Professional Documents
Culture Documents
Таны тархийг ажиллуулах шилдэг 12 хобби
Таны тархийг ажиллуулах шилдэг 12 хобби
Бидний зөвхөн бие төдийгүй тархи ч бас хөгширдөг. Харамсалтай нь хөгшрөөд юмаа
марталгүй, саруул ухаантай байх нь их ховор зүйл. Насанд хүрсэн залуу хүнд ч танин
мэдэхүйн үйл ажиллагаа муудах тохиолдол бий. Гэсэн хэдий ч мэдрэл судлаачид хэрэв зөв
хооллож, идэвхтэй амьдралын хэв маягтай байж, тархи хөгжүүлэх дасгал хийх цаг зав
гаргавал хөгшрөөд хүн бүхнээс илүү ухаантай байж болдгийг тогтоожээ! Тархи хөгжүүлэх
хамгийн сонирхолтой 12 хоббиг доор дурьдлаа. Та хүссэн нэг эсвэл нилээн хэдийг сонгоод
өдөрт ядаж хагас цагийг зарцуулж байгаарай!
5. Хөгжмийн зэмсэг дээр тоглох Хөгжмийн зэмсэг дээр тоглосноор баримжаалах чадвар
сайжирч, танин мэдэхүйг тэлнэ. Хүүхэд ч том хүн ч хөгжмийн зэмсэг дээр тоглосноор IQ
түвшин нэмэгддэг.
6. Шатар тоглох Шатар тоглох нь эргэлзээгүй тархины шилдэг хобби юм: тоглох үед
тархины хоёр бөмбөрцөг хоёул ажиллаж, ой тогтоолт сайжирч, стратеги сэтгэлгээ хөгжинө.
8. Багаар тоглодог спорт Багт тоглосноор танд маш олон давуу тал гарч ирнэ: хөдөлгөөн,
шинэ найз нөхөд, харилцаа. Хүнтэй харилцахгүй байх нь тархинд ч, эрүүл мэндэд ч
сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулжээ. Тиймээс сагсан бөмбөг, хөлбөмбөг,
гар бөмбөг болон бусад багаар тоглодог спорт нь цагаа үр ашигтай өнгөрүүлэх шилдэг арга
юм.
10. Сүлжмэл Мэргэжилтнүүд сүлжмэл нэхэх нь айдас түгшүүр, стресс, архаг өвчтэй тэмцэх
сайн арга гэж зөвлөж байна. Гараараа юм хийх нь бясалгал хийхтэй адил байдаг гэнэ.
Сүлжмэл нь парасимпатик мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж “цохь эвсэл зугт” хариу
урвалыг багасгадаг.
11. Захидал Өөрийн бодол санаа, зорилго гэх мэт зүйлсээ бичдэг өдрийн тэмдэглэл нь
олон асуудал шийдвэрлэхэд туслахаас гадна стресс арилгахад тусална. Үүнээс гадна
захидал нь мэдээллийг илүү сайн тогтооход тусалдаг.
12. Хэл сурах Олон хэл мэддэг хүний тархи нэг хэл мэддэг хүнийхтэй харьцуулбал илүү
сайн ажилладаг. Өөр хэл сурах нь таныг илүү ухаантай болгоно. Үүнээс гадна та гадаад
хүмүүстэй харьцаж чаддаг болох бөгөөд тэдний соёлтой танилцах болно. Энэ бүгд
сэтгэцийн олдмол өвчин үүсэх эрсдэлийг бууруулахад тусална. Дээр дурдсан зүйлсээс
гадна тархи болон бүх биед сайн эм бол инээд буюу идэвхтэй бясалгал юм. Та аль ч
хоббиг сонгосон инээд нэмэлт хичээл болох болно. Бидний зөвлөгөөний ачаар таны тархи
идэвхтэй ажиллаж хөгшрөөд ч эрүүл саруул байна гэж найдаж байна.