You are on page 1of 24

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУДЛАХ ЗҮЙЛ, СУУРЬ БОЛОН

ХАВСАРГА СУДЛАЛЫН ЧИГЛЭЛ

Боловсрол судлал нь бие хүний хөгжих, төлөвших, боловсрох


үйл явцын мөн чанар, зүй тогтол, агууллага арга зүй, зохион
байгуулалтын асуудлыг боловсролын бусад (боловсролын
философи, боловсролын түүх, боловсролын социологи, эрх
зүй гэх мэт) асуудалтай нь иж бүрэн тогтолцоонд судалдаг
ухаан юм.

Өөрөөр хэлбэл, нийгэм, хүн боловсролын харилцан


үйлчлэлийн зүй тогтлыг судалдаг. Учир нь боловсрол бол
нийгмийн амьдрал, эдийн засаг, улс төр, философи, үзэл
суртал, эрх зүй, соѐл урлаг, зэрэг нийгмийн бүхий л
салбаруудтай харилцан холбоотой, тэднээс хараат байдалд
байж, тэдгээрийн хөгжилд эргээд нөлөө үзүүлж байдаг
нээлттэй тогтолцоо юм.

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН БҮТЭЦ

Боловсролын философи - боловсролын бие хүний хөгжил,


төлөвшлийн философи үндэс, түүний мөн чанар, түгээмэл зүй
тогтол, чиг хандлага, сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал,
онол урсгалуудыг судалдаг.

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН БҮТЭЦ


Боловсролын эрх зүй - бие хүнд боловсрол олгох үйл явцыг
эрх үүрэг, хариуцлага, ѐс зүйн харилцан шүтэлцээнд нь
судалдаг.

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН БҮТЭЦ

Боловсролын социологи - Боловсролын ба нийгмийн холбоо,


түүний хөгжлийн нийгмийн үндэс, нийгэмд гүйцэтгэх үүрэг,
суралцагчдын субъектийн харилцааны үйл явц, үр дүнг
судалдаг.
Боловсролын эдийн засаг - зах зээлийн харилцаатай нийгэмд
бие хүнд боловсрол олгох үйл ажилгааны ойрын болон
хэтийн үйлчилгээний маркетингийн үйл ажиллагаа,
санхүүжих, хөрөнгө оруулах арга зам, нийгмийн баталгааг
хангах үйл явц, үр дүнг судална.

Боловсролын менежмент - төрөөс боловсролын талаар


тавигдсан үүрэг зорилгыг хэрэгжүүлэх бүх шатны
боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо, үүрэг
зорилт, түүний төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт,
хяналт, шийдвэр зэрэг асуудлыг судална.

Сурган хүмүүжүүлэх ухаан - бие хүний хөгжил, хүмүүжил,


төлөвшлийн зүй тогтлыг судлана.

 Боловсролын түүх - бие хүнийг нийгэмшүүлэх, боловсрол


олгох үйл явцыг түүхэн нөхцөл байдал, нийгмийн харилцааны
хөгжил, цаг үеийн онцлоготой уялдуулан судална.
Ерөнхий дидактик - бие хүнд боловсрол олгох, хөгжүүлэх зүй
тогтлыг судлана. Боловсрол нь - бие хүний хөгжил,
боловсрол, төлөвшлийн мөн чанар, зүй тогтол, үндэс зарчмыг
судлан боловсруулж багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд
өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажлаа
шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах арга зүйг
эзэмшүүлэхэд чиглэнэ. 

Боловсролын үндсэн асуудлууд

· боловсролын бодлого

· боловсролын зарчим

· боловсролын үүрэг

· боловсролын зорилго

· боловсролын тогтолцоо

· боловсролын агуулга

· боловсролын технологи
· боловсролын философи сэтгэлгээ

· багш сурагч

· боловсролын ардчилах үйл явц

· боловсролын хөгжлийн чиг хандлага

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУУРЬ БОЛОН ХАВСАРГА


СУДЛАЛЫН ЧИГЛЭЛ

Боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ


боловсрол судлалын суурь ба хавсарга судалгааг бие хүний
тогтвортой хөгжил, амьдралын баталгаатай уялдуулан
дэлхийн тэргүүний хөгжилтэй улсуудын боловсролын
хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн дараах чиглэлээр явуулах
шаардлагатай.

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУУРЬ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Бие хүний хөгжил, төлөвшил, зан үйлийн антропологи үндэс

Бие хүний бие бялдар, нийгэмшил, сэтгэцфизиологийн


хөгжлийн боловсрол
Багш бие хүний сурган хүмүүжүүлэх зүйн боловсрол

Багш бие хүний сэтгэл судлалын боловсрол

Багш хүний сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын боловсрол

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУУРЬ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Боловсролын түүх судлал

Боловсролын философи судлал

Боловсролын социологи судлал

Боловсролдын сэтгэл судлалын онол, арга зүйн асуудал

Дэлхийн улс орны боловсрол судлалын харьцуулсан судалгаа

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ХАВСАРГА СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Боловсролын менежментийн хөгжлийн асуудал


Суралцагч бие хүний бага, суурь, бүрэн дунд боловсролын
харьцуулсан судалгаа

Суралцагчдын бие бялдар, нийгэмшил, оюуны хөгжлийг


үнэлэх стандарт бус үнэлгээг судалж хэрэгжүүлэх арга зүй

Сургуулийг хөгжүүлэх парадигм үзэл баримтлал, хандлагыг


судлан хэрэгжүүлэх боловсрол

Боловсрол эдийн засгийн хөгжлийн асуудал

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ХАВСАРГА СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

Мэдээлэл, мэдлэгийн болон боловсролын менежментийн


харьцуулсан судалгаа

Бие хүний ажил үйл, амьдралын хэм хэмжээ, хариуцлага,


харилцаа бүхий боловсролын эрх зүйн асуудал

Байгал, нийгэм-хүмүүнлэг, сэтгэхүйн шинжлэх ухааны


боловсролын шүтэлцээ асуудлын судалгаа

Сургалт, боловсролын технологийн шинэчлэлийг судлах арга


зүй
БОЛОВСРОЛЫН ТҮҮХ СУДЛАЛЫН БОЛОН ФИЛОСОФИ
СУДЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ

Хүний боловсрол нь өргөн утгатай бөгөөд боловсролын түүх


судлалыг хүний үүсэл хөгжлийн сэтгэлгээний үе шатлалын
асуудалтай холбон авч үзэх нь чухал.

· Хөгжлийн ирээдүйг урьдчилан харж, хойч үеэ сурган


хүмүүжүүлэх

· Улс орны хөгжлийн онцлог ийг ард түмний ѐс заншил,


сэтгэлгээний хөгжлийн үе шатны онцлогтой холбоох

БОЛОВСРОЛЫН ТҮҮХ СУДЛАЛЫН БОЛОН


ФИЛОСОФИ СУДЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ

Боловсролын түүх, философи судлалын онолын


чухал агуулга:

БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙ


Хүн бүрийн оюун ухааны сэтгэлгээний хөгжил өөр
өөр байдгаас улс орны болон бие хүний хэрэгцээ шаардлага,
хүмүүсийн хоорондын харилцааг боловсролын эрх зүйн
тогтолцоогоор зохицуулна.

Бие хүний боловсролын эрх зүйн агуулга нь : ХАРИЛЦАА

БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙ

Бие хүний боловсролын эрх зүйн харилцааг :

· Боловсрол эзэмших эрх, үүрэг

· Эзэмших боловсролын түвшин, суралцах нас, хугацаа

· Боловсролын агуулгын үндэс, зарчим

· Боловсролын макро, микро тогтолцоо

· Боловсролын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцлага


г.м. ойлголтуудтай холбон авч үздэг

БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ


Боловсролын удирдлага нь өөрөө зорилго, зарчим,
арга хэрэгсэл, объект, субъект, олон түвшинтэй бөгөөд
хөгжлийнхөө түвшин, нийгмийн чанараас хамаарч төрийн,
төр-олон нийтийн, олон нийтийн гэсэн чиглэлээр хөгжинө.

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА 

1. ОРЦ 

2. ЯВЦ

3. ГАРЦ

БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА

ОРЦ :

1. Удирдах байгууллагын зохион байгуулалт, үйл


ажиллагааны эрх зүйн зохицуулалт, удирдах ажилтнуудын
мэдлэг, чадвар, бүрэлдэхүүн, санхүүгийн нөөц боломж 

2. Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого,


төрийн удирдлагын хөгжлийн хандлага, иргэдийн оролцоо
ЯВЦ :

Боловсролын хөгжлийг удирдах үйл ажиллагаа

ГАРЦ :

1. Хүний хөгжил, боловсролын байгууллагуудын үйл


ажиллагааны үр дүн

2. Сурагчид, төгсөгчдийн сурлагын чанар Сурах хэрэгцээний


хангалт, иргэдийн боловсрол

БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ

Боловсролын менежмент болон боловсролын эдийн засгийн


хөгжлийн асуудлыг хөдөлмөр, танин мэдэхүй, мэргэжлийн
боловсрол эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх, давтан бэлтгэх,
хос мэргэжил эзэмших, соѐл, гоо зүйн, эрүүл мэнд, бие
бялдрын, улс төр, эдийн засгийн олон янзын хэрэгцээтэй
холбон авч үзэх нь чухал юм.

БОЛОВСРОЛЫН ЭДИЙН ЗАСАГ нь :


1. Боловсролын байгууллагын үйл ажиллагааны талаарх
шийдвэр гаргалтын асуудалд эдийн засгийн онол, арга зүйг
хэрэглэх тухай судалдаг.

2. Боловсролын байгууллагын эдийн засагт нөлөөлөх нэг


хүчин зүйл болох ирээдүйн эрэлтийг таамаглах, байгууллагын
капиталын зардал, ашиг, орлого, эрсдэл зэрэг асуудлуудыг
шийдвэрлэхэд чухал байр суурь эзэлдэг

БОЛОВСРОЛЫН СОЦИОЛОГИЙН АСУУДЛУУД

Боловсрлын социологийн үнгэсэн асуудал нь :

Тухайн үеийн боловсрлын тогтолцооны нийгмийн загвар тэр ү
еийнхнээ нийгмийн хэрэгцээг хэр хангаж буй байдал, боловср
лын салбарын үйл ажиллагаа нь нийгмийн шаардлагад хэр зо
хицож буйтай холбоотой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдтэй 
байна.

Боловсрол ба хөдөлмөрийн харалцаа :

Aжиллах хүчин бэлтгэх, хөдөлмөрийн болон иргэншлийн сург
алт боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн бүтээмж ба боловср
лын холбооны тухай асуудлууд хамрагдана.

Боловсрол ба улс төр:
Улс төрийн тогтолцоо ба боловсрлын бодлого, улс төрийн бо
лон боловсрлын ардчилал, удирдлагын соёл зэрэг асуудлууд 
холбогдоно.

БОЛОВСРОЛЫН СОЦИОЛОГИ ЙН АСУУДАЛ

Боловсрол ба нийгмийн оюун санааны амъдрал :

Хүн амны боловсрлын түвшин, тэдний оюун санааны соёл, ам
жиргааны түвшин, оюуны хэрэгцээний хөгжил төлөвшлийн хо
лбооны асуудлыг үздэг.

Боловсрол ба бие хүний хөгжил

Биеүний хөгжил төлөвшилд боловсрлын үзүүлэх нөлөө, болов
срлын агуулга, арга зүй бие хүний нийгмийн модельтой холбо
гдон хөгжиж байх асуудлууд хамрагдана.
Лекц 1: Боловсрол судлалын үндсэн асуудлууд
Боловсрол судлал юуг судалдаг вэ?
Бие хүний хөгжил төлөвших,боловсрох үйл явцын мөн
чанар,зүй тогтол,агуулаг арга зүй,зохион байгуулалтын
асуудлыг боловсролын бусад (боловсролын философи,
боловсролын түүх, боловсролын социологи, эрх зүй гэх мэт)
асуудалтай
нь иж бүрэн тогтолцоонд судалдаг ухаан юм. Өөрөөр хэлбэл
нийгэм, хүн боловсролын харилцан үйлчлэлийн зүй тогтлыг
судалдаг.Учир нь боловсрол бол нийгмийн амьдрал,эдийн
засаг,улс төр, философи,үзэл суртал,эрх зүй, соёл
урлаг,зэрэг
нийгмийн бүхий л салбаруудтай харилцан холбоотой,тэднээс
хараат байдалд байж,тэдгээрийн хөгжилд эргээд нөлөө
үзүүлж
байдаг нээлттэй тогтолцоо юм.
Боловсрол судлалын бүтэц
-Боловсролын философи-Боловсролын бие хүний
хөгжил,төлөвшлийн философи үндэс,түүний мөн
чанар,түгээмэл зүй
тогтол,чиг хандлага, сурган хүмүүжүүлэх үзэл
баримтлал,онол урсгалуудыг судалдаг.
-Боловсролын эрх зүй-бие хүнд боловсрол олгох үйл явцыг
эрх үүрэг,хариуцлага,ёс зүйн харилцан шүтэлцээнд нь
судалдаг.
-Боловсролын социологи-Боловсролын ба нийгмийн
холбоо,түүний хөгжлийн нийгмийн үндэс,нийгэмд гүйцэтгэх
үүрэг,суралцагсдын субъектийн харилцааны үйл явц,үр дүнг
судалдаг.
-Боловсролын эдийн засаг-зах зээлийн харилцаатай нийгэмд
бие хүнд боловсрол олгох үйл ажилгааны ойрын болон
хэтийн
төлөвлөлт,боловсролын үйлчилгээний маркетингийн үйл
ажиллагаа,санхүүжих,хөрөнгө оруулах арга зам,нийгмийн
баталгааг
хангах үйл явц,үр дүнг судална.
-Боловсролын менежмент-төрөөс боловсролын талаар
тавигдсан үүрэг зорилгыг хэрэгжүүлэх бүх шатны
боловсролын бүх шатны боловсролын байгууллагын
удирдлагын тогтолцоо,үүрэг зорилт,түүний төлөвлөлт,зохион
байгуулалт,хэрэгжилт,хяналт,шийдвэр зэрэг асуудлыг
судална.
-Сурган хүмүүжүүлэх ухаан-бие хүний
хөгжил,хүмүүжил,төлөвшлийн зүй тогтлыг судлана.
-Боловсролын түүх-бие хүнийг нийгэмшүүлэх,боловсрол
олгох үйл явцыг түүхэн нөхцөл байдал,н.ийгмийн харилцааны
хөгжил,цаг үеийн онцлоготой уялдуулан судална.
-Ерөнхий дидактик-бие хүнд боловсрол олгох,хөгжүүлэх зүй
тогтлыг судлана.
Боловсрол судлалын хичээлийн зорилго
Бие хүний хөгжил, боловсрол, төлөвшлийн мөн чанар, зүй
тогтол, үндэс зарчмыг судлан боловсруулж багш сурган
хүмүүжүүлэгч,эцэг эхчүүдэд өсвөр үеийг сурган
хүмүүжүүлэх,төлөвшүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй
зохион байгуулах
арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Боловсролын судлалын үндсэн ухагдахуун
Алив шинжлэх ухаанд байнга түгээмэл хэрэглэгдэх,түүнийг
мөн чанар,үндэс утга санааг илэрхийлсэн ухагдахууныг уг
шинжлэх ухааны үндсэн категори гэдэг. Боловсрол судлалын
үндсэн категорид;
а.бие хүн б. Бие хүний хөгжил төлөвшил
в. Боловсрол г. Сурган хүмүүжүүлэх гэсэн ухагдахуунууд
багтана
Боловсрол- хүн төрөлхтний хуримтлуулсан байгаль, нийгэм,
техник, урлагийн тухай мэдлэг, чадвар, дадал, арга
туршлагыг
хойч үедээ дамжуулан өвлүүлдэг нийгмийн үйл явц, үзэгдэл,
түүний үр дүн юм.
Явцуу утгаараа хүмүүст нийгэмд амьдрахад нь зайлшгүй
шаардагдах мэдлэг-ухаан, дадлага-чадвар,
хандлага-туршлагыг эзэмшүүлэх, тэднийг бие хүн болгон
төлөвшүүлэх үйл явц, түүний үр дүн юм. Хүүхэд үйл
хөдлөлөө мэдэрч ухамсартайгаар ажиллах чадвартай болох
үеэс сурч боловсорч эхэлдэг.
Бас мэдлэг, чадвар, дадал эзэмших орц, процесс, үр дүн буюу
нийгэм, хувь хүний хэрэгцээг хангаж чадах
чадваржсан мэдлэг юм гэж томъёолдог. Боловсрол нь
агуулга, эцсийн үр дүнгээс хамаарч академик, прагматик,
оюунлаг гэсэн чиглэлтэй.
Ийнхүү боловсрол нь нэг талаас бие хүн төлөвших үйл явц,
нөгөө талаас бие хүний хөгжил, төлөвшлийн
төвшин, үр дүнг тодорхойлох ухагдахуун юм. Боловсролыг хүн
насан туршдаа албан ба албан бус, амьдрал
орчноос сурах хэлбэрээр сурч олж авна. Боловсрол нь
академик ба эмпирик талтай, үйл явцын хувьд тасралтгүй, үр
дүнгийн хувьд тодорхой шатлалтай. Боловсролын шат нь
стандартаар тодорхойлогдох бөгөөд тэрхүү стандарт нь
тухайн шатны боловсролын агуулгыг тодорхойлно.
Боловсрол нь нийгмийн хөгжил, харилцааг даган байнга
хөгжиж боловсронгуй болж байдаг динамик
шинжтэй. Нийгэм, эдийн засгийн амьдралтай харилдан
холбоотой хараат мөртлөө тэдгээрийн хөгжилд эргээд нөлөө
үзүүлж байдаг нээлттэй тогтолцоо.
Боловсролын үндсэн асуудлууд
боловсролын бодлого
боловсролын зарчим
боловсролын үүрэг
боловсролын зорилго
боловсролын тогтолцоо
боловсролын агуулга
боловсролын технологи
боловсролын философи сэтгэлгээ
багш сурагч
боловсролын ардчилах үйл явц
боловсролын хөгжлийн чиг хандлага
Боловсролын туйлын зорилго
► 2020 (4)
► 2019 (4)
▼ 2016 (40)
► April (33)
▼ March (7)
Лекц 7: Сургууль судлалын
үндэс
Лекц 6: Сургах зүй
Лекц 5: Сурган
хүмүүжүүлэх онол арга
зүйн асуудлууд
Лекц 4: Хүний хөгжлийн
онолууд
Лекц 3: Бие хүний хөгжил,
төлөвшлийн асуудлууд
Лекц 2: Боловсрол, түүний
зорилго, зарчим,
агуулга...
Лекц 1: Боловсрол судлалын
үндсэн асуудлууд
Blog Archive
Ещё
11/10/22, 2:24 PM Боловсрол судлал: Лекц 1: Боловсрол
судлалын үндсэн асуудлууд
https://unjiieducationstudy.blogspot.com/2016/03/normal-0-false-
false-false-en-us-x-none.html 2/3
Боловсролын тухай хууль-боловсролын үндсэн зарчим
тогтолцоо агуулга удирдлага зохион байгуулалт боловсролын
харилцаанд оролцогчидын эрх үүрэг хүлээх хариуцлагыг
тодорхойлж иргэний сурч боловсрох эрхийг хангахтай
холбогдсон
нийтлэг харилцааг зохицулах зорилготой төрийн хуулийн
баримт бичиг.
Боловсролын зорилго
Аливаа улс үндэстний хөгжих ирээдүй, хөгжил дэвшлийн эх
сурвалж нь тасралтгүй хөгжиж байх бүтээлч хүн, мэдлэг,
мэргэжлийн өндөр чадвартай иргэдийн бүтээлч санаачлага
мөн гэж үздэг. Монгол улсын боловсролын тухай хуульд
“Монгол
улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс
суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг
дээдлэн
сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон
төлөвшүүлэхэд оршино.” гэж заажээ.
Боловсрол судлалын судалгааны аргууд
Энэ нь бие хүний хөгжил төлөвшил боловсролын уялдаа
холбооны тухай шинжлэх ухааны алив асуудлыг
шийдвэрлэхэд
чиглэгдсэн сурган хүмүүжүүлэх судалгааны таамаглалыг
судлах баримт цуглуулах арга барил үйлдлүүдийн тодорхой
цогцос
юм.Судалгааны аргуудыг зорилгоор нь:
онолын судалгааны аргууд
эрэл хайлтын аргууд
практик ажилгааг боловсронгуй болгох арга замыг тогтоох
аргууд гэж ангилдаг.
Ерөнхий нөхцөлд судлах аргууд Логик аргууд
ажиглалт
ярилцлага
асуулга –анкет
баримт задлан шинжлэх
үйл ажиллагааны үр дүн хүмүүс туршлага судлан шинжлэх
шалтгаан-үр дагаварын шинжилгээ
сурвалжлага хийх
Зориудын нөхцөлд судлах аргууд
сурган хүмүүжүүлэх туршлага
судалгааны дүгнэлтийг практикт туршин шалгах
Логик аргууд
асуудлын байдлыг судлах
асуулгыг өөрөөр шийдвэрлэх
туршлагын материал боловсруулах
судалгааны үр дүнд логик тайлбар хийх
эмхэтгэн бичих арга
тоон боловсруулалтын арга
загварчлах
Мөн Эмпирик лабораторын үйлдвэрлэлийн социолгийн
ажиглалт онолын анализ,синтез ерөнхийлөл индукци дедукци
таамаглал тайлбарлал системчлэл ангилал эрлийн буюу
эвристик абдукцийн аксиоматик загварчлал магадлах үнэлгээ
математик статистикийн гэх мэтээр аргуудыг ангилдаг.
Сурган хүмүүжүүлэх ажиглалтын арга. Судлаач нь
хөндлөнгийн байр сууринаас хандан үйл явц, үүргийн талаар
мэдээлэл
цуглуулах, судлах арга.
Ажиглалтыг ажиглах обьект, зорилго, зорилт, үргэлжлэх
хугацаа, гарах үр дүн, сурлага хүмүүжил, хөгжил төлөвшилд
гарах өөрчлөлт зэргийг тусгасан тодорхой төлөвлөгөөний
дагуу хийнэ. Ажиглах төлөвлөгөө нь юуг, юуны тулд, хэзээ,
ямар
хугацаагаар ажиглах, үр дүнд юу гарахыг тусгадаг.
Ажиглалтын тоо хэдий олон байх тусам үр дүн, дүгнэлт нь
төдийчинээ
бодитой байна. Дуу, дүрс бичлэг, кино зураг ашиглаж болно.
Социологийн арга. Энэ аргыг сургах боловсрол олгох үйл
явца; гарах нийтлэг сул тал, бэрхшээл, дутагдаын шалтгааныг
илрүүлэх, үр дүь туршлагын нийтлэг шинжийг тогтооход өргөн
хэрэглэнэ. Судалгаг явуулахдаа уг
обт,ектоо сайн мэдэх, зорилгоо бүтээлчээр шийдвэрлэт өргон
хүрээнд задлан шиюклэх чадвартай байхын зэрэгцээ
сэтгэхүш ургуулан бодох болон өөртөө шүүмжлэлтэй хандах
чанар, хамтын зарчмьп хэрэгжүүлэх замаар явуулна.
Үнэлж дүгнэхэд рейтингийн арга чухал үүрэ- гүйцэтгэпэ.
Сурган хүмүүжүүлэх зөвөлгөөний арга. Энэ аргыг
суралцагсдын сурлага, хүмүүжил, хөгжил төлөвшлийн
байдалд
тодорхой шалгуурын дагуу хамтын үнэлгээ өгч, бие хүний аль
нэг шинжийи төловшилтөнд гарсан доголдлын шалтгааныг
илрүүлж, илэрсэн дутагдльи арилгах хэрэгслийг
боловсруулахад хэрэглэнэ. Тухайлбал энэ аргаар бие
хүний доорх шинжүүдийг тодруулж болно.
суралцагсдын нийгмийн ба хөдөлмөрийн идэвхи
суралцагсдын ажил үйл, сурлагад хандах гоо зүйн ба ёс
суртахүүны чанарын тогтолцоо
суралцахад хандах хандлага
мэдлэг эзэмшилтийн байдал
эрүүл мэнд гэр бүлийн нөлөө
өөрийн болон хамт олны харилцан нөлөөлөл
сурах үйлээ төлөвлөх чадвар
суралцагчийн гол сонирхол, авъяас гэх мэт.
Санал асуулгын арга. Сонирхсон мэдээллээ цуглуулах хамгий
энгийн хүртээмжтэй арга. Гэхдээ асуулгын
боловсруулапт, асуулга явуулах цаг хугацааны сонголт
зэргээс үр дүн нь шууд хамаардаг. Асуулга явуулахын өмно:
судалгааны зорилго, асуудлын хүрээг тодорхойлох, асуулгад
оролцох хүмүүсээ тогтоох, асуулгаа бэлтгэх, бэлтгэсэн
асуулгаа хүсэж байгаа үр дүнг өгч чадах эсэх талаар турших,
асуулгын дүнг нэгтгэн дүгнэх аргачлалаа тоггоох.
судалгаа хийх зохион байгуулалтын арга хэлбэрээ
тодорхойлох зэрэг бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй, Асуулт нь
аль
болох энгийн ойлгомжтой, товч тодорхой байх, асуулга
явуулах цаг үеэ зөв сонгох, түүнд хариулах хангалттай
хугацаа олгох.зэрэгт анхаарах нь зүйтэй. Энэ арга нь
судалгаанд олон хүн санал бодлоо нэмэрлэх боломжтой,
харьцангуй зардал багатай, богино хугацаанд их хэмжээний
мэдээллийг авах бололцоотой зэрэг давуу талтай.
Харин зарим үнэтэй мэдээлэл орхигдож болзошгүй, асуудлыг
бүрэн дүүрэн гаргаж тавихад бэрхшээлтэй, их
хэмжээний мэдээлэл цуглардаг тул боловсруулахад бэрхтэй
зэрэг сул талтай.
11/10/22, 2:24 PM Боловсрол судлал: Лекц 1: Боловсрол
судлалын үндсэн асуудлууд
https://unjiieducationstudy.blogspot.com/2016/03/normal-0-false-
false-false-en-us-x-none.html 3/3
Newer Post Home
Subscribe to: Post Comments (Atom)
Posted by unjiipsychology at 10:47 PM
Сурвалжлага авах арга. Сургалт-хүмүүжлийн ажлын явц, үр
дүнгийн талаар мэдээллийг асуулт-хариултын
хэлбэрээр илүү бодитойгоор авах арга. Албан бус хэлбэрээр
авах нь илүү үр дүнтэй бөгөөд урдчилан хэрхэн
сурвалжлах, бичих төлөвлөгөө зохиож, сурвалжлагын үед юуг
анхаарах, сурвалжлагын хэлбэрээ сонгох, цаг, байраа
тохирох зэргээр бэлтггэх нь зүйтэй. Энэ арга нь нээлттэй уян
хатан, найдвартай, щинэ, өргөн мэдээлэл илүү авах
боломжтой зэрэг давуу талтай. Сурвалжлан судалж байгаа
хүнээс өргөн мэдлэг, хүнтэй харилцах, асууж ярилцах
өндөр ур чадварыг шаарддаг онцлогтой.
Оношлон хянах арга. Энэ аргыг суралцагсдын хөгжил,
төлөвшлийн аль нэг хэсгийг үнэлж, дүгнэхэд хэрэглэнэ.
Бичгийн, аман, фктикийн, лабораторийн гэх мэт хэлбэрээр
явуулж болох энэхүү жишюн хянах аргыг:
ü суралцах үйлд илэрч байгаа сэтгэцийн онцдогийг илрүүлэх
ü мэдлэг чадварын байдал, түвшин тодорхойлох ü
бэрхшээлийг даван туулахад саад болж байгаа шалтгаан
нөхцлийг тодорхойлох
ü дутуу мэдлэгийг нехөн гүйцээх, шинэ мэдлэгийг эзэмшүүлэх
ажлыг зохион байгуулах
ü мэдлэг эзэмшилтийг унэлж дүгнэх ü тэргүүний арга барил,
шинэ санаа нэвтэрсэн байдлын үр дүнг үнэлж ггнэх гэх
мэтэдхэрэглэнэ.
Намтар судлах арга нь сурган хүмүүжүүлэх судалгаа хийж
байгаа бие хүн, бүлгийн намтартай танилцах, түүнийг
судлахад суурилна.
Баримт бичиг судлах арга.. Холбогдох журнал, тодорхойлолт,
лаал заавар, аргачилсан зөвлөмж зэрэг баримт
бичгүүдийг судлан бие шннй хөгжил, төлөвшилтэй холбогдсон
сурган хүмүүжүүлэх дүн шинжилгээ хийдэг.
Зураг, дүрс, дуу бичлэгийн арга.сурган хүмүүжүүлэх
ажиглалтын аргын нэг, хамгийн үр ашиггай арга.
Сурган хүмүүжүүлэх туршилтын арга. Энэ аргыг сурган
ггмүүжүүлэх онол, үзэл баримтлал, сургалт, хүмүүжлийн
ажлын шинэ технологи зэргийг практикт турших, гарах үр дүнг
нотлох зорилгоор Ярачилсан бэлтгэл,
төлөвлөгоөтэйгээр иж бүрэн шинжтэй явуулдаг.
Онолын судалгааны арга нь түүхчлэн харьиуулах, загварчлах,
аглтгаан-үр дагаварын шинжилгээний аргаас тогтоно.
Уг аргаар гудалгааны материалаа цуглуулж, судлах чиглэлээ
тогтоон эдгээрийг хооронд нь бүлэглэн харьцуулж,
ерөнхийд нь тодорхойлон нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлнэ.
Тухайн юмс, үзэгдлийн ерөнхий ба тусгай шинжийн
аийлэх цэг, хазайлтыг гаргана. Ерөнхий дүгнэлтэд хазайлтын
нөлөөлөх тгчин зүйлийг тодруулна. Уг ажлын зорилго,
агуулга, арга хэлбэр, бүтцийг задлан шинжилж, хазайлт
гарсан үед хамгийн их өөрчлөлттэй параметрийг олох
замаар шинэ оюун дүгнэлт гаргадаг.

You might also like