээр нь очиж үзэв гэж Өндөр Эдильбай ярьсан билээ. Манай
Сабитжан
ердеө л ярьдаг утас, даргын өрөөний үүдний хооронд л шогшоод байх юм. Утас
дуугарахаар
«Альжапар
Кахарманович
аа,
мэдлээ!
Гүйцэтгэе,
Альжапар
Кахарманович аа!», «Одоохон, Альжапар Кахарманович аа!» гээд л гүйгээд байх
нь
тэр. Цаадах нь том тасалгаанд суучихаад л хонх дараад л гүйлгээд байх юм
билээ.
Бид хоёр олигтой юм ч ярьж чадсангүй… Шуургатын маань хүү тийм л хүн
болсон
байна билээ дээ.., гэж өндөр Эдильбай ярьсан билээ. Тэр ямар хүн болох нь
ямар
хамаатай юм… Ганцхан Казангап л хайран байна. Хүүгийнхээ төлөө тун ч санаа
зовдог
байсан даа. Үхэн үхтэлээ тэрнийхээ талаар ганц ч мууүг хэлээгүй дээ. Тэр ч
байтугай
бэрдээ хань болох гэж хот газар хүү дээрээ очсон нь бий. Тэд өөрс
нөө гуйж, өөрснөө ирж аваачсан боловч юу болсон билээ… Гэвч энэ бол жич
яриа.
Едигей тэрхүү гүн шөнө өнөө сансрын пуужинг бүр хараанаас мултартал
харангаа
ингэж бодсоор явав. Тэрхүү хачин гайхамшгийг их л удаан харав. сансрын галт
сум
улам агчиж жижгэрсээр сүүлдээ нэгэн бүдэгхэн цагаан цэг болон хязгааргүй
харанхуй
огторгуйд алга болоход Едигейн дотор хачин харш зөрүү сэтгэл төрж толгой
сэгсрэн
цааш явав. Тэр явдлыг нүдээр харсандаа сэтгэл догдлох авч хүний айх гайхах
сэтгэлийг зэрэг төрүүлэгч тэр явдал бол түүний хувьд хамаа ч үгүй
хөндлөнгийн хэрэг
гэдгийг ойлгож байв. Гэтэл мөнөөхөн төмөр зам дээр гүйж ирсэн үнэг гэнэт
санаанд нь
орж, түүнийг эзгүй хээр талд байхад тэнгэр өөд галт хуй эрчлэн харвахад яагаа
бол?
Лав орох байх газраа олж ядсан байх даа гэж бодов.
Гэвч тэрхүү нислэг бол америк зөвлөлтийн хамтарсан программын дагуу
одоохондоо
«Трамплин» гэж нэрлэсэн тойрог замд бүтэн хагас жил илүү ажиллаж буй
«Паритет»
хэмээх сансрын станцад онц явдал болсон учраас мөнөөхөн сэтгүүлч улсыг
байлгаж,
илтгэл рапорт хийж, баяр ёслол бололгүнгээр хөөргйсөп онцгой яаралтай
нислэг
байсныг Шуурган Едигей ер тухайлсангүй, тухайлах ч учир байсангүй. Тэр
Бүхнийг
Едигей яахан мэдэх билээ. энэ үйл явдал бол түүнд, түүний аж амьдралд
хамаатай
болохыг Едигей бас тухайлсангүй. Тэр үйл явдал бол хүн, хүн төрөлхтөн,
тэдгээрийн
нийтийн а-ч холбогдолд салшгүй холбоотойн учир түүнд хамаатай. төдийгүй,
бүр шууд
тодорхой нэгэн байдлаар түүнд хамаатай нислэг байлаа. Энд Шар талын
сансрын
хөлгийн буудлаас сансрын хөлөг хөөрсний дараахан удалгүй дэлхийн
бөмбөрцгийн
нөгөө талд байдаг Невадын сансрын хөлгийн буудлаас америкийн сансрын
хөлөг мөн
тийм зорилгоор сайхь «Паритет» станцад хүрэхээр, мөн «Трамплин» тойрог
замд
ажиллахаар хөөрснийг Едигей мэдсэнгүй ер яахан тэгж бодох билээ. Харин тэр
америкийн хөлөг бол гагцхүү сөрөг тойрох хэлэг байлаа…
Тэдгээр сансрын хөлгийг “Демнург» программыг удирдах зөвлөлт-америкийн
нэгдсэн
төвийн далайд хөвөгч бааз болох «Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч эрдэм
шинжилгээний далайн хөлөг онгоцноос өгсөн хамаанд ёсоор сансарт яаралтай
хөөргөсөн ажээ.
Тэрхүү «Конвенция» хөлөг онгоц өөрийн байран район болох Номхон далайд,
Алеутын
аралаас өмнүүр, барагцаалбал Владивосток, Сан-Франциско хоёр хотын аль
алинаас
нэгэн адил зайд орших дөрвөлжин дотор байрлаж байв. Тэрхүү удирдах нэгдсэн
төв
энэхэн үес сансрын «Трамплин» хэмээх тойрог замд гарсан хоёр хөлгийг
туйлын сэтгэл
түгший ажиглаж байв. Бүх явдал амжилттай болж байлаа. Гагцхүү «Паритет»
цогцолбор станцтай залгагдах маневр хийх хэрэгтэй байв. энэ бол хамгийн
нарийн
төвөгтэй зорилт байв. Юу гэвэл, сансрын хоёр хөлөг ээлжийн зохих зайг барьж
хойнохойноосоо цувран залгагдахгүй, харин станцын хоёр талаас яг нэгэн зэрэг
цагт
ойртон очих ёстой байлаа.
Далайн «Конвенция» онгоцон дээрээс уг программыг удирдах нэгдсэн төвөөс
өгсөн
дохиог «Паритет» станц бүтэн арван хоёр цаг гаруй хариулаагүй агаад түүнтэй
залгагдаар очиж яваа сансрын хөлгийн өгсөн дохионд мөн хариу өгсөнгүй. Эл
учир
«Паритет» станцад ажиллаж байсан сансрын нисэгчдэд ямар учир явдал
тохиолдсоныг
магадлах хэрэгтэй байлаа.
II
энэ нутагт баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа галт тэрэг үргэлж явдаг
байлаа.
Энэ нутагт төмөр замын хоёр талаар үргэлжилсэн цөлийн газар дунд Шар
тал
хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт газрын хол ойрыг, цагийг Гринвичийн уртрагаас эхлэн хэмждэг
шиг,
ямагт галт тэргээр тааруулан хэмждэг болой.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байлаа…
Шуургатын зөрлөгеөс хуучин Найман омгийн АнаБейнтийн булш хүртэл хэрэв
төмөр
замаас эгц Сарозекийн талаар шууд чиг барьж зүг таамаг явбал сайн өртөө газар
билээ. Хэрэв шууд явж, элчилгүй хээр талд төөрч магадгүй гэвэл төмөр замаа
дагасан
улбаа замаар явбал дээр. Тэгвэл уул булш хүртэл арай хол болно. Булш тийш
ордог
Кыйсыксайн амнаас эргэлт хүртэл нэлээдгүй тойрох хэрэгтэй. Ондоо гарах
газар
байхгүй. Тэгэхлээр ямар ч гэсэн талдаа гучин мод газар болно. Шуургатынхан
эрт дээр
үеийн нэгэн булш байдаг гэж зөндөөн дуулсан боловч ийш ер яаж хүрэхийг
Едигейгээс
ондоо мэдэх хүнгүй. Ана-Бейнтийн булш гэж байсан уу, үгүй юү гэж элдвийн
түүхчид
зөндөөн ярилцах авч одоо хүртэл тийш очсон хүн мөн байхгүй. тийм хэрэг ч
гарсангүй
ажээ. Наймхан айлтай Шуургатын зөрлөгт нас барсан хүнийг оршуулах хэрэг
сүүлийн
хэдэн арван жилд анх удаа тохиолдож буй хэрэг. Үүнээс хэдэн жилийн өмнө нэг
жижигхэн охин гэнэт багтарч үхсэн явдал гарсан авч эцэг эх нь нутагтаа
аваачиж
тавина гэж Урал руу авч явсан билээ. Казангапийн хань Букей эмгэн хэдэн
жилийн
өмнө Кумбелийн өртөөний больницад хэвтэж байгаад нас барахад тэнд нь
өртөөний
хүн тавьдаг газар оршуулахаар шийдсэн нь бий. Эмгэнийг нааш нь Шуургатад
авчирч
оршуулах гэсэн ч үгүй. Кумбель Шар талын хамгийн том өртөө бөгөөд охин
Анзада нь
тэнд суудаг, хүргэн нь хэдий их балгадаг замарсан эр ч гэсэн нэгэнт өөрийн
талын хүн
болохоор булшийг нь харж тордож байх биз гэсэн хэрэг. Тэгэхэд Казангап өөрөө
сэрүүн
тунгалаг байсан болохоор яах ийхийгээ өөрөө шийдсэн хэрэг.
Гэтэл одоо талийгаачийг хаана тавих вэ гэж бөөн юм болов.
Гэвч Едигей өөрийнхөөрөө зүтгэж,
Та нар битгий авгай хүүхний юм яриад бай. ийм хүнийг бид манай эцэг
дээдсийн
нойрсон буй Ана-Бейигийн тэнд аваачиж тавина. Талийгаач өөрөө ч тэнд
тавиарай гэж
гэрээсэлсэн юм. Ингэж дэмий яриад яах вэ, ажилдаа оръё. Газар хол маргааш
өглөө
эрт хөдөлнө… гэж залуусыг үгэндээ оруулах гэж ихэд мэтгэв.
Энэ явдлыг Едигей шийдэх эрхтэй гэдгийг хүн бүхэн ойлгож байв. Эл учир цөм
зөвшөөрөв. Харин Сабитжан татгалзах гэж үзэв. Сабитжан таваарын галт
тэргээр тэр
өдөр амжин иржээ. энэ зөрлөгт суудлын галт тэрэг зогсдоггүй. Эцгийгээ амьд
үхсэнийг
мэдээгүй ирсэн ч гэсэн, яг оршуулах хөдөөлүүлэх үеэр нь хүрээд иржээ гэж
Едигей
сэтгэл машид хөдлөн баярлажээ. Эл учир хоёулаа тэврэлдэж, уйлж хэн хэнийхээ
уй
гашууг хамт илэрхийлснийг яана! Едигей хожим өөрийгөө гайхжээ.
Сабитжаныг элгэндээ
наалдуулан
уйлж, сэтгэлээ огт барьж чадахгүй, энэ хүүг ирснээр Казангап дахин амилах юм
шиг,
«Ирсэн чинь сайн боллоо, хонгор үр минь! Ирсэн чинь сайн боллоо!» гэж
учиргүй
өмөлзөж байв. Яагаад хэзээ ч уйлж уухилж яваагүйгээ ингэснээ өөрөө ч
ойлгосонгүй.
Хоёулаа гадаа, эзэнгүй болсон Казапгапийн муу шавар байшингийн үүдэнд
суугаад их
л удаан уйлалдав. Едигейн сэтгэлийг юу ингэж хөдөлгөв, бүү мэд. Сабитжан
түүний
нүдний өмнө өсөж торнисныг санав. Сабитжан эцгийн хайртай жижигхэн хүү
байв.
Кумбелийн төмөр замын ажилчдын хүүхдийн дотуур байртай сургуульд байхад
нь
дандаа хүргэж өгдөг байв. Чөлөө зав л гарвал аяи талын галт тэргээр юм уу,
тэмээгээр очиж эргэдэг байв. Дотуур байранд хэр сууж байна, хүн гомдоож
байгаа
болов уу, өөрөө ч гэсэн болох болохгүй хэрэг тарьж байгаа болов уу, хичээлдээ
ямар
байгаа бол, багш нь юу гэж ярьж байна гэж үргэлж эргэж тойрдог байлаа.
Сургуулийн
өвлийн амралтаар түүнийг хичээл сургуулиас нь хождуулахгүй гэж өвөл цасан
шуурган
дундуур Сабитжаныг дээлэнд ороож дүүрээд тэмээ малаар хэчнээн ч удаа
хүргэж
байв даа.
Аяа, тэр үе одоо эргэж ирэхгүй! Тэр бүх явдал хэдийн өнгөрч, зүүд нойр адил
замхарчээ! одоо бол Сабитжан том эр болжээ. Хүүхэд ахуй цагийн зөвхөн төрх
нь
үлджээ. Сабитжан хүүхэд ахуйдаа инээмсэглэсэн дүрлэгэр нүдтэй жаал байж
билээ.
одоо тэгвэл нүдний шил зүүчихсэн, хавтайсан бүрх тавьчихсан, үрчийсэн
зангиа
зүүчихсэн явав. одоо бол мужийн нэг хотод ажил хийдэг бөгөөд нэлээдгүй
мэдэлтэй
том ажилтан болох гэж тун ч хүсдэг хүн юм. Гэтэл амьдрал гэдэг хачин
адармаатай
зүйл. Дарга болно гэдэг тийм ч амархан ажил биш. Сайн танил юм уу, хамаатан
садангийн дэмжлэггүйгээр явдаггүй юм байна гэж өөрөө ч нэг бус удаа гомдолж
байв.
Тэгвэл Сабитжан хэн юм. Төмөр замын ямар нэг зөрлөгийн, хэн нэгэн Казангап
гэдэг
хүний хүү. ийм л золгүй амьтан юм! Гэтэл одоо тэр хэнд ч хэрэггүй эцэг нь ч
байхгүй
болов. Алдар цуутай үхсэн хүнээс амьд нь мянга дахин илүү гэдэг, Гэтэл одоо
тэр нь ч
байхгүй болжээ…
Чингээд мань хоёр нус нулимсаа татаж, ажил явдлаа ярилцав. Гэтэл өнөө
Бүхнийг
мэдэгч хонгор хүү нь эцгийгээ оршуулах ч гэж ирсэн биш, зөвхөн янзлалцаж,
бэлдэлцээд даруйхан буцах гэж ирсэн байжээ.
Эл учир Сабитжан тэр хол Ана-Бейнтийн булш руу чирэх ямар хэрэг байна.
Гадаа
хаяанаас аваад ертөнцийн зах хуртэл үргэлжилсэн Сары-Озекийн уудам тал
газар
бэлхнээ байна шүү дээ. Тэгэхлээр энүүхэн ойрхон, төмөр замын хажууд аль нэг
төвгөр
дээр, газар малтаад оршуулбал яадаг юм, замын хуучин эргүүл хүн өөрийн
насаараа
ажил хийж явсан тэр замаар галт тэрэг хангинан өнгөрөхийг дуулж хэвтэг. Ер
нь
«Зовлонгийн түргэн нь дээр…» гэсэн хуучны цэцэн үг ч байдаг! Тэгэхлээр
ингэж юмыг
унжруулж цэц булаацалдах ямар хэрэг байна. Нас барсан хүн хаана ч булаатай
хэвтэж
байсан ялгаа юу байна. Ер ийм явдлыг хэдийчинээ түргэн гүйцэтгэвэл
төдийчинээ сайн
байдаг гэх шиг юм ярьжээ.
Чингээд энэ санаагаа зөвтгөн би бол ардаа маш яаралтай, чухал ажилтай хүн,
Гэтэл
цаг гэдэг маш давчуу. Ер нь эндхийн хүн тавьдаг газар хол юм уу, ойрхон юм уу
гэдгийг дарга нар бодохгүй, тэдний өдөр тэдэн цагт ажилдаа байгаарай гэж
тушаавал
гүйцээ. Дарга гэдэг дарга, хот орон гэдэг хот шүү дээ гэжээ.
Едигей өөрийгөө хөгшин тэнэг гэж дотроо хараав. Талийгаач Казангапийн
төрсөн хүү ч
бай, энэ нэг юмыг ирлээ гэж сэтгэл догдлон цурхиртал уйлсандаа ичиж
харамсав. Тэр
туурганы ёроолд вандан сандлын оронд өрсөн замын хуучий дэр мод санданлан
таван
хүн сууж байв. Едигей суудлаас босов. ийм өдөр хүний дэргэд гомдсоноо, дор
үзэгдсэнээ ярихгүй юм сан гэж хичээн хамаг бие сэтгэлээ хөвчлөн барьж байв.
Казангапийн дурсгалыг ихэд хайрлаж байв. Эл учир,
Газар гэвэл ч эргэн тойрон хэчнээн л бол хэчнээн байна. Гэхдээ хүмүүс ойр
дотныхоо
хүнийг хаа тааралдсан газар малтаад булж орхидоггүй. юм гэдэг цаанаа
учиртай.
Тэрнээс газар ямар хайран юм уу даа? Та нар бодоцгоо, шийдэцгээ. Ажил явдал
юу
болж байна, би явж үзээд ирье гэжээ. Зөрлөгийнхөн дуугарсангүй хэлсний нь
сонсоно.
Едигей царайгаа аягүй муухай барайлгаад нүглээс холдон зайлав. Хөмсөг нь
бүр
хамрынхаа хөтөл дээр гарчээ. Едигей бол эрс хатуу заптай, түргэн ууртай яггүй
аагтай
хүн билээ. Эл учраас ч шуурган гэдэг хочтой болсон нь зан байдалд нь ч
зохижээ. Сая
Сабитжантай хоёулхнаа байхдаа эцэг нь ямар гавьяатай ,
хүн байсныг ичгүүргүй улаан нүүрэн дээр нь хэлдэг байж. Насан турш санаж
яваг! Гэвч
эмсийн яриа дэлгэхийг хүссэнгүй. Харин эхнэр хүүхнүүд ихэд дургүйцэн
шивир авир
гэлцэн, хүү нь эцгийгээ оршуулах гэж хоосон гуяа ганзагалаад бүр зочин шиг
иржээ.
Бусдыгаа байг, ядахдаа ганц багц цай ч авчирсангүй шүү. Хотын эхнэр нь ч
ядахдаа
талийгаачийг хүндэтгэн ирж, бусдын адил гашуудан, бусдын адил уйлж унжиж
байж
болох л байсан. Гэтэл ичгүүр, сонжуургүй улс юм. Өвгөн амьд байхдаа нэг
хэсэг
саалийн хоёр ингэтэй, арван хэдэн хургатай хоньтой амжиргаа хүрэлцээтэй
сайн сууж
байхад бэр нь байн байн хүрч ирээд хамгийг заруулж орхисон доо. Тэгээд
өөрсөн
дээрээ аваачиж байгаа нь энэ гэж далимд нь мебель,. машин худалдан аваад
сүүлдээ
өвгөн ч хэрэггүй болсон шүү дээ. одоо бол шагайхаа ч больсон байх чинь билээ
гэлцэж
бүр хэл ам, шуугиан дэгдээх гэхэд нь Едигей хорив. Боль та нар, ийм өдөр элдэв
шуугиан гаргалгүй амаа хамхиж байцгаа Тэр ямар бидний хэрэг биш, өөрснөө
учраа
олно биз гэжээ.
Едигей малын хашаа тийш одов. Бэлчээрээс хөөж ирж хашаанаас уясан
Шуурган
Харнар нэрт тэмээ хааяа хааяа их л ууртай орилон зогсож байв. Харнар бол
хааяа ус
уух гэж бусад тэмээдийн хамт худаг дээр очихоос биш, бусад цагт бараг бүтэн
долоо
хоногоор, шөнө өдөргүй ганцаар бүрэн чөлөөтэй бэлчин явдаг билээ. Муу
золиг, хүний
гараас гарч сурчихаад одоо барьж уяв гэж дургүйцэн нэг их шүдтэй ам ангайж
бас эрх
чөлөөгүй болов, энэ байдалд дасах хэрэгтэй болов гэж хуучин явдлаа дурдан үе
үе
муухай орилж байгаа нь тэр буюу.
Едигей тийм явдал яриа болно гэж мэдэж байсан авч Сабитжантай үг
ярилцсандаа
халаг хуухай болсоор тэмээнийхээ дэргэд очив. Сабитжан эцгийнхээ оршуулган
дээр
ирснээрээ гайгүй их ач тус болсон шиг явдал болов. Түүний ирсэн нь Едигейн
хувьд
дарамт болж, бушуухан салахын түүс болж байв. Едигей илүү дутуу үг хэлсэн ч
үгүй,
юм бүхнийг өөрийн санаснаар гүйцэтгэх болж, айлын улс ч гажсангүй болохоор
тийм үг
хэлэх хэрэг ч үгүй байлаа. Ажилд гараагүй болгон маргаашийн оршуулга,
хойлгын
хоолонд бэлтгэх ажилд цөм туслалцаж байв. Эхнэр хүүхнүүд айлаас аяга таваг
цуглуулан, халуун тогоо гялалзтал
арчиж, гурил эсгэж талх боов хийж гарав, Эрэгтэйчүүд ус зөөж, түлээ
хөрөөднө. Нүцгэн
тал газар түлээ гэдэг мөн усны нэгэн адил хамгийн чухаг зүйл, тэд төмөр замын
хуучин
дэр мод хөрөөдөн хагалж байв.
Гагцхүү Сабитжан мужийн төвд хэн ямар албан тушаалд байдаг, хэнийг
мулталж хэнийг
дэвшүүлэн тавьсан тухай энэ тэрийг дэмий хоосон чалчиж бусдын анхаарлыг
татан уг
ажилд садаа болно. Хадам эцгийгээ оршуулахад эхнэр нь ирээгүй явдлыг тун ч
юман
чинээ бодохгүй байгаа бололтой. Хачин юм шүү! Эхнэр нь ямар нэг бага хуралд
суух
юм гэнэ, тэр хуралд гадаадын зочин ирэх юм гэнэ! Ач нарын нь тухай бол бүр ч
ярилтгүй. Тэд дээд сургуульд орох гэрчилгээ олж авах гэж хичээл сургууль гээд
толгой
өөд татахгүй байгаа ажээ. «Тэд ер ямар жигтэй хачин улс болоо вэ! Тэдэнд энэ
хорвоод үхэхээс бусад юм болгон цөм чухал!» гэж Едигей дотроо дургүй нь
хүрнэ. Тэр
үгийг дуулаад сэтгэл тайван байж огт эс чадав. «Хэрэв үхэх гэдэг тийм юу ч
биш юм
бол амьд явахын үнэ цэнэ гэж байхгүй болж шив. Тэгвэл тэд, тэр газар ямар
учир
утгатай, юуны тулд амьдран сууна вэ!.
Едигей Харнарандаа үнэн голоос уурлан,
Чи муу матар, юу гэж орилоод байгаа юм? Тэнгэр бурхан дуулах юм аятай
тэнгэр өөд
юу гэж орилоод байгаа юм! Матар чамайг ингэж орилоод байвал шүдий чинь
булга
цохино доо! гэж загнаж байв.
Едигей бүр ухаан мэдээ алдталаа уурлахдаа Харнарыгаа тийнхүү матар гэж
хараадаг
байв. Гэтэл явуулын замчид ойлгохдоо тэр Харнар нэрт тэмээг нэг их шүдтэй
том
амтай зөрүүд муухай ааштай болохоор нь тэгж хочилдог аж гэж боддог байжээ.
Едигей тэмээгээ тохошлох хзрзггэй байлаа. Харин энэ-ажилд ороод дотор нь
жаахан
онгойж, сэтгэл хөнгөрөв. Тэмээндээ хайр хүрэв. Шурган Харнар бол лут том
сайхан
тэмээ. Едигей хэдийгээр яггүй нүруү туруутай эр ч гэсэн толгойд нь хүрдэггүй
байв.
Едигей мөн ч үгүй ая зангий нь олж хүзүүнд нь хүрч эвэршсэн өвдөг рүү нь
ташуураар
шавхчин, хашгирч гуугалж байгаад сөгдүүлээд авав. Харнар сөгдөх дургүй
аягүй
орилж байснаа эзнийхээ эрхэнд аргагүй орж урд хоёр хөлөө бохирч хэнхдэгээ
газарт
хүргэснээс хойш орилохыг болив. Едигей ч ажилдаа оров.
Тэмээг бүр жинхэнэ ёсоор нь тохошлох гэвэл энгүй их ажилтай. Бас их дадлага
хэрэгтэй. Ялангуяа ХарНар мэтийн аварга их биетэй тэмээг тохошлоход багагүй
чадал
хэрэгтэй болно.
Энэ тэмээ Харнар гэдэг нэрийг олсон нь бас ч учиртай. Юу гэвэл зантгар толгой
нь
ногтон хар үстэйн дээр эрүү хоолойноос аваад өвдгөө хүртэл өтгөн гэгчийн
сагсайсан
тас хар зогдортой тийм нэгэн билээ. Ер зогдор бол эр тэмээний гол чимэг мөн.
Бас
нуруун дээр нь хоёр том хар овоо босгосон мэт сайхан хар ширээ бөхтэй,
нуруун
дээгүүрээ оготор сүүлнийхээ үзүүр хүртэл тас хар, Гэтэл шилэн хүзүү, хэнхдэг,
сүвээ,
хөл, гэдсээрээ харин сайхан элгэн хүрэн өнгөтэй сайхан амьтан юм. Харнар бол
тиймээрээ ч яруухан сайхан, чадал тэнхээ, өнгө зүс аль алинаараа ч алдар нэрд
гарсан
амьтан. Харнар хорин хэдэн насандаа ид тэнхээ ороод байв.
Тэмээ бол урт настай амьтан. Лав тэр учраас ингэн тэмээ таван насандаа анх
төллөж,
түүнээс хойш жил өнжиж нэг удаа төллөдөг болой. Үр төлөө хэвлийдээ тээх нь
ч бусад
амьтнаас удаан бүтэн арван хоёр сар тээнэ. Ботгыг анхны бүтэн хагас жилд
хүйтэн
нойтноос, талын нэвт салхинаас сайтар хамгаалж торниулах хэрэгтэй. Түүнээс
хойш
өөрөө өдрөөс өдөрт өсөн бойжиж сүүлдээ ямар ч хүйтэн, ямар ч халуун, ямар ч
ус
ундгүйд дажгүй болдог.
Едигей энэ талаар сайн мэдэх тул Шуурган Харнарыгаа ямагт тарга хүчтэй
байлгадаг
амуй. тийм эрүүл хүчтэй байгаагийн ганц тэмдэг бол хоёр бөх нь ширмээр
цутгасан мэт
гозойж байдаг билээ. Едигей дайнаас буцан ирж энэ Шуургатын зөрлөгт суух
болсон
анхны жил Казангап нугасны муухай дэгдээхэй шиг бөрзгөр сэгсгэр үстэй
хөхүүл ботго
бэлэг болгон өгсөн билээ. Тэгэхэд Едигей ч өөрөө жигтэйхэн залуу байв!
Тэгэхэд энэ
газар ингэж буурал өвгөн болтлоо суух юм чинээ бодсонгүй байжээ. одоо бол
заримдаа өөрийнхөө гэрэл зургийг хараад өөртөө итгэхгүй шахам болжээ,
Жигтэй
ондоо, нэг цагаан буурал өвгөн болжээ. Хөмсөг нь хүртэл цайжээ. Гэвч нүүр
царай нь
ондоо болсон авч төдий насны хүн гэхэд бие цогцос нь бүдүүрч шалхайсан нь
үгүй. Уг
нь эхлээд уруул дээрээ сахал ургуулж, дараа нь эрүүндээ сахал тавьж зүй
ёсоороо л
өтлөн явав. Гэтэл одоо эрүүндээ сахал үсгүй
байтугай нүцгэн шалдан явсан ч ялгаагүй болжээ. Тэр дээр цагаас хойш
түүхийн бүхэл
бүтэн үе өнгөрөв гэж хэлж болно.
Тийнхүү Харнарыгаа хэвтүүлээд тохош тохож байхад цаадах нь урт хүзүү,
зантгар
толгойгоо эргүүлж арслан адил хүрхрэн Хариугүй үнхэн үнхэн алдахад нь
Едигей гар
далайн зандарч өнөө ажлаа оролдсоор байхдаа урьд ер яасан сайхан байсан юм
бэ
гэж чухам өнөөдөр санагдаж бүр сэтгэл гонсойв…
Харнарыгаа тохошлох гэж тун ч удаан айхтар нямбай оролдов. Тохош тохохын
өмнө
Харнарандаа урт гэгчийн цацаг молцогтой, хивсэн хээ угалзтай, бүр эрт дээр
үеийн
урлал болох сайхан нөмрөгөөр нэмнэв.
Укубалын далд цаана хадгалдаг энэ сайхан ховор эдээр Харнарыгаа хамгийн
сүүлд
хэдийд гоёсон билээ гэж бодоод санаанд нь орсонгүй. Гэтэл одоо тэр нандин
эдийг
аргагүй л хэрэглэх явдал тохиолдов.
Хар нарандаа тохош тохож босгосон хойно Едигейн сэтгэл нэн ч өег болоод
явчихав.
Тэр ч байтугай хийсэн ажилдаа бахархах сэтгэл төрнө. Цацаг молцог бүхий
сайхан
нөмрөгтэй, хоёр бөхний хооронд тохшийг янзтай сайхан тааруулан тохсон
Харнаран
үнэхээр агуу жавхлантай харагджээ. Үүнийг энэ залуус шохоорхон хараг. Нэр
төртэй
явсан хүнийг нас барсан хойно нь оршуулах гэдэг ямар ч дарамт тээр биш, тэр
хэдий
гашуудалтай ч гэсэн агуу их үйл явдал мөн. тийм болохоор тэрэнд нь
зохицуулан
хүндэтгэх ёстой гэдгийг ялангуяа Сабитжан ойлгог! тийм учраас зарим хүний
хойноос
хөгжим хангинуулан туг барьж явдаг, зарим хүнийг оршуулахад тэнгэр өөд
зөндөөн хий
буу тавьдаг, заримыг цэцэг навчаар хучиж, цэцгийн эрхи тавих нь бий…
Тэгвэл Шуурган Едигей маргааш энэхүү цацаг молцог болсон сайхан нөмрөг
бүхий
Харнарыгаа унаад Ана-Бейнтийн замаар тэргүүлэн явж Казангапийгаа эцсийн
нь замд
үдэж, үүрдийн нь нутагт нутаглуулах болно. Маргааш тийнхүү эзгүй хоосон
уудам
талыг хөндлөн туулахдаа бүх замын турш тэр хүний тухай дурсан бодох болно.
Түүнийг
үгсэн ярилцсан ёсоороо эртний омгийн сайхь булшинд аваачиж хөдөөлүүлэх
болно. Ер
тэгж үгсэн хэлцсэн явдал ч бий юм. Тэр газар хол ч бай, ойр ч бай
Казангапийнхаа
хүслийг биелүүлэх гэсэн Едигейн санааг хэн ч, талийгаачийн төрсөн хүү нь ч
орхиулж үл чадна.
Тэр учраас ч Едигей Харнарыгаа тохошлож, чимэглэж бэв бэлэн болгожээ гэж
хүн бүхэн мэдэг.
Цөм хараг. Едигей Харнарыгаа хашааны тэндээс хөтлөн өнөө бүх айлуудыг нэг
тойроод Казангапийн шавар байшингийн хажууд авчирч уяв. Цөм хараг.
Шуурган
Едигей хэлсэн үгэндээ хэзээд хүрнэ, Харин тэдэнтэй учир явдлыг нутлан дэмий
л
ярилцсан аж! Едигейг тийм ажил хийж байх зуур өндөр Эдильбай самбаачлан
Сабитжаныг дуудаж,
Хоёулаа тэр сүүдэрт сууя. Ярих юм байна гэжээ.
Тэд нэг их удаан ярилцсан ч үгүй, өндөр Эдильбай түүнийг гуйж ятгасан ч үгүй,
шуудхан,
За чи Сабитжан энэ хорвоод танай эцгийн найз Шуурган Едигей гэдэг нэг хүн
байдагт
тэнгэрт залбирч яв. Нас барсан хүнийг номын ёсоор нь оршуулахад чи бидэнд
бүү
саад хий. чи яараад байвал яв хамаагүй. Би чиний орноос хэдэн атга шороо
илүү хийнэ
гэв.
Тэр чинь миний эцэг, би өөрөө мэднэ… гэж Сабитжан ярих Гэтэл Эдильбай тас
дайрч,
Тэр чиний эцэг мөн, харин чи хүү нь биш болоод байна шүү дээ гэсэнд
Сабитжан тас зөрөхийг больж,
Чи тэгж байгаа бол… ийм өдөр үг сөрөөд яах вэ. Айа-Бейнтэд ч ямар ялгаа байх
вэ. Би
жаахан хол юм уу л гэсэн юм гэжээ.
Едигей тэмээгээ бүхний нүдэн дээр тийнхүү уяж ирээд, «Та нар битгий эмс
эхнэрийн юм
яриад бай. ийм хүнийг бид яасан ч Ана-Бейнтэд оршуулна…» гэж хэлсэнд хэн ч
татгалзсангүй, цөм дув дуугүй зөвшөөрчээ…
Тэр үдэш, тэр шөнийг нас барагчийн гэрийн өмнө айл хамраараа цөм хамт байж
өнгөрөөв. Тэнгэр ч зохистой. Өдрийн халууны дараа сарозекийн талд даруй
сэрүү
татав. Агуу их талд эргэн тойрон харанхуй, салхигүй нам жим болов.
Маргаашийн
хойлгын идээнд хэрэглэхээр гаргасан хонины махыг харуй бүрий болох үед
хэдийнээ
загсааж амжжээ. Хүмүүс утаа уугьсан халуун тогооны ёроолд сууцгаан цай
ууж, энэ
тэрийг хүүрнэж байв. Оршуулгын юм бүхэн бараг бэлэн болж, маргааш өглөө
эрт Ана-
Бейнтийн булш тийш хөдлөх ажил үлджээ. Тэр үдэш их л нам гүм, амгалан
өнгө
рөв. Хөгшин настай хүн нас барсан үед тийм нам жим байх нь их л шаналгаатай
байдаг
болой.
Шуургатын зөрлөгт галт тэрэг ирж, явсаар байв. Баруун, зүүнээс галт тэрэг
ирж,
баруун, зүүн тийш зөрж одсоор байв…
Ана-Бейнтийн булш орохын урьд үдэш ийнхүү юм бүхэн ёсоор болж байтал нэг
эвгүй
хэрэг явдал гарав. Юу гэвэл, тэр үес Айзада нөхөртэйгөө хамт эцгийн
оршуулгад
оролцохоор таваарын вагоноор хүрч ирэв. Айзада ирэнгүүт орь дуу тавьж,
эхнэр
хүүхнүүд цөм тойрон бас уйлалдав. Ялангуяа Укубала ихэд санаа зовж байсан
тул
Айзада тэр хоёр нэн энэлэн шаналав. Укубала авгай Айзадаг их өрөвдөн, хоёул
ихэд
уухилан гаслалдав. Едигей, Айзадаг тайвшруулах гэж ядан, одоо яая гэх вэ дээ,
үхсэний хойноос үхэх биш, хувь зохиолын эрхийг дагах хэрэгтэй шүү дээ гэж
аргадавч
тусыг олсонгүй.
Айзада ер байн байн ингэдэг агаад эцгийн нас барсан явдал дотор нь олон
хоногоор
түгжигдэп явсан үгээ гарган хэлж дотроо онгойлгохын нэг шалтаг болжээ.
Сэгсийж,
цэлхэрсэн Айзада нас барсан зцгийгээ харж байгаад золгүй хувь заяандаа
гомдлон
эхнэр эмсийн заншлаар уйлж байгаад үглэж гарав. юм ойлгодог хүн үнэндээ
алга, ганц
сайн үг хэлдэг хүн алга. Аж явдал минь залуугаасаа бүтэл нь хазайжээ. эр нөхөр
минь
архичин, үр хүүхэд ямар ч хараа цагдуулгүй болохоор өдөржин өртөөн дээгүүр
дэмий
хэсэж явсаар эцэстээ танхай балмад амьтад болов. Магадгүй маргааш
дээрэмчин
болж, бүхэл бүтэн галт тэргийг ч дээрэмдэж болно. их хүү хэдийн балгадаг
болсон. Эл
учир цагдаагийн газраас хүн ирж, тэр явдал мөд удахгүй прокурорын газар
хүрэх
болоод байна шүү гэж сануулсан. Гэтэл ганц би зургаан хүүхдийг яах билээ.
Эцэг нь
хүний урманд огт юмай чинээ бодохгүй юм чинь… хэмээн үглэнэ.
Үнэхээр үр хүүхдээ гэж өчүүхэн ч хайхардаггүй эр нөхөр нь ямар ч гэсэн хадам
эцгийнхээ оршуулганд ирээд их л гунигтай, яасан ч яах вэ гэсэн янзтай уруу
царайлан
толгойгоо унжуулаад сууж байв. Адгийн муу, үмхий янжуур гарган дув дуугүй
татан
сууна. Айзадын ингэж уйлж загнах явдал түүний хувьд үзээгүй юм биш. Эхнэр
хүүхнүүд
ингэж хашгирч хашгирч
цуцдаг гэдгийг тэр мэднэ… Гэтэл ах нь, өөрөөр хэлбэл Сабитжан дуугарахгүй,
юман
дээр дуугарч, эндээс бөөн хэрүүл зодоон үүдэх нь тэр. Сабитжан охин дүүгээ ад
үзэж,
чи ямар маяг гаргаж байгаа чинь энэ вэ? Эцгийгээ оршуулах гэж ирсэн юм уу,
өөрийнхөө шившгийг тарих гэж ирсэн үү чи? Хасаг охид ачит эцгийнхээ
хойноос ингэж
уйлдаг болсон гэж үү? Хасаг эмэгтэйчүүдийн асгаруулсан их нулимс хойчийн
үед хэдэн
зуун жилийн үлгэр домог, дуу болж үлдэж байгаагүй гэж үү? Тэрхүү уйлаан
майлаанаас
үхсэн хүн амилж байсан нь үгүй. Харин үлдсэн нь нулимсаа асгаруулан хий
тойрон
байдаг байлаа. Харин нас нөгчсөн хүнийгээ магтаж, нэр төрийг нь тэнгэрт
тултал өргөж
байсан юм. Урьдын эмэгтэйчүүд ингэж уйлж байсан юм. Гэтэл чи яаж байна?
энэ
хорвоод хамгийн адгийн хүн болов гэж өнчин өрөөсний гомдол нэхэж байдаг!
гэлээ.
Айзада гагцхүү энэ үгийг хүлээж байсан шиг дахин галзуу юм шиг учиргүй орь
дуу
тавив. Ямар сүрхий мэргэн эрдэмтэн гараад ирэв? чи урьдаар эхнэрээ сурга. энэ
гоё
сайхан үгээ тэрэндээ очиж хэл. Тэр чинь энд ирж яагаад энэллийн их дуугаа
бидэнд
үзүүлсэнгүй вэ? Тэр зальхай эмийн дор орсон өөдөлшгүй чи ч гэсэн өвгөнийг
юу ч үгүй
цөлбөн хоосруулсан биш үү. Миний нөхөр хэдий архичин ч гэсэн ирээд байна,
Гэтэл тэр
сүрхий ухаантай эхнэр чинь хаана байна? гэлээ.
Сабитжан эхнэрээ дуугүй болго гэж эр нөхөрт нь бахиртал Айзадын нөхөр
гэнэт уур
хилэн бадарч Сабитжаныг багалзуурдан алахаар дайрав.
Ах дүүсийн хэрүүлийг шуургатынхан арай гэж салгав. Хүн бүхэнд их эвгүй
ичгивтэр юм
болов. Едигей ихэд урам хугарав. Тэдний төрхийг хэдий мэдэх авч -бүр ийм
явдалд
хүрнэ гэж бодсонгүй байжээ. Та нар нэг нэгнийгээ үзэж чаддаггүй юм гэлээ
гэхэд
эцгийнхээ гэгээн дурсгалыг бүү бузарла. Тэгэх юм бол би та нарын хэний нь ч
энд
байлгахгүй цөмийг чинь хөөж орхино шүү, тэгээд өөрсөндөө гомдоорой гэж
нэн ч хатуу
сануулан хэлэв.
Өвгөнийг оршуулахын өмнө ийм нэгэн тусгүй явдал болжээ. Едигей машид
гутрав.
Хөмсөг нь бас л магнай дээрээ атирч, бас л эд, эдний хүүхдүүд яахлаараа ийм
болдог
байнаа? Казангап бид хоёр эднийг өвлийн хүйтэн зуны халуунд Кумбелийн
сургуульд
зөөж тээж
явахдаа ийм юм мөрөөдөж байсан гэж үү? Эднийг ном сураасай, хүний зэрэгтэй
болоосой, Шар талын ямар нэг төмөр замын зөрлөгт бүү даарч хөрч яваасай гэж
боддог байлаа. Хожим эцэг эх нь санаа тавьдаггүй байсаар ийм болгочихсон юм
гэдэг
муу нэр бүү дуулъя гэж явсан даа. Гэтэл санаснаас шал эсрэг болчих юм!..
Эднийг
хүний зэвүү хүргэлгүйгээр хүний зэрэгтэй явахад юу садаа болдог байнаа?.. гэж
аанай
сэтгэлээ тарчилгав.
Гэтэл Эдильбай бас л тус болов. Гэр зуурын нарийн ухаан зарж, тэр үдэш
Едигейн
сэтгэлийг ихэд хөнгөрүүлэв. Едигейн дотор ямаршуу зовлонтой буйг тэрбээр
ойлгож
байжээ. Хүн оршуулахад, талийгаачийн хүүхдүүд ямагт гол хүмүүс байдаг нь
хорвоогийн жам. Тэр хүүхдүүд нь хэнд ч хэрэггүй, ямар ч ичгүүр сонжуургүй
амьтад
байлаа ч гэсэн тэднийг хөөж тууж болохгүй. Ах дүүсийн хэрүүлд сэтгэл
гутарсан улсын
санааг илбэн засах гэж Эдильбай бүх эрэгтэйчүүдийг гэртээ урив. Гадаа
тэнгэрийн од
тоолж сүүгаад юу хийх вэ, цугаар манайд орж, цай ууж, жаахан сууцгаая гэжээ.
Едигей өндөр Эдильбайн гэрт ортол шал ондоо ертөнцөд орох шиг болов.
Едигей айл
суудгийн хувьд урьд нь ч эднийхээр орж гардаг байсан бөгөөд тэднийд орох
бүрий
Эдильбайн гэр бүлд баярлах талархах сэтгэлээр цээж дүүрдэг байв. Өнөөдрийн
хувьд
бол тэднийд суугаад баймаар санагдаж байжээ. тийм ч шаардлага байв. энэ айлд
суугаад байвал тэнхээ тамир орох юм шиг санагдаж байжээ.
Өндөр Эдильбай бол энд бусдын нэгэн адил замчин хийдэг, бусдын нэгэн адил
цалин
авдаг, бусдын нэгэн адил зөрлөгийн нэг угсармал байшингийн өрөөсөн талд
хоёр
өрөөтэй., гал зуухтай байранд суудаг боловч тэднийд ороход цэвэрхэн, зайтай,
гэгээтэй нэг л ондоо байдаг билээ. Бусдын нэгэн адил цай чанадаг авч
Эдильбайн
аягалсан цай нэг л тунгалаг, зөгийн сархинагийн бал шиг санагддаг билээ.
Эдильбайн
эхнэр царай зүс даруухан агаад гэрийн ажил хийнэ. хүүхдүүд нь айлын
хүүхдийн нэгэн
адил… энэ Шар талд хүн хэчнээн ч олон жил сууж амьдарч болно гэж Едигей
боддог
байжээ. Гэтэл хүмүүс аль илүү газар нүүх гэнэ. Эднийх эндээс нүүж явахаар
тун ч
харамсалтай болно.
Едигей муу шаахай гутлаа бүр гадаа довжоон дээр тайлж, дотор өрөөнд орж,
оймстой
нүцгэн хөлөө дөроо хийгээд суув. Сая л энэ өдөр маш ядарч, өлссөнөө мэдэв.
Едигей
байшингийн банзан хана түшиж таг дуугүй сууж байв. Гэтэл нэг мэдвэл бусад
зочид
дугуй явган ширээ тойрон суугаад энэ тэрийг хуучлан байв.
Сүүлдээ бүр жинхэнэ яриа, жигтэй сонин яриа үүсэв. Урьд шөнө сансрын хөлөг
хөөрөхийг харснаа Едигей таг умартжээ. Гэтэл юм мэддэг улс энэ тэр гэж
ярихад
Едигей бодлого болон суув. өөрийн хувьд олж мэдээгүй шинэ юм олж мэдэх
гэсэндээ ч
биш, ер энэ талаар өөрөө мэдэхгүй болохоор бусдын яриаг ихэд хачирхаж суув.
Гэхдээ тэднийг дотроо зэмлэн бодсон нь үгүй, ер хүн болгоны сонирхлыг төдий
их
татдаг тэрхүү сансрын бүхий л нислэг бол Едигейн хувьд маш бүдэг бадаг,
бараг ид
шидийн гайхамшигт явдал байлаа. тийм учраас энэ бүхэнд туйлын
болгоомжтой,
бишрэлтэй хандах бөгөөд ер нь ямар нэг биегүй айхавтар юм гарч ирэхэд
зөвхөн
чихээр дуулах төдий өнгөрөх нь дээр гэж боддог билээ. Гэвч сансарт хөөрч буй
хөлгийг
хараад хамаг сэтгэл хөдлөх нь бий. Өндөр Эдильбайнд чухам энэ талаар яриа
үүдэв.
Тэд анхандаа зүгээр энэ тэрийг ярилцан, шубат ингэний айраг ууцгааж байв.
Ингэний
айраг яльгүй толгойд гарах янзтай, хөөсөрсөн, хүйтэн сайхан гэдэг аргагүй.
Явуулын
засвар хяналтын бригадынхан түүнийг Шар талын пиво гэж нэрлэн зөндөөн
ууцгаадаг
билээ. Халуун хоол болтол архи ч гарч ирэв. Шуурган Едигей бол аятайхан
нөхөдтэйгөө нийлээд балгачихаас буцдаггүй хүн атал энэ удаа балгасангүй, юу
гэвэл
маргааш зам хол, явдал бэрх болохоор архийг их дурлан балгаж хэрэггүй гэсэн
ойлголтыг бусдадаа өгөх гэж боджээ. Бусад нь ялангуяа Сабитжан архи айраг
хольж
уугаад байхад нь санаа баахан зовж байжээ. Ер архи ингэний айраг хоёр бол нэг
тэргэнд хөллөсөн хос сайн морьд адил айхтар нийлж хүний сэтгэлийг амархан
дэвэргэдэг болой. Өнөөдрийн хувьд бол тэгэхийн ямар ч хэрэггүй байв. Гэвч
насанд
хүрсэн том улсад битгий балга гэж тушаалтай биш. Тэд өөрснөө л хэмжээгээ
мэдэх
хэрэг. Харин Айзадын нөхөр архичин хүн болохоор хэчнээн
л бол ховх сорох хүн атал хадам эцгийн оршуулганд шал согтуу хэвтвэл дэндүү
юм
болно гэж ямар боловч ойлгосон бололтой архи уухгүй, зөвхөн айраг ууж
байхад
Едигейн сэтгэл жаахан тайвширч байв.
Тэд ийнхүү элдвийг ярилцан, Эдильбай зочдоо ингэний айргаар дайлж байв.
Эдильбайн жигтэй урт гар нугарч тэнийж байх нь экскаваторын утгуур адил
харагдана.
Эдильбай гэнэт нэгийг санаж, ширээний нөгөө үзүүрээс Едигейд дугараа
барихдаа,
Хүүш, Едигей, өчигдөр шөнө бид жижүүр халалцаж таныг гарсан даруй тэнгэрт
нэг их
нижигнэн, газар дайвалзаад ирлээ. Харсан чинь сансрын хөлгийн буудлаас
пуужин
хөөрч байна шүү. Тэр лут том эд ээ! Та харав уу гэлээ.
Харахаар барах вэ дээ! Бүр алмайрч хоцорсон шүү. Мундаг хүчтэй эд ээ! Бөөн
гал дөл
дотор л нэг юм, эцэс ч үгүй хязгаар ч үгүй өөдөө л яваад байх юм. Бүр айдас
хүрч
байлаа. Энд хэчнээн ч жил суув даа тийм юм ер үзээгүй юм.
Би ч гэсэн анх удаа л нүдээр харлаа. Гэтэл Сабитжан өндрий нь шоолон алиалж,
Чамайг анх удаа харж байхад газрын битгэ шиг бид мэтийн улс бүр ч олж
харахгүй юм
байна гэв. Өндөр Эдильбай зөвхөн мушилзан инээвхийлж,
Би түүнийг хараад өөртөө ч итгэхгүй байлаа шүү. Тэртээ дээр бөөн гал л
хүнгэнээд
байх юм. За хэн нэг хүн сансарт нисэж дээ. Аян замдаа сайн яваарай! одоо ч лав
радиогоор нэвтрүүлнэ дээ гэж би бодоод транзистораа дандаа авч явдаг
болохоор
дор нь мушгиад орхилоо шүү. Ер нь сансрын хөлгийн буудлаас дор нь шууд
нэвтрүүлдэг шүү дээ. Тэгэхэд нэвтрүүлэгч нь их баяртай, ямар нэг хурал
цуглаан дээр
үг хэлж байсан шиг ярьдаг даа. Миний ар нуруу руу хүйт оргиод явчихлаа! Би
чинь, хэн
гэдэг хүнийг нисэхийг харав даа энэ чинь, мэдэх юм сан гэж тун ч их бодлоо.
Тэгсэн чинь байдаггүй шүү гэв.
Үүнийг Сабитжан бүхнээс түрүүн гайхаж, хөмсгөө их л учиртай, их зантайхан
өргөж,
Яагаад тэгдэг билээ? гэв. Бүр согтох аядаж, царай нь улайж хөлс нь чийхарчээ.
Мэдэхгүй, Юу ч мэдээлсэнгүй. Би «Маяк» хүлээн авагчаа яг долгион дээр
тааруулж. тавьчихаад
л чагнаад байсан чинь тэр талаар ганц ч үг дуугараагүй…
Арай үгүй байлгүй. Тэр ч нэг л биш дээ! гэж Сабитжан аягүй эргэлзэж, архи,
айраг
хольж гудхийтэл балгаад, — Сансрын нислэг бүрий бүр дэлхий дахинд
холбогдолтой
том үйл явдал мөн! Ойлгож байна уу энэ чинь шинжлэх ухаанд, улс төрийн
бодлогод
манай нэр хүндийг харуулж байгаа юм шүү дээ гэв.
Яагаад тэгснийг мэдэхгүй юм даа. Сүүлийн үеийн мэдээг ч зориуд чагналаа,
сонины
тойм уншихыг чагналаа…
Хэ бас! Би ажил дээрээ байсан бол ч хэдийн олж мэдсэн л дээ. Ай золиг, тусгүй
юм
боллоо. Магадгүй нэг юм нь биш болсон байж болох биш үү?…
Юу нь мөн, юу нь биш болдгийг хэн мэдэх билээ. Харин миний хувьд их
гомдолтой
санагдаж байна. намайг харж байхад ниссэн болохоор миний хувьд өөрийн
нисэгч шиг
санагдаж байлаа. Манай хөвгүүдээс явсан байж юуны магад гэж би бодож
байлаа.
Тэгсэн бол мөн сайхнаа! Хожим гэнэт уулзалдвал хэчнээн сайхан.., гэж Өндөр
Эдильбай үнэн голоосоо ярьж байтял Сабитжан түүний яриаг таслав. Ямар нэг
юм
тааж мэдсэн янзтай сэтгэл нь хөөрч,
За 6и учрыг ойлполоо! Тэр чинь нисэгч үгүй хөлөг хөөргөсөн байна. Тэгэхлээр
туршлагын юм байх гэв.
Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж Эдильбай хялайн харав,
Яах вэ дээ, туршлагын хувилбар байхгүй юу. Сорилт гэж мэдэж байна уу.
Нисэгч үгүй
тээврийн хөлөг залгахаар юм уу, тойрог замд гаргасан байхгүй юу. Тэр юу
болох нь
одоохондоо мэдэгдэхгүй. Хэрэв бүх явдал бүтэмжтэй болбол радиогоор ч ярина,
сонинд ч бичнэ. Хэрэв бүтэлгүй болбол мэдээлэхгүй ч байж болно. энэ бол
шинжлэх
ухааны туршилт гэв.
Хэн нэгэн нислээ дээ гэж би бодсон юм даа гэж Эдильбай урамгүйхэн дуугарч
духаа
маажив.
Сабитжаны тийнхүү тайлбарлан ярьсан үгэнд сэтгэл баахан алдарч цөм дуугүй
болов.
Өнөө яриа хөөрөө ч тэгсхийгээд унтрах тийшээ хандтал Едигей санамсаргүй
дахин
өрнүүлэв.
Тэгэхлээр, миний ухаарч байгаагаар тэр хүнгүй пуужин сансарт гарсан байх нь
уу
Тэгвэл тэрнийг хэн жолоодох билээ? гэв.
Юу хэн гэж? хэмээн Сабитжан зүхэн шагширч. хөөрхий юу ч мэдэхгүй
харанхуй
бүдүүлэг Едигейг их л баяртай харж, —Едике, тэнд чинь юм бүхнийг
Дэлхийн хамаандаар, Төвийн удирдлагаар дандаа радиогоор гүйцэтгэдэг юм
шүү дээ.
Бүхий л ажил явдлыг дандаа радиогоор жолооддог юм. Тэр хөлөгт сансрын
нисэгч
сууж явсан ч ялгаагүй пуужингийн нислэгийг радиогоор чиглүүлдэг. Ойлгож
байна уу
Тэр сансрын нисэгч нь өөрөө ямар нэг юм гүйцэтгэх гэвэл зөвшөөрөл авна…
Эрхэм
нөхөр минь, тэр чинь, таны Харнарыгаа унаад Шар талын хөндийгөөр
жонжуулдагтай
адилгүй, тэнд юм бүхэн тун нарийн шүү… гэхэд нь Едигей,
Үгүй ерөө, хээ бас гэж тодгүй дуугарчээ,
Шуурган Едигей тэрхүү радиогоор жолооддог ёсыг ухаж ойлгосон ч үгүй.
Радио гэдэг
бол алс холоос агаарын долгионоор дамжуулдаг үг яриа, дууавиа гэж Едигей
төсөөлдөг байв. Тэгвэл тийм аргаар тэр амьгүй юмыг жолоодож яаж болдог вэ?
Тэр
юман дотор хүн явдаг бол ондоо хэрэг сэн. Юу гэвэл радиогоор тэг, ингэ гэхийг
нь
дуулаад тэр заавраар биелүүлээд байх сан. Тэр бүхнийг асууж лавлах юм уу
гэснээ
хэрэггүй гэж бодов. Сэтгэл нь нэг л зөрөөд байв. Эл учир дуугүй болов.
Сабитжан
өөрийн олж мэдсэнийг тун ч өршеөнгүй аялгуугаар ярив. Та нар өөрснөө юу ч
мэдэхгүй
байж, намайг өөдгуй амьтан гэж үзэх санаатай бас, Гэтэл тэр архичин хүргэн
чинь
намайг багалзуурдах гэж дайрсан шүү дээ, Тиймэрхүү юмыг би та нараас илүү
ойлгоноо гэсэн янзтай байв. Гэтэл Едигей «Буянаараа л болог цаашаа! Уг нь
чамайг
юм сураг л гэж насаар чинь сургуульд явуулсан даа. чи бол эрдэм номгүй
биднээс
арай л илүү ихийг мэддэг байх ёстой доо» гэж бодтол бас «Ийм хүн засгийн
эрхэнд
гарвал юу болно. Бүхнийг идэж, доорх хүмүүсээ бүхнийг мэддэг дүр үзүүлэх
гэж
албадах вий. Ондоогоор байж чадахгүй. энэ маань одоохондоо нэг гар хурууны
үзүүрийн зарц шүү юм хийдэг мөртөө ядахдаа энд, Шар талд ирэхээрээ хүн
бүхнийг
бишрүүлэх гэж их боддог юм!…гэж бодов.
Гэтэл Сабитжан ч үнэхээр тэр зөрлөгийнхнийг бүр мөсөн бишрүүлэн дарж авах
зорилго
тавьж буй бололтой байв. Тэгснээрээ өнөө дүү хүүхэнтэйгээ, хүргэнтэйгээ
хэрэлдэж
шившгээ тарьсан болохоор тэдний нүдний өмнө өөрийн үнэ цэнийг өргөж
болно гэж
бодсон бололтой байв. Эл учир их ярьж тэдний анхаарлыг татахаар шийдэж, ер
байж
болшгүй ер бусын гайхамшгийн тухай, шинжлэх ухааны ололтын тухай ярьж
гарав.
Завсраар нь архи шимж, айраг залгилиа. Тэг тэгсээр сүүлдээ бүр ам халж, байж
болшгүй юм ярьж гарахад нь хөөрхий тэр зөрлөгийнхөн алийг нь үнэмших,
алийг нь эс
үнэмшихээ мэдэхгүй болжээ.
Сабитжан нүдний шил гялалзуулан, хөөрч улайсан нүдээр хүн бүхнийг ээлжлэн
харж,
Та нар өөрснөө бод л доо. Хэрэв бид юмыг ухаардаг ойлгодог бол хүн
төрөлхтний
түүхэнд хамгийн жаргалтай хүмүүс байхсан. Едике, та бидний дотор одоо
хамгийн
ахмад настай нь байна. Урьд юм ямар байсан, одоо ямар болсныг та мэднэ.
Урьдын
цагт хүмүүс тэнгэр бурханд шүтдэг байлаа. Эртний Грек улсад тэр тэнгэр
бурхад нь
Олимп уулын орой дээр оршдог шиг санадаг байжээ. Гэтэл тэр тэнгэр бурхад
гэдэг нь
юу байв? дэмий хоосон юм байж. Тэр тэнгэр бурхад юу чадаж байсан бэ? Өвөр
хоорондоо таарахгүй, түүгээрээ алдарт гарсан мөртөө хүний аж амьдралыг
өөрчилж
чадсангүй, тэр тухай бодсон ч үгүй, Тэр тэнгэр бурхан гэдэг байгаа ч үгүй юм.
Тэр бол
цөм үлгэр, домог юм. Харин манай бурхад бол бидний хажууд бүр энд, сансрын
хөлгийн буудалд, манай энэ Шар талын хөндийд байдаг. Бид түүгээрээ энэ
дэлхий
дахины өмнө бахархдаг юм. Тэр бурхдыг бидний хэн маань ч хараагүй, хэн
маань ч
мэдэхгүй, мэдэж байх ч ёсгүй. Тэд аль тааралдсан нэг Мыркынбай-
Шыйкынбайд гар
сарвайж, за сайн сууж байна уу энэ тэр гэх ёс байхгүй. Гэтэл тэд бол ёстой
жинхэнэ
бурхад юм. Тэд сансрын хөлгийг радиогоор хэрхэн жолооддогийг Едике та
гайхаж
байна. Тэгвэл тэр чинь хачин амархан, нэгэнт хэдийн гарсан зүйл.
Тэр аппарат, машин бол дандаа программаар ажилладаг юм. Тэр автомат
машины
адил хүнийг радиогоор удирдах тийм цаг ирнэ, Та ойлгож байна уу Хүнийг,
ер балчир хүүхдээс эхлээд хөгшин настай хүн болгоныг радиогоор удирдаж
жолоодох
болно. шинжлах ухааны тийм мэдээ сэлт хэдийн гарсан. дээд зэргийн эрх
ашгийн
үүднээс энэ бүхнийг шинжлэх ухаан хэдийн олоод байгаа юм гэж ярив. Гэтэл
өндөр
Эдильбай дундуур нь орж,
Байз байз! чи юуны тухгүй шууд дээд зэргийн эрх ашиг гэж бүү яриад бай! Би
нэг юмны
учрыг сайн ухахгүй байна, чи хэлээд аль. Тэгэхлээр тэр хамаандыг сонсож
байхын тул
хүн болгон энэ транзистор шиг жижнгхэн хүлээн авагч дандаа биедээ авч явж
байх нь
ээ. энэ ч газар сайгүй бий л дээ! гэв.
Ээ чи яасан хүн бэ! Би энэ радиог ярьж байна гаж үү? энэ радио чинь юу ч биш,
хүүхдийн тоглоом юм Хүн биедээ юу ч авч явах хэрэггүй, Чармаа нүцгэн ч
явсан
хамаагүй. Харин биоток гэдэг нэртэй нүднээ үл үзэгдэх радио долгион чиний
биед,
чиний ухамсарт байнга нөлөөлж байх юм шүү дээ. Тэгэхлээр чи хаачих вэ дээ?
Тэгнэ гэж үү?
Тэгэлгүй яах вэ! Хүн юм бүхнийг, удирдах төвийн программын дагуу хийх
болно. Хүнд
бол өөрийн дураар амьдарч, өөрийн дураар ажил хийж яваа юм шиг санагдана,
Гэтэл
үнэн хэрэг дээрээ юмыг дээд газрын заавраар хийж гүйцэтгэх юм. юм бүхэн
хатуу чанд
ёс журамтай болох юм. Чамаар дуудуулуулах хэрэгтэй болбол дохио дарна, чи
дуулах
болно. Чамайг бүжиглүүлэх гэвэл дохио дарна, чи бүжиглэх болно. Чамаар
ажил
хийлгэх хэрэгтэй болбол дохио дарна, чи ажил хийх болно. Тэгэхдээ бүр сайн
хийнэ
гээч! Хулгай зэлгий, танхай явдал, гэмт ялт хэрэг гэж байхгүй болох юм. Тэр
тухай үзье
гэвэл хуучин номноос л олж уншихаас ондоо аргагүй болох юм. Яагаад гэвэл
хүний зан
байдалд байдаг бүхий л явдал үйлдэл, санаа хүслийг цөмийг урьдаас мэдэж
байх
болно. нэг жишээ хэлэхэд одоо чинь дэлхий дахинд хүн амын дэлбэрэлт болж,
өөрөөр
хэлбэл хүн ам тун ихээр өсөж үржиж байна. Тэднийг юугаар хооллох вэ!
Тэгэхлээр яах
вэ! Төрөлтийг багасгана.
Тэгэхлээр нийгмийн эрх ашгийг харгалзан танд дохио өгсөн цагт та сая
эхнэртэйгээ
хавьтах болно доо.
Өнөө дээд зэргийн эрх ашиг гэдэг нь үү? хэмээн өндөр Эдильбай тоглоом ч үгүй
асуув.
— Тэгэлгүй яах вэ. Улсын эрх ашиг бол бүхнээс дээгүүр байх ёстой.
Тэр эрх ашгийг чинь харгалзахгүйгээр би эхнэртэйгээ хавьтах юм уу, бас бус
явдал
гаргавал яах вэ?
Эрхэм Эдильбай минь, тэгье гэсэн ч болж өгөхгүй. тийм юм чиний толгойд ч
орохгүй.
Энэнээс цаашгүй гэсэн сайхан хүүхэн аваад ирсэн ч чи харах ч үгүй. Яагаад
гэвэл
цаанаас чинь чамд сөөг биоток залгаж орхино шүү дээ. энэ талаар хамгийн
нарийн
чанд горим тогтоох юм. энэ яриангүй бүү зов! Цэрэг дайны хэргийг аваад үзье л
дээ.
Цөм дохиогоор гүйцэтгэх юм. гал дотор орох хэрэгтэй болбол үсрээд л орчихно.
Шүхрээр буу гэвэл нүд цавчралгүй буух болно. Атомын мина бариад танкийн
доогуур
ор гэвэл за л биз, агшин зуурын хэрэг. Яагаад тэр вэ? гэж асуу л даа. Цаанаасаа
аймшиггүйн биоток залгаатай болохоор гүйцээ, хүнд айх гэдэг юм байхгүй
болчихно.
Нээрэн шүү
Пээ, мөн лут залж байна даа Донгосваа Өдий олон жил чи юу сурав аа? гэж
Эдильбай
чин үнэнээсээ гайхав.
Нөгөөдүүл нь энэ залуу мөн сайхан залж байна даа гэж илэрхий элэглэн
хавчиганаж
толгой сэгсэрч байвч түүний яриаг чагнасаар байв. Элдвийн юм донгосох авч
тэр нь
урьд хожид олж дуулаагүй их сонин зүйл байлаа. Архи айраг хольж шимсээр
нэлээдгүй
согтжээ гэж цөм мэдэж байвч тэр ямар хамаатай юм, чалчиж л байг. энэ хүн тэр
бүхнийг хаанаас ч юм олж дуулсан л байна, юу нь үнэн юу нь худал гэж ойлгож
ядах
хэрэг юу байна. Харин Едигейн хувьд гэнэт үнэхээр аймшигтай санагджээ.
Манай
чалчаа эр бас ч учир утгагүй юм донгосож байгаа биш, энэ бүхнийг ямар нэг
номоос
уншсан юм уу, чихнийхээ үзүүрээр дуулсан байх ёстой. Ер хаана юу болоогүй
бүтээгүйг
хэдийн дуулсан мэдсэн байдаг хүн.
Тэгэхлээр өнөө бурхад шиг биднийг жолоодох гэж эгээрэн явдаг тийм улс, том
эрдэмтэд үнэхээр байдаг бол юу болно?…. гэж дотроо санаа зовнож байжээ.
Сабитжан бүр торохгүй бурж, хүмүүс ярихыг нь чагнасаар байлаа. Нүдний нь
шил
хөлөрч, хүүхэн ха
раа нь томроод харанхуйд буй муурын нүд шиг харагдана. Сабитжан нэг бол
архинаас,
нэг бол айрагнаас шимсээр л байв. Тэрбээр хоёр гараа алдалж байгаад гадаад
далайд байдаг ямар нэг Бермутын гурвалжингийн тухай ярьж гарав. Тэр газар
явсан
том хөлөг онгоц яасан нь ч мэдэгдэхгүй алга болчихдог гэнэ. Тэр газрын
дээгүүр
гарсан нисэх онгоц яасан нь ч мэдэгдэхгүй алга болчихдог гэнэ.
Манай мужид нэг хүн юм л бол гадаадад явах гэдэг байлаа. Явах нь ч яах вэ
Гэтэл нэг
яваад бөндгөргүй болсон юм даа. Тэр хүн бусдыг түлхэн зайлуулчихаад өөрөө
гадаад
их далайн дээгүүр Уругвай гэлүү, Парагвай гэлүү нисдэг байгаа. Гэтэл өнөө
Бермутын
гурвалжин дээгүүр яг гартал онгоц нь ерөөс байгаагүй юм шиг алга болчихжээ.
Тэр хүн
ч өнгөрөх нь тэр Тэгэхлээр найз нар аа, тэгж явах гэж гуйгаад ч яах вэ, хүнийг
түлхээд
ч яах вэ, энэ төрсөн нутагтаа төрсөн бие эрүүл явбал барав. Тэгэхлээр бид
бүхний
эрүүл мэндийн төлөө ууцгаая гэв.
«За өнгөрлөө Өнөө ярьдгаа ярих нь Ямар зовлонтой юм дээ нэг л балгавал
жолоо
татах гэж байхгүй» гэж Едигей дотроо өрвөлзөв.
Сабитжан гүйлгэнэсэн булингартай нүдээр бусдыгаа ажиглан харах авч
мөнөөхөн
туйлын ихэмсэг байдлаа хадгалахыг ихэд хичээж байв.
Бидний эрүүл мэндийн төлөө ууцгаая гэж өнөө үгээ давтаад, — Бидний эрүүл
мэнд улс
орны хамгийн их баялаг мөн Тэгэхлээр бидний эрүүл мэид байх гэдэг улсын
үнэт баялаг
болж байна шүү дээ. юм тийм байдаг Бид бол жирийн улс биш, төрийн хүмүүс
юм Би
бас нэг юм хэлье… гэхэд нь Едигей суудлаас шуудхан босож Сабитжаны
хундаганы
ерөөлөө хэлж дуусаагүй байхад нь гарч одов. Харанхуйд үзэлгүй довжоон дээр
байсан
ямар нэг хоосон хувин юм уу сав өшиглөн унагаж, гадаа тайлж орхисон хүйтэн
шаахайгаа явуут углан их л уур унтуутай гэрийн зүг алхахдаа, «Ай хөөрхий
Казангап
минь, хэмээн сахлаа хазлан, аяархан гиншиж, —Одоо чинь үхэл үхэл биш,
уйтгар гуниг
гуниг биш болжээ Эд үдшийн найр наадамд байгаа юм шиг ажиг ч үгүй
архидаж суух
юм даа. Сабитжан өнөө л улсын эрүүл мэнд гэдэг золигийн яриагаа санаж
орхиж. Ер
дандаа тэгж байдаг.
Тэнгэр минь, маргааш юм бүхэн ёсоороор болох болтугай. Маргааш
талийгаачийг
оршуулж, хойлгын эхний хоол идүүлээд л Сабитжанаас салъя. Түүнээс хойш
ийш нь
алхуулах ч үгүй. Тэр энд хэнд хэрэгтэй юм тэрүүнд хэн хэрэгтэй юм?» гэж
бодов.
Ямар боловч Өндөр Эдильбайнд нэлээн удаан суужээ, Цаг шөнө дунд болж
байв.
Едигей шөнийн сэрүүн агаар цээж дүүрэн амьсгалав. Маргааш аанай л тунгалаг
нартай, хуурай, нэлээн халуун өдөр болох янзтай. Энэхэн үес ер нь дандаа өдөр
халуун, шөнөдөө хүйтэн хонодог цаг болой. тийм ч учраас хээр тал ганджээ.
Тэнгэрийн
аяыг дагах гэдэг өвс ургамалд хүртэл бэрхтэй. Өвс ургамал өдөр нар өөд
тэмүүлэн,
бие тэнийж хурыг хүсэх авч шөнөдөө бээрэн хононо.
Тэгэхлээр гагцхүү хүйтэнд тэсвэртэй нь үлдэнэ. Үүнд элдвийн өргөстэй
ургамал,
ихэнхдээ агь үлдэх агаад жалга судгийн дагуу хэд гурван төрлийн ургамал туг
тугаар
сагсайн харагдана. Түүнийг хадаж авсан ч болно. Эрт дээр цагт энд их өвстэй
баян
нутаг байсан гэж Шуурган Едигейн өнийн танил геологич Елизаров зурах мэт
сайхан
ярьдаг билээ. Тэгэхэд цаг уур ч ондоо бороо бол одоогийнхоос гурав дахин их
ордог
байжээ.
Тэгэхлээр аж амьдрал ч ондоо байсан нь мэдээжийн хэрэг. Шар талын
хөндийгөөр
отрын мал сүрэг, адуу бэлчин явдаг байжээ. энэ бол лав аль дээр үед жуаньжуан
хэмээх харийн хэрцгий догшин иргэд нүүж ирэхээс өмнийн явдал байж болно.
Тэрхүү
жуань-жуаны ул мөр хэдэн зуун жилээр баларч, зөвхөн сураг домог үлджээ.
Шар тал,
бол тал нутгийн түүхийн, мартагдсан судар мөн гзж Елизаровын хэлдэг учиртай
үг. Ана-
Бейнтийн булшны түүх бол мөн санамсаргүй юм биш гэж Елизаров үздэг байз.
Зарим
эрдэмтэй номтой, түүхчин улс гагцхүү цаасан дээр бичигдсэнийг түүх гэж үзэх
нь бий.
Тэгвэл тэр дээр үед ном гаргадаггүй үе байсан бол яах вэ?…
Едигей зөрлөгөөр өнгөрөн яваа галт тэрэгний чимээг чагнан байтал гэнэт
Аралдалайн
шуурга жигтэй санаанд нь оров. Едигей бол Арал тэнгисийн эрэгт төрж өссөн
бөгөөд
дайны өмнө тэнд сууж байв. Казангап мөн Аралын хасаг билээ. Тэр ч учраас
хоёулаа
төмөр замд ирснээс хойш дотночлон үерхсэн агаад байн байн тэнгис далайгаа
ихэд
санагалзан ярилцдаг
байж билээ. Чингээд харин Казангапийн нас барахын урьд хавар хоёулаа тийш
очсон
бөгөөд энэ аялал нь манай өвгөн, тэнгис далайтайгаа салахын ёс гүйцэтгэхээр
очсон
болж таарав, Уг нь тийш яваагүй бол дээр байжээ. Очив гээд сэтгэл гутарснаас
ондоо
юмгүй. Аралдалай бүр хатаж ширгэж, алга болж байж. Хуучин далайн ёроол
байсан
нүцгэн шавартай газраар арван километр явж байж сая усны захад хүрчээ,
Тэгэхэд
Казангап «Энэ дэлхий хэчнээн жил болсон бол Аралдалай мөн төдийчинээ
болсон байх
ёстой. одоо ингэж ширгэж байх юм. Тэгэхлээр хүний насны талаар юу ч гэж
ярих вэ
дээ» гэсэн билээ. Бас «Едике, чи намайг Ана-Бейнтэд тавиарай. Би далай
тэнгисээ
эцсийн удаа олж харлаа» гэсэн билээ.
Едигей өөрийн эрхгүй бөмбөрөн ирсэн нулимсыг арчиж, хоолойд нь зангирсан
уй
гашууныг гаргах гэж хоолой засан ханиалгаад Казангапийн шавар байшин
тийш явав.
Тэнд Айзада, Укубала, бас бус эмэгтэйчүүд гашуудалтай сууцгааж байв. Ер
зөрлөгийн
эмэгтэйчүүл зав чөлөөгөөр тийш очиж хань болон сууцгааж, ажил гарвал
хийлцэж
байв.
Едигей малын хашааны хажуугаар гарахдаа газар булсан том дархины дэргэд
түр
саатав. Тэр дархины хажууд Шуурган Хар нь сацаг молцог болсон гоё нөмрөг,
тохоштойгоо бэв бэлэн зогсож байв. Сарны гэрэлд аварга том биетэй хүчит заан
адил
тайвуу харагдана. Едигей тэссэнгүй хавирга сүвээг нь алгадаж,
Чи мөн ч лут сайхан харагдаж байна шүү гэв.
Едигей байшингийн босго алхах үедээ яагаад ч юм өчигдөр шөнийн явдлыг
санав. Үнэг
хэрхэн төмөр зам тийш гүйж ирсэн, чулуугаар цохих гээд хэрхэн зүрх алдсанаа
санав.
Бас гэртээ харьж явахад нь сансрын хөлгийн буудлаас галт пуужин ёроолгүй
харанхуй
огторгуйд хэрхэн харван гарсныг санав. Эд яагаад санаанд орсныг Едилсй
өөрөө
боловч ойлгосонгүй..
III
Энэхэн үес Номхон дөлгөөн далайд, үүүний умард өргөрөгт өглөөний найман
цаг болж
байв. Нүд гялбам нартай тунгалаг өдөр намуухан мяралзах зах хязгааргүй их
усан
мандал дээгүүр жигтэй са
руулхан гэгээ сацарч байв. их Далайн энэхэн хэсэгт ус тзнгэр хоёроос ондоо
үзэгдэх
юм өчүүхэн бээр үгүй. Гэвч чухам энд «Конвенция» хэмээх, нисэх онгоц тээгч
далайн
онгоц дээр мөнөөхөн америк-зөвлөлтийн тойрог замын «Паритет» хэмээх станц
дээр,
сансар эзэмшлийн түүхэнд дуулдаагүй явдал болсонтой холбогдож, одоохондоо
тэр
хөлөг онгоцнынхоос ондоо хэн ч мэдээгүй дэлхий дахины чанартай нэг үйл
явдал болж
байв.
Одон гаригийг хамтран судлах “Демнург» программыг удирдах нэгдсэн төвийн
шинжлэх
ухаан стратегийн штаб болох «Конвенция» нэрт, нисэх онгоц тээгч далайн
оигоц сайхи
учир шалтгаанаар хүрээлэн буй ертөнцөөс аливаа харилцаагаа даруй тасалсан
хэдий
боловч Номхон дөлгөөн гадаад далайд Алеутын аралаас өмнүүр өөрийн байран
районыг өөрчлөөгүйгээр үл барам харин ч Владивосток, Сан-Франциско хоёр
хотын
хооронд агаарын замаар яг адил хэмжээний газар уг зайгаа улам нарийнаа
зохицуулан
барьж байв.
Сайхи эрдэм шинжилгээний хөлөг онгоцон дээр мөн зарим өөрчлөлт гарчээ. юу
гэвэл,
мөнөөхөн болсон явдлын тухай мэдээг задрахаас болгоомжлон «Паритет»
станцад
болсон онц явдлын тухай мэдээ хүлээн авсан, сансрын холбооны нэг нь
зөвлөлтийн
нөгөө нь америкийн дежурийн хоёр операторыг уг программын америк,
зөвлөлтийн
талын хоёр ерөнхий хамтран удирдагчийн заавраар түр боловч маш чанд
тусгаарлан
суулгажээ…
Далайн «Конвенция» онгоц хэдийгээр цэргийн зориулалтгүй, ямар ч буу
зэвсэггүй
боловч онгоцны ажилтны дотор бэв бэлэн байдал зарлажээ. «Конвенция» онгоц
бол
НҮБ-ын тусгай тогтоолоор олон улсын халдашгүй дархан байдлын эрхийг
эдэлсэн
бөгөөд дэлхий дээр нисэх онгоц тээгч цэргийн бус ганц хөлөг байв.
Нэр бүхий хоёр орны хийгээд дэлхий дахины аюулгүй байдлын эрх ашигт
чухал гэж
үзвэл яаралтай шийдвэр гаргаж, практик арга хэмжээ авах бүрэн эрх
бүхий хоёр талын хариуцлагатай комиссынхон өдрийн арван нэгэн цагт
мөнөөхөн
«Конвенция» онгоцон дээр тав таван минутын зайтай хүрэлцэн ирэхээр завдан
байв.
Эл учир «Конвенцня онгоц гадаад далайд Алеутын арлаас өмнөхөн
Владивосток, Сан-
Франциско эл хоёр хотоос яг адил зайд хөвж байв. Уг байран газрыг тийнхүү
сонгосон
нь санамсаргүй хэрэг биш. Юу гэвэл Демнург» программыг зохиогчид
анхнаасаа алсын
хараатай, хашир ажилласан нь энэ удаа хэзээ хэзээнээс яах аргагүй илэрхий тод
харагдаж байв. Учир нь, одон гаригийг хайх талаар хамтран боловсруулсан
төлөвлөгөөг хэрэгжүүлэн биелүүлж буй далайн хөлөг онгоцны байран орших
районыг
хүртэл тогтоохдоо олон улсын шинжлэх ухаан, техийкийн энэхүү хосгүй
хамтын
ажиллагааны туйлын эй чацуу үндэс, бүрэн эрх, тэгш зарчмыг тусгажээ.
«Конвенция» онгоц, түүний бүхий л тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг
хоёр талаас
эн чацуу хувиар гаргасан учраас хувь нийлүүлэгч хоёр улсын хоршооллын
онгоц байв.
Далайн энэ хөлөг оигоцноос Невада, Шар талын сансрын хөлгийн буудалтай
шууд,
нэгэн зэрэг радио, телефои, зурагтаар холбсю барьж байв. «Конвенция»
онгоцон дээр
хоёр талаас дөрөв дөрөв бүгд найман тийрэлтэт нисэх онгоц блйнга жижүүрлэн
удирдах нэгдсэн төвөөс эх газартам харилцах өдөр тутмын бүхий л харилцаанд
явж
ачаа, хүн тээдэг байлаа. мөн онгоцноо нэг нь зөвлөлтийн нөгөө нь америкийн
эрх тэгш
хоёр ахмад бий. Тэднийг эрх тэгш
2 дугаар зэргийн ахмад, эрх тэгш 2—1 дүгээр зэргийн ахмад гэж нэрлэх бөгөөд
ээлжийн үед аль нэг нь голлон мэдмүй. Энэхүү далайн хөлөг онгоцны
багийнхан өөраөр
хэлбэл эрх тэгш хоёр ахмадын туслагчид, онгоцны жолооч, механикч,
иахилгаанчид,
усан Цэрэг, үйлчлэгчид цөм ижил тоотой ажээ.
«Конвенция» онгоцны сансрын нислэгийг Удирдах нэгдсэн төвийн шинжлэх
ухаан,
техникийн ажилтны зохион байгуулалтыг ч мөн дээрх журмаар байгуулжээ.
Хоёр талаас нижгээд Ерөнхий хамтран удирдагч, мөн одон гаригийн 1—2, 2—1
дүгээр
тэргүүн судлагчаас эхлээд түүнээс дооших мэргэжлийн бүх эрдэм
шинжилтээний
ажилтныг хоёр талын адил тэгш зэрэг дэв бүхий ижил тоотой хүмүүсээр
бүрдүүлжээ.
Эл учир манай дэлхпйгээс урьд урьдынхаас улам хол «Трамплин» хэмээх
тойрог замд
орчин яваа сансрын стан
цыг мөн энэ зарчмыг баримтлан «Паритет» орчуулбаас тэгш эрх гэж нэрлэсэн
болой.
Энэ бүхнийг боловсруулах гэж хоер орны шинжлэх ухаан, дипломат, засаг
захиргааны
байгууллагаас олон төрлийн ихээхэн хэмжээний бэлтгэл ажил хийсэн нь
мэдээж.
“Демнург» программын талаар бүхий л ерөнхий, тусгай асуудлаар тохиролцох
гэж хоёр
тал олон жилийн туршид тоо томшгүй олон уулзалт зөвлөгөөн хийсэн билээ.
“Демнург» программ нь эрин зууны сансар судлалын асуудлын талаар манай
дэлхийн
төсөөллөөр бол, сэтгэшгүй их хэмжээний дотоод эрчим хүчний нэөц бүхий Икс
гаригийн
эрдсийн нөөцийг ашиглах зорилгоор тэр одон гаригийг судлах асар их зорилт
өмнөө
тавьжээ. Икс одны гадаргуу дээр бараг сул хэвтдэг зуун тонн шороог зохих
ёсоор
боловсруулахад бүх Европыг нэг жилийн турш хангах цахилгаан, дулаантай
тэнцэх
тийм хэмжээний дотоод эрчим хүчнийг гаргаж «чадах яжээ. олон миллиард
жилийн
туршид одон гаригийн урт удаан хугацааны хувьслын нөлөөгөөр Эрхсийн
оддын онцгой
нөхцөлд үүссэн Икс одны бодисын эрчим хүчний уг чанар тийм ажгуу. Икс
одны
гадаргуугаас сансрын аппаратаар удаа дараа авчирсан шорооны сорьц үүнийг
гэрчлэхийн хамт манай Нарны системийн энэхүү улаан одон дээр хэд хэдэн удаа
түр
очиж буусан экспедицийн ур дүн харуулжээ.
Сар, Цолмон зэрэг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдсэн бусад нэг ч одон гариг
дээр ус
байдаггүй бол Икс одыг гаднаас харахад цөлийн байдалтай боловч хөрсөн дор
нь
бэлхнээ чөлөөтэй ус бий ажээ. энэ нъ Икс одыг эзэмших төслийн ашиг тусад
шийдвэрлэгч хүчин зүйл болжээ. Икс одон дээр маргаангүй их ус бийг
өрөмдлөгийн
туршилт нуталжээ. Эрдэмтдийн тооцоолсноор Икс одны гадаргуу дор хэд хэдэн
километр зузаан усан судал бий агаад тэр нь хүйтэн чулуун хөрсний үе судлын
давхар
дор үл хувьсах байдалд тогтож байгаа ажээ.
Икс одны дээр тийм асар их хэмжээний ус буй явдал “Демнург» программыг
улам
бодитой болгож байв. Тухайн байдалд ус бол зөвхөн чийгний эх булаг
төдийгүй, бусад одон гаригийн нөхцөлд амьдралыг дэмжин, хүний организмыг
хэвийн
ажиллуулах хийгээд
юуны өмнө амьсгалах агаарын зүйлд чухал хэрэгтэй нийлмэл бодис гаргах
сурвалж
материал болно. Түүнээс гадна үйлдвэрлэлийн үүднээс авч үзвэл ус бол Икс
одны
шороог сансрын тээврийн хэрэгсэлд ачихын өмнө анхны угаалга хийх
технологид
үндсэн үүрэг гүйцэтгэх болно.
Икс одны эрчим хүчийг эхлээд сансрын тойрог замын станцад татаж, тэндээс
гео зэрэг
цагийн орчих замаар дэлхийд дамжуулах уу, аль эсвэл дэлхийд шууд татах уу
гэдэг
асуудлыг хэлэлцэж байв. одоохондоо цаг байлаа.
Икс одны гүний усыг байнгын автомат удирддагаар урсган гаргаж усан хоолойн
системд оруулах төхөөрөмж тавих өрөмдөгчид, ус судлагчдын хэсгийг уг одон
дээр
удаан хугацаагаар ажиллуулах том экспедиц явуулахаар хэдийн бэлдсэн байв.
Тойрог
замын «Паритет» станц бол уулчдын нэр томьёогоор,
манай дэлхий Икс од хоёрын замын дундын гол лагерь болох ёстой байв.
«Паритет»
станц дээр, Икс од «Паритет» станцын хооронд тогтмол явах тээврийп «завь
онгоцны»
зогсоол, ачаа ачих буулгах төхөөрөмжийг хэдийн байгуулсан болой. «Паритет»
станц
дээр барьж буй барилга гүйцэхээр тэнд зуу гаруй хүн элбэг багтах маш тохитой
байр
бэлэн болох агаад дэлхийгээс зурагт радиогийн нэвтрүүлгийг байнга үзэж
болно.
Сансрын энэхүү томхон үйлдвэрийн газарт Икс одпы усыг олзворлон шинжлэх
ажил
бол хүн өөрийн гариг дэлхийгээс гадна гүйцэтгэх үйлдвэрлэлийн ажиллагааны
анхны
үйл явдал болох байлаа.
Тэр өдөр ойртсоор байв. Бүх юм түүнд зориулагдаж байв…
Икс одон дээр гидротехникийн ажиллагаа явуулах үүлчийн бэлтгэл ажил Шар
талын
хийгээд Невадын сансрын хөлгийн буудалд дуусаад байв. «Трамплин» хэмээх
тойрог
замд ажиллан буй «Паритат» станц сансрын атарчдын ажлын энэ анхны хэсгийг
хүлээн
авч цааш нь Икс одноо илгээхэд бэлэн болоод байв.
Чухамдаа орчин үеийн хүн төрөлхтөн өөрийн эх Дэлхийн гадна соёл
иргэншлийг
дэлгэрүүлэх эх үүсвэр дээр хүрээд байлаа…
Гэтэл чухам энэхэн үес, Икс одон дээр ус судлагчлын анхны хэсгийг илгээхийн
өмнөхөн
«Трамплин»
хэмээх тойрог замын «Паритет» станцад удаан хугацаагаар ажилласан эрх тэгш
сансрын хоер нисэгч сураггүй алга болчих нь тэр…
Тэд тогтмол цагийн ээлжийн холбоогоор ч, бусад цагаар ч ер ямар ч дохио
дуудлагад
гэнэт хариу өгөхийг больж холбоо тасрав.
Уг станцын байрыг байнгын тэмдэглэн өгөгч дохио, станцын хөдөлгөений
чигийн
засварын суваг хоёроос бусад радио зурагт радиогийн бүхий л систем огт
ажилгүй
болж маш түгшүүрт сэтгэгдэл төрүүлэв.
Цаг хугацаа өнгөрсөөр л байв. «Паритет» станц ямар ч дуудлагад хариу алга
хэвээр.
Далайн «Конвенция» онгоцон дээр түгшүүр улам нэмэгдэв. Сансрын хоёр
нисэгч юу
болов? Ямар учраас тэд таг дуугүй болов? Өвчин тусав уу, ямар нэг эвгүй хоол
унднаас хордов уу Ер тэд амьд байна уу, үгүй юү? гэсэн элдвийн таавар
таамаглал
ярилцан эхлэв.
Сүүлдээ эцсийн арга хэрэглэж, станцын гал түймрийн түгшүүрийн системийг
залгах
дохио явуулав, тийм аймаар үйлдэл болж байхад ч ямар ч хариу өгсөнгүй…
“Демнург» программыг иоцтой аюул нөмрөв. Далайн «Конвенция» онгоцны
сансрын
Удирдах нэгдсэн төв уг байдлын учрыг тодруулахын тул эцсийнхээ бололцоог
хэрэглэж, Невада, Шар талын сансрын хөлгийн буудлаас. тус бүр нижгээд
нисэгч бүхий
сансрын хоёр хөлөг «Паритет» станцтай залгахаар яаралтай хөөргев.
Тойрог замын станцад сансрын хоёр хөлөг зэрэг цагт залгагдах гэдэг дээд
зэргийн
төвөгтэй, бэрхшээлтэй ажил байсан авч амжилттай залгагдав. «Паритет»
станцад
нэвтрэн орсон шалгагч нисэгчдээс авсан анхны мэдээ гайхаш тасармаар мэдээ
байв.
Тэд станцын бүх тасалгаа, бүх лаборатори, бүх давхар, бүхий л догол булангаар
явж
үзээд станц дээр сайхи хоёр нисэгчийг олсонгүй гэж мэдэгдэв. Амьдаар ч
байдаггүй,
үхсэн ч байдаггүй…
Ийм болно гэж хэний ч санаанд орсонгүй. Тойрог замын станцад гурван сар
илүү болж,
өгсөн үүрэг бүхнийг одоо хүртэл нарийн чанд биелүүлж байсан хоёр нисэгч
гэнэт
хаашаа алга болчихдог билээ гэж бодоод бодоод хэрхэвч төсөөлж чадахгүй
болов.
Тэд ямар ч
гэсэм уур болон замхраагүй Тэд ямар ч гэсэн задгай сансарт ил гараагүй
«Паригет» станцад хийсэн тэрхүү шалгалтыг хоёр ерөнхий хамтран удирдагч,
одон
орны хоёр эрх тэгш судлагчийн харж байхад «Конвемцмя» онгоцноос радио-
зурагт
радиогийн шууд холбоо барьж харуулав. Удирдах нэгдсэн төвийн зурагтын олон
дэлгэц дээр
Сансрын хоёр шалгагч нисэгч хэрхэн өөр хоорондоо үг ярилцан, жингүйдлийн
байдалд
станцын бүх байр барилга дотуур хэрхэн тойрон үзэж яваа байдал сайхан
харагдаж
байжээ. Тэд тийнхүү алхам тутамд шалгалт хийж явахдаа ажигласан
зүйлийнхээ тухай
илтгэсээр байв. Тэрхүү яриаг соронзон хальсанд буулгасан нь
«Паритет». Та нар харж байна уу Станц дээр хэм ч алга. Бид юу ч олж
илрүүлсэнгүй.
«Конвенция». Ямар нэг эвдэрсэн хэмхэрсэн, байрнаасаа хөдөлсөн юм харагдана
уу
«Паритет». Байхгүй. Цөм ёсоороо, цөм журмаараа, цөм байрандаа байнаа.
«Конвенция». Ямарваа цусны мөр толбо харагдахгүй биз?
«Паритет». Огтхон ч алга.
«Конвенция». Хоёр нисэгчийн хувийн эд юмс хаана, ямар янзтай тавиастай
байна?
«Паритет». Цөм байрандаа байх шиг байна.
«Конвенция». Тэгэхдээ ямар янзтай байна?
«Паритет». Тэд тун саяхан энд байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр
харагдаж
байна. Ном, Цаг, пянз тоглуулагч цөм байрандаа байна.
«Конвенция». Хана туурган дээр юм уу, цаасан дээр бичиж үлдээсэн ямар нэг
зурвас
бичиг алга уу
«Паритет». тийм юм харагдахгүй байна. Аль вэ байзаарай Энд ээлжийн журнал
дэлгэж дээр нь нэг их бичиг тавьсан байна. Жингүйдэлд бичгийг хийсгэхгүй
гэж
хавчаараар хавчсан байна. Дэлгээтэй хуудсыг үүдэн тийш харуулан тавьжээ…
«Конвенция». Юу гэж бичсэн байна, уншаарай.
«Паритет». одоохон. Англи, орос хоёр хэлээр бичсэн хуудсыг яг зэрэгцүүлээд
тавьсан
байна…
«Конвенция». Яагаад удаад байна, уншаарай.
На…
«Паритет». Гарчиг нь «Дэлхийд явуулах илгээлт» гэж байна. Хаалтанд
«Тайлбар
бичиг» гэжээ.
«Конвенция». зогс Битгий унш Холбооны цаг завсарлалаа. Хүлээж бай. Жаахан
байзнаад бид дуудлага өгнө. Бэлэн байгаарай.
«Паритет». О, кей
Тойрог замын станц, Удирдах нэгдсэн төвийн хооронд болсон яриа үүгээр
таслагдав.
“Демнург» программын хоёр ерөнхий хамтран удирдагч хоорондоо зөвлөөд
жижүүрийн
хоёр оператороос бусад бүх хүнийг холбооны байрнаас гаргав. Тэднийг гарсны
дараа
хоёр талын ээлжит холбоо дахин эхлэв. «Трамплин» хэмээх тойрог замд
ажиллаж
байсан сансрын хоёр нисэгчийн үлдээсэн бичгийг сийрүүлбэл
«Нэг мэргэжлийн хүндэт нөхөд өө Бид тун ч ер бусын учир шалтгаанаар, тун
тодорхой
бус хугацаагаар тойрог замын «Паритет» станцыг орхиж явж байгаа болохоор
тийнхүү
орхин явах болсон учир шалтгааныг тайлах нь бидний зайлшгүй үүрэг гэж үзэв.
Магадгүй, хязгааргүй удаан хугацаапаар явж болох бөгөөд энэ нь бидний урьд
хожид
үзээгүй явдалтай тулгарсантай холбогдон гарах нэлээд олон зүйлийн хүчин
зүйлээс
шалтгаалах юм.
Бидний энэ явдал бол огт санамсаргүй жигтэй явдал гэж гарцаагүй үзэгдэхээр
үл
барам наад захын сахилга батын талаас авч үзвэл байж болшгүй зүйл гэж бид
сайн
ухамсарлаж байна. Гэвч бид бүр онцгой учир явдалд учрав. энэхүү учир явдал
хүний
соёлын бүхий л түүхэнд гараагүй тийм явдал учраас ядахдаа биднийг ойлгох
болов уу
гэсэн найдлага төрж байна.
Бид нэлээд хэдийнээс сансрын уудмаас, голдуу манан дэлхийн цэнэгт мандлаас
тархах
учиргүй их шуугиант тоо томшгүй олон радио долгионы дотроос нэг богино
үезлэлийн
чиглэсэн радио дохио олж барьдаг болсон билээ. Тэр бол хамгийн богино
үелзлийн
долгион учраас хялбархан баригдахын дээр ямагт нэг цагт, ямагт нэг хэмжээний
зайтай
дуудлага өгдөг байв. Бид анхандаа түүнд онцын анхаарал тавьсан нь үгүй. Гэвч
тэр
дуудлага. Орчлонгийн уудмын маш
тодорхой нэг цэгээс, бүх талаар авч үзвэл манай тойрог замын станцаар
баримжаа авч
үргэлжийн дөрвөн цагт шаргуу ирдэг болов. Тэрхүү зориуд чиглэсэн радио
долгион бол
алс холын сансарт «Трамплин» хэмээх тойрог замд гараад жил хагас илүү болж
байгаа
«Паритет» станц дээр бидний гурав дахь ээлжинд гарахаас бүр өмнө агаар
мандалд
орж ирдэг болсныг бид одоо сайн мэдэв. Орчлонгийн хязгааргүй уудмаас ирж
буй энэ
дохиог Бид яагаад анх түрүүн, огт санамсаргүй сонирхох болсныг тайлбарлан
хэлэхэд
бэрх байна. Ямар боловч бид энэхүү үзэгдлийг ажиглаж, тэмдэглэж судалсаар
байтал
яваандаа улам бүр итгэл төрж энэ бол гаднаас зориуд өгч буй дохио мөн гэдэг
дүгнэлт
хийв.
Гэвч энэ санаа бидэид тийм ч түргэн зуур лавширсан нь үгүй. Тэр бүх
хугацаанд бид
эргэлзсээр л байв. Орчлонгийн үл үзэгдэх хязгааргүй гүнээс нэвтрэн ирсэн
бидний
бодож байгаагаар зориудын радио долгионыг барьсан төдийхнөөр бид манай
дэлхийгээс ондоо од гариг дээр соёл иргэншил байна гэж нуталж яахан болох
билээ.
Зэргэлдээ од гариг дээр боловч хамгийн энгүүн хэлбэрийн амьд амьдралын нар
нэг
шинж тэмдэг буй эсэхийг олж илрүүлэх талаар удаа дараа хамгийн наад захын
зорилт
тавьсан шинжлэх ухааны үүнээс өмнөх бүхий л оролдлого ямар ч үр ашиг
үзүүлээгүй
явдалд бид ихэд баригдаж байв. Сансрын уудмыг судлах талаар хийсэн шинэ
шинэ
алхам бүрийд, ондоо од гаригт амьд амьдрал бий гэсэн таамаглалын магадын
хувь
онолын талаар буурч, практик ажиллагааны талаар бүр ч нооль дээр унасан
учраас
манай дэлхийгээс ондоо од гариг дээр амь амьдрал бий болов уу гэж эрж хайх
явдлыг
итгэшгүй зүйл гэж байснаа бүр сүүлдээ энэ бол бодит биш, үл гүйцэлдэх хоосон
оролдлого мөн гэж үздэг болсон билээ. Эл учир Бид өөрсний таамаглалын тухай
мэдэгдэж зүрхлээгүй юм. Ер нь бид биологийн хосгүй чухаг үзэгдэл болох амьд
амьдрал цорын ганц манай дэлхийд буй гэж газар сайгүй нуталсан тэр үзэл
санаатай
зөрөхийг түвдсэнгүй. Түүнээс. гадна тойрог замын станц дээр бидний гүйцэтгэх
ажлын
программд тийм талын ажиглалт хийх зүйл ороогүй учраас өөрсдийн
эргэлзлийг хэлэх
нь бидний үүрэг
биш гэж үзсэн юм. Бүх үнэнийг хэлбэл үүний урьд сансрын нэг нисэгч тойрог
замд явж
байтал гэнэт .үхэр мөөрөх дуулдаж, голын хажуугийн нугад мал сүрэг бэлчин
яваа шиг
харагдав гэж ярьснаар тэр нисэгч «сансрын үхэрчин нисэгч» гэдэг хочийг авсан
явдал
бий. Бид тийм байдалд орчихыг хүссэнгүй.
Дэлхийн гадна оюун ухаант амьдрал байна гэсэн сүүлчийн нуталгаа гарсан мэг
явдал
бидний хувьд хэдийнээ хожимдсон хэрэг байлаа. Бидний ухамсарт үсрэлт гарч,
орчлон
бүтсэн тухай бидний төсөөлөлд эргэлт, өөрчлөлт орсон учраас бид юмыг
урьдынхаасаа шал өмнөөгөөр сэтгэдэг болсноо гэнэт мэдэв. Орчлонгийн
бүтцийг шал
ондоогоор сэтгэж, амьд амьтан оршдог шинэ уудмыг нээж, оюун ухаант эрчим
хүчний
бас нэг хүчирхэг голомт байгааг мэдсэнээр бид дэлхийн талаар санаа зовох
шинэ
ойлголтын үүднээс өөрсдийн тэр нээлтийн тухай цагийг болтол дэлхийд
мэдэгдэхийг
түдгэлзэх нь чухал гэдэг дүгнэлтэд орсон билээ. Бид ийм шийдвэр гаргахдаа
хамгийн
орчин үеийн нийгмийн эрх ашгийг бодсон юм.
Одоо гол зүйлийнхээ тухай ийм явдал яаж болов гэдгийг өгүүлье.
Бид нэг удаа мөнөөхөн үл мэдэгдэх битүүлэг радио дуудлага байнга ирдэг
орчлонгийн
тэрхүү зүгт, барагцаалбал. мөнхүү үелзлэлээр хариу радио дуудлага явуулав.
Гэтэл
хачин гайхалтай юм болов. Бидний дуудлагыг тэр дор нь хүлээн авснаар үл
барам
учрыг ойлгожээ Түүний хариуд бидний хүлээн авдаг үелзлэлийн зурвасаар
урьдын
долгионы хажуугаар бас нэг ижил долгион, удалгүй бас нэг ижил долгионоор
гурван
зэрэг дохио ирэв.
Тэр бол баярын гурван ижил өнгийн дуу хоолой байлаа. Орчлонгийн уудмаас
гурван
зэрэг цагийн радио дуудлага хэдэн цагийн турш баярын марш адил цутгаж,
манай
Эрхсийн гадна оюун ухаант хүн амьтан байдаг тухам баяртай мэдээ хүргэв. Тэд
хэт
холын зайд өөрсдийн нэгэн адил амьтантай холбоо барих туйлын өндөр арга
чадварыг
эзэмшжээ. энэ нь сансрын биологийн тухай Бидний ойлголтод, орон, цаг, зайн
байгууламжийг Бидний танин мэдэх,эд гарсан хувьсгал байлаа. Бид одон оронд
ганцаар биш гэж үү? Эцэс төгсгөлгүй хоосон орчлонд бидний адил хүн
амьтан бас байдаг гэж үү? Манай дэлхийн хүн. Орчлонгийн уудамд ганцаар
оюун
ухаант амьтан байсан биш гэж үү?…
Бид манай дэлхийн гадна соёл иргэншил олсныхоо бодит эсэхийг шалгахын
тулд амьд
амьдрал анх үүссэнээс хойш одоо хүртэл тогтнон буй дэлхийн бөмбөрцгийн
цулын
томьёог радиогоор илгээв. Хариуд нь бид тэдний гаригийн цулын барагцаалбал
мөн
тиймэрхүү томьёотой тайлбар хүлээн авав. Үүнээс бид тэрхүү амьд амьтан
оршдог
гариг бол хэмжээгээр нэлээд томын дээр бүрэн татах хүчинтэй ажээ гэдэг
дүгнэлт хийв.
Бид анх тийнхүү физикийн хуулийн томьёо солилцож, харь холын одны оюун
ухаан
бүхий амьтантай анх ингэж харилцаа холбоотой болсон юм.
Тэрхүү харийн гаригийнхан бидний харилцаа холбоог ойртуулан гүнзгийрүүлэх
талаар
идэвхтэй хоршоо байлаа. Тэдний хүчин чармайлтаар бидний холбоо улам бүр
шинэ
агуулгаар дүүрч байв. Тэд гэрлийн хурц бүхий нисэх аппараттай болохыг
удалгүй бид
олж мэдэв. Бид анхандаа математикийн хийгээд химийн томьёогоор санаагаа
харилцан
ойлголцож байтал удалгүй, тэд ярьж бас чаддаг гэсэн ойлголтыг бидэнд өгөв.
Үүний
ачаар бид бусад олон юм олж мэдэв. Майай дэлхийн хүн дэлхийн таталтыг
давж,
сансарт гарч, тэнд бат тогтвортой орчиж чадах болсон тэр цагаас тэд алс холын
Эрхсийн оддоос боловч сонсох чадалтай одон орны иж аппаратын
тусламжтайгаар
манай хэлийг судалдаг болжээ. Сансар дэлхий хоёрын хоорондын радио
харилцааг
үргэлж барьж манай хэлний үг, өгүүлбэрийг харьцуулан үзэх, задлан шинжлэх
замаар
утгыг тайлж чадсан ажээ. Тэд бидэнтэй англи, орос хэлээр ярих гэж оролдоход
нь бид
түүнийг нь үнэмшив. энэ бол бидний хувьд бас л байж болшгүй гайхаш
төрүүлсэн нээлт
байлаа…
Одоо хамгийн гол зүйлийн тухай өгүүлье. Харь холын тэрхүү соёл иргэншил
бүхий энэ
одонд бид очихоор зориглов. Тэдний оршдог одны нэрний утгыг барагцаалбал
ойнцээж
гэж бид тайлав. Ойнцээжийн хэн өөрснөө биднийг урив. энэ бол тэдний санаа
мөн
Бид энэхүү шийдийг сайтар эргэцүүлэн бодсоны үндсэн дээр гаргав. Гэрлийн
хурдтай
тэдний нисэх аппа
рат манай тойрог замын станцад хорин зургаа, долоон цагийн дотор хүрэлцэн
ирж
чадна гэж тэд бидэнд тайлбарлав. Биднийг буцъя гэвэл мөн тийм хугацаанд
буцаан
хүргэж өгөх үүргийг тэд авав. Залгагдах талаар бидний тавьсан асуултад хариу
өгөхдөө энэ бол асуудал биш, юу гэвэл тэдний нисэх ап парат нь ямар ч
хийцтэй, ямар
ч дүрс хэлбэртэй хөлөгт бин битүү наалдан чадна гэж тэд бидэнд тайлбарлав.
Тэр нь
цахилгаан соронзноор тулгаж нийлүүлдэг ямар нэгэн чанарыг агуулсан
бололтой.
Хэрэв тэдний нисэх аппарат манай хөлгийн задгай сансарт гардаг үүдэнд тулж
наалдах
аваас бид түүгээр дамжин тэдэнтэй учрах нь бидний хувьд хамгийн сайхан
боломж гэж
бид үзэв. Ойнцээж хэмээх одонд аялах аян маань амжилттай болбол бид тийм
аргаар
эгж ирэх санаатай байна.
Ингээд бид «Паритет» станц дээр өөрсдийн илгээлтийг, хэрэв хэрэгтэй бол
тайлбар
бичиг, ил захидал, уриалгыг орхив. Гэвч хэргийн гол үүнд биш…
Бид хааш одож буй, биедээ ямаршуу хариуцлага тохож буйгаа хангалттай эрүүл
ухаанаар ойлгож байна, Хүн төрөлхтөнд ингэж зүтгэх үлэмжийн хосгүй боломж
чухам
заяагаар бидэнд ногдож буйг ухамсарлаж байна. Үүнээс илүү эрхэм дээд үйлс
байхгүй
гэж бид ойлгож байна…
Харин бидний хувьд хамгийн шаналгаатай юм бол үүрэг хариуцлага сахилга
батыт
ухамсарлах ухамсрыг давах явдал байлаа. Бидний хэн хэн маань эртний
уламжлал, ёс
горим, ёс суртахууны олон нийтийн хэмээр хүмүүжсэн улс. Бид сансрын
нислэгийг
удирдах нэгдсэн төвийн удирдагч та нарт, ер нь өөрсдийн зорилт зорилгын
талаар
хэнтэй ч, ямар ч хэлбэрээр зөвшилцэлгүйгээр «Паритет» станцыг орхин явсан
маань
манай Дэлхийн нийгмийн амьдралын дүрэм журмыг тоогоогүйгээс болсон
хэрэг огт бус
болой. энэ бол бидний хувьд хамгийн хүнд бэрх бясалгалын сэдэв байв. Наад
зах нь
хоккейн тэмцээний илүү оноо бүр улс төрийн талаар ялах, өөрийн төрийн
системийн
давуу талыг харуулна гэж үздэг хүчнүүд хөдөлгөөнд орохтой зэрэг хэчнээн их
зөрчил,
тачаал, сэтгэлийн хямрал болдгийг ойлгоход бэрх биш болохоор бид ингэж арга
буюу
үйлдэв. Харамсалтай нь бид
манай дэлхийн үнэн байдлыг тун сайн мэддэг болой. Гаднын соёл иргэншилтэй
холбоо
тогтоох боломж майай дэлхийнхний хоорондын дэлхийн чанартай тэм цэл
гарахын бас
нэг шалтаг болохгүй гэж хэн батлах юм бэ?
Манай дэлхий дээр улс төрийн тэмцлээс хөндий байхад бэрх буюу бараг
боломжгүй
юм. Харин дэлхийн бөмбөрцөг машины дугуйнаас томгүй харагддаг алс холын
сансарт
удаан хугацаагаар олон хоног, олон долоо хоног явахад нийгмийг галзуурахад
хүргэж,
зарим орныг атомын бөмбөгөө шүүрэн авах хүс лэнд хүргэж буй эрчим хүчний
одоогийн
хямрал бол хэрэв тэдгээр улс аль чухал асуудлынхаа талаар хэлэлцэн тохирч
чадах л
юм бол, ердеө л техникийн томхон асуудал шүү дээ хэмээн бид сэтгэл өвдөн,
сэтгэл
харамсан боддог болов.
Тэртэй тэргүй аюул заналын дор байгаа дэлхийн байдлыг улам төвөгтэй,
түгшүүртэй
болгохоос бол гоомжлон бид өөрсдийн үзэл, сэтгэлд зохнцуулан харийн
ертөнцийн
оюун ухаант хүмүүсийн өмнө үг хэлэх урьд хожид байгаагүй хариуцлагыг
«өртөө хүлээн
авахаар зүрхлэв. Бид өөрсдийн сайн дураар авсан энэ үүргээ нэр төртэй
биелүүлнэ
гэж найдаж, дотроо итгэл төгс байна.
Сүүлчийн зүйлдээ оръё. Бид тийнхүү бодож, эргэлзэж, гуйвж, байхдаа
“Демнург»
ирограммд хохи рол учруулахгүйн тулд ихээхэн санаа тавилаа. энэ программ
бол
манай хоёр орны хамтын ажиллагаа нэгэн үе өрнөж, нэгэн үе татарч олон
жилийн
туршид харилцан үл итгэлцэх байдалд байж түүний үр дүнд зовон туулсан хүн
төрөлхтний гео сансрын түүхэнд гарсан агуу их эхлэлт мөн. Ямар боловч оюун
ухаан
ялан дийлж бид өөрсдийн хүч, чадварын хэрээр манай нийтийн үйл хэрэгт сайн
дураараа хүчин зүтгэх болов. Нэгий нь нөгөөтэй адилхан харьцуулан бодоод
дээр
дурдсан болгоомжлолын учир «Демнург» прог раммыг хүнд шалгалтад
оруулахыг үл
хүсэхийн үүднээс өөрснийхөөрөө шийдэж буцаж ирүүт ээлжит үүргээ
үргэлжлэн
гүйцэтгэхийн тул «Паритет» станцыг түр орхилоо. Хэрэв бид үүрд алга болох
юм уу
эсвэл удирдлагын зүгээс Биднийг «Паритет» станц дээр ээлжийн үүрэг
гүйцэтгэх
гавьяагүй гэж үзвэл Биднийг
халах бол тийм ч төвөгтэй биш. Биднээс доргүй ажиллах хөвгүүд хэзээд
олдоно.
Бид үл мэдэгдэх зүг одно. Оюун ухааныг оюун ухаантай нэгтгэхийн тулд ондоо
ертөнц дээр бидний нэгэн адил оюун ухаант амьтан хүнийг нээх гэсэн хүн
төрөлхтний
олон үеийн хүсэл мөрөөдөл, мэдлэгийн эгээрэлд бид хөтлөгдөв. Гэвч тэрхүү
харь
холын одон гаригийн хуримталсан туршлага хүн төрөлхтний хувьд ачтай тустай
буюу
гэм хортой эсэхийг хэн ч үл мэдмүй. Бид өөрсдийн өгсөн үнэлэлтэд . бодитой
байхыг
хичээнэ. Бидний нээлт манай дэлхийн хувьд. аюултай заналтай, эвдэн сүйтгэх
чанарыг
агуулсан байвал бид манай дэлхийд ямар ч гай зовлон удахгүй өөрсдийгөө авч
явна
гэдгээ андгайлъя.
Бас эцэст нь хэлэхэд бид одоо салан одох болно. Бид хөлгийн гэгээвчээр эх
дэлхийгээ
хажуу талаас нь харж байна. Сансрын уудмын пад харанхуй дотор гэрэл
сацруулагч
эрдэнийн алмаас шиг харагдаж байна. Эндээс харахад манай дэлхий ер бусын
сайхан
хөх цэнхэр өнгөтэй, нялх хүүхдийн толгой шиг эмзэг хэврэг харагдаж байна.
Эндээс
харахад дэлхийн бүх хүн цөм бидний ахан дүүс мөн гэж санагдана. Манай
дэлхийд
хараахан тийм биш гэдгийг бид мэдэвч тэ дэнгүйгээр өөрснийгөө сэтгэж
чадахгүй
билээ…
Бид дэлхийн бөмбөрцгөөс холдон одох болно. Хэдэн цагийн дараа бид
«Трамплин»
хэмээх тойрог замыг орхин одохо манай дэлхий хараанаас мултарч үзэг дэхгүй
болно.
Харь холын Ойнцээж орныхон наашаа хэдийн замд гарчээ. Мөд удахгүй хэдхэн
цагийн
дараа тэд хүрэлцэн ирнэ. Цаг тун бага үлдлээ. Бид хүлээж байна.
Бас бид гэр бүлийнхэндээ захиа бичиж орхив. Тэр хүү захидлыг зохих эздэд нь
дамжуулахыг энэ хэргээр энд ирэх хэн бүхэнд туйлаас хичээнгүйлэн гуйя.
Жич, Гаднын одон гаригийнхантай бидний холбоо барьж байсан радио
долгионы хүлээн
авах ба нэвт рүүлэх суваг, долгионы үелзлэлийг ээлжийн журналд тэмдэглэв.
хэрэг
тохиолдвол бид та нартай тэрхүү сувгаар холбоо барьж, өөрсдийн мэдээг
дамжуулах
болно. Ойнцээжийнхэнтэй бид радио холбоо барьж байсан болохоор холбоо
барих
хамгийн тохиромжтой
ганц арга бол тойрог замын станцын холбооны сис
тем мөн. Учир нь манай дэлхийг тойрон хүрээлсэн агаар мандалд хүчит цэнэг
бүхий
давхарга байдаг тул орчлонгийн уудмаас манай дэлхийд илгээх радио дуудлага
тэрхүү
нэвтэршгүй саадыг даван шууд хүрч үл чадъя уу.
За баяртай Бидний одох цаг болов.
Энэ бичгийг англи, орос хэлээр ив ижил хоёр хувь үйлдэв.
Сансрын эрх тэгш 1—2 дугаар
нисэгч
Сансрын эрх тэгш 2—1 дүгээр
нисэгч
Тойрог замын «Паритет» станц.
Гуравдугаар ээлж 94 хоног»
гэжээ.
Энэхэн үес яг товлосон хугацаанд Владивостокийн цагаар арван нэгэн цагт
америк,
зөвлөлтийн талын онц бүрэн эрхт комиссын гишүүдийг тээж ирсэн хоёр
тийрэлтэт онгоц
«Конвенция» хэмээх далайн онгоцон дээр цувран буув.
{комиссын гишүүдийг протокол ёсоор цагийг чанд баримтлан хүлээн авав.
Үдийн хоол
идэх хугацаа ха гас цаг болохыг комиссын гишүүдэд шууд зарлав. Комиссын
гишүүд
үдийн хоол идмэгц тойрог замын «Паритет» станц дээр тохиолдсон онцгой
явдалтай
холбогдсон хаалттай зөвлөгөөн хийхээр далайн онгоц ны амралтын өрөөнд
орцгоов.
Гэвч зөвлөгөөн Дөнгөж эхэлмэгц гэнэт тасалдав. Учир юу гэвэл «Паритет»
станц дээр
буй сансрын шалгагч хоёр нисэгч эрхсийн замын зэргэлдээ Ойн цээж хэмээх
одноос
мөнөөхөн сансрын эрх тэгш 1—2,
1 дүгээр нисэгчдээс хүлээн авсан анхны мэдээг «Конвенция» далайн онгоцон
дээр буй
«Сансрын нислэгийг удирдах нэгдсэн төвд дамжуулвай.
IV
энэ нутагт баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа галт тэрэг үргэлж явдаг
байлаа.
Энэ нутагт төмөр замын хоёр талаар үргэлжилсэн их цөлийн газар дунд Шар
тал
хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт газрын хол ойрыг, цагийг Гринвичийн уртрагаас эхлэн хэмждэг шиг
ямагт галт тэргээр тааруулан хэмждэг болой.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байлаа.
Найман овгийн АнаБейнтийн булш гадаа хаяанд. биш, алсын чиг авч Шар
талын
дундуур барагцаагий нь хараад явбал гучин мод газар билээ.
Шуурган Едигей тэр өглөө маш эрт босов. Шөнө олигтой унтсан ч үгүй, харин
үүрээр
хэсэг дугхийжээ. Шөнө талийгаачийг ариутгах засах ажилтай байв. Уг нь тийм
ажлыг
оршуулах өдөр нь нас барсан хүний гэрт нийтээрээ мөргөл залбирал үйлдэхээс
урьд,
гар гахын өмнөхөн хийдэг ёстой. Гэтэл маргааш өглөө эрт гаргах тул тэр
бүхнийг
оршуулахын урьд шөнө Едигей өөрөө номын ёсоор нь гүйцэтгэв. Харин
талийгаа чийн
биеийг угаахад өндөр Эдильбай бүлээн ус зөөж өгсөн боловч баахан зүрх
алдаж, нас
барсан хүнээс хөндийхөн зогсож байв. Аймаар байсан байлгүй яах вэ. Едигей
түүнийг
нь огт мэдээгүй хүн шиг, Эдильбай, чи үүнийг сайн харж ав. Хожим хэрэг болно
шүү. Ер
нь хүн нэгэнт төрдгөөс хойш бас оршуулж л таарна даа гэлээ.
Би ойлгож байнаа гэж Эдильбай итгэл муутай дуугарав.
Би тэрнийг л ярьж байна. Жишээ нь би өнөө маргаашгүй үхээд өгнө. Тэгэхлээр
ингэж
засах хүн байхгүй байх уу Аль тааралдсан нэг нүхэнд түлхэж орхих уу
Хаанаас даа гэж Эдильбай ичингүйрэн, үхсэн хүний хажууд байж сурахыг
хичээн
дэнлүүгээ дээр барьж,— Таныг байхгүй бол ямар ч сонирхолгүй болно. Та амьд
явж
үз. Тэр нүх яах вэ гэв.
Талийгаачийг тийнхүү засах ариутгах гэж бүтэн хагас цаг болов. гэсэн ч
Едигейн сэтгэл
дүүрэн байв. Талийгаачийг ёсоор нь угааж, гар хөлийг ёсоор нь засаж тавиад
бөс
даавуу хайрласан ч үгүй цагаан өмсгөл эсгэж номын ёсоор сайхан ороов.
Хажуугаар
нь цагаан өмсгөл яаж эсгэдгийг Эдильбайд зааж байв. Дараа нь сахал үсээ
хусаж,
тэгшилж өөрийгөө сайхан янзлав. Едигейн сахал бол хөмсөг шигээ өтгөн
ширүүн билээ. Харин одоо баахан бууралтах янз оржээ. Едигей бас цэрэгт
байхдаа
шагнуулсан одон медаль, мөн гавшгай ажилчны энгэрийн тэмдэг тэргүүтнээ
зүүхийг
мартсангүй, цөмийг хүрэмнийхээ энгэрт хадаж маргааш хөдлөхөд бэв бэлэн
болов.
Чингэсээр байтал шөнө өнгөрчээ. Тэр бүхнийг тун хялбархан, тун тайван
гүйцэтгэсэндээ Едигей өөрөө боловч гайхаж байв. Урьд нь хүн хэлсэн бол тийм
айхтар
эмгэнэлт ажлыг тийм амархан хийчихнэ гэж итгэхгүй байв. Тэгэхлээр цаанаасаа
Казангап өвгөний ясыг барих учиртай байжээ. Хувь зохиол гэдэг тийм байдаг
болой.
Ер нь хамаг учир хүний хувь зохиолд байдаг. Тэд анх төмөр замын Кумбелийн
өртөөн
дээр тааралдах даа ийм явдал болно гэж яахан бодох билээ. Едигей дөчин
дөрвөн
оны адгаар их буугийн сумны дэлбэрэл тэд битүү бэртэн цэргээс халагдсан
билээ.
Гаднаас нь харахад хөл гар бүтэн зүв зүгээр юм шиг атал толгой тархи нь,
бусдын
тархи толгой тавьчихсан юм шиг нэг л биш. Үргэлж салхин шуугьж байсан шиг
чих нь
шуугьж, хэд алхаад л толгой нь эргэж дотор аягүй болж, гуйвж унах шахдаг
байв. Эгээ
байтал заримдаа хүйтэн хөлс, заримдаа халуун хөлс цуттана. Үе үе хэл нь
ээдэрч
заримдаа үг хэлэх гэж их л зүдэрнэ.
Ер германы их буугийн сумны дэлбэрэлтийн долгионд айхавтар дэлсүүлсэн дээ.
Хэдийгээр амьд гарсан авч амьд явах гэдэг утгагүй болжээ. Тэгэхэд Едигей
сэтгэл
санаагаар ихэд унаж байв. Харахад залуу, эрүүл бөгөөтөл Аралдалайд гэртээ
хариад
юу хийх билээ? Юу хийж чадах юм бэ? Гэтэл харин азаар нэг сайн эмч
тааралджээ.
Цагаан халаадтай, мөн цагаан бөсөөр хийсэн өндөр гэгчийн малгайтай, сайхан
тэлэмгэр нүдтэй, том хамартай, тэр лантгар шар эмч Едигейг нэг их эмчилсэн ч
үгүй,
зөвхөн үзэж чагнаж, ухаан мэдрэлий нь шалгаж үзээд дал мөрийг нь их л
зугаатай
алгадан инээж,
Нөхөр минь, одоо мөд дайн дуусах нь шиг байна. Тэрнээс биш, чамайг жаахан
хэвтүүлж байгаад анги руу чинь буцааж явуулах байсан даа. чи бас л байлдах
байсан.
одоо яах вэ, чамтай чамгүй ялж гарах нь шиг байна. чи харин жил хэртэй юм уу,
жил
хүрэх ч үгүй зүв зүгээр болно гэдэгт эргэлзэх явдал
гүй. бүх шиг эрүүл чийрэг эр болно. Миний энэ үгийг чи хожим, нээрэн үнэн
байж гэж
санах болно. одоохондоо нутаг яв. Санаа зовох хэрэггүй. Чам шиг ийм
болчихсон хүн
зуу ч хүрэх нь бий… гэжээ.
Хэрэг явдал тэр шар эмчийн хэлснээр болсон нь бий. Гэвч үнэндээ жил хэртэй
гэж
хэлэх амархан. Едигейг цэргийн эмнэлгээс ямаршуу янзтай гарсан гэж бодио.
Үрчгэр
шинельтэй, ууттай юм үүрчихсэн, бас юмыг яаж мэдэх вэ гэж таягаа барьсаар
тэндээс
гарч хотын дундуур явахад нэг их дүнсгэр ой модон дотор орчихсон юм шиг
байжээ.
Толгой дотор юм шуугьж, хөл нь чичрэн, нүд нь харанхуйлсан хэвээр байж.
Гэвч галт тэрэгний буудалд бужигнан буй улс тэрний нь яахан мэдэх билээ.
Галт
тэргэнд суух гэж түмэн амьтан үймэлдэж, хэн бяртай нь бусдыгаа түлхэж
орхиод сууж
байв. Едигей ямар боловч галт тэргэнд ороодхож. Галт тэрэг яван зогсон бүтэн
сар
явж нэг шөнө Аралын өртөөнд зогсох нь тэр. Тэр «алдар цуу тай» галт тэрэг
«зугаатай
тавин долоо» гэж бүр нэрд гарсан эд байж. Үүнээс хойш түүнээс цааш
суумааргүй
тийм эд байж…
Гэвч тэр үед бол тэгж явсан нь онож байв. Харанхуйгаар уулнаас буусан шиг
ваганоос
буугаад бүр мэгдэн хоцрох нь тэр. Юу гэвэл гадаа пад харанхуй, зөвхөн энд
тэнд
өртөөний байшингийн гэрэл сүүмэлзэнэ. Гадаа салхитай, тэр салхи л Едигейг
угтжээ.
Тэр бол өөрийн нь нутгийн, Аралдалайн салхи байв. Далайн салхин нүүр рүү нь
хүчтэй
үлээж байв. Тэнгис далай урьд тэрүүхэнд, төмөр замын ёроолоор цалгилан
байдаг
билээ. Гэтэл одоо дурандаад ч олж харахааргүй холджээ…
Хээр талын зүгээс агийн үл мэдэг нэхшимэл үнэр анхилан, Аралдалайн чанадах
уудам
талд хаврын урь оржээ. Едигей төрсөн нутагтаа ирэх нь энэ
Тэрбээр төмөр замын өртөө, тэнгисийн хөвөөнд оршдог мурий тахир гудамж
бүхий
өртөөний суурийг сайн мэдэх билээ. Лаг шавар гуталд наалдана. Едигей
таньдаг айлд
хоноод маргааш өглөө тэндээс нэлээдгүй зайтай Жангельди хэмээх загасчдын
бяцхан
гацаанд очихоор явж байв. Гэтэл нэг мэдэхнээ мөнөө хөн нарийхан гудамж
шувтарч
суурингийн захад гарч ирэв Едигей тэссэнгүй тэнгис тийш очив. тэнгисийн
хөвөөний хөл хөхсөн нялцгай элсний захад очиж зогсов. Харанхуйн дотор
тэнгис далай
үл үзэгдэх агаад зөвхөн далайн ус бүдэгхэн цайрч, шуугин ирж агшнаа
замхран
долгионы нуруу үл мэдэг тэмдэгрэнэ. Үүр цайх дөхөж тэнгэрийн дугараг сар
тэртээ
өндөрт үүлний цаана цайрна.
Едигей тэнгис далайтайгаа уулзах нь энэ Тэрбээр,
Аралдалай минь сайн байна уу гэж амандаа шивэгнэв.
Чингээд нэгэн чулуу сандайлан, тархи доргисон хүн тамхи татах тун ч онц биш
гэж эмч
зөвлөсөн боловч тамхиа асаав. Едигей хожим тэр муухай зуршлаа бүрмөсөн
хаясан
билээ. Тэгэхэд сэтгэл догдлоод юун тамхины утааг мэдэхтэй манатай, энэ
хорвоод
хойшид яахан амьдрахаа мэдээгүй байв. Далайд загас барих ажил хийе гэвэл
бат
чийрэг гар, бат чийрэг зоо нуруу хэрэгтэй. Ялангуяа завь онгоцны дайвалзахыг
даах
бат бөх тархи толгой хэрэгтэй. Едигей фронтод явахын өмнө артелийн загасчин
байв.
Гэтэл одоо тэр юу юм бэ? хэдий бүр.мөсөн эрэмдэг зэрэмдэг болоогүй ч гэсэн
ямар ч
ажилд тэнцэхгүй, ялангуяа загасчны ажил хийе гэвэл мэдээж толгой тархи нь
тэнцэхгүй
болжээ.
Едигей тэндээс босож явахыг завдтал хаанаас ч юм, нэг цагаан нохой гарч ирэв.
Тэр
нохой далайн ирмэгээр шогшин, заримдаа зогсож, нойтон элс үнэрлэ нэ. Едигей
нохойг
дуудсанд итгэлтэй нь аргагүй хажууд нь ирж сүүлээ сагсалзуулан зогсов.Едигей
сэгсгэр хүзүүг нь илж,
Үй, чи хаанаас гараад ирэв? Чамайг юу гэж дууддаг вэ? Арслан уу, барс уу, асар
басар гэдэг үү?
Ай би мэдлээ, чи энэ далайн хөвөөгөөр загас харж яваа юм байна. Сайн байна
Харин
тэнгис далай гэдэг бол дандаа ч ялзарсан загас гаргаж хаядаг эд биш дээ.
Тэгэхлээр
яадагшуу юм билээ дээ Шогшоод л байж дээ. тийм учраас ч чи ийм туранхай
амьтан
юм байна. Бяцхан найз минь, би гэртээ харьж явнаа. Бүр Кенигсбергийн
тэндээс ирлээ.
Тэр хотыг арай хүрэлгүй яваад их буугийн суманд өртөж арай л амь алдсангүй.
Тэгээд
одоо яажшуу амьдардаг билээ гэж тархиа гашилгаж явна даа. чи яагаад намайг
хараад байна? Чамд өгчихмөөр юм алга даа. одон медаль л
байна… Нөхөр минь, одоо чинь дайн байлдаан, өлсгөлөн болоод байна шүү дээ.
Тэрнээс юм байвал юугий нь харамлах вэ… Аль байзаарай, хүүхдэдээ аваа чиж
өгөх
гэсэн жаахан мөсөн чихэр байгаа юм байна. Миний хүү одоо хөлд ороод гүйж
явах
ёстой доо… гэв.
Едигей залхуурсан ч үгүй, үүргээ тайлав. Үүрэг дотор нь сонины тасархайд
боосон атга
мөсөн чихэр, замын өртөөнөөс эхнэртээ өгөх гэж авсан нэг алчуур, мөц дамын
панзчингаас худалдан авсан хоёр дөрвөлжин саван байв. Бас цэрэг дотуур өмд
цамц,
суран бүс, хавчиг малгай, сэлгээний гадуур өмд цамц байв. Түүний авч яваа
ачаа
гэвэл ердөө энэ
Өнөө нохои нүдээ горьдонгуй гялбалзуулан Едигейг анхааралтай, үнэнч харж,
сүүлээ
шарвалзуулан түүний алган дээрээс мөсөн чихэр долооно. Едигей,
За одоо баяртай гээд босож тэнгисийн хөвөө даган цааш одов.
Едигей өртөөний айлыг сэрээж төвөг удаад яах вэ гэж боджээ. Үүр. цайх дөхөж
байв.
Едигей энд сааталгүй Жангельди хэмээх гацаандаа шалав хүрэх хэрэгтэй байв.
Гэвч тувт тэнгисийн хөвөө барьж явсаар үдийн алдад сая Жангельди оров. Урьд
бие
эрүүл ахуйдаа энэ хооронд хоёрхон цаг алхдаг байв. Гэтэл гэртээ хариад
аймшигтай үг
дуулаад хирдхийн балмагдах нь тэр1 юу гэвэл өнөө жаахан хүү нь хэдийн
эндэгджээ.
Едигейг цэрэгт татагдахад хүү нь зургаан сартай байсан билээ. Гэтэл хүүтэйгээ
уулзах
хувьгүй байжээ. Едигейн хүү арван нэгэн сартайдаа улаан бурхан хүрч дотор
халуунаа
даасангүй нас баржээ. Тэр тухай байлдааны газар буй эцэгт нь захиа бичиж
дуулгасангүй. Ер хааш нь, юу ч гэж бичих юм билээ дээ
Дайн байлдаан болж тэртэй тэргүй гашуун зовлон мундсан биш. Эцэг нь мэнд
эгж
ирвэл тэртэй тэргүй мэдэж гашуудан, зовно шүү дээ. Тэр тухай дуулгаж
хэрэггүй гэж
хамаатангийнхан нь Укубалад хэлсэн байжээ. Дайн л дуусах юм бол залуу улс,
тэнгэрийн ивээлээр хүүхэд гаргахдаа л гаргана. «Том чанар модны мөчир
хугарах
гайгүй, хамгийн гол нь их бие нь л бүтэн байвал барав».. Бас ил хэлээгүй
байхад хүн
бүхний ойлгож байсан нэг бодол байв. Юу гэвэл
байлдаан гэдэг бол байлдаан, тэр хүн нэг суманд өрт дөг юм гэхэд нарт
ертөнцөөс
эцсийн агшинд хагацан одохдоо, гэрт миний мах цусны тасархай бий, тэгэхлээр
миний
удам судар тасрахгүй дээ гэж бодож үхэг…
Харин Укубала хамаг бурууг ганц бие дээрээ тохож, эр нөхрөө хүзүүдэн тэвэрч
уйлж
унжиж гарах нь тэр. Укубала энэ өдрийг горилон хүлээж байхдаа бас өөрийгөө
буруутайд үзэж шаналахын ихээр шаналан үргэлж сэтгэл өвдөж байжээ.
Учиргүй уйлж
байгаад түүний ярихыг үзвэл, энэ хүүхдэд улаан бурхан хүрчээ. энэ тун
айхавтар
өвчин. Тэгэхлээр наад хүүхдээ тэмээний унгасан дулаан хөнжилд ороож таг
харанхуй
газар байлга. Үргэлж хүйтэн ус өгч бай. Тэгээд тэнгэр тэтгэж халуунаа дааж
гарвал хүн
болно гэж айлын хөгшин настай чавганц нар даруй сануулж захисан ажээ.
Гэтэл
Укубала гэж заяагүй амьтан тэр гацааны эмгэцүүлийн үгэнд орсонгүй, айлын
морин
тэрэг гуйж өвчтэй хүүхдээ төмөр замын өртөөний эмэгтэй докторт үзүүлэхээр
явжээ.
Морин тэргээр сэгсчүүлсээр Аралын өртөө орсон боловч нэгэнт хожимдсон
ажээ.
Хүүхэд нь замдаа өнгөрчээ. Тэр эмгэнүүдийн үгэнд орохгүй яасан юм гэж өнөө
эмэгтэй
докторт загнуулах нь тэр.
Едигей орон гэртээ харьж босго алхаад л ийм үг дуулав. Тэр цагаас хойш
үргэлж уй
гашуудалд дарагдан, барайсан хар юм болов. өөрийн ууган хүү болох тэр
жаахан
амьтныг олигтой асарч маллаж үзээ ч үгүй байж тийм ихээр санана гэж урьд нь
хэзээ ч
бодоогүй явжээ. Түүнээсээ болоод үрээ алдсанаа бодох бүрий сэтгэл нь улам
өвдөнө.
Шүдгүй ам гарган итгэл дүүрэн, малийтал хөөрхөн инээдэг байсныг нь хэрхэвч
үл
мартах агаад түүнийг санах бүрий зүрх нь их л удаан базалдаг байв.
Ер хамаг юм эндээс эхэлжээ. Едигей тэр гацааг харахаас дургүй хүрдэг болов.
Урьд
энд тэнгисийн эргийн шавартай сэрвэн дээр тавиад айл байдаг байв.
Аралдалайгаас загас барьдаг байв. нэг артель байдаг, түүний хүчээр амьдардаг
байв.
Гэтэл одоо эргийн Дор ердөө арваадхан шавар байшин үлджээ. Дайн
эрэгтэйчүүлийг
цугий нь хамж аваад явжээ. Хөгшид хүүхэд байвч хуруу дарам хэдхэн хүн.
Тэдний
олонх нь өлбөрч үхэхгүйн эрхээр хамтрал, мал аж ахуйн
айл гацаагаар тархан оджээ. Чингээд артель ч тарж, далайд явж загас барих
хүнгүй
болжээ.
Укубала бол тал нутгийн нэгэн омгийн хүүхэн. Укубала ч бас явчихаж болох
байлаа.
Төрөл садангийнхан нь аваачих гэж ирж байсан ч удаатай. Самуун цөвийн цаг
өнгөртөл бидэн дээр бай, байлдааны газраас Едигей хүрээд ирвэл чамайг хэн ч
барихгүй, тэр даруй Жайгельди сууриндаа буцна биз гэдэг байж. Гэвч Укубала
«Би эр
нөхрөө хүлээнээ. Үр хүүхдээ алдчихсан болохоор өөрий нь амьд мэнд ирвэл би
ядахдаа хуучин газраа байя даа. Би ганцаараа биш, тэнд хөгшид хүүхэд бий,
тэдэнд
тус болж ,байя. Бид цөм хамтарвал бас ч болно» гээд хэрхэвч явж өгдөггүй
байж.
Укубалын тэр шийд зөв байв. Гэтэл харин Едигей энд, далайн хөвөөнд ажилгүй
суугаад ч яах юм билээ дээ гэж бүр анх ирсэн өдрөөс үглэх болов. энэ нь ч бас
зөв
юм. Укубалын хамаатан садангийнхай Едигейтэй уулзахаар ирж, тэднийг бас л
хөдөө
гар гэцгээв.
Хөдөө газар мал дээр гараад бие чинь засарч сайжирбал ямар нэг ажил олдоно
биз.
чи ямар мал хариулж чадахгуй биш… гэжээ. Едигей тэдэнд тал өгөвч зөв
шөөрсөнгүй.
нэг хоёр хоногтоо зочилж болох л юм биз. Харин дараа нь ажил хийж чадахгүй
бол хэнд
ч хэрэггүй нэг амьтан болно шүү дээ.
Чингээд эхнэртэйгээ ярилцаж азаа үзэхээр шийдэв. Төмөр зам бараадахаар
болов.
Сахиул манаа ч юм уу, замын гарцын хөндлөн мод өргөж буулгадаг ч юм уу
Едигейд
таарах ямар нэг ажил олдох байлгүй гэж боджээ. Байлдааны газраас эрэмдэг
болж
ирсэн тийм хүнийг хүн харж үзэх л ёстой.
Ингэж шийдээд хавар болмогц хоёул явав. Тэгэхэд идэр залуу байсан болохоор
ардаа
татлаа чангалаа байхгүй. Анхандаа төмөр замын өртөө өртөөн дээр хонож, ажил
эрэвч
таарах тэнцэх ажил олдсонгүй. Орох оронгийн хувьд бүр ч дор. Төмөр замын
дагуу аль
тохиолдсон ажил хийж, аль тохиолдсон газар тол
гой хоргодож явав. Тэгэхэд Укубала хүүхэн залуу эрүүл болохоороо элдвийн
ачаа ачих
буулгах ажлын голыг нугалж их тус болно. Едигей харахад бие эрүүл юм шиг
авч хариу
байхгүй. Харин эр хүний хувьд хэлцэ
хийг нь Едигей хэлцэж, хийхийг нь Укубала хийдэг байв.
Тэгсээр яваад хаврын дунд сарын нэг өдөр төмөр замын Кумбель гэдэг зангилаа
том
өртөөн дээр ирэв. Тэнд вагоноос нүүрс буулгах ажил хийв. Нүүрс ачсан вагон
салаа
замаар явж депогийн аж ахуйн хашаанд шууд ирдэг байв. Тэнд вагоныг түргэн
суллахын тулд нүүрсийг урьдаар газар асгаад тэндээс дахин явган тэргээр зөөж
уул
шиг овоолсон нүүрсэн дээр гаргаж, байшин шиг том сав руу асгадаг байв. Тэр
бол
бүтэн жилийн нөөц. Ер нүүрс буулгах ажил бол учиргүй тоостой, бохир,
туйлын хүнд
ажил. Гэвч яая гэх вэ, амь зуух хэрэгтэй. Едигей нүүрсийг хүрзээр явган
тэргэнд хийж,
Укубала түүнийг нь банз дэвсмэл замаар түрж дээш гарган асгана. Укубалыг
эргэж
ирэхэд Едигей явган тэргийг дахиад л дүүргэнэ. Укубала дахиад л тээврийн
морь адил
өнөө овоолоотой нүүрс өөд зүтгэнэ. Ер эм хүний бяр чадлаас давсан бэрх хүнд
ажил
байв. Тэр.үе өдөр нар улам шарж их халуун болов. тийм халуун өдөр нүүрсний
бужигнасан тоосон дотор Едигейн ой гутаж, дотор аягүй бөөлжис хутгадаг
байв. Хамаг
биеийн тэнхээ тасарч, мөнөөхөн овоолоостой нүүрсэн дотор ойчиж тэр
чигээрээ үхэх
юмсан гэж санагдах үе ч байв. Гэтэл эхнэр нь нүүрсний хар тоосон дотор хахаж
цацан,
түүний хийх ёстой ажлыг оронд нь хийж байхад Едигейн сэтгэл улам ихээр
зовно.
Хөлөөс толгой хүртэл цул нүүрсний хар хөөнд дарагдан, ганцхан нүд шүд хоёр
нь
цайрай гялалзах Укубалаг харахаас нүдэн хальтрах ажгуу. Укубалын хөлс асгаж,
хувцас нь шал нойтон явна.
Хөлс нь хар нүүрстэй холилдоод хүзүү рүү нь, хэнхдэг рүү нь, нуруу руу нь
бохир хар
хөлс урсан явдаг билээ. Едигей урьдынх шигээ тэнхээтэй байсан бол тэгж яасан
ч
байхгүй. Эхнэрийнхээ үйл тамыг үзэхгүй байваа барж, тэр муу ёрын нүүрсийг
арван
вагоныг ч ганцаараа утгаж шидэх сэн.”
Тэд эзгүйрч хоосорсон Жангельди гацааг орхин явахдаа байлдаанд явж шарх
олсон
Едигейд ямар нэг таарах тэнцэх ажил олдох биз гэж найдаж байв.
Гэвч энд нэг зүйлийг бодолцсонгүй ажээ. Юу гэвэл байлдааны газраас ирсэн
тийм хүн
газар сайгүй пиг дүүрэн ажээ. Тэд цөмөөрөө аж амьдралаа дахин шинээр зохиох
хэрэгтэй байлаа. Едигей харин гар хөлөөсөө салаагүй ирсэн нь их юм. Гаргүй,
хөлгүй
болоод таяг тулсан юм уу хиймэл хөл гартай улсыг алийг тэр гэх вэ. Тэд цөм
төмөр
замын дагуу сэлгүүцэн, өртөөний муухай үнэр танартай байрны аль нэг мухарт
чихэлдэн хэвтэж урт шөнийг өнгөрөөдөг билээ. Укубала болоогүй юманд
уучлал эрж,
эр нөхрөө дайнд яваад тийм айхавтар эрэмдэг зэрэмдэг болж ирээгүйд нь
дотроо
тэнгэр бурханд залбирдаг билээ. тийм болчихсон бол аймшигтай бөгөөд яах ч
арга
чарга эс олдъё уу. Төмөр замын өртөөн дээгүүр явдаг тийм улсыг харахдаа
Укубалын
дотор айдас хүрч, наждаа эдэлдэг байв. Яс үс нь хуга бяц үсэрч хөлгүй, гаргүй,
элэгдэж хуучирсан шинель, элдвийн муусайн уранхай хувцас чирсэн тэрэгтэй,
таягтай
улс зөндөөн. Зарим нь хүнээр хөтлүүлэн явна. Орох оронгүй яахаа алдсан тийм
хүмүүс
төмөр замын өртөө, галт тэргээр холхиж, гуанз ресторанд дайран орж,
согтуугаар
орилолдон уйлалдаж сэтгэлээ хөндөн шаналаадаг байв. Тэд бүхэн хойшид юу
болно,
нэгэнт нөхөж болшгүй юмыг юугаар нөхөх юм бэ? Укубалад ч тийм гай дайрч
болох
байв. Эл учир тийм гай дайралгүй тойрон гарсны төлөөнөө, эр нөхөр нь дайнд
яваад
хэдий тархи доргисон авч бүр мөсөн эрэмдэг зэрэмдэг болоогүйн төлөөнөө
Укубала
энэ хорвоод хамгийн хүнд хүчир ажил хийхэд ч бэлэн байв. Эл учир ажилд зүрх
алдсан
ч үгүй, бууж өгсөн ч үгүй. Хоёр хөлөө даахгүй болж, аливаа тэсвэр тэвчээрээ
алдаж
байсан шиг санагдавч түүнийгээ ил гаргаж үзүүлсэн ч үгүй.
Гэвч тэглээ гээд Едигейн сэтгэл хөнгөрсөн нь нэгээхэн бээр үгүй. Ямар нэг
арга бодож, яаж шуу аж төрөхийгөө хатуу тогтох хэрэгтэй
байлаа.Алийн
болгон ингэж тэнэж хэрж явах вэ Дүүрсэн хэрэг дөм
бийсөн толгой хот орж азаа үзвэл яадаг юм бол? гэсэн бодол байн байн
толгойд нь орох болжээ. Харин ганцхан бие эрүүл болоосой, энэ муу ёрын
толгойн
өвчин салаасай Тэгэх юм бол санасан бодсоноороо яваад үзэж болох юм сан…
Ер
аливаа хүн хот орж сууж болноо. Магадгүй Едигей, Укубала хоёр ч хот газар
яваандаа
дасаж, бусад олны адил хотын хүн болж болноо. Гэтэл хувь зохиолын эрхээр
үүнийг он
доогоор шийдэх ёстой байжээ. Хувь тавилан гэхээс ондоогоор нэрлэж боломгүй
тохиол
иржээ…
Манай хоёр нүүрс зоорилох ажил хэлцэж аваад Кумбелийн өртөөн дээр махаа
идэж
байсан тэр үес нэг өдөр депогийн нүүрсний хашааны гадаа нэг тэмээтэй хасаг
хүн
иржээ. Тэр хүн хөдөөнөөс ямар нэг ажлаар яваа бололтой. Тэрүүхэн ойрхон
цулгуй
газар тэмээгээ тушиж орхиод нэлээдгүй санаа зовсон янзтай ийш . тийш харж
хоосон
шуудай сугавчлан алхав. Едигейн хажуугаар өнгөрөхдөө,
Хүүе нөхөр минь, эндхийн багачуул үүгээр ирж дүрсгүйтэх вий, тэмээ харж
байгаарай.
Тэд чинь тэмээ мал зодож нүдэж зүгээр байлгадаггүй муухай зантай улс. Тэмээ
малаар
наадан наргиан болгож тоглохоос ч сийхгүй шүү. Би бушуухан нэг юманд яваад
ирье
гэжээ.
Едигей хүрзээ барьсан хэвээр,
Тэгээ тэг, би харж байя гээд хөлс нэвчсэн нойтон хар алчуураар нүүрээ арчив.
Едигейн нүүрнээс зогсоо зайгүй хөлс гоожно. Едигей овоолоотой нүүрснээс
явган
тэргэнд ачихын завсар өртөөний томоогүй жаалууд ирж өнөө хүний тэмээг
залхаах вий
гэж бас харж харуулдах хэрэгтэй болов. хүүхдүүд ер тэмээ малаар оролдож,
цаад
амьтан хөөрхий тэсэж ядан муухай орилж, сэвсээрээ бу дан хөөж байхыг
Едигей нэг
удаа харсан билээ. Тэгэ хэд нь өнөө жаалуудын бах тав нь ханаж, зэрлэг
араатныг
бүслээд учиргүй муухай орилолдои буй эрт ний хүн нэгдлийн үеийн анчид шиг
шуугилдан өнөө тэмээг чулуу, модоор чулуудаж, хөөрхий амьтныг эзний нь
иртэл бүр
үйл тамыг нь үзэж байсан билээ.
Гэтэл энэ удаа тэгэхээс тэгэх гэсэн шиг нэгтээгээс баахан шуугилдсан уранхай
жаалууд бөмбөг өшиглөсөөр гарч иржээ. Тэд өнөө бөмбөгөөр тушаатай тэмээ
рүү хар
хүчээр өшиглөж гарав. Зарим нь айхтар хүчтэй, зарим нь сүрхий эвтэй
ашиглаж, хэн
оносон нь үнэхээр бөмбөгийг хаалганд оруулсан шиг учиргүй хөөрч байв.
Едигей
хараад хүрзээр зангаж,
Хүүе та нар эндээс зайлцгаа Тэмээ мал битгий хоргоогоод бай Сайхан мэдээрэй
гэв.
Өнөө хүүхдүүд Едигейг энэ лав тэмээний эзэн гэж бодов уу, аль эсвэл нүүрс
ачигчийн
царай тийм ай
маар харагдав уу, согтуу хүн байвал бүр ч сайнаа үзэхгүй гэж бодов уу даруй
нүргэн
зайлж бөмбөгөө өшиглөсөөр гүйлдэн алга болов. Тэд учры нь олсонгүй, тэрнээс
биш
хөөрхий тэр тэмээг хэчнээн л бол хичнээн хайр найргүй үйлийг нь үзэх байсан
биз.
Едигей бол зөвхөн сүр үзүүлж хүрз далайснаас биш, үнэн дээ тэднийг хөөж
гүйцэх
тэнхээгүй байлаа. нэг хүрз нүүрс утгах гэж хамаг чадлаа барж байв. Толгой нь
үргэлж
эргэж, хөлс нь үргэлж цувна. Нүүрсний тоо сонд амьсгаа давчдаж, нойтон
ширүүн хар
цэр цээжинд тээглэн хамаг тэнхээ тамиры нь барна. Укубала заримдаа Едигейг
түр
амарч суух зуур явган тэргэнд өөрөө нүүрс ачиж, өнөө зоорийн өөд түрэн
гаргаж байв.
Укубалыг тийнхүү үйлээ үзэж байхыг Едигей харж сууж чадахгүй бас л босож
гуйвалдсаар ажилдаа ордог билээ.
Мөнөөхөн тэмээ харж байгаарай гэж захисан хүн удалгүй юм үүрсээр эгж ирэв.
Тэр хүн
ачаа бараагаа тэмээнд тэгнэж замдаа гарахаар завдах зуур Едигейтэй хэдэн үг
солихоор дэргэд нь ирэв. Тэд шуудхан ярилцав. Тэр хүн бол Шуургатын
зөрлөгийн
Казангап байлаа…
Тэд нэг нутгийн улс байжээ. Казангапийн ярих нь мөн Аралдалайн хөвөөний
нэг гацаанд
төрсөн гэнэ. энэ явдал тэднийг түргэн зуур дотносуулав.
Тэр уулзалт бол Едигей, Укубала хоёрын хоишдын бүхий л амьдралыг урьдаас
шийдвэрлэх юм гэж тэгэхэд хэн ч бодсонгүй ажээ. Та хоёр надтай явж
Шуургатын
зөрлөг ор, тэнд амьдарч ажил хий гэж Казангап зүгээр л итгүүлэн ярьсан хэрэг.
Ер анх
учирч уулзахтайгаа зэрэг хүний сэтгэлийг татдаг тийм хүн байдаг.
Казангапийг харваас онцын год юм түүнд үгүй, Харин ч эгэл жирийн байдал нь
тун ч их
хал үзэж ухаан суусан хүний шинжийг илтгэж байв. Түүнийг гаднаас нь
харахад ердийн
нэгэн хасаг хүн. олон жил эдэлж онгосон хувцас нь биеийн нь хэвэнд эвтэйхэн
оржээ.
Сайтар элдсэн ямааны арьсан өмд өмссөн нь явахад туйлын эвтэй байдаг болой.
Бас
ч юмны хэр таарууг сайн мэддэг бололтой. Юу гэвэл юманд явахдаа өмсдөг
бололтой
нэлээдгүй шинэ, төмөр замын
дүрэмт малгай данхар толгойд нь гоё зохижээ. мөн олон жил чирсэн торгон
савхин
гуталдаа нямбай гэгч нөхөөс тавьж, олон газар томсон утсаар бэхлэн оё жээ.
Үргэлжийн дөрвөн цагт халуун нар, салхинд тү лэгдсэй хүрэн хар царай,
шөрмөслөг
чанга гарыг нь харахад энэ хүн уулаас хөдөө талын ажилч хүн байна гэж адбиш
мэдэгдэж байжээ. Ажил хөдөлмөрт иух луулан эрт бөгтийгөөд ханхар хоёр мөр
нь
унжсан тул нуруугаар дунд зэргийн хүн гэхэд хүзүү нь галуу ны хүзүү шиг
гүлдийсэн урт
юм шиг харагдана. хамаг учрыг ойлгосон, ажимтгай, инээвхийлсэн гайхал тай
сайхан
хархан нүдийг нь тойроод туяа татсан на рийн нугалаа суусан нь үргэлж онийж
хардгийнх ажээ.
Казангап тэгэхэд дөчөөд насны хүн байв. Уруулынхаа сахлыг богинохон тайрч,
эрүүндээ бага шиг хүрэн сахал ургуулсан нь амьдралын ухаан гүйцсэний шинж
илэрхий. Юу юунаас илүү юмыг тун бодлоготой ярих нь итгэлийг төрүүлж
байв.
Укубалад давын түрүүн тэр хүнийг хүндэтгэх сэтгэл төрөв. Түүний ярьсан юм
болгон яг
таарч байв. Тэр хүн нэн ч ухаантай юм ярьжээ. Түүний ярих нь, тархи толгойны
нь
доргио гараагүй, ийм ядуу байж биеэ барахын хэрэг юу байна. Чамайг энэ
ажлыг
дийлэхгүй ядаж байхыг чинь би хараад л мэдсэн. Бие чинь ийм ажил хийхээр
чийрэгжээгүй байна. Хоёр хөлөө дөнгөн данган зөөж
яваа хүн яаж дийлэх вэ. одоо чи харин арай хөнгөн газар очиж, эрүүл агаарт
жаахан
малын сүү ууж хэвтмээр хүн байна. Жишээ нь манай зөрлөг замын ажилчин
хийх хүнээр
тун ч гачигдаж байдаг. Манай зөрлөгийн шинэ дарга үг ярих болгондоо, чи
эндхийн
хуучин ажилчин байна, бидэнд таарах тэнцэх хүн олж ирээч гэдэг юм. Гэтэл
тийм хүн
хаана байна? Цөм дайнд яваад өгсөн. Дайнд яваад ирсэн нэг нь ондоо газар
ажилд
орчих юм. Үнэндээ ч манай тэр газар диваа жингийн орон биш шүү. Хүн
амьтангүй.
усгүй нэг их ээрэм Шар талын дунд бэрххэн л суудаг улс. Цистернээр долоо
хоногт нэг
удаа ус тээж өгдөг юм. гэсэн ч ус тасрах явдал ч бас байдаг. тийм үед тэмээнд
хөхүүр
тэгнээд талын худаг руу явах болдог юм даа. Худаг их хол, өглөө гараад л үдэш
амжиж ирвэл дээд.
Гэхдээ ялгаагүй, газар газар хэрж үйлээ барж явсанд орвол манай тэнд очиж
жожиг
тасархай суусан
нь дээр дээ. Толгой хоргодох юмтай ч болно, байнгын ажил ч олдоно. Яаж
хийдгий нь
бид заагаад хэлээд өгнө. Бас өөрийн жаахан аж ахуйтай болсон ч болно. Гарын
дүй л
мэдэх хэрэг. Та хоёр хоёулаа ажил хийхэд амин зуултынхаа цалинг элбэг олно.
Тэгээд
бие сайжраад ирвэл цаашдаа юу ч болж болноо доо, уйдаад байвал аль дээр
газар
яваад өгнө биз…
Тэр хүн иймэрхүү юм ярив. Едигей бодож бодож зөвшөөрөв. Едигей Укубала
хоёр тэр
өдөртөө Казангапийн хамт Шуургатын зөрлөг гэдэг газар орохоор шийдэв. Тэр
үед
манай хоёрт төхөөрөөд байх юм юу байх билээ. Жаал зугаа юм хумаа хумхиж
замд
гарах нь тэр. Тэгэхэд тэднээс юу хорох вэ, тийм жаргалтай газар юм бол үзээд л
алдах
хэрэг. Гэтэл хожим мэдэхнээ тэр хоёрын хувь заяа нь тэр байжээ.
Кумбелийн өртөөнөөс Шуургатын зөрлөг хүртэл нэг их ээрэм шар тал дундуур
явсныгаа Едигей насан турш дурсан санадаг билээ. Тэд эхлээд төмөр зам дагаж
явснаа яваандаа төмөр замыг орхиж ухаа гүвээ бүхий газраар шулуухан явав.
Казангапийн ярьсан нь, бид энэ чигийг барьж лав арван мод газар явна. Юу
гэвэл энд
урьд нэг их давстай нуур байсны ор нэг их шавартай газрыг төмөр зам тойрох
гэж
зөндөөн дугуйрдаг юм. Тэр шаврын ёроолоос одоо хүртэл нойтон давс нэвчин
гардаг
юм. Хавар болгон давст тал гэсэж, хүн амьтан гатлахын аргагүй их нялцгай
намаг
үүсэж, зундаа тэр намгийг бурзайсан цагаан давс бүр хэн чулуу шиг хатаад
хойтон
хавар болтол тэр чигээрээ байдаг гэжээ. Урьд эрт тэнд нэг их давстай нуур
байсан
гэдгийг Казангап мөнөөхөн шар талд геологийн хайгуул хийж явсан
Елизаровоос
дуулсан байжээ. Гэтэл Едигей хожим тэр хүнтэй туйлын дотно нөхөрлөсөн
агаад тун ч
ухаантай хүн авай.
Тэгэхэд Едигей Шуурган Едигей гэдэг нэрийг зүүгээгүй явсан үе. Зүгээр л,
байлдаанд
явж шархдаж ирээд ажил амьдралаа ч олоогүй явтал хөдөөний тө мөр замын
ажилчин
Казангап гэгч Аралын нэг хасаг хүнтэй санамсаргүй тааралдаж, тэр хүний
үгэнд итгэн
төмөр замын ямар нэг Шуургатын зөрлөг гэдэг газар очиж ажил эрэхээр эхнэрээ
дагуулан явж буй хэрэг.
Тэгэхэд тэр газар насан турш амьдран суух юм гэж огтхон ч бодоогүй явсан
хэрэг.
Хавартаа түр зуурхан ногоордог тэрхүү хязгаар хярхаггүй уудам их талыг
Едигей үзээд
бүр мэл гайхжээ. Аралдалайг тойроод Устюртын хөндий мэтийн мөн хээр тал,
тэгш
газар зөндөөн байдаг авч ийм их уудам цөл нутгийг Едигей анх удаа олж үзжээ.
Харин
тийм уудам их цөл газарт, өөрийн сэтгэл санааг таацуулан чадсан хүн л тэрхүү
агуу
дүнсгэр тал нутагт амихнаараа амьдран сууж чадна гэдгийг Едигей хожим
ухаарсан
ажээ. Шар тал гэдэг хэдий уудам их боловч хүний ухаан санаа түүнийг багтаан
чадна.
Елизаров бол хүний дотроо тухайлан ядаж явдаг юмны учрыг хэлж өгч чаддаг
их
мэргэн цэцэн хүн билээ.
Хэрэв Казангап урьд нь орж тэмээ хөтлөөд тийн хүү итгэл төгс алхан
яваагүйсэн бол
Едигей, Укуба лахоёр тэрхүү их шар талд улам гүнзгий орох тусмаа ер яах
байсныг хэн
мэдэх билээ. Едигей тэмээн дээр баахан ачаа барааны дунд сууж явав. Уг нь
Едигей
эхнэрээ тэмээ унуулж өөрөө явган явах ёстой авч энэ удаа Кавангап, Укубала
хоёул
Едигейг ятгаж, «Бид яах вэ, эрүүл улс. чи бол одоохондоо биеэ бодох хэрэгтэй.
Битгий
маргаад бай, хүрэх газар хол, бүү саатуул…» гэж бараг албаар унуулсан нь тэр.
Тэр
тэмээ бол их ачаа даах хүчээ аваагүй залуу тэмээ байсан болохоор тийнхүү хоёр
нь
зэрэгцэн алхаж нэг нь унаж явсан хэрэг. Тэрнээс биш Едигейн одоогийн Харнар
байсан
бол гурвуулаа сундлаад хичнээн түргэн хүрэх билээ. Ердөө гурван цаг хагас юм
уу
дөрөвхөн цаг жонжуулаад л хүрчихнэ. Гэтэл тэд тэгэхэд шөнө дөл болсон хойно
сая
Шуургатын зөрлөг орж билээ.
Гэвч замдаа юм ярьж, танихгүй газар орны байдлыг ажигласаар явтал газрын
холыг
мэдсэн нь үгүй. Казангап замдаа тэндхийн аж байдлын тухай ярьж, тэрхүү агуу
тал
нутагт ирж, төмөр замд хэрхэн ажилд орсон тухайгаа хүүрнэв. Тэгэхэд
Казангапийн нас
тийм их явчихаагүй дайн дуусахын урьд жил гучин долоотой байжээ. Уул нь
Аралын
хавийн хасаг. Түүний төрсөн нутаг болох Бешагач гэдэг гацаа Жангель дигээс
гучин
мод газар далайн хөвөөнд оршдог ажээ.
Казангап нутгаас гараад олон жил болсон авч төрсөн нутаг Бешагачдаа нэг ч
удаа
хариагүй ажээ. Тийнхүү харьж болохгүй шалтгаан бас байжээ. Нударган
баячуулыг анги
хэмээн устгах тэр үес Казангапийн эцэг
цөлөгдөөд байтал удалгүй ямар ч нударган биш, нугалаатны хоморгонд орсон
нь илэрч
тэндээс тавигдтал цөллөгөөс буцах замдаа нас баржээ. Ер нь Казангапийн эцэг
мэтийн
дунд зэргийн аж ахуйтан шал дэмий, яг үнэнээр хэлбэл эндүү ташаагаар айхтар
хатуу
авахуулсан билээ. Харанга дэлдсэн авч нэгэнтээ хожимдсон байжээ. Тэрхэн үес
ах
дүүс нь амьтны нүднээс далдрах гэж дуртай зүгтээ тархан одож сураг танаггүй
болжээ. Харин тэр үеийн нэн. хөөрүү идэвхтнүүд эцгийгээ шүүмжлэн хурал
дээр үг хэл
гэж идэр залуу хөвгүүн Казангапийг албаддаг байж. Би уул шугамыг халуунаар
дэмжиж
байна, миний эцгийг элэг буруутай этгээд гэж шийтгэсэн нь зөв, би тийм
хүнийг эцгээ
гэж үзэхгүй, миний эцэг мэтийн ангийн дайснуудад энэ дэлхийд байх газар
байхгүй, тэд
хаа на ч байсанзаавал сөнөх ёстой гэж олны өмнө хэлүүлэх гэж шахдаг байж.
Тэр шившгээс зайлахын тулд Казангап алс холын нутагт алга болох хэрэгтэй
болж.
Чингээд л Самарканд хотын хавьд Өлөн талд Бетпакдаль хэмээх газар зургаан
жил
ажил хийжээ. Тэгэхэд хэдэн зуун жилээр хүний гар хүрээгүй газар хагалж хөвөн
тарих
ажил эхэлж байв. Тэнд хүний хүч маш хэрэгтэй байв. Хүмүүс модон саравчинд
сууж,
суваг шуудуу ухдаг байв. Казангап тэнд газар малтагч, тракторчин байж.
Бригадын
дарга байж. Гавшгай ажилласны учир хүндэт жуух бичгээр шагнуулж байж.
Тэнд эхнэр
авчээ. Тэр үес хүмүүс мөнгө олох гэж газар газраас мөнөөхөн өлөн тал руу
очицгоодог
байв. Тэгэхэд Хива хотын хавиас Букей гэгч харкалпак ясны бүсгүй ахынхныгаа
дагаж
Бетпакдалинд ажил хийхээр очсон ажээ. Гэтэл манай хоёр тэнд учрах
тавилантай
байжээ. Тэд тэнд, Бетпакдалинд гэрлээд Казангапийн төрсөн нутаг Аралдалай
орж
амьдрахаар шийдэв. Казангап төрсөн нутагтаа, өөрснийхөн дээрээ очихыг
бодож.
Гэвч юмыг нэвт бодож чадсан нь үгүй. Тэр үед хүн тээдэг «максим» хэмээх
вагонд
сууж хэд хэдэн галт тэрэг дамжин явж дахин нэг галт тэрэг солих үлдээд байтал
Кумбелийн өртөөн дээр санамсаргүй нутгийнхаа улстай уулзаж, тэдний
ярианаас ер
төрсөн нутагтаа очихын хэрэггүй юм байна гэдгийг ойлгож авчээ.
Юу гэвэл өнөө л нугалаатангууд тэнд хамаг ажлыг
захиран явуулж байгаа ажээ. Нэгэнт тийм болохоор төрсөн гацаандаа очихоо
больё
гэж Казангап боджээ. Казангап бол одоо бур Узбекистанаас үнэмлэх бичигтэй
явсан
болохоор ямар нэг юм болуузай гэж эмээн сэрдсэн нь үгүй. Харин мөнөөхөн
хортойгоор элэг барьсан өнөө хүмүүсийг харах дургүй байжээ. Тэд одоо хамаг
хэрэг
явдлаас мултраад ямар ч нугалаа гаргаагүй дүр үзүүлэн, амьтан хүнтэй санаа
амар
мэндлэн явдаг болсон ажээ.
Тэр тухай Казангап дурдан санах дургүй агаад тэр үеийн явдлыг түүнээс бусад
нь цөм
аль хэдийн умартсан гэдгийг ойлгохгүй явжээ. Эл учир Шуургатын өртөөнд
очиж
суурьшсанаасаа хойш зөндөөн олон жил болсон атал сайхи хэрэг явдлыг огт
умартан
чадахгүй явдгаа хоёр ч удаа харуулжээ. Үүнд нэг удаа хүү нь түүнийг аягүй
гомдоож,
нөгөө удаад Едигей алиалах гээд эвгүй үг хэлчихсэн ажээ.
Сабитжан нэг удаа гэртээ ирж, тэд цөм цай ууцгаан энэ тэрийг хүүрнэлдэн
хотын
сониныг дуулж сууж. Сабитжан элдвийн юм хамж ярих завсар хамт ралжих үед
Синьзян нүүж гарсан хасаг, киргизүүд одоо болоход наашаа эгж ирэх гээч
болжээ гэж
элэглэн ярихдаа Синьзянд тэднийг хятадууд коммунд хөөн оруулж, гэртээ хоол
унд
хийж идэхийг хорьж зөвхөн нийтийн тогооноос өдөрт гурван удаа хооллодог
болохоор
их багагүй цөм тавгаа бариад очирлон жагсдаг болсон гэнэ. Тэд одоо хамаг
хөрөнгө
зөөрөө хаяад шазлуулсан юм шиг тэндээс зугтаадаг болж гэнэ. Биднийг нутаг
буцааж
өгөөч гэж өлмийд нь мөр гөдөг болсон гэнэ гэж ярьжээ.
Тэгээд юу нь сайхан байгаа юм бэ? гэж Казангапийн царай барсхийн, дотроо
унтууцаж
уруул нь шазавхийв. Казангапийн ингэж уурлах нь туйлын ховор, түүнчлэн том
хүн
болно гэж итгэн юугаа ч хайрлалгүй сургууль соёлд явуулан эрхэмлэн
хайрладаг хүү
тэйгээ ийм аялгуугаар ярьж байсан удаа бараг хэзээ ч үгүй гэхгүй гэхэд, мөн
нэн ховор
байлаа.
Чи тэднийг юунд элэглээ вэ? Хүний гай гэдэг тэр шүү дээ гэхдээ тархинд нь
цусан
лугшиж арай хийн хүчлэн өгүүлэв.
Би яаж ярих болж байна? Хачин юм байгаа юмыг байгаагаар нь л ярьж байна
шүү дээ,
би гэж Сабитжаныг зөрөхөд
Эцэг нь үг дуугарсангүй, аягатай цайгаа түлхэж хүн тэсэхийн аргагүй таг
дуугүй
болоход Сабитжая гайхсан мэт дал мөрөө хавчиж,
Ер нь тэгээд хэнд гомдол тавих вэ дээ? Би ойлгохгүй байна. Ер хэнд гомдол
тавих
хэрэг вэ? Цаг үе ийм болжээ гэх үү? Цаг үе гэдэг биегүй юм. Засагт тавих уу
тийм эрх
байхгүй гэв.
Сабитжан минь, миний хүч хүрэх л юм бол наддаа зөв. Бусад юманд би
завсардан
оролцдоггүй. Гэвч хүү минь, чи нэг юм санаж яв. Би чамайг ухаан сууж юмны
учир
ойлгох болсон гэж бодсон юм, үүнийг л санаж яваарай. Ганцхан тэнгэр бурханд
гомдол
тавих гэж байж болохгүй. Үхэл ирэх юм бол амьд явах хэмжээ болжээ гэсэн үг.
Үүний
тулдхүн төрдөг юм. Харин замилан хорвоогийн бусадбүх юманд эрэлт бий,
байх ч
ёстой гээд Казангап босож хэнийг ч харсангүй, ууртай гэгч дув дуугүй гарч
одсон
билээ…
Нөгөө нэг явдал гэвэл Кумбелийн өртөөний явдал шувтарч Шуургатын зөрлөгт
суурьшин идээшиж, олон үр хүүхэдтэй болсноос хойш олон жилийн дараа хав
рын нэг
үдэш малаа бэлчээрт тууж яваад өсөж арвижсан олон хургатай хоньдоо харж
Едигей,
Казаке, чи бидэн баяжжээ. одоо бидний хөрөнгийг дахин хураавал таарах
болжээ гэж
тоглон хэлсэнд Казангап аягүй муухай ширвэн харж, сахлаа го золзуулаад,
Чи юм яривал зүгээр ярь, битгий шал шалхийгээд бай гэжээ.
Хүн наадаж байна гэж чи мэдэхгүй байна гэжүү?
Ийм юмаар наадам тоглоом хийдэггүй юм.
За боль доо, Казаке Зуун жил өнгөрөөд…
Харин тэрэнд л хамаг учир байгаа юм. Чиний хөрөнгийг хураагаад явчихвал чи
үхэхгүй,
амьдрахдаа л амьдарна. Харин чиний сэтгэлийг цоо дэвсэж орхивол юугаар ч
нөхөж
болохгүй шүү дээ… гэсэн билээ.
Гэвч энэ яриа бол дээр үед Кумбелийн өртөөнөөс Шуургатын зөрлөг орох гэж
тэр их
шар талын дундуур явсан нэгэн өдрөөс хэзээ хойно болсон хэрэг.
Тэгэхэд бол Едигей, Укубала хоёр Шуургатын зөрлөгт очоод яах вэ, тэнд удаан
тогтож
чадах уу үгүй юү, аль эсвэл цааш хорвоо ертөнцөөр тэнэх юм уу гэдгийг хэн ч
мэдээгүй байлаа. тэгж явахдаа зүгээр л аж байдал ярилцан явсаар Едигей
Казангапийг
яагаад фронт яваагүй вэ, аль эсвэл өвчтэй байсан уу гэж яриан далиманд
сонирхон
асуусанд Казангап,
Үгүй ээ, би тэнгэрийн ивгээлээр цоо эрүүл хүн. Надад ямар ч өвчин эмгэг
байгаагүй.
Фронт явсан бол би бусдаас доргүй байлдах байсан гэж боддог юм. Ондоо учир
шалтгаанаар яваагүй юм… гэсэн билээ.
Казангап мөнөөхөн Бешагач гацаандаа буцаж очихгүй гэж шийдтэл Кумбелийн
өртөөн
дээр гацаж, хаашаа ч явж чадахгүй болжээ. Буцаад өнөө өлөн тал орох гэхээр
нэгд,
хэтэрхий хол, хоёрт, юуны учир буцах билээ. Нэгэнт тийм л бол тэндээс
явдаггүй л байх
байсан хэрэг. Аралдалай явдаг юм уу гэснээ бас л болив. Харин өртөөний дарга
болох нэгэн сайхан ааш тай хүн тэр хоёрыг даруй ажиглан, хаанаае яваа, ямар,
ажил
хийх санаатай яваа зэргийг асууж мэдээд Казангап, Букей хоёрыг нэг таваарын
вагонд
суулган,
Шуургатын зөрлөг явуулахдаа тэнд хүний хэоэг тун их болоод байгаа, та хоёр
тэнд
ажилд орвол яг таарна гээд зөрлөгийн даргад зурвас бичиж явуулжээ. Гэтэл
манай
хоёр тийш яваад алдсан нь үгүй. Аж байдал нь хэдий өнөө өлөн талаас ч бэрх
тэнд хүн
гэдэг язганаж ажил гэдэг буцлан байв хэдий усгүй цөл талд аймшигтай байсан
боловч аажимдаа дасаж идээшин, аж төрж эхэлжээ. Дор хаяхад хүний царай
харалгүй
амиа хоохойлдог болж, Тэр хоёр хэдийгээр замын ажилчин бүртгэлтэй боловч
зөрлөгийн шаардлагатай хамаг ажлыг хийнэ. нэг үгээр хэлбэл Казангап, түүний
залуу
гэргий Букей хоёрын хамтын амьдрал эзгүй зэлүүд нэг их шар талын дунд
Шуургатын зөрлөгт ингэж эхэлжээ. үнэнийг хэлэхэд манай хоёр нэг хоёр жил
ажил хийж
тав гурван мөнге хурааж хуримтлуулж байгаад ондоо тийш төмөр замын том
өртөө
юм уу төв хот газар бараадан нүүхийг боддог байв.
Гэтэл тэдний ядсаар байтал дайн эхлэх нь тэр.
Баруун тийш цэрэг ачсан, зүүн тийш дүрвэгсэд ачсан, баруун тийш талх тариа
ачсан,
зүүн тийш шархтай цэрэг ачсан галт тэрэг Шуургатын зөрлөгөөр тас
ралтгүй цувах болов. Эргэн тойронд аж амьдрал хэр хэн эрс ондоо болсон нь
тэрхүү
бөглүү зэлүүд орших Шуургатын зөрлөгт ч шууд мэдэгдэх болов…
Галт тэрэг нэг талаас дараа дараагаар ирж зам нээхийг шаардан орилж байхад
нөгөө
талаас мөн тэр зэргийн галт тэрэг ирж гуугалан байдаг болов… Дүүрэн ачаатай
хүнд
вагонуудыг даахгүй замын дэр мод хорчийн, зам төмөр цагаас өмнө элэгдэн
гулзайх
тул замын энтээ хэсэгт нэгэн зурвас газрын замыг ядан сольж гүйцмэгц тэртээ
хэсэгт
даруй яаралтай засвар гарч ирдэг байв.
Тоо томшгүй олон. цэрэг эрсийн цувах нь эцэс төгсгөл гэж ер үгүй. Өдөр, шөнө
болгон
долоон хоног, сар болгон, сүүлдээ бүр хэдэн жилээр дандаа фронтын зүг цуваа
цуваагаар урсаж байв. Бүхнийг тийнхүү хорвоо ертөнц амь тавин тулалдаж
байсан
баруун зүгт явуулж байв…
Нэг хэдий болтол Казангапийн ээлж болов. Казангап дайнд явах болов.
Цугларах газар
бэлэн бай гэсэн зарлан дуудах бичиг Кумбелийн өртөөнөөс иржээ. Зөрлөгийн
дарга
толгойгоо тэврэн ёолов. Хамгийн сайн ажилчийг нь цэрэгт татах болжээ. тийм
хүн гэвэл
Шуургатын зөрлөгт ердөө эр эм хоёр байв. Гэвч дарга яах билээ. Зөрлөгийн
салаа зам
сунадаг резин биш, нэвтрүүлэн өнгөрүүлэх чадал мөхөсдөв гэвэл хэн түүний
үгийг
дуулах юм бэ… Гэрэл дохионы хажууд галт тэрэг орилолдон зогсоно… Бас нэг
бэлтгэл
шугам яаралтай тавих хэрэгтэй байна гэвэл хүний элэг доог болно. Дайсан
Москвад
тулаад байхад хэн тийм юм бодох билээ…
Дайны анхны өвөл хаяанд тулж ирэв. Эрт өвөл болж, харанхуй унпар татсан их
хүйтэн
болов. Тэр нэг өглөө босоход шөнө цас ороод хоножээ. Анхандаа ганц нэг
ширхэг цас
хаялж байснаа сүүлдээ бүр лавсан даран. Уудам дүнсгэр шар талын дээгүүр,
тэгш
тал, ухаа, нугын дээгүүр хан хурмастын ариун цагаа хан цасан бүрхэв, Цас
ормогц шар
талын салхин тоглох мэт аяархан хөдлөн эхлэв. энэ бол түрүүчийя сорилтын
салхин
юм. Сүүлдээ ширүүсэн цас хуйлруулж, жинхэнэ их шуурга шамарга тавих
болно.
Тэгэхлээр тэрхүү уудам их шар талын нэг захаас нөгөө зах хүртэл татсан, хүний
санчигны судас адил нарийхан тө
мөр зам юу болно? Судас лугшин лугшиж галт тэрэг хоёр тийш давхилдсаар
авай.
Казангап тэр нэгэн өглөө фронт явав. Түүнийг үдэж мордуулсан хүн үгүй,
ганцаар
явав. Тэд гэрээс гартал Букен шинэ цасанд толгой эргэв гэж зогстол Казангап
түүний
гараас манцуйтай хүүгээ шүүрэн авав. Тэр үес Айзада төрсөн байлаа. Магадгүй
тэд
шинэхэн цасан дээр эцсийн удаа зэрэгцээ мөр үлдээн явсан байж болно. Харин
энэ
удаа Казангапийг эхнэр нь үдсэн биш, Казангап Кубель хүрэх аясын, таваарын
галт
тэргэнд суухын өмнө эхнэрээ сумчны бүхээгт хүргэж өгөв. Букей эр
нөхрийнхөө оронд
төмөр замын сумчин болж үлдэв. Тэд тэнд салах ёс гүйцэтгэв. Хэлэх ярих үгээ
бүр
шөнө ярилцан, уйлж унжиж өнгөрсөн байв. Галт тэрэг хөдлөхөд бэв бэлэн
зогсож байв.
Машинч нь Казангапийг яаруулж, Казангап ч гүйж очмогц галт тэрэгний дохио
яндан
уртаар хангинаж, галт тэрэгний дугуй зам төмрийн залгаас бүрт түг түг
цохилон ааж
маар хурдыг авч замын сумын дэргэдүүр өнгөрөхөд Букей алчуураа чанга гэгч
зангидан эр нөхрийнхөө савхин гутлыг өмсөж, бүс бүслээд өрөөсөн гартаа
хүүхдээ
тэврээд нөгөө гартаа бяцхан дарцаг барин зогсож байв. Тэд эцсийн удаа бие
биенийг
даллан үдэв… Тэдний нүүр, харц, гар, гэрэл дохио жирэлзэн өнгөрөв.
Энэхэн үес галт тэрэг хэдий нь хурдыг авч хоёр талаар зүүд адил чив чимээгүй
хөвөлзөн өнгөрөх цасан цагаан талын дунд чих дүлийрэм их чимээ хадна.
Салхин галт
тэрэгний өөдөөс үлээж цаст талын ариухан үнэрийг бүх тэрэгний зуухны
шатсан
нүүрсний дарагдашгүй үнэрт булмуй. Казангап уудам хээр талын тэрхүү
аруухан
үнэрийг уушги цээжийдээ удаан тогтоохыг хичээх бөгөөд одоо үзвэл энэ нутаг
тийм ч
хүн тоохгүй нутаг биш болохыг анх удаа ойлгожээ.
Кумбелийн өртөөн дээр татагдсан цэрэг явуулж байв. Бүгдийг нэгэн эгнээ
жагсаан нэр
дуудан вагонд хуваарилан суулгаж байв. Гэтэл нэг хачин явдал болжээ.
Казангап
цувааныхантайгаа вагонд суух гэж явтал цэргийн хэлтсийн нэг хүн гүйж ирээд,
Хүүе, Асанбаев Казангап гэж байна уу Асанбаев гэж хэн бэ? Гараад ир, намайг
дагаад яв гэв.
Казангап,
Асанбаев гэж би байна гэв.
Үнэмлэх бичгээ гаргаад ир. Зөв. мөн байна. За намайг дагаад яв.
Казангап тэр хүнийг дагаж өртөөний байшинд цэрэг татлагын газар ирвэл өнөө
хүн,
Асанбаев, чи буц. Гэртээ харь Ойлгов уу гэхэд нь Казангап хэдийгээр ойлгоогүй
боловч
Ойлголоо гэж хариулжээ.
За тэгвэл яв. Энд бүү чихэлдээд бай. чи одоо явж болно.
Казангап мөнөөхөн цэрэгт мордогсод, үдэгсдийн бөөн бужигнаан шуугиан дунд
бүр мэл
гайхаж цэл хөхөрчихөв. хэрэг явдал ингэж эргэсэнд анхандаа баярлатал гэнэт
санааны
нь мухарт нэг сэжиг таавар зурсхийн орж хамаг бие нь халуу шатах шиг болов,
Уухай,
тийм бий Казангап цэрэг татлагын даргын өрөөний үүдэн тийш шахцалдсан
олны
дундуур зүтгэхэд дарга дээр орох гэсэн улсууд,
Чи хаашаа зүтгээд байгаа юм бэ? гэж хашгиралдав.
Би тун яаралтай хэрэгтэй. Цаана чинь цуваа хөдлөх гээд байна. Тун яаралтай
гэсээр
Казангап орж явчихав.
Тамхины цэнхэр утаа суунагласан тасалгаанд ярьдаг утас, бичиг цаасанд
дарагдсан
ширээ тойрон олон хүн шавж, ширээний цаана нэг бууралдуу хүн сууж байв.
Казангапийг шурган ороход тэр далжийсан царайтай хүн өөдөөс нь харж,
Чи юу гэж явна вэ? гэв.
Би зөвшөөрөхгүй дээ.
Юу зөвшөөрөхгүй гэж?
Миний эцэг нударган биш. нугалаатны хоморгонд орсон гэж цагаатсан юм.
Худлаа
гэвэл бүх бичиг баримтаа, та шалгаад үз. Миний эцгийг дунд аж ахуй тан мөн
гэж
цагаатгасан юм.
Байзаарай, байзаарай. чи ер юу гэх гээд байгаа юм?
Тэр учир шалтгаанаар намайг цэрэгт авахгүй гэж байгаа бол тэр буруу.
Хүүе чи бүү шал дэмий юм донгосоод байгаач Нударган, дунд тариачин одоо
тийм юм
ярих завтай хүн хаана байна чи хаанаас ирсэн бэ? Хэн гэдэг вэ?
Би Шуургатын зөрлөгөөс ирсэн Асанбаев гэдэг хүн байна.
Өнөө дарга нэрсийн жагсаалт үзэж,
Нэрээ хэлбэл болоо шүү дээ. Тэгэхэд хүний тархи толгой эргүүлээд. Ядуу, дунд
нударган гэнэ шүү Чамайг чөлөөлөх юм байна. Ташаарлаар зарлажээ. Төмөр
замын
ажилчдаас нэгийг ч цэрэгт татаж болохгүй, цөмийг ажилд нь үлдээ гэсэн нөхөр
Сталины
өөрийн нь тушаал бий. чи энд бидний ажилд бүү садаа хий. Тэр зөрлөгтөө оч,
ажлаа
хий гэжээ…
Тэднийг Шуургатын зөрлөгт ойртон явтал наран жаргав. Тэд одоо дахин төмөр
замд
ойртой ирэв. Нааш цааш давхих галт тэрэгний орилох дуун тодхон дуулдаж,
вагоны
цуваа ялгаран харагдана. Сайхан шар талын дундуур давхин яваа галт тэргийг
холоос
харахад яг хүүхдийн тоглоом адил жижигхэн харагдах ажгуу. Наран аажуухан
далд
ороход ариун нуга, толгодын дээгүүр цагаан гэгээ, бараан сүүдэр нэгэн зэрэг
тусаж
газар дэлхий дээгүүр аажмаар бүрий баруй болохуй дор өвлийн хөлдүү чийгээ
хэвээр
хадгалан буй газар шорооноос хаврын царцанги үнэр агаарт түгмүй. Казангап
тэмээн
дээр сууж ява Едигей, хажууд нь зэрэгцэн яваа Укубала хоёрт,
Манай шуургат тэр харагдаж байна гэж заагаад, — одоо яльгүй үлдлээ, удахгүй
хүрнэ.
Та нар ч амрах болно гэв.
Тэртээ өмнө төмөр зам үл мэдэг тахирласан эзгүй цөл талд хэдхэн байшин
харагдана.
Явуулын галт тэрэг гэрэл дохио онгойхыг хүлээн бэлтгэл зам дээр зогсож байв.
Тэр
хэдэн байшингаас цааш хэмжээгүй уудам цагаан тал, ухаа гүвээ дүнсийнэ…
Едигей үүнийг үзээд баахан зүрх алдав. Едигей бол өөрөө Аралдалай хавийн
цөлд
дассан тал нутгийн хүн боловч ийм их тал буй гэж бодсонгүй явжээ. Үргэлж
хувиран
байдаг хөх цэнхэр далайн эрэг хөвөөнд өсөөд одоо ийм ус далайгүй, эзгүй буйд
цөл
газар ирдэг байжээ. Тэгээд энд чинь яаж аж төрөх юм болж байна даа?
Укубала Едигейтэй зэрэгцэн хөлөөс нь бариад хэсэг явав. энэ нь «зүгээр,
Едигей
Хамгийн гол нь чиний бие илаарь болбол барав. нэг хэсэгтээ суугаад цааш
даа юу болохыг нь харъя» гэсэн үг гэж Едигей ойлгов.
Тэд хүрэх газраа ийнхүү ойртсоор явав. Гэтэл хожим мэдвэл тэр газар их олон
жил
өөрөөр хэлбэл амьдралынхаа үлдсэн бүх хугацааг тэнд өнгөрөөх учиртай
байжээ.
Удалгүй наран жаргаж харанхуй болоод шар талын тэнгэрт одод жирвэлзэн
түгэхий»
алдад тэд сая Шуургатын зөрлөг оров.
Едигей, Укубала хоёр анхандаа Казангапийнд хэд хонож дараа нь тусгаарлав.
Тэдэнд
тэр үеийн замчдын сууц модон байшингаас нэг өрөө гаргаж өгөв. Тэдний
амьдрал
шинэ нутагт ингэж эхлэв.
Хүн амьтангүй тэр их талд анхандаа юм бүхэн бэрх хэцүү байсан авч тэндхийн
агаар,
ингэн сүү хоёр Едигейд ихээхэн ач тус хүргэв. Агаар нь ондоо тийм аглаг
ертөнцийг
олоход бэрх гэмээр нэн ариун агаад сүүний хувьд гэвэл Казангап нэг юм бодож
хоёр
ингэнийхээ нэгийг, сааж сүүгий ,нь уу гэж тэдэнд өгсөн билээ. Казангапийн
хэлсэн нь,
Эхнэр бид хоёр ярилцлаа. Бидэнд сүү сааль хүрэлцээтэй байна Та хоёр манай
Цагаан
толгойт ингийг авч сааж уу. Хоёр удаагаа ботголоод яваа сүүтэй залуу ингэ юм.
Та
хоёр өөрснөө маллаж, сүү шимий нь өөрснөө хэрэглэ. Харин битгий
ширгээчихээрэй.
энэ чинь танай юм, та нарыг тусгаарлан гарсан болохоор юу ч гэсэн энэ ингийг
өгье гэж
эхнэр бид хоёр шийдсэн юм. Сайн хариулбал чинь танайх сүрэг олон малтай
болно.
Хожим яах вэ, гэнэт ондоо тийш явах болбол зараад идэхэд мөнгө шүү дээ
гэжээ.
Тэрхүү цагаан толгойт ингэнээс гарсан хар толгойтой, хоёр жижигхэн бараан
бөхтэй тэр
хөөрхөн ботго эхээс төрөөд дөнгөж арваадхан хонож байв. Нулимс гүйлгэнэсэн
бүлтгэр
том, өрөвдмөөр хөөрхөн нүд нь хүүхдийн нүд шиг энхрий сониуч янзаар
гялалзах агаад
заримдаа эхийгээ тойроод жигтэй инээдтэй гүйж тонгочих нь үзэгдэнэ. Бэлчээрт
эхээсээ хоцорчихвол бараг хүн шиг дуугаар жигтэй өрөвдмөөр буйлах нь
хөөрхөн нь
аргагүй. Тэр хөөрхөн ботго ирээдүйн мөнөөхөн Шуурган Харнар болохыг
тэгэхэд хэн
бодох билээ. Хожим нэгэн цагт хошуу нутаг
даяар алдар цууд гарсан мөнөөхөн цуцашгүй тэнхээтэй лут тэмээ болно гэж хэн
бодох
билээ. Шуурган Едигейн амьдралын олон үйл явдал ч түүнтэй холбог доно.
Харин тэр
үед хөхүүл амьтан маш их маллагаа шаардаж байв. Едигей түүнд айхтар дасаж
зав
чөлөө л гарвал ноололдож байна. Едигей урьд нутагтаа байхдаа тэмээ маллаж
ихэд
зүгширсэн нь одоо тун ч хэрэг болов. Өвөл болоход бяцхан Харнар мэдэгдэхүйц
том
болсон авч хүйт орохтой зэрэг өөхийдөө товчтой дулаахан нэмнээ оёж нэмнэв.
Нэмнээ
дороос зөвхөн толгой хүзүү, хоёр бөх, хөл төдийхен цухуйж их л инээдтэй
хөөрхөн
харагддаг байж. Өвөлжин, бүр хавар болтол тэр нэмнээтэйгээ өдөр шөнийн
хорин
дөрвөн цагт үргэлж гадаа хээр талд байдаг билээ.
Тэр өвөл Едигейн бие ч аажимдаа сайжирч тамир тэнхээ оров. Тэр ч байтугай
толгой
эргэдэг нь хэдийнээс больсныг ч мэдсэнгүй. Чих шуугьдаг нь ч нэг мэдэхэд
больж
.ажил хийхэд хар хөлс цутгадаг нь ч алга болжээ. Өвлийн дундуур зам дээр их
нас
хунгарлан түүнийг яаралтай арилгах үед Едигей бусад тай эн чацуу ажилладаг
болов.
Едигей бол нас залуу ер ажилд заяанаасаа шаргуу хүн болохоор удалгүй бие
чийрэгжиж, тун саяхан тамир тэнхээ огт үгүй, хоёр хөлөө арайхийн чирч явснаа
хэдийн
мартжээ. Шар сахалт докторын хэлсэн үг орой руу нь оров.
Едигей санаа амар үедээ хөөрхөн ботгоо хүзүүдэн энхрийлж,
Чи бид хоёр нэг ёсондоо нэг эхийн тэлээ хоёр юм даа. чи цагаан толгойт
эхийнхээ сүүг
хөхөж өдий том боллоо. Би ч гэсэн тархи толгойны муу өвчнөөс салах нь шиг
байна.
Бурхан өршөөж бүрмөсөн эдгээсэн чи бид хоёрын ялгаа гэвэл чи шууд эхийгээ
хөхдөг,
би бол сааж сүүгээр нь шубат эсгэж уудаг, ийм л юм даа гэж алиалан ярьдаг
билээ.
Түүнээс хойш олон жил өнгөрч, Шар талд Шуурган Харнар гэдэг алдар цуу
ихэд
мандсан үед тусгайлан түүний зургийг авахаар хэдэн хүн ирж билээ. Тэр үед
дайн
хэдий нь мартагдаж, Едигейн хүүхдүүд сургуульд суудаг байв. Шуургатын
зөрлөг
өндөр худагтай болж амны усны зовлон бүрэн арилсан үе байв. Едигей тэгэхэд
бүр
төмөр дээвэртэй байшин барьж суусан байлаа. нэг үгээр хэлбэл амьдралаа
олохгүй үүгээр түүгээр үйлээ үзэж явсны дараа хүний ёсоор, нэр төртэй аж
төрөх
болсон үе байлаа. Тэгэхэд үүдсэн нэг яриаг Едигей хойшид их л олон жил
дурдай
санаж явсан нь бий.
Тэдний өөрсдийн нь танилцуулснаар, гэрэл зургийн сурвалжлагчид ирэх нь
Шуургатын
зөрлөгийн түүхэнд ганц удаа биш юм гэлээ гэхэд нэн ховор үзэгдэл байлгүй яах
вэ.
Яриатай хөөртэй, цовоо сэргэлэн тэр гурван сурвалжлагчийн хэлэх нь, Харнар
хэмээх
тэмээ, түүний эзний зургийг авч бүх сонин сэтгүүлд тавихаар ирсэн гэнэ. олон
хүн
шуугилдан үймэлдэхэд Харнар тийм ч дуртай биш байв. их л ууртай орилон,
шүдээ
хавирч, хүн амьтан ойртуулахтүй толгой гоо гэдийлгэн ярдаглана. Өнөө ирсэн
улс
тэмээгээ ийш нь харуулж зогсоогооч, тийш харуулж байлгаач гэж үргэлж
Едигейгээс
гуйж байв. Едигей ч бас ганцаар зургаа авахуулах дургүй, бусадтайгаа хамт
авахуулах
гэж юм л бол эхнэр хүүхдүүдийг, Казангапийг дуудаж байлаа. Олуул зургаа
авахуулахыг гэрэл зургийн сурвалжлагчид дуртайяа зөвшөөрч янз бүрийн
аппаратаар
зогсоо зайгүй шол шолхийтэл дарж байв. Тэрэн дотроос хамгийн шилдэг зураг
гэвэл
хоёр хүүхэд тэмээний хүзүүн дээр мордож тав зургаан хүүхэд нуруун дээр нь
асаж бас
дунд нь Едигейг унуулан авахуулсан зураг болой. Тэгэхлээр энэ тэмээ ямаршуу
тэтхээтэй тэмээ вэ дээ тэгж зураг авахад хүүхдийн баясан шуугилдсаныг яана
Гэтэл өнөө сурвалжлагчид энэ тэмээний зургийг ганцааранг нь авах хэрэгтэй
байна гэв.
Үүнд ямар яриа байх вэ, авч байх хэрэг
Чингээд өнөө зурагчид Харнарыг урдаас нь, хойноос нь, хажуунаас нь зурийг
дарж
гарав. Дараа нь Едигей, Казангап хоёртой хамжиж бүх биений нь хэмжээг авав.
Сэрвээний тус газраар өндрийг хэмжив. Цээжин биеийн өргөнийг хэмжив.
Дөрвөн
шилбэний бүдүүнийг хэмжив. их биеийн уртыг хэмжив.
Тийнхүү хэмжин тэмдэглэн. бичиж байхдаа,
Гойд сайхан бактериан байна ёстой гайхамшигтай удамшжээ Жинхэнэ
бактерианы
сонгодог хэв шинж мөн дөө Ямар лут цээжтэй, ямар хосгүй галбиртай тэмээ вэ
гэж ам
амандаа шагшиж байв.
Ийм уг дуулж байхад Едигейд нэн аятайхан байвч арга буюу мэдэхгүйн эрхээр
жишээ
нь тэр «бактериан» гэдэг чинь юу гэсэн утгатай үг вэ гэж асуухад хүрэв. Гэтэл
хоёр
бөхтэй тэмээний эрт дээр үеийн үүлдэр угсааг шинжлэх ухаанд тэгж нэрлэдэг
ажээ.
Тэгтэл энэ тэмээ тэр бактериан гэдэг ль мөн үү? ёстой хольцоогүй удам, цэвэр
очир
алмас байна.
Тэр хэмжээ авах ямар хэрэг байна?
Шинжлэх ухааны мэдээ гаргахад хэрэгтэй.
Явуулын улс Харнарын зургийг бүх сонин сэтгүүлд
гаргана гэж Шуургатын» зөрлөгийнхөнд зүгээр чухал болгон ярьсан байжээ.
Харин
хагас жилийн дараа зоотехникийн ангид зориулан тэмээний аж ахуйн талаар
гаргасан
нэг сурах бичиг илгээлтээр явуулсныг үзвэл, номын хавтсыг мөнөөхөн сонгодог
бактериан гэж .нэрлэсэн Харнарын зургаар чимэглэсэн байв. Сурвалжлатчид
ба.с
ба.ахан гэрэл зураг явуулсны дотор өнгөтэй будагтай зураг ч орсон байлаа
үнэндээ
тэр үе нэн жаргалтай баясгалантай цаг байсныг тэр хүү гэрэл зургаас мэдэж
болно.
Дайны дараа үеийн хүнд бэрх цаг ард хоцорч, үр хүүхдүүд бас гараас гараагүй
боловч
томчуул нь цөм эрүүл саруул, эрийг нас дарж уулыг цас хараахан дараагүй үе
Тэр өдөр Едигей зочдыг хүндэтгэн нэг хонь гаргаж, Шуургатын
зөрлөгийнхнийг цөмийг
урьж сайхан найр хийв. Ширээ дүүрэн идээ будаа засаж, ингэний айраг, архи
тэргүүтэн
сөгнөжээ. Тэр үес хоршооны вагон дэлгүүр ирж элдвийн сонйн сайхан бараа
таваар
зардаг байв. Гагцхүү мөнгө л мэдэх хэрэг. Элдэв олон янзын наймалж, загасны
хар
улаан түрс, элдэв олон янзын загас, шарз, хиам, цаастай чихэр тэргүүтэн ирдэг
билээ.
Гэтэл юм жигтэй, юм болгон байхаар авах юм тун бага байдаг болой. Ер илүү
их юмаар
яах ч юм билээ? одоо бол төмөр зам дагуу нүүдлийн тийм дэлгүүр явахыг
больжээ.,.
Тэгэхэд сайхан найрлаж, тэр ч байтугай, Харнарын төлөө хундага өргөцгөөж
байв. Энд
үүдсэн ярианаас үзвэл зочид Харнарын тухай өнөө Елизаровоос дуулаад ирсэн
байжээ. Шар талд миний найз Шуурган Едигей гэгч байдаг, тэр хүн бол
Шуурга” Хар
нар нэртэй хорвоод байхгүй сайхан тэмээний эзэн юм гэж Елизаров ярьжээ.
Елизаров,
Елизаров минь.. Шар талыг сайн мэддэг, эрдэмтэн, гоц сайн хүн дээ…
Елизаров
Шуургатад ирэхээр Казангап, Едигей гурвуул сууж шөнөжин юм ярьдаг
билээ…
Тэр үдэш Казангап, Едигей хоёр хамжиж байгаад энэ нутгийн тэмээний элэнц
хуланцын
тухай, Акмай хэмээх нэгэн цагаан толгойт цуутай ингэ байсан тухай, түүний
эзэн болох
түүнээс доргүй цуутай, одоо АнаБейнтийн булшинд нойрсон буй Найманы Ана
хатны
тухай үлгэр домгийг зочдод ярив. Шуурган Харнар бол тэндээс удам угсаатай
тэмээ
юм Хуучны энэ үлгэр түүхийн тухай ямар ,нэг сонинд гарч магадгүй гэж
зөрлөгийнхөн
найдаж байв. Гэтэл зочид тэр явдлыг ихэд сонирхон чагнасан авч энэ бол үеэс
үе
дамжин ирсэн нутгийн ямар нэг домог бололтой гэж үзжээ. Харин Елизаров бол
үүнийг
ондоогоор үздэг байв. Акмай хэмээх ингэний тухай домог бол түүхт үнэн
явдлыг
тусгасан байж бүрэн болно гэж Елизаров үздэг билээ. Елизаров бол тийм юм
олж
сонсох их дуртай агаад өөрөө ч тал нутгийн хуучны үлгэр домгийг их мэддэг
хүн билээ.
Үдэш орой болсон хойно зочдыг үдэж мордуулав. Едигей их л бардам, сэтгэл
дүүрэн
байв. тийм ч учраас их бодлогогүй үг хэлчихжээ. Уг нь зочидтой дарвиж бага
зэрэг
балгасан нь бий. Гэвч ам алдвал барьж болдоггүй ёс бий.
Казаке ээ, үнэнийг хэлэхэд Харнарыг ботго
байхад
нь
надад бэлэглэчихсэндээ жаахан харамсдаг уу гэжээ.
Казангап мушилзан инээв. тийм үг асууна гэж бодсонгүй бололтой, Жаахан
дуугүй
сууснаа,
Бид цөм адилхан хүн. Гэлээ гэхдээ мал эзнээсээ гэдэг нэг амьдралын хууль
байдаг
Харнар бол чиний юм, тэрний эзэн чи юм байж. Харин ч Харнар ондоо хүний
гарт орсон бол яах байсныг бүү мэд. Магадгүй үхсэн ч байж
болно, Ер аль юмыг тэр гэх вэ. Жалганд унаж үхсэн ч байж болно. энэ мал
чинийх байх
учиртай байж.
— Малын эзнийг тэнгэр бурхан заяадаг
Би урьд нь бас тэмээ мал сайтай байсан хүн. энэ Цагаан толгойт ингэний удам
судрын
тэмээтэй байсан. Харин энэ бол чиний ганц тэмээ, бэлгэнд өгсөн тэмээ. Тэнгэр
бурхны
өршөөлөөр энэ тэмээ чамд зуун жил зүтгээсэй дээ. Харин чи дэмий юм бодож
явдаг
хүн байна гэжээ.
Едигей дэмий юм донгосов гэж амаа барьж баахан ичингүйрэн,
За намайгаа уучлаарай, Казаке гэлээ.
Энэ ярианаас болоод Казангап өөрийн ажигласан нэг зүйлийн тухай ярив. Юу
.гэвэл
үлгэр домгоос үзвэл Акмай гэдэг алтан ингэнээс дөрвөн охин ботго, гурван эр
ботго
долоон ботго гарчээ. Түүнээс хойш тэмээнээс охин ботго гарвал дандаа цайвар
үстэй,
цагаан толгойтой, эр ботго гарвал дандаа хар толгойтой хар хүрэн үстэй гардаг
болж.
Харнар бол мөн цагаан толгойт ингэнээс гарсан хар толгойт тэмээ юм.
Энэ бол Акмайгаас удам дамжсаны эхний шинж юм.
Түүнээс хойш хоёр гурван зуу, таван зуу, түүнээс илүү жил болсон. юм уу хэн
мэдэх
билээ. Түүнээс хойш энэ шар талд Акмайн удам барагдсан нь үгүй.
Шуурган Хар шиг бусдаас дээр тэмээ гарна Харин Едигей нэн азтай хүн юм.
Түүний эр
хүний хийморь золбоогоор Харнар төрж түүний гарт оржээ.
Өнөө Харнар сүүлдээ улс амьтныг ойртуулахгүй түйвээж, заримдаа хэдэн
хоногоор
алга болчихдог болж, бүр хөнгөлөх үү, аль эсвэл туших уу гэдэг асуудалд
хүрэхэд
Казангап,
Энэ бол чиний мэдэх хэрэг. Амар тайван сууя даа гэвэл хөнгөлж орхи. Алдар
нэрийг
олъё гэвэл гар бүү хүр. Харин хожим иймээ тиймээ болбол хариуцлагыг нь
хүлээнэ
шүү. Тэсвэр тэвчээр чинь л хүрэх юм бол хоёр гурван жил айхтар түйвүүлж
байгаад
сүүлдээ чиний гараас гарахгүй болно доо гэжээ.
Едигей Харнарыгаа хөнгөлсан нь үгүй. нэг үгээр хэлбэл гар хүрч зүрхлэлгүй,
буур
тавьжээ. Гэтэл хожим үнэндээ цусаар уйлах шахуу болсон өдөр ч гарсан ажээ…
V
энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувдаг
болой.
Харин энэ нутгийн уудам их цөлийн газар дунд Шар тал хэмээх ээрэм цагаан
тал
байдаг.
Цагийг Гринвичийн уртрагаас эхэлдэг шиг энэ нутагт ямар ч газрын хол ойрыг
төмөр замаар таацуулан хэмждэг билээ.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байлаа…
Өглөө эрт юм бүхэн бэлэн болов. Тракторын чи гүүлийн тэвшин дотор модны
үртэс,
харуулын зоргодос дэвсэж, нарийн сайхан өвсөөр хучаад Казангапийн биеийг
эсгийгээр
бин битүү ороож тэмээний унгасан дээсээр боож толгойг нь бүтээгэад
чиргүүлийн
дотор байрлуулжээ. Оройн тав зургаан цагийн алдад оршуулгын газраас амжиж
эгж
ирэх учиртай байсан болохоор өглөө тун ч яаран хөдлөх хэрэгтэй байв. Талдаа
нэг
өртөө газар явж, тэнд очоод оршуулах барих явдал гарахыг бодолцон үзвэл
хойлгын
идээ будаа оройн зургаан цагийн орчим барих байдалтай болов. Орой хойлгын
идээ
амжин барих бодолтой замд Хөдлөв. Бүх юм хэдийн бэлэн болсон байв.
Шуурган
Едигей бүр өчигдөр үдэш тохош тохож бэлдэн хоносон тэмээгээ хөтлөн бусдыг
шалавдуулна. Тэд бол үргэлж мунгинаж байдаг улс. Едигей бол шөнө нойргүй
хоносон
боловч их л цэмцгэр харагдах агаад гагцхүү жаахан царай алджээ. Едигей
нүүрний
сахал үсийг мөлчийтөл хусаж, цайвар сахал, цайвар хөмсгөө засаж, торгон
савхин
гутал, тансар хилэн өргөн өмд, хар хүрэм, дун цагаан цамц өмсөж, төмөр замын
албаны саравчин малгай тавьж аль байдгаараа гоёсон байв. Бас байлдааны одон
медаль, тэр ч байтугай таван жилийн гавшгайч тэмдгээ зүүжээ. Тэр бүхэн нь
ихэд
зохиж, тун ч бараа сүртэй харагдуулж байв.
Шуурган Едигей үнэндээ Каэангапийн оршуулганд тийм ч байхаас аргагүй хүн
Тэднийг гаргах гэж Шуургатын зөрлөгийн их багагүй цуглажээ. олон хүн
чиргүүлийн
дэргэд бужиг
нан тэднийг хөдлөхийг хүлээнэ. Эмс хүүхнүүд мөн л уйлалдсаар. Шуурга
Едигей тэрхүү
хуран цуглагсдад хэлсэн нь,
Бид одоо Шар талын хамгийн эртний хүндтэй газар Ана Бейнтийн булш
хүрэхээр явлаа.
Казангап гуай тийм газар нойрсох гавьяатай хүн юм. Тэнд ор шуулаарай гэж
талийгаач
өөрөө ч захисан юм гэснээ цааш юу гэж хэлэх билээ гэж бодож байгаад
Тэгэхлээр энэ хүний хорвоод ус уух хугацаа дуусжээ. энэ хүн манай зөрлөгт яг
дөчин
дөрвөн жил ажилласан хүн. Бүх насаараа энд ажил хийсэн хүн, гэж хэлж болно.
Тэр
хүнийг анх ажил хийхээр ирэхэд энд өндөр худаг ч байсангүй. Бүтэн долоо
хоног уух
усыг цистернээр зөөж байж. Тэр үед одоогийх шиг цас ариллагч элдэв машин
техник
байсангүй. одоо энэ хүний шарилыг ачаад байгаа ийм трактор ч байсангүй. Гэвч
тэгэхэд ч үүгээр галт тэрэг явж л байсан, харин зам саатаж байсан удаагүй. энэ
хүн
цагтаа энэ Шуургатын зөрлөгт ёстой үнэнч шударга ажилласан хүн дээ. үүнийг
та бүхэн
бэлхнээ мэднэ. одоо ингээд бид замдаа хөдөллөө. Тийш хүн болгон цугаар явах
явдалгүй. Бид цөмөөрөө энэ төмөр замын шугамыг эзгүй орхиод явах эрх ч
байхгүй.
Бид зургаан хүн явна. Тэнд очоод хийвэл зохих бүхнийг гүйцэтгэмз. Та нар
биднийг
хүлээгээд бэлдзж бай, биднийг буцаж ирэхээр хойлгын идээнд цуглаарай. энэ
хүний хүү
нь байна, охин нь байна, эдний өмнөөс та бүхнийг урьж байна би… гэв.
Едигейн бодоогүй байтал гашуудлын нэг бяцхан цуглаан шиг юм болжээ.
Чингээд тэд
хөдлөв. Шуургатынхан мөнөөхөн чиргүүлийн хойноос дагаж яваад байшингийн
цаана
гарч бөөнөөрөө үлдэв. Хүмүүсийн уйлалдах нь тодхон дуулдаж Айзада,
Укубала хоёр
бусдаас илүү чанга орилж байв…
Өнөө зургаа төмөр замаас холдон шар тал руу орж явахад мөнөөхөн уйлалдах
дуун
тасарч Едигей сая санаа алдав. Тэд сая ухаан сэхээ орж Едигей ч цаашид юу
хийхээ
мэдэж байв.
Нар дээр хөөрч уудам шар талыг элбэг баясгалант гэрлээр гийгүүлэв. Хээр талд
өглөө
хэдий хүйтэн сэрүүвтэр боловч тэдний замд саад болсон юм ер үгүй. Бүхэл
бүтэн
ертөнцөд, хоёрхон элээ хүршгүй өндөрт
хээв нэг элин хальж, хааяа хөлийн доороос болжмор шурдхийн үргэн ниснэ.
«Эд мөд
удахгүй нисэн одох болно. Анхны цас ормогц сүрэг сүргээр нийлэн нисэн одох
болно»
гэж Едигей бодтол цас бударч, тэр цасан манан дундуур бяцхан шувууд нисэн
одож
буй байдал» агшин зуур бодогджээ. Гэтэл яапаад ч юм, тэр нэгэн шөнө төмөр
зам
дээр гүйж ирсэн үнэг бас санаанд нь оров. Тэр ч байтугай өнөө үнэг дагаж явах
вий
дээ гэж эргэн тойрон гэтэн харав. Гэтэл бас тэр нэгэн шөнө сансарт хөөрсөн
галт
пуужин бсдог.дов. тийм элдвийн хачин жигтэй юм зэрэг зэрэг бодогдоход
Едигей өөрөө
боловч гайхаж, тэр бүхнийг мартахыг оролдов. Зам хэдий хол ч гэсэн тийм
элдвийн юм
бодож явах гэдэг юу гэсэн үг вэ..
Шуурган Едигей Хармарыгаа унаад түрүүнд нь орж АнаБейнт орох чиг зам
эааж явав.
Харнар хол хол гишгэлэн, замын холд улам явдал орж байв. Ер юм мэддэг хүн
Харнарыг гойд сайхан алхаатай тэмээ гэдэг билээ. Үнэхээр ч усны долгион
дотор хөвж
явсан шиг толгойгоо бардам дээгүүр өргөөд, явж хөдөлж байгаа нь бараг эс
мэдэддэх
агаад харин шөрмөслөг урт тайргар хөл нь эцэж цуцахыг мэдэхгүй нэгэн жигд
гишгүүлмүй. Едигей тэмээний хоёр бөхний хооронд их л эвтэйхэн сууж, итгэл
дүүрэн
явав. Унасан тэмээ нь шавдуулахгүй, эзнийхээ гарын дор хар Аянда.а сэвэлзтэл
алхан
байхад Едигейн сэтгэл дүүрэн явав. Энгэртээ зүүсэн одон, медаль нь харшилдан
үл
мэдэг хангинан, «нарны туяанд гялялзана. энэ нь түүнд саад болсон юм огт
үгүй.
Хойноос нь чиргүүлтэй «Белорусь» трактор датаж, тракторын кабинд залуу
жолооч
Калибектэй зэрэгцээд Сабитжан сууж явав. Сабитжан өчигдөр үдэш баахан
балгаж,
хүнийг радиогоор жолоодно ч гэх шиг элдэв долоон юм чалчин байсан бол одоо
болоход их л бодолд дарагдан дув дуугүй явав. Сабитжаны толгой хоёр тийш
сул юм
шиг санжиганаж явахад нүднийхээ шилийг хагалчих вий дээ гэж Едигей зовж
явав.
Чиргүүлийн дээр Казангапийн цогцсын хажууд Айзадын нөхөр их л гушигтай
явав.
Тэрбээр наранд гялбан нүдээ онийлгоод хааяа хааяа ийш тийш харна. Тэр
эвлэршгүй
архичин энэ удаа өөрийн сайн талыг харуулсан нь бий. Юу гэвэл өчигдөр үдэш
ду
сал ч архи амссангүй, бүх л ажил явдалд цөмд нь оролцон тусалж байв.
Ялангуяа
талийгаачийг гаргахад үнэн сэтгэлээс хичээнгүйлэн мөрлөн өргөж байв. Тэмээн
дээр
миний ард сундлаад яв гэж Едигейн хэлэхэд, «Үгүй ээ, би хадам эцгийнхээ
шарилын
хажууд сууж явна. Эхнээс нь эцсийг хүртэл үднэ» гэжээ. Тэгэхэд нь Едигей, ер
шуургатынхан цөм сайшаав. Тэд айлаас хөдлөхөд Айзадын нөхөр чиргүүлийн
тэвшин
дотор сууж, талийгаачийн Биеийг ороосон эсгийнээс зуурч бүхнээс чанга уйлж
байв.
«Энэ хүн гэнэт ухаан орж, өнөө архиа хаячихвал Айзада, тэдний үр хүүхдийн
хувьд
хичнээн жаргалтай байх билээ» гэж Едигей бүр горилон бодов.
Цацаг молцог болсон Нөмрөгтэй тэмээтэй хүнээр удирдуулан, эзгүй хээр талд
яваа
гашуудлын энэ жижигхэн хачин цувааны хамгийн сүүлд «Белорусь» хэмээх
дугуйтай
экскаватор явав. Экскаваторын кабинд Эдильбай, Жумагали хоёр сууж явав. Хар
арьстан хүн адил тас хар царайтай, намхан загзгар биетэй Жумагали жолоо
барьж
явав. Жумагали машинаа барьж замын бүхий л ажилд явж байдаг хүн Тэр бээр
энэ
зөрлөгт ирээд удаагүй бөгөөд хэдий хэр тогтохыг хэлэхэд хараахан бэрх.
Хажууд нь
өндөр Эдильбай донхойж, хоёул үргэлж юм ярьж явав.
Зөрлөгийн дарга Оспаны тусыг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Тэр зөрлөгт байгаа
бүхий
л машин техникийг оршуулгад зориулан гаргаж өгөв. Зөрлөгийн залуу дарга бас
та нар
тийм хол газар явж, тэгээд булшийг гараар малтах гэвэл оройдоо багтаж ирэх
болов уу
даа. Нүхийг гүнзгий малтах хэрэгтэй, бас лалын ёсыг дагаж бөөрөнд нь цүнхэл
тавцан
гаргах хэрэгтэй болно гэж их зөв үг хэлжээ.
Гэтэл Едигей энэ үгийг дуулаад анхандаа ихэд эргэлзэж, бөөн бодол болов. Нас
барсан хүнийг оршуулах булшийг өөрсдийн гараар малтахаас экска ватораар
малтана
гэж хэн хүний санаанд орно гэж тэр бодсон нь үгүй. Эл учир Оспаны өөдөөс
харж
суугаад духаа атируулан бөөн бодол болж суутал Оспан аргыг олж,
Едике, би танд хэрэгтэй юм хэлж байна. ёсыг алдахгүй гэвэл эхлээд жаахан
гараар
малт л даа. Яах вэ, хэдэн хүрз шороо гаргахгүй юу. Тэгээд экс
каватораар тэр дор нь ухчих Шар талын хөрс өдийд тас хатаад чулуу шиг
болчихсон
байгаа гэж та нар бэлхнээ мэдэж байгаа. Тэгэхлээр экскаватороор хэдий л бол
гүнзгийлээд дараа нь гараар засаж дуусгахгүй юу. Тэгэх юм бол цаг их хэмнэнэ,
бас ёс
журам ч алдахгүй шүү дээ гэж өвгөнийг итгүүлжээ.
Едигей одоо шар тал руу улам бүр гүнзгий орж явахдаа Оспаны хэлдгийг их
ухаантай,
хүлээн авууштай зүйл байна гэж бодов. Тэр ч байтугай миний ухаанд тийм
саная оноо
яагаад түрүүлж орсонгүй вэ гэж гайхаж явав. тэнгэр өршөөж АнаБейнтийн
булшинд
хүрдэг л юм бол тэгж л ажиллая. Булшны газар хүрээд талийгаачийн
тэргүүнийг үргэлж
мөнхийн Кааб тийш харуулан тавих аятайхан газар шилж олоод эхлээд хүрз
зээтүүгээр
жаахан хонхойлж байлаад ёроолд нь хүртэл экскаватороор малтах юм байна.
Тэгээд
хажуу бөөрний цүнхэл, тавцан зэргийг сүүлд нь гараар гаргачихна биз. Тэгвэл
түргэн
бөгөөд итгэлтэй болно.
Тэд энэ зорилгоор шар талын дундуур цувралдан нэгэн үе ухаа гүвээний сэрвээ
дээгүүр ил гарч, нэгэн үе өргөн хонхорт далд орон явав. Тийнхүү ил гарч тэгш
талын
дундуур цувран явах нь холоос тодхон харагдана. Шуурган Едигей тэмээтэй
түрүүнд
орж, хойноос нь чиргүүлтэй дугуйт трактор дагаж, чиргүүлтийн араас нэг
«Белорусь»
экскаватор шороо түрдэг хамуураа урдаа гаргаад шороо утгадаг шанагаа ардаа
эвхээд цох хорхой адил сэглийн мөлхжээ.
Едигей хараахан бараа тасраагүй төмөр замын зөрлөгийг эцсийн, удаа эргэн
хартал
хажууд нь Жол барс нэртэй шар гөлөг нь их л хэрэгтэй юм шиг шог шиж
явахыг сая
олж үзээд ихэд гайхав. энэ хэдий дээ дагаад ирэв? Үгүй, хараач хөө Сая
зөрлөгөөс
хөдлөхөд харагдаагүй шиг билээ. Ингэхийг мэдсэн бол барьж аваад уячихдаг
байж.
3альтай золиг юм гээч Намайг Харнараараа юманд явж нь гэж мэдээд отож
байгаад
аясыг тааруулан замд нийлнэ гэж бодсон байна шүү. Тэгээд л газар доороос
гарсан
шиг гэнэт гараад ирэхгүй юү. За яавал яаг гэж Едигей бодов. одоо буцааж хөөх
гэвэл
нэгэнт хожимджээ. тэгж дэмий цаг алдахын ч хэрэггүй биз. дагавал дагаж л
яваг
Эзнийгээ тэгж бодохыг гадарласан
шиг Жолбарс нохой мөнөөхөн тракторыг гүйцэн түрүүлж, Едигейн хажууд гарч
яльгүй
түрүүлсхийн шогшив. Едигей ташуур далайж занасан авч хүний урманд
тоосонгүй.
одоо болсон хойно занаад ч яах юм билээ. ийм юманд дагуулж болохгүйгээр
ямар муу
юм хийсэн биш дээ. Жолбарс гэдэг шар нохой бол том цээжтэй, сэгсгэр бүдүүн
хүзүүтэй, тайрмал чихтэй, ухаантай амгалан харцтай ер содон сайхан нохой
билээ.
АнанБейнт орох эамд Едигей элдвийн юм бодож явав. Нар тэнтэрийн хаяанаас
дээш
хэр зэрэг хөөрс нийг харж цаг хэрхэн өнгөрч буйг барагцаалан явах даа
урьдынхаа аж
байдлын тухай дурдан бодож явав. Казангап тэр хоёр нас залуу, бяр чадалтай
байхдаа Шуургаргын өрлөгт байнгын гол ажилчнаар очиж, байсан тэр үеийг
дурсан
санав. Тзгэхэд ондоо хүн удаан тогтдоггүй, ирээд л явчихдаг байж билээ.
Казангап тэр
хоёрт бол түр амсхийх цаг зав олддоггүй байв. Учир юу гэвэл энэ хоёр тэр
зөрлөгт
ямар чухал шаардлагаггай ажил гарна вэ дуртай дургүй ч цөмийг хийх болдог
байлаа.
одоо энэ тухай хүнд дуулдахаар дурсан санахад эвгүй байдаг жээ. Ай хөгшин
зөнөгүүд
хамаг биеэ алчихсан юм Үгүй ер
юуны тулд тэгж зүтгэсэн хэрэг вэ? гэж одоогийн залуус шоолно. Үнэндээ ч
юуны тулд
тэгж зүтгэж байсан хэрэг вэ? тэгж зүтгэхийн хэрэг байсан л байж дээ.
Нэг удаа цасан шуурганаар хоёр өдөр хоёр шөнө зогсоо зайгүй замын цас
арилгаж
билээ. Шөнө бүх тэрэг авчирч зогсоон гэрэлд нь ажиллаж байв. Гэтэл цас улам
орж,
салхи улам ширүүсэж, замын цасыг нэг талаас нь арилгаж байхад нөгөө талд
жигтэй их
хунгар дарна. Хүйтэн гэдэг жигтэйхэи, хүний гар нүүр мзнчийгэл улайна. бүх
тэрэгний
толгойд орж таван минут хзртэй дулаацаад л өнөө үхээрийн ажилд гарахаас
ондоо
мөргүй. Нөгөө бүх тэрэг ч дугуй нь далд ортол цасанд дарагдчихав. Шинээр
ирсэн
гурван ажилчин ч шөнө болмогц ажил хаяад яваад өгөв.
Тэд сайхи шар талын аж амьдралыг дэлхийд багтахгүй олхио муу үгээр харааж,
бид
шоронгийн хоригдол биш, шоронд ч гэсэн унтаж амрах зав чөлөө
олгодог энэ тэр гээд яваад өгч билээ. Өглөө галт тэрэг явахад тэд баяртай гэж
исгэрэлдэж,
Ай эрваа зөнөгүүд, ингэж байхдаа, таарсан амьтад гэж хашгиралдаж билээ.
Явуулын тэр залуус муухай харааснаас ч биш, ер нь тэр шөнө Едигей Казангап
хоёр
зодоон хийв. Юу гэвэл шөнө ажил хийхэд туйлын бэрх болов. Цас нүдгүй
лавсаж,
дөрвөн зүг найман зовхисоос салхи галзуу нохой адил тасдах шахна. Салхинаас
хоргодох газар байхгүй. бүх тэрэгний гэрэл тавиад тавиад зөвхөн харайхуй
цагаан
манан маналзана. Галт тэрэгний толгойн гэрэл харанхуй шуургыг дөнгөж
нэвтлэн
елтойно. Өнөө гурвай ажилчин яваад өгөхөөр Едигей Казангап хоёр аралтай
чиргүүлд
хос тэмээ хөллөж тэмээн чиргүүлээр цас зөөж эхлэв. Гэтэл муусайн үдээрүүд
явж
өгөхгүй, тэр цасан хуй дотор бас даарч байв. Казангап тэмээний бурантагнааснь
чангааж, Едигей чирүүл дээр гарч араас нь ташуурдаад байж. Ингэж шөне дунд
хүртэл
цас зөөтөл хоёр тэмээ эцээд цасан дотор унаад өгөх нь тэр. Яасан ч бос доггүй.
одоо
яах вэ? Шуурга намдтал ажлаа орхихоос аргагүй болов. Хоёулаа салхинаас
нөмөрдөн
бух тэрэгний ёроолд зогсож Едигей мод шиг хөлдөж хоцорсон хоёр бээлийгээ
хооронд
нь гүвж,
Казаке, галт тэрэгний толгойд оръё. Тэнгэр ямар болохыг жаахан харзаная
гэсэнд
Казангап,
Тэнгэр засрахгүй Цас арилгах бол тэртэй тэргүй бидний хийх ажил. Бид ингэж
зогсож
байх эрх байхгүй, аль вэ хүрздье гэжээ.
Бид чинь одоо хүн биш болж байна уу
Хүн мөөн. Чоно юм уу хээрийн. араатан хүн биш учраас өдийд нүх ноохойдоо
хэвтэж
байгаа.
Ай муухай золиг Чамд үхсэн ч хамаагүй, чи ер эндээ үхнэ дээ гээд шанаа руу нь
нэг
тавиад авч.
Чингээд хоёул барилцаж аваад уруул амаа тас цохилцов. харин ашгүй бүх
тэрэгний
галч үсрэн бууж арайхийн салгажээ.
Казангап бол тийм л хүн. одоо ийм хүн эрээд ч олохгүй. одоо Казангап шиг хүн
байхгүй
болов. Түүнийг одоо хөдөөлүүлэх гээд авч явна. одоо талийгаачийг газар булж
хагацлын үг хэлээд л дашийшог
Шуурган Едигей ийм юм бодож явахдаа хагас хугас мартсан мөргөл залбирлын
үгийг
дотроо давтан, тэнгэр бурханд залбирдаг тэрхүү уншлагын үг, утга санааны
дэсийг
дотроо сэргээн санаж явав. Учир нь ганц бурхан л юмны эвлзршгүй эх адаг,
үхэл
амьдрал хоёрыг үзэгдэх харагдахгүйгээр эвлэрүүлж чадах байлаа. Ер үүний
тулд
мөргөл залбирлын уншлагыг зохиосон биз. хичнээн бахиравч хүний дуутэнгэр
бурханд
хүрэхгүй, хүн төрдөг байхад үхдэг ёсыг юунд зохиосон юм бэ гэж асууж
болохгүй.
Замбуулин хорвоо анх тогтсон цагаас хүн гэдэг амьтан дуртай дургүй ч энэ
жамтай
эвлэрэн иржээ. Тэр дээр үеэс хойш энэхүү мөргөл залбирал ондоо болсон. юм
үгүй,
түүний дотор мөн л хүнийт дэмий юманд дургүйцүүлэхгүй, хүний сэтгэлийг
амруулах
тухай өгүүлжээ. Гэвч энэ үгс бол алтан ембүү адил олон мянган жилийн турш
зүлтэгдсэн хамгийн тунамал үгс агаад үүнийг амьд үлдсэн нь нас барагчийн
толгой
дээр унших албатай амуй. Ес нь тийм юм.
Едигей бас энэ хорвоод тэнгэр бурхан гэж бий юм уу аль эсвөл отт байдаггүй
юм уу
хамаагүй ч ямар ч гэсэн хүн голцуу болохоо байхаараа, зүйд тарахгүй ч гэсэн
тэнгэр
бурхныг дурсан санах нь бий Шүтлэггүй хүн толгой өвдөөгүй цагт тэнгэрийг
санадаггүй
гэдэг үг лав үүнээс үүдэн гарсан биз. тийм ч бай, үгүй ч бай ямар ч гэсэн
залбирлын
үгийг мэдэж байх хэрэгтэй гэж бодов.
Мөнөөхөн тракторын кабинд сууж яваа залуусыг харж, эдний нэг нь ч
залбирлын үг
мэдэхгүй яана даа тэж үнэн голоос харамсан бодов. Эд тэгэхлээр нэг нэгийгээ
яаж
оршуулах улс вэ? Хүн ханай гэрээс хадан гэрт халин одохын цагт эд амь
амьдралын
эх төгсгөл хоёрыг багтаасан ямаршуу үг хэлэх юм бэ? «Баяртай нөхөр минь,
чамайг
дурсан сананаа» гэх үү? Аль сайндаа ямар нэг дэмий юм хэлэх үү?
Шуурган Едигей мужийн төв хотод нэг удаа оршуулганд оролцсон нь бий.
Тэгэхэд нэн
хачирхаж билээ. хүн тавьдаг газар очсон мөртөө ямар нэг хурал цуглаан дээр
байгаа
шиг илтгэгчид цаас бичиг гаргаж, өнөө нас барагчийн шарилын өмнө зогсож
байгаад
тэр хүн ямар албан тушаалтай ямар хүн байсан, ажилдаа хэрхэн ямар янзтай
байсан
ер хэний төлөө
хэрхэн зүтгэж байсан тухай цөм ижил үг хэлж, хөгжим хангинуулан булшийг
баахан
цэцгээр хучин орхиж билээ. Тэрнээс биш амьд явах нас барах хоёр ээлжилдзг
ёсыг эрт
дээр үеэс хүний ухамсарт шингээсэн мөнөөхөн мөргөлийн дотор гардаг шиг
хүний үхэл
хагацлын тухай нэг юм хэлэх сэхээтэй хүн тэдний дотор байсангүй. Ер түүнээс
урьд энэ
хорвоод нэг ч хүн үхээгүй юм шиг, үүнээс хойш нэг ч хүн үхэхгүй юм шиг л.
Золгүй
юмнууд үхэшгүй мөнх амьтад байжээ Бүр илэрхий юман дээр «Талийгаач маань
үхэшгүй мөнхжив» гэж хэлж ч байсныг яана
Едигей бол тэр нутгийг сайн мэднэ. Тэр тусмаа тэмээ унаад яваа болохоор
алсын
барааг хүртэл харж байв. Тэрбээр АнаБейнтийн булшинд аль болох чиг дөт
замаар
явахыг хичээх агаад трактор явахад аятайг бодож зөвхөн замын энхэл донхлыг
тойрон
гарна.
Юм бүхэн санасан ёсоор болж байв. Тэд , хэдий тийм ч чимээ аниргүй, хурдан ч
үгүй
явлаа гэхэд хэдийн замынхаа гуравны нэгийг барав. Шуурган Хар нар эзнийхээ
гарын
аяыг ялгуйхай дагаж эцэж цуцахыг мэдэхгүй жонжуулсаар байв. Хойноос нь
чиргүүлтэй
трактор дагаж, чиргүүлийн араас «Белорусь»
хэмээх дугуйт трактор мөлхсөөр авай. .
Гэтэл энэхэн үес Шар талын сансрын хөлгийн буудалд болсон хэрэг явдалтай
дотоод
холбоо бүхий урьд хожид дуулдаагүй явдал болох гэж байвай…
«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг Номхон дөлгөөн гадаад
далайд
Алеутын арлаас өмнүүр, агаараар Владивосток, СанФранциско хоёр хотоос яг
ижил
зайд өөрийн байнгын районд хөвж байв.
Гадаад далайн дээр цаг агаарын байдал өөрчлөгдсөнгүй, үдээс өмнө хязгаар
хярхаггүй мяралзах уудам усан мандал дээгүүр мөн аанай нүд гялбам нарны
хурц туяа
цацран байлаа. Тэнгэр далайн хярхагт агаарын байдал өөрчлөгдөх ямар ч шинж
тэмдэг эс илэрмүй.
Далайн хөлөг онгоцны албаны бүх л, тэр ч бай тугай нисэгч дотоодын аюулгүй
байдлын
хэсгийнхэн цөм ажлын бүрэн бэлэн байдалд маш сонор сэрэмж
тэй байв. Гэтэл тэдний орчин тойрны бодит хүрээлэнд тийнхүү бэлэн байхын
ямар ч
тодорхой шалтгаан байсангүй. Уг учир шалтгаан нь Эрхсийн замын одон
гаригийн
хязгаараас цаана оршиж байжээ.
Ойнцээж гэдэг одон гаригаас «Тра.мшлин» хэмээх тойрог замын станцаар
дамжуулан
«Конвенция» далайн хөлег онгоцноо ирүүлсэн сансрын эрх тэгш хоёр
нисгэгчийн мэдээ
Нэгдсэн удирдах төвийн удирдагчид, онц бүрэн эрхт комнссын гишүүдийг бөөн
сандралд оруулав. Тийнхүү айхтар ихээр сандарч бажгадсаны улмаас хоёр тал
эхлээд
юуны өмнө өөр өөрсдийн эрх ашиг, байр суурийн үүднээс уг болсон явдлыг авч
хэлэлцэхийн тулд тус тусдаа зөвлөгөөн хийж, тэгсний дараа сая нийлж уг
явдлыг
хамтран хэлэлцэхээр шийдэв. ,
Орчлон ертөнцийн түүхэнд нэгэн хосгүй нээлт гарсан тухай өөрөөр хэлбэл
манай
дэлхийгээс ондоо
Ойнцээж гэдэг одон гариг дээр мөн соёл иргэншил байдаг тухай манай
дэлхийнхэн
хараахан олж мэдээгүй байлаа. Тэр ч байтугай уг болсон явдлын ту хай мэдээг
Маш
нууц журмаар хүлээн авсан хоёр талын засгийн газарт ч уг хэрэг явдал цаашид
юу
болоос тухай мэдээ хараахан байхгүй байв. Мөнөөхөн далайн хөлгийн оршин
буй бүх
нутаг дэвсгэрт хатуу журам тогтоосон тул нисэгч ч тэр, хэн ч тэр байраа орхин
явах эрх
байсангүй. Хэн ч ямар ч учир шалт гаанаар далайн хөлгөөс явах эрх байсангүй.
Далайн
ондоо ямар ч хөлөг «Конвенция» хөлөгт тавин кило метрээс дотогш ойртохыг
хориглосон байв. Тэр районоор замтай нисэх онгоц «Конвенция» хөлөг
онгоцонд гурван
зуун километрээс дотогш ойртож болохгүй учраас чиг замаа өөрчлөн нисдэг
болов. ,
Хоёр талын хамтарсан хуралдаан тасалдаж, тус тусын комисс «Демнург»
программын
өөр өөрсдийн хамтын удирдагчидтай нийлж, шинжлэх ухаанд мэдэгдээгүй
Ойнцээж
хэмээх одон гаригаас сансрын эрх тэгш 1—2, 2—1 дүгээр нисэгчдийн ирүүлсэн
мэдээг
авч хэлэлцэв.
Тэдний үг хүний санаанд багташгүй одон орны алс холоос дамжин иржээ.
«Сонсогтун Сонсогтун
Бид дэлхийд зориулан эрхсийн замын одон гаригаар дамжуулан энэ мэдээг
нэвтрүүлж
байна.
Манай дэлхийд нэрлэдгээс ондоо бүх зүйлийг тайлбарлан хэлэх бололцоо алга.
Гэвч
адил юм олон байна.
Тэд бол хүнтэй адилхан амьтан, өөрөөр хэлбэл яг бидэн шиг хүмүүс юм
Орчлонгийн
хувьсал мандтугай энэ гаригийн хувьсал нь жигтэй сонин маягийн хүнийг бий
болгожээ.
энэ нь ондоо одон гаригийн хүний үзэсгэлэн төгөлдөр хэв шинж мөн. Юу гэвэл
эндхийн
хүний арьсны өнгөнь хүрэн бор, үс цэнхэр, нүд хөх ягаан ногоовтор, сормуус
бүрзгэр
цагаан ийм улс юм.
Тэд манай тойрог замын станцад ирж залгагдахад бид маш тунгалаг битүү
өмсгөлтэй
тэднийг сайн харсан билөэ. Тэд хөлгийн хитгээс инээмсэглэн биднийг урив.
Ингээд бид соёл иргэншил бүхий нэгэн гаригаас нөгөөд алхан оров. ,
Тэдний сэнс бүхий Нисдэг аппарат тасарч цагийн урсгалыг даван орчлонгийн
дотор
гэрлийн хурдаар дүүлэн нисэвч хөлгийн дотор уг хурд үнэндээ мэдэгдэхгүй
байлаа.
Бидний хамгийн түрүүнд ажигласан нэг зүйл бол тэдний ХӨЛӨГ дотор явахад
жингүйдэх гэж байхгүй юм. энэ нь юуны өмнө бидний байдлыг ихэд
хөнгөрүүлэв. Яагаад
ийнхүү жингүйдэхгүй болгосныг бид одоохондоо тайлж эс чадна. Тэд анх
түрүүнд англи
орос үг хольж байгаад «Вел ком наш Галактик гэв. Маш анхаарал тавьж
ярилцах
аваас санаагаа ойлголцож болох юм байна гэж бас мэдэв, Тэрхүү цэнхэр
үстэнгүүд
нуруугаар их өндөр бараг хоёр метр хэртэй. Тэд эрэгтэй эмэгтэй дөрөв таван
хүн байв.
Эмэгтэй нь нуруугаар адилхан ендөр, харин жинхэнэ эм хүний галбиртай, арай
цайвар
арьстай юм. Ойнцээжийнхэн ер цөм манай умардын арабууд адил нэлээдгүй
бараан
царайтай улс байна. Анхны минутаас л тэдэн итгэх итгэл төрлөө.
Тэдийн гурав нь нисдэг аппаратын нисэгчид нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр нь
манай
дэлхийн хэл мэддэг
улс юм. Тэд сансрын радио холбооноос орос англи үг барих замаар анх удаа
дэлхийн
хэл судлан, эмхэлж үгийн дэс толь зохиожээ. Биднийг очихын үе хоёр мянга
таван
зуугаад үг, нэр томьёог мэддэг болсон байв. Тэрхүү хэлний шинжлэлийн
нөөцийн
тусламж тайгаар бид харилцаж эхлэв. Тэд өөр хоорондоо мэдээжийн бидний
хувьд огт
ойлгогдохгүй хэлээр ярих агаад харин аялгуу нь испани хэлийг санагдуулж
байв.
Бид «Паритет» станцаас тасарч арван нэгэн цаг яваад манай нарны аймгийн
хязгаараас гарав.
Эрхсийн оддын нэг орчлонгоос нөгөөд оров гэж онцын мэдэгдсэн зүйл
нэгээхэн, бээр
байсангүй. Орчлонгийн бие бод хаана ч адилхан ажгуу. Гэвч бидний нисэн буй
чиг
аажим аажмаар улаан туяа татаж байв. Тэр туяа улам тодорч хязгааргүй гэгээн
уудмын дотор хөвөлзөн байв. Тэр зуур нэг тал нь сүүдэртэй, нөгөө тал нь
гэрэлтэй хэд
хэдэн одон гариг өнгөрөв. Сайхи зах хязгааргүй уудмын дотор олон нар, сар
гялсхийн
өнгөрч байв. ,
Шөнө байснаа өдөр болсон шиг гэнэт одоо хүртэл бидний үзээгүй огторгуйн
агуу
хүчирхэг нарны нүд гялбам ариун тунгалаг гэрэлд орж явчихав.
Манай эрхсийн орчлонд орлоо Манай Эзэн гийж байна Мөд удахгүй манай
Ойнцээж
гариг харагдана гэж хэлний шишкээч эмэгтэй хэлэв.
Үнэхээр бид хэмжээгүй уудам шинэ орчлонгийн дотор бидний хувьд урьд
хожид үзээгүй
мөнөөхөн нарыг олж харав. Тэдний Эзэн хэмээх нар нь цацрагийн эрчим, цар
хэмжээгээрээ манай нарнаас илүү том харагдана. эндхийн ертөнц манайхаас
геобиологийн талаар нэлээд хэдэн зүйлийн ялгаатай нь эндхийн нар тийм
туяатай том
мөн Ойнцээж гаригийн нэг хоног нь хорин найман цагтай юм.
Гэвч энэ бүхний талаар бид дараа юм уу «Паритет» станцад буцаж очсон
хойноо
мэдээлэхийг бодъё. одоо энэ ялдам зөвхөн хэдэн чухал мэдээ танилцуулъя.
Ойнцээж
гаригийг дээрээс нь харахад манай дэлхийтэй адилхан агаар Мандлын үүлээр
бүрхэгдсэн харагдав. Гэтзл ойроос, тав зургаан мянган метрээс харахад уултай
нуруутай, нов ногоон Ургамлаар битүү бүрхэгдсэн намхан толгодтой, уул
толгодын хоорондуур гол мөрөн, тэнхис нуур бүхий . үнэхээр үзэсгэлэн сайхан
харагдав. Ойн цээжийнхэн зориуд тусгай танилцуулах тойм нислэг хийж энэ
бүхнийг
харуулсан юм. Харин гаригийн зарим хэсэгт голдуу зах хязгаар, туйлын бүсэд
амьтан
ургамалгүй асар их цөл газар харагдах агаад тэнд шороон шуурга тавьж байх нь
үзэгдэнэ. Гэтэл бидний хувьд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол
тэндхийн хот
балгад мөн. энэ гаригийн газрын гадаргуу дээр хэсэг бусгаар орших уран хот
суурин нь
энд хот байгуулал туйлын дээд хэмжээнд хүрснийг харуулж байв. Ойнцээж
гаригийн
цэнхэр үстний байгуулсан хот балгадын дэргэд манай дэлхийн өнөө цуут
Манхаттен ч
гэсэн юу ч биш.
Бидний үзвэл ОЙНЦЭЭЖ ОДНЫХОН Орчлонгийн оюун ухаант хүн амьтдын
дотор гойд
ухаантан мөн болъё уу. Энд жирэмсний хугацаа Ойнцээж одны сараар
арван нэгэн сар болдог ажээ. Хүний насыг уртасгах явдал нийгмийн хамгийн
гол
асуудал мөн гэж тэд хэдийгээр үзэж буй боловч энэ гаригийн хүний дундаж нас
зуун
гучаас зуун тавин жил агаад зарим хүн хоёр зуу ч хүрдэг ажээ. Тус гаригийн
хүн ам
арван миллиард илүү юм.
Бид цэнхэр үстний ахуй байдлын төлөв, тухайн
соёл
иртэншлийн
ололтод
холбогдолтой бүх зүйлийг цөмийг дэс дараатай тайлбарлаж чадахгүй болохоор
энэ
ертөнцөд бидний юу юунаас илүү гайхай биширсэн зүйлийн тухай хэсэг
хэсгээр
мэдээлье.
Тэд эзэн хэмээгч нарныхаа илчийг ашигт үйлдлийн маш өндөр коэффициент
бүхий
дулааны хийгээд цахилгааны эрчим хүч болгон ашиглаж чаддаг ажээ. энэ нь
манай
гидротехникийн аргаас хамаагүй давуу юм. нэг туйлын чухал зүйл гэвэл тэд
бас өдрийн хийгээд шөнийн халуун хүйтэн бүхий агаарыг эрчим хүч болгон
ашиглах
юм.
Тэд цаг агаарыг удирдаж сурчээ. Тэр гаригийн дээгүүр бидний тойм нислэг
хийж байх
үед тэдний нисдэг аппарат нь цацраг туяа. гаргаж бөөгнөн хурсан үүл мананг
агшин
зуур замхруулж байв. Тэд бас
Майхаттан — тэнгэр баганадсан барилгаараа алдартай нью Иорк хот байдаг
арал
агаарын хөдөлгөөн, тэнгис далайн урсгалыг өөрчлөн чадах юм. Эл учир тэд
гаригийн
гадаргын чийг тунадас, агаарын халуун хүйтнийг дураараа тогтмол барьж
чаддаг ажээ.
Гэвч тэд бидний л мэдэж байгаагаар манай дэлхийд хараахан тулгараагүй нэг
томхон
асуудалтай тулгарч байгаа ажээ. Уг нь тэд цаг агаарыг удирдан жолоодож чаддаг
болохоор ган гачгийн аюулд нэрвэгдэх нь үгүй. мөн манай дэлхийн хүн
төрөлхтнөөс
хоёр илүү дахин олон хүн амтай атал хүнсний бү тээгдэхүүн үйлдвэрлэх талаар
дутатдах гачигдах явдал огт байдаггүй гэнэ. Гэтэл тэр гаригийн нутгийн үлэмж
хэсэт нь
амьд амьдралд тэнцэхгүй болж байгаа ажээ. тийм нутагт амьтай голтой юм
болгон
сөнөж буй гэнэ. энэ бол дотроос хатах гэдэг үзэгдэл юм байна. Бидний тийнхүү
тойм
нислэг хийж байхад гаригийн зүүн өмнөд хэсэгт Учиргүй шороон шуурга тавьж
байв.
Тэр гаригийн газрын гүний ямар нэг догшин урвалын энэ нь манан дэлхийн
галт уулын
пронесстой адил боловч тэр нь удаан тархах цацрагийн дэлбэрэлтийн ямар нэг
хэлбэр
байж магадгүй үр дүнд энэ гаригийн гадаргын хөрс шороо эвдэрч, өөрийн
бүтцийг
алдаад хөрсжүүлдэг бүх эд нь түлэгдэн шатаж байгаа. юм байна. Гаригийн тэр
хэсэгт
хэмжээгээрээ манай дэлхийн Сахарын цөлийн хэртэй газарт тэрхүү аюул жил
болгон
алхам алхмаар амьд амьдрал руу довтлон буй ажээ. энэ бол тэдний хувьд
хамгийн их
гай юм. Тэд газрын гүнд болдог процессыг удирдан жолоодож хараахан
сураагүй юм
байна, энэ гариг тийнхүү дотроосоо хатах догшин үзэгдэлтэй тэмцээд шилдэг
хүч,
эрдэм шинжилгээ, эд материалын асар их хөрөнгө гаргаж байгаа ажээ. тэдний
эрхсийн
оддын аймагт тэнгэрийн сар гэж байдаггүй. Гэвч манай дэлхийн сарыг хэдийн
мэддэг
бөгөөд түүн дээр бууж үзсэн нь бий гэнэ. Манай дэлхийн сарыг мөн тиймэрхүү
байдлаар сөнөсөн байж болно гэж тэд үзэж байна. Үүнийг мэдээд бид хэд хэдэн
зүйлийг бодож үзэв. Юу гэвэл сар манай дэлхийтээс төдийлөн холгүй оршино.
Тэгэхлээр тэдэнтэй нэгэн цагт бид ийм юмтай учрах болбол бэлэн биш үү?
Тийнхүү уулзалдах аваас дотоодын хийгээд гадаадын шинж чанартай ямар хор
уршиг
байж болох вэ? Ма
най дэлхийн хүмүүс хоорондоо үргэлж нийцэхгүй байсаар байгаад оюун
ухааны
хөгжилдөө их зүйлийг ялдаж байгаагаа бодохгүй байна гэж үү?
Одоо үес мөнөөхөн Ойнцээж гаригийн дотроосоо хатаж хагсаж буй нууцыг
тайлах
талаар их чармайлт тавьж, тэрхүү далд нууц сүйрлийг зогсоох арга эрэх үү, аль
эсвэл
тэдний амьдралын хэрэгцээнд тохирох шинэ гариг ертөнцийн орчлонгийн
уудмаас
эртхэн эрж, гаригийнхаа соёл иргэншлийг нүүлгэн сэргээн мандуулах
зорилгоор хожим
«нэгэн цагт шинэ ертөнцөд хүмүүсийг үй олноор нүүлгэх 3ЖЛЫГ эхлэх үү
гэдэг талаар
эндхийн эрдэмтэд нийт гариг даяар шүүмжлэн хэлэлцэж байгаа ажээ. Тэд
хашаагаа,
ямар одон гаригт анхаарал тавьж байгаа нь одоохондоо тодгүй агаад одоогоор
ямар ч
гэсэн одоогийнхоо тэр гариг ертөнцөд сая сая жилээр оршин суух юм байна.
Гэтэл
гайхалтай нь хаа байгаа алс ирээдүйн юмыг одоо бодож, тэр асуудал тэндхийн
одоогийн хүн амд шууд тултамдсан юм шиг бөөн ажил явдал болж байх юм.
«Биднээс
хойш өвс ногоо хатсан ч хамаагүй» гэсэн булай санаа тэдний ганц ч хүний
толгойд
орсонгүй тэж үү? Газрын тийнхүү дотроосоо хатаж хагсаж буйг зогсоох хэрэгт
нийт
гаригийн бүх бүтээгдэхүүний үлэмж хэсгийг зориулан, буйг бид дуулаад
тиймэрхүү юм
бодсондоо ичиж байв. Тэд мөнөөхөн мэдэгдэхгүйгээр хатаж буй цөлийн бүх
хязгаарын
дагуу хэдэн мянган километр урт саад барихыг оролдож байгаа ажээ. Үүнд
газрыг
гүнзгий өрөмдөж түүгээр газрын гүнд удаан хугацаагаар үйлчлэх бодис шахан
оруулж
байгаа бөгөөд энэ нь гаригийн дотоод цөмийн урвалд зохих нөлөө үзүүлнэ гэж
тэд
бодож байгаа юм байна.
Ойнцээж гаригийнхан оюун ухаант амьтны үргэлжийн дөрвөн цагт зовон
шаналж байдаг
нийгмийн аж байдлын асуудал, мөн зан суртахуун, ёс сурта хуун, оюун санааны
чанартай асуудал мэдээж бий бөгөөд байх ч ёстой. Тэд ямар ч төвшин жаргалд
хүрсэн
ч гэлээ арван миллиард гаруй хүний нийтийн аж ба.йдлыг хангах гэдэг тийм ч
амар юм
биш гэдэг бол бүрэн илэрхий юм. Үүнд хамгийн тайхалтан нь тэд төр улс гэж
мэдэхгүй,
зэр зэвсэг гэж мэдэхгүй, дайн байлдаан гэж юу байдгийг мэдэхгүй ажээ.
Тэдний урьдын хуучин түүхэнд дайн байлдаан, төр улс, мөнгө зоос ер нийгмийн
харилцааг дагалдан явдаг бүх зүйл байсан байж болох юм. Харин одоогийн үе
шатанд
төр улс мэтийн хүчирхийллийн хууль журам, дайн байлдаан мэтийн тэмцлийн
хэлбэрийн
талаар ямар ч төсөөлөл алга. Манай дэлхий дээр үргэлж болж байдаг дайн
байлдааны
мөн чанарыг хэрэв тайлбарлан хэлбзл тэдэнд ямар ч утгагүй юм уу аль
эсвэл
асуудлыг бүдүүлэг хэрцгий аргаар шийдвэрлэдэг юм байна гэж харагдах биш
үү?
Тэдний бүхий л аж амьдрал нь юмыг сэтгэх талаар дөжин болсон бидний хувьд
огт
ойлгогдохгүй, огт ухаанд буухгүй шал ондоо үндсэн дээр зохиогджээ.
Тэд дайн бол тэмцлийн арга гэж огтоос мэддэггүй гариг даяарын хамтын
ухамсрын
төвшинд хүрсэн тул соёл иргэншлийн энэ хэлбэр бол бүх орчлон ертөнцийн
уудам
хязгаарт үлэмж тэргүүний хэлбэр мөн гэж бодохоос өөр аргагүй. Тэд цаг, орон
зайг
нигүүлсэх явдал оюун ухаант хүний идэвхтэй амьдралын гол утга болж улмаар
ертенцийн шинэ, дээд, тегсгөлгүй шатны хувьслын үргэлжлэл болсон шинжлэх
ухааны
тийм шатанд хүрсэн байж болох юм.
Жишиж харьцуулж болохгүй юмыг бид жиших гэж оролдохгүй. Манай дэлхий
дээр хүмүүс нэгэн цагт тийм агуу их дэвшилтэд хүрнэ. Одоо ч гэсэн
бардах бахдах зүйл бидэнд бий. Гэлээ гэхдээ, манай дэлхийн хүн төрөлхтөн,
түүх бол
дайны түүх мөн мэтээр итгэн эмгэнэлт төөрөгдөлд орвол юу болно? Хөгжлийн
энэ зам
нь анхнаасаа алдаа ташаатай мухардмал зам байвал юу болно? Тэгвэл бид
хаашаа
явах, энэ явдал биднийг юунд хүргэх вэ? Хэрэв тийм аваяс хүн төрөлхтөн
түүнийгээ
эрэлхгээр хүлээн зөв шөөрч түгээмэл эрс эргэлтээс зайлж амжих болов уу гэсэн
сэтгэл зовоосон бодол тархинаас гарахгүй юм. Хувь зохиолын эрхээр ондоо
гариг
ертенцийн нийгмийн амьдралыг айх түрүүн нүдээр үзсэн бидэнд манай
дэлхийн хүн
амын ирээдүйн төлөө айдас хүрэхийн хамт урагшлах хөдөлгөөн нь дайнаар
шийдвэрлэдэг зөрчлийн хэлбэрийн гадна байдаг агүү их нийтийн аж байдлын
үлгэр
жишээ манай дэлхий дээр бас бий болохоор бас найдах сэтгэлийг төрүүлнэ…
Ойнцээжийнхэн тэдний хувьд хэт холын ертөнцийн хяэгаарт орчдог манай
дэлхийг
мэддэг юм байна. Тэд зөвхөн юмыг олж мэдэх заяаны сонирхолдоо
хөтлөгдсөндөө
биш тэдний бодож байгаагаар юуны өмнө хамгийн гойд оюун ухааны ялалтын
төлөө,
соёл иргэншлийн туршлага солилцохын төлөө, орчлон хорвоогийн оюун ухаан
эзэмшигсдийн санаа сэтгэлийн хөгжлийн шинэ эриний төлөө манай дэлхийн
хүнтэй
холбоо тогтоохыг ихэд хүсдэг ажээ.
Энэ бүхий л талаар тэд хүний бодлоос ч илүү холыг урьдаас харж баГина..
Түүнээс
гадна ертөнцийн оюун ухааны энэ хоёр салаа мөчрийн хамтын чармайлтыг
нэгтгэх нь
байгальд амьд амьдралыг хязааргүй урт удаан болгохын үндсэн зам мөн гэж
үзэхдээ
аливаа эрчим хүч зайлшгүй буурч доройтох агаад ямар ч одон гариг нэгэн цагт
сөнөх
тавилантайг харгалзан үзжээ… Тэд «Орчлон хорвоо» сөнөх асуудалд хэдэн
миллард
жилийн өмнөөс санаа зовж, орчлонгийн амьтай бүхний харилцах харилцааны
шинэ
баазыг зохион байгуулах сансар судлалын төсөл одоо боловсруулж байна.
Ойнцээж гаригийнхан гэрлийн хурдтай нисдэг аппараттай болохоор одоо ч
манай
дэлхийд очиж чадна. Гэвч манай дэлхийн зөвшөөрөлгүй, урилгагүйгээр
тийнхүү очихыг
хүсэхгүй байгаа юм байна. Тэд уригдаагүй зочны байдлаар манай дэлхийд
буухыг
хүсэхгүй байна. Үүнд манай дэлхийтэй танилцах шалтаг аль хэдийнээс эрж буй
гэсэн
ойлголт өгөв. Манай сансрын станц тойрог замд удаан хугацаагаар орчих
болсон тэр
цагаас уг уулзалт ойртож, энэ талаар санаачилга гаргах хэрэгтэй болов гэдэг нь
тэдэнд илэрхий болжээ. Тэд нарийн чанд бэлдэж, зохистой завшааныг хүлээж
байжээ.
Гэтэл энэхэн үес бид дундын газар буюу өөрөөр хэлбэл тойрог замын станцад
явсан
болохоор тэр завшаан бидний хувьд тусав…
Тэдний гаригт бидний очсон явдал бөөн шуугиан болсон нь бүрэн ойлгомжтой
юм. энэ
явдалтай хог богдуулан зөвхөн их баяраар хэрэглэдэг асар том зурагт
холбооныхоо
системийг залгаж ажиллуулав. Биднийг тойрон цэнхэртэн гэрэлтэх агаарын
дотор бид
мянга мянган километрийн алсад байгаа хүний царай, эд юмсыг дэргэд нь очоод
харсан шиг харахын
хамт бие биеийнхээ нүүр царайг харж, инээмсэглэн гар барьж, шууд биеэр
уулзаж
байсан шиг дуулалдан инээлдэж баяр баясгалантай үг ярилцаж байв. Ойнцээж
одныхон жигтэй үзэсгэлэн гоо, цөм хоорондоо жигтэй ондоо улс юм. Цэнхэр
үсний нь
онгө хүртэл бараан хөхөөс аваад хэт хөхөмдөг хүртэл олон янз.
Харин өвгөчүүл нь манай дэлхийн өвгөчүүлийн адил буурал үстэй юм.
Антронологийн
хэв шинж нь мөн янз, янз, учир нь тэр бол янз бүрийн угсаатны төлөөлөгчид
ажээ.
Энэ бүхний тухай, ер үүнээс дутуугүй сонин хачин олон зүйлийн тухай бид
«Паритет»
станцад юм уу дэлхийдээ буцсан хойноо ярина. Харин одоо хамгийн гол
зүйлдээ оръё.
Ойнцээж гаригийнхан дэлхийнхний бололцоотой үед манай дэлхийд очих
хүсэлтэй
байгаагаа «Паритет» станцын холбооны системээр дамжуулан уламжлан
өгөхийг
биднээс гуйж байна. Харин түүний урд эрхэс хоорондын станц байгуулах
программын
талаар зөвшилцөх санал тавьж байна. тийм станц нь эхлээд анх удаа урьдчилан
уулзах газар болохын хамт цаашдаа хоёр гаригийнхны харилцан явалцах замд
байнгын
бааз болох ажээ. Бид тэр саналыг нь дэлхийнхний сонорт хүргэхээр амлав. Гэвч
үүнтэй
холбогдох нэг ондоо зүйл бидний сэтгэлийг ихэд зовоож буй.
Эрхэс хоорондын тийм уулзалт хийхэд манай дэлхийнхэн бэлэн байж чадах уу,
сэтгэгч
амьтны хувьд тийм зүйлд бид хүчин хүрэлцэх болсон уу Бид одоо тийм
салангид
тасархай, зөрчилтэй байж бүх хүн төрөлхтний өмнөөс, бүх дэлхий гаригийн
өмнөөс
өөрөө өөртөө эрх олгосон шиг нэгдэж чадах болов уу Ямар нэг сөрөлдөөн
дэлбэрэн
гарахаас, хуурмагаар нэг нэгнээс урьдахын төлөө тэмцэл гарахаас
зайлсхийхийн тулд
энэхүү асуудлыг шийдвэрлэх явдлыг гагцхүү НҮБд дамжуулахыг бид гуйж
байна. энэ
талаар мөнөөхөн хориг тавих эрхээ хортойгоор ашиглахгүй байхыг бид гуйж
байна.
Харин болдог юм бол энэ удаа тийм эрх хэмжээг хүчингүй болгохыг бид гуйж
байна.
Эрхсийн оддын хязгаарын гадна талд байхад иймэрхүү юм бодох гэдэг бидэнд
бэрх
бөгөөд гашуудалтай авч бид нэгэнт манай гариг дэлхийн хүн блохоор
өөрсдийн оршин суудаг гариг дэлхийгээ эрхбиш мэдэх юм даа.
Эцэст нь бид өөрсдийн үйлдсэн хэргийн тухай дахин өгүүлье. Тойрог замын
станцаас
бидний алга болсон явдалд хичнээн гайхаж, хичнээн яаралтай чухал
арга хэмжээ авч байгааг бид ухамсарлаж байна. Төдий чинээ их түгшүүр
төрүүлсэндээ
бид гүнээ харамсаж байна.Гэвч энэ бол ертөнцийн практикт хосгүй завшаан
байсан
болохоор өөрсдийн амьдралд тохиолдсон хамгийн агуу их үйл хэргээс
татгалзаж
чадсангүй тийм эрх ч байсангүй. Хатуу чанд дүрмийн дор байдаг бидэн тийм
зорилгын
үүднээс уг дүрмийг зөрчих ёстой болсон билээ.
Энэ явдлын ялыг бид толгойгоороо даана, зохих шийтгэлийг хүлээнэ, хамаагүй.
Гэвч
энэ талаар одоохондоо мартагтун Харин анхаарагтун Бид орчлонгийн уудмаас
дохио
дуудлага дамжуулав. одоо хүртэл дуулдаж мэдэгдээгүй. Эзэн хэмээх нарны
аймгийн
эрхсийн оддоос бид та бүхэнд сайхан бэлэг барьж байна. энэ гаригийн цэнхэр
үстэнгүүд орчин үеийн хамгийн дээд соёл иргэншил бүтээгчид мөн Тэдэнтэй
золгох нь
манай бүхий л аж амьдралд, бүх хүн төрөлхтний хувь заяанд нэн их
өөрчлөлтийн
эхлэлт болно. Юуны түрүүн эх дэлхийнхээ эрх ашгийг сахин хамгаалж энэ их
хэрэгт бид
зориг зүрх гаргаж чадах уу
Тэрхүү ондоо одон гаригийнхан бидэнд заналхийлсэн явдал нэгээхэн бээр үгүй.
Наад
зах нь бидэнд тэгж санагдав. Гэвч бид тэдний туршлагыг авч наад зах нь
хүрээлэн ,буй
орчныхоо эд материалаас эрчим хүч гаргаж авахаас өгсүүлээд зэр зэвсэггүй,
хүчирхий
лэлгүй, дайн байлдаангүй аж төрж чадах хүртэл манай аж байдалд эргэлтийн
зүйл хийж
болохсон доо.
Дайн байлдаан гэдэг үг чихэнд чимэггүй дуулдавч,
Ойнцээж гаригийнхан геобиологийн хувьд манай дэлхийтэй нэгэн адил гариг
дээр оршин
суудаг мөртөө аж амьдрал нь чухам тийнхүү зохиогдож, чухам эрхмийн нандин
дээдийг
олсныг бид жавхлан төгс баталж байна. Орчлонгийн, сэтгэхүйн өндөр соёл
иргэншил
бүхий Ойнцээж гаригийнхан хоёр талын хэрэгцээ, нэр хүндэд яв цав тохирох
тийм
хэлбэрээр оюун ухаан нэгт манай дэлхийнхэнтэй ил шууд холбоо харилцаа
тогтооход
бэлхэн байна,
Ондоо гариг ертөнцийн соёл иргэншлийг нээх сонирхолд татагдан сэтгэл
донсолсон
бид бушуухан буцаж, манай нарны аймгийн Эрхсийн оддын хязгаараас гарч,
эзэн
нэртэй. нарны аймгийн нэгэн одон гариг дээр очиж үзсэн харсан бүхнээ
дэлхийн хүмүүст
хэлэх юмсан гэж их хүсэж байна.
Бид хорин найман цагийн дараа өөрөөр хэлбэл энэхүү ээлжит радио холбоо
барьснаас
хойш яг нэг хоног болоод «Паритет» станцад буцах санаа байна.
Түр баяртай. Манан нарны аймаг тийш нисэхийнхээ өмнө бид «Паритет» станц
дээр
буух цагаа мэдэгдэнэ.
Ойнцээж одноос дамжуулах анхныхаа мэдээг үүгээр төгсгөе. Удахгүй мөд
уулзталаа
баяртай. Бидний гэр бүлд мэнд дамжуулж, тэдний сэтгэлийг илбэн засахыг
туйлаас
хүснэ.
«Сансрын 1—2 дугаар нисэгч
Сансрын 2—1 дүгээр нисэгч гэжээ.
Тойрог замын «Паритет» станцад болсон онцгой явдлыг судлах талаар
«Конвенция»
далайн хөлөг онгоцон дээр онц бүрэн эрхт комиссын тус тусдаа хийсэн
хуралдаан
дуусаж, комиссын бүх гишүүд тус тусын дээд байгууллагатайгаа зөвлөлдөхөөр
нисэв.
нэг нисэх онгоц хөөрч СанФранцискогийн зүг чиг барин одов. Нөгөө нисэх
онгоц хэдэн
минутын дараа мөн тасарч Владивосток хотын зүг нисвэй.
Мөнөөхөн нисэх онгоц тээгч «Конвснция» далайн хөлөг Номхон дөлгөөн
гадаад далайд
Алеутын арлаас өмнүүр өөрийн байнгын районд хөвж байв. Далайн хөлөг
онгоцон дээр
хэв журмыг чанд сахиж, хүн бүр ажлынхаа байранд бэв бэлэн байв. Хүн бүр
дув дуугүй
болжээ.
Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувдаг
билээ.
Харин энэ нутгийн уудам их цөлийн газар дунд Шар тал хэмээх ээрэм цагаан
тал
байдаг…
АнаБейнтийн булш хүрэх замын гуравны нэгийг туулав. Өглөө нар их түргэн
хөөрч
байснаа шар талын дээр нэгэн цэгт зогсчих шиг болов. энэ бол өдөр урт болов
гэсэн
үг. Өдөртөө нар сүрхий шарна.
Шуурган Ёдигей нэг цагаа харж, нэг нар өөд харж, нэг урд нь мэлтийх задгай
цагаан
талыг харж явахдаа бүх юм ёсоороо болж байна даа гэж бодов. Едигей
тэмээгээр мөн
л урд нь орж жонжуулна. Хойноос нь чиргүүлтэй трактор дагаж, чиргүүлийн
араас
дугуйт «Белорусь» экскаватор дагана. Жолбарс гэдэг шар нохой хажуухан талд
нь
шогшино.
«Хүн гэдэг амьтан нэг хормын төдий юм бодохгүй явж чадахгүй нэг муухай
зантай юм
даа. дуртай ч дургүй ч ялгаагүй элдвийн санаа бодол хойно хойноосоо урган
гарна.
Үхэн үхтэлээ л ингэж явах учиртай ажээ». энэ ёжтой бодол бол Едигейн нээлт
юм.
Едигей аян замд явахдаа үргэлж дандаа юм бодож явдаг авай. Түүний бодол
далайн
давалгаа адил хойно хойноосоо түрэн гарч ирнэ. Едигей хүүхэд ахуйдаа салхи
тай
өдөр Аралдалай хэрхэн давалгаалан байхыг хэдэн цагаар харж зогсдог байв.
Алсаас
цагаан цагаан мяралзаа үүсэж, ойртох тусмаа буцлан буриглаж далайн давалгаа
үүсдэг болой. энэ хөдөлгөөн бол үүдэн эвдэрч, дахин үүдэн намхарч байдаг
усны амьд
бие юм. Едигей хүүхэд ахуйдаа тэр их усны ямар янзтай долгилдгийг дээрээс нь
харахын тулд цахлай шувуу болон тэрхүү давалгааны дээгүүр, гялалзан цацрах
усны
дусал дээгүүр нисэх юм сан гэж боддог байжээ.
Урд нь уйтгарт шар тал мэлтийж, унасан тэмээ жигдхэн сэвэлзэн байхад
Шуурган
Едигей урт замын бодолд дарагдав. Явах зам урт, тэдний газар хорооход саад
болох
юмгүй болохоор юм бодож явахаас огт төвөгшөөсөнгүй. Харнар нь алсын аянд
явдаг
шигээ явдалдаа бие халж, түүнээс заарийн үнэр ханхална. Тэр үнэр тэмээний
зогдор,
хүзүүнээс сэнгэнэн хамар цорйх ажгуу. «За чи бүр хөлөрч орхив уу Ай
хариугүй дорой
амьтан Муу байна даа хөө» гэж Едигей сэтгэл дүүрэн мушилзав.
Едигей урьд өнгөрсний тухай, Казангапийг эрүүл тэнхээтэй байхад болж
байсан хэрэг
явдлын тухай дурсан санаж явтал аль эрт болсон нэгэн гашуун гунигт явдал
гэнэт
санаанд нь оров. Сэтгэлийн хөндүүрийг сэдрээсэн тэр явдлыг мартагнахын тул
Едигей
дэмий л өнөө залбирлаа уншин явавч тусыг олсонгүй. Сэтгэл санаа нь
тайтгарсангүй.
Шуурган Едигейн царай барайж, тэртэй тэргүй ялдамхан жонжих тэмээний
хоёр бөөр
рүү ямар ч хэрэгцээгүй гуядан, малгай
ныхаа саравчийг нүд рүүгээ дарж, араас нь даган Явах өнөө тракторыг ч
харахыг
болив. Тэд хоцрох юм биш явж л байна биз. Аль хэдийн өнгөрсөн явдал энэ
жулдрай
залууст ер ямар хамаатай юм. Тэр ч байтугай Едигей тэр талаар эхнэртэйгээ ч
үг
ярихыг больсон юм чинь. Харин Казангап бол тэр хэрэг явдлыг мэргэн
шударгаар нэг
тийш болгож өгсөн билээ. тийм явдлыг гагцхүү Казангап нэг тийш болгож
чадна.
Тэгээгүйсэн бол Едигей аль хэдийн Шуургатын зөрлөгийг хаяж одох байв
Тавин нэгэн оны өвлийн адаг сард Шуургатын зөрлөгт нэг айл нүүж ирж билээ.
Тэр
бол хоёр хүүхэдтэй эр эм хоёр юм. том хүү Даул нь тавтай, бага нь гурав тай
байв.
Багын нь нэр Эрмек. Тэдний эцэг Абуталип бол Едигейтэй нас чацуу хүн билээ.
Дайны
өмнө идэр хөвгүүн Абуталип хөдөө тосгоны сургуульд багш байж. Дөчин нэгэн
оны зун
дайн эхэлсэн анхны өдөр цэрэгт татагдан фронт явжээ. Дайны сүүлчээр юм уу
ер нь
дайн дуусмагц Зарипа хүүхэнтэй ханилан суужээ. Зарипа ч гэсэн мөн энд нүүж
ирэхийн
өмнө бага ангид багшилдаг байв. Гэтэл хувь зохиолын эрхээр арга буюу сайхь
шар
талын Шуургатын зөрлөгт нүүж ирэх болсон ажээ.
Тэд сайн сайхан амьдарч байсан учраас энэ эзгүй зэлүүд тал нутагт нүүж ирсэн
биш нь
даруй тод болов. Абуталип, Зарипа хоёр ондоо газар ажил хийж бүрэн чадах улс
юм.
Гэвч учир шалтгаантай болоод л энд нүүж ирэхээс ондоо арга мөр байсангүй
бололтой. Тэд энэ нутагт удаан тогтон сууж чадахгүй дээ, мөд хандсан зүгтээ
арилаад
өгнө биз гэж Шуургатынхан бодож байв. Тэднээс байтугай нь яваад өгдөг юм
чинь.
Едигей, Казангап хоёр ч мөн тэгж бодож байв. Гэтэл тэр даруй Абуталипийнхыг
ихэд
хүндэтгэн үздэг болов. Тэд бол ер томоотой, боловсон улс. Бас ядсан улс юм. эр
эм
хоёулаа ажил хийдэг байв. Цасан шуурганд даарч хөрч, төмөр замын дэр мод
үүрдэг
байв. Ер замын ажилчин хүний хийдэг бүхнийг хийдэг билээ. Абуталип дайны
үед золгүй
явдлаас болж германд олзонд байсан ч гэлээ тэд хоорондоо эвтэй найртай их
сайхан
айл байв. Тэр үед дайны жилүүдийн шунал тачаал арилсан шиг байв. Олзонд
байсан
улсыг урвагч, дайсан мэт үздэг явдал хэдийн больсон үе. Шуургатын
зөрлөгийнхний
тухайд гэвэл тэд элдвийн юм бодож
санахаа больсон цаг. Олзонд байсан бол байгаа л биз дайн нэгэнт ялалтаар
дууссан,
дэлхийн тэр аймшигт үймээнд хүмүүс ямар зовлон эс амсав даа. Зарим нь одоо
хүртэл
оронгүй оргодол шиг хорвоогоор нэг тэнэж явна. Дайны сүг сүүдэр бас л сүүдэр
адил
дагасаар байв… Эл учир Шуургатынхан ялангуяа явуулын хүнээс элдвийн юм
асууж
шалгааж хашраадаггүй билээ. Хүний сэтгэлийг хөндөхийн хэрэг юун. Тэр хүн
тэртэй
тэргүй гашуун зовлон гэдгийг амсахаараа л болоо биз.
Нэгэн цагт тэд Абуталиптай зузаан найз болсон билээ. Абуталип бол ухаантай
хүн,
тийм хөөрхийлөлтэй байдалд орсныгоо юман чинээ боддоггүйд нь Едигей
түүнд сэтгэл
татагддаг билээ. Абуталип бол биеэ нэртэй төртэй авч явах агаад хувь заяандаа
дэмий хоосон гоморхох нь үгүй. Хорвоогийн жамаас гаждаггүй, өөрт оногдсон
хувь
зохиолыг ойлгодог бололтой хүн билээ. Түүний эхнэр Зарипа ч мөн тийм
ухамсрыг
шингээжээ. энэ хоёр зайлшгүй тулсан залхаалттай дотроо эвлэрэн, бие биедээ
дотно
байж, амьдралын утга учрыг ер бусын нарийн ойлгодог ажээ. Тэрүүгээрээ ч аж
төрж,
тэрүүгээрээ ч цаг үеийн догшин салхинаас хоёр биеэ, үр хүүхдээ хаацайлан
хамгаалдаг
байсныг Едигей хожим ойлгож билээ. Ялангуяа Абуталип гэр орноосоо нэг
өдөр
хөндийрөх гэж ер үгүй. Түүний хувьд хоёр хүү нь л байвал ондоо юу ч
хэрэггүй. Зав л
гарвал хоёр хүүхэдтэйгээ ноололдон сүүна. Тэдэндээ бичиг ном зааж, элдвийн
үлгэр
оньсого зохиож, бас санаанаас янз янзын тоглоом наадан зохиож эрхлүүлнэ.
Эхний үе
эр эм хоёр ажилд явахдаа хоёр хүүхдээ гэртээ орхидог байв. Тэрний нь Укубала
санаа
амар харж сууж чадахгүй гэртээ авчирна. Едигейнх дулаан, хоёрт сая нүүж
ирсэн
айлыг бодвол нэлээд тохижсон байв. энэ явдал хоёр айлыг ихэд дотно айлсаг
болгов.
Тэр үед Едигейнх мөн хоёр охинтой, тэд нь Абуталипийн хоёр хүүтэй насаар
чацуу
байлаа. Абуталип ажил тараад хүүхдээ авах гэж тэднийхээр орохдоо,
Едигей, би дашрамд нь танай хоёр охинд ч ном зааж өгье. Үүнээс хойш би
ажилгүй
цагтаа энэ хүүхдүүдтэй хичээл хийж сууя. Эд хамт тоглож наадсаар сайхан
ижилсжээ.
Эд өдөрт нь танайд үдшийн цагаар манайхаар байг. Би яагаад ингэж хэлж байна
гэвэл,
энд бусдаас онцгой тасархай болохоор нэгд, эд уйдах
юм, хоёрт, би эдэнд жаахан бичиг ном зааж сургая. одоо чинь хүүхдийг бага
балчраас
нь эрдэм номд сургах ёстой тийм цаг ирсэн шүү. одоогийн ийм чигчийн чинээ
хүүхэд
урьдын нас бие гүйцсэн идэр хөвгүүний хэртэй юм мэддэг болсон байх ёстой.
Тэгэхгүй
бол боловсрол олж авна гэдэг хэцүү гэжээ.
Абуталипийн тэрхүү хичээл зүтгэлийн утга санааг Шуурган Едигей бас л
хожим,
мөнөөхөн гай зовлон тохиолдсон хойно сая олж мэджээ. Абуталип нэгэнт тийм
явдалд
орооцолдсон хүн болохоор Шуургатын зөрлөгийн аж байдалд гагцхүү үр
хүүхдэдээ юм
сургах гэж хичээл тавихаас ондоо арга мөр байсангүйг Едигей тэгэхэд ойлгож
билээ.
Абуталип үр хүүхдэдээ аль болохуйц их юм мэдүүлэхийг яарч, улмаар тэдний
сэтгэлд
хоногшин, үр хүүхэдтэйгээ дахин хамт байхыг хүсэж байсан шиг байдаг билээ.
Орой
үдэш Абуталип ажлаас буумагц Зарипа тэр хоёр өөрснийнхөөр, Едигейн хоёр
хүүхдийг
гэртээ цуглуулан нэг сургууль цэ цэрлэг аятай юм болгоно. хүүхдүүд үг үсэг
заалгаж,
тоглож, бас уралдаж зураг зурна. Эцэг эх нь ном уншиж өгөх ба бас цөмөөрөө
хамтраад янз янзын дуу сурна. Тэдний эрхэлсэн хичээл маш сонирхолтой учир
Едигей
тэднийхээр орж ажиглан харж суудаг байв. Укубала ч хэрэгтэй юм шиг байн
байн тийш
гүйх авч үнэндээ хоёр охиноо харах гэж ордог байжээ. Тэр бүхнийг үзээд
Едигейн
сэтгэл уярна. Эрдэм номтой, багш улс ийм сайхан юм даа Тэд жаахан хүүхэдтэй
хэрхэн
ярьж чаддаг, өөрснөө хэрхэн жаахан хүүхэд шиг байж чаддагийг харахад сонин
байв.
тийм үед Едигей тэдэнд саад болохгүйг хичээн хөндийхөн чив чимээгүй суудаг
билээ.
Харин үдэш тэднийд орохдоо босго алхуут малгайгаа авч,
Сайн байна уу Танай цэцэрлэгийн тав дахь сурагч ирлээ гэдэг билээ.
Едигейг дандаа орж ирдэг болохоор хүүхдүүд түүнд дасаж, хоёр охин нь их л
жаргалтай байна. Хоёр охин нь эцгийнхээ дэргэд их л хичээх нь бий. Үдшийн
цагаар
тэдний муу модон байшинг дулаахан байлгах гэж, өнөө жаахан хүүхдүүдийг
тохитой
байлгах гэж Едигей, Укубала хоёр ээлжээр тэдний зуухыг Үргэлж галладаг
байв. Тэр
жил ийм нэгэн сайхан айл Шуургатын зөрлөгт нүүж ирсэн билээ. Гэтэл голдуу
тийм улс
аз муутай байдаг нь жигтэй юм
Абуталип Куттыбаевт ямар гай Учирсан юм бэ гэвэл, Абуталип зөвхөн германд
олзлогдсоноор барахгуй азаар юм уу, азгүй дээ юм уу Өмнөд Баварийн хорих
лагериас цэргийн олзлогдсон хэсэг хүний хамт оргож, дөчин гурван онд
Югославын
партизаны эгнээнд нийлжээ. Абуталип дайн дуусан дуустал Югославын
чөлөөлөх
армид байлдаж байв. Тэнд талархаж, тэнд эмчлүүлж байв. Югославын цэргийн
байлдааны одонгоор шагнуулж байв. Абуталипийн тухай партизаны сонинд
бичиж
зургийг нь тавьж байж. Дөчин таван онд эх орондоо буцах болж, түүний
хэргийг шалган
шүүх комиссоор нэг тийш болгоход тэр бүх явдал нь тун хэрэг болжээ.
Мөнөөхөн хорих
лагериас оргосон арван хоёр хүнээс ердөө дөрвөн хүн амьд гарсан байв.
Чингээд аз
болоход зөвлөлтийн шалгах комиссынхан шууд Югославын чөлөөлөх армийн
ангиудын
байгаа газар очиж, Югославын цэргийн дарга нар ч зөвлөлтийн цэргийн
олзлогдогсод
байсан хүмүүсийн байлдааны хийгээд ёс суртахууны зан чанарын тухай,
фашистын
эсрэг партизаны тэмцэлд тэдний оролцсон тухай үнэлэлтийг бичгээр гаргаж
өгчээ. энэ
утгаар бол мөнөөхөн амьд гарсан дөрөв их азтай дөрөв юм.
Ерөнхийдөө Абуталип Куттыбаев өдий төдий удаа шалгуулж, байцаалгаж,
нүүрэлдэж,
хүлээж, горилж, цөхөрч байж хоёр сар болсны дараа сая Казахстандаа буцахдаа
хэдийгээр эрхээ хасуулаагүй ч гэсэн хэвийн журмаар халагдсан цэргүүдийн
эдэлдэг эрх
хэмжээг эдлэхгүйгээр салжээ. Тэрээр гомдсон ч үгүй дайны өмнө дэлхийн
байдлын
багш байсан болохоор хуучин ажилдаа дахин оров. нэг районы төвийн
сургуульд
багшилж байгаад бага ангийн багш залуу хүүхэн Зарипатай учрах нь тэр. Аль
алины нь
аз таарчээ. тийм явдал ховор боловч бас байдаг.
Тэр үес дэлхий даяар ялалтын анхны жил их л баяр хөөртэй байв. Агаарт баяр
ялалтын ёслолын буудлага нижигнэн байтал удалгүй «хүйтэн дайны» анхны цас
бударч
эхлэв. Тэр байдал улам чангарав. ертөнцийн янз бүрийн хэсэгт, элдвийн эмзэг
хөндүүр
газар болгонд дайны дараа болдог явдлын пүрш улам
чангарав…
Дэлхийн байдлын нэг хичээл дээр өнөө пүрш тас үсрэх нь тэр. Эрт юм уу орой,
ингэж
юм уу ондоо байдлаар энд юм уу ондоо газар тэр пүрш тас үсрэх
учиртай байжзэ. Заавал Абуталип биш ч гэсэн ондоо хэн нэгэнд тохиолдох
Учиртай
байжээ…
Абуталип Куттыбаев наймдугаар ангид Европ тивийн тухай хичээл зааж
байгаад нэг
удаа Өмнөд Баварийн Алыийн хорих лагериас чулуу бутлах газар хэрхэн
хүргэгдсэнийгээ, тэндээс манаачийг нь алж, оргоод Югославын партизантан
хэрхэн
нийлснээ ярьжээ. Бас дайны үес Европын талыг туулж, Адриатын тэнгис,
дундад
тэнгисийн хөзөө орсон, тэндхийн байгаль, хүн ардын аж амьдралтай сайтар
танилцсанаа ярив. энэ бүхнийг сурах бичигт бичих бололцоо байхгүй. Ингэж
ярихдаа
өөрийн үзсэн харсан зүйлээр уг заах зүйлийг баяжуулав гэж боджээ.
Абуталип багш тийнхүү газрын зураг зааж байхад, заадаг модны үзүүр
сургуулийн
самбарт өлгөсөн Ев ропын газрын зургийн хөх ногоон хүрэн өнгөөр ялгасан
өндөр уул,
тэгш тал, гол мөрөн дээгүүр гүйнэ. одоо хүртэл шөнө зүүдэид нь ордог тэр
газраар ч
гүйж байв.
Тэнд олон зун, олон өвөл өдөр шөнөгүй байлдаж билээ. Багшийн заадаг модны
үзүүр
магадгүй Абуталипийн улаан цусаа асгаруулсан тэр газрын дээгүүр зааж
өнгөрсөн
байж болно. Тэгэхэд дайсны автомат бууны сум сүвээ рүү нь нэвт тусаж,
Абуталип
улаан цусаараа өвс ногоо, хад чулууг будсаар хазгай газар гулган өнхөрч билээ.
Тэрхүү асгарсан улаан цусаар сургуулийн энэхүү газрын зургийг цугий нь
будсан ч
болох байсан биз. Тэр ч байтугай газрын зураг дээ гүүр улаан цус урсаж, толгой
эргэн,
нүд харанхуйлан, уул хад хөмрөн нурж байсан шиг агшин зуур санагджээ.
Тэгэхэд нь
ноднин зун Баварийн чулуу буталдаг газраас хамт оргосон полын найзыгаа
«Хүүе
Казимир Казимир» туслаач гэж хашгирч байсан шиг санагдав. Гэтэл цаадах нь
дуулаагүй билээ. Юу гэвэл тийнхүү байдаг хоолойгоор хашгирсан мэт
санагдсан
болохоос үнэн хэрэг дээрээ хүний урманд аан гэж дуугарсан нь үгүй. Зөвхөн
партизаныэмнэлэгт түүнд цус хийсэн хойно сая ухаан орсон хэрэг.
Абуталип Куттыбаев Европ тивийн тухай сурагчдад ярьж байхдаа тэр тивд
бусдаас
хайдаг тасархай зовж явсан хүн дэлхийн байдлын хичээлд холбогдолтой
зүйлийн тухай
ингэж санаа амар ярьж болдог байжээ гэж өөрөө боловч гайхаж байв.
Гэтэл хамгийн урд талын ширээнээ суудаг нэг сурагч гэнэт гар өргөж түүний
яриаг
таслав.
Агай, тэгэхлээр та олзонд байсан хүн үү? гэж тэр сурагч асуув.
Тэр сурагч тийнхүү асуухдаа багшийгаа их л хүйтэн харцаар ширүүн харж
байв.
«Номхон» гэсэн хамаанд өгсөн шиг толгойгоо яльгүй гэдийлгээд цэх шулуун
зогсох
агаад доод шүдээ дээд шүднийхээ наагуур зөрүүлэн шазуур зуусан байдал нь
насан
турш мартагдахааргүй байжээ.
Байсаан, тэгээд юу гэж?
Тэгвэл та өөрийгөө яагаад буудаагүй юм?
Би яагаад өөрийгөө алах ёстой гэж? Би тэртэй тэргүй шархадсан хүн шүү дээ.
Яагаад гэвэл дайсанд амьдаар олзлогдож болохгүй, тийм тушаал ч бий.
Тэр хэний тушаал вэ?
Дээд газрын тушаал.
Чи түүнийг яаж мэддэг юм?
Би бүгдийг мэднэ. Манайд АлмаАтаас, тэр ч байтугай Москвагаас хүн ирдэг
юм.
Тэгэхлээр та тэр дээд газрын тушаалыг биелүүлээгүй байх нь ээ?
Чиний эцэг байлдаанд явж байсан уу
Яваагүй, дайчилгааны ажил хийж байсан.
Тэгвэл чамд учир тайлбарлах гэдэг хэцүү болно. Харин ганцхан үгээр хэлэхэд
тэрнээс
ондоо арга мөр надад байгаагүй юм. Ямар ч байсан тушаалыг биелүүлэх л ёстой
байсан даа. Гэтэл ондоо ширээнээс нэг хүүхэд босож,
Чи юу гээд байгаа юм? манай багш Югославын партизантай хамт тулалдаж
явсан
байна шүү дээ. Чамд ямар хэрэг байна? гэв. Гэтэл түрүүчийн сурагч,
Ямар ч гэсэн уг тушаалыг биелүүлэх л естой
байсан даа гэв. _Гэтэл чимээгүй сууж байсан сурагчид гэнэт «тэгэх
ёстой байсан», «Ёсгүй байсан», «Тэгж болно.», болохгүй», «Зөв», «Буруу» гэж
бөөн
шуугиан шагшаан болов. Тэгэхлээр багш ширээ дэлдэж, _
Чимээгүй Дэлхийн байдлын хичээл хийж байна. Миний яаж байлдсан, надад
ямар учир
тохиолдсон
ныг зохих хүн, зохих газар нь мэднэ. одоо хичээлдээ оръё гэв.
Дайсны автоматын сум сүвээ рүү нь дахин нэвт тусаж, самбарын дэргэд заах
мод
бариад зогсон буй багш хөх ногоон хүрнээр өнгө ялгасан Европын газрын
зургийг
цусаараа будсаар хазгай газар алгуурхан өнхрөн орсон тэр газрыг нэг ч сурагч
газрын
зураг дээр дахин харсангүй…
Хэд хоноод Абуталипийг районоос дуудаж, олон таван үг ярьсан ч үгүй,
өөрийнхоө
хүсэлтээр ажлаас халагдъя гэсэн өргөдөл гарга гэжээ. Юу гэвэл цэргийн
олзлогдогсод
өсвөрийн үеийнхэнд хичээл заах ёс суртахууны эрх байхгүй юм гэнэ.
Абуталип, Зарипа хоёр ууган хүү Даулыгаа аваад ондоо районд мужийн төвөөс
алс
зайдуу газар нүүх хэрэгтэй болов. Тэнд тосгоны сургуульд ажилд оров.
Орон сууцтай ч болж, нутагших идээших төлөвтэй болж иртэл Югославтай
холбоотой
дөчин найман оны хэрэг явдал мандах нь тэр. Абуталип Кутгыбаевыг зөвхөн
германд
олзлогдон байсан биш, Югославт их удаан байсан эргэлзээтэй хүн гэж үзэх
болов.
Тэнд зөвхөн Югослав нөхөдтэй нийлж партизаны багш хийж явсан гэж
Абуталип нотлон
өгүүлэвч тэрнийг нь ер анхааран үзэхгүй байв. Абуталипийн учир явдлыг хүн
бүхэн
ойлгож талархан үзэвч тэр талаар хариуцлагыг өөртөө хүлээн гарах хүн
байсангүй.
Абуталипийг бас л районд дуудаж бас л өөрийн хүсэлтээр ажлаас халагдъя
гэсэн
өргөдөл гаргуулах нь тэр.
Чингээд Абуталип Куттыбаевынхай нэг газраас нөгөөд шилжсээр тавин нэгэн
оны
адгаар ид өвлийн дундуур Шуургатын зөрлөгт нүүж ирсэн нь тэр ажгуу..
Тавин хоёр оны зун ер бусын халуун зун болов. Газар дэлхий тас хатаад шар
талын
гүрвэл хүртэл орох байх газраа олж ядан, хүнээс айхгүй үүгээр түү гээр гүйлдэн
гагцхүү
сүүдэр газар орохын түүс болж айлын босгон дээр ам нь ангалзан багалзуур нь
түнхэлзэн байдаг байлаа. Харин элээ шувууд сэрүүн агаарыг эгээрэн хүний
нүднээ
үзэгдэхгүй их өндөрт элин халих агаад хааяа хааяа нэг жигд огцом дуугаараа
янцгаах
нь дуулдана. Тэгснээ хөвөлзөн манарах униар будан дотор хэсэгтээ огтхон ч
чимээ
анир эс “эрмүй.
Гэвч алба ажил зогсох гэж байх биш дээ. Галт тэрэг зүүнээс баруунаа,
баруунаас
зүүнээ явсаер л байв. Шуургатын зөрлөгт хичнээн галт тэрэг зөрөхийг тэр гэх
вэ. Ямар
ч халуун шатсан, улсын нэг гол чухал замын тээврийн хөдөлгөөнд нөлөөлж эс
чадъя
уу.
Бүх ажил хэрэг явдгаараа явж байв. Тэр халуунд замын ажилчид Дандаа
бээлийтэй
ажил хийнэ. Наранд цооносон хад чулуу, тэр тусмаа төмрийн зүйлд нүцгэн гар
хүргэхийн арга байхгүй. Толгойн дээрээс нар халуун хоовон адил шариа. Амны
усыг
мөн аанай цистернээр зөөх бөгөөд зөрлөгт ирэхдээ бараг буцлан алдан ирдэг
байв.
Өмссөн хувцас хоёр нэг хоноод л түлэгдэн өмрөн унадаг авай. Өвөл шар талд
айхтар
хүйтэн байлаа ч тийм халуунаас хамаагүй дээр байдаг болой. Шуурган Едигей
тэр үес
Абуталипийн сэтгэлийг сэргээх гэж хичээн,
Манай энд зун дандаа ч ийм байдаггүй, энэ зун л нэг ийм айхтар халуун зун
боллоо…
гэж тэр явдал өөрийн нь буруу юм шиг биеэ цагаатган, — Үүнээс хойш арван
тав юм
уу сайндаа хорь хоноод энэ халуун буурч хөнгөн аятай болноо гайгүй. энэ муу
ёрын
халуун хүн болгоныг тамлаж гүйцлээ Манай энд харин зуны адгаар гэнэт ондоо
болж
агаар тэнгэр дороо хувирдаг юм даа. Тэгээд намаржингаа, бүр өвөл болтол өн
талбиун
болж, сайхан сэрүү татан, мал ч таргалдаг юм. энэ жил тийм л жил болох шинж
тэмдэг
надад мэдэгдээд байх юм. Тэсэж үз, сайхан намар болноо гэв. Абуталип учир
мэдсэн
янзтай инээвхийлж,
Тийм жил болно гэж баталж байна уу гэв.
Бараг баталж ч болно доо.
Тэгвэл баярлалаа. Би одоо халуун усанд орсон юм шиг л байна. Гэвч өөрийн
төлөө
сэтгэл өвдөх юм алга. Зарипа бид хоёр тэснэ. Энэнээс байтугайг нь тэ сээд
гарсан юм.
харин хүүхдүүдийг өрөвдөөд… харахаас нүд хальтраад байх юм даа гэв.
Шуургатын бага хүүхдүүд тэр халуунд бур зүдэж тарчлан гувчийж гуриатжээ.
Тэр
аагим бүгчим халуунаас толгой хоргодох газар олддоггүй билээ. хүүхдийн бах
тав нь
ханадаг ганц ширхэг мод, ганц нарийхан горхи ч байхгүй. харин хавар шар тал
сэргэж
жалга судгийн захаар хэсэгхэн ногоорох үес хүүхэд эрх дураараа тонгочдог
билээ.
Хээр талаар гүйлдэн бөмбөг өшиглөн, бас хулгана зурам эргүүлнэ. Тэдний шуу
гилдах дууныг холоос сонсоход их л соньхон байдаг болой.
Гэтэл зун болмогц тэр бүхэн алга болов. Тэр айхтар халуун өдөр хүүхдийн хөл
татарч,
тэд байшингийн сүүдэрт сууцгаан тэндээс галт тэрэг өнгөрөх бүрий шагайн
харцгаана.
энэ бол тэдний зугаа юм. Ийшээ хэд, тийшээ хэдэн галт тэрэг өнгөрөв, түүнээс
хэд нь
суудлын, хэд нь таваарын галт тэрэг болохыг тоолон сууцгаана. Суудлын галт
тэрэг
зөрлөгөөр өнгөрөхдөө хурдыг хасаж аязрхан явахад сайхь хүүхдүүд зогсох нь
гэж
хойноос нь амьсгаадан гүйлдэх нь тэр. Тийнхүү гүйж явахдаа турьхан гараараа
нарнаас толгойгоо халхлан явах нь тэрхүү цоргим халуунаас зайлан гарч болно
гэж
уулгар гэнэн сэтгэлээсээ горилон боддог бололтой. Шуургатын жаахан жаалууд
өнгөрөн одсон вагоны хойноос их л атаархсан янзтай том хүн шиг гунигтайяа
ширтэн
байхыг харахад сэтгэл өвдөм байдаг болой. Цонх хаалгыг цөмийг цэлийтэл
нээсэн
Вагон дотор яваа зорчигчид ч гэсэн мөн тэр бүгчим халуун, үнэр танар, ялаа
батганаас
бараг галзуурах шахавч хоёр өдөр яваад сэнгэнэсэн сэрүүн гол, ногоон ой
модонд
хүрнэ хэмээн ядахдаа итгэн явмуй.
Шуургатын зөрлөгийн эцэг эх, ер бүхий л насанд хүрэгсэд цөм үр хүүхдийнхээ
төлөө
ихэд санаа зовох авч тэр дундаа Абуталип бүр их сүйд майд болдгийг Зарипаас
гадна
ганц Едигей ойлгодог байв. энэ тухай Зарипатай анх удаа ярилцах завшаан ч
гарав.
Тэр ярианаас үзвэл тэр хоёрын хувь зохиолд ондоо бас бус явдал тохиолдсон нь
илрэв.
Тэр өдөр тэд замын далангийн хайргыг шинэчилж байв. Хөдөлгөөн орсон дэр
мод, зам
төмрийн доогуур нарийн хайрга чигжиж, замын чичиргээнд дэр модны шороо
нурж
унахаас бэхэлж байлаа. энэ ажлыг галт тэрэг зөрж өнгөрөх хоорондуур хийж
байв. тийм
халуунд, мөд бүтэхгүй, ёстой тамын ажил. Үдийн алдад Абуталип хоосон бидон
барьж,
түүний хэлснээр мухрын цистернээс очиж халуун ус авъя, далимд нь
хүүхдүүдээ
хараад ирье гээд явжээ.
Хэдийгээр нар төөнөвч Абуталип замын дэр мод дамжин түргэн түргэн алхана.
Тэрбээр
өөрийгөө бодсон юм үгүй, бушуухан очиж хүүхдүүдээ үзэхээр ихл яарч байжээ.
Ясархаг
мөрөндөө онгож хиртсэн майк углаж, толгой дээрээ өгөрсөн сүрэл бүрх тавиад
хөл
дөө үдээсгүй, ажлын хуучин уранхай шаахай углажээ Туранхай гуянд нь
шуумаг
элбэгдэн далбаганаж байв . Абуталип ондоо юу ч анзаарахгүй дэр мод дамжин
пад
пад алхлан явав. Тэр ч байтугай араас нь галт тэрэг гарч ирэхэд эргэж харсан ч
үгүй.
Хүүе, Абуталип, замаас буу чи дүлийрэв үү? гэж Едигейг хашгирахад мөн
дуулсангүй. Гагцхүү галт тэрэгний яндан дохио орилоход сая замын хажуу руу
буусан
боловч хажуугаар галт тэрэг жирэлзэн өнгөрөхийг хүний урманд өлийж
харсангүй. Тэр ч
байтугай машинч нь нударга зангидан занахыг ч харсангүй.
Энэ хүн дайнд явж, олзонд байхдаа үс бууралтаа нь үгүй. Тэгэхэд залуухан
байлгүй
яах вэ, фронгод арван есөн настай, бага дэслэгч явсан юм чинь. Гэтэл Шар талд
ирсэн даруй ердөө тэр зундаа толгойтой өт гөн шигүү үсэнд нь цагаан үс
түргэнээ
олширч, хоёр санчиг нь бүр бууралтжээ. Цаг сайн байсан бол их цэвэрхэн,
намбатай эр
баймаар хүн. Юу гэвэл өргөн тэлэмгэр магнайтай, бүргэдийн хошуу шиг
монхор
хамартай, төвөнх том, жимийсэн чанга уруултай, зуу вандуу том нүдтэй, нуруу
туруугаар ч зохистой сайхан эр билээ. Зарипа нэг удаа «Абу, чи азгүй амьтан. Уг
нь
жүжгийн тайзан дээр Отелло болж тоглож байвал таарах хүн» гэж гашуунаар
алиалан
өгүүлсэнд Абуталип мушилзаж, «Тэгэх юм бол би тэр дүйрэн эр шиг чамайг
багалзуурдаад алчихна шүү дээ. Тэгэхийн хэрэг чамд юу байна» гэжээ.
Араас нь галт тэрэг ирэхийг Абуталип барагтай бол мэдэхгүй байхад Едигейн
сэтгэл
үнэхээр зовж, чи цаадахдаа хэлмээр юм, юу гэж тэгж явна. Галт тэргэн дор
орчихвол
машинч хариуцахгүй шүү дээ. Ер замын дээгүүр явах ёс ч байхгүй. Гэвч
хэргийн гол
үүнд биш. Ер тэгж аз үзэж явахын хэрэг юу байна? гэж баахан зэмлэнгүй
өгүүлэв.
Зарипа гүнээ санаа алдаж халууцаж харласан нүүрнийхээ хөлсийг арчиж,
Энүүний төлөөнөөс би айгаад байна гэв.
Юу гэж? Айх юмаа Едике минь. Бидэнд чамаас нуух юм юу байх вэ. энэ маань
үр
хүүхдийнхээ төлөө, миний төлөө их зовлон эдэлж яваа хүн. Би төрөл
садангийнхныхаа
үгнээс зөрж энэ хүнтэй ханилан суусан юм. Миний их ах тэгэхэд учиргүй
уурлан «Чи
насан турш
амаа барих болно доо, тэнэг ээ чи нөхөрт гарч байгаа биш аз жаргалгуй явах
замдаа
орж байгаа чинь энэ. Чиний үр хүүхэд, хүүхдийн хүүхэд хэзээд аз жар гал
үзэхгүй.
Цаадах амраг чинь мөрөн дээрээ бөндгөртэй л юм бол айл гэр болох биш, амиа
боомлон үхэх ёстой хүн. Түүний хувьд хамгийн сайн арга тэр л байх ёстой» гэж
загнаж
билээ. Тэгэхэд нь бид хоёр зөрсөөр байгаад суучихсан юм. Нэгэнт дайн дууссан
болохоор амьд гарсан, үхсэн хүний талаар ямар тоо цоо байх юм? гэж бид
бодсон юм.
Тэгээд л Абугийн садангийнхнаас, миний садангийнхнаас цөмөөс нь дайжиж
хөндийрсөн
юм. Гэтэл миний ах сүүлчийн удаа өөрөө өргөдөл бичиж, гэрлэлтээ цуцал гэж
надад
сануулсан. Надтай, тэр тусмаа Абуталип мэтийн Югославт тийм удаан
хугацаагаар
байсан хүнтэй нийлэх юм тэрүүнд байхгүй. Түүний дараа дахиад л хэрэг
мандаж, бид
хаашаа л явна хаалга мөргөсөөр одоо энд ирсэн юм. Цаашдаа яах ч арга
тасрав…
гэж яриад
Зарипа дуугүй болж, замын дэр модон доогуур нарийн хайрга чихэж гарав.
Урдаас
дахин галт тэрэг гарч ирэв.Тэд хүрз, дамнуургаа барьсаар замын хажуу руу
буув.
Хүн ийм явдалд ороод байхад туслах л хэрэгтэй гэж Едигей бодов. Гэвч уг
байдлыг эс
чадъя үү. Тэ дэнд тохиолдсон гай зовлон бол түүний суудаг шар талын
хязгаараас
давсан хэрэг байлаа.
Бид энд олон жил сууж байна. Та нар ч гэсэн энэ газар дасаж идээш. Ингэхэд
хүн ер
амьдрах л хэрэгтэй шүү дээ гээд Зарипийн нүүр өөд харж, «Шар талын хоол ч
хатуухан
даа энэ эхнэр өвөл ирэхдээ булцайсан цагаан царайтай байсан одоо газар
өнгөтэй
болчихжээ. Сайхан гэзэгтэй байсан одоо онгоод сор муус нь хүртэл наранд
түлэгджээ.
Уруул нь омголтон хагарч ер их муухан байгаа юм байна. ийм амьдралд
дасаагүй
байлгүй. Гэвч эндээс буцаж няцахгүй тэсэх л хэрэгтэй дээ. одоо хоёрын хоёр
хүүхэдтэй
улс хаашаа ухрах юм билээ дээ, ялгаагүй… гэж их л харамсан бодов.
Энэ үеэр автоматын ээлжийн халуун гал шиг төөнөж агаар хуйлруулсаар галт
тэрэгний
цуваа замаар түжигнэн өнгөрөв. Тэд багажаа барин ажлаа үргэлж лүүлэхээр
далан руу
гарлаа.
Едигей Зарипийн сэтгэлийг чангалах, бодит байдалтай эвлэрүүлэхийг хичээн,
— Зарипа, аан гэж бай. Энд хүүхдийн хувьд хэцүү газар гэдгийг би маргахгүй
ээ Би ч
гэсэн энэ зөрлөгийн хүүхдүүдийг хараад сэтгэл өвдөх юм. энэ халуун нэг
насаар ийм
байхгүй, хэзээд намжина. Тэгээд бас та нар энэ зэлүүд талд ганцаархнаа байгаа
биш,
тойроод хүн амьтан бий, наад зах нь бид байна шүү Дээ. Аж амьдрал нэгэнт
тийм
болсноос хойш одоо бие сэтгэлээ зовоохын хэрэг байхгүй ээ гэв.
Би эр нөхөртөө ингэж л хэлдэг юм. Би илүү дутуу ганц ч үг хэлэхгүй юм сан
гэж
хичээдэг. Тэр хүнд бэрх байгааг би ойлгодог юм аа.
Чинийх зөв энэ талаар би чамд ярих юм сан гэж бодож, тийм Аян тал харж
явсан юм.
Гэтэл чи бүхний учрыг өөрөө сайн мэдэж байна. Ярианы далимд ийм үг гаргав,
уучлаарай.
Амьдралд тэсэхүйеэ бэрх юм гэж байлгүй яах вэ. Өөрийгөө эр нөхрөө өрөвдөх
юм,
хүүхдээ бүр ч ихээр өрөвдөх юм. Манай Абу ямар ч буруугүй мөртөө биднийг
ийш чирч
ирэв гэж өөрийгөө буруутгадаг хүн. Үүнээс өөрөөр байх арга мөр байхгүй.
Манай
нутагт, Алтайн уул нуруу гол.мөрний дунд аж амьдрал огт өөр, цаг уур ч шал
ондоо
шүү. Ядахдаа зунд нь хүүхдээ тийш нь явуулмаар байх юм. Гэтэл хэн дээр
явуулах
вэ? Манайхны өвгөд хөгшид хэдийн нас барав. Ах дүүс хамаатан байвч..
тэднийг
буруутгах гэдэг мөн хэцүү. энэ явдал тэдэнд огт пад байхгүй. Урьд нь биднээс
зугтаадаг байсан юм чинь одообүр ч хавьтахгүй. Тэдэнд бидний хүүхэд ямар
хэрэгтэй
юм? Бид өөр хоорондоо үг дуугардаггүй ч гэсэн энэ газар бүх насаараа гацаж
орхивол
яана даа гэж эмээж шаналах юм даа… Ер нь бид цаашдаа ямар болохыг ганцхан
тэнгэр бурхан л мэдэх хэрэг..
Тэд арайхийн дуугүй болцгоов. энэ тухай дахин яриа үүсгэсэнгүй. нэг галт
тэрэг
өнгөрөөгөөд дахин ажилдаа оров. Ер ондоо яах билээ? Үүнээс ондоогоор
гэдэнд яаж
тусалж, яаж сэтгэл санааг нь илбэн засах билээ? «Эд алга тосож гуйлга гуйхгүй,
хоёр
биеийн цалингаар амьдрахдаа л амьдарна. Эднийг энд хүчээр хорьсон хүн
байхгүй,
Гэтэл эндээс явах ямар ч арга чарга байхгүй. Өнөөдөр ч байхгүй, маргааш ч
байхгүй»
гэж Едигей бодов
Бас тэдний хэрэг явдал өөрт нь хамаатай юм шиг тэр гэр бүлийн төлөөнөө
гомдон,
гашуудан байгаадаа Едигей өөрөө боловч гайхав. Тэд энэ хүний юу юм? Тэр
явдал
энэ хүний бодол болоод байх зүйл ч биш, ер нь ямар хамаатай юм? гэж энэ хүн
бодож
болно. Ер нь хэн болоод өөрт учир холбогдолгүй юмаар цэц булаацалдаж байх
болж
байна. Шуурган Едигей бол тал нутгийн нэг ажилсаг эр тийм хүн хорвоод алийг
тэр гэх
вэ. Амьдралд байдаг юмыг юу нь шударга, юу нь шударга бус вэ гэж сэтгэлээ
зовоож,
зэвүүцэж уп тууцаж байдаг нь энэ хүн юм уу. Тэр хэрэг явдал болсон газар нь л
харин
уг учрыг Шуурган Едигейгээс мянга дахин илүү мэдэх байлгүй. Эзгүй зэлүүд
хээр талд
суудаг энэ хүнээс цаадуул нь юмны учрыг илүү олж харах байлгүй. Тэр хэрэг
явдал
ямар энэ Хүний санаа тавих зүйл юм уу Гэвч ялгаагүй, Едигейн сэтгэл эс
тайтгарна.
Яагаад ч юм Зарипаг бодохоос сэтгэл нь улам өвдөнө. Зарипа хүүхний үнэнч
шударга
зан, тэсвэр тэвчээр, тохиолдсон гай зовлонгийн өөдөөс юунаас ч буцахгүй
үзэлцэж
байгаа нь Едигейн сэтгэ лийг эзэмдэй бишрэх сэтгэл төрүүлж байв. энэ эхнэр
догшин
шуурганаас үүрээ далавчаараа хаацайлахыг
оролдогч шувуутай адилхан санагдана. Ондоо хүн бол үргэлж уйлж унжиж
байгаад
төрөл садангийнчаа өм нө өвдөг сөхрөх байсан биз, Гэтэл Зарипа өнгөрсөн
дайны
төлөөнөөс эр нөхөртэйгөө эн сацуу залхаалтыг үзжээ. Чухам энэ учир байдал
юуны
түрүүн, бүхнээс илүү Едигейн сэтгэлийг тавгүй болговч түүний үр хүүхдийг,
түүний эр
нөхрийг хамгаалаад гарч чадахгүй шүү дээ. Харин хожим, энэ айл Шуургатын
зөрлөгт
хувь тавилангийн эрхээр нүүж нрснийг хааяа хааяа их л гуийгтайгаар харамсан
боддог
билээ Тийнхүү сэтгэл зовнож байхын хэрэг энэ хүнд юу байна? тийм хэрэг
явдлыг нь
мэдээгүйсэн бол урьдын шигээ аштай санаа амар суухгүй юу…
үдийн алдад Номхон дөлгөөн гадаад далайд Алеутын арлаас өмнүүр далайн
давалгаа
үүсэв. Америк тивээс үүдсэн зүүн өмнөдийн салхи аажим аажмаар чангарч,
аажим
аажмаар чигээ олов.
Асар уудам задгай далайн ус хөдөлгөөнд орж, ихээр долгилон цалгилж давалгаа
гэдэг
ар араасаа түрэн гарав. энэ нь далайн хар салхи тавихгүй юм гэлээ гэхэд олон
хоногоор долгионтой байхыг зөгнөжээ.
«Конвенция» хэмээх далайн хөлөг онгоцонд тэр зэргийн давалгаа аюулгүй тул
хөлөг
онгоцыг салхины өөд харуулах явдалгүй байв. Гэтэл дээд газартайгаа
зөвлөлдөөд
яаралтай буцсай мөнөөхөн онцгой эрхт комиссын гишүүдийн нисэх онгоц
далайн хөлөг
онго цон дээр бууж ирэхийг минут тутам хүлээж байв. далайн хөлөг онгоцыг
хоёр тийш
дайвалзахыг багасгахын тул юу ч гэсэн салхи өөд харуулжээ. Бүх юм хэвийн
ёсоор
болж, эхлээд СанФрапцискийн дараань Владивостокийн онгоц бууж ирэв.
Комиссын гишүүд бүх бүрэлдэхүүнээрээ цөм дув дуугүй бодол болсоор эгж
ирэв Тэд
арван таван Минут болоод нууц зөвлөгөөн хийхээр оров. Комиссын ажил
эхэлснээс
хойш таван минут болоод өнөө Эзэн гэдэг нарны аймгийн эрхсийн оддын
гаригт одсон
санс рын эрх тэгш 1—2, 2—1 дүгээр нисэгчдэд дамжуулах нууц түлхүүрийн
яаралтай
радио мэдээг сансарт, той рог замын «Паритет» станцад явуулав. Тэр мэдээнд
«Тойрог замын «Паритет» станцын сансрын 1—2, 2—1 шалгагч нисэгчдэд.
Ямар ч
ажил үйлдэл хийлгүйгээр Нэгдсэн удирдах төвийн онцгой заавар өгтөл байран
даа
байхыг сансрын эрх тэгш 1—2, 2—1 дүгээр нисэгчдэд урьдчилан сануулсугай»
гэжээ.
Чийгээд онцгой бүрэн эрхт комиссынхон нэг минутыг боловч хий дэмий
өнгөрүүлэлгүйгээр ажилдаа орж, сансарт болсон хямралыг шийдвэрлэх талаар
өөр
өөрсдийн талын баримтлан буй бодлого, саналыг тайлбарлан хэлэлцэж эхлэв.
«Конвенция» хэмээх далайн хөлөг онгоц Номхон дөлгөөн далайн эцэс
төгсгөлгүй
үелзэн түрэх давалгаан дунд салхи сөрөн зогсож байв. Энэхэн үес тэрхүү
далайн хөлөг
онгоцон дээр гариг дэлхийн хувь заяаны лут том асуудал шийдвэрлэж байсныг
дэлхий
дээр нэг ч хүн мэдсэнгүй ажээ.
Энэ нутагт баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа галт тэрэг үргэлж цувдаг
билээ…
Харин энэ нутагт төмөр замын рсоёр талаар орших уудам их цөлийн, газар
дунд
Шар тал хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт ямар ч газрын хол ойрыг, цагийг Грин вичийн уртрагаас эхлэн
хэмждэг шиг ямагт төмөр замаар тааруулан хэмждэг болой.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байна…
АнаБейнтийн булш хүртэл бас хоёр цаг хэртэй явах газар үлдэв. Шар талын
дундуур
гашуудлын цуваа өнөө л янзаараа явж байв. Шуурган Едигей тэмээтэй урд нь
орж зам
зааж, Харнар ч их л хорцтой алхална. Хойноос нь өнөө л чиргүүлтэй трактор
эрүүл
хөрсөн дээгүүр сэгсчүүлэн, чиргүүлийн дээр Казанга пийн хүргэн талийгаачийн
шарилын
хажууд ганцаар их л тэсвэртэй сууж явав. Тэдний хойноос өнөө л «Белорусь»
экскаватор дагана. Хажууд нь өнөө л Жол
барс нэртэй сэгсгэр шар нохой нэгэн үе түрүүлэн, нэ гэн үе ямар нэг чухал
шалтгаамаар зогсом сүүлдэх зэргээр их л хэрэгтэй юм шиг итгэл төгс дагап
явав.
Нар эгц дээр хөөрч халуу шатаж эхлэв. Тэд их хол явсан боловч сайхь шар тал
мэлтийж, ухаа гүвээ давах бүрий цаана нь газар тэнгэрийн савсалга хүртэл агуу
их тал
хараа булаана. Тэрхүү шар тал үнэхээр агуу уудам тал газар билээ. Эрт урьд
цагт энэ
нутагт харь холоос ирсэн жуаньжуан гэдэг ёозгүй улс шар талын бараг бүх
нутгийг
олон жил эзлэн сууж байжээ.
Энэ нутагт бас ондоо нүүдэлчин аймаг оршин сууж байж. Тэд нутаг бэлчээр,
худаг ус
булаацалдан үргэлж хоорондоо дайн байлдаан хийдэг байж. Зарим даа нэг нь
заримдаа нөгөө нь дийлэх агаад гэвч дийл сэн дийлдсэн ялгаагүй тэр нутаг
уснаас
холдохгүй, нэг нь хавчигдан, нөгөө нь нутаг дэвсгэрээ тэлж өргөтгөн байжээ.
Шар тал
бол амин чухал нугаг усны хувьд тэрхүү тэмцлийн дэвсгэр болж байсан юм гэж
Елизаров ярьдаг билээ. Тэр үсд энд хавар ч, намар ч бороо хур элбэг, өвс
ургамал нь
олон сүрэг бод бог малд хүрэлцээтэй байж. Тэр үед үүгээр худалдаачид явж
арилжаа
наймаа хийдэг байж. Гэтэл сүүлдээ цаг уур нь эрс өөрчлөгдөж, бороо хур
орохыг
больж, хүдаг ус ширгээд бэлчээрийн өвс ургамал нь хатжээ энэ ну
тагт ирж нутагласан омог омгийн ард иргзд, тал тал тийш тархан нүүж, өнөө
жуаньжуанууд ч сураггүй алга болжээ. Тэд Эдиль мөрний Ижил мөрнийг тэр
үед ингэж
нэрлэдэг байжээ тийш хөдлөн Эдилийм хавийн нутгаар хаана буусан нь
мэдэгдэхгүй
шингэжээ. Тэд уг нь хаанаас ирснийг хэн ч мэдсэнгүй, тэд хаашаа алга болсныг
хэн ч
мэдсэнгүй. Амьтан хүний ярилцах нь, тэрхүү муу ёрын амьтад өвөл хүйгээрээ
Эдиль
мөрнийг гаталж явтал голын мөс гэнэт ханзарч цөм адуу малтайгаа мөсөн дор
орсон
гэлцдэг билээ.
харин шар талын суугуул иргэд болох нүүдэлчин хасгууд нутаг усаа орхисон нь
үгүй,
худаг малтаж ус гаргаж болох газруудад хэвээр нутаглажээ. Гэвч шар тал зөвхөн
дайны дараа жилүүдэд ихэд сэргэсэн болой. Усны машин ч бий болов. Хэрэв
жолооч
нь .газраа сайн мэддэг бол нэг усны тэргээр бэлчээ рийн гурав дөрвөн хот айлыг
усаар
хангаж чадна Шар талын бэлээрийг түрээслэгч тэр хавийн хамтрал, сайгийн аж
ахуйнууд шар талд бэлчээрийн мал аж ахуйн байнгын бааз барих талаар юм
бодож
эхлэв. Тэнд тийм хашаа хороо баривал мал аж ахуйд ямар ашиг өгөх вэ гэж
барагцаа
тооцоо гаргаж эхлэв. Тэгэвч яаран бариагүй нь сайн болж. Юу гэвэл тэрхүү
АнаБейнтийн булшны хавьд нэг нэргүй хот — Шуудангийн хайрцаг бий болов.
Хүмүүс
юм л бол Шуудангийн хайрцаг явав, Шуудангийн хайрцаг ороод ирэв,
Шуудангийн
хайрцгаас юм худалдан авав, Шуу дангийн хайрцаг үзээд ирлээ гэж ярилцдаг
болов.
Гэтэл мөнөөхөн Шуудангийн хайрцаг тэлж, түүнийг барьж дууссанаас хойш
гаднын
хүнийг оруулахгүй болжээ. Сансрын хөлгийн буудал нэг талаасаа засмал
замаар, нөгөө
талаасаа төмөр замаар холбогдов. Үүнээс шар талын аж үйлдвэрийн шинэ
суурин
үүсэв. Тэр талд хуучны юмнаас ганцхан АнаБейнтийн булш үлдэв. энэ булш
бол
ЭгизТюбе хэмээх тэмээний бөх шиг хоёр ижил холбоо толгой дээр байдаг
болон. энэ
бол шар талын хязгаарт хүн тавьдаг хамгийн хүндтэй газар юм. Хүүчин цагт
нас өөд
болсон хүнийг энд оршуулах гэж хоногийн газраас ирдэг байжээ. Насан өөд
бологсдыгоо АнаБейнтийн булшинд оршуулсан үр сад нь эцэг дээдсээ онцгой
хүндтэй
газар тавьсандаа зүй ёсоор бахархдаг байсан гэнэ. Ер нь их урт насалж, их юм
үзэж.
ам хэл ажил үйлсээрээ ихэд алдаршсан хам
гийн хүндтэй, хамгийн цуутай улсыг тэнд оршуулдаг байжээ. Елизаров энэ
бүхнийг
цугий нь мэдэх агаад энэ газрыг Шар талын пантеон гэж нэрлэдэг билээ…
Тэр өдөр төмөр замын Шуургатын зөрлөгөөс гарсан мөнөөхөн тэмээ трактор
хольж
хөлөглөн, нохой дагуулсан гашуудлын хачин цуваа тэр булшинд ойр тон явав.
АнаБейнтийн булш бол өөрийн домог түүхтэй булш билээ. Эрт дээр өнгөрсөн
зуунд
шар талыг эзлэн авсан жуаньжуанууд олзны цэрэг эрчүүлийг туйлын харгис
ширүүн
тамладаг байснаас энэ үлгэр домог үүджээ. Жуаньжуануудад олзлогдсон хүн
айл
зэргэлдээ нутагт боол болон худалдагдвал аз таарав гэж үздэг байв. Учир юу
гэвэл
тэр худалдагдсан боол эрт буюу орой боловч хэзээ нэгэн цагт эх нутагтаа оргож
болно. Харин жуаньжуануудын өөрсний нь боол болж үлдсэн хүн бэрх хэцүү
зовлон
эдэлдэг байжээ. Тэд олзны хүнд аймшигтай эрүү шүүлт тулгаж толгойг нь
ширлэж
ухаан санааг нь хөнөөдөг байж. Голдуу идэр залуу улсын толгойг тэгж
ширлэдэг ажээ.
Эхлээд толгойтой үсий нь хуйхыг гартал хусаж, яргачингуудаар хамгийн лут
тэмээ
алуулж ширийг дэлгэн аль хатуу зузаан хэсгийг эсгэн авч халуунаар нь өнөө
олзны
хүний толгойг бүрж түргэн зуур хатдаг цавуугаар нааж орхидог ажгуу. Үүнийг
ширлэх
гэнэ. Тийнхүү толгойгоо ширлүүлсэн хүн нэг бол уг тамлалтыг даахгүй үхнэ,
нэг бол
насан турш ухаан санаа нь алга болж, урьдынхаа явдлыг дурсан санаж
чаддаггүй
манкурт гэдэг боол болдог байжээ нэг тэмээний ширний тийм хагуу хэсгээр тав
зургаан
хүний толгойг ширлэж хүр дэг ажээ. Олзлогдсон хүнийг тэгж ширлээд толгойг
нь газарт
хүргэхгүй гэж хүзүүнд модон мөглөн зүүж, оройны үс овоймоор муухай орилох
дуунь
дуулдахгүй задгай талд хол аваачиж гар хөлийг хүлж, төөнөм халуун наранд ус
ундгүй
орхидог ажээ. Чингээд хэдэн хоногоор тэгж тамлан зовоох агаад хэрэв
олзлогдсон
хүний нэг омгийнхон мэдэж, түүнийг амьдад нь аврах гэж оролдох аваас хүч
нэмэгдүүлсэн харуулын хүмүүсийг тэр газар руу явуулдаг байжээ. тийм
оролдлого
гаргах нь нэн ховор, учир юу гэвэл тэр цулгун нүцгэн талд ямар ч унаагаар
явсан ил
харагдана. Жуаньжуа
Алдар цуутан зүтгэлтнийг оршуулдаг газар
нууд нэг тийм хүнийг манкурт боол болгов гэж сураг дуулсан ч тэр хүний
хамгийн ойр
дотнын улс ч түүнийг аврах юм уу зольж авахаар эрмэлзэх нь үгүй. тийм
оролдлого
хийвээс өөрөө хүний оронцог, хоосон чихмэл болно гэсэн үг. Харин ганцхан
Найманы Эх
гэж үлгэр домогт гардаг Найман аймгийн нэг эх хүүгийнхээ тийм хувь
зохиолтой
эвлэрсэн нь үгүй. Шар талын домогт энэ тухай өгүүлдэг буй, АнаБейнт буюу
Эхийн
булш гэдэг нэр тэндээс гарчээ.
Хээр хаяулж тамаа цайгсдын олонх нь шар талын хурц наранд хатаж үхдэг
байж. тав
зургаан тийм манкурт боолчуудаас нэг хоерхон хүн амьд гардаг ажээ. Тэд өлсөж
ч
үхдэг биш, цангаж ч үхдэг биш өнөө нүцгэн толгойд нь наасан тэмээний шир
хатаж
агчаад хүн тэсэхийн аргагүй их зовлон учруулна Тэмээний ной тон шир нарны
цоргим
илчинд дорхноо тас хатаад боолын нүцгэн толгойд төмөр цагираг угласан адил
тас
хавчих агаад нэг хоёр хоногт хусуулсан толгойн үс ургаж эхэлдэг байна.
Азийнхны үс
хатуу шулуун болохоор битүү бүрсэй ширэн дотор ургах газаргүй, үзүүр нь
нугарч
буцаад хуйх руу нь шаах тул улам ч ихээр шаналгаадаг ажээ. Боолын ухаан
санааг
ингэж бүрмөсөн балладаг байжээ. Жуаньжуанууд тав хоноод уг газар очиж амьд
гарсан хүн буй эсэхийг шалгана. Тэр олны дотроос ядахдаа ганц ч хүн амьд
үлдсэн
байвал санасандаа хүрэв гэж үздэг ажээ. Амьд гарсан нэгийг гав гинжнээс
салгаж, ус
өгч тойлох агаад нэг хэдий болтол тэнхээ тамир оруулж хөл дээр нь босгоно.
Тэр хүний
ухаан санааг хүчээр алдуулж мөнөөхөн манкурт гэдэг боол болгож байгаа нь
тэр. тийм
боол бол бие эрүүл арван боолын үнэд хүрнэ. Өөр хоорондоо байлдаж байгаад
хэрэв
манкурт боолыг алах юм бол тэр нэг омгийн эрх чөлөөтэй иргэдийн амь наснаас
гурав
дахин их золиос төлөх ёстой
гэсэн хууль цааз ч байжээ.
Манкурт боол бол ямар омог төрлийн хэн болохоо мэдэхгүй, нэрээ ч мэдэхгүй,
хүүхэд
ахуйгаа, эцэг эхээ дурсан санаж мэдэхгүй нэг үгээр хэлбэл өөрийгөө хүн гэж
ухаж
мэдэхгүй болдог байна. Харин гэр малын ажлын үүднээс авч үзвэл зүгээр
хүнээс олон
талаар давуу талтай ажээ. Үг хэлгүй өт хорхой адил боло хоор туйлын номхон,
ямар ч
аюулгүй, оргож босох гэж хэзээ ч сэтгэж чадахгүй Ер боол эзэмшигчдийн хувьд
хамгийн аймшигт юм бол боолчуудын бослого байдаг Боол болгон цаанаа далд
үймээн
гаргагч байдаг болой. Гагцхүү манкурт боолд тийм юм байхгүй, үймээн самуун
гаргах
гэж огтоос байхгуй. тийм шунал тачаал ч байхгүй. тийм учраас тэднийг сахиж
цагдаж
байх явдалгүй, далдуур нууц санаа өвөрлөв гэж хар дах сэрдэх явдалгүй болно.
Манкурт боол бол Эзэндээ морь нохой шиг үнэнч, бусадтай хавьтаж нийлэх гэж
огт
үгүй. Ганцхан гэдэс ходоодоо тэжээхээс ондоо юу ч бодох нь үгүп. Тэгсэн
мөртөө
эзнийхээ даалгасан ажлыг сохроор туйлын үнэнч хпчээнгүй гүйцэтгэнэ. Голдуу
хамгийн
бохир хүнд ажил юм уу аль эсвэл муйхар тэвчээр ихэд шаардагдах залхуутай
хаширтай ажил болгоныг манкуртуудаар хийлгэнэ. Гагцхүү манкурт боол хүн л
тэрхүү
хязгаар хярхаггүй. хүн амьтангүй буйд зэлүүд хээр талд уйгагүй сүрэг тэмээ
хариулж
чадна. олон барлаг зарц нарын хийх ажилд ганцаар явна. Түүнд зөвхөн хоол
залгуулах
хэрэгтэй, хоол л залгуулж байвал өвөл зуны цагт тэд хаа хол хээр талд ганцаар
байхаас бэрхшээхгүй, гомдол санал тавихгүй хэдий хугацаагаар ч мал хариулж
чадна.
Манкурт боолын хувьд эзний зарлиг бол юунаас ч илүү. Эзгүй хээр талд осгож
үхэхгүй
шиг хувцасны амтаг, идэх хоол л байвал ондоо юу ч эс шаардах ажгуу…
Хүний ухаан санааг баллаж, оюун ухааныг эвдэж үндсийг нь тасалснаас тэр
олзны
хүний толгойг авах юм уу сүнсгүй айлгах эсвэл ондоо юмаар хорловол хамаагүй
дээр
байхгүй юу. Хүний оюун ухаан гэдэг бол хүнд ганц удаа олддог бөгөөд хүниш
үхэн
үхтэл хамт явдаг, бусдын хувьд бол хүршгүй зүйл билээ. Гэтэл балар хар
түүхэндээ
хамгийн харгис хэрцгий явдал гаргасан нүүдэлчин жуаньжуанууд хүний тэр хүү
хамгийн
нандин юманд халдаж байв. Тэд боол чуудын амьд ухаан санааг нь сохлон авч
хүний
санаанд орох орохгүй бүхий л хар хортой явдлын дот роос хамгийн бэрх
хүндийг биед
нь учруулж байжээ. Тийнхүү манкурт боол болсон хүүгээ санаж Найманы Эх
цөхрөн
гашуудан хэлсэн үг санамсаргүй үг биш болой.
«Ухаан санааг чинь дээрэмдэн, өрөлбө бахиар хушга хавчиж байгаа юм шиг
толгойг
чинь хавчиж, тэмээний тас хатсан хатуу ширээр уураг тархийг чинь алгуур
сорж, үл
үзэгдэх төмөр цагираг углан аймшигт
устай шүүсээр дүүрсэн нүдийг чинь бүлтэртэл шахаж, чи шар талын утаагүй
галд
шарагдан үхлийн өмнө ундаасан энэлж, тэнгэрээс ганц дусал ус уруул дээр
чинь
унахгүй байхад хамаг бүхэнд амьдралыг тэтгэгч нар чиний хувьд ертөнцийн
бүх
гийгүүлэгчийн дотроос хамгийн пад харанхуй нүд сохлом жигшүүрт наран гэж
санагдаж
байв уу Тэр эзгүй цөлийн дунд чи орь дуу тавьж тэнгэр бурхныг өдөр шөнөгүй
дуудан
тарчилж, тэнгэрийн өршөөлийг дэмий хоосон горилон, мах яс хангинан дотор
харанхуйлж, бие хөшин арьс мах таталдан бөөлжсөндөө хутгалдан үмхий
самхайн
дотор түмэн ялаа батганад бариулан ухаан балартаж байхдаа бид бүхнийг
бүтээж энэ
хорвоод орхисон тэнгэр бурхныг байдаг чадлаараа харааж байв уу Тарчлан зовж
зэмдэг болсон оюун ухаан чинь үүрд харанхуйлж, чинин биенээс хүчээр
салгасан ухаан
санаанд чинь өнгөрснийг дурсах учир холбоос эргэлтгүй алдагдаж, эхийнхээ
харцыг
умартай, зуны өдөр тоглон наадаж явсан уулын хажуугийн горхины шуугианыг
умартан,
сарнисан ухамсартаа өөрийн нэр, эцгийнхээ нэрийг гээж, хамт өссөн
хүмүүсийихээ нүүр
царай, чиний өмиө ичингүйрэн инээмсэглэж байсан эмс охидын нэр алдран, чи
ухаангүйн ёроолгүй нүхэнд унахдаа ингүүлэхийн тулд миний эх миний биеийг
хэвлийдээ
үүсгэн, нарт ертөнцөд юунд ч төрүүлэв дээ гэж эхийгээ айхтар муухайгаар
хараагаагүй
гэж үү?…» гэж гасалсан гэдэг. энэ түүх бол жуаньжуанууд нүүдэлчин Азийн
өмнөд
хязгаараас хөөгдөн умар зүг хуйлран нүүж шар талыг олон жилээр эзэгнэн,
эзэлсэн
нутгаа өргөтгөн, боолчуудыг булаан авах зорилгоор үргэлж дайн байлдаан хийж
байсан
тэр үеийн явдал билээ. Жуаньжуанууд анхандаа шар талын хавь нутагт
гэнэдүүлэн
дайрах аргаар дайн хийж эхнэр хүүхэд зэрэг олон хүн олзлон авч боол болгодог
байв.
Гэвч харийн уулгалан түрэмгийлэгсдийг эсэргүүцэн ширүүн байлдаан болдог
байв.
Жуаньжуанууд тэр хавиас холдох нь байтугай талын мал аж ахуйд ашигтай тэр
уудам
нутагт улам батжиж бэхжихийг эрмэлзэж байж. Нутгийн суугуул иргэд газар
нутгаа
алдаад зүгээр сууж чадахгүй, тэр булаан эзлэгчдийг эрт буюу орой боловч нэгэн
цагт
хөөж явуулахыг өөрсднйн эрх, үүрэг гэж үздэг байв. Тийнхүү хөөн зайлуулж эс
чадавч
жижиг том тулалдаан тасралтгүй хийж, аль аль нь амжилтад хүрэх нь бий. Гэвч
тэрхүү
хүч шавхсан байлдаан заримдаа таг чиг намждаг авай.
Тийм нэг намжмал үес хөсөгтэй бараатай аяны худалдаачингууд Найманы
аймгийн нэг
айлд бууж цай уух зуур өнөө жуаньжуануудын эзэгнэсэн шар талын худгийн
тэнд
саатсангүй гарлаа гэж яриад тэнд нэг их олон тэмээ хариулж яваа малчин
залуутай
тааралдсанаа ярьжээ.Тэр залуутай ярьтал тэр өнөө манкурт гэдэг боол байжээ.
Гаднаас нь харахад ер тийм болчихсон гэмээргүй эрүүл саруул юм шиг, урьд нь
лав
бусдаас доргүй үгтэй хэлтэй, юм ойлгодог байсан биз. Ер нь уруулын нь сахал
дөнгөж
халтартаж яваа тун залуу хөвгүүн, нүүр царай нь ч аятайхан, Гэтэл үг ярих нь
сая хэлд
орж яваа нялх хүүхэд шиг юм. Хөөрхий зайлуул нэрээ ч мэдэхгүй, эцэг эхээ ч
мэдэхгүй,
өнөө жуйньжуанууд яасныг ч мэдэхгүй юм. Тэр ч байтугай хаана төрснөө ч
мэдзхгүй.
юм асуухад дуугарахгүй, дуугаравч «тийм», «үгүй» гэхээс ондоо юм үгүй,
толгойдоо
лав гэгч угласан малгайгаа үргэлж дарж суух юм тийм зовлонд учирсан хүннйг
шоолох
гэдэг нүгэл авч тэд инээлдэж, үүнээс үүдээд өнөө толгойг нь ширлэсэн тэмээний
шир
насан түрш салахгүй наалдчихсан тийм боол байдаг гэнэ. тийм боолыг айлгаж,
за хөө
малгайг чинь авч толгойг чинь мулзална даа гэвэл ямар ч шийтгэлээс дор үзэж
догшин
морь шиг тонгочиж, толгойдоо ерөөс гар хүргэдэггүй гэнэ. тийм боол өдөр
шөнийн
хорин дөрвөн цагт малгайгаа авах гэж ер үгүй, унтавч малгайтайгаа унтдаг юм
гэнэ.
Гэтэл бидэнтэй тааралдсан боол тэнэгийн цаад тэнэг мөртөө биднийг холдон
холдтол
тэмээнийхээ дэргэдээс огт хөндийрөхгүй байсан шүү гэж бас ярив. Тэдний нэг
мал
туугч явахдаа өнөө манкурт боолыг оролдон,
Би их алс хол явнаа. Аль нэг нутгийн ямар нэг үзэсгэлэнт бүсгүйд мэнд
хүргэхгүй юм уу
чи? тийм бүсгүй бий бол битгий нуугаарай дуулж байна уу Чиний орноос
тэрэнд чинь нэг
алчуур ч билээ бэлэглэж болно шүү гэжээ. Гэтэл нөгөө боол мал туугчийг
дуугүй
гөлрөн байснаа,
Би шөнө болгон сарыг хардаг, сар ч намайг хараад байдаг. Гэвч бид хоёр бие
биеийнхээ дууг сонс
доггүй. Тэр саран дээр нэг хүн байдаг … гэжээ. Улсыг ингэж ярьж байхад тэр
гэрт
нэгэн эмэгтэй цай аяглан байж .Тэр бол мөнөөхөн Найманы эх байжээ.Шар
талын
домогт тэр энэ нэрээр үлджээ.Найманы Эх гаднын зочдын дэргэд биеэ
мэдүүлсэнгүй.
яриаг дуулаад гэнэт хачин гайхаж царай хувьсхийснийг хэн ч анзаарсангүй. Эх
тэр
залуу боолын тухай тодотгон асуух гэж бодсон боловч тэрнээс муухай юм олж
дуулах
болов уу гэж эмээжээ. Ганганан гунганах шархадсан шувуу адил сэтгэлийн
түгшүүрийг
барьж, дуугүй байж чадав. Өнөө улс ондооюм ярьж, сайхь боол залуугийн
талаар
ондоо юм ярьсангүй. Ер энэ хорвоогийн юм алийг тэр гэх вэ. Гэтэл Найманы Эх
үнэхээр өнөө ганганагч шувуухайг өөрөө багалзуурдсан юм шиг хоёр гар нь
чичрэн,
дотор айдас төрөх тул эмээсэй сэтгэлээ намжаах гэж аль болохоор хичээп,
буурал орж
яваа толгойдоо аль хэдийнээс зангидсан гашуудлын бараан алчуураа нүүр
рүүгээ
улам дарав.Тэмээ хөсөгтэй худалдаачид ч яваад өгч. Найманы Эх тэр шөнө
нойр
хүрсэнгүй, шар тал орж тэрхүү малчин боолыг олж үзэхээс нааш түүнийг хүү
нь биш
болохыг үзэхээс нааш санаа сэтгэл амрахгүй болов гэдгээ ч ойлгов Ер нь бас
бодогддог байсан аймшигт санаа эхийн дотор дахин сэргэжээ. Хүүгээ
байлдааны
талбарт унасан гэхэд нэг л үнэмшихгүй, дотроо нэг л эргэлзэн явдаг байжээ…
Тийнхүү
үргэлж айж эмээж, үргэлж сэтгэл өвдөж, үргэлж эргэлзэж явсанд орвол үнэндээ
хүүгээ
бас дахин оршуулсан нь дээр байжээ.
Уг нь хүү нь шар талд жуаньжуануудтай тулалдаж яваад эрсэдсэн ажээ. эр
нөхөр нь
Найманы аймагт алдарт гарсан их нэртэй хүн байгаад жилийн өмнө мөн амь
үрэгдсэн
байжээ. Хүү нь дараа жил эцгийнхээ өшөөг авахаар даруй мордоод сураггүй
болсон нь
тэр. Уг нь алагдсан цэрэг эрсийг байлдааны тал барт орхих ёсгүй, цуг явсан
хамаатан,
нэг нутгийнхан нь тэр хүний бие цогцсыг заавал хүргэж ирэх учиртай билээ.
Гэтэл тэр
хүүг олж авчрах бололцоо байсан гүй ажээ Юу гэвэл нэг удаагийн том
тулалдаанд
дайсантай хутгалдан байлдаж байтал өнөө хүү морины хоо дэлэн дээр бөгтрөн
унасанд байлдааны их чимээнд үргэж жигшсэн догшин морь нь авч давхихыг
олон хүн
харсан байжээ. Өнөө хүү эмээл дээрээс холбирон уна
тал хөл нь дөрөөнөөс салсангүй дөрөөндөө чирэгдэхэд унасан морь нь улам
үргэн
туйлж амьсгаагүй болсон хүүгийн биеийг чиргүүлэн тэгэхээс тэгэх гэсэн шиг
дайсны тал
руу давхин оджээ. Учиргүй цус асгаруулсан ширүүн тулалдаан болж, нэг ч хүн
тулааны
талбарыг орхиж болохгүй Учиртай байсан авч омгийн нь хоёр хүн өнөө
дөрөөндөө
чиргүүлсэн хүүг олж авах санаатай хойноос ухасхийн давхив. Гэтэл жалга
дотор
нуугдан байсан жуаньжуаны баг нэргийн дотроос хэдэн морьтой хүн өмнүүр нь
амдан
муухай орилолдон дайрчээ. Тэд Найманы хоёр эр цэргийн нэгийг явуут дундаа
харван
алж, нөгөөг нь хүнд шархдуулжээ. Шархадсан эр буцаж зугтаагаад өөрннн талд
давхин
ирмэгц үхэдхийн унажээ. энэ явдал Найманы талд тус болов. Юу гэвэл
жуаньжуанууд
жалгын дотор бүгж байгаад хамгийн шийдвэрлэх үед хажуу жигүүрээс дайрах
гэж
бэлдэж байсныг цаг тухайд нь илрүүлж, найманыхан цэргүүдээ дахин хувааж
шинэ
тулалдаанд орохоор яаран ухарчээ. Энэхэн үес нөгөө залуу цэрэг буюу
Найманы
Эхийн хүүг бодох завтай тухтай хүн нэг ч байсангүй. өөрийн талд амжин
зугтааж ирсэн
Найманы шархтай цэргийн хожим ярьсныг үшэл, үргэсэн морь өнөө хүүг
чиргүүлсэндээ
чиргүүлэн үл мэдэгдэх зүг даруй харагдахгүй алга болсон гэжээ
Найманыхан, тэр хүүгийн хүүрийг олох гзж хэдэн өдөр дараалан явцгаасан авч
хүүрийг
ч олсонгүй, хүлэг морий нь ч олсонгүй, зэр зэвсгий нь ч олсонгүй. Тэр хүү амь
үрэгджээ
гэдэгт хэн ч эргэлзэхгүй болов. Шархдаж унасан юм гэлээ гэхэд өдий олон
хоноход
хээр талд нэг бол цангаж үхсэн, нэг бол цусаа юүлж дууссан байлгүй яах вэ.
Нутгийнхаа идэр хөвгүүнийг тэр эзгүй шар талд оршуулсан ч үгүй орхив гэж
хүн болгон
гаслалдан байсан гэдэг. Үнэндээ тийнхүү орхи сон нь бүхний хувьд шившиг
байлаа.
Найманы Эхийн гэрт хуран цуглаж орилолдон байсан эхнэрүүд эр нө хөр, ах
дүүсээ
зэмлэж,
Тэр хүүг дэлт бүргэд тоншио болов уу, нөөөөр чоно зулгаачихаа болов уу Та нар
үүнээс хойш яаж ичихгүй эр хүний малгай тавьж явах улс вэ гэж уйлалджээ.
Найманы Эх эзгүйрч хоосорсон нутагт өдөр шөнийг өнгөрөөх гэдэг бэрх болж.
Дайн
байлдаанд хүний амь эрсэддэг гэдгийг Найманы Эх ойлгох боловч хүү минь
байлдааны газар хаягдаж, эх дэлхийн хөрсөнд орсонгүй дээ гэж бодохоос огт
амар
заяа үзэхгүй байжээ.
Барагдашгүй түмэн гашуун бодолд дарагдавч тэрнийгээ хэлж уй гашуудлаа
хөнгөлөх
хүн байсангүй, тэнгэр бурханд л залбирахаас ондоо мөр байсангүй.
Найманы Эх хүүгээ үхсэнийг хоёр нүдээрээ үзэхээс нааш тэр бодлоосоо
ангижирч
чадахгүй байлаа
Ялангуяа унаж явсан морь нь ул сураггүй алга болсонд эхийн сэтгэл бүр ч
бухимдана.
Хувь зохиолын эрхийг арцах хүн хэн байх билээ? Гэвч тэр морь бол ямар
дайсны
суманд оногдсон биш зүгээр үргэж хулжсан адгуус. Ижил сүрэг адуунд явсан
морь эрт
орой хэзээ боловч унасан эзнийхээ хүүрийг чиргүүлээд эх нутагтаа гүйж ирдэг
ёсон бий.
Хэрэв тэгсэн бол харахад аймшигтай ч гэсэн хөөрхий эх, хүүгийнхээ алтан
шарилын
дээр хацар нүүрээ урж байгаад байдгаараа уйлж орь дуу тавьж, тэнгэр бурхан л
хэрэв
үгний утга тайлдаг юм бол хөөрхий зовлонт, чивэлт эх тэнгэр бурхныг жигштэл
үглэх
байсан биз. Тэгсэн бол харин ямар ч эргэлзэл тээнэгэлзээ, татлаа чангалаа
байхгүй,
хорвоод урт удаан наслах гэж сэтгэлдээ бодох юмгүй, ухаан санаа хөрч. дуртай
цагтаа
дугжрахыг бодох байсан биз. Гэтэл хүүгийн нь бие цогцос олдсонгүй, хүлэг
морин нь
эгж ирсэнгүй. Алдсан гарз бүхэн цагийн эрхээр сэтгэлээс мөлийж мартагддаг
болохоор
тэр тухай нутгийнхан нь яваандаа умартаж эхэлсэн хэдий боловч мөнөөхөн
эргэлзэл
тээнэгэлзэл эхийн сэтгэл санааг нь шаналгасаар байж. Ухаан санаа нь нэг
люман дээр
эргэлдсээр байж унаж явсан морь нь яасан бол эмээл хазаар, зэр зэвсэг нь хаана
хаягдсан бол? Ядахдаа унаж явсан морь, агсаж явсан зэвсэг нь олдсон бол хүү
яасныг тойруу замаар ч гэсэн мэдэж болохсон. Морь нь эцээд шар талд гэлдэрч
явахад нь жуань жуанууд барьж авсан байж болно. Сайхан эмээл хазаартай
хүлэг сайн
морь гэдэг мөн л олз. Хэрэв тэгсэн бол дөрөөнд нь чиргүүлж явсан хүүг нь
яасан бол.
Газар малтаж булсан болов уу, хээрийн араатан амьтанд хаяж өгсөн болов уу
Гэтэл
бас ямар нэг рид хувилгаанаар хүү нь амьд гарсан байвал юу болно.
Тэгвэл жуаньжуанууд зовлонг нь таслаа болов уу, эзгүй цагаан талд орхиж
хатааж
алсан болов аль эсвэл?… Харин тэгтэл?
Энэ мэтийн эргэлзэл эхийн бодлоос огт тасрахгүй байжээ. Өнөө айл дайрч цай
уухдаа
шар талд нэг залуу боолтой тааралдав гэж ярьсан аяны худалдаачингууд
яриагаараа
Найманы Эхийн шархалсан сэтгэлийг хөндөж орхисноо огтхон ч гадарласангүй
ажээ.
Эхийн санаанд нэг л сэтгэл түгшүүлсэн зөн бууж, зүрх нь базлан иржээ. Тэр
залуу өнөө
алга болсон хүү нь байж болно гэсэн санаа бодол эхийн сэтгэл ухааныг улам
шаргуу,
улам хүчтэй эзэмшжээ. Тэр боолыг эрж олж, миний хүү мөн, биш гэдгийг
үзэхээс нааш
сэтгэл санаа амрахгүй болов гэдгээ эх ойлгох нь тэр
Наймануудын зусдаг нэгэн уулын дэвсэг доогуур бяцхан, чулуут гол урсдаг
байж.
Найманы Эх тэр горхийн хоржигнон урсах чимээг шөнөжин чагнан хоно жээ.
Үймэрсэн
сэтгэлд нь тийм ч яруу эс сонсогдох тэр голын усан түүнд юуны тухай
өгүүлнэм? Хүний
сэтгэл санааг амруулах тухай өгүүлнэ. Найманы Эх анир чимээгүй зэлүүд
бөглүү шар
тал орохын өмнө тэрхүү жирэлзэн урсах усны чимээг ханатал чагнан авав. Ганд
биеэр
тэр хаа байгаа шар тал орно гэдэг аюултай бөгөөд амь өрссөн хэрэг гэдгийг х
мэдэвч
нэгэнт дотроо бодсон юмаа бусад хэнд ч дуулгахыг хүссэнгүй ажээ. Ер хэн ч
түүнийг нь
ойлгохгүй буй заа. Хамгийн ойр дотнын хүн ч эхийн дотроо шийдсэн санааг
сайшаахгүй
байсан буй заа Аль хэдийн үрэгдсэн хүүгээ эрэх гэхэд нь түүнийг яаж явуулах
билээ?
Хүү нь ямар нэг тохиолдлоор амьд гарч мөнөөхөн манкурт боол болсон ч гэсэн
тийм
хүнийг эрэх гэдэг бол огт утгагүй, зүрх сэтгэлээ дэмий талаар хөндөх болно.
Юу гэвэл
манкурт боол гэдэг бол хүний оронцог, хоосон чихмэл дүрс юм…
Найманы Эх явахынхаа урьд шөнө гэрээс хэдэнтаа гарч юм харж, чимээ чагнаж
их л
удаан зогсов. Сарнисан сэтгэлээ тогтоохыг ихэд хичээж байж. Шөнө дөлийн сар
үүлгүй
тэнгэрт өндөрт мандан газар дэлхийг сүүн цагаан гэрлээр жигд гийгүүлэн байв.
Дөрөлжийн дэвсэг дор буусан айлуудын цагаан цагаан гэр тэрхүү шуугиант
бяцхан
горхийн хөвөөнд хоноглосон сүрэг том цагаан шувууд адил харагдаж байж.
Хонины
хашаа бүхий айлуудын гадаа адуу мал бэлчсэн нугын цаана нохой хуцах чимээ
дуулдан, хүн ярилцах тодгүй дуугарна. Айлын захад хонины хашааны дэргэд
нэг залуу
бүсгүй сэтгэл сэргэм сайхан
дуулах нь Эхийн сэтгэлийг юунаас ч илүү уяруулж байж. Шөнийн тэр дууг
Найманы Эх
ч урьд тийнхүү дуулан суудаг байжээ. Жил болгон энэ нутагт зусдаг байсан
агаад анх
энд айлын бэр болж хүргэгдэн ирж байсан нь үргэлж санагдана. Найманы Эх
бүхий л
амьдралаа энэ нутагт өнгөрүүлсэн бөгөөд тэгэхэд олуу лаа байхдаа илүү гэр,
айлчин
гийчний гэр, өөрсдийн суудаг хоёр гэр бүгд дөрвөн гэр зэрэг барьдаг байлаа.
Гэтэл
хожим жуаньжуануудын уулгалан дайрсан тэр цагаас хойш ганц гэртэй үлдсэн
билээ…
Найманы Эх одоо тэр ганц гэрээ орхин одох болов. Урьд үдшээс аян замд зэхэж
хүнс,
ус бэлдэж авав. Шар талд мөн худаг тааралдахгүй байж юуны магад хэмээн
хоёр
хөхүүр ахиухан ус зэхэж авав. Акмай хэмээх ингэн тэмээгээ урьд орой нь
ойртуулан
гэрийнхээ ойролцоо тушсан байв. энэ тэмээ бол Найманы Эхийн ганц найдвар,
ганц
замын хань юм, тийм тэнхээтэй, тийм хурдан тэмээгүйсэн бол тэр эзгүй хоосон
шар тал
руу явахыг зүрхлэхгүй байсан биз. Акмай хэмээх ингэ хоёр ботголоод тэр жил
өнждөг
насан дээрээ сувайрсан болохоор ид сайхан унааширсан байлаа. Акмай хэмээх
цагаан
ингэ бол чийрэг урт шилбэтэй, жинд их явж, хөгширч палбийгаагүй бат чанга
тавхайтай
агаад булчирхаг нарийн хүзүүнд нь хөөрхөн толгой нь сайхан зохисон,
эрвээхэйн
далавч дэвж байсан шиг зөөлхөн сарталзсан самсаатай гоё ингэ ажээ тийм
тэмээ ихэд
үнэд хүрдэг байж. тийм хурдан, ид хүчээ авч буй сайхан амьтнаас удам гаргаж
авах
гэж тийм тэмээг хэдэн арван толгой үржлийн залуу малаар худалдан авдаг
байж.
Акмай бол Найманы Эхийн урьд баян айл байснаас үлдсэн ганц олдошгүй
эрдэнэ
агаад бусад мал хөрөнгөө гар гүвэх адил барсан ажээ. Юу гэвэл насан өөд
бологсдынхоо хойноос дөч хоногийн, нэг жилийн буян үйлдсэн нь бий…
Цаглашгүй
уйтгар зовлон, зөн билэгт хөтлөгдөн одоо эрэхээр мордох гэж буй хүүгийнхээ
хойтын
буянг мөн саяхан үйлдсэн агаад Найманы аймгийн ойр хавийн бүх нутаг
хошуунаас их
олон хүн тэднийхээр тасралтгүй цувсан нь бас бий…
Найманы Эх үүрээр босож аян замд мордоход бэлэн гэрээс гарав. Босго
алхангуутаа
үүдээ түшин зогсож юм бодон өөрийн орхин явах гэж буй хот ай лыг тойруулан
харав.
Найманы Эх бол бас
гоолиг нуруутай агаад алс холын юманд явдаг ёсоор бүс бүсэлсэн байв Бас
түрийтэй
гутал, өргөн шарваар өмсөж, дээлэн дээгүүрээ ханцуйгүй урт боо шинз углаж,
мөрөндөө ар тийш сул унждаг цув эгэлдрэглэн цагаан алчуур боож үзүүрийг
ардаа
зангиджээ.
Шөнө юм бодож хонохдоо, хүүгээ амьд болов уу гэж горьдож байгаагаас хойш
гашуудлын хар алчуур зангидаад ч яах вэ. Харин тэр горьдлого бүтэхгүй бол
хойшид
тувт хар алчуур бооно биз гэж шийдсэн байжээ. Зовлон эдэлсэн эхийн нүүр,
буурал
орсон гэзэгний нь өнгө, гунигт магнайн гүн үрчлээ энэ бүхэн өг лөөний бүрий
баруйд
сайн харагдахгүй байв. Энэхэн үес нүдний нь нулимс өөрийн эрхгүй мэлмэрч,
их л
дороос санаа алдав. Ингэж сэтгэл их догдолно гэдгээ бодож, гадарласан болов
уу
даа. Гэвч зоригоо чангалан «Ашвадан ля иллахиль алла» тэнгэрээс ондоо тэнгэр
байхгүй гэж нэг залбирлын эхний шадыг амандаа шивэгнээд шийдэмгий алхлан
тэмээн
дээрээ очиж тэмээгээ сөгдүүлэв. Акмай аанан л ярдаглан аяархан орилон
яаралгүй
гэгч сөгдөж, Найманы Эх ч яаран тохшийн дээгүүр богцоо бөгтрөөд мордож,
шавдуулсанд тэмээ эзнийгээ дэндийтэл дээр гэгч өргөсөөр босох нь тэр. Холын
замд
явахыгаа Акмай одоо л ойлгожээ..
Найманы Эхийг тийнхүү мордохыг тэр хот айлынхнаас нэг ч хүн мэдсэнгүй.
Шал
нойрмогоор заримдаа ангайтал эвшээлгэх хүр охин дүү болох шивэгчингээс нь
ондоо
хэн ч үдэж мордуулсан нь үгүй. Би багынхаа төрхмүүдээр айлчлахаар явлаа,
тэндээс
мөргөлчингүүд тааралдвал цааш хамт явж хивчаг газар орж Яссави богдын
сүмд
мөргөнөө гэж хүр дүүдээ өчигдөр үдэш хэлсэн байжээ.
Найманы Эх хот айлаас холдмогц тэртээ алс хол хойд зүг таамаг төдий үзэгдэх
мөнөөхөн шар талын зүг эргэвэй…
Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувдаг
билээ…
Харин төмөр замын хоёр талаар орших уудам их цөлийн газар дунд Шар тал
хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт ямар ч газрын хол ойрыг, цагийг Грин вичийн уртрагаас эхлэн
хэмждэг шиг төмөр замаар тааруулан хэмждэг болой.
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар байв.
«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцноос тойрог замын
«Паритет»
станц дээр буй сансрын шалгагч нисэгчдэд бас нэг радио мэдээ явуу лав. Тэр
мэдээнд
Нарны аймгийн Эрхсийн оддын гад на яваа сансрын эрх тэгш 1—2, 2—1 дүгээр
нисэгчид тэй, тэдний тойрог замын станцад буцах цаг ба бололцооны тухай
хэлэлцэх
зорилгоор радио холбоо барьж болохгүй. Нэгдсэн удирдах төвийн зааврыг
хүлээж бай
гэж мөн аанай туйлын хатуу чанга сануулах байдлаар өгүүлжээ.
Гадаад далайд нэлээдгүй хүчтэй хар салхи тавьж, «Конвенция» далайн онгоц
мэдэгдэм дайвалзана. Тэр аварга онгоцны хитгийг даган Номхон далайн ус бур
гилай
наадна. Цагаан хөөс сахруулан эцэс хязгааргүй долгилон гүвэлзэх их далайн
дээгүүр
нар гялбаж, салхи жигдхэн үлээнэ.
«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцны нисэгчид хийгээд
төрийн
эрх ашгийн аюулгүй байдлыг хамгаалах хэсгийнхнээс аваад бүх албаны хүмүүс
цөм
ямар нэгэнд бэв бэлэн туйлын сонор соргог байвай…
Акмай хэмээх цагаан ингэ явдал дундаа нэгэн жигд гэнгэнэн, цөлийн халуун
хөрсөн
дээгүүр шир шир хийх үл мэдэг чимээ гарган уудам их Шар талын нуга хөн
дийгөөр
олон өдөр хээв нэг жонжуулсаар атал унасан эзэн нь улам шавхчин, улам
шавдуулна.
Гагцхүү шөнө аль нэг ховорхон худгийн дэргэд хонодог болой. Өглөө болмогц
нүд
алдам их талд бараа эс харагдах тэмээн сүрэг эрэн хайна Шар талын энэ хавьд
нэг их
урт улаан эргээс холгүй тэр манкурт малчинтай тааралд сан гэж саявтар
өнгөрсөн
худалдаачингууд ярьсан байжээ. Эл учир Найманы Эх тэрхүү Улаан жалгын
хавиар
хоёр өдөр эргэлдэхдээ жуаньжуануудтай тааралдах вий гэж эмээн эмээн ийш
тийш
харавч, үүгээр түүгээр тэнэвч гагцхүү хоосон зэрэглээ мяралзсан их
тал хөндийгөөс ондоо юу ч эс тааралджээ. Тэр зэрэглээн дотор нэг удаа бүр
лалын
сүм, хэрмэн цайз бүхий тэнгэрийн хот өөд явсан мурий тахир өргөн зам
харагджээ.Хүү
минь тэр хотод боолчуудын зээл дээр байдаггүй байгаа даа. Тэгвэл Акмай
дээрээ
сундлаад аваад давхих юм сан, тэд хойноос гүйцэх гэж үзвэл үзэг… гэж боджээ.
Цөл
газар явахад туйлын бэрх төвөгтэй болохоор тийм юм нүднээ үзэгддэг болой.
Үнэндээ тэр их нүд алдам талд ганц хүн эрж олно гэдэг нэн бэрх. тийм их цөлд
ганц хүн
гэдэг бол ердөө хумхийн тоос гэсэн үг. Гэвч тэр их уудам цөлд олон мал бэлчиж
явах
аваас эрт орой хэзээ нэгэн цагт зах сэжүүр нь заавал харагдах ёстой Тэгвэл
хариулж
яваа хүн нь заавал байх ёстой. Найманы Эх ингэж л горилон явав.
Гэтэл хаана ч юу ч эс харагджээ. Эл учир тэр олон тэмээн сүргийг ондоо нутагт
аваачсан биш үү, аль эс вэл жуаньжуанууд Хива юм уу Бухар хот оруулж за
рахаар
хүйгээр нь тууж одсон биш үү гэсэн эргэлзэл төрж эхэлжээ. Тэгвэл тийм хол
газраас
өнөө малчин залуу эгж ирж чадах болов уу Эх хүүгийнхээ талаар уйтгар гуниг,
сэжиг
эргэлзэлд шаналан шаналан гэрээс мордохдоо хүүгийнхээ л амьд барааг олж
харах
юм сан, хүү нь манкурт боол ч болсон байг, юу ч санаж бодож чадахгүй ухаан
солиу
болсон байг гагцхүү амьд л байгаасай, өөр яах вэ гэсэн ганцхан зүйл мөрөөдөж
явсан
бол харин мөнөөхөн Шар тал руу улам бүр гүнзгий орж, саяхан түүгээр
өнгөрсөн
худалдаачингуудтай тааралдсан малчин залуу явж байж болох тэр газар ойртох
тусам
хүү минь ямар ч оюун ухаангүй нэг мангуу амьтан болчихсон байвал яана гэж
гэнэт
айдас хүрч ,бүр сэтгэл нь зовоод явчихаж. Тэр малчин залуу миний хүү л биш,
ондоо
нэгэн золгүй амьтан байгаасай даа хөөрхий гэж тэнгэрт залбиран ер Миний хүү
байхгүй,
миний хүү өдийд амьд байх ёсгүй гэж бодохоос ч буцахгүй болж иржээ. Зөвхөн
тэр
манкурт боолын барааг харж, дэмий юманд сэжиглэн эргэлзэж байсныгаа
мэдэж,
үнэмшиж буцаж хариад сэтгэлээр тарчлах явдалгүй болж, оногдсон хувь
зохиолоороо
үеэ элээж дугжрах юм сан гэж бас бодов. Гэтэл бас Шар талд ондоо хүнийг
биш, ямар
ч байлаа гэсэн чухам өөрийнхөө хүүг л олж харах юм сан гэдэг уйтгарт хүслэнд
дахин
автжээ.
Ингэж харш зөрүү юм бодож сэтгэл уймарч яваад нэгэн ухаа гүвээ давтал
учиргүй
олон тэмээ өргөн хөндийд дураар бэлчин явахыг олж харжээ. Тарган тарган
хүрэн
тэмээд намхан, өргөст сөөгийн дотуур сэлгүүцэн тэдгээр ургамлын оройг
хэмлэн байх
нь харагджээ. Найманы Эх, Акмайгаа гуядан тийш хар хурдаар тэшүүлэн
явахдаа
мөнөөхөн эрж гарсан тэмээн сүргийг олов гэж учиргүй баярлатал бас хүүгээ
манкурт
гэдэг боол болсныг одоо үзэх болно гэж бодохоос эмээн аймшигтай санагдан
нуруу руу
нь хүйт оргижээ Гэтэл бас л баярлах сэтгэл төрж ер тэрхэн үес яаж яваагаа
өөрөө
боловч мэдэхгүй болжээ.
Өнөө сүрэг олон тэмээ бэлчих нь ч бэлчиж явна Гэтэл хүн нь хаана байна? энэ
хавьд л
явах ёстой. Гэтэл хөндийн нөгөө захад нэг хүний бараа харагдаж. Гэвч ямар хүн
болох
нь холоос хараахан эс ялгагдах бөлгөө. Малгайгаа сайтар дарж хулгавчилсан
тэр мал
чин урт гэгчийн шилбүүр тулж, ачаатай тэмээний бу рантагнаас бариад Эхийн
ойртон
очихыг огт ажиггүй тайван харан зогсож байв.
Найманы Эх ойртон очмогц хүүгээ мөн болохыг таниад тэмээнээсээ яаж
буусныгаа ч
мэдсэнгүй. Тэмээнээсээ ойчих шиг санагдсан авч юун тэрнийг мэдэхтэй
манатай
Энхрий хайрт хүү минь Би чамайгаа эрж явна Би чиний эх чинь байна гэж
ширэнгэн
дундуур явж. байсан юм шиг гараа сарвалзуулан хүү рүүгзэ зүтгэх.
нь тэр.
Найманы Эх бүх учрыг даруй мэдмэж уруулаа жигтэй мурийлган, газар дэвслэн
байж
аймшигтай гашуунаар цурхиртал уйлж гарав. Хоёр хөл дээрээ тогтох гэж ядавч
тогтож
чадахгүй болов. Үхэдхийн газар ойчихгүйн тулд өнөө огт хайхрамжгүй зогсох
хүүгийнхээ
мөрнөөс шүүрэн авч уйлж, аль хэдийнээс дотор нь түгжигдэн явсан гашуун
уйтгар нь
нэгмөсөн дэлбэрэн гарчээ.
Тийнхүү уйлж тэгж байхдаа нүднийхээ нулимсны завсраар, нүүр рүү нь унжсан
хэсэг
нойтон буурал үснийхээ завсраар, замын тоос шороог нүүрэнд нялан салганаж
буй гар
хурууныхаа завсраар хүүгийнхээ танил төрх зургийг ширтэн байхдаа
хүүгийнхээ харцыг
ойлгож ядан эхийгээ таньдаг болов уу яадаг бол гэж
улам бүр найдан горилон байж. Уул нь төрсөн эхийгээ танихаас хялбархан юм
хаа байх
вэ дээ
Гэтэл эхийн нь ирсэн явдал хүүд хүний урманд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй,
өдөр
болгон дандаа очиж эргэж тойрч байдаг юм аятай байжээ. Ядахдаа та юун хүн
бэ,
юунд уйлав гэж асуусан ч үгүй. нэг хэдий болтол, өнөө хүү эхийн гарыг мөрөн
дээрээсээ тавиулж, ботго тором наадан тойгочсоор холдож орхив уу гэсэн шиг
өнөө
салдаггүй ачаатай тэмээгээ хөтөлсөөр сүргийн нөгөө зах руу яваад өгчээ.
Хөөрхий эх тэр дороо явган сууж гараараа нүүрээ дарж өмөлзөн нэг хэсэг
толгой
таталгүй сууснаа босож хүү рүүгээ явахдаа биеэ барьж их л тайван бай хыг
хичээж
байж. Манкурт гэдэг боол болсон хүү нь малгайгаа сайтар дарж хулгавчлаад юу
ч
болоогүй юм шиг эхийг огтоос хайхрамжгүй дэмий гөлрөн харж, нар салхинд
холцруутаж тас харласан зовлонт царай нь инээвхийлэх аятай болов. гэсэн ч
харцанд
нь нарт ертөнцөд юу ч сонирхохгүй болсон нойрмог янз илэрч, аанай л зожиг
хайдаг
хэвээр. Найманы Эх их дороос санаа алдан, Суу, хоёулаа юм ярья гэжээ. Тэд
газар
суув,
Чи намайг таньж байна уу
Манкурт боол толгой сэгсэрч дээ.
Чиний нэр чинь хэн гэдэг вэ?
Манкурт гэдэг. одоо чи тийм нэртэй болж Урьд чамайг хэн гэдэг байсныг санаж
байна
уу Жинхэнэ нэрээ санаач.
Манкурт боол дуугарсангүй. Эхийн үзвэл, хүү нь нэрээ санаж ядан байсан шиг
хамрын
нь хөтөл дээр хөлс бурзайж, нүд нь жигтэн чичирхийлэн бүрхжээ. Гэвч өмнө нь
ямар
нэг нэвтэлшгүй битүү хана хэрэм халхлан түүнийг давж чадахгүй байгаа
бололтой
байжээ.
Эцгий чинь хэн гэдэг вэ? чи өөрөө хэн юм, хаана төрсөн бэ? Ядахдаа төрсөн
нутгаа
мэдэх үү?
Гэвч хүү нь юу ч санаж чадахгүй, юу ч мэдэхгүй байв.
Чамайг ийм болгочих гэж байх уу гэж эх бас л өөрийн эрхгүй өмөлзөн гомдол
хорсол,
уй гашуудалдаа хахаж цацан байж уйлавч, уйлахгүйг ихэд хичээж байжээ.
Эхийн тэрхүү
гаслант байдал манкурт боол
болсон хүүгийн сэтгэлийг уяруулсан нь нэгээхэн бээр үгүй.
Хүний газар нутгийг булааж болноо, эд баялгийг булааж болноо, амь насыг нь ч
сүйтгэж болноо, гэхдээ хүний ухаан санаанд халдах гэж ямар хүний санаанд
ордог
байнаа, ямар хүн тэгж зүрхэлдэг байнаа? тэнгэр бурхан минь, хэрэв чи үнэхээр
байдаг
аваас хүний ухаан санаанд тийм юм яаж оруулна вэ? Замбуулин хорвоод тэртэй
тэргүй
хортой муу юм багадав уу гэж эх үглэв. Хүү огтхон ч анзаарсангүй.
Тэгэхлээр нь манкурт боол болсон хүүгээ ширтэн байгаад нарны тухай, тэнгэр
бурхны
тухай, эх хүний тухай өнөө өөрийн сайн мэддэг гаслант туужаа хайлан гарав.
Тэрхүү
туужийг мэддэг улс одоо ч Шар талын түүх домгийн тухай ярихдаа дуулан
хайлдаг
болой Хүүгийн сэтгэл хөдлөх янзгүй Тэгэхлээр нь бас,
Мөн ботасы олген боз мая, тулыбын келип ис кегенг гэж өөрийн сайн мэдэх
сургаалт
нэгэн үлгэр ярив. энэ үлгэрийг мэддэг хүн одоо ч байдаг болой.
Эцэст эх сэтгэлийнхээ үгнээс гашуудлын дуулал уянгалуулан, захгүй Шар
талын дунд
хадааж гарчээ.
Гэвч хүүгийн сэтгэл хөдөлсөн янз нэгээхэн бээр үгүй.
Тэгэхээр нь эх асууж шалгаах бус, итгүүлэн үнэмшүүлэх аргаар хүүгээ хэн
болохыг нь
мэдүүлэхээр шийдэж,
Чиний нэр Жолман гэдэг шүү дээ.. чи дуулж байна уу Чиний нэр Жолман
Чиний эцгийг
Доненбай гэдэг байсан. чи эцгийгээ санахгүй байна гэж үү? Эцэг чинь чамайг
жаахан
байхад нум сумаар харваж сургасан. Би чиний эх байна. чи миний хүү. чи бол
Найманы
аймгийн хүн, ойлгов уу чи Найман хүн…
гэжээ.
Ингэж ярихад нь хүү огтоос ямар ч сонирхолгүй дэмий хоосон чагнана. Өвс
ногоон
дотор царцаа Дэвхрэг жингэнэхийг л тэр ингэж чагнан суудаг биз. Тэгэ
хээр нь эх
Тэгвэл чамайг энд ирэхийн өмнө юу байсан бэ.гэж бас л асуув.
Би сүрэл чихээстэй ботгоныхоо арьсны үнэрийг үнэрлэхээр ирсэн орь ганц ингэ
билээ.
Юу ч байгаагүй.
Шөнө байсан уу, өдөр байсан уу
Юу ч байгаагүй.
Чи хэнтэй үг яримаар байна?
Сартай. Гэвч бид бие биеийнхээ үгийг дуулдаггүй. Саран дээр нэг хүн байдаг.
чи ондоо юу хүсмээр байна?
Эзэн шиг гэзэг үстэй болмоор байна
Тэд чиний толгойг яаж орхив, аль вэ үзье гэж эх гарсарвайтал хүү нь ухасхийн
зайлж
малгайгаа тас дараад дахин эх өөдөө харсангүй. Тэгэхлээр хүүгийн толгой
тархины
тухай хэзээ ч нэг ч үг дуугарч болохгүй юм байна гэж эх ойлгов.
Энэхэн үес тэртээ холоос нэг хүн айсуй харагджээ. Тэр хүн тэднийг чиглэн
айсуйд эх,
Тэр ирж яваа юун хүн бэ? гэв.
Надад хоол авчирч байгаа юм.
Найманы Эхийн сэтгэл зовов. Тэрхүү ирж яваа жуаньжуанд харагдахаасаа өмнө
даруй
далд орох хэрэгтэй болжээ. Эх шалавхан тэмээгээ сөгдүүлэн мор дож,
Намайг битгий хэлээрэй, би мөд ирнэ гэсэнд хүү нь дуугарсангүй. түүнд юу ч
хэлээд
нэмэргүй ажээ.
Найманы эх тэмээгээ унаж айхтар гэнэн юм хийснээ мэдэв. Цагаан тэмээтэй
хүн тэмээн
дотуур явахыг Жуаньжуанууд харж болно. Уг нь тэр олон тэмээн до туур явган
явж
холдсон бол харагдахгүй байжээ Гэвч хожимджээ.
Найманы Эх тэндээс холдон хоёр эрэг дээгүүр нь агь ургасан нэг их ганга
жалгад орж
жалгын ероолд тэмээгээ хэвтүүлээд өөрөө жалга дотроос хараад байж гэнэ.
Гэтэл
эхийн бодсон нь зөв болжээ. Өнөө жуань жуан харж амжсан бололтой. Яаран
тэшүүлсээр гарч ирэхийг үзвэл жад барьж, нум сум агсжээ. Гэр хүн сая нэг
цагаан
тэмээтэй хүн явах шиг болсон хаашаа орчихов гэсэн янзтай ийш тийш
сэлбэлзэн
харавч тэмээтэй хүн чухам аль зүгт одсоныг сайн харж чадаагүй ажээ. нэг
ийшээ нэг
тийшээ тэшүүлэн сүүлдээ өнөө жалгын хажуугаар тун ойрхон өнгөрчээ. Найма
ны Эх
юмыг яаж мэдэх вэ, тэмээ мал орилж чимээ гаргаж болно гэж тэмээнийхээ амыг
алчуураар даруулан боосон нь сайн болжээ. Найманы Эх жалгын ирмэг дээр
агийн
дотор орж нуугдаад тэрхүү жуаньжуа
ныг нэлээн сайн харж авав. Тэр учиргүй их зогдортой тэмээ унасан цэлхэрсэн
малигар
царайтай эр толгой дээрээ хоёр үзүүрийг ээтийлгэн сөхсөн завь адил хар бүрх
тавьж,
ардаа нарийхан годгор гэзэг унжуулжээ. Жадаа зэхэн бариад дөрөөн дээрээ
өндийж,
нүдээ сүр хий гялбалзуулан эргэн тойрныг ажиглан харж байжээ. Тэр хүн бол
Шар тал
нутгийг булаан эзэлж, олон хүнийг боол болгон, эхийн гэр оронд ч их зовлон
тарь сан
дайсны нэг мөн Гэвч гар хоосон ганц эмэгтэй тэр дайчин эрийн урьдаас босоод
босоод
яах билээ? Ямар аж амьдрал, ямар хэрэг явдал тэр улсыг боолын ухаан санааг
хорлодог тийм зэрлэг хэрцгий юманд хүргэснийг бодож суужээ.
Өнөө жуаньжуан нааш цааш хэдэнтаа холхиж байгаад даруй сүрэг олон тэмээн
тийш
буцан оджээ.
Хэдийн үдэш болсон авч талын дээгүүр цагаан гэгээ тасраагүй байтал гэнэт
харанхуй
болж, чимээ аниргүй шөнө болов. Найманы Эх тэр шөнө манкурт гэдэг боол
болсон
хүүгээсээ холгүй эзгүй хээр талд орь ганцаар хонов. Саяын Жуаньжуан хээр
сүргийн
дэргэд хоносон байж магадгүй гэж эмээгээд хүү дээрээ эгж очсонгүй.
Хүүгээ хүний боол хэвээр орхихгүй, ямар ч гэсэн аваад явахыг бодно гэж эх
шийдэн
хонов. Манкурт гэдэг боол болсон ч байг, хүний хэлснийг мэдэхгүй ч байг энэ
эзгүй хээр
талд жуаньжуануудын мал хариулж явснаас гэртээ харьж өөрсдийнхнийхөө
дунд
байвал дээр. Эх хүний сэтгэл түүнд тийм санаа орүүл жээ. Бусдын тоохгүй
юмыг эх
тоохгүй байж хэрхэвч чадахгүй байж. Мах цусныхаа тасархайг бусдын боол
болгон
орхиж чадахгүй байж. Төрсөн нутагтаа очоод гэнэт ухаан санаа орж, гэнэт
хүүхэд
ахуйгаа санадаг болох юуны магад..
Найманы Эх маргааш өглөө нь Акмай хэмээх цагаан Ингээ унаж их алсуур
тойрсоор
өнөө тэмээн сүргийн тийш дөхөв. Шөнийн дотор тэмээд нэлээн холд жээ. Бас
нөгөө
жуаньжуануудаас хүн байна уу гэж их л удаан ажиглан харж, байхгүй гэж сая
итгэсэн
хойноо,
Жолман Жолман, сайн уу гэж хүүгээ дуудав.
Гэтэл хүү нь эргэн харсанд эх машид баярлан дуу алдав. Гэвч нэрээ мэдсэн биш
зүгээр дуу чимээ гарахад эргэн харжээ гэж эх бас ойлгов.
Найманы Эх хүүгийнхээ алдарсан ухаан санааг сэргээх гэж бас оролдон,
Чамайг хэн гэдэг билээ, чи нэрээ санаач Чиний эцгийг Донейбай гэдэг шүү дээ,
чм
санахгүй байна уу Чиний нэр бол манкурт биш, Жолман Найманы аймгийн их
нүүдлийн
үед чи аян замд төрсөн болохоор чамд ийм нэр өгсөн юм. Чамайг төрөхөд Бид
замд
гурван хоног буудаллаж, гурав хоног найрласан юм шүү дээ гэж гуйж ятгаж
гарав.
Энэ үгс мөнөөхөн манкурт боол болсон хүүд нь ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй
авч, эх
хүүгийн унтарсан ухаанд гэнэт ямар нэг юм зурсхийн орж юуны магад гэж
горилон тэр
үгээ ярьсаар байжээ. Гэвч дүлий хаалга мөргөсөнтэй адилхан авай. Тэгэвч эх,
Чиний нэр хэн билээ, санаач чиний эцэг Доненбай шүү дээ гэж ятгасаар билээ
Найманы Эх замынхаа хүнснээс гаргаж хүүдээ юм идүүлж уулгаад өлгийн
дуудуулж
өгөв.
Өлгийн дуу хүүд тун сайхан санагджээ. Тэр дууг сонсоход аятай байгаа
бололтой.
Хүүгийн нар салхинд идүүлж тас харласан царайд, нэг амьд, ямар нэг бүЛЭЭН
цус
илрэх шиг болов. Тэгэхээр нь ЭХ энэ нутгийг, энэ жуаньжуануудыг орхин
төрсөн
нутагтаа одъё гэж ятгатал өнөө манкурт боол хүү ер энэ нутгаас явж болдог юм
уу,
энэ олон мал сүргийг яах вэ гэсэн янзтай учрыг огт ойлгохгүй байжээ. Эзэн
нэгэнт
сүргийн дэргэдээс холдож болохгүй гэсэн болохоор боол тэр мал сүргийг хаяад
хаашаа
ч явахгүй…
Найманы Эх бас л өнөө оюун баларсан хүүгийнхээ ухаан санааны дулий
хаалгыг
балбаж,
Чи хэний хүүхэд вэ? Нэр чинь хэн билээ? Чиний эцэг Доненбай шүү дээ гэж
ухааруулахыг оролдсоор байжээ.
Ингэж дэмий талаар хичээл тавьсаар суугаад цаг хэдий өнгөрснийг мэдсэнгүй
Гэнэт
мэдвэл бас нэг тэмээтэй жуаньжуан наашаа тэмүүлж айсуй. Найманы Эх
мунгинаж
тэвдсэн ч үгүй шууд Акмандаа мордон ухасхийн дутаав. Гэтэл нөгөө талаас бас
нэг
тэмээтэй хүн урдуур нь амдан гарч иржээ. Найманы Эх тэр хоёр хүний
хоорондуур хар
хурдаар шууд дайран га
рав. Хоёр жуаньжуан Хойноос нь жад далайн муухай орилолдон намнах нь тэр
Гэвч
Акмай хэмээх хурдан ингийг яаж гүйцэх билээ Хоёр сэгсгэр тэмээтэй жуань
жуан
навсалзсаар хол хоцорч, Акмай хэмээх цагаан ингэ Шар талын дундуур салхи
шиг
хурдан таваргаж Найманы Эхийг үхлийн намналтаас авч гарах нь тэр
Хоёр Жуаньжуан буцаж очоод уурандаа өнөө манкурт боолыг нэвсэртэл
жанчсаныг эх
мэдсэнгүй. Түүнийг асууж байцаах гэж юу байх вэ.
Тэр хүн миний эх мөн гэж ярьж байна гэж боолыг хэлэхэд цаадуул нь,
Юуны чинь эх Чамд эх гэж байхгүй. Тэр эхнэр юунд ирснийг чи мэдэж байна уу
Чиний
малгайг хуулж толгойг чинь мулзлах гэж байгаа юм гэж өнөө манкурт боолыг
айлгажээ.
Манкурт боол энэ үгийг дуулаад тас хар царай нь газар өнгөтэй болж хүзүүгээ
нугдайлган, малгайгаа шүүрэн дарж зэрлэг араатан адил ийш тийш харав.
Гэвч чи битгий аймай энүүнийг ав гэж хөгшин жуаньжуан түүнд нум сум өгөв
Гэтэл
залуу жуаньжуан нь,
Май үүнийг харва гэж малгайгаа дээш шидтэл өнөө боол малгайг цоо харваж
орхисонд,
Хараач хөөе Гарт нь юм үлдсэн байна шүү гэжээ.
Найманы Эх үүрнээсээ хөөгдсөн шувуу шиг яахыгаа, юу болохыг мэдэхгүй
Шар талаар
эргэлдсээр байж. Тэр сүрэг олон тэмээг манкурт боолын хамт хүйгээр нь хөөж
их
ордынхоо ойр хүн хавьтах аргагүй газар аваачдаг болов уу, аль эсвэл намайг
барих
гэж хөөцөлддөг болов уу гэж бодон далд нууц газраар тойрон ойртсоор харвал
нөгөө
хоёр жуаньжуан сурэг малыг орхин цааш одохыг үзээд учиргүй баярлажээ. Тэр
хоёр
хүн эргэж харсан ч үгүй яваад өгчээ. Найманы эх тэр хоёрыг нүд салгалгүй
харж далд
ормогц хүү дээрээ очихоор шийдэв. одоо ямар ч байсан хүүгээ аваад явна гэж
боджээ. Тэр ямар хүн ч боллоо гэсэн ямар түүний өөрийн буруу биш, хувь
зохиолын
эрхээр тийм болсон хэрэг. Дайсанд доромжлогдсон хэрэг. Тэр уулгалан
дайрагчид
олзолсон хүнийг яаж тамладаг, яаж оюун ухааныг нь баллаж арилгадгийг
Найманы
аймгийнхан нүдээр үзэж зэр зэвсгээ агсан тэдний өөдөөс босог Уг явдал зөвхөн
газар
нутаг
булаацалдахад л оршиж байгаа биш. Газар нутаг бол хүрэлцэхээр л байгаа хэрэг
Гэтэл тэр жуаньжуанууд харь зэргэлдээ улсынхаас ч тэсэн тэвчиж чадамгүй
хорон
санаатай улс ажээ…
Найманы Эх ингэж сэтгэсээр хүү тийшээ очиж явахдаа хүүгээ энэ шөнө
оргуулах
талаар яаж ятгах вэ гэж бодож явав.
Үдэш орой болж, уудам их Шар талын нуга хөндийн дээгүүр үдшийн шаргал
туяа татан
ертөнцийн түмэн шөнийн бас нэг шөнө болохоор завдан байв. Акмай хэмээх
цагаан
ингэ тэмээн олон сүрэг тийш сэвэлзтэл хөнгөхөн алхалж байв. Жаргаж буй
нарны
туяанд тэмээний хоёр бөхийн хооронд шигдсэн эхийн дүрс галибар нэн тод
харагдаж
байв. их бодлого болж, айж сэрдсэн Найманы Эхийн царай цайж их л догшин
сүртэй
болжээ. Найманы Эх тийнхүү дөхсөөр бэлчин яваа тэмээн дотор орж хүүгээ
хпрвал огт
харагдсангүй. Нөгөө ачаатай тэмээ нь яагаад ч юм, сул бурантгаа чирэн явав
Гэтэл
эзэн нь өөрөө харагдахгүй болохоор эх яасан юм бол? гэж бодов.
Жолман, миний хүү чи хаана байна? гэж дуудавч хэн ч байхгүй, хариу ч алга.
Жолман, чи хаа байна? Би эх чинь байна чи хаа байна? гэж эхийн санаа зовон
ийш
титш харж ядан явахдаа өнөө манкурт боол болсон хүү нь тэмээний сүүдэрт
нуугдан
өрөөсөн өвдөг дээрээ сехрөн эхий гээ харвах гэж нум сумаа онилон татаж
байсныг
мэдсэнгүй. Хүү нум сумаа онилоод нарны гэрэлд гялбан харж ядан зохистой
үеийг
хүлээн суужээ. Эх хүү минь яаж хоцров гэж санаа зовон,
Жолман Миний хүү гэж дуудан тэмээн дээрээ эргэн харж, — Хүүе, битгий
харва гэж
амжин өгүүлж, Акмайгаа эргүүлэх гэж давиртал сум шунгинах огцом чимээ
гарч буруу
талын сүвээ рүү нь нэвт шаах нь тэр
Энэ бол үхлийн харвалт байлаа. Найманы Эх тонгойн тэмээнийхээ хүзүүнээс
зуурсаар
алгуурхан унав. Гэтэл эхийг газар унаагүй байхад толгойны нь цагаан алчуур
хийсэн
шувуу болоод «Чи хэний хүү вэ? Сана Чиний нэр хэн бэ? Чиний эцэг Доненбай,
Доненбай, Доненбай» гэж жиргэн нисжээ.
Тэр цагаас хойш Шар талд шөнийн цагаар Доненбай гэдэг шувуу нисдэг болсон
гэлцдэг билээ. Донен
бай шувуу аяны улсын ойр дэргэдүүр нисэн «Чи хэний хүү вэ? Сана. Хэний хүү
юм бэ?
Чиний нэр хэн бэ? Нэр чинь хэн бэ? Чиний эцэг Доненбай, Доненбай,
Доненбай,
Донейбай» гэж жиргэдэг гэлцдэг.
Найманы Эхийг оршуулсан тэр газрыг түүнээс хойш АнаБейитийн буюу Эхийн
буянт
булш гэж нэрлэдэг болжээ.
Тэр цагаас хойш Акмай хэмээх цагаан ингэнээс олон удам залгаж охин ботго
гарвал
дандаа цагаан толгойтой, хошуу нутаг даяар алдартай тэмээ болдог, эр ботго
гарвал
дандаа одоогийн Шуурган Харнар шиг хар үстэй, бяр чадалтай тэмээ болдог
ажээ.
Шуурган Харнар бол жирийн удмын тэмээ биш, Найманы Эхийг амь
эрсэдсэнээс хойш
Шар талд хоцорсон мөнөөхөн Акмай хэмээх алдарт цагаан ингэний удам судар
мөн гэж
талийгаач Казангап үргэлж нотлон өгүүлдэг байв.
Казангапийн үгэнд Едигей дуртайяа итгэнэ. Яагаад тийм байж болдоггүй
билээ…
Харнар бол тэр зэргийн үнэтэй тэмээ. Едигей сайн муу юм алийг үзэж амссаныг
тэр гэх
вэ тийм үед Харнар ямагт хүнд бэрхшээлээс гаргаж байв. Харин гагцхүү тэмээ
малын
орооны үед айхтар муухай ааштай болох нь бий. энэ үе бол өвлийн ид хүйтэн үе
байдаг. Тэгэхлээр Харнар ч догширч тачигнаад, өвлийн хүйтэн ч догширч
тачигнаад
Едигейн хувьд хоёр зэрэг лут өвөл болдог билээ. тийм үедээ Харнар амар заяа
үзүүлэх гэж огт үгүй… нэг удаа Едигейг тун айхтар дөнгөсөн явдал бий. Едигей
хэрэв
ухаан нь хүн биш, жишээлбэл оюун ухаант ямар нэг амьтан байсан бол
Харнарын тэр
явдлыг хэзээ ч
хэлтрүүлэхгүй байсан биз.. Гэвч цаг улирлын эрхээр
ороо нь орж ухаан жолоогоо алдсан тэмээ малаас юу гэж хариу авах билээ… Уг
хэрэг
үүнд ч байгаа юмбиш. Ер адгуусан малд гомдол тавьж болдог юм уу
Тэр явдал бол зүгээр хувь зохиол тэгж эргэсэн хэрэг.
Тэр явдалд Шуурган Харнар ямар хамаатай юм? Тэр явдлыг Казангап сайн
мэдэж
байв. Тэр хэрэг явдлыг тэр хүн туйлын зөв шүүн тунгаасан бөгөөд тэгээгүй бол
уг хэрэг
явдал юу болох байсныг хэн ч үл мэднэ.
1952 оны зуны адаг, намрын эхээр их л жаргалтай өнгөрөөснийгөө Шуурган
Едигей
хожим тод дурсан санадаг байв. Түүний хэлсэн үг рид хувилгааны хүчтэй юм
шиг
биелэв. Мөнөөхөн Шар талын гүрвэл хүртэл шаранд тэсэж чадахгүй айлын гэрт
орох
гэж босгон дээр цоройлон байсан айхтар халууны дараа найман сарын дундуур
агаар
тэнгэрийн байдал эрс хувьсаж, өнөө тэсэшгүй халуун буурч, аажимдаа сэрүү
орж
ядахдаа шөнөд амар тайван ун таж болох болов. Шар талд жилийн жилд биш
гэхэд
бас ч тийм өнтэй сайхан жил болох нь бий. Харин өвөл нь ондоо болдоггүй,
үргэлж
хатуу жил гардаг авч заримдаа аятайхай зун болох нь бий. Агаарын урсгалын
дээд
давхарт томхон хөдөлгөөн үүсэж хан хурмастын гол мөрний чиг өөрчлөгдөхөөр
тийм
зун
болдог гэж Елизаров нэг удаа ярьж билзэ. Елизаров бол тийм юм ярих их
дуртай хүн.
Түүний ярих нь, дээр тэнгэрт нүднээ үл үзэгдэх нэг их мөрөн урсан, үргэлжийн
дөрвөн
цагт дэлхийн бөмбөрцийг тойрон угааж байдаг. Үргэлж салхи хуйлран байдаг
манай
дэлхий өөрийн тойргоор эргэхийг жилийн дөрвөн улирал гэнэ гэж ярьдаг билээ.
Елизаровын яриаг чагнахад их сонин. тийм хүнийг эрээд ч олохооргүй, тун
ховор сайхан
сэтгэлтэй хүн. Шуурган Едигей бол Елизаровыг ихэд хүндэтгэх агаад Елизаров
ч
түүнийг мөн хүндэтгэнэ. Тэгэхлээр хамгийн аагим халуун үед заримдаа шар
талд
яагаад сэрүүн болдог вэ гэвэл сайхь хурмастын мөрөн яагаад ч юм өөрийн
адраас
доошилж Гималайн ууланд очиж мөргөдөг гэнэ. Тэр Гимлайн уул гэдэг хэр хол
байдгийг
хэн мэдэх вэ, гэвч дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд бол тун ойр хон оршино.
Өнөө
агаарын мөрөн Гимлайн уулыг мөргөөд буцаж урсахдаа Энэтхэг юм уу
Пакистан орны
дээр асгарахгүй, тэнд мөн халуун хэвээрээ л байна, харин Шар талын дээгүүр
асгарах
нь бий. Яагаад гэвэл Шар тал бол далай тэнгис адил тэгшхэн ямар ч саад
тотгоргүй
задгай уужим тал юм… Эл Учраас хурмастын мөрөн Гимлайн уулнаас сэрүү
авчирдаг
гэдэг билээ
Гэвч ямар ч байлаа гэсэн тэр жил зуны адаг, намрын эхээр үнэндээ баярламаар
сайхан болж билээ. Шар талд бороо орно гэдэг бол ховор үзэгдлийн нэг. нэг
удаа
бороо орвол хүмүүс олон хоногоор дурсан ярилцана. Гэтэл тэр нэг удаа орсон
бороог
Шуурган Едигей насан турш дурсан санаж явдаг ажээ. Тэр нэг удаа эхлээд нэг
их үүл
гарч тэнгэр бүрхэв. Үргэлжийн дөрвөн цагт гүн хөх тэнгэр малилзан байдаг
Шар талд
тэнгэр бүрхэх гэдэг ер бусын үзэгдэл юм.
Тэнгэр бүрхтэл хүн тэсэхийн аргагүй бүгчим болжээ. Тэр өдөр Едигей вагон
залгагчийн
ажилтай байв. Мухрын зам дээр буулгаагүй үлдсэн жаахан хайрга, бас гурван
вагон
дэр мод байв. Уг нь тэр ачааг үүний урьд буулгажээ. тийм ачааг ямагт яаралтай
буулга гэж шаардах агаад Гэтэл хожим үзвэл тийм ч яаралтай ажил биш байдаг
билээ.
Юу гэвэл ачааг буулгасан хоосон вагон тэрхүү мухар зам дээр наад зах нь хагас
өдөр
зогсдог авай. Гэтэл тэр ачааг буулгахаар Казангап, Абуталип, Зарипа, Укубала,
Букей
ер тэр өдөр замын ажилд гараагүй хүн цөм гарав. Тэр үес бүх ажлыг цөмийг
гараар
хийдэг байв. Гэтэл тэр өдрийн бүгчим халууныг хэлэх үү тийм халуун өдөр тэр
ачаатай
вагоныг ирүүлдэг нь ч юу юм Нэгэнт хийх ёстойгоос хойш хийх л хэрэгтэй
байлаа.
Укубала дотор аягүй болов гэж бөөлжиж гарав. Наранд цооносон давирхайтай
модны
үнэр авч чадахгүй байжээ. Укубалаг гэрт нь хариулах хэрэгтэй болж. Дараа нь
эхнэрүүдээ ер цугий нь явуулах болов, юу гэвэл гэрт хүүхдүүд халууцаж сүйд
болж
байгаа. Тэгээд эрчүүл нь үлдэж махаа идэж тамаа цайж байж өнөө ажлыг нэг
юм
барлаа.
Маргааш нь тэр их бороо ордог өдөр мөнөөхөн хоосон вагоныг аян талын
таваарын
галт тэргэнд залгаж Кумбель руу буцаах хэрэгтэй байв. Едигей цэргийн халуун
ус адил
тэр бүгчим халуунаар галт тэрэг най руулж вагоныг залгав. тийм бүгчимд орвол
нар
шарж байсан нь дээр байсан биз. Ядахад бас машинч нь нэг бүтэлгүй амьтан
тааралдаж ер ажил урагш явж өгөх юм биш Тэр бүгчимд вагон доогуур шургах
гэж
тамаа цайна. Эл учир Едигей өнөө машинчийг олхио муугаар харааж гаравч
цаадах нь
бас мөчөөгөө
өгөхгүй байжээ. Юу гэвэл бүх тэрэгний халуун зуух
ны дэргэд зогсох гэдэг тэрүүнд ч бас ямар сайн байх вэ. халууцаж бүр
мангуурах
шахаа биз. Ашгүй өнөө таваарын галт тэрэг сайхь хоосон вагоныг чирсээр нэг
юм явж
далдарч билээ.
Гэтэл аадар бороо асгав. Бороо орохгүй байж баиж ганц мөсөн оров. Газар
дэлхий
чичрэн агшин зуур шалбааг ус тогтож, борооны усан дээр хөөс сахарна. Бороо
шаагьсаар… Хэрэв үнэн бол өнөө Гимлайн уулын цаст нуруунд хурдаг хур чийг
энд
галзуу юм шиг ганц мөсөн асгарах нь тэр Аяа, тэр Гимлайн уул гэдэг юутай лут,
юутай
хүчирхэг эд вэ Едигей гэр рүүгээ гүйв. Яагаад гэр рүүгээ гүйснээ өөрөө боловч
үл
мэднэ. Ер бороонд тааралдсан хүн гэр рүү гээ юм уу ямар нэг нөмөр хорго эрэн
гүйдэг. Тэр бол зуршил юм. Тэрнээс биш тийм борооноос хоргодох хэрэг юун
Гэтэл
Куттыбаевынхан гэрээрээ өөрөөр хэлбэл Абуталип, Зарипа, Даул, Эрмек
дөрвүүлээ
гар гараасаа барилцан модон байшингийнхаа дэргэд бороон дотор бүжиглэн
цовхчиж
байхыг хараад Едигей гүйхийг больж дороо зогсов. Тэдний тэр байдал Едигейн
сэтгэлийг донсолгожээ. Тэднийг бороонд гүйлдэн баясаж байхыг үзээд ч сэтгэл
донсолсон биш, ер нь Абуталип, Зарипа хоёр бороо орохоос өмнө ажлаас тарж
гэр
рүүгээ яаран одсон билээ. одоо үзвэл хүүхэдтэйгээ цөмөөрөө бороон дотор
ингэж
наадах гэж яарсныг Едигей сая ойлгов. тийм бодол Едигейн санаанд орсон нь
үгүй.
Гэтэл Куттыбаевынхан цөмөөрөө аадар бороон дунд сэлж, Аралдалайд буусан
галуу
шувууд адил шуугилдан байв. Аадар бороо бол тэд ний хувьд тэнгэрийн хишиг,
баяр
баясгалан байлаа. Тэд Шар талд ирээд хур бороог ингэж их хүсжээ Тэднийг
хараад
Едигейд баярлах сэтгэл төрөвч бас найз олноосоо тасран Шуургатын зөрлөгт
ирснээсээ хойш нэг хэдий хормын зуур ч ингэж баясан хөхөж буйд нь гуньж,
инээж,
өрөвдөж байжээ.
Хүүе Едигей Нааш ир, цугаараа наадъя гэж Абуталип усанд сэлж байсан шиг
даллан
дуудав.
Едигей ах аа гэж хоёр хүүхэд нь урдаас нь баясан гүйлдэв.
Едигей хайртай Эрмек хүү тэр жил дөнгөж гурав хүрч байв. Тэр хүү гараа
алдлаад
амаа анганж борооны ус залгилсаар өмнөөс нь тосон гүйж ирэв.
Харцанд нь өгуулшгүй их баяр баясгалан, баатарлаг, томоогүй байдал илэрч
байв.
Едигей ч тосон авч гар дээрээ өргөөд эргүүлэв. Тэгээд яахыгаа Едигей мэдэхгүй
болов. Уг нь тэр гэр бүлийн наадам тоглоомд оролцох гэж бодож ирсэн нь үгүй.
Гэтэл
булангийн цаанаас Едигейн өөрийн нь хоёр охин Сауле, Шарапат хоёр гүйж
ирэв.
Куттыбаевынхныг шуугилдан байхыг дуулаад гүйж иржээ. Хоёр охин нь мөн
жаргалтай
байв. «Аав аа, цугаараа бороон дотор гүйлдье» гэж шаардав. энэ байдал
Едигейн
тээдэгэлзлийг арилгав. Тэд бүгдээрээ нийлж тэрхүү аадар бороон дундуур
бужигналдаж гарав.
Бяцхан Эрмекийг бужигнаан дунд гүйж яваад унаж шалбаагийн ус залгичих
вий гэж
эмээн Едигей түүнийг газар тавьсангүй өргөсөөр байв. Абуталип мөн Едигейн
бага охин
Шарапатыг үүрээд гүйж явав. Тэд тийнхүү хүүхдүүдээ наргиулан зугаацуулан
гуйлдэв.
Эрмек хүү Едигейн өвөр дээр тонгочин байдгаараа хашгирч, борооны ус аманд
нь
ороход нойтон хошуугаа шалавхан Едигейн хүзүүнд наалдуулна. тэгж байх нь
нэн ч
сэтгэл уярам агаад хоёр хүү нь Едигей ах даа тийм сайн байхад Абуталип,
Зарипа
хоёрын сэтгэл хөөрч сайхан тунгалаг нүдээрээ Едигейг хэд хэдэн удаа талархан
харав.
Куттыбаевынхны үүсгэсэн тэр хүү бужигнаан наадам Едигейд мөн түүний хоёр
охинд
онц зугаатай санагджээ. Зарипа хичнээн сайхан хүүхэн болохыг Едигей өөрийн
эрхгүй
шохоорхон харав. Өсгий шүргэм урт хөө хархан мяндсан үс гэзэг нь бороонд
задран
нүүр ам, дал мөрийг нь бүрхээд залуу чийрэг биеийг нь дагаж борооны ус
шожигнотол
урсан, бугуй булчин, гуя, хөлийн нь булчийг илхэн харагдуулж байв. Нүд нь
баясгалантай, цогтон тормолзон, дун цагаахан шүд нь жаргалтай гялалзан байж
билээ.
Шар талд бороо орох гэдэг ямар ч нэмэргүй. Харин цас бол аажим аажмаар
хайлж
газрын хөрсөнд шингэх нь бий. Бороо бол ямар ч бороо орлоо гэсэн ялгаагүй
алган
дээр асгасан мөнгөн ус адил газрын хөрсөн дээгүүр мэлтэгнэн гуу жалга руу
урсан орж
буриглан шуугин алга болмуй.
Тэр их аадар бороо орж хэдхэн минут болоход талын дээгүүр гол горхи адил ус
урсав.
Бүр хүчтэй,
түргэн, хөөсрөн урсав Шуургатынхан тэрхүү усан дээгүүр гүйлдэн харайлдан
түмпэн
сав тосож байв. Хоёр томхон нь болох Даул, Сауле хоёр бүр түмпэн дотор
суугаад
усаар хөвөн наадна. Багачуул нь мөн тэднийг дуурайн модон тэвшинд суугаад
хөвж
байв.
Бороо асгасаар байв. хүүхдүүд түмпэн, тэвшээр хөвж наадсаар бүр зөрлөгийн
эх өөд
төмөр замын захад хүрчээ. Энэхэн үес нэг суудлын галт тэрэг өнгөрч, цэлийтэл
нээсэн
вагоны цонх, хаалгаар хүмүүс бүр цээжээ хүртэл цухуйлгаад өнөө цөлийн
золгүй
гайхлуудыг сонирхои харж, «Хүүе та нар живж үхэв» гэж байгаа бололтой
учиргүй
бахиралдан, элгээ хөштөл инээлдэн исгэрэлдэж байжээ. Тэр хэдэн хүүхдийн
наадан
байх нь үнэндээ тун хачин жигтэй харагдсан буй заа. Өнөө суудал аадар бороон
дундуур өнгөрөн явав. Магадгүй тэнд сууж явсан зорчигчид нэг хоёр хоногийн
хойно
гэртээ хариад тэр үзсэн харснаа хүмүүст наргиа болгон ярих биз.
Хэрэв Зарипа хүүхэн уйлан байж харагдаагүй бол Едигей энэ талаар юу ч
бодох,
санахгүй өнгөрөх байсан буй заа. Борооны ус хувингаар асгасан мэт хүний нүүр
ам руу
урсаж байхад хүний уйлж буй эсэхийг ялгахад бэрх байлаа. Гэвч Зарипа
үнэнээсээ
уйлж байж. Ухаангүй баясан хөхөж, инээж буй дүр эсгэвч цаанаа үнэхээр уйлж,
харин
уруул амаа өмөлзүүлэхгүй гэж худлаа инээдэм шуугнанаар дүүвүүлж байжээ.
Түүнийг
нь Абуталип мэдээд санаа зовж гараас нь шүүрэн,
Чи яав? Бие чинь муу байна уу Гэртээ оръё гэсэнд Зарипа,
Зүгээр, би зогьсуулаад байна гэжээ.
Тэд байгаль дэлхийн гэнэтийн хишгийг дүүрэн амсахыг яаран үр хүүхдээ
эрхлүүлэн
тоглуулсаар байв. Гэвч Едигейн сэтгэл тавгүй болов. Бороо оров гэж ингэж сүйд
майд
болдоггүй, хүмүүс дуртай цагаа голын ариун тунгалаг усанд шумбан сэлж
байдаг
ондоо нөхцөлтэй, ондоогоор зугаацах юмтай, үр хүүхдийнхээ төлөө ондоо
янзын
халамж тавьдаг байсан тэр газраас энд хүчээр заагдан ирснийгээ ухамсарлахад
эдэнд
лав их хэцүү бэрх байдаг биз гэж Едигей бодов… Гэвч гагцхүү үр хүүхдийнхээ
тулд
ингэж баясгалант хүний дүр үзүүлэн буй Абуталип, Зарипа
хоёрын сэтгэлийг үймүүлэхгүйсэн гэхдээ Едигей тэдний наргианыг хөөргөсөөр
авай…
Бороо асгарсаар авч том багагүй ханатал наргисан болохоор гэр гэртээ орцгоов.
Куттыбаевынхан эцэг эх, үр хүүхэд цөм нэгэн эгнээ зэрэгцээд гэр рүү гээ
гүйлдэн
явахыг Едигей хойноос нь сонирхон ихэд ерөвдөв. Тэд шалба норовч Шар талд
ганц
өдөр ч билээ жаргалыг эдэлж дээ.
Едигей ч багыгаа тэврэн, томыгоо хөтөлсөөр гэртээ ороход Укубала цочсон мэт
тэднийгээ зүхэн шогширч,
Пээ, та нар чинь яаж орхив оо? Та нарыг ер юу ч гэмээр юм дээ? гэсэнд Едигей,
Зүгээр, айх юмгүй гэж эхнэрээ аргадан,—Атан тэмээ хөгшрөхөөрөө
тайлагтайгаа
тоглодог юм гэж инээжээ,
Харваас тиймэрхүү байна шүү гэж Укубала зэмлэнгүй мишээж,—За за хувцас
хунараа
тайлцгаа, норсон элээ шиг битгий зогсоод бай гэв.
Бороо зогссон авч шөнө алсуур тэнгэрийн дуун нижигнэсээр хоносныг бодоход
тэрхүү
усан бороо уудам их Шар талд шөнөжин орсон хэрэг болой Едигей тэнгэрийн
дуунаар
хэдэнтаа сэрж гайхан хэвтэв. Аралдалайд байхад толгой дээр аянгын дуу
нижигнэн
байхад сэрэх ч үгүй унтаж байдаг билээ. Гэвч тэр нутагт ондоо хэрэг, юу гэвэл
тэнд
тэнгэр дуугарах гэдэг байн байн тохиолддог үзэгдэл юм. Шар талын дээгүүр
энд тэнд
цахилгаан гялсхийн анивчихыг алсын туяа цонхоор хэрхэн тусахыг Едигей
аньсан
зовхины завсраар зүг мэдрэн хэвтэв.
Шуурган Едигей тэр шөнө фронтод явж байна, тэнд их буугаар буудаж байна
гэж
зүүдлэв. Гэтэл их буугийн сум чив чимээгүй тусаж мөн чив чимээ гүй дэлбэрэн
агаарт
нисэн хөөрч хар бараан цацраг болон тогтоод тун ч зовлонтой удаан доошлон
бууж
байжээ. тийм нэг дэлбэрэлт Едигейг өөд нь хөөргөн шидсэнд Едигей тэрхүү
аймаар
эзгүй хоосон агаараас зүрх шимшрэм тун удаан бууж иржээ. Чингээд дайралтад
оров.
Дандаа саарал саарал шинельтэй их олон цэрэг өндийн босож дайралтад оровч
тэдний нүүр царай харагдахгүй, зөвхөн хоосон хөндий шинель автомат буу
бариад
дайралтад орж байсан шиг са
нагджээ. Өнөө олон шинель «Урай» хашгиран дайран ортол Едигейн өмнө
Зарипа
бороонд шалба нороод инээн зогсож байв. Хачин юм. Зарипа цоохор даавуу
бошинзтой, ус гэзгээ сул задгай тавиад бороон дотор үргэлж инээн зогсоход
борооны
ус нүүрийг даган урсаж байв. Едигей дайралтад орж явсан болохоор зогсож
саатах зав
байсангүй. «Зарипа, чи яагаад
инээгээд байна? энэ чинь сайн ёр биш шүү» гэж Едигейг асуухад «Би
инээгээгүй уйлж
байна» гээд мөн усан бороон дотор инээн зогсож байв гэж зүү дэлжээ.
Маргааш өглөө нь тэр зүүдээ Абуталип, Зарипа хоёрт ярих гэснээ ер тусгүй муу
зүүд
шиг санагдан ярихыг больжээ. Хүний сэтгэл санааг дэмий үймүүлэх хэрэг
юун…
Мөнөөхөн их бороо орсноос хойш Шар талд бас л халуун болов. Казангапийн
хэлдгээр
зуны сар хээл хахуулиа авч гүйцэв. Улам халуун өдөр боловч бас ч тэсэж
болохоор
байв. Ер тэр үеэс аажим аажмаар
Шар талын намрын он цаг эхэлж билээ. Шуургатын зөрлөгийн хүүхдүүд өнөө
зүдэргээтэй халуунаас ангижрав. Тэдний дуу хоолой дахин хангиндаг болов.
Гэтэл
тэрхэн үес Кумбелийн өртөөнд кызыл ордын тарвас, амтат гуа ирсээр Та нарын
хувийг
хүргүүлэх үү, аль өөрснөө ирж авах уу гэж Шуургатын зөрлөгийнхэнд хэл ирэв.
энэ
завшааныг Едигей сайхан ашиглах нь тэр. Өөрснөө очвол дээр, тэрнээс биш
хэнд ч
хэрэггүй юм явуулж орхино гэж зөрлөгийн даргыг ятгасанд цаадах нь
зөвшөөрч, тэгвэл
Куттыбаевынхантай яваад олигтойгоос нь шилээд ир гэжээ. Едигей энэ үгийг л
дуулах
хэрэгтэй байлаа. Абуталип, Зарипа хоёрыг хүүхдийн нь хамт Шуургатын
зөрлөгөөс ганц
өдөр ч билээ авч явахыг хүсэж байжээ.
Өөрөө ч гэсэн нэг өдөр салхинд яваад ирэхэд муу юм юу байх вэ. Чингээд хоёр
айл
бүх хүүхдээ дагуулаад өглөө эрт зам таарсан галт тэргээр Кумбелийн өртөө
орохоор
явцгаав. Шинэ хувцсаа сольж өмсөн тун ч сайхан явцгаав. хүүхдүүд нь нэг
үлгэрийн
оронд очих юм шиг санаж байжээ. Тэд замлаа их л хөхүүн, элдвийг асууна. Тэр
газар
мод ургадаг уу Ургадаг аа. Өвс ногоо бий юү? Бий, өдийд ногооноороо байгаа.
том
байшин бий юү? Гудамжаар нь машин яв
даг уу Тарвас, амтат гуа тэнд хичнээн л бол бий юү?
Мөхөөлдөс бий юү? Тэнгис далай бий юү? гэж шалгаан явав.
Таваарын вагоны хагас дутуу нээлттэй хаалгаар хээрийн салхи жигдхэн
сэнгэнэж их л
аятайхан. Хэдийгээр Абуталип, Едигей хоёр хаалганы дэргэд хоосон хайрцаг
сандайлан суусан авч юмыг яаж мэдэх вэ, хүүхэд ойчиж болно гэж банзан
хаалтаар
хашсан байв. Тэд элдвийн хууч хөөрч, хүүхдийн асуусныг хариулна. Тийнхүү
гэр
орноороо хамт явж, тэнгэр сайхан, хүүхдүүд зугаатай байхад Едигейн сэтгэл
тэнэгэр
явав. Едигей тэр балчир хүүхдийн төлөө ч биш ялангуяа Абуталип, Зарипа
хоёрын
төлөөнөө их л баяртай явав. Тэр эр эм хоёрын царай гэрэлтэн их л аятайхан
харагдана. Дотроо үргэлж юм бодож, сэтгэл төвшингүй явдаг улс тэр бодлоо
түр зуур
ч билээ мартагнах гэдэг аштай юу Едигейн сэтгэл сэргэж,
Абуталипийг энэ шар талд хэдий л бол чадах чинээгээрээ суухыг зохих газраас
зөвшөөрч магадгүй, тэнгэр тэтгээсэй дээ гэж бодож явав.
Зарипа, Укубала хоёр ч гэр зуурын юмс чин сэтгэлээсээ ярилцан явахыг харахад
аятайхан байжээ.
Тэд ч их жаргалтай явав. Ер ингэж л явах ёстой, ер хүнд илүү юү хэрэгтэй юм.
Куттыбаевынхан бүх сэтгэлийн зовлонгоо мартаасай даа, ондоо арга мөр
байдаггүй л
юм бол Шуургатын аж амьдралд дасаж идээшээсэй дээ гэж Едигей тун хүсэж
байв.
Абуталиптай дал мөрөө нийлүүлээд сууж явахад Едигейд мөн аятайхан
санагдана.
Едигейд найдаж болно. энэ хоёр илүү дутуу үг ярьж, сэтгэлийн эмзэг хөндүүр
сэдвийг
хөндөлгүйгээр учир зовлонгоо харилцан ойл голцдог хоёр юм. Ер явуут тийм
юм
ярихын хэрэг юун Абуталип бол ухаантай, даруу ялангуяа гэр бүлдээ хайртай,
тэднийхээ төлөө юунд ч бууж өгөхгүй, хамаг хүчээ тас шавхай явдагт нь Едигей
түүнийг
ихэд үнэлдэг билээ Едигей бол Абуталипийн саналаа ярихыг чагнасаар байгаад
бусдын
тулд хүний хийж болох хамгийн эрхэм юм бол гэрийн дотор үр хүүхдээ эрхэм
сайнаар
хүмүүжүүлэх явдал мөн гэсэн дүгнэлт хийсэн нь бий. Ер энэ хэрэгт бусдын
тусламж
харалгүйгээр өдөр өдөрт алхам алхмаар өөрийн бүх хүчийг
зориулан, хэдий л бол хэдий хугацаагаар үр хүүхэдтэйгээ хамт байх нь дээр юм.
Гэтэл Сабитжаныг хар багаас нь дотуур байртай
Сургуульд суулгаж, дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх тур сургуулиар
явуулж
сургасан нь бий. Хөөрхий Казангап хүүгээ хот газар суулгах, тэгэхдээ бүр
бусдаас
доргүй байлгах гэж ажил хийж олсон бүхнээ цугий нь зориулж байв. Гэтэл
тэглээ гээд
ямар тус гарав? Сабитжан бол юм мэдэхийн хувьд бүхнийг мэднэ, Гэтэл тусгүй
юм
гэдэг бол тусгүй дээ
Тэр үед тарвас, амтат гуа аваад Кумбелийн өртөө хамт орох замдаа Едигей
хэрвээ
ондоо сайн арга мөр байдаггуй л юм бол Абуталип Куттыбаев энэ Шуургатад
суурьшвал таарах юм даа гэж бодож явсан билээ. Хэд гурван малтай, өөрийн
гэсэн аж
ахуйтай болж, энэ нутагт хэдий болтол суух зуураа хоёр хүүгээ өсгөж
өндийлгөөд
авмаар юм. Үнэндээ гэхэд Едигей түүнд ухаан заасан нь үгүй, гэвч Абуталип ч
тэгэх
дуртай, ер тийм санаатайг түүний яриа наас олж мэдсэй билээ. Юу гэвэл,
Абуталип
энд төмс яаж нөөцөлдөг, эхнэр хүүхдэдээ эсгий гутал хаанаас авч болохыг
сонирхжээ.
Өөрөө бол савхин Гуталтай л болно гэдэг байв. Кумбелийн өртөөнд номын сан
бий юү,
ном авч уншъя гэвэл энэ зөрлөгийнхөнд өгдөг үү гэж асууж лавласан билээ.
Тэд ажилчны хоршооноос шуургатынхайд хуваарилсан тарвас, амтат гуа авч
орой нь
мөн таваарын галт тэргэнд сууж буцав. хүүхдүүд орой тийшээ аргагүй ядравч
сэтгэл
нэн хөхүүн явав. Юу гэвэл Кум белийн өртөөнд сонин юм үзэж, тоглоом авч,
мөхөөлдөс идэж, ер элдвийн юм болцгоожээ. Харин өртөө ний үсчингийн газар
нэг
бяцхан явдал болсон нь бий. Тэд хүүхдүүдийнхээ үсийг авахуулах болж, өнөө
хамгийн
бага Эрмекийн ээлж болтол Эрмек учиргүй орь дуу тавьж яаж ч аргадаж
аргалахын
арга тал гүй, бүр залхааж орхих нь тэр. Эрмек үсээ машин дуулахаас айж,
алдуулж,
чарлаж, эцгээ дуудаж сүйд болов. Абуталпп энэхэн үес хажуугийн дэлгүүрт
очсон
байв. Зарипа яах ч ухаанаа олохгүй дэмий л ичингүйрэн царайгаа улайлган
зогсов. энэ
хүү хүн болсоор толгойдоо хайч хүргэж үзээгүй юм, гоё бужгар сайхан даахьтай
болохоор нь хайрлаад ав
даг уу Тарвас, амтат гуа тэнд хичнээн л бол бий юү?
Мөхөөлдөс бий юү? Тэнгис далай бий юү? гэж шалгаан явав.
Таваарын вагоны хагас дутуу нээлттэй хаалгаар хээрийн салхи жигдхэн
сэнгэнэж их л
аятайхан. Хэдийгээр Абуталип, Едигей хоёр хаалганы дэргэд хоосон хайрцаг
сандайлан суусан авч юмыг яаж мэдэх вэ, хүүхэд ойчиж болно гэж банзан
хаалтаар
хашсан байв. Тэд элдвийн хууч хөөрч, хүүхдийн асуусныг хариулна. Тийнхүү
гэр
орноороо хамт явж, тэнгэр сайхан, хүүхдүүд зугаатай байхад Едигейн сэтгэл
тэнэгэр
явав. Едигей тэр балчир хүүхдийн төлөө ч биш ялангуяа Абуталип, Зарипа
хоёрын
төлөөнөө их л баяртай явав. Тэр эр эм хоёрын царай гэрэлтэн их л аятайхан
харагдана. Дотроо үргэлж юм бодож, сэтгэл төвшийгүй явдаг улс тэр бодлоо
түр зуур
ч билээ мартагнах гэдэг аштай юу Едигейн сэтгэл сэргэж,
Абуталипийг энэ шар талд хэдий л бол чадах чинээгээрээ суухыг зохих газраас
зөвшөөрч магадгүй, тэнгэр тэтгээсэй дээ гэж бодож явав.
Зарипа, Укубала хоёр ч гэр зуурын юмс чин сэтгэлээсээ ярилцан явахыг харахад
аятайхан байжээ.
Тэд ч их жаргалтай явав. Ер ингэж л явах ёстой, ер хүнд илүү юү хэрэгтэй юм.
Куттыбаевынхан бүх сэтгэлийн зовлонгоо мартаасай даа, ондоо арга мөр
байдаггүй л
юм бол Шуургатын аж амьдралд дасаж идээшээсэй дээ гэж Едигей тун хүсэж
байв.
Абуталиптай дал мөрөө нийлүүлээд сууж явахад Едигейд мөн аятайхай
сайагдана.
Едигейд найдаж болно. энэ хоёр илүү дутуу үг ярьж, сэтгэлийн эмзэг хөндүүр
сэдвийг
хөндөлгүйгээр учир зовлонгоо харилцан ойл голцдог хоёр юм. Ер явуут тийм
юм
ярихын хэрэг юун
Абуталип бол ухаантай, даруу ялангуяа гэр бүлдээ хайртай, тэднийхээ төлөө
юунд ч
бууж өгөхгүй, хамаг хүчээ тас шавхай явдагт нь Едигей түүнийг ихэд үнэлдэг
билээ.
Едигей бол Абуталипийн саналаа яри хыг чагнасаар байгаад бусдын тулд хүний
хийж
болох хамгийн эрхэм юм бол гэрийн дотор үр хүүхдээ эрхэм сайнаар
хүмүүжүүлэх
явдал мөн гэсэн дүгнэлт хийсэн нь бий. Ер энэ хэрэгт бусдын тусламж
харалгүйгээр
өдөр өдөрт алхам алхмаар өөрийн бүх хүчийг
зориулан, хэдий л бол хэдий хугацаагаар үп хүүхэд тэйгээ хамт байх нь дээр
юм.
Гэтэл Сабитжаныг хар багаас нь дотуур байртай сургуульд суулгаж, дээд
сургууль,
мэргэжил дээш лүүлэх тур сургуулнар явуулж сургасан нь бий. Хөөр хий
Казангап
хүүгээ хот газар суулгах, тэгэхдээ бүр
бусдаас доргүй байлгах гэж ажил хийж олсон бүхнээ цугий нь зориулж байв.
Гэтэл
тэглээ гээд ямар тус гарав? Сабитжан бол юм мэдэхийн хувьд бүхнийг мэднэ,
Гэтэл
тусгүй юм гэдэг бол тусгүй дээ
Тэр үед тарвас, амтат гуа аваар Кумбелийн өртөө хамт орох замдаа Едигей
хэрвээ
ондоо сайн арга мор байдаггүй л юм бол Абуталип Куттыбаев энэ Шуургатад
суурьшвал таарах юм даа гэж бодож явсан билээ. Хэд гурван малтай, өөрийн
гэсэн аж
ахуйтай болж, энэ нутагт хэдин болтол суух зуураа хоёр хүүгээ өсгөж
өндийлгөөд
авмаар юм. Үнэндээ гэхэд Едигей түүнд ухаанзаасап нь үгүй, гэвч Абуталип ч
тэгэх
дуртай, ер тийм санаатайг түүний ярианаас олж мэдсэн билээ. Юу гэвэл,
Абуталип энд
төмс яаж нөвцөлдөг, эхнэр хүүхдэдээ эсгий гутал хаанаас авч болохыг
сонирхжээ.
Өөрөө бол савхин гуталтай л болно гэдэг байв. Кумбелийн өртөөнд номын сан
бий юү,
ном авч уншъя гэвэл энэ зөрлөгийнхөнд өгдөг үү гэж асууж лавласан билээ.
Тэд ажилчны хоршооноос шуургатынханд хуваарилсан тарвас, амтат гуа авч
орой нь
мөн таваарын галт тэргэнд сууж буцав. хүүхдүүд орой тийшээ аргагүй ядравч
сэтгэл
нэн хөхүүн явав. Юу гэвэл Кумбелийн өртөөнд сонин юм үзэж, тоглоом авч,
мөхөөл
дөс идэж, ер элдвийн юм болцгоожээ. харин өртөө ний үсчингийн газар нэг
бяцхай
явдал болсон нь бий. Тэд хүүхдүүдийнхээ үсийг авахуулах болж, өнөө хамгийн
бага
Эрмекийн ээлж болтол Эрмек учиргүй орь дуу тавьж яаж ч аргадаж аргалахын
арга
тал гүй, бүр залхааж орхих нь тэр. Эрмек үсээ машин дуулахаас айж, алдуулж,
чарлаж, эцгээ дуудаж сүйд болов. Абуталип энэхэн үес хажуугийн дэлгүүрт
очсон
байв. Зарипа яах ч ухаанаа олохгүй дэмий л ичингүйрэн царайгаа улайлган
зогсов. энэ
хүү хүн болсоор толгойдоо хайч хүргэж үзээгүй юм, гоё бужгар сайхан даахьтай
болохоор нь хайрлаад ав
даггүй юм гэж томчуул нь хүүг цагаатган ярьж байв. Үнэндээ ч Эрмекийн үс
даахь
учиргүй урт өтгөн сэгсгэр ургаж эхтэйгээ адилхан харагдана. Эрмек хүү ер
эхтэй
туйлын адилхан билээ. Толгойг нь угааж самнаж орхихоор үс даахь нь буржийж
хөвсийгөөд харж ханашгүй хөөрхөн болдог авай.
Сүүлдээ бүр цөхрөнгөө бараад өнөө Эрмек хүүд харуулах. гэж Укубала
охиныхоо үсийг
хяргуулах болов. энэ бүсгүй хүүхэд айхгүй байхыг чи арж байна уу гэж Эрмек
хүүд
үлгэр үзүүлсэнд жаал хүү жаахан гайгүй болох шиг болсон атал үсчинхүн
үсний
машинаа авахтай зэрэг Эрмек бас л орь дуу тавьж чарлан үүд тийш зүтгэв.
Энэхэн үес
Абуталип орж ирсэнд хүү эцэгтээ гүйн очив. Абуталип хүүгээ өргөж элгэндээ
чанга
тэврээд ингэж хүүгийнхээ үйлийг үзэж хэрэггүй гэж мэдээд, үсчинд хандаж.
Уучлаарай, дараа болъё оо… Бид хоёр зоригоо чангалж байгаад… одоохондоо
яах вэ,
даахийг нь заавал авахуулах гэж яарах явдалгүй… Дараа болъё гэлээ…
«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцон дээр буусан онц
бүрэн
эрхт комиссынхан хоёр талаас ярилцан тохиролцсон ёсоор ондоо соёл иргэншил
бүхий
одон гарцгт очсон сансрын эрх тэгш
2, 2—1 дүгээр нисэгчдэд дамжуулах бас нэг нууц түлхүүр бүхий радио мэдээг
тойрог
замын «Паритет» станцад явуулав. Тэр мэдээнд мөн Нэгдсэн удирдах төвийн
онцгой
заавар очтол ямар ч үйл ажил хийл гүйгээр мөн газраа байхыг хатуу сануулжээ.
Комиссын хуралдаан мөн аанай нууц байдалд болов. «Конвенция» далайн хөлөг
онгоц
мөн аанай Номхон дөлгөөн гадаад далайд Алеутын арлаас өм нүүр, агаараар
СанФранциско, Владивосток хоер хотоос яг ижил зайд оршиж байв.
Энэ үес Эзэн хэмээх нарны аймагт соёл иргэн шил бүхий ондоо од гариг нээж,
тэрхүү
гаригийн оюунт хүмүүс манай дэлхийнхэнтэй холбоо тогтоох санал тавьж
Эрхэс
хоорондын агуу их үйл явдал болж буйг манай дэлхий дээр нэг ч хүн олж
мэдээгүй
байв.
Онцгой комиёсын хуралдаан дээр тэрхүү санаанд оромгүй ер бусын асуудлын
талаар
хоёр тал тун ши
рүүн шүүмжлэн хэлэлцэж байв. Хуралдаан буй комиссын гишүүн нэг бүрийн
өмнө
элдвийн хавсралт бичиг сачгийн хажуугаар өнөө сансрын эрх тэгш 1 2,
1 дүгээр нисэгчдийн илгээсэн баримт бичгийн бү рэн эх дэлгээстэй байв.
Тэрхүү баримт
бичгийн үг бүрийг, санаа бүрийг судлан байв. Ойнцээж хэмээх гаригийн оюун
ухаант
амьдралын байгуулалтын талаарбаримт болгон дурдсан аль ч зүйл нь юуны
өмнө
манай энэ дэлхийн соёл иргэншлийн туршлагатай, манай гаригийн гол гол
гүрний эрх
ашигтай таарах таарахгүй ямар нэг хор уршиг удаж болох эсэх талаас нь авч
үзжээ.
Манай гаригийн нэг ч хүн урьд хожид ийм маягийн асуудалтай тулгарч байсан
удаа
нэгээхэн бээр үгүй. Гэтэл уг асуудлыг бас яаралтай шийдвэрлэх хэрэгтэй
байв…
. Номхон дөлгөөн гадаад далайд мөн аанай дунд зэргийн хүчтэй хар салхи
тавьсаар
авай.
Куттыбаевынх Шар талын тэр зуны аймшигтай шатам халуунд тэсэлгүй жаал
зугаа юм
хумаа боож,
Шуургатын зөрлөгөөс дуртай тийшээ арилаад өгөөгүйгээс хойш энэ айл энд
тогтон
сууж чадах юм байна гэж шуургатынхан ойлгож билээ. Абуталип Куттыбаев
үзтэл
сэргэж, үнэнийг хэлэхэд шуургатын зовлонг дааж гарав. Зөрлөгийн аж амьдралд
сурч
дасах нь тэр Шуургат гэдэг чинь энэ хорвоод хамгийн адгийн газар юм гэж
бусдын
адил хэлбэл хэлэх л байв. Тэгэхэд амны ус, ер элдэв хэрэгцээний усыг төмөр
замаар
зөөж уудаг байв. Жинхэнэ цэвэр тунгалаг ус ууя гэсэн хүн тэмээнд хөхүүр
тэгнээд
холын хол худаг руу явахаас ондоо арга байхгүй. Гэтэл Едигей, Казангап
хоёроос
ондоо хэн ч тэгж явахыг зүрхэлдэггүй байлаа.
Энэ зөрлөгт өндөр худаг гаргахаас өмнө тавин хоёр, жараад онд үнэндээ яггүй
байв.
Тэгэхэд өндөр худгийн тухай мөрөөддөг ч үгүй байлаа. Хэдийгээр юм бүхэн
тиймэрхүү
байсан боловч Абуталип Шуургатын зөрлөгийг ч, Шар талын энэ хэсэг нутгийг
ч хэзээ ч
харааж зүхэж байсан удаагүй. Сайныг нь сайнаар, мууг нь муугаар ойлгодог
байв. Ер
явж явж газар нутгийн буруу гэж юу байх вэ. Тэр нутагт суух уу үгүй юү гэдгээ
хүн л
өөрөө шийдэх хэрэг…
Гэвч энэ нутагт хүн аль болохуйц аятай тохитой төвхнөхийг хичээдэг байлаа.
Куттыбаевынх Шуурга тын зөрлөгт суурьшихаас ондоо хаашаа ч явахгүй болов
гэдгээ
бүрэн ойлгож, бүр бөх бат төвхнөж авах хэрэгтэй болтол гэр орны ажил
оролдох цаг
зав тун хүрэлцэхгүй болж ирэх нь тэр. Мэдээж, өдөр болгон юм уу ээлж
болгопд
ажилд явах хэрэгтэй, Гэтэл чөлөө заваар хийх юм үй түм. Абуталип орон
сууцандаа
өвлийн бэлтгэл хийж зуух барих, үүд хаалгаа дулаалах, цонх жаазыг засаж
тааруулах
ажилд орж хөлсөө гартал зүтгэнэ. Абуталип тийм ажилд онцын гарын дүйгүй
ажээ. Гэвч
Едигей түүнийг ганцаар нь орхисонгүй, багаж зэвсэг, эд материалаар үргэлж
тусална.
Саравчныхаа ероолд зоорь малтахад нь Казангап ч зүгээр харж суусан нь үгүй.
Гурвуул хамжиж нэг бага шиг зоорь малтаж, хуучин дэр модоор дээвэрлэн,
сүрэл
тавьж шавардаад дээр нь бөх гэгчийн орой хийв. Тэгэхгүй бол айлын мал цөм
гишгэн
унаж юуны магад Тэд ямар ажил хийвч, өөд сөөргөө хэчнээн гүйвч
Абуталипийн хоёр
хүү ер салах гэж үгүй. Тэд заримдаа ажилд садаатай ч гэсэн зугаатай бөгөөд
хөөрхөн
харагддаг авай. Абуталипийг жаахан аж ахуйтай болоход нь яаж туслах вэ гэж
Едигей,
Казангап хоёр юм бодож, ярилцаж, хойтон хавраас нэг ботготой ингэ өгөхөөр
шийджээ.
Хамгийн гол нь тэмээ малыг сааж эдэлж сурах хэрэгтэй. Ингэ бол үнээ биш,
ингийг
наад зах нь босоо зогсож саана. Хээр хөдөө явж харж хариулах хэрэгтэй.
Хамгийн гол
нь ботгыг хайрлах хэрэгтэй, дагт нь хөхүүлж, цагт нь татаж байх хэрэгтэй. Ер
малын
хойноос санаа тавих ажил мундахгүй, малын дөртэй болох гэдэг мөн чухал…
Абуталип аж ахуйгаар оролдохын хамт бас хоер айлын хүүхэдтэй үргэлж
зууралдан,
Зарипатай ийнлж тэдэнд иом зааж, зураг зурж сургахаар үл барам оас тэр
зэлүүд
бөглүү нутагт үйлээ үзэж хүчээ тас шав хан өөрийгөө боловсруулан суудагт нь
Шуурган Едигей юу юунаас илүү баяртай байдаг билээ Аоута лип Куттыбаев
бол
боловсролтой хүн. Өөрөө бас ном уншиж, ямар нэг юм бичиж суудаг билээ.
тийм
найзтай болсондоо Едигей дотроо бахархан явдаг учраас ч түүнд сэтгэл
татагддаг
байв. энэ нутагт байн байн
ирж байсан Шар талын геологи хайгуулын Елизаровтой мөн найзалсан нь
санамсаргүй
хэрэг биш. Едигей бол ихийг мэддэг эрдэмтэн улсыг ихэд хүндлэн үздэг билээ.
Абуталип бол мөн ихийг мэднэ. Харин түүнийгээ нэг их яриад явахыг
хичээдэггүй авай.
Гэвч нэг удаа сүрхий яриа үүдсэн билээ.
Едигей, Абуталип хоёр үдэш замын ажлаас буу гаад харьж явав. Тэр өдөр өвөл
хамгийн их хунгар тогтдог долоо дахь километрт цасны хаалт тавиад буцаж
явав. Ид
намар цаг авч өвлийн юмыг цаг тухайд нь гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Чингээд
тэд харьж
явав. тийм үдэш Шар талын орчин салхигүй үед завь онгоцон дээрээс
Аралдалайн
ёроол харагддаг шиг зөвхөн утаа униар дунд нар жаргаж байх мэт байдаг болой.
Абу, үдэш орой танай хажуугаар гарахад чи ний толгой үргэлж цонхон тушаа
шоволзож
харагдах юм. чи хажуудаа дэнлүү тавиад юм бичиж суудаг юм уу, юм үдэж
хадаж
суудаг юм уу гэж Едигей асуув.
Юм л хийж суугаа янз нь тэр гэж Абуталип хүрзээ сэлгэн мөрлөж,—Манайд
бичгийн
ширээ байх биш дээ. Хүүхэд уйтахтай зэрэг Зарипа ном шагайгаад суучихдаг
юм. Би
дайнд явснаа, Ялангуяа Югославт явж байснаа мартаагүй дээрээ жаал зугаа юм
тэмдэглэж суудаг юм. Он цаг улирах тусам урьдын юм холдож мартагдах юм.
Би
хүүхдийнхээ тулд нэг юм хийж чадна гэж үргэлж боддог. Үр хүүхдээ хоол лож
ундлах,
сургаж хүмүүжүүлэх бол мэдээжийн хэрэг. Үүнийг би чадлынхаа хэрээр хийж
чадна.
Ондоо хүн бол зуун жилд үзэж болох юмыг би биеэр үзэж амсаж өнгөрөөв. Би
хий
дэмий ч амьд яваа биш шиг, тийм юм хий гэж хувь заяа надад бололцоо олгож
байх
шиг санагдах юм. Юуны өмнө үр хүүхдэдээ тийм юм хэл гэж надад тийм
бололцоо
олгож байж болно. Нэгэнт би тэднийг энэ хорвоод төрүүлсэн болохоор
тэднийхээ өмнө
бас тайлангаа тавих учиртай. Би юмыг ингэж ойлгодог. Хүн бүхний мэдэж
байвал зохих
үнэн гэж байлгүй яах вэ. Гэхдээ хүн бүхэнд бас хувийн ойлголт гэж бий. Тэр
ойлголт
биднийг үхэхэд хамт үхнэ. Хүн ер хорвоогийн нүдэлдээн дунд амьдрал үхэл
хоёрын
хооронд эргэлдэн явахдаа
амьд гарвал сайн Муу, үнэн худал ер их юм олк мэддэг юм шүү дээ… гэхэд нь
Едигей
яриаг таслан,
Чи байз хөөе, би нэг юм ойлгосонгүй. чи их үнэн юм яриад байх шиг байна.
Гэтэл чиний
хүүхдүүд гэж нуснаасаа салаагүй, үсний машинаас одоо хүртэл айдаг улс юугаа
ойлгох
юм билээ дээ? гэв.
Тэр учраас л би бичиг тэмдэглэл үлдээх гэж суугаа нь тэр. Би амьд явж ч
болно үхчихэж ч болно, үүнийг хэн ч урьдаас мэдэхгүй. Би галт тэргэн доор
орчих
шахаад тэрнийгээ , тэнэг амьтан, гурав хоног бодов. Казангап амжиж, намайг
ашгүй
түлхэн зайлуулсан шүү. Тэгээд намайг учиргүй загнаж, танай хоёр хүүхэд одоо
тэнгэр
бурхны өмнө өвдөг сөхрөн баярласнаа хэлбэл таарах юм» гэсэн шүү.
Тэр үнэн шүү. Би чамд ч хэлсэн Зарипад ч ярь сан гэж Едигей энэ далимыг
ашиглан
өөрийн бодож явсныг хэлэх гэж,
Чи ер галт тэрэг замаасаа, гарч чамайг тойрон гарах юм шиг
л
явдаг шүү Замын аюулгүйн дүрэм журам ч гэж байдаг. чи эрдэмтэй номтой хүн,
чамд хэн хэлэх юм бэ? чи бол одоо төмөр замын ажилчин хүн болсон мөртөө
зах дээр
яваа юм шиг явах юм. Тоглоомгүй, чи галт тэргэн доор орчихно шүү гэв.
Нээрэн галт тэргэн доор орчихвол миний л буруу болно гэж Абуталип
гунигтайяа
зөвшөэрч,—Чи дараа нь намайг зэмлээрэй, урьдаар миний яриаг сонс гэв.
Тэгье, би үүнийг ярианы далимд хэлж байгаа юм,
Урьдын цагт хүн үр хүүхдэдээ өв үлдээдэг байжээ. Буян ч болог, бузар ч болог
ялгаагүй байгаагаараа л өв үлдээдэг байж. энэ тухай хичнээн зо хиол гарав. Тэр
дээр
үед тэрхүү өв хөрөнгийг яаж хуваадаг байв, өв хөрөнге эзэмшигчид ямарянзтай
байв
гэж театрын тайзан дээр хичнээн ч ший гарав даа. Яагаад тэгдэг вэ гэвэл тэр өв
хөрөнгө гэдэг нь бусдыг хууран мэхэлж, бусдын хөдөлмөрөөр, бусдыг зовоож
байж
олсон хөрөнгө юм. тийм болохоор анх наасаа л хортой, нүгэлтэй, шударга бус
ом
байжээ. дээ. Гэтэл би бол тийм л юмнаас хөндий хүн гэж өөрийн сэтгэлийг
илбэн засдаг
юм даа. Миний үлдээх өв бол хэнд ч гэм хор байхгүй. энэ бол зөвхөн миний
сэтгэлийн үг, зөвхөн миний бичсэн тэмдэглэл л байх болно. Тэр тэмдэглэлдээ
би дайн
байлдаанд явж юү ойлгосон ямар сэтгэгдэл төрснийгөө л бичнэ. Надад ҮР
хүүхдэдээ
үлдээх тийм их хөрөнгө байхгүй. Би энэ Шар талд ирэхдээ ингэж л бодож
ирсэн.
Амьдрал намайг баллах, үгүй болгох гэж үргэлж нааш нь энэ рүү хавчиж
байлаа.
Тэгэхээс нь би бодож санаж явдаг юмаа хүүхдэдээ зориулан бичиж үлдээнэ.
Миний
амжиж гүйцээгүй юмыг тэд гүйцээж ч болно… Харин биднийг бодвол аж
амьдрахад
эдэнд бэрхтэй болох юм байгаа юм. Тэгэхлээр хар багаасаа ухаан сууг…
Тэд нэг хэсэг дуугүй болж тус тусдаа юм бодон явав. ийм үг сонсоход Едигейд
хачин
санагдаж байжээ. Хорвоод өөрийн мөн чанарыг ингэж ойлгож явдаг гэж бас
байдаг
байжээ гэж Едигей гайхаж явав. Ямар боловч тэр гайхсанаа тодруулан асуухаар
шийдэж,
Манай үр хүүхэд улам сайхан, улам хөнгөн аж төрөх болно гэж радиогоор ярьж,
ер хүн
болгон тэгж боддог байтал биднийг бодвол аж төрөх нь тэдэнд бэрхтэй болно
гэж чамд
сайагддаг байна. Яахлаараа тэр билээ, атомын дайн болно гэж үү? гэв.
Хаанаас даа, ганцхан үүнд учир байгаа биш. Дайн болохгүй ч байж болно,
болсон ч
мөд болохгүй биз. Эд үмх талх яаж олж идэх бол гэж би ярьж байгаа биш. Ер нь
цаг
үеийн хүрд айхтар хурдан эр гэдэг болжээ. Эд юм болгоныг өөрсдөө, өөрсдийн
ухаанаар олж мэдэх болно. Бидний төлөө зарим талаар хожим сүүлд хариуцах
юм.
Тэгэхлээр юмыг сэтгэж бодох гэдэг ямагт бэрхтэй болох юм. Эл учраас биднийг
бодвол
эдэнд бэрхтэй болох юм…
Юмыг сэтгэж бодоход бэрхтэй болно гэж чи яагаад үзэж байна гэж Едигей
тодруулан
асуусан нь үгүй. Харин хожим тэр яриаг дурсан санахдаа асуудаг байж гэж амаа
барьж
билээ. Ямар учиртай ингэж ярив гэж асуудаг байж дээ…
Едигейн тийнхүү эргэлзэн байхыг Абуталип мэдсэн юм шиг,
Би яагаад ингэж ярьж байна гэвэл, жижиг хүүхдийн хувьд томчуул ямагт
ухаантай, нэр
хүндтэй санагддаг. Гэтэл эд хожим том болоод үзвэл тэдний
багш гэж явсан бид тийм ч ихийг мэддэг биш, эдний бодсоноос тийм ч их
ухаантай биш
харагдах нь бий Тэгэхлээр биднийгээ элэглэн шоолж болно, тэр ч байтугай
заримдаа
өнөө хөгширсөн багш нар нь даанч хөөрхийлөлтэй амьтад байжээ гэж санагдах
болно.
одоо чинь цаг үеийн хүрд улам хурдан эргэх болжээ. Гэвч бид өөрсдийн тухай
өөрснөө
эцсийнхээ үгийг хэлэх ёстой. Манай эцэг өвгөд ч тэрнийгээ үл. гэр домгоор
хэлэх гэж
ихэд ядаж байв. Тэд ямар агуу их хүмүүс байсныгаа хойч үед нотлох гэж хүсдэг
байв.
Бид ч гэсэн эцэг дээдсээ сэтгэлээр нь шинждэг шүү дээ. Би бол хоёр хүүдээ
чадах
чинээгээрээ юм хийнэ. Миний хэлэх үлгэр бол миний дайны жилүүд юм.
Эдэндээ
зориулж партизан явснаа бичиж байна. Хожим эдэнд хэрэг болох цаг бий.
Түүнээс
гадна на дад бас нэг бодол бий. Миний хүүхэд энэ Шар талд өсөж торних
болно.
Тэгэхлээр эд хожим том болоод нэг эзгүй хоосон газар амьдарч байж гэж бүү
бодог. Би
бас хуучин цагийн дуу бичиж тэмдэглэж байна. Үүнийг хожим мөн л эрээд ч
олдохгүй
болно. Миний ойлгодгоор дуу гэдэг бол өнгөрсөн үеийн мэдээ сэлт юм. Танай
Укубала
харин их олон дуу мэддэг юм байна. Дахиад ч олон дуу санахаараа бичүүлнэ
гэсэн…
Даанч тэгэлгүй дээ Бид чинь Аралдалайн улс шүү дээ… гэж Едигей сэргэж,—
Аралын
хасгууд тэн гис далайн дэргэд байдаг. Тэнгис далай дээр явахдаа дуудуулах
сайхан
шүү. Тэнгис далай гэдэг чинь бүхнийг ойлгоно. Тэнгис далайд чин сэтгэлийн
үгийг хэл
сэн цагт юм бүхэн бүтэмжтэй шүү гэв.
Чи яг зөв хэлж байна. Тэр бичсэн дуунуудаа
саяхан Зарипа бид хоёр дахин уншаад нүдний нулимс гарсан шүү Урьдын цагт
ямар
сайхан дуу дуулдаг байж вэ» дуу болгон нэг бүхэл бүтэн түүх намтар юм Тэй
үеийн
улсыг, дуулдаг дуунаас нь мэдэж болно. Эцэг дээдэстэйгээ гарсанаа нийлж,
тэдэн шиг
зүдэрч, тадэн шиг хайрлаж дурлаж явах сан гэж санагддаг юм Тэд өөрсдийн
талаар
ямар сайхан дурсгал үлдээв дээ Би бас хархалпак дуунаас бичүүлээч гэ
Казангапийн
Букейг ятгаад байгаа. Хархалпак дууны нэг шинэ дэвтэр нээнэ дээ…
Тэд ингэж үг ярилцан төмөр зам дагаж яаралгүй алхаж байв. Тэр үдэш ховор
тохиолддог сайхан үдэш
байв. Намрын түрүүчийн нэгэн өдрийн амгалан төгсгөл уртаар санаа алдаж
сэтгэл
хөнгөрсөн адил нам жим байлаа. Шар талд ой мод, гол ус, тариалан байхгүй
хэдий
боловч жаргаж буй нарны туяанд газар дэлхийн ил задгай нүүрэн дээгүүр үл
баригдах
гэрэл сүүдэр гүйж тэрхүү талд юм бүхэн бүрэн дүүрэн буй мэт сэтгэгдэл
төрүүлнэ.
Сэтгэл булаам уужим талд хөвөлзөх бүдэг хөх униар хүний сэтгэлийг хөгжөөн,
урт
удаан насалж, их юм бодох хүслэнг төрүүлэх бөлгөө. Абуталип сүүлд нэг яриа
үүсгэх
гэж дотроо хадгалан явсныгаа санав бололтой дахин ам нээж,
Хүүе Едигей, би чамаас нэг юм асуух гэж бодоод л явдаг юм. Байгальд
Доненбай
нэртэй нэг шу вуу байдаг уу, чи юу гэж боддог вэ? чи ер тийм шу вуутай
тааралдсан уу
гэлээ.
Тэр чинь үлгэр домог байхгүй юу.
Би ойлгож байна. Гэхдээ үлгэр домог бол урьд байсан юм уу, амьдралд бий
юмаар
иотлогдох явдал нэлээд байдаг. Жишээ нь манай нутаг Долоон голд
нэгэн зүйл гургалдай байдаг. Тэр шувүү уулын цэдэрлэгт өдөржин «Миний
болзоот хэн
бол?» гэж асуун жиргэдэг гэлцдэг юм. Тэр бол зүгээр хий санаа, яруу эгшиг юм.
Тэр
шувуу яагаад тэгж доигод дог вэ гэсэн үлгэр домог ч бас бий. Тэгэхлээр энэ
Доненбай
гэдэг шувууны үлгэрт бас тийм нэг учир тай яруу эгшиг байхгүй гэж үү? гэж Би
боддог
юм. Магадгүй энэ их хээр талд Доненбай гэж хүний нэр хэлж байгаа юм шиг
адилхан
дуу гардаг ямар нэг шувуу байж болох юм. Тэр учраас ч үлгэр_домог байгаа
хэрэг биш
үү?
— Үгүй, би мэдэхгүй. тэр тухай бодсон ч юм алга гэж Едигей баахан эргэлзэж,

Би энэ нутгаар хөнд лөн гулд хичнээн ч явав даа, тэгэхэд тийм шувуу огт
тааралдсангүй. тийм шувуу байхгүй л болов уу гэхэд Абуталип,
Байхгүй байж болох юм аа гэж их л бодлоготой дуугарав.
Хэрэв тийм шувуу байхгүй бол өнөө үлгэр домог цөм худлаа болж байна уу
гэж Едигей сэтгэл зовон асуув.
Үгүй, хаанаас. Энд АнаБейнтийн булш байдаг чинь урьд энд ямар нэг юм
болсон гэсэн үг.
Тийм шувуу бий байх гэж би яагаад ч юм бодоод байдаг юм. Хэн нэгэн, хэзээ
нэгэн
цагт түүнийг харж болно. Би хүүхдэдээ ингэж л бичнэ.
Хүүхдэд зориулж бичих юм бол тэр болох юм аа… гэж Едигей итгэл муутай
дуугарчээ.
Шуурган Едигейн мэдэж байгаагаар Найманы Эхийн тухай Шар талын домгийг
цаасан
дээр бичиж авсан хүн бол ердөө хоёрхон хүн. Эхлээд Абуталип Куттыбаев
хүүхдүүдээ
том болоод уншиг гэж бичиж авсан нь бий. энэ бол тавин хоёр оны адгаар
болсон
хэрэг.Гэтэл тэр гар бичмэл алга болсон юм Уг домгийг бичсэний дараахан нэг
айхтар
гай зовлон учирч юун тэр гар бичмэлийг бодохтой манатай Хэдэн жилийн
хойно тавин
долоон оид Афанасий Иванович Елизаров уул домгийг мөн бичиж авсан
билээ… Гэтэл
Елизаров одоо байхгүй. Харин тэр гар бичмэл АлмаАтад түүний бичиг сачиг
дотор лав
байдаг биз… Уг нь тэр хоёрын аль аль нь Казангапаар яриулж бичсэн бөгөөд
тэгэхэд
Едигей хамт сууж байсан боловч зөвхөн хажуугаас хэлж өгч нэг ёсондоо тайл
барлагчийн чанартай оролцсон болой.
Шуурган Едигей цацаг нөмрөг болсон тэмээнийхээ хоёр бөхний хооронд
найгалзан
явахдаа, «Он цаг улирах гэдэг жигтэй юм энэ бүхэн саяхан л байлаа даа, бурхан
тэнгэр минь» гэж бодож явав. Гэтэл одоо Казангапийг АнаБейнтийн булшинд
аваачиж
оршуулах гэж явдаг. юм бүхэн өнгөрч байх шиг санагдана.
Өнөө үлгэр домог ярьдаг хүн маань харин өөрөө тэр булшинд очиж амгалан
нойрсох
гэж явав. Казангап тэр булшны үлгэр түүхийг санаандаа агуулан хад галж
бусдад
дамжуулсан хүн билээ.
«Одоо би үлдлээ, АнаБейнтийн булш үлдлээ. Би удахгүй ийшээ ирж байраа
эзлэх
боллоо. юм ер тэр рүүгээ л явж байна» гэж Едигей гунигтайяа бодож явав.
Едигей
өнөө л гашуудлын хачин цувааны толгойд нь явна. Хойноос нь өнөө л
чиргүүлтэй
трактор дагаж араас нь өнөө л «Белорусь» хэмээх дутуйт экс каватор явна. энэ
гашуудлын цуваанд дураараа ирж нийлсэн Жолбарс гэдэг шар нохой нэг
толгойд нь
гарч, нэг сүүлд нь орж, заримдаа хажуу тийш яльгүй хөндийрөн явснаа даруй
буцан
ирнэ… Жолбарс нохой
эзний ёсоор сүүлээ агсан, хоёр тийш их л хэрэгтэй юм шиг харж явав.
Нар бүр чанх орой дээр хөөрч жин үд болж байв, АнаБейнтийн булш холгүй
болжээ…
VIII
тавин хоер оны сүүлч, яг хэлбэл тэр жилийн намар, өвөл Шуургатын зөрлөгийн
хэдхэн оршин суугчдын хувьд хамгийн найртай сайхан
үе байлаа. Өвөл оройтсон авч цасан шуургагүй. Едигей хожим тэр жилийн
намар,
өвлийг байн байн ихэд дурсан санадаг билээ.
Шуургатын хамгийн ахмад хүндтэй хүн Казангап тэгэхэд эрүүл чийрэг ид
тэнхээтэй
дээрээ явав. Казангап бол хүний хэрэгт хошуу дүрдэггүй тун ая дан тай хүн
билээ,
Казангапийн хүү Сабитжан тэгэхэд Кумбелийн дотуур байртай сургуульд суудаг
байв.
Куттыбаевынх Шар талд бүр бат суурьшип Өвөл модон байшингаа дулаалж,
жаахан
төмс нөөцлөн,
Зарипадаа, хоёр хүүдээ эсгий гутал авч, нэг пгуулай гурил авч тавьсай байлаа.
Шуудай гурилыг Едигей Кумбелийн ажилчны хоршооноос тэр үес ид тэнхээ
чадал орж явсан мөнөөхөн Харнар нэрт залуу тэмээндээ тэгнэн авчирч өгсөн
билээ.
Абуталип ч ажлаа хийж, чөлөө цагаараа аанай хэдэн хүүхэдтэй ноолол лоно.
Шөнөд нь
цонхны тавиур дээр чийдэн тавиад өнөө юмаа их л хичээнгүйлэн бичиж
тэмдэглэдэг
байв.
Өртөөнөөс хоёр гурван айл ирж өвөлжсөн боловч тэд түр, улирлын ажилчид
байв. Тэр
үеийн зөрлөгийн дарга Абилов ч мөн сайн хүн. Шуургатынхнаас өвдөж зовсон
хүн
байсангүй, ажил хэрэг ч бүтэмжтэй Үр хүүхэд ч өсөн торниж байлаа. Хаалт
босгох,
замын засвар хийх зэрэг өвлийн бэлтгэл ажлыг хугацаанд нь жин тан
болгожээ…
Тэнгэр ч сайхан, ёстой талхны зах адил өнгөтэй сайхан хүрэн намар болж
билээ. Өвөл
болмогц цас унаж, эргэн тойрон дун цагаан сайхан харагдаж байв.
Тэр их дун цагаан талын дундуур хар утас татсан адил төмөр зам зурайж, галт
тэрэг
үргэлж цувна. Төмөр
замын хажууханд цасан талын дунд Шуургатын зөрлөгийн хэдэн байшин бас
бус хашаа
хороо сэрвийнэ Явуулын зорчигчид вагоны цонхоор тэр хэдэн байшинг харан
өнгөрөх
буюу зөрлөгийг тэр айлуудыг харангаа зэрвэсхэн өрөвддөг…
Гэвч тийнхүү зэрвэс хөөрхийлдөг бол дэмий талаар юм. Тэр зуны айхтар шатам
халууныг эс тооц. вол шуургатынхан харин ч сайхан амьдарч байв.
Дайны дараа ер нь газар сайгүй аж амьдрал бага багаар дээшилж, хүнс, аж
үйлдвэрийн барааны үнэ дахин хямдрах янзтай байлаа. Хоршоо дэлгүүрт бараа
туруу
овоолоостой биш ч гэсэн ер жил жилд дээрдсээр байв…
Шуургатынхан ер нь Шинэ жилийг онд болгон үздэггүй, шөнө дунд болохыг
тэсэн ядан
хүлээж мэддэггүй байв. Юу ч болж байсан зөрлөгийн ажил саатах ёсгүй. Шинэ
жил
хаана хэзээ болох нь галт тэрэгний цагийн хуваарьт огт падгүй хэрэг. Түүнээс
гадна
өвөл цаг гэр малын ажил ихдэнэ. Зуух пийшингээ галлах хэрэгтэй, бэлчээрт
яваа,
хашаа хороонд байгаа малаа харах хэрэгтэй. Эл учир хүн өдөржин ажилд явж
ядраад
орой эртхэн шиг хэвтэж амарсан нь дээр гэж санадаг байлаа.
Жилийн жилд тиймэрхүү янзтай өнгөрдөг байв… Гэтэл тавин гурван оны арван
хоёр
сарын битүүнд Шуургатын зөрлөгт жинхэнэ баяр болов. Тэр баярыг мэдээж,
Куттыбаевынх санаачилжээ. Едигей тэгэхэд шинэ жилийн ажилд нэлээд хожуу
оролцож
билээ. Айх эхлээд Куттыбаевынх хүүхдүүдэд зориулан сүлд модны наадам
засах
болов. Гэтэл мод хаанаас олох билээ. Шар талд мод эрснээс үлэг гүрвэлийн
өндөг
эрсэн нь дээр газар. Елизаров геологи хайгуулын мөрөөр тэнэж яваад Шар
талаас
хэдэн сая жилийн өмнө байсан үлэг гүрвэлийн өндөг олж билээ. даг чулуу
болсон тэр
өндөг нэг бүр нь хэмжээгээрээ тарвасын хэртэй. Тэр олдвороо АлмаАтын
музейд
аваачиж тавьсан бөгөөд тэр тухай сонинд ч гарч билээ…
Абуталип тэр их хүйтнээр Кумбель орж өртөөний нутгийн хороогоор
хөөцөлдсөний
хүчинд тэр том өртөөнд ирсэн тавхан ширхэг ногоон модны нэгийг
ямар ч гэсэн Шуургатын зөрлөгт өгсөн билээ үүнээс хамаг ажил ундарчээ.
Энэхэн үес Едигей агуулахын дэргэд өртөөний даргаас ажлын шинэ бээлий
хүлээн авч
байв. Гэтэл хээрийн салхинд интсэн таваарын вагон нэгдүгээр зам дээр часхийн
тоормослон зогсов. Дандаа хаалгыг хааж битүүмжилсэн дөрвөн голт
вагонуудаас
бүрдсэн их урт цуваа байлаа. Хамгийн сүүлчийн вагоны задгай талбараас
Абуталип
бээрч хөшсөн хөлөө арайхийн тэнийлгэн газарт буув. Савхий гутал нь тас
хөлджээ. Тэр
галт тэргийг дагаж яваа вагоны кондуктор болох сэгсгэр малгай дарж бүчилсэн,
том
гэгчийн дахтай хүн вагоны өнөө бяцхай задгай талбарт багтаж ядан хөдөлж
ямар нэг эв
хавгүй сэгсгэр юм Абуталипт авч өгч байхыг Едигей хараад өнөө гацуур модоо
олж ирж
гэж гадарлан тун ч гайхжээ. Өнөө коидуктор бүх биеэрээ вогоны гишгүүр дээр
дүүжлэн,
Хүүе Шуурган Едигей нааш ир энэ хүнд тусал гэж хашгирав. Едигей яаран
гүйж очив.
Абуталипийг хараад айхын ихээр айх шиг болов. Абуталип цул цасан хүүрэгт
дарагдан,
хөмсөг нь хүртэл цайж, даарч бээрээд уруул нь эвлэхгүй болжээ. гар хөлөө ч
хөдөлгөж
чадахгүй байв. Хажууд нь өнөө гацуур хэмээх өргөст мод байх агаад Абуталип
үүний
төлөө явж амиа тавихыг шахсан байлаа. Сайхь кондуктор их л дургүй янзтай,
Танайхан чинь яахлаараа ийм хувцастай юманд явдаг юм бэ Вагоны ард амь
алдмаар
жавартай байлаа. Би юун сайндаа дахаа тайлж өгөөд өөрөа хамаагүй осгож үхье
гэж
бодож явлаа шүү гэв. Абуталип бээрсэн уруулаа арайхийн эвлүүлж,
Уучлаарай, тийм явдал болчихлоо. Манайх энүүхэнд, би одоохон дулаацна гэж
өршөөл
эрэв. Кондуктор Едигейд хандаж,
Би дахтай, дотуураа хөвөнтэй цамцтай, эсгий гуталтай үстэй малгайтай энүүхэн
хооронд осгож үхэх шахдаг юм гэж энэ хүнд хэлсэн юм даа. ингэж явж болдог
юм уу,
ер? гэхэд Едигей эвгүйрхэн,
За бид хойшид бодъё оо, Трофим аа Баярлалаа. Аян замдаа сайн яваарай гээд
босоо
хүнээс өндөргүй, цэв хүйтэн гацуур модыг шүүрэн авав.
Гацуурын шилмүүснээс өвлийн ойн үнэр анхилна Едигей фронтод ои модтой
газар явж
байснаа санаад зүрхэн базлах шиг болов. Тэнд ийм жижигхэн гацуур ол үй
түмээрээ
ургадаг. тийм модыг танкаар дайруулж, их буугийн сумаар онгичин хаядаг байв
Гэтэл
энэ цагт гацуурын үнэр гэдэг ийм эрхэм сайхан байна гэж бодоогүй явжээ.
Едигей гацуур модыг мөрөн дээрээ тавьж Абуталипийг харж,
Явья гэв.
Абуталипийн царай даарч хөрөөд цайж гөлийсөн харагдавч дун цагаан цан
тогтсон
хөмсгийн доороос сэргэлэн нүд баяртай жавхлантай гялалзаж байв. Эцгийн энэ
үнэнч
сэтгэлийг хүүхдүүд нь хэр үнэлэх вэ? Амьдралд юм ер захаас ,аван дандаа эсрэг
байдаг. Талархаж баярлахын оронд тоохгүй байх, тэр ч байтугай үзэн ядах ч бий
гэж
Едигей гэнэт айх мэт болж, «Тэнгэр энэ хүнийг тийм явдлаас зайлуулаасай даа
энэ хүн
тэртэй тэргүй зовлон амсаж яваа. хүн» гэж бодов.
Гацуур авчрахыг Куттыбаевын том хүү Даул хамгийн түрүүн харжээ. Жаалхүү
баярлан
хашгирснаа муу байшингийнхаа үүдээр шурдхийн гарав. Зарипа, Эрмек хоёр
гадуур
хувцасгүй гүйлдэн гарч ирэв. Даул баярлан,
Гацуур даа Гацуур даа Ямар сайхан гацуур вэ гэж дэвхрэн эргэлдэнэ. Зарипа ч
тэрнээс дутуугүй баярлан,
Чи ямар ч гэсэн олоод ирэв үү? Ямар сайн юм бэ гэв.
Эрмек харин гацуур гэдгийг урьд нь үзээгүй болохоор Едигейн үүрч яваа модыг
нүд
салгалгүй ширтэн,
Ээж ээ, энэ гацуур мөн, тийм ээ? Гацуур сайхан, тийм ээ? Дандаа манайд байх.
уу
гэнэ. Гэтэл
Едигей,
Зарипа минь, энэ оросоор елкипалки гэдэг юмнаас болж танай нөхөр осгож
үхэх шахаж
дээ. одоо түргэн оруулж дулаацуулъя. Юуны өмнө гутлыг
нь тайлах хэрэгтэй байна гэв.
Савхин гутал нь тэс хөлджээ. Гутлыг нь тайлах гэж цөм зэрэг зэрэг татаж
байхад
Абуталип аягүй муухай ярвайн шүд зуун ёолж байв. Ялангуяа хоёр
жаал нь аавынхаа гутлыг тайлах гэж үнэн голоос хичээл гаргаж, тас хөлдөөд
хөлийг нь
барьсан хүнд том бухааран гутлын энд тэндээс шүүрэн чангааж байв.
Хүүхэд минь битгий садаа болоод бай. Би тайлъя гэж эх нь тэднийг хөөхөд
Едигей,
Байг, Зарипа, Эднийг бүү хөө. Яах вэ оролдож л байг гэв. энэ үгийг хэлэх
хэрэгтэй гэж
Едигей үзжээ.
Тэдний тэгж бужигнан байх нь Абуталипийн хувьд дээдийн ачлал бөгөөд тэд
эцгийгээ
хайрладаг, өрөвддөг гэсэн үг болохыг Едигей голдоо ортол ойлгож билээ. энэ
бол тэд
хүн болов гэсэн үг, юмыг сэтгэдэг болов гэсэн үг. Ялангуяа бага хүүг нь харахад
сэтгэл
уярам байдаг билээ. Эрмек бол эцгийгээ яагаад ч юм, аабуу гэж дууддаг болой.
Түүнийг нь хэн ч засаж хэлж өгдөггүй, яагаад гэвэл хүний амнаас анх гардаг
мөнхийн
тэр үгийг хүү өөрөө тийнхүү «хувил гасан» хэрэг. Эрмек эцгийнхээ гутлыг
тайлах гэж их
чармайснаас нүүр нь улайж,
Аабуу Аабуу гэж тойрон гүйнэ.
Буржгар үсээ хөвсийлгөөд үнэнээсээ хэрэгтэй юм үйлдэх гэсэн хүслээр нүдний
гал
бадравч царайгаа үнэнээсээ төв болгоод байх нь адбиш ннээд алд маар байв.
Тэр хоёр жаалыг санасанд нь хүргэх хэрэгтэй байлаа. Едигей нэг ухаан бодов.
энэ үес
Абуталипийн гутал гэсэж, хөлийг нь нэг их өвтгөхгүйгээр суга татаж болохоор
болжээ.
За аль вэ хүүхээд, миний ард суу. Бүгдээрээ галт тэрэг шиг нэг нэгийгээ
чангааяа.
Даул чи надаас барь, Эрмек чи Даулын араас барь гэв.
Абуталип Едигейн санааг ойлгож сайшаан толгой дохиж бие дулаацсанаас
өөрийн
эрхгүй бөмбөрөн ирсэн нулимсны завсраар инээмсэглэв. Едигей Абуталипийн
өөдөөс
харж суутал хүүхдүүд ч араас нь барилцан бэлэн болж,
За хүүхээд, нэгэн зэрэг хүчтэй чангаагаарай.
Би ганцаараа чадахгүй, хүч хүрэхгүй шүү Аль вэ Даул, Эрмек ээ, чанга татаарай
гэв.
Хоёр жаал Едигейн ард уухилалдан үнэхээр туслах гэж хичээнэ. Зарипа
хөгжөөн
дэмжигчийн үүрэг гүйцэтгэв. Едигей
зориуд их бяр гаргаж буй дүр эсгэж, өрөөсөн гутлыг суга таттал хоёр жаал урай
хашгиралдав. Зарипа нөхрийнхөө хөлний улыг ноосон эдээр үрж өгөх гэж
ухасхийтэл
Едигей болиулж,
Аль вэ хүүхээд, аль вэ ээж ээ Та нар яаж байна? Нөгөө гутлыг нь хэн тайлах
болж
байна? аль эсвэл аавыгаа өрөөсөн гуталтай нь орхих уу Тэгвэл сайхан гэж үү?
гэсэнд
цөм учиргүй тас тас хөхрэлдөв. Ялангуяа хоёр жаал газраар өнхөрч байгаад
инээл
дэхэд Абуталип ч учиргүй инээж билээ.
Едигей сүүлд нь мөнөөхөн аймшигт оньсогыг таах гэж олонтаа оролдон
суухдаа чухам
энэхэн үес Шуургатын зөрлөгөөс маш хол газар Абуталип Куттыбаевын нэр
ямар нэг
цаасан дээр дахин гялалзаж, тэр баримт бичгийг хүлээн авсан хүмүүс энэ айл,
энэ
зөрлөгийнхний зүүдэнд ч орохгүй нэгэн асуудлыг шийдсэн байхыг хэн мэдэх
билээ гэж
бодож билээ.
Уул гай зовлон толгой дээр гэнэт буусан нь бий. Шуурган Едигей тийм хэрэг
явдалд
хашир туршлагатай жаахан овсгоотой хүн байсан бол уг хэрэг явдлыг
гадарлахгүй юм
гэлээ гэхэд дотор нэг юм сэр хийх байсан биз.
Яагаад тэгж сэтгэл сэрхийх байсан бэ гэвэл, оны эцэс ойртохоор хэсгийн
байцаагч
ямагт тус зөрлөгт ирдэг байв. Зохих хуваарь ёсоор зөрлөгөөс зөрлөгт өртөөнөөс
өртөөнд явж шалгалт хийдэг байв. нэг газар ирж нэг хоёр хонож, цалин хөлс
хэрхэн
олгож буй, эд материалыг хэрхэн зарцуулж буй гэх мэтээр шалгаж, зөрлөгийн
даргатай
юм уу, ондоо ямар нэг ажилчинтай сууж шалгалтын акт бичиж орхиод аян
замын галт
тэргээр яваад өгдөг билээ. Зөрлөгт ирээд ажил удахыг нь яана Едигей хүртэл
мөн
шалгалтын актанд гарын үсэг тавьж л явлаа. Харин энэ удаа нэг байцаагч ирж,
Шуургатын зөрлөгт гурав хонов. Тэр байцаагч даргын танхим нэртэй жижиг
өрөө, бас
холбооны өрөө байдаг зөрлөгийн гол байранд жижүүрийн тасалгаанд унтдаг
байв.
Зөрлөгийн дарга юм л бол данхтай цай зөөж гүйнэ. Едигей ч тзр байцаагчийг
харах гэж
шагайвал баахан бичиг цаас дэлгэж утаа баагиулсан хүн сууж байв. Уг нь урьд
ирж
байсан таньдаг байцаагч ирсэн байж болно гэж бодсон байжээ. Гэтэл огт
танихгүй,
улаан хацар
тай сийрэг шүдтэй, буурал үстэй, нүдний шилтэй хүн байв. Нүдэнд нь нэг
жигтэй
инээвхийлэл гүйлэгнэн харагджээ.
Едигей үдэш орой ээлжнээс буугаад харьж явтал өнөө байцаагчтай тааралдав.
Байцаагч жижүүрийн байрны дэргэдүүр чийдэнгийн гэрэлд нааш цааш алхаж
байв.
Хурган малгай тавьж, пальтоныхоо хурган захыг босгоод нүднийхээ шилийг
зүүж, тамхи
татан их л бодол болон элсэн дээгүүр шир шир алхаж байв.
Оройн мэнд Салхинд гарч, тамхна татаж явна уу их суугаа биз дээ? гэж Едигей
тэр
хүнийг өрөвдсөн мэт өгүүлэв.
Тийм ээ, ажил бэрх байна шүү гэж байцаагч инээвхийлэх аядав.
Тэр аргагүй ээ гэж Едигей ёсыг бодож хэлэв.
Би маргааш явна. Арван долоо энд зогсох байх, түүгээр явна даа гэж мөн
инээвхийлэх
аядана.
Дуу хоолой нь бүдэгрээд нэлээдгүй алжаасан янзтай агаад нүдээ онийлгон
Едигейг
ширтэж.—Та өнөө Едигей Жангильдин гэдэг хүн мөн үү? гэв.
Мөөн.
Тийм байх аа гэж байцаагч зайтай сийрэг шүднийхээ завсраар утаа баагиулан,

Фронтын хуучин дайчин, энэ зөрлөгт дөчин дөрвөн онд ирсэн байх аа.
Замынхан таныг
Шуурган гэж дууддаг гэв.
Тэр үнээн гэж Едигей цагаан сэтгэлийн үүднээс хариулав.
Тэр хүн өөрийн нь талаар олон юм мэдэж байхад чихэнд чимэгтэй дуулдавч бас
тэр
бүхнийг хаанаас юуны учир олж тийм сүрхий цээжлэв гэж ганхан байжээ.
Байцаагч мань
Едигейп юу гэж бодож буйг тааж мэдсэн бололтой,
Би ой сайтай хүн шүү гэж мөн инээвхийлэх ая даж,—Би бас танай Куттыбаев
шиг юм
бичдэг хүн дээ гэж гэрэлтэй цонх тийш толгой дохиж тамхиныхаа утааг үлээв.
Тэр
гэрэлтэй цонхны тавиурын цаана аанай Абуталипийн толгой шоволзон өнөө л
юмаа
бичиж суув.
Би гурван өдөр харж байна, энэ хүн үргэлж л юм бичиж суух юм. Би өөрөө юм
бичдэг
болохоор ойлгож л байна. Би бол шүлэг мүлэгхэн оролддог
юм. Депогийн сонинд миний бичсэн шүлэг бараг сар болгон гардаг. Манайд
утга
зохиолын нэг дугуйлан байдаг, би эрхэлдэг ухаантай юм даа. Миний шүлэг нэг
удаа
Мартын наймнаар, бас энэ оны Майн нэгнээр мужийн сонинд хэвлэгдсэн дээ
гэв.
Тэд дуугүй болов. Едигей баяртай гээд явах Гэтэл байцаагч,
Энэ хүн Югославын тухай бичиж байна уу гэв.
Үнэнийг хэлэхэд би сайн мэдэхгүй шүү. Бодвол тийм биз. энэ хүн тэр газар
олон жил
партизан явсан хүн. Үр хүүхдэдээ зориулж л бичиж суудаг байх.
Дуулсаан. Би Абиловаас дуулсан. энэ хүн олзонд ч байсан байх. Хэдийд ч юм,
багшилж байсан шиг байгаа юм. Харин одоо үзэг бийрийн хүчээр өөрийгөө
тодруулах
гэж шийдэж л дээ. Гэвч тэр санаснаас амаргүй ээ Би ч бас томоохон юм бичих
гэж
бодож явдаг юм. Тэрэндээ фронт, ар тал, ажил хөдөлмөрийн тухай гаргах
санаатай.
Гэвч манайхан дандаа томилолтоор явдаг болохоор огт зав байдаггүй юмаа…
Абуталип ч гэсэн зөвхөн шөнийн цагаар бичдэг. Өдөр бол ажилд гараад
явчихдаг гэж
Едигей мөн шургуулаад орхив.
Тэд бас л дуугүй болов. Едигей бас л явах Гэтэл байцаагч, өнөө цонхны гэрэлд
шовлзон харагдах Абуталипийг харж,
Бичиж л суух юм, ер толгой өөд татахгүй бичих юмаа гэж мөн инээмсэглэх
аядан шүдээ
ярзайлгав. Тэгэхээр нь Едигей,
Хүн ер юм л хийж суух хэрэгтэй шүү дээ. энэ хүн бол бичигтэй номтой хүн. Ер
ийм эзгүй
газар юм бичиж л суухаас яах вэ дээ… гэв
Уухайс, мөн л нэг бодол байна Эзгүй газар гэнээ гэж байцаагч нүдээ онийлгон,
нэг
санад бодов бололтой—Эзгүй хоосон газар хүн дархан чөлөөтэй шүү дээ, мөн л
нэг
боддог л бодол байна.. Хүн дархан чөлөөтэй шүү дээ… гэж амандаа үглэн
байжээ.
Чингээд тэд баяртай гэлцэн салав. Маргаашнаас нь тэр байцаагчтай
санамсаргүй
ярилцсаныгаа Абуталипт марталгүй ярих юм байна гэсэн бодол Еди
гейн толгойд зурсхийн орсон боловч яагаад ч юм амжилгүй явсаар сүүлдээ таг
мартжээ…
Өвөл ажил их. Хамгийн гол нь Харнар дийлдэхгүй их хөдөлгөөнд орсон үе
байв.
Эзнийхээ үйл тамыг үзэж ганц залхааж хаядаг байв. Харнар бол ингэн дээр
суудаг
насанд хүрээд хоёр жил болж байлаа. Гэвч өнгөрсөн хоёр жилд ороо нь оровч
тийм ч
дийл дэхээргүй биш, бас ч эдэлж болдог, чангахан хаш гичиж айлгаж болдог
байв.
Түүнээс гадна Шуургатын айлуудын тэмээн сүрэгт явдаг дээр үеийн
Казангапийн нэг
хөгшин буур Харнарыг элдэж хөөгөөд дураар нь дургиулдаггүй, хазаж хэмлэн
ингэнүүдээс хол хөндий хөөж орхидог байв. Гэтэл хээр тал гэдэг өргөн уудам.
нэг
захаас нь хөөгдөвч нөгөө захад нь бас амжин хүрнэ. Тэгэхэд залуу, халуун буур
үйлээ
үзэж, үсээ цайж байж санасандаа нэг юм хүрдэг байлаа.
Гэтэл энэ жил өвлийн ид хүйт орж ингэ буур нийлэх цаг болж, тэмээний цусанд
байгалийн мөнхийн нэг сэрэл дахин сэргэв. Шуургатын айлуудын тэмээн
сүргийн дотор
Харнарын дээр гардаг буур байхгүй болов, Эрэлхэг сүр, дийлдэшгүй бяр тэнхээ
суув.
Өнөө Казангапийн хөгшин буурыг амархаан жалга дотор элдэн оруулж, эзгүй
хээр талд
бүр үхтэл нь хазаж, өвдөглөн хаядаг болов. Тэднийг салгах гээд ямар ч тус
байхгүй.
Байгалийн тэр баригдашгүй хуулинд бас ээлж дугараа гэж байдаг болохоор,
одоо бол
Харнар удам угсаагаа үлдээх ээлж болсон байлаа.
Гэтэл ийм нэг юмнаас үндэслэн Казангап анх удаа Едигейтэй ам мурийж билээ.
Хөөрхий амьтан хөгшин буур нь жалгын ёроолд хэмх дэвсүүлчихсэн хэвтэж
байхыг
Казангап хараад тэссэнгүй, бэлчээрээс их л уруу царайтай ирж Едигейд,
Чи юунд тийм явдал гаргана вэ дээ? Тэмээ гэдэг чинь мал чи бид бол хүн.
Чиний
Харнар тэмээ мал алах нь байна. Тэгэхэд чи түүнийг хээр талд дураар нь санаа
амар
тавьж байдаг гэжээ.
Казаке, тэрнийг би тавиагүй, тэр чинь өөрөө яваад өгөх юм. чи түүнийг яаж
барьж
тогтоож бай гэх нь вэ? Гинжлэх үү, Гинжилсэн ч тастуулаад яв
чихна. баярлаж байх шив. Гэвч гор нь гарна бий гайгүй. чи бол цаад амьтнаа
хайрлаад
хамарт нь буйл хийх гэхгүй байна шүү дээ. чи хойноос нь хөөцөлдөх гэж үйлээ
үзнэ вий.
ийм зэрлэг араатан шиг амьтан нэг сүрэгт ч тогтохгүй, бүх шар талаар тэнэж
ондоо
бууртай ноцолдох болно. Тэгэхийн цагт миний хэлсэн үг орой руу чинь орно
доо…
Едигей бас ч Казангапийг уурлуулсан нь үгүй, ер тэр хүнийг хүндэлдгийн дээр
түүний
хэлсэн үг зөв юм. Эл учир эвлэнгүйгээр,
За яах вэ, уг нь энэ малыг чи ботго байхад нь надад бэлэглэн өгсөн, одоо
болоход
загнаж байна. Гэвч би Харнарыгаа цадигтай байлгах талаар нэг юм бодъё, хийе
гэжээ.
Гэвч Харнар шиг сайхан амьтны хамрыг нүхлэн модои буйл хийж үзэмжгүй
болгох зүрх
нь бас л хүрсэнгүй. Гэтэл хожим Казангапийн хэлсэн үг хэчнээн удаа орой руу
нь орж,
галзуу юм шиг аашлах буурын хойноос хөөцөлдөн хичнээн удаа хараал тавивч
буурандаа гар хүрсэн нь үгүй. нэг удаа хөнгөлж орхиё гэж бодсон авч зүрх нь ч
хүрсэигүй, биеэ ч хүчилсэнгүй билээ. Он жил улирч л байв. Жилийн жилд
өвлийн ид
хүйт ороход ингэ хөөн арилсан галзуу юм шиг ганирсан Харнарын хойноос явж
махаа
иддэг байвай…
Тэр нэгэн өвлөөс л хамаг хэрэг мандсан билээ, Харнарыг номхотгох, хашаанд
хашиж
сургах гэсээр байтал Шинэ жил гадаа хаяанд ороод ирэх нь тэр Куттыбаевынх ч
сүлд
модны наадам хийх болов. энэ бол Шуургатын зөрлөгийн бүх хүүхдийн хувьд
том үйл
явдал байлаа. Укубала, хоёр охинтойгоо Кутты баевынд өнжиж, өдөржин сүлд
модны
чимэглэл хийв. Едигей ажилд явахдаа ч, ажлаас буухдаа ч өнөө сүлд мод чимэх
ажил
юу болж байна гэж Куттыбаевын хаар шагайна. Үзвээс, дандаа гар хийцтэй
элдвийн
тоглоом, тууз, өлгөж зүүсээр байтал өнөө сүлд модон улам гоё, улам сайхан
болсоор
байв. Үүнд эмэгтэи
чүүлийг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Юу гэвэл Укубала, Зарипа хоёр, хүүхэд
багачуулынхаа тулд гараа гаргах гэж ихэд хичээж байв. Гэвч тэд сүлд модны
наадам
хийхээсээ илүү Шинэ жилээр хүн бүхний огт санамсаргүй байтал хэрэг явдал
гэнэт
азтайгаар эр гэж юуны магад гэж найдан, горилж байв.
Абуталип гэртээ хүүхдийн сүлд мод зассанаар санаа амарсангүй, хүүхдээ
дагуулан
гадаа гарч нэг том цасан хүн хийв. Едигей анхандаа тэднийг зүгээр л цас
өнхрүүлэн
эрхэлж байна гэж боджээ. Гэтэл нэг мэдвэл, жигтэй инээд хүрэм хар нүүрсэн
нүдтэй,
хар хөмсөгтэй, улаан хамартай, инээж байгаа юм шиг дарвагар амтай босоо
хүний
дайтай өндөр цасан хүн хийж, толгой дээр нь Казангапийн хуучип халцгай
үнэгэн
лоовууз тавьсан нь зөрлөгийн өмнө галт тэрэг тосоод зогсож байх шиг
харагдана.
Цасан хүний өрөөсөн «гарт» зам нээлттэй гэсэн төмөр замын ногоон дарцаг
бариулж,
нөгөө гарт нь «1953 опы Шинэ жилийн баяр хүргэе» гэсэн бичигтэй сарампай
мод
бариулжээ. Цасан хүн үнэхээр чамин гоё болсон бөгөөд нэг сарын 1нээс хойш ч
олон
хоног тэндээ зог
сож байсан билээ.
арван хоёр сарын 31нд Шуургатын зөрлөгийн бүх хүүхэд багачуул
Куттыбаевынд сүлд
мод тойрон тоглож, бас гадаа гарч зөндөөн наадаж билээ. Жижүүргүй, ажилгүй
томчуул ч мөн байлцав.
Абуталип өглөө нь Едигейд ярьсан нь, манай хоёр хүү өглөө эрт босож миний
ор өөд
шуугилдан асаж гарлаа. Би бөх гэгчийн унтаж буй хүн болоод л хэвтэж байв.
Гэтэл
Эрмек
Аабуу, босоорой. Өвлийн өвгөн ирэх боллоо, цугаараа явж тосъё гэж шулганав.
За тэгье ээ одоохон босож гар нүүрээ угаа гаад хувцаслаад цугаараа явъя.
Өвлийн
өвгөн ирнэ л гэсэн юм сан.
Ямар галт тэргээр ирэх вэ? гэж манай том хүү асууж байна..
Дуртай галт тэргээрээ ирнэ. Өвлийн өвгөнд манай энэ зөрлөгт ч зогсож өгнө
дөө.
Тэгвэл одоо бушуухан босооч…
Бид үнэхээр тийш очихоор баяртай зэхэв
Ээж очих уу Ээж бас өвлийн өвгөнийг үзэхсэн гэж бодож байгаа. шүү дээ гэж
Даулыг хэлэхэд
Тэгэлгүй яах вэ, ээжийгээ дууд гэлээ.
Тэгээд бид бүгдээрээ буудал орохоор явцгаав. Хүүхэд жижүүрийн байшингийн
тийш
түрүүлэн гүйлдэж бид хойноос нь явав. Хүүхэд жижүүрийн байшинг тойрон
гүйлдэвч
Өвлийн өвгөн байдаггүй. Эрмек нүдээ жигтэй хөөрхөн гүйлэгнүүлэн,
Аабуу, өвлийн өвгөн хаана байна? гэлээ.
Одоохон, битгий яар. Би орж жижүүрээс асуугаад ирье гэж дотогш орлоо.
Би өчигдөр орой Өвлийн өвгөнөөс гэсэн зурвас
бичээд хүүдийтэй бэлэг бэлдээд тавьчихсан юм. Намайг гарч ирэхэд хүүхэд
гүйлдэн
ирж,
За яав, аабуу? гэлээ.
Өвлийн өвгөн та нарт бичиг бичээд тавьсан байна гэж би хэлээд бичгийг уншиж
өгөв.
«Эрхэм хоёр жаал даул, Эрмек нар аа Би танай Шуургатын алдарт зөрлөгт өглөө
эрт
таван цагт ирсээн. Та нар унтаж байлаа. Гадаа их хүйтэн байлаа. Би ч өөрөө
хүйтэн,
миний сахал бол хөлдүү унгас байдаг юм шүү
дээ. Галт тэрэг хоёрхон минут зогсов. Би харин амжиж та нарт бичиг бичиж
бэлгийг
тань орхилоо. Миний орхисон хүүдийтэй бэлгийг авч, зөрлөгийн бүх хүүхдэд
нэг нэг
алим, хоёр хоёр самар түгээн өгөөрэй. Надад битгий гомдоорой, би цаанаа их
ажилтай,
ондоо хүүхдүүд дээр очихоор явлаа. Тэд бас намайг хүлээж байгаа. Харин дараа
Шинэ жилээр ирж та нартайгаа уулзахыг бодъё. одоо баяртай Өвлийн өвгөн
буюу
Аязата» гэсэн байна шүү. Байзаарай байзаарай бас нэг бичиг байна. Тун яаруу
гаргагдахгүй таталган бичсэн юм байна. Лав галт тэрэг хөдөлж байсан биз. За
би
гаргалаа, ингэж бичсэн байна, Даул чи бяцхан гөлгөө битгий зодож байгаарай.
Чамайг нохойгоо шаахайгаар зодоход нохой чинь айхтар гасалсныг би дуулсан.
Тэрнээс хойн нохои чинь гасалж дуулдсангүй. чи лав нохойдоо сайн болсон
байх. Өөр
зүйлгүй. Аязата чинь дахин мэнд хүргэе» гэсэн байна. Байзаарай бас нэг юм
таталган
орхиж, за ойлголоо, «Та нарын хийсэн цасан хүн
их сайхан болжээ. Сайн байна Би та нарын цасан хүнтэй гар барьж мэндэлсэн
шүү» гэж
байна
Хүүхдийн баярлаж буй гэдэг. Өвлийн өвгөн бичиг бичиж тавив гэхэд дороо
үнэмшиж
байв. Өвлийн өвгөнд гомдсон тал огт үгүй. Ганцхан хүүдийтэй бэлгийг хэн
үүрч явах вэ
гэж маргалдахад эх нь,
Эхлээд Даул томоороо арван алхам газар үүр, дараа нь Эрмек чи багаараа арван
алхам газар үүрээрэй…» гэж аргалсан шүү… гэж ярихад Едигей үнэн, голоос
инээж,
«Жигтэй юм Би ч эдний оронд байсан бол үнэмших юм байна» гэжээ.
Тэр өдөр багачуулын дунд хамгийн хүндтэй хүн Едигей ах байлаа. Юу гэвэл
Едигей
тэднийг чаргаар зугаацуулав. Казангапийн нэг муу хуучин чарганд мөн
Казангапийн нэг
номхон тэмээ хөллөж явав. Хар нарыг бол тийм юманд хэрэглэж огт болохгүй.
Тэгээд
зөрлөгийн бүх хүүхдийг суулгаад явахад тэдний шуугилдсаныг яана Едигей
хөтөч болж,
хүүхэд бүр хажууд нь зэрэгцэн суух гэж булаацалдав. Бас «хурдан яваач» гэж
шуугилдана. Абуталип, Зарипа хоёр хажууд нь зэрэгцээд заримдаа бүр гүйнэ.
Уруу
газар чарганы ирмэг сандайлан явав. Тэд зөрлөгөвс хоёр километр газар явж нэг
гүвээн дээрээс эргэж наашаа бас уруу газар гулгав. Гэтэл тэмээ ч амьсгаадаж
тэмээгээ амраах хэрэгтэй болов…
Тэр өдөр тун сайхан өдөр байв. Цагаан цасанд дарагдсан энгүй Шар тал нүд,
сонор
алдам дүпсийнэ. Эргэн тойрон ухаа гүвээ, тэгш талгүй цагаан цасаар хучигдан,
Шар
талын тэнгэр яльгүй бүүдгэр, үдийн алдад хэсэгхэн дулаарна. Салхи чихнээ үл
мэдэг
сэнгэнэн байв. Төмөр замаар дандаа улаавтар өнгийн олон вагон чирсэн
хооронд нь
угсраа хоёр бүх тэрэг нэгэн амиар аахилан зүтгэхэд бүх тэрэгний яндангаас
дугуй дугуй
утаа олгойдон агаарт аажуухан замхарч байв. Галт тэраг зөрлөгийн гэрэл
дохионд
ойртой ирмэгц уртаар орилон хоёр ч удаа дохио өгөв. Тэр бол зогсохгүй шууд
өнгөрөх
галт тэрэг байв. Гэрэл дохио ны Дэргэдүүр, элчилгүй уудам талд төмөр зам
дагаж эв
хавгүй шавааралдсан зөрлөгийн хэдэн байшингийн Дэргэдүүр хангинан
өнгөрөв. Дахин
хөдөлгөөн зогсож нам жим болов. Зөвхөн Шуургатын зөрлөгийн
Хэдэн байшингаас хөх цэнхэр утаа суунаглана. Цөм
дуугүй болж чаргаар зугаацан ихэд хөөрч явсан Зарипа аяархан
эр нөхөртөө дуулдахаар,
Яасан ч сайхан, яасан ч аймшигтай юм бэ? гэв.
Чи ёстой зөв юм хэллээ гэж Абуталип мөн аяархан дуугарав.
Едигей эргэж харсан ч үгүй, тэднийг зөвхөн хялайн харав. Тэд хоорондоо
туйлын
адилхан харагджээ. Зарипын хэдий аяархан ч ойлгомжтой тод хэлсэн үг Едигейд
хандаж хэлээгүй ч гэсэн Едигейн урам хугарав. Зарипа тэр утаа суунагласан
хэдэн
жижигхэн байшинг хараад айж байгаа юм шиг нэн гунигтай болсны учрыг
Едигей гэнэт
ойлгов. Гэвч тэр хоёрт яаж тус хүргэх билээ. Төмөр замын хажууд өөцийн
харагдах тэр
хэдэн байшин бол тэд бүхний цөмийн толгой хорогддог ганц орон нь юм.
Едигей тэмээгээ шавхчиж шавдуулсаар буцаж зөрлөгтөө харив…
Шинэ жилийг угтах тэр үдэш шуургатынхан цөм Едюгейнд цуглав. Едигей,
Укубала
хоёр хэд хоногийн өмнө тэднийг гэртээ оруулж цайлахаар ярилцсан байв,
Манай энд Шинээр ирсэн айл Куттьибаевынх энэ зөрлөгийн бүх хүүхдэд
зориулан сүлд
модны наадам хийж байхад бид тэнгэрийн ивээлээр гар татахгүй ээ гэж Укубала
хэлсэн
ажээ.
Энэ үгэнд Едигей ихэд баярлав. Үнэнийг хэлэхэд Шуургатын зөрлөгийнхөн
цугаараа
ирж амжсангүй, зарим нь жижүүртэй, зарим нь жижүүрт гарах гэж байв. Галт
тэрэг бол
баярын өдөр, жирийн өдөр гэж ялгахгүй цувж л байна. Казангап зөвхөн найр
эхлүүлээд
явав. Тэрбээр оройн есөн цагт ажилд гарах ёстой. Едигей ч нэг сарын 1ний
өглөөний
зургаан цагт мөн ажилд гарах ёстой. Тэд тийм л албатай улс. Гэвч тэр үдшийн
найр тун
сайхан болов. Хүн болгоны сэтгэл өег, өдөрт хоорондоо арвантаа уулздаг авч
алс
холоос ирсэн зочин гийчин адил цөм шинэ хувцсаа гаргаж өмсжээ. Укубала янз
янзын
идээ будаа зэхсэн байв. Цагаан архи, шампаан дарс ер балгах уух юмаар ч
мундахгүй,
хэн дуртай нь бас хайдаг ингэний өнөө шубат гэдэг айраг уусан ч бэлэн байв.
Казангапийн Букей л алжаахыг мэддэггүйгээрээ өвөл ингэ саадаг билээ…
Гэвч баяр бол баяр, хүмүүс хоол идэж эхний хундага өргөцгөөсний дараа
дуутай
шуутай болов Гэрийн эзэд цай цүй болж бужигналдах нь намдаж зочин гийчид
биеэ
барьж цэмцэгнэх нь арилж аар саар юманд сэтгэл хоёрдохтүй, яарах явдалгүй
болж
ирэхэд хүмүүс сэтгэл маш ханамжтай болж ирэв. Хүн хэдий бие биеэ сайн
таньдаг ч
гэсэн, өдөр болгон уулзаж учирдаг ч гэсэн хүн бүрт бас яримаар сонин хачин
юм
байдаг болохоор тэд тэрнийгээ харилцан ярилцан аяга тагш юм балгацгааж
найр ч
жигдрэв. Ер баяр гэдэг бол хүнийг их л ондоо болгодог чанартай болой. Найр
ондоогоор ч эргэх ёсон бий. Гэвч энд, Шуургатын зөрлөгт тийм юм байхгүй.
Шар талд
энэ бяцхан зөрлөгт зожиг хайдаг зантай юм уу, хэрүүл зодоонч нэртэй хүн
байхгүй…
Едигей яльгүй халам цавч тэр нь түүнд сайхан зохиж байв. Укубала тийм их
сэтгэл
зовоогүй ч гэсэн,
Чи маргааш өглөө зургаан цагт ажилтай шүү
гэж сануулан хэлэхэд Едигей,
Бүх юм тодорхой. Ойлголоо гэжээ.
Чингээд эхнэрийнхээ хажууд сууж хүзүүгээр нь тэврэн дуудуулж гарав. Тэрбээр
хэдийгээр заримдаа ая дамгүй бахиравч их л хичээн дуулж, шинэ жилийн
найрыг нэн ч
дуутай шуутай болгов. Едигей энэхэн үе сэтгэл хөөрөвч ухаан мэдээ саруул ид
улаан
зээрд дээрээ байв. дуудуулж байхдаа зочдыг сэтгэл уяран харж, ингэж суух
гэдэг хүн
бүхэнд аятай таатай байгаа ажээ гэж итгэн цаанаасаа зугаатай инээмсэглэнэ.
Едигей
тэр жил тас хар хөмсөгтэй, хар үстэй, мөн гялалзсан хархай нүдтэй, нэг ч шүд
унаагүй
бат цагаан шүдтэй ер сайхан эр байв. энэ хүн хөгшрөхөөрөө » ямаршуу хүн
болдог бол
гэж яаж ч бодов төсөөлө хийн аргагүй. Ер бүхний анхаарлыг татдаг байв.
Едигей
цагаан сэтгэлтэй, овор биетэй Букей эхнэрийн дал мөрийг алгадан, түүнийг
шуургатын
зөрлөгийн ээж нэрлэн, Букейн эрүүл мэндийн төлөө түүгээр Уламжлан
Амударья
мөрний сав газраар нутагладаг хархалпакийн бүх ард түмний төлөө хундага
өргөх
санал тавьж байв. Бас Казангап ажилтайн учир найр орхин явсанд сэтгэл бүү
гуниарай
гэхэд Букей,
Харин тэрэнтэй цуг байхад хаширтай байдаг юм гэж цовоо сэргэлэн хариулав.
Едигей тэр үдэш эхнэрээ Укубаласы орчуулбаас уулын дэгдээхий, уулинхай гэж
бүтэн
нэрээр нь дуудаж, хүн бүхэнд цагаан сэтгэлийнхээ сайхан үгийг хэлж байв .
Тийнхүү
цөмөөрөө цуглаад суухад төмөр замын нэг жижигхэн зөрлөгийн дарга Абилов,
бие
давхар хөл хүндрээд өнөө маргаашгүй Кумбелийн өртөөний төрөх тасагт очих
гэж буй
түүний эхнэр Сакенаас аваад хүн болгон төрсөн ах дүүс шиг санагдаж байжээ
Бүх юм
чухам тийм л байх ёстой, намайг салшгүй ойр дотны хүмүүс хүрээлэн буй ажээ
гэж
Едигей үнэн голоосоо итгэж байв. Түүнээс ондоогоор яаж байх билээ. Тийнхүү
дуулалдан суухын завсар хормын төдий нүд анин бодоход асар уудам цасан тал,
нэг
айлын улс шиг тэдний гэрт цугласан хэдэн хүн л сэтгэлд бууж байжээ. Едигей
мөн
Абуталйп, Зарипа хоёрын төлөө юунаас ч илүү баярлан суув. энэ эр эм хоёрт
тийнхүү
баярлахаас ч ондоо аргагүй. Зарипа дуудуулж, мандалин хөгжим дарж, нэгээс
нөгөө
дууэхлэхэд ая дамыг түргэн зуур олж байв. Зарипа бол цэвэрхэн хангинасан
хоолойтой
хүүхэн билээ. Абуталип цээжний гүнээс хүнгэнэсэн хоолойгоор үнэн зүрх
нээсээ дуулах
агаад ялангуяа татаар аятай дуу их л эвтэй дуулна. Абуталип Зарипа хоёр алмак
салмак гэдэг харилцаа дуудуулав. Тэр хоёр дуугаргаж бусад нь даган дуулж
байв.
Хуучин цагийн дуу, шинэ цагийн дуу хольж зөндөөн дуулавч тэд алжаасан нь
үгүй,
харин ч их шуналтай дуулна. энэ бол зочдод аятай таатай байна гэсэн үг. Едигей
өнөө
Абуталип, Зарипа хоёрын өөдөөс харж суугаад тэднийг нүд салгалгүй ширтэн,
эд
гашуун зовлонд учраагүй, бүрэн чөлөөтэй амьсгалан явдагсан бол ямагт ингэж
суух
байж дээ гэж сэтгэл уяран бодов. Зуны өнөө аймшигт халуунд Зарипа түймэрт
хуйхлуулсан мод шиг өгөр даан, хүрэн хар гэзэг нь хуйхандаа хүртэл онгоод
уруул нь
харлаж хагарчихсан явдаг билээ. одоо үзвэл танигдамгүй ондоо болж, ялангуяа
тэр
өдрийн хувьд жирвэлзсэн торомгор хархан нүдтэй , азийн хүний аруухан
толигор
царайтай үнэхээр үзэсгэлэн «гоо харагдаж байжээ. Эртийн дуудуулахад нь
хөмсөг нь
нэгэн үе зангиран, нэгэн үе тэнийн дэрвэж сэтгэл санаа хөхүүн байгааг нь
бүхнээс илүү
илтгэж байв. Абуталип хоёр тийш найгалзан
олны адил
Янагийн өнгөрсөн өдрүүд сэтгэлээс үл ховхорно…
Гэсэн дууны үг нэг бүрийн утгыг тод гарган онц сэтгэлтэйгээр Зарипад давтан
дуулж
байв.
Зарипын гар хуруу мандалин хөгжмийн чавхдас утсан дээгүүр уяхан гүйж,
шинэ жилийн
шөнө найрлан буй хүмүүсийн дунд хөгжмийн эгшиг улам чанга, улам нарийхан
хангинаж
байв. Зарипа хүүхэн найрын дуунд хөвж, сөхдөг цагаан захтай сүлжмэл бор
цамцтайгаа мандалин хөгжмөө хангинуулсаар цаст Шар
талын дундуур хөнгөн чөлөөтэй амгалан алс холхид гүйн одоход шөнийн
харайхуй
боловч түүнд зам тавин өгч байгаа шиг Едигейд санагдаж байв. Зарипа бүр
холдон
харанхуй униарын дунд үзэгдэхгүй алга болж, зөвхөн мацдалин хөгжмийн
эгшиг
сонсогдон байтал гэнэт Шуургатын зөрлөгт хүмүүс байдаг, тэд намайг байхгүй
болохоор тусгүй байгаа гэж санаад буцан ирж дахин найрын ширээнээ дуулан
сууж
байсан шиг санагдаж байжээ…
Дараа нь Абуталип партизаны дунд хэрхэн бүжиглэн байснаа үзүүлэв. Зарипа
тэр хоёр
бие биеийнхээ мөрөн дээр гараа тавиад хөлөөрөө айзам нийлүүлэн
товшиж, Абуталип серб ардын нэг цогтой дуу дуулав. Тэд бие биеийнхээ мөрөн
дээр
гараа тавьсан хэвээр «Опля, опля» гэж хашгиран эргэлдэн бүжиглэв.
Дараа нь цөм дахин сууцгаан дуулж, Шинэ жилийн баяр хүргэн хундага тулган
балгацгаав. Энэхэн үес зарим нь гарч орсоор байв. Зөрлөгийн дарга мөнөөхөн
бие
давхар эхнэрээ дагуулан бүжиг бүжихийн өмнө яваад өгчээ. Ер шөнө орой болж
байв.
Зарипа салхинд гарч, хойноос нь Абуталип ч гарав. Гадаа салхинд хөлстэй гарч
болохгүй, хувцсаа өмс гэж Укубала хүн болгонд захина. Зарипа, Абуталип хоёр
гараад
таг болчихлоор Едигей хойноос нь гарав. Тэр хоёрын үгүйд нэг л баяргүй.
Едигейт
гарахад Укубала,
Хүүе чи, хувцсаа өмс, салхинд цохиулна гэсэнд Едигей,
Би одоохон гэж шөнийн хүйтэн тунгалаг агаарт Цамцтайгаа гарч,—Хүүе,
Абуталип аа
Зарипа гэж дуудан ийш тийш харавч хариу дуугарсангүй. Гэтэл
байшингийн ард хүн ярьж байх нь дуулдав Едигей тэднээс зайлан орох уу, аль
эсвэл
тэдэн дээр очих эсэх алиныгаа мэдэхгүй шийдвэр алдран байтал
Би чамд л харуулахгүй гэсэн юм. Уучлаарай. Надад тун бэрх байсан шүү, гэвч
чи
уучлаарай… гэхэд Абуталип түүнийг аргадан,
Би ойлгож байна. Бүхнийг ойлгож байна. Гэвч миний ийм юманд орсон нь
миний буруу
биш юм. Тэр явдал ганцхан надад хамаатай бол бас яах вэ. Аяа хөөрхий, хүн
гэдэг
зарим нь урт, зарим нь богино наслах юм даа. Болдогсон бол ингэж цөхрөн
зууралдахгүй л юм сан… гэж тэд дуугүй болтол Абуталип—Хоёр хүүхэд
маань…
ангижирна. Хамаг горьдлого үүнд л байна гэв…
Едигей тэд юу ярьж буйг ойлгосон ч үгүй сэмхэн ухарч, нэгэнтээ агдганатал
чичрэн
гэртээ оров. Гэртээ ортол юм. бүхэн өнгө алдсан шиг санагдан, өнөө найр ч
өндөрлөжээ. Шинэ жил болж л байв, гэвч ирсэн гийчин буцдаг, орсон бороо
арилдаг
ёсон буй.
1953 оны нэгдүгээр сарын 5ны өглөөний арван цагт Шуургатын зөрлөгт нэг
суудлын
галт тэрэг зогсов. Уг нь бүх зам нээлттэй, зогсолгүй өнгөрөн одвол одох л
байлаа. Галт
тэрэг ердөө нэг .минут хагас зогсов. Түүнээс илүү зогсохын хэрэг ч үгүй
бололтой. нэг
вагоноос цөм ижилхэн хар торгон савхитай гурван хүн бууж ийш тийш харсан ч
үгүй
шууд жижүүрийн байшин тийш дув дуугүй алхав. Харин өнөө цасан хүний
дэргэд нэг
хормын төдий саатан зогсож, хэсэг дөрвөлжин сарампай модон дээр тэдэнд
баяр
хүргэсэн бичгийг уншиж, цасан хүний толгой дээр тавьсан өнөө Казангапийн
халцархай
үнэгэн лоовуузыг харснаа шууд жижүүрийн байшинд оров.
Нэг хэдий болтол зөрлөгийн дарга Абилов яаран гарч ирээд мөнөөхөн цасан
хүнийг
мөргөчих шахан хараал тавьсаар бараг гүйн одов. Урьд нь ер тэгдэггүй билээ.
Арваад
минут болоод Абуталип Куттыбаевыг дагуулсаар амьсгаадан эргэж ирэв.
Түүнийг ажил
дээрээс яаралтай эрж олжээ. Абуталипийн царай хувхай цайж малгайгаа
барьсаар
Абиловыг дагаж
жижүүрийн байранд оров. Гэвч тэнд удсан ч үгүй өнөө саяын ирсэн торгон
савхитай
хоёр хүний хамт гарч ирээд өөрийн суудаг модон байшинд очив Тэнд мөн удсан
ч үгуй
гарч ирэхийг үзвэл өнөө хоёр хүн мөн л салахгүй дагажээ. Тэд
Куттыбаевынхаас
гарахдаа ямар нэг бичиг цаас барьж явав.
Чингээд жижүүрийн байшинд орж нам жим болов.
Тийш нэг ч хүн үл орох агаад нэг ч хүн гарч эс харагдав..
Энэ тухай Укубала Абиловын даалгавраар Едигейд очиж дуулгав. Едигей тэр
өдөр
дөрөв дэх километр дээр зам засаж байв. Укубала Едигейг хажуу тийш дуудаж,
Абуталипийг байцааж байна гэв.
. — Хэн байцааж байна?
Хэн мэдэх вэ. Явуулын улс л юм байх. Хэрэв асуухгүй бол намайг Шинэ жилээр
Абуталип, Зарипа хоёртой цуг байсан гэж битгий хэлээрэй гэж Абилов хэлсэн
шүү.
Тэгээд юу болоод байгаа юм?
— мэдэхгүй ээ. Абилов л тэгж гуйж байга билээ. Чамайг хоёр цагт конторт
бэлэн бай
гэсэн. Абуталипийн талаар бас чамаас асууж мэдэх юм бий гэнэ.
Юу мэдэх гэж?
Би яаж мэдэх юм. Абилов учиргүй сандарч ирээд л тэгж хэлсэн. Тэгээд л би
нааш
ирлээ,
Хоёр цагийн янар Едигей тэртэй тэргүй ундаа уухаар харив. Харьж явахдаа юу
болсон
юм бол гэж бодоод бодоод олсонгүй. Абуталипийг урьдын явдлын төлөө,
олзонд
байсан гэж байцааж буй хэрэг үү? Тэр бол нэгэнт шалгагдаад өнгөрсөн хэрэг.
Ондоо
юу байдаг юм бол? гэж Едигейн сэтгэл зовж дотор аягүй болов. Гурилтай хоол
хоёр
нэг халбагадаад цааш түлхэж цагаа харав. Хоёрт таван минут дутуу байв.
Нэгэнт хоёр
цагт бэлэн бай гэснээс хойш очих хэрэгтэй. Едигей гэрээс гарвал Абилов
жижүүрийн
байшингийн тэнд нааш цааш алхаж байв. их л бодол болж өрөвдмөөр уруу
царайтай
харагдана.
Юу болоод байнаа?
Едике, бэрх юм болоод байна. Куттыбаевыг баривчлав гэхдээ Абилов ийш тийш
аймсан харж бараг уруул нь эвлэхгүй болжээ.
Яасан гэж тэр вэ?
Тэднийхээс ямар нэг хориотой бичиг зохиол гарсан юм байх. Орой болгон л юм
бичиж
суудгийг бид цөм мэднэ шүү дээ. Гор нь гарах нь тэр дээ.
Тэр чинь үр хүүхдэдээ л үлдээх гэж бичдэг юм шүү дээ.
Хэнд үлдээх гэж бичдэгийг би мэдэхгүй. Надад мэдэх юм алга. Чамайг хүлээж
буй, ор
гэжээ.
Зөрлөгийн даргын тайхим нэртэй жижигхэн өрөөнд, барагцаалбал түүнтэй нас
чацуу ч
юм уу эсвэл арай залуу гучаад насны том толгойтой, пинтүү халимаг тай зузаан
эр
сууж байв. Тэр хүн ямар нэг бичиг уншин суух агаад зулайгаа чанга
үрчийлгэснээс
сартгар нүхтэй том хамар дээр нь хөлс бурзайжээ. Тэрбээр хамрын хөлсийг
арчиж хүнд
маягийн өргөн магнай гаа атируулав. Түүнээс хойш, Едигейтэй үг ярьж дуусан
дуустлаа дандаа л хамраа арчин байжээ. Ширээн дээр байсан «Хар морьт»
тамхинаас нэгийг авч
имрэн асаагаад үүдний дэргэд зогсон байсан Едигейг шонхрын нүд адил
тунгалаг
шаравтар нудээр харж,
Суу гэв.
Едигей мухар сандал дээр өөдөөс нь харж суув.
Юу ч гэсэн би хэн болохоо үзүүлчихье гэж шонхрон нүдэт энгийн кител
цамцныхаа
энгэрийн халааснаас бяцхан хүрэн үнэмлэх гарган дэлгэж харуулаад миний нэр
«Тансыкбаев» гэв үү, «Тасыкбаев» гэв үү Едигей сайн тогтоосонгүй.
За ойлгов уу гэж шонхрон нүдэт асуув.
Ойлголоо гэж Едигей өөрийн эрхгүй хариулав.
За тэгвэл яриандаа оръё. Чамайг Куттыбаевын сайн найз гэх юм, үнэн үү? гэлээ.
Тийм байж болох юм, юу гэж?
Тийм байж болох юм гэнээ гэж шонхрон нүдэт хүн хар морьт тамхиа сорж,
чихээрээ
дуулснаа лав лаж байсан шиг, — тийм байж болох юм. За тийм байя гэе, мэдлээ
гэж
гэнэт санамсаргүй мушилзан инээж, болоогүй юманд бах тав нь ханасан шиг
шил адил
тунгалаг нүд нь баяртайгаар гялбалзаж, За нөхөр минь, юу бичиж байна даа?
гэв.
Би юу бичиж байгаа юм?
Харин юу бичиж суудгийг чинь би мэдэх гэсэн юм.
Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна
Тийм гэж үү? Тэгвэл сайн бод л доо
Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна.
Тэгвэл Куттыбаев юу бичиж байна?
Яагаад мэддэггүй билээ? Хүн болгон мэдээд байхад чи мэдэхгүй байна уу
Тэр хүнийг юм бичиж суудгийг мэднэ. Чухам юу бичдэгийг би яаж мэдэх вэ.
Надад ямар
пад байна? юм бичих дуртай хүн бичиж л байг. Бусдад ямар хамаатай юм?
Яагаад бусдад хамаагүй байдаг билээ? гэж шонхрон Нүдэт гайхаж, хүүхэн
хараагаа
хурцлан Едигейг нэвт шувт ширтэж, — Хүн юу санаснаа хамаагүй бичиж болох
нь уу
Куттыбаев чамд ингэж ятгасан уу гэв.
Тэр хүн надад юу ч ятгаагүй.
Гэвч шонхрон нүдэт хүн Едигейн хариу хэлэхийг анхаарсангүй. Тэрбээр ихэд
зэвүү нь
хүрсэн янзтай,
Дайсны ухуулга гэдэг тэр дээ Гэтэл хүн болгон тийм юм бичиж гарвал юу
болохыг чи
бодож үзэв үү? Юу болно гэж чи бодов уу Тэгэх юм бол хүн болгон толгойдоо
орсон
аль солиотой юмыг гаргаж ирнэ шүү дээ. тийм үү? Чамд ийм харш үзэл хаанаас
шингэв? Үгүй дээ, эрхэм ээ, бид тийм явдал гаргуулахгүй. тийм хувьсгалын
эсэргүү
явдал хол явахгүй дээ гэв.
Едигей ийм үг дуулаад сэтгэл гутран, бодолд дараг дан дуугүй болов Гэтэл
орчин
тойрон юм бүхэн хэвээрээ байхад гайхжээ. Ер юу ч болоогүй юм шиг байв.
Цонхоор
харвал Ташкентын галт тэрэг жирэлзэн өнгөрөв. Тэр вагонд өөрсдийн ажил
хэргээр
яваа хүмүүс цай юм уу, архи ууцгаан өвөр хоорондоо яриа дэлгэн, энэхэн үес
Шуургатын зөрлөгт хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, гэнэт бууж ирсэн нэг
шонхрон нүдэт
хүний өмнө намайг сууж байгааг тэд мэдэх ч үгүй гэж агшин зуур бодтол дотор
хорсон,
жижүүрийн байшингаас гүйн гарч тэр галт тэргийг гүйцэн газрын мухарт
хүртэл хамаагүй
явчих юм сан, энд л байхгүй юм сан гэж санагджээ. Шонхрон нүдэт яриагаа
үргэлжлүүлэн,
За яав? Асуудлын гол нь ойлгогдож байна уу гэв. ,
Ойлгогдож байна, ойлгогдож байна. Харин жаахан юм мэдмээр байна. энэ хүн
үр
хүүхдэдээ зориулж бичсэн хэрэг шүү дээ Жишээ нь, фронод байхдаа, олзонд
байхдаа,
партизаны дунд байхдаа яаж явсанаа бичсэн байх
Үр хүүхдэдээ гэнэ шүү Тэр үгэнд хэн үнэмших юм? Хэн сая гарсан хүүхдэд
зориулж
тийм юм бичиж байсан юм Үлгэр шиг юм Хашир туршлагатай дайсан гэдэг
ийм л байгаа
юм даа. Хүн амьтан ч үгүй хойноос нь харах хянах хүнгүй бөглүү газар
нуугдчихаад
дуртгал гэдгээ бичиж суудаг байна шүү
Яах вэ дээ, хүн тэгье л гэж бодож, хувийнхаа үгийг хэлье, хувийнхаа бодол
санааг
хэлье л гэж бодож. хүүхдүүдээ том болоод уншиж үзэг л гэж бодож.
Бас юуны хувийн үг вэ гэж шонхрон нүдэт зэмлэнгүй толгой сэгсрэн са.наа
алдаж, —
Бас юун өөрийн бодол санаа вэ Хувийн үг гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хувийн
үзэл гэж
байдаг юм уу Хувийн ондоо харш үзэл юм уу Ямар ч тийм хувийн үг гэж байх
есгүй.
Цаасан дээр бичигдсэн юм болгон хувийн үг биш. Үзгээр бичсэн юмыг сүхээр
цавчин
арилгаж болохгүй. Хүн болгон тэгвэл өөрийн бодол сацааг хэлэх болно. Арай ч
дэндэнэ
байгаа. Цаадахын чинь «Партизаны тэмдэглэл» гэдэг нь энэ байна, «Югославт
едөржин, шөнөжин» гэж гарчигласан зүйл нь энэ байна гэж өнөө хүн хулдаасан
хавтастай гурван зузаан дэвтэр ширээн дээр гарган чулуудаж,—Булай юм
Тэгэхэд чи
найзыгаа хаацайлах гэж оролдож байдаг. Гэтэя бид тэр хүнийг чинь хэдийн
илрүүлж
илчлээд
байна шүү дээ
Та нар юу илчилж илрүүлэв дээ?
Шонхрон нүдэт сандал дээрээ өндөсхийн аанай санаандгүй мушилзаж,
болоогүй
юманд бах тав нь ганц ханах шиг тув тунгалаг нүдээ анивчилгүй шир
тэн,
Юугий нь илчилж илрүүлснийгээ Бид өөрснөө мэдье дээ… гэж өнөө хүн хачин
сонин
дуулгав гэж маадайн, үгээ нэг нэгээр нь их л шүлттэй таслан өгүүлж, — энэ бол
бидний
хэрэг. Хүн болгонд илтгэж
чадахгүй гэв.
За тийм байдаг байж, одоо яая гэх вэ гэж Едигей мэгдэм өгүүлэв. Цаадах нь,
—Тэр дайсагнасан дуртгал бичсэн болохоор зүгээр өнгөрөхгүй. Би чамайг
манай хүн,
их ухаантай эр, бас тэргүүний ажилчин, фронтын хуучин дайчин гэж бодож
байлаа.
Дайсан этгээдийг уудлам илрүүлэхэд бидэнд туслах байх гэж бодож байлаа гэж
ярьж
байх хоорондоо ямар нэг юм түргэн түргэн таталган бичиж байв. Едигей ихэд
өрвийн
гонсойж,
Би ямар ч гэсэн гарын үсэг зурахгүй. Үүнийгээ харин танд шулуухан хэлчихье
гэж хэдий
аяархан авч ойлгомжтой, эргэлзсэн аялгуугаар хэлэв.
Шонхрон нүдэт муухай зэвүүтэй харж,
Чиний гарын үсэг бидэнд хэрэггүй, чи гарын үсэг зурахгүй бол энэ хэрэг
унтарна гэж
бодож байна уу Эндүүрч байна даа. Чиний гарын үсэгтэй үсэггүй энэ хүнийг
хатуу
хариуцлагад татах хангалттай материал бидэнд байнаа хөө гэв.
Едигей дуугүй болов. Тэр хүнд айхтар басамжлагдаж, цөлмөгдлөө гэж бодов.
Гэтэл
бас тэр хэрэг явдлыг хэрхэвч эс зөвшөөрөм сэтгэл төрж уур нь Аралдалайн
долгион
шиг буцлан бургилан ирвэй. Тэр шонхрын нүдтийг галзуу нохой адил
багалзуурдан
алмаар гэнэт бодогджээ. Түүнийг дөнгөнө гэдгээ Едигей мэдэж байв. Тэр жил
түүнээс
байтугай бузар бүдүүн хүзүүтэй нэг шөрмөстэй фашистыг өөрийн гараар
багалзуурдан
алсан билээ. Тэгэхээс ондоо арга мөр байсангүй. Дайсныг хориглолтын
байрнаас ховх
цохиж байх үес урт нуувчин шуудуу дотор тэр фашистын цэрэгтэй санамсаргүй
халз
тулгарчээ. Уг нь манай цэрэг нэг жигүүрээс дайран орж, тэр урт нуувчийн дотор
гар
бөмбөг хаяж, автоматаар буудай буудсаар уг шугамыг цэвэрлэн цааш байлдаанд
орох
гэж явсан үес тэр цэрэгтэй Едигей яг тулгарчээ. Тэр бол нуувчийн урт хаалгыг
буудсаар сумаа барсан пулеметчин бололтой. Уг нь түүнийг амьдаар олзолбол
сайн
юмсан гэдэг бодол Едигейн дотор зурсхийн оржээ. Гэтэл гэнэт мэдвэл толгой
дээр нь
хутга гялалзаж байхыг хараад өнөө дайсны нүүрийг төмөр малгайгаараа мөргөн
уна
гаж хоёул барилцаад авчээ. Түүний багалзуурт гар хуруугаа шигтгэж орхихоос
ондоомөргүй болов. Өлөө дайсны цэрэг янцаглан хөрвөж гар хуруугаа нужиг
натал зүтгэж газар алдсан хутгаа тэмтэрч байхад Едигей, нуруу руу хэдийд
хутга
шаачих бол гэж Агшин тутам бодогдон хүний бярнаас хэтэрсэн араатны хүч
гарган
өнөө цэргийн мөгөөрсөн хоолойг улам шахаж шүдий нь ярзайтал, царайг нь
хөхөртөл
тас базаж орхих нь тэр. Дайсан амь тавьж шээсний муухай үнэр ханхийгээд
явчихад
Едигей хоолойд нь шигтгэсэн хуруу гараа сая тавив. Гэтэл дотор нь аягүй болж
дороо
учиргүй бөөлжиж, нүдэн харанхуйлж цааш ёолсоор мөлхөж билээ. энэ тухайгаа
тэр үед
ч хожим ч хэнд ч ярьсан нь үгүй. Тэрхүү аймаар явдал заримдаа зүүдэнд нь орж
байж.
Маргааш нь Едигей орох байх газраа олж ядан, ер амьд явахын хүслэнгүй болж
билээ… Едигей одоо тэр явдлыг санаж ой гутан, дотор нь зарсхийгээд явчихав.
Гэтэл
шонхрон нүдэт ухаа наар давуу, арай яггүй овсгоотой хүн болохыг мэдтэл хор
шар нь
буцлан иржээ. Тэр хүнийг юм бичиж суух зуур Едигей түүний саяын ярьсан
үгний сул \
талыг олох гэж оролдон суув. Түүний ярьсан нэг зүйл ямар ч утга холбоосгүй,
аягүй
зохисгүй үг шиг санагдав. Хүнийг дайсагнасан дуртгал бичив гэж зэмлэж
болдог юм уу
Ер дайсагнасан дуртгал, дайсагнаагүй дуртгал гэж байдаг юм уу. дуртгал гэдэг
бол
урьд хэзээ нэгэн цагт болсон явдлыг дурсан сайахыг хэлнэ. Урьд байсан одоо
байхгүй
юмыг хэлнэ. Тэгэхлээр хүн бол тэр урьд болсон юмыг жинхэнэ байснаар нь
дурсан
санадаг болой.
Би нэг юм асууж мэдмээр байна гэж Едигей дуугарахдаа сэтгэл ихэд
хөдөлснөөс
хоолой нь хатсаныгаа мэдэв. Гэвч тэр үгээ туйлын тайван хэлэх гэж биеэ
хүчлэн, — чи
ярьж байна… гэхдээ мөн л зориуд чамаас айж нялганах юм алга, намайг энэ
Шар
талаас ондоо тийш хааш нь хөөх вэ дээ гэж тэр хүнд ойлгуулах гэж зориуд «чи»
гэжээ.
Чингээд Дайсагнасан дуртгал байдаг гэж чи ярьж байна. Үүний чинь юу гэж
ойлгох юм
бэ? Ер нь хүний дуртгал дайсагнасан, дайсагнаагүй гэж байж болдог юм уу
Миний
бодоход хүн урьд байсан одоо нэгэнт өнгөрсөн юмыг юу болсон билээ, яаж
байсан
билээ гэж дурсан санадаг. Аль эсвэл сайн юмыг бол дурсан сана, муу базаахгүй
юмыг
хэрэггүй, бүү сана март гэх болж байна уу
Тийм юм хэзээ ч байгаагүй. Аль эсвэл сайхан зүүд
зүүдэлбэл зүүдээ мана, аймшигтай муухай зүүд хэнд ч хэрэггүй гэх болж байна
уу гэв.
Ээ чи ямар хачин эр вэ, чөтгөр ав… гэж шонхрон нүдэт хачирхаж, — чи
шүүмжлэн
хэлэлцэх, маргах гээд байгаа юм уу даа. чи чинь энэ нутгийн гүн ухаантан юм
биш үү
дээ. За аль вэ гэж үгээ бэлдэж байгаа юм шиг хэсэг дуугүй болсноо сургах мэт
өгүүлсэн нь,
Түүхэн үйл явдлын утгаар бол амьдралд элдвийн юм байж болноо. Гэвч аль
өнгөрсөн,
аль байсан юмыг тэр гэх вэ Өнгөрсөн юмыг амаар юм уу ялангуяа бичгээр
дурдахдаа
одоо шаардлага.тай, одоо бидний хувьд хэрэгтэй зүйлийг дурсан гаргах нь
чухал.
Хэрэв чи үүнийг баримтлахгүй юм бол дайсагнасан үйл ажилд орно гэсэн үг
гэв.
Би зөвшөөрөхгүй, тийм юм арай байхгүй байлгүй гэж Едигейг хэлэхэд,
Чиний зөвшөөрлөөр хэн ч дутахгүй. Би зөвхөн ярианы далимд ярьж байна.
Чамайг
асуугаад байхаар би сайн санааны үүднээс тайлбарлаж ярьсан юм. Ер нь би
чамтай
ийм юм ярьж суух албагүй. За яах вэ, одоо энэ олон таван үгээ орхиж ажилдаа
оръё.
Куттыбаев хэзээ нэгэн цагт ухаан нь ний нуугүй юм ярьж байгаад ч юм уу,
жишээ нь
юм балгаж жаахан ам халаад ч юм уу ямар нэг англи хүний нэр дурсаж байсан
удаа
бий юү? гэжээ.
За. яах нь вэ? гэж Едигей үнэн голоосоо гайхав.
Хэрэг байна гэж шонхрон нүдэт өнөө Абуталипийн «Партизаны тэмдэглэл»
гэдэг
дэвтрийг нээж улаан харандаагаар зурсан хэсгээс уншсан нь «Есдүгээр сарын
27нд
манай анги дээр Английн төлөөлөгч нэг хурандаа, хоёр хошууч ирэв. Бид
тэдний
өмнүүр жагсаалаар өнгөрөв. Тэд Бидэнд баяр хүргэв. Дараа нь дарга нарын
майханд
цугаар хоол идэв. Югослав хүмүүсийн дунд байсан гадаадын партизан бидний
хэдэн
хүнийг хоолонд урив. Би тэр хурандаатай тайнлцтал тэр хүн миний гарыг чанга
барьж
хэлмэрчээр дамжуу лан намайг хаанахын хүн, тэнд яагаад ирсэн гэж их юм
асуув. Би
өөрийн явдлыг товч ярив. Надад дарс хундагалж би ч мөн тэдэнтэй цуг дарс
балгав.
Тэд надад аятайхан санагдаж байв. Ер англи хүн энгүүн, бас илэн далангүй
хүмүүс юм.
Фашизмын эсрэг бүх Евроноороо бидний нэгдэхэд агуу их зол жаргал буюу
түүний хэлснээр агуу их бурхны бошиг бидэнд тус боллоо. Энэгүйгээр
Гитлерийн эсрэг
тэмцэхэд бэрх болохоор үл барам хэсэг бусаг улс түмний хупьд эмгэнэлтэйгээр
ч
төгсөж болох юм гэж хурандаа хэлэв» гэж
уншаад дэвтрийг хажуу тийш түлхэж хар морьт тамхинаас бас нэгийг асааж
дуугүй
утаа баагиулан сууснаа, — Тэд Европоор, партизаны ангиудаар бас бус
хаагуур ч юм хэчнээн ч давхисан ч ялгаагүй Сталины суут ухаангүйгээр ялж
болохгүй
байсан гэж Куттыбаев тэр хурандаад хэлж болсонгүй байх нь ээ. Ер нөхөр
Сталин
түүний ой тойнд ч орсонгүй. энэ зүйл чамд ойлгогдож байна уу гэв. Едигей мөн
Абуталипийг хамгаалан, Куттыбаев тэр тухай хэлэх нь хэлчихээд харин
бичихдээ
мартсан байж болно шүү дээ гэв. Тэр талаар бичсэн юм хаана байна? чи олж
нотолж
чадахгүй. Түүгээр үл барам бид, дөчин таван онд Югославын партизаны
нэгтгэл ангиас
буцахдаа шалгах комисст Куттыбаевын өгсөн мэдүүлэгтэй тулгаж үзсэн юм.
Тэнд
Английн төлөөлөгч ирсэн барьсан тухай дурссан зүйл байхгүй. Тэгэхлээр энд
нэг
маапаан байнаа даа Ер Куттыбаевыг английн тагнуултай холбоогүй байсан гэж
хэн
батлах юм бэ?
Едигей бас л хүнд байдалд орж сэтгэл өвдөв. Тэр хүн уг хэргийг хаашаа нь
юунд
хазайлгах гээд байгааг ойлгохгүй болов. Куттыбаев чамтай юм ярьж байхдаа
англи
хүний нэр дурсаж байсан уу Бодооч. Тэр английн төлөөлөгчид гэдэг нь ямар улс
байсныг мэдэх хэрэг бидэнд их байна.
Тэр англиуд чинь ямаршуу нэртэй байдаг юм?
За, жишээ нь Джон, Кларк, Смит, Джек гэх мэт. Хүн болсоор тийм нэр
дуулаагүй юм
байна. Шонхрон нүдэт царай барайж бодол болов. Едигейтэй уулзаад уулзаад
нэг л
санасандаа хүрсэнгүй бололтой байв. Чингээд нэлээд холуур тойруулан,
Куттыбаев
энд нэг сургууль нээж хүүхдэд юм зааж байсан юм уу гэв. Ямар юмны сургууль
гэж
Едигей өөрийн эрхгүй Тэдний өөрийн хоёр хүүхэд манай хоёр охин ердөө
сургууль гэдэг
нь тэр Тэр хүүхдүүдийн дээд тал нь тавтай, доод тал нь гуравтай юм чинь.
Манай
Энд хаашаа л харвал эзгүй цөл болохоор хүүхэд хийх юмгуй уйдаад байдаг юм.
Тэгэхлээр тэд хүүхдэд ном зааж сурган хумүүжүүлдэг ухаантай. Ер Абуталип
ч, эхнэр нь ч хоеулаа ямар ч гэсэн багш улс Тэгээд л уншиж. зурах, унших, тоо
тоолохыг зааж өгдөг юм. Сургууль гэдэг нь ердөө тэр гэв.
Тэд ямар дуудуулдаг байсан бэ?
Янз янзын, дандаа хүүхдийн дуу би сайн санахгүй байна.
Хүүхдэд юу заадаг, юу гэж бичүүлдэг байсан бэ дээ?
Үсэг. Ерийн ямар нэг үг.
Жишээ нь ямар үг?
За ямар гэх юм дээ Би санахгүй байна.
Тэгвэл ийм үг бичүүлдэг байсан байна гэж өнөө хүн бичиг цаасаа онгичин
хүүхэд
сараачсан сурагчийн дэвтрийн нэг хуудас гаргаж, — Анхны үг нь энэ байна гэв.
Дэвтрийн хуудсан дээр «Манай байшин» гэсэн хүүхдийн бичиг байв. —
хүүхдээр анх
түрүүнд
«Манай байшин» гэж бичүүлж сургадаг байна шүү, харав уу Тэгвэл яагаад
«Манай
ялалт» гэж бичүүлж сургаж болсонгүй вэ? одоо чинь хүний аманд хамгийн
түрүүн ямар
үг орох вэ дээ, чи боддоо «Манай ялалт» гэсэн үг орох ёстой. Тэгвэл энэ үг тэр
хүний
толгойд орсонгүй. тийм биш үү? Яагаад ийм үг орсон гүй вэ? Ер нь ялалт
Сталин
хоёрыг салгаж болохгүй шүү дээ…
Едигей бүр мэгдэж хоцров. Тэр хүнд юм бүхэн дээр айхтар басамжлагдан
доромжлуулж байсан шиг санаг даж, ухаан мэдээ ороогүй бяцхан хүүхдэд юм
заахгэж
хичнээн цаг, хүч гаргасан Абуталип, Зарипа хоёрыг нэн өрөвдөх сэтгэл төрөв.
Тийнхүү
хор хөдөлтөл зүрх орж,
Тэгж ярих юм бол хамгийн түрүүнд «Манай Ленин» гэж бичих ёстой доо.
Ленин бол
ямар боловч тэргүүнд л орох хүн дээ гэв.
Өнөө шонхрон нүдэт гэнэт тийм үг дуулаад амьсгаа ч бүтэн авч чадалгүй,
дэмий л
тамхиныхаа утааг уушгинаас удаан үлээн гаргаж, суудлаас босов. Босож явмаар
санагдсан бололтой, Гэтэл тэр омгор өрөөнд хаашаа алхах билээ.
Бид Сталин гэж хэлээд Ленин гэж өргөн дурсдаг гэж огцом чанга уншаад гүйж
гүйсний
дараа сая амьсгаагаа дарж байгаа шиг их л чөлөөтэй амьсгаа авч эвлэрэнгүйгээр

Бид хоёр энэ талаар юм яриагүй гэж бодоцгооё гэв.
Тэр хүн дахин суухад далд битүү царайд нь мөнөөхөн шонхрын нүд адил
шаргал
туяатай тув тунгалаг нүд нь тодхон гялалзав.
Куттыбаев дотуур байртай сургуульд багачуулыг суулгахыг эсэргүүцэж байсан
мэдээ
бид авлаа. Чиний дэргэд тийм юм ярьж байсан удаа байна уу
Тийм мэдээ та нар хаанаас олов? Хэн өгөв? гэж Едигей аанай хачирхан асуув.
Гэтэл
гэнэт зөрлөгийн дарга Абилов санаанд нь зурсхийн орж, тэр л алтан хошуу
өргөж дээ,
юу гэвэл түүнийг байхад нэг тийм яриа үүдсэн билээ гэж Едигей бодов.
Едигейн асуулт
шонхрон нүдтийг тоглоом ч үгүй уурлуулжээ.
Ямар мэдээ хаанаас олж авах бол бидний санаа тавих зүйл гэж би чамд нэгэнт
ойлгуулсан. Бид түүнийгээ хэнд ч тайлагкахгүй. Харин Куттыбаев юу гэж ярьж
байсныг
сайн санаж ярь.
Юу гэж ярьж байсан бэ гэж үү? Үүнийг сайн бодох хэрэгтэй. Манай зөрлөгийн
хамгийн
ахмад ажилчин Казангапийн хүү Кумбелийн өртөөнд дотуур байртай сургуульд
суудаг
юм. Тэр эрэгтэй хүүхэд болохоор жаахан сахилгагүйтэж, хүн хуурдаг барьдаг
явдал
гардаг л юм. Сая есөн сарын нэгнээр Сабитжаныг мөн сургуульд нь суулгах
болж, эцэг
нь тэмээгээр хүргэж өгсөн юм. Тэгээд эх нь өөрөөр хэлбэл Казангапийн эхнэр
Букей,
манай хүүдотуур байртай сургуульд сууснаасаа хойш бүр хүний хүн шиг
болчихлоо,
урьд нь гэр орондоо, эцэг эхдээ хичнээн үнэнч, элэгтэй байлда, одоо нэг л биш
гэж
баахан гоморхон уйлсан явдал бий. Тэр яах вэ хөөрхий, бараг бичиг үсэггүй
ядсан
эмэгтэй. Тэрнээс биш хүүгээ эрдэмд сургалгүй яах вэ, харин хүү нь дандаа
гэрээсээ
хол байдаг болохоор…
За тэр яах вэ… Тэгэхэд Куттыбаев юу гэж ярьсан бэ?
Тэгэхэд бидний дунд Куттыбаев мөн байсаан. Тэр хүний ярьсан нь гэвэл, нэг л
муу
совин татаад байгааг эх хүн зөгнөөд байна даа. Ер нь хүн ямар
сайндаа дотуур байртай сургуульд хүүхдээ явуулах вэ дээ. Дотуур байртай
сургууль
хүүхдийг гэр орноос нь, эцэг эхээс нь салгаж, салгах ч биш хөндийрүүлдэг шиг
байгаа
юм. энэ бол ер нь тун бэрх асуудал. Хэн янаагүй хүн бүхэнд хэцүү асуудал юм.
Гэвч
ондоо бололцоо байхгүйгээс хойш яая гэх вэ. Үүнийг Би ойлгож байна. Манай
хүүхдүүд
мөн том болоод яадаг бол, юу болдог бол гэж одоо миний сэтгэл өвдөөд байдаг
юм
гэсэн. Ер нь муу л юм байгаа. юм..
Үүнийг дараа болъё. Тэгэхлээр Куттыбаев зөвлөлтийн дотуур байртай
сургуулийг муу
гэж хэлсэн юм шив дээ?
«Зөвлөлтийн» гэж хэлээгүй ээ. Зүгээр дотуур байртай сургууль л гэж ярьсан.
Кумбельд манай дотор байртай сургууль байдаг. «Муу» гэдэг үгийг би хэлж
байна…
Тэр онц биш. Кумбель гэдэг чинь Зөвлөлт Холбоот Улсад байдаг юм.
Энэ хүн намайг зориуд будлиулж самууруулж яах гээд байгаа юм гэж Едигей
дүрсхийтэл уурлаж,
Яагаад онц биш гэж? Яахлаараа та нар хүний хэлээгүй юмыг бичиж авдаг
билээ? Би ч
мөн тэгж бодож байна. Би энэ зөрлөгт биш ондоо газар байсан бол ямар ч дотор
байртай сургуульд үр хүүхдээ яасан ч явуулахгүй дээ. Би тэгж бодож байна.
Тэглээ
гээд яадаг юм? гэв.
Бод бод гээд шонхрон нүдэт яриагаа таслав. Хэсэг дуугүй сууснаа — За
тэгэхлээр ийм
дүгнэлт хийх шив. Юу гэвэл Куттыбаев хамтын хүмүүжлийг эсэргүүцдэг хүн
шив дээ,
тийм үү? гэв.
Тийм биш ээ, тэр юуг ч эсэргүүцдэггүй хүн. тэгж дэмий хоосон юм ярих ямар
хэрэг
байна тэгж яаж болдог юм
Өнөө шонхрон нүдэт учир тайлбарлах явдалгүй гэж үзсэн бололтой,
За за, боль. Харин надад нэг юм хэлж аль, «Доненбай шувуу» гэсэн гарчигтай
энэ юун
дэвтэр вэ? Чамайг суулгаж байгаад Казангапаар хэлүүлж бичсэн гэж Куттыбаев
нотолж байна. тийм үү? гэв. Едигей бүр сэргэж,
Тэр үнээн. энэ Шар талд нэг түүх, домог байдаг юм. Эндээс холгүй Найманы
булш гэж
байдаг. Дээр
үед Найман аймгийнхныг оршуулдаг байгаад одоо нийтийн болчихсон юм. Тэр
АнаБейнтийн булшинд өөрийн манкурт боол болсон хүүдээ алагдсан Найманы
эхийг
Оршуулсан гэдэг юм…
За болно, болно. Тэр шувууны цаана юу нуугдан байгааг бид уншиж үзнэ… гэж
өнөө
хүн дэвтрийн хуудсыг эргүүлэн юм бодож, — Доненбай гэдэг шувуу гэнэ шүү.
Түүнээс
дээр юм бодож олсонгүй еэ мөн сүрхий зохиолч гарав аа Бас нэг Мухтар Ауззов
гарч л
дээ
Жигтэй юм, эртний феодалын үеийнх шиг зохиолч байх гэж Доненбай гэж
хүний нэртэй
шувуу байдаг гэнэ. Биднийг учрын олохгүй гэж боджээ. Энд амьтан хүнээс сэм
далдуур
бичсэн юмаа жижигхэн хүүхдэд зориулав гэж байхыг харав уу. Тэгвэл энэ юу
юм?
Чинийхээр бол бас л жижигхэн хүүхдэд зориулж бичсэн зүйл үү? гэж бас нэг
хулдаасан
хавтастай дэвтэр гаргаж Едигейн нүүрэн дээр барив. Едигей учры нь
мэдсэнгүй,
Энэ чинь юу юм? гэсэнд өнөө хүн,
Юугий нь чи л мэдэх ёстой доо. «Раймалаас төрсөн дүү Абдильханд хайлсан
дууны
үг» гэсэн гарчигтай л юм байна… гэв.
Зөв, энэ бол бас л нэг домог. Үлгэр л юм даа. энэ явдлыг настай улс мэддэг…
За бүү зов, би ч бас мэднэ. Чихнийхээ үзүүрээр дуулсан л юм байна. Зөнөглөж
үхэх
дөхсөн нэг өвгөн арван есөн настай залуу бүсгүйд сэтгэлтэй болсон тухай
гардаг юм.
Юу нь сайхан байна вэ? энэ Куттыбаев бол зөвхөн дайсагнагч этгээдээр
барахгүй бас
ёс суртахууны талаар ялзарсан хүн байна. Тэр зөнөг өвгөний тухай бичих гэж
их хичээл
гаргаж шүү
Едигейн царай улайв. Гэхдээ ичсэндээ биш, уурандаа тийнхүү час улайжээ.
Учир юу
гэвэл Абуталипийн талаар тийм юм ярих бол ёстой шударга бус зүйл мөн.
Едигей
арайхийн биеэ барьж,
Чамайг хаанахын ямар дарга болохыг би мэдэхгүй. гэсэн ч энэ хүнийг чи бүү
тэгж хэл.
Бурхан заяаж хүн болгоныг энэ хүн шиг эцэг, эр хүн болгоосон.
Куттыбаев ямар хүн болохыг эндхийн дуртай хүн болгон чамд хэлээд өгнө.
Манай
эндхийн хуруу дарам хэдхэн хүн бие биенээ сайн мэднээ гэв.
За за бүү уурла Куттыбаев та нарын толгой тархийг эргүүлж бүр гүйцэж. Ер
аливаа
дайсан дандаа тийм дүр үзүүлдэг юм. Бид тэр хүний хамаг явдлыг илчилнэ.
одоо
гүйцээ, чи явж болно..
Едигей малгайгаа өмсөж босов. Бүр мэгдэж хоцорчээ.
Та нар тэгээд энэ хүнээр яах гээд байгаа юм? тийм юм бичсэний нь төлөө
шоронд хийх
үү?
Шонхрон нүдэт ширээний араас ухасхийн босож,
Нөхөр минь, тэр явдал чамд падгүй гэж дахин давтан хэлье Дайсан этгээдийг
юуны
учир мөрдөх, түүнтэй яаж харьцах, ямар шийтгэл оноохыгоо бид мэднэ. энэ
талаар чи
толгой өвдөх явдалгүй, өөрийн хөө мөрийг л хөө. Явж болно гэжээ.
Мөн өдөр үдэш оройхон Шуургатын зөрлөгт бас нэг суудлын галт тэрэг зогсов.
Өглөөний галт тэрэг сая буцаж яваа нь тэр байжээ. мөн цөөхөн, ердөө гурав хан
минут
зогсов.
Өнөө гурван торгон савхитай улс Абуталип Куттыбаевыг авч явах гэж нэгдүгээр
замын
дэргэд сайхь галт тэрэг хүлээн зогсож байв. Тэднээс арай хөндий Зарипа
хүүхэдтэйгээ,
Едигей, Укубала, бас зерлөгийн дарга Абилов нар зогсож байв. Галт тэрэг
цагаасаа
хагас цаг хожимдов гэж зөрлөгийн дарга орох байх газраа олж ядан урагш хойш
холхино. Уг нь галт тэрэг цагаас хоцорч яваа бол зөрлөгийн даргад ямар
хамаатай юм
бэ? Зүгээр тайван зогсож байвал барав. Казангап ч гэсэн Абуталипийнхаас
олдсон
өнөө гайтай домгийн талаар байцаагдаж байцаагдаж гараад энэхэн үес төмөр
замын
сумын дэргэд ажилтай байв. Абуталипийг шар талаас алс холхид авч явах галт
тэрэгний явах замыг Казангап залгаж өгөх учиртай зогсож байв. Букей энэ үес
Едигейн
хоёр охиныг харж гэртээ үлджээ.
Өнөө гурван савхин гуталт гадаа салхитай .тул дээлийнхээ зах заамыг босгоод
Абуталипийг халхлан таг дуугүй зогсоно. Абуталипийг үдэхээр очсон
Шуургатынхан ч
мөн таг дуугүй зогсож байв.
Салхин үл мэдэг исгэрэн явган шуурга хөөрөгдөнө. Ер их шуурга хөдлөх янзтай
байв.
Шар талын дээгүүр түнэр харанхуй нөмрөн ирж, тэнгэрийн өнчин бүдэг
гэрэл мэлтийнэ
Зарипа эр нөхөртөө өгөхөөр жаал зугаа идэх юм солих хувцсыг бааданд боож
барьсаар чимээгүй уйлж байв. Укубалаг гүнзгий санаа алдаад амнаас нь бөөн
цагаан уур савсана. Укубала дээлийнхээ хормойд Даулыг нөмрөн зогсоно. Хүү
ямар
нэг юм болохыг урьдаас зөгнөн мэдсэн бололтой, Укубала эгчдээ улам
наалдан таг дуугүй зогсож байв. Хамгийн өрөвдөлтэй нь Эрмек байлаа.
Эрмекийг
Едигей тэврээд салхинаас нөмөрлөн байв. Эрмек хүү юу ч мэдэхгүй болохоороо
эцгийгээ дуудан, Аабуу, аабуу Нааш ир. Бид бас чамтай хамт явна гэж орилов.
Хүүгийнхээ тэгж хашгирахыг сонсоод Абуталип давхийн цочиж өөрийн эрхгүй
эргэн
үг хэлэхийг завдавч цаадуул нь эргэж ч харуулахгүй байв. Өнөө гурвын нэг
тэсэлгүй
Та нар энд битгий зогс, дуулж байна уу Эндээс холдоцгоо, галт тэрэг
ирэхээр ойртоорой гэв,
Хүмүүс арга буюу жаахан ухарцгаав.
Гэтэл холоос галт тэрэгний гэрэл гарч хүмүүс үймэлдэн урагш зүтгэхэд
Зарипа тэссэнгүй уйлж гарав. Бас Укубала ч уйлав. Тэр галт тэрэг амраг эр эм,
эцэг
үрийг хагацуулсан билээ. бух тэрэгний духны гэрэл шөнийн зузаан харанхуй
агаарыг
нэвтлэн, бөөн харанхуй манан дотор түржигнэсэн их чимээтэй сүртэй бараатай
юм
холоос гарч ирэв. Галт тэрэг ойртон ирэхэд, газар дэлхий дээгүүр чийдэнгийн
хурц
гэрэл хөвж, тэр гэгээнд зам төмрийн хоорондуур хуниран эргэлдэх явган цасан
шуурга
ил тод харагдах болов. бүх тэрэгний тахир гол, бүлүүрийн харжигнах их чимээ
улам
тодорсоор олон вагон чирсэн галт тэрэгний урт цуваа тодрон гарч ирэв.
Аабуу, аабуу Галт тэрэг ирлээ гэж Эрмек хүү хашгиравч эцэг нь хариу
дуугарахгүйд
гайхан хэсэг дуугүй болжээ, — Аабуу, аабуу гэж эцэгтээ заавал дуулгах гэж
хичээнэ.
Тэдний дэргэдүүр зөрлөгийн дарга Абилов сандран гүйж, өнөө гурван хүний
дэргэд
очиж,
Шуудангийн вагон толгойд нь яваа. Та нар тэр урагшаа, толгой тийш очно уу
гэв.
Хүн бүхэн түүний заасан тийш түргэн түргэн алхлан одоход галт тэрэг хэдийн
зөрлөгт
орж ирэв. Хамгийн түрүүн өнөө шонхрон нүдэт том бичгийн сав барин
алхална. Хойноос
нь ханхар өргөн цээжтэй хоёр туслагч нь Абуталипийг аваад явав. Араас нь
нэлээд
зайтай Зарипа, Укубала хоёр дагана. Укубала Даулыг хөтөлжээ. Едигей Эрмек
хүүг
тэврээд нэлээд онцгойдуу явав. Едигей хүүхдийн дэргэд учиргүй уйлалтай биш.
Хүмүүс
галт тэрэгний толгой тийш очиж явахын зуур Едигей хоолойд нь тээгэлдэх
гашуун
нулимсыг гаргахгүй гэж хичээн биеэ барьж явав.
Эрмек хүү чи ухаантай шүү. чи ухаантай тийм ээ? чи битгий уйлаарай, мэдэв
үү? гэж
ямар ч утга холбоогүй юм амандаа үглэн хүүг элгэндээ чанга тэвэрч явав.
Энэхэн үес галт тэрэг хурдыг хэдийн сааж, зогсох газраа хүрч явав. Галт тэрэг
зэрэгцэн ирж яльгүй урагш гарч зогсоод гэнэт хүчтэй уур шуугьтал тавьж,
кондукторын шүгэл тасхийтэл Эрмек хүү учиргүй айж цочсонд, Едигей,
Битгий ай, битгий ай. Надтай явсан цагт юунаас ч айх хэрэггүй. Би одоо үргэлж
чамтай
цуг байна гэв.
Галт тэрэг их л удаан хүнд маягаар чахран чахарсаар сая зогсов. Хүйтэн жавар
цасан
шуурганд цантаж, цонхны шилэнд мөс тогтож харанхуйлан вагонууд таг чиг
болов.
Гэтэл галт тэрэгний толгойноос дахин шуугьтал уур хий тавьж, дахин замд
хөдлөхөд
бэлдэв. Шуудангийн вагон гэдэг нь толгойн арын тээшний дараагийн
цонхондоо
сараалжтай. тэг дундаа гүйдэг хаалгатай вагон байв. Вагоны хаалга, дотроосоо
нээгдэж, харилцаа, холбооны ажилчдын дүрэмт малгайтай, хөвөнтэй өмд
цамцтай
эрэгтэй эмэгтэй хүмүүс шагайв. Тэдний ахлагч нь бололтой дэнлүү барьсан
том хөхтэй, бүдүүн эхнэр, вагоны гадаа
хүлээн
зогсож буй
хүмүүсийн толгойн дээр дэнлүүгээ
барьж гэрэлтүүлэн,
Өнөө явах улс та нар мөн үү? Байр бэлэн сууцгаа гэв.
Шонхрон нүдэт том бичгийн саваа барьсаар хамгийн түрүүнд гарав.
Аль вэ суу, суу. Битгий удаад бай гэж нөгөө
хоёр нь Абуталипийг шавдуулав.
„Би мөд эргээд ирнэ нэг л учир явдлаа ойлголцсонгүйгээс ийм юм боллоо. Би
мөд
эргээд ирнэ хүлээж байгаарай гэж Абуталип сандран өгүүлэв. Абуталипийг
хүүхэдтэйгээ салах ёс гүйцэтгэхийг хаРаад Укубала тэссэнгүй учиргүй
цурхиртал уйлж
гарав. Абуталип хоёр хүүгээ элгэндээ чанга гэгч тэврээд үнсэж, учрыг ололгүй
айж
хоцорсон хүүхдэдээ ямар нэг юм хэлж байв. Галт тэрэг хөдлөхөд бэв бэлэй
болов. энэ
бүх явдал өнөө эмэгтэйн гар дэнлүүний гэрэлд болж байв. Бас л дотор зарсхийм
шуугин исгэрэх их чимээ цувраа олон вагоны доогуур, цахилгаан гүйдэл адил
жирсхийн
цуурайтав.
За боллоо боллоо, аль вэ суугаарай гэж өнөө хоёр хүн Абуталипийг вагоны
гишгүүр
тийш чирэв.
Хамгийн сүүлд нь Едигей, Абуталип хоёр мөн амжин тэврэлдэв. Тэр хоёр
нойтон
нулимстай, сахалтай хацраа нийлүүлээд нэг хормын төдий таг дуугүй зогсохдоо
бүхий л
явдлыг оюун ухаанаараа, сэтгэл зүрхээрээ, бие махбодоороо ойлгож байв.
— Миний хоёр хүүд тэнгис далайн тухай ярьж өгөөрэй гэж Абуталип
шивэгнэнэ.
Тэр бол. түүний эцсийн үг байв. Хоёр хүүхдэдээ Аралдалайн тухай ярьж
өгөөрэй гэж
эцэг нь гуйсныг Едигей ойлгож байв.
За одоо болно, аль вэ суугаарай Бушуул гэж тэр хоёрыг салгаж, нөгөө хоёр хүн
Абуталипийг дал мөрөөрөө түлхэлсээр вагонд оруулав. Гэтэл энэхэн үес эцэг
үрсийн
хагацан салах гэдэг хичнээн аймшигтай болохыг хоёр хүүхэд нь сая ойлгож,
хоёулаа
дуудуугаа авалцан
Аабуу Аав аа Аабуу Аав аа гэж чарлалдав. Едигей тэссэнгүй Эрмекийг
тэвэрсээр
вагон руу зүтгэсэнд өнөө дэнлүү барьсан эхнэр овор том биеэрээ
вагоны үүдийг халхлан, За энэ чинь юу болох нь энэ вэ? чи чинь хаашаа зүтгээд
байгаа юм? гэж хэнхдэг рүү нь сүрхий ёвров.
Хоёр хүүхдийн зэрэг зэрэг чарлахад Едигейн сэтгэл тэсэшгүй өвдөж, хэрэв тэр
чигээрээ зүтгэн вагонд орсон бол Абуталипийн оронд өөрөө явж замдаа шонхор
нүдтийн багалзуурыг тас шахан алахад бэлхэн
байсныг тэрхэн мөчид нэг ч хүн ойлгосонгүй.
Энд бүү зогс Цаашаа явцгаа гэж дэнлүү барьсан эхнэрийн орилоход тамхины
үнэр
шингэсэн амнаас нь уур гарч бас сонгинын үнэр ханхийж байжээ”
Зарипа өнөө баадантай юмаа барьсаар хоцорсноо сая мэдэж,
Май, энэ жаахан идэх юм цааш нь өгөөд орхиоч гэж вагоны хаалгаар чулуудав.
Шуудангийн вагоны хаалга хаагдаж дуу шуу намдав. Галт
тэрэг
ч
дохио
хангинуулан хөдлөв. олон төмөр дугуй чахран галт тэрэг аажуухан хурдлан
одов.
Шуургатын хэдэн хүн хаалгыг бин битүү хаасан өнөө вагоныг зэрэгцэн дагаж
мөн
хөдлөв. Хамгийн түрүүнд Укубала сая сэхээ авч Зарипаг шүүрэн барьж элгэндээ
чанга
тэврэн тавьсангүй.
Даул аа, бүү яв, наанаа зогсож бай Ээжийнхээ гараас хөтөл гэж Укубала чанд
зандарч, нүдний өмнүүр улам хурдан жирэлзэх вагоны дугуйн түг түг цохилох
чимээг
шүд зуун тэсвэрлэн өнгөрүүлэв.
Харин Едигей Эрмекийг тэвэрсэн хэвээр галт тэрэг даган гүйж, хамгийн
сүүлчийн вагон
жирэлзэн өнгөрөхөд сая зогсов. Галт тэрэг холдон хөдөлгөөний их чимээ
намдаж, гэрэл
гэгээ нь бүдгэрсээр харагдахгүй болов… Сүүлийн удаа уртаар орилох дуун
сонсдов…
Едигей буцав. Өнөө жаал хүүг аргадах гэж үйлээ үзэх нь тэр…
Шөнө гэртээ пийшингийн хажууд ухаан мэдээгүй юм шиг сууж байтал гэнэт
Абилов
санаанд орж, сэмхэн босож хувцаслатал эхнэр нь учрыг гадарлан ханцуйнаас нь
шүүрэн барьж,
Чи хаачих нь вэ? Хүнд гар хүрч болохгүй, хуруугаараа ч бүү хүр. Эхнэр нь бие
давхар
ядаж байгаа юм. Чамд тийм эрх ч байхгүй. Юу гэж нотлох юм? гэхэд нь Едигей,
Хаанаас даа, бүү санаа зов. Би түүнд гар хүрэхгүй. Харин тэр эндээс ондоо
газар
шилжвэл таарна гэдгийг тэр хүнд мэдүүлэх хэрэгтэй байна. Би өчүү хэн төдий
гар
дайлахгүй гэж чамд андгайлъя. Надад итгээрэй гэж туйлын тайван өгүүлж,
гараа угз
татан гарч одов.
Абилов үүдээ тайлж, Едигей юу? гэж айсан янзтай өгүүлэн царай нь хулжийж
гэдрэг
ухрав.
Едигей бөөн уур манан татуулсаар орж үүдэнд нь зогсоод биеэ аль болохуйц
барьж,
Чи яагаад тэр хөөрхий амьтдыг өнчрүүлж орхив? гэсэнд Абилов өвдөг сөхрөн
мөлхөж,
Едигейн оготор дээлийн хормойг шүүрч,
Ай бурхан минь, Би биш Едикс Эхнэр маань хүүхдээ битгий зулбачихаасай
хэмээн мөн
айсандаа мэл гайхаж цэл хөхөрсөн эхнэр өөдөө эргэн харж байгаад— Ай бурхан
минь,
би биш, Едике Би хаанаас тэгэх вэ Өнвө байцаагчийн хийсэн ажил Тэр л энэ
хүн юу
бичдэг, юунд бичдэг вэ гэж үргэлж асууж шалгаагаад байсан. Тэр байцаагчаас л
болсон хэрэг Би яалаа гэж тэгэх вэ? Эхнэр маань л битгий зулбачихаасай Сая би
галт
тэрэг ирэхэд орох байх газраа олж ядаж байлаа. Царайг нь харахаас зовж газар
доор
л орчихмоор байлаа. Тэр байцаагч л сүрхий сайн хүн болж үргэлж юм бүхнийг
ярьж, юм
бүхнийг асууж байсан. Би ямар юмаа мэдэх вэ. Хэрэв мэддэг сэн бол.. гэж их л
самгардаж ярихад Едигей түүний яриаг таслан,
За яах вэ, яах вэ. Бос, хоёулаа бүр хүн шиг ярья. Чиний эхнэр ч байж байна. Уг
хэрэг
явдал амар сайнаар нэг тийш болох болтугай. Тэр явдалд чи буруутай биш ч
бай,
одоо түүнийг яриад яах вэ. Гэвч чамд бол хаана ч суух ялгаагүй, харин бид бол
энэ
газар насан турш сууж болох юм. Тэгэхлээр чи бод. Эндээшээ чи ондоо ажилд л
шилжвэл дээр байхаа даа. Би чамд ингэж л зөвлөх байна. Өөр зүйлгүй. Тэр
тухай
дахин ярихыг больё. Би ганцхан үүнийг л хэлэх гэсэн юм, өөр юмгүй… гээд
Едигей гарч
одох нь тэр.
I
номхон дөлгөөн гадаад далайд Алеутын арлаас өмнүүр үд нэлээн өнгөрч
байв.Далайн
дээр мөн л салхилан, нүд алдам уудам усан мандал дээгүүр бургилсан давалгаа
түрж, далай тэнгисийн нэг савсалгаас нөгөө хүртэл энгүй их усны хүчин
долгилон,
«Конвенция хэмээх далайн хөлөг онгоц үл мэдэг дайвалзана. Сайхь далайн
онгоц
агаараар СанФранциско, Владивосток хоер хотоос яг адил зайд хуучин
байрандаа
хөвж байв. Хөлөг онгоцны албаны бүх хүн анхаарал сонороо хурцлан, аливаа
ажилд
бэв бэлэн байв.
Энэхэн үес Эзэн гэдэг нарны аймгийн нэгэн одон гариг дээр соёл иргэншил
буйг нээж
олсны үр дүнд бий болсон онц байдлыг судлах онцгой комиссын яаралтай
хуралдаан
дуусаж байв. Харь гаригийнхантай дураараа нийлж одсон мөнөөхөн сансрын
эрх тэгш
1—2, 2—1 дүгээр нисэгчид Ойнцээж гэдэг одон гариг дээрээ л байв. Нислэгийг
удирдах
нэгдсэн төвөөс тусгай заавар өгтөл ямар ч үйл ажил явуулж хэрхэвч болохгүй
гэж
Нэгдсэн удирдах төвөөс тойрог замын «Паритет» станцын радио холбоогоор
дамжуулан гур вантаа хатуу сануулсан байв.
Нислэгийг удирдах нэгдсэн төвийн энэ эрс хатуу шаардлага бол үнэндээ
хүмүүсийн
оюун бодол ихэд үймэрсэн төдийгүй, хоёр талын харилцаанд санал зөрөлдөөн
үүдэн,
маш нарийн төвөгтэй хурц блйдалд орсныг бүрэн харуулж байв. Тэр хурц
төвөгтэй
байдал хоёр талын хамтын ажиллагааг бүрэн таслахад хүргэхээр барахгүй,
илэрхий
сөргөлдөөнд хүргэх заналыг бий болгож байв. Гол хоёр гүрний Шийжлэх ухаан
техникийн хүчин чадлыг нэгтгэх эрх ашгийн үүднээс саяхан хүртэл хоёр талыг
ойртуулт
байсан мөнаөхөн “Демнург» программ аяндаа хоёрдугаар зэргийн асуудал болж
санамсаргүй байтал ондоо одон гариг дээр соёл иргэншил буй нь мэдэгдэхтэй
зэрэг
урьдынхаа ач холбогдлоо даруй алдав. Урьд хожид гараагүй бөгөөд юутай ч
зүйрлэшгүй тэрхүү нээлт нь дэлхийн одоогийн бүлэг бүлэглэлийн уг үндэс
хийгээд олон
үеийн турш хүмүүсийн ухамсарт номлон дэлгэ рүүлж шингээсэн бүх зүйлд
түүний оршин
тогтнохын бүхий л горим ёсонд амин чухал шалгалт болов гэдгийг комиссын
гишүүд тун
тодорхой Ойлгож байв.
Дэлхий ертөнцийн түгээмэл аюулгүй байдлыг бодох нь бүү хэл, тийм осолтой
алхам
хийхийг хэн зүрхлэх билээ?
Түүхийн хямралын үед ямар байдаг шигээр манай дэлхийн нийгэм улс төрийн
хоёр
ондоо системийн үндсэн зөрчил бүх талаараа илрэн гарч ирэв.
Уг асуудлыг хэлэлцэх явц бүр ширүүн маргалдаан болон хувирчээ. Хоёр талын
үзэл
бодлын ялгаа, асуудалд хандах арга барилын ялгаа улам бүр эвлэршгүй шинж
чанартай болж иржээ. Уг хэрэг явдал бие биенийгээ далайлган сүрдүүлж
мөргөлдөөнд
хүргэх, бүр байчихаад хяналт шалгалтыг алдаж, дэлхийн дайнд дуун дээр
хүргэх тийм
айхтар зөрчилд улам эрчимтэй ойртуулж байв. Эл учир уг хэрэг явдлыг тийм
янзтай
хөгжүүлэх нь нийтэд аюултай учир хоёр талын аль аль нь нэг талыг хэт
барихаас
түдгэлзэхийг хичээхээр үл барам хамгийн гол нь тэгэхийг хүсэхгүй байв. нэг
үгээр
хэлбэл ондоо одон гариг дээр бас соёл ир гэншил буй тухай мэдээ чимээг олон
нийтийн
сонорт хүргэх аваас дэлхийн хүн ардын ухамсарт аяндаа дэлбэрэлт гарч болох
аюултай байлаа. Уг хэрэг явдал тиймэрхүү төгсөх аваас түүний хор уршгийг хэн
ч
хариуцан чадахгүй билээ..,
Гэвч хүний оюун ухаан хүнийг эзэмдэж, хоёр тал аанай хэн хэн нь илүү
дутуугүй яг
тэнцүү байдалд арга буюу харилцан буулт хийхэд хүрчээ. Эл учраас Нислэгийг
удирдах
нэгдсэн төвөөс тойрог замын «Паритет» станцад нууц түлхүүр бүхий радио
мэдээ
дамжуулав. Уг мэдээнд өгүүлсэн ны
«Сансрын 1—2, 2—1 дүгээр шалгагч нисэгчдэд. Манай нарны аймгийн эрхсийн
гадна
Эзэн гэдэг нар ны аймгийн Ойнцээж хэмээх одон гариг дээр буй сансрын эрх
тэгш 1—2,
2—1 дүгээр нисэгчтэй, тойрог замын «Паритет» станцын холбооны системийн
тусламж
тангаар лэн даруй радио холбоо барихыг та нарт үүрэг болгож байна. Сансрын
эрх
тэгш 1—2, 2 1 нисэгчдийн нээсэн ондоо гариг ертөнцийн соёл иргэншлийн
тухай
мэдээг судлаад хоёр талын хийсэн дүгнэлтийг үндэслэн нислэгийг удирдах
нэгдсэн төв
дор дурдсан хөдөлшгүй шийдвэр гаргасныг тэдэнд яаралтай мэдэгдэх нь чухал
байна.
Үүнд
а манай дэлхийн соёл иргэншлийн хувьд зохисгүй явдал гаргасан сансрын 1—2,
2—
1 дүгээр нисэгч агсан хоёрыг тойрог замын «Паритет» станц дээр, улмаар
дэлхий дэар
буцааж үл ирүүлсүгэй
б харийн ертөнцийнхөнтэй холбоо тогтоох нь манай түүхэн туршлага хийгээд
манай
дэлхийн хүний нийгмийн өнөөгийн хөгжлийн онцлог, амин чухал эрх ашигтай
үл нийцэх
Учир тэдэнтэй ямар нэг хэлбэрээр холбоо тогтоохгүй гэдгээ Бид Ойнцээж
хэмээх одон,
гаригийн оршин суугчдад зарласугай
в манай дэлхийнхэнтэй холбоо тогтоох, түүгээр үл барам «Трамплин» тойрог
замын
«Паритет» станцад харийн гаригийнхан ирсний нэгэн адил манай дэлхийн
орчны
хүрээнд нэвтрэн орох гэж оролдохгүй байхыг сансрын эрх тэгш 1—2 ,2—1
дүгээр
нисэгч агсан хоёрт, мөн түүнчлэн тэдэнтэй холбоо тогтоогоод байгаа харийн
гаригийнханд урьдчилан сануулсугай
г ондоо од гаригийн нисдэг аппарат халдаж болох явдлаас дэлхий орчны
сансрын
уудмыг тусгаарлах зорилгоор Нислэгийг удирдах нэгдсэн төвөес «Цагираг»
нэртэй
сансрын бүсийн онц байдал яаралтай тогтоох учрыг зарлаж байна. «Цагираг»
пуужинт
ажиллагаа бол дэлхийн бөмбөрцөгт ойртох ямар ч юмыг цөмийн лазерийн
туяагаар
устгах пуужинт төмөр роботоор сансрын заасан бүсэд хаалт тавих зорилготой
юм
д дэлхийн гео улс төрийн байгууламжийн нэгэнт, бий болсон тогтвортой
байдлыг
хэвээр сахих, мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэдэнтэн холбоо барих
ямар ч
боломжгүй болсон учрыг ондоо гаригийн хүмүүстэй өөрсдийн дураар холбоо
тогтоосрн.
сансрын эрх тэгш нисэгч агсан хоёрын сонорт хүргэ сүгэй. Харин хожим энэ
болсон
хэрэг явдлыг чанд нууцлах, мөн дахин холбоо барихгүй байх талаар бүхий л
арга
хэмжээ авах болно. Эл зорилгоор «Паритет» станцын орчих замыг нэн даруй
өөрчлөн,
станцын радио холбооны сувагт Шинээр нууц түлхүүр зохиох болно
е дэлхийн бөмбөрцгийн тойронд хөөргөх «Цагиргийн» бүсэд ойртох явдал
аюултай
гэдгийг харийн гаригийнханд дахин сануулсугай.
Нислэгийг удирдах нэгдсэн төв.
«Конвенция» далайн хөлөг онгоцноос»гэжээ.
Нислэгийг удирдах нэгдсэн төвөөс ийнхүү хориглох арга хэмжээ аваад Икс
гаригийг
эзэмших “Демнург» программт ажлыг тодорхойгүй хугацаагаар арга буюу
зогсоох
болов. Тойрог замын «Паритет» станцын эргэх замыг ондоо параметрт
шилжүүлэн,
сансрын өдөр тутмын ажиглалт хийхэд ашиглах болов. Эрдэм шин жилгээний
хоршоолсон
«Конвенция»
далайн
онгоцыг
төвийг
сахисан
Финланд
улсын
хамгаалалтад шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Алс холын сансарт «Цагираг» гэдэг
системийн пуужин хөөргөсний дараа сайхь, далайн хөлгийн бүх эрх тэгш албан
хаагч,
эрдэм шинжилгээ, засаг захиргааны ажилтан, туслах үйлчилгээний бүх
хүмүүсээр
Нислэгийг удирдах нэгдсэн тө вийн үйл ажиллагаа зогссон шалтгааныг үхэн
үхтэлээ
олонд задруулахгүй гэсэн хатуу гарын үсэг зуруулж гараах болжээ.
Өргөн олон нийтийн хувьд гэвэл, Икс гариг дээр их эрэл хайгуул, засварын
ажил
явуулах шаардлагатай болсон тул “Демнург» программын ажиллагааг
тодорхойгүй
хугацаагаар зогсоох болов гэж зарлахаар төлөвлөжээ.
Энэ бүхнийг тун нарийн чанд бодож боловсруулжээ. Дэлхийн бөмбөрцгийн
тойрон
«Цагираг» хэмээх пуужинг яаралтай хөөргөмөгц энэ бүх арга хэмжээг
авах ёстой байлаа.
Түүнээс өмнө, комиссын хуралдаан дуусмагц бүх баримт бичиг, нууц түлхүүр,
сансрын
эрх тэгш нисэгч агсан хоёрын ирүүлсэн бүх мэдээ сэлт, бүх тогтоол, хальс,
бичиг сачиг
ер тэрхүү гунигт хэрэг явдалтай ямарваа холбогдолтой бүх зүйлийг устгажээ.
Номхон дөлгөөн гадаад далайд Алеутын арлаас өмнүүр орой болж байв.
Тэнгэрийн
байдал хэдий гайгүй авч далайн давалгаа аажим аажмаар ихдэж, буцлан
бургилах
давалгааны их чимээ хааяагүй тодхон дуулдаж байв.
Мөнөөхөн нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцны нисэхийн албаныхан
онцгой
комиссын гишүүдийн хурал тарж, тэднийг онгоцондоо ирж суухыг ширтэн
хүлээж байв.
Гэтэл комиссын гишүүд цөм гарч ирэв.
Тэд гар барилцан салж нэг хэсэг нь нэг онгоц тийш,нөгөө хэсэг нь нөгөө онгоц
тийш
явцгаав.
Далайн онгоц хэдийгээр дайвалзан байсан боловч «нисэх онгоц тун сайхан
тасран
хөөрч нэг нь Сан франциско хотын зүг, нөгөө нь түүний эсрэг Влади восток
хотын зүг
чиглэн одов.
Манай дэлхий дээдийн салхинд арчигдсаар мөнхийн замаараа эргэн байв. Газар
дэлхий орчлонгийн уудамд хөвнө… Тэрхүү зах хязгааргүй орчлонгийн уудам
дотор
манай дэлхий бол зөвхөн нэгэн хумхийн тоос адил.
Тийм хумхийн тоос шиг ертөнц тоо томшгүй олон
Гэтэл гагцхүү манай дэлхий дээр хүн амьтан оршин сууна. Манай дэлхийн
хүмүүс аль
болох бүтэхээрээ, аль чадах чинээгээрээ амьдран суух агаад заримдаа юмыг
олж
мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ондоо газар маньтай адилхан хүн амьтан байдаг
болов уу гэж олж илрүүлэхийг оролдон, өвөр хоорондоо маргаж, элдвийн
таамаглал
зохиож, Саран дээр хүн буул гаж, сансар огторгуйн бусад одсш гариг тийш авто
мат
төхөөрөмж явуулж үзсэн нь олонтаа. Гэтэл манай нарны аймгийн орчий
тойронд манай
дэлхийн хүн амьтантай адил ямар ч амьтан байхгүй, ер амьдрал байхгүй
гэдгийг олж
мэдэхдээ ихэд харамсан байлаа. Сүүлдээ энэ тухай бүр мартаж орхижээ. Юун
тэр
тухай бодохтой манатай, газар дэлхин дээр амь зуух, өвөр хоорондоо зохицож
суух
гэдэг амаргүй болж, их ажил хөдөлмөр гаргаж байж сая амин чухал талх
тариагаа олж
иддэг болов. Ер нь олон хүн, тэр бол бидний хэрэг биш гэж үздэг болжээ.
Харин манай
дэлхий л өөрийн замаараа эргэсээр бөлгөө…
Тэр жилийн өвлийн дунд сар тун ч хүйтэн, тун ч униартай сар байв. Шар талд
хаанаас
тийм их хүйтэн жавар орж ирдэг байна вэ Галт тэрэгний тэнхлэгийн хайрцаг
хүртэл
хөлдөж, хүйтэн жаварт вагонууд цантаад дун цагаан юм явдаг байв. Нефтийн
хар хар
цистернүүдэд цан хүүрэг наалдан хөлдөөд дун цагаан болсныг харахад хачин
санагддаг билээ. Зөрлөгт ирж зогссон галт тэргийг байрнаас нь хөдөлгөх гэдэг
мөн
амаргүй. Хоёр зэрэг мөрлөн түлхэж байгаа шиг хоёр бүх тэрэг холбож угэрахын
хүчинд
хөлдүү дугуйнуудыг зам төмрөөс арайхан ховхлон хөдөлгөдөг байв.
Бух тэрэг тийнхүү их хүч гарган, данги хөлдсөн вагонуудыг угз татан
хөдөлгөхөд төмөр
харжигнах их чи
мээ гарч хүйтэн агаарт аяс холхид хүртэл дуулддаг байв. Шуургатын зөрлөгийн
хүүхэд
багачуул заримдаа шөнийн цагаар тэр харжигнасал их чимээнд цочин сэрдэг
билээ.
Шар галд салхи дураараа хүүгэх тул цасан шуурга чухам аль зүгээс нүдэж буйг
гадарлахын арга байхгүй. Тэр салхи чухамдаа гагцхүү төмөр зам дээр хүн гар
овоолох
гэж хичээж байх шиг санагддаг байлаа. Төмөр зам дээр зузаан хөр цас овоолох
гэж
аливаа нүх сүв бүхнийг эрж байх шиг санагддаг байлаа.
Едигей, Казангап, бас замын гурван ажилчин замын нэг үзүүрээс нөгөөг хүртэл
цас
малтавч эргээд мөнөөхөн явсан газраа дахин арилгах хэрэгтэй болдог байв.
Үүнд
тэмээн чиргүүл их хэрэг болно. Зузаан зузаан хунгар цасыг урьдаар чиргүүлээр
замын
хоёр талд ярж үлдсэнийг гараар хүрздэн хаяна. Едигей бол Харнарыгаа огтхон
ч
хайрлаж гамнах нь үгүй, харин ч хүчий нь барж, өнөө гань галзуу тэнхээг нь
жаахан
дарж авах бололцоо гарав гэж сэтгэл дүүрэн явдаг билээ. ард нь хүнд юм
даруулсан
хөндлөн бан зан чиргүүлд Харнарыг ондоо нэг тааруу тэмээтэй хослон хөллөөд
чиргүүлийн ар талыг биеийн хүндээр бас дарахын тулд Едигей өөрөө дээр нь
гарч
зогсоод тэмээдийг хайр найргүй шавхчин их хунгарт зүтгүүлдэг байв. Тэр үес
цас
арилгах ондоо хэрэгсэл байсангүй. Харин цас арилгадаг тусгай машин, хунгар
цасыг
замын хоёр тал руу ярж хаядаг галт тэрэг үйлдвэрээс гарч гэнэ гэж ярилцдаг
байв.
тийм машин мөд ирүүл нэ гэж амлацгаах авч хараахан амнаас цаашгүй хэвээр
авай.
Зуны хоёр сар ухаан балартал нар шарж байсан бол одоо тэр хүйтэн агаар
амьсгалах
гэдэг аймшигтай агаад уушги урагдаж байгаа шиг санагдана. Гэтэл галт тэрэг
явдгаараа явж, замын цас арилгахыг шаарддагаараа шаардана. Тэр өвөл анх
Едигейн
энд тэндээсээ цайж эхэлсэн ширүүн хар үс нь сэгсийтэл ургаад дандаа нойр
муутай
явсаар нүд нь цэлхэрч, нүүр ам нь толинд харахын аргагүй ширэм шиг болов.
Оготор
дээлээс салах гэж огт үгүй, харин ч дээрээс нь юүдэнтэй биржийнхэн цув
давхар
өмсөнө.
Гэвч Едигей ямар ажил хийвч, ямар хүнд бэрхтэй тулгаравч Абуталип
Куттыбаевын
явдал санаанаас
нь үл ховхорно. Тэр явдал ер юунаас болчихов юугаар төгсдөг бол гэж Едигей,
Казангай хоёр элдвээр бодно Казангап голдуу хөмсөг атируулан дуугарахгүй
ямар нэг
бодолд дарагдан суудаг байв. Харин нэг удаа,
Юм дандаа тийм байдаг. юмны учир олдоогүй байхад… Урьдын цагт «Хаан бол
тэнгэр
биш. Шадар улс нь юу хийж явдгийг хаан тэр бүрий мэддэггүй, Гэтэл зээлийн
газар хэн
алба татаж явдгийг тэр ша дар улс нь бас мэддэггүй» гэлцдэг билээ. юм дандаа
тийм
байсан юм гэжээ.
Яана гэнээ хөө чи чинь юун мэргэн цэцэн болчихов, Тэр элдвийн хаадыг хэзээ
хөөж
тууж байлаа даа Уг явдал тэрүүнд оршиж байгаа юм уу гэж Едигей дургүй нь
хүрсэн
янзтай элэглэсэнд Казангап,
Тэгвэл юунд оршиж байгаа юм? гэж их л авзаатай асуужээ.
Юунд? Юунд? гэж Едигей ихэд эгдүүцсэй авч хариу хэлсэнгүй. Тархи толгойд
нь
тийнхүү хариулт нь олдохгүй асуулт гацаж, тэр чигээрээ яваад өгсөн билээ. нэг
бүдрэхэд долоо бүдэрдэг бол ёс. Куттыбаевын том хүү Даулд ханиад хүрч
халууран,
дэмийрч хэвтэв. Удалгүй ханиалгаж, хоолой нь өвджээ. Зарипын хэлэх нь тэр
хүү бах
өвчин хүрэв гэнэ. Элдэв өнгийн эм уулгах хэрэгтэй болов. Гэтэл Зарипа хүүгээ
сахиж
суух зав байхгүй. Зарипа тэр үес төмөр замын сумчин хийж байв. Ажил хийж
хоолоо
олж идэх хэрэгтэй. Заримдаа шөнө заримдаа өдөр жижүүрт гарна. Тэгэх лээр
тэдний
хүүхдийг Укубалагаас ондоо харах хүнгүй болов. Абуталипийнх яахын аргагүй
хэцүү
байдалд орсныг Укубала ойлгож, өөрийн хоёр, айлын хоёр дөрвөн хүүхэд хардаг
болов. Едигей бас чадах яда хаараа тусална. Өглөө эрт гадаа саравчнаас
Куттыбаевынд нүүрс оруулж, хэрэв амжвал галлаад явна. Чулуун нүүрс түлэхэд
бас л
их дадлага хэрэгтэй. Едигей хүүхдийг нь өдөржин дулаан сууг гэж хоёр хувин
шахуу
нүүрс хийж өгөөд явдаг байв. Бас мухар зам дээр байдаг том төмөр торхноос ус
барина. Галын түлээ хагална. Түлээ хагалах, ус барих бол Едигейд тийм ч
төвөгтэй
ажил биш… Хамгийн бэрхтэй ондоо нэг юм бий. Абуталипийн хоёр хүүхдийн
нүүрийг
харж, тэдний асуусныг хариулах гэдэг тэсэхийн аргагүй шаналгаатай юмны нэг
байв.
Өвчтэй хэвтэж буй том
хүү нь ч бас яах вэ, арай даруухан зантай жаал. Нөгөө бага хүү Эрмек нь
эхийгээ
дуурайсан их цовоо, ялдамхан, бас ухаж мэдэхгүй юмгүй, их хөндүүр жаал
болохоор
түүнтэй байх гэдэг амаргүй. Едигей өглөө эрт нүүрс оруулж галлахдаа хоёр
хүүг
сэрээхгүйг ихэд хичээнэ. Гэвч тэр бүрий мэдэгдэлгүй сэмхэн гарч явах нь ховор.
Буржгар хар даахитай Эрмек хүү даруй сэрж нүдээ нээнгүүт хамгийн түрүүнд,
Едигей ах аа Манай аабуу өнөөдөр ирэх үү? гэнэ.
Эрмек тэгж асуусаар нүцгэн шалдан гүйж ирэхийг үзвэл «Тийм ээ» өөрөөр
хэлбэл
танай эцэг ирнэ, та нар дахиад л хамт байх болно гэх болов уу гэж айхтар
горьдсон
янз харцанд нь ямагт илэрдэг билээ. Едигей түүний турьхан, дулаахан биеийг
тэврэн
авч буцаан оронд нь хэвтүүлж том хүнтэй ярьж байгаа юм шиг,
Эрмек минь, чиний аабуу өнөөдөр ирэх эсэхийг би үнэндээ мэдэхгүй байна.
Гэвч танан
аабуу ямар галт тэргээр эгж ирэхийг өртөөнөөс радиогоор бидэнд дуулгах
ёстой.
манай энд суудлын галт тэрэг зогсдоггүйг чи мэднэ шүү дээ. Гагцхүү замын
ерөнхий
диспетчерийн тушаалаар бол зогсоно. Миний бодоход ойрын үед нааш нь
радиогоор
хэлэх байх, тэгэхлээр Даул ах нь бие гайгүй болбол бид Даулыгаа аваад нугаар
очиж
тосно доо гэдэг билээ.
Тэгэхлээр өнөө бяцхан жаал том хүний бодсоныг улам лавшруулж,
Тэгвэл, аабуу бид энд байна гэж хэлнэ. Тэгэх үү? гэнэ.
Тэгэлгүй яах вэ, бид тэгж хэлнэ гэж Едигей жаалын урмыг сэргээх аялгуугаар
улам
хөгжөөнө.
Гэвч Эрмек тун ч ухамтгай жаал“ болохоор түүнийг мэхлэх гэдэг тийм ч
амаргүй.
Едигей ах аа, түрүүчийнх шиг таваарын галт тэргэнд суугаад цугаараа тэр
ерөнхий диспетчер дээр очъё. Манай аабуугийн сууж ирэх галт тэргийг манай
зөрлөгт
зогсоож өгөөрэй гэж хэлье гэхэд нь Едигей арга буюу бултах арга бодож,
Тэгэхэд зун, дулаахан байсан. одоо бол таваарын вагоноор яаж явах вэ? Гадаа
тун
хүйтэн, бас салхитай. чи тэр цонхны мөсийг харж баний уу Бид тийшээ хүрч
чадахгүй
замдаа осгож үхнэ. тэгж болохгүй, тун осолтой гэхэд Эрмек их л гуниглан
дуугүй болдог
авай. Едигей нэг шалтаг олж,
Чи хэвтэж бай, би Даулыг нь үзье гэж Абуталипийн том хүүгийн орны хажууд
очиж
палибгар том гараа халуун духанд нь хүргэхэд Даул арайхийн нүдээ харж
халуундаа
омголтсон уруулаар муухан инээмсэглэнэ. Хүү бас л халуунтай хэвээр.
Чи хөлстэй байна, хучлагаа битгий яраарай, дуулж байна уу Даулаа Тэгвэл
ханиад
чинь үгдэрнэ шүү. Хүүе Эрмек ээ, ахыгаа шээе гэвэл түмпзн тавьж өгөөрэй.
Ахыгаа
босгож болохгүй шүү, Ээж чинь удахгүй жижүүрээс бууж ирнэ. Укубала эгч
чинь одоо
ирж та хоёрыг хооллоно. Даулынхаа бие сайн болохоор та хоёр манайд очиж,
Сауле,
Шарапат хоёртойгоо тоглож байх болно. одоо би ажилдаа явалгүй горьгүй,
гадаа их
цастай, аягүй бол галт тэрэг зогсчихно шүү гэж гарч явах гэхэд нь Эрмек бас л
салахгүй,
Хэрвээ цас тун их орж аабуугийн галт тэрэг зогсчихвол би ч очиж бас цас
арилгана.
Надад жижигхэн хүрз бий гэдэг билээ.
Едигей тэндээс гарахдаа зүрхэн ихэд шимширнэ. Хорсон гомдож, өрөвдөж,
аргаа
барахдаа дотор нь хорсоно. Едигей тэр үес хорвоогийн юм бүхэнд уур нь хүрч,
цасанд.
салхинд, хар хунгарт, тэмээ малд хүртэл уураа гаргадаг байв. Тэмээ малаа
хайрлахгүл
ажилд зүтгүүлнэ. Ганцаараа бүх Шар талын цасан шуургыг зогсоох юм аятай
араатан
адил зүтгэдэг билээ…
Өдөр хоног усны ижил дусал жигд дуслах шиг ээлжлэн өнгөрсөөр байв. Өвлийн
дунд
сар шувтарч, хүйтний эрч бага зэрэг буурав. Абуталип Кугтыбаеваас ямар ч
сураг
чимээ алга байв. Едигей Казангап хоёр учрыг тааж ядан элдвээр бодож,
тунгаана.
Абуталипийг мөд тавигдах ёстой, түүнд аюултай юм юу байгаа юм, бусдын
тулд биш,
зөвхөн өөртөө зориулай юм бичсэл л юм байгаа биз гэж Едигей, Казангап
хоёрын аль
алинд нь санагдана. Тэд ингэж найдаж байсан бөгөөд Зарипыг сэтгэлээр бүү
унаасай
гэхдээ тэр итгэл найдвараа Зарипад итгүүлэн ярьдаг билээ. Үр хүүхдээ бодож
чулуу
шиг хатуу байх ёстой гэдгээ Зарипа ч өөрөө ойлгож байв. Эл учир Зарипа дуу
шуу,
ипээдэм ханиадамгүй болж, зөвхөн хар нүд нь сэтгэл түгшсэн янзтай гялалзан
явдаг
болов. Гэвч тэр хүүхэн хэдий хэр хатамжлан тэсвэрлэж чадахыг хэн мэдэх
билээ.
Шуурган Едигей тэрхэн үес ажлаас сул чөлөөтэй байсан тул тэмээ малаа харах,
ялангуяа Харнар нь . ямаршуу янзтай байна, айлын тэмээ малыг бэртээж орхив
уу, ер
өнөө гань галзуу нь буурч уу гэж үзэхээр хөдөө хээр гарав. тийм ч хол газар бус
тул
цанаар явав. Гэтэл тэмээ мал зүв зүгээр Үнэгэн сүүлийн хон хорт тааваараа
бэлчин
явна. Тэнд шуурч, бараг цас гүй, малын идэх өвс ил задгай гарч, одоохондоо
санаа
зовох юм ер алга гэж Казангапт илтгэхээр даруй буцан прэв. Гэрээрээ дайрч
цанаа
тавиад тэднийхээр
орох санаатай харьтал том охин Сауле нь айсан янзтай хаалгаараа шагайж,
Аав аа, ээж уйлаад байна, гэжээ.
Едигей цанаа чулуудаж санд мэнд гэртээ орвол Укубала учиргүй уйлж байхад
Едигейн
дотор палхийж,
Яав? Юу болов? гэв.
Энэ муу ёрын хорвоогийн юм бүхэн үхэж далд орвол таарах юм гэж Укубала
гэнгэнэтэл
уйлан шогширно.
Эхнэрээ тэгж байхыг Едигей огт үзээгүй билээ. Укубала бол эрүүл чийрэг эхнэр
билээ.
Чамаас л болж байна, чи л юм бүхэнд буруутай даа гэхэд нь Едигей бүр гайхаж,
Яагаад? Миний буруу юу байна? гэв.
Чи л энэ золгүй бяцхан жаалуудад элдвийн хоосон юм амлаад тэр Саяхан энд
зөрлөг
таарч нэг суудлын галт тэрэг зогслоо. Яагаад ч манай энэ зөрлөг дээр зөрөх
болсон
юм? Суудлын галт тэрэг зогсохтой зэрэг Абуталипийн хоёр хүү «Аав ирлээ
Аабуу
ирлээ» гэж хашгиралдан гүйчих нь тэр Би ч хойноос нь гүйлээ. Өнөө хоёр чинь
вагон
вагоны хажууд очиж «Аав аа Аабуу Манай аав хаана байна»? гэж орилолдон
гүйлдэхэд нь галт тэргэн дор орчих вий гэж би их айлаа. Хоёр хүүхэд эцгийгээ
дуудан
вагон болгоны дэргэд очивч нэг ч вагоны хаалга онгойсонгүй. Бин бигүү нэг их
ург
гонжролдсон цуваа зогсож байлаа. Хоёр хүү гүйгээд л байх юм. Би арай чамай
хөөж
гүйцэж багы нь тэврэн авч НӨГӨӨ томын нь гараас шүүрэн автал галт тэрэг ч
ашгүй
хөдөлж яваад өгөх нь тэр. Тэгсэн чинь хоёр жаал ам амандаа чарлалдан,
«Манай аав
галт тэрэгнээс бууж амжсангүй яанаа» гэж бөөн орь дуу тавих
нь тэр Тэдний орилж чарлахад миний зүрх базлан галзуурах шахлаа шүү. Эрмек
одоо
их муу байна. чи очиж саатуул Яв яв. чи л манай энд суудлын галт тэрэг
зогсохоор
эцэг чинь ирнэ гэж дэмий юм чалчсан байна. Галт тэрэг хөдлөн, эцэг нь бууж
ирээгүй
болохоор тэдний чарласныг чи нүдээр харсан болоосой чи харсан бол ер яах
байсан
бол Амьдрал гэдэг яагаад ийм байдаг вэ? Эцэг нь хүүхдэдээ, үр хүүхэд нь
эцэгтээ
яагаад тийм айхтар хайртай болдог юм бэ? Яагаад ийм айхтар зовлон шаналал
байдаг
юм бэ? ,
Едигей өнөө хоёр жаал хүү дээр очих гэж явахад цаазын газар очиж явсан адил
санагдаж байжээ. Итгзмтгий бяцхан хоёр жаалын сэтгэлийг өөрийн эрхгүй
хуурсны ялыг
болгоож, хэлтрүүлэх болтугай гэж, гагцхүү үүний тулд тэнгэрт залбиран явав.
Едигей
ямар тэдэнд муу юм хийх гэсэн биш дээ. одоо тэр хоёр хүүд юу гэж хэлэх
билээ.
Хэлсэн үгэндээ яаж хүрэх билээ?
Едигейг ормогц нүдээ хавдтал уйлсан Эрмек, Даул хоёр дахин учиргүй
орилолдон
чарлалдсаар урдаас нь гүйлдэж, цус нулимсаа асгаруулан, өмөлзөн уйлж
байгаад сая
галт тэрэг зогссон боловч аав маань бууж амжсангүй яваад өглөө, Едигей ах та
л галт
тэрэг зогсоож өгч үз гэж зэрэг зэрэг учирлах гэж оролдов…
Би аабуугийгаа санаж байна их санаж баний гэж Эрмек учиргүй бахирав.
Харваас
Едигей ахыгаа галт тэрэг зогсоож өгөөч гэж итгэн, горилон, гашуудан гуйж буй
байдал
илэрхий. Едигей орь дуу тавьж буй хоёр жаалыг ухаан сэхээ оруулах,
тайвшруулах гэж
хичээн,
_— одоо би учрыг мэдээд орхиё. Аяар, аяар Та
хоёр битгий уйл гэв. Арчаагүй, сул доройгоо тэр хоёрт мэдэгдэхгүйн тулд
царайгаа
хувиргахгүй, тэрүүн дэрээ хатуу зогсоно гэдэг Едигейд улам ч бэрх байжээ.
За цөмөөрөө явна даа гэхдээ Едигей «Хаашаа явах билээ? Хэн дээр очих хэрэг
вэ?
Юу хийх вэ? Яах билээ?» гэж бодов.
За одоо ингээд бүгдээрээ гаръя, гарч байгаад бодъё, ярилцъя гэж Едигей ямар ч
тодорхойгүй юм амлаж, ямар ч утга холбоосгүй үг ярьж байлаа.
Едигей Зарипын хажууд очив. Цаадах нь жинтүүнд нүүрээ шааж,. түрүүлгээ
хараад
хэвтэж байв.
Зарипа, Зарипа гэж .мөрнөөс нь татсанд хүний урманд толгойгоо
өндийлгөсөнгүй.
Зарипа аа, бид гадуур жаахан явж байгаад манайд орно шүү. Би хоёр хүүг чинь
аваад
гарлаа гэж Едигей хэлэв.
Хоёр жаалыг бага зэрэг саатуулаад, өөрөө ч жаахан ухаан сэхээ авъя гэж
бодсоноос
ондоо юмгүй. Чингээд Эрмекийг үүрч, Даулыт хөтлөөд ямар ч зо рилтогүй,
дэмий Л
төмар зам даган баахан явав. Шуурган Едигей бусдад учирсан тай зовлонгийн
тө леө
ингэж шаналж байсан удаа нэгээхэн бээр үгүй билээ. Эрмек хүү Едигейд
үүрүүлээд
мөн л емелзсөн хэвээр нойтой, тмдолтой амьегаагаар шилэн хүзүүг нь үлээж
байв.
Уйтгар зовлонд нэрвэгдсэн хүний ху гас бяцхаН хүү ард нь тун ч итгэл дүүрэн
асаж,
наалдан нөгөө үр нь мөн итгэл дүүрэн хөтлөлцөн явахад Едигей тэднийг үнэн
голоос
өрөвдөн хайрлаж, учир гүй дэмий чанга хашгирмаар санагдаж байжээ.
Эзгүй хоосон Шар талын дундуур зурайсан төмөр зам дагаж тэднийг тийнхүү
явж
байхад гагцхүү галт тэрэг нэг ийшээ, нэг тийшээ зөрөн өнгөрсөөр авай…
Едигей хоёр хүүд бас л худал хэлэхээс ондоо аргамөргүй болов. Түүний ярьсан
нь, та
хоёр андуу боджээ. Манай зөрлөг дээр санамсаргүй зогссон тэр галт тэрэг бол
ондоо
зүг явсан байна. Тэгвэл танай аабуу нөгөө талаас ирэх ёстой. Гэвч танай эцэг
мөд
удахгүй ирнэ байх. Танай аавыг усан цэрэг болгож ямар нэг тэнгис далайн аянд
явуулчихсан юм байна шүү дээ. Тэр далайн галт онгоц алс холын аяваас эгж
ирэхтэй
зэрэг танай аав гэртээ эргэж ирнэ. Тэгэхлээр одоохондоо жаахан хүлээх л
хэрэгтэй
болж дээ гэжээ. Едигей ойлгохдоо, тэр худал үг үнэн бол тол хоёр жаал нэг
хэсэгтээ
тэсэж үзэхэд нь хэрэг болох ёстой гэж боджээ. Абуталип Куттыбаев хэзээд эгж
ирнэ
гэдэгт Едилгей эргэлзэхгүй байв. нэг хэдий болтол хэргийн учир олдоно биз,
тэгээд л
эргээд ирнэ. Куттыбаев нэг л суллагдвал хормын төдий ч саатаж чадахгүй хүн.
Үр
хүүхдэдээ тийм их хайртай хүн ганц хормын төдий ч удаж унжирч чадахгүй…
Эл учир
Едигей тийнхүү худал хэлжээ. Едигей бол Абуталигийг сайн мэддэг болохоор
тэр хүн
гэр бүлээсээ хол хөндий тун хэцүү бэрх байгаа гэдгийг бусдаас илүү ойлгож
байв.
Ондоо хүн бол гэр орноосоо түр хөндийрэв гэж нэг их айхтар санаа зовохгүй
байж
болох юм. өөрийн дураар болохгүй ч гэсэн мөд удахгүй гэртээ харина даа гэж
найдан
суух биз. Гэтэл Абуталипийн хувьд бол тийм явдал хамгийн дээд зэргийн
шийтгэлтэй
адилхан гэдэгт Едигей огтхон ч эргэлздэггүй билээ. Харин шүүхээс уг хэргийг
нэг тийш
болготол хүлээж, тэсэж чаддаг болов уу гэж Едигей эмээнэ…
Энэ зуур Зарипа эр нөхрийнхөө тухай сураглан зохих газарт хэд хэдэн удаа
захиа
бичиж, ер тэр хүнтэй биеэр очиж уулзаж болох эсэх тухай хариу мэдэгдэхийг
хүссэн авч
хараахан хариу ирсэн нь үгүй. Едшгей, Казангап хоёр ч мөн яагаад хариу эс
ирнэ вэ
гэж толгойгоо гашилтал бодно. Гэвч мань хоёр Шуургатын 3өрлөгтэй
шуудангийн шууд
харилцаа байдаггүй учраас хариу удаж буй болов уу гэж бодно. Захидал явуулъя
гэвэл хүнээр дамжуулах юм уу эсвэл Кумбелийн өртөөнд биеэр аваачиж өгөх
хэрэгтэй
болдог билээ. Захиа ирсэн ч мөн ялгаагүй Кумбелийн өртөөнөөс хэн нэгэн сайн
хүнээр
дамжин ирэх нь бий. тэгж гар дамжсан захиа удахаас ч яах вэ…
Гэтэл нэг удаа. ийм явдал болжээ…
Өвлийн адаг сарын хуучдаар Казангап сургуульд суудаг хүүгээ эргэхээр
Кумбелийн
өртөө оров. Аян талын таваарын вагоноор явахад даанч хүйтэн учир Казангап
тэмээгээр явж билээ. Галт тэргээр явахад таваарын вагон дотор оруулахгүй,
Гэтэл ил
задгай тавцан дээр тэсэхийн аргагүй их салхи жавартай байдаг болой. Тэрэнд
орохноон дулаан хувцаслаад тэмээгээр шуудхан явахад хэргээ амжуулаад
өдөртөө
санаа амар багтан харьж болно.
Тэр өдөр Казангап оройхон багтаж ирэв. Казангапийг тийнхүү яаруу хүрч
ирэхийг
Едигей хараад энэ маань нэг л зовууртай, нэг л уруу царайтай ирэх чинь, лав
хүү нь
нэг хэрэг тарьсан биз, бас тэмээгээр наашаа цаашаа тэшүүлсээр ядарч дээ
хөөрхий
гэж бодоод,
Сайн явж ирэв үү? гэв.
Сайн гэж амандаа өгүүлэн ачаа бараагаа оролдож байснаа эргэн харж юм
бодоод, —
чи одоо гэртээ байх уу гэв.
Байнаа. Би одоо орлоо, хэрэг байна.
Ороорой. Казангап удаж төдсөн ч үгүй Букейгээ дагуулсаар Едигейнд оров.
Хоёулаа
тун санаа зовууртай харагдав. Казангап бүр алжаасан янзтай хүзүү нь гүлдийж,
.мөр
нь унжаад сахал нь сөрвийжээ. Бүдүүн Букей зүрх нь дэлсээд амраахгүй байгаа
шиг
учиргүй дээр дээр амьсгаадна.
Та хоёр чинь ингэхэд, хэрэлдчихээгүй биз дээ? гэж Укубала инээж — Эвлэрэх
гэж ирэв
үү. Сууцгаа гэв. Букей мөн амьсгаадсан хэвээр,
Хэрэлдсэн бол ч гэж огцом дуугарав. ,
Казангап ийш тийш харж, \
Танай хоёр охин хаана вэ? гэв.
Зарипынд тэдний хоёртой наадаж байгаа. Тэднээр яах нь вэ?
Би нэг муу үг дуулж ирлээ гэж Казангап, Едигей Укубала хоёрыг ээлжлэн харж,

одоохондоо хүүхдэд дуулгахгүй л юм сан. Бөөн гай дайрлаа даа. Өнөө Абуталап
маань нас барчихжээ гэхэд Едигей,
Яалаа гэнээ? гэж ухасхийв. Укубала огцом дууалдаж амаа таглаад царай нь
шохойдсон хана адил цав цагаан болов.
Нас барчихаж гэнээ Хоёр хүү нь хөөрхий өнчирч дээ гэж Букей сөөнгөдүү
дуугаар
аяархан шивэгнэн хэлэв. Едигей чихэндээ итгэсэнгүй, Казангап тийш улам
дөхөж.
Яаж мэдэв? гэлээ.
Өртөөн дээр тийм бичиг ирсэн байна. .
Цөм гэнэт дуугаа хурааж бие биеэ ширтэв.
Яадаг билээ Яасан их гай зовлон бэ гэж Укубала толгойгоо
тэврэн
хоёр тийш найгалзан ёолж гарав.
Тэр бичиг нь хаана байна? гэж Едигейг асуухад Казангап
Тэр бичиг өртөөн дээрээ бий гээд ярьсан нь,
Би сургуулиар ороод галт тэрэгний буудал орж буудлын хүлээх танхимын
жижигхэн
мухлагаар ша
гайгаад гаръя гэж очлоо. Букей барааны саван авчраарай гэж захисан юм.
Буудлын
үүдэнд хүртэл, Харин ертөөний дарга Чернов урдаас гараад ирдэг байгаа. Бид
бол
хуучин танил улс, амар мэндээ мэдэлцтэл «Сайн хүн санаагаараа гэж ашгүй чи
ирэв
үү, өрөөнд оръё. Танай зөрлөгт гэсэн нэг захиа бий, аваад явчих» гэлээ. Чернов
өрөөндөө орж ширээнээсээ нэг машинаар цохисон хаягтай захидал гаргаж,
«Абуталип
Куттыбаев гэж танай зөрлөгт ажил хийж байсан байх аа?» гэв. тийм ээ, юу
болоо вэ?
гэсэн чинь, «Энэ бичиг ирээд гурав хонож байна. Танай Шуургатын зөрлөг
тийш өгүүлэх
хүн тааралдсангүй. Май эхнэрт нь аваачиж өг. Тэр эхнэрийн хүсэлтийн хариу
юм билээ.
Дотор нь тэр хүнийг нас барав гэж бичсэн байна лээ гээд инфарктаар нас барсан
юм
байх аа гэж миний мэдэхгүй нэг үг хэлэв. Тэр инфаркт гэсэн чинь юу гэсэн үг
вэ? гэж би
асуулаа. Зүрх нь хагарч үхсэн юм байна гэв. Би суусан чигээрээ балмагдаж
хоцров.
Анхандаа үнэмшсэпгүй, бичгийг авч уншин үзвэл, Кумбелийн өртөөний даргад.
Энэ бичгийг Шуургатын зөрлөгийн нэгэн эмэгтэйн хүсэлтийн адбан ёсны хариу
болгон
мэдэгдэнэ үү гээд цааш нь мөрдөнд байсан Абуталип Куттыбаев тийм Тийм
байгаад
гэнэт нас барав гэсэн байв. Би тэр бичгийг уншаад яахыгаа мэдэхгүй Черновыг
харав.
Чернов гар дэлгэн, «Ийм л нэг явдал болж дээ, чи энэ бичгийг аваачиж тэр
эмэгтэйд өг
дөө» гэлээ. Би хэллээ, үгүй дээ, манайханд тийм ёс байхгүй. Би тийм
гашуудалтай
мэдээ хүргэгч байхыг хүсэхгүй байна. Тэдний чинь үр хүүхэд нь нялх балчир
юм, тэдний
голыг харлуулж би чадахгүй. Ер нь бидний шуургатынхан урьдаар дотроо
ярилцаж
байж шийдье Эсвэл бидний хэн нэгэн тусгайлан ирж энэ бичгийг эхнэрт нь
аваачиж
өгпө, ер нь нэг бор болжмор үхсэн биш, хүн үхсэн болохоор ийм аягүй хэл
мэдээг зохих
ёсоор нь хүргэх ёстой. Эсвэл түүний эхнэр Зарипа Куттыбаева өөрөө биеэр ирж
энэ
бичгийг таны гараас хүлээн аваг. Харин та энэ болсон явдлын учрыг түүнд сайн
ярьж
өгөөрэй гэлээ. Чериов хэлж байна, «Энэ бол та нарын өөрснөө мэдэх хэрэг.
Харин юу
гэж учир ярих билээ. Тэр талаар тодорхой мэдэх юм надад юу ч алга. Уг
бичгийг зохих
эзэнд нь дамжуул
бал миний хэрэггүйнээ» гэлээ. Тэгэхээр нь би хэллээ, за уучлаарай. Ямар ч
гэсэн энэ
бичиг тан дээр байж байг. Харин би энэ талаар хэл хүргэнээ, бид
юу ч гэсэн тэндээ урьдаар ярилцъя гэлээ. «За өөрөө л мэд дээ» гэж Чернов
хэлэв.
Тэгээд л би наашаа гарч, замдаа тувт тэшүүлсээр ирлээ. «Бид одоо яа
даг билээ? ийм мэдээ дуулгах зүрхтэй хүн бидний дотор хэн байдаг билээ? гэж
тувт
сэтгэл өвдөж ирлээ… гэж ярив.
Казангап ч дуугүй болов. Едигей ч хүнд их ачаанд дарагдсан шиг навтасхийгээд
явчихав.
Одоо тэгээд яадагшуу юм билээ дээ? гэж Казангап дуугарсан боловч хэн ч
хариу
дуугарсангүй. Едигей гаслантайяа толгой сэгсэрч,
Ингэнэ гэж би мэдэж байсан юм аа. Харин хүн гэрээсээ холдов гээд үхнэ гэж
даанч
бодсонгүй. Эхнэр хүүхдээсээ холдсондоо тэссэнгүй дээ. Хүнийг санах гэдэг
аГшшигтай
юм Хоёр хүү нь эцгийгээ санаж буй гэдэг, харахаас нүд хальтармаар юм. Хэрэв
ондоо
хүн байсан бол, жишээ нь яасан ч гэдэг юм, шийтгэг л дээ хамаагүй, хоёр нэг
жил
шоронд суугаад л давгүй гараад ирнэ. Уг нь Абуталип бол германд олзлогдож,
хорих
лагерьт сууж, партизаны багт нийлж явсан хүн. Харийн нутагт байлдаж явсан
хүн.
Тэгэхэд зориг .мохсои нь үгүй. Яагаад гэвэл тэгэхэд гэр бүдгүй ганцаар
толтойгоо
мэдэж явжээ. Тэгвэл одоо түүний хувьд хамгийн эрхэм үр хүүхдээс нь салгана
гэдэг
бол мах цуснаас нь амьдаар нь тасдаж салгасан гэсэн үг. тийм учраас ийм хэрэг
болж
дээ… гэж ярихад Казангап
Би ч ман тэгж бодож байна. Хүн гэр бүлээсээ холдов гээд үхлээ гэхэд би
үнэмшсэнгүй.
Тлйм биш бол тэр чинь нас залуу, ухаантай бол ухаантай, эр дэмтэй бол
эрдэмтэй хүн,
хэргээ нэг тийш болгож суллаж тавих хүртэл хүлээж болмоороо доо. Тэр чинь
гэм
буруутай хүн биш шүү дээ. Тэр хүн үүнийг оюун ухаанаараа бол мэдэж л
байсан даа,
ганцхан зүрх нь л тэссэнгүйеэ дээ…
Тэд их ч удаан сууцгаав, уг мэдээг Зарипад хэр хэн дуулгах вэ гэж их ч удаан
бодов.
Бодоод бодоод бодын шийр дөрөв. Ямар ч болов тэр айл нэгийгээ алдаж үр
хүүхэд нь
өнчирчээ. Зарипа бэлэвсэрчээ.
Гэтэл Укубала нэг ухаантай санал хэлэв.
Зарипа өөрөө ертөө орж тэр бичгийг өөрийн гараар аваг. Зарила тэр сэтгэл
палхийлгэх
мэдээг энд, хүүхдийнхээ дэргэд биш тэр газар дуулаг. энэ явдлыг хүүхдэдээ
дуулгах
уу, аль эсвэл одоохондоо дуулгах хэрэггүй юү гэдгийг Зарипа өөрөө тэнд
шийдэг.
Тэндээс буцах замдаа яах вэ ийх вэ гэдгээ бодох цаг ч гарна. хүүхдүүдээ арай
том
болж, эцгийгээ жаахан ч гэсэн мартагнахыг хүлээж байгаад дуулгая гэж тэр хүн
шийдэж
болно шүү дээ… гэхэд нь Едигей дэмжиж,
Чи зөв юм хэллээ… Зарипа бол эх нь, Абуталипийн нас эцэслэсэн тухай
хүүхдэдээ
хэлэх үү, үгүй юү гэдгийг өөрөө шийдэг… гээд хэл нь ээдрээд цааш үг ярьж
чадсангүй.
Харин хоолой нь зангирч хоолойгоо засан ханиаллав.
Нээрэн зүйтэй тэж цөм зөвшөөртел Укубала бас,
— Тэгэхлээр Казаке та, чамд ирсэн нэг захидал өртөөний дарга дээр байна
билээ гэж
Зарипад хэлэх хэрэгтэй. Тэр бол чиний хүсэлтийн хариу бололтой. Гэтэл чамайг
өөрөө
ирж авна уу гэж байна. Гэхдээ ийм үед Зарипаг ганцааранг нь явуулж болохгүй.
Өртөөн дээр Зарипын төрөл. садан ч байхгүй, таних хүн ч байхгүй, Гэтэл ийм
уй
гашуудалтай үед орь ганцаар байхаас аймшигтай юм байхгүй шүү. Ер юмыг
яаж мэдэх
вэ, Едигей чи хамт яв. Надад өртөө орох ажил гарлаа, хоёулаа цуг явъя гэж хэл.
Хоёр
хүүхэд нь манайд байг гэлээ.
— Зүйтэй гэж Едигей эхнэрийнхээ үгийг зөвшөөрч, — Зарипыг
өртөөнийэмнэлэгт
аваачиж үзүүлэх хэрэг байна гэж би маргааш Абиловт хэлье. нэг галт тэрэг
минут
хэртэй зогсоож өгнө биз гэв.
Тэд цөм тэгж тогтов. Гэвч түүнээс хойш хоёр хонож байж зөрлөгийн дарга сая
нэг галт
тэрэг түр зогсоож, тэд Кумбелийн өртөө орохоор явж билээ. Тэр бол гурван
сарын 5ны
өдөр байв. Шуурган Едигей тэр өдрийг ямагт дурсан санадаг билээ…
Тэд нийтийн вагонд суув. Нийтийн вагонд хүн дүүрэн, зарим нь эхнэр
хүүхэдтэйгээ гэр
бүлээрээ бүр нэг аян замын янзтай явна.. Сувсын тосны үнэр хангинана. Зарим
нь
вагон дотуур учир замбараагүй холхино. Зарим нь ухаангүй хөзөр наадна.. Эмс
эхнэрүүд
аж төрөх гэдэг амаргүй болох тухай, эрцүүлийн архи дарс балгадаг тухай, гэр
бүл салж
сарнисан тухай, хурим найр, оршуулга гашуудлын тухай өвөр хоорон Доо
намуухан
ярилцан явна. Тэд бол алс холын замд яваа улс болохоор хүний өдөр тутмын
амьдралын юм цөм л дагалдах ажгуу. Хөөрхий зовлонд учирч, уйт гарт
дарагдсан
Зарипа хүүхэн, түүнийг дагаж яваа Шуурган Едигей хоёр тэр улстай түр зуур
нийлж
хамт явав.
Зарипа үнэндээ бүлх залгичихсан юм шиг явав. Уруу царайтай, санаа зовууртай
яваа
энэ эхнэр замын турш огт дуугарахгүй юм бодон явна. Өртөөний дарга дээр
ямар
хариу ирсэн бол гэж бодож явсан биз. Едигей ч голдуу дуугүй явав.
Базаахгүй явдалд орооцолдсон хүнийг хараад л мэддэг гярхай нүдтэй, өрөвч
сэтгэлтэй
тийм хүн байдаг. Зарипа босож вогон дундуур явж үүдний тасар хайн цонхон
дээр
очиж зогсоход Едигейн оөдөөс харж суусан нэг орос эмгэн урьд нь сайхан
цэнхэр
байгаад одоо насны эрхээр өнгөалдсан дулаахан нүдээр Едигейг харж,
Хүү минь, эхнэр чинь өвчинтэй юм уу гэжээ.
Едигей цочиж,
Эмээ, энэ миний эхнэр биш, дүү хүүхэн,эмнэлэгт үзүүлэх гэж явна гэв.
Тийм байх аа, хөөрхий зайлуул их зовууртай яваа шиг харагдаад байгаа юм.
Хөөрхий
их ч турж эцэж, нүдэнд нь уйтгар гашуу шингэсэн байна.эмнэлэгт хэвтээд
элдвийн
аюултай өвчин тусчих вий гэж дотроо айж яваа биз. Аж төрөх гэдэг бэрх байна
шүү Хүн
болж төрөөгүй бол хорвоо ертөнцийг үзэхгүй, хүн болж төрвөл зовлонгоос
салахгүй,
ийм л юм даа энэ бүсгүй хөөрхий залуу юм, гайгүй засрах биз дээ гэж эмгэн
ярив.
Кумбелийн өртөө ойртох тусам Зарипын дотор улам ч харанхуйлан, улам ч
гунигтай
явахыг тэр эмгэн ямар нэг совингоор мэдэж байгаа бололтой байв.
Шуургатаас Кумбелийн өртөө хүртэл цаг хагас явдаг газар. Галт тэргээр яваа
улсад
бол аль нутагт яваа нь ха.маа ч үгүй, зөвхөн одоо ямар өртөөнд зогсох вэ гэж
асууцгаана. Эцэс төгсгөлгүй өргөн уудам, эзгүй Шар тал цасанд дарагдсан
хэвээр
дүнсийнэ.
Гэвч өвөл шувтарч буйн анхны шинж тэмдэг хэдийн оржээ. Хажуу газрын цас
халцран,
жалга судгийн хөвөө ирмэг харлан, гүвээ толгодын дээгүүр хар газар цухуйж,
хаврын
урь сэргээгч чийгтэй бүлээн салхинд хээрийн цас улам суусаар авай. Гэвч
харваас
усархаг бор үүл доогуур нэлмийн нарыг халхална.
Энэ бол өвөл бас ч яагаа ч үгүй, нойтон цас орж, тэр ч байтугай цасан шуурга ч
нүдэж
болно гэсэн үг…
Едигей өнөө өр нимгэн орос эмгэний өөдөөс харж суусан хэвээр хааяа ганц нэг
үг
сольж цонхоор ширтэн явав. Едигей Зарипын дэргэд очсон нь үгүй. Вагоны
үүдний
тасархайн цонхон дээр ганцаар зогсон, аж явдлаа бодож яваг гэж Едигей
боджээ. Зөн
билгээр ямар нэг санаа ухаанд нь орж юуны магад.
Нодний намар Кумбелийн өртөө орж тарвас авахаар хоёр гэрээрээ хүүхэд
шуухдаа
дагуулан таваарын ва тноор аялаш явснаа дурсан санаж болно. Тэгэхэд тун
жаргалтай явж билээ. Ялангуяа хоёр айлын хүүхэд багачуудын хувьд мартахын
аргагүй баяр болж билээ. Тэр явдал тун саяхан болсон шиг сайагдана. Тэгэхэд
Едигей,
Абуталип хоёр вагоны хагас дутуу нээлттэй хаалганы дэргэд салхинд сууж энэ
тэрийг
хүүрнэн явж билээ. хүүхдүүд нь жирэлзэн өнгөрөх хөдөө талыг ширтэи,
эхнэрүүд нь
өөрөөр хэлбэл Зарипа, Укубала хоёр мөн сэтгэлийнхээ үгийг ярилцан явж билээ.
Кумбель ороод хоршоо дэлгү.үрээр орж, цэцэрлэг саадаар явж, кино үзэж,
үсчний
газраар орж үс зүсээ засуулж, хүүхдүүд зайрмаг авч идэж тун сайхан байв.
Гэтэл
Эрмекийн үсийг авахуулах гэж цөм ятган аргадаж ядаж нэг энэлгээтэй хөгийн
юм болж
билээ. Эрмек хүү яагаад ч юм, толгойдоо үсний машин хүргэхээс үнэхээр айж
байв.
Тэгэхэд яг тэр үед Абуталип үсчний газар орж ирсэнд хүү нь урдаас гүйн очиж,
эцэг нь
хүүгээ тэр үсчингээс зөн билгээр хаацайлан байх шиг Эрмекийг элгэндээ чамга
тэврээд
хүү бид хоёр жаахай зориг орж байгаад хожим ирж үсээ авахуулнаа гэж билээ.
Буржийсан хархан үстэй Эрмек хүү одоо овоо том болж яваа ч одоо хүртэл
унаган
даахитайгаа явдаг билээ.
Гэтэл одоо энэ хүү эцэггүй өнчин жаал болов…
Абуталип Куттыбаев яагаад хэрэг явдлаа нэг тийш болохыг хүлээж чадалгүй
нас
барчихав даа гэж Едигей мөн аанай учрыг олох гэж цөхрөн бодов. Гэтэл
ганцхан хоёр
хүүгээ санасаар байгаад зүрх нь хагарчээ гэхээс ондоо юм огт эс бодогдох
ажгуу. Ер
хагацан салахын хүнд бэрхийг ухаарах ухааныг хүн болгонд адил тэгш заяасан
нь үгүй.
Абуталип тийн хүү хагацах гэдгийг амсаж, хүн амьтан ч үгүй, ус унд ч үгүй нэг
их Шар
талын ямар нэг зөрлөгт хоёр хүүгээ заяа мэдэг гэсэн шиг орхисныгоо ухамсран
гашуудсаар нас барж дээ.
Едигей төмөр замын өртөөний цэцэрлэгийн вандан дээр Зарипыг хүлээн
суухдаа мөн л
ингэж бодож суув. Зарипыг өртөөний дарга дээр орж
өнөө бичгийг авч иртэл Едигей тэнд хүлээж байхаар ярилцсан ажээ.
Хэдийн үд дунд болсон авч тэнгэр аягүй, намхан үүл бүрхэж огт цэлмэсэнгүй.
Хааяа
цасан ширхэг юм уу, борооны дусал шиг юм хаялан нүүр аман
дээр тусна. Хээр талын зүгээс салхин үлээж, ханзарсан хөр цасны үнэр хийсэн
ирнэ. Ер
нэг л жихүүн, тохигүй байв. Едигей бол ер нь өртөөний тэрхүү үй мэлдсэн,
бужигнасан
олны дотор хутгалдан явах дуртай билээ. Едигей өөрөө алс холын аянд яваа
биш
болохоор санаа тавих юмгүй, мөнөөхөн олон зорчиг чид вагоноос хэрхэн үсрэн
бууж
хэрхэн .яаран, өлбөлзөн гүйлдэхийг сонирхон харж зогоох агаад олон хүн
кинонд гарч
байсан шиг галт тэрэг ирэхээр бужиг наад галт тэрэг яваад өгөхөөр татраад
байдаг
болой.
Гэтэл Едигей энэ удаа тэр бүхнийг сонирхсон нь үгүй. Хүмүүс ямар царайгүй,
тоомсоргүй, бие биенээс тасарсан юм шиг ямар алжаасан янзтай явах юм гэж
Едигей
гайхаж суув… Түүнээс гадна өртоений пар жигнасан чанга дуутай радиогоор
үргэлж нэг
янзын нэг өнгийн хөгжим хангинах нь уйтгар гуниг төрүүл
нэ. Ямар хөгжим гэж тийм байдаг вэ? Ганцхан өнгийн хөгжим дахин дахин
хангинана
Яагаад ч юм өнөө нэвтрүүлэгч хүний жавхлантай өтгөн дуу хоолой ч үл
сонсогдох
агаад Гагцхүү нэг янзын хөгжим давтан давтан хангинаж байв
Зарипа дотогш ороод хорин минут, түүнээс илүү болсон авч гарч ирсэнгүй.
Цэцэрлэгийн вандан сан
дал дээр хүлээнэ гэж тэд хатуу ярилцсан хэдий боловч Едигей санаа зовж эхлэв.
Уг нь
нодний намар Едигей, Абуталип хоёр хүүхдүүдтэйгээ чухамхүү тэр сандал дээр
сууж,
хүүхдүүд нь зайрмаг идэж байсан билээ. Едигейн санаа зовж юу болж буйг
хойноос нь
орж үзье гэж бодов.
Гэтэл Зарипа гараад ирэв. Едигей хараад бие зарсхийв. Зарипа тэр олон орж
гарч буй
улсын дунд ганцаар орчин тойрны хамаг юмнаас таслагдсан шиг содон
харагдав.
Царай нь хувхай цайж, зүүд нойрон дундаа яваа юм шиг хаашаа ч харахгүй,
орчин
тойронд нь юу ч байхгүй эзгүй хоосон дотор яваа юм шиг торохгүй алхана.
Тэргүүнээ
гашуудалтайяа цэх өргөөд уруулаа тас зуугаад эзгүй цөлд яваа юм шиг, сохор
юм шиг
явж байв. Зарнпыг ойртон ирэхэд Едигей тосон босов. Түүний ойртон ирэх нь
тун ч
удаан бас л зүүд нойрон дунд болж байсан шиг санагдах агаад мэл гөлрөөд
жигтэй
удаан явах нь бүр ч аймшигтай байв. Зарипа өнөө Казангапийн хэлсэн цохимол
үсэг
бичигтэй зузаан цаасан дугтуйтай бичгийг барьсаар хүрч ирэх тэрхэн хооронд
тэсэшгүй
хүлээсэн хүнд магадгүй нэг бүхэл эрин үе өнгөрөх адил болсон биз. Зарипа
хүрч ирээд,
сая ам нээж,
Чи мэдсэн юм уу гэжээ.
Едигей тэргүүнээ аяархан гудайлгав.
Зарипа вандай дээр лагхийтэл сууж, хоёр гараар нүүрээ даран, толгой нь салж
хэсэг
хэсэг тасран унах гэж байгаа юм шиг толгойгоо тас тэврээд тэрхүү сэтгэлийн
зовуур,
хүнд гарзыг хамаг биедээ агуулан цурхиран уйлж гарав. Шаналгаатай нь
аргагүй байд
гаараа атийж, өөрт тохиолдсон цаглашгүй наждыг дотроо улам гүнзгий агуулан
уйлж
суухад Едигей дэргэд нь мөнөөхөн Абуталипийг аваад явахад дотор хачин
болсон
шигээр хачин болж, Абуталипийн орноос энэ эмэгтэйг өмгөөлөн хамгаалж, тэр
гашуун
зовлонгоос нь анпгжруулахын тулд ямар ч гай зовлон өөрийн бие дээр тохоход
бэлхэн
байв. Гэвч энэ эхнэрт учирсан тэр их гай зовлонгийн анхмы долгион намдаж
замхрахаас нааш түүнийг яаж ч аргадаад нэмэргүй гэдгийг Едигей ойлгож байв.
Тэд өртөөний цэцэрлэгийн вандан дээр тийм янзтай сууж байлаа. Зарипа
учиргүй
шогшрон уйлж суух
зуураа өнөө заяагүй бичигтэй дугтуйг харалгүй хумин хаяв. нэгэнт цаад хүн нь
өнгөрснөөс хойш одоо тэр бичиг хэнд хэрэгтэй юм? Гэвч дугтуйтай бичгийг
Едигей авч
өвөртлөв. Едигей жижигхэн алчуур гаргаж Зарипыг нүднийхээ нулимсыг арч
гэж бараг
албааг хүчээр гарт нь бариулав. Гэвч тэр мөн тусыг олсон нь үгүй.
Радиогоор өнөө барагдашгүй зовууртай, гашуудлын маягтай хөгжим хагийасаар
байв.
Хаврын тэр гүүн сарын чийгтэй бор тэнгэр толгойн дээр нэлмийн, салхи хүд
хүд үлээж
сэтгэлийг залхаана. Тэдний дэр гэдүүр өнгөрсөн улс Едигей, Зарипа хоёрыг лав
хэрэлдэж дээ энэ эр эхнэрээ сайн гомдоосон биз гэж бодсон бололтой хялайн
хялайн
харж байв. Гэтэл бас ч хүн болгон тэгж бодсон нь үгүй ажээ.
Уйлцгаа, уйлцгаа сайн санаат хүмүүс Бид энхрий хайрт эцгийгээ алдлаа даа.
одоо яана
даа бид гэж хажууд нь нэг хүн гашуудалтайяа дуугарсанд Едигей өлийн харвал
хуучин
цэрэг шинельтэй, суга таягтай нэг эмэгтэй дэргэдүүр нь енгврөн гарав. Тэр
эмэгтэй
өрөөсөн хөлөө бүр гуяараа тайруулжээ. Едигей тэр эмэгтэйг таних ажээ.
Фронтын
хуучин дайчин тэр эмэгтэй өртөөний билетийн кассанд ажилтай билээ. Кассын
эмэгтэйг
харваас нүдээ хавдтал уйлсан агаад тэдний дэргэдүүр гарахдаа мөн л уйлсан
хэвээр,
«Уйлцгаа, уйлцгаа. одоо яана даа» гэсээр өнгөрчээ. Хөөрхий тэр эмэгтэй дал
Мөрөө
жигтэй аягүй өргөөд суга таягтай их л сурмаг явахад нэгэн үе хоёр таягийн
үзүүр түг
түг цохилон, нэгэн үе хуучин цэрэг савхин гуталтай өрөөсөн хөлөөр шир
ширхийн гишгэх
чимээ хадаж байв…
Гэтэл өртөөний байшингийн үүдэнд бөөн улс үй мэлдэхийг хараад саяын
эмэгтэйн
хэлсэн үгний утгыг Едигей сая ойлгов. Хэдэн хүн шат тавьж Сталины цэрэг
хувцастай,
гашуудлын хар хүрээтэй том хөргийг байшингийн үүдэн тушаа дээр гэгч өлгөж
байхыг
тэр улс харж байв.
Радиогоор дандаа гунигтайяа хөгжим хангинан байсны учрыг ч сая ухаарав.
Ондоо
цагт бол Шуурган Едигейн хэдийн босон харайж тэр улсын дунд очиж тэр агуу
их хүн
яагаад өнгөрчихөв гэж олж мэдэх байсан буй заа. Тэр хүнгүйгээр орчлон дэлхий
орчиж байх юм чинээ хэн ч боддоггүй байв. Гэтэл одоо бол Едигей тэртэй
тэргүй өөрөө
их уй гашуудалд дарагдан байв. Эл учир ганц ч үг дуугарсангүй. Зарипа бол
юун тэр
явдлыг мэдэхтэй манатай…
Тэднийг хагас цагийн дараа юу ч болдог байлаа буцъя гэж бодсон яг тэр цагт нь
галт
тэрэг явав. Арван долоо гэдэг алсын галт тэрэг түүгээр өнгөрөх ёстой байв.
Арван
долоо бол бусад суудлын галт тэрэгний нэгэн адил Шуургатын зөрлөгт үл
зогсоно.
тийм ч хуваарь тооцоотой хөдөлжээ. энэ удаа ч арван долоог Шуургатын
зөрлөгт
зогсох болно гэж хэн ч бодсон нь үгүй, Гагцхүү Шуурган Едигей түүнийг
Шуургатын
зөрлөгт зогсооно гэж дотроо шийдэж. тэгээд бас бат тайван байлаа. Чингээд
Зарипад
хэлсэн нь,
Зарипа, бид мөд харих болно. одоо хагас цагийн зай үлдэв. Хариад яах вэ,
эцгийн нь
нас барсныг хүүхдэдээ хэлэх үү, жаахан азнах уу гэдгийг чи одоо сайн бодож
ав. Би
бол чиний санааг засаж, чамд тэг ингэ гэж хэлэхгүй, чи л өөрөө мэд. чи бол
одоо тэр
хоёр хүүхдэд эцгийн нь оронд эцэг, эхийн нь оронд эх боллоо. Гэвч энэ тухай чи
одоо
замд явах даа бодож ав. Хэрэв одоохондоо хоёр хүүдээ хэлэхгүй гэж шийдвэл
биеэ
барь. Тэдний дэргэд чи нулимс гаргах ёсгүй. тэгж чадах уу чи, чамд тийм зориг
чадал
байна уу Тэр хүүхдийн дэргэд биеэ яаж авч явахыгаа бид ч мэдэх ёстой. Ойлгов
уу
ийм л асуудал болж дээ гэв. Зарипа нулимс дуслуулсан хэвээр,
Тэгье ээ, би цөмийг ойлголоо. Гэртээ харьтлаа жаахан ухаан бодож, яаж
ийхийгээ
хэлье. Би одоо биеэ барихыг хичээе. Би одоо… гэв.
Тэдний буцсан галт тэргэнд мөн л аанай баахан тамхи баагиулсан хүмүүс явав.
Сайхь
галт тэрэг мөн л аанай агуу их гүрнийг нэг захаас нь нөгөө захыг хүртэл зүсэн
явна.
Зарипа, Едигей хоёрт тасалгаатай вагон тааралдав. Тэнд зорчигчид арай цөөн,
Едигей, Зарипа хоёр бусдад саад болохгүй, өөрснийхөө явдлыг санаа амар
ярилцан
явах гэж вагоны гудамжны хамгийн .мухрын цонхон тушаа байрлав. Едигей
туурганы
сандал буул ган суув. Зарипа хажууд нь зогсоод цонхоор харан
явав. Уг нь Едигей түүнийг орондоо суулгах гэсэн боловч Зарипа,
Надад зогсож явах нь дээр юм гэжээ.
Зарипа мөн л үе үе өмөлзөн шогшровч толгой дээр буусан гай зовлонгийн
талаар
сэтгэлийнхээ шаналгааг «намдаах гэж биеэ хүчлэн, цонхоор ширтэн явах зуур
ухаан
санаагаа төвлөрүүлж, ингээд бэлбэсрэн хоцров, одоо яажшуу аж төрөх билээ
гэдгийгээ бодохыг хичээн явав. Урьд нь энэ бүх хэрэг явдал гайгүй нэг л өдөр
хар
дарсан зүүд адил тас үсрэн, Абуталип эрт буюу орой хэзээ нэгэн цагт эргэж
ирэх вий.
Ер тийм эндүү ташаа явдлын учир нь олдохгүй байх ёсгүй, тэгэхлээр дахин
халуун
амиараа цуглах болно. Цаашдаа яах вэ, амьд мэнд хатамжлан явах, үр хүүхдээ
өсгөж
хүмүүжүүлэх гэдэг хэдий бэрх ч гэсэн арга нь олдоно биз гэж горилон найдаж
байв.
одоо тэр найдлага алга болов. Ямар нэг юм бодох хэрэгтэй болжээ…
Шуурган Едигей ч гэсэн энэ айлын хувь заяаны төлөө санаа зовохгүй явж
чадахгүй
учраас «мөн л тийм юм бодож явав. Гэвч одоо урьдынхаас даруу, тайван байж
түүгээрээ Зарипад ямар нэг итгэл төрүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Эл учраас
түүнийг үгээ
ярь гэж яаруулсан нь үгүй. Гэтэл тэр нь зөв болов. Юу гэвэл Зарипа нулимсаа
дуусан
уйлаад өөрөө яриа үүсгэж,
Би бол одоохондоо эцгий нь нас барсныг хүүхдээсээ нуухаас л ондоо арга
байхгүй гэж
хоолойдоо тээгэлдэх нулимсыг залгин байж тасалдангүй дуугаар ярьсан нь, —
Би
одоогоор хэлж чадахгүй, ялангуяа Эрмект хэлж яасан ч чадахгүй. Тэр эцэгтээ
яагаад
тийм хайртай юм бэ, мөн ч айхавтар шүү… Тэд нийхээ хүсэл мөрөөдлийг яаж
таслах
вэ? Тэгвэл тэд юу болох вэ? Манай хоёр хүү гагцхүү эцгийгээ ирнэ л гэж мэнд
байгаа
улс… Тэрнийгээ өдөр тутам, цаг минут тутам хүсэн хүлээж байдаг. нэг хэдий
болоод
эндээс нүүж нутаг солих хэрэгтэй болох байх. Хоёр хүү минь жаахан торниг.
Эрмекийн
төлеөнөө би их айж байна. Ямар ч гэсэн жаахан том болог… том болохоор нь
хэлнэ
дээ, тэд өөрснөө ч баахан гадарлах вий. одоо бол би хэлж чадахгүй… ямар ч
гэсэн би
өөрөө… одоо би өөрийнхөө, мөн Абуталипийн ах эгч нарт захиа бичнэ. одоо
тэд
биднээс айх явдалгүй
болсон биз дээ? Хариу ирүүлж бидний явахад тус лах байх гэж би найдаж
байна. Тэнд
очоод ямар болно вэ дээ… Нэгэнт эцэг нь байхгүй болохоор одоо надад
Абуталипийн
хоёр хүүг өсгөхеөс ондоо юм алга… гэж ярив.
Зарипын ингэж ярихад Едигей дув дуугүй чагнан түүний хэлсэн үг нэг бүрийн
утгыг
дотроо ухаж шин гээн суухдаа энэ бол түүний санаа бодолд үймрэн буй допшш
салхины зевхөн өнгөн тал, өчүүхэн хэсэг нь юм гэдгийг сайн .мэдэж байв. ийм
үед хүн
бүх санаагаа цөмийг уудлан гаргаж эс чадъя уу… Эл учир Едигей уг ярианы
хүрээг
тэлэхгүйг хичээн,
Чи зөв ярьж байна даа, Зарипа… Би танай хүүхдийг сайн мэддэггүйсэн бол
эргэлзэх л
болов уу. Би ухаан нь чиний оронд байсан бол тэдэнд тийм үг дуулгаж бас л
чадахгүй
байсан биз. одоохондоо жаахан азнах хэрэгтэй. Хамаатан садангийнхнаас чинь
хариу
иртэл бидэнтэй байхад алзахгүй гэж мэ дээрзй. Хуучин янзаараа болоод л
байна. чи
хийдэг ажлаа хий, танай хоёр хүүхэд манай хоёртой л байг. Укубала тэдэнд
өөрийнхнөөсөө ялгаагүй хайртайг чи бэлхнээ мэднэ, тэгээд л бусад нь болно
доо гэв.
Зарипа их л дороос авч санаа алдаад бас ярьсан нь,
Амьдрал гэдэг ийм байдаг байжээ. Амьдрал гэдэг ер нь тун аймшигтай, тун
цэцэн
мэргэн, учир холбоотой юм. юманд эх адаг, үргэлжлэл гэж байдаг байна. Хэрэв
надад
үр хүүхэд гэж байгаагүйсэн бол би өдийд амьд явахгүй байсан биз, нээрэн шүү
Едигей
минь. Амьд явахын хэрэг надад юу байх вэ? Гэтэл үр хүүхэдбайсан учраас тэд л
намайг албан шаалтаар амьд яв гэж тулгаж байна. энэ учраас би аврагдаж, энэ
учраас би амьд явах хэрэгтэй болж байна. хэдий хүнд зовлонтой ч гэсэн амьд
явах
хэрэгтэй болж байна… Би бол одоо үр хүүхэд минь үнэнийг дуулж мэдэх болно
гэдгээс
айхгүй байна. Тэдэнд дуулгахгүй хаашаа гарах юм бэ Харин цаашдаа юу болно
гэдгээс
л их айж байна. Эцгийгээ тийм хэрэг явдалд орооцолдсоныг мэдэхдээ үр хүүхэд
нь
ямагт сэтгэл сэвтэй явах болно. Ер нь дуртай цагтаа сургууль соёлд орж, дуртай
цагтаа ажил хийж олон нийтийн өмнө өөрсдийнхөө нэрийг гаргаж чадах бо
лов уу даа. Куттыбаев гэдэг овог нэр зүүж явсан цагт тэдэнд хаана ч зам
байхгүй юм.
энэ тухай бодохтой зэрэг бидний өмнө бүхнээс хүчтэй нэг хаалт саад байгаа юм
шиг
надад санагдах юмаа. Абуталип бид хоёр энэ тухай үг ярилцахаас зайлсхийн
явдаг
байлаа. Би тэрнийгээ тэр намайг их хайрлан явдаг байлаа. Абуталипийг амьд
мэнд
байхад би манай хоёр хүүхэд өсөж өндийгөөд улсад хэрэгтэй хүн болно гэдэгт
итгэл
төгс байлаа. Тэр итгэл л биднийг сүйр лээс, гай зовлонгоос хаацайлан хамгаалж
байв…
одоо би мэдэхгүй боллоо. Би эцгийн нь оронд эцэг нь болж чадахгүй байх аа.
Яагаад
тэвэл тэр чинь эр хүн шүү дээ. Тэр хүн санасан бүхэндээ хүрч чадах байлаа.
Хүүхэдтэйгээ л хүүхэд болж байх гэж боддог байсан юм. Тэр учраас ч тэднээсээ
хөндийрөв гэсэндээ нас барчиж байгаа нь тэр гэв.
Едигей түүний яриаг туйлын анхааралтай чагнав. Зарипа Едигейг хамгийн ойр
дотнын
хүн гэж боддог учраас дотроо агуулан явдаг нандин бодлоо ярьсанд Едигей
хариу
бодож тэр эхнэрийг өмгөөлөн хаацайлж туслах юмсан гэдэг чин сэтгэлийн
хүслэн
төрөвч тэдэнд тус болох хүчин хүрэхгүйгээ мэдэхдээ
далд битүү бухимдан байв.
Галт тэрэг Шуургатын зөрлөгт ойртон ирэв. Шуурган Едигейн олон зун, олон
өвөл ажил
хийж байсан танил газар, танил зам дээр гарч ирэв.
За манайхны зөрлөг ойртлоо, чи буухад бэлд. Тэгэхлээр одоохондоо хүүхдэд нэг
ч үг
цухуйлгахгүй гэж шийдэх шив. Зүйтэй тэгж мэдье. Харин Зарипа чи биеэ
мэдүүлж
болохгүй шүү. одоо буухад бэлдэж вагоны үүдэнд очоод зогсож бай. Галт тэрэг
зогсохтой зэрэг яаралгүй аяархан бууж намайг хүлээж байгаарай. Би хойноос
чинь
бууж цуг харимц.
Чи яах гээд байгаа юм бэ?
Зүгээр. чи явж бай. Явж явж чи энэ галт тэрэгнээс буух эрхтэй хүн шүү дээ.
Арван долдугаар суудлын галт тэрэг Шуургатын зөрлөгөөр шууд өнгөрөхөөр
явж байв.
Харин гэрэл дохионы хажуугаар гарахдаа хурдаа саадаг ёстой. Энэхэн үес галт
тэрэг
гэнэтхэн тоормослож, аймаар шуугин харжигнах их чимээ гарав. Хүн бүхэн
учиргүй
сандарч суудлаасаа босоцгоов.
Юу болов?
Вагоны тоормос татаж орхив уу
Хэн тэр вэ?
Хаана тэр вэ?
Тасалгаатай вагонд гэж хүмүүс шуугилдан исгэрэлдэв.
энэхэн үес Едигей ватны үүд нээж Зарипыг буулгаж өөрөө вагоны кондуктор,
үйлчлэгч
нарыг хүрч ирэхийг хүлээн зогсож байв.
Хүүе чи зогс Хэн тоормос татсан бэ? гэхэд нь Едигей,
Би татсан гэв.
Чи юу юм? чи ямар эрхтэй болоод татав?
Энд зогсоох хэрэгтэй болоод татсан юм.
Хэрэгтэй болоод гэсэн чинь юу гэсэн үг вэ? Шүүхэд шилжих дур «чинь хүрээд
байна уу
За яах вэ, та нар актаа бичиж шүүхэд юм уу ондоо газар өг л дөө. Миний
үнэмлэх
бичиг энэ байна. Тэр актаадаа фронтын хуучин дайчин, төмөр замын ажилчин
Едигей
Жангильдин нөхөр Сталины нас барсан өдөр гашуудал зарлан Шуургатын
зерлөгт
вагоны тоормос татаж галт тэрэг зогсоов гэж бичээрэй л дээ.
Юу гэнээ? Сталин нас нөгчсөн юм уу
Тэгэлгүй яах вэ, радиогоор зарласан шүү дээ.
Сонсож байхад яадаг юм.
Тэгвэл ч өөр хэрэг шүү гэж хүмүүс сайдран Едигей ч хоргоохыг больж, —
Тэгвэл ч өөр
хэрэг шүү. чи яв гэжээ.
Хэдэн минутын дараа арван долоо цааш замдаа хөдөлвэй…
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа
цувсаар л байв.
Энэ нутйгт төмөр замын хоёр талаар үргэлжилсэн их цөлийн газар дунд Шар
тал
хэмээх үеийн үед хүний гар хүрээгүй ээрэм цагаан тал байдаг.
Тэгэхэд энэ хязгаар нутагт СарыОзеки1 гэдэг сансрын буудал бий болох сураг
танаг
гараагүй байв. Тэр явдал зөвхөн сансрын нислэгийн ирээдүйн бүтээгчдийн
санаа
бодолд орж байсан байж болох
Тавин гурван оны зун, намар Шуурган Едигейн амьдралд хамгийн зовууртай
зүдүүртэй
үе байлаа. Үүнээс емнө, түүнээс хойш ч төмөр зам дээр цасан хунгар дарж л
байсан,
Шар талд учиргүй «нар шарж ус ундгүй ч өдөр тохиолдож л байсан, өөр бус гай
зовлон
учирч л байлаа. Тэр ч байтугай Едигей бол дайнд явж бүр Кенигсберг хот
хүрсэн хү«н,
тэгэхэд мянгантаа үхэж, шархдаж, зэрэмдэг эрэмдэг болж болох л байлаа. Гэвч
энэ үе
шиг их зовж зүдэрсэн удаа Едигейд нэгээхэн бээр үгүй.
Заримдаа газар доош сууж уулын хажуу тэр аяа раа байрнаас хөдлөн нурах юм
уу
бүр уул хүртэл тэр чигээрээ налан унаж газарт зузаан гэгч.ийн ангал гардаг
ёсон бий.
Тэрхүү яахын ч аргагүй суулт нуралт юунаас болдог тухай Афанасий Иванович
Елизаров нэг удаа Шуурган Едигейд ярьж билээ. Хүний хөлийн дор ямар
айхтар гай
зовлон нуугдан байдаг юм бэ гэж хүмүүс сүнсгүй айх нь бий. Газар суухын
аюул тай нь
тэрхүү сүйрэлт өдөр өдөрт аажмаар мэдэгдэхгүй газар авдагт оршино. Учир нь
хөрсний ус аажмаар газрын хөрсийг дороос нь түлхэж аянга буух ч юм уу,
ширүүн
аадар бороо цутгаж газар өчүүхэн сэгсрэгдэхийн төдий уул алгуурхан
зогсолтгүй доош
сууж эхэлдэг, үүнийг газар суух гэнэ. Уул нурах бол голдуу гэв гэнэтхэн
нэгмесөн
нурдаг болой. Газар суух бол догшин сүртэй үзэгдэл бөгөөд түүнийг зогсоох
ямар ч
хүчин байхгүй…
Гэтэл хүнд түүнтэй адил юм тохиолдож болно. Хүн орь ганцаар дотроо элдвийн
давагдашгүй з&р чилд ороогдон суухдаа түүнийгээ бусдад хэлж чадахгүй
сэтгэлээр
энэлэн суух нь буй. Юу гэвэл, энэ хорвоод түүнийг ойлгон, хүнд тус болж чадах
хүн
байдаггүй. Үүн.ийг хүн мэддэг учраас түүнд аймшигтай байдаг болой, тийм
явдал
Едигейн толгой дээр буухаар айсуй байлаа…
Нэг тийм явдал болох нь гэж Едигей анх удаа бодсон бөгөөд Зарипын хамт
Кумбелийн
өртөө орж ирснээс хойш хоёр сар болоод мөн тийш дахин ажлаар явахдаа бүр ч
тодорхой ухаарчээ. Шуудангийн
газраар шагайж захиа ирсэн эсэхийг мэдээд хэрэв ирээгуй байвал түүний өгсөн
гурван
хаягаар гурван зэрэг цахилгаан явуулаад ирье гэж Едигей Зарипад амлав. одоо
бол
Зарипа зүгээр л түүний явуулсан захидал хүрсэн эсэхийг мэдэхийг хүсжээ. Эл
учир
цахилгаан утсандаа миний явуулсан захиа хүрсэн эсэх талаар хариу
мэдэгдэхийг
туйлаас хичээнгүйлэн хүсье, тэрнээс биш надад заавал хариу захиа бичих
албагүй
гэсэн билээ. Ер нь ах эгч нар нь Абуталипийн гэр оронтой шуудангаар ч
харилцах
дургүй байгаа янзтай болсон янзтай.
Едигей тэр оройдоо багтан буцаж ирэх санаатай өглөө Харнарыгаа унаж явав.
Уг нь
Едигей ачаа бараагүй ганц бие явах тул таньдаг машинч хэн боловч дуртайяа
авч явах
агаад галт тэргээр цаг хагас яваад л Кумбель орчихно. Гэтэл Абуталипийн
хүүхдүүдээс
айгаад галт тэргээр явсан нь үгүй. Абуталипийн хоёр хүүгийн том нь ч, бага нь
ч
эцгийгээ ирнэ гэж өдөржин төмөр зам сахидаг байв. Тэд тоглосон ч, үг ярьсан
Ч,
мэргэлсэн ч, зураг зурсан ч дандаа л эцгийгээ дурса.на. Ер хүүхдийн мөнөөхөн
төвөггүй аж байдалд эцгийгээ хүлээх нь тэдний амьдралын хамгийн гол юм
болж байв.
Тэр үес тэдний хувьд хамгийн хүндтэй хү.н бол Едигей байлаа. Едигей ах
бүхнийг
мэднэ, Едигей ах бидэнд тус болно гэж хоёр хүү итгэн явдаг бололтой билээ…
Тэр зөрлөгт Едигей байхгүй бол тэр хүүхдүүд бэрхдэнэ, өнчирнө гэдгийг
Едигей өөрөө ч
ойлгож байв. Эл учир зав чөлөө л гарвал тэдэнтэй бужигнан, эцгийгээ дэмий
хоосон
хүлээхээс нь яваандаа хөндийрүүлэхийг хичээнэ. Хоёр хүүд минь тэнгис далайн
тухай
ярьж өгөөрэй гэсэн Абуталипийн гэрээсийг санаж, хүүхэд ахуйнхаа явдлыг,
загасчин
байсан залуу үеийнхээ явдлыг, мөн Аралдалайн талаар элдвийн юм хамж шимж
дахин
дахин дурсан ярьдаг билээ. Едигей тэр үлгэрүүдээ аль чадах ядахаараа нялх
хүүхдэд
тааруулан ярих бөгөөд Гэтэл тэдний юмыг сэтгэн боддог, дуулсныгаа сэтгэлдээ
хоногшуулан тогтоодог чадварыг ихэд гайхдаг билээ. Ер юм болгон дээр
Абуталипийн
сургаж хүмүүжүүлсэн янз илэрч байхад Едигей тун ч сэтгэл дүүрэн явдаг байв.
Едигей
үлгэр ярихдаа хамгийн бага хүү Эрмекийг
барьж ярих авч Эрмек цаадуулаасаа хэрхэвч дутахгүй ухаантай агаад Едигей
түүнийг
бусдаас онц үзэхийг эс хичээвч Эрмек бол хоер айлын дөрвөн хүүхдийн
дотроос
Едигейн хувьд хамгийн хайртай хүүхэд байв. Эрмек бол юмыг туйлаас
сонирхон чагнах
бөгөөд Едигейн ярьсан үлгэрийг хамгийн сайнаар тайлж чадна. Юуны тухай
ярив тэр
ярианы аливаа үйл явдал, аливаа сонирхолтой талыг эцэгтэйгээ холбон бодож
чадна.
Юу хийвч, хаа.на явавч дандаа эцгийгээ байгаа юм шиг явна. Жишээ нь нэг ийм
яриа
үүдэж билээ.
Аралдалайн хөвөөнд их өтгөн зэгстэй нуур байдаг. Гэтэл нуурын зэгсэн дотор
буутай
анчид нууг дан байдаг. Юу гэвэл хавар болмогц тэр нуураад зөндөөн нугас
нисэн ирнэ.
нугас бол өвөл ондоо дулаан нутагт өвөлжөөд Аралдалайн мөс хайлахтай зэрэг
өдөр
шөнөгүй нисэн ирдэг. Яагаад гэвэл энэ нутгийг маш их санасных юм. Өнөө
олон нугас
бөөн бөөнөөрөө сүрэглэн нисэж, сайхь нуурын усанд шумбан хөвөх гэж их
доогуур
нисэн ирэхэд нь зэгсэн дотроос пан пан буун дуугарч, утаа гал маналзан, анч
нуудад
буудуулсан нэг нь муухай орилсоор нуурын усанд унаж оногдоогүй нэг нь
Аралдалайн
дээгүүр нисэлдэн, хаана суух, яах ийхийгээ мэдэхгүй далайн мандал долгион
дээгүүр
дэмий эргэлдэн байдаг. нугас бол далай нуурын эрэг хөвөө газар шумбах
дуртай
амьтан, Гэтэл захад ирэхээс айна шүү дээ гэж ярихад Эрмек, Едигей ах аа Гэвч
нэг
нугас нь бүр анх ирсэн тийшээ одсон шүү дээ гэнэ.
За яагаад тийшээ ниссэн билээ?
Тэгэлгүй яах вэ, манай аабуу тэнд усан цэрэг болоод далайн том онгоцоор явж
байгаа
шүү дээ. Едигей ах, та өөрөө тэгж ярьсан шүү дээ.
Зөв, танай аабуу тэнд байлгүй яах вэ гээд Едигей тэвдэн, — Тэгээд яасан байх
вэ?
гэнэ. ,
Анчнууд зэгсэн дотор нуугдаж байгаад буудаад байнаа, бид одоо хаана ч байх
аргагүй
боллоо гэж тэр нугас манай аабууд хэлжээ.
Чи их зөв хэлж байна даа.
Тэгэхээр нь .манай аабуу тэр нугасанд хэлжээ, би мөд удахгүй харинаа, манай
зөрлөгт
миний хоёр
Хүү Даул, Эрмек хоёр бий, бас Едигей ах бий. Би хариад бид цөмөөрөө
Аралдалай
явна, тэр нугас бууддаг анчнуудыг зэгсэн дотроос хөөж гаргана. Тэ
гээд л Аралдалайд нугас дахин очиж, нуурын усанд толгойгоороо тонгорцоон
шумбаж
сайхан болно шүү дээ.. гэдэг билээ.
Шүүрган Едигей ярих юмаа бараад чулуугаар мэргэлдэг болж, вандуйн хэртэй
ДӨЧИн нэгэн чулуу яандаа биедээ авч явдаг болж билээ. Дөчин нэгэн
чүлуугаар
мэргэлдэг эртний энэ арга бол бас ч өөртөө билэгтэй, хуучны нэр томьёотой.
Едигей
өнөө чулуугаа дэлгэж тавиад Абуталип гэдэг нэг хүн амьд мэнд явна уу, тэр
хаана
явна, тэр хүний өмнө удахгүй зам тавигдах нь уу, тэр хүн тархиндаа юу бодож,
сэтгэлдээ юу агуулан явааг үнэн эөвөөр хэлж өгмүү хэмээн амандаа үглэн
шившиж
байхад өнөө хүүхдүүд амьсгаа даран чапнаж, өнөө чулуу яаж буухыг нүд
салгалгүй
ширтэх нь бий. Гэтэл нэг өдөр байшингийн булангийн цаана хүүхдүүд аяархан
шивэр
авир хийж байхыг Едигей олж сонсов. Тэр бол Абуталипийн хоёр хүү байлаа.
Үзвэл
Эрмек чулуугаар мэргэлэн суув. Дөчин нэгэн чулуугаа аль чадах чинээгээрээ
сайхан
дэлгэж, чулуу болгоныг авч духандаа хүргэн адис авч, уруулдаа хүргэн
шившиж,
Би чамд хайртай шүү. чи тун мэргэн ухаантай чулуу даа. чи битгий
андуураарай, битгий
торж түгдрээрэй, үнэн зөвөөр нь шууд хэлж өгмүү гэж Едигейг дуурайн өгүүлж,
бас
дөчин нэгэн чулуу хэр хэн буусныг яг Едигейг дуурайн ахдаа тайлбарлаж гарах
нь тэр
За Даул чи харж бай, ерөнхий зураг байдал муугүй тун муугүй бууж байхыг чи
харна уу.
энэ бол зам, зам жаахан манан будантай байна. нэг л манан байна даа, гэвч энэ
зүгээр. Үүнийг бол Едигей ах жаахан будлиан байна гэж тайлдаг юм. Ер хүн
замд
будлиангүй явдаггүй, эцэг үргэлж аян замд бэлдээд байгаа юм байна. Эцэг
мориндоо
мордох Гэтэл олом нь жаахан сулхан байжээ. Энэ, эмээлийнхээ олмыг сайн
татаагүй
байхыг чи харж байна, энэ бол Даул за, эцэгт яльгүй саад тотгор оров гэсэн үг
шүү
дээ. Жаахан хүлээх л хэрэгтэй болж дээ. одоо зөв талын, буруу талын хавирга
ямар
янзтай бууж вэ, хоёу
лаа харъя. Хавирга бүтэн байна. энэ сайн хэрэг дээ. духан дээр нь юу байна?
дух нь
нэг л атираад байх чинь, бидний төлөө их л санаа зовж байгаа юм байна. Зүрхий
нь
үзье, энэ чулуу бол зүрх нь шүү дээ. Зүрхэнд нь их зовуур, уйтгар байна даа,
гэрээ тун
их санаж байгаа юм байна. Замдаа удахгүй гарах нь уу Удахгүй гарах нь. Харин
морины нь хойд хөлийн нэг тах санжиганаж орхиж, тэрнийг хадах хэрэгтэй,
тэгэхлээр
жаахан хүлээх л болж дээ. Хүүе, зээлийн газраас баахан юм аваад уутандаа
хийсэн
байна. одоо одыг нь үзье энэ одыг харна уу, Алтан багана бууж байна. Тэр
одноос
наашаа мөр гарсан байна. Тэр однууд тун ч тодгүй байх юм. Ер нь Алтан ба
ганаас
морио тайлж унаад удахгүй замдаа гарах юм байна даа… гэж мэргэ төлөг
буулгаж
байв.
Шуурган Едигей тэднээс сэмхэн зайлан одохдоо тэр бүхнийг хараад нэгэн үе
сэтгэл
уяран, нэгэн үе урам хугарч, нэгэн үе гайхан биширч явав. Түүнээс хойш
чулуугаар
мэргэлэхээс зайлсхийн явдаг болсон билээ.
Гэвч хүүхэд бол хүүхэд хүүхдийг юухнаар хуурч сэтгэлийг илбэн засаж,
найдлага
төрүүлж болно. Хэрэв тэгье .гэвэл тэднийг хэдий болтол хуурна вэ, тө дийчинээ
их
нүгэл биедээ хураах байлаа. Гэтэл бас нэг гунигт бодол Шуурган Едигейн
сэтгэлээс
салахгүй болов. Тэрхүү учир явдлын дотор, тэрхүү хэрэг явдлын орооцолдоон
дунд
сайхь гунигт явдал өнөө газар доош суудаг адил нэгэн цагт үүдэн гарах нь дуун
дээр.
Тэгвэл Едигей түүнийг хэрхэвч зогсоон эс чадах байлаа…
Тэр хүмий төлөө, Зарипын төлөө Едигей маш их санаа зовж байв. Тэд өөр
хоорондоо
аж байдлын ердийн зүйлээс ондоо юм ярьдаггүй хэдий боловч, Зарипа ч тийм
шалтаг
хэзээ ч гаргадаггүй хэдий боловч Едигей тэрний тухай үргэлж бодно. Едигей
бол
Зарипыг зөвхөн зүгээр хайрлаж, бусдын адил өрөв дөн, түүний толгой дээр
буусан
бүхий л гай зовлонг нүдээр харсны учир тэр эхнэрийн талаар дотроо зовлон
эдлэн
явдаг төдий биш юм. тийм бол тэгж үг яриа үүсгэхийн хэрэг юу байна. Тэгвэл
Едигей
хайртай сэтгэлийн үүднээс Зарипыг үргэлж бодож, дотроо тэр хүүхний бүхий л
аж
амьдралд ганц найдлага
тавьж болох хэрэгтэй хүн нь байхыг ямагт бодно. энэ хорвоод надад хамгийн
хайртай,
хамгийн үнэнч хүн бол чухамхүү Шуурган Едигей юм гэж жишээ нь Зарипа
ойлгож мэдэх
л юм бол Едигей ихэд жаргалтай явах буй заа.
Гэтэл Зарипын талаар онцын их сэтгэлийн зовлон дэлдэггүй юм шиг явж, ер тэр
хоёрын хооронд ямар ч явдал байхгүй, байх ч ёсгүй гэж өнгөн дээрээ
харагдуулах
гэдэг үнэхээр нэн шаналгаатай байжээ Едигей Кумбелийн өртөө орох замдаа
тувт ийм
элдвийн юм бодож бүр тамаа цайж явж. Удахгүй
ямар нэг баяр болох гэж байгаа юм шиг, аль ямар нэг зайлшгүй өвчинд
нэрвэгдэх гэж
байгаа юм шиг сэтгэл санаа нь огт тогтож өгөхгүй байжээ. Ингэж
сэтгэлээр зовон явахад заримдаа тэнгис далайдаа яваа юм шиг санагдаж байжээ.
Тэнгис далайд явахад газар дээр явсантай адилгүй хүн ямагт ондоо юм
бодно. Орчин тойрон нам тайвап, ямар ч аюул занал тулгарахгүй юм шиг
санагдавч
ялгаагүй ямагт ондоо юм бодно. Эрх дураараа ч яв, баяр баясгалантай ч яв,
зөвхөн
хөвөх сэлэх ажлаар оролдон давалгааныг зүсэн явах агаад жаргаж буй нарны
туяа
усны мандал дээр хичнээн сайхан харагдавч ялгаагүй аль нэг эрэг хөвөөн дээр
гарах
хэрэгтэй. Далай дээр насан турш хөвж явахгүй шүү дээ. Гэтэл далайн эрэг
хөвөөн
дээр шал өмнөө амьдрал хүлээн байдаг болой. Хүний хувьд тэнгис далай бол
түр,
хуурай газар бол байнгын юм. Аль эсвэл хэрэв далайн хөвөөн дээр тулж гарах
гэдэг
аймшигтай санагдаад байвал далайн дунд нэг арал олж түүн дээр гарах хэрэг.
Харин
тэр бол миний суух нутаг, түүн дээр насан турш суух болно гэдгээ л мэдэх
хэрэг.
Едигей тийм нэг арал олж, Зарипыг хоёр хүүхдийн нь хамт аваачиж амьдран
суух юм
сан. Хоёр хүүхдийг нь тэнгис далайд сургаж, өөрөө далайн арал дээр хувь
заяандаа
гомдох юм байхгүй, харин ч дандаа баяр баясгалантай насан эцэс болтлоо
амьдрах
юм сан. Гагцхүү Зарипа хүүхнийг дуртай цагтаа харж суудаг, түүний хамгийн
хүсдэг,
хамгийн энхрий хүн нь болбол барав.., гэж бодов.
Гэтэл тийм юм хүсэн бодсондоо өөрөө өөрөөс ичиж, эргэн тойрон хэдэн өртөө
газар
хүний бараа
туруу харагдалгүй байтал нүүр нь улайснаа өөрөө боловч мэдэв. Жаахан хүүхэд
шиг
далайн арал дээр байх гэж хүсэж байдаг, ер юу болов гэж тэр билээ?
Аж амьдралдаа, гэр бүл үр хүүхдэдээ, төмөр замын ажилд гар хөлөөрөө
хүлээтэй
байж, бас тэр их Шар талд өөрөө ч мэдэлгүй бие сэтгэлээрээ наалдсан байж
тийм ч
юм бодож явах гэж дээ… энэ хүн Зарипа хүүхэнд хэрэг болох юм уу, тэр
эхнэрийн аж
явдал хэдий хүнд бэрх байг, Едигей яагаад тийм юм бодох ёстой юм? Едигей
яагаад
тэр хүүхэнд сайн байх ёстой юм? Хоёр хүүхдийн нь хувьд гэвэл өөр хэрэг,
Едигей тэр
хоёрт амин голоосоо хайртай, цаад хоёр нь ч түүнд сэтгэл татагдан явдаг учир
бий юм.
Гэтэл юу болов гэж Зарипын талаар тийм юм хүсэж мөрөөдөн явдаг хэрэг вэ.
Лав
насныхаа эцэс болтол суурьших нутгаа нэгэнт олж аж амьдралаа аль хэдийн бат
суурьтай зохиосон хүн тэгж бодож болдог юм уу …
Харнар тэмээ олонтаа явсан жимээр орж, замын барагцаа хэдий болж буйг ч
андахгүй
мэдэж, эзний хээ шаардлага шавдлагагүй явдал дундаа гэншин, буйлан буйлан
цаглашгүй Шар талын хаврын урь орсон ухаа гүвээ, нуга хонхроор, мөнөөхөн
хатсан
давст нуурын хажуугаар хэвхэн нэгэн жигд алхаагаар их л хорцтой жонжуулж
явав.
Харин Едигей өөрийн бодолд дарагдан нэн ч гунигтай, нэн ч шаналгаатай явав.
тийм
зөрчилтэй бодлоор цээж дүүрч орох байх газраа олохгүй, сэтгэл нь мөнөөхөн
хэмжээлшгүй уудам Шар талд ч багтахгүй явав… Едигей тийнхүү давж
гаршгүй явдалд
орооцолджээ…
Едигей иймэрхүү санаа сэтгэлтэйгээр Кумбелийн өртөө оров. Зарипын төрөл
садангаас
захидал ирсэн байгаасай гэж ихэд бодсон авч Зарипын ах дүүс өн чирч
өрөөсөрсөн
тэднийг нутагтаа аваачихаар ирэх буюу хүрээд ир гэж дуудуулсан байвал яана
гэж
бодохоос дотор нь аягүйрхэн гол нь харлаж байжээ. Едигей шуудан орж нэг
бяцхан
цонхоор асуусанд Зарипа Куттыбаевад ямар ч захиа алга гэхэд нь санаандгүй
ихэд
баярлав. Тэр ч байтугай «Хариу захиа, ирээгүй гэдэг сайн хэрэг шүү» гэж хүний
нинжин
сэтгэлийн эсрэг ямар нэг аягүй, зэрлэг санаа толгойд нь гэнэт зурсхийн оржээ.
Чингээд
Зарипын за
хисныг хичээнгүйлэн биелүүлж гурван хаягаар гурван цахилгаан утас явуулж
тэр
үдэшдээ багтан харьсан билээ.
Энэхэн үес хаврын сар шувтарч зун болов. Шар тал хатаж гандав. Өнөө жаахан
өвс
ургамал ч зүүд зэрэглээ адил алга болов. Шар тал дахин шав шар харагдах
болов.
Агаар цонож, зуны аагим халууны цаг өдөр ирэх тутам ойртсоор байв. Гэтэл
Куттыбаевын ах дүү нараас сураг танаг ч үгүй. Ер тэд Зарипын захидалд ч,
цахилгаан
утсанд ч хариу ирүүлсэн нь үгүй. Харин Шуургатын зөрлөгөөр галт тэрэг
давхисаар л
байв. Аж амьдрал ч хэвийн ёсоор.
Зарипа ч захидлын хариу хүлээхийг больж, ер нь ах дүү нараасаа тус тусламж
горилох
гэдэг дэмий, тэдэнд хойшид захиа занаа явуулж дараа дарамт болохын хэрэггүй
юм
байна гэдгийг ойлгожээ. Хөөрхий гонь эмэгтэй ингэж итгээд одоо хаашаа
хардаг билээ,
хойшид яаж амьдардаг билээ? Эцгийн нь тухай хүүхдэдээ яаж хэлэх вэ, энэлэлд
нэрвэгдсэн аж амьдралаа юунаас нь эхэлж, яаж дахин төвхнүүлэх вэ? гэж
дотроо
цөхрөн .бодох болов.
Гэтэл магадгүй Зарипаас дутуугүй тэдний төлөөнөө Едигей сэтгэл зовон явдаг
байлаа.
Ер тэдний төлөө Шуургатын хүн болгон зовдог авч Едигей тэр айлд буусан
эмгэнэлт
явдлыг өөрийн биеэр амссан юм шиг бүр гаргууд их зовдог ажээ. Тэднээс
өөрийгөө
тусдаа хүн гэж үзэж чадахгүй байв. Едигей одоо өдөр ирэх тутам Абуталипийн
хоёр
хүү, Зарипын хувь зохиолтой өөрийгөө холбон явдаг болов. Эд одоо юу болно
гэж мөн
амъсгаа даран чагнаж, эд хойшид яаж амьдрах вэ гэж мөн дотроо цөхрөн бодох
боловч тэр бүхнээс гадна бас би өөрөө яавал дээр вэ, садар сан сэтгэлээ яаж
барих
вэ, Зарипа хүүхэнд сэтгэлээр унахыг яаж болих билээ гэж үргэлж бодож, цаг
ямагт
шаналан явдаг болж билээ. Гэвч бас л ямар ч хариу олж үл чадна. Амьдралдаа
ийм
явдалд сэтгэлээр завсардан орооцолдоно гэж Едигей хэзээ ч бодоогүй явжээ.
Би чамд хайртай юм, чамд тохиолдсон бүхий л зовлон зүдгүүрийг би биедээ
үүрэхэд
бэлхэн байна, яагаад гэвэл бодохоос би та наргүйгээр байж чадахгүй гэж
Зарипад ил
шууд хэлж орхиё гэж шийдэн,
хэлэх гэж завдсан нь олонтаа. Гэтэл яаж хэлэх юм бэ? Ямар аргаар .хэлэх юм
бэ?
Тэрнийг нь Зарипа ойлгох юм уу Хар толгой дээр нь гай зовлон хөмрөөд байхад
энэ
эмэгтэй юун тийм юм бодохтой манатай, Гэтэл Едигей сэтгэлийнхээ үгийг
сэмхэн хэлэх
гэж байдаг, мөн таарав аа тэгж болдог юм уу Едигей тийм юм бодсоор байгаад
бүр
гуньж алмайрч хоцорчээ. Гэтэл бас хүний нүдэнд гэмгүй царайлан явах гэдэг
амаргүй.
Гэвч нэг өдөр тэрнийгээ битүү далдуур цухуйлгасан нь бий. Юу гэвэл Едигей
замын
эргүүлээс буцаж яваад Зарипаг хоёр хувин бариад мөнөөхөн том төмөр торх
тийш
очиж явахыг холоос харав. Зарипа дээр оч оч гэж дотроос нь сэтгэл нь түлхээд
байхаар очжээ. Хувинтай усыг нь барьж өгч яваа юм шиг харагдах аятайхан
завшаан
тохиолдов гэсэндээ ч тийш очсон нь биш. Уг нь энэ хоёр нэг өнжөөд юм уу
аягүй бол
өдөр
болгон
хамт
ажилд
гардаг
болохоор
хичнээн
л
бол
хичнээн
үг
ярилцаж болох байлаа.
Гэтэл чухам тэрхэн мөчид очиж хэлэх гэснээ бушуухан хэлж авах юм сан гэхээс
байж
ядан тэр ч байтугай юм халуун дээрээ дээр, Зарипа намайг эс ойлгог хамаагүй,
миний
хэлснийг хүлээн авахгүй байг, хамаагүй сэтгэл намхарч санаа. амрах болно гэж
бодов…
Түүнийг хүрч очихыг Зарипа харсан ч үгүй, дуулсан ч үгүй, өнөө том торхны
цоргыг
нээгээд цааш харан зогсож байв. нэг хувингаа дүүргэж хажуу тийш тавиад
нөгөө
хувингаа тосоод цоргыг угт нь тултал нээсэн тул хэдийн хальжээ. Гэтэл Зарипа
ус
хальж буйг огтхон ч мэдээгүй юм шиг усны цистерн түшээд газар шагайн
зогсож
байв. Зарипа ноднин
зуны өнөө ширүүн бороонд өмсөөд байсан цоохор даавуу бошинзтойгоо зогсож
байв. Едигей түүнийг сайтар ажиглан харав. Үс гэзэг нь задарч санчиг руу нь,
чихний нь
араар унжжээ. Царай цонхийж, хүзүү нь гүлдийгээд дал мөр нь унжиж, гар нь
мөн сул
унжжээ. Энэхэн үес мөнөөхөн Долоон гол хэмээх нутгийнхаа уулын горхи суваг
шуудууны усан хоржигнон урсахыг санаж сэтгэл булаагдав уу, аль эсвэл хүнд
гашуун
бодолд дарагдан зүгээр алмайран зогсов уу үүнийг хэн мэдэх билээ. Харин
гагцхүү
Едигей түүнийг хараад тэр эхнэрийн юм бүхэн цаглашгүй
энхрий дотно санагдан, түүнийг «эн даруй энхрийлэн таалах юм сан, сэтгэлийн
зовлонгоос нь өмгөөлж авах юм сан гэж бодохоос дотор нь тэсэшгүй бачуурч
байжээ.
Гэвч тэгж болохгүй байлаа. Едегей мөнөөхөн годгодон гоожих усны цоргыг
дуугүй хаав.
Зарипа түүнийг огтоос гайхсан янзгүй харахыг үзвэл дэргэд нь байгаа биш их
хол
зогсож буй хүнийг харж ядаж байгаа юм шиг удаан тогтоон харав.
Чи яав? Юу болов? гэж Едигей их л өрөвдөн асуусанд Зарипа хариу
дуугарсангүй,
харин зөвхөн шазуураараа инээвхийлэх аядан, саруулхан нүдний хээ хөмсгийг
үл мэдэг
өргөх нь эүгээр дээ, юу ч болсон юмгүй гэсэн шинж илтГЭНЭ.
Чи тун базаахгүй байнаа даа? гэхэд
Тийм ээ, базаахгүй байна гэж Зарипа үнэн голоосоо хэлж их дороос авч санаа
алдав.
Едигей бүр сандарч дал мөрөө дэмий л өргөн,
Чи юунд ингэж бие сэтгэлээ зовооно вэ? гэх дээ өрөвдөхийн хамт бас хэдийгээр
энэ
тухай ярих гэж ирсэн биш авч нэлээд зэмлэнгүйгээр, — хэдий болтол ингэж
явах юм
бэ? Тэглээ гээд тусыг олохгүй шүү дээ. Чамайг харахаас, чиний хоёр үрийг
харахаас
надад гэх гэснээ бидэнд тун хүнд байна. чи ойлго, ингэж явах хэрэггүй, нэг юм
бодох
хэрэгтэй байна гэж ярих завсар энэ хорвоод чухам ганц би л чиний төлөө санаа
зовж,
чамд хайртай сэтгэлтэй явдаг шүү гэж өнөө хэлэх гэсэн үгээ олж гаргахыг
эрмэлзэн, —
чи өөрөө боддоо. Танай хамаатангаас хариу захиа ирэхгүй бол тэр л биз, тэглээ
гээд
балрахгүй. энэ газар би гэх гэснээ бид чиний хувьд өөрийн хүмүүс шүү.
Ганцхан чи
сэтгэлээр бүү гунь Ажлаа хий, сэтгэлээ чанга барь. Чиний хоёр хүү эндээ миний
дэргэд
гэх гэснээ бидний дунд өсөж өндийг, тэгэхлээр юм бүхэн бага багаар болоод л
явчихна.
чи эндээс ондоо тийш явж яах юм? энэ газар бид цөм чиний хамаатан адил
байна.
Гэтэл .би бол та най хоёр хүүхэдгүйгээр нэг ч хонож чадахгүй гэдгийг чи
бэлхнээ мэдэж
байгаа шүү дээ гээд Едигей үг ярихыг болив. Юу гэвэл хэр тэнгээрээ л хэлэх
гэснээ
гаргах нь тэр.
Би бүгдийг ойлгож байна, Едике Баярлалгүй яах вэ Биднийгээ харж үзэх болно
гэж би
мэдэж
байна. Гэхдээ бид эндээс ондоо газар нүүх хэрэгтэй. Юу гэвэл энд болсон бүх
хэрэг
явдлыг хоёр хүү минь жаахан мартагнаг. тэгж байж би тэдэнд уг үнэнийг хэлэх
ёстой,
хэдий болтол ингэж таг дуугүй явж болохгүй гэдгийг чи ч ойлгож байгаа игүү
дээ. Яавал
дээр вэ гэж би бодож л байна… гэж Зарипын ярихад Едигей арга буюу
зөвшөөрч,
Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ чи бүү яар. Дахин сайн бод. ийм нялх бага
хүүхэдтэй хаана
очиж яаж байх юм бэ? Та «нарыг яваад өгвөл би л хэцүүднэ гэж бодож байна
гэв.
Едигей үнэндээ Зарипа хоёр хүүхдээ аваад явчих вий гэхээс тун айж байсан
болохоор
уг үнэнийг хэлэхгүй төдий удаан дуугүй явж болохгүй гэдгийг ойлгож байсан
хэдий
боловч энэ удаа маргаашаас цааш юу болохыг бодох гэж оролдсон нь үгүй. энэ
ярианаас хойш хэд хоноод бас нэг явдал болж, Едигей хамаг «нууцаа дэлгэж
орхиод
түүнээсээ болж өөрийгөө цагаатгаж чадахгүй амаа барин халаг хуухай болж их
л удаан
зовж билээ.
Юу гэвэл тэд Кумбелийн өртөө орж өнөө Эрмек хүү үсчингээс айж үсээ
.авахуулаагүй
тэр өдрөөс хойш олон сар өнгөрч байв. Жаал хүү өнөө л бужгар хархан даахьтай
хэвээр явдаг байв. Түүний долгиотсон бужгар үс хэдийгээр бяцхан хөвгүүнийг
чимэглэх
авч тэр зөрүүд зантай хулчгар жаалын даахийг авах цаг хэдийн болсон байлаа.
Едигей
заримдаа жаал хүүг үнэсэж хүүгийн сэгсгэр зулайд ам хамраа шигтгэн
хүүхдийн толгойн
өвөрмөц үнэрийг үнэрлэдэг билээ. Гэвч Эрмек хүүтийн үс даахь ургаад
мөрөндөө хүрч
ийш тийш гүйж харайж тоглож наадахад нь саад болно. Үс авахуулах гэдэг
жижигхэн
жаалын
хувьд нэг л ойлгомжгүй, гаж, сураагүй юм шиг санагддаг бололтой. Тэр учир
хэний ч
үгэнд ордоггүй байв. Гэтэл Казангап аргы нь олж үгэндээ оруулсан
бололтой. Тэр ч байтугай урт үстэй хүүхдэд ишиг дургүй, мөргөдөг юм гэж
жаахан
айлгасан талтай ажээ.
Чингээд хүүгийн үс авах гэж ертөнцийн гаслан ая тал юм болжээ. Хожим
Зарипын
ярьсан нь, эхлээд овоо сууж байснаа сүүлдээ орилж арайхийж нэг юм гүйцэд
авсан
шүү. Бүр яая даа гэмээр болсон. Эрмек чарлан
тийчигнэж, Казангап ч бүр хүчээр хоер өвдгөндөө авчуулж дарж байж нэг юм
машиндсан болсон шүү. Эрмек зөрлөгөөр нэг орь дуу тавьж үсийг нь
машиндаж нэг
юм гүйцмэгц цагаан цайлган Букей хүүг жаахан тайтгаруулах гэж бяцхан толь
өгч, чи
яасан хөөрхөн хүүхэд болов оо, хар даа. гэсэнд Эрмек толинд хараад өөрийгөө
таньсангүй улам ихээр чарлав гэжээ. Тийн Хүү тэнхээ мэдэн орилох хүүгээ
хөтлөөд
Казангапийнхаас харьж явахад нь Едигей замд тааралдав.
Эрмек хүү үсээ авахуулаад нарийхан хүзүүтэй, дэлдэн чихтэй огт ондоо болжээ.
Уйлж
явсан жаал хүү Едигейг хараад эхийнхээ гараас мултран Едигей дээр гүйн очиж
Едигей ах аа Эд намайг ийм болгож орхилоо.,хараач гэв.
Нэг ийм юм болно гэж урьд нь Шуурган Едигейд хэлсэн бол Едигей яасан ч
үнэмшихгүй
байв. Едигей тэр хүүг тэврэн авч элгэндээ наалдуулав. Хүүд то хиолдсон тэр
арчаагүй
хөөрхийлөлтэй байдлыг, түүний гомдол итгэлийг өөрт тохиолдсон шиг хамаг
бие мах
бодоороо мэдрэй ойлгож байв. Едигей өнөө жаал хүүг үнэсэн таалан, дотор
хорсон
дуу хоолой нь шингэрч, тасалдангуй дуугаар,
Хайрт минь, тайтгарч үз. битгий уйл Би чамайг хэнд ч доромжлуулахгүй, яг л
эцэг шиг
чинь байна. Би чамайг эцэг шиг чинь хайрлаж явна шүү. Ганцхан чи битгий уйл
гэхдээ
ямар учиртай үг хэлж буйгаа өөрөө боловч сайн мэдсэнгүй. Гэтэл Зарипыг
харвал
Зарипа яадгаа алдан мэл хөхрөн байхыг үзээд, юм аман хүзүүн дээрээ
хэтэрснийг
Едигей сая ойлгож, Зарипаас шалавхан холдохыг бодон Эрмек хүүг тэвэрсээр
сандран
явахдаа,
Битгий уйл. Би одоохон тэр Казангапийн цусыг холиод орхие Би одоохон тэр
Казангапийн цусыг холиод орхиё Би одоохон цусыг нь холиод өгье гэж үглэсээр
явжээ.
Едигей түүнээс хойш хэд хоног Зарипын нүүрийг харж чадахгүй дөлж дайжиж
явдаг
болов. Зарипа ч түүнтэй тааралдахаас хулгадаг болсныг Едигей ойлгож байв.
Тэртэй
тэргүй сэтгэлийн зовлон түгшүүрээр дүүрэн яваа гэмгүй нэгэн эхнэрт дэмий юм
хэлж
ичээж. зовоож орхив гэж Шуурган Едигей амаа барьж халаг
хуухай болов. Зарипа тэртэй тэргүй ямаршуу байдалтай байгаа билээ дээ,
тэрний
гашуун зовлон дээр бас сэтгэлийн хөндүүр нэмж байдаг Едигей өөрийгөө
цагаатгах
зөвтгөх ч аргаа олсонгүй. Уйлж уйлчихсан бяцхан жаал хөөрхийлөлтэй гүйж
ирээд
элгэнд нь наалдахад тэр жаалыг өрөвдөн хэрхэн дотор зурж сэтгэл уярсан, тэр
хачин
явдлыг үзэж мэл гайхаж хоцорсон Зарипа хүүхэн түүнийг хэрхэн харсан,
тийнхүү
харахад нь харцанд нь гашуудлын үг дуугүй орилоон хэрхэн тодорсон тэрхэн
агшныг
Едигей, олон жил, магадгүй үхэн үхтэлээ үргэлж дурсан санаж явах буй заа.
Тэр явдлаас хойш Шуурган Едигей нэг хэсэгтээ таг дуугүй болж, өнөө хачин
явдал,
бодлоо арга буюу дотроо хав дарж, түүнийгээ зөвхөн Зарипын хоёр хүүхдэд
гаргана.
Ондоо арга олсон нь үгүй. Зав чөлөө л гарвал Зарипын хоёр хүүхдийг
эрхлүүлж, тэнгис
далайн тухай заримдаа урьд ярьснаа дахин дахин давтаж, заримдаа санаанд
орсныгоо мөн дахин дахин ярина. Ер тэнгис далай бол тэдний хамгийн дуртай
зүйл
байлаа, Едигей цахлай шувуу, загас жараахай, нүүдлийн шувуудын тухай, мөн
ондоо
газар үрэгдэн алга болсон ховор ан амьтад оршдог Аралдалайн зарим арлын
тухай
ихэд ярина. Тийнхүү хүүхдэд юм ярьсаар байхад Аралдалайд байхад өөрт
ньтохиолдсон нэг явдал улам олонтаа, улам шаргуу санагдах болжээ. Тэр бол
Едигейн
бусдад огт ярьдаггүй ганц явдал юм. Тэр бол ер нь хүүхдэд огтхон ч хамаагүй
зүйл
байв. Тэр явдлыг хоёрхон хүн өөрөөр хэлбэл Едигей, Укубала хоёр л мэдэх атал
тэр
тухай өөрсдөө ч өвөр хоорондоо ч огт ярьдаггүй билээ. Юу гэвэл тэр явдал өнөө
осолдон алдсан ууган хүүтэй нь хол боотой явдал байв. Тэр хүү нь амьд байсан
бол
өдийд Шуургатын бүх хүүхдүүдээс хамаагүй том, тэр ч байтугай Казангалийн
Сабитжанаас ч хоёр ах хүүхэд байх билээ. Гэтэл тэр хүү нь амьд гарсангүй.
Аливаа
хүүхэд төрөхөд хүн тэр хүүхэд гараад их урт, тун урт,
тэр ч байтугай хүний санаанд багтамгүй урт наслах болно гэж найдан хүлээдэг
болой.
Тэргүй бол хүн ер үр хүүхэд төрүүлнэ гэж үү дээ?…
Едигейг загасчин байхад, түүнийг идэр залуу байхад дайн гарахаас өмнөхөн
Едигей
Укубала хоёрт гайхал
тай явдал тохиолдож билээ. тийм завшаант явдал хүнд нэгэн удаа л тохиолдоод
дахин
тааралддаггүй буй заа.
Тэд айл гэр болж сууснаас хойш Едигей далайд явахдаа дандаа гэртээ түргэн
харихыг
хүсдэг байв. Едигей бол Укубалад тун ч хайртай, Укубала ч түүнийг мөн хүлээн
ядан
суудгийг Едигей мэддэг байв. Тэр үед Едигейд ондоо хүслэнтэй хүүхэн
байсангүй. Эл
учир түүн дээрээ бушуухан очих юм сан гэхээс Едигейн томоо тасарч, элдвийн
юм
бодон явдаг байв. Заримдаа жаахан тэрнийгээ үргэлж бодон явахын тулд,
тэнгис
далайгаас, нарнаас хүчийг олж түүнийгээ гэртээ хүлээн ядан суугаа эхнэртээ
аваачиж
өгөхийн тулд амьд яваа юм шиг санагддаг байжээ. Түүний хүчээр ч хоёр бие
азтай
жаргалтай явдаг агаад түүнээс бусад нь зөвхөн тэдний зол жаргалд нэмэр
хандив
болдог байв. тэнгэрийн наран, тэнгис далай Едигейд тийм их хүчийг хайрладагт
тэд
бахдан явдаг билээ. Укубалын бие шалтагтай болж, хөл хүндрээд мөд удахгүй
эх хүн
болохын үес далайд явсан эр нөхрөө хүлээн суухын хажуугаар ирээдүйн ууган
үрээ
бас хүлээн суудаг болжээ. Тэдний амьдралын өчүүхэн ч хир буртаггүй үе нь
байлаа.
Намар орой болж өвөл хаяанд ирэхийн цаг сайн ажигласан хүнд Укубалын
нүүрэнд
жижигхэн жи жигхэн хүрэн сэвх тодрон ирэв. нэг өдөр Укубала алтан мекре
загас гэж
ямар загас байдаг вэ «Би дуулах нь дуулсан боловч хэзээ ч олж үзсэнгүй» гэхэд
нь
Едигей тэр бол усны гүнд байдаг хилмийн аймгийн нэлээдгуй том биетэй, тун
ховор
загас даа. Гэхдээ тэр загасны нэр гарсан нь гоё өнгөндөө байдаг. Хөхөмдөг
өнгийн
хальстай тэр загасны зулай, сэлүүр, ер толгой ноос сүүлийн үзүүр хүртэл бүх
сэрвээ
сэрвэй нь цөм шижир алт шиг гайхалтай хурц гялалзан байдаг. тийм учраас ч
алтан
загас нэртэй юм гэжээ.
Түүнээс хойхон тэр алтан загасыг зүүдлэв гэж Укубала ярьжээ. Алтан загас
Укубалыг
тойрон хөвж, Укубала түүнийг барих гэж оролдож байсан шиг зүүдэлжээ.
Укубала тэр
загасыг барьж, алтан сайхан биеийг нь гараараа, илж үзээд тавьчих юмсан гэж
тун ч
хүсэж, зүүд нойрон дотроо хөөцөлдөөд барьж чадсангүй нойроос сэрээд нэгэн
чухал
зорилго тавиад
түүнийгээ биелүүлэн чадаагүй юм шиг жигтэй харамсан, нэг хэсэгтээ сэтгэл
тайтгарахгүй болж, дотроо инээд хүрэвч унтаагүй сэрүүн байхдаа тэр алтан
загасыг
барьж үзэх гэж туйлаас хүсдэг байв.
Едигей ч түүнийг нь ойлгож, тэнгис далайгаас өөш тороо татаж байхдаа тэр
тухай
ямагт бодно. Гэтэл хожим үзвэл, Укубалын унтаж байвч, сэрүүн байвч сэтгэл
санаанаас нь ховхордоггүй тэр хүслэн нь бас ч учир утгатай юм байжээ. Эл
учир ямар
боловч тэр алтан загаснаас нэгийг барих хэрэгтэй болжээ гэдгийг
Едигей ойлгож байв. Юу гэвэл, Укубала бие давхар болохоор нэг ингэж боджээ.
Ер
хэвлийдээ хүүхэд тээж яваа олон эмд нэг л юм дутуу санагдан, исгэлэн давс тай,
онц
хурц хоол идэхийг хүсэх юм уу, заримдаа хээрийн зэрлэг ан амьтан, шувууны
шарсан
мах идэх гэж туйлын ихээр хорхой нь хүрдэг ёсон бий. Эхнэрийнхээ тийм юм
хүсэхэд
Едигей огтхон ч гайхсан нь үгүй. Загасчин хүний эхнэр загас хүсэх нь долоон
зөв. Тэр
алтан өнгөтэй том загасыг нүдээрээ үзэж, гараараа барьж үзэх юм сан гэж
Укубала
нэн ч хүсэж байж, Жирэмсэн эхнэрийн тэр дурласан юмыг олж өгөхгүй бол
хэвлийд нь
буй хүүхдэд муу нөлөө болдог ёс бий гэж Едигей ч дуулсан байв.
Укубалын тэр хүсэж дурласан юм нь жигтэй ер бусын юм байсан учраас
тэрнийгээ
өөрөө ч зүрхлэн хэлсэн нь үгүй, Едигей ч учрыг нь нарийн асууж мэдэх
гэсэнгүй, учир
юу гэвэл Едигей тийм ховор загас барьж чадах эсэх нь тодгүй байв. Юу ч гэсэн
урьдаар барьж ирээд энэ чиний барьж үзэх гэж онц дурласан эд мөн үү гэж
сүүлд нь
асуухаар шийджээ.
Тэр үес Аралдалайд загас олзворын улирлын их ажил шувтарч байв. Загас ид
барьдаг
үе бол зургаан сараас арван нэгэн сар хүртэл байдаг. Гэтэл өвөл гадаа, хаяанд
ирж,
загасны артель өвлийн ажилд бэлдэж байв. Эргэн тойрон мянга таван зуун
километр
Аралдалайн ус өвөл зад хөлдөх тул загас барихад нэг газар асар том мөс цоолж,
хүнд
юм уясан өөш тор оруулан, гувчуурынхаа олсонд тэмээ оруулж байгаад далайн
ёроолоос шүүрдсэн загасыг мөсний бас нэг ондоо цооног нүхээр татаж гаргана.
Тэмээ
бол тал нутгийн ганц зүтгэх хүчин билээ.. Өвөл цасан шуурга тавьж, гувчуурыг
тийнхүү
татаж гаргахад торонд орсон
загас Аралын задгай хүйтэнд хөдлөх ч завгүй дороо чулуу адил тас хөлдөн, дун
цагаан
цан мөсөөр бүрхэгдээд ирдэг амуй… Гэвч Едигей өвөл зунгүй артелийн
загасанд явж
сайн муу үүлдрийн загас зөндөөн барьсан авч түүний тавьсан гувчуурт өнөө
алтан
мекре
Гас орсон удааг огтхон ч санахгүй байв. Тэр алтан загасыг хааяа нэг дэгээгээр
юм уу
илбэсэн гохоор барих агаад тийм явдал загасчин хүний хувьд том үйл явдал
болдог
билээ. нэг нөхөр аз таарч алтан загас барьсан шүү гэж хожим болтол ярилцан
байдаг
болой.
Едигей нэг өглөө эрт босож, мөс хадаалаагүй дээр гэртээ жаахан загас барьж
ирье гэж
эхнэртээ хэлээд далай тийш одов. Едигейг явахаас өмнө Укубала,
Манайд загаснаас л их юм алга даа. Загасанд явахын хэрэг байгаа юм уу Гадаа
их
хүйтэн байна шүү дээ гэж ятгасан авч Едигей зүтгэсэндээ зүтгэж,
Манайд байгаа нь яах вэ. Сагын авгай үхлүүт хэвтчихлээ гэж чи өөрөө хэлсэн
шүү
дээ. Тэр хүнд шинэ загасны халуун шөл уулгах хэрэгтэй. энэ бол эн түрүүнд
хэрэглэх
арга. Гэтэл тэр хөгшин авгайд хэн загас барьж өгөх юм? гэжээ.
Едигей тийм шалтаг зааж нөгөө алтан загас барихаар өглөө эрт гэрээс гарав.
Загасны
бүх хэрэглэл бусад хэрэгтэй зүйлсийг урьдаас нарийн бодож бэл дээд завиныхаа
хошуунд тавьсан байв. Өөрөө ч сайтар дулаалан хувцаслаж гадуур нь юүдэнтэй
цув
өмсөөд сайн товчлон хөвж өгөв.
Тэр өдөр тэнгэр бүрхэг, ер намар өвөл хоёрын хооронд их л тогтворгүй цаг
байлаа.
Едигей усны ташуу цохилтыг сөрөн завиа сэлүүрдсээр өнөө алтан загас байж
болно
гэж бодсон зүг чиглэв. энэ бол үнэндээ аз мэдсэн хэрэг юм. Далайн загасыг гох
дэгээгээр барих нь бусдаасаа тун ч найдвар муутай эд юм. Хуурай газарт бол
хүн ан
хоёулаа нэгэн орчинд байх тул анчин хүн хээрийн ан амьтныг мөрдөж, мярааж,
дө хөж,
сахиж байгаад буудаж болно. Усай дор буй амьтныг тэгж мөшгөх чадварыг
хүнд
заяасан нь үгүй. учир зүгээр л усанд хахууль хаяж, загас ирдэг олов уу ирлээ
гэхэд
үмхдэг болов уу гэж арга буюу хүлээн суух хэрэгтэй.
аз таарах байгаа гэж Едигей тун ч горилон явав. Учир юу гэвэл ердийн адил
олзворын
загасанд
яваа биш, жирэмсэн эхнэрийнхээ зөн билэгт хүслэнг биелүүлэхээр яваа хэрэг.
Едигей ингэж бодон сэлүүрдэж гарав. Едигей идэр залуу болоод бие чийрэг, бяр
тэнхээтэй байв. Далайн хүйтэн урсгалаас завиа цуцалтгүй нэгэн жигд зай
луулан
далайн мандалд оруулан мурилзсан тогтворгүй давалгаан дундуур сэлүүрдэн
явав.
Аралдалайн загасчид тийм давалгааныг ийрек толкун орчуулбаас татайхай
долгион гэж
нэрлэнэ. тийм давалгаан үүсдэг нь далайн шуурга тавихын урьдчилсан шинж
мөн.
Гэвч тийм давалгаанд хөвөхөд онцын аюултай биш тул тэнгис далайд айлтгүй
хол
одож болно.
Далайн хөвөөнөөс холдох тусам шавартай ганга жалга, чулуутай зурвас бүхий
тэигисийн эгц өндөр эрэг жижигрэн жижгэрсээр улам бүр ялгагдахгүй
болж, сүүлдээ бүдэгхэн зурвас зураас болоод заримдаа харагдан, заримдаа алга
болж байв. Тэнгэрийг битүү үүл бүрхээд салхин усны ирэлжээг долоон байж
нэвт
үлээнэ.
Едигей хоёр цаг хэртэй сэлүүрдэж нэгэн газар хүрээд сэлүүрийг хураан зангуу
хаяж
завиа зогсоогоод загасны хэрэглэлээ гаргав. Хоёр дугуйд утас ороож
хоёулангийнх нь
үзүүрт гар хийцтэй хахууль бэхэлсэн байв. Тэрнийхээ нэгийг завины хитгэн
тушаа
тааруулан бэхэлж хахуулийн үзүүрт хүнд юм уяж утсыг ац модон дундуур
оруулан
уснаа зуугаад метр гүнд явуулж хориод метр утас нөөцлөн үлдээв. Нөгөөг
завийн
хошуун тушаа мөн тийм янзаар тааруулан зоогоод сэлүүрийг авч завийг
долгионы
урсгал, салхины чигтэй таацуулан дор нь үл мэдэг хөдөлгөн хөдөлгөн байв.
Хамгийн гол нь хоёр хахууль хоорондоо орооцолдохгүй л бол боллоо.
Едигейн бодлоор бол чухам тэрхэн хэсэгт өнөө ховор загас байх ёстой
санагдана. Уг
нь тэнд буй гэх ямар ч нотолгоо байсангүй, зүгээр л зөн билгээр санагдсан
хэрэг. Гэвч
сайхь алтан загас тэнд ирнэ, заавал ч үгүй ирнэ гэж Едигей итгэн байлаа. Тэр
загасыг
барилгүйгээр гэртээ харьж болохгүй байлаа. Тэр загасаар зөвхөн зугаа болгох
гэж
байгаа биш, Едигейн хойшдын амьдралд маш чухал хэрэгтэй зүйл болох
байлаа.
Нэг хэдий болтол хахуульд юм орсон нь мэдэгдэв. Гэвч сайхь алтан загас биш
байлаа.
Едигей эхлээд нэг жөрөх барив. Тэр бол алтан загас биш гэдгийг татаж гаргаж
байхдаа
мэдэж байв. Хахууль дэгээ хаяхтай зэрэг алтан загас орж байдаг ёс байж
болохгүй
Тэгэх юм бол энэ хорвоод амьд явах гэдэг хэтэр хий амархан, хэтэрхий
сонирхолгүй
юм болно. Едигей хичнээн ажил гаргаж, хичнээн хүлээсэн ч бэлэн байв. Гэтэл
дэгээнд
нь бас нэг том сахалт оржээ. Сахалт загас бол хамгийн сайн нь биш гэлээ гэхэд
Аралдалайн шилдэг сайн загасны нэг даруй мөн. Едигей тэр барьсан загасаа нэг
тоншиж завины ёроолд хаяв. Ямар ч тэсэн өвчтэй хүнд шөл хийж өгөхөд
хүрэхдээ л
хүрнэ. Гэтэл хахуульд бас нэг тран өөрөөр хэлбэл Аралын зоодой оржээ. Ямар
чөтгөрт
хөөгдөж тэр, доор орсон золиг вэ Тран загас бол голдуу усны дээд талд байдаг
болой.
Буянаараа л болог, өөрийн нь хохь юм чинь. Түүнээс хойш хахуульд юм орж
өгөхгүй
тун ч шаналгаатай удав.. «Хүлээхдээ л хүлээнэ дээ. Хэдийгээр би яриагүй ч
гэсэн
намайг алтан загас барихаар явсан гэж Укубала мэдэж байлаа. Эхийн умайд буй
үрээ
зовоохгүйн тулд тэр загасыг би заавал барих ёстой. Эхийгээ алтан загасыг
нүдээрээ
харж гараараа барьж үзэг гэж тэр үр хөврөл л хүсэж буй хэрэг. Тэр үр хөврөл
яагаад
тийм юм хүсэж буйг хэн ч мэдэхгүй. Эх нь мөн тиймийг хүсэн мөрөөджээ. Би
нэгэнт эцэг
нь болохоор тэднийхээ хүслэнг биелүүлнэ дээ» гэж Едигей бодов.
Өнөө ийрек толкун хөдөлж Едигейн завийг эргүүлнэ. энэ бол жигтэй мурилзсан
тогтворгүй үлгэн салган хачин давалгаа. Едигей хөдлөхгүй суусаар даарч
эхлэвч загас
чангааж байна уу, өнөө ац модонд тохсон хахуулийн шижим хөдлөв үү гэж нүд
салгалгүй ширтэнэ. Завийн хошуунд тавьсан дэгээнд ч юм орсон шинжгүй,
хитгэнд
тавьсан дэгээнд ч орсон шинжгүй. Гэвч Едигей тэсвэр тэвчээр алдсан нь үгүй.
Алтан
загас ирэх л ёстой гэж мэдэж, итгэж байв. Харин тэнгис далай л жаахан тэсэж
үзээсэй.
Гэтэл мөнөөхөн ийрек толкун гэдэг мурилзсан давалгаан яггүй хөдлөн байв
Яахлаараа
тэр билээ? Далайн шуурга мөд тавих ёсгүй дээ. Адгийн наанадаад үдэш тийшээ
юм уу
Эсвэд шөнө тийшээ л хөдөлж болно. Харин далайн
салхин тавихын цагт долгион сүртэй Аралдалайн нэг захаас нөгөө зах хүртэл
нэлдээ
буцлан бургилж цагаан хөөс сахран ирэхээр ямар ч хүн тэнгис далайд тэмүүлж
зүрхлэхгүй. Харин одоохондоо болно, одоохондоо цаг ч байна..
Едигей ихэд даарч өрвийвч эргэн эргэн харж суусаар л байв. Түүний бодсон нь,
«Загас
чи юунд удна вэ? Надаас бүү ай, би буцаагаад тэнгис далайд чинь тавина гэж
байна
шүү. тийм юм байдаггүй гэнэ үү, чи? Байдаг гээд бод л доо. Би чамайг идэх гэж
хүлээн
суугаа биш, манай гэрт идэх эдлийн загаснаас их юм алга. одоо ч миний завийн
ёроолд
гурван загас байна. Тэгэхлээр би чамайг идэх гэж хүлээж буй биш. Манайд
хамгийн
түрүүчийн ууган үр төрөх гэж байна, мэдэж байна уу Саявтар манай эхнэр
чамайг
зүүдлээд түүнээс хойш огт амар заяа үзэхгүй боллоо. Тэрнийгээ надад яриагүй ч
гэсэн
би мэдээд л байгйа юм. Тэр ямар учиртайг би чамд тайлбарлаж чадахгүй байна.
Ямар
ч гэсэн миний эхнэр чамайг нүдээр харж. гараар барьж үзэх тун хэрэгтэй байна.
Тэгээд
л ча майг далайд чинь буцааж тавина. гэж ам тангараг өгье Юу гэвэл чи тун
ховор
загас юм. Чиний зулан сүүл, сэлүүр цөм алтан өнгөтэй, чиний нурууны сэрвэн
бүгд мөн
алтан өнгөтэй юм. чи ч гэсэн манай байдалд орж үз. Манай эхнэр чамайг биеэр
үзэхийг
мөрөөдөн, алтан загас чиний биеийг барихад ямаршуу бол гэж гараа хүргэх гэж
хүсдэг
юм. Би нэгэнт загас болохоор та нарт ямар хамаатай юм гэж чи бүү бод. чи
хэдийгээр
загас ч гэсэн манай эхнэр чамайг ах дүү шигээ ихэд санадаг юм. хүүхдээ
гаргахаасаа
урьд чамайг л нэг харахын түүс. Эхийн умайд буй үр хүүхэд нь ч амрах болно.
ийм л
учиртай юм даа. Алтан загас, найз минь нэг тус болж үз. чи дөхөөд ирээч,
чамайг
яасан ч гомдоохгүй, бүр ам тангараг өгье Хэрэв би хар муу санаа агуулж буй
бол чамд
мэдэгдэх л ёстой. Чамайг холоос махны үнэр авч ирэг гэж би хоёр гох дэгээнд
нэлээдгүй том мах зүүж тавилаа, чи дуртайгаа л шил чи ямар ч муу юм
бодолгүй
дөхөөд ирээч. харин би илбэсэн гох тавьсан бол чи гялгар цалгапт нь хууртан
даруй
хүрч ирэх байсан авч тэр бол шударга бус юм болно. чи илбэсэн гох залгиж
орхихоор
чамайг Далайд чинь буцаан тавилаа ч чи гэдсэн
Дотроо төмөр агуулан яаж амьд явах билээ? Тэгэхээр бол би чамайг хуурсан
мэхэлсэн
хэрэг болох билээ. би шударгыг бодож чамд зөвхөн гох дэгээ тавьж байна
Уруул чинь
жаахан шалбарахаас ондоо гэм болохгүй чи санаа зовох явдалгүй, би нэг том
хөхүүр
авчирсан, түүндээ ус дүүргээд чамайг тавьж орхино. дараа нь чи тэнгис
далайдаа
хөвөөрэй. Би чамайг аваачихгүйгээр эндээс яасан ч явахгүй. Гэтэл цаг
хүлээхгүй
байна. Салхи чангарч, давалгаа хүчтэй болж буйг чи мэдэж байгаа биз дээ.
Миний
ууган хүү эцэг ч үгүй, өнчин хэнз төрөөсэй гэж чи хүснэ гэж үү дээ? чи бод,
надад тус
бол..»
Намрын адгийн хүйтэн тэнгисийн буурал мандал дээгүүр хэдийн бүрэнхий
болов. Нэгэн
завь нэгэн үе давалгааны хяр дээгүүр ил гарч, нэгэн үе давалгааны хоорондуур
алга
болсоор эргийн зүг хөвнө. Тэнгис далай яв яваандаа бургилан шуугьж,
дайвалзан
долгиолж, далайн их шуурганы хүчийг оло,х тул завь сэлүүрдэх гэдэг бэрх
хүнд.
Завьчны нүүрт мөстэй ус үсрэн, сэлүүр барьсан гар нь даарч нороод бэмбийнэ.
Энэхэн үес Укубала тэнгисийн эргээр холхин байв.
Тэрбээр сэтгэл нь зовоод гэртээ сууж чадсангүй тэнгисийн хөвөөнд ирж эр
нөхрөө
хүлээн зогсоо нь тэр.
Анх загасчин хүнтэй ханилан суух гэхэд нь нутгийн нь хамаатан талын малчид,
чи эрд
гарахынхаа өмнө сайтар бодмоор юм, их л хүндхэн амьдралтай тулгарах гэж
зориг
гаргаж байгаа юм байна, чи бол тэнгис далайд хадамд гарна. гэсэн үг, далайн
хөвөөнд
нулимс асгаруулан тэнгис далайд залбиран зогсох цаг мундахгүй вий гэж
Укубалад
хэлсэн нь бий. Гэвч Укубала Едигейтэй ханилан суухаас татгалзсан нь үгүй,
зөвхөн
миний нөхөр ямар байвал би тийм байна гэсэн билээ.
Одоо юм тэр ёсоороо болжээ. энэ удаа Едигей артелийнхантай явсан биш, орь
ганцаараа явсан юм чинь. Түргэн зуур бор хараа тасарч далай шуугин
тайвангүй байв.
Гэтэл далайн бургиан дунд завины сэлүүр гялалзан, нэг завь гарч ирэв. Гэдэс
цүндгэр
Укубала толгойдоо алчуур тас боож давалгааны торгон ирмэг дээр өгсөх
Едигейг тэсэн
ядан хүлээнэ. Давалгааны нэгэн Удаагийн хүчтэй түрэлт Едигейн завийг эргийн
гүе
хэнд гаргав. Едигей агшин зуур үсрэн усан дотор бууж завиа, шар үхэр мэт эрэг
дээр
чирч гаргав. Едигейг эргийн дзэр гарч ирэхийг үзвэл цул ус, давс дааж,
нөмөрсөн цув
нь дарайн царцжээ. Укубала эр нөхрийн нойтон хүзүүгээр тэврэн,
Нүдээ хөхөртөл харлаа, чи яагаад ингэж удав? гэжээ.
Өнөөхийг чинь өдөржин сахиад бардаггүй, сая үдэш орой болсон хойно нэг юм
барилаа. .
Яалаа гэнээ, чи алтан загас барих гэж явсан юм уу
Тийм ээ, би гуйж байж барилаа. одоо чи үзэх болно. Едигей дүүрэн устай том
ширэн
хөхүүр завинаас буулгаж эргийн сайран дээр асгавал алтан загас гарч ирэн. Тэр
бол их
том тун чадалтай, гоё сайхан загас байв. Загас алтан сүүлээрээ. савчин, нумран
хөвчрөн үсрэхдээ эргийн нойтон сайрыг шүүрдэх агаад час улаан амаа ихээр
айгайгаад
сурсам дассан усандаа орох гэж тэмүүлэн далайн давалгаанд хүрэх гэж тэнгис
далайн
зүг зүтгэж байв. Гэтэл гэнэт нэг хэдий агшин зуур таг чиг болж, санаандгүй
гарч ирсэн
хуурай газрыг үл цавчрах дув дугуй тунгалаг нүдээр харж, шинэ ертөнцөд
дасахыг
хичээж байсан шиг хэвтэнэ. Өвлийн үдшийн бор хараа тасарч байвч дасаж
сураагүй ер
бусын гэрэл гэгээ толгойд нь харваж, дээрээс нь тонгойн буй хүмүүсийн
баясгалант
харц, эргийн хөвөө, тэнгэр огторгуй цөм тодхон харагджээ. Бас тэнгис далайн
дээгүүр
маш холхид газар тэнгэрийн савсалгад жаргаж буй нарны тэсэшгүй жигтэй
хурц туяа
сиймхий үүлэн завсраар тусахыг олж үзжээ. Алтан загас багтран амьсгаадаж
дахин
учиргүй тийчлэн хөлбөрсөнд Едигей загасыг өргөж, Май, гараа тос гэж
Укубалад өгөв.
Укубала нялх хүүхэд өргөж байгаа шиг хоёр гараар тосон авч элгэндээ тэврээд
загасны хөвчирсөн чанга биеийг мэдрэн, яасан чавхай туялзуур эд вэ Ямар тү
лээ шиг
хүнд юм бэ Далайн үнэр яасан сайхан анхилна вэ Яасан сайхан амьтан бэ одоо
боллоо, май Едике, ав. Миний, хүсэл хангагдлаа. одоо бушуухан усанд нь тавь
гэв.
Едигей алтан загасыг авч далайн давалгаан дунд өвдөгтөө хүртэл умбан уснаа
гулгуулан тавив. Алтан загас уснаа орсон тэрхэн хормын төдий алтан загасны
зулайнаас сүүлийг хүртэл туяарсан алтан шаргал өнгө гүн цэнхэр агаарт
нэгэнтээ
гялсхийж биеийн хурдан хөдөлгөөнөөр ус бужигнуулсаар усны гүнд сэлэн
одов..
Харин тэр шөнөдөө далайн их шуурга тавьж эгц жалгын дор тэнгис далай
уухилан
хүрхэрч байжээ. Тэгэхэд инрек толкун хэмээх мурилзсан долгион далайн их
шуургыг
урьдаас зөгнөдөг гэдэг үнэн болохыг Едигей бас дахин итгэж билээ, Бүр шөнө
дөл
болсон байв. Едигей унтсан унтаагүйн хооронд далайн давалгаа шуугихыг
чагнан
хэвтэхдээ өнөө гэрээст загасны тухай дурсан санаж хэвтэв. Тэр загас одоо яаж
байгаа
бол? Далайн гүн дор ус ингэж дайвалзан хөдөлөөгүй биз. Тэр загас хэдий усны
,гүнд
байвч усны дээр далай долгилон цалгиж буйг чагнан байгаа даа. Едигей ингэж
бодон
жаргалтай инээмсэглээд эхнэрийн сүвээ дээгүүр гараа тавьсанд эхийн хэвлинд
хүүхэд
нь хөдлөн түлхлэхийг мэдэв. Тэр бол тэдний мөд төрөх ууган хүү байлаа.
Едигей бас л
жаргалтай инээмсэглэн санаа амар унтаж билээ.
Түүнээс хойш жил ч хүрэхгүй дайн дэгдэж, аж амьдралын юм бүхэн хөмрөн,
Едигей
тэнгис далайг үүрд орхин зөвхөн түүний тухай дурсан санаж явах болно гэдгээ
тэгэхэд
мэдсэн ч болоосой, ялангуяа , хүнд бэрх үе ирэхэд, одоо ч дурсан санадаг
билээ..
Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувна.
Төмөр замын хоёр талаар үргэлжилсэн уудам их цөлийн газар дунд Шар тал
хэмээх ээрэм цагаан тал байдаг…
Шуурган Едигейн хувьд туйлын бэрхтэй орсон тавин гурван онд эрт өвөл
болов. Ер
Шар талд тийм эрт өвөл болж байсан удаа үгүй билээ. Намрын адаг сарын
хуучдаар
цас орж хүйтрэв. Кумбелийн өртөөнөөс өөрийндөө, Зарипынд хоёр шуудай
төмс амжин
авчирсан нь сайн болов. Бүр мэдсэн юм шиг яаран явжээ. Аян талын аваарын
вагоноор татаж авах гэвэл задгай вагон дээр хөлдчих болов уу гэж эмээ
гээд энэ удаа тэмээгээр явсан билээ. Зам зуур хөлдөөж орхивол ямар сайн байх
вэ.
Ганц хүн яагаад ч даахын аргагүй томоо гэгчийн хоёр шуудай төмс амьтан
хүнээр
өргүүлж байж Харнарандаа тэгнээд хээрийн салхинаас хаацайлж эсгийгээр
сайтар
мухлайдаж бүтээгээд өөрөө дээр нь гарч мордоод явахад заан унаад явсан шиг
санагдаж байжээ. Уг нь зааныг унадаг эсэхийг энэ нутагт мэддэггүй байв. Гэтэл
тэр
намар Кумбелийн өртөөнд анх удаа Энэтхэг кино гарсан билээ. Урьд хожид
үзээгүй улс
орны тухай үзээгүй кино үзэх гэж Кумбелийн өртөөнийхэй их багагүй гүйлдэж
байжээ.
Тэр кннонд баахан дуу бүжиг гарч бас заан унаад халуун орны шугуйд бар
агнахаар
явж буй улсыг харуулжээ. Тэр киног Едигей ч үзсэн билээ. Едигей зөрлөгийн
даргын
хамт Шуургатын зөрлөгийн төлөөлөгчөөр үйлдвэрчний эвлэлийн хуралд очиход
хурлын
дараа төмөр замын депогийн клубт тэдэнд бас энэтхэг кино үзүүлсэн болой.
Энэтхэг
газар хүмүүс хэрхэн заан унаад явж байсныг харж гайхаж тагнасан төмөр
замын
ажилчид кино тараад бөөн яриа үүсгэв.
Та нар тэр зааныг юугий нь гайхсан юм. Едигейн Шуурган Харнар тэр заанаас
юу нь
муу юм? Зааны ачааг даана даа гэж нэг хүн чанга хэлэхэд,
Тэр ч үнэн шүү гэж хүмүүс инээлдэв.
Заан юу юм Заан бол гагцхүү халуун оронд амьдарч чадна. Манай энд өвөл
авчраад
үзээрэй л дээ, Харнарын хаана ч хүрэхгүй дороо осгож үхнэ.
Хүүе Едигей, хүүе Шуурган Энэтхэгүүд заан дээрээ дөрвөлжин бүхээг бариад
явдаг
шиг Харнар дээрээ тийм байшин бариад тэндхийн баяцуул шиг дотор нь
суугаад
яваач… гэцгээхэд Едигей инээв. Найз нөхөд нь хэдийгээр алиалан дооглож
байвч
алдар цуут бууран тэмээнийхээ талаар тийм үг дуулж явахад чихэнд чимэгтэй
байжээ.
Хэдий тийм боловч Едигей тэр өвөл Харнараасаа болж юм хүртэж, сэтгэл өвдөн
амаа
барин гашуудан явсан нь бий.
Гэвч энэ бол ес эхэлснээс хойш болсон явдал. хэдэнтаа цас орсон боловч
дороороо
хайлдаг байв. Гэтэл энэ удаа хайлах нь
байтугай бүр лавсан дарав. Шар талын тэнгэр нүдгүй бүрхэж салхи хуйларна.
том том
ширхэгтэй цас малгайлан бууж, гадаа тийм ч хүйтэн биш авч чийг нойт даан
нэг л
ёозгүй. Хамгийн гол нь эргэн тойронд юу ч харагдуулахгүй байв. одоо явдаг
билээ?
Шар талд тэнгэр засрахыг харж толгой хоргодох газар байхгүй. Ганцхан
Харнарын
тэнхээ чадал, төрөлхийн авьяас чадварт найдахаас өмнөө аргагүй болжээ.
Харнар л
Едигейг гэрт нь хүргэх ёстой. Эл учир Едигей бурант гийг сул тавьж, өөрөө зах
заамаа
босгон, малгайгаа
хулгавчилж цувныхаа юүдэнг углаад ийш тийш бараа туруу харж ядан их л
тэвчээртэй
явав. Гэвч нэвтлэн харахын аргагүй их цас лавсан бууна.. Эзэн нь одоо эрх
мэдлээ
өгч, ачаан дээр байсан байгаагүй нь мэдэгдэхгүй таг чиг болов гэж Харнар
мэдэв
бололтой тэр хүү хуйларсан цасан дундуур хэв нэг алхаж гарав. Тэр их цаснаар,
тэр их
ачаатай хээр талд дажгүй алхална гэдэг бол маш их тэнхээтэйнх юм. Тэр ч
учраас
Харнар хүчтэй, халуун амьсгаа үлээж, араатан амьтан адил хүрхрэн орилон,
заримдаа
уртаар уянгалуулан буйлан буйлавч өөдөөс нь лавсан хаялах их цасан дундуур
цуцахыг мэдэхгүй зогсохыг мэдэхгүй алхуулсаар авай..
Тэр өдрийн Аян зам Едигейд хэтэрхий хол санагдаж байсан нь бодоожийн
хэрэг.
Едигей «Шалавхан харих юм сан» гэж бодон, тэнгэр ийм аягүй муухай аашилж
байхад
гэр орныхон нь лав санаа зовж буй гэж мэдэж явав. Укубала бол эр нөхрийнхөө
хойноос сэтгэл маш зовж байвч түүнийгээ ил хэлэх биш дээ. Укубала бол аль
санасан
бодсоноо ил задгай бурж явдаг хүн биш. Магадгүй Зарипа ч Едигейг яав ийв
гэж бодож
суугаа биз. Ер бодолгүй яах вэ. Гэхдээ ганц ч үг дугарахгүй, Зарипа ер нь
Едигейтэй
болбол цөөн тааралдахыг хичээн, ялангуяа хоёулхнаа уулзан яриа үүсгэхээс
зугтаан
явдаг болсон билээ. Гэтэл тэгж зугтаах хэрэг юун, эндээ гэхэд ер муу юм юу
болсон
юм Эд өвөр хоорондоо нэг базаахгүй явдал гаргаж дээ гэсэн шиг хүн бодмоор
ямар ч
аян шалтаг Едигей гаргасан нь үгүй. Урьд нь ямар байсан, тэр л чигээрээ байгаа
юм
чинь. Харин амьдралын нэгэн замаар ханилан ороод энэ зам зөв үү гэсэн шиг
нэгэнтээ
эргэн хараад явдгаараа л явсан хэрэг. Ондоо юмгүй. Едигейн ямар л
юм болно вэ тэр бол түүний өөрийн нь үйл лай, түүний өөрийн нь хувь заяа юм.
Хоёр
галын хооронд орсон шиг дүрэлзэн явах тийм заяатай төрсөн байж болно шүү
дээ.
Тэгэхлээр түүний төлөө хэн ч санаа зовох явдалгүй, энэ хүн өөрөө яана вэ,
зовлонд
нэрвэгдсэн сэтгэлээ яаж хөнгөрүүлэв энэ бол түүний өөрийн нь хэрэг. Едигей
ямар
нялх хүүхэд биш, яаж ийж байгаад учраа олно, өөрийн буруугаар хүлээсэнд
орсон хүн
тэр улам бүр чангаран чивчих хүлээсээ өөрөө тайлан чадах биз…
Энэ бол нэн ч шаналгаатай, арга мухардсан аймшигтай санаа бодол байлаа.
Өдөр
хоног улирч Шар талд өвөл болсон байхад Едигей аанай Зарипыг мартаж
чадахгүй,
Укубалаг сэтгэлдээ ч орхин чадахгүй байв. Едигей өөрийн толгойд булуу
хураасан
болохоор тэр хоёрын аль аль нь хэрэг болж, Гэтэл цаад хоёр нь уг явдлыг олж
.мэдээд Едигейн даруй түргэн учраа олоход нь дөхмийг бодож уг явдльиг яаран
нэг
тийш болгохыг хичээх нь бас үгүй. Ер гаднаас нь харвал юм бүхэн хуучин
янзаараа,
хоёр эхнэр адилхан сайхан үерхэж, хоёр айлын хүүхэд нэг айлын хүүхэд адил
хамт
өсөж, нэг нэгнийдээ үргэлж хамт тоглоно… Зун ч тийм байв, намрыг ч тэгж
өнгөрөөв..
Шуурган Едигей тэр их цасан дунд хээр талд орь ганцаараа их л өнчирмөл,
ёозгүй
явав. Эргэн тойрон амьтан хүнгүй, гагцхүү цагаан цасан бударна. Харнар
толгойн дээр
тогтсон бөөн бөөн цасыг хааяа сэгсрэн хаялж, явдал дундаа хүрхрэн буйлан нам
гүмийг сэ рээнэ. Эзэн нь энэ аян замд их л муу явав. Едигей учир жанцангаа
олохгүй,
нэг .маргаангүй, зайлшгүй юмыг бодон олж санаа сэтгэлээ амруулж чадахгүй
байлаа.
Зарипад үнэн учраа шуудхан хэлж чадахгүй байлаа. Укубала эхнэрээ хаяж
хэрхэвч
чадахгүй байлаа Эл учир «Муу мал Муу тэмээтэйгээ адилхан мал Хог Нохой
Тэнэг
толгой» гэж аль байдаг ол хио муу үгээр өөрийгөө харааж, зад муулж
доромжлон
гарав. энэ нь жаахан ч гэсэн ухаан сэхээ орж, юмыг эргэцүүлэн бодож, уг явдлаа
орхих
гэсэндээ тэгсэн хэрэг. Гэвч ямар ч тусыг олсонгүй… Мөнөөхөн газар хотойн
сууж,
байрнаасаа хөдөлдөг шиг болжээ. Баяр баясгалан татах юм бол ганцхан
хүүхдүүд
байв. Тэд
бол Едигейг цаанаа гэм хоргүй, байгаагаараа байгаа
гэж үг дуугуй ойлгох агаад Едигейг ямар ч ёворгон асуудалд оруулах нь үгүй.
Тэр айлд
тус болох юм хумыг нь зөөж тээх, гэр орныг нь засаж янзлах ажлыг Едигей
ямагт маш
дуртай гүйцэтгэх агаад одоо ч тэдний өвөл идэх хоёр томоо гэгчийн шуудай
төмсийг
Харнарандаа тэгнээд хүргэж яваа нь тэр болой Бас түлээ түлшийг хэдийн зэхэж
бэлджээ..
Зарипын хоёр хүүг бодохоос Едигей их л өмөгшдөг билээ. Едигей одоо
Шуургатын
зөрлөгт хэрхэн хүрэх, түүний харих чимээнээр Зарипын хоёр хүү хэрхэн
гүйлдэн гарч
ирэх бол гэж сэтгэлдээ дүрслэн бодов. хэдий цастай авч тэр хоёр хүүг хөөгөөд ч
гэртээ орохгүй, «Едигей ах ирлээ Харнарыгаа унаад ирлээ Төмс авчирлаа» гэж
хашгиралдан тойрон гүйлдэх болно. Тэгэхээр нь Едигей их л захирангүй чанга
зандчин
тэмээгээ сөгдүүлж, тэмээнээсээ бууж, дээлийн цасыг гүвж арилгах завсар бас
хоёр
хүүгийн толгойг .илээд авах болно. Чингээд шуудайтай төмсийг буулгах завсар
Зарипа
гарч ирэх нь үү гэж харах болно. Зарипа гэртээ байвал Едигей онцын юм
ярихгүй,
Зарипа ч үг дуугарахгүй биз. Едигей зөвхөн түүний царайг л олж харвал сэтгэл
ханах
болно. Чингээд бас л уйтгар гунигт дарагдах болно. Ондоо ер яах вэ дээ. Харин
хоёр
хүү нь өмнө хойно гарч тойрон эргэл дэж, тэмээ орилохоос айн айсаар дөхөж,
сүүлдээ
айхыг ч больж ачаа бараанаас нь буулгалцах гэж бужигналдах болно. Едигейн
зовж
зүдэрсний хариу ач тэр болмуй..
Абуталипийн хоёр хүүтэй бушуухан учрах гэж бүр дотроо зэхэн, өөрийн нь
нэрлэснээр
ханаж цадахыг мэдэхгүй үлгэр чагнадаг тэр хоёртооэнэ удаа юугаа ярьдаг
билээ? гэж
урьдаас бодож явав. Дахиад л Аралдалайн тухай ярих уу Тэдний хамгийгг
дуртай
үлгэр бол тэнтис далайд болсон явдал байдаг болой. Тэд тийм үлгэр сонсоод
өөрсдөө
таамгаар юм нэмж, дотор нь эцпийгээ дурсан ярьж сууда.г билээ… Харин
Едигей
тэнгис далайн амьдралын тухай өөрийн үзсэн дуулсныг бүгдийг тас шавхаж
мөнөөхөн
алтан загас арьснаас бусдыг бүгдийг олонтаа дахин дахин давтан ярьсан ажээ.
Харин
тэр үлгэр түүхийг яаж ч ярих юм
Аль хэдийний явдлыг мэддэг өөрөөсөө ондоо хэнд ч ярих юм билээ дээ,
Тэр их цастай өдөр Едигей ингэж явж ирэв. Замын туршид тувт эргэлзэн
тээнэгэлзэн,
бяслагасаар явав.
Замын туршид тувт цас хаялсаар байв…
Тэр их цас орсноор Шар талд эрт, тун хүйтэн өвөл болов.
Хүйт ормогц Шуурган Харнар бас л догширч басл улангасан, бас л ороо нь орж
хэнд ч
юунд ч дийлдэхгүй болов. Эзэн нь хүртэл бүтэхгүй дэмий юмаар хөө.
цөлдөхийн оронд
зөнд нь тавих цаг нь болсон байв.
Их цас орсноос хойш гурав хоноод Шар талд жигтэй хүйтэн салхи шуурга
тавьж, тэр
даруй хээр талын дээгүүр харанхуй униар манан татав. Ханги данги хүйтэнд
хүний
хөлийн чимээ, ер ямарваа дуу чимээ маш холоос туйлын тод дуулдана. Төмөр
замаар
яваа галт тэрэг хэдэн километрийн цаанаас дуулддаг байв.
Гэтэл нэг шөнө үүрээр Харнар аягүй чанга орилж байхад Едигей сэрвэл өнөө
буур
дороо байж ядан дэвхцэн, малын хашаа хороог нажигнатал ганхуулж байжээ.
Едигей
яаран босож хувцаслаад харанхуйгаар малын хашаа тийш очиж хаа хөж хэмээн
байдгаараа хашгирахад зууралдсан хүйтэн агаар хамар хоолойг нь хуу татаж
байх шиг
хорсгож байв.
Юу болов бас? Бас хорвоо өнгөрөв үү? Бас л өөрийнхөөрөө зүтгэв үү. Бас
миний
махыг идэх нь үү? Ай муу хайван Аяар дуугаа тат гэм энэ жил ямар эрт ингэ
хөөхөөр
болчихов? Улсын элэг доог битгий болоосой гэж бахирав.
Гэвч Едигейн үг дэмий талаар салхинд хийсэн оджээ. Шунал нь орсон мал
огтхон ч
тоосонгүй, хашаанаас гарах гэж тэмүүлэн муухай орилон сэвсээрээ будаж,
шүдээ
аймаар тачигнатал хавиран хашаа эвдэж орхив. Тэгэхэд нь Едигей уураа татаж,
их л
зэмлэнгүйгээр,
Үнэр авч орхив уу одоо нэн даруй хээрийн сүрэгт гүйж очих хэрэттэй болчихож
л дээ
Ямар нэг гунжны ороо дур ороодохыг мэдээд орхиж Ай золиг
Өдөр болгон хэрүүл цуугиангүй болоод байх юмны төлөө та нарыг болохоор
тэнгэр
бурхнаас яахлаараа жилд нэг удаа гэнэт санадаг болгосон юм дээ. Нэгэнт тийм
болохоор бусдад ямар хамаа байна. Тэгэхгүй л бол хорвоо өнгөрөх юм байна
гэж
донгодов.
Шуурган Едигей нэг их өөнтөглөхгүй гэхдээ ёсыг бодож ийм үгээр донгодсон
ажээ. Юу
гэвэл Харнарыг яаж ч чадахгүй гэдгээ сайн мэдэж байв. Ер агаар салхийг
хоосон
донсолгохгүй байхаас ондоо арга мөр байсангүй, хашааны үүдийг нээв. Гэтэл
бат бөх
гинжээр уяатай, босоо хүний энтэй хүнд сургааган үүдийг гүйцэд нээж
амжаагүй байтал
Харнар Едигейг дайрч өнхрүүлчих шахан ухасхийн гарч хоёр томоо гэгчийн
ширээ бөх
гозолзуулан, айхтар ууртай хүрх рэн гэнгэнэсээр хээр талын зүг тайрга тайрга
таваргаж, цасан манан татуулсаар агшин зуур бараа тасрах нь тэр, Едигей
хойноос нь,
Түй чамайг гэж газар нулимаад үнэц голоосоо —
Таварга, таварга тэнэг амьтан, тэгэхгүй бол хожимдоно доо гэж нэмж дуугарав.
Едигей тэр өглөө ажилд гарах байв. Тэр учир ганирсан буурны аргыг бодох
хэрэгтэй
байжээ. Уг нь Харнар тийнхүү сулраад бөөн хэрэг тарихыг мэдсэн бол яасан ч,
дэлбэрч үхсэн ч хамаагүй тавихгүй л байж. Гэвч Едигейг ажилд яваад өгөхөөр
тэр
ганирч. догширсон буурыг хэн харж байх билээ? Холхон шиг далд орог. Уг нь
Едигей
бодохдоо, Харнар хээрийн салхинд дураар явж халуун цус нь жаал хөрч,
тайтгарах
болов уу гэж найдсан байжээ.
Гэтэл үдийн алдад Казангап ирж, их л сайхан зан тай мушилзан,
За эзэнтэн, чиний ажил нэг л базаахгүй нь дээ. Сая би бэлчээр ороод ирлээ.
Чиний
Харнар яваад өглөө, миний бодвол их хол явах бололтой. Манай энд хийн хэдэн
ингэ
цөөдөж л дээ гэжээ.
Зугтаагаад явчихав уу, хаашаа тэр вэ? чи тоглоом хийлтгүй, үнэнийг хэлээд
өгөөч
Юуны худал хэлэх вэ? Харнар чинь ондоо айлын сүрэгт нийлэхээр яваад өглөө
гэж
байна. Золиг чинь нэг үнэр авч л дээ. Сая би мал харахаар тийш очлоо, нэг том
ухаа
дээр гартал талд газар хүнгэнээд л нэг амьтан харайлгаж явна. Харсан чинь
чиний
Харнар аа. Нүдээ бүлтийлгээд сэвсээ савируулаад байдгаараа муухай орилон
бөөн
цас манаргасан юм л явж байна шүү. Намайг өвдөглөж дэвсчих вий гэж бодож
явтал
Урдаа хүн байна гэж огт хараагүй юм шиг миний дэргэдүүр гараад л Улаан
жалга тийш
алга боллоо.
Улаан жалгад манайхныг бодвол нэлээн олон тэмээ бэлчиж яваа харагдана
билээ. Ид
чадалтай дээрээ . яваа мал, одоо ч их гараар хөдлөх цаг нь болсон доо.
Едигей үнэн голоосоо урам хугарч, одоо хичнээн махаа идэж, хичнээн эвгүй юм
дуулах
бол гэж бодов. Гэтэл Казангап,
Чи санаа зовох явдалгүй. Тэр талд сайн сайн буур бий, тэдэнд талхиулаад
модоор
зодуулсан нохой шиг л гүйж ирэх биз, ондоо хаачих вэ дээ гэж сэтгэ лийн илбэн
засав.
Гэтэл маргаашнаас нь Шуурган Харнарын дайчин ажиллагааны тухай чимээ
фронтын
мэдээ адил дараа дараагаар ирдэг болов. Тун ч зүгээр суухын аргагүй мэдээ
чимээ
дуулдах болов. Шуургатын зөрлөгт галт тэрэг зогсдог л юм бол зэргэлдээ
өртөө,
зөрлөгийн тэмээн сүргийн дотор Харнар хэрхэн түйвээн бусниулж яваа тухай
машинч
нь юм уу галч нь аль эсвэл кондуктор нь ам өрсөлдөн ярина. Бас Харнар Улаан
жалгын зөрлөгт хоёр буур үхтэл нь дэвсчин хаяад дөрвөн ингэ хээр хөөж
аваачсанд
эзэн нь арайхийж ингээ салгаж авсан гэнэ. Улс хий буу хүртэл тавьдаг гэнэ.
Ондоо нэг газар Харнар хүний унаж явсан ингийг хураан явжээ. Эзэн нь гэж нэг
маанаг
амьтан унаж явсан ингийг нь тэгсхийгээд орхих болов уу гэж хоёр нэг цаг
хүлээж л дээ.
Гэтэл өнөө ингэ нь ч өөрөө тэр увайгүй буурнаас холдохыг огтхон ч бодохгүй
байжээ.
Гэтэл эзэн нь ингээ унаж явахыг завдан ойртон очтол Харнар зэрлэг араатан
адил
дайран элдэх нь гэр. Тэр хүн ашгүй нэг гүнзгий нүхэнд үсрэн орж амьтай
амьгүйн
хооронд хулгана адил хоргодон амь гарчээ. Тэгээгүй бол лав няц дэвсүүлэх
байсан
биз.
Өнөө хүн сая сахээ орж Харнартай тааралдсан газраас холуур дөлж жалга
дотуур
нуугдан гарч арай хийн амьд мэнд гэртээ харьсан гэнэ.
Харнарын догшин хэрцгий ааш авирын тухай ий мэрхүү мэдээ чимээ амьтан
хүний ам
дамжин дуулдаж байтал АкМонийкийн өртөөнөөс хамгийн сэтгэл түг шим,
догшин
сүртэй мэдээ, бичгээр дамжин ирэх нь тэр. АкМоинакийн зөрлөг гэдэг бол
Кумбелийн
өртөөнөөс цаана байдаг газар, тэгэхлээр үхээрийн буур
хэчнээн хол явчихаж вэ Тэндээс Коспан гэдэг хүн захиа явуулжээ. Тэр цуутай
бичиг
захианд өгүүлсэн нь «Хүндэт Едигей гуай. сайн байна уу Та бол Шар талд
хэдий
алдар цуутай хүн ч гэсэн танд нэг эвгүй юм дуулгахаас ондоо аргагүй боллоо.
Таныг би
яггүй хатуу чанга эр гэж боддог юм. Та зовлонт Харнарыгаа юүнд тэгж дураар
нь
тавьдаг юм бэ? Бид ер тэгнэ чинээн бодоогүй шүү. Танай Харнар бид бүхнийг
жигтэй
ихээр түйвээн айлгаж байна. Манай хэдэн буурыг юу ч үгүй эрэмдэг зэрэмдэг
болтож
хаяад манайхны хамгийн шилдэг гурван ингийг хураагаад явчихав. Тэрнээс
гадна манай
энд ирэхдээ нэг тохоштой ингэ хөөж ирсэн, бодвол замдаа эзнийг нь элдсэн биз.
Тэргүй
бол тэр ингэ хаанаас тохоштойгоо явах вэ. Тэгээд манайхны хэдэн ингийг хээр
хурааж
аваачаад хүн ч хавьтуулдаггүй, мал ч хавьтуулдаггүй ээ тэгж яаж болох вэ?
Манай нэг
залуу буурын хавиргыг хуга дарж алчихсаан. Би хий буу тавьж Харнарыг
айлгаж
байгаад хэдэн ингээ салгаж авах гэсэн чинь юун буун дуунаас айхтай манатай.
Хээр
талаар л өөрийн дураар ингэ мал тасчиж хөөж явбал ямар ч амьтныг амьдаар нь
хэмлэж зажилж орхихоос сийхгүй болжэ. Өөрөө ус ч уухгүй, өвс ч идэхгүй
хэдэн ингэ
дараалан нухчиж, тэгж зэрлэг араатан шиг аашилж байхыг харахаас нүд
хальтармаар
юм. Бас галаба юүлж байна уу гэлтэй талаар нэг орилохыг яана дуулж чагнаж
суухын
арга алга. Зуун жил ч хамаагүй огт амрахгүй ингэн дээр байж чадах золиг юм
гэж надад
санагдлаа. Би хүн болсоор ийм зэрлэг амьтан үзсэнгүй, манай сууриныхан цөм
айж
түгшиж, эхнэр хүүхдүүд гэрээсээ хол гарахаас айдаг боллоо. Иймийн тул нэн
даруй
ирж, Харнарыгаа салгаж ав гэж би шаардаж байна. Эцсийн хугацаа нэг
хоногийн дотор
ирж, энэ хий үзэгдлээс биднийг ангижруулахгүй юм бол эрхэм ах та бүү
уурлаарай.
Миний буу том амтай шүү. тийм том сумаар баавгай ч унагадаг юм. Гэрчийн
хүнээр
харуулж байгаад л бузар толгойд нь сум зоож орхин тэгээд л гүйцээ. Харин
ширийг нь
аян талын таваарын вагоноор явуулна. Шуурган Харнар ч гэж тоох юм алга. Би
хэлсэн
амандаа хүрдэг хүн шүү. одоо Хожимдоогүй дээрээ хүрч ир.
АкМойнак зөрлөгөөс дүү Коспан чинь ёслов» гэжээ.
Ийм хэрэг манджээ. Захидлыг хэдийгээр хачин бичсэн боловч урьдчилан
сануулсан
зүйл нь яах аргагүй үнэн юм байв. Эл учир Едигей Казангаптай ярилцац нэн
даруй
АкМоинак зөрлөг орохоор шийдэв.
Гэвч ярих амархан, хийх гэдэг хэцүү. АкМойнак орж хээр талаас Харнарыг
барьж, тийм
их хүйтнээр эгж ирэх хэрэгтэй. Бас хэдийд ч цасан шуурга тавьж болно.
Хамгийн
амархан зам бол дулаахан хувцаслаад аян талын таваарын вагонд сууж хүрээд
тэндээс тэмээтэй ирэх зам байв. Гэтэл Харнар өнөө хэдэн ингэтэйгээ хээр хол
явчихсан байхыг хэн мэдэх билээ? АкМойнакийн зөрлөгийнхний бичсэн
захианаас үзвэл
тэмээ мал өгөхгүйгээр их хилэнтэй байж болно, тэгвэл хүний нутагт хупгар
цасан
дундуур улаан явган хөөцөлдөх хэрэг гарна.
Чингээд Едигей өглөө эрт мордох болов. Укубала замын Хүнс бэлджээ. Едигей
хөвөнтэй өмд цамцан дээр хоннн дээл өмсөж, эсгий гутал углаад том үнэгэн
лоовууз
тавьж их л дулаалав. Үнэгэн лоовууз бол хажуугаас ч, шилэн хүзүүнээс салхи
сийгэхгүй, толгой хүзүү их л дулаан явна. Бас хонины арьсан дулаахан бээлий
хийв.
Едигейг замдаа хөдлөөр нэг ингэнд тохош тохож байхад Абуталинийн хоёр хүү
гүйж
ирэв. том хүү Даул нь гараар нэхсэн ноосон ороолт авчирч,
Май Едигей ах аа. Хүзүү чинь даарна гэж ээж хэлж байна гэв.
Хүзүү гэнээ? Хоолой гээч гэж Едигей машид баярлан хоёр хүүг тэврэн үнэсэв.
Сэтгэл ихэд уяраад ондоо хэлэх үг ч олдсонгүй ажээ. Едигей аминдаа бага
хүүхэд
адил хөөрч байв. энэ бол Зарипа эхнэр түүнд халамж санаа тавьж явдгийн
анхны шинж
тэмдэг байлаа. Едигей мордохдоо Ээждээ хэлээрэй. Би мөд удахгүй ирнэ,
тэнгэр
ивээвэл маргаашдаа багтан ирнэ. нэг хормын төдий ч алгуурлахгүй. тэгээд
бүгдээрээ
нэг гэртээ цуглан цай ууцгаана гэв.
Шуурган Едигей үнэндээ тэр заяагүй АкМойнакийн зөрлөг бушуухан орох юм
сан,
тэндээс бушуухан эргэх юмсан, бушуухан ирж Зарипын царайг харах
сан гэж хүсэж байв. Тэгвэл Едигейн өнөө нандигнан эвхэж цамцныхаа дотор
халаасанд
нуусан хүзүүний ороолтыг зүгээр санамсаргүй өгсөн биш гэдгийг Зарипын
харцыг
хараад л мэдэх болно. Едигей мордож гэрээс нэлээд холдоод тэр ганирч
галзуурсан
буурыг яавал яаг цус Тэр Коспан гэдэг хүн дураараа буудаж албал алаг, ширийг
нь
нааш илгээвэл илгээг. Явж явж тэр зэрлэг ааштай малыг би алийн болгон
бөөцийлөх вэ
Заяа нь мэдэг өөрийн нь хураасан лай өөрт нь тусаг гэж дотроо бухимдан
тэндээсээ
гэртээ буцмаар санагдавч арайхийн биеэ барьж явав. Ичиж байв Тэгвэл шал
тэнэг
амьтан болно, улсын нүдний өмнө шившгээ тарих болно гэдгээ ойлгов. Тэр
бодол нь
ашгүй намхрав. Тэр тэсгэлгүй хүслээ биелүүлэх ганц арга зам бол шалавхан
явж,
шалавхан эгж ирэх арга мөн гэж өөртөө итгүүлэн бодов.
Ингэж бодоод цааш тэшүүлж гарав. Хээр нэлээдгүй хүйтэн жавартай, хайрам
салхи
жигд үлээж байв. Жавар салхинд нүүр ам цантаж, ялангуяа үнэгэн лоовуузны
үсэнд
сэвсгэр цагаан цан тогтоно. Хүрэн ингэний амьсгаанд тэмээний шилэн
хүзүүнээс
мундаа сэрвээг хүртэл мөн тийм цагаан цан тогтов. Өвлийн ид хүйтэн оржээ.
Алсуур
униар манан татна. Ойр зуурханд униар манан үгүй юм шиг атал харааны
үзүүрт униар
татмуй. Гэтэл явах тусам манай холдо но. Цэвдэг цасанд дарагдсан шар тал
өвөл цаг
үнэ хээр зэлүүд догшин сүртэй авай.
Едигейн унасан ингэ хэдий залуу авч унаанд муугүй, шинэхэн цас хөвсийлгэн
их л
сэргэлэн алхалж байв. Гэвч энэ бол Едигейн хувьд ялалт биш, хурд биш.
Харнарыгаа
унаж гарсан бол шал. Ондоогоор явах билээ. Харнарын бол амьсгаа хүртэл
хүчтэй,алхаа нь хүртэл хорцтой билээ. тийм ч учраас урьдын цагт,
Алхаа сантай морин Агтны дээд билээ.
Арга сайтай баатар Баатрын дээд билээ…
гэж ярьдаг байсан нь учиртай хэрэг юм.
Хүрэх газар хол, үргэлж ганцаар явах хэрэгтэй. Хэрэв Зарипа сайхь ороолт
бэлэг
болгож өгөөгүй бол
Едигей замд яггүй ядрах байсан биз. Шал хэрэггүй юм шиг тэр өчүүхэн эдийг
өвөртлөн
яваагаа бүх замын туршид бодон явав. Едигей энэ хорвоод нэлээн хэдэн жил
амьд
явсан авч хайртай эхнэрийн л юм бол хэдий өчүүхэн эд боловч хүний зүрхийг
тэгж
дулаацуулдаг гэж бодоогүй явжээ, Тэр хүзүүий ороолт өвөртлөн явсны хүчинд
бүх
замын турш их л өег явав. Хааяа өвөртөө гараа хийж өнөө ороолтыг илэн их л
жаргалтай инээмсэглэн явав. Гэвч бас гүн бодолд дарагдана. Цаашдаа яах вэ,
яаж аж
төрөх вэ? гэхээс бүрмөсөн арга мухардаж байжээ. Яавал дээр вэ? Амьд хүн
өмнөө нэг
зорилго тавьж, тэр зорилгодоо хүрэх замыг олдог байх ёстой. Гэтэл тийм
зорилго, тийм
зам мөр байсангүй…
Эл учир Шуурган Едигейн нүдэнд хүйтэн униар татсан дүнсгэр Шар талын
холхи адил
энэллийн манан бүрхэн ирнэ. Шийдвэр нь олдохгүй асуудалд орж мөн л
шаналан,
сэтгэл өвдөн, санаагаар унахдаа аанай л горьдлогогүй юмыг горилон мөрөөднө.
Чив чимээгүй хээр талд орь ганцаар явахад зарим даа үнэхээр айдас хүрч явжээ.
энэ
хүн яагаад ингэж явах учиртай юм бэ? Ямар учралаар энэ их Шар талд ирсэн
юм бэ?
Тэр зол муутай гэр бүл ямар хувь зохиолоор Шуургатын зөрлөгт ирэв дээ? энэ
бүх
явдал болоогүй бол Едигей ингэж зовж тарчлахгүй, санаа амар төвшин
жаргалтай явах
байсан биз. Гэтэл тийм биш, Едигей үргэлж болохгүй бүтэхгүй юм хүсэн
мөрөөднө…
Түүнээс гадна бас өнөө догшин Харнар гэдэг буур үйл тамыг нь үзэж давхар
дарамт
болно. Тоглоом биш, Едигей амьдралдаа тун ч аз муутай яваа хүн дээ…
Едигей бараг үдэш орой болж байхад АкМойнакийн зөрлөгт хүрэв. Газар хол
бас
өвлийн хүйтэн байсан тул тэмээ нь ч эцэж хоцорчээ.
АкМойнакийн зөрлөг бол Шуургатын зөрлөгөөс ялгах юмгүй, харин амны
бэлэн устай,
өөрөөр хэлбэл бэлэн худагтай болохоос ондоо ялгагдах юм огт үгүй, мөн л Шар
талд
байдаг нэг зөрлөг юм.
Едигей АкМойнакийн зөрлөг ороод нэг нарийхан гудамжны адагт тааралдсан
хүнээс
Коспай гэдэг хүн хаана суудаг вэ гэж асуусанд Коспай одоо яг ажил дээрээ бий,
зөрлөгт жижүүр хийж буй гэжээ. Шуурган
Едигей тийш очиж яаран суратлах Гэтэл урдаас нэг дунд зэргийн нуруутай,
хүний юм
уу гэмээр багадсан оготор дээлтэй, хуучин тоорцог малгай хэлтгий тавьсан,
зальтай
янзтай инээмсэглэсэн, сэргэлэн эр гарч ирээд, Едигейг даруй таньж,
_ Хүүе Едигей гуай, Шуургатын эрхэм ах хүрээд ирж Бид таныг хүлээж ядан, ер
ирдэг
болов уу, үгүй болов уу гэж бөөн бодол таавар болоод суулаав шүү
гэв.
тийм сүр бараатай захиа авсан хүн яалаа гэж ирэхгүй байх билээ дээ гэж Едигей
мишилзэв.
Ондоо яах билээ дээ За захиа ч бага хэрэг. Едигей гуай захидал гэдэг бол цаас
юм.
Гол нь та тэр Харнараасаа биднийг бушуухан салгаж үз, бид чинь бүслэлтэд
орсон юм
шиг сууж байна. Хөдөө хээр явж болдоггүй, хүн явж байвал танай тэр буур
холоос
хараад л галзуу юм шиг дайрах нь гэр Хүн дэвсэж өвдөглөж алахаас сийхгүй
ямар
бузар муухай амьтан бэ тийм бууртай байх гэдэг аймаар юм гэж Едигейг
сонирхон
харж, — Ингэхэд та гар нүцгэн тэр буурыг яаж дийлэх юм болж байна даа
гэжээ.
Яагаад гар нүцгэн гэж? Миний зэвсэг энэ гэж Едигей ганзаганаасаа ташуурын
ишинд
ороосон суран шилбүүр гаргаж үзүүлэв.
Энэ ташуурхнаар уу
Тэмээ малд их буу гарга гэж хэлэх нь үү?
Бид ч бүр буутай шуутай барахгүй байнаа. Ай мэдэхгүй, эзнийгээ танихшуу юм
болов
уу, тэгвэл ч… Ер хүн харахтайгаа юм болов уу даа…
За яах вэ, үзээд алдъя. Цаг дэмий нөхцөөгөөд яах вэ. Бодвол чи өнөө Коспан
гэдэг
байх нь ээ. Тэр буур одоо хаана явна надад заагаад аль бусдыг нь би даая.
Коспан алсуур тойруулан харж, бас цагаа хараад,
Тэмээ мал тийм ч ойрхон алга. Едигей гуай ер нь жаахан оройтсон байна.
Биднийг
бэлчээрт хүрэх гэсээр явтал харанхуй бүрэнхий болчихно, тэгэхлээр та
харанхуй шөнө
хаашаа явах юм бэ Тэр болохгүй хэргээ Таны мэтийн ийм нэртэй хүмүүс манай
үүгээр
Дандаа айлчилж ирэх биш дээ Манайд хоноод яв Өглөө болсон хойно яадаг
санж гэв.
Хэрэг явдал ингэж эргэнэ гэж Едигей бодоогүй явжээ. Хэрэв Харнарыг барьж
авч
чадвал шөнөдөө Кумбелийн өртөө орж таних айлд хоноод маргааш үүрээр
мордож
гэртээ эртхэн харина гэж бодож явжээ. Едигей тэр дороо буцах гээд байх шиг
болохоор Коспан эрс шуудхан хорьж,
Едигей гуай тэгж болохгүй ээ Захиа бичсэнд уучлаарай, ондоо арга мөр
байсангүй.
Байж суухын аргагүй болоод захиа бичсэн юм. одоо харин таныг явуулахгүй.
Өвлийн
шөнө эзгүй хээр талд явж байгаад муу явдал болбол би энэ Шар талд нэр
нүүрээ нэг
мөсөн барна шүү дээ. Өглөө хэдийд явна хамаагүй, одоо хоноод яв. Манайх тэр
захын
байшин, би нэг цаг хагас болоод жижүүрээс бууна. Манайд очоод гэр орондоо
байсан
шиг байж бай. Унаж яваа тэмээгээ малын хашаанд хийчихнэ биз, өвс тавьж
өгнө.
Манай энд бэлэн худагтай, ус хэдий л бол бий гэжээ.
Өвлийн богинохон өдөр шувтарч дороо харанхуй болов. Коспан, түүний
гэрийнхэн
ёстой хачин сайн улс ажээ. Эхнэрийн нь эх эмгэн, тав орчим насны жаал байв.
том охин
нь Кумбелийн өртөөнд сургуульд суудаг ажээ. Коспан ирээд зочныг дайлж
гарав. Гэр
нь ч их дулаахан, ер их л хөл болов. гал тогооны өрөөнд мах чанаж, тэр зуур тэд
цай
ууж суув. Эмгэн нь Шуурган Едигейд цай аягалах завсар гэр бүл эхнэр
хүүхдийн нь
тухай, аж байдал, цаг агаар ямар байгаа тухай, ер аль нутаг усны улс болохыг
асууж
лавлан, тэд бас энэ АкМойнакийн зөрлөгт хэзээ, яагаад ирснийгээ ярьж байв.
Едигей ч
дуртайяа яриа дэлгэж, үхрийн шар тос сайхан байна гэж халуун бин хугалан
шар тос
түрхэж иднэ. Ер үхрийн шар тос Шар талд ховор юмны нэг.” Хонь ямаа,
ингэний тос
хэдий муугүй ч гэсэн амтаар үхрийн шар тосны хаана ч хүрэхгүй. Тэднийд бүр
Урал
нутгаас хамаатан садан нь үхрийн жаал шар тос явуулсан байжээ. Едигей шар
тостой
бин идэж суухдаа энэ тосноос бүр нуга газрын өвс ногооны үнэр ханхалж байна
шүү
гэж итгүүлэн ярьсанд эмгэн сэтгэл татагдан төрсөн нутаг Яицких, тэндхийн өвс
ургамал, ой мод, гол мөрний тухай яриа дэлгэв…
Тэгж байтал зөрлөгийн дарга Эрлепес гэдэг хүн ирэв. Шуурган Едигейг ирэв
гэж
Коспан түүнийг эртээ урьсан ажээ. Эрлепесийг орж ирсэнээс хойш алба ажил,
тээврийн
тухай, замын хунгар цасны тухай яриа хөөрөө үүдэв. Эрлепес мөн төмөр замд
олон
жил ажилласан болохор Едигей түүнийг урьд нь бага сага таньдаг байв. одоо
бүр ойр
дотно танилцав. Эрлепес бол Едигейгээс насаар арай ах агаад дайн дууссанаас
хойш
энэ АкМойнакийн зөрлөгийн дарга хий жээ. Тэр зөрлөгийнхөн даргыгаа ихэд
хүндэтгэн
үздэг нь мэдэгдэж байв.
Гадаа бүр харанхуй шөнө болов. Хааяа Шуургатын зөрлөгөөр хангийан
өнгөрдөг шиг
галт тэрэг ханги нан өнгөрөхөд цонхны шил доргино. Гадаа цонхны хавтсанд
салхин
исгэрнэ. Гэвч хэдийгээр Шар талын төмөр замын адилхан нэг зөрлөг боловч нэг
л шал
ондоо, Едигей ч мөн огт ондоо улсын дунд сууж байв. Едигей энэ айлд хүндтэй
зочий
сууж байв. Хэдийгээр муухай ойворгон ааштай Харнарынхаа хойноос хөө
цөлдөн ирсэн
авч тэд их л сайхан угтжээ.
Эрлепесийг орж ирснээс хойш Едигей бүр болдог газраа ирэв гэж бодов,
Эрлепес бол
Хасагийн хуучин цагийн амьдралыг сайн мэддэг их яриа х\н байв. Тэд удалгүй
хуучны
юм ярьж, алдарт хүмүүсийн тухай, алдарт түүх явдлын тухай хууч дэлгэв.
Едигей тэр
үдэш АкМойнакийн зөрлөгийн шинэ найз нөхдийн хөө дунд сэтгэл тун
тааламжтай байв.
Зөвхөн сайхан яриа хөөрөө дэлгэрснээр барахгүй гэрийн эзэн эр эм хоёр сайхан
загнаж, тэр айлд зөпдөөн сайхан хоол идэж, сархад балгаж суухад нэн
тааламжтай
байв. Едигей замд даарч ирсэн тул аяга шахам архи балгаж, намхан дугуй явган
ширээн дээр өрсөн идээ бу даанаас давстай борц ботго торомны бөхний өөхөөр
даруулж суухад бие тавигдаж сэтгэл онц уярч байжээ. Шуурган Едигей бага
зэрэг ам
халж их л хөгжилтэй инээмсэглэнэ. Эрлепес ч зочдыг хүндэтгэн бага зэрэг
балгаад мөн
хөгжүүн хөөртэй болов. Эл учир Коспанд,
Коспан чи яваад миний домборыг аваад ирээч гэв
За тэр чинь сайхан хэрэг байна. Би бүр хар багаасаа домбор дардаг хүнд
атаархан
явдаг юм гэж Едигейг хэлэхэд Эрлепес,
Их том юм дарна гэхгүй, Едике, чамайг ирснийг бодож хуучны зүйлээс бага
сага
хөгжимдөж өгье гээд хүрмээ тайлан хаяж, яагаа ч үгүй байтал цамцныхаа
ханцуйг шамлав.
Цовоо сэргэлэн, яриа хөөрөөтэй Коспаныг бодвол Эрлспес нэлээн даруухан хүн
байв.
Малигар нүүр тарган биеийг нь харсан ч итгэлийг төрүүлнэ. Эрле пес домбороо
барихтай зэрэг хамаг анхаарал нь нэгэн дор хуран, өнөөгийн өдөр тутмын
явдлаас
ихэд хол дон одох шиг болов. Хүн ер нандин дуртай юмаа гар. гах гэж завдахуй
дор
тийм янзтай байдаг болой. эр лепес домбороо хөглөөд цэцэн цэлмэг Харцаар
Едигейг
ширтэхэд нь тэнгис далайд гэгээн гялбаа тусах шиг бүлтгэр хар нүдэнд нь тэрэл
гялбалзан ирэв. чиигээд домборын чавхдасыг цохилон бахим урт хуруу нь
хөгжмийн
хүзүүвчин дээгүүр дээшээ доошоо хол хол гүйж эхлэхтэй зэрэг нэгэн бөөн
дуржигнасан
эгшиг дуугарахын хамт бас дараа дараачийн элбэг тансаг эгшиг дууны
түрүүчийн
зангилаа жингэнэн ир мэгц энэ хөгжмийг сонсоход амаргүй, сэтгэлийн гүнд
хүндхэн
тусам ажээ гэдгийг Шуурган Едигей даруй ойлгов. Учир юу гэвэл Едигей айлд
зочлон
мөнөөхөн хүнд шайалгаатай бодол санаагаа түр зуурхан нар тагнан байтал
домбор
хөгжмийн анхны згшиг дуунаар өнөө бодол нь сэргэж гуниг зовлонгийн ойл
эргүүлэгт
толгойгоор бас л шаах нь тэр Түүний сэтгэлд юунаас тийм юм төрөв? Шуурган
Едигейд
ямар явдал яахан учрах, энэ хүн, хүн болж төрөөд ямар хүнд бэрх сэтгэлийн
зовлон
үүрэх учиртайг тэр хөгжмийн яруу эгшиг зохиосон хүмүүс аль хэдийнээ
илэрхий мэдэж
байсан болж байна уу Тэгээгүй бол Эрлепе сийн домбор хөгжимд наадсан яруу
дууг
сонсохтой гоо зэрэг өөрийн явдлыг санана гэж тэд яахан мэдэх билээ? Едигейн
сэтгэл
дэвэлзэн, бас энэлэн шаналж, түүний хувьд хорвоогийн бүх явдал баяр гуниг,
бодол
мөрөөдөл, битүү далд хүсэл эргэлзлийн хаалга бүхэн нэгэн зэрэг нээгдэх нь
тэр…
Эрлепес үнэндээ гойд сайхан домбордож байв. Аль эрт дээр үеийн хүмүүсийн
аль эрт
дээр үеийн гаслант дуун хөгжмийн чавхдас дотор сэргэж, түүдэг гал дээр
хуурай мод
нэмсэн адил сэтгэлийн галыг бадраана. Едигей хүрэмнийхээ дотоод хармаанд
өвөртөлсөн өнөө
Зарипа хүүхний ороолтыг хааяа хааяа илбэн, энэ хорвоод миний хайртай нэгэн
эмэгтэй
бий, түүний тухай бодол миний хувьд жаргал зовлон хоёр юм, тэрэнгүйгээр би
тэсэн
сууж чадахгүй, эл учир юу ч болсон хамаагүй би түүндээ үүрд хязгааргүй,
хувиршгүй,
хөдөлшгүй хайртай байх болно гэж бодож суув. эр ттепесийн домбор ч нэгэн үе
намдан, нэгэн үе хангинан энэ тухай жингэнэж байв. Хөгжмийн аялгуу
дараагаар
солигдон, уянга эгшиг дараагаар цутган байхад Едигейн сэтгэл далайн
давалгаанд
яваа завь адил хөвөлзөн байв. Едигей аанай Аралдалайгаа санаж, эргийн дагуу
нүднээ үл үзэгдэх тэвгисийн урсгал ирэлзэн, тэрхүү урсгалын чигийг нэгэн
байрнаа
хөвөн байдаг эхнэр хүний гэзэг адил урт, өтгөн замгийн урс галаар
гадарладгийг санав.
Урьд Укубала тийм тахимнаасаа өнгөрсөн урт гэзэгтэй байж билээ. Укубалаг
далайн
усанд ороход урт гэзэг нь задраад тэнгисийн урсгалаар ногоон замаг адил
хөвөлзөн
байдаг билээ. Тэгэхэд Укубала жаргалтай инээж байдаг сан. Укубала сайхан бор
хүүхэн байв.
Домборын дуу чагнахад тун ч сайхан байсан учраас Едигейн царай гэрэлтэн,
сэтгэл
догдлон байв. Гагцхүү домборын дуу дуулах гэж өвлийн хүйтнээр өдөржингийн
газар
Шар талыг туулан ирсэн ч яах вэ дээ. «Харнар нааш гүйсэн нь сайн боллоо.
Тэрний
нааш ирснээр би арга буюу чирэгдэн ирлээ. Гэхдээ ганц удаа ч домборын эгшиг
чагнаж
миний сэтгэл жарга лаа. Ай даа Эрлепес чи сайн байна Естой чадамгай
хөгжимчин юм
Гэтэл би мэдээгүй явжээ» гэж бодов.
Едигей домборын ая эгшгийг чагнан суухдаа өөрийнхөө аж амьдралыг
хөндлөнгөөс
харж үзэх юм сан, талын дээгүүр эргэлдэгч элээ адил орь ганцаар маш өндөрт
нисэж,
жигүүрээ дэлгэн агаарын урсгал дундуур элэн халин дор буй юм бүхнийг олж
харах юм
сан гэж бодож байв. Гэтэл Шар талын өвөл цагийн их зураг байдал нүдэнд нь
гэнэт
харагдав. Тэнд төмөр замын шугамын үл мэдэгдэм нэгэн мужлан тохойд хэдхэн
байшин шавааралдан, хэдхэн гал гэрэл харагдаж байгаа, тэр бол Шуургатын
зөрлөг
мөн. зөрлөгийн нэгэн байшинд Укубала хоёр охинтойгоо байгаа. Өдийд лав
унтсан биз.
Укубала унтаагүй ч байж болно. Ямар нэг юм бодож, зүрх сэтгэлдээ ямар
нэг санаа авсан байх ёстой. Нөгөө талын байшинд Зарипа хоёр хүүтэйгээ
байгаа.
Зарипа өдийд лай унтаагүй биз. Зарипад их хэцүү байгааг хэлээд яах вэ.
Цаашдаа бас ч болоогүй, их лай ланчиг эдлэх болно, хоёр хүү нь одоохондоо
эцгийнхээ тухай олж мэдээгүй яваа, ер үнэн юмыг тойрон гарч болохгүй шүү
дээ..
Энэхэн үес шөнө дундаар галт тэрэг түжигнэн, гал гэрлээ гялбуулан, цасан
манан
бужигнуулан, давхиж яваа даа гэж Едигей сэтгэлдээ оноон бодно. Гадаа нам
гүм урт
шөнө болж буй. Едигейн зочлуулан, домборын эгшиг чагнан суугаа айлаас
холгүй
зэрлэг та. лын таг харанхуй дотор цас салхин дунд догшин авирт
Харнар нь сэрүүн байгаа. түүнд юуны унтах, юуны амгалан байх. Байгалиас
тэгж
заяажээ. Ер тэмээ мал бол бүтэн жилийн туршид тарга хүч авч, бүтэн жилийн
туршид
өдөр болгон өвс ургамал зугаан, хүчирхэг эрүү ам нь үргэлжийн дөрвөн цагт
хөдлөн
зогсоо зайгүй хивж байдаг амьтан болой. Гэдэс ходоод нь ч тэгж зохицсон агаад
эхлээд бүдүүн бараг өвс ургамал ходоодондоо хурааж дараа нь түүнийгээ
буцаан
гаргаж дахин жижиглэн хивнэ. Эл учир тэмээ мал үргэлжийн дөрвөн цагт, явж
байхдаа
ч, унтаж байхдаа ч үргэлж хивж байдаг болой. Тэр нь тарга хүч авч бөхөндөө
өөх шим
хуримтлуулахын тулд юм.
Бууран тэмээний бөх хичнээн бат чийрэг босоо ширээ байх тусам, хичнээн
тарган
өөхтэй байх тусам өвөд ороо отны үед төдийчинээ бяр чадалтай байдаг
болохоор
хүйтэн жавар, цас шуургыг, тэр ч байтугай эзнийгээ, бусад хүн амьтныг бол бүр
ч юман
чинээ бодохгүй болно. Тэгээд ирэхээрээ номхоршгүй бяр чадалдаа ухаан
мэдээгээ
алдан догширч, бүхний хаан, бүхний эзэн сууж, эцэж цуцах айх ичихийг
мэдэхгүй, идэх
уухыг мэдэхгүй болж, энэ хорвоод ганцхан жо лоогүй их хүслэй тачьяалаа
гаргахаас
ондоо юмгүй болдог ажээ. Гэвч түүний тулд бүтэн жил явж, түүний тулд өдөр
болгон
хүч тарга авдаг хэрэг. Энэхэн үсс Шуурган Едигей дулаан айлд гэдэс цатгалан,
хөгжим
чагнан сууж байхад мөн тэрхэн хавьд ороо нь орсон Шуурган Харнар сар
гийсэн цаст
хээр талд шуурга бударсан гүн шөнөөр хураасан ингэнүүддээ хээрийн амьтан,
тэр ч
байтугай шувуу ч ойртуулахгүй хөндлөнгийн юм бүхнээс харамлан хамгаалж,
аймаар
Эр хар зогдроо сэгслзүүлэн чанга чанга хүрхрэн ууртайяа ийш тийш гүйж яваа
буй заа.
Едигей домборын эгшиг чагнан суухдаа ингэж бодож байв…
Хөгжмийн эгшиг Едигейн бодол санааг хуучин үеэс эгшин зуур өнөө үед
аваачиж дахин
хуучны үед оруулж байв. Түүнээс гадна Едигей бас маргаашийг тэсгэлгүй
хүлээж байв.
Гэтэл өөрт эрхэм энхрий бүхнийг хэнд ч юунд ч муу юм битгий хийгээсэй гэж
боддог бүх
дэлхий ертөнцийг аюул энхлээс хаацайлан хамгаалах юмсан гэдэг нэгэн хачин
хүсэл
оргилон иржээ. Амьдралд нь нэр холбогдсон хүн бүхний өмнө буруутай юм
шиг
санагдан Едигейн сэтгэлд далд битүү гуниг төрөв.
Гэтэл Эрлепес нэгэн дуударж гүйцээд домборын чавхдасыг ганц нэг
торжигнуулан байх
зуураа их л бодлогошронгуй инээмоэглэж,
Хөөрхий Едике, та замдаа ядарсан байлгүй одоо унтаж амрах хэрэгтэй, Гэтэл
би
хөгжим хангинуулаад байнаа даа гэхэд нь Едигей үнэнээсээ нүүр улайж, хоёр
гараа
элгэндээ хавсран,
Хаанаас даа Эрлеке, харин сайхан байна. Миний сэтгэл аль хэдийнээс хойш ийм
сайхан байсан удаа үгүй. харин чи л өөрөө ядраагүй бол цааш нь тоглооч
Сайхан дуу хөгжимдөж аль гэв.
Тэгвэл та ямар дуу сонсмоор байна?
Түүнийг чи надаас илүү мэдэх ёстой. Ямар нь аятайхан байдгийг хөгжимчин
хүн өөрөө
сайн мэднэ. Ер нь хуучны дуу сэтгэлд нэг л элэгсэг юм даа. Яагаад тэгдгийг бүү
мэд,
нэг л сэтгэл хөдөлгөөд юм бодог дуулаад байх юм…
Эрлепес учрыг ойлгов янзтай толгой дохиж, бас жигтэй таг чимээгүй болсон
Коспаныг
харж мушилзаж, Манай Коспан ч мөн ялгаагүй, домбор
эгшиглэхтэй
зэрэг хайлж урсаж байсан шиг ондоо хүн болчихдог юм. тийм ээ, Коспан?
Харин өнөөдөр манайд зочин гийчин ирээд байна, үүнийг Коспан чи бүү
мартаарай.
Бидэнд жаахан юм хундагалж өгөөч гэсэнд Коспан даруй сэргэж,
Одоохон гээд шилэн аяганы ёроолд жаахан Жаахан архи нэмж хийв.
Тэд архийг балгаж сархдын даруулга зууш идэв. Эрлепес бас домбор хөгжмөө
авч
хөгийг шалган хэдэнтаа жингэнүүлээд,
Хэрэв та хуучны зүйлд дуртай байгаа бол би танд нэг үлгэр хайлж өгье энэ
үлгэрийн
олон өвгөд мэддэг, та ч гэсэн мэдэх байх. Харин танайхны Казангап сайхан
ярьдаг юм.
Гэхдээ Би зүгээр амаар ярихгүй, хуурдаж дуулж бүхэл бүтэн ший тавина шүү
дээ.
Едике, танд зориулан «Раймал бугайгаас дүү Абдиль хандаа дуулсан дуу» гэдэг
домог
хайлъя гэв.
Домбор хүнгэнэн, Эрлепес өтгөн намуухан хоолой гоор дагаж дуулан хайлав.
Эрлепесийн хоолой талын алдарт туульчин Раймал бугайн эмгэнэлт хувь заяа
ны тухай
тэр үлгэрийг хайлахад тун ч зохижээ. Раймал бугай жар гарсан хойноо залуухан
бүсгүйд өөрөөр хэлбэл арван есөн настай хэрмэл зууч Бигмай хүүхэнд
сэтгэлтэй
болсон ажээ. Бигмай хүүхэн түүний замд гэрэлт одон болон бадарч байжээ.
Чухмыг
хэлбэл Бигмай бүсгүй өөрөө тэр өвгөнд дурласан хэрэг. Харин Бигмай бол эрх
дураараа, гөжүүн зантай, юмыг санасан хүссэнээрээ болгож чаддаг тийм бүсгүй
байжээ. Амьтны хэл ам Раймал бугайг буруу шаан шүүмжилдэг болов. Тэр
цагаас
хойш хайр дур лалын тухай энэ үлгэрийг талархдаг нэг хэсэг, эсэргүүадэг нэг
хэсэг
хүмүүс байсан байна. Харин үл тоомсорлох хүн байсангүй. нэг хэсэг хүмүүс
Раймал
бугайн явдлыг хэрэгсэхгүй голж, түүний нэрийг хойч үед үлдээхгүйг шаардаж
байхад
нөгөө хэсэг хүмүүс талархан ханрлаж, тэр хайр дурлалын гашуун гунигт үлгэр
домгийг
амнаас ам, отгоос отог дамжуулан ярьсаар иржээ. Раймал бугайн тухай домог
ийм
янзтай оршин иржээ. Тэр бүх үеийн туршид түүнийг муулагчид ч их байв.
Хамгаалагчид
ч их байв.
Нэгэн шонхрын нүдэт эр Абуталип Куттыбаевын бичиг зохиолын дотроос
Раймал
бугайгаас өөрийн дүү Абдильханд дуулсан дуулал гэдгийг олоод ихэд хор сон
сонжиж
байсныг тэр үдэш Едигей санав. Гэтэл Абуталип бол тэр үлгэр домгийг ихэд
өндрөөр
үнэ лэн, түүний, тал нутгийн Гетёгийн тухай яруу най Раглал гэж нэрлэж билээ.
Германд ч мөн Гетё гэдэг нэгэн агуу их цэцэн мэргэн өвгөн залуу хүүхэнд
сэтгэлтэй
болсон удаатай бололтой. Абуталип Казангап
өвгөнөөс Ранмал бугайн тухай дуу бичиж авахдаа хожим үр хүүхэд нь нас бие
гүйцсэн
том эрчүүл болоод уншиж үзэг гэж бодсон байжээ. Абуталип ярих даа, зарим
үйл
тохиолдол, зарим хүмүүсийн хувь заяа олны хүртээл болдог явдал байдаг, учир
юу
гэвэл тэрхүү үлгэр домгийн тухай маш их юм агуулаг дах бөгөөд хичээл
сургамж нь
маш үнэтэй цэнэтэй байдаг болохоор нэг хүнд тохиолдсон явдал тэр үед амьд
байсан
хүн бүхэнд, тэр ч байтугай хожим хойш дын хүмүүст уламжлал болдог шиг
байгаа юм
гэдэг байв…
Эрлепес бол юуны өмнө төмөр замын нэгэн хэсгийг мэдэж захирах учиртай
зөрлөгийн
дарга хүн атал домбор бариад хоолой нийлүүлэн дуулан хайлан суухыг үзвээс
тэр аль
дээр үеийн зовлонт явдал өөрөөр хэлбэл Раймал бугайн явдлыг юунд ингэж
цээжлэн
явна вэ, юунд ингэж өөрт тохиолдсон явдал адил энэлэн шаналан дуулна вэ гэж
санагдмаар… Тэгвэл энэ бол хөгжим гэдэг ямар чадалтай, жинхэнэ дуугэдэг
ямар
чадалтайг харуулж буй. Энэхэн үес үхээд дахин төрөгтүй гэхэд би бэлхэн байна
гэж
Едигей бодож суув… Аяа, цээжин дотор дандаа тийм гал гэрэл бадран явдаг
болоосой, тэгвэл хүн өө рийн тухай ямагт хамгийн сайн сайхнаар бодон явах
болно.
Едигей хэдийгээр унтахын өмнө гадаа салхинд гарч, тэр айл хэдийгээр цагаан
даавуу
дэвсэж дулаахан сайхан ор дэвсгэр засаж өгсөн боловч айлд хэвтэнгүүт нойр нь
хүрсэнгүй. Айл болгон хоноцод дэвсэн өгөх гэж тийм цагаан даавуу хадгалан
байдаг
билээ. Едигей цонхон тушаа хэвтсэн тул салхи хэрхэн исгэрэн шуугихыг, галт
тэрэг
хэрхэн түжигнэн өнгөрөхийг чагнаж хэвтэв… Ааш нь хөдөлсөн Харнарыгаа
барьж
аваад эртхэн замдаа мордож, Шуургатын зөрлөгтөө бушуухан харих юм сан гэж
үүр
цайхыг ихэд хүлээнэ. Шуургатын зөрлөгт хоёр айлын хүүхэд хүлээж буй. Юу
гэвэл
Едигей тэдэнд цөмд нь адилхан хайртай, тэднийг л сайн сайхан явуулахын тулд
хорвоод амьд яваа хүн… Харнарыгаа ямар .аргаар номхруулан авч явах билээ
гэж
бас бодов. Тэр бол нэн бэрх ажил, Харнар хамгийн зөрүүд зантай, хамгийн
муухай
ааштай дээрээ яваа. Хүмүүс түүний барааг хараад айж,
тэр ч байтугай буудан алахад бэлэн байв… Гэтэл тэр адгуусан малд сайн, мууг
яаж
таниулах билээ энэ нутагт зүгээр аашиндаа гүйж ирсэн биш, байгалийн
эрхшээлээр
гүйж иржээ. Харнар бол аварга том биетэй, нэн их чадалтай амьтан, түүнд юу ч
саад
болж, чадахгүй, хүн түүний замыг хорих гэвэл хэнийг ч хамаагүй ияц дайраад л
гарна…
Тэгэхлээр хойшид яах вэ, яаж байлгах вэ? Төмөр тушаагаар тушиж, өвөлжин
хашиж
байхаас ондоо аргагүй, тэгэхгүй бол хөөрхий бөх зүрхтэй амьтан амьд гарахгүй,
Коспан
биш гэлээ гэхэд ондоо ямар нэг хүн буудан ална. Тэгвэл одоо яах гэх билээ…
Едигей
нойрмоглон хэвтэх дээ бас Эрлепесийн дуулан хайлсныг, домбороор сайхан
хөгжимдсөнийг санав. Тэдэнтэй нэг үдэш хамт өнгөрөөсөндөө Едигей сэтгэл
маш
тааламжтай байв.
Хэзээ нэгэн цагт өөрийн үйлийн үрээр дурлах сэтгэлд автсан туульчин Раймал
бугайн
биеэр амссан зовлон шаналал сайхь домборын эгшгээр дамжин Едигейн сэтгэлд
оржээ. Тэдний хооронд ямар ч адил төсөөтэй юм байхгүй ч гэсэн мөнөөхөн
Раймал
бугайн явдал түүх Едигейд ямархан нэг ижил хөг дуу, ямар хан нэг сэтгэлийн
хөндүүрийг сэргээв. Сайхь Раймал бугайн зуун жилийн өмнө амсаж
өнгөрүүлсэн явдал
одоо нэгэн их цөлийн дунд оршин суудаг Шуурган Едигейд цуурай адил
буужээ. Едигей
их дороос авч санаа алдан хөнжил дотроо эргэн хургав. Тэр бүхий л учир
шалтгаан нь
олдохгүй тодгүй бодолд дарагд санаас Едигей ихэд уйтгарлан гунив. Тэр хаачих
ч юм
билээ, цаашдаа яах ч юм билээ? Яахыгаа ч мэдэхгүй будилж мунгинаж
хоцорчээ.
Зүүрмэглэтэл гэнэт Аралдалайдаа очив гэж зүүдлэв… Жигтэй хөх цэн хэр агаар
салхинаас толгой нь эргэнэ… Хүүхэд ахуй үеийнх шигээ цахлай шувуун болж
давалгааны дээгүүр дураараа чөлөөтэй нисэх гэж далайд гүйн орж, түүндээ
учир
дүрсгүй баярлан хөөрч, тэнгисийн ман дал дээгүүр элэн халин байхдаа бас
домбор
хөгжим хэрхэн хүнгэнэн жингэнэж, өнөө Эрлепес сайхь Раймал бугайн заяагүй
хайр
дурлалын тухай хэрхэн дуулан байхыг үргэлж сонссоор… Гэтэл бас алтан
мекре
загасыг далайд хэрхэн буцаан тавьснаа дахин зүүдлэв. Алтан загас тун жинтэй,
уян
хатан загас байв. Загасыг уснаа тавих гэж явахад загасны бие
гулжиганан, сурсан дассан усандаа орох гэж хэрхэн тэмүүлэн буй нь илт
мэдэгдэнэ.
Едигей далайн давалгааныг туучин явахад далайн ус урдаас нь түрэн бөмбөрч
байв.
Салхин нүүрийг илбэхэд Едигей инээж атгаж явсан гараа сулруулсанд алтан
загас гүн
хөх цэнхэр агаарт амьд солонго татуулан тун ч алгуурхан гулган уснаа унав…
Нэгтээгээс хөгжмийн эгшиг сонсогдсоор… Хэн нэгэн хүн зол заяандаа гомдлон
уйлж
байв…
Тэр шөнө хээр талд үе үе хүйтэн салхи дураар үлээж, нэн ч хүйтэн хонов.
Харнар
хэмээх бууранд хураалгасан дөрвөн ингэ намхан толгойн ёроолын чимээ
аниргүй
хонхорт зогсож байв. Салхин талаас цас шуурч сайхь дөрвөн ингэ нэгэн дор
бөөгнөөд
бие биеийн хүзүүн дээгүүр толгойгоо тавиад нэг нэгний гээ нөмөрлөн зогсох
авч сэгсгэр
догшин эзэн нь болох Харнар огт амар заяа үзүүлэх нь үгүй. Харнар сайхь
дөрвөн
ингээ шөнийн харанхуйг нэвтлэн гий гүүлэх сарнаас ч юм уу, юунаас ч юм бүү
мэд
харамлантай ууртай муухай хүрхрэн үргэлж холхин тойрон тойрон эргэлдэнэ.
Харнарыг
үзвээс урт гэгчийн хүзүүтэй, ангалзсан зантгар толгойтой, хоёр бөхтэй хар
бараан
араатан адил харагдах агаад хөр цас дэвслэн байж ядна. мөн ч тэнхээтэй амьтан
юм
одоо ч ингэн дээр суухаас сийхгүй ингэ ингэнд наалдан хонго борвийг нь тас
хазлан,
арай ч дэндүү хэтэрхий аашилж байжээ. Тэр хэдэн ингэ өдрийн цагаар дуртайяа
суун
өгч, Харнар буурны хачин адайр хүслийг нь нэгэнт хангасан тул шөнө жаахан
амар
тайван байхыг хүсэж байжээ.
Эл учир урдаас нь мөн муухай орилолдон, тэсгэлгүй буурыг үл хавьтуулна. Тэд
жаахан
амрахыг хүсэж байжээ.
Үүр цайхын алдад Шуурган Харнар сая нэг юм тайвширч, хэсэг чимээгүй болж,
хэдэн
ингэний хажууд зогсон хааяа хааяа нойрмог юм шиг орилон, орчин тойрныг
аягүй
муухай харж байв. Тэгэхээр нь өнөө дөрвөн ингэ дөрвүүлээ цасан дээр зэрэгцэн
хэвтээд хүзүүгээ сунган, толгойгоо газар тавиад жаахан зүүрмэглэтэл хаанаас
ирсэн үл
мэдэгдэх агаад нутгийн олон бууртай ноцолдон дийлж тэднийг эзэмшин авсан
сайхь
хар буурнаас
ОЛСОН ботгодоо зүүдлэн байжээ… Зүүд нойронд нь зун цагийн агийн сайхан
үнэр
анхилан, дэлэн хөхөнд нь ботгоны зөөлөн уруул хүрэхэд мөд удахгүй сүү орох
дэлэн
хөх цаанаасаа битүү далд чимчигнэн өвдөсхийж байжээ. Шуурган Харнар
тэднийг мөн
л харуулдан зогсоход сэгсгэр зогдорт нь салхин исгэрч байлаа..
Дээдийн салхинд үлээгдсэн газар дэлхий тойрог замаараа орчин хөвж байв.
Нарыг
тойрон өөрийн тэнх лэг дээр эргэсээр өрөөсөн бөөр нь наран тийш хандахын
хэрд Шар
талд өглөө болж, хоёр тэмээтэй хүн ойртон айсуйг Харнар гэнэт олж харав. Тэд
бол
Едигей, Коспан хоёр байв. Коспан буу үүрчээ.
Харнар тэднийг үзээд догшрон тэр хоёр хүн түүний нутгийн хязгаарт яагаад
зүрхлэн
орж ирэв, түүний хураасан ингэд рүү яагаад ойртон ирэв, түүний ороо
ны гуримыг зөрчих тэд ямар эрхтэй юм? гэсэн шиг уур хилэн бадарч, хамаг
биеэ
чичрүүлэн аягүй орилж гарав. Тийнхүү галзуу их дуугарган чанга чанга
хүрхрэн
орилохдоо толгойгоо ярдаглан гэдийж, аймаар соёо шүд гялалзан том амаа
ангалзуулан луу адил шүдээ тачигнатал хавирахад нь халуун амнаас нь утаа
адил
бөөн уур баагьж хүйтэн агаарт дороо хөрч сэгсгэр зогдор дээр нь дун цагаан
цан
болон тогтож байв. Харнар хөөрч агсрахдаа шээс алдаж, оцойж байгаад салхи
өөд
годгодуулахад нь агаарт шээс шивтрийн үнэр ханхийж, мөс шиг нойтон дусал
Едигейн
нүүр ам өөд үсрэв.
Едигей тэмээн дээрээс үсрэн бууж хувцсаа хөнгөлөн үстэй дээлээ тайлж хаяад
зөвхөн
хөвөнтэй өмд цамцтайгаа, ташуурын ишинд оросон урт шилбүүр
сунган барив. Гэтэл Коспан,
. — Едике, хэрэв юм болбол би цаадахы чинь нам унагачихна шүү гэж буугаа
онилоход
Едигей,
Болохгүй, яасан ч болохгүй. Миний төлөө бүү санаа зов, би эзэн нь болохоор
бөндгөрөө өөрөө хариуцна, Харин чи өөрийгөө мэдэж бай, чам руу дайрвал өөр
хэрэг
гэв.
За за гээд Коспан тэмээнээс буулгүй зогсож байв.
Едигей буу тавьж байгаа юм шиг шилбүүүрээ тас няс дуугарган Харнарын
өөдөөс
очив. Харнар ч түүнийг ойртон явахыг хараад улам ихээр догширч муу
хай орилон сэвсээ үсчүүлсээр урдаас нь тосон ирэв. Тэрхэн үес нөгөө дөрвөн
ингэ мөн
хэвтрээс босож үргэж тойрон гүйлдэв.
Едигей мөнөөхөн замын хунгар цас арилгахад чиргүүлд хөллөсөн тэмээдийг
шавхчдаг
урт шилбүүрээ тас няс хийлгэн, эзнийхээ дууг таних болов уу гэж горилон
холоос,
— Хүүе Харнар Битгий тэнэгтээд бай Би байна Хоёр нүд чинь сохров уу энэ би
байна
гэж байна шүү гэж чанга чанга бахирав.
Гэвч Харнар эзнийгээ гэж огтхон ч танихгүй сэгсийсэн хар юм ширээ бөх
савчуулсаар
дайран ирэхийг үзвэл харцанд нь жигтэй уур хилэн бадран байхад Едигей айх
шиг
болов. Едигей лоовуузаа сайтар дараад шилбүүр тачигнуулж гарав. Едигейн
шилбүүр
бол давирхайдсан бүдүүн сураар хийсэн долоон метр урт шилбүүр юм. Харнар
Едигейг
дайрч, өм хазах юм уу газар унагаж дэвслэхээр завдсан авч Едигей хар бяраараа
шавхчин ороолгож биедээ ойртуулсан нь үгүй, нэг ухран, нэг давшин бултаж
байхдаа
өөрийгөө таниулахгэж улам чанга чанга зандчиж байв. Хүн ад гуусан хоёр
ингэж аль
аль нь чадал заан үзэлцэв. Аль аль нь ингэж үзэлцэх эрхтэй байлаа. Едигей
бууран
тэмээний жаргалаа эдлэх гэсэн номхоршгүй тзмүүллийг гайхан, тэр жаргалыг
нь эвдэх
гэж байгаагаа ойлговч ондоо арга мөр байсангүй. Гагцхүү нүдийг нь тэс шав
хуурдчих
вий, бусад нь яах вэ гэж бодно. Гэвч Едигей нөр зүтгэл гаргасны хүчинд
адгуусны
зоригийг шантлаж чадав. Едигей шилбүүрээр ороолгон хашгичиж зандачсаар
байгаад
ойртон дөхөж ганцхан ухасхийж дээд уруулаас нь шүүрэн авав. Маш хүчтэй
шүүрсэн
тул уруулыг арайхан тас татчихсангүй, урдаас бэлдсэн цорвоор уруулыг
цоровдон зад
эрчилжээ. Хар буур уруул амаа цоровдуулж тэсэшгүй өвдсөндөө аягүй гиншин
орилов.
Энэхэн үес буурын айж өвдсөндөө цавчрахыг больж гөлийсөн дүрлэгэр нүдэн
дотор
Едигей өөрийн дүрсийг толинд харсан шиг олж хараад өөрөөсөө айж буурыг
бултлан
тавих дөхөв. Түүний халууцаж хөлөрсөн нүүр хүн дүрсээ алджээ. Хөлөөрөө ойр
тойрны
цасыг юу ч үгүй онгичин хаяжээ. энэ бүхэн хар буурын мэдээ алдсан нүдний
хүүхэн
хараа дотор агшим зуур тольдон харагдахад энэ гэмгүй
амьтныг ингэж тамлаж байхаар яавал яаг, зөнд нь орхиж зайлан одъё гэж бодтол
гэнэт
бас Харнарыг аваачихгүйгээр Шуургатын зөрлөгт харьж болохгүй, энд орхивол
айл
зэргэлдээ АкМойнакийнхан амархан буудан ална гэж бодоод зоригоо чангалан,
сүр
бартай аргагүй зандчин хашгичиж, далайлган сүрдүүлж байгаад хар буурыг
сөгдүүлэв.
Хар буур бас л тэмцэлдсэн хэвээр ангалзсан халуун амныхаа нойтон амьсгалаар
эзнийгээ будаж хүрхрэн буйлсаар байв. Гэвч эзэн нь мохсонгүй, буурыг
номхруулах гэж
зандчих зуур.
Хүүе, Коспан чи миний унаж яваа ингэний тохшийг аваад нааш нь хаяадах
Тэгээд энэ
хэдэн ингийг тэр толгойн цаана далд хөөж орхи гэж хашгирав.
Коспан тохшийг хаяж өгөөд өнөө ингэнүүдийг тууж одов. Тэр зуур Едигей хар
буураа
дор нь тохошлон мордоход бэлэн болов. Коспан ч даруй эгэн ирж Едигейн
цасан дээр
орхисон үстэй дээлийг авчирч өгсөнд Едигей дээлээ бушуухан өмсөөд огтхон ч
алгуурласангүй бурантаглаж, тохошлосон хар бууранд мордов.
Улайрсан буур өнөө салгаж хөөсөн ингэн тийш эргэх гэж зүтгэн тэр ч байтугай
ээнээ
хазах гэж толгойгоо хоёр тийш хаялавч Едигей яах ийхийгээ бас мэднэ. Хар
буур
хэдийгээр ууртай хүрхрэн гэнгэнэх тусам Едигей цаст талын дундуур манарган
шавдуулахдаа бас ухаан оруулах гэсэн шиг,
Орилохоо боль одоо боллоо дуугаа тат Тэртэй тэргүй чи одоо эгж очихоосоо
өнгөрсөн,
муу тэнэг толгой Би чамд хортой муу юм хийж байна гэж бодно уу Намайг
байгаагүй
бол улс чамайг хортой галзуу араатан адил хэдийн буудан алсан байгаа. Тэгэх
юм бол
чи яах вэ дээ? чи яах аргагүй ихээр ганирч галзуурсан байна, энэ бол зөвөө
тийм
учраас чи ингэж ухаангүй ойворгон загнаж байгаа юм. Тэгээгүй бол яалаа гэж
наашаа
гүйх билээ, манай өөрсний хэдэн ингэ цөөдөө юү? одоо хариад л ондоо айлын
сүргээр
дүрсгүйтэж явдаг чинь өнгөрнө гэж мэдээрэй Хариад чамайг төмөр гинжээр
уяж
орхино, нэгэнт чи ийм болохоор нэг хэсэг зуур ч сул чөлөөтэй тавихгүй дээ гэж
занаж
зүхэж явавч бас ч буурандаа зөвийг өгч явжээ. Хар буурыг АкМойнакийн
зөрлөгийн ай
луудын ингэнээс хүчээр салгаж яваа нь уг нь шударга
бус явдал билээ. Харнар номхон тэмээ байсан бол ямар асуудал байх вэ явж л
байг
Едигей унаж явсан ингээ Коспаныд орхилоо. Тэр ингэ яах вэ, болно бүтнэ би
сүүлд нэг
явдлын далимаар хөөж аваачаад өгнө гэж Коспан хэлжээ. Харин энэ золигийн
буурнаас л ганц болж байх юм
Нэг хэдий болсны хойно Шуурган Харнарын гаарч ганирах нь гайгүй болж,
дахин
унааширч, эзнийхээ гарт орж ирэв. Орилж бахирах нь намдаж алхаа гиш гээ нь
түргэсэн, сүүлдээ аятайхан жонжуулж газрын холыг товчлон гарав. Едигей ч
санаа
амарч тэмээний хоёр ширээ бөхний хооронд тухлан, энгэр заамаа товчлон
лоовуузаа
сайтар дарж гэртээ ойртохыг тэсгэлгүй хүлээн ядан явав.
Гэвч Шуургатын зөрлөг ортол нэлээд зайтай, Харин тэр өдөр салхи бага, үүл
бага
гайгүй өдөр болов. Шөнө цасан шуурга тавих дуун дээр байсан авч, мөд
Шуурга нүдэх
болов уу гэж эмээх явдалгүй, Шуурган Едигей ч Хар буураа барьж авч чадав,
ялангуяа урд шөнө Коспаныд хонож, Эрлепесийн сайхан домбордох, дуулахыг
чагнав
гэж сэтгэл дүүрэн явав.
Едигей өөрийн урагшгүй амьдралын тухай бас л өөрийн эрхгүй бодолд оров.
Явдал
үйл хэцүү байна даа Хэн хэнийгээ шаналгахгүй, сэтгэл өвдөн явдгаа нуулгүй,
Зарипа би
чамд дурлаж байна гэж яаж шуудхан хэлэх вэ Хэрэв Абуталипийн хоёр
хүүхдийг эцгээр
нь овоглож болдоггүй юм бол ямар хамаа байх вэ, миний овгоор л бичүүлнэ
биз. Миний
овог Даул, Эрмек хоёрт таарах л юм бол би жаргалтай явах болно. Тэр хоёр
хүүгийн
аж амьдралд л ямар ч саад тотгор эс тохиолдов оо барав. Тэр хоёр хүү өөрсдийн
хүч
чадлаар аятай сайн явбал барав. Овог нэрээ хүнд зээлүүлэхэд ямар юм нь
хайран
байх билээ? Шуурган Едигей замдаа ингэж бодож явав.
Эцэж цуцахыг үл мэдэх хар буур хэдийгээр бага зэрэг ярдаглан ганиравч үнэн
сайн
жонжуулна. Удал гүй Шуургатын жалга судаг, хунгар цасанд дарагдсан бяцхан
толгод
харагдаж, Гэтэл нэгэн их ухаагийн цаана төмөр замын мужлан тохойд
шавааралдсан
Шуургатын зөрлөгийн байшин харагдав. Айлуудын яндангаас утаа олгойдно.
Яаж
суугаа бол? Ганцхан хоног явсан атал бүтэн жил болсон юм шиг сэтгэл жигтэй
түгшиж
бай
жээ. Ялангуяа хүүхдүүдээ ихэд санаж явав. Бие халж, хөлөрсөн Харнар
Шуургатын
айлуудыг хараад улам ч шавдаж амнаасаа бөөн бөөн уур баагиулан тайрга
тайрга
жонжуулав. Едигейг гэртээ ойртон явах зуур хоёр таваарын галт тэрэг зөрж нэг
нь
баруунаа нөгөө нь зүүнээ одов…
Едигей Харнарыгаа шууд хашаанд хашихаар гэрийнхээ ард бууж, газар зоосон
хөндлөн модонд уяатай бүдүүн төмөр гинжээр яаран тэмээний урд хоёр хөлийг
тушиж
орхиод сая санаа амарч, «Хөлсийг нь жаахан намжааж байгаад тохшийг авъя»
гэж
бодов. Едигей яагаад ч юм тун ч адгаж яарч байв. Хөшиж өвдөх нуруу, хөлөө
тэнийлгэж малын хашаанаас гартал том охин Саул нь гүйж ирэв. том үстэй
дээлтэй
Едигей охиноо их л эв хавгүй тэврэн үнсэж,
Гадаа даарна, гэртээ ор би одоохон орлоо гэв.
Охин нь үнэхээр хөнгөн нимгэн хувцастай гүйн гарч иржээ. Саул эцэгтээ
эрхлэн,
Аав аа, Даул, Эрмек хоёр явчихсан гэв,
Хаашаа явчихсан гэж?
Ээжтэйгээ бүр явсан, галт тэргэнд суугаад явчихсан.
Явсан гэнээ? Хэзээ тэр вэ? гэхдээ Едигей чухам юун тухай ярилцан байгаагаа ч
сайн ухсангүй, охиноо ширтэн харав.
Өнөө өглөө эртээ явсан.
Уухай, тийм бий За чи гэртээ ор, би жаахан байж байгаад
очно,
чи одоохон гэртээ ор гэж охиноо явуулав…
Саул байшингийн булангаар далд оров. Едигей яаран малын хашааны хаалгыг ч
хаасангүй онгорхой орхиж, том үстэй дээлээ хөнгөлсөнгүй шууд Зарипын
модон байшин
руу алхав. Тийш очиж явахдаа, хүүхэд мэдэхгүй, наадам хийж байж болно, ер
тэгэх
ёсгүй дээ гэж үнэмшихгүй явав. Гэтэл байшингийн нь довжоон дээр баахан
хүний мөр .
Хаалгыг ширүүхэн угз татан ортол байшин нь хэдийн хөрчихсөн, шалан
дээгүүр баахан
хэрэггүй муусайн хог новш тараан хаячихсаныг олж харав. Зарипа ч . алга.
Зарипын
хоёр хүү ч алга Юу болсны учрыг гүйцэд олохыг бодоогүй байж
Яагаад ингэдэг билээ? гэж амандаа дэмий бувтнан тэр гэрт байсан улс яваад
өгсөн
гэдэг нь тун ч тод байсаар байтал, — ингээд яваад өгсөн байх нь гэж ихэд
гайхан
гашуудалтайгаар дуугарчээ.
Едигейн дотор аягүй болов. Хүн болсоор тийм аягүй болсон удаа ер үгүй.
Едигей
цаашид яах ийхээ мэдэхгүй, оргилон буцлах гомдол гашуудлаа хэрхэн
тогтоохыг
мэдэхгүй болж, өнөө том нэхий дээлтэйгээ, тасалгааны дунд хэдийн хөрчихсөн
хүйтэн
зуухны хажууд зогсов. Эрмек хүү мэргэ төлөгнийхөө чулууг цонхны тавиур
дээр мартаж
орхижээ. Эрмек хүү тэр дөчин нэгэн чулуугаар энэ хорвоод нэгэнт байхгүй
болсон
эцгийгээ хэзээ ирэх бол гэж мэргэлэн сурсан билээ. Дөчин нэгэн чулуу бол жаал
хүүгийн итгэл найдвар, энхрий хайрын чулуу байлаа. Тэднээс үлдсэн юм гэвэл
ердөө
энэ Едигей мэргэний чулууг базан атгав. Чингээд тэссэнгүй хана туурга тийш
эргэн
туурганы хүйтэн банзанд халуун духаа нааж тайтгаршгүй гээр мэгшин уйлав.
Едигейг
тийнхүү уйлж байхад атгасан чулуунаас савиран унаж, Едигей салганан
чичирхийлэх
гараа чанга атгахыг хичээвч гар нь мэдээгүй болж, жижигхэн жижигхэн чулуу
савиран
гоожиж шалан дээр тог тог уналан эзгүйрч хоосорсон байшингийн булан булан
руу
өнхрөн бөмбөрч байлаа…
Едигей эргэж нуруугаар хана түшин аяархан гул гасаар явган сууж, дээлтэйгээ,
лоовуузаа бүчилсэн хэвээр туурга түшин гашуунаар өмөлзөн уйлав. Зарипын
бэлэглэсэн ороолтыг өврөөс гаргаж нүднийхээ нулимсыг арчив…
Едигей эзгүй хоосон байшинд тийнхүү сууж, юу болсны учрыг олох гэж бодон
ядав.
Зарипа зориуд түүний эзгүйгээр хоёр хүүгээ аваад явчихжээ. Тэгэхлээр Зарипа
нэг бол
тэгээд явчихъя гэж бодож, нэг бол хэрэв Едигей байвал тэднийг явуулахгуй гэж
эмэзж
дээ. Үнэндээ Едигей гэртээ байсан бол тэднийг яасан ч явуулахгүй байсан биз.
Гэвч
яах байсан бол юу болох байсан бол гэж бодоод бодоод «нэгэнт хо жимджээ.
Тэд
байсангүй, Зарипа ч байсангүй, хоёр хүү нь ч байсангүй. Тэднээс Едигей салж
чадах
байсан гэж үү Едигейг эзгүйгээр явсан нь дээр гэж Зарипа ойлгожээ. Зарипа,
өөрийнхөө амар хөнгөнийг бод
сон авч Едигей ирээд эзгүй хоосон байшинд орох гэдэг тэр хүнд ямар
аймшигтай
болохыг бодолцсонгүй.
Нэг хүн л зөрлөгт галт тэрэг зогсоож дээ, Хэн нэг хүн зогсоож Тэгэхлээр
Казангапаас
ондоо ер хэн байх вэ Казангап л өнөө Сталиныг нас барахад Вагоны тоормосыг
миний
татсан шиг татаагүй ч гэсэн ямар нэг суудлын галт тэрэг зогсоож өгөөрэй гэж
зөрлөгийн даргатай үгсэн гуйсан байх ёстой… Укубала ч тэднийг эндээс
шалавхан
холдуулах гэж гар бие оролц сон байх ёстой Гайгүй дээ та нарыг гэж бодохоос
Едигейн
тархинд өшөө хорслын битүү хар цус лугшин хурж, одоо даруй хийморио
сэргээн энэ
Шуургат нэрт муу ёрын зөрлөгийн хамаг юмыг цугий нь эвдэн бус ниулж, бүр
зомгол
болтол хэмх няц цохиж хаяад Хар нарандаа мордож Шар талд хээр очиж цорын
ганцаар өлсөж, осгож үхмээр санагджээ. Едигей ингэж уг болсон явдалд сэтгэл
донслон, санаа хоосроод, тамир барагдан орхигдсон нутаг дээр гаслан суув.
Зөвхөн
«хаашаа явчихав, яагаад явчихав? Яагаад явчихав, хаашаа явчихав?» гэсэн учир
нь
олдохгүй мухар бодолд шаагдав.
Чийгээд гэртээ оров. Укубала дуугарсан ч үгүй дээл, малгай, гутлыг нь авч
буланд
тавив. Едигей юу бодож буй, ямар санаа оноотой байгааг түүний чулуу шиг
тавхайж
гөлийсөн царайнаас олж мэдэх гэдэг бэрх байжээ. Едигейн харц юу ч олж
харахгүй
байх шиг санагджээ. Тэд юу ч ярьсангүй, аль аль нь даруу байх гэж хүн
байшгүй
тэвчээр гарган суув. Укубала уг нь эр нөхрөө хүлээж галуун тогоогоо галлан
галлан
суужээ. Халуун тогоо пор пор буцлан дор нь улаан цог гялалзаж байв. Эхнэр нь
арга
буюу
Гал дээр халуун цай бий гэв. ,
Едигей дуугарсан ч үгүй халуун цай оочлон байх даа цайны буцламгай
халууныг ч
мэдрэхгүй байв.
Хоёулаа хэн нэгний яриа үүсгэхийг дув дуутүй хүлээнэ. Гэтэл Укубала ам нээж,
Зарипа хоёр хүүхдээ аваад яваад өгсөн шүү дээ гэв. Едигей хүний урманд
өлийж
харсан ч үгүй,
Би мэдсээн гэв.
Чингээд хэсэг дуугүй сууснаа мөн л тэргүүнээ өргөсөн ч үгүй хаашаа явсан бэ
гэв.
Хаашаа явж байгаагаа бидэнд хэлээгуй шүү гэж Укубала дуугарав.
Тэд таг дуугүй болов. Едигей халуун цайнд ам шалзравч түүнийгээ ч мэдэхгүй
гагцхүү
уур хилэн дэлбэ үсэрч хамаг юмаа хэмх хамх цохиж үр хүүхдээ айлгахгүй л юм
сан, муу
юм тарихгүй л юм сан, муу юм тарихгүй л юм сан гэж бодож суув.
Едигей цайгаа уугаад дахин гадаа гарахаар зав дан үстэй дээл, эсгий гутлаа
өмсөн,
лоовуузаа авахад эхнэр нь,
Чи хаачих нь вэ? гэв.
Малаа хараад ирье гэж Едигей гарч одов.
Өвлийн богинохон өдөр хэдийн шувтарч, эргэн той рон дорхноо бүүдийн
харанхуйлан
ирэв. Мэдэгдэм жавар орж, явган шуурга нүдэж могой адил гуривалзан хийснэ.
Едигей
царай барайлган малын хашаа тийш очив. Малын хашаанд ороод төмөр
гинжээр
уяатай байж ядан буй Харнарыг аягүй муухай хялайн харж,
Чи бас л орилсоор байна уу Чамд зогсох заяа байна уу чи муу хог, хүлээж
байгайгүй ээ
Чамтай товчхон ярина даа. одоо надад юм бүхэн хамаагүй болсон гэж харааж
зандарч
гарав.
Едигей Харнарын сүвээ рүү ууртай нь арглгүй нударч, олхио муу үгээр хараан,
тохшийг
авч газар чу луудаад төмөр гинжийг мултлан, уйтгарлак гунихдаа зүдрэлтэйеэ
буйлан
буйлан орилох хар буурыг хөтлөн, мөгөө гартаа мөнөөхөн ташуурын ишинд
ороосон
урт шилбүүрээ барьсаар хөдөө тал руу одов. Хар буур орилоод байхаар нь
хэдэнтаа
муухай эргэн харж, гар далайн занаж чанга чанга угэравч цаадах нь дуугүй
болохгүйг
мэдээд газар нулимж тоохгүй уруу царайлж, буурын муухай орилохыг арга
буюу
тэсвэрлэн, зузаан хөр цасан дундуур, явган шуурга дундуур, алсын бараа
аажмаар
тасран буй харанхуй хээр талын дундуур явсаар байв. Тэргүүнээ гунигтайяа
гудайлган
их л удаан явав. Чингээд зөрлөгөөс хол нэгэн толгойн цаана очоод хар буфандаа
гэсгээл үзүүлж гарах нь тэр.
Дээлээ тайлж цасан дээр хаяад хар буурыг алдуурч зугтаах вий гэхдээ, хоёр
гараа сул
чөлөөтэй байлгах гэхдээ ногтны үзүүрийг яаран бүснээс уяж, өөрт учирсан
хамаг л гай
зовлонгоо хар бууранд оноон хоёр
гар далайж байгаад, ташуурдаж гарав. Хар буурыг . хайр найргүй улангасан
шавхчиж,
.
Май чи Май Өөдөлшгүй мал Хамаг юм чамаас л боллоо Чамаас ганц боллоо
Бүх
юманд чиний буруу даа одоо чамайг сул тавина, дуртай тийшээ яваарай гайгүй.
Гэхдээ
урьдаар эрэмдэг болгож байж тавина даа Май чи Май ханаж цадахыг мэдэхгүй
амьтан
юм болгоныг чамлаж бай Үүгээр түүгээр гүйж явбал таарна. Гэтэл тэр
хоорондуур тэр
эхнэр хоёр хүүхдээ аваад явчихсан байна. Миний явдал та нарын хэнд нь ч
падгүй. Би
одоо нарт ертөнцөд яаж амьд явах юм бэ? Тэр эхнэргүйгээр би яаж амьд явах
юм бэ?
Хэрэв та нарт ялгаагүй байдаг бол надад ч ялгаагүй. Май шангаа ав, муу нохой
гэж
хараан зүхэн жанчив.
Харнар муухай орилон зүтгэж, айх өвдөхдөө ухаанаа гарч эзнийгээ татан
өнхрүүлээд
цасан дээгүүр хүн гэнэтэл чирэв. Хөөрхий хар буур алдуурч сулрахын түүс,
өнөө
хүчээр эгүүлэн авчирсан тэр нутаг руу гүйхийн түүс болж хачин зэрлэг бяр заан
эзнийгээ гуалин чирч байсан шиг дүнгэнэтэл чирсээр авай.
Едигей бөөн цасанд булатдан ам хамарт нь цас орж, зогс зогсооч гэж хашгирч
байв.
Малгай нь хийсэн, толгой нүүрийг нь халуу оргитол хунгар цас шударч,. өвөр
түрийд нь
цас утгаж, урт шилбүүр гарт нь орооцолдон хар буурыг тогтоохын тулд өнөө
ноттны
үзүүрийг уясан суран бүсээ тайлахаас ондоо аргагүй болов. Гэтэл Харнар
гагцхүү
зугтаавал амь гарна гэж мэдрэн айхдаа Едигейг ухаан жолоогүй чирнэ. Хэрэв
Едигей
ямар нэг аз ридээр суран бүснийхээ арлыг угз татан мултлаагүй бол яах
байсныг хэн ч
үл мэднэ, лав хунгарт шааж үхэх байсан биз. Ногтноос шүүрэн автал бас хэдэн
метр
газар чирч, Едигей эцсийн хүчийг шавхан нэг юм тогтоов. Хүйтэн цасанд
хайрагдсан
Едигей сая сэхээ орж, найгалзан амьсгаадаж,
Ай чи муу, ингэдэг вий Шангаа ав, муу мал Миний нүднээс далд ор Арил
цаашаа муу
үхээр, Миний нүдэнд дахин бүү үзэгд Үхэж далд ор Үхэж ял зар Чамайг буудан
албал
алаг, галзуу нохой адил аль муугаа үзэг Хамаг юм чамаас л боллоо Хээр
талд турж үх, сүнс чинь ч хол тонил гэж хараасаар байв. Хар буур мөнөөхөн
АкМойнакийн зүг гүйн одоход Едигей хойноос нь гүйцэж нэг сайн шавхуурдан
аваад
хүний аманд багтамгүй олхио муу үгээр хараан явуулав. Хариугаа авч хагацах
цаг
болоход Едигей хойноос нь,
Үхээрийн муу мал үхээсэй Арил цаашаа Ха наж цадахыг мэддэггүй амьтан тэр
газраа
очиж үх
Духанд чинь сум зоогоосой хэмээн хашгирсаар байв.
Гэтэл хар буур бүрий барий талын дундуур улам холдож, удалгүй харанхуй
шуурган
дотор үзэгдэхгүй болж, зөвхөн хааяа хааяа чанга орилох нь сонсогдож байву энэ
золиг
өнөө АкМойнакийн хэдэн ингэ тийш өнөө шөнөжин хар шуурган дундуур эцэж
цуцахыг
мэдэхгүй явж хүрнэ дээ гэж Едигей бодов. Чингээд,
, — Түй гэж нулиман мөнөөхөн цасан дээгүүр чирэгдсэн шинэхэн мөрөөрөө
орж гэдрэг
буцав. Нүүр гар нь час улайжээ. Малгай ч үгүй. дээл ч үгүй харанхуйн дотор
өнөө урт
шилбүүрээ чирсээр гэлдэрч явтал гэнэт сэтгэл хоосрон, хамаг биений тамир
тэнхээ
тасарсныг мэдээд цасан дээр сөхрөн сууж, байдгаараа бөгтийн битүү бөглүү
хүчдэн
уйлж гарав. Шар талын дунд цорын ганцаар тийнхүү сөхрөн суухдаа талын
салхин
хэрхэн исгэрэн цас хуйлруулж, явган шуурга нүдэж байхыг чагнан, дээрээс цас
буухыг
чагнан байв.
Тэрхүү түг түмэн цасан ширхэг агаарын дотор хавиралдан чимээгүй шүр шүр
буухдаа
тийм хагацлыг яаж давах вэ дээ аргагүй, хайртай хүүхнээ явуулчихаад аливаа
эцгээс
илүү хайртай болсон тэр хоёр хүүг нь явуулчихаад амьд явах гэдэг үнэхээр
утгагүй юм
гэж хэлж байх шиг санагдаж байжээ. Едигей суусан газраа үхэж цасанд
булагдчихмаар
санагдаж байжээ. Шөнийн харанхуйгаар хээр талд тийнхүү гашуудалтайяа орь
ганцаар
суусан хэвээрээ,
Тэнгэр бурхан гэж байхгүй байлаа ч амьдралын талаар юу ч ухаж мэдэхгүй юм
Тэгэхлээр бусдаас юу хүлээх юм бэ? Тэнгэр бурхан гэж огт байхгүй, байхгүй
гэж Едигей
шийдэмгий өгүүлэв. Үүнээс өмнө Едигей энэ үгийг ингэж эрс чанга хэлж
байсан удаа
нэгээхэн бээр үгүй билээ. Тэр ч байтугай Елизаров тэнгэр бурхны тухай үргэлж
ярьж,
шинжлэх ухааны
үүднээс тэнгэр бурхан гэж огт байхгүй гэж итгүүлэн ярихад үнэмшдэггүй байв.
Гэтэл
одоо үнэмшжээ…
Дээдийн салхинд арчигдсан газар дэлхий өөрийн замаар орчсоор авай. Газар
дэлхий
нарыг тойрон, бас өөрийн тэнхлэгийг эргэн байхад тэрхэн үес цасан цөлийн
дунд цасан
дээр өвдгөөр сөхрөн суусан нэгэн хүн мөн хамт эргэж байлаа. Тэр нэгэн өдөр
хайртай
хүүхнээсээ хагацав гэж Шуурган Едигейн сөхөрсөн шиг нэг ч эзэн хаан, нэг ч
гүрний
эзэн улс гүрнээ алдав, засаг төрөө алдав гэж гунигт дарагдан нарт хорвоогийн
өмнө
тэгж өвдөг сөхрөн байсан удаа үгүй буй заа… Газар дэлхий эргэсээр байв.
Түүнээс хойш гурав хоноод Казангап агуулахын дэргэд Едигейтэй уулзав. Тэд
тэндээс
засварын ажилд хэрэглэх зам төмрийн жинтүү, хадаас авч байв. Казангап
хэлхээтэй
төмөр явган тэргэн дээр тавьж байх зуур огт санаандгүй, явдлын далимаар юм
шиг,
Едигей чи яагаад нэг л зожиг байдаг болчихов? чи надаас яагаад дөлж дайжаад
байна,
чамтай юм ярих гээд огт ая олдохгүй юм гэсэнд Едигей түүнийг аягүй хялайн
харж,
Чи бид хоёр яриа үүсгэх л юм бол би чамайг дор нь багалзуурдаж орхино шүү
дээ
Үүнийг ч чи бэлхнээ мэдэж байгаа гэв.
Намайг юм уу магадгүй ондоо хэн нэгнийг ч чи багалзуурдахад бэлхэн байгаа
гэдэгт би
эргэлзэхгүй байна. Харин чи яагаад ингэж уур чинь хүрээд байна вэ?
Та нар л Зарипыг эндээс албадаж явуулсан даа гэж тэр хэдэн өдөр дотрыг
давчдуулан сэтгэлийг шаналган явсан үгээ шуудхан хэлж орхив. Казангап
уурлав уу,
аль эсвэл ичив үү нүүр нь улайж толгой сэгсрэн,
Хэрэв чи тэгж бодож байгаа бол бидний талаар ч, Зарипын талаар ч шал муухай
юм
бодож явдаг хүн байна. Чамд орвол тэр эмэгтэй их сайхан ухаантай төрсөнд нь
баярлах ёстой. энэ явдал юугаар төгсөх бол гэж чи хэзээ нэгэн цагт бодож үзсэн
үү?
Үгүй юү? Тэгвэл тэр хүүхэн бодож үзээд хожимдоогүй дээрээ явсан нь дээр гэж
шийдсэн байна. Тэр талаар надаас гуйсан болохоор би явахад нь тусалсаан.
Харин
хоёр
хүүгээ аваад хаашаа явах нь вэ гэж би асуугаагүй, тэр ч өөрөө хэлээгүй, үүнийг
ганцхан хувь заяа мэдэг өөр хэн ч бүү мэдэг. Ойлгов уу Ганц ч илүү юм дуугарч
өөрийн
нэр нүүр танай эхнэрийн нэр нүүрийг алдаагүй явсан даа. Тэд хүний ёсоор л
сайн
сайхан салалцсан, чамайг гарцаагүй унах гай зовлонгоос хамгаалж гарсанд нь
чи
хоёулангийн өлмийд сөхрөн мөргө. Укубала шиг тийм сайн эхнэр хаанаас ч
эрээд
олохгүй. Ондоо хүн байсан бол өдийд хэрэг мандуулж, чи өнөө Харнараасаа ч
дор
ертөнцийн мухарт зугтаан одох байсан даа гэв.
Едигей үг дуугарсангүй, ер юу гэж хариу тавих билээ? Ер нь Казангапийн
хэлдэг маш
зөв, гэвч ухахын аргагүй зүйлийг Казангап ойлгосонгүй. Едигей хажуу тийш
тоомсоргүй
нулимж, илэрхий хэдэрлэж,
За за, чам шиг мэргэдийн үгийг дуулахаараа нэг боллоо. тийм ч учраас чи энд
өргөс
мөчир, өө сэвгүй онгон адил хорин гурван жил халаагүй сууж байгаа юм чинь.
Хүний
тийм явдлыг чи ер яаж мэдэх вэ дээ. Чиний үгийг чагнаж байх зав алга гээд
яваад
өгчээ. Казангап хойноос нь,
Чиний өөрийн л мэдэх хэрэг гэж дуугарчээ.
Тэр ярианаас хойш Едигей тэрхүү дургүй хүрмээр
Шуургатын зөрлөгийг орхин явах гэж бодох болов. Уг явдлыг мартагнаж,
санаагаа
амруулж чадахгүй, сэтгэлийг шаналгах уйтгар гунигийг давж чадахгүй учраас
тэндээс
зайлах юм сан гэж үнэн голоосоо бод жээ. Зарипа ч байхгүй, тэдний хоёр хүү ч
байхгүй
болохоор орчин тойронд юм бүхэн царай алдаж, эзгүйрэн хоосроод, бүр
гуриатжээ. Эл
учир тэр зовлонгоос ангижрахын тулд Едигей Жангельдин ажлаас халагдах
тухай
өргөдлөө зөрлөгийн даргад албан ёсоор өгөхөөр шийдэв. Энд л байхгүй байваа
барж
эхнэр хүүхдээ аваад хаашаа ч хамаагүй нүүхээр шийдэв. Тэн гэр бурхан хүртэл
мартсан энэ зөрлөгт ямар насаараа уяатай биш, олонх хүмүүс ондоо хот суурин
газар
суу даг, тэд бол энд нэг цаг ч байхыг зөвшөөрөхгүй дээ. Тэгэхлээр яагаад энэ
Шар
талд насаараа донгодож уух учиртай юм? Ямар нүгэл хийсэн гэж тэр билээ?
Больё
доо, эндээс явахдаа л явна, Аралдалайдаа эгж очдог ч юм уу, ондоо газар
Карганда,
АлмаАтад ч очдог юм уу, ер нартад нутаг мундсан биш дээ Едигей
бол ажилд сайн, гар хөл бүтэн, бие эрүүл ингэхлээр толгой мөрөн дээр байсан
дагт
ондоо ажрах юм огт үгүй, явахдаа л явна, үүнд бодож ядаад байх юу байна.
Харин Укубалатай яаж яриа үүсгэж, энэ санаагаа яаж итгүүлэн хэлэх билээ,
түүнээс
буеад нь тун амархан хэрэг гэж Едигей эргэцүүлэн бодов. Чингээд нэг ая тай
зохистой
цаг олж энэ үгээ хэлэх гэсээр явтал долоо хоног өнгөрөв. Гэтэл Едигейн өнөө
дураар
нь хөөж орхисон Харнар эгээд ирэх нь тэр.
Нэг үдэш хотны ноход шуугилдан нэг зүг давхин очиж боорлон хуцаж байгаад
эгэн
ирэхэд нь Едигей энэ юу болоод байна гэж харахаар гарав. Гэтэл малын
хашаанаае
холгүй нэг үл мэдэгдэх амьтан зогсож байж, сайтар ажвал тэмээ мөн, гэхдээ их
л хачин
амьтан харагджээ. Едигей тийш ойртой харвал Харнар хэмээх буур нь мөн
болохыг сая
танив. Түүнийг хараад Едигей бүр мэгдэн хоцорч,
Пээ, манай буур уу даа? Хэрмэл амьтан яацарах нь энэ вэ? Яатлаа ингэж
лойчихов
оо? гэж дууалджээ.
Шуурган Харнар бүр яс арьс болжээ. Толгой нь учиргүй зантайж, хүзүү нь
гохийж, нүд
нь гунигтайяа хонхойн ширгэжээ. Зогдор гэж өөрийнх биш, хүн инээдэм доог
болгон юм
зүүж орхисон адил өвдөгнөөс дор унжина. Өнөө сайхан ширээ бөх нь шалчийж,
эмгэн
хүний дэлэн адил шалхайн унажээ. Малын хашаа хүрэх тэнхэл хүрсэнгүй хэсэг
амьсгаа
даран зогсож буй нь тэр ажээ. Орооны цагаар ингэж хөөж эцсийнхээ дусал
цусыг,
эцсийнхээ эс үрийг тас шавхан бараад хоосон шуудай таар адил юм арайхийн
мөлхөн
гэлдрэн эгж ирсэн нь тэр ажээ. Едигей ихэд хачирхан тал талд нь гарч хараад
тавласан янзтай,
Хээ зайлуул чи минь яагаад ингэж лойж хоцров оо Чамайг хотны ноход хүртэл
танихгүй
болсон байна шүү дээ нэг сайхан буур байсан биш үү Сүрхий гайхал Тэгээд
ичих ч үгүй,
зовох ч үгүй эргээд ирэв үү? Засаа чинь байх шив дээ Гэтэл татаж орхив уу,
замдаа
гээчихэв үү? Бас ямар айхтар шинхэг үнэртэж байх юм. Тэнхээ хүрсэнгүй
салтаа руугаа
шарьж орхиж. Хондлой дээрээ шавсныг хараач Ай гүймхий хар, турж үхэх
шахаж л дээ
гэжээ.
Харнар урьдынхаа тэнхээ тамир, сүр жавхлангаа алдаад хөдлөх ч тэнхээгүй
зогсож
байв. Зөвхөн толгойгоо их л гунигтай, хөөрхийлөлтэйеэ ганхуулан, хөл дээрээ
тогтохыг
хичээнэ.
Едигей хар буураа ихэд өрөвдөв Гэртээ гүйж ороод түмцэн дүүрэн үрийн сайн
улаан
буудай авчирч нэг атга хэртэй давс хольж өгөөд,
Үүнийг ид, жаахан тэнхээ орж юун. Тэгээд хашаанд оруулъя, хэд хоног хэвтэж
тэнхээ
ор доо гэв.
Едигей тэр өдрөө ярих гэснээ Казангапт ярив.
Өөрөө шууд тэднийд очиж хэлсэн нь,
За Казангап, би нэг юм хэлэх гэж ирлээ. чи битгий гайхаарай. Өчигдөр ондоо
яриа
үүдээд хэлэх гэснээ хэлээгүй юм, өнөөдөр зориуд ирлээ. энэ бол ноцтой яриа.
Би
Харнарыг чамд буцааж өгөх санаатай тэгээд баярлав гэж тал өгөх гэж ирлээ. энэ
амьтныг ботго байхад нь чи надад бэлэг болгож өгсөн, энэ мал ч надад их л
зүтгэлээ.
Чамд баярлалаа. Миний тэвчээр хүрсэнгүй саявтар хөөгөөд явуулчихсан чинь
өнөөдөр
хөлөө ч даахгүй болчихсон хүрээд иржээ. одоо хашаанд хэвтэж байна. Хоёр
долоо
хоноод хуучин янзандаа орно биз, хүч тэнхээтэй, эрүүл саруул болно вий.
Ганцхан
тэжээл өгөх хэрэгтэй… Гэтэл Казангап үгийг таслан,
Байзаарай, чи юу яриад байна? Харнарыг яагаад гэнэт будааж өгөх болов?
Буцааж
аль гэж би гуйгаа юу? гэв.
Едигей санасан бодсоноо цөмийг ярив. ийм ийм юман дээрээс эхнэр хүүхдээ
аваад
эндээс явах юм уу гэж бодож байна. энэ их Шар талд залхлаа, нутаг
солих цаг боллоо. Үүнээс дээр газар ч олдож юуны магад энэ тэр гэж ярихад
Казангап
ихэд анхааран чагнаад,
— энэ бол чиний л мэдэх хэрэг. Гэхдээ чи чухам юу хүсэж байгаагаа өөрөө
ойлгохгүй
явах шиг надад санагдаж байна. За яах вэ, чи эндээс явлаа гэж бодъё, Гэтэл чи
өөрийн биенээс салж одохгүй шүү дээ. чи хаана ч очлоо гэсэн өөрт тохиолдсон
сэтгэлийнхээ зовлонгоос салж чадахгүй, тэр явдал чамаас салахгүй, ийм биш
дээ,
Едигей. Хэрэв чи эр хүн л юм бол эндээ суугаад тэр сэтгэлийнхээ зовлонг давж
дийлэх
гээд үз явна гэдэг чинь эрэлхэг зориг гаргаж буй хэ
рэг биш, хүн болгон яваад өгч чадна. Харин хүн болгон өөрийн сэтгэлийг
хүчлэн дийлж
чадахгүй шүү гэв.
Едигей түүний хэлснийг дотроо эс зөвшөөрөвч маргасангүй. Харин урт уртаар
санаа
алдан, «Ямар ч гэсэн эндээс явж ондоо нутаг усаар тэнэж болноо, Харин тэглээ
гээд
би уг явдлыг мартаж чадах болов уу Ер нь би яагаад тэр явдлыг мартах ёстой
юм?
Тэгвэл цаашдаа яавал дээр вэ? Бодохгүй байж болохгүй, бодохлоор надад их
хэцүү
юм. Зарипа одоо ямаршуу суугаа бол? Юу ч мэдэхгүй нялх хүүхэдтэй хаана
очоо бол?
юм болбол учрыг нь ойлгож тус болох хүн бий болов уу Укубалад ч амаргүй
байгаа,
намайг хүйтэн хөндий, уруу царайлан явахад хичнээн хоног дуугүй тэсэв дээ…
Ер
яалаа гэж тэгж байх юм?» гэж дотроо бодож суув.
Шуурган Едигей дотроо юу бодож суугааг Казангап гадарлаж тэр байдлыг нь
хөнгөлөхийн үүднээс анхаарлыг татах гэж зориудаар ханиалгаж, Едигейг
тэргүүнээ өд татахын хамт хэлсэн нь,
Ингэхэд би өөртөө ямар нэг ашиг хонжоо олох гэж байгаа юм шиг чамд ятгах
хэрэг юу
байна. Чп өөрөө бүхнийг хийж чадна. Ер ингэж ярих юм бол чи Раймалы-ага
биш, би
Абдильхан биш. Хамгийн гол нь чамайг барьж хүлье ээ гэхэд манай энэ нутагт
хаана ч
тийм ургаа хус мод байхгүй. чи эрх чөлөөтэй хүн болохоор дураараа л бол.
Харин
ганцхан эндээс хөдлөхийн өмнө юмыг сайтар тунгааж бодоорой гэжээ.
Казангапийн хэлсэн энэ үг Едигей дотор их л олон жил хоногшин явжээ.
Раймалыага бол тухайн цагтаа тун залуугаасаа нэрд гарсан онцгой алдарт
дуучин,
ерөөлч магтаалч хүн байлаа. Раймалы-ага бол тэнгэрийн хишгээр гурван
зүйлийн
сайхан ид чадлыг бие дээ хослуулсан талын алдарт туульчин, өөрөөр хэлбэл
яруу
найрагч, өөрийн дуузохиодог, тэр дуугаа жирийн бус сайхан дуулан чаддаг их
амьсгалын эр байлаа.
Тэрбээр үе тэнгийнхэндээ ихэд бишрэгдэх агаад дом борын чавхдасанд гар
хүрэхийн
төдий уран эгшиг уянгалан, хойноос нь хүмүүсийн харсаар байтал нэгэн шинэ
дуу
ундран гардаг байжээ. Тэр дууг маргаашнаас нь аваад Хүн болгон ам дамжин
дуулж
явсан билээ. Юу гэвэл Раймалын дууг сонссон хүн болгон сайхь дууг нүүдлийн
хот
айлуудаар дор нь тараадаг авай.
Уулнаас буух агсам морь голд орж явахдаа
Усны сэрүүн тунгалаг амтыг танимуй.
Залуу чамдаа давхисан Би уруулд чинь хүрэхийн хамт
Замбуулин хорвоогийн жаргалыг даруй танимуй…
Гэж тэр үеийн моринд гарамгай залуусын дуулдаг дуу бол мөн Раймалын
зохиосон дуу
билээ.
Раймалы-ага тэнгэрийн зарлигаар ямагт тод өнгийн гоё хувцас өмсөн явна.
Ялангуяа
өвөл, зун, хавар дандаа гоё эмжээр хиазтай үнэт ангийн үсэн малгай өмсөх
дуртай.
Бас туркменүүдийн найранд уригдан бэлгэнд авсан олонд алдартай сайхан
сайвар
саарал морь үргэлж унаж явдаг байжээ. Тэр саарал морийг улс мөн ээнээс нь
доргүй
шагшин хэлцэнэ. юм мэддэг хүмүүс шувуун саарлын бөмбөгнөтөл сайварлан
явахыг
харахдаа жаргалыг эдэлдэг байжээ. Эл учир зарим алиа хошин үгтэй хүмүүс
манай
Раймал домборын эгшиг, саарал морь хоёроороо л баян хүн дээ гэлцэнэ.
Үнэндээ ч тийм байжээ. Раймалы-ага бүх насаа мориор давхин, домбороор
хөгжимдөн
өнгөрөөжээ. Хэдийгээр маш их алдар нэрийг олсон боловч баяжиж
хөрөнгөжсөн нь
үгүй, үргэлжийн дөрвөн цагт найр наадам эргүүлэн, хаврын адаг сарын
гургалдай адил
дуулан донгодон насыг баржээ. Зарим чадалтай, хөрөнгөтэй улс түүнд дургүй,
талын
салхи адил хийссэн ямар ч утгагүй завхарч явдаг амьтан гэж ар хударгаар нь
ярилцдаг
байж.
Гэвч Раймалы-ага дээдийн их найранд ирж дом бордож дуулахтай зэрэг хүн
бүхэн,
өнөө далдуур муулдаг хүмүүс ч ялгаагүй сэтгэл булаагдан амьсгаа Даран
чагиаж,
түүний гар хуруу, нүд ам, нүүр царайг ширтэн суудаг авай. Раймалын гар хуруу
хуурын
чавхдас дээгүүр гүйхдээ хүний сэтгэл зүрхний мэдрэн
чадах бүхий л ая дууг цөмийг гарган чаддаг учраас хүмүүс түүний гар хурууг
ширтэн
суудаг болой. Раймалын нүдний харцанд санаа бодол, оюун сэтгэлийн бүхий
хүчин
чадал бадран гялалзаж үргэлж хувьсан байдаг учраас хүмүүс түүнин нүд амыг
ширтэн
суудаг болой. Раймалы-ага цог заль төгөлдөр, ариухан царай зустэй учраас
хүмүүс
түүний нүүр царайг ширтэн суудаг болой. Түүний дуудуулж байхад нүр царай
нь
салхитай өдрийн тэнгисийн мандал адил онд ондоо болж хувиран байдаг
билээ…
Олон эхнэр цөхрөнгөө бараад тэсвэр алдан хаяж явсан авч олон эм түүнийг
мөрөөдөн
шөнийн цагаар сэмхэн уйлдаг байжээ.
Раймалы-ага тийнхүү найрнаас найр, хуримнаас хурим хэсэн дуулж хуурдсаар
явтал
нас сүүдэр хэвийж илт өтлөх тийшээ ханджээ. Эхлээд уруулын иъ сахал
бууралтан,
удалгүй эрүүний нь сахалдайгаад иржээ. Өнөө сайхан саарал морин нь ч больж
бие
гал бираа алдан дэл сүүл шингэрээд гагцхүү түүний явдлаар нь урьд нэн сайн
хүлэг
морин байжээ гэж мэ дэж болохоор болчихжээ. ингээд Раймалы-ага өвлийн цагт
оройноос хатсан өнчин улиас адил орь ганцаар суудаг болж, нэг мэдэхнээ хань
бүл ч
үгүй, гэр орон ч үгүй, мал хөрөнгө, бусад зөөрь ч үгүй хоцорчээ… Гагц хүү
түүний дүү
Абдильхан арга буюу хажуудаа толгой хоргодуулах авч нутгийн ойр дотно
улсын дунд
Раймалыг ихэд дургүйцэн муу хэлдэг байжээ. Гэвч Раймалы ахдаа тусгай гэр
бариулж,
хоол унд өгч хув цас хунарыг нь угаалгадаг ажээ…
Раймалы-ага ч дандаа өтлах тухай дуулж, үхэх тухай боддог болжээ. Тэр үед
олон
агуу их, гунигт дуунууд бий болсон нь бий. Хийх юмгүй зүгээр суухдаа
мөнөөхөн их ийг сэтгэгч мэргэдийн адил нарт хорвоод хүн юунд төрдөг вэ?
гэж бодож суудаг болжээ. Урьдын адил хурим найр хэсэхийг больж гэрээс
гарахгүй,Үргэлж уйтгартай гунигтай эгшиг уянгалуулан, идэр
залуугийнхаа явдлыг дурсан санаж, нутгийн өвгөд хөгшчүүлтэй орчлонгийн
мөнх бусын
тухай ярьж суух нь элбэг болжээ…
Нэг өдөр Раймалы-ага гэртээ сууж тэссэнгүй уйтгараа сэргээх гэж хөгшин
саарлыгаа
эмээллэн нэг их найранд очжээ. Ер нь аливаа хурим найранд дуу
луулахгүй ч гэсэн зүгээр зочноор ирж байгаарай гэж нутгийн настай хөгшчүүл
ихэд
гуйдаг байжээ. Эл учир Раймалы-ага юу ч гэсэн домбороо аваад мөд эргзж ирнэ
гэж их
л хөнгөн шингэн явжээ.
Улс түүнийг маш хүндтэй угтан тосож хамгийнхаа том цагаан эсгий гэрт урин
залав.
Тэнд таньдаг улстай нийлэн айраг ууж, томоотой юм ярьж ерөөл тавьж байв
Хот айлд найр хурим нижигнэж энд тэндгүй хүмүүс дуулан шуугилдаж, залуус
наадан
инээлдэж байв. Гадаа шинэ гэрлэгсдэд зориулан морь уралдуулах гэж бэлдэж
галч
замч нар задгай галын дэргэд бужигналдан, адуу мал янцгаан золбин ноход ийш
тийш
шог шиж, тал хээрийн цэцэг ногооны үнэрийг авчрах хээ рийн салхин
шүржигнэх нь цөм
дуулдаж байж. Гэтэл хажуугийн гэрт улс дуулж хуурдахыг Раймалы-ага юунаас
ч илүү
их л соргог сонсож хааяа хааяа залуу бүсгүйчүүл нирхийн инээлдэж байхад бүр
чих нь
соотойгоод иржээ.
Хөгшин ерөөлчийн сэтгэл гунин шаналав. Хамт хүүрнэн суусан улсдаа тэр
байдлаа
мэдэгдээгүй авч сэтгэлдээ хуучий явдлаа нэгд нэггүй дурсан залуу, цэ вэрхэн
явсан
өдрүүдээ санав. Тэгэхэд Ранмалыага ялгуун саарал морион унаж салхи адил
давхин
явахад морин туурайд өвс ногоо хэгц гишгэгдэн уйлж инээж байсан билээ.
Тэгэхэд
түүний дуулахыг тэнгэрийн нар сонсоод урдаас нь тосож, хээрийн салхин
хэнхдэг
цээжинд нь багтахгүй явсан билээ. Тэгэхэд түүний домборын эгшиг дуун
хүмүүсийн
зүрхэнд гал бадраан, түүний дуулсан үг бүхэн нисэн оддог байсан билээ.
Тэгэхэд
Раймалы-ага зовж чаддаг, нулимс асаддаг байж билээ. Юуны тулд яах гэж тэгж
явав
саарал чандруунд дарагдан унтарч буй цог шиг өтөлж хөгшрөхийн цагт тжр
бүхнээ
харамсан санахын тулд уу Раймалы-ага уйтгар гунигт дарагдан улам бүр юм
бодон
бодолд дарагдан суув. Гэтэл гадаа хөлийн хүний дуу гарч,хүзүүний зүүлт чимэг
ханги
жингэ дуугарч эмсийн бошинз дээлийн хормой шүр шар хийх танил дуу
Раймалын
чихийг дэлсэв.
Хэн нэгэн хүн гэрийн эсгий үүдийг дээр гэгч сөхтөл нүүр ил чанга
татсан нумын хөвч адил зурайсан хөмсөг нь
эрэмгий зоригийг илтгэсэн томоогүй бардам харцтад залуухан бүсгүй орж
иржээ. Мойл
хар нүдэт тэр бүсгүйн нуруу туруу, нүүр царай, хувцас хунар юм бүхэн нь
зохиж хүний
уран гараар бүтээсэн адил харагдах ажгуу. Найз хүүхэн, хэдэн залуу харчуул
дагуулсан тэр бүсгүй тэрийн ахмад хүмүүсээс өршөөл эрж үүдэнд мэхийн
ёслов. Гэтэл
нэг ч хүн ам нээж амжаагүй байтал өнөө бүсгүй хөгжмийн чавхдасыг итгэл
дүүрэн
дэлдэж, Раймалы-агад хандан,
«Алдар цуутай дуучин ерөөлч Раймалы-ага, булгийн усанд хүрч амны цангаа
гаргах
гэж алс холоос эорь дог аянчин адил амрыг чинь эрэх гэж би хүрч ирлээ.
Шуугилдсан
бөөн улс оров гэж битгий буруушаагаарай, энд нарйх гэж найр, цэнгэх гэж
хурим болж
байгаа билээ. Раймалы-ага, миний зориг зүрхтэйг битгий гайхаарай, би хайртай
сэтгэлээ
өөрөө илтгэх гэж байсан шиг дотроо айн сүрдэн дуугаан дуулах гэж, чамд ирэх
гэж
зориг гаргалаа. Нандин буу дарийн цэнэгтэй байдаг шиг миний бие эрэлхэг
зоригон
цэнэгтэй явдгийг Раймалы-ага уучлаарай. Би найр хуриманд дураараа явдаг
боловч
чамтай ингэж уулзах гэж зөгий амтат балыг дусал дуслаар хураадаг шиг би на
саараа
биеэ бэлдэж байлаа. Оноотой цагтаа дэлгэрэх тавилантай цэцгийн дэлбэ адил
биеэ
бэлдэн хүлээж байлаа. Тэр цаг одоо болжээ…» гэж амар мэндийн дуулал дуулж
гарахад нь Раймалы-ага «Байзаарай, харийн сайхан бүсгүй чи хэний хэн гэдэг
вэ?» гэж
лавлан мэдэх гэсэн боловч хүний дууг дундуур нь таслахыг зүрхэлсэнгүй. Гэвч
тэр
бүсгүйд унаж гайхан биширч байв. Сэтгэл санаа нь үймрэн, хамаг биений
халуун цус нь
сэрээд хэрэв тэрхэн үес хамгийг хардаг хурц нүдтэй хүн байсан бол түүний
хэрхэн
дэгдэгнэж, нисэх гэж буй уулын бүргэд адил дэвж дэрвэж байсныг нь лав
харсан буй
заа. Раймалын нүдэн сэргэн гэрэлтэж, хүслэнт дуугаа тэнгэр огторгуйгаас олж
сонссон
шиг чих тавин хөгшин настайгаа ч умартаад тэргүүнээ өргөв.
Дуучин бүсгүйн цааш нь дуулсан нь,
«Би нэгэнт ийм явдал гаргах гэж даруй шийдсэн болохоор тал нутгийн агуу
туульчин чи
миний түүх намтрыг сонс. Тэнгэрээс заяатай дуучин ерөөлч Рай малыага чамд
би бүр
хар багаасаа хайртай дуртай
юмаа. Раймалы-ага чамайг хаана дуудуулсан ч, хаашаа мордон явсан ч би салах
сандахгүй мөрдөн дагаж явлаа. Битгий буруушаагаарай. дуу хуурын агуу шидэт
Раймалы-ага чи урьд ямар явсан, одоо ямар байгаа тийм л дуучин болохыг
мөрөөдөж
байлаа. Чамайг хаана явсан газар сүүдэр мэт дагаж, хэлсэн үгий чинь гээлгүй
тогтоож,
дуулсан дууг чинь залбирал адил давтаж, зохиосон шүлгийг чинь тарни адил
цээжлэн
явлаа. Нэгэн жаргалтай сайн өдөр чиний түмэн амга ланг айлтган, чамд дурлан
явдгаа
шууд хэлж, чамайг байхад зохиосон дуугаа дуулахыг мөрөөдөн, тийм авьяас
билгүүн
агуу их чадлыг хайрлаач гэж тэнгэр бур ханд мөргөж явлаа. Бас ялагдаж
дийлдсэн ч
хамаагүй, агуу их чадалт чамтай уран хуурын эгшиг уралдуулан наадах гэж
мөрөөдөн
явсан миний шазруун зайг тэнгэр бурхан өршөөн хэлтрүүлэх болтугай. Рай
малыага, би
одоо хуримаа хийхийг хэрхэн мөрөөдөн яваа шигээ энэ нэгэн өдрийг мөрөөдөн
хүлээж
явлаа. Гэвч би даанч бага балчир байлаа. чи бол хэдийн алдар хүндийг олсон
хүн
бүхний хайртай дуртай агуу их хүн болсон болохоор олны дундаас бяцхан охин
намайг
анзаарч, гэр дүүрэн найрын дундаас намайг онцлон хараагүй чинь зөв өө
Тэгэхэд би
таныхаа дуулсан дуу болгоныг ханатал чагнан, дотроо ичиж үхэх шахан, чамайг
далдуур мөрөөдөн зүүд нойрондоо санагалзаж, бушуухан бие боловсрон хүүхэн
болж
чамтай учран золгож зоригтой үгээ хэлэх юм сан гэж хүсдэг байлаа. Чамтай
тийнхүү
учран золгож ширүүн чанга харцнаас чинь дальдарч айлгүйгээр дур
сэтгэлтэйгээ
илтгэхийн тулд чамтай чадлаа сорьё гэж урин залж байгаагаа өчүүхэн ч нуулгүй
хэлэхийн тулд үгийн Уран, хөгжмийн чанарыг гүнээ танин мэдэж, миний багш
таныхаа
адил сайхан дуулж сурахыг би өөртөө андгайлсан юмаа. ингээд би хүрээд ирлээ.
Миний биеэрээ, заяагаараа байгаа нь л энэ. Намайг өсөж торнин, цагаас
хожимдолгүй
бие боловсорч хүүхэн болох зуур их ч удаан хугацаа өнгөрч арайхийн сая энэ
хавар
арван есөн насыг хүрлээ. Раймалы-ага чи бол оидний охид эмсийн нүдээр
харахад яг л
янзаараа, үс чинь жаахап онгожээ. Гэвч энэ бол миний чамд янаг болоход
огтхон ч
саад болохгүй, цал буурал болоогүй хүнд дурлахгүй байж яахан болох билээ.
.
Ингээд би ирлээ. одоо шийдэмгий үгээ тодорхой хэлэхийг минь зөвшөөрнө үү.
Би
чамтай уран үгээр уралдах гэж ирсэн болохоор намайг эмийн хувьд голох бол
чиний
дур, харин дуучийн хувьд голж болохгүй шүү. Чамайг урин дуудаж байна, үгээ
хэлэгтүн
гэж дуулжээ.
Чи чинь хаанахын хэн юм бэ? гэж Раймалы-ага дууалдан суудлаас босож, —
Нэр чинь
хэн гэдэг вэ?гэжээ.
Миний нэр Бигмай гэдэг.
Бигмай гэнээ? чи одоо хүртэл хаана явсан юм бэ? чи хаанаас гараад ирэв,
Бигмай?
гэж Раймалы-агаад биш нэгэн үг унагаж, тэргүүнээ гунигтайяа гу дайлгав.
Би бага балчир байлаа, одоо өсөж том боллоо гэж хэлсэн шүү дээ, Раймалы-ага.
Бүгдийг ойлголоо. Ганидан зүйл ойлгохгүй байна, өөрөөр хэлбэл өөрийнхөө
хувь
зохиолыг ойлгохгүй байна. Намайг хадан гэртээ ойртохын цагт чи өсөж ийм
сайхан
хүүхэн болдог яагаад тэр вэ? Надад яагаад тийм заяа оноов? Миний үзэж
өнгөрүүлсэн
бүхэн юу ч биш, тэнгэрийн хишиг буусан адил чамтай нүүр учран, чиний дууг
сонсои
баясан шаналж явна гэдгээ мэдсэнгүй энэ насаа дэмий талаар өнгөрүүлэв гэж
харамсан гаслахын тулд уу Хувь зохиол гэдэг ямар хатуу хишиг хүртээнэ вэ?
Раймалы-ага, чи хувь заяандаа дэмий гашуудан гомдож байна шүү. Миний
нүүрээр
тийм хувь зохиол оногдсон бол надад битгий эргэлзээрэй. Эм хүний энх рий
янаг, дуу
хуур, цаглашгүй хайр дурлалаар чамайгаа баярлуулан чадах эсэхээ олж
мэдэхээс илүү
эрхэм зүйл надад байхгүй шүү. Надад битгий эргэлзээрэй, Раймалы-ага. Гэвч чи
эргэлзэн тээнэгэлзэж, тэр эргэлзлээ давж чадахгүй чамтайгаа учрах үүд хаалгыг
минь
хаах аваас би чамд хэмжээлшгүй дурласан хэвээрээ чамайг онц хүндэтгэн, ямар
ч
гашуун зовлон амсахаас буцалгүй чамтай уран дуугаар уралдъяа.
Чи юу ярина вэ Гашуун зовлон гэдэг чинь юу гэсэн үг вэ Бидний оршин буй ёс
журманд
нийцэхгүй хайр дурлал байна гэдэг бүхнээс аймшигтай зовлон атал уран үгээр
уралдахын хэрэг юу байх вэ Үгүй дээ ригмай, би чамтай уран үгээр уралдах гэж
ам
гарах
гүй. Хүчин чадал минь мөхөсдөж, үг хэл минь хатаж дуу хоолой минь
бүдгэрсэндээ
уран үгээр уралдахгүй гэж байгаа биш ээ. Гагцхүү чамайг бишрэн гайхаж
байна. Бигмай
биедээ зовлон хураавч чамд дурлаж байна. Бигмай Гагцхүү чамтай хайр
дурлалаар
уралдъя, Бигмай
Раймалы-ага ингэж хэлээд домбороо авч Шинээр хөглөн шинэ дуузохион
дуулжээ.
Мөнөөхөн идэр залуугийнх шигээ заримдаа өвс ногоон дотор салхин үл мэдэг
ширчигнэн буй юм шиг, заоимдаа гүн цэнхэр огторгуйд аянга нижигнэн бүй юм
шиг
дуулав. Тэр цагаас хойш энэ дэлхийд «Бигмай» гэдэг нэгэн сайхан дуугарчээ.
«…Хэрэв чи булгийн уснаас ундаалах гэж алс холоос ирсэн бол би хээрийн
салхи шиг
тосож өлмий дор чинь мөргөе үү, Бигмай Хэрэв өнөөдөр тавилангаар миний
насны
эцсийн өдөр байвал би үхэхгүй шүү, Бигмай. Би үеийн үед үхэхгүй шүү,
Бигмяй,
«Бигмай» хэмээх дуунд ингэж гардаг болой.
Тэр нэгэн өдөр хүмүүсийн санаа сэтгэлд өнөд үлджээ. Раймалы, Бигмай хоёрын
талаар тэр даруй хэчнээн ч үг яриа дэлгэрэв дээ. Сүйт эмийг болзоот эрийнд нь
хүргээр явахын үес баярын олон цагаан гэрүүдийн дунд, баярын олон морьтон
ардын
дунд, баярын гоё хувиастны дунд бэр хүргэх цувааны манлайд Раймалы ага
Бигмай
хоёр дуу, ерөөл болон даналзан явжээ. Тэр хоёр мөр зэрэгцэн явж, тэр хоёр
дөрөө
харшуулан явж, тэр хоёр зэрэгцэн гайхуулан явж, тэр хоёр шинэ гэр бүлийн
жаргалыг
хүсэж явж, тэр хоёр домбор дарж, гуурсан бишгүүр үлээн явж, тэр хоёр
харилцаа
дуудуулж явжээ.
Тийм еайхан дуу сонссон хүмүүс тойрон биширч япж, өвс ногоо тойрон баясаж
байж,
түүдгийн утаа тойрон суунаглаж байж, жигүүртэн шувууд тойрон нисэж байж,
даага
унасан багачуул тойрон уралдаж оайжээ…
Гэвч тэр явдал хүн болгоны санаанд нийлсэнгүй. түүны дотор Раймалыг хараад
тоохгүй улс бас явж.
Раймалын хамаатан садан, нэг овгийнхныг баракбайн
хан гэж нэрлэдэг байж. Тэр хурим найранд ирсэн баракбайнхан ингэж яаж
болдог юм,
Раймалы-ага өтлөөд бүр аригцран солиорчээ гэж учиргүй уурлан ун тууцаж,
дүү
Абдильханд нь үглэж гарчээ. энэ Раймалы гэдэг зөнөг нохой ингэж биднийг
шившиглэж
байхад бид чамайг яаж хошууны захирагчаар тавих юм бэ? Амьтны элэг доог
болно.
Тэр дуулж байгааг нь сонсооч, залуу азарга шиг унгалдаж байна шүү. Тэр залуу
бүсгүйн хариу дуулж байхыг сонсоно уу, бузар булай юм Олны нүдэн дээр
хүзүүг нь
хуга мушгивал таарах юм. ингээд ямар сайнаа үзэх вэ энэ залуу хүү хэнтэй
юунд
орооцолдоно вэ? Айл амьтнаар элдэв муу үг тараахаас өмнө Раймалын учрыг
олбол
зохино… гэлцжээ.
Абдильхан үсэн буурал болтлоо завхран явсан ахыгаа олиггүй завхан амьтан
гэж аль
хэдийнээс хорсон явдаг байж. Өтлөв, овоо томоожиж төлөвжив гэж бодсон нь
бүр ч
гаарч, хамар баракбай овгийнхны нэрийг бузарлаж гүйцэв…
Абдильхан ингэж бодоод мориндоо ташуур өгч олны дотор зүсэн орж ташуур
далайн,
«Чи юм бодооч Гэртээ харь» гэж бахирсан авч дуу хуурандаа ухаан алдсан ах нь
дуулсан ч үгүй, харсан ч үгүй. Харин Раймалыг шүтэн бишрэгчид түүнийг
морьтой
тойрон хүрээлж мөнөөхөн дууны үг нэг бүрийг гээлгүй чагнан явагсад агшин
зуур
Абдильханыг шавж тал талаас нь бүдүүн ташуураар толгой хүзүүгүй буулгажээ.
Тэр
олны хэн нь гар хүрч буйг яахан мэдэх билээ. Абдильхан зугтан давхив…
Гэтэл Раймалы-ага, Бигмай хоер дуугаргасаар явж. Тэрхэн үес тэдний амнаас
шинэ
шинэ дуу ундарсаар байж.
«…Уулын буга согоогоо дуудан өглөө эрт урамдахад хадан хавцалд уулын
цуурай
даган дуулдаг болой…» гэж Раймалы-ага дуулахад.
«Эмээс хагацсан эр цагаан хүн өглөө эрт нарыг харахад нар дугариг хар толбо
болон
харагддаг болой…» гэж Бигмай дуулна.
Тэд залууст зориулан ингэж харилцан дуулсаар авай. .
Тэрхэн үес Абдильхай ямар их уур хилэнтэй давхиж, хойноос нь нутаг усныхан
нь, бүх
баракбай ом
гийнхон ямар их хонзон гомдолтой даган хийсгэж явсныг онгирч хоцорсон
Раймалы-ага
харсан нь үгүй. Хэд ямархан хатуу залхаалт үзүүлэхээр үгсэн ярилцаж явсныг
мэдсэнгүй.
Раймалы-ага, Бигмай хоёр харилцан дуулсаар явав. Абдильхан морин дэл дээр
бөхийн
гэрийн зүг хар үүл адил давхиж, нутаг усны нь хүмүүс хажууд нь
чонын сүрэг адил хуйлран дагаж,
Танай ахын ухаан зайлж бүр галзуурч солиорсон байна Хэцүү байна Даруй
түргэн
эдгээлгүй горьгүй шүү гэж бахиралдан явжээ.
Раймалы-ага, Бигмай хоёр харилцан дуулсаар л явж…
Тэд хуримын жагсаалын өмнө тийнхүү харилцан дуулсаар болзоот газар хүрэв.
Тэнд
бас харилцан ерөөл тавилцав. Раймалы-ага олон бүгдэд хандаж хэлсэн нь, агуу
туульч ерөөлчтэй эн тэнцэх залуу дуучин Бигмайтайгаа хувь зохиолоор учрах
ивгээлт
энэ өдрийг хүр тэл амьд явсандаа би жаргалтай байва. Цахиурыг цахиураар
дэлдэхэд
гал бадардаг лугаа адил үгийн урлагт хоёр ерөөлч уран үгийг уралдуулан төгс
төгөлдрийн манлайд хүрдэг “болой. Наран жаргахад тэнгэрийн од байдаг
чинээгээрээ
гялбалзан бадардаг шиг насныхаа эцэст хайр дурлалыг таньж, хүн болсоор
үзээгүй
сэтгэлийн их хүчийг олж таньсандаа юунаас ч илүү, сэтгэлийн жаргалаас ч
илүү
жаргалтай байна гэжээ. Бигмай хүүхэн хариуд нь.
Раймалы-ага, миний хүсэл мөрөөдөл биеллээ. Би чамайгаа үргэлж дагаж явна,
далласан газар чинь домбортойгоо гарч ирнэ. дуунаас дүү зохион, чамд янаглан,
янаг
хайр чинь болж явна. ингээд иймээ тиймээ гэлгүй өөрийн амьдралыг хувь
заяанд
даатгалаа гэжээ.
Тэд ингэж харилцан дуулж, хоёр хоноод их яармаг орж газар газраас хурсан
олонд
дуугаа дуулахаар тал нутгийн ард олны дэргэд болзоо тавин салжээ.
Тэпдээс гэр гэртээ тарсан морьтон ардууд даруй Раймалы-ага, Бигмай хоёр
яармаг
орж дуудуулах гэнэ гэсэн зар нутаг хошуугаар тарааж,
Яармаг орогтун
Яармаг орох морьдоо эмээллэгтүн
Яармаг орж ерөөлчдийн ерөөл сонсогтун гэсэн ар үгийн хажуугаар
ёстой баяр болно доо
Естой садаа боллоо доо
Ямар сайхан хэрэг вэ
Юутай бузар шившиг вэ
Ямар лут вэ?
Юутай ичгүүр сонжуургүй юм бэ гэсэн үг яриа цуурай адил түгэн байжээ.
Раймалы-ага, Бигмай хоёр замын дунд .
Яармаг ортол баяртай, хайрт Бигмай
Яармаг ортол баяртай, Раймалы-ага гэж салаад хоёр тийш холдон одохдоо,
Баяртай,.,
Баяртай, Раймалы-ага гэж морин дээрээ өн дийн хашгпралдан байжээ.
Үдэш болж, хөдөө тал зуны цагаан гэгээн дор ам галан дүнсийж, өвс иогоо
дэлгэрэн,
өвсний үл мэдэг гандмал үнэр анхилай, борооны дараа уулнаас сай хан сэрүү
татаж,
нар жаргахын өмнө элээ шувууд намхан доогуур чимээ имээгүй элэн хальж,
ангаахай
шувууд жиргэн амгалан үдшийн яруу сайхныг илтгэн байж. Раймалы-ага саарал
мориныхоо дэлийг илж,
Юутай анир чимээгүй, юутай буян хишигтэй юм бэ Аяа, миний алдартай
хөгшин саарал
минь ээ, амьдрал гэдэг ийм сайхан юм гэж үү, насныхаа эцэст ингэж дурлаж
янаглаж
болдог гэж үү? гэж амандаа үглэн явжээ.
Саарал морь нь өдөржингөө эмээлээс салаагүй тул бушуухан харьж хөлөө
амраан,
голын тунгалаг уснаас ууж, сартай шөнө хээр талдаа бэлчихийг яаран товолзтол
алхаж
байжээ.
Удалгүй голын тохойд буусан хот айлын гэрүүд харагдан, галын утаа зугаатай
суунаглан байж.
Ргймалыага яаран харьж морины уяаны дэргэд буугаад гэртээ ч орсонгүй гадаа
сууж
жаахан амьсгаа дарах Гэтэл айлын хөвгүүн ирж,
Раймалы-ага, таныг улс ороод ир гэж байна гэжээ.
Ямар улс?
Манайхан, цөм баракбайнхан байна,
Раймалы-ага гэрт орвол овгийн хамгийн ахмадууд тал дугуйран сууж, голд нь
арай
жишүү дүү Абдильхан нь сууж байжээ. Абдильхан их л уруу царайтай агаад
харцаа
нуух гэсэн шиг огт өлийж харсангүй. Раймалы-ага,
Амгаланг айлтгая гэж нутгийн хүмүүсийн амрыг эрээд,
Ямар нэг гай зовлон тохиолдоогүй биз? гэв.
Бид чамайг хүлээж байна гэж хамгийн гол хүн дуугарав.
— Намайг хүлээсэн бол би ирлээ дээ гэж Раймалы-ага тэдний дунд суудал
сонгон суух
Гэтэл,
Байз, үүдэнд зогсож бай Өвдгөөрөө сөгд гэж өнөө хүн тушаав.
Тэр юу гэсэн үг вэ? одоохондоо би энэ гэрийн эзэн байна шүү дээ.
Үгүй ээ, чи эзэн биш. ийм ухаан солиорсон өвгөн гэрийн эзэн байж болохгүй
—Юу яриад байнаа?
—Үүнээс хойш хаана ч, хэзээ ч хурим найр хэсэж дуулж хуурдахгүй, үнэсэн
саарал
сахалтайгаа умартан, бидний нэр сүрийг, өөрийн нэр сүрий умартан
ичгүүргүйгээр
өнөөдөр элдвийн булай дуудуулж суусан тэр залуу бүсгүйг бодохоо байлаа гэж
ам
тангаргаа өг Тэр бүсгүйг дахин нэг нүдээрээ харахгүй гэж мөргө
—Дэмий үгээр юу хийнэ. Би нөгөөдөр тэр бүсгүйтэй яармаг орж бүх олны өмнө
дуулна
даа.
Гэтэл гэр дүүрэн,
—Энэ чинь бидний нэрийг бузарлаж гүйцлээ
Яс бүтэн дээрээ боль
Энэ чинь бүр галзуурч солиорчээ
Энэ чинь бүр завхарч гүйцжээ гэж шуугилдахад,
Аль вэ чимээгүй дуугүй байцгаа гэж хамгийн гол шүүгч бусдыгаа чимээгүй
болгоод, .
Раймалы чи үгээ хэлж гүйцэв үү? гэжээ.
Гүйцсээн.
Баракбай овгийн удам судар, манай хамаатан садан та над энэ өөдөлшгүй
Раймалын
хэлсэн үгийг дуулав уу гэв.
— За тэгвэл миний үгийг сонс. Эхлээд заяагүй
Раймалы чи дуулж бай. чи ганц унаатай ядуу зүдүү байж насаараа зугаа цэнгэл
эргүүлж, хурим найран дээр дуулж, домбор хангинуулан алиа салбадай болж яв
лаа.
чи бүх насаа бусдыг зугаацуулахад зориуллаа.
Чамайг залуу зандан байхад тэр завхай явдлыг чинь бид уучилж байсаан. одоо
чи
хөгширлөө, хүний хэний дэм боллоо. Чамайг бид жигшиж байна. одоо томоо
жиж үхэхээ
бодох цаг чинь болжээ. Гэтэл чи бусад айл амьтан чамайг муу хэлж, инээдэм
доог
болгож байхад бүр дүүрчихсэн салхин хормойт аятай тэр нэг бүсгүйтэй
орооцолдон
манай зан заншил, ёс горимыг уландаа гишгэн, бидний үгэнд орохыг ч хүсэхгүй
байх
шив, Тэгэхлээр тэнгэр чамайг өөрөө залхаах болно, бүү гомдоорой. одоо
дараагийн
үгээ хэлье, Абдильхан бос. Абдильхан чи энэ хүнтэй нэг эцэг, нэг эхээс тасарсан
нэг
мах цусны төрсөн дүү нь билээ. чи бол бидний түшиг, найдвар мөн. Бид чамайг
бүх
барак байнхны өмнөөс хошууны захирагч болгомоор байдаг, тэгтэл танай ах
чинь ухаан
солиорч, юу хийж байгаагаа өөрөө мэдэхгүй болчихжээ. Тэгэхлээр тэр явдалд ч
садаа
болж болно. энэ солиорсон амьтнаас болж бид хүн амьтны өмнө нэрээ
гутаахгүй байх
ёстой, бусад хүн биднийг доромжлон, баракбайнхныг элэг доог бол гохгүйн
тулд энэ
хүнийг яасан ч чиний эрх болжээ Гэтэл Раймалы-ага дүү Абдильханаас өрсөн,
Намайг энд хэн ч шүүх ёсгүй. энд сууж байгаа, суугаагүй та нарыг харахаас
өрөвдөж
байна. Та нар харанхуйн дотор төөрөлдөж, энд олны хурлаар шүүхгүй юмыг
шүүж
байна. энэ хорвоод үнэн юм хаана байдаг, аз жаргал хаана байд гийг та нар олж
харахгүй байна. Хүн дуулж байхад дуудуулах ичивтэр юм гэж үү, тэнгэрээс
хайр
дурлал заяаж байхад хайрлаж дурлах ичгэвтэр гэж үү? энэ дэлхийд хамгийн
баяр
баясгалантай юм бол хүмүүс янаг сэтгэлээр баясах явдал мөн. Хэрэв та нар
намайг
дуудуулсан төдийгөөр, болзоогүй хүрээд ирсэн хайр дурлалыг орхихгүй түүнд
баярлан
буй төдийхнөөр намайг ухаангүй гэж үзэж байгаа бол би та нараас холдоод
өгье. Алтан
дэлхийд газар мундсан биш би яваад өгье. одоо саарал морио унаад тэр бүсгүй
дээр
очно, аль эсвэл дуу хуур, зан авираараа та нарт гай
болохгүйн тулд түүнтэйгээ хоёулаа ондоо газар нугаг явна даа гэхэд нь
түрүүнээс
хойш таг дуугүй суусан Абдильхан дүрсхийн уурлаж догшин сүртэй дуугаар
Чамайг явуулахгүй, хааш нь ч явууулахгүй дээ Тэр яармаг мармаг явах зам чамд
байхгүй Чамайг ухаан ортол чинь бид элдэнэ гээд ахынхаа гараас дом борыг
шүүрэн
авч газар хаяж, улангассан бүх малчин хүнийг дэвслэн байсан шиг эмзэг хэврэг
хөгжмийн зэмсгийг няц дэвсэж орхиод,
Ингээд хөгжимдөж бай одоо чи дуулах байх аа Хүүе та минь тэр саарал адсагыг
нь
аваад ир гэж дохио өгөв.
Гадаа бэлэн хүлээж байсан улс уяан дээрээс саарал морийг хөтлөн ирэхэд
Абдильхан,
Эмээлийг нь аваад нааш нь хаяад орхи гэж нэг сүх сэм шүүрэн авч эмээлийг нь
юу ч
үгүй зомгол болтол нь хэмх цохиж хаяад,
Ингээд чамайг хааш нь ч явуулахгүй дээ Яармагт явуулахгүй дээ гэж уурандаа
ганзага,
олом жирмийг юу ч үгүй тасар огтлон, хоёр дөрөөг нь бутан дотор нэг нэгээр нь
салгаж чулуудах нь тэр
Саарал морь учиргүй айж, одоо намайг ингэх нь гэж мэдсэй шиг гэдрэг цахдан
сууж,
хамар тачигнуулан, амгайвчаа хэмлэн байв.
Чи яармаг явах гэж байгаа вий? Саарал морио унаад явах уу Тэгвэл харж бай
гэж
Абдильхан уураа багтаан ядна.
Олон хүн саарал морийг дор нь унагаж, урт дээсээр дор нь хүлсэнд Абдильхан
бахим
таван хуруугаар морины хоншоор дээрээс шүүрэн толгойг нь гэдрэг дарж
хөөрхий
амьтны хоолой дээр хутга гялалзуулахад Раймалы-ага хамаг бяраа гарган улсын
гараас мултран — болиоч Битгий алаач хэмээн ухасхийсэн боловч амжсангүй,
хутганы
дороос морины халуун цус олгойдон нүдэнд нь орж гэгээн цагаан өдөр таг
харанхуйлан
ирэх нь тэр Саарал морины уур баагьсан халуун цусанд будагдсан Раймалы-ага
газраас найгалзан босож,
Ингээд ингээд дэмий, Би явган явна Мөлхөөд ч билээ явна даа гэж хөөрхий
доромжлогдсон дуучин дээлийн хормойгоор нүүрээ арчихад, саарал морины
хоолойг тас огтолсон Абдильхан шүдээ ярзайлгасаар эрс шийдэмгий босож,
Чамайг явган ч явуулахгүй Эндээс ганц ч алхуулахгүй дээ гэж амандаа занаж
байснаа
гэнэт чанга дуугаар, —Наадахаа бариад ав. Наадах чинь галзуурчихлаа энэ ална
шүү,
хүлээд ав гэж бахирав. Гэтэл олон хүн,
Олс аваад ир
Гары нь зөрүүл
Чанга мушги
Энэ чинь галзуурчихжээ Ай чааваас аа
Нүдий нь хараач, ямар аймаар юм бэ
Ай зайлуул, энэ чинь ухаан алдчихаж
Нааш нь энэ хусанд аваад ир
Чирээд ир
Бушуухан чирээд ир гэж бөөн шуугиан болов.
Хэдийн саран өндөрт мандаж, тэнгэрт ч газарт ч
нэн амгалан тайван. Хэдэн бөө ирж түүдгийн гал бадраан бөөлж дэвхцэн, агуу
дуучны
сарнисан оюун ухааны хий сүгийг хөөн тонилгожээ.
Раймалын хоёр гарыг ард нь дангинатал хүлж ургаа хус модноос уяжээ.
Дараа нь лам ирж Коран судраас залбирал уншин сайн замд нь оруулах сургаал
айлджээ.
Раймалын хоёр гарыг ард нь дангинатал хүлж ургаа хус модонд уяжээ…
чингээд дүү Абдильхандаа хандаж Раймалын дуулсан нь,
«Шөнийн харанхуй шувтарч өглөө болохуй дор дахин нэгэн шинэ өдөр эхэлье
үү. Гэвч
миний хувьд гэгээн өдөр гэж байхгүй боллоо. Миний золгүй дүү Аб дильхан чи
миний
нарыг булаан авлаа. Насан сүүдэр хэвийсэн хойно тэнгэрээс заяасан хайр
дурлалаас
Намайг салгав гэж чи баярлан, уруу царайлан тавлан байна. Гэвч би амьсгаагаа
хураагаагүй, зүрхэн зогсоогүй цагт ямар их жаргалыг биедээ агуулан явахыг
минь чи
мэддэг ч болоосой. чи намайг модонд хүлж орхив, гэвч миний золгүй дүү
Абдильхан, би
одоо ондоо газар байгаа шүү Энд зөвхөн миний мөнхийн бус бие махбод
хүлээтэй
байгаа болохоос миний сэтгэл салхи адил газрын холыг товчлон, бороо адил
газартай
нийлэн бяцхан түүнийхээ үс гэзэг шиг, амь амьсгаа шиг
агшин зуур болгонд түүнтэйгээ салшгүй хамт байгаа шүү. Өглөө эрт үүрээр
түүнийгээ
сэрэхэд би зэрлэг янгир болон уулнаас гүйн очиж, өглөө эрт түүнийгээ гэрээс
гарахад
хадан хавцлын оройд хүлээн байх болно би. Бяцхан түүнийхээ галаа түлэхэд нь
би
амтат утаа болон тойрон байх болно би. Бяцхан түүнийгээ морион унаад голын
гармаар
гарахад нь би морины туурайгаар үсрэх усны үсэргээн болж хайртынхаа нүүр
гар дээр
үсрэх болно би. Бяцхан тэр минь дуулахын цагт би мөн хамт дуулна…»
Өглөөний гэгээнээр толгойн дээр хус модны мөчир үл мэдэг сэржигнэнэ, Өглөө
болов.
Айл саахалтын улс Раймалы-ага галзуурч гэж дуулаад давхин ирцгээж
мориноос
буулгүй холуур тойрон сонирхон харцгаав
Раймалы-ага хамаг хувцас нь урагдаж хоёр гараа ардаа дангинатал хүлүүлж хус
модонд уяатай зогсож байв.
Чингээд дүү Абдильхандаа зориулж дуулсан нь,
Хар уулнаас нүүдэлчид бууж ирэхннн цагт Гарыг минь суллаарай, миний дүү
Абдильхан
Цэнхэр уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт Эрх дураар минь тавиарай миний
дүү
Абдильхан
Гар хөлийг минь ингэж хүлж орхих юм гэж Гадарлаж би даанч бодсонгүй дээ.
Хар уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт Цэнхэр уулнаас нүүдэлчид бууж
ирэхийн
цагт
Гарыг минь суллаарай, миний дүү Абдильхан Хан хурмаст өөд би сайн дураараа
нисэн
одъё уу…
Хар уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт
Харин би ч яармаг орж чадахгүй нь, Бигмай минь
Цэнхэр уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт чи намайг хүлээсний хэрэггүй
шүү, Бигмай
минь
Хар уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт Цэнхэр уулнаас нүүдэлчид бууж
ирэхийн
цагт
Чи намайг хүлээсний хэрэггүй, Бигман минь Хан хурмаст өөд би сайн дураараа
нисэн
одъё уу
Бигмай минь
Энэ дуухожим ихэд алдаршсан гэдэг.
Ийм нэгэн домог түүх байдаг ажээ…
Казангапийг АнаБейнтийн булшинд тавих гэж эцсийн нь замд үдэн явахдаа
Шуурган
Едигей энэ домгийг үргэлж бодож явав.
XI
энэ нутагт галт ,тэрэг баруунаас зүүнээ зүүнээс баруунаа үргэлж давхидаг
болой.
Харин энэ нутагт төмөр замын хоёр талаар үргэлжлэх их цөлийн газар дунд
Шар
тал хэмээх ээрэм цагаан тал байдаг…
Энэ нутагт газрын хол ойрыг, цагийг Гринвичийн уртрагаар хэмждэг шиг
төмөр
замаар барагцаалан хэлцдэг болой. ,
Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байв… ,
Урьд хэзээ нэгэн цагт Найманы Эх мөнөөхөн манкурт боол болсон хүүгээ эрж
мунгинан
явсан Улаан эрэг хэмээх нэг их улаан элстэй жалгыг их л удаан тойрч сая
АнаБейнтийн
булшинд ойртон очив. Шуурган Едигей цаг нар хоёрыг ээлжлэй харж ямар ч
гэсэн 6үх
юм учир зүйгээрээ явж буй гэж үзэв. Талийгаа чийг оршуулаад оройдоо багтан
харьж
түүнийг бүгдээрээ хамт сууж дурсах хэрэгтэй. энэ явдал хэдийгээр үдэш орой
тийшээ
болох авч бас тэр өдөртөө багтах ёстой Амьдрал гздэг жигтэй юм Казангап
өвгөн Ана
Бейнтийн булшинд амгалан нойрсож байхад тэд гэртээ харьж талийгаачийн
тухай үг
ярилцан дурсах болно…
Тэд мөн л өнөө янзаараа цацаг молцог болсон нөмрөг бүхий тэмээ унасан хүн
түрүүлж,
хойноос нь чиргүүлтэй трактор дагаж, түүний хойноос нь «Белорусс. гэдэг
экскаватор
дагаж Улаан эрэг өнгөрөн АнаБейн тийн булш байдаг тэгш талд оров. Тэднийг
мөн л
Жол барс гэдэг шар нохой дагаж хэлээ урт гэгч унжуулан огт хамаагүй юм шиг
шогшино. Гэтэл тэд Улаан эр гийг тойрон гартал айхны саадтай тулах нь тэр.
гэвэл тэд
огт санаандгүй явсаар өргөстэй төмөр торонд хашаанд тулав.
Бас жигтэй юм даа Едигей хамгийн түрүүнд зог тусав. Харнарын өндөр гэдэг ч
жигтэйхэн. Едигей тэмээн дээрээ өндийн баруун зүүн тийш харвал тав таван
метрийн
зайтай төмөр бетонон шон хатгаж хэдэн давхар өргөстэй төмөр утас татсан
хашаа
хээр талын энгээр өндөр нам болон нүд хүрэхгүй хол мурилзан од
жээ Тэр бол ямар ч юм давмааргүй бат бөх эд байв. Хаанаас эхлээд хаана хүрсэн
нь
үл мэдэгдэнэ. Ер эцэс төгсгөл үгүй ч байж мэдмээр эд. Нэвтрэн гарах газар
нэгээхэн
бээр үгүй. одоо яах вэ, яаж цаашаа явах вэ?
Гэтэл ард нь явсан трактор зогсож хамгийн түрүүнд Сабитжан, дараа нь өндөр
Эдильбай кабинаас үсрэн бууж, Сабитжан өнөө төмөр утсан хашааг зааж,
Юу болов? Буруу газраар орчихож уу гэв.
Яагаад буруу гэж? Зөв нь ч зөв л дөө, харин энэ өргөст төмөр торон хашаа
хаанаас
гараад ирэв ээ? Чөтгөр чамайг
Урьд ийм юм байгаагүй юм уу
Байгаагүй ээ
Одоо яадаг билээ? Яаж гарах вэ?
Едигей хариу дуугарсангүй, ер түүнийг яаж гарахыгаа яахан мэдэх билээ.
Калибек
кабинаас толгой гоо цухуйлгаад байтал Сабитжан их л ууртайгаар,
Хүүе чи наадхаа паржигнуулаад байх явдалгүй, унтраа гэв.
Калибек трактораа унтраав. Экскаватор ч унтрав. Чив чимээгүй болов. Шуурган
Едигей тэмээнээс буусангүй, Сабитжан, Өндөр Эдильбай хажууд нь зогсож,
Калибек,
Жумагли хоёр кабиндаа сууж байв тракторын чиргүүл дээр цагаан эсгийд
ороолттой
талийгаач Казангап гулдайж хажууд нь Айзадын нөхөр архины лүү хүргэн нь
сууж байв.
Жолбарс хэмээх шар нохой энэхэн завшааныг ашиглан тракторын дугуйн
ёроолд оцойн
сууна.
Хөх тэнгэрийн дор агуу их шар тал хязгаараас хязгаар хүртэл цэлийвч
АнаБейнтийн
булш тийш гарах газар огтхон ч үгүй. Хэдэн хүн өргөст торон ханын ёроолд
яахыгаа
мэдэхгүй мэл гайхан зогсож байв. Гэтэл Өндөр Эдильбай хамгийн түрүүнд ам
нээж,
Едике, ийм төмөр утсан хашаа үрьд нь байгаагүй юм уу гэв.
Огтоос байгаагүй. Анх удаа харж байна.
Тэгэхлээр сансрын хөлгийн буудлын тусгай бүс гэдгийг хашсан байх нь ээ дээ?
Тийм л болж байна. Тэрнээс биш ийм их ажил гаргаж нүцгэн талд юунд хаалт
барих вэ
Нэгний нь толгойд ийм юм орж дээ. Юу л бодно вэ, тэрнийгээ
хийж орхидог байх нь, чөтгөр ав гэж Едигей хараал тавихад Сабитжан,
За за хараах явдалгүй, уг нь ийм хол газар явж ирэхийн өмнө мэдэх л хэрэгтэй
байсан
шүү дээ гэж гунигтай дуугарав.
Бас л цөм таг болов. Едигей тэмээн дээрээс Сабитжаныг их л ёозгүй харж,
Чи хонгор минь, жаахан тэвчиж үз, битгий уймар Урьд нь ийм өргөстэй төмөр
утсан тор
байгаагүй юмыг яаж мэдэх билээ гэж аль болох тайвнаар өгүүлэв.
Түүний чинь л хэлж байна шүү дээ гэж Сабитжай амандаа үглэн буруу
харчихав.
Бас л дуугүй болцгоотол Өндөр Эдильбай нэг юм бодов бололтой,
Одоо яах вэ, Едике? Тэр булшинд хүрдэг ондоо зам бий юу? гэв,
байх л ёстой. Яагаад байхгүй байх вэ. Арай баруугаар таваад мод газраар нэг
зам
бий… гэж Едигей ийш тийш харж, — Тийшээ явцгаая. Ямар ч гэсэн нааш цааш
гардаг
газаргүй байх учиргүй дээ гэв.
Түүгээр лав замтай юм биз дээ? Тэрнээс биш нааш ч үгүй, цааш ч үгүй
болчихно
шүү дээ гэж Сабитжан өдөх янзтай лавлахад Едигей,
Бий бий, аль вэ сууцгаа. Хөдөлье, ингэж цаг алдаад юугаа хийх вэ гэв.
Тэд дахин хөдлөв. Тракторын паржигнасан дуун дахин алсад хадав. Тэд өргөст
торон ха ш а а даган гэлдрэв.
Едигейн
санаа
зовж,
нэн
ч
гайхаш тасран явав.
Яагаад ингэдэг билээ, хээр талд тойруулан хашаа барьж хаагаад булш тийш
очих зам
заадаггүй байжээ, мөн хачин юм, амьдрал гэдэг жигтэй юм гэж дотроо харамсан
явав
Гэвч энэ урд талаасаа орж гардаг нэг нүх байх ёстой доо гэж горилон явав.
Гэтэл
Едигейн бодсон зөв байжээ. Тэд явсаар замын хаалт хөндлөвч модон тушаа
очив.
Замын хаалтанд ойртон очих зуур ажваас яггүй хатуу чанга байцаан
өнгөрүүлдэг газар
бололтой. Гарцын хоёр талаар бат цул бетонон шон хатгажээ. Хаалтын хажууд
яг
замын ирмэг дээр юм харуулдахад зориулсан бололтой өргөн өргөн цул шилэн
цонхтой
бяцхан тоосгон байшинтай, байшингийн дээвэр дээр хоер
том гэрэлтүүлэгч зоосныг үзвэл шөнийн цагаар замын хаалтыг гэрэлтүүлдэг
бололтой.
Замын хаалтнаас цааш барагшин зам оджээ. Едигей тэр бүхнийг үзээд сэтгэл
тайвангүй болов.
Тэднийг хүрэлцэн очтол харуулын байрнаас автомат бууны амыг уруу харуулан
мөрөндөө эгэлдэргэлсэн, хялман цайвар үстэй залуухан цэрэг гарч ирэв Тэр
цэрэг
явуут цамцныхаа хормойг засан, саравчтай малгайгаа сүр бадруулан тэгшлээд
эрээлж
будсан замын хаалт хөндлөвч модны тэхий дунд халж очихын аргагүй зогсов.
Гэвч
Едигейг зам хаасан хөндлөн модонд тулж очиход эрхбиш
Амрыг эрье гэж ёслон, Едигейг хүүхдийнх шиг тунгалаг цэнхэр нүдээр харж, —
Та нар
юун улс вэ? Хаа хүрэх нь вэ? гэжээ.
Бид энэ нутгийн улс байнаа, хүү минь гэж Едигей харуулын цэргийг
инээмсэглэн харж,
— Бид өвгөн хүнийг эндхийн булшинд оршуулах гэж явнаа гэв.
Нэвтрэх бичиггүй болохгүй гэж харуулын цэрэг толгой сэгсрэн ангалзтал хивж
буй
тэмээний том ам наас сэрэмжлэн зайлсхийж, — энэ газар, хамгаалалтын бүс
газар гэж
учир хэлэв.
Ойлгож байна, гэвч бид энүүхэнд байдаг булш хүрэх хэрэгтэй. Хүнээ
оршуулчихаад л
буцна, ер удахгүй.
Болохгүй, надад та нарыг ийш оруулах эрх байхгүй.
Энхрий хүү минь чи аан гэж бай гэж Едигей байлдааны одон медалиа харуулах
гэж
зориуд бөхийж,
Бид гаднын улс биш энүүхэн Шуургатын зөрлөгөөс явна. тийм зөрлөг байдаг
гэж
дуулсан байх ёстой. Бид өөрсний улс, энд нас барсан хүн оршуулах гэсэн юм.
Оршуулчихаад л буцна… гэв.
Би ч ойлгож л байна л даа гэж харуулын цэрэг Цагаан сэтгэлээр дал мөрөө
хавчисхийлгэтэл Сабитжан албаны том хүн болох гэж сүр үзүүлэн,
Юу болоод байна? Би мужийн үйлдвэрчний зөвлөлийн хүн байна. Яагаад
саатуулаад
байна? гэж дуугарахгүй юман дээр дуугарах нь тэр.
Яагаад гэвэл тийм ёс байхгүй.
Нөхөр харуулын цэрэг ээ, би мужийн үйлдвэрчний зөвлөлийн хүн гэж би чамд
хэлээд
байна шүү
Та хаанахын хэн болох нь надад хамаагүй.
Яагаад тэр билээ?
Яагаад гэвэл энд хамгаалалтын бүс газар байна.
Тэгвэл чи юу гэж олон үг дэлгээд байгаа юм?
Хэн үг дэлгэсэн юм? Тантай яриагүй, энэ тэмээ тэй хүнийг хүндэтгэн учир
хэлж өгч
байна. энэ хүн учир мэдэх хэрэгтэй шүү дээ. Ер нь би бол харуулд зогсож
байгаа хүн,
гаднын хүнтэй үг ярих эрх надад байхгүй.
Тэгэхлээр тэр булшийн газар очиж болохгүй юм шив дээ?
Болохгүй, зөвхөн тэр булш ч биш, ер ийш нь хэнийг ч оруулахгүй.
Тэгвэл одоо яая гэх вэ дээ гэж Сабитжан унтууцаж, Едигейд хандаж, — Би
мэдсы
юмаа ийм шал дэмий юм болно гэж мэдсэн юм Ер нь тэгэлгүй яах вэ дээ
АнаБейнт,
Анабейнт гээд байсан аль вэ дээ гээд нэн ч ууртай газар нулимсаар холдов.
Едигей тэр залуухан цэргийн өмнө их л эвгүй байдалд оров.
Хүү минь уучлаарай. чи албан үүргээ гүйцэтгэж буй гэдэг чинь долоон зөв Гэвч
бид энэ
нас барсан хүнийг яах вэ? Гуалин мод адил түлхэж орхиод яваад өгч болохгүй
шүү дээ
гэж эцэг ёсоор ярьсанд харуулын цэрэг,
Би ойлгож л байва, тэгээд би яах билээ. Би бол даргын тушаалыг л биелүүлэх
ёстой
хүн. Би энд ямар дарга биш гэв.
Мөн хэцүү байнаа. Ингэхэд хүү аль нутгийнх вэ дээ?
Би Вологда нутгийн хүн өвөө, гэхдээ харуулын цэрэг хүүхэд шиг баярлан нүүр
нь улайж
инээмсэглэв. тийм асуултыг хариулах гэдэг түүнд аятайхан байжээ.
Танай Вологдад хүн тавьдаг газар бас мөн ийм харуул зогсдог уу
Хаанаас даа өвөө, яалаа гэж Манай тэнд булшийн газар хэзээ ч орсон болно,
хэдий ч
байсан болно Уг хэрэг түүнд байна гэж үү? энэ бол хаалттай бүс нутаг юм.
Өвөө та
харваас цэргийн албан хааж явсан, байлдаж явсан хүн шиг байна. Алба бол алба
гэдгийг мэдэх л ёстой доо. Би дуртай ч дургүй ч нэгэнт албан
үүргээс хойш ямар ч арга байхгүй.
Тэр ч тийм л дээ. Гагцхүү бид нас нөгцсөн хүнтэй хаачих юм билээ дээ?
Тэл дуугүй болов. Залуу цэрэг их л харамсаж буй янзтай цайвар хөмсгөө
хөдөлгөж,
Өвөө би та нарыг оруулж чадахгүй, энэ бол Миний эрх мэдлээс хэтэрсэн
асуудал юм
гэв.
Тэгвэл одоо яая гэх вэ дээ гэж Едигей тун ч мэгдэн өгүүлэв.
Цаадуулынхаа нүүрийг харахаас Едигейд маш бэрх байлаа. Юу гэвэл Сабитжан,
Өндөр Эдильбай дээр очиж улам ихээр цухалдан байв
Ийм хол явах хэрэггүй гэж би хэлсэн шүү дээ. энэ чинь хуучны мухар сүсэг юм.
Та нар
өөрсдийнхөө ч, бусдын ч толгойг мунхруулж байх юм. Үхсэн хүнийг хаана ч
хаясан ямар
ялгаа байна. Гэтэл тэгэхгүй ээ яасан ч АнаБейнт орно гээд байсан. чи ч гэсэн
Намайг
яв, чамгүйгээр оршуулж дөнгөнө гэсэн дээ. Алив тэгээд оршуул л даа гэж
ууртай
загнаж байгаа нь экскаваторын тэндээс тодхон дуулдаж байжээ.
Өндөр Эдильбай түүнээс дуугүй холдож, зам хаасан хөндлөвч модны дэргэд
очиж
харуулын цэрэгт,
Хүүе найз аа, би ч мөн цэрэгт явж байсан, цэргийн дүрмийг ч мөн бага сага
мэднэ. Энд
чинь утас бий юү? гэв.
Байлгүй яах вэ
Тэгвэл чи харуулынхаа даргад утастаач, энд нутгийн хэдэн хүн ирээд
АнаБейнтийн
булш орох зөвшөөрөл эрж байна гэж илтгээч.
Ямар нэртэй газар гэнээ? АнаБейнт ий?
Тийм ээ, АнаБейнт. Манай эндхийн булшийг тэгж нэрлэдэг юм. Найз аа,
утастаатах,
ондоо арга байхгүй. чи өөрөө бидэнд зөвшөөрөл аваад аль. Бид
булшнаас ондоо юу ч сонирхохгүй гэдгийг чи итгэ л дээ…
Харуулын цэрэг хөлөө сэлгэн, зулайгаа үрчийлгээд бодол болов. Өндөр
Эдильбай
Чи тээнэгэлзэх явдалгүй дүрмийн дагуу хэрэг. чамайг харуулд зогсож байхад
гаднын
улс ирээ биз, чи харуулынхаа даргад утастаа л биз. Ондоо юу байх вэ. Ер нь чи
яах
юм, даргадаа илтгэх үүрэгтэй шүү дээ гэв. Харуулын цэрэг толгой дохиж,
За яах вэ утастъя л даа. Харин харуулын дарга энэ бүх нутгаар явж харуул
эргэдэг
юм. Гэтэл энд их газар нутаг байгааг харж байгаа биз дээ гэв. .
Би хажууд чинь очоод байж болох уу юм бол бол хажуунаас чинь үг хэлж өгье.
Тэг л дээ гэж харуулын цэрэг зөвшөөрч тэд харуулын жижигхэн байранд орж
явчихав
Байшингийн хаалга онгорхой, тэдний ярих нь дуулдана. Харуулын цэрэг ийш
тийш
утастаж харуулын даргыг асуух авч цаадах нь олдохгүй л байв.
Үгүй ээ харуулын дарга байна уу Өөртэй нь ярих гэсэн юм… Ондоо юм…
Чухал хэрэг
болоод байна гэж харуулын цэрэг ярих нь сонсодно.
Тэр харуулын дарга нь хаашаа алга болчихдог золиг вэ нэг юм бүтэхгүй
болохоороо
ингээд бүтдэггүй золиг доо гэж Едигей дотроо унтууцна.
Гэвч харуулын цэрэг утастсаар байгаад даргыгаа олоод орхиж,
Нөхөр дэслэгч ээ Нөхөр дэслэгч ээ гэж харуулын цэрэг сандрангуй бачимдан
хангинаж
гарав
Нутгийн хэдэн хүн ирээд хуучны нэг булшийн газар хүн оршуулах гэнэ гэж
илтгэн тэгээд
яах вэ? гэж асууж байгаа бололтой. Едигей чих тавин чагнана. Тэр дэслэгч
оруул гэнэ
биз, тэгээд гүйцээ. Манай өндөр Эдильбай ч сайн байна шүү. юм болгонд их
сананцар
залуу юм. Гэвч харуулын цэрэг их л удаан ярив. Сүүлдээ дандаа үг хариулж,
Тийм… Хэдэн хүн гэж үү? Зургаан хүн… талийгаачтайгаа долоон хүн. нэг
өвгөн нас
барчихсан юм гэнээ. Ахлагч нь тэмээтэй явна, хойноос нь чиргүүлтэй трактор,
араас нь
бас нэг экскаватор дагажээ… хэрэгтэй юм гэнээ, нүх малтах юм байх… Юу
гэнээ? Юу
гэж хэлэх вэ? Болохгүй юу? Зөвшөөрөхгүй гэж байна гэх үү? Мэдлээ нөхөр
дэслэгч ээ
гэх дуун дуулдаж байтал Өндөр Эдильбайн дуу хадаж гарав. Тэрбээр
харилцуурыг
шүүрэн авсан бололтой.
Нөхөр дэслэгч ээ Биднийг бодож үзээч Нөхөр дэслэгч ээ, бид Шуургатын
зөрлөгөөс
ирлээ. одоо бид хаашаа явах билээ. Биднийг бод л доо. Бид энэ нутгийн улс, бид
муу
юм юу ч хийхгүй, хүнээ оршуулчихаад л дороо буцна. Юу? Юу гэнээ? Яаж
тэгж болох
вэ Тэг л дээ та өөрөө хүрээд ир, биднийг хар Бидний хамт урьд фронтод
байлдаж
явсан нэг өвгөн яваа, тэр хүнд учрыг хэлж өг л дөө…
Өндөр Эдильбай харуулыг байрнаас ихэд бачимдуу гарч ирсэн боловч эдний
дэслэгч
ирнэ, бүгдийг газар
дээр нь шийднэ гэв. Хойноос нь өнөө харуулын цэрэг гарч ирээд мөн тиймэрхүү
юм
хэлэв. Харуулын дарга нь өөрөө биеэр ирж уг асуудлыг шийдэх болохоор санхь
харуулын цэрэг санаа амарсан янзтай замын хаалтын эрээлсэн хөндлөвч модны
ёроолоор цааш нааш их л тайван алхаж байв.
Шуурган Едигей бодлого болов. хэрэг явдал ингэж эргэнэ гэж хэн мэдэх билээ.
одоо
тэр дэслэгчийг хүлээх хэрэгтэй болов. Едигей яарч тэмээгээ хөтөлж экс
каваторын
дэргэд аваачиж утгуур шанаганаас нь уяад буцаж өнөө замын хаалт модны
дэргэдүүр
мөн нааш цааш алхлав. Тракторчин Калибек, Жумагали хоёр тамхи татаж өвөр
хоорондоо аяархан юм ярьж сууна. Сабитжан хүн болгоноос хөндий их л
ууртай
холхино Айзадын нөхөр, Казангапийн хүргэн хүү чиргүүл дээр талийгаачийн
хажүүд
суусан хэвээрээ.
Едике, юу болж байна, биднийг оруулах нь уу гэж Едигейгээс асуув.
Оруулах л ёстой доо. одоо дарга нь өөрөө ирнэ гэнэ. Ер нь яагаад оруулахгүй
гэж?
Бид ямар тагнуул биш дээ. чи наад чиргүүл дээрээс бууж газар явж биеийнхээ
чилээг
жаахан гаргаач…
Өдрийн гурван цаг болж байв. Тэд хэдийгээр уг булшинд дөхөж очсон авч бас л
хүрээгүй хэрэг Едигей өнөө харуулын цэргийн дэргэд очиж,
Танай даргыг их хүлээх болов уу, хүү минь? гэв.
Удахгүй, одоохон хүрээд ирнэ. Тэр чинь машинаар яваа юм чинь юухан байх вэ,
арав
арван таван минутын дараа ирнэ.
За яах вэ, хүлээж дээ. энэ өргөстэй төмөр утсан тор татаад удаж байна уу
Нэлээд удаж байна, үүнийг Бид татсан юм. Би энд ирээд нэг жил тойрч байна,
тэгэхлээр эргэн тойрон утас татаад лав хагас жил болоо шив.
Тийм л байх. Би үүгээр ийм тор татсан гэж мэдсэнгүй л дээ. энэ тор татсанаас л
хамаг
хэрэг боллоо. Би л энэ рүү авчирч оршуулна гэж санаа сэдсэн болохоор
эднийхээ өмнө
буруутан болох гээд байгаа юм Энүүхэнд АнаБейнтийн булш гэж урьдны нэг
булш
байдаг. энэ нас барсан Казангап гэдэг хүн тун сайн хүн, бид төмөр замын
зөрлөгт хамт
гучин жил ажил хийсэн улс, тэгээд л аль болох сайхан газар тавих гэсэн хэрэг.
Харуулын цэрэг Шуурган Едигейг ихэд өрөвдөж буй бололтой,
Өвөө та аан гэж бай. одоохон манай харуулын дарга дэслэгч Тансыкбаев гэдэг
хүн
ирнэ, тэрүүнд энэ учраа сайн хэл. энэ чинь хүн шүү дээ? дээш дээш нь илтгэг,
тэгээд л
нэг мэдэхэд зөвшөөрнө дөө… гэв.
Сайн амтай хүү байна, баярлалаа Ер бид ондоо яах вэ дээ? Харин хэн гэнээ?
Тансыкбаев гэж тэр дэслэгчийн овог уу
Тийм Тансыкбасв гэдэг юм. Манай энд саяхан ирсэн хүн. Юу гэж? Таних уу Тэр
чинь
танайхны хасаг хүн, та нар төрхмийн сүлбээтэй ч байж болох бишүү?
Хаанаас даа гэж Едигей мушилзаж, — Манайхны Тансыкбаев гэдэг нэр
танайхны
Иванов гэдэг шиг олон байдаг. Зүгээр л нэг тийм нэртэй хүн санаанд
Орчихлоо гэв.
Гэтэл харуулын байранд утас хангинаж харуулын цэрэг гүйн одов. Едигей
ганцаар
хоцров. Бас л хөмсөг нь атирчээ. Царайгаа барайлган, машин ирж явна уу гэж
эргэн
тойрон харж, «Үгүй ээ энэ чинь өнөө шонхрон нүдтийн хүү биш байгаа даа?
гзж
бодсоноо дотроо өөрийгөө харааж, тэрүүгээр бас яах нь вэ Бүр толгойд
хадаастай юм
шиг болчихож. тийм нэртэй хүнийг алийг тэр гэх вэ Тэрний хүү байх ёсгүй. Тэр
Тан
сыкбаевтай аль хэдийн тооцоо бодоод өнгөрсөн юм чинъ… Ер ямар ч гэсэн
газар
дэлхий дээр үнэн гэж юм бий шүү. Бий Ямар ч байлаа гэсэн юм дандаа үнэн
мөнөөрөө
болдог доо…» гэж бодов.
Едигей тэндээс зайдуу очиж тэр дэслэгч Тансыкбаев гэдэгт сайн харагдуулах
гэж
өврөөс нусны алчуур гарган энгэртээ зүүсэн одон медаль, гавшгайчийн тэмдгээ
зүлгэж
гарав.
1956 оны хаврын шувтаргаар Кумбелийн өртөөний депод нэг том цуглаан болж,
хүн
бүхнийг дуудсан болохоор бүх өртөө, зөрлөгийн замын ажилчид ирсэн байв.
Тэр өдөр
шугаманд гарсан улс л ирсэнгүй. Шуур
ган Едигей насаараа элдвийн хурал цуглаанд бишгүйдээ л сууж байсан авч тэр
цуглааныг насан турш мартдаггүй ажээ.
Депогийн засварын цехэд пиг дүүрэн улс цуглаж зарим нь дээш авиран бүр
дээврийн
дор хөндөл дээр сууж байв. Гэвч хамгийн гол нь хүмүүс ямар үг хэлсэн гэж
санана
Бериягийн явдлыг бүр ёроолоор нь уудлан, тэр муу зандалчныг хайр найргүй
жигшин
харааж байв. Депогийн ажилчид өөрснөө индэр дээр гарч үдэш орой болтол
хатуу
чанга үг хэлж байв. Хурлаас нэг ч хүн гарч явсангүй цөм хадаастай юм шиг
сууж байв,
Засварын их цехийн дотор олон хүний дүн гэнэх дуун их ой шуугьж байсан шиг
дуулдаж
байв Тэрүүхэн хажууд нэг хүн цэвэрхэй орос хэлээр «Их шуурга хөдлөхийн
өмнө тэнгис
далай ийм байдаг» гэж билээ. Үнэндээ ч тийм байв. Байлдааны газар дайралтад
орох
гэж байсан шиг зүрх дэлдэн, ам хатаж юм уумаар тун ч санагдаж байв. Гэвч тэр
олон
хүнтэй газар уух ус хаанаас олох вэ Тэвчин суухаас ондоо мөргүй. Едигей
хурлын
завсарлагаар өртөөний дарга байгаад одоо намын зохион байгуулагч болсон
өнөө
Чернов дээр очив. Тэрбээр хурлын тэргуулэгчдийн байранд сууж байжээ.
Андрей Петрович аа, би үг хэлж болох уу гэж Едигей асуув.
Хүсэл байвал хэл л дээ.
Хусэл ч тун их байнаа, харин урьдаар зөвлөгөө авмаар байна Манай зөрлөгт
Абуталип
Куттыбаев гэж хүн байсныг санаж байна уу Бас нэг байцаагч тэр Абуталипийг
Югославын тухай дуртгал энэ тэр бичив гэж хов мэдээ хүргэсэн юм. Абуталип
уг нь
Югославт партизануудтай хамт байлдаж явсан хүн. Гэтэл тэр байцаагч өөр бас
бус юм
бичсэн гэж мэдээлж, энэ Бериягийнхан хүрч ирээд Абуталипийг баривчлаад
явсан юм.
Тэгээд Абуталип ямар ч гэмгүй байж нас барж өнгөрсөн юм. Тэр хүнийг санаж
байна уу
— Санаж байна, эхнэр нь надаас нэг бичиг авч байсан юм.
мөн, мөн. Дараа нь гэр бүл нь яваад өгсөн. Гэтэл энэ хурал дээр юм дуулж,
бодож
байхад Югославтай Бид найрамдалтай, ямар ч санал зөрөлдөөн байхгүй юм.
Тэгэхлээр огт гэмгүй хүмүүс яалаа гэж зовж байх юм? Абуталипийн хүүхдүүд
том болж
хэдийн
сургуульд оржээ. юм бүхэн ус адил ариун тунгалаг байх ёстой. Тэгэхгүй бол
хүн болгон
нүдийг нь чичих болно. Абуталипийн хоёр хүү эцгээ алдаад тэртэй тэргүй
зовсон улс.
Байзаарай, Едике, чи тэгээд энэ тухай ярих гэсэн юм уу
Тэгэлгүй яах вэ.
Тэр байцаагчийн чинь нэрийг хэн гэдэг юм?
Тэрнийг мэдэж болноо. Би үнэндээ түүнээс хойш тааралдсан нь үгүй.
Нэрийг нь хэнээс олж мэдэх билээ? Түүнээс гадна тэр тийм юм бичиж
мэдээлсэн гэсэн
баримттай нотолгоо байгаа юм уу
Тэрнээс ондоо хэн байх юм.
Эрхэм нөхөр Шуурган минь, үүнд чинь гарцаагүй нотолгоо хэрэгтэй. Тэр хүн
мэдээлээгүй байвал юу болно? Тэгэхлээр Едике чи миний үгийг дуулж бай. чи
энэ
тухайгаа АлмаАтад бич. Тэр болсон бүх явдлыг нэгд нэггүй бичээд Бүгд
Найрамдах
улсын Намын төв хороонд явуул. Тэнд учрыг олно. Ер удах төдөх юм байхгүй,
одоо
чинь ийм хэргийг нам гартаа чанга атгаж байгааг чи бэлхнээ мэдлээ шүү дээ…
Шуурган Едигей цуглаан дээр бүх олны хамт «Намын яруу алдар бадартугай
Намын
шугамыг дэмжиж байна» гэж эрс чанга хашгирч байв. Цуглаан дуусмагц ард
нэг хүн
«Интернационал» гэдэг дуугаргав. Эхлээд хэдэн хүн өргөж дараа нь бүгдээрээ
түрж
тэр хүү бүх цаг үеийн агуу их сүлд дуу, үүрд дарлагдан байсан хүмүүсийн сүлд
дууг
олон бүгдээр нэгэн хүн адил жигд хүнгэнүүлэв. Едигей ингэж олон хүнтэй хамт
дуудуулж хэзээ ч үзээгүй билээ. Едигей энэ дэлхийн давс, хөлс амссан
хүмүүстэй нэгэн
хамт буй гаа баяр бахдалтайгаар, бас гашуунаар ухамсарлан далайн долгион
дээр
явсан шиг хөвөлзөн иржээ. Гэтэл коммунистуудын тэрхүү сүлд дууулам чанга
сүртэй
хангинай олны зол жаргалын тулд олны эрхийг хамгаалан багатгах зориг
шийдвэрийг
хүмүүсийн зүрх сэтгэлд оргилүүлав. Едигей ихэд сэтгэл булиглан хөдлөөд
аанай л
Аралдалайдаа очоод байсан шиг санагд жээ. Аанай л мөнөөхөн дархан чөлөөт
цахлай
шувуун болон үелзэн цайрах давалгааны дээгүүр хөвөлзөн байв…
Едигей тийнхүү нэн баяртай хөөртэй гэртээ харив. Цайгаа ууж суух зуур
цуглаан дээр
болсон бүх явдлыг Укубалад тодорхой ярихдаа би хурал дээр үг хэлье гэлээ,
Гэтэл
одоогийн намын зохион байгуулагч Чернов тэгж тэгж хэллээ гэж ярив. Укубала
эр
нөхрийн яриаг чагнан, халуун тогооноос аяга аягаар цай хийж өгөхөд Едигей
дор нь
ховх сорж байж.
Чи чинь юу болов, нэг тогоо цай суллачихлаа гэж Укубала гайхаж инээхэд
Едигей,
Тэр хурал дээр яагаад ч юм, жигтэйхэн юм уумаар санагдаж байлаа. Сэтгэл тун
хөдөллөө. Гэтэл тэнд хөдлөх зайгүй хүн чихчихсэн юм чинь. Хурал тараад юм
олж уух
гэж гүйтэл наашаа нэг вагон явах гэж байна. Машинч дээр нь гүйгээд очсон
чинь
манайхны өнөө Төгрөг талын өртөөний Жандос байна, тэгээд суугаад нааш
гарсан
Замдаа тэднээс ус олж уусан л даа, гэвч ус юу болох вэ гэв.
Тийм байх аа гэж Укубала бас л цай аягалаад,
За Едигей чи Абуталипийн үр хүүхдийн талаар юм бодсон чинь тун сайн байна.
Цагийн
явдал байдал тийм болж, өнчин өрөөсөн хүүхдийг хавчихгүй болсон юм бол чи
нэг
зориг гарга. Захиа гэдэг сайн хэрэг, гэхдээ чи захидал бичиж, тэр захиа хүрч,
гаана нь
уншиж танилцахын хооронд чи өөрөө АлмаАта орвол дээр. Тэнд биеэр очиж
юу юу
болсныг цугий нь ярихгүй юу гэв.
Намайг —АлмаАта орвол дээр, шууд том дарга дээр нь орвол дээр гэж чи бодож
байгаа юм уу
Тэгэхэд яадаг юм, ажлаар яваа юм чинь. Чиний найз Елизаров хичнээн ч урив
даа, жил
болгон л хаягаа орхин явдаг. Би яваад яах вэ, чи л яв. Би энэ гэрээс хаашаа
холдох
вэ, хүүхдээ яах вэ? Харин чи бол хойш суух явдалгүй амралтаа аваад яв. Энд
ажилд
орсноос хойш чиний хичнээн амралт сул талаар өнгөрөв дөө. Ганц удаа ч гэсэн
амралтаа авч, том улстай газар дээр нь хамаг учрыг ярьсан нь дээр байлгүй яах
вэ.
Едигей эхнэрийнхээ ухааныг бүр гайхаж,
Чи ер хэрэгтэй юм яриад байх шиг байна, бодъё л доо гэв.
Бодоод байх юу байна, өнөө урьдын чинь явдал биш шүү дээ. хичнээн л түргэн
явбал
төдийчинээ сайн.
Афанасий Иванович чамд туслаад өгнө, хаана орох, хэн дээр очихыг тэр хүн
чамаас
илүү мэднэ
Энэ чинь бас л үг байна.
Тэгээд л би чамайг тэр хэргийг хойш тавих хэрэггүй гэж байна шүү дээ. Далимд
нь гэр
орондоо бага сага юм олж ир. Хоёр охин маань том боллоо, Сауле намар
сургуульд
орно. энэ талаар чи бодсон уу Дотуур байртай сургуульд суулгах юм уу, үгүй
юү?
Чи энэ талаар бодсон уу
Бодсоон, бодолгүй яах вэ гэхдээ Шуурган
Едигей сая сэхээ авч хоёр хүүхэд нь үтэр түргэн өсөж, юм охин нь сургуульд
орох
болчихсоныг гайхсанаа нуухыг хичээжээ.
Бодсон юм бол явж үз. Тэр жилүүдэд бид энд хэрхэн зовж шаналж байсныг
улсад ярь.
Тэр өнчин өрөөсөн хүүхдийг ядахдаа эцгийнх нь төлөөнөөс ца гаатгахад туслах
биз.
Хойшдоо цаг зав олдоно, явж бай, тойрч бай хоёр охинд, миний хувьд саад бүү
болоосой. Миний нас ч мөн явлаа шүү дээ гэж яагаад ч юм их л даруухан санаа
алдав.
Едигей эхнэрээ харав. Үргэлж цуг байж ажигладаггүй юмыг дараа ганцхан
хараад
аждаг сонин юм шүү. Укубала хэдийгээр насаар явж буй боловч өтлөх яагаа ч
үгүй
байв. Гэвч Едигей түүнийг хараад урьд бодоогүй нэг юм бодов. Ухаан суусан
байдал
нүдний нь харцанд бэлхнээ буйг Едигей ойлгож, гэзгэнд нь цагаан цагаан хэдэн
үс
байхыг олж харав. тийм цагаан утас адил цагаан үс санчигт нь ердөө гурав
дөрөвхөн
ширхэг харагдавч энэ нь нас ахиж, юм үзсэн гэсэн үг юм.
Шуурган Едигей маргаашнаас нь зорчин, явагчийн хувиар Кумбелийн өртөөн
дээр сууж
байв. АлмаАтын галт тэргэнд суухын тул Шуургатын зөрлөгөөс тийн хүү буцан
очих
хэрэгтэй байв. Едигей үүнд харамссан нь үгүй, ямар ч гэсэн АлмаАта орох
болсноо
мэдэгдэж Елизаровт цахилгаан утас явуулах хэрэгтэй байлаа. тийм утсыг
гагцхүү том
өртөөнөөс явуулж болно.
Тэгтэл Москва АлмаАта гэсэн суудлын галт тэрэг ирж, Едигей түүнд сууж
өөрийн
ажилладаг шуургатын зөрлөгийг дайран гарав. Тасалгаатай вагоны дээд талын
орон
дээр суудал таарч, юм хумаа оруулж тавиад өөрийнхөө зөрлөгийг зорчин
явагчийн
нүдээр харах гэж яаран вагоны гудамд гарч цонхон тушаа зогсов Шуур
гатын зөрлөг өнгөрвөл бүтэн хоёр хоног явах юм чинь унтаж хэвтэж амжина
биз гэж
Едигей боджээ. Гэтэл маргааш нь хийх юм олдохгүй орох байх газраа олж
яджээ. Тэр
вагонд зөвхөн идэж унтах хоёроос ондоог мэдэхгүй залхуу улс хааяа байхад
Едигей
тун ч гайхаж байжээ.
Гэвч эхний өдөр, ялангуяа эхний хэдэн цаг их баясгалантай, тэр ч байгугай
эхнэр
хүүхдээсээ нэг их холдож үзээгүй болохоор сэтгэл ихэд дэгдэгнүүр яв жээ. ийм
юманд
явахдаа өмсөх гэж өртөөний хоршоо ноос авсан шинэ бүрх малгай тавьж, бүр
дайнаас
хойш Казангапийн хав дарсан цэрэг китель цамцны зарим товчийг яран цонхон
тушаа
сэтгэл хөдлөн зогсоно. Тэр китель цамцыг одон медаль зүүхэд их зохимжтой
гэж
Казангап албаар өмсгөсөн ажээ. Бас галифетэй цэрэг өмд цэргийн дарга нарын
өмсдөг
шир сайтай торгон савхи өмссөн байв. Тэрхүү торгон савхийг хааяа өмсдөг авч
тун ч
аятайхан санагдаж байж. Ер намбатай явъя гэвэл хүнд юуны түрүүнд сайн
гутал, шинэ
малгай хоёр хэрэгтэй гэж Едигей үздэг ажээ, одоо аль алиныг нь өмсөөд явав
Едигей ийм янзтай цонхон тушаа зогсож байв. Вагоны гудмаар өнгөрөгсөд
Едигейг
хүндлэн тойрон гарч эргэн харж байв. Ер нь Шуурган Едигей гадна төрх, төв
төвшин,
сэтгэл догдолсон царай байдлаараа бусдад онц үзэгдэж байжээ.
Галт тэрэг тэртээ тэнгэр газрын савсалгад улам холдон зугтаах тодхон зураасыг
яаран
гүйцэх гэсэн шиг хаврын өнгө орсон Шар талын дундуур хар хур даар давхиж
байв.
Тэрхэн ертөнцөд хөх тэнгэр, задгай тал хоёроос ондоо юм огт эс үзэгдьс үү. Алс
холхид тэнгэр газар хоёр нийлж, тэр зүг хурдан галт тэрэг жирэлзүүлнэ.
Удалгүй Шуургатын хавь нутаг гарч ирэв. энэ нутгийн нугачаа бүхнийг, чулуу
бүхнийг
Едигей сайн мэдэх билээ. Шуургатын зөрлөг ойртоход Едигей жил болоод сая
ирж
байгаа юм шиг вагоны цонхон тушаа дэгдэгнэн, сахлаараа инээмсэглэн зогсоно.
Гэтэл
Шуургатын зөрлөг ороод ирлээ Гэрэл дохио, жижигхэн байшин барилга,
агуулахын
хажууд хураалттай зам төмөр, дэр мод тэргүүтэн нүдний өмнүүр жирэлзэж, тэр
бүхэй
галт тэрэгний хурданд уудам өргөн цөлийн дунд зурайх төмөр зам лугаа
нийлсэн юм
шиг үргэл
жилсэн урт юм харагдах ажгуу. Едигей бүр хоёр охиноо олж харав. Тэд өнөөдөр
баруунаас зүүнээ өнгөрсөн бүх суудлын галт тэргийг тосон харсан биз. Сауле,
Шарапат хоёр охин нь бусдын анхаарлыг татах гэж гар даллан дороо дэвхэрч,
өмнүүр
нь жирэлзэн өнгөрөх цонхыг харж инээж байв. Хоёр охины годгор гэзэг үс
хийсэн нүд нь
баяртай гэрэлтэж байв. Едигей цонхны шилэнд наалдан, гараар даллан инээж
тэднийгээ өхөөрдөн юм хэлэвч цаад хоёр нь нэг бол харсангүй, нэг бол
таньсангүй
өнгөрөв. хэдий тийм боловч тэрхэн галт тэрэг өнгөрөхийг хоёр охин нь хүлээж
байсан
нь тун ч баяртай хэрэг юм Шуурган Едигейн хоёр охин, гэр орон, зөрлөг нь сая
өнгөрөв
гэж тэр галт тэргэнд сууж явсан улсын хэн нь ч яахан гадарлах билээ. Тэр ч
байтугай
зөрлөгийн цаад хээр талд бэлчин яваа олон тэмээн дотор Едигейн өнөө алдарт
Харнар
нь дураар сэлгүүцэн яваа гэж хүн яахан бодох билээ. Харин Едигей холоос
хараад
таньж, нүдэн баясаж явжээ.
Тэндээс хэдэн өртөө өнгөрсөн хойно Едигей хэвтэж унтав. Галт тэрэгний
дугуйн нэгэн
жигд цохилох чимээ, хажуугийн өрөөний хүмүүсийн аяархан ярилцах дуун
дотор их л
удаан ,их л сайхан нойрсжээ.
Маргааш нь үдийн алдад Чимкентээс аваад Долоон голын бүх нутгаар
үргэлжилсэн
Алатаугийн нуруунд хүрэв. Тун ч өндөр тун ч үзэсгэлэитэй уулс ажээ АлмаАта
хот
хүртэл төмөр зам дагасан тэрхүү их уулсын сүр жавхланг Едигей хараад хараад
ханасан нь үгүй. Алатуагийн их уулс сүр жавхлангаараа хүний сэтгэлийг
бишрүүлээд
зогсохгүй мөн албаар юм бодогдуулж байжээ. Уул харж дотроо юм бодож явах
гэдэг
Едигейд нэн аятай санагдаж байжээ. одоохон доо хараахан танилцаагүй сайхь
хариуцлагатан хүмүүстэй хэрхэн уулзахыгаа Едигей дотроо дүрслэн бодож
явав.
өнгөрсөн үеийн алдаа завхралдахин хэзээ ч гарахгүй гэж тэр хүмүүс зарласан
билээ.
Тэрхүү урьдын учир шалтгаар Абуталипийн гэр бүлд тохиолд сон гунигт
явдлыг тэр
хүмүүст ярихаар Едигей явж байв. Уг хэрэг явдлын учрыг тэр хүмүүс олж, яаж
засаж
залруулахыг одоо шийдэх болно. Абуталипийг босгож ирэхгүй ч гэсэн хоёр
хүүхдийг нь
хүн гомдоох гүй, тэдний өмнө бүх зам саруул байх болно. том хүү Даул нь энэ
намар
сургуульд орох болно Тэр хүү айх нуух юм байхгүй сургуульд санаа амар орог.
Харин
тэд
одоо хаана явна? Тэд ямаршуу аж төрж байгаа бол? Тэр газар Зарипа ямаршуу
сууж
байгаа бол?
Тэр тухай дурдан санахад Едигей дотор хүнд, жихүүн болжээ. Уг нь урьдын
хуучин
явдлаа мартах цаг хэдийн болсон байв. Зарипыг боддог тэр бодлыг нь нэгмөсөн
таслах гэж тэр хүүхэн яваад өгсөн хэрэг. Гэвч юуг мартаж болох юуг эс болохыг
гагцхүү тэн гэр мэдмүй. Шуурган Едигей хувь зохиолд захирагдан дотор
палхийж ихэд
гуньж гутарсан билээ. Гэтэл түүнийгээ хэнд хэлэх юм, түүнийг нь хэн ойлгох
юм бэ?
Тэнгэр баганадсан цаст өндөр уулс байвч хүнд то хиолддог гай зовлонг ямар
мэдэх
биш тийм учраас ч Алатаугийн уул агуу өндөр байдаг болой. Үхэлт хүн үхэж
төрж
байхад Алатаугийн уулс мөнхөд дүнхийн байдаг болой. олон хүн уулыг харан
юм бодож
явахад уул таг дуугүй дүнсийн байдаг болой…
Едигей Абуталипийн ярьсныг дурсан санав. Абуталип мөнөөхөн «Раймалы-
агаас дүү
Абдильхандаа дуулсан дуу» гэдэг домгийг бичиж аваад их ч бодож үзсэн
бололтой нэг
өдөр ярихдаа, амьдралын замд учирсан Раймалы-ага, Бигмай хоёр шиг хүмүүс
бие
биедээ жаргал авчрахаасаа нэг нь нөгөөгөө шийдвэр лэж болшгүй эмгэнэлт
явдалд
өөрөөр хэлбэл бусдын гараас мултрахын аргагүй байдалд татан оруулжилүү их
зовлон
хураадаг байна. тийм учраас ч Раймалын ойр дотнын хүмүүс түүний хувьд
тэдний
бодсоноор буянтай үйлс хийсэн улс байж дээ гэж билээ. Тэгэхэд Едигей тийм
яах
аргагүй үпэн юмыг бие дээрээ амсаж үзээгүй, сэтгэлээр шаналж үзээгүй явсан
болохоор Абуталипийн тэр үг ухаантайгаас цаашгүй сайагдаж байжээ. Ер нь
Едигей
Зарипа хоёрын явдал бол юун тэр үлгэр домогт гардаг дурлалтай зүйрлэхэд
тэнгэр
газар адил хол агаад манай хоёр хоорондоо ямар ч явдал гаргасан удаа байхгүй
гагцхүү Едигей дотроо Зарипа хүүхнийг үргэлж санагалзан, дотроо ихэд
дурлаж явсан
хэрэг. Гэтэл Зарипа хүүхэн мөнөөхөн шийдвэрийг олж болшгүй юманд орохоос
зайлж
түрүүлэн өөртөө зовлон хурааж үүрсэн хэрэг. Харин Зарипа ганцаараа, судсанд
цус
лугшихын төдий гэв гэнэт шийдсэн хэрэг, тэгэхдээ Едигейг бодсонгүй, түүний
тэр
шийдвэр Едигейд яаж тусахыг бодсонгүй. Харин ч амьд гарсан нь сайн хэрэг.
Едигей
одоо ч заримдаа айхтар гунигт дарагдан, Зарипыг олж харах юмсан, дуу хоо
лойг нь ганц удаа ч олж сонсох юм сан гэхдээ дэлхийн зах хүртэл гүйхэд бэлхэн
болдог
удаа бий…
Едигей бас Германд шиг билээ, Гетё гэж агуу Шүлэгч, тун алдартай хүн байсан
гэж тэр
үед Абуталипаас мөн олж сонсоод хачин гайхаж байснаа одоо санаж ганцаар
мушилзан инээв. Гетё гэдэг нэр хасгаар тийм ч аятайхан сонсогддоггүйд
хэргийн гол
байгаа биш, хүн болгон тавилангаар заяагдсан нэр зүүж явдаг шүү дээ. Өвгөн
Гёте
дал гарсан хойноо мөн нэг залуу бүсгүйд дурлаж, цаадах нь ч мөн ухаангүй
дурлаж
байсан шиг байгаа юм. Тэр явдлыг хүн бүхэн мэдэж байсан боловч хэн ч
Гетёгийн гар
хөлийг хүлж, түүнийг ухаан солиорсон амьтан гэж зарласангүй ажээ… Гэтэл
Раймалыг
яасан билээ дээ Хүнийг до ромжилж алж хаясан авч, гэхдээ тэр хүнд л сайныг
хүсэж
байж… Зарипа ч мөн өөрийн бодлоор Едигейд сайныг хүсэж, өөрийнхөө
бодсоноор л
хийжээ… Эл учир Едигей түүнд гомдсон нь үгүй. Ер нь хайртай хүндээ гомдож
хорсож
болох уу даа? Харин ч юмны түрүүнд өөрийгөө зэмлэн, өөрийгөө буруутгах
ёстой биш
үү Надад муу юм болох хамаагүй, гагцхүү тэр хүнд л муу юм бүү болоосой гэж
бодох
биш үү. Чаддаг л юм бол, тэр хүүхэн хаяад явсан үед ч түүнийгээ санаж
хайрлаж явах
ёстой биш үү…
Едигей ингэж Зарипыг дурсан хайрлаж, ингэж Абуталипийг, түүний хоёр өнчин
хүүг
санаж явав…
АлмаАта хот ойртон иртэл Едигей гэнэт өнөө Елизаров эзгүй байвал яадаг
билээ? гэж
бодов. Баларсан юм Гэртээ байхдаа яагаад ийм юм санасангүй вэ. Укубала ч бас
бодсонгүй. Өөрс өөрснийхөөрөө л юмыг бодлоо доо. Ер тэрхүү их Шар талаас
хаашаа
ч гардаггүй суурин суудаг хэн ч тэгж л бодох байх Гэтэл Афанасий Иванович
гэртээ
эзгүй байж бүрэн болно. Юу гэвэл тэр хүн шинжлэх ухааны газар ажилтай хүн,
газар
болгон явдаг хүн. Ер нь эрдэмтэн хүний ажил мундахгүй, томилолтоор хөдөө
яваад
өгсөн байж болно, их удаан хугацаагаар явсан байж болно. «Тэгвэл ч мөн азгүй
юм
болж дээ»… гэж Едигейн санаа зовж бас хэрэв тийм бол өөрийн хасаг сонины
газар
очихоос ондоо арга мөр үгүй. Сонины газрын хаяг бол дугаар болгонд
бичээстэй
байдаг. Хаана, хэн дээр орохыг тэд лав зааж өгөх биз. тийм асуудлаар хэн дээр
ордгийг сонины ажилтан улс ямар мэдэхгүй юм биш дээ гэж
бодов. Гэртээ байхад юм бүхэн амархан санагдаж юм хумаа зэхэж аваад л
гараад
өгсөн хэрэг. Гэтэл хүрэх газраа ойртох тусам тэгж улам санаа зовж явжээ. Муу
анчин
гэртээ байхдаа нэг юм унагана даа гэж амархан бодож суудаг гэдэг үг учиртай
үг юм.
Едигей тиймэрхүү л юм боллоо доо. Уг нь бол Елизаровт их найдлага тавьж
явсан
билээ. Елизаров бол өөрийн хүн, Едигейн өнийн найз, гэрт нь олон удаа очсон
хүн,
Абуталип Куттыбаевын учир явдлыг мэдэх хүн юм. Ели заров бол үг
цухуйлгахтай
зэрэг уг учрыг ойлгох хүн. Гэтэл танихгүй улсад юу гэж хэлэх, хаанаас нь эхэлж
яаж
ярих юм болж байна даа Шүүхийн хурал дээр сууж буй гэрчийн этгээд адил
байх хэрэг
үү, аль эсвэл илтгэх хэрэг үү? Миний үгийг сонсох юм уу, сонсовч юу гэж хариу
өгөх
бол? чи юун хүн бэ, яагаад ямар учраас Абуталип Куттыбаевыг цагаатгах гээд
байгаа
юм? чи ямар холбоо сүлбээтэй хүн бэ? чи тэр хүний ах дүү юм уу, ураг садан,
төрөл
төрхмийн хүн байна уу гэвэл юу болно?
Гэтэл галт тэрэг бүр АлмаАтын дүүрэгт орж ирэв. Хүмүүс буухыг завдан
вагоны
гудамд гарч, гатт тэрэг зогсохыг хүлээнэ. Едигей ч буухад бэлэн зогсож байв.
Галт
тэрэгний буудал ч гараад ирэв, ингээд аян зам төгсөх нь тэр. Буудал дээр
угтагсад
үдэгсэд гэдэг дүүрэн. Галт тэрэг алгуурхан хурдаа хасав. Гэтэл вагоны цонхоор
жирэлзэн үзэгдэх олны дотор Елизаров зогсож байхыг Едигей олж таниад
хүүхэд адил
баярласан гэдэг жигтэйхэн Елизаров бүрх малгайгаар даллай Вагоныг даган
алхана.
мөн аз аа Елизаровыг өөрийн Биеэр угтана гэж Едигей бодоогүй явжээ. Тэд
ноднин
намраас хойш уулзаагүй нэлээд удсан байв. Гэвч Ели заров насжиж яваа хүн
гэхэд огт
ондоо болсон юмгүй, өнөө л горзгор, өнөө л хөдөлгөөнтэй хэвээрээ. Казангап
түүнийг
хурдан удмын аргамаг гэж нэрлэсэн билээ. Аргамаг Афанасий гэдэг нэр тун ч
магтаж
хэлсэн үг юм. Елизаров аргамаг хүлэг гэж юу байдгийг мэдэх тул цагаан
сэтгэлээр
зөвшөөрч, за яах вэ чиний Хээр болъё, би хэдий хөгшин ч гэсэн аргамаг юм шив
дээ,
тэгж нэр оноосонд чинь баярлалаа гэсэн билээ.
елизаров хөдөө явахдаа дандаа ажлын хувцастай, бухааран гуталтай, өмсөж
өмсчихсөн хуучин саравчин малгайтай явдаг билээ. Гэтэл одоо зангиа зүүсэн,
сайхан
бүдэг саарал костюмтай иржээ. Тэр костюм нь
биед нь Ялангуяа буурал орсон үсний нь өнгөнд тун ч зохижээ.
Афанасий Иванович галт тэрэг зогсон зогстол дагаж Едигейг вагоны цонхоор
харан
харан инээмсэглэн явав. Цайвар сормуустай бор нүдэнд нь хүслэн болсон хүнээ
ирэв
гэж сэтгэл ханасан янзтай оч гэрэлтэнэ. Едигейн дотор дороо уужирч, «гараа
сайн
байна, тэнгэрийн өршөөлөөр бариа ч сайн болох биз» гэж баярлан бодов.
За арайхийж нэг юм морилон ирэв шив За сайн уу Едигей, сайн уу Шуурган
минь гэж
Елизаров тосон золгов.
Тэд чанга тэврэлдэж, олон хүнээс зовж, бас баярласандаа Едигей баахан тэвдэж
хоцорчээ. Буудлын хажуугийн бяцхан зайд гартал Елизаров та нар нөм сайн уу,
Казангап сайн уу, Укубала, Букей нар сайн уу, хүүхдүүд сайн уу, одоо зөрлөгийн
дарга
ямар хүн байгаа вэ гэж баахан юм асуухдаа мөнөөхөн Едигейн Шуурган
Харнарыг ч
мартсангүй, юунд ч юм учиргүй ихээр инээж,
Шуурган Харнар чинь яаж байна даа? Өнөө л арслан хүрхэрч байгаа шиг
орилсон
буйлсан хэвээрээ юү? гэх нь тэр
Тэр яах вэ дээ, явж л байгаа, орилж л байгаа. Тэр их Шар талын дунд дураараа
сул
тэнэж явахаас ондоо түүнд юу хэрэгтэй юм гэж Едигей хариулав.
Буудлын хажууд нэг жигтэйхэн гялгар хар машин зогсож байв. Едигей Үийм гоё
тэрэг
урьд нь үзээгүй билээ. Тэр бол «ЗИМ» гэдэг тавиад оны хамгийн гоё тэрэг
байжээ.
Миний Харнар энэ дээ гэж Елизаров алиалан,машины урд хаалгыг нээж, — Суу
Едигей, одоо явъя гэжээ. .
Жолооч нь хаана байгаа юм?
Би өөрөө баринаа гэж Елизаров жолооны ард сууж, — Өтөлсөн хойноо ингэж л
наргиж
явна шүү дээ.
Бид ер нь америкчуудаас юугаараа дор юм бэ? гэв. Елизаров машинаа чадамгай
асааж, тэндээс хөдлөхийн өмнө зочноо харж ннээмсэглэн,
Ингэхлээр чи минь ингээд хүрээд ирдэг байна Гэтэл энд удах уу, түүнийгээ
шуудхан хэл
гэв.
Афанасий Ивайович аа, би нэг хэргээр ирсэн шүү. Тэр маань ямар янзтай болно
вэ, юу
ч гэсэн урьдаар тантай зөвлөж ярилцмаар байна.
Би чамайг ажлаар ирж дээ гэж мэдсэн, тэрнээс биш чи тэр Шар талаас чирсэн ч
гарахгүй хүн. Аргагүй ээ. За ингэе ээ, Едигей. одоо хоёулаа манайд очъё. Зочид
буудал муудал гээд яах вэ, чи манайд хэд хоно, татгалзахгүй биз дээ. чи бол
миний
онцгой зочин юм. Тэгэхлээр би танайд ямар байдаг вэ, чи манайд тийм л
байх хэрэгтэй. Хасгаар Сыйдын сыйны бар гэдэг шүү дээ. Аяганы хариу
өдөртөө агтны хариу жил дээ гэж
Тэгэх л болж дээ,
За тэгж шийдэх шив, надад ч зугаатай болно.
Юлия маань хүү дээрээ очно гээд Москва яваад өгсөн. Бидний хоёр дахь ач хүү
төрсөн юм. Тэгээд манай эх нэр баярласандаа хүүхэд дээрээ очно гээд яараад
явчихсан.
Хоёр ачтай болчихсон уу За баяр хүргэе
Хоёр ч ачтай болчихлоо гэж Елизаров гайхаж байсан шиг дал мөрөө өргөж,—
одоо чи
хэдий залуу ч гэсэн хожим өвөө болоод үүнийг ойлгоноо. Гэтэл юм хачин, чи
бид хоёр
насаар их зөрүүтэй ч бие биенээ айхтар ойлгодог шүү. За явъя, хотын дундуур
өгсөөд
явна. Тээ тэр оройдоо цастай уулыг харж байна уу Тэр уулын бэлд, Медео гэдэг
газар
хүрнэ. Манайх хо тын бүр захад бараг хөдөө тосгонд шахуу байдаг гэж би чамд
ярьж
байсан шиг билээ.
Санаж байна, Афанасий Иванович аа Та манай байшин бүр горхийн эрэг дээр
байдаг,
голын ус хоржигнох дуун огт тасардаггүй гэж ярьж байсан шүү дээ.
Одоо нүдээрээ үзнэ дээ. За явъя, гэрэлтэй гэ гээтэй байгаа дээр хотыг үздээ.
Хавар
болж, хамаг юм цэцэг навчин дотор умбаж одоо л хамгийн сайхан Дээрээ байна.
Галт тэрэгний буудлаас эцэс төгсгөлгүй мэт нэг их Урт шулуун гудамж хотыг
нэвт гарч
таримал улиан гар, цэцэрлэгийн дундуур уулын өөд өгсөн оджээ. Ели 3аров
яаралгүй
явах замдаа энэ тийм газар, тэр тийм газар гэж тайлбарлан явна. Тэр гудамжинд
элдэв олон албан газар, дэлгүүр, орон сууцны барилга харагдана. Дөрвөн
талаасаа
задгай их өргөн чөлөөнд буй нэг их том байшин дүрс байдлаараа Едигейн
нүднээ
тусав.
Тэр бол засгийн газрын байшин байв. Елизаров толгой дохиж,
Энэ байшинд Намын Төв Хороо байдаг гэжээ.
Тэд маргааш чухам тэр байшинд ажил хэргээр ирэхийгээ бодсон ч үгүй
дэргэдүүр нь
өнгөрөн гарав. Өнөө шулуун гудамжаар явж байгаад зүүн гар тийш эргэтэл бас
нэг том
байшин байхыг Едигей хараад танилаа. Тэр бол Хасгийн дуурийн театр байлаа.
Хоёр
хороо өнгөрөөд дахин уулын тийш эргэж, мөнөөхөн Медеогийн замаар орж
явав.
Хотын төв ард хоцров. Гоё гоё харш, цэцэрлэг модон дундуур, бас уулнаас
шуугий
буух дүүрэн устай суваг шуудууны хөвөөгөөр их л удаан явав. Хаана л бол
хаана
цэцэрлэг модон цэцэглэжээ,
Мөн ч сайхан юм аа гэж Едигейг дуугарахад Елизаров,
Яг энэ үеэр ирсэнд чинь би их баяртай байна. АлмаАтад үүнээс сайхан цаг гэж
байдаггүй. Өвөл сайхан нь сайхан гэхдээ яг одоо үе бүр сэтгэл уяраадаг юм гэв.
Нөхрийн төлөө Едигей мөн баярлаж,
Санаа сэтгэл тань маш өндөр байх шив дээ гэв.
Елизаров цэлхэрсэн бор нүдээр зэрэвсхийн харж толгой дохин хөмсөг
атируулан
царайгаа төв болгов. Гэтэл дорхноо нүдий нь үрчлээнд инээмсэглэл тодрон,
Энэ хавар онцгой хавар юм, Едигей. юм их ондоо боллоо. Тэгэхлээр хэдий
Насан ахиж
яваа ч гэсэн амьд явах гэдэг улам сайхан санагдах боллоо. Өнгөрс нийг эргэн
харж
нэхэн бодлоо. Ингэхэд чи амьдралын амт шимтийг дахин Шинээр мэдрэхийн
тулд хэзээ
нэ гэн цагт өвдөж үзсэн үү? гэв. Едигей уулгар цагаан сэтгэлийн үүднээс
Үгүй шүү. Тээр жил их буугийн суманд тархи доргисныг эс тооцвол… Гэтэл
Елизаров
инээж,
Чи ч бие сайтай бух шиг хүн л дээ. Би тэр тухай ярьсан биш ер нь үгийн завсарт
ярьсан юм… Тэгэхлээр нам үнэн мөнийг хэлж өглөө. Миний хувьд тэр талаар
онцын
учир холбогдол байхгүй ч гэсэн тийм юм дуулахад сэтгэл өег явах юмаа. Сэтгэл
дотор
баяр ургаж, идэр залуугийнх шигээ их найдвар төрж байна. Аль эсвэл насан
хөгшрөөд
ирэхээр сэтгэл тэгж догдолж байгаа юм болов уу гэв.
Афанасий Иванович аа, би яг л тийм хэргээр ирсэн шүү дээ.
Тэр юу гэсэн үг билээ?
Абуталип Куттыбаев гэдэг хүний тухай би танд ярьж байсныг та санаж байгаа
байх аа?
Тэгэлгүй яах вэ, сайн санаж байна. мөн дөө Тэр хэрэг явдлын улыг олох гэж
ирсэн чинь
их сайн байна. Тэгээд хойш тавилгүй даруй хүрээд ирдэг байна шүү
Энэ бол миний сайных биш, Укубала л санасан хэрэг. одоо тэгэхлээр юунаас
эхлэх,
хаана хэн дээр ордог хэрэг вэ?
Юунаас эхлэх гэнээ? энэ тухай хоёулаа ярилцнаа, гайгүй. Манайд очиж цайгаа
ууж
суугаад учир холбогдол ийм тийм гэдгийг тухтай ярилцъя гээд Елизаров хэсэг
дуугүй
болсноо, — Цаг үе ондоо болж байна, Едигей минь. Гурван жилийн өмнө бол
ийм
хэргээр орж ирэх гэж санахын зовлон байлаа. Гэтэл одоо ямар ч айх эмээх
явдалгүй
болжээ. юм ёсоороо бол ийм л байх ёстой юм. Бид цөмөөр, ер хүн болгон энэ
үнэн
шударга ёсыг баримтлан явах хэрэгтэй ю\г. хэнд, ямар ч онцгой эрх гэж байж
болохгүй,би ингэж л юмыг ойлгож байна гэж ярив.
Энд суудаг та нарт юмыг олж мэдэх гэдзг амархан, түүнээс гадна та бол
эрдэмтэн хүн. Манаг тэнд ч төмөр замын депод хурал цуглаан болж энэ тухай
хэлсэн.
Тэгэхэд л Абуталип миний санаанд даруй ор сон юм. Ер нь тэр явдал аль
хэдийнээс
миний сэтгэлийг хөндүүрлүүлэн байсан юм. Би бүр тэр хурал дээр үг хэлэх
гэсэн шүү.
энэ бол зүгээр үнэн шударгын тухай яриа биш, Абуталипийн хоёр хүү өвчин
үлдэж өсөж
өндийж байгаа юм. энэ намар том нь сургуульд орох ёстой…
Гэр бүл чь одоо хаана суудаг юм?
Үүнийг мэдэхгүй шүү Афанасий Иванович аа. Тэр хэрэг явдлын үед л нүүгээд
явчихсан
одоо бараг гурван жил болж байна. Хаана суудгийг бид мэдээгүй.
Тэрүүнд санаа зоволтгүй. Эрнэ, олно. одоо хуулийн хэлээр ярихад хамгийн гол
нь
Абуталипийн хэргийн тухай асуудлыг сөхөх хэрэгтэй байна.
Мөн мөн Та хэрэгтэй үг олж хэллээ. үүний тулд л би ирсэн хэрэг шүү дээ.
Чиний ирсэн хэрэг дэмий талаар болохгүй байх гэж бодож байна.
Шуурган Едигейн явсан хэрэг санасан ёсоор сэтгэлчлэн бүтэв. Едигейг
харьснаас хойш
тун удалгүй ердөө гурван долоо хоногийн дараа АлмаАтаас нэгэн бичиг ирэв.
Тэр
бичигт Шуургатын зөрлөгийн ажилчин байгаад баривчлагдан, мөрдөн
байцаалтын үеэр
нас барсан Абуталип Куттыбаевыг үйлдсэн хэрэг байхгүй учир бүрэн
цагаатгасугай гэж
дурайтал тов тодорхой бичсэн байв. Яг тэгж бичсэн байлаа. Тэр бичгийг
хэлмэгдсэн
хүний ажиллаж байсан газрын хамт олонд уншин сонсгоход зориулан ирүүлсэн
байлаа.
Тэр бичигтэй бараг нэгэн зэрэг Афанасий Иванович Елизаровоос захидал ирэв.
Тэр
захидал чухал утгатай захидал байв. Едигей тэр захидлыг гэр бүлийн хамгийн
чухал
нандин бичиг болох хүүхдийн төрсний гэрчилгээ, одонгийн үнэмлэх… фронтод
шархадсаны үнэмлэх бичиг, хөдөлмөрийн тодорхойлолтын хамт насан турш
нандигнан
хадгалжээ.
Афанасий Иванович тэр дэлгэрэнгүй захидалдаа Абуталипийн хэргийг үтэр
түргэн
хянан үзсэнийг өгүүлээд түүнийг цагаатгасан явдалд би их баяртай байна. энэ
баримт
бол цаг сайжирсны бэлэг дэмбэрэл юм. энэ бол бид өөрснөө өөрсдийгөө ялж
дийлсэн
ялалт мөн… гэжээ.
Чийгээд цааш нь, Едигейтэй хамт орсон өнөө албан газруудаар дахин очиж
чухал
чухал мэдээ сэлт олж мэдсэнээ бичжээ. Үүнд нэгд, өнөө мөрдөн байцаагч
Тансыкбаевыг ажлаас нь хусаж, зэрэг дэвийг буулган, урьдын гавьяа шагналыг
нь
хурааж эрүүгийн хариуц лагад татаж буй ажээ. Хоёрдугаарт, Абуталип Кутты
баевын
гэр бүр Павлодарт оршин сууж буйг олж мэджээ. Үгэй мөн хол явжээ Зарипа
багшилдаг гэнэ, гэр бүлийн байдал гэвэл нөхөртэй болсон гэнэ. энэ бүхнийг
байгаа
газраас нь албан ёсоор мэдээлэв гэжээ. Елизаровын бичсэн нь, мөнөөхөн төмөр
замын байцаагчийн талаар Едигей чиний хардсан хардлага зев байжээ.
Абуталип
Куттыбаевын талаар чухамхүү тэр байцаагч хов мэдээ бичсэн байв. «Харин
яагаад
тийм хов мэдээ бичив, яагаад тийм хорт муухай санаа өвөрлөв?» энэ талаар би
тиймэрхүү явдлын талаар өөрийн олж мэдсэн зүйл, мөн Едигей чиний надад
ярьж
байсныг санаж олонтаа эргэцүүлэн бодож үзэв Тэр бүхнийг эргэцүүлэн тэр
хүний
үйлдсэн хорон Муухай явдлын учир шалтгааныг олох гэж оролдов. Гэтэл
энэ бол хариу нь олдохгуй бэрх асуудал юм. Тэр хүний хувьд огт хөндлөнгийн
танихгүй
хүн—Абуталип Куттыбаевын талаар тэр яагаад тийм муухай узэн ядах санаа
өвөрлөв
гэдгийг би тайлбарлаж чадахгүй юм байна. энэ бол түүхийн ямар нэг үед
хүмүүст
халдсан тийм халдварт муу өвчин байж болох юм. Аль эсвэл хүний сэтгэлийг
яваандаа
хоослон, харгис хатуу авиртай болгодог атаа хорсол мэтийн тийм хө нөөгч муу
зан
чанар бүр дээр үеэс хүний дотор агуу лагдан ирсэн байж болох юм. Гэтэл
Абуталипийн
бие яагаад тийм атаа хорслыг төрүүлэх болов? энэ бол минип хувьд мөн
оньсого адил
болов. Харин залхаан гэсгээх аргын тухайд гэвэл энэ нь хорвоо ертөнц шиг өнө
урьдын
юм. Тухайн үед хэн нэгнийг тэрс буруу номтон гэж хов жив хүргэхийн төдий
тийм хүнийг
Бу харт бол зээлийн газар аваачиж чулуугаар жанчдаг, Европт бол задгай гал
дээр
шатааж алдаг байв. энэ тухай Едигей чиний очиход бид мөн ч их ярьсан даа.
Абуталипийн хэргийг хянан шалгахад гарсан олон зүйлийн баримтыг харснаас
хойш хүн
хүнээ үзэн яддаг тэр муу согог үндсээрээ арилах гэдэг мөн ч өдий санаанд
багтамгүй
их хугацаа хэрэгтэй юм байна гэж бас дахин итгэн бодов. Тэр бүхэн байлаа ч
гэсэн
газар дэлхий дээр үнэн шударга ёсыг устгаж болохгүйн төлөө би амьдралыг
магтан
дуулна. энэ удаа ч үнэн шударга ёс ялан мандав. Дэлхий ертөнц байгаа цагт
ямагт
ийм л байх болно. Едигей чи сэтгэл харамгүй үнэн шударгыг олсонд би сэтгэл
дүүрэн
байна…» гэжээ.
Энэ захидлаас Едигейд их сэтгэгдэл төрж олон хоног бодон бодон явав. Тэрбээр
нэг л
ондоо болж, нэг юм нэмэгдэн дотор саруул болох шиг болоход өөрөө боловч
гайхаж
байж. Тэгэхэд л Едигей нэгэнт гадаа хаяанд ороод ирсэн хөгшин насныхаа
тухан бодох
цаг болжээ гэж анх удаа боджээ.
Елизаровын захидал Едигейн хувьд түүний нас шүд, амьдралын нь нэг зааг
болов. Тэр
захидал ирэхээс өмнөх юм бүхэн өнгөрч, утаан дотор орсон шиг бүрхэг бүрэг
болоод
далайн эрэг хөвөө хэрхэн холдон холдон одож, тэр захидал ирснээс хойш юм
бүхэн
өдрөөс өдөрт их амгалан тайван урсаж, тэгэхдээ энэ амьдрал хэдий хязгаартай
авч их
л удаан үргэлжлэх болно гэдгийг бодогдуулжээ. Гэтэл хамгийн гол нь
Зарипа хүнтзй суусан гэдгийг Елизаровын захидлаас олж мэдсэн билээ. Тэр
мэдээг
дуулаад Едигей бас л арга буюу сэтгэлийн хүнд бэрх зовлонд өртсөн нь бий.
Гэхдээ
Зарипа хүүхэн хаана байгаа, хоёр хүүхэд нь юу болж буй, өөрөө ондоо
хүмүүсийн дунд
хэрхэн амьдран сууж буйг Едигей мэдээгүй явсан авч Зарипа өдийд лав хүнтэй
суусан
л даа гэж мэдээд байсан юм, тэгж сэтгэлд бодогдоод байсан юм гэж өөрийнхөө
сэтгэлийг илбэн засав. Ялангуяа галт тэргээр буцаж явах даа яагаад ч юм тэгж
тун ч
бодогдож байжээ. Яагаад тийм юм толгойд нь орсныг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ
сэтгэл
санаа уруу явсных л лав биш, харин ч Едигей АлмаАтаас буцахдаа сэтгэл санаа
маш
өндөр явав. Елизаровын хамт түүний очсон газар болгонд учрыг ойлгон сайн
санааны
үүднээс хүлээн авч байв. энэ нь зорьсон хэргийн үнэн зөвд итгэлийг төрүүлэн,
уг хэрэг
явдал сайнаар шувтрах болов уу гэсэн найдлага ургуулж байжээ. Уг хэрэг ч
санасан
ёсоор бүт сэн билээ. Едигейг АлмаАтаас буцах өдөр Елизаров түүнийг дагуулан
буудлын Ресторанд орсон юм. Галт тэрэг хөдлөх яагаа ч үгүй байсан болохоор
тэд
сайхан сууж жаахан юм балгаж, сэтгэлийнхээ үгийг ууд лан ярилцсан нь бий.
Едигейн
ойлгосноор тэр яриан дундуур Афанасий Иванович хамгийнхаа нандин бодлыг
гаргаж
хэлсэн ажээ. Дээр үед Москвад комсомолын гишүүн байхдаа хориод оны үес
Туркестанд очиж, тэнд нутгийн дээрэмчидтэй тулалдан яваад мөн тэндээ
насаараа
сууж хайгуул шинжилгээний эрдмийн мөр хөөсөн тэр хүн Октябрийн
хувьсгалаар үүдсэн
зүйлд бүх дэлхий даяараа огт дэмий талаар найдлага тавиагүй юм гэж үздэг
ажээ.
Алив алдаа завхралд хүнд бэрхээр нэрвэгдэх явдал гарч байсан ч гэсэн тэрхүү
урьд
нь явж үзээгүй замаар явсан хөдөлгөөн зогссон удаа нэгээхэн ч байхгүй үүнд л
түүхийн
мөн чанар оршино… гэж Елизаров ярьсан билээ. Тэр бас хэлэхдээ, одоо тэрхүү
урагшлах хөдөлгөөн шинэ хүчийг авч давших болно. Нийгэм өөрсний явдлыг
өөрснөө
засан залруулж, өөрснөө мөрөө цэвэрлэн буй энэ явдал , бол түүний баталгаа
юм.
«Бид улаан нүүрэн дээрээ ингэж хэлж болж байнаа гэдэг чинь ирээдүйн тулд
бидэнд
хүч чадал байна гэсэн үг» гэж батлан өгүүлж билээ. Ер нь тэр өдрийн хоолноор
тэд
мөн ч сайхан үг ярилцаж билээ.
Шуурган Едигей тийнхүү санаа сэтгэл өндөртэйгөөр Шар тал руугаа буцсан
болой.
Галт тэргээр явахад аанай мөнөөхөн Долоон голын дагуу үргэлжилсэн
Алатаугийн
дүнхийсэн дүнхийсэн цаст хөх цэнхэр уул нурууд нүдний өмнүүр жирэлзэн,
тэгэхэд л
Едигей АлмаАта хот орсноо бодож яваад Зарипа өдийд лав хүнтэй суусан байх
ёстой
гэж ойлгож, суусан ч биз гэж нэг л адбиш бодоод байжээ.
Едигей тэгэхэд уул нуруу, хаврын алс холыг ширтэн явахдаа энэ хорвоод
Елизаров
мэтийн ажлаараа ч амаараа ч үнэнч хүмүүс байх юм даа, тийм хүмүүс
байдаггүй бол
миний мэтийн хүн энэ дэлхий дээр амьдрах гэдэг бэрхтэй болох байжээ гэж
бодож
явжээ. Бас Абуталипийн хэргийг хөөцөлдөж дуусаад үтэр түргэн улирах
тогтворгүй
цагийн урвал хөрвөлийн тухай бодож, өдийд Абуталип амьд байсан бол одоо
хилс
гүжир хэргээс мултрах байжээ Магадгүй хоёр хүүхэд тэйгээ дахин жаргалыг
олж амар
жимэр амьдрах байжээ Хэрэв амьд гарсан бол шүү Үнэндээ ч Абуталип амьд
байсан
бол Зарипа түүнийг эцсийг тултал хүлээх байсан биз. энэ бол гарцаагүй хэрэг
тийм
эхнэр ямар ч юм боллоо гэсэн эр нөхрөө заавал хүлээж таарна. Гэтэл одоо
хүлээх
хүнгүй болохоор юугаа хүлээх билээ? тийм залуухан эмэгтэй яаж орь ганцаараа
явах
билээ Нэгэнт тийм явдал болсноос хойш хэр тааруу хүн учирвал суух л болно
шүү дээ.
Суухгүй гээд яах юм? Едигей ингэж бодохоос бүр урам нь хугарав. сэтгэлээ
дураар нь
бэлчээн тавьж тийм юм бодохгүй, ан хаарлаа ондоо юманд хандуулахыг
оролдов. Гэвч
тусыг олсонгүй, тэгэхлээр нь вагоны ресторанд оржээ.
Галт тэрэг сая замд гарч байгаа болохоор вагоны рестораны юм бүхэн цэвэрхэн
шинэхэн харагдана. Едигей цонхны хажууд ганцаар сууж, биеэ саатуулах гэж
нэг лонх
пиво авав. Вагоны рестораны өргөн цонхоор уул ус, хээр тал, хөх тэнгэрийг
нэгэн зэрэг
ажиглан сууж болохоор ажээ. Нэгэн талд богинохон наст намуу цэцгээр
бүрхэгдсэн
ногоон хөндий, нөгөө талд цаст уулын сүрлэг нурууд дүнхийгээд хүний сэтгэлд
Үл
биелэх хүслэн оргилуулж уйтгарт гуниг төрүүлэх ажгуу. Едигей тийнхүү
гуниглахдаа
гашуун юм балга маар санагдаж, архи захиалж хэдэн жүнз балгасан авч юм
балгасан
болсонгүй. Тэгэхлээр нь дахин пиво ахиж ганцаар суугаад гүн бодолд дарагдав.
Өдөр
орой болж, хаврын тунгалаг удэш төмөр замын хоёр талаар газар дэлхий
жирэлзэн
өнгөрнө. Бяцхан бяцхан гацаа суурин, мод цэцэрлэг, зам гүүр, хүн мал жирэлзэн
өнгөрөвч тэр бүхэн Едигейн сэтгэлийг эс татмуй. Юу гэвэл Едигейн дотор гэнэт
уйтгар
гуниг дахин их хүчтэй оргилж, байсан юм ингээд төгсгөл болдог байжээ гэж
урьдаас
бүдэг бадаг гадарлан, сэтгэл харанхуйлан гунигт дарагдан явжээ.
Едигей вагоны ресторанд үдшийн гэгээ тасартал сууж сүүлдээ хүн олон,
тамхины
утаанд амьсгаа авах аргагүй болов. Хүмүүс юунд ингэж хийх юмгүй алмайран
суудаг,
тэр шалдир балдир үг яриандаа юунд тэгж хөөрдөг, яагаад архи тамхи хоёроор
жаргалыг олдгийг Едигей ойлгодоггүй байв. Эрцүүлийн хамт тэнд орж ирсэн
эмэгтэйчүүлийг харахад тун ч эвгүй санагдана. Ялангуяа тэдний инээлдэх нь
нэн ч
аягүй. Едигей ширээнээс босож найгалзсаар замын гуанзны ширээнээ
шуугилдан
бахиралдах олны дундуур тавиур барин амьсгаадан гүйх хоол зөөгчийг олж
мөнгийг
төлөөд вагондоо очихоор явав. Хэд хэдэн вагон дамжих хэрэгтэй байлаа. Едигей
тийнхүү галт тэрэг лугаа хамт дайвалзан явахдаа бусдаас хөндий хайдаг, орь
ганцаарангаа мэдрэн сэтгэл улам хүндрэн өнчирсөөр авай,
Ер амьд явахын хэрэг юу байв, ийшээ ингэж аялах хэрэг юу байв даа…
Одоо бол хаанаас хаашаа яваа, ямар хэргээр яваг, тэр хурдан галт тэрэг шөнийн
дундуур хаашаа яаран давхиж буй энэ бүхэн түүнд хамаагүй байлаа. Едигей
вагоны
нэг залгаасан дээр зогсож халуу оргих духаа хаалганы хүйтэн шилэнд
наалдуулан
эргэж харах ч үгүй, дэргэдүүр нь холхих зорчигсдыг анхаарах ч үгүй баахан
зогсов.
Галт тэрэг дайвалзан давхисаар л байв. Едигей бол төмөр замын ажилчин хүн,
түүнд
вагоны хаалганы түлхүүр бий, вагоны гадаа хаалгыг онгойлгож, нэгмөсөн
тонилчихож
болох л байлаа. Харанхуйн дотор алсад ямар нэг эзгүй газар хоёр гал анивалзаж
байхыг Едигей олж харав. Тэр хоёр гал хараанаас мөд мул тарсангүй. Айлын
хоёр
цонхны гэрэл юм уу, хээр асаасан бяцхан түүдгийн гал бололтой. Тэр галын
дэргэд
ямар нэг улс байх ёстой. Тэд юун улс байх вэ? Яагаад тэнд байна? Аяа, тэнд
Зарипа
хоёр хүүтэйгээ байгаа ч болоосой Тэгвэл даруй галт тэрэгнээс үсрэн бууж
тийш гүйх юм сан, агшин зуур гүйж очоод өлмийн дор сөгдөж, дотор
хуримтлан бөөгнөх
гашуун уйтгараа нулимсаараа гаргахын тулд ичих зовох ч юмгүй баа хан уйлах
юм
сан…
Шуурган Едигей тэртээ өнгөрөн алга болох хоёр галыг харж хоолойгоо шахан
ёолов.
Гэвч Едигей Вагоны залгаасны хаалганы дэргэд чимээгүй өмөлзөн уйлж, эргэж
харах ч
үгүй, зорчигсдын шуугилдан өнгөрөхийг анхаарах ч үгүй зогссоор л байв.
Нүдний нь
нулимс урсаж нүүр нь нойтон болжээ… Вагоны хаалгыг нээж нэгмөсөн
тонилчихож
болох л байлаа…
Галт тэрэг дайвалзан давхисаар л байлаа…
Хар уулнаас нүүдэлчид бууж ирэхийн цагт Цэнхэр уулнаас нүүдэлчид бууж
ирэхийн
цагт чи наанг хүлээсний хэрэггүй Бигмай минь.
Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ зүүнээс баруунаа тасралтгүй цувна.
Харин энэ нутагт төмөр замын хоёр талаар орших уудам их цөлийн газар дунд
Шар тал хэмээх ээрэм цагаан тал байдаг.
Энэ нутагт ямар ч газрын хол ойрыг, цагийг
Гринвичийн уртрагаас хэмждэг шиг төмөр замаар
таацуулан хэмждэг болой.
галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар л байв…
Улаан жалгын үүрнээсээ нэгэн цагаан сүүлт юм гэгчийн элээ нисэж газар орны
байдлыг
ажихаар өн дөрт хөөрөв. Тэр элээ үдээс өмнө, үдээс хойш өдөрт хоёр удаа хөөрч
хавь
нутгаа тойрдог билээ.
Сайхь элээ хээр талын дээгүүр нисэж, газраар мөл хөн гүрвэлзэх цог хорхой,
гүрвэлээс
аваад тэртээ дор хөдлөх арвалзах юм бүхнийг ажин ажин жигүүрээ алгуурхан
дэвж
улам өргөн, улам холыг харахын тулд алгуурхан өндөр авахын хамт бас
аажуухан тойрон тойрон өөрийн ан хийх дуртай газар, өөрөөр хэлбэл мөнөөхөн
хаалттай хориотой бүс нутагт ойртох ажгуу.
Тэрхүү өргөн их нутагт хашаа барьснаас хойш тэнд нүхний жижиг амьтад,
элдвийн
жижиг шувууд мэдэгдэхүйц олширсон ажээ. Юу гэвэл үнэг мэтийн хээгүүр
Хэрэн бядагч
ан амьтад тийш саадгүй нэвтрэн орохыг
зүрхлэхгүй болжээ. Гэтэл тэрхүү торон хашаа элээ шувуунд бол юу ч биш, элээ
тэр
завшааныг ашиглана. Ер тийм тор татсанаар элээнд их өгөөжтэй болжээ. нэг
бяцхан
туулайг гурав хоног отож, нэгэнтээ биеэ чулуу адил хурааж шумбан дайртал
туулай
өнөө өргөстэй төмөр торон дор амжин хяржээ. Элээ золтой өргөстэй төмөрт
шаачихсангүй арай ядан биеэ татан зайлж эгц дээшээ нэн ууртай хөөрөхдөө
төмөр
утасны өргөсөнд өд сөдөө урсныг сая мэджээ. Дээр хөөрсөн хойно өвчүүнээс нь
хэсэг
өд сөд ойчиж агаарт эргэл дэн хийсэх нь тэр. Түүнээс хойш тэрхүү осолтой
хашаанаас
холхнуур явахыг хичээдэг болжээ.
Элээ тийнхүү хээр талын дээгүүр эзний адил нисэн явахдаа ганц ч илүү дэвэлт
хөдөлгөөн хийж газрын амьтдын анхаарлыг эс татан тун ч эрхэмсэг янзтай элин
халих
ажгуу. Тэр өдөр сансрын хөлгийн буудлын хатуу цардмал уужим талбайд олон
хүн,
машин бужигнан байхыг элээ хоёр дахь удаагаа олж харжээ. олон машин нааш
цааш
давхилдан, ялангуяа пуужин зоосон өндөр цамхгийн хажуугаар байн байн
тойрон
байжээ. Тэнгэр өөд чиглүүлэн зоосон тэдгээр пуужин аль хэдийнээс орд харш
адил
сүндэрлэн зогсож байхыг элээ олонтаа харсан тул дасал болсон байв. Гэтэл энэ
өдөр
түүний тойронд нэг юм болж, даанч олон машин, даанч олон хүн бужигнан
даанч хөл
хөдөлгөөн ихтэй байв…
Тэр элээ мөн саяхан хээр талын дундуур цувран ирсэн нэг тэмээтэй хүн, хоёр
харжигнасан трактор, нэг шар нохойг ажиглалгүй өнгөрсөн нь үгүй. Тэр шар
нохой
өргөст төмөр хашаа давж чадсангүй бололтой хашааны гадна ёроолд зогсож
байв.
Шар нохой ямар ч ая зангүй, улсыг тойрон сул дэмий шогшиж байхад элээний
хор
хөдлөвч түүнийгээ өчүүхэн төдий ч мэдэгдсэнгүй. Элээ бол тиймдээ тултал шал
буух
амьтан биш… Зүгээр л тэр газраар эргэн, улс амьтны дэргэ дүүр сүүл
шарвалзуулан
эргэлдэх шар нохой ер яах нь вэ гэж туйлын соргог ажиж байсан хэрэг…
Едигей өлийж тэнгэрт халин буй элээг олж хараад, «Яасан том цагаан сүүлт вэ
Ай даа
элээ байсан бол намайг хэн хорих вэ дээ Шууд нисэн ирж АнаБейн тийн
булшин дээр
суух байсан даа» гэж бодов.
Энэхэн үес ойртон айсуй машины дуугарахад Едигей, «За нэг юм ирлээ, тэнгэр
өршөөж
юм бүхэн ёсоор
болтугай» гэж баярлан бодов. Жижигхэн «Газ» машин замын хөндлөвч модны
дэргэд
давхин ирж гэнэт тоормосоглон, харуулын байшингийн үүдний хажууд зогсов.
Машин
ойртон ирэхийг хэдийн хүлээн зогссон .харуулын цэрэг хувцас хунараа засаж
харуулын
захирал дэслэгч Тансыкбаевт ёслон,
Нөхөр дэслэгчид илтгэх нь… Гэтэл цаадах нь гар дохиж болиулав. Харуулын
цэрэг
ёсолсон гараа буулгаж замын хөндлөвч модны цаана зогсон буй улсыг харсанд
дэслэгч,
Энэ юун улс вэ? Намайг хэн хүлээв? Та юу? гэж Едигейгээс асуув. Едигей
энгэртээ
зүүсэн одон медалиа залуу даргад зориудаар харуулахыг хичээн,
Биз, бизгой, карагын. АнаБейнтке жетпей ту рын калдык. Калай да болса,
жардамде,
карагын гэв.
Гэвч Едигейн тийнхүү хасгаар ярьсан нь дэслэгч Тайсыкбаевт ямар ч сэтгэгдэл
төрүүлсэнгүй, тэрбээр зөвхөн ханиалгаж хоолойгоо засав. Едигейг цааш үг
хэлэх Гэтэл
дэслэгч их л хүйтнээр,
Нөхөр гаднын хүн, надтай орос хэлээр яриарай. Би энд албан үүргээ гүйцэтгэн
явна
гээд сөлөр нүдний нь дээгүүр зурайх тас хар хөмсгөө атируулж зангидав.
Едигей бүр ичиж хоцров.
Өө харла, уучлаарай. тийм юм бол уучлаарай… гээд өнөө хэлэх гэж дотроо
бодож
явсан үг, санаагаа мартаж таг дуугүй болов.
Гэтэл бас л өндөр Эдильбай тус болж,
Нөхөр дэслэгч ээ, бид хүсэлтээ илтгэж болох уу гэв.
Илтгэгтүн, гагцхүү товчхон яриарай гэж харуулын захирал сануулав.
Жаахан хүлээгээрэй, талийгаачийн хүү нь байлцаг гээд Эдильбай эргэж, —
Хүүе
Сабитжан нааш ир гэж дуудав.
Сабитжан нэлээн зайдуу нааш цааш холхисон хэвээр их л дургүй янзтай гар
сэгсэрч,
Та нар өөрснөө ярилцаа гэв.
Өндөр Эдильбай өөрийн эрхгүй царай улайж,
Бид ирлээ хүү минь. Биднийг булш тийш очуулахгүй байнаа Хүү минь нэг юм
бодож тус
болж үз.
Уучлаарай нөхөр дэслэгч, тэр хүн баахан горьдож орхижээ. Манай энэ нас
барсан
өвгөн Казангапийн хүү нь юм. Энд бас хүргэн нь ирсэн, тэр чиргүүл дээр сууж
байна
Гэтэл хүргэн нь намайг дуудав гэж санаад чиргүүл дээрээс буув.
Тийм нарийн ширийн юм тоочих хэрэггүй, ирсэн хэргийнхээ голыг хэл гэж
харуулын
захирал хэлэв.
Тэгье.
Гагцхүү товчхон, дэс дараатай яриарай.
Тэгье. Товчхон, дэс дараатай ярья гээд Өндөр Эдильбай тэд хэн болох, хаанаас
ирсэн, ямар зорилготой яваа, ямар учраас энэ газар ирсэн учраа цөмийг
байгаагаар нь
илтгэв. Эдильбайг тийнхүү ярьж байхад Едигей өнөө дэслэгч Тансыкбаевын
царайг
хараад энэ хүнээс ямар ч сайн үг дуулахгүй гэдгээ ойлгов. Дэслэгч зөвхөн
гаднын
улсын тавьж буй гомдол саналыг ёс төдий сонсохын тулд замын хөндлөвч
модны
цаана арга буюу зогсож байв. Үүнийг мэдээд Едигейн сэтгэлийн гал унтрав.
Казангап
өвгөн нас барж, түүнийг хөдөөлүүлэх гэж хичнээн ч их бэлдэв дээ,
талийгаачийг заавал
АнаБейнтийн булшийд оршуулах ёстой гэж залуусыг хэчнээн ч их ятгав даа,
Шар
талын үүх түүхтэй өөрийгөө холбон хичнээн ч их юм бодов доо, одоо тэр бүхэн
агшин
зуур юу ч биш болов. Тэр бүхэн дэслэгч Тансыкбаевын харсаар байтал ямар ч
ашиггүй, хэрэггүй зүйл болж хувирав. Едигейн хамаг сайн санаж явсан юм
талаар болж
хөсөрдөв. Едигей сайхь хулчгар Сабитжаны өмнөөс ичиж, харамсаж нулимсаа
асгаруулах шахав. Сабитжан өчигдөрхөн архи айраг балгаж, тэнгэр бурхны
тухай,
хүнийг радиогоор жолоодох тухай гоё үг ярьж өөрийгөө их юм мэддэг хэмээн
шуургатынхайд гайхуулах гэж хичээж байсан атлаа одоо болоход ам нээж ганц
үг
дуугарахыг хүссэнгүй. Шуурган Харнар тэмээндээ цацаг молцог болсон хивсэн
тохош
тохож дэмий гоёж гарсандаа Едигей ичиж, харамсаж байв. Гоё тохош тохов гээд
одоо
юунд, хэнд хэрэгтэй юм бэ Төрсөн хэлээрээ ярихыг хүсэхгүй юм уу эмээж
байгаа энэ
дэслэгч Тансыкбаев Харнарын гоёл чимгийг үнэлэн үзнэ гэж үү дээ?
Казангапийн
хүргэн сайхь архичин залуугийн төлөөнөө Едигей ичиж, харамсаж байв.
Хөөрхий тэр
залуу өчигдөр үдэш архины зүйл огт амсаагүй билээ. Өнөөдөр
ч талийгаачийн шарилын дэргэдээс холдохгүй гэж тракторын чиргүүл дотор
сэгсчүүлэн
ирсэн агаад одоо тэдний дэргэд ирээд зогсож байхыг харахад Ана Бейнтийн
булш тийш
очуулах байгаа гэж горьдон буй нь илт байв. Едигей тэр ч байтугай Жолбарс
хэмээх
шар гөлөгнийхөө төлөөнөө ичиж, харамсаж байв.
Энэ шар гөлөг тэднийг юунд сайн дураараа дагаж, одоо тэднийг цааш
хөдлөхийг юунд
тийм их тэсвэртэй хүлээн байна вэ? энэ бүхэн тэр муу гөлгөн нохойд ямар
хүртээлтэй
юм бэ? Магадгүй шар нохой эзнийхээ хэрэг явдлыг базаахгүй болов гэдгийг
мэдээд
тийм цагт дэргэд нь байх гэж салахгүй наалдан байж болох юм. Тракторын
кабинд
сууцгааж буй идэр хөвгүүн Калибек, Жумагали хоёрт юу гэж хэлэх юм бэ? энэ
бүх хэрэг
явдлаас хойш тэд юу гэж бодох юм бэ?
Гэвч Шуурган Едигей тийнхүү сэтгэлээр унаж дотроо сандарч балмагдавч уур
хорсол
нь хэрхэн оргнлж, зүрхний нь халуун цус хэрхэн догшин хилэнтэй луг ший
буйг илт
мэдрэн, биеэ барьж, уур хилэнг дураар нь тавих осолтой гэдгийг мэдэж
зоригийн
хүчээр уу раа намдаах гэж хичээн зогсож байв. Насан өөд болсон хүнийгээ
хараахан
оршуулаагүй байж биеэ барихгүй байж болохгүй байлаа. уур цухлаа бадруу лан
өндөр
дуугаар хашгирах гэдэг хөгшин хүнд зохих гүй. Едигей ингэж бодон тэрхэн үед
дотор нь
багтан ядах уур цухлаа нэг үгээр, нэг зангаагаар боловч ил гаргахгүйг хичээн
шазуур
зуун зогсож байв.
Едигейн санаснаар Өндөр Эдильбай, харуулын захирал хоёрын яриа найдваргүй
тийш
эргэв. Өнөө харуулын захирал Өндөр Эдильбайн яриаг сонсоод,
Та нарт туслах ямар ч арга алга. энэ бүс нутагт гадны хүн орохыг чанд
хориглосон юм
гэв.
Үүнийг бид мэдсэнгүй, нөхөр дэслэгч ээ Мэдсэн бол юунд наашаа ирэх вэ.
Асуух хэрэг
юу байна. Харин одоо бид нэгэнт хүрээд ирсэн болохоор энд нэг хүн оршуулах
зөвшөөрлийг тэр дээд дарга нараасаа гуйж өгөөч. Бид үхсэн хүнийг буцаагаад
аваад
явалтай биш дээ.
Би албан үүргийн ёсоор энэ тухай хэдийн илт гээд ямар ч шалтгаар хэнийг ч
оруулж
болохгүй гэсэн заавар аваад явж байна.
Юуны шалтаг вэ? Нөхөр дэслэгч ээ Бид шалтаг эрэх гэж үү, яах юм? Танай энэ
бүс
дотор бидний үзээгүй хараагүй юм юу байгаа юм? Бид хүн оршуулах гээгүй бол
ийм
хол газар юугаа хийж ирэх юм бэ?
Нөхөр танд бас дахин учрыг хэлж өгье, ийш нь гаднын хүнийг хэнийг ч
оруулдаггүй юм.
Түрүүнээс хойш дуугүй байсан өнөө Казангапийн архичин хүргэн дуугарч,
Гаднын хүн гэсэн чинь юу гэсэн үг вэ? Гаднын хүн хэн байгаа юм? Бид гаднын
хүн юм
уу Гэхдээ туранхай цоохор нүүр нь час улайж, уруул нь хөхрөв.
Чухамдаа, хэдийнээс тийм болов оо гэж Өндөр Эдильбай дэмжив.
Казангапийн архичин хүргэн бас ч хэрээ мэдэхийг хичээн, мөн оросоор муу
ярьдгаа
мэдэх тул дуугаа өндөр болгосонгүй зүгээр үгээ таслан зөөж,
Энэ манай, манайхны Шар талын булш. Бид бол Шар талд суудаг улс байна, энд
өөрсний хүнийг оршуулах эрхтэй юм. Аль дээр цагт энд Найманы эхийг
оршуулахдаа
энд тийм хориотой бүс болно гэж хэн мэдэх юм гэв. Дэслэгч Тансыкбаев,
Би тантай маргах гээгүй байна. энэ хамгаалалтын бүс нутагт хэнийг ч ямар ч
шалтгаанаар оруулдаггүй, хойшид ч оруулахгүй гэдгийг энэхэн үес харуулын
захирлын
үүрэг гүйцэтгэж буйн хувьд дахин хэлье гэв.
Цөм дуугүй болов. «Тэсэж үзэх юм сан, энэ золигийг харааж загнахгүй салах
юм сан»
гэж Шуурган Едигей бодож тэнгэр өөд зэрэвсхэн хартал өнөө элээ алсуур
алгуурхан
эргэлдэж байжээ. Тэр амгалан, хүчтэй жигүүртэнд Едигей бас л атаархав.
Ингэж заяа
туршаад ч яах вэ, ямар хүчээр оролтой биш, явахаас даа гэж Едигей бодов.
Чийгээд
өнөө элээг дахин нэг харж,
Нөхөр дэслэгч, бид явъя. Харин цаана чинь, генерал ч юм уу түүнээс дээш ямар
хүн
байдаг юм, ингэж болохгүй шүү гэж хэлээрэй. энэ бол буруу гэж хөгшин цэрэг
би хэлж
байна гэв.
Дээд даргын тушаалыг юу нь зөв юу нь буруу вэ гэж хэлцэх эрх надад байхгүй.
Харин
та нар цаашдаа мэдэж аваарай, тэр булшийг устгах болсон гэж та нарт хэлээрэй
гэсэн
шүү.
АнаБейнтийн булшийг уу гэж Өндөр Эдильбай хачирхав.
Тийм нэртэй юм бол тэрнийг.
Яагаад тэр вэ? Тэр булш хүнд ямар садаа болов? гэж Эдильбай эгдүүцэв.
Тэр газар орон сууцны шинэ хороолол барих юм.
Ямар хачин юм бэ Та март ондоо газар олдохгүй байна уу гэж Өндөр Эдильбай
гараа
дэлгэв.
Төлөвлөгөөнд тэгж заасан юм.
Ингэхэд чиний эцэг хэн бэ? гэж Едигей тэр дэслэгч Тансыкбаеваас шууд асуув.
Цаадах
нь гайхаж,
За яах нь вэ? танд ямар хэрэг байна гэв.
Ийм хэрэг байна, тэр манайхны булшийг устгах гэж төлөвлөсөн тэр газарт
хэлэх үгийг
чи бидэнд хэлээд байх явдалгүй. Аль эсвэл эцэг чинь амьд юм уу, аль зсвэл чи
хэзээ ч
үхэхгүй хүн үү?
энэ тань ажил хэрэгт ямар ч холбогдолгүй үг байна.
За тэгвэл ажил хэрэг ярья. Тэгвэл нөхөр дэслэгч, танай энд хамгийн гол том хүн
ямар
хүн байна, би тэрүүнд чинь үгээ хэлье. Танай тэр хамгийн том даргад тань
гомдлоо
хэлэх зөвшөөрөл надад аваад аль. Хуучин фронтын дайчин, Шар талд суудаг
Жангельдины Едигей гэдэг хүн танд хоер гуравхан үг хэлье гэж байна гэж очиж
хэл.
Тэгж очиж хэлж чадахгүй, би бол дүрмийнхээ ёсоор ажиллах тушаал заавартай
хүн.
Тэгвэл чи ер юу чаддаг хүн бэ? гэж өнөө архичин хүргэн бас завсардан оролцож
бүр
цөхрөнгөө барахдаа, — Зээлийн газар явдаг цагдаа ч чамаас дээр юм аа гэв.
Гэтэл
харуулын захирал хувьсхийн энэ муухай явдлаа татаарай энэ хүнийг замын
модноос
холдуул, наад трактороо зам дээрээс зайлуул гэв.
Едигей, өндөр Эдильбай хоёр өнөө архичий хүргэний хоёр талаас шүүрэн
барьж
тракторын тийш чирч явахад хүргэн хүү эргэн эргэн харж,
Саган жол да жетпейди, сагай жер да жетпейди Урдын сейдейдин аузын гэж
бахирсаар
авай.
Чамд зам ч багадна, чамд газар ч багадна Чам шиг юмыг тоохгүй
Гэтэл энэ завсар огт үг дуугарахгүй, тэднээс зайдуу их л гунигтай нааш цааш
холхин
байсан Сабитжан гэнэт биеэ сайрхах гэж шийдэж тэдний урдаас очиж,
За яав? Цоож мөргөх гэдэг энэ дээ Ингэх л ёстой байсан юм АнаБейнт гээд
байсан,
ердөө энэ үү одоо тэгээд модоор зодуулсан нохой шиг зугтах нь уу гэв.
Тэгтэл
архичин хүргэн,
Модоор зодуулсан нохой гэж хэнийг хэлээд байна? Бидний дотор нохой бий бол
чи л
мөн дөө, новш Тэр зогсож буй нохойноос чи ямар ялгаатай юм? Тэгээд бас
өөрийгөө
төрийн албан хаагч гэж гайхуулна шүү чи хүн биш гэж үнэн голоосоо уурлан
дайрав.
Чи муу архины лүү, хэл амаа тат гэж Сабитжан өнөө харуулын цэрэгт
дуулдахаар
зориуд чанга занаж, — Би л эдний оронд байсан бол чам шиг юмыг сүнс сэггүй
холоо
хөөчих байсан юм. Нийгэмд ямар ашиг байна, чам шиг юмыг устгаж байвал
таарна гээд
чамайг чиний хамт яваа энэ улсыг, үхсэн хойноо, би тоохгүй гэсэн шиг буруу
харчихав.
Тэгснээ гэнэт их идэвхтэй амьтан болж,
Хүүе та нар яагаад алмайрч хоцров? Наад трактораа асаа ирсэн замаараа буцъя
Чөтгөр ав, аль вэ буцъя Хүний үгэнд орж шал тэнэг юм боллоо гэж эзэн хүн
шиг чанга
тушаан захирч гарав.
Калибек трактороо асааж чиргүүлийг их л болгоомжтой эргүүлэв. Энэхэн үес
архичин
хүргэн чиргүүлийн тэвшин дээр үсрэн гарч талийгаачийн дэргэд хуучин
байрандаа суув.
Харин Жумагали түүний тракторын шанаганаас уяатай Харнарыг тайлж авахыг
хүлээж
байв. Гэтэл Сабитжан хараад тэссэнгүй улам яаруулж,
Чи яагаад наадхыгаа асаахгүй байна? Аль вэ бушуу асаа Ирсэн замаараа сурсан
дуугаа дуулаад явлаа мөн оршуулав аа Би анхнаасаа татгалзаад байсан шүү дээ.
одоо больё та минь, гэртээ харья гэв.
Шуурган Едигей Харнарыгаа тайлж аваад сөгдүүлж мордох гэсээр байтал
трактор
хэдийн буцаж одов. Хоёр трактор ирсэн мөрөөрөө орж, Едигейг хүлээсэн
ч үгүй. Сабитжан түрүүчийн тракторын кабинд сууж яваа болохоор тэгж
шавдуулж буй
хэрэг…
Харин тэнгэрт сайхь элээ эргэлдсээр амуй. Тэр элээ их өндрөөс шар нохойг
алдахгүй
ажна. Ямар ч зорилгогүй сул дагаж яваа тэр шар нохойд элээ тун ч эг дүүцэж
байжээ.
Трактор хөдлөхөд тэр нохой хойноос нь дагахгүй, тэмээтэй хүнийг хүлээж,
тэмээн
дээрээ мордож явахад нь сая даган шогшсоны учрыг элээ эс ойлгожээ.
Мөнөөхөн трактортой улс түрүүлж, хойноос нь тэмээтэй хүн дагаж, Улаан
эргийн
жалгыг чиглэн Шар талаар дахин хөдлөхөд шар нохой хэрэн дагана. Тэр Улаан
эргийн
жалгын нэг мухрын гүн нүхний дэвсэг дээр элээний үүр байдаг болой. Тэр
хүмүүс
үүнээс арай түрүүхэн тийнхүү Улаан жалгыг чиглэн явсан бол элээ санаа ихэд
зовж,
сандран дууалдаж, холхид нисэн буй юм шиг дүр үзүүлэвч тэр ирсэн хүмүүсээ
хэрхэвч
нүд салгалгүй ажиглан түргэн түргэн дэвж, өөрийн уугуул газар нутгаар апд
зэргэлдээ
гарсан эм элээгээ дуудан, хэрэв хэрэг тохиолдвол үүрээ хамгаалахын тулд юу
боловч
хоёул нийлж авах байсан биз.
Гэтэл одоо бол тэр цагаан сүүлт элээ нэг их санаа зовсон нь үгүй, ангаахай
дэгдээхийний нь ед сөд хэдийн ургаж үүрээ орхин нисэн одсон болой. Хувын
өнгөт
нүдтэй, монхор хошуутай тэдгээр зулзаганууд одоо бол даль жигүүр нь
чийрэгжин
хэдийн биеэ даан амьдрах болсон агаад Шар талд өөрийн гэсэн нутаг
эзэмшилтэй,
хөгшин элээ хааяа ан ав хийж явах зуураа тэр зах нутгийн нь дээгүүр өнгөлзөн
харахад
сайхь зулзаган элээнүүд их л дургүй байдаг ажээ.
Элээ өөрийн харьяа нутаг усанд болж буй юм бүх нийг ажиглан сурсан
зангаараа
мөнөөхөн буцан яваа хүмүүсийг ажигласаар байв. Ядайгуяа тэр хүмүүсийг огт
салахгүй
даган шогших сэгсгэр шар нохой элээний сонирхлыг татмуй. энэ нохой тэр
хүмүүстэй
ямар хэлхээтэй вэ, яагаад өөрийн дураар ай эргүүлэхгүй харин сүүл
шарвалзуулан
өөрсдийн ажил хэргээр яваа тэр улсыг дагана вэ? Нохой яахлаараа тэгж
амьдардаг
вэ? Бас тэмээтэй хүний энгэр дээр ямар нэг тод юмс гялалзан элээний
анхаарлыг
татна. Элээ тийнхүү тэмээтэй хүнийг соинрхон харж явсан учраас тракторын
хойноос
явсан тэмээтэй хүн хажуу тийш гэнэт
эргэж хоёр трактор нэгэн хуурай сайрыг тойрон гарахын хооронд урдуур нь
амдан
хөндлөн гарч тракторыг тосохыг сайтар ажиглажээ. Тэмээтэй хүн тэмээгээ
гуядаж улам
шавдуулан тэшүүлэхэд энгэртээн гялгар юмс сэнжигнэн харшилдан хангинах
чимээ
гарна. Тэр хүний унасан тэмээ мөн эрсхэн ухасхийж, урт хөлөө тайрга тайрга
хаялан
тэшүүлэхэд шар нохой ч мөн араас нь цогив…
Тэмээтэй хүн тракторын урдуур амдан тамж, Улаан жалгын уруу орох аман
тушаа зам
хөндөлдөн зогстол түрүүчийн трактор ирж тооромсоглож, Сабитжан кабинаас
цухуйж,
Яав? Бас юу болов? гэв.
Юм болоогүй ээ, наад трактораа унтраа яриа байна гэж Едигей хэлэв.
Бас юун яриа? Битгий саад хийгээд бай, өнөөдөр тэнэхээрээ л нэг боллоо.
Одоо бол чи саатуулж байна. Юу гэвэл талийгаачийг энд оршуулна.
Тэгж махаа идэхийг больё доо, та минь гэж Сабитжан бүр ихэд цухалдан алчуур
адил
унжсан хүзүүнийхээ зангиаг угзран, — Шуургатын зөрлөгт аваачиж би өөрөө
оршуулна.
Ямар ч яриа хэрэггүй, больё чи минь гэв.
Чи дуулж бай, Сабитжан Талийгаач бол чиний эцэг гэдгийг хэн ч мартахгүй,
гэвч энэ
хорвоодчи ганцаар байгаа биш. чи ямар ч гэсэн миний үгийг дуул. Тэр
харуулын газар
юу болсныг чи нүдээрээ харж чихээрээ сонссон, энд хэн ч буруутай биш. Харин
ои доо
юм бод, насан өөд болсон хүнийг хөдөөлүүлэх гэж яваад буцаагаад аваад
харьж байсныг чи хаана үзсэн бэ? тийм явдал байхгүй, тэгвэл бид бүр
шившиг болно. Үеийн үед тийм явдал гараагүй юм.
Тэр надад падгүй
Одоо чамд хамаагүй санагдаж болно. чи уурандаа юу гэж ч хэлж болно. Гэтэл
маргааш ичгивтэр болно шүү дээ. Шившгээ таривал юугаар ч арилгаж
болохгүй.
Хүнийг оршуулна гэж авч гараад буцаагаад аваад харьдаг ёс байхгүй.
Тэднийг юу болоод байна гэж экскаваторын кабинаас Өндөр Эдильбай, чиргүүл
дээрээс архичин хүргэн бууж ирэв. Бас Жумагали ч хүрч ирэв. Шуурган
Едигей тэмээтэйгээ тэдний зам дээр хөндөлдөн зогсоод,
Эрчүүлээ сонсож бай, хүний ёс заншлыг, байгалийн жам ёсыг бүү сөрөгтүн
Насан өөд
болсон хүнийг булшны газраас буцаагаад аваад явдаг ёс байхгүй. Хүнийг
оршуулах
гэж авч гарсан бол оршуулах л ёстой. Ондоо ёс байхгүй. Улаан эргийн жалга тэр
байна. энэ бол мөн л манай Шар талын харьяа нутаг. Энд Улаан эргийн жалгад
Найманы эх нулимсаа асгаруулан байсан газар. Тэгэхлээр өвгөн болсон Миний
үгийг
дуулцгаа, Казангапийн маань булш бунхан энэ газар байг. мөн миний булш ч
гэсэн энд
л байг.
Тэнгэрийн ивээлээр та нар минь миний ясыг тавина биз дээ энэ тухай та нарт л
залбиран мөргөмүй. Харин одоо бас ч хожимдоогүй, цаг ч байна. Яг тэр жалгын
дээр
талийгаачаа нутаглуулна даа гэв.
Өндөр Эдильбай Едигейн заасан газрыг харж,
Жумагали, чиний экскаватор тэр өөд гарах уу гэв.
Гарнаа, гаралгүй яах вэ. Тэр ирмэгээр… Гэтэл Сабитжан,
Байз чи, юун тэр ирмэг Урьдаар надаас гэв.
Бид асууж л байна. энэ хүний хэлснийг дуулав уу Ондоо чамд юу хэрэгтэй юм?
Ингэж үйлээ барахыг больё гэж байна шүү энэ чинь нас барсан хүнийг
доромжилж
байгаа хэрэг. Зөрлөг рүүгээ явъя
Чи тэр тухай бодож буй бол нас барсан хүнийг булшны газраас эгүүлэн гэртээ
аваачих
бол ёстой доромжлол мөн. чи сайн бодоорой гэж Жумагали хэлэв.
Цөм таг дуугүй болов. Гэтэл Жумагали,
Та нар яадагсан, би явж булшийг малтах минь. Нүхийг малтах тэгэхдээ бүр
гүнзгий ухах
бол миний үүрэг. одоохондоо цаг ч байна. Харанхуй болчихвол ийм ажлыг хэн ч
чадахгүй. Та нар яадагсан дураараа л болцгоо гээд «Белорусь» экскаватор
дээрээ
очиж шууд асааж замын хажууг барин нэг бяцхан товгор газраар Улаан эргийн
жалгын
эх өөд явав. Хойноос нь Өндөр Эдильбай алхаж араас нь Едигей ч дагав.
Гэтэл архичин хүргэн тракторчин Калибект хандаж,
Чамайг тийш явахгүй бол би тракторын чинь дор хэвтээд өгнө шүү. Тракторын
дор
орохыг би юман чинээ бодохгүй гээд тракторын өмнө хөндөлдөн зогсов.
За хаашаа явах болж байна? гэж Калибек Сабитжанаас асуусанд цаадах нь
Дандаа новшнууд, дандаа нохойнууд гэж амандаа харааж, — чи юу гэж суугаад
байгаа юм? Наадахаа асаагаад тэдний хойноос хөдлөөч гэжээ.
Мөнөөхөн тэнгэрт халин буй элээ одоо жалгын эхэнд хүмүүс хэрхэн үймэлдэн
буйг харж
байв. нэг машин нь биеэ доргиулан шороо самардаж, зурам нүхнийхээ дэргэд
овоолдог шиг дэргэдээ овоолж байв.
Тэрхэн үед хойноос нь чиргүүлтэй трактор ирж зогсов. Чиргүүлийн дээр цагаан
юмаар
ороож тэвшний голд тавьсай хачин жигтэй хөдөлгөөнгүй юмны хажууд нэг хүн
суусаар
л байв. Сэгсгэр шар нохой тэр улсын дэргэдүүр сэлгүүцэх авч голдуу тэмээнээс
холдохгүй, хөлийн дор хэвтэж харагдана.
Тэр ирсэн улс жалгын дээр газар малтаж их л удах төлөвтэйг элээ мэдээд хээр
талын
дээгүүр алсуур эргэн алгуурхан холдож, идэх олз агнахын далимд сансрын
хөлгийн
буудалд юу болж буйг ажихаар мөнөөхөн хориотой бүсийн Тийш нисэн одов.
Сансрын хөлгийн буудлын талбайд хоёр хоногийн турш нүсэр их ажил өрнөж
өдөр
шөнөгүй Буудлын талбай, түүний залгаа тусгай албаны дэвсгэр газар, бүсийг
олон зуун
хүчтэй прожетороор хурц гэрэлтүүлж шөнийн цагт өдрөөс гэгээтэй байдаг
байв. олон
арван хүнд хөнгөн, мөн тусгай албаны машин давхилдан, олон эрдэмтэн
инженерүүд
мөнөөхөн «Цагираг» хэмээх пуужин харвах бэлтгэч ажил хийж байв.
Сансарт ондоо гаригийн нисдэг аппаратыг сөнөөхөд зорпулсан эсрэг
дагуулуудыг
буудлын тусгай талбайд аль хэдийн тэнгэр өөд харуулан зоосон байв. Гэвч ОСВ
—7
хэлэлцээр ёсоор тусгай хэлэлцэн тохиролцох хүртэл Америкийн талын мөн
тийм
хэрэгслийн нэгэн адил сансарт хөөргөхийг түр зогсоосон байв. Эл учир тэдгээр
эсрэг
дагуулууд сансар хоорондын «Цагираг»
хэмээх нислэгийг биелүүлэх яаралтай программын дагуу цоо шинэ хэрэгцээнд
хөөрөхөд
бэв бэлэн болоод байв. Америкийн Невада мужийн сансрын хөлгийн
буудлаас мөн тийм төмөр хүн бүхий пуужин нэгэн зэрэг цагт хөөргөхөөр
бэлдэж байжээ.
Тэдгээр пуужинг хөөргөх цаг Шар талын өргөрөгт оройн найман цагт таарчээ.
Эхний
пуужин яг найман цаг нойл минутад хөөрөх ёстой байв. Дараалаад ондоо
гаригийн
нисдэг аппарат нэвтрэн ирэхийн эсрэг дэлхийн бөмбөрцгийг баруунаас зүүнээ
орчих
байнгын цагираг үүсгэхэд зориулсан Шар талын дагуул эсэргүүцэх есөн
пуужин
хоорондоо минут хагасын зайтай цувран хөөрөх ёстой байв. Америкийн төмөр
хүн
бүхий пуужингууд дэлхийн бөмбөрцгийг умраас өмнө тийш орчих тоонолжин
цагираг
болох ёстой.
Шар тал—1 хэмээх сансрын хөлгийн буудалд өдрийн яг гурван цагт урьдчилан
шалгалтын «Таван минут» хэмээх системийг залгажээ. таван минут тутамд бүх
зурагтын дэлгэц, тооны самбарт цахилгаан гэрэл анивалзан, радио холбооны
бүх
сувгаар «Пуужин хөөргөхөд дөрвөн цаг тавин минут үлдэв. Пуужин хөөргөхөд
дөрвөн
цаг тавин минут үлдэв…» гэсэн үг давтагдаж байжээ. Тэрхүү «Минутын»
системийг
пуужин хөөргөхөөс өмнө гурван цагийн урд залгах учиртай ажээ.
Энэ үес тойрог замын «Паритет» станц сансарт өөрийн орчих параметрийг
хэдийн
өөрчилж, сансрын 1—2, 2—1 дүгээр эрх тэгш хоёр нисэгчийн ямар ч хол боо
барих
боломжийг таслахын тулд станцын радио холбооны олон сувгийг ондоо
түлхүүр дээр
тавьж амжсан байжээ.
Гэтэл алс холын Орчлои ертөнцөөс мөнөөхөн сансрын 1—2, 2—1 эрх тэгш хоёр
нисэгч
эзгүй цөлийн дунд хоосон бахирч байсан шиг ямар ч ашиггүй дэмий хоосон
радио дохио
өгсөөр байжээ. Тэд радио харилцааг таслахгүй байхыг цөхрөн гуйж байжээ. Тэд
нислэгийг удирдах нэгдсэн төвийн гаргасан шийдвэрийг маргаагүй авч мэдээж
юуны
өмнө манай дэлхийнхний эрх ашгийн үүднээс Ойнцээж хэмээх гаригийн соёл
иргэншилтэй холбоо тогтоох бололцооны тухай асуудлыг судлан үзэхийг дахин
дахин
санал болгож байжээ. Тэд өөрсдийн саналыг нэн даруй хэрэгжүүлэхийг
шаардсан нь
үгүй, харин сайхь Ойн Цээж хэмээх одон гариг дээр байж Эрхсийн одод
хоорондын
харилцаанд хоёр талд ашигтай бүхнийг хий
хэд бэлхэн байжээ. Харин тэд хоёр талын шийдвэрлэсэн мөнөөхөн «Цагираг»
хэмээх
ажиллагааг, өөрөөр хэлбэл тэдний үзэж байгаагаар хүний нийгэм. лэгийг хэдэн
мянган
жил түүхэн тохиологийн хэвшмэл байдалд барих тэрхүү хиймэл тусгаарлалтыг
эсэргүүцэн татгалзаж байжээ… Гэвч энэ бол хожимдсон хэрэг байлаа. Дэлхий
дээр нэг
ч хүн тэдний дуудлагыг дуулахгүй, тэдний дуу хоолой ертөнцийн уудам дотор
гарч буй
гэж нэг ч хүн бодохгүй байв.
Тэрхэн үсс Шартал—1 хэмээх сансрын хөлгийн буудалд сайхъ «Минутын»
систем
залгаатай «Цагираг» хэмээх тойрог замын олон пуужин хөөрөх цагийг тоолсоор
авай..,
Гэтэл өнөө элээ ээлж ёсоор нутгийг нэг тойрон дахин Улаан эргийн жалга
дээгүүр ирэв.
Өнөө улс ажлаар оролдон хүрзээр нүх малтаж байв. Экскаватор машин хэдийн
бөөн
шороо овоолж, том утгуур шанагаа нүхний гүнд оруулан эцсийн хэсэг шороо
самардан
гаргаад доргиж чичрэхийг больж хажуу тийш зай лав. Хүмүүс нүхний ёроолд
ямархан
нэг юм гүйцээн малтана. Тэмээ нь өнөө байрандаа, харин шар нохой эс үзэгдэв.
Тэр
нохой хаашаа алга болдог хэрэг вэ? Элээ ойртон очиж жалгын дээгүүр
алгуурхан эргэж
баруун зүүн тийш ээлжлэн хартал нохой чиргүүлийн доогуур орж дугуйны
ёроолд сунан
хэвтэж байхыг сая олж харжээ. Нохой тааваараа тэрийн амарч, юун элээ шувууг
харахтай манатай, магадгүй зүүрмэглэн буй бололтой. Элээ тэр өдөр хичнээн ч
удаа
эргэн эргэн нисэв дээ, Гэтэл нохой нэг удаа ч тэнгэр өөд өлийн харсан нь үгүй,
Зурам
хүртэл нүхнийхээ аман дээр гозойж, ямар аюул байна гэж ийш тийш, дээш
доош харж
байсан билээ. Гэтэл нохой бол хүний дэргэд байж дассан болохор түүнд айх юм
алга,
бодох зовох юм алга. Тэгээд л тэрийн хэвтэж байгаа нь тэр Агшин зуур элээний
атаа
хор хөдөлж, чанга дүлж нохойн дээрээс цайвар ногоон чацга годхийтэл тургиж
орхиж
Хохь чинь дээ
Гэтэл Шуурган Едигейн гар дээр нэг юм дусав. Үзтэл шувууны сангас байлаа.
Хаанаас
унав? гэж Едигей шувууны баасыг сэгсрэн унагаж тэнгэр өөд хараад, «Өө, өнөө
л
цагаан сүүлт элээ энэ дээгүүр хичнээн эргэлдэнэ вэ. Юугаа хийж эргээд байгаа
юм
бол? Агаарт элэн халих энэ жигүүртэнд хичнээн сайхан байгаа бол…» гэж
бодтол нүхэн
дотроос Өндөр Эдильбай дуудаж бодлыг нь таслав.
Хүүе Едике, та хараач, одоо болох уу, цааш нь жаахан малтах уу гэв.
Едигей нүхний амсар дээр очиж хөмсөг зангидан тойгойн харж
Аль вэ Эдильбай чи жаахан зайлаад орхи. Калибек чи одоо гар даа. Чамд
баярлалаа.
Гүнзгий нь ч болсон юм шиг байна. Хажуу тийш нь жаахан өргөтөг, дотроо
уужим болог
гэв.
Шуурган Едигей ингэж хэлэхэд бяцхан бортоготой ус барьсаар экскаваторын
цаана
очиж угаалга хийв. Мөргөлийн өмнө тийнхүү угаалга хийдэг ёстой. Угаал га
хийтэл
Едигейн сэтгэл их бага ч хуучин зандаа оров. Казангапийгаа АнаБейнтийн
булшинд
оршуулж чадаагүй ч гэсэн нэр баастах шившгээс ангижирлаа. Талийгаачийг
оршуулалгүй чирээд харих шахлаа шүү. Едигей л шургуу зүтгээгүй бол аваад
харих
байсан биз. одоо харанхуй болохоос өмнө гэртэ амжин харихын тулд
талийгаачийн
шарилыг булшинд нь түргэхэн байрлуулан тавих хэрэгтэй байв. Тэднийг ингэж
удсан
болохоор гэр орныхон нь юу болов гэж санаа зовон хүлээх болно. Уг нь эд
хамгийн
оройтов гэхэд зургаан цагт эгж ирнэ, тэр үеэр хойлгын идээ хоол бэлдэж
байгаарай гэж
хэлсэн билээ. Гэтэл одоо дөрөв хагас болж байв. Талийгаачийг оршуулж булаад
өнөө
Шар талын муу замаар буцна гэдэг их цаг хэрэгтэй. Хамгийн түргэн явав гэхэд
хоёр
цагийн газар. Гэтэл хүн оршуулах ажлыг бас яарч хам хум хийж болохгүй. Тун
болохгүй
бол хойлгын найрыг үдэш орой л хийхээс ондоо яах вэ дээ…
Едигей угаалга хийгээд сэтгэл хөнгөрч оршуулах ёслолынхоо ажилд оров.
Усныхаа
бортогыг бөглөж экскаваторын цаанаас гарч ирэхийг үзвэл царай нэлээдгүй
маадгар,
сахлаа их зантай янзтай илж байв.
Насан өөд болсон тэнгэрийн боол Казангапийн хүү Сабитжан чи энд миний
зүүн гар
талд зогс, та дөрөв талийгаачийн шарилыг өргөж ирээд энд тэргүүнийг наран
жаргах
зүг харуулан тавь… гэж Едигей их л цогтой өгүүлэв. Бүхнийг түүний хэлсэн
ёсоор
тавьсан хойно, одоо цөм богд Каабын зүг харж зогсоод
алгаа урдаа дэлгэж тэнгэрийг бодож зогсогтун, бидний үг, санаа бодлыг тэнгэр
бурхан
биеэр сонсог гэжээ.
Гэтэл нөгөөдүүл нь өчүүхэн ч шоолж, аяархан инээлдэж шивэгнэлдсэнгүй шүү
Түүнд
нь Едигейн сэтгэл дүүрэн байв. Өвгөн минь ингэж хүний толгой
тархи эргүүлэхийг боль доо. Та ямар алиа салбадай, лам биш. энэ хүнээ
шалавхан шиг
булж орхиод харивал дээр гэж хэлбэл хэлэх л байлаа. Түүгээр үл барам Едигей
хүн
оршуулахад залбирал үйлдэх гэж зориглосныг яана. Тэгэхдээ суугаа биш босоо
шүү.
Шажин дэлгэрүүлсэн Арабын орнуудад босоо зогсож байгаад булшийн газар
мөргөл
залбирал үйлддэг гэж Едигей юм мэддэг улсаас дуулсан ажээ. Тэр үнэн худал
алин
боловч Едигей тэргүүнээ тэнгэрт ойрхон байлгахыг боджээ.
Гэвч мөргөл үйлдэхийн өмнө ертөнцийн баруун зүүн зүгт тонгойн мөргөж, бас
газар
тэнгэрт мөргөөд хүнийг санамсаргүй төрүүлээд зайлшгүй нэгэн шөнө нэгэн
өдөр
аваачдаг хорвоогийн хөдөлшгүй жамыг бүтээсэн тэнгэр бурханд мөргөж
байтлаа
мөнөөхөн цагаан сүүлт элээг дахин олж
харжээ.
Элээ
жигүүрээ
үл
мэдэг дэвж агаарт нэгэн жигд халин эргэсээр авай. Гэвч тэр элээ Едигейн
үнэн сүжгийг сарниулсан нь үгүй, харин ч их бодлоо эмхлэн хумихад нь тус
болжээ.
Цагаан эсгийд ороосон Казангапийн шарилыг онгойсон их нүхний аман дээр
дамнуурга
дээр тавьсан байв. Шуурган Едигей эрт дээр үеэс үүдэн хойшид галба юүлэх
хүртэл
хамаг амьтан, хүн бүхэнд оноосон оршуулгын залбирал аяархан уншиж гарав.
Тэр
залбирлын уншлага бол хожим нэгэн цагт мөн хүний биеийг олж төрөх
хүмүүсийн
тавилан заяаг мөн адилхан оноожээ. Едигей тийнхүү лүндэн буулгагч зөнч
мэргэдийн
юмны учрыг олж ухаараад бүхэнд гэрээсэлсэн аж байдлын тэрхүү жаягийг
амандаа
шивэгнэн уншихдаа хувийн туршлага, сэтгэлийн гүнээс үүдэн гарах өөрийн
санаа
бодлыг мөн нэмж өгүүлэхийг хичээжээ. энэ хүн бол нарт хорвоод тийм ч дэмий
талаар
амьд явсан хүн биш юм.
«Тэнгэр бурхан минь ээ, хэрэв чи эцэг дээдсийнхээ араас эртний номоос давтан
өгүүлэх залбирлыг
минь үнэхээр сонсдог юм бол миний үгийг бас сонсон соёрхоно уу. энэ бол нэг
нь
нөгөөдөө саад болохгүй гэж би бодож байна.
Энд бид эзгүй зэлүүд нутагт Улаан эргийн жалгад Казангапийнхаа шарилыг
дэлгээд
зогсож байна. Учир юу гэвэл бид талийгаачийнхаа захисан гэрээсэлсэн газар
оршуулж
чадсангүй ээ. Казангаптайгаа салах ёс гүйцэтгэй алгаа дэлгээд зогсож байгааг
маань
огторгуйд нисэн яваа элээ шувуу харж байна. Агуу их тэнгэр бурхан хэрэв чи
байдаг
аваас чиний боол Казангапийг оршуулахад хишиг буян хайрлаж, энэ хүн зохих
буян
үйлдсэн аваас сүнсийг нь энхжингийн оронд одуулмуу. Бид өөрсдөөс хамаарах
бүхнийг
үйлдлээ, бусдыг тэнгэр бурхан чамд даатгая уу.
Одоо би нэгэнт тэнгэр бурхан чамд хандан мөргөж байгаа болохоор миний
сэрүүн
тунгалаг дээр, миний юм бодож сэтгэж буй дээр миний үгийг сонсоно уу.
Хүмүүс юм л бол авар, өршөө, тусал гэж чамд мөргөдөг болой. Үнэн хуурмаг
аливаа
зүйл дээ?» хүмүүс тэнгэр чамаас ихийг хүсэн хүлээдэг. Хүн алдаг алуурчин ч
гэсэн
тэнгэр чамайг өөрийнхөө талд байгаасай гэж сэтгэлдээ хүсдэг. Гэтэл чи дуугүй
л
байдаг. Гагц хүү хүнд бэрх явдал тохиолдохын цагт хан хурмастад тэнгэр
бурхан буй
хэмээн бидний хүмүүс сая боддог бол илэрхий юм. Бидний эргэл мөргөлд тоо
томш гэж
байдаггүй болохоор тэнгэр чамд бэрх байдаг гэдгийг би ойлгож байна. Гэтэл чи
бол
ганцаар юм. Би чамаас юу ч эрэхгүй, гагцхүү ийм цагт өөрийн бодсоныг хэлэх
гэсэн юм.
Найманы эхийн нойрсон байдаг манай ариун булшинд одоо биднийг
оруулахгүй болжээ.
Эл учир Найманы эхийн хөл гишгэсэн энэ нутагт Улаан эргийн жалгад үүрд
хэвтэх заяа
тавилан надад хайрлана уу. Бидний нутаглуулан буй энэ Казангаптайгаа
зэрэгцэн
хэвтэхийг би хүсэж байна. Хэрэв хүний сүнс, үхсэний хойно ондоо амьтанд
шүгэлдэг
гэдэг үнэн бол би шоргоолж болон хувилж яах юм бэ, намайг энэ цагаан сүүлт
адил
элээ болгож хайрлаарай. Би энүүн шиг Шар талын дээгүүр элэн хальж тэртээ
өндрөөс
нутаг усаа харж явахыг туйлаас хүснэм. Миний мөргөх хүсэх юм ердөө энэ
Өөрийн гэрээслэлийн тухайд гэвэл би энд миний хамт ирсэн энэ залууст
түүнийгээ захих
болно. Намайг энэ нутагт тавиарай гэж би эднээс гуйж, захих болно. Харин
гагцхүү
миний толгой дээр залбирал унших хүн байхгүй дээ. Эд чинь тэнгэрт
сүсэглэдэггүй,
ямар ч мөргөл залбирал мэддэггүй улс юм. ертөнцөд тэнгэр бурхан гэж байдаг
эсэхийг
эдний хэн ч мэдэхгүй хэзээ ч олж мэдэхгүй буй заа. Зарим нь тэнгэр бурхан бий
гэнэ,
зарим нэг нь байхгүй гэнэ. Харин би бол тэнгэр бурхан чамайг бий гэж итгэн
явахыг
хүсдэг, чамайг үргэлж бодож явдаг шүү. Би тэнгэр чамд ийнхүү мөргөж байхдаа
үнэн
хэрэг дээрээ ча маар дамжуулай өөртөө хандан үг хэлж буй хэрэг юм. Хэрэв
бүхнийг
бүтээгч тэнгэр чи сэтгэдэг аваас чиний нэгэн адил надад ч ийм цагт юмыг
сэтгэн бодох
оюун заяажээ. Үүнд л хамаг хэрэг оршиж байгаа юм шүү дээ. Харин энэ
залуучууд энэ
тухай боддоггүй, мөргөл залбирлыг жигшин үздэг. Гэтэл үхлийн их цаг ирэхэд
эд
өөртөө ч, ерөөл бусдад ч юу хэлж чадах юм бэ? Би эднийг ихэд өрөвдөж байна.
юмыг
сэтгэн боддог болох хүртэл дэвших зам эдэнд байхгүй юм чинь хүн болсныхоо
нандин
чанарыг яаж ойлгох юм бэ? Хэрэв эдний хэн нэг нь гэнэт бурхан болчихвол яах
юм бэ?
Сүсэг бишрэлийг ингэж до ромжлов гэж намайгаа өршөөгөөрэй. Эдний хэн нь
бурхан
болохгүй, тэгэхлээр тэнгэр чи ч байхгүй болно. Тэнгэр бурхан чи бол
хүмүүсийн төлөө
их юм боддог байх ёстой, тэрэн шиг бүхний төлөө боддог тэнгэр бурхан болох
гэж хүн
дотроо далдуур биеэ өргөн явж чадахгүй юм бол мөн ялгаагүй тэнгэр чи ч
байхгүй
болно шүү дээ… Гэтэл тэнгэр бурхан чи ормөргүй алга болохыг би хүсэхгүй
байна.
Миний уйтгарлан гуньж явдаг юм энэ дээ. Гэвч хэрэв тийм биш бол намайг
өршөөгөөрэй. Би бол жирийн нэг хүн, юмыг чадлынхаа хэрээр л боддог.
Одоо ариун номоос эцсийнхээ үгийг гүйцээн хэлэхэд бид ч гэсэн булшинд
орноо,
тэгэхлээр бидэнд нэгэн адил адис хайрлаж үз… Аминь гэж Шуурган Едигей
залбирлаа
уншиж дуусаад жигтэйхэн гунигтайгаар
мөнөөхөн элээ тийш нэгэнтээ зэрвэс харж ардаа зогсон буй залуус тийш
алгуурхан
эргэж харав.
Едигей сая тэдний талаар өөрийн бодож санаж явдгийг тэнгэр бурханд
айлтгасан нь
тэр Шуурган Едигей тэнгэртэй ярьж дуусав. Түүний өмнө энд хамт ирсэн, одоо
тэрхүү
унжирсан оршуулгын ажлыг хамт дуусгах ёстой таван хүн зогсож байв. Едигей
их
бодол болж,
За тэгэхлээр, та нарын төлөө хэлэх гэсэн мөргөл залбирлаа хэлж гүйцлээ. одоо
ажилдаа оръё гээд одон тэмдэг зүүсэн хүрмээ тайлж чулуудаад нүхэн дотор орж
явчихав. Өндөр Эдильбай түүнд туслав. Нас өөд бологчийн төрсөн хүүгийн
хувьд
Сабитжан тэднээс хөндийхөн, толгой гудайлган гашуудан зогсож байв.
Жумагали,
Калибек, архичин хүргэн гурав талийгаачийн цагаан эсгийгээр ороолттой
шарилыг
дамнуурга дээрээс булшийн нүхэнд буулгахад Едигей, Өндөр Эдильбай хоёр
тосож
авав.
Едигей гүн нүхэн дотор Казангапийн бие цогцсыг үүрд нойрсуулахаар эвтэйхэн
байрлуулж байхдаа, «Одоо ингээд салах цаг боллоо Чамайг тавих газраа
олохгүй,
өдөржин нааш цааш чирч явсанд уучлаарай. Гэвч тийм л нэг явдал болчихлоо
доо.
Чамайгаа Ана Бейнтийн булшинд оршуулж чадаагүй бол бидний буруу биш
шүү. Гэвч
энэ хэргийг би хэзээ ч зүгээр орхихгүй, хүрдэг газар нь заавал хүрнэ Би амьд
явсан
цагт дуугүй болохгүй, тэр улсад хэлдгээ хэлнэ. чи минь эндээ амар тайвай
нойрс доо.
Газар дэлхий цаглашгүй уудам авч чамд энд нэг арван сөөм газар л олдлоо доо.
Харин чи энд ганцаар байхгүй, би мөд удахгүй ийшээ дэвшин ирнэ шүү,
Казангап минь
чи жаахан хүлээж л бай, харин бүү эргэлзээрэй. Надад гэнэтийн осол гай
тохиолдохгүй,
үхдэгээрээ үхэх аваас энд булшлагдаж хоёулаа хамт зэрэгцэн хэвтэх болно.
Тэгээд л
Шар талын газар шороо болчихно, харин түүнийгээ бид өөрснөө мэдэхгүй нь
сайхан.
Хүн бол зөвхөн амьд явахыгаа л мэдэх тийм тавилантай юм. тийм учраас би
чамд
хэлээд байгаа авч үнэн хэрэг дээрээ өөртөө л хэлээд байна даа. чи минь үгүй
болов,
ингээд бид цөм яваад өгнө. харин галт тэрэг Шар талын дундуур давхисаар
байх
болно, бидний оронд ондоо хүн ирнэ…» гэж бодов.
Хөгшин Едигей ингэж бодоод тэссэнгүй өмөлзөн уйлав. Шуургатын зөрлөгт
Казангап,
Едигей хоёрын
төчнөөн олон жил байхад болсон тохиолдсон юм бүхэн, тэдний бүх л зовлон
зүдгүүр, баяр хөөр бүхэн тэр зуур мөн чиг хугацаа өнгөрсөн шиг
санагдаж байжээ хагацан салах ёслолын хэдхэн үгэн дотор, талийгаачийг
оршуулах
хэдхэн мөчийн дотор багтдаг ажээ. Хүнд тун ихийг, тун багыг заяажээ
Едигей хавчиг нүхэн дотор Өндөр Эдильбайтай багтан ядан даль мөрөөрөө
шахалдан
байхдаа,
Эдильбай, чи дуулж байна уу чи намайг үхэхээр энд булаарай, бид хоёр
зэрэгцэн
хэвтэж байг. Бид хоёр одоо яаж янзлан байна, тэрэн шиг чи намайг өөрийн
гараар
сайхан байрлуулан тавиарай. чи за гэж надад ам өгөх үү? гэжээ.
Боль доо, Едике сүүлд ярья. одоо та дээшээ гарч үз. Би дуусган янзалж орхиё.
Едике,
тайвшир, эндээс гар. Битгий ингэж шаналж бай…
Шуурган Едигей нүүр амандаа нойтон шавар нялсаар дээш гарахад цаадуул нь
татаж гаргав. Едигей нүхнээс гараад амандаа үглэн их л хөөрхийлөлтэй уйлав.
Калибек
гар нүүрээ угааг гэж өнөө бяцхан бортоготой усыг авчирч өгөв…
Тэд цөм булшийн нүхэнд нэг нэг атга шороо шидэж, дараа нь салхин талаас нь
хүрзээр булж гарав. Жумагали трактораа асааж бүх шороог бульдозороор түрж
булав.
Дараа нь бас хүрзээр янзлан овоолов…
Харин сайхь элээ тэдний дээгүүр эргэлдэн Улаан эргийн жалгад жигтэй хачин
юм хийж
буй тэр хэдэн хүний хэрхэн шороо тоос бужигнуулан байхыг ажиг ласаар авай.
Тэр
хэдэн хүн яагаад ч юм, учиргүй бужигналдан саяхан нүх байсан газарт бөөн
шороо
овоолжээ. Өнөө шар нохой чиргүүлийн дороос хэдийн босож тэр улсыг тойрон
эргэлдэж байж. Тэр нохой бас юу ч билээ? Харин цацаг молцог болсон гоё
нөмрөгтэй
хөгшин тэмээний эрүү зогсоо зайгүй хөдлөн хивсээр л…
Үзвээс тэр улс явахыг завдан байтал тэдний нэгэн болох тэмээний эзэн хүн
нүүрийн
өмнө алгаа дэлгээд зогсоход бусад нь мөн дагалдав.
Цаг хэдийн талийжээ. Едигей бусдыгаа тойруулан их л удаан ширтэн хараад,
За ингээд ажил явдал шувтарлаа. Казангап сайн хүн байсан уу гэв.
Сайн хүн байсаан.
Та нарын дотроос авлагатай хүн байсан уу Тэгвэл хүү нь энд байна, эцгийнхээ
өрийг
төлнө биз.
Хэн ч хариу дуугарсангүй, Гэтэл Калибек бүгдийн өмнөөс,
Авлагатай хүн байхгүй ээ гэв.
За тэгвэл Казангапийн хүү Сабитжан чамд хэлэх юм байна уу
Та бүгдэд баярлалаа гэж Сабитжан товчхон үг хэлэв.
За тэгвэл одоо хөдлөх шив дээ? гэж Жумагали хэлэв. Гэтэл Шуурган Едигей,
Одоохон, надад ганцхан үг байна. Та нарт та вих.гуйлт байна. Хэрвээ намайг
үхвэл энд
авчирч тавиарай, би Казангаптайгаа бөөр бөөрөө нийлүүлэн хэвтэнэ. дуулав уу,
та
нар? Миний захих гэрээс гэвэл энэ байна, тэгэхлээр та нар ойлгох шив дээ гэв.
Тэр цагт юу болох, яахыг хэн мэдэх вэ дээ, яах гэж урьдаас тийм юм бодож
явдаг юм
гэж Калибек эргэлзэн хэлэхэд,
Ялгаагүй, би хэлэх ёстой, та нар сонсох ёстой, Тэгээд цаг нь болоод ирэхээр, нэг
тийм
юм захиж гэрээслэж байсан шүү гэж та нар санах болно.
Ондоо бүр олигтойхон гэрээслэх юм алга уу Аль вэ Едике, хэлээд бай гэж
Өндөр
Эдильбай уг яриаг зөөлрүүлэх санаатай алиалан хэлсэнд Едигей гоморхож,
Чи битгий тэг, би үнэнээсээ хэлж байна гэв.
Тэгнээ, тэгнэ. Хэрэв тийм л болдог юм бол таны санасан ёсоор гүйцэтгэнэ. Та
эргэлзэх
явдалгүй гэж Өндөр Эдильбай Едигейн сэтгэлийг илбэн засав.
За болох нь тэр, энэ чинь эр хүний үг байна гэж Едигейн сэтгэл ханамжтай
дуугарав.
Трактор жалгаас гарч явахыг завдан эргэв. Трактор жалгыг уруудаж явах
хооронд
Шуурган Едигей тэмээгээ хөтлөн Сабитжантай зэрэгцэн явав. Едигейн
сэтгэлийг онц
зовоож буй нэгэн зүйлийн тухай Сабитжайтай хоёулхнаа ярилцахыг хүсжээ.
За Сабитжан, одоо Бид сул чөлөөтэй боллоо, нэг ярих юм байна. одоо бид чинь
энэ
АнаБейнтийн булшаа яах вэ? гэж энэ юу гэдэг бол гэсэн янзтай аялгуугаар
асуув.
Юу яах вэ гэж? Тэрүүнд бодоод байх юм юу байсан юм. Төлөвлөгөө бол
төлөвлөгөө,
төлөвлөгөөний дагуу эвдээд л устгаад л хаячихна. Тэгээд л гүйцээ шүү дээ.
Би тэр тухай яриагүй. Аливаа юмыг гар хурууны үзүүрээр эвдэн хаях гэдэг
амархан.
Ухаандаа чи бол энэ нутагт төрж өссөн хүүхэд, эцэг чинь чамайг эрдэм номтой
болгосон. одоо бид тэр хүнийг оршуулчихаад явж байна. Ганцхан сэтгэлээ
илбэн засах
юм гэвэл бид ямар ч гэсэн өөрийн гэсэн нутагт ясыг нь тавилаа. чи бол эрдэм
номтой
хүн, мужид ажилтай хүн, тэнгэрийн ивээлээр чи ямар ч хүнтэй ярьчихаж чадна.
Элдвийн
ном их уншсан…
Тэгээд яах гэж? хэмээн Сабитжан үгийг таслав.
Тэр талаар яриа гаргахад чи надад тус болж, энэ хэргийг хойш тавилгүй халуун
дээр
нь маргаашийн дотор эндхийн дарга дээр ороход чи надтай цуг очмоор байна.
энэ
жижигхэн хотод заавал нэг хамгийн том дарга хүн байх ёстой. АнаБейнтийн
булшийг
газартай тэгшлэн хаяж яаж болох вэ энэ чинь бүхэл бүтэн түүх шүү дээ.
Тэр чинь цөм хуучин цагийн үлгэр гэж Едике, та ойлго. энэ газар дэлхий
дахины
асуудал, сансрын асуудал шийдэж байхад бид ямагт нэг булшны талаар гомдол
нэхэж
очих хэрэг үү Тэр хэнд хэрэгтэй юм? Тэдний хувьд тэр муу булш юу ч биш,
тэртэй
тэргүй биднийг тийш нь оруулах ч үгүй.
Очихгүй бол яаж оруулах вэ, очоод шаардлага тавибал оруулнаа. Аль эсвэл
дарга нь
өөрөө ирээд ч уулзаж магадгүй, тэр хүн чинь байрнаасаа хөдөлдөггүй уул биш
шүү
дээ.
Сабитжан Едигейг их л эгдүүтэй хялайн харж,
Энэ дэмий юмаа орхи, өвгөн минь Намайг ярилцана байх гэж горьдсоны
хэрэггүй, тэр
асуудал надад пад ч байхгүй гэв.
Тэгээд л хэлчихвэл барав. Тэгвэл яриа ч шувтарна. Тэрнээс биш үлгэр мүлгэр
гэж
яриад яах вэ дээ
Намайг тийм юмаар хөөцөлдөнө байх гэж та бодов уу Яах гэж тэр билээ? чи
чинь эхнэр
хүүхэдтэй, ажилтай хүн. тийм дэмий юманд үгээ барах ямар
хэрэг байна? нэг эндээс утастуулаад л бөгс рүүгээ өшиглүүлэх гэж үү? Больё
доо,
баярлалаа.
Наад баярлав гэдэг үгээ өөртөө хэл. Бөгс рүүгээ ёвруулна гэнэ шүү Ганцхан
бөгсөө л
хамгаалах гэж амьд явдаг болж байна уу
Та юу гэж бодов? Чухам түүний төлөө амьд явдаг. Танд ч амархан л даа, та хэн
юм,
хэн ч биш. Бид бол амандаа амттай юм олж хийх гэж бөгснийхөө л төлөө явдаг
улс.
Мөн дөө Урьд бол толгойгоо хайрлаж явдаг байсан юм, одоо бөгсөө хайрладаг
болсон
хэрэг үү?
Юу л гэж ойлговол ойлго. Тэнэг хүн алга.
Мэдлээ Ярих юм алга. Тэр хойлгын идээ будаагаа л бод. Бид ч дахин хэзээ ч
уулзахгүй
биз дээ…
Яавал л яаг л дээ гэж Сабитжан амаа мурийлгажээ.
Ингээд тэр хоёр зөрж, Едигейг тэмээ малаа сөгдүүлж мордох зуур цаадуул нь
трактораа асаагаад хүлээж байв. Гэтэл Едигей та нар ингэж зогсох хэрэггүй,
явдгаараа яв. Харин аль болох түргэн явахыг бодоорой, цаана чинь хойлгын
идээ
барих гэж улс хүлээж байгаа. Би яах вэ, замаар явна гэх биш, өөрөө яваад л
хүрчихнэ
гэжээ.
Трактор ч яваад өгөв. Харин Едигей яал ийхийгээ шийдэж ядан тэндээ үлдэв.
Одоо Едигей өөрийн үнэнч хань Жолбарс хэмээх шар нохойг эс тооцвол уудам
их Шар
талын дунд орь ганцаар үлдэв. Жолбарс анхандаа тракторын хойноос
давхисан авч эзнийгээ тэдэнтэй зам нийлэхгүйг мэдээд буцан шогшжээ. Гэвч
нохой эгж
ирэхийг Едигей анзаарсан ч үгүй. Шар нохой гэр рүүгээ гүйгээд явчих сан
байсан ч
мэдэхгүй байв. Юун тийм юм санахтай манатай Хорвоо гэдэг өрөвдөхийг
мэдэхгүй
ажээ. Сая Сабитжантай яриа үүсгээд Едигейн дотор хорсон хоосорч, сэтгэл
түлэгджээ.
Түүнийгээ яаж ч дарж чадахгүй байв. Үргэлж хүйтэн харанхуй байдаг хадны
ангал
хөндий нүх адил дотор нь онгойн хоосорч, сэтгэл ихэд өвдөв. Сабитжантай
дэмий л
яриа үүсгэв, дэмий л амныхаа зоргоор чалчив гэж маш их гэмшин амаа барьжээ.
Сабитжан тийм, хүнд зөвлөгөөн өгөх, тус болох хүн гэж үү? Эрдэмтэй
боловсролтой
болохоор нь өөр шигээ улстай амархан хэл амаа ололцох бо
лов уу гэж горьдсон хэрэг. Тэрнээс биш Сабитжан элдэв өнгийн түр сургууль,
элдэв
өнгийн дээд сургуульд суугаад юу болов доо? Түүнийг ийм л нэг амьтан болгох
гэж тэр
олон сургуульд явуулсан байх нь
дээ. Аль эсвэл Сабитжаныг Сабитжанаас ондоо ямар ч хүн болгохгүй гэж хамаг
хүчээ тавьж байдаг нэг шулам шиг хэрсүү хүн байх нь дээ. Хүнийг радиогоор
жолооддог болно гэж шал дэмий чалчихыг нь яана. тийм цаг ирнээ гайгүй.
Гэтэл
тэднийг өөрсдий нь үл үзэгдэх мөртөө бүхнийг чадагч радиогоор жолоодохын
цагт тэд
өөрснөө юу л болох бол доо.
Едигей ингэж бодохоос их л гомдолтой, тун ч аргалшгүй санагдан, гэнэт уур нь
хүрч,
Сабитжаныг үзэн ядахын хамт бас өрөвдөн,
Чи манкурт боол ёстой манкурт боол мөн дөө гэж дотроо хараав.
Гэвч Едигей тэр явдлыг ингээд зүгээр орхих гэж бодсон нь үгүй. Ингэж тамаа
цайхгүйн
тулд ямар нэг юм бодож, ямар нэг арга чарга хийх хэрэгтэй гэд гийг Едигей
ойлгож
байв. Хэрэв эндээсээ ухрах юм бол өөрөө харсаар байгаад бусдад дийлдсэн,
ялагдсан болно гэдгийг ойлгож байв. энэ өдрийн шувтаргаар нэг л хэрэг мандах
нь гэж
дотор нь бодогдоод байвч АнаБейнтийн булшны талаар өөрийн бодол
мөрөөдлийг
тэрхүү цэргийн тушаалыг үнэхээр өөрчлөн чадах тийм хүний сонорт хүргэхийн
тулд
чухам яахыгаа, юу хийхийгээ хараахан мэдээгүй байв. Тэр хүмүүсийн сонорт
хүргэж,
өөрийн үгийг итгүүлэн, ямар нэг арга авмаар. Гэтэл яаж хүргэх вэ? Хаашаа
очиж ямар
арга авах билээ?
Едигей тийнхүү хүнд бодолд дарагдан, тэмээн дээрээс орчин тойрныг ажиглан
харав.
Хээр тал чив чи мээгүй дүнсийнэ. Улаан эргийн улаан элст жалгад үдшийн
сүүдэр
хэдийн буужээ. Өнөө хоёр тракторын бараа тасарч, дуунь ч дуулдахгүй болжээ.
Залуус яваад өгөх нь тэр. Шар талын үлгэр домгийг мэддэг,
түүнийг дурсан явдаг сүүлчийн нэг хүн болох Казангап өвгөн одоо энгүй их
талын дунд
нэгэн их жалгын дээр цорын ганцаар бөртийх шинэхэн овоолсон шороон дор
хэвтэж
байв. Гэр овгор шороо яваандаа доош сууж хавтайгаад өвс ногоо ургаж Шар
талын
өнгөтэй адилхан болохын цагт тэр булшийг олох гэдэг бэр
хээр барахгүй, аягүй бол олж болохгүй юм байна лаа гэж Едигей бодов.
Өдөр орой болж нарам сууж, өөрийн даагдашгүй хүнд жингээр газар тэнгэрийн
савсалгад улам ойртсоор байв. Жаргаж буй нарны туяа мөч тутамд
ондоо болж харагдана. Наран жаргахад үл мэдэг сүүдэр үүсэж, алтан шаргал
туяа
татсан уудам талын дунд бүрэнхий хөхөмдөг униар бүрэхмүй…
Шуурган Едигей бодож бодож мөнөөхөн хориотой нутаг руу ордог замын
харуул дээр
дахин эгж очихоор шийдэв. Ондоо арга бодогдсонгүй ажээ. одоо бол
талийгаачийг
хөдөөлүүлж нутаглуулаад ондоо зргэж хургах юмгүй болсон учир байгаль
хорвоогоос
хичнээн л хүч чадал, арга туршлага заяасан аваас түүнийгээ бүгдийг гаргана
гэж
бодож болох байв. Уг явдлыг нэгэнт хэрэгтэй гэж үзсэн учраас айх, эрстэхийг
мэдэхгүй
хүчий тавьж болох байв. Едигей юуны өмнө өнөө харуулын цэрэг дээр очиж нэг
бол
намайг буутай манаагаар ч хамаагүй хүргүүлэн хамгийнхаа том дарга дээр
аваачиж
аль, эсвэл тэр даргаа авчирч уулзуулж аль, тэр миний үгийг сонсог гэж шаардъя
гэж
бодож байжээ. Тэгэх юм бол Едигей бүх учраа хэлмээр байжээ.
Шуурган Едигей энэ бүхнийг хэдийн сайтар бодсон учраас цаг алдалгүй үтэр
түргэн гүйцэтгэхээр шийдэв. Казангапийг авчирч оршуулсан тэр эмгэнэлт
явдлыг гол шалтаг болгон ашиглах бодолтой байв.
Ямар боловч харуулын үүдэнд очиж нэг бол намайг оруулж аль, эсвэл даргаа
авчирч
уулзуул гэж шаргуу шаардахаар шийдэн, тэр нэг Тансыкбаевтай биш,
хамгийн том даргатай уулзаж учраа олохоос нааш яасан ч салахгүй гэдгээ тэр
харуулынханд ойлгуулахаар шийдэв.
Ингэж бодон зүрхээ чангалан,
Дүүрсэн хэрэг Нохойд эзэн байдаг бол чононд жингэр байх ёстой доо гэж
сэтгэлээ
чангалан тэмээгээ ороолгож өнөө харуулын хаалга тийш тэшүүлэв.
Энэхэн үес наран жаргаж түргэн зуур бүрэнхий болов, Гэтэл хориотой бүс
нутагт
хүрэхийн зуур бур тас харанхуй болжээ. Харуулын хаалганд таван зуу гаад метр
ойртон очтол харуулын гэрэл чийдэн тодхон харагдаж, Едигей хүрээгүй байж
улам
яаран
тэмээнээс гулган буув. тийм хэргээр яваа хүнд тэмээний хэрэг алга. тийм хар
дарамтаар юу хийнэ? Аягүй бол уулзаар хүрч ирсэн дарга нь үг ярилцахаас
дургүй нь
хүрч, «Наад тэмээгээ аваад арил цаашаа
Ийм хачин амьтан хаанаас гараад ирэв? Чамайг хүлээн авах хүн алга» гээд өрөө
тасалгаандаа оруулахгүй бол яана Гэвч хамгийн гол нь түүний санасан санаа
юугаар
төгсөхийг Едигей мэдээгүй байв. Эл учир учраа ололцох гэж хичнээн удаан
хүлээх юм
байгаа юм, тэгэхлээр юу боловч ганц биеэр очсон нь дээр, харин тэмээгээ хээр
тушиж
орхивол өвс идэж л яваг гэж боджээ.
Едигей тэмээгээ харж,
Чи эндээ байж бай, би явж хэрэг явдал хаашаа болох нь вэ үзээд ирье гэж
амандаа
үглэвч дотроо их л итгэл дүүрэн байв. Гэтэл богцноос урт аргамж дээс гаргах
болж
тэмээгээ арга буюу сөгдүүлж хэвтүүлэх хэрэгтэй болжээ.
Едигей тийнхүү аргамж дээсээр оролдон байхад эргэн тойрон хачин чимээ
аниргүй,
өөрийн нь амьсгалах, агаарт ямар нэг ялаа шавьж часхийн дүнгэнэх дуун
тодхон
сонсогдоно. Хөх тэнгэрт гэнэт баахан том том од түгэн гялбалзав. Ер ямар нэг
юм
болох гэж байсан шиг хачин жигтэй аниргүй байв.
Тэр ч байтугай Шар талын анир чимээгүйд дассан Жолбарс нохой нь хүртэл
амьсгаа
даран соотойж, яагаад ч юм аяархан гаслан гангинаж байв. тийм анир чимээгүй
болов
гэж нохой хүртэл дургүй байдаг нь юу ч вэ дээ?
Чи бас хүний хөлд гишгүүлчих гээд байнаа даа гэж эзэн нь дургүй янзтай
дуугарав.
Чингээд нохойгоо яадаг билээ? гэж бодов. Едигей тэмээнийхээ аргамжийг
задлан байх
зуур ер нохойгоо хаана яаж орхидог билээ гэж нэлээдгүй боджээ. Нохойг
ганцааранг нь
үлдээх гэвэл яасан ч үлдэхгүй, хөөсөн ч ялгаагүй гүйгээд л очно. Нохой
дагуулаад
хүнээс юм гуйх гэж очихоор нэг л зохисгүй. юм хэлэхгүй ч гэсэн тэд дотроо
элэглэн, энэ
өвгөн эрхээ хамгаалах гэж ирж байх, Гэтэл нохойноос ондоо хань болох амьтан
олдоогүй ажээ гэж бодох болно. Тэгээд Едигей ер тэмээнээс урт юмаар уяж
орхиё гэж
шийджээ. Намайг яваад иртэл нохой, тэмээ хоёр холбоотой л байг.
Едигей ингэж бодоод «Жолбарс» Жолбарс Нааш ир» гэж нохойгоо дуудаж,
хүзүүвчийг
тэмтрэн байтал агаарт нэг юм болж, уудам зайд нэг юм хөдлөн галт уул дэлбэрч
байна
уу гэлтэй их чимээ гарч, ердөө ойрхон, ердөө дэргэд нь сансрын хөлгийн
буудлын
бүсэд газраас тэнгэрт тулсан догшин гал дөл улал зан, хурц гэрэл гялсхийх нь
тэр
Едигей ч айж ухасхийв, тэмээ ч үргэлж орилон ухасхийв. Жолбарс нохой айж
эзнийхээ
хормойд шургав.
Тэр бол мөнөөхөн сансар хоорондын «Цагираг» хэмээх шөргөн хаалтын
байлдааны
олон давхар пуужингийн түрүүч нь байлаа…Түүний хойноос хоёр дахь,гурав
дахь
дөрөв дэх…олон пуужин дараагаар хөөрөв. Тэдгээр олон пуужингууд манай
дэлхийн
хэрэг явдалд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь байлгахын тулд дэлхийн
бөмбөрцгийг
тойрон байнга орчиж харуулын үүрэг гүйцэтгэхээр алс холын сансарт дүүлэн
одох нь
тэр ажгуу.
Толгой дээр юм нурж, оргилон нисэх бөөн гал утаанд тэнтэр огторгуй
ангасхийх шиг
болжээ. Хүн, тэмээ, нохой энэ гурван хөөрхий хамгийн эгэл жирийн амьтан
ухаан
жолоогүй зайлан зугтаав. Тэд сүнсгүй айхдаа бие биенээс салчих вий гэж бас
эмээн
хээр талын дундуур нэг зүг цуг харайлгаж явахад газраас дүүлэх аварга гал
гэрэл хээр
талыг хайр найргүй гэрэлтүүлэн байв…
Гэвч тэд тийнхүү айж зугтаан хичнээн удаан гүйсэн авч нэг газраасаа төдийлөн
холдсон
нь үгүй. Учир юу гэвэл галт пуужин дараагаар хөөрч толгой дээр гал гэрэл
түймэр мэт
маналзан, хавь орчинд ниргэлсэн их чимээ хадаж байжээ…
Өнөө хүн, тэмээ, нохой гурав эргэж харах завгүй давхиж явтал хэзээ нэгэн цагт
манкурт хэмээх боол болсон хүүдээ нэвт шувт харвуулан тэмээн дээрээс ойчих
үес
Найман овгийн нэгэн эхийн толгойн алчуураас хувилсан цагаан шувуу хаанаас
ч юм
гэнэт гараад ирэх шиг болжээ. Тэр цагаан шувуу хүнтэй зэрэгцэн нисэж, тэр
айхтар
нүргэлэх дуу чимээ, гал гэрлийн дунд,
Чи хэний хүү вэ? Нэр чинь хэн гэдэг вэ? Нэр усаа санаач Чиний эцэг чинь
Доненбай
шүү дээ
Доненбай, Доненбай, Доненбай, Доненбай гэж жиргэж байжээ.
Шөнийн пад харанхуйн дунд шувууны жиргэх дуу» их л удаан тархсаар
байжээ…
Шар талын өвгөн Казангап нас нөгчив гэсэн цахилгаан авсан Едигейн хоёр
охин Сауле,
Шарапат хоёр„ эр нөхрөө, хүүхэд шуухдаа цөмийг дагуулан хэд хоногийн дараа
КызылОрдоос Шуургатын зөрлөгт хүрэлцэн ирвэй. Тэд өвгөнийг насан өөд
болсонд
харамсан гашуурдсанаа харуулах, далимд нь эцэг эх дээрээ хоёр нэг хоног
айлчлахаар
иржээ.
Галт тэрэгнээс бөөн улс бууж Едигейнд ирэхэд эцэг нь эзгүй байв. Харин
Укубала
тэдний өөдөөс ухасхийн очиж, хүүхдүүдийг тэврэн үнэсэж, удам судар үр ач
нартаа
баярлахдаа уйлж байгаад,
Тэнгэр чамдаа их баярлалаа Яг цагийг олж иржээ Эцэг тань хичнээн баярлах
бол
хүрээд ирдэг тань их сайн байна. Бүр цөмөөрөө бөөгнөөд ирдэг байна шүү Эцэг
тань
хичнээн баярлах бол гэж дуу алдаж байв.
Аав хаачсан бэ?
Шуудангийн хайрцаг орж тэндхийн даргатай уулзахаар өглөө явсан, оройдоо
ирнэ
Ямар нэг хэргээр дандаа л тийш явдаг болсон шүү. энэ тухай дараа ярья. Та нар
яагаад зогсоод байна Орооч энэ бол та нарын гэр орон шүү дээ Миний
хүүхдүүд…
Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувна.
Харин энэ нутагт төмөр замын хоёр талаа р үргэлжилсэн уудам их цөлийн
газар
дунд Шар тал хэмээх ээрэм цагаан тал байдаг болой.
Table of Contents
Chapter 1 ЗУУНААС Ч УРТ ӨДӨР(3)

You might also like