You are on page 1of 2

Зүүд

Калугин унтмагцаа л өөрийгөөө бутан дотор сууж байна, бутны дэргэдүүр нэг цагдаа
өнгөрч явна гэж зүүдэлжээ.
Калугин сэрээд, уруул амаа маажиж аваад, ахин унтаж, ахиад л зүүдлэхдээ өөрийгөө
бутны хажуугаар явж байна, харин цагдаа бутан дотор нуугдаад суучихаж гэж
зүүдлэв.
Калугин сэрээдм дэрээ шүлсээрээ норгочихгүйн тулд эрүүн дороо сонин хийж аваад
эргэн унтахдаа мөн л зүүдэлж. Энэ удаад өөрийгөө бутан дунд сууж байна бутны
дэргэдүүр цагдаа өнгөрөөд явлаа хэмээн зүүдэллээ. Калугин сэрээд сониноо сольж
тавиад буцан унтлаа. Унтмагцаа ахиад л өөрийгөө бутны дэргэдүүр өнгөрлөө, харин
бутан дунд цагдаа сууж байна гэж зүүдлэв. Тэр дорхноо л Калугин сэрж, ахиад
унтахгүй хэмээн шийдсэн ч, төдхөнөө дугжирч, өөрийгөө цагдаагын ард нуугдан
сууж байна, хажуугаар нь бутнууд өнгөрч явна гэж зүүдэллээ.
Калугин бархираад, орон дотроо бүгчимдэн хөрвөөвч, ерөөсөө сэрж чадахгүй байв.
Калугин дөрвөн өдөр дөрвөн шөнө дараалан унтаад, тав дахь өдөр дээсээр уяж
бэхлэхгүй л бол гутал нь сугарч унаад хөлд нь тогтохооргүй болтлоо тийм турчихсан
амьтан сэржээ. Байнга улаан буудайн талх авдаг дэлгүүрийнхэн нь Калугиныг
танилгүйм хөн тарианы гурил өгчихсөн байлаа. Ариун цэврийн байцаагч нар орон
сууцуудаар явахдаа, Калугиныг хармагцаа бохир заваан хаягдал байна гэж үзээд,
сууцны зөвлөлийнхөнд Калугиныг хогтой хамт гаргаж хаях тушаал буулгав. Ийнхүү
Калугиныг тэг дундуур нь нугалаад яг л хог шиг гаргаад хаячих нь тэр ээ,хөөрхий.

You might also like