You are on page 1of 106

45 Коктейль

Орчуулж, эмхэтгэсэн С.Түвшинжаргал

ISBN: 978-99929-984-4-Ч

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай


хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг
bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь
буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах,
ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
45 Коктейль

Эрхэм танд хамгийн түгээмэл 45, түүнээс ч олон коктейльны нууц


жорыг хүргэж байгаадаа баяртай байна.

Юм бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Олон төрлийн архи хольсон


коктейль хэмээх ундаа XVIII зууны үе гэхэд Англи улсад дэлгэрсэн байв.
Нэрний тухайд коктейль (cocktail) “холимог сүүл” буюу “тахианы сүүл”
гэсэн үгнээс гаралтай юм. Энэхүү нэр морины уралдаан үзэгчдийн дунд
анх хэрэглэгддэг байсан бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй морьдыг
тэгж нэрлэдэг байжээ. Үүнээс гадна янз бүрийн согтууруулах ундааг нэг
хундаганд хийгээд хутгалгүй орхиход олон өнгө бүхий давхарга үүсдэг
байснаас тахианы сүүлтэй зүйрлэн ийнхүү нэрийдсэн гэж бас үздэг
байна.

Харин XIX зууны үеэс коктейльны анхны жорууд жинхэнэ утгаараа


үүсэж бий болсон бөгөөд улмаар английн хилийг даван тархаж, европын
дээдсийн хүрээлэнгийнхний дунд түгээмэл хэрэглээ болж чадсан бол
өнөө цагт дэлхий даяар нэр алдар нь түгсэн хэдэн зуун, мянган коктейль
нарийн жоруудынхаа хамтаар сая, сая шүтэн бишрэгчдээ байлдан
дагуулж байна.

Коктейль нь олон төрлийн архи, ликёр, дарс, сироп болон нэмэлт


бүтээгдэхүүнийг янз бүрийн хэмжээгээр оруулсан холимог ундаа. Гэвч
жирийн нэг холимог ундаа биш харин тусгай жорын дагуу нэг ба
түүнээс олон орцыг нарийн мэдрэмжтэйгээр хольж гаргаж авдаг амттан
юм.

Тиймээс үүнийг ихэнхдээ ундааны урлаг хэмээн нэрийдэх нь элбэг


байдаг. Хоол хийхэд арга технологи байдаг шиг энд ч бас заавал мөрдөх
ёстой маш тодорхой дүрэм, ёс жаяг бий. Ерөнхийдөө буудайн үрнээс
гаргаж авсан архийг (виски, жин, архи), усам үзэмнээс гаргаж авсан
архитай (коньяк, арманъяк) хольдоггүй. Гэсэн хэдий ч уг дүрмээс
гажсан цөөн хэдэн тохиолдол бас байна. Мөн ижил зүйлээс гаргаж
авсан архинуудыг хооронд нь хольдоггүй (жишээ нь, архийг жинтэй
хольдоггүй). Харин нэмэлт амтлагч нь найрлаганд буй хэд хэдэн
төрлийн согтууруулах ундааны холимгийг өөрийн онцгой, содон
амтаараа баяжуулах учиртай юм.

Мэдэж байвал зохих бас нэг зүйл гэвэл коктейль нь хэмжээний хувьд
хэwд хэдэн янзаар бэлтгэгддэг. Short drink –ийг найрлагыг нь
шингэрүүлэх нэмэлт орцгүйгээр хийх ба зарим нэгийг нь өндөгний
шараар, нөгөөг нь нимбэг, элсэн чихрээр амталж болдог (30-120
граммын хундаганд хундагална). Long drink -ний хувьд: үндсэн орцон
дээр нь нэмээд хийжүүлсэн ундаа, ус, пиво, төрөл бүрийн дарс эсвэл
оргилуун дарс хийж, 120-330 грамм болон илүү том шилэн аяганд
аягалдаг. Үүнээс гадна халуун ундаа буюу Hot drink -ийг төрөл бүрийн
жимсийг хольж, дарсаар амталдаг бөгөөд сүү, өндөг нэмж өгдөг. Мөн
согтууруулах ундаа агуулаагүй коктейль гэж байх ба төрөл бүрийн жимс,
хийжүүлсэн ус болон сүүгээр хийнэ.

Сайн коктейль хийхэд юуны өмнө шаардагдах бүтээгдэхүүнүүдийг


багтаасан баар байх ёстой. Гэрийн нөхцөлд бол хүссэн коктейлио
хийхэд жорын дагуу сонгосон гурав, дөрвөн төрлийн архи, дарс, ликёр
байхад хангалттай байдаг. Гэсэн ч хэрэв танай гэрт илүү олон төрлийн
архи, дарс, ликёр байгаа бол тэр хэмжээгээр өргөн боломж нээж өгч
байгаа хэрэг юм. Мөн архины цуглуулгаа хийжүүлсэн ус, кола, пиво,
оргилуун дарс болон төрөл бүрийн жимсний шүүсний нөөцөөр
баяжуулбал зохино.
Харин “мэргэжлийн” баарны тухайд хэрэгцээт бүхий л архи, дарс
нэмэлт бүтээгдэхүүн байх ёстой. Үүнд: Виски (шотланд виски байвал
тун тохиромжтой), bourbon (америк виски), жин, архи (дэлхий дахинд
орос, финланд архи илүү үнэлэгддэг), ром, ангостура (жүржийн
хальснаас нэрж гаргасан архи), текила (agave жимснээс гаргаж авсан
мексик архи), коньяк, арманьяк, Calvados (брэнди), Campari, вермут
(Cinzano, Martini);

Олон янзын амт бүхий ликёр: тэр дундаа гаатай, кофетой, какаотой,
интоорын амттай, үхрийн нүдний шүүснээс гаргаж авсан (cassis),
жүржийн, бананы, тоорын, ургамлын ликёр гэх мэт. Ихэнх коктейльд:
Cointreau, Benedictine, Porto, Drambui, Izarra, Advocat, Peppermint,
Goldwasser орсон байдаг;

Оргилуун дарс, цагаан болон улаан дарс, пиво; Чихрийн сироп, анар
(гранат) жимсний сироп, хийжүүлсэн ус, ундаа (indian tonic, schweppes,
cola), төрөл бүрийн жимсний шүүс орно.
Үүнээс гадна коктейль хийхэд зориулалтын тусгай сав, хэрэгслүүд
зайлшгүй шаардлагатай байдаг. Тэдгээр нь шейкер (shaker), цахилгаан
холигч, бармены шилэн аяга хутгагчийн хамт, коктейльны халбага (урт
иштэй халбага), carafe (архи, дарс хийх зориулалт бүхий нарийхан
хүзүүтэй гоёмсог шилэн ваар), кофе чанагч, граммтай аяга, дарс
онгойлгогч, хутга, мөсний сав, мөс шүүх шүүр, нимбэгний шүүс шахагч,
юүлүүр, хөргөгч, мөсний чимхүүр, мөс бутлагч, соруул гэх мэт болно.

Түүнчлэн коктейльны зориулалт бүхий, том жижиг олон янзын хундага,


шилэн аяга байх ёстой. Ямар коктейль хийхийг хүсэж байна түүндээ
зориулан хундагануудаа цуглуулах нь зүйтэй юм. Коктейльны хундага,
шилэн аягыг дотор нь дөрөв хуваадаг: коктейльны хундага, хөөсөрдөг
дарсны хундага, коктейльны цилиндр хэлбэртэй өндөр шилэн аяга,
бусад олон янзын хэлбэр бүхий хундага. Орчин үеийн баарууд нэртэй
фирмийн шилэн хэрэгслүүдийг иж бүрдлээр нь байлгадаг болсон байна.

Коктейль хийх таван арга бий. Шилэн аяга эсвэл хундаганд шууд хийх;
хутгах саванд хийх; шейкерт хийх; цахилгаан холигчоор холих;
давхарлах;
-Коктейлийг хундаганд шууд хийх нь хамгийн хялбар бөгөөд хурдан
байдаг. Хундаганд мөс хийгээд, жорын дагуу бүх ундаагаа хийж,
соруулаар хутгаад бэлэн болно.

-Хоёрдахь аргын тухайд, эхлээд тусгай зориулалтын шилэн саванд мөс


хийж, дээрээс нь бүх орцоо хийнэ. Тэгээд коктейльны халбага эсвэл
хутгагчаар ойролцоогоор 10 секундын турш хурдтай хутгана. Ингэж
коктейльны найрлаганд орсон бүх орц хөрж, аажмаар өөр хоорондоо
холилдох боломжтой болж байгаа юм.

-Мөн шейкерийн тусламжтайгаар дээрхийн адил коктейль хийж болно.


Эхлээд жижиглэсэн мөсөө шейкерт хийгээд дээрээс нь коктейльд орох
ёстой ундаануудаа нэмж хийгээд, шейкерээ таглан ойролцоогоор 10
секунд хүчтэй сэгсэрнэ. Дараа нь бэлэн болсон коктейлио (тусгай
зориулалтын шүүр ашиглаж болно) мөснөөс нь шүүж хундагална.
Коктейлийг шейкерээр хийх нь ундааг хөргөж, нэгэн жигд болгохоос
гадна сэгсрэх явцад коктейль шейкер доторх агаартай нэгдэж өгдгөөрөө
онцлогтой юм.

-Цахилгаан холигч ашиглаж байгаа бол мөсөө жижиглэж, холигчид


хийгээд, ундаануудаа нэмнэ. Хэдэн секундын турш хольж бэлэн болсон
коктейлио тусгай шүүрийн тусламжтайгаар мөснөөс нь шүүн, хундага
эсвэл шилэн аягандаа аягална.

-Давхарлах арга гэдэг нь нягтаараа ялгаатай ундаануудыг хооронд нь


холилгүйгээр давхарга үүсгэн хийхийг хэлнэ.

Ямар ч чимэглэлгүй коктейль гэж байдаггүй. Тиймээс шилэн аяга эсвэл


хундаганд коктейлио хийсний дараа түүнийг шинэ жимс, нимгэн
хэрчсэн нимбэг болон жүржээр чимэглэж өгөх хэрэгтэй бөгөөд соруул
хийж ч болно.

Төгсгөлийн анхааруулга: Коктейлийг ихэвчлэн хоолны өмнө уудаг


болохоор ямар нэгэн хачиртай хамт хэрэглэвэл илүү тохиромжтой
байдаг. Учир нь коктейль бүхэн их бага хэмжээгээр согтууруулах ундаа
агуулсан байдаг бөгөөд тархинд цэвэр архи шиг үйлчилдэг коктейль ч
бий. Тиймээс коктейлийг самар, чидун жимс, утсан мах, түрс эсвэл
яргай загастай бүтерброд гэх мэт амттантай хамт хэрэглэвэл та илүү
сайхан таашаал авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
160 мл хуурай жин

80 мл хуурай, цагаан вермут

2 ш чидун жимс

6 ш мөс

Martini dry

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шилэн аяганд нунтагласан мөс хийнэ.

2.

Дээрээс нь урьдчилж хөргөсөн жин, вермут хоёроо хийгээд коктейльны


халбагаар хэдэн секундын турш хүчтэй хутгана.

3.

Бэлэн болсон коктейлийг мөснөөс нь шүүн хундагалаад чидун жимсээр


чимэглэнэ. Соруулаар ууж болно.

4.

Гол хоолны өмнө аперитив хэлбэрээр хэрэглэхэд

тохиромжтой байдаг.
Найрлагандаа жин агуулсан коктейлиуд түгээмэл байдаг бөгөөд
өвөрмөц амт, тансаг үнэрээрээ онцгойрдог байна.

Жин нь буудайн (ихэвчлэн арвайн) үр болон онцгой үнэр оруулагч арц


модны жимс (juniper berries) -нээс нэрж гаргаж авсан ойролцоогоор 37-
40% спирт бүхий архи байдаг бөгөөд түүний хамгийн анхны хэлбэр нь
голландын Genever юм.

Жиний хамгийн түгээмэл хоёр төрөл бол хуурай

Dry Gin (зарим тохиолдолд London Gin гэж нэрлэгддэг) болон бага зэрэг
чихэрлэг Old Tom Gin (Plymouth Gin). Жинээр хийдэг хамгийн алдартай
коктейль бол жин болон вермутын холимог болох Martini юм. Мөн
Martini dry -ыг 110 мл жин, 30 мл хуурай martini, хэдэн дусал нимбэгний
шүүс, 2 ш чидун жимсээр хийж болдог.
160 мл жин

80 мл чихэрлэг, улаан вермут

2 ш тоор

4 ш мөс

Martini sweet

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Бармены шилэн аяганд мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь жин, вермут хийгээд хүйтэн болтол нь коктейльны


халбагаар сайн хутгана.

3.

Хундагалахдаа мөсийг нь шүүн хийх ба интоороор чимэглэнэ. Соруулаар


уухад тааламжтай мэдрэмж төрдөг.

4.

Төрөл бүрийн дессерт, жигнэмэг, бялуу зэрэг амттантай цуг


хэрэглэхэд нэн тохиромжтой.
Вермут бол олон төрлийн коктейльд ордог эмийн ургамлын найрлагатай
амтлаг дарс юм. Найрлаганд нь байгаа чихрийн хэмжээнээс хамаарч
вермутыг чихэрлэг (dolce, sweet, doux), хуурай (secco, dry, sec), гашуун
(amaro, bitter,amer) гэж ангилдаг. Тэднээс хамгийн алдартай нь италийн
Martini, Cinzano, францын Noilly Prat юм. Вермутын орцонд байгаа бага
хэмжээний гашуун ургамал нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг
идэвхжүүлдэг.

Тиймээс хуурай, гашуун вермутыг хоолны өмнө аперитив хэлбэрээр


хэрэглэх нь олонтаа байдаг бол чихэрлэг (улаан) вермут агуулсан
коктейлийг хоолны дараа дессерт болгон хэрэглэхэд тохиромжтой
байдаг.
120 мл жин

20 мл хуурай, цагаан вермут

20 мл чихэрлэг, улаан вермут

60 мл жүржийн шүүс

1 хэрчим амтат жүрж

4 ш мөс

Bronx

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь жин, вермут, амтат жүржийн шүүс хийгээд хэдэн секунд


маш хүчтэй сэгсэрнэ.

3.

Мөсийг нь шүүн коктейльны хундаганд хундагалж, жүржээр


чимэглэнэ. Мөн мушгиа хэлбэрээр хальсалсан нимбэг эсвэл жүржийн
хальсаар чимэглэж болох ба соруул хэрэглэнэ.

4.

Гадаа хүлээн авалт хийж байгаа үед хоолны дундуур хэрэглэхэд илүү
тохиромжтой.
Амтат жүржийн шүүс нь хоолны дундуур уудаг олон төрлийн
коктейльны орцонд орсон байдаг. Хүчтэй архи болон нэмэлт амтлагчууд
нь сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна хүч тамир өгөх ундаа болж
чаддаг. Bronx төрлийн коктейль дотроо маш олон янз байдаг. Энэ
коктейль бол Bronx-ын сонгодог хэлбэр нь юм.

Үүнээс гадна хуурай Bronx dry (жин болон жүржийн шүүсний хэмжээ нь
тэнцүү байдаг ба хуурай вермутээр амт оруулж өгдөг), Bronx Golden
(сонгодог Bronx- ын найрлаган дахь ундаануудаас гадна өндөгний шар
ордог), Bronx Silver (жин, чихэрлэг вермут болон жүржийн шүүс 6:3:1
гэсэн харьцаагаар орох бөгөөд дээр нь өндөгний цагаан хэрэглэгддэг)
гэсэн коктейлиуд бий.
80 мл жин

80 мл интоорын ликёр

80 мл нимбэгний шүүс

250 мл хийжүүлсэн хүйсэн ус

4 ш интоор

1 хэрчим нимбэг

4 ш мөс

Singapore sling

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөсөө хийнэ

2.

Дээрээс нь жин ликёр нимбэгний шүүсээ хийгээд нэгэн жигд болтол нь


хэдэн

секунд хүчтэй сэгсэрнэ.

3.

Намхан хүзүүтэй өндөр шилэн хундаганд мөсийг нь шүүж хийнэ.


Дээсээс нь хийжүүлсэн усаа

хийгээд интоороор чимэглэнэ. Мушгиа хэлбэрээр хальсалсан нимбэгний


хальсаар ч чимэглэж болох юм.

4.
Хоолны дундуур өгөхөд илүү тохиромжтой байдаг.

Sling төрлийн коктейль нь сэрүүцүүлэх ундаа тул хүйтнээр нь


хэрэглэдэг. Тиймээс sling төрлийн коктейльд ихэнхдээ нимбэгний шүүс,
хийжүүлсэн хүйтэн ус орох ба зарим тохиолдолд мөсөөр дүүргэсэн
шилэн аяганд аягалж хэрэглэдэг. Sling нь цэвэр агаарт зохион байгуулж
буй хүлээн авалтын үеэр хэрэглэхэд тохиромжтой ундаа бөгөөд халуун
өдрүүдэд хоолны дундуур уухад таатай мэдрэмж төрүүлнэ.

Энэхүү коктейль нь колоничлолын эрин үед үүсэж бий болсон бөгөөд


халуун оронд ирж амьдрагсад өөрсдөдөө тав тухтай орчинг
бүрдүүлэхийн тулд хийж, уудаг байжээ.
80мл жин

40мл нимбэгний шүүс

250мл хийжүүлсэн хүйтэн ус

2 цайны халбага сахарын нунтаг

1 өндөгний цагаан

2 гааны навч

2 хэрчим нимбэг

8 ш мөс

Gin fizz

2 хүний орц, хийх хугацаа 5 минут

1.

Шейкерт 4 ш мөс хийнэ.

2.

Дээрээс нь жин, нимбэгний шүүс, өндөгний цагаан болон сахарын


нунтаг хийгээд сайн холилдтол нь хэдэн секунд хүчтэй сэгсэрнэ.

3.

Хундаганы амсрыг нимбэгний шүүсээр арчаад тавган дээр жигд


асгасан элсэн чихэрт дүрнэ. Хундагаа дээш нь харуулж тавиад элсэн
чихэр хатахыг хүлээх хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн хоёр хундагандаа
үлдсэн мөсөө хувааж хийгээд бэлэн болсон ундаагаа мөснөөс нь шүүн
хундагалахдаа, хундаганы чимэглэлийг эвдэхгүйн тулд болгоомжтой
байх хэрэгтэй. Эцэст нь хийжүүлсэн ус хийж, гааны навч болон
нимбэгээр чимэглэж өгнө. Соруултай хэрэглэж болох бөгөөд үдээс
өмнө уувал илүү тохиромжтой байдаг.

Fizz бол хүчтэй сэргээх үйлчилгээ бүхий зөөлөн амттай, спиртний


хольцтой ундаа бөгөөд зуны халуун өдрүүдэд уухад илүү тохиромжтой.
Fizz төрлийн коктейлиудын гол орц нь спиртийн өндөр агууламжтай
архи, нимбэгний шүүс ба энэ бүхэн нь бусад жимсний шүүс болон
өндөгтэй холилдон цэвэр, сэнгэнэсэн амттай болдог байна.

Хүйтэн, хийжүүлсэн ус түүний сэнгэнэсэн амтыг улам нэмэгдүүлдэг.


Fizz -ийг өндөр шилэн аяганд аягалан, соруулны тусламжтайгаар уудаг.
Харин орцонд нь өндөг ороогүй Fizz-ийг өндөр шилэн вааранд хийж
хэрэглэвэл нэн тохиромжтой.
80 мл жин

80 мл хан боргоцойн шүүс

10 мл жүржийн гашуун архи Angostura

1 өндөгний цагаан

4 ш мөс

Hawaiian

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь жин. жүржийн архи, хан боргоцойн шүүс болон өндөгний


цагаан хйигээд хэдэн секунд хүчтэй сэгсгэр.Өндөгний цагаан бусад
орцтой маш сайн холилдох ёстой.

3.

Бэлэн болсон коктейлио мөснөөс нь шүүн хундагална.

4.

Хоолны дундуур өгөхөд илүү тохиромжтой байдаг.


Hawaiian нэртэй өөр өөр орцтой олон янзын коктейль байдаг ч бүгд
найрлагандаа гашуун жүржийн архийг агуулдаг. Angostura нь 44-48%
ийн цайвар хүрэн өнгө бүхий гашуун архи юм.

Нэрний тухайд одоогийн Венесуэль улсын Ciudad Bolivar буюу тухайн


үеийн Ангостура хотын нэрээр нэрлэгдсэн бөгөөд 1824 онд анх
үйлдвэрлэгдэж байжээ. Харин өнөөгийн Angostura-гТринадад арал дээр
үйлдвэрлэдэг.

Гол орцыг нь Төв Америкт ургадаг гашуун жүржийн хальснаас гаргаж


авдаг бөгөөд ургамлын үндсээр амталдаг байна. Гашуун жүрж агуулсан
коктейль нь хоолны дуршилд сайнаар нөлөөлдөг.
90 мл жин

30 мл жүржийн ликёр Countreau

30 мл нимбэгний шүүс

1 өндөгний цагаан

2 ш интоор

4 ш мөс

White lady

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт нунтагласан мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь жин, ликёр, нимбэгний шүүс болон өндөгний цагаан хийгээд


маш сайн холихын тулд хэдэн секундын турш хүчтэй сэгсэрч өгнө.

3.

Коктейльны хундага эсвэл оргилуун дарсны хундаганд мөснөөс нь шүүн


хийгээд бэлэн болсон коктейлио интоороор чимэглэнэ.

4.

Хоолны дундуур хэрэглэхэд илүү тохиромжтой.


White lady нь зөөлөн амт, тансаг үнэртэй учир хатагтай нарт илүү
тохиромжтой. Энэ коктейльны үнэр амтанд нь Франц улсад
үйлдвэрлэдэг жүржийн, өнгөгүй ликёр болох Cointreau хүчтэй
нөлөөлдөг.

40% -ийн спирттэй Cointreau ликёр олон төрлийн коктейльд


хэрэглэгддэг бөгөөд түүний найрлаганд буй жүржийн хальс нь
коктейльд онцгой амт, үнэрийг өгч чаддаг байна.
180 мл цагаан ром

60 мл шинэхэн шахсан нимбэгний шүүс

10 мл анар жимсний сироп (grenadina)

4 ш мөс

Bacardi

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт нунтагласан мөс хийнэ.

2.

Дээрээс нь ром, нимбэгний шүүс болон анар жимсний сироп хийгээд


хөртөл нь хэдэн секундын турш хүчтэй сэгсэрнэ.

3.

Оргилуун дарсны хундаганд мөснөөс нь шүүн хийж, нимгэн хэрчсэн


нимбэгээр чимэглэж болно.

4.

Сэргээх ундаа тул хоолны дундуур хэрэглэхэд илүү тохиромжтой


байдаг.
Америк болон Европ тивд ром олон коктейльны найрлаганд орсон
байдаг. Ром нь 45-75% бүхий хатуу архи бөгөөд өөрийн гэсэн онцгой
амттай. Түүнийг чихрийн нишингэнээс нэрж гаргаж авдаг. Гэхдээ
исгэхэд орж буй бүтээгдэхүүн болон нэрэх аргаас шалтгаалан төрөл
бүрийн амт бүхий ром үйлдвэрлэгддэг.

Хамгийн зөөлөн амттай ромд Куба, Порто Рико, Барбадос болон Хаитын
өнгөгүй ром багтдаг бөгөөд тэр дундаас Bacardi өөрийн өвөрмөц
амтаараа ялгарч чаддаг байна.
160 мл цагаан ром

330 мл кока кола

2 хэрчим нимбэг

10 ш мөс

Cuba libre

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Хоёр өндөр шилэн аяганд мөсөө хувааж хийнэ.

2.

Хэрчсэн нимбэгнээс шүүсийг нь шахаж аваад ижил

хэмжээгээр шилэн аяганууддаа хийгээд дээрээс

нь ром нэмж хутгана. Коктейлио кока колагаар

дүүргэж өгнө. Мөн хэрчсэн нимбэгээр чимэглэж

болох бөгөөд тэр даруйдаа хэрэглэвэл илүү сайн.

3.

Сэргээх хүч бүхий уг ундааг хоолны дундуур уухад илүү тохиромжтой


байдаг.
Cuba Libre нь сэргээх үйлчилгээ бүхий хамгийн алдартай коктейлиудын
нэг бөгөөд ром болон кока коланы холилдсон амтаараа ялгардаг.

Энэ коктейль нь сэрүүцүүлэх хийгээд хүч тамирын ундаа болж чадцаг


тул халуун өдрүүдэд цэвэр агаарт болж буй тоглоом, наадам, зугаалгын
үед хэрэглэхэд нэн тохиромжтой байх болно.
160 мл цагаан ром

80 мл ногоон нимбэгнээс шахаж авсан шинэхэн шүүс

1 цайны халбага чихрийн нишингэний сироп 6 ш мөс

Daiquiri

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь ром, нимбэгний шүүс болон чихрийн нишингэний сиропыг


нэмж хийгээд сайн холилдтол нь хэдэн секундын турш хүчтэй сэгсэрч
өг.

3.

Коктейльны хундаганд мөснөөс нь шүүж хийнэ.

4.

Өдрийн аль ч цагт хэрэглэхэд тохиромжтой. Найрлаганд нь их


хэмжээгээр орж буй нимбэгний шүүсний хүчиллэг амт болон ром дарс
нь Daiquiri -ийг нэлээд хатуу коктейль болгодог бөгөөд маш сайн
сэргээх ундаа болгож чаддаг байна.
Найрлаганд нь их хэмжээгээр орж буй нимбэгний шүүсний хүчиллэг
амт болон ром дарс нь Daiquiri -ийг нэлээд хатуу коктейль болгодог
бөгөөд маш сайн сэргээх ундаа болгож чаддаг байна.
120 мл бор өнгөтэй ром

60 мл бананы ликёр

60 мл жүрж болон нимбэгний шинэхэн шахсан шүүс

1 ш банан

4 хоолны халбага сахарын нунтаг

6 ш мөс

Banana daiquiri

2 хүний орц, хийх хугацаа 1,5 минут

1.

Мөсөө жижиглээд цахилгаан холигчид хийнэ.

2.

Дээрээс нь ром, бананы ликёр, нимбэгний шүүс, сахарын нунтаг болон


банан хийж, 15-30 секундын турш нэгэн жигд, өтгөн болтол нь холино.

3.

Бэлэн болсон коктейлио оргилуун дарсны хундаганд хундагалаад


жижиглэж хэрчсэн банан, болон бусад жимсээр чимэглэж өгвөл
сайхан харагдах болно.

4.

Хоолны дараа уухад илүү тохиромжтой байдаг ба дессертний оронд


хэрэглэж болдог.
Banana Daiquiri бол найрлаганд нь бор ром орсон цөөн хэдэн
коктейльны нэг юм. Бор ромыг цагаан ромоос бага зэрэг өөр аргаар, өөр
төрлийн орцны тусламжтайгаар гаргаж авдаг бөгөөд эхний нэрлэгийн
дараа царс модон торхонд хадгалдаг.

Ингэж түүний содон үнэр, амт бүрэлдэн бий болно. Бор ромыг ихэвчлэн
бялуу, цай болон бусад халуун ундаанд бага хэмжээгээр хийж хэрэглэх
нь элбэг байдаг ба амт нь бусад үнэр, амтанд амархан уусаж, үгүй
болдог тул коктейльны найрлаганд маш бага хэмжээгээр оруулдаг.
100 мл цагаан ром

200 мл хан боргоцойн шүүс

50 мл кокосны ликёр

25 мл цөцгийтэй крем 6 ш мөс

Pina colada

2 хүний орц, хийх хугацаа 1,5 минут

1.

Мөсөө жижиглээд холигч руу хийнэ.

2.

Дээрээс нь ром, хан боргоцойн шүүс, кокосны ликёр болон цөцгий хийж
20-30 секунд холино.

3.

Бэлэн болсон коктейлио хундагалж хэдэн хэрчим банан болон олон


төрлийн амтат жимсээр

чимэглээд дээрээс нь соруул, халбага эсвэл жимс хатгаж идэх


зориулалт бүхий хутгагч хийж болно.

4.

Хоолны дараа дессерт болгон хэрэглэхэд тохиромжтой.


Ром орсон жимсний коктейлиуд нь дулаан орнуудад хоолны дараа
түгээмэл хэрэглэгддэг. Ромын хүчтэй амтыг олон төрлийн жимсний
зөөлөн амттай хольж маш гайхалтай, тансаг амт бүхий коктейлийг
гаргаж авдаг байна. Үүнээс гадна банан (эсвэл цөцгий) нь ундааг илчлэг
ихтэй болгож байгаа юм.

Ромын хольцтой, жимсний коктейлийг дессертний оронд хэрэглэж


болдог.
75 мл цагаан ром

15 мл бор ром

50 мл хан боргоцойн шүүс

50 мл жүржийн шүүс

25 мл нимбэгний шүүс

10 мл анар жимсний сироп (grenadina)

6 ш мөс

Summertime

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Бармены шилэн аяганд ром болон жимсний шүүснүүдээ хийгээд


коктейльны халбагаар нэгэн жигд болтол нь хутгана.

2.

Мөсөө бага зэрэг нунтаглаад хоёр өндөр шилэн хундаганд тэнцүү


хувааж хийнэ. Бэлэн болсон коктейлио хундаганууддаа хувааж хийгээд
мушгиа хэлбэрээр хальсалсан жүржийн хальсаар чимэглэвэл гоёмсог
харагдах болно. Дээрээс нь соруул хийж өгвөл зохимжтой харагддаг.

3.

Сэргээх үйлчилгээ бүхий уг амтат коктейлийг

хоолны дундуур хэрэглэхэд тун тохиромжтой.


Summertime нь маш гайхамшигтай үнэр, амттай ундаа юм. Биеийн хүч
тамирыг сэргээдэг тул халуун өдөр гадаа, цэвэр агаарт болж буй
уулзалтын үеэр хэрэглэхэд тохиромжтой байдаг.
80 мл цагаан ром

40 мл цэнхэр өнгөтэй жүржийн ликёр Curacao

160 мл хан боргоцойн шүүс

80 мл кокосны сүү

4 ш мөс

Blue hawaiian

2 хүний орц, хийх хугацаа 1,5 минут

1.

Мөсөө нунтаглаж цахилгаан холигчид хийнэ.

2.

Дээр нь ром, ликёр, хан боргоцойн шүүс болон кокосны сүү хийж 20-30
секунд орчим холино.

3.

Өндөр шилэн аяганд бэлэн болсон коктейлио хундагалаад жижиглэж


хэрчсэн хан боргоцой эсвэл өөр жимсээр чимэглэвэл сайхан харагдана.

4.

Хоолны дараа дессерт болгон хэрэглэхэд илүү тохиромжтой.


Жүржийн ликёр Curacao-ын тусламжтайгаар Blue Hawaiian нь содон
өнгөтэй коктейль болж чаджээ. Содон өгнө, тансаг амт бүхий Curacao -г
Карибын тэнгисийн Каракао арал дээр ургадаг жижиг жүржийн
хальснаас гаргах бөгөөд өнгөгүй, улбар шар болон цэнхэр гэх мэт олон
төрлөөр үйлдвэрлэдэг.

Эдгээр өнгийг нь хүнсний будагны тусламжтайгаар гаргаж авдаг байна.


80 мл цагаан ром

330 мл хийжүүлсэн ус

2 халбага чихрийн нишингэний сироп

12 ш гааны навч

1 ш ногоон нимбэг

8 ш мөс

Mojito

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Вискиний хоёр хундаганд гааны навчийг тэнцүү хэмжээгээр хийнэ.

2.

Ногоон нимбэгийг дундуур нь дөрөв хувааж хундагануудад хийгээд


шүүсийг нь халбагаар сайтар шахаж өгнө. Дээрээс нь чихрийн нишингэ
болон жижиглэсэн мөс хийнэ.

3.

Дараа нь ром, хийжүүлсэн усаар хундагаа дүүргэх бөгөөд соруулаар


чимэглэнэ.

4.

Сэрүүцүүлэх, хүйтэн ундаа тул халуун өдөр уухад нэн тохиромжтой.


Mojito Куба улсад анх үүссэн коктейль бөгөөд найрлаганд нь байх ром
болон хийжүүлсэн усны хэмжээ янз янз байдаг.

Энэхүү коктейль Майамигийн цагдаа нар хэмээх телевизийн олон ангит


кинонд гардаг ба киноны гол дүр болох хоёр цагдаа гарсан бүхий л
хэргийн учрыг олж, онц аюултай гэмт хэрэгтнүүдийг ч барьж чаддаг,
гялалзсан амжилттай залуус байдаг. Тэдний амжилтын нууц нь мэдээж
Mojito.

Хэдийгээр өнөөдөр уг киног санаж байгаа хүн цөөхөн ч, гол баатруудын


уух дуртай ундаа дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болж чадсан
юм.
60 мл конъяк эсвэл брэнди

60 мл какаотой ликёр

60 мл цөцгийтэй крем

Задь (nutmeg)

8 ш мөс

Aleksander

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт дөрвөн мөс хийнэ.

2.

Дээрээс нь конъяк, какаоны ликёр болон цөцгий хийгээд хөрч, нэгэн жигд
болтол нь хэдэн секундын турш сайн сэгсэрнэ.

3.

Урьдчилж хөргөсөн коктейльны хундаганд үлдсэн мөсөө хувааж


хийгээд бэлэн болсон ундаагаа мөснөөс нь шүүн хундагална. Эцэст нь
задиар чимэглэж өгнө.

4.

Хоолны дараа дессерттэй хамт хэрэглэхэд нэн тохиромжтой.


Конъякыг усан үзэмний дарсыг хоёр дахин нэрж гаргаж авсан 75%
бүхий спиртээр хийдэг. Түүний өвөрмөц тансаг амт нь нэрмэл дарсыг
царс модон торхонд олон жил хадгалах явцад бий болох бөгөөд шар
хүрэн өнгийг нь гаргаж авахын тулд олон төрлийн нэрмэлийг хооронд
нь холих шаардлагатай болдог байна. Энэ бүхний дараа тус архийг 40-
45% болтол шингэлж, зориулалтын шилэнд савлана.

Хадгалсан хугацааг нь шошгон дээр байх таван хошуунаас мэдэж болох


ба нэг таван хошуу царс модон торхонд 5 жил хадгалагдсаныг нь
гэрчилнэ. Мөн V.O. (very old) -20 жил, V.S.P. (very superior old) - 25 жил,
V.S.O.P. (very superior old pale) - 30 жил, X.O. (extra old) - дор хаяж 40
жил хадгалсан байдаг.Францын Cognac хотын ойролцоох талбайд
ургасан усан үзэмнээс гаргаж авдаг учир конъяк гэж нэрлэжээ.
40 мл коньяк

40 мл жүржийн ликёр Cointreau

40 мл цагаан ром

1 цайны халбага жүржийн шинэ шүүс

4 ширхэг мөс

Between the sheets

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөсөө хийнэ.

2.

Дээрээс нь коньяк, ликёр, ром болон нимбэгний шүүс хийгээд бүх хольц
хөрч, холилдтол нь хэдэн секундын турш хүчтэй сэгсэрнэ.

3.

Коктейльны хундаганд мөснөөс нь шүүн хийж, мушгиа хэлбэрээр


хальсалсан жүржийн хальсаар чимэглэнэ.

4.

Хоолны дундуур хэрэглэхэд тохиромжтой.


Олон коктейльны орцонд орж буй коньякыг винъякаар орлуулж болдог.
Винъяк нь брэнди нэрээр илүү түгсэн байдаг нэгэн төрлийн коньяк
бөгөөд түүнийг коньякны нэгэн адилаар усан үзэмний, цагаан дарснаас
нэрж гаргадаг.

Ингэж дарсны спирт үүсэх бөгөөд 3-4 жил царс модон торхонд хадгалах
ёстой. Энэ хооронд түүний гүн шар (буюу хувны) өнгө болон онцгой амт,
үнэр гарч ирдэг ба 45-55% -ийн согтууруулах ундаа бүхий олон төрлийн
брэнди үйлдвэрлэгддэг байна.

Амтны хувьд жинхэнэ коньяктай өрсөлддөг нь өмнөд Гасконы Армагнак


мужид ургасан усан үзэмнээс гаргаж авсан 43% бүхий францын винъяк
байдаг. Түүнийг коньякны нэгэн адил том царс модон торхонд 5-аас
дээш жил хадгалж гаргадаг байна.
80 мл коньяк эсвэл брэнди

80 мл Benedictine

BIB

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Коньяк эсвэл ликёрын том хундаганд Benedictine хийгээд дээрээс нь


коньякаа маш болгоомжтой хийнэ.

Коньяк хундаганы дээр үлдэх ёстой. Энэхүү коктейлийг тасалгааны


температурт байлгах ба тэгснээр биеийг дотроос нь халаах, сэргээх
үйлчилгээ бүхий ундаа бий болж чаддаг.

Хоолны дундуур ууж болно. Үдээс өмнө, хойш аль ч цагт хэрэглэхэд
тохиромжтой юм.

Мөн дессерттэй гайхалтай зохицдог.

2.

Уг коктейлийг хүйтнээр нь хэрэглэж болно. Харин энэ үед улаан дарсны


хундаганд хийх хэрэгтэй. Хоёр орцоо хундаганд хийгээд дээр нь мөс
нэмнэ. Үүнийгээ харин соруулаар уувал зүгээр байдаг.
Коньяк, Benedictine холимог нь сонирхолтой амттай коктейль юм.
Түүний гойд үнэр амт Benedictine-ээс ихээхэн хамаардаг. Benedictine

D.O.M. нь ургамлын үндэснээс гаргаж авсан маш алдартай ликёруудын


нэг бөгөөд Фекамд, францын бенедиктүүдийн сүмд 16-р зууны үед анх
үйлдвэрлэж эхэлсэн байна.

Уг ликёрын орц, үйлдвэрлэдэг технологи нь маш нууцлаг байдаг ба цөөн


хэдэн лам хувраг л мэдцэг. 130 орчим ургамлаас нэрж гаргаж авдаг
энэхүү ликёр 43%-ийн согтууруулах ундаа болон 35%-ийн элсэн
чихрийн хольцтой.

Өнгөний тухайд ургамлын шар ногоон, өнгөтэй. Коктейль хийхдээ


ургамлаас гаргаж авсан бүх төрлийн ликёроор орлуулж болох ч, амт нь
үл ялиг өөрчлөгдөх болно.
80 мл коньяк

80 мл интоор жимсний ликёр

10 мл жүржийн гашуун архи Angostura

10 мл анар жимсний сироп

2 ш интоор

1 ш нимбэг

Vanderbilt

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Бармены шилэн аяганд коньяк, интоор жимсний ликёр, жүржийн архи


болон анар жимсний сироп хийгээд коктейльны халбагаар сайн хутгана.

2.

Бэлэн болсон ундааг хоёр хувааж хундагалаад мушгиа хэлбэрээр


хальсалсан нимбэгний хальсаар чимэглэж дээр нь интоор хийнэ.

3.

Хоолны дараа уухад нэн тохиромжтой.


Vayderbilt нь жүржийн архи, коньякны гашуун амт болоод интоорын
ликёр, анар жимсний чихэрлэг амт холилдсон гашуун хэрнээ чихэрлэг
амттай маш сонирхолтой коктейль юм.

Найрлагандаа 40% -ийн спирттэй интоор жимсний ликёрыг интороос


гаргаж авдаг бөгөөд их чихэрлэг. Харин grenadina нь анар жимснээс
гаргаж авдаг хүчтэй амттай, хар хүрэн өнгөтэй чихэрлэг сироп юм.
80 мл коньяк

120 мл porto

200 мл чанасан хар кофе

1 өндөгний шар

2 халбага сахарын нунтаг

Задь (nutmeg)

Hot brandy flip

2 хүний орц, хийх хугацаа 15 минут

1.

Өндөгний шарыг сахарын нунтагтай нэгэн жигд болтол нь хутгана.

2.

Жижиг саванд кофе, коньяк, porto хийж, зөөлөн гал дээр халааж
байхдаа тасралтгүй хутгах хэрэгтэй бөгөөд буцалгаж болохгүй.

3.

Хөөсөртөл нь хутгасан өндөгний шартай савруугаа халаасан ундааг


болгоомжтой хийж байх зуураа нэгэн жигд байдлыг нь
алдагдуулахгүйн тулд хүчтэй хутгах хэрэгтэй.

4.

Бэлэн болсон ундааг урьтаж халаасан сэнжтэй шилэн аяганд хийж,


дээр нь нунтаг задь цацаж өгнө.

5.
Хоолны дундуур болон амттантай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Flip бол өндөгний шар, сахарын нунтагийг агуулсан ундаа юм.


Өндөгний шар нь ундааг илүү өтгөн болгож өгдөг онцдогтой. Ихэнх Flip
найрлагандаа байгаа согтууруулах ундаа, жимсний

шүүс эсвэл кофе болон задь, шанц, цагаан гаа гэх мэт амтлагчаас
хамааран содон үнэр, амттай байдаг. Flip-ийг ихэвчлэн хүйтнээр
бэлддэг бол дээрх flip халуун байдгаараа онцдогтой.

Хэрэв Hot Brandy Flip -ийн орцноос кофег нь хасаад, мөстэй шейкерт
хийж холивол дулаан өдөр уухад маш тохиромжтой Porto flip болох
бөгөөд түүнийг бусад сэрүүн flip-ын адил улаан дарсны хундаганд хийж
хэрэглэдэг.
40 мл коньяк

20 мл какаотой ликёр

200 мл чанасан хар кофе

20 мл цөцгийтэй крем

1 цайны халбага нунтаг шоколад

1 цайны халбага сахарын нунтаг

1 өндөгний шар

Задь (nutmeg)

Coffee nogg

2 хүний орц, хийх хугацаа 15 минут

1.

Өндөгний шарыг гар хутгагчаар хутгаж, дээрээс нь цөцгийтэй крем


хийн хөөсөртөл нь хутгана.

2.

Жижиг саванд кофе, коньяк, какаотэй ликёр болон сахарын нунтаг,


нунтаг шоколад хийгээд зөөлөн гал дээр тавина. Халааж байхдаа сайн
хутгах хэрэгтэй ба буцалгаж болохгүй.

3.

Бэлэн болсон ундааг урьтаж халаасан сэнжтэй шилэн аяганд хийгээд


дээрээс нь хөөсөртөл хутгасан өндөгний шар, цөцгий нэмнэ. Эцэст нь
нунтаг задь цацаж, чимэглэнэ.

4.
Өдрийн аль ч цагт хоолны үеэр уухад тохиромжтой.

Nogg хэмээх коктейль нь flip-тэй тун төстэй боловч найрлаганд нь


өндөгний шар, сахарын нунтгаас гадна цөцгий орсон байдгаараа
онцлоготой. Согтууруулах ундааны хэмжээ nogg д тийм ч их байдаггүй.
Хэдийгээр өндөгний шар, цөцгий гэх мэт илчлэг ихтэй зүйлс
найрлаганд нь орсон ч маш сайн сэргээх ундаа болж чаддаг.

Хэрвээ сэрүүн nogg хийх гэж байгаа бол орцонд нь хүйтэн сүү орох
ёстой. Мөн nogg-ийн төрлийн коктейлиудыг заавал нунтаг задь, шанц,
паприка зэргээр амтлах ёстой байдаг. Өглөөний цайны үеэр уухад илүү
тохиромжтой.
80 мл виски Bourbon

40 мл чихэрлэг, улаан вермут

5 мл жүржийн архи Angosturа

4 ш интоор

6 ш мөс

Manhattan

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Бармены шилэн аяганд 4 ш мөс хийнэ.

2.

Дээрээс нь bourbon, вермут болон жүржийн архи хийгээд коктейльны


халбагаар хэдэн секунд хутгана.

3.

Үлдсэн мөсийг хоёр шилэн аяганд хувааж хийгээд бэлэн болсон


коктейлио мөснөөс нь шүүж хийнэ. Интоор болон хэрчим жүрж, эсвэл
нимбэгээр чимэглэвэл зохино.

4.

Хоолны дуршил төрүүлдэг тул хоолны өмнө өгвөл тохиромжтой.


Виски, вермут агуулсан коктейлиудад ихэвчлэн Bourbon виски
хэрэглэдэг. Bourbon нь АНУ-ын хойд мужуудад үйлдвэрлэгддэг бөгөөд
Кентаки мужын Bourbon хэмээх Гүнгийн нэрээр нэрлэгджээ. Bourbon
вермуттэй холилдон маш зөөлөн, гайхалтай амтыг гаргах ба шотланд
вискинээс өнгө, амтны хувьд бага зэрэг ялгаатай. Учир нь Bourbon-ыг
эрдэнэ шишийн үрнээс гаргаж авдаг бөгөөд шотланд вискинээс богино
хугацаанд хадгалдаг. Түүнийг коктейльд хөх тариа болон бусад
буудайнаас гаргаж авсан америк, канад виски (Rye Whisky, Canadian
Whisky)-ээр орлуулж болно. Rye Whisky, Canadian Whisky нь зөөлөн,
сулавтар амт, цайвар өнгөтэй (Whisky - Scottish English, Whiskey - Irish
English) Коктейль Manhattan бол вискигээр хийдэг хамгийн алдартай
коктейлиудын нэг бөгөөд анх 1874 онд Нью Йорк хотын Манхатан клубд
Винстон Черчилийн ээж Женни Черчилийн зохион байгуулсан үдэшлэгт
зориулан хийж байжээ.
160 мл виски

80 мл нимбэгний шинэ шүүс

1 цайны халбага чихрийн нишингэний сироп (сахарын нунтагны уусмал


байж болно)

2 ш интоор

2 хэрчим нимбэг

6 ш мөс

Whisky sour

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Жижиглэсэн мөсөө шейкерт хийнэ.

2.

Дээрээс нь виски, нимбэгний шүүс болон чихрийн нишингэний сироп


хийж, хүйтэн болтол нь хүчтэй сэгсэрнэ.

3.

Бэлэн болсон ундааг мөснөөс нь шүүж хундагалаад интоор болон


нимбэгээр чимэглэнэ.

4.

Үдээс хойш хоолны дундуур уухад тохиромжтой.


Sour нь архи, нимбэгний шүүс агуулсан исгэлэн амт бүхий сэргээх ундаа
юм. Хэрвээ коктейль хэт гашуун амттай байвал бага зэрэг элсэн чихэр
хийж, эсвэл хийжүүлсэн усаар шингэрүүлж болно.

Виски өөрөө 45%-ийн спирттэй, бор шар өнгөтэй бөгөөд Whisky Sour-
ын гол орц юм. Эхэн үедээ ирланд, шотландын уулархаг нутгаар
амьдардаг энгийн иргэд гэрийн аргаар үйлдвэрлэдэг байсан бол
өнөөдөр виски нь Их Британийн үндэсний бүтээгдэхүүн болж чадсан
байна.

Шотланд нутгийн цаг агаар вискиний гол бүтээгдэхүүн болох арвай,


гүний усны амтанд сайнаар нөлөөлдөг ба арвай, хөх тариа, буудайг
хатаах арга, тэднээс гаргаж авсан нэрмэлүүдийн холимог спиртэнд орж
буй орц, хэмжээ болон царс модон торхонд хийж, хадгалах технологи
зэргээс хамааран түүний дахин давтагдашгүй, онцгой амт бий болдог
байна.
100 мл виски Bourbon

10 мл жүржийн архи Angosturа

20 мл цэвэр ус

2 ш ёотон

2 ш интоор

1 хэрчим жүрж

6 ш мөс

Old fashioned

2 хүний орц, хийх хугацаа 2 минут

1.

Вискиний хундаганд ёотонг нэг нэгээр нь хийгээд жүржийн архи болон


ус (хундаганд буй ёотонг давж байхаар) хийж хутгана.

2.

Дээрээс нь мөс, бас Bourbon хийж, интоор болон жүржээр чимэглэнэ.

3.

Хоолны өмнө хэрэглэхэд илүү тохиромжтой.


Old Fashioned нь жинхэнэ америк эрчүүдийн ундаа бөгөөд хамгийн
сонгодог коктейлиудын нэг юм. Ходоодны шүүрэл ялгаралтыг ихэсгэдэг
учир халуун хоолны өмнө уухад тохиромжтой. Мөн халуун өдөр ч
гайхалтай зохицож чаддаг байна.

Bourbon вискигээр хийдэг коктейлиудын сонгодог жишээ нь Bourbon


Highball Cola бөгөөд найрлаганд нь 80 мл Bourbon, кока кола, хэдэн
ширхэг мөс орно. Вискиний хундаганд мөс болон Bourbon-oo хоёр
хувааж хийгээд колагаар дүүргэж, нимбэгний хальсаар чимэглэнэ.
Хийхэд маш хялбар гэдгээрээ энэхүү коктейль нь ялгарч чаддаг.
80 мл виски

80 мл ликёр Drambuie

4 ш мөс

Rusty nail

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Вискиний хоёр хундаганд мөсөө хувааж хийнэ.

2.

Дээрээс нь виски болон ликёроо тэнцүү хувааж хийгээд сайтар


хутгана.

3.

Хоолны дуршил сайн хөдөлгөдөг тул хоолны өмнө уувал илүү


тохиромжтой.
Rusty Nail бол дахин давтагдашгүй амт, үнэр бүхий цэвэр шотланд виски,
ликёрын холимог ундаа юм.

Drambuie 40%-ийн спирттэй, даль цэцгийн (зөгийн) бал болон


ургамлын үндэс зэргийг агуулсан шотланд виски бөгөөд үүнийг крупник
буюу зөгийн бал, спирт агуулсан ликёртэй төстэй ундаагаар орлуулж
болдог.
80 мл виски

80 мл maderа

4 цайны халбага чихрийн нишингэний сироп (эсвэл чихрийн нунтагийн


уусмал)

2 өндөгний шар

Задь (nutmeg)

6 ш мөс

Boston flip

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөс хийнэ.

2.

Дээр нь виски, maderа, чихрийн нишингэний сироп болон өндөгний шар


хийгээд сайн холилдтол нь хэдэн секундын турш хүчтэй сэгсэрнэ.

3.

Дарсны хундаганд мөсийг нь шүүн хундагалж, нунтаг задиар


чимэглэнэ.

4.

Хоолны дараа дессерт хэлбэрээр хэрэглэж болдог.


Boston Flip маш зөөлөн, аятайхан үнэртэй хүйтэн flip-үүдийн нэг бөгөөд
амтыг нь өндөгний шар, виски (америкийн Rye Whiskey байвал илүү
сайн) болон maderа-ын тусламжтайгаар гаргаж авдаг.

Madera бол Мадера арал дээр ургадаг усан үзэмнээс гаргаж авсан маш
алдартай португаль дарс юм. Ялимгүй гашуун, самрын амттай, 20% ийн
Madera-г хуурай, чихэрлэг гэх мэт хэд хэдэн төрлөөр үйлдвэрлэдэг. Flip
хийхэд чихэрлэг Madera илүү тохиромжтой.
100 мл цэвэр архи

200 мл улаан лоольны шүүс

20 мл нимбэгний шүүс

2 дусал табако сүмс Tabasco

4 дусал вустершир сүмс Worcestershire давс

10 ш мөс

Bloody mary

2 хүний орц, хийх хугацаа 2 минут

1.

Бармены шилэн аяганд 4 ш мөс хийнэ.

2.

Дээрээс нь архи, улаан лоольны шүүс, нимбэгний

шүүс, табако сүмс, вустершир сүмс болон давс

хийж хутгана.

3.

Өндөр, шилэн аяганд үлдсэн мөсийг хувааж

хийгээд бэлэн болсон коктейлио шүүж, ижил

хэмжээтэйгээр хундагална. Эцэст нь нимбэгээр

чимэглэж өгвөл гоёмсог харагдах болно.

4.
Сайн сэргээх ундаа болж чаддаг учир үдээс өмнө уухад тохиромжтой
бөгөөд хоолны өмнө, аперитив хэлбэрээр хэрэглэнэ.

Bloody Mary нь архи агуулсан хамгийн алдартай коктейлиудын нэг юм.


Түүний гайхалтай амтыг найрлаганд нь байгаа архи, улаан лоольны
шүүс болон халуун амтлагчуудаас гаргаж авдаг бөгөөд ходоодны үйл
ажиллагаанд дэм өгдөг сайн талтай.

Үүнээс гадна архи, нимбэг болон улаан лоольны шүүс нийлээд ядарсан
үед хүч тамир өгч, сэргээх үйлчилгээ үзүүлдэг.
80 мл цэвэр архи

160 мл жүржийн шүүс

2 хэрчим жүрж

4 ш мөс

Screwdriver

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Намхан шилэн аяга эсвэл вискиний хундаганд мөсөө хоёр хувааж хийнэ.

2.

Дээр нь архи болон жүржийн шүүс ижил хэмжээгээр хийгээд сайтар


хутгана. Коктейлио хэрчсэн жүржээр чимэглэнэ.

3.

Хоолны өмнө уухад илүү тохиромжтой.


Цэвэр архи нь ихэвчлэн 40-45% согтууруулах ундаа агуулсан байдаг
бөгөөд спиртийг нэрмэл усаар шингэрүүлж гаргаж авдаг. Screwdriver
коктейльны хувьд жүржийн шүүс болоод архины хэмжээ нь 2:1 эсвэл 5:1
гэсэн харьцаатай байх ёстой ба гайхалтай сэргээгч ундаа болж чадна.
100 мл цэвэр архи

100 мл кофетой ликёр

6 ш мөс

Black russian

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Вискиний хундаганд мөсөө хувааж хийнэ.

2.

Дээр нь архи, кофетой ликёроо ижил хэмжээтэйгээр хийж хутгана.


Соруулаар уувал илүү сайхан мэдрэмжийг авах болно.

3.

Хоолны дараа эсвэл дессертэй хамт хэрэглэдэг.


Black Russian нь хар бор өнгөтэй, кофены амттай коктейль юм. Ликёрын
хувьд мексикийн Kahlua болон ямайкын Tia Maria байвал илүү
тохиромжтой. Эдгээр 30%-ийн спирт агуулсан ликёр нь кофеноос гадна
олон төрлийн сонирхолтой орцтой байдаг бөгөөд амтны хувьд маш
чихэрлэг, ойролцоогоор 40-50% -ийн чихрийн хольцтой байдаг.

Үүнээс гадна 100 мл цэвэр архи, 40 мл кофетэй ликёр (Kahlua байвал


сайн), 20 мл цөцгийтэй крем (зарим хүмүүс сүүний крем гэж нэрлэх нь
бий), бас хэдэн ширхэг мөсөөр White Russian-ыг найруулж болно. Хийх
аргын хувьд Black Russian –тай төстэй бөгөөд дээр нь цөцгийтэй крем
нэмж хийхэд хангалттай юм. Крем нь коктейльны хамгийн дээд талд
бүрхэж байх ёстой бөгөөд бусад орцтойгоо холилдож болохгүй.
100 мл цэвэр архи

100 мл жүржийн ликёр болох Curacao Blue

250 мл хийжүүлсэн хүйтэн ус

6 ш мөс

Blue lagoon

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Коктейльны цилиндр хэлбэртэй хоёр шилэн аяганд мөсөө хувааж хийнэ.

2.

Дээрээс нь архи болон жүржийн ликёрыг ижил хэмжээтэйгээр хийж,


сайн хутгаад хийжүүлсэн усыг өөрийн хүссэн хэмжээгээр нэмж хийнэ.
Соруулаар уухад тохиромжтой.

3.

Үдээс өмнө хоолны дундуур хэрэглэвэл таатай мэдрэмж төрөх болно.


Blue Lagoon нь маш содон өнгөтэй, сэргээх үйлчилгээ бүхий коктейль
юм. Энэхүү содон өнгийг Curacao Blue -ын найрлаганд байдаг өнгө
оруулагчийн тусламжтайгаар гаргаж авдаг байна.

Жинхэнэ амт, чанарт дурлагчдад зориулан дээрх найрлаганд буй 100 мл


цэвэр архийг 50 мл архи болон 50 мл мексикийн текиллагаар орлуулж
хийж болдог.
80 мл цэвэр архи

40 мл нимбэгний шинэхэн шүүс

250 мл хийжүүлсэн хүйтэн ус

2 цайны халбага сахарын нунтаг

1 өндөгний цагаан

2 ш 4/1 хуваасан нимбэг

4 ш мөс

Vodka fizz

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөс хийнэ.

2.

Дээрээс нь архи, нимбэгний шүүс, сахарын нунтаг болон өндөгний


цагаан хийж, нэгэн жигд болтол нь хэдэн секундын турш сайн сэгсэрнэ.

3.

Бэлэн болсон ундааг мөснөөс нь шүүн хундагалж, хүссэн хэмжээгээрээ


хийжүүлсэн ус нэмж хийнэ. Мөн мушгиа хэлбэрээр хальсалсан
нимбэгний хальс болон хэрчсэн нимбэгээр чимэглэх ба соруулаар уувал
тааламжтай байх болно.

4.

Сэргээх ундаа учир үдээс өмнө, хоолны дундуур уухад тохиромжтой


байдаг.
Vodka Fizz нь нимбэгний зөөлөн үнэртэй, хийжүүлсэн коктейль юм.
Fizz-уудын нэгэн адил амны цангаа маш сайн гаргадаг бөгөөд сэргээх
үйлчилгээтэй. Тиймээс зун цагт, үдээс өмнөх уулзалтын үеэр уувал илүү
тохиромжтой байдаг.

Мөн биеийн хүч тамирыг сэргээж өгдөг онцлогтой.


120 мл цэвэр архи

60 мл ликёр Cointreau

60 мл цангис жимсний шүүс (Cranberry juice)

1 ш ногоон нимбэгнээс шахаж авсан шинэхэн шүүс

1 цайны халбага сахарын нунтаг

6 ш мөс

Cosmopolitan

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Шейкерт мөс хийгээд дээрээс нь бүх орцоо нэмж хийн, 10 секунд орчим
сэгсэрнэ.

2.

Бэлэн болсон коктейлио урьтаж хөргөсөн хундагандаа хийгээд


нимбэгний хальсаар чимэглэж өгч болно.

3.

Сэргээх үйлчилгээ бүхий уг амтат коктейлийг хоолны дундуур өгөхөд


илүү тохиромжтой байдаг.
Телевизийн дэлгэцнээ хэдхэн секунд болоход л нэр алдартай болох
тохиолдол олон бий. Энэ нь зөвхөн жүжигчдэд ч хамаатай зүйл биш
бөгөөд коктейль ч бас цэнхэр дэлгэцнээс шууд дэлхийн олон мянган
баарны цэсэнд бичигдэх нь элбэг.

Тэдний нэг бол Cosmopolitan юм. Sex and the City нэрээр алдаршсан
телевизийн олон ангит киноны

гол дүр Carrie Bradshaw болон түүний гурван найз бүсгүй Cosmopolitan
хэмээх нэг л коктейльд үнэнч байсан бөгөөд киноны ачаар Cosmopolitan
нь дэлхийн хамгийн нэр алдартай холимог ундаануудын нэг болж
чадсан юм.
80 мл цэвэр архи

40 мл тоорын шнапс Peach Schnapps

80 мл жүржийн шүүс

80 мл цангис жимсний шүүс (Cranberry juice)

10 ш мөс

Sex on the beach

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

4 ш мөс шейкерт хийнэ.

2.

Дээрээс нь орцонд орох бусад зүйлсийг хийгээд сайтар сэгсэрнэ.

3.

Мөсөөр дүүргэсэн шилэн аягануудад бэлэн болсон коктейлио мөсийг нь


шүүн хийгээд нимгэн хэрчсэн нимбэгээр чимэглэнэ.

4.

Өдрийн аль ч цагт уухад тохиромжтой байдаг.


Sex on the Beach хэмээх энэхүү коктейлийг 240-350 мл-ийн хэмжээ
бүхий шилэн аяганд хундагалдаг.

Үүнээс гадна Modern Sex on the Beach хэмээх коктейль байдаг ба орцон
дахь жүржийн шүүсийг нь хан боргоцойн шүүсээр орлуулж хийдэг.

Гол орц болох архийг кокосны ромоор ч орлуулж болдог байна.

Мөн найрлаганд нь согтууруулах ундаа ороогүй Safe Sex on the Beach,


Dry Humping on the Beach эсвэл Virgins on the Beach хэмээх коктейлиуд
бий.
60 мл Tequila

20 мл жүржийн ликёр Cointreau

20 мл нимбэгний шүүс

4 ш мөс

Margarita

2 хүний орц, хийх хугацаа 10 минут

1.

Тавган дээр давс жигд тарааж асгана. Хундаганы амсрыг нимбэгээр


арчаад, давстай тавган дээр доош нь харуулж тавиад авна. Давс
хундаганы амсрыг бүрхсэн байх ёстой бөгөөд хаттал нь байлгана.

2.

Шейкерт жижиглэсэн мөс хийнэ.

3.

Дээрээс нь Tequila, Cointreau болон нимбэгний шүүсээ хийгээд хэдэн


секунд сайтар сэгсэрнэ.

4.

Бэлэн болсон коктейлио хундаганы давсан хүрээнд хүргэлгүйгээр


болгоомжтой хундагалах хэрэгтэй. Хоолны өмнө хэрэглэхэд илүү
тохиромжтой байдаг.
Margarita бол маш сонирхолтой коктейль бөгөөд түүний гол орц нь
мексик архи Tequila юм. Tequila-г agave жимснээс, хоёр давхар
шүүлтүүрээр шүүн гаргаж авдаг. Коктейльны онцдог нь орцноосоо
гадна хундагалалтанд байдаг. Хундаганы хүрээ заавал давсаар бүрэгдсэн
байх учиртай.

Коктейльны орцонд орж буй ундаануудын хэмжээг хүссэнээрээ өөрчилж


болдог. Хундаганы амсарт байгаа давсыг уруулаараа мэдэрч уувал илүү
тааламжтай амтыг мэдрэх болно.
60 мл гаатай, ногоон ликёр

60 мл какаоны амттай, өнгөгүй ликёр

60 мл өтгөн цөцгий

4 ш мөс

Grasshopper

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Мөсөө жижиглээд, шейкерт хийнэ.

2.

Дээрээс нь гаатай ликёр, какаотой ликёр болон цөцгий хийнэ. Цөцгийг


бусад орцтой сайтар холилдтол хэдэн секундын турш хүчтэй сэгсэрч
өгнө.

3.

Мөсийг нь шүүж коктейльны хундаганад хундаглана.

4.

Хоолны дараа уухад илүү тохиромжтой.


Хоорондоо ялгаатай, чихэрлэг, өтгөн, хоёр өөр ликёрыг хольж хийснээр
grasshopper нь маш амттай коктейль болж чаддаг.

Гаатай ликёр коктейлийг ногоон өнгө, чихэрлэг амт бүхий сэрүүцүүлэх,


сэргээх ундаа болгодог бол какаотой ликёр какао, ванилийн амт
оруулдаг.

Цөцгий коктейльны хэт хүчтэй үнэрийг саармагжуулж, чихэрлэг амтыг


нь зөөлрүүлэх үүрэгтэй бөгөөд ундааг илчлэг ихтэй болгодог байна.
80 мл Campari

80 мл чихэрлэг, улаан вермут

250 мл хийжүүлсэн хүйтэн ус

2 хэрчим жүрж 6 ш мөс

Americano

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Хоёр шилэн аяганд мөс хийнэ.

2.

Дээрээс нь Campari болон вермутыг тэнцүү хувааж хийгээд, сайн


хутгана. Үүнийгээ хийжүүлсэн усаар дүүргээд жүржээр чимэглэнэ.
Мөн хутгагч болон соруул хийвэл чамин харагдана.

3.

Аперитив хэлбэрээр хоолны өмнө уухад ихэд тохиромтой.


Хоол идэх дуршлыг төрүүлдэг учир Campari орсон коктейлийг үргэлж
хоолны өмнө хэрэглэдэг.

Campari нь гашуун амттай, 25%-ийн согтууруулах ундааг агуулсан


байдаг. Италид үйлдвэрлэсэн, тансаг, гүн улаан өнгө бүхий уг дарсыг
жүржийн хальс, гашуун ногоо болон олон төрлийн амтлагчаас гаргаж
авдаг учир маш өвөрмөц амттай.

Найрлаганд нь байх уг гашуун амт ходоодны үйл ажиллагаанд дэм болж


өгдөг бөгөөд Campari орсон коктейлийг аперитив хэлбэрээр хэрэглэхэд
илүү тохиромжтой.
100 мл Campari

50 мл хуурай Sherry

250 мл тоник

1 хэрчим жүрж

1 хэрчим нимбэг

6 ш мөс

Campari star

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Хоёр хундаганд мөсөө хувааж хийнэ.

2.

Дээрээс нь Campari болон Sherry хийж хутгаад, хундагаа тоникоор


дүүргэж жүрж болон нимбэгээр чимэглэнэ.

3.

Хоолны өмнө аперитив хэлбэрээр уухад тохиромжтой.


Нэлээд олон төрлийн коктейльны найрлаганд нь ордог Sherry нь
испанийн хамгийн алдартай дарс бөгөөд чихэрлэгээс хуурайг хүртэл
олон төрлөөр үйлдвэрлэгддэг. Олон янзын усан үзмийн талбайнаас
(гэхдээ Jerez de la Frontera хотын ойролцоох талбай) хураан авсан шинэ
дарсыг том торхонд хэдэн жил дарсан хуучин дарстай хольж хийснээр
онцдог амт бүхий дарс бий болдог. Sherry нь бага зэрэг мөс эсвэл
хийжүүлсэн усны хамтаар аперитив болгон хэрэглэхэд гайхалтай
тохирдог.
180 мл Sherry amontillado

10 мл жүржийн ликёр Curacao

10 мл анар жимсний сироп Grenadina

10 мл чихрийн нишингэний сироп

2 ш интоор

2 хэрчим нимбэг

10 ш мөс

Sherry cobbler

2 хүний орц, хийх хугацаа 2 минут

1.

Мөсийг нэлээд жижиг болтол нь нунтаглаад тэнцүү хуваан хоёр өндөр


шилэн аяганд хийнэ.

2.

Дээрээс нь Sherry, жүржийн ликёр, анар жимс, чихрийн нишингэний


сироп хийнэ. Шилэн аяганы хана цанттал коктейлио сайн хутгаж өг.
Бэлэн болсон ундаанд нимбэг болон жүрж хийж, өөр өнгийн хоёр
соруул, жижиг хуванцар халбага дүрж чимэглэнэ.

3.

Үдээс өмнө хоолны дундуур уухад илүү тохиромтой байх болно.


Cobbler нь маш хүчтэй сэргээх үйлчилгээ бүхий америк коктейль бөгөөд
ихэвчлэн зуны улиралд уухад тохиромжтой. Зөөлөн амттай, согтууруулах
ундааны хэмжээ бага тул бүсгүйчүүд хэрэглэхдээ тааламжтай байдаг.

Өндөр хундага эсвэл шилэн аяганд жижиглэсэн мөс дүүргэж хийгээд


дээрээс нь нимбэг, интоор, гүзээлзгэнэ гэх мэт жимс хийж, дээрээс нь
амтат ликёр, дарс, оргилуун дарс хийх зэргээр хүссэн коктейлио хийж
болно.

Хоёр соруулын тухайд: хэрвээ нэгэнд нь жижиг мөс ороод тээглэчихвэл


нөгөөхөөр нь уух боломжтой юм.
60 мл үхрийн нүдний ликёр Cassis

180 мл хуурай оргилуун дарс

Kir royal

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Хундаганд ликёр болон оргилуун дарс хийгээд тэр дор нь хэрэглэх ёстой.

2.

Хоолны дараа амтат бялуутай хамт хэрэглэвэл нэн тохиромжтой.


Kir Royal нь согтууруулах ундааны хувь хэмжээ багатай, маш зөөлөн
амттай байдаг тул хатагтай нарт таатай мэдрэмж төрүүлж чадахуйц,
сайхан үнэртэй, чихэрлэг ундаа юм.
330 мл Guiness пиво

330 мл хуурай оргилуун дарс

Black velvet

2 хүний орц, хийх хугацаа 1 минут

1.

Пиво болон оргилуун дарс хүйтэн байвал тун сайн ба пивоны зориулалт
бүхий шилэн аягыг ч бас урьдчилж хөргөсөн байх хэрэгтэй.

2.

Шилэн аяганд пиво, оргилуун дарсыг нэгэн зэрэг хийж, бүлээн болохоос
нь өмнө хэрэглэвэл илүү тохиромжтой.
Black Velvet нь өөрийн гэсэн өвөрмөц амттай, амны цангаа гаргах,
сэргээх үйлчилгээ бүхий ирланд коктейль бөгөөд гол орц нь ирландын
Guiness пиво юм.
750 мл улаан дарс

50 мл коньяк

50 мл жүржийн ликёр Cointreau

1 ш жүржнээс шахаж авсан шинэхэн шүүс

1 ш нимбэгнээс шахаж авсан шинэхэн шүүс

Жүрж, нимбэг, алим, лийр, тоор 50 г элсэн чихэр

10 ш мөс Мушгиа хэлбэрээр хальсалсан жүржийн хальс

Мушгиа хэлбэрээр хальсалсан нимбэгний хальс

Sangria

6 хүний орц, хийх хугацаа 4,5 цаг

1.

Бүх жимсийг бүлээн усанд сайн угааж, хатаагаад жүрж болон


нимбэгийг нимгэн хэрчнэ.

Алим, лийр, тоорыг хальсалж, доторх үр, яснаас нь салгаад жижиг


хэлбэртэй хэрчинэ.

Хэрчсэн жимснүүдээ 2 литрийн шилэн вааранд хийж, дээрээс нь


жүрж,

нимбэгний шүүс хийгээд, элсэн чихэр цацаж хагас цаг байлгана.

2.

Дараа нь дарс, коньяк, ликёр хийж хоорондоо маш сайн холилдож, элсэн
чихэр уусах хүртэл сайтар хутгаад хөргөгчинд 3,5 цаг байлгах
хэрэгтэй.
3.

Ундаан дээрээ мөс хийж хутгаад мушгиа хэлбэрээр хальсалсан жүрж


болон нимбэгний хальсаар чимэглэж өгнө.

4.

Бэлэн болсон коктейлийг улаан дарсны хундаганд хүссэн хэмжээгээрээ


хундагалж уухад таатай байх болно.

Хоолны дундуур, үдээс өмнө, хойно аль ч цагт хэрэглэхэд тохиромжтой


байдаг.

Sangria нь хуурай улаан дарсыг төрөл бүрийн амтат жимсний хамт хольж
хэрэглэдэг бөгөөд Испани улсад ихэд алдаршсан ундаа юм. Халуун зуны
өдрүүдэд найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрөөх гэж байгаа бол уг
коктейль нэн тохиромжтой.
1,5 л хуурай цагаан дарс

2 ш жүрж

4 ш гүйлс

2 ш тоор

1 ш нимбэг

250 г элсэн чихэр

500 мл хийжүүлсэн хүйтэн ус

10 ш мөс

Kruszon (cruchon)

10 хүний орц, хийх хугацаа 3,5 цаг

1.

Жимсийг бүлээн усанд сайн угааж, хатаа. Жүржийг хальсалж нимгэн


хэрчээд том вааранд хийж, дээрээс нь элсэн чихрийн талыг хий. Гүйлс
болон тоорыг дундуур нь хувааж, яснаас нь салгаад жижиг хэрчин
вааранд хийнэ. Дээрээс нь үлдсэн элсэн чихрээ хийгээд, хөргөгчинд
тавьж 3 цаг байлгана.

2.

Нимбэгийг шахаж шүүсийг нь гаргаад ваар луу, бусад жимсний дээр


хийнэ. Дараа нь дарс хийж сайн хутгаад, хийжүүлсэн усаар дүүргэн,
жижиглэсэн мөс нэмж хийгээд дахиад сайтар хутгана.

3.

Коктейлио жимснүүдийн хамтаар сэнжтэй шилэн аяганд аягалаад


соруул болон жимсний зориулалт бүхий халбагаар чимэглэвэл
зохимжтой харагддаг.

4.

Сэргээх ундаа тул хоолны дундуур уухад тохиромжтой.

Kruszon нь хуурай цагаан дарс болон жимсний холимог бүхий


сэрүүцүүлэх ундаа юм. Халуун өдөр уухад нэн тохиромжтой бөгөөд
хэрэв хүсвэл ваартай ундааг хийжүүлсэн хүйтэн ус, оргилуун дарс эсвэл
пивоор дүүргэж болно. Мөн дээрээс нь ликёр болон амтлагч
ургамлуудыг хийж өгч болдог.

Ундаанд байгаа мөс хайлахад амт нь өөрчлөгдөх хандпагатай байдаг тул


чанарыг нь алдагдуулахгүйн тулд коктейль хийсэн ваараа мөстэй саванд
хийж хэрэглэх хэрэгтэй.
750 мл хуурай улаан дарс

150 мл коньяк

100 г сахарын нунтаг

1 ш нимбэг

8 лиш (clove)

Шанц (cinnamon)

Gluhwein (Халаасан дарс)

6 хүний орц, хийх хугацаа 30 минут

1.

Нимбэгийг бүлээн усанд сайн угаагаад эргэн

тойрныг нь лишээр хатгаж өгнө.

2.

Саванд шанц, лиштэй нимбэг болон элсэн чихэр хийж дээрээс нь улаан
дарс

хийгээд зөөлөн гал дээр халаана. Ингэхдээ байнга хутгах хэрэгтэй


бөгөөд халаад ирэх

үед нь коньяк хийж,хутгана. Буцалгаж болохгүй.

3.

Бэлэн болсон коктейлийг халбагаар хундаглана.

4.

Үдээш хойш, хоолны дундуур уухад маш тохиромжтой.


Халуун дарс нь хүний биеийг дотроос нь халаадаг тул хүйтэн өдөр
болон багт наадмын үеэр уухад илүү тохиромжтой байдаг. Гол орц нь
улаан дарс болон тансаг амт бүхий амтлагчид юм. Gruhwein -ыг
ихэвчлэн хуурай, хагас хуурай дарсаар хийдэг ба Porto маш сайн
тохирдог. Зарим тохиолдолд дээр нь коньяк, ром зэрэг хүчтэй архи,
хүчиллэг жимсийг нэмж хийж болдог. Дарсны өөрийнх нь зөөлөн амтыг
үгүй хийхгүйн тулд амтлагч хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй юм.
50 мл цагаан дарс

100 мл ром

250 мл цайны ханд

250 мл хан боргоцойн шүүс

1 ш нимбэгнээс гаргаж авсан шүүс

200 г даршилсан хан боргоцой ваниль

5 цайны халбага элсэн чихэр

Үрсэн нимбэгний хальс (1ш нимбэгний хальсыг үрнэ)

Punch

8 хүний орц, хийх хугацаа 45 минут

1.

Хан боргоцойг дөрвөлжин хэрчээд шилэн саванд хийнэ. Дээрээс нь ром


хийгээд, ваниль цацаж өгнө.

2.

Саванд дарс, цайны ханд, хан боргоцойн шүүс хийж ваниль, элсэн
чихрээр амтлаад гал дээр тавьж халаах бөгөөд буцалгаж болохгүй.
Халаасан ундаан дээрээ үрсэн нимбэгний хальс болон хан боргоцой,
ромын холимог хийж хутгана.

3.

Коктейлио вааранд хийж түүнээсээ шилэн аяганд аягалан хэрэглэнэ.

Коктейльны шилэн аяганы амсрыг нимбэгээр арчиж, тавагтай элсэн


чихрэнд дүрж чимэглэж болно.
Үүнээс гадна мушгиа хэлбэрээр хальсалсан нимбэгний хальсаар
чимэглэхэд гоёмсог харагддаг.

Punch нь багт наадам, эсвэл он солигдох агшинд уухад нэн тохиромтой.


Өдрийн аль ч цагт хэрэглэж болох боловч хоолны үеэр уудаггүй.
Амттантай хамт хэрэглэхэд илүү таатай мэдрэмж төрүүлдэг энэхүү
ундаа нь Энэтхэгээс гаралтай бөгөөд punch хэмээх нэр нь санскрит
хэлний pancza 5-ын тоо гэсэн үг юм.

Анхны орц нь арак, дарс, цай, элсэн чихэр болон нимбэг байжээ. Харин
өнөөгийн орц нь илүү баялаг болж архинаас гадна нэмэлт амтлагч
хэрэглэх болсон бөгөөд сүү, кофе зэргээр ч хийж болдог байна.

Хамгийн гол нь punch сэргээх үйлчилгээ үзүүлэх ёстой ба том саванд


хийж тавиад, хүссэн хэмжээгээрээ аягалж уудаг онцлогтой юм.
50 мл бор ром

150 мл буцламгай ус

Тал нимбэгнээс гаргаж авсан шинэхэн шүүс

1 цайны халбага элсэн чихэр

2 лиш (clove)

1 ш шанцны зоргодос (cinnamon)

Grog

1 хүний орц, хийх хугацаа 20 минут

1.

Cэнжтэй шилэн аяганд нимбэгний шүүс, элсэн чихэр хийж уустал нь


сайн хутгана. Дээрээс нь лиш, шанц болон ром нэмэж хийнэ.

2.

Шилэн аягаа мушгиа хэлбэрээр хальсалсан нимбэгний хальс болон


хэрчим нимбэгээр чимэглэнэ. Дээр нь буцламгай халуун ус хийж,
хэрэглэх хэрэгтэй.

3.

Биеийг дотроос нь халааж өгдөг тул сэрүүн өдөр уухад тохиромжтой


байдаг.
Grog бол punch-тай нэлээд төстэй коктейль юм. Түүний гол орц нь ром
эсвэл аrak (жин, виски эсвэл брэнди байж болно), элсэн чихэр,
буцламгай ус болон амтлагч ургамлууд байдаг ба нимбэгний шүүсийг
ихэвчлэн нэмэлт орц болгон хэрэглэдэг. Grog халуун ундаа тул өвлийн
хүйтэнд, цасны баяр, багт наадмын үеэр уувал илүү тохиромжтой.

Харин Island Cream Grog бол илчлэг ихтэй ундаа юм. Энэ коктейлийг 50
мл ром, 100 мл буцалсан халуун ус, 1 цайны халбага элсэн чихэр болон
цөцгийтэй крем, нунтаг задиар хийх бөгөөд өглөөний цайн дээр,
амттаны хамтаар хэрэглэвэл таатай сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.
Grog-ыг анх 18-р зууны үед “Оld Grog” хэмээх хочтой английн усан
цэргийн адмирал Вернон санаачилсан байна. Тэрээр уг ундааг санал
болгон усан цэргүүдийн хатуу архи уудаг зуршлыг өөрчлөхийг оролджээ.
Table of Contents
45 Коктейль
Martini dry
Martini sweet
Bronx
Singapore sling
Gin fizz
Hawaiian
White lady
Bacardi
Cuba libre
Daiquiri
Banana daiquiri
Pina colada
Summertime
Blue hawaiian
Mojito
Aleksander
Between the sheets
BIB
Vanderbilt
Hot brandy flip
Coffee nogg
Manhattan
Whisky sour
Old fashioned
Rusty nail
Boston flip
Bloody mary
Screwdriver
Black russian
Blue lagoon
Vodka fizz
Cosmopolitan
Sex on the beach
Margarita
Grasshopper
Americano
Campari star
Sherry cobbler
Kir royal
Black velvet
Sangria
Kruszon (cruchon)
Gluhwein (Халаасан дарс)
Punch
Grog

You might also like